Camelot 1

Камелот-1-р анги: Гэртээ буцаж ирсэн нь

Үргэлжлэл:  00:50:44 мин.

Дүрүүд:

Эр:

Мерлин        шидтэн

Утер       хаан

Эктор     Артурын өргөмөл эцэг

Артур     Утерийн хүү

Кэй         Артурын ах 

Лот         хаан

Леонтес

 

Эм:

Игрейн          Утерийн хатан

Моргана              Утерийн охин

Анна

Ээж        Артурын өргөмөл эх

----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Хаан Утер, нэг зочин ирсэн. Тэр нэрээ хэлсэнгүй.

Утер:  Чи хэн бэ? Моргана.

Мор:  Аав аа. Таны өлөгчин амьд хэвээр шив.

Утер:  Чи эхийгээ хүндэтгэх л болно.

Мор:  Хойт эх.

Игр:    Чи яах гэж ирсэн юм?

Мор:  Би гэртээ ирлээ. Би таныг уучлахад бэлэн байна.

Утер:  Яасан гэж?

Мор:  Миний эхийг өнгөрсний дараа энэ өлөгчинг авчирсаны төлөө. Мөн намайг дуугай байлгах гэж хөөж явуулсаны төлөө.

Утер:  Би чамайг суралцуулах гэж явуулсан.

Мор:  15 жилийг эмэгтэйчүүдийн сүмд. Би таны төсөөлж ч чадахгүй тийм их юм сурсан.  Аав аа, би таны цорын ганц хүүхэд. Та намайг гэртээ ирэхэд яагаад баярлахгүй байна?

Утер:  Чи надгүйгээр олон жил ганцаараа амьдарсан. Энэ дахиад чиний гэр биш. Харин надад дахиад охин байхгүй.

Мор:  Над руу нуруугаа бүү харуул, ааваа.

Утер:  Чамд баярлахгүй байна, Моргана. Баяртай. Игрейн, түүнийг орхи.

----------------------------------------------------------------------------------------------------------

Игр:    Утер? Утер! Утер. Юу болсон бэ? Туслаарай! Хэн нэгэн түүнд туслаач! Утер! Бидэнд туслаач!   

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер: Замаас холд! Хаалгаа нээ!

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер: Холд.

Игр:    Түүнд туслаарай. Түүнд туслаач.

Мер:  Хааныг бушуухан өрөөнд нь аваач!

----------------------------------------------------------------------------------------------------------

Игр:    Хэрэв чамд хүч байгаа түүнийгээ одоо ашиглаач.

Мер:  Утер, чи үхэж байна. Хор дэндүү хүчтэй байна. Энд гарын үсгээ зурчих... британы төлөө, бас хүүгийнхээ төлөө. Түүний эрин үе дууслаа. 

Игр:    Мерлин!

----------------------------------------------------------------------------------------------------------

СТАРЗ ЭНТЕРТЕЙНМЕНТ, ЖИ.КЕЙ-ТВ ТОЛИЛУУЛЖ  БАЙНА

КЕЙ.ЭЙ ТЕЛЕВИЖН ПРОДАКШНЗ, ТЕЙК ФАЙВ-ЫН БҮТЭЭЛ

КАМЕЛОТ–1–р анги

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Ин принципо... эрат вербум. Эхэндээ үг байсан гэсэн үг. Тэр үг нь.... “Бурхан минь, тиймээ”.

Анна: Энэ латин хэлний хичээл биш байна.

Арт:    Биш ээ, гэхдээ энэ яах араггүй зан үйл.

Кэй:    Артур!

Анна: Үгүй байлгүй дээ!

Кэй:    Хөөш! Муу новш!

Арт:    Кэй, сонс, та хоёр салсан гэж Анна хэлсэн.

Анна: Артур, үгүй, би тэгж хэлээгүй.

Арт:    Маш их баярлалаа.

Анна: Болиоч! Та хоёулаа больцгоо!

Кэй:    Би чамайг алах ёстой.

Арт:    Чи ер нь биднийг яаж олсон юм?

Кэй:    Чи охидыг хааш нь чирдэгийг би мэднэ, бас минийхийг ч гэсэн. Хувцсаа өмс. Чамайг олж ир гэж намайг явууллаа. Зочин ирсэн.

Арт:    Би тэрэнд ямар хамаатай юм бэ?

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Энэ буруу, би мэднэ. Би тэгэх ёсгүй байсан юм. Би үнэндээ бодсонгүй.

Кэй:    Үгүй ээ, чи бодсон. Чи ингэж бодсон: “Хэрэв би баригдвал ярьж байгаад үүнийг аргалчихна” гэж.

Арт:    Энэ алдаа байсан. Бид хэтрүүлчихэж... хоёр ч удаа.

Кэй:    Дуугай бол. Зүгээр л дуугай болчих.

Арт:    Заримдаа ийм зүйл болдог. Анна яг Клеопатра шиг, чи Цезарь, харин би Марк Антони.

Кэй:    Үгүй ээ. Чи үнэндээ хэн ч биш.

Арт:    Нэг эмэгтэй биднийг муудалцуулахыг бид зөвшөөрөхгүй биз дээ, ах минь?

Кэй:    Чамд бүх юм амархан бүтдэг. Гэвч чи үүнийг огт үнэлдэггүй.

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Юу болсон юм? Ээжээ? Аав аа?

Мер:  Энэ байх нь. Тэгэхээр чи байх нь, жаалаа.

Арт:    Би Артур байна. Чи хэн бэ?

Ээж:   Түүнийг Мерлин гэдэг. Бас түүнийг хэн ч энд уриагүй.  

Кэй:    Тэгвэл тэр өөрийнхөө замаар тонилог.

Эрк:    Чи сэлмээ буулга, Кэй.

Кэй:    Үгүй.

Эрк:    Чи хэлснийг л хий, хүү минь!

Арт:    Энд юу болоод байгааг тайлбарлаад өгөх хүн байна уу?

Мер:  Хаан үхсэн... тэр алагдсан.

Арт:    Тэгээд?

Мер:  Утер хууль ёсны хүүгээ үлдээлгүй үхсэн.

Арт:    Тэгээд бид энэ ямар хамаатай гэж?

Мер:  Тэдэнд бол хамаагүй. Чи бол Утерийн хүү.

Арт:    Үгүй ээ. Миний эцэг эх энд зогсож байна. Түүнд хэлээч. Түүнд хэлээч.

Эрк:    Тэр үнэнийг хэлсэн, Артур.

Арт:    Тийм байх ёсгүй. Яаж тийм байдаг юм?

Эрк:    Чамайг төрөөд ердөө долоохон хонож байхад Мерлин бид нарт авчирч өгсөн юм. Бид чамайг харж хамгаална гэж андгайлсан.

Арт:    Юу?   

Мер:  Хаан үхсэн. Хаан урт наслах болтугай.

Арт:    Худал хуурмагаа аваад тонилж үз!

Эрк:    Артур, Артур, хутгаа надад өгөөдөх. Хутгаа надад өг. Энэ яаж болсныг түүнд ярьж өг. Чи түүнд төрсөн түүхийг нь яриад өг.

Мер:  Нарийн ширийн нь чухал биш.

Эрк:    Түүнд энэ чухал! Би өмнө нь чамд хэлэх ёстой байж, Артур. Би... Намайг уучлаарай, хүү минь.

Мер:  Амраад ав. Маргааш бид мордоно.                

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Тэр хүүхэн хаана байна?

Эр:      Хатагтай Игрейн өөрийнхөө өрөөнд гашуудаж байгаа.

Мор:  Харин эрчүүд нь?

Эр:      Ихэнх нь явчихсан.

Мор:  Хэний тушаалаар вэ?

Эр:      Мерлины. Таны аавыг өнгөрдөг шөнө түүний дайчид өөрсдийнхөө юмнуудыг аваад явцгаасан.

Мор:  Тэгвэл бид өөрсдийн хамгийн шилдэг, хамгийн хүчтэй хүмүүсийг олно.

Эр:      Бид ээ?

Мор:  Чи одооноос надад мэдэгдэж бай.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Баярлалаа.

Лот:    Эдгээр туг хиуруудыг буулга! Бүх зэвсгүүдийг хураа! Тэгээд надад гал тогоо олоодох. Би турж үхэх нь.

Мор:  Хаалга танд нээлттэй, эзэн хаан минь. Хүч хэрэглэх шаардлаггүй.

Лот:    Намайг дуудсан хүн нь чи юу?

Мор:  Би Утерийн охин, цорын ганц өв залгамжлагч Моргана Пендрагон.

Лот:    Бид энд ярилцах байх хооронд миний хүмүүс Утерт үнэнч хэвээрээ хүмүүсийг алж байна. Чи намайг яах гэж нааш нь дуудсан юм?

Мор:  Холбоотонгууд болох санал тавих гэж.          

Лот:    Хэнтэй?

Мор:  Надтай.    

Лот:    Чамтай юу?

Мор:  Лот хаантан, миний эцгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг чамаас илүү шилдэг хэн байна?     

Лот:    Би бялдууч занд дургүй.

Мор:  Тэгсэн ч чи хүсэлтийн дагуу хүрч ирсэн.

Лот:    Чамд надад санал болгох юу ч байхгүй.

Мор:  Би энэ цайзын эзэгтэй нь.

Лот:    Би чамайг хүйснээс чинь хоолой хүртэл хоёр хуваагаад цайзыг авч чадна.

Мор:  Чи тэгэхээргүй ухаантай хүн.

Лот:    Би юу?

Мор:  Чи намайг албал ээлжит цайзаа эзлэн авсан байдаг л нэг цэргийн жанжин хэвээрээ үлдэнэ. Хэрэв бид хамт нэгдвэл...

Лот:    Би ганцаараа шийддэг.

Мор:  Хэрэв бид холбоо байгуулбал, бид хаант улсыг нэгтгэх хүчтэй болно. Яг хаан, хатан хаан хоёр шиг.

Лот:    Энэ ханануудын дунд аль хэдийн нэг хатан хаан байгаа. Би түүнийг хатнаа болгож, Утерийн хаан ширээнд сууж чадна.

Мор:  Түүнийг цөллөгт явуулна.

Лот:    Өө, яг одоо юу?

Мор:  Тиймээ.

Лот:    Чи өөрийнхөө төлөвлөгөөнд хэт итгэлтэй юм гээч.

Мор:  Тиймээ.

Лот:    Юу чамайг ийм онцгой болгодог вэ?   

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Надад ойртох л юм бол би чамайг ална шүү.

Мер:  Хоосон үгээр заналхийлэх хэрэггүй.

Арт:    Чи хэн юм?

Мер:  Би Утер Пендрагоныг мэдэх тэр хүн. Түүнийг үхэж байхад би дэргэд нь байсан. Хаан өөрийн гараар бичсэн гэрээслэл, түүн дээрх тамга чиний төрснийг гэрчилнэ. Энэ чиний аавынх байсан. Энэ бөгжийг ав. Чамайг мэндэлсний дараа би чамайг ийш нь авчирсан юм. Чи хааны цустай байж болох ч Утер харанхуй хүн байсан. Чи хүүхэд насаа энд өнгөрүүлж их зүйл сурсан. Би Экторт чамайг хэрхэн өсгөх, сургахыг хэлж өгсөн юм. Тэр чамайг хамгаална гэж амласан. Тэд чамайг сайн өсгөсөн байна. Магадгүй дэндүүлсэн байх.

Арт:    Яагаад? Чамд би яагаад хэрэгтэй юм?

Мер:  Цагийн юм цагтаа.  

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Тэд чамайг яагаад тэгж их хайрладаг байсныг би заримдаа гайхдаг байлаа. Чи яагаад үргэлж зүгээр өнгөрдөг байсныг.  

Арт:    Хэзээ ч тийм байгаагүй.

Кэй:    Үргэлж тийм байсан. Зүгээр л чи хэзээ ч анзаардаггүй байсан.  Чамайг инээх төдийд өлмийд чинь сөгдөж байдаг хорвоод чи дассан. Гэхдээ зүгээр ээ. Одоо бүх юм ойлгомжтой. Аав ээж хоёр чамайг онцгой юм шиг харьцдаг байсан. Учир нь чи тийм л хүн.

Арт:    Ашгүй чи нэг үүнийг хүлээн зөвшөөрлөө.  

Кэй:    Хөөе, энэ юуг ч өөрчлөхгүй. Чи миний дүү хэвээрээ. Бас тэвчээр барсан хэвээрээ.

Арт:    Би одоо яах вэ? Би ингээд явчихаж чадахгүй. Энэ миний гэр. Энд... миний мэдэх бүх юм байдаг.

Кэй:    Гэхдээ чамд сайхан амьдрал санал болгож байна. Тулалдаанд орж, улс орныг захирна. Энэ эр хүн болгоны мөрөөдөл.

Арт:    Үгүй ээ, энэ чиний л мөрөөдөл. Бусад эрчүүд охид хүүхнүүдийг мөрөөддөг.

Кэй:    Хаан өөртөө хүүхнүүд сонгох боломжгүй гэж бодож байна уу? Энэ яагаад чиний хувь тавилан байж болохгүй гэж? Хэрэв би байсан бол би явах байлаа, бүр даруйхан.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер:  Тэгэхээр, чи явахаар болжээ.    

Арт:    Би чамд итгэсэн гэж хэлж чадахгүй. Би ердөө л бүгдийг өөрийн нүдээр хармаар байна.

Кэй:    Чи бэлэн болжээ.

Арт:    Та яагаад надад хэлээгүй юм?

Ээж:   Би чамайг алдахаас айсан юм, учир нь чи миний хүү шүү дээ.

Арт:    Та үргэлж миний ээж байх болно. Би чамд түүнийг даатгаж байна. Түүнийг харж хамгаалаарай.

Мер:  Би андгайлж байна.

Эк:      Чи үүний төлөө төрсөн юм. Бид үүний төлөө чамайг өсгөсөн. Би чамд заасан бүгдийг бүү мартаарай. Шийдвэр гаргах үедээ энэ тархиа энэ зүрхтэйгээ хослуулж бай. Тэгээд энэ юмаа хэзээ ч бүү ашигла.

Арт:    Би үүнийг санахыг хичээнэ. Тань шиг хамгийн сайн аавтай нэг ч хүүхдэд байгаагүй. Би таныг мэдээсэй гэж хүсэх...

Эк:      Би мэднэ ээ, мэднэ, мэднэ. Би чамдаа хайртай.

Арт:    Та миний бүх амьдралд надад хэрэгтэй бүхнийг өгсөн. Би танаас дахиад нэг юм гуйхаас санаа зоюж байна. Гэхдээ надад Кэй хэрэгтэй. Би түүнийг авч явмаар байна.

Ээж:   Тиймээ. Тийм.

Арт:    Юу ч болдог байсан би чамгүйгээр яагаад ч барахгүй.

Эк:      Бид чамайг хэзээ ч хэлэхгүй байх гэж бодсон. Хамтдаа та хоёр хүчтэй.

Мер:  Хөдлөх цаг боллоо.    

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Миний нэрийг хэлээч.

Лот:    Моргана.

Мор:  Би хэн болох вэ?

Лот:    Энэ хаант улсын хатан хаан.

Мор:  Чи миний хаан болоход бэлэн үү?

Лот:    Тийм гэдгийг чи мэднэ.

Мор:  Чи надад юу өгөх вэ?

Лот:    Үүрд үнэнч байх.

Мор:  Өөрийнхөө үнэнчийг андгайл.

Лот:    Чи эхлээд надад андгайл!  

Мор:  Андгайлаач!

Лот:    Би андгайлж байна.

Мор:  Юугаар?

Лот:    Миний андгай юу?

Мор:  Тиймээ.

Лот:    Би амь насаараа.

Мор:  Тиймээ. Бас өөрийнхөө цусаар.

Лот:    Миний цусаар.

----------------------------------------------------------------------------------------------------------

Лот:    Чи хаана үүнийг сурсан бэ? Чиний аав өөд болж, харин чи өөрийнхөө эхийг гэрээс нь хөөлөө. Гайхалтай.

Мор:  Хойд эх. Надад зөвхөн Утерийн цус байдаг. Аавын цайз, хаант улс миний болох ёстой.

Лот:    Тэгээд л чи намайг дуудсан.. Утерийн заналт дайсныг. Чи холбоотон болох санал тавьж, дараа нь намайг урхидсан, гэтэл эцгийн чинь цогцос нь ч хөрөөгүй байдаг. Чиний амбицид ер нь хязгаар байдаг уу?    

Мор:  Чи гомдоллоод байна уу?

Лот:    Үгүй ээ. Би сонирхосон юм.

Мор:  Хатан хаанд хаан хэрэгтэй.

Лот:    Тиймээ.

Мор:  Бид хамтдаа хаант улсыг байгуулна.

Лот:    Тиймээ.

Мор:  Би түүнийг өөрийн биеэр замд нь үдэж өгнө.

Лот:    Тэг ээ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Лот:    Чи сайхан харагдаж байна. Чи хаашаа явах гэж байна?

Игр:    Намайг хорогдуулчих бишгүй олон холбоотнууд аавд чинь байсан. Өөр хэлэх юм байна уу, эсвэл зүгээр л бахаа хангах гэж ирэв үү?

Мор:  Чи эндээс амьд явж байгаадаа надад талархаарай.

Игр:    Бид чамд ямар ч муу юм хийгээгүй.

Мор:  Мэдээж, хатагтай, чи юу ч хийгээгүй. Чи миний эхийг алж байхад юу ч хийгээгүй, харин түүний оронд эзэн суусан. Мөн миний аав намайг хөөж явуулахад чи юу ч хийгээгүй.

Игр:    Хатан хаан хаанд заах ёсгүй.

Мор:  Чиний тухай миний бодол бүр доогуур байх юм гэж би бодсонгүй. Замдаа сайн яваарай. Зам аюултай шүү.

Эр:      Би Мерлинээс мэдээ авчирлаа. Тэр таныг Камелотын эртний цайзад очиж Утерийн хүүтэй уулз гэж хэлүүлсэн.

Мор:  Утерийн хүү?

Эр:      Тэр надад ингэж дамжуул гэж хэлсэн.

Лот:    Тэр хүүтэй юм уу?

Мор:  Хаан ширээнд эрхтэй цорын ганц хүн нь би. Энэ Мерлины тоглоом. За яахав, бид түүнтэй тоглоно.  

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Хэрэв чи намайг төрөхөд хамгаалсан юм бол би чамайг хэн болохыг илүү сайн мэдэх ёстой.

Мер: Миний тухай асуухаа болиод өөрийгөө хэн бэ гэдгийг бод.

Арт:    Чи нээрэн шидтэн юм уу?

Мер:  Бусдын боломжгүй гэж бодсон зүйлийг би хийж чадна. Энэ ид шид мөн үү?

Арт:    За яахав. Тэгвэл цааш нь үргэлжлүүл. Надад үзүүл. Надад нотлооч. Чи намайг алс холоос энэ хүртэл авчирчихаад юу ч хэлсэнгүй.

Мер:  Би чамд яагаад хэрэгтэйг чи надаас асуусан. Би ирээдүйг зөгнөж харсан юм.

Арт:    Ямар юм харсан гэж?

Мер:  Хүмүүсийн харанхуйг. Би үүнийг дахин давтуулахгүй.

Арт:    Тэгвэл чи намайг бүр гэдсэнд байхад зөгнөж харсан байх нь уу?

Мер:  Өнгөрсөн үе хамаагүй. Одооноос өөрийгөө тодорхойл, тэгвэл чи ирээдүйд захирах болно.

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Бурхан минь.

Мер:  Хэдийн эхэлчихэж.

Арт:    Юу? Хаан ширээ хаангүй бол газар сайгүй хядлага эхэлнэ.

Арт:    Чи яах гэж байна?

Кэй:    Энэ хүмүүс хэн ч бай, тэднийг христианы ёсоор оршуулах хэрэгтэй.

Мер:  Тэднийг одоо аврах араггүй.

Кэй:    Артур. Түүнд хэлээч.

Мер:  Хэрэв бид эндээ үлдвэл үүнийг хийсэн хүмүүсийн бай нь болно. Үхсэн хүмүүст санаа зовохоо боль. Амьд хүмүүст бид илүү их хэрэгтэй!

Арт:    Мерлиний зөв. Бид явах ёстой. Бид одоо тэдэнд туслах араггүй.

Мер:  Явцгаая.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер: Бид энд амарна.

Арт:    Энэ тосгонд уу? Энэ ухаалаг хэрэг үү?

Мер:  Хэдүүлээ олж мэдье. Айдас яг тахал шиг тархаж байна.

----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Мориноосоо буух хэрэггүй, цаашаа замаа хөөцгөө.

Мер:  Бид эрэг рүү явж байна. Бид өнөө шөнө энд хононо гэж найдсан юм.

Эр:      Энд хүлээж авахгүй.

Мер:  Хуучны найздаа хүртэл үү?

Эр:      Мерлин! Энэ чи юу?

Сер:    Ингэвэл дээрсэн дээ.

Эр:      Уулзаагүй их уджээ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер:  Хэрэв чи хувь заяагаа дагахгүй  бол энэ хүмүүс хядлагын дараагийн хохирогчид болно.

Арт:    Хэрэв би чамтай хамт яваагүй бол чи яах байсан бэ?

Мер:  Яаж ч байсан чи ирээдүйд хаан болох байсан.  Энэ нэг шөнө, магадгүй нэг жил шаардагдах ч эцэст нь сониуч зан  дийлж, чи явах л болно.

Арт:    Чи намайг тийм сайн мэддэг гэж бодож байна уу?

Мер:  Би чамайг бүр багаас чинь ажиглаж байсан.

Арт:    Миний мэндэлсэн тухай яриач.

Мер:  Чиний эцэг Утер өөрийнхөө өрсөлдөгч Корнуоллын герцогын албат цэргийн жанжны эхнэр Игрейн нэртэй бүсгүйд сэтгэл алдарсан юм. Утер түүний цэргийг ялж чадаагүй учраас тактикаа өөрчилж, намайг дуудуулсан.

Кэй:    Яах гэж?

Мер:  Уотер нэг шөнө Игрэйнийг эзэмдэхийн тулд би түүнийг Корнуоллийн дүрд хувилгасан юм.

Арт:    Тэгвэл би ид шид, хүчингийн үр дүн гэдэгт итгэх ёстой юу?

Мер:  Тэр шөнө чи олдсон.

Арт:    Мерлин, надад үнэн хэрэгтэй, тэрнээс би ид шид гэж итгэх ёстой үлгэр биш.

Мер:  Чиний юунд итгэх надад хамаагүй. Гэхдээ би иймэрхүү тангарагаасаа аль хэдийнээ татгалзсан.

Кэй:    Яагаад?

Мер:  Учир нь их тэр үнэтэй.

Арт:    Хэр их?

Мер:  Чи миний яриаг дуусгамаар байна уу, эсвэл үгүй юу?

Арт:    Тэгээд Утер намайг чамд өгсөн.

Мер:  Чи миний төлбөр байсан юм.

Арт:    Чи яагаад хүүхдийг төлбөр болгож авсан юм бэ?

Мер:  Хаант улсад өмнөх хаадаас ч илүү шилдэг удирдагч хэрэгтэй. Утерийн удам угсаа, Экторын хүмүүжлээр чи тийм болж болно. Чамд асуулт байгааг би мэднэ, гэхдээ би хажууд чинь байна, бид хамтдаа хариултыг нь олох болно. Бид итгэл найдвар, нэр төрөөр дүүрэн, айдас хүйдэсгүй, хүмүүс холын холоос биднийг гэрэлт цамхаг мэт зорьж олноороо ирдэг улс орныг бүтээнэ. Маргааш бид эртний хүч чадлын газарт очно. Чи хамгийн агуу орны хамгийн агуу удирдагч болж чадна. Надад итгээрэй, Артур.

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Артур! Би очлоо!

Мер:  Лот хааны морьт цэрэг. Энэ Лотын өнгө. Чи ширээндээ ч суугаагүй байж дайн дэгдээж эхэллээ. Мориндоо! Хэрэв тэд түүнийг олох үед бид энд байвал чи хаан ширээнд суутал амьд явахгүй.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер: Камелот!

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Энэ балгас байна. 

Мер:  Энэ цайзыг ромчууд барьсан юм. Энд л бид ирээдүйг бүтээх болно. Энэ байршил сайтай, бат бөх бэхлэлттэй. Мөн хэн ч ингэнэ гэж бодохгүй.

Арт:    Энэ бүхэн миний бодож байсан зүйл биш байна! Энд намайг арми, зэвсэг, зарц нар хүлээж байна гэж бодсон!

Мер:  Бас хүүхнүүд.

Арт:    Өөр ямар нэг зүйл байх ёстой, тийм үү? Би мөнгөтэй байх ёстой.

Мер:  Үгүй ээ.

Арт:    Биднийг явахаас өмнө чи яагаад хэлээгүй юм?

Мер:  Чи явахгүй байх байсан.

Арт:    Чи ийм байдалтай байна гэж хэлээгүй.

Мер:  Чи надаас асуугаагүй. Бид өөрсдийнхөө амь амьдрал, энэ улс орны амин сүнсийн төлөө тулалддаг. Одоо чамайг хүмүүс хүлээж байгаа.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер:  Камелотын Том танхим. Чамд үнэнч байхаа тангаргалсан тэр хүмүүстэй танилц: Ульфиус! Леонтес! Брастиас! Пелинор!

Лео:   Чиний аав агуу удирдагч байсан. Бидний үнэнч байдал чамд шилжлээ. Бид чамд захирагдаж, Пендрагонуудын удмыг хамгаалахад бэлэн.

Арт:    Би Утерыг огт мэддэгүй байсан. Гэвч, хэрэв тэр ийм гавъяатай юм бол би та нарын өмнө зогсож байгаа нь нэр төрийн хэрэг. Би та нарын үнэнч байдлыг дааж явахын тулд чадах бүхнээ хийнэ.

Лео:   Бид таны албатууд.

Мер:  Эд нар чиний холбоотнууд. Гэхдээ чиний дайснууд тоогоор илүү.

Арт:    Чи урд нь энийг ч гэсэн хэлэхээ мартсан.

Мер:  Лотиан, Оркнийн хаан Лот, Корнуоллын шинэ герцог, Нентес, Шотланд мөн Карадосын хаад. Би тэднийг нааш нь дуудуулсан.

Арт:    Чи яасан гэнэ ээ?

Мер:  Тэгвэл тэд бүгд чамайг Утер Пендрагоны жинхэнэ өв залгамжлагч гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Кэй:    Хэрэв тэд зөвшөөрөхгүй бол?

Мер:  Тэд зөвшөөрөх ёстой.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер: Би энд аавын чинь эд зүйлсийг авчирсан байгаа.

Арт:    Тэр... тэр ямар хүн байсан.... миний аав?

Мер:  Нугаршгүй.

Арт:    Ердөө л үү? Тэр бүхэл амьдарлыг нь ганцхан үгэнд багтаалаа гэж үү?

Мер:  Энэ чиний мэдэх ёстой бүх зүйл.

Арт:    Үгүй ээ, тийм биш. Би бүгдийг нь мэдмээр байна. Тэр юу иддэг байсан, тэр юу уудаг байсан, яаж зогсдог байсан, хэнийг хайрладаг байсан, юу түүнийг инээхэд, эсвэл уйлахад хүргэдэг байсныг. Гэтэл чи надад ганцхан үг хэлж байдаг. 

Мер:  Түүний зан авир, эсрэг тэсрэг чанаруудыг бусад нь чамд хэлээд өгнө.  Би чамд хамгийн хэрэгтэй тэр үгийг хэлсэн. Чи түүнээс өвлөх ёстой зан чанар. Нугаршгүй хүч. Учир нь одооноос эхлээд хүн бүхэн чамайг янз бүрээр сорих болно. Чи итгэлтэй байх ёстой.

Арт:    Хэрэв чи би чадахгүй бол?

Мер:  Чи чадах л ёстой.

Арт:    Хэрэв би алдвал яахав?

Мер:  Чи алдах ёсгүй. Өө, дахиад нэг юм байгаа. Утерт бас нэг охин байдаг. Цус нэгтэй эгч чинь.  

----------------------------------------------------------------------------------------------------------

Лот:    Мерлин тэр жаалыг балгасанд тухлуулж, хаант улс урд нь өвдөг сөгдөнө гэж хүлээсэн юм байх даа? Шидтэний ухаан нь балартсан бололтой.   

Мор:  Үгүй ээ, тэр ухаантай. Энд урд нь хүч чадал оршиж байсан. Тэр түүнийг сэрээж чадна гэдэгт итгэж байгаа.

Лот:    Чи зүгээр биз дээ?

Мор:  Эрчүүдийн тоглоом намайг ядрааж байна.

Лот:    Бид хурдан дуусгана.

Мор:  Хэрэв тэр хуурамч жаал аавын нөмрөгийг нөмөрсөн байвал би түүний нүдийг нь ухаж хаяна.

Лот:    Урагшаа!

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Энэ чиний эгч үү?

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор:  Үгүй ээ.

Мер:  Тэр Утерийн хүү нь. Надад нотолгоо бий.

Мор:  Миний аавд хууль ёсны хүү байгаагүй. Би түүнийг мэдэх ёстой байсан.  

Арт:    Үнэндээ бол, надад ч гэсэн яг чам шиг хачин л байна, гэхдээ Мерлин хэлэх...

Мор:  Тэр бас ярьж байна. Царайлаг. Ярьдаг. Гэхдээ тэр өв залгамжлагч биш.

Арт:    Бид манай аавын дурсгалыг хүндэтгээд хамтдаа төр барьж болно.

Мор:  Чи миний аавыг мэддэггүй байсан. Энийг хар даа. Бүр үнэмшилтэй дүр ч эсгэж чадахгүй. Чи хаан болох гэж төрөөгүй, жаалаа, харин харц байх учиртай. Шидтэн чамд юу амласан бэ?

Арт:    Тэр надад юу ч амлаагүй.

Мор:  Чи яагаад намайг ингэж байгаа юм?

Мер:  Хувийн хонзон байхгүй. Энэ улс орны төлөө.

Мор:  Эрхий дагуу энэ миний улс.

Мер:  Тийм үү?   Бид түүний эхээс нь асуух хэрэгтэй. Хатан хаан Игрэйн.

Мор:  Чи үргүй байсан.

Игр:    Би энэ тухай хэзээ ч яриагүй.

Мор:  Энэ бол өөр эрийн зулбасга. Миний аавынх биш. Би мэдэх байсан.

Игр:    Гэвч чи мэдээгүй.

Мер:  Түүнийг мэндлэхэд нь би чамаас авсан жаал энэ мөн үү?

Игр:    Тиймээ, би мөн гэж итгэж байна. Тэр Утерийн хүү. Миний хүү.

Лот:    Үгү ээ. Балай юм.

Мор:  Чи ингээд бүх юм дуусна гэж бодсон уу?  

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Мерлин надад хэлэхдээ, тэр таны нөхөр герцог Корнуоллтой адилхан болгох гэж Утерийн царайг өөрчилсөн гэсэн. Энэ боломжгүй зүйл.

Игр:    Үгүй ээ, энэ боломжгүй. Гэхдээ тийм зүйл болсонд би итгэдэг. Би нэг агшинд  нөхрийгөө, дараа нь өөр нэг эрийг харсан. Би Утерийг харсан.

Арт:    Би ойлгохгүй юм. Дараа нь та яаж байгаад Утерийн эхнэр болсон юм бэ?

Игр:    Утер надтай хамт хоносон шөнө түүний цэргүүд герцогийг алсан. Ялсан жанжин ялагдсаныхаа эхнэрийг авах эрхтэй байдаг. Би аз болж амьд үлдсэн.

Арт:    Гэхдээ та намайг гэдсэндээ тээж байсан. Тэгээд намайг хаяж явсан.

Игр:    Мерлин чамайг миний гараас булаасан юм.

Арт:    Та намайг ядаж боддог байсан уу?

Игр:    Өглөө болгон чи миний эхний бодол байдаг байсан. Би чамайг харна гэж найдаж жаал болгоны царайг хардаг байсан. Надад чамайг хайхыг хориглосон юм. Намайг уучлаарай.

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Артур. Бүх юм зүгээр үү?

Арт:    Тиймээ.

Кэй:    Ээж чинь ямархуу хүн байна? Юу болсон бэ?

Арт:    Зүгээр.

Кэй:    Ингээд болсон уу?

Арт:    Алив, явж орчноо ажиглая. Тэнд юу байгааг харцгаая. Яваарай.

----------------------------------------------------------------------------------------------------------

Арт:    Энэ... энийг хар даа. Магний Квинт энэ цайзыг Эзэн хаан II-р Валентиногийн хаанчлалын зургаа дахь жилд барьжээ. Тэр ажлаа эхлүүлсэн...

Кэй:    ...хагасыг хийсэн байна.

Арт:    Хэрэв тэр энэ газрын одоогийн байдлыг харсан бол тэгж хэлэхгүй байсан.

Кэй:    Тэр үед ямар байдалтай  байсныг төсөөлөөд үз дээ.

Лео:   Эсвэл дахиад ямар болж болохыг.

Арт:    Чи биднийг дагаж байсан уу?

Лео:   Мерлиний тушаалаар. Би чамайг хамгаалах ёстой.

Арт:    Намайг хамгаалах юм уу, эсвэл намайг зугтаалгахгүй гэж үү?

Лео:   Аль аль нь.

Арт:    Хэрэв би зугтахыг оролдвол яах вэ?

Лео:   Чи яагаад зугтах гэж? Чамд энд бүх юм байна. Энд маш их... боломж бий.

Арт:    Чи яг Мерлин шиг ярих юм.

Лео:   Би түүний зорьсон үйл хэрэгт итгэдэг. Тийм учраас чамайг энд авчирсан юм.

Арт:    Тэгвэл чи намайг бүр мэдэхгүй байж түүнийг сохроор дагасан байх нь.

Лео:   Үгүй ээ, сохроор биш. Бидний зарим нь зүгээр л тулалдах хангалтгүй гэж үргэлж боддог байсан,  бид үйл хэргийн төлөө тулалдах ёстой. Мерлин бидэнд хэлэхдээ, энд, чамтай, чиний хааны үр удмуудтай хамт тэр үйл хэргийг бүтээж болно гэсэн юм.

Арт:    Би нэг шөнийн дотор яаж хаан болох вэ?

Лео:   Зөн совиндоо итгэ.

Арт:    Хэрэв надад хааны зөн совин байхгүй бол яахав?

Лео:   Хэрэв чамд зөн совин байдаг, чи түүнийг хараахан мэдэхгүй байгаа бол яахав?

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер:  Тэр хүүхэн хэн бэ? Тэр хэн бэ?  Хэн юм? Тэр эмэгтэй хэн бэ? Хэн юм бэ?

Арт:    Чи юу хийж байгаа юм бэ?!

Мер:  Тэр эмэгтэй хэн бэ?

Арт:    Би мэдэхгүй!

Кэй:    Артур! Чи гарч харсан дээр байх.

----------------------------------------------------------------------------------------------------------

Кэй:    Тэд бүгд чамайг зорьсон байна.

Арт:    Бурхан надад туслаач. Бид одоо яах ёстой вэ?

----------------------------------------------------------------------------------------------------------

Мер: Айдсаа харуулж болохгүй. Өөртөө итгэлтэй ярь. Тэдэнд хаан шиг хариул.

Арт:    Санаа зовох зүйл байхгүй биз дээ? Чи зөгнөж харсан гэсэн. Би хаан болно гэдгийг. Бүх юм сайхан болно. Энэ бол хувь тавилан. Бүх зүйл баталгаатай.

Мер:  Үгүй

Арт:    Үгүй ээ?

Мер:  Хэрэв чи үхвэл зөгнөл өөрчлөгдөх болно. Хувь заяа чинь бадар гуйх болно. Хувь заяаг ялах ёстой.

----------------------------------------------------------------------------------------------------------

Мор: Одооноос эхлэн бүх зүйл өөрчлөгдөнө, Артур. Чи одоо яваад өгвөл амиа авч үлдэнэ.  Эндээ үлдвэл чи бүх зүйлээ алдана. Та цөөнх болсон. Шидтэний шатрын хүү болох хэрэггүй. Гэртээ харь.

Лот:    Яриач, сахалгүй гөлөг минь!

Арт:    Та нар миний танхимд, миний хаант улсад зогсож байна, тиймээс та нар надад хүндэтгэл үзүүлэх ёстой! Би бол Утерийн хаан ширээг залгамжлагч, хууль ёсны өв залгамжлагч. Тиймээс та нар надад үнэнч байхаа андгайлах ёстой,  эс тэгвээс та нар шийтгэгдэх болно. Чи ойлгосон уу, сахалтай тэнэг минь?

Мор:  Уучлаарай.

Лот:    Түүнийг аваад ир.  Энэ миний хүү... Миний том хүү. Харин чи түүнийг алсан. Тэр өдөр ойд хоёр морьтон байсан юм. Нөгөөх нь бүгдийг харсан.

Арт:    Тэр над руу дайрсан. Үгүй ээ! Ээж!

Кэй:    Ээж ээ!

Мер:  Энэ нь юуг ч зогсоохгүй.

Лот:    Би араатан биш. Та нарт таван өдөр өгье. Та нарын гашуудаж, дараа нь эндээс явах таван өдөр. Та нар явахгүй бол бүр ихээр хүйс тэмтрэнэ.

Арт:    Түүнийг зогсоо! Түүнийг зогсоо! Түүнийг зогсоо! Түүнийг зогсоо! Зогс...

Мер:  Намайг уучлаарай... Намайг уучил...

Арт:    Мерлин, чи надад юу хийчих вэ? Гараа тат! Мерлин, чи надад юу хийчих вэ?

----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home