Камелот-2-р анги: Сэлэм ба хааны титэм
Үргэлжлэл: 00:48:43 мин.
Дүрүүд:
Эр:
Мерлин шидтэн
Утер хаан
Эктор Артурын өргөмөл эцэг
Артур Утерийн хүү
Кэй Артурын ах
Лот хаан
Леонтес
Эм:
Игрейн Утерийн хатан
Моргана Утерийн охин
+Гвиневера
----------------------------------------------------------------------------------------------------------
Камелотын өмнөх ангид:
----------------------------------------------------------------------------------------------------------
Утер: Чамд баярлахгүй байна, Моргана.
Мор: Аав аа.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би таны төсөөлж ч чадахгүй тийм их юм сурсан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Утер! Бидэнд туслаач!
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Мерлин!
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Хаан үхсэн... тэр алагдсан.
Арт: Тэгээд бид энэ ямар хамаатай гэж?
Мер: Чи бол Утерийн хүү.
Мор: Би Утерийн охин, цорын ганц өв залгамжлагч. Хэрэв бид холбоо байгуулбал, бид хаант улсыг нэгтгэх хүчтэй болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Тэр хүүхэн хэн бэ? Тэр хэн бэ?
Арт: Би мэдэхгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Би бол Утерийн хууль ёсны хаан ширээг залгамжлагч, та нар надад хүндэтгэл үзүүлэх ёстой.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Үгүй ээ! Үгүй.
Лот: Хэрэв та нар явахгүй бол бүр ихээр хүйс тэмтрэнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------
СТАРЗ ЭНТЕРТЕЙНМЕНТ, ЖИ.КЕЙ-ТВ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
КЕЙ.ЭЙ ТЕЛЕВИЖН ПРОДАКШНЗ, ТЕЙК ФАЙВ-ЫН БҮТЭЭЛ
КАМЕЛОТ–2–р анги
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Ай, Эзэн минь, та өөрийнхөө зарцад мөнхийн амар амгаланг бэлэглэж, түүний дээр мөнхийн гэрлээр гийгүүлж өгөөч, тэнгэр газар доргиж, та дэлхийг галаар шүүхээр ирэх тэр аймшигт өдөр түүнийг мөнхийн үхлээс авраач. Амен.
Арт: Хүлээ. Энэ миний буруу.
Кэй: Үгүй ээ.
Арт: Энэ үнэн.
Мер: Буруутай гэж гэмших хэрэггүй. Лот чамайг шантраах гэж түүнийг алсан юм. Энэ мэдрэмжийг өөртөө авч, түүгээр эрч хүчээ ундал. Бид бүгдийг залруулна. Харин чи тээнэгэлзэж болохгүй. Маш их шалтгаалах зүйлс байгаа. Бид одоо Камелот руу буцах ёстой.
Арт: Үгүй ээ. Үгүй! Би ээжтэй хамт баймаар байна. Цор ганцаараа. Би та нарт тушааж байна. Хамгаалалтын төлөвлөгөө боловсруул. Би нар жаргахаас өмнө буцаж очно. Харин одоо намайг тайван орхиодох.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Чи энэ сэлмээр хичнээн хүн алсан бэ?
Лот: Чи намайг тоолдог гэж бодсон уу? Чи дахиад л тэр жаалыг бодож байна, тийм үү?
Мор: Тэр миний анхааруулгыг ойлгосон гэж бодсон.
Лот: Чи түүнд боломж өгсөн. Чи шударга байсан. Гуниглах хэрэггүй.
Мор: Тэр түүний ээж нь байсан.
Лот: Түүнд нөөц нь байгаа биз дээ?
Мор: Чи эцэг эхээ яаж үхсэнийг санадаг уу?
Лот: Тиймээ. Би тэднийг алсан юм. За тэгээд... бидэнд ялах боломж өгсөн цогцсонд гашуудах уу, эсвэл бидний холбоотны хүчийг тэмдэглэх үү?
Мор: Удахгүй тэр жаал яваад өгнө, харин чи бид хоёр хаан ширээг авна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Бид хурдан хөдлөх хэрэгтэй. Лот хаан довтлох хүртэл дөрвөн нар мандах үлдсэн. Бидний хамгаалалтыг бүх талаас нь бэхжүүл. Бүх орц гарцуудад илүү олон харуулууд гарга. Та нар сэжигтэй хүн болгоныг шалга. Хэнд ч бүү итгэ.
Эр: Бидэнд хангалттай хүч байхгүй.
Мер: Үүнийг надад даатгачих. Одоо та нарт ганцхан гол үүрэг байгаа. Артурыг хамгаалах. Ирээдүйн хааныг хамгаалах.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Чи юу хийж байна аа?
Гвин: Чи намайг гөлрөөд байсан. Харин би энд бусдын харцнаас нуугдаж байдаг.
Арт: Би тайлбарлаж чадна.
Гвин: Цааш нь үргэлжлүүл.
Арт: Би нэг зүүд зүүдлээд, зөгнөл байж мэднэ, чи далайгаас гарч ирж байсан.
Гвин: Үгүй ээ. Энэ газарт юу болж байдагийг би мэднэ. Харин чи надад хуруугаа ч хүргэхгүй.
Арт: Энд юу ч болдог байсан би түүнд оролцдоггүй, би андгайлж байна. Би наашаа зугтаж ирсэн юм. Тэгсэн чи гараад ирсэн.
Гвин: Юунаас зугтсан гэж?
Арт: Би дээр байгаа толгод дээр ээжийгээ оршуулсан юм. Өчигдөр түүнийг алчихсан. Хэрэв чи надад итгэхгүй бол булшыг нь очоод харж болно.
Гвин: Тэр яаж үхсэн бэ?
Арт: Лот нэртэй цэргийн жанжин түүнийг алсан.
Гвин: Тэр яагаад ээжийг чинь алсан юм?
Арт: Би хүүг нь алчихсан.
Гвин: Ойлгомжтой. Тэр чиний хойноос нэхэж ирнэ. Миний гэр бүл, миний авга ах нар нэг удаа түүнтэй тулалдсан юм. Тэр тэднийг бүгдийг нь алсан. Тэр зогсохгүй.
Арт: Тэгвэл би түүнээс хүчтэй болох хэрэгтэй.
Гвин: Чи тэгж чадахгүй.
Арт: Би тэгэх ёстой.
Гвин: Нөгөө зүүд, би зүүдлэгдсэн... тэр яаж дууссан бэ?
Арт: Би санахгүй байна.
Экт: Артур! Артур!
Арт: Энэ миний аав. Би түүнийг ч гэсэн алсан гэж бодсон. Би очих ёстой. Уучлаарай. Би Артур.
Гвин: Амжилт хүсье, Артур.
Арт: Гэхдээ би чиний нэрийг мэдэхгүй ш дээ.
Гвин: Үгүй ээ. Чи мэдэхгүй.
Арт: Аав аа! Би таныг үхсэн гэж бодсон.
Эрк: Тэд ирээд бид хоёрыг олзолж авч явсан. Би зугтаж чадсан. Харин би ээжийг чинь хөөдчихлөө.
Мер: Үгүй ээ. Би Лотын өөдгүй занг дутуу үнэлсэн байна. Би хариуцлага хүлээх ёстой.
Экт: Тэгвэл бидэнд туслаач. Талийгаачийн үхлийн өшөөг авахад бидэнд тусал.
Мер: Одоо бид тулалдана... махан биеэр биш, заль мэхээр. Намайг сонс, тэгвэл түүний үхэл утгагүй биш болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Чи хаана байна? Утер үхсэн. Гэхдээ дахиад нэг бий. Утерын хүү. Энэ нь юуг ч өөрчлөхгүй. Тэр одоо хэн ч биш. Ээж нь алагдсан. Ноён нуруу нь хугарсан. Удахгүй нь цаг нь ирнэ. Би амлаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Өнөөдөр чамд нэг чухал ажил байгаа.
Арт: Чи үүнийг өдөр бүр хэлдэг.
Мер: Энэ чиний хамгийн чухал нь.
Арт: Тэр юун тухай яриад байгааг чи мэдэх үү?
Кэй: Үгүй ээ. Гэхдээ би чамд хэрэгтэй гэж тэр хэлсэн. Гэхдээ байна аа, би чамд үргэлж хэрэгтэй байдаг!
Арт: Би тэгэж бодохгүй байна.
Мер: Юуны өмнө, хаанд үзэл санаа оршдог. Хэрэв чиний үзэл санааг бид хүмүүст итгүүлж чадвал бид түүнийг бодитоор хэрэгжүүлж чадна. Леонтес, бидэнтэй хамт явна. Түүнд чамд хэрэгтэй бүх хэрэглэлүүд байгаа.
Кэй: Ямар хэрэглэл? Чи юун тухай яриад байна?
Арт: Тийм ээ, би яаж шинэ үзэл санаатай болох вэ?
Мер: Боломжгүй зүйлийг хийснээр.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Ромчууд энэ сэлэмийг тэдний дайны бурхан Ангарагийнх гэж итгэдэг байсан.
Арт: Бид бүгдээрээ домог мэднэ, баярлалаа. Биднийг хүүхэд байхад ярьж өгдөг байлаа. Тэр үед ч би итгэдэггүй байсан.
Кэй: Тэр энд хэр удаан байсан бэ?
Мер: Хэр удаан байсныг хэн ч тодорхой мэдэхгүй.
Мер: Чи өнөөдөр түүнийг сугалж авах ёстой.
Кэй: За, дүү минь, чамд амжилт.
Арт: Хэзээ ч үгүй.
Лео: Авах гэж оролдсон хүн болгон үхсэн.
Мер: Домогт өгүүлсэнээр: тэр хаднаас сэлмийг сугалсан хүн бүх британийг нэгтгэсэн хаан болно.
Арт: Тэр тэнд хэдэн зууны турш байсан. Энэ хугацаанд хэн ч түүнийг авч чадаагүй, чи яагаад намайг авч чадна гэж бодсон юм?
Мен: Учир нь энэ сэлэм чамаас өөр хэнд ч тийм хэрэгтэй байгаагүй. Энэ чиний боломж. Өөртөө итгэ.
Арт: Магадгүй жаахан бэлтгэл хийвэл ч...
Мен: Үгүй! Чи яг одоо авах ёстой.
Арт: Хэрэв тийм чухал юм бол чи авирч очоод авч яагаад болохгүй гэж?
Мен: Над руу дайрахаа боль, тэгээд өөрийгөө дайчилж эхэл. Чамд хүч чадал, оюун ухаан бий. Гэхдээ, хэрэв оролдохгүй бол чи миний хаан биш. Тэгээд бүх юм дэмий хоосон зүйл болно.
Кэй: Надад нэг санаа байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лот: Чи хаана байсан бэ? Би сэрээд хартал чи хажууд байсангүй.
Мор: Би өглөө алхах дуртай.
Лот: Эндээс зайлцгаа, өлөгчингүүд ээ. Хаагуур зугаалсан юм?
Мор: Ойд.
Лот: Гадуур яриа тарсан. Бид өөрсдийгөө харууллаа. Тэд бидэнд бэлэг илгээж байна.
Мор: Тэднийг буцааж явуул. Бэлэг авах арай эрт байна. Ялалт болоогүй байна.
Лот: За боль доо, боль, бэлгэнд цаг эртдэггүй юм. Тэд энэ хаант улсыг хэн удирдахыг ойлгох болно. Тэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн.
Мор: Тэр жаалыг явсан цагт бид бэлэг авах болно.
Лот: Тэр жаал өнөө өглөө Камелотоос гарч яваа харагдсан. Зугтаж байхгүй юу.
Мор: Чи үүндээ итгэлтэй байна уу?
Лот: Айдас хүмүүсээр яаж тоглодогийг би мэднэ. Бид тэнд үлдсэн бүх хүмүүсийг Камелотын балгасаас хөөнө. Дараа нь бид хуримаа тэмдэглэж, хаан ширээнд суух ёслолд бэлтгэнэ. Алив, л дээ. Чи хүлээн зөвшөөрөх ёстой, энэ сэрэл хөдөлмөөр зүйл.
Мор: Хэрэв чи ёслолын оронд тулалдахаар төлөвлөсөн бол миний сэрэл хөдлөх байлаа... эзэнтээн. Миний аав тайван сууж чаддаггүй тулдаа хаан хэвээр үлдсэн юм. Надад бидний холбоонд эргэлзэх шалтгаан байхгүй гэж найдъя.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Бэлэн үү? Хамтдаа илүү хүчтэй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Экт: Би өөрийн хөвгүүд Кей, Артур хоёрыг хайж байна. Та нар тэднийг харсан уу?
Игр: Та Эктор уу?
Экт: Харин та түүний эх нь.
Игр: Би түүнийг төрүүлсэн. Харин эхнэр чинь түүний ээж нь байсан. Би түүний үхэлд харамсаж байна.
Экт: Баярлалаа. Бид чамайг ямархуу төрхтэй бол, Артуртай хэр адилхан бол гэж ярилцдаг байлаа. Хэрэв чи хүүгээ авахаар ирвэл яах тухай ярилцдаг байсан юм. Гэвч чи хэзээ ч ирээгүй.
Игр: Би чадаагүй. Би хүүгээ хайх, эсвэл түүнтэй ярилцахыг хориглосон байсан.
Эр: Нэг морьтон ирж байна.
Экр: Тиймдээ.
Эр: Хаалгыг нээ!
Игр: Юу болсон юм бэ?
Эр: Нэг хүн Ангараг бурханы сэлмийг сугалах гэж байна.
Экр: Артур.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Болж байна! Болж байна! Алив, татаарай, Кей!
Эр: Энэ хууран мэхлэлт.
Мер: Энэ бол санаачилга.
Арт: Тийм ээ! Татаарай!
Мер: Дохио өгөхөд бэлд.
Эр: Мод үрэхийн нэмэр. Хүү тэр сэлмийг сугалж чадахгүй.
Мер: Амаа тат.
Кэй: Алив!
Арт: Бид үүнийг чадлаа!
Кэй: Битгий зогсоорой, дүү минь.
Лео: Чи бидний үүрэг бол хааныг хамгаалах гэж хэлсэн надад санагдах юм. Би энэ хаданд авирч үзсэн. Чи түүнийг мэдээжийн үхэл рүү нь явуулж байна. Тэр бүр сэлмийг сугалсан ч энэ боломжгүй.... тэр бууж чадахгүй.
Мер: Тэр чадна. Чадах ч ёстой. Бидэнд юу ч байхгүй.
Кэй: Яваад байх, чи бараг хүрлээ! Цааш авир! Яваад бай, Артур.
----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Та нар цагаа дэмий үрж байна, залуусаа. Тэр үүнийг хэзээ ч чадахгүй.
Мер: Тэр чадах болно. Тэд домог төрөхийг харахаар ирцгээж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Кэй: Битгий зогс, Артур! Битгий зогс!
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Төвлөр, Артур. Хүч чадал, оюун ухаан. Надтай зууралдах хэрэггүй, өөрөө чармайн зүтгэ!
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Тийм ээ!
Игр: Артур!
Мер: Артур?
Игр: Тэр амьсгалж байна уу?
Мер: Чи чадлаа, хүү минь. Тэр чадлаа. Дохио илгээ. Дохионы түүдгийг асаа.. Бүгдэд нь хэл хүргэ. Шинэ хаантай боллоо.
----------------------------------------------------------------------------------------------------------
Лот: Энэ худлаа байлгүй дээ.
Мон: Хэрэв тэр бурхадын сэлэмийг авсан бол хүмүүс түүний төлөө тулалдах болно.
Лот: Би үүнийг мэдэхгүй гэж бодож байна уу?
Моэ: Ийм учраас л тэр өнөө өглөө явсан байна. Чи түүнийг дутуу үнэлж, залхуу, мал минь!
Лот: Чи надтай ингэж ярьж бүү зүрхэл! Бид холбоотнууд, харин миний холбоотнууд надтай ийм маягаар ярилцдаггүй юм. Хэрвээ чи эрэгтэйсэн бол би чамайг алах байлаа. Би оронд нь чамд зүгээр л сургамж өгнө.
Мор. Чиний зөв. Чи намайг яаж захирдагаа тэдэнд харуул. Энд, чи өөрийнхөө хүссэнээр. Хийгээч! Өөрийнхөө давуу талыг харуул. Тэд чамайг хүчтэй гэдгийг харах хэрэгтэй. Харуулаач! Алив. Би бэлэн байна. Харуулаач!
Лот: Үгүй ээ. Надад илүү дээр санаа байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Та нар амрах хэрэгтэй.
Экт: Бид түүнийг орхихгүй.
Мер: Эцэж ядарсан та нар түүнд нэмэр болохгүй. Бид шөнийн турш түүнийг ээлжлэн сахих болно. Хэрэв бие нь дордвол жижүүр бусдыгаа сэрээж дуудна.
Игр: Ямар нэг юм хийгээч! Чамд чадал байдаг! Түүнийг эдгээ!
Мер: Үгүй.
Игр: Тэгвэл чи ямар хэрэгтэй юм?
----------------------------------------------------------------------------------------------------------
Лот: Чи их ухаантай өлөгчин. Гэхдээ чи надтай наадаж чадахгүй, эмэгтэй минь.
Мор: Намайг чөлөөл!
Лот: Чи намайг шилтгээндээ дуудаж авчирсан. Чи өөрийнхөө зорилгын төлөө намайг удирдаж чадна гэж бодсон, гэвч чи эндүүрсэн байна.
Мор: Бид Утерын зулбасагад санаа тавих ёстой!
Лот: Бид холбоотон болсон шалтааны мөн чанарыг чи тунгаах хэрэгтэй. Мөн жинхэнэ хүч хаана байгааг.
Мор: Битгий ингээч.
Лот: Бид чамтай өглөө ярилцана. Хэрэв чононууд надаас өрсөөд чамд хүрчихгүй л бол.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Чи аймшигтай гарз амссан, энэ шархыг юу ч эдгээж чадахгүй. Харин би тустай байж чадна. Бид нэгэндээ танихгүй хүмүүс гэдгийг би мэднэ, гэхдээ л би чамд тусалж чадна. Би цайзыг хэрхэн захирах, хаан яаж амьдрах ёстойг мэднэ. Би чиний төлөө үүнийг хийж чадна. Гуйя... надад алдаагаа залруулахыг минь зөвшөөрөөч.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би чамайг хайсан. Харин чи ирээгүй.
Эр: Тэр тохирохгүй.
Мор: Хэн тэр вэ?
Эр: Тэр тохирохгүй. Тэр тохирохгүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Экт: Тэр айхтар дордсонгүй, энэ ч бас учиртай шүү.
Мер: Чи амрах хэрэгтэй. Би үүр цайтал түүнийг харж байя.
Экт: Би миний гэр бүлээс өөр хэнийг ч үхүүлэхгүй, Мерлин.
Мер: Эхнэрийн чинь үхэл ямар нэг зорилго байхын тулд тэр үүнийг хийсэн юм.
Экт: Чиний зорилго надад хамаагүй! Миний хүүгийн амь нас чиний бүх төлөвлөгөөнөөс хамаагүй чухал.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Сайн уу. Чи өндрөөс унасан.
Арт: Би чадсан уу?
Мер: Юуг? Чи үүнийг чадсан! Чи гайхамшигтай байсан!
----------------------------------------------------------------------------------------------------------
Лот: Одоо бид бие биенээ ойлгох уу?
Мор: Тиймээ.
Лот: Сайн охин. Жаалхүүд бурхадын сэлэм байна, хүмүүс түүнийг тойрон нэгдэж байна. Би түүнд таван удаа нар мандана гэсэн. Харин тэр намайг хуурч чадна гэж бодож. Миний тэвчээр барагдлаа. Би... Үгүй ээ, бид... өнөөдөр бид дайрах болно. Явцгаая. Хэрэв чамд аз таарвал надтай хамт миний мориор явахыг зөвшөөрнө.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Болгоомжтой.
Мер: Би мэднэ. Бос.
Арт: Тийм олон хүмүүс бүтэлгүйтсэн байхад би яагаад чадсан байхав?
Мер: Чи үүний төлөө төрсөн хүн. Утерийн удам угсаа, Экторын хүмүүжил. Чи мэдлэгээ ашигласан. Зөвхөн чамд л байдаг.
Арт: Чиний зөв. Би үүнийг чадсан. Би... зөвхөн би өөрөө. Бараг ганцаараа хийсэн. Чи татах биш түлхэх хэрэгтэй гэж нэг юм хэлээд байсан. Гэхдээ чи яаж мэдсэн юм бэ? Хэрэв чи өөрөө тэр сэлэмийн тэнд зоогоогүй л бол. Чи хэзээ ч юм, хэн нэгэн сэлмийг сугалж авна гэдгийг мэддэг учраас энэ домогийг зохиожээ.
Мер: Эргэ. Энэ сэлэм олон зуун жилийн турш тэнд байсан. Яг хэр удаан гэдгийг хэн ч мэдэхгүй.
Арт: Чамаас бусад нь.
Мер: Чи толгойгоороо цохьсон.
Экт: Бурхан ивээг. Чимээгүй бай. Хэрэв чи хаан болохыг хүсч байвал цохилт дааж сурах хэрэгтэй.
Кэй: Би үүнийг хэлмээргүй байна л даа, гэхдээ чамд миний хэрэг болсонгүй. Ядаж ганцхан удаа.
Арт: Баярлалаа.
Лео: Би таны албат, эзэн минь.
Мер: Цаг нь боллоо. Тэд хүлээж байна.
Арт: Тэд гэж хэн?
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Чиний юу хийж байгааг тэд алсаас харсан юм. Эхлээд нэг үг байсан. Тэгээд тэр үг тархсан. Тэгээд хүмүүс ирсэн. Одоо бид чамайг тэдний өмнө хаан ширээнд зална.
Арт: Чи яг одоо намайг хаан ширээнд залах нь уу?
Мер: Тэд чиний цэргүүд болно. Чи хааны суудлаа эзлэ.
Арт: Тэр хүүхэнд юу хэрэгтэй юм?
Мер: Би түүнд санаа тавих болно. Чи одоо юу вэ? Өгөөш үү?
Мор: Би та нарт анхааруулахаар ирлээ. Лот илдний тухай мэдсэн. Та нарт дахиад нэг өдөр байхгүй. Тэр ирж яваа.
Мер: Чи яагаад надад хэлж байгаа юм? Морганаа!
Мор: Амжилт хүсье.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мер: Бүгдэд нь дамжуул. Лот хаан ирж байна. Бүх зүйл бэлэн байх ёстой. Бид хэзээ гэдгийг нь мэднэ. Бид зүгээр л яаж гэдгээ мэдэхгүй байна. Гэхдээ хаан ширээнд суух ёслолд юу ч саад болохгүй.
Экр: Артур, чи намайг хүлэг баатар болго. Намайг хүлэг баатраа болго, тэгвэл би Лотыг хайж олоод чиний үхлийн өшөөг авах болно. Гэр бүл, улс орныхоо төлөө.
Эр: Мерлин байна! Тэр илд авчирлаа!
Мер: Өнөөдөр бид британичуудын хаанд үнэнч байхаа тангараглаж байна; бурхадын сэлмийг сугалсан тэр хүнд. Би та бүхэнд та нарын жинхэнэ хааныг танилцуулж байна.
Лам: Чи хаант улсын ард иргэдийг тэдний хууль журам, ёс заншлынх нь дагуу захирч, хууль ёс, шударга ёсыг дээдэлж, өөрийнхөө гаргасан шийдвэрүүдэд нигүүлсэнгүй хандаж байхаа тангараглаж байна уу?
Арт: Тангараглаж байна.
Лам: Чи Бурханы хуулиуд болон Евангелийн номлолыг дэмжиж байх уу?
Арт: Би тэгнэ.
Лам: Энэ титмээр би чамайг Британийн хаанаар өргөмжилж байна. Боснр уу, Артур хаан.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Би хаадын тухай сонсохоор цусан замаар хаан ширээ рүү алхаж яваа дайчдыг төсөөлдөг. Би тийм хүн биш. Гэхдээ би тэр хүмүүсээс болж хохирол амссан. Би ч өөр хүн болсон. Би та нарын өмнө зогсож байхдаа үүнийг ойлголоо. Та нар надад найдаж байгааг би мэднэ. Тиймээс би энд, Камелотод та нарын төлөө, ард иргэдийнхээ төлөө шинэ засаглал тогтоох болно! Би бүх зүйлээрээ гэр бүлдээ өртэй хүн. Зөвхөн цусан төрөлд ч биш, бас намайг өсгөсөн тэр хүмүүст. Хэрэв энэ улс нэг гэр бүл биш бол юу ч биш. Тиймээс би аав, ах хоёрыгоо надад дөхөж ирэхийг урьж байна. Би ахынхаа удирдлаггүй байсан бол огт өөр хүн болох байлаа. Би түүнээс хаант улсыг бүхэлд нь удирдан залахыг хүсч байна. Миний ах Кэй... Английн маршал! Хаан болгонд хүлэг баатрууд хэрэгтэй. Тиймээс, миний энэ ёслол дээр миний аав Эктор... түүнээс сайн хүн үгүй... мөн би амь насаараа өртэй Леонтес. Энэ улс орон минийх биш. Тэр бол биднийх. Би Артур Пендрагон, би та нарын хаан гэдгээрээ бахархаж байна.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Сайн уу.
Гвин: Сайн уу.
Арт: Тэгээд чиний нэр хэн юм бэ?
Гвин: Гвинвере.
Арт: Артур.
Гвин: Тиймээ. Би мэднэ.
Арт: Ярилцах илүү нам гүм газар олцгооё. Чамтай дахиж уулзана гэж бодсонгүй.
Гвин: Миний сонссоноор чи амьд үлдсэн нь аз шүү. Бодлогогүй атлаа маш зоригтой үйлдэл байсан.
Арт: Баярлалаа.
Гвин: Чиний яриа надад таалагдсан. Би хааныг ийм зүйл хэлнэ гэж бодсонгүй.
Арт: Энэ тэгээд сайн зүйл үү?
Гвин: Миний хувьд тийм ээ. Тэнд байх ямар байсан бэ? Тэр бүх хүмүүсийн өмнө?
Арт: Яг л ... би амьдралдаа хоёр дахь удаагаа зөв цагт, зөв газартаа зогсож байгаа юм шиг.
Гвин: Эхнийх нь хэзээ байсан бэ?
Арт: Далайн эрэг дээр, нэг танихгүй бүсгүйн дэргэд. Чи далайн эргийг цайзын ханан дээрээс харж болно. Алив, би чамд үзүүлье.
----------------------------------------------------------------------------------------------------------
Игр: Чи хүүг 20 жилийн өмнө надаас авсан. Гэвч чи хөгшрөөгүй харагдаж байна.
Мер: Чиний ой санамж хуурч байгаа юм.
Игр: Үгүй ээ. Тэр шөнө миний сэтгэлд тамгалагдсан юм. Чи нэг ч өдөр хөгшрөөгүй байна. Яаж ийм байдаг юм?
Мер: Яаж ч биш.
----------------------------------------------------------------------------------------------------------
Гвин: Ямар үзэсгэлэнтэй юм бэ.
Арт: Чи юу тухай бодож байна?
Гвин: Ирээдүйн тухай.
Арт: Яг юуны тухай?
Гвин: Хариуцлага чамайг өөрчилнө гэхээс санаа чинь зовдоггүй юу? Дарамт болно гэхээс?
Арт: Чамайг ингэж хэлэх хүртэл би санаа зовоогүй байсан.
Гвин: Чиний бодлоор, хэрэв чи эндээс үсэрсэн бол үхэх болов уу?
Арт: Үгүй ээ. Би амьд нотолгоо.
Гвин: Энд хамаагүй өндөр байна. Чи итгэлтэй байна уу?
Арт: Хэрэв тэдгээр хаднууд дээр унахгүй л бол.
Гвин: Тийм ээ, мөн тэр хожуул дээр.
Арт: Тийм ээ, би тэр хожуулийг мөргөмөөргүй л байна.
Гвин: Чи энд далайг хэр гүн гэж бодож байна вэ?
Арт: Чи шалгаж үзмээр байна уу? Болгоомжтой байгаарай.
Грин: Хэрэв чи үсэрвэл би ч гэсэн үсрэнэ.
Арт: Бэлэн үү?
2: Нэг хоёр гурав.
Арт: Чи зүгээр биз дээ? Чамайг үсэрч зүрхлэхгүй гэж би мэдэж байсан.
Грин: Хэрэв чи үсэрсэн бол би ч үсрэх байсан.
Лео: Тэр доор жинхэнэ галзуурч байна.
Арт: Энд л галзуурч байна. Леонтес, чи Гиневертэй танилсан уу?
Лео: Үгүй ээ.
Арт: Гвинвере, тэр бол гайхамшигт Леонтес.
Лео: Ер нь бол, бид хоёр нэг нэгнийгээ их эртнээс мэднэ. Бид бүр багаасаа найзалсан. Тэр миний сүй тавьсан бүсгүй.
Гвин: Тиймээ. Энэ гайхалтай. Баяр хүргэе!
Лео: Баярлалаа. Би сая түүнийг хайж байлаа.
Арт: Та хоёрт маш азтай... Азтай хосууд. Лео миний амийг аварсан.
Гвин: Тийм ээ, тэр тийм л хүн.
Арт: За тэгвэл, би тэр галзуурал руу буцаж очих хэрэгтэй. Сайхан зугаацаарай.
----------------------------------------------------------------------------------------------------------
Арт: Тэд хэдийн энд ирчихэж!
Мер: Хааныг хүрээл! Хааныг хамгаал!
Экт: Байрлалаа эзэлцгээ! Эгнээгээ барь!
Лео: Эндээс яв. Гүй, гүй, гүй!
Мер: Хааныг хүрээл!
Эр: Хааныг хүрээл!
Мер: Тэсэж үзээрэй, эрчүүд ээ.
Эрк: Хааныг эндээс холдуул!
Мер: Эндээс бушуухан гарцгаа!
Эр: Яваад, яваад, яваад!
Экт: Чиний араас!
Лот: Замаас зайл, тэгвэл чи амьд үлдэнэ.
Экт: Чи намайг хэн гэдгийг мэдэхгүй байна уу?
Лот: Чиний хэн байх нь надад хамаагүй.
Экт: Би чиний алсан эмэгтэйн нөхөр.
Лот: Тэгээд?
Экт: Түүний нэрийг хэл.
Лок: Юу?
Экт: Чиний алсан тэр эмэгтэйн нэрийг.
Лот: Хамгийн чухал ганц зүйл бол түүний үхсэн нь. Тэр сүүлчийн хэдэн цагийг өвдөг сөгдөж өнгөрөөсөн. Босоод ир! Харин одоо чи түүнтэйгээ уулзах болно.
Арт: Аав! Ааваа! Үгүй, үгүй, үгүй, үгүй... үгүй... Аав аа...
Мер: Түүний цогцосыг дотор задгайд аваач. Хаан Лот ялагдсаныг бүгд мэдэг.
Экт: Миний хөвгүүд ээ, би та нартаа хайртай.
Кэй: Үгүй, битгий л дээ.
Арт: Аав минь.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мор: Би нэг эртэй холбоотон болж үзсэн. Гэвч тэр алдсан. Эрчүүд надад тохирохгүй юм байна. Би зорьсондоо хүрээх өөр арга зам олно.
Арт: Чи энэ бүгдийг авах ямар хэрэгтэй юм бэ? Яг одооноос эхлэн энэ цайз миний хамгаалалтанд орсон. Анхааруулсанд чинь талархаж байна. Бид тэмцэлдэх хэрэггүй. Бид хамтдаа захирч болно.
Мор: Нэг бол чи, эсвэл би. Хоёулаа байж болохгүй.
Арт: Яагаад болохгүй гэж?
Мор: Чиний хувьд энэ юу ч биш, харин надад бүх зүйл.
Мер: Чи шөнөөр юу харсан бэ? Би юу гэдгийг нь мэднэ. Харин чи? Түүнд ойртох ч хэрэггүй. Түүнтэй орооцолдох хэрэггүй.
----------------------------------------------------------------------------------------------------------
Мон: Чи хаана байна? Надад илүү их юм хэрэгтэй. Би юу хийх ёстойг хэлээч.
----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home