Камелот-3-р анги: Гвиневра
Үргэлжлэл: 00:48:43 мин.
Дүрүүд:
Эр:
Мерлин шидтэн
Артур Утерийн хүү
Кэй Артурын ах
Леонти
Эм:
Игрейн Утерийн хатан
Моргана Утерийн охин
+Гвиневра
+Брижит
+Вивиен
----------------------------------------------------------------------------------------------------------
Камелотын өмнөх ангид:
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Домогт өгүүлсэнээр: тэр хаднаас сэлмийг сугалсан хүн бүх британийг нэгтгэсэн хаан болно.
Мер: Би та бүхэнд... та нарын жинхэнэ хааныг танилцуулъя.
Арт: Хаан болгонд хүлэг баатрууд хэрэгтэй. Би амь насаараа өртэй Леонтесийг дуудаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Би нэг зүүд зүүдэлсэн. Магадгүй тэр зөгнөл чи байх.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Гвиневра, тэр бол гайхамшигт Леонти.
Лео: Ер нь бол, бид хоёр нэг нэгнийгээ их эртнээс мэднэ. Тэр миний сүй тавьсан бүсгүй.
Гвин: Тиймээ.
Мор: Би Утерийн охин, цорын ганц өв залгамжлагч. Энэ цайз, хаант улс минийх.
Арт: Бид өрсөлдөгчид байх хэрэггүй. Бид хамтдаа захирч болно.
Мор: Чиний хувьд энэ юу ч биш, харин надад бүх зүйл.
----------------------------------------------------------------------------------------------------------
СТАРЗ ЭНТЕРТЕЙНМЕНТ, ЖИ.КЕЙ-ТВ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
КЕЙ.ЭЙ ТЕЛЕВИЖН ПРОДАКШНЗ, ТЕЙК ФАЙВ-ЫН БҮТЭЭЛ
КАМЕЛОТ–3–р анги
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Зургаан харуулаас ихгүй. Хамгаалалт сул. Болж байна. Тэднийг нүцгэн гараараа барих болно. Явцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Би сая хэлсэн, яаран гэрлэх гээд байгааг би ойлгохгүй байна.
Бриж: Та хоёр хүүхэд байхаас нэг нэгэндээ дурласан. Сүй тавиад 5 жил боллоо. Би лав яарсан гэж хэлэхгүй.
Гвин: Брижит, хэрэв тэр миний сонгосон хүн биш бол яахав?
Бриж: Чи 3 хоногийн дараа нөхөрт гарна. Чи зүгээр л сандарч байна.
Гвин: Сонсооч, одоо үед сайн эр хүн маш ховор болсон, бараг л байхгүйтэй адил.
Бриж: Леонти залуухан, царайлаг, бас хааны хүлэг баатар шүү дээ. Тэр сайн сонголт. Тэр аавын чинь газар нутгийг хамгаална. Гэхдээ хамгийн гол нь, ээж чинь түүнийг чиний нөхөр болгохыг үргэлж хүсдэг байсан.
Гвин: Би Леонтид бид хаашаа ч явсан байсан би чамтай хамт баймаар байна гэж хэлсэн. Чи зөвхөн миний үеэл биш. Чи миний хамгийн сайн найз.
Аав: Гвиневра!
Гвин: Аав аа, та зүгээр биз?
Аав: Бид эндээс явах хэрэгтэй. Бидэнд халдаж байна. түргэл, бид явах хэрэгтэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Аав аа, тэднийг зогсоогооч. Бид тэднийг дураар нь дургиулж болохгүй.
Леод: Одоо шөргөлцөж байх цаг биш.
Гвин: Наад юмнуудаа буцааж тавь. Бидний юмнуудыг орхиод зүгээр л явцгаа.
Бриж: Гвиневра, чи тэднийг эсэргүүцээд хэрэггүй. Тэд дэндүү олуулаа байна.
Гвин: Наадахаа орхи. Үгүй.
Эр: Наад хүүхнээ аваад яв.
Леод: Гвиневра, нааш ир.
Гвин: Бид зүгээр л явчихаж болохгүй.
Эр: Би чамайг нүдэхээс өмнө арилж үз.
Леод: Явцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Энэ бүх хүмүүс энд юу хийж байгаа юм бэ? Тэд юу хүсээд байгаа юм?
Мер: Шинэ хааны ивээлийг.
Эр: Эрхэм дээдэс ээ, надад ердөө ганцхан хором хэрэгтэй. Та болгоож хайрлана уу.
Арт: Уучлаарай.
Эр: Надад хэрэгтэй зүйл байна, эзэнтээн.
Эр: Эрхэм дээдэс ээ, таны цагаас ганцхан хором зориулаач.
Кэй: Чи эндүүрчихлээ. Тэр чамд хэрэгтэй.
Эр: Өө, эрхэм дээдэс ээ...
Арт: Би удахгүй чамтай уулзана. Эсвэл өөр хэн нэгэн. Би амлаж байна.
Мер: Яриа тархсан байна. Хүмүүс наашаа ирсээр. Энэ сайн шүү.
Лео: Эрхэм дээдэс ээ.
Арт: Леонтес, юу болсон юм?
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Юу болсон юм?
Леод: Дээрэмчид бидэн рүү халдсан, эрхэм дээдэс ээ. Тэд бүгдийг нь дээрэмдсэн. Бид тийшээ буцаж очих чадахгүй. Аюултай байгаа.
Лео: Бид тэднийг орогнуулж блох уу? Өрөө олж өгье. Би тэднийг хариуцах болно.
Мер: Үгүй ээ. Энэ асрамжийн газар биш.
Арт: Мэдээж. Дуртай өрөөгөө сонгоод ор. Тийм ч тухтай биш байх. Гэхдээ та нар энд аюулгүй байх болно.
Гвин: Баярлалаа.
Аав. Харин одоо хурим болохгүй. Охинд минь хамгаалалт хамгийн хэрэгтэй үед чи хамгаалж чадсангүй.
Мер: Та хоёр гэрлэх байсан юм уу?
Лео: 3 хоногийн дараа.
Мер: Тэгвэл энд гэрлэцгээ.
Арт: Юу? Үгүй ээ.
Мер: Яагаад үгүй гэж?
Арт: Чи тэднийг энд байлгахыг хүсээгүй ш дээ.
Мер: Өө, би бодлоо өөрчилсөн. Хурим хүмүүст итгэл найдвар өгөх болно. Хааны хүлэг баатрын хурим гайхалтай бэлэг тэмдэг, хэрэв эрхэм дээдэс татгалзахгүй бол.
Арт: Үгүй ээ, мэдээж татгалзахгүй.
Лео: Баярлалаа.
Мер: Чиний охин, Леонтес хоёр энд, Камелотод гэрлэнэ.
Аав: Та сайхан сэтгэлтэй юм.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Цоожийг эвд.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Тэгэхээр, Утер энд хоригдлуудаа тамладаг байжээ. Та нар хоригдлуудыг энд авчирч байсан уу?
Вив: Зөвхөн хоригдлуудыг ч биш... түүнтэй тэрсэлдсэн бүх хүмүүсийг.
Мор: Биднийг орхи. Чамайг хэн гэдэг вэ?
Вив: Вивиен.
Мор: Нааш ир. Чи миний аавд үйлчилж байсан үү?
Вив: Тиймээ.
Мор: Чи хаана ингэж олон тамгалуулсан юм?
Вив. Ромчууд миний гэр бүлийг боолчлохоор энд авчирсан юм, хэдэн зуун жилийн өмнөөс. Эзэнт гүрэн нуран унасны дараа бид эндээ үлдсэн. Энэ хээ угалзууд миний төрөлх нутгийнх.
Мор: Чи аавыг юу гэж боддог байснаа хэлээч.
Вив: Би аавыг чинь хүндэлдэг байсан.
Мор: Чамд аав таалагддаг байсан уу? Чи түүнээс айдаг байсан уу?
Вив: Би аавыг чинь хүндэлдэг байсан.
Мор: Би чамд нэг үүрэг өгөх гэсэн юм. Зарц, шивэгчингүүдийг сонго. Чи өөрөө итгэдэг бүх хүмүүсийг үлдээ. Үлдсэн хүмүүсийг нь эндээс зайлуул.
Вив: Мэдлээ.
Мор: Цайзад шинэ агаар хэрэгтэй. Илүү олон эмэгтэйчүүд байвал сайн. Гэхдээ эхлээд энэ өрөөг цэвэрлэхийг тушаа. Тэр гав дөнгөнүүдээс бусдаар нь.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Өрөөнүүдийн нөхцөл байдал одоогоор тааруу байгаа, гэхдээ бага зэрэг хичээвэл тэднийг эмх цэгцтэй болгож болно. Ингээд.
Бриж: Асуусанд уучлаарай, гэхдээ зарц, шивэгчингүүд нар хаана байна?
Гвин: Бид хуримын бэлтгэлийн талаар хэнтэй ярилцах ёстой вэ?
Игр: Өө, тиймээ... ...үнэндээ энд хэн ч байхгүй...
Бриж: Зөвхөн бид гэж үү? Ойлголоо. За яахав.
Игр: Сайн байна. Чи бидэнд их хэрэгтэй. Камелотын анхны хурим. Би чамайг домог болон яригдах сүйт бүсгүй болгоно.
Гвин: Та намайг эвгүй байдалд оруулж байна.
Игр: Чи сайн байна. Леонтес бол гайхалтай сонголт.
Бриж: Би түүнд үүнийг байнга хэлдэг юм.
Игр: Мөн тэр хааны ивээлд байдаг.
Гвин: Би мэднэ. Би илүү их юм хүсэж чадахгүй.
Игр: Нааш ир. Чи түүнд хайртай юу?
Гвин: Би хайр гэж ямар утгатай үг болохыг ч сайн мэддэггүй.
Игр: Зүгээр дээ. Би ч бас тийм байсан. Гэхдээ жаахан аз таарвал, хэсэг хугацааны дараа чи түүнд хайртай болно. Хэрэв үгүй бол, чи нэг л мэдэхэд хүүхдүүдтэй болсон байна. Чи ч тэднийгээ хайрлах болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лео: Хааны арми гэхэд арай цөөн байна.
Кэй: Бид Лот хаантай тулалдах үеэр олон сайн дайчдаа алдсан.
Лео: Эрт орой хэзээ нэгэн цагт дахиад хүмүүс ирнэ.
Кей: Гэхдээ бид одоо эмзэг байна.
Лео: Хэрэв бидэнтэй алдартай дайчин нэгдвэл энэ цэргүүдийн урам зоригийг сэргээж, ажил ч урагштай байх болно. Тэгээд жаахан аз таарвал бүгд энэ тухай сонсоод ирцгээнэ.
Кэй: Санаж байгаа хүн байна уу?
Лео: Магадгүй. Гавейн. Би нэг удаа түүтэй тулалдаж байсан. Би түүнийг Утерийн цэрэгт элсүүлэхийг оролдсон ч тэр татгалзсан.
Кэй: Энэ удаад тэр зөвшөөрнө гэж чи яагаад бодсон юм бэ?
Лео: Одоо бүх юм өөр. Чи надад ингэж хэлдэг байх аа? Оролдоод үзэх хэрэгтэй.
Кэй: Би чамд тусалж болох уу?
Вив: Би энд зөвхөн хааныг зорьж ирлээ. Түүний эгч нь үг дайж явууллаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Вив: Таны эгч, бас холбоотон чинь таныг аавынхаа шилтгээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэр таныг хүндэтгэж найр зохиож байгаа юм.
Мер: Ямар зочломтгой юм. Яагаад?
Вив: Би ердөө л хэлсэнийг нь дамжуулж байна.
Арт: Тэгвэл бид зөвшөөрч байна. Бид одоохон мордох болно.
Вив: Эзэгтэй баярлах болно.
Мер: Чи надтай зөвлөлдөхгүйгээр юуг ч зөвшөөрөх ёсгүй.
Арт: Би бол хаан. Би шийдвэрээ гаргасан.
Мер: Миний бодлоор, энд ч гэсэн хийх ажил зөндөө санагдах юм.
Арт: Хурим хийх гэх мэт үү? Моргана миний эгч. Би түүнийг илүү сайн мэдэхийг хүсч байна. Хэрэв би гэр бүлээ нэгтгэж чадахгүй бол хаант улсыг яаж нэгтгэх вэ?
----------------------------------------------------------------------------------------------------------
Вив: Тэгээд бид тэр дайчныг хаанаас олох вэ?
Лео: Би хамгийн сүүлд сонссоноор, тэр эндээс нэг өдөр явах газарт байгаа гэсэн.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Чи түүнийг яаж харж байгааг би ажигласан. Гвиневраг.
Арт: Леонтийн Гвиневра юу?
Мер: Чи түүнийг зүүдэлсэн.
Арт: Үгүй ээ, би зүүдлээгүй.
Мер: Надад битгий худлаа ярь. Чи түүнтэй өмнө нь уулзаж байсан уу?
Арт: Зөвхөн хаан ширээний ёслолын үеэр.
Мер: Өөр хаана ч үгүй юу?
Арт: Үгүй ээ.
Мер: Далайн эрэг дээр үгүй юу?
Арт: Би түүнтэй далайн эрэг дээр уулзсан гэж чи яагаад бодсон юм?
Мер: Учир нь би харсан юм.
Арт: Энэ зүүд байсан. Би түүнийг зүүдэлсэн, өөр юу ч байхгүй.
Мер: Ашгүй дээ, учир нь тэр Леонтийн бүсгүй.
Арт: Хэн ч хэнд ч харьяалагддаггүй.
Мер: Бидний үйл хэрэгт юу ч саад болох ёсгүй, тэр тусмаа авгай хүүхнүүд.
Арт: Чи надтай ингэж ярих эрхтэй гэж бодож байна уу?
Мер: Яг одоо чамд байгаа бүхэн миний ачаар бий болсон. Үүнийг санаж яв.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Эрхэм дээдэс ээ. Энэ надад нэр төрийн хэрэг.
Арт: Баярлалаа.
Мер. Чи их өөрчлөлт хийжээ.
Мор: Тийм ээ, энэ газарт эмэгтэй хүний гар дутсан юм. Явцгаая. Чи оройн хоол болтол амрах хүсэлтэй байгаа байх. Вивиен чамд санаа тавьж, чамайг өргөөнд чинь хүргэж өгнө. Мерлин, чи надтай хамт яв. Чи миний урилгыг хүлээж авсанд би баяртай байна.
Мер: Би биш. Харин Артур.
Мор: Чи энэ жаалыг хараанаасаа ер салгахгүй юмаа.
Мер: Би түүнийг хамгаалах үүрэгтэй.
Мор: Би зүгээр л түүнийг мэдмээр байна.
Мер: Титэм одоо түүнийх болсон.
Мор: Би үүнийг ойлгож байна.
Мер: Тэгвэл чи өрсөлдөхөөс бүр татгалзсан гэсэн үг байх нь
Мор: Бид ирчихлээ. Чи Утерийн албат байхад амьдарч байсан өрөө чинь.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Сайхан байна. Манайд яагаад ийм хоол байдаггүй юм бэ?
Мор: Баярлалаа, Вивиан. Хэрэв би чамайг хордуулахыг хүссэн бол амттай ятууны шөл дэмий үрэхгүй байсан. За тэгээд, Артур, чи одоо титмээ авсан, цаашид яах гэж байна?
Арт: Сайхан асуулт байна.
Мор: Тэгвэл намайг сайхан асуултаар гайхшруулаач.
Арт: "Хувь хүн болоод хааны үндсэн үүрэг бол шударга ёсны төлөө тэмцэж, хуулийг дээдлэх ёстой".
Мор: Цицерон.
Арт: Яг үнэн.
Мор: Тэр сайн шавь болох юм байна. Гэхдээ энэ зарчмыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Арт: Би шийдвэрээ гаргахаас өмнө хаант улсаа мэдэж авах ёстой, ард иргэдээ таньж мэдэх ёстой.
Мор: Харин ард түмэн чамайг мэдэх ёстой.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Би чамайг орж ирсэнийг мэдсэнгүй. Чи биднийг үнэхээр сайхан дайлсан.
Мор: Би ердөө л хэсэг хугацааг чамтай хамт өнгөрүүлье гэж бодсон юм.
Арт: Би зөндөө их идсэн, бас уусан. Би удаан ярилцана гэж би амлаж чадахгүй.
Мор: Эрчүүд ийм л байдаг.
Арт: Манай аав энэ өрөөнд унтдаг байсан уу?
Мор: Тийм ээ, бас ээжтэй хамт. Намайг бүр жаахан байхад.
Арт: Аавын тухай надад яриач.
Мор: Аав... тэр агуу дайчин байсан. Тэр өгөөмөр сэтгэлтэй байсан. Заримдаа маш хэрцгий, туйлын харгис байсан.
Арт: Би гарч ирснээр чамд хэцүү болсоныг би мэднэ. Гэхдээ өнөөдөр бид энэ орой бүгдийг шинээр эхлүүлсэнд, бие биенээ зөвөөр таньж чадсанд би баяртай байна.
Мор: Тиймээ. Гэхдээ би... Би чамайг огт мэдэхгүй байна, Артур. Чи хэн юм бэ? Би үнэндээ хэлж мэдэхгүй байна.
Арт: Юу ч хамаагүй асуу.
Мор: Чамайг хааны хүү гэж урд нь хэлж байсан уу?
Арт: Үгүй ээ. Яг үнэн гэвэл. Манай аавыг нас барсны дараа Мерлин ирэх хүртэл би юу ч мэдэхгүй байсан.
Мор: Чи юу ч мэдээгүй гэж үү?
Арт: Тиймээ.
Мор: Харин одоо? Чи юунд найдаж байгаа вэ? Чиний сэтгэлд юу байгаа вэ? Уучлаарай. Би чамайг өвтгөсөн үү?
Арт: Үгүй ээ. Үгүй ээ, зүгээр. Харин одоо чи дургүйцэхгүй бол би жаахан унтмаар байна.
Мор: Мэдээж. Сайхан нойрсоорой, эрхэм дээдэс ээ.
Арт: Зүгээр л Артур.
Мор: За. Зүгээр л Артур.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Тэгэхээр чиний аймшиггүй дайчин шатсан сүмд амьдардаг юм уу?
Лео: Энэ газар мөн. Мөн байх ёстой.
Кэй: Чи итгэлтэй байна уу?
Лео: Очоод мэдэцгээе. Явцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лео: Чиний хаанд чиний хүч хэрэгтэй байна.
Гав: Би ямар ч хааныг хүлээн зөвшөөрдөггүй.
Лео: Харин тэр чамайг хүлээн зөвшөөрсөн. Бас чамаас үнэнч байхыг шаардаж байна.
Гав: Чи. Би урд нь чамд хэлсэн, би Утерт хүчин зүтгэхгүй.
Кэй: Чи түүнийг сүрхий гэж надад хэлсэн санагдах юм. Тэр тийм ч мундаг биш юм байна. Камелотод иймэрхүү эрчүүд зөндөө л байдаг.
Гав: Камелот гэж хэн юм?
Лео: Тэр хүн биш. Харин газар.
Кэй: Тэндээс миний дүү Артур хаан улс орноо удирддаг юм.
Гав: Гэхдээ тэр миний оромжийг захирдаггүй.
Кэй: Чи түүний тухай юу ч мэдэхгүй... чи энд нуугддаг болохоор мэдэхгүй байх нь араггүй биз.
Гав: Тэгвэл өөрийгөө хаан гэж бодсон ээлжит цэргийн жанжин байх нь. Надад сонин биш байна.
Лео: Тэр Утерийн удам.
Гав: Энэ бахархаад байх юм биш.
Лео: Тэр Ангараг бурханы сэлмийг цутгалангаас сугалж авсан.
Гав: Тэгээд чи надаар юу хийлгэх гэсэн юм? Алга таших уу?
Кэй: Тэр Лот хааныг ялсан.
Гав: Лот үхсэн? Тэгээд та нар надаас юу хүссэн юм?
Лео: Бидэнд бусад дайчдыг сургаж чадах хүчтэй дайчин хэрэгтэй. Бид чамайг хайж бүр эргээс зорьж ирлээ.
Гав: Тэгвэл та нар цагаа дэмий үрж дээ.
Кэй: Тийм бололтой. Бид энд саатаж хоноод явна.
Гав: Хэрэв та нар мөнгөө төлбөл.
Лео: Чи бүр иймдээ тулсан юм гэж үү? Хүндтэй дайчин эр хоногийн мөнгө нэхэж байдаг. Гайхмаар юм.
Гав: Одоо тулалдах юу ч байхгүй болсон. Би өөрийнхөө чадлаар мөнгө олж байна.
Лео: Энэ бурханы орон гэр. Харин энэ миний нэвтрэх эрх.
Гав: За яахав. Гэхдээ үүр цайнгуут та нар яваарай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чамайг хэн гэдэг вэ?
Гвин: Гвиневра.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Тэр энэ олзоор их бахархдаг байсан юм. Энэ буга үхэж өгөхгүй их удаан тэссэн. Харин Утер тэмцэлдэх дуртай байлаа.
Мер: Би санаж байна. Шархадсан буга илүү өндөрт дүүлж, бүр хүчтэй тэмцэлддэг.
Мор: Би шархадсан буга биш, Мерлин.
Мер: Харин би хааны олз биш.
Мор: Тийм байж. Хоёулаа үүний төлөө ууцгаая.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Чи намайг хүүхэд байсан үеийг санадаг уу?
Мер: Үгүй ээ.
Мор: Би чамайг санадаг. Нэг удаа аавыг өвдөөд байхад нь чи ирж билээ. Тэгээд чи түүнийг эмчилсэн.
Мер: Би зөндөө хүмүүсийг эмчилсэн.
Мор: Чамайг тийм болохоор би хүндэлдэг байсан. Би том болоод чамтай гэрлэнэ гэж аавд хэлж билээ. Харин аав юу гэж хэлснийг мэдэх үү?
Мер: Үгүй.
Мор: Харин аав: “Чи Мерлинтэй гэрлэвэл бүх зүйл чинийх болно. Чиний сүнснээс бусад нь” гэж хэлсэн.
Мер: Жаахан харгис юм.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би чиний үнэрийг мэдэрч байна, Мерлин.
Мер: Энэ чи байжээ. Би мэдэх ёстой байж. Дарс. Дарс.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Артур. Чи энд байж болохгүй. Битгий ийм зүйл хий.
Арт: Би чамайг харах гэсэн юм. Би чамтай ярилцмаар байна.
Гвин: Би чадахгүй.
Арт: Чи намайг боддоггүй гэж хэлээч, тэгвэл би чамайг орхиж явна. Далайн эрэг дээр надтай уулзаарай.
Гвин: Би очиж чадах үгүйгээ мэдэхгүй байна.
Арт: Би чамайг хүлээх болно.
Гвин: Хэрэв очиж чадахгүй бол...
Арт: Би чамайг хүлээнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Надаас холд! Артур хаана байна? Артур! Намайг сулла.
Мор: Чи үргэлж ийм ааш муутай сэрдэг үү?
Мер: Чи юу авсан бэ?
Мор: Хоёр хэсэг хумс. Бас би чиний сахлыг хуссан. Чи жаахан гундуу харагдаад байсан.
Мер: Артур хаана байн?
Мор: Тэр явчихсан. Артур бүр шөнө явчихсан.
Мер: Чи яах гэж намайг хүлсэн юм?
Мор: Би дүүдээ санаа зовсон юм. Чи аюултай байж мэднэ.
Мер: Би аюултай юм уу? Чи Утерийг алахыг би харсан. Чи төрсөн эцгээ хөнөөсөн.
Мор: Эцэг ээ? Тэр эцэг хэлүүлэх эрхгүй хүн. Утер надад яаж хандсан шиг зүйлийг аав нар охиндоо гаргадаггүй юм.
Мер: Өө. Тэр чамд юу хийсэн юм, Моргана?
Мор: Тэр намайг хүчтэй болгосон. Би үүнд нь талархаж явдаг.
Мер: Чиний чаддаг зүйл, чиний олж авсан хүч чадал... чамайг хүчтэй болгохгүй. Харин чамайг шархлуулна. Бас үнэтэй тусна.
Мор: Намайг айлгах гэж оролдох хэрэггүй, Мерлин.
Мер: Энэ үнэн. Чи одоо ч түүний эрхшээлд байна. Чи үүнийгээ ойлгохгүй байна, гэхдээ чи амьдралдаа хэзээ ч ийм эмзэг байгаагүй.
Мор: Би наана чинь хүлээтэй биш байгаа биз дээ?
Мер:: Би өөрийгөө суллаж чадахгүй гэж чи бодсон уу?
Мор: Тэгээд өөрийгөө суллаач.
Мер: Үгүй ээ, үгүй. Би илбэ үзүүлж чадахгүй.
Мор: Учир нь чи тэгж чадахгүй.
Мер: Би илбэ үзүүлэхээргүй хангалттай хүчтэй.
Мор: Тийм л хүчтэй юм бол чи суларчих байлаа.
Мер: Чи хүссэн үедээ хүчээ гаргадаг уу? Чи тэгж чаддаг гэж үү?
Мор: Тиймээ.
Мер: Надад харуулаач. Чи юу чаддагаа надад харуулаач.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Энэ чи байна. Чи ийм л хүүхэд байсан. Хангалттай! Дэндүү өндөр үнэ төлөх болно.
Мор: Үгүй ээ. Тийм ч өндөр үнэн биш.
Мер: Намайг явуулчих. Миний хүлээсийг тайл. Моргана. Моргана. Моргана!
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Түүнтэй битгий гэрлэ.
Гвин: Битгий инээд хүргэ.
Арт: Тэр чамд тохирох хүн биш.
Гвин: Чи намайг сайн мэдэхгүй ш дээ.
Арт: Бидний хооронд нэг юм байдаг... хаан ширээний ёслолоос эхэлсэн. Бас энд, бид анх уулзсан газарт.
Гвин: Би юу ч мэдрэхгүй байна.
Арт: Чи үгүйсгэх хэрэггүй.
Гвин: Чи надаар юу хэлүүлмээр байгаа юм бэ?
Арт: Бидний хооронд ямар нэг зүйл байдаг.
Гвин: Би нөхөр гарна.
Арт: Битгий.
Гвин: Чи миний хаан шиг хэлж байна уу? Эсвэл надтай хоёрхон удаа уулзчихаад тушааж болно гэж бодсон үл таних хүн үү?
Арт: Хэрэв чи адилхан зүйл мэдрээгүй юм бол яах гэж наашаа ирсэн юм?
Гвин: Чамайг боль гэж хэлэх гэж.
Арт: Чи үүнийгээ Камелотод хэлж болох байсан. Чи ч гэсэн үүнийг хүсч байгаа учраас наашаа ирсэн.
Гвин: Үгүй ээ. Магадгүй. Дахиад. Боль. Тэр мэдэх болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чи яагаад уйлсан юм?
Гвин: Учир нь би ч гэсэн үүнийг хүсч байна. Ердөө ганцхан удаа. Ганцхан удаа. Ганцхан удаа. Ердөө ганцхан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Чи миний юмнуудаас хол бай.
Кэй: Марк Аврелий.
Гав: Чи үүнийг уншсан юм уу?
Кэй: Хамгийн агуу гүн ухаантан хаадын нэг.
Гав: Би уншихдаа жаахан асуудалтай
Кэй: Чи хаана зогссон бэ? Миний эцгийн сайн нэр, түүний тухай дурсамж намайг даруухан, эр зоригтой байхад сургасан. Би өөрийн ах Северээс ойр дотны хүмүүсээ хайрлах, шударга ёс, шудрага шүүхийг сурсан.
Гав: Чи сайн уншиж байна. Хэн чамд заасан бэ?
Кэй: Миний аав. Харин чиний тухайд?
Гав: Би өөрөө сурдаг.
Кэй: Хэцүүхэн ажил байна даа. Тэгээд яах гэж?
Гав: Илүү сайн болох гэж.
Кэй: Түүний тухайд чиний зөв байж. Тэр сайхан тохирох байлаа. Хэрэв тэр үүнийгээ мэддэг байсан бол.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гав: Хэрэв би явбал нэг болзолтой. Энэ номыг уншихыг надад зааж өг.
Кэй: Бид Камелотыг дахин сэргээсний дараа чи өөрийнхөө номыг бичсэн ч болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Бүх юм дууссан. Ингээд боллоо... ганцхан удаа. Одоо бид энэ тухай хэзээ ч ярих ёсгүй. Тэр хэзээ ч мэдэх ёсгүй. Би хуримандаа бэлдэх цаг нь болсон байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайн байна, тиймээ. Нэгийг нь тэнд тавь, нөгөөхийг нь энд тавь. Өө, та хоёр байрлалыг солих хэрэгтэй.
Эр: Мэдлээ, хатагтай.
Эр: Дээш нь. Дахиад дээш нь өргө.
Эм: Чи дээш нь өргөж байна уу? Тиймээ, дахиад дээш нь. Дахиад жаахан дээш нь. Тиймээ, болно.
Эр: Бэхлээрэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Тэр мэднэ. Өнөө шөнө Леонти мэдэх болно. Бид одоо яавал дээр вэ? Бид үүнийг залруулах ёстой. Леонти сайн залуу.
Арт: Би мэднэ.
Гвин: Өө, бурхан минь. Надад хутгаа өг дөө.
Арт: Энэ хэдийн үхсэн байна.
Гвин: Бид үүгээр залруулж болно. Надад дарсны дашмагаа өгөөч.
Арт: Чи юу хийх гэж байгаа юм бэ? Бид буцаж очих ёстой.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Чи явж байна уу?
Мер: Чиний надад үзүүлсэн зүйл... чиний сурсан бүх зүйл тэр үү?
Мор: Одоохондоо тийм.
Мер: Чи ямар хүчээр оролдож байгаагаа ойлгоогүй л байна. Харин би мэднэ. Чи хүссэн зүйлээ авч чадахгүй.
Мор: Бид хүлээж байгаад яахыг нь харцгаая, тийм үү? Би тэвчээртэй байж сурсан. Хаанд энд үргэлж гэртээ юм шиг ирж бай гээрэй.
Мер: Моргана? Моргана. Чамд эрүүл мэнд, саруул ухаан буцаж ирэх болтугай. Хаалгаа нээ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эрх чөлөөтэй сүүлчийн орой, Леонтес. Чи удахгүй хүнтэй гэрлэнэ.
Лео: Үгүй ээ. Намайг доош нь буулга. Үгүй ээ.
Гав: Гавейн.
Арт: Артур.
Гав: Би чамд алба хаах бололтой.
Эр: За, тэснэ шүү, хүү минь.
----------------------------------------------------------------------------------------------------------
Бриж: Элч энийг авчирч өглөө. Хэнээс явуулсаныг нь хэлсэнгүй. Чи одоо нээж үзмээр байна уу?
Игр: Хөөх, ямар гоё юм. Бид үүнийг туузан дээр бэхлэе, тэгвэл чамд зүүхэд амар болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эрхэм дээдэс ээ.
Эм: Эрхэм дээдэс ээ.
Эр: Эрхэм дээдэс ээ
Лео: Артур, эрхэм дээдэс ээ. Би танаас нэг зүйл хүсэх гэсэн юм. Та бидний ёслолыг удирдаж болох уу? Би манай тосгоны ахлагчийг гуйж болно л доо, гэвч та биднийг гэрлүүлбэл илүү хүндтэй болох байх.
Арт: Мэдээж.
Лео: Баярлалаа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Чиний сэтгэл юу байгааг харцгаая, дүү минь.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Энэ бөгжнүүд та хоёрын эв нэгдэл, үнэнч байдлын мөнхийн бэлэгдэл болог. Хамтдаа амьдарч, хөгширч, зөвхөн үхэшгүй хайр байдгийг мэдэрч яваарай. Энд байгаа бүх хүмүүсээр гэрчлүүлэн би хоёрыг эхнэр нөхөр болсныг зарлаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Леонти Гвиневра! Леонти, Гвиневра!
Лео: Миний эхнэр.
Гвин: Миний нөхөр.
----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home