Long season 12

The long season- 12/2023/

Нэр: Урт улирал

Үргэлжлэх хугацаа: 74мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэлт дүр:

Ф: эр, Шэн Могийн дүү Фу Вэйжун

Чу: эр, Чубо Ван Яаны найз, нүдний шилтэй

Ч: эм, үйлдвэрийн ажилтан Чиао Юн

А: эм, уушийн газар ажилладаг эмэгтэй Ин Хон

Ах: Шэн Могийн авга ах

 

Гарчиг: Урт улирал. 12-р анги.

Эр:  Эгч ээ.

Эх: Аан?

Эр: Зургийг нь буцаагаад авчихлаа.

Эх: За. Ийшээ сууж бай.

Ч: Эгч ээ.

Эх: Аан?

Эр: Зургийг нь хаана тавих вэ?

Эр2: Ийш нь тавьчих.

Эр: Тэнд үү?

Эр2: Аан.

Эр: Үгүй ээ. Энүүгээр байнга явна шд.

Эр2: Тэгвэл өрөөнд нь тавьчих уу?

Эр: Өрөө нь хоосон байгаа. Нар тусдаг газар тавьсан нь дээр.

Эр2: Ван мастер аа. Та зүгээр үү?

Ван: Зүгээр ээ.

Эр: Ван  багш аа. Манай хэлтсийнхэн бүгд ирсэн. Тусламж хэрэгтэй бол бидэнд хэлээрэй.

Ван: За.

Эх: Манай Яан миний хийсэн хоолонд дуртай байсан юм. Баахан ногоотой хоол болчихлоо гэж бодохоор миний хийсэн хоол гээд бүгдийг нь идчихдэг байсан.

Эр2: Зургийг нь хаана тавьбал дээр вэ?

Эр: Энэ байна.

Ван: Дулаан газар олж тавья. Чао Яан. Хар даа. Хүүд маань энд таалагдах бол уу? Тэгшхэн байна уу, хар даа.

Эх: Намайг амьд байгаа цагт зургийг нь ил тавих хэрэггүй.

Ван: Эхнэр...

Ч: Эгч ээ. Эгч ээ, өөр сандал байгаа юу? 

Эх: Харахыг хүсэхгүй байна. Яагаад суугаад байгаа юм бэ? Хурдан хоолоо ид. Ид ид. Хурдан хоолоо ид. Сайн идээрэй. Чиао Юн. Май...

Эр2: За. 

Ван: Ид. Ид...

Эх: Хурдан ид. Ид Ид. Амтгүй байна уу?

Ч: Амттай байна. Амттай байна.

Эх: Аан?

Эр2: Амттай байна.

Эх: Хөөе... Миний энэ толгойг дээ. Чамтай ярьж байгаад давсаа хоёр удаа хийчихсэн байна шд. Би хөгширч байх шиг байна. Алив. Загас ид. Загас идээрэй. Загас амтлаад үз. Зүгээр байгаа. Алив. Алив.

Эр2: За. Би өөрөө. Өөрөө.

Эх: Алив. Алив... Май. Ид... Ид. Яс байхгүй...

Ма: Ван мастер аа, бэр эгч ээ. Хэлэх юм байна.

Эр2: Наашаа ороод суу л даа Ма ахмад аа.

Ван: Та нар идэж бай. Ид... Ярилцъя. Яаны хэрэг юу болж байна?

Ма: Амиа хорлолт. Гүүрэн дээрээс үсэрсэн. Усанд унах үед үүссэн хөхрөлтүүдээс өөр шарх сорви олдоогүй.

Ван: Наадахыг чинь мэднэ ээ. Надад хэлсэн. Энэ худлаа. Таны үгийг сонсъё.

Ма: Таны ийм байгааг харах үнэхээр хэцүү байна. Гэхдээ... Ван Яан таны ийм байгааг харахыг хүсэх үү?

Ван: Миний сайн байхыг хармаар байвал алуурчныг ол. Би хүүгээ хэн алсныг мэдмээр байна.

Ма: За. За. Би шалгана аа.

Ван: Худал дүр эсгэх хэрэгүй.

Ма: Гэхдээ энэ үнэн. Нотлох баримтад итгэх хэрэгтэй. Энэ цагдаа нарын гаргасан хариу.

Ван: Та нар цагдаа биз дээ? Би та нарт итгэж байна. Тэгээд? Миний хүү хаана байна?

Ма: Та мэдэж байгаа зүйлээ хэлэх ёстой байсан юм.

Ван: Би пейжердсэн. Надад хариу өгсөн үү? Энэ миний хүссэн зүйл биш. Би хүүгээ хүсч байна. Тэр хэнийг ч алаагүй. Амиа хорлох ёсгүй. Яв...

***************

Эр: Чун, сайн байна. Ийм том хэргийг илрүүлчихдэг.

Эр2: Ёс зүйтэй бай, одооноос ахмад гэж дууд. 

Ли: Одоохондоо биш ээ, цаг нь болохоор.

Эр: Ахмад Ли. Алив, Ли ахмадад ус хийгээд өг.

Ли: Хэрэггүй ээ, хэрэггүй.  Хамт ажилладаг хүмүүсийн л ач.

Эр: Надад ч гэсэн тусал л даа.

Ли: Тэгье ээ.

Ма: Ус ч байхгүй юу. Өдөржин юугаа хийдэг байна аа? Уур хүрчихлээ.

Ли: Гарчихаагүй билүү?

Ма: Хавтаст хэргээ үзүүлэдэх.

Ли: Ма ахмад аа. Жу захирлын хэлсэнээр энэ хэргийг би мэдээд шийдчихье. Та хэд хоног амрахгүй юм уу?

Ма: Юу гээд байгаа юм? Аваад ир.

Ли: Үгүй ээ, өгөхгүй.

Ма: Өгөхгүй юм биз дээ. Эсэргүүцэж байна уу, Ли ахмад. Авчир гэж байна. Хүний үг сонсохгүй байна уу? Би юу гэж хэлсэн бэ? Яагаад зогсоод байгаа юм?

Ж: Хэргийн хавтас яасан?

Ма: Бичих зав алга.

Ж: Сонхэ бөөн юм болж байна. Хүнийг хууль бусаар барьж, зодсон. Чи шийтгэлээс зугтаж чадахгүй. Хурдан очиж тайлбар бичиж өг. Нэг хэсэгтээ ажиллах хэрэггүй. Бусдыг нь дараа ярья.

Ма: Хэргээ яах юм?

Ж: Чи энэ хэргийг тоох хэрэггүй. Өөр хүнд өгчихнө.

Ма: Ли Чун уу? Зөвшөөрөхгүй.

Ж: Чиний зөвшөөрөл хэрэгтэй юу?  Хурдан явж тайлбар бич.

Ма: Фу Вэйжунийг би байцаана. Яг  одоо.

Ж: Ма Дэшэн, чи өөрийн гэсэн ухаантай байна уу? Лу Вэнжоны хэрэг яасныг мэдэх үү? Сон Юкун Хуаганы ажилчдын ажлаас халагдсаны мөнгийг хувьдаа завшсан хэргээр баривчлагдсан. Энэ хэргийг чи судалсан уу? Толинд өөрийгөө хар. Чи Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч мөн үү? Хэн гэдэгээ мэдэж байна уу?  Ма Дэшэн, юу хийгээд байгаа юм? Чи галзуураа юу?

Ма: Би энэ дүрэмт хувцасыг өмсөх эрхгүй. Би халагдъя.

Ж: Эргээд ир!

***********

Ван: Та нарт төвөг удчихлаа.

Эр: Ван мастер аа, бид ингээд явъя даа.

Ван: За.

Эр2: Та нар түрүүлээд явж бай. Би Ван мастертай жаахан ярилцъя.

Эр: За.

Эр2: Ван мастер аа.

Ван: Аан.

Эр2: Би...

Ван: Хэрэггүй ээ.

Ч: Бидэнд өөр тусалж чадах зүйл алга. Зүгээр л бидний сэтгэл байгаа юм. Та авчих.

Эр2: Үйлдвэрийн асуудал шийдэгдсэн. Би хөлөө зүгээр болохоор эргээд ажилдаа орно. Их юм биш ээ, та авчих.

Ч: Ван мастер...

Ван: Та нарт надаас илүү хэрэгтэй. Хүүхдэдээ юм авч өг. бэр эгч биш хоёр чинь л үлдсэн болохоор мөнгө хэрэг болохгүй. Жиао Лин.

Эр2: Аан?

Ван: Юу ч болж байсан хүүхдэдээ анхаарал тавьж байгаарай. Миний захиас. Би орлоо... Мэйсу. Мэйсу. Мэйсу. Мэйсу. Мэйсу. Мэйсу... Мэйсу... Мэйсу. Мэйсу. Мэйсу. Мэйсу... Мэйсу. Мэйсу. Мэйсу. Туслаарай. Туслаарай. Мэйсу. Мэйсу, болохгүй ээ. Мэйсу. Мэйсу, уучлаарай. Туслаарай... Мэйсу.

****************

Эм: Үнэмлэхийг нь. Луо  Мэйсутай ямар холбоотой вэ?

Ван: Нөхөр нь.

Эм: Ван Яантай ямар холбоотой вэ?

Ван: Аав нь.

************

Эр: Гон Биаогийн гэр бүл? 

Ван: Байна. Одоо ирж байгаа. Би утасдаадахъя.

Эр: Хурдал гэж хэлээрэй.

Ван: За.

Ру: Ах аа.

Ван: За...

Ру: Би төөрчихөж. Наашаа гүйж ирлээ. Биао хаана байна?

Ван: Тэнд байгаа. Хувцаслачихсан байгаа. Орж харж болно гэсэн.

Ру: Би цэвэрлэх гээд түмпэн аваад ирлээ. Өөр хүнээр хийлгэж чадахгүй нь.

Ван: Би хэлээдэхье. Залуу...

Эр: За.

Ван: Гон Биаогийн гэр бүл ирсэн. Орж хармаар байна гэнэ. Нүүрийг нь арчих санаатай.

Эр: Орж болно оо. Гэхдээ битгий удаарай.

Ван: За.

Ру: За, баярлалаа.

Ван: Эхлээд би ороод хараадахъя.

Ру: Зүгээр ээ, ах аа. Би түр ганцаараа баймаар байна... Биао. Өнөөдөр уйлахгүй ээ. Уйлбал чамд л хэцүү. Миний инээхийг харах дуртай биз дээ? Өнөөдөр инээж өгье... Би хоёр өдөр их бодсон. Би олон зүйлийг ойлгоогүй явж. Тэнэг амьтан... Би тэнэг байж... Хойд насандаа хоёулаа дахиад хамт амьдаръя. Тэгэх үү? Аан? 

Эр: Энэ ямар вэ? Манай дотоодын зандан мод. Үнэ нь 2500.

Ван: Загвар нь хуучин юм. Энэ ямар үнэтэй вэ?

Эр: Энэ арай үнэтэй. 4000, Энэтхэгийн зандан мод. 

Ван: Энийг авъя.

Эр: Мод сайтай болохоор олон жил болно. Энд зургийг нь хийж болно. Та зургийг нь авчирсан уу? Би танд хийгээд өгье.

Ван: Гэрээс нь очиж авчиръя. Ингэе. Би мөнгийг нь урьдчилаад төлчихье. Энийг надад хадгалж байж болох уу?

Эр: Тэгье ээ. Төлбөрөө үүдэнд хийгээрэй.

Ван: За. Залуу, хайч байхгүй биз?

Эр: Байгаа.

Ван:  Биао... Чиний хэлдэг зөв. Бид бүгд жаргалтай амьдрах ёстой. Тийм үү?

**************

Эр: Өө. Сэрчихсэн үү?

Ма: Үг нь хаана байна?

Эр: Ямар үг?

Ма: Энд... энд... үг байсан...

Эр: Ямар үг вэ?

Ма: Үйлдвэрчний эвлэл...

Эр: Юун эвлэл?

Ма: Энэ хэнийх вэ?

Эр: Эмнэлгийн халуун сав. Хөөе, тавь.

Ма: Халуун сав хаана байна?

Эр: Яагаад хүн зуураад байгаа юм? Тавиач.

Ма: Чи хэн  юм?

Эр: Миний хэн байх ямар хамаатай юм? Тавь.

Ма: Чи хэн юм? Хэнийх юм бэ?

Эр: Эмнэлгийн халуун сав аа. Эмч ээ.

Ма: Халуун сав хаана байна?

Эр: Эмч ээ.

Ма: Дээр нь байсан үг хаана байна?

 Эр: Юун үг вэ?

Ма: Халуун саван дээр байсан үг?

Ван: Хөөе. Хөөе.

Ма: Чи хэн юм?

Эр: Яаж байна аа?

Ван: Цус харвачихсан юм аа. Толгой нь зүгээргүй байгаа.

Эр: Хүн айлгаад хаячих юм.

Ван: За... Бие чинь дээрдэж байна уу?

Ма: Ван Шиан. Чи яагаад энд... Чи яагаад хөгширчихсөн юм? Юу болоод байна аа? Энэ хаана юм?  Юу болоод байгаа юм? Би...

Ван: Эмнэлэг. Эмнэлэг. Чанга хашгирах хэрэггүй, за юу?

Ма: За.

Ван: Хүмүүст саад болж болохгүй.

Ма: За.

Ван: За.

Ма: Юу болоод байна?

Ван: Эмч дуудаад өгчих. Эмч дуудаад өгөөч?

Ма: Юу болсон бэ?

Ван: Энийг буцаагаад өгчихье.

**************

Эм: Өвчтөнд ямар нэг муу зуршил байгаа юу? Тамхи татах, архи уух  ч юм уу.

Ван: Тамхинаас гараад удсан. Хааяа нэг уучихдаг. Кофенд дуртай. Өтгөн кофе уудаг байсан.

Эм: Кофе зүгээр ээ. Дахиад уух хэрэггүй. Энэ удаа харвалт нь гайгүй өнгөрсөн. Дахиад харвавал хэцүүднэ.

Ван: Аан.

Эм: Болсон. Та явж болно.

Ван: Баярлалаа, эмч ээ.

Эм: Зүгээр ээ.

Ван: Уурлах хэрэггүй ээ. Аан? Эмч чамайг удахгүй эдгэрнэ гэж байна. Ямар нэг муу үр дагавар үлдэхгүй. Биао хэлсэн байх аа? Эр хүнд өдөр бүр шинэ эхлэл гэсэн. Би ойлгоод байхад Ма ахмад ойлгохгүй байна уу? Босоод ир ээ. Босоод ир, нүүрийг чинь угааж өгье. Үсийг чинь засаад өгье. Үс чинь хэтэрхий ургачихаж. Хөөе... Ингээд авчихъя... Сайхан болж байна. Ингээд... Хар даа.  Ма ахмад мөн байна уу? Хар л даа... Энийг барьж бай. Май... Ингээд... Өнөөдөр ганцаараа унтаарай. Ван Бей өнөөдөр эргэж ирнэ. Би шалт тэрэгний буудлаас тосно. Орой эргээд ирнэ... Яасан бэ?

Ма: Тийм ээ.

Ван: Аан? Хүндрэх юм уу? Тэгвэл би сувилагчаас асуугаад...Наанаа байж байгаарай. Алив, энийг... дээшээ өндий...

Ма: Хэлтэс рүү явна аа.

Ван: Юу?

Ма: Хувцас аваад ир ээ, ажил руу явъя.

***************

Эр: Энэ Шэн Донлианы хумсны завсраас авсан дээжинд хийсэн шинжилгээ. ДНК- ийн хариунаас харахад  Шэн Донлиантай цусан төрлийн хамаатай хүн болох нь тогтоогдсон. Бид 1998онд гарсан ууттай цогцосны мэдээлэлтэй тулгаж үзсэн. Нэгэнтэй нь тохирч байна лээ. Шуншин гудамжинд шархадсан Ху Шүэлу ухаан орсон. Өөрийг нь цохиж унагаасан хүн эмэгтэй хүн байсан гэдэгт итгэлтэй байна лээ. Энэ бидний таамгийг ч бас баталж байна. Бидний хайж байгаа Ин Хон Шэн Мо болж таарлаа.

Ли: Ин Хоны төрсөн газар биш байх аа?

Эр2:  Тийм ээ. Ээжтэйгээ амьдардаг байсан. Ээжийгээ нас барсны дараа гэрээсээ зугтчихсан. Дахиад эргэж очоогүй гэсэн.

Ли: Ин Хоны ойрын хамаатантай холбоо барьж ДНК-ийн шинжилгээ ав. Тэгээд хүмүүс цуглуулаад Хуалины оршуулгын газрыг  шалга. Фу Вэйжуны     мэдээллийг шалга.

Эр: Хуурамч дугаартай машин унаж явсан хүнийг тогтоосон. Машиныг Шэн Хуй биш Шэн Донлиан жолоодож байсан. 20-ны өглөө хуурамч дугаартай машин унаж, автобусны зогсоол дээр очсон. Шэн Мог автобуснаас буухад нь дагаж яваад 6-р зам дээр мөргөснийхөө дараа хэргийн газраас зугтсан.

Ли: Жао Жин юу болж байна?

Эр: Ухаангүй байгаа болохор мэдүүлэг авах боломжгүй байгаа.

Ли: Чиний хэлж байгаагаар Шэн Донлиан Фу Вэйжуны захианаас хаягийг нь олоод Шэн Мотой холбоо барьсан. Тэгээд хуурамч дугаар худалдаж аваад тэрнийг Хуалинд эргэж ирснийх нь дараа алахыг завдсан. Шэн Мо зугтсаныхаа дараа Фу Вэйжуны чандрыг авах гэж Шэн Донлианы гэрт нууцаар орж тэднийг алсан.

Эр: Бид тэгж л таамаглаж байна. Шэн Донлиан, Шэн Мо хоёрын харилцаа сэжигтэй байна. Шэн Мог өргөж авсан эцэг нь Шэн Донлиан. Өргөж авсан охиноо алах гэж ингэж оролдоно гэхээр... Шалтгаан нь юу вэ?

Эр: Та орж болохгүй ээ.

Ма: Яагаад оруулахгүй байгаа юм?

Эр: Хурал хийж байгаа.

Ма: Хурал. Хурал аа? Би хэргийг илрүүлчихсэн.  Чи хэн юм?  Юу ч мэдэхгүй байж.

Ван: Ма ахмад.

Эр: Ямар Ма ахмад?

Ма: Цуй Гуидон.

Эр: Хашгирахаа боль. Харгирч болохгүй.

Ма: Ли Чун.

Ли: Лао Ма?

Ма: Ли...

Ли: Энд юу хийж байгаа юм?

Ма: Чамайг удаан хайлаа. Юу хийгээд байгаа юм? Гарч ирэхгүй. Хурал...

Ван: Хөөе хөөе. Би тусалъя. Би тусалъя.

Ма: Тэг.

Ван: Би зогсоож чадсангүй.

Ма: Бүгд ирсэн үү?

Ли: Ирсэн.

Ма: Шиао Ли. Шиао Ли. Шиао Ли.

Ли: Би энд байна.

Ма: Шиао Ли. Чи биш ээ. Чи биш. Шиао Ли. Шиао Ли.

Ван: Ма ахмад. Ма ахмад. Хүн харж байгаа.

Ма: Чи энд юу хийж байгаа юм? Чи байж болохгүй. Гар...

Ван: За.

Ма: Цай яасан? Сайн цай. Надад хийгээдэх.

Ли: Цай аваад ир.

Эр: За.

Ма: Би түүх ярьж өгье. Дээр үед нэг Пухэй байсан юм. Пухэй гэж юу вэ? Дээр үед цагдааг хэлдэг байсан юм. Хэрэгтнийг барьдаг байсан. Буддын лам. Тэр үеийн цагдаа.  Шөнө болж тэр лам загас барьж байгаад зүйрмэглэж байгаад... зугтчихсан... Зугтахаасаа өмнө үсээ хусчихсан байж... Өглөө нь сэрээд, нэг л юм дутуу байх чинь гэж бодож. Миний юмнууд байна... бичиг баримт байна...

Ван: Харвачихсан. Харвасан.

Ма: Нөгөө лам чинь... Хөөе... Энэ байсан байна... Юу алга болчихов? Би... Би хаана байна аа? Ойлгож байна уу?

Ли: Ойлголоо.

Ма: Чи юу ойлгосон юм? Би Хуаганы мөчилсөн хэргийг ярьж байна. Тэр лам бол Шэн Мо... Шэн Мо үхээгүй бол яах вэ? Таксинд мөргүүлсэн хүн нь Шэн Мо... Шэн Донлианыг алсан хүн Шэн Мо. Ойлгосон уу?

Ли: Тэгвэл Шэн Донлиан яагаад Шэн Мог алах гэсэн юм? Шэн Мо яагаад Шэн Донлианыг алсан юм?

Ма: Шэн Мог бага байхад нь Шэн Донлиан дарамталдаг байсан. Бэлгийн дарамт. Жао Жин тэрийг нь хараагүй, мэдээгүй юм шиг царайлдаг. Шэн Мо Шэн Донлианаас салахыг хүссэн. Тэгээд Фу Вэйжунд Шэн Хуйгийн гарыг хугалахыг даалгасан. Шэн Донлиан яах гэж Фу Вэйжуны чандарыг авсан бэ? Тэр цогцос танихаар очихдоо Шэн Мог үхээгүй гэдгийг мэдсэн. Олон жилийн дараа Шэн Мо хүлээгээд суух уу? Сайн бодох юм бол тэр Шэн Донлианыг алчихаад Жао Жинийг алах гэж оролдсон. Өөр хэн тэгж их үзэн ядах юм? Ойлгож байна уу?

Ли: Хоёр хүн аваад  эмнэлэг рүү яв.

Эр: Мэдлээ.

Ма: Халуун сав. Халуун сав яав? Халуун сав хаана байна?

Ли: Лао Ма. Лао Ма. Энд. Энд.

Ма: Цуй Гуидон.

Ли: Лао Ма. Лао Ма. Энд. энд.

Ма: Хайгаадах.

Ли: энд байна. Энд байна.

Ма: Хаана байна?

Ли: Байгаа. Бид нарт байгаа. Ма ахмад аа. Та шилдэг нь...

Ма: Жу захирал... Энэ хэргийг илрүүлчихлээ.

Ли: Илрүүлчихлээ. Илрүүлчихлээ.

************

Ш: Эзэгтэй. Би ирлээ. Би... Шэн Мо. Эмч таныг хөдөлгөж бай гэсэн. Бие чинь хөшинө... Тэгэхэд би гэрээсээ яараад явчихсан... Тантай ярилцах ч боломж гараагүй. Хумсыг чинь аваад өгье... Би Жуныг хөдөөлүүлчихсэн. Сонхэд  оршуулгын газар авч өгсөн... Аав, ээж хоёрын дэргэд. Авга ах намайг эргээд ир гэж  захиа бичээгүй бол... тэгж чадахгүй байсан байх... Тэрний хэн гэдгийг санахгүй байгаа биз дээ?  Яримаар байна уу? Дуугүй байх хэрэггүй. Жуныг үлдээгээч гэж гуйж байхад нь та юу ч хэлээгүй. Авга ах... гараа миний хувцасанд хийж байхад та юу ч хэлээгүй... Миний нүцгэн зургийг авч байхад ч... юу ч хэлээгүй... Та ярихгүй бол... сайн хүн болно гэж бодоо юу?  Тийм үү? Айж байна уу? ... Тэгэхэд бид нар ч гэсэн айж байсан. Одоо таны айж байгаа шиг... Би яаж ч чадахгүй... Танд хэлэх үг алга уу? ... Удахгүй ... та үхнэ... Битгий март... Үхэх хамаагүй дээр... Үхэхээс битгий ай...

Эр: Хүн байна уу? Хурдлаарай. Сувилагч аа... Хүн байна уу?

*************

Эр: Ли захирал аа. Хэрэгтэн өвчтөний өрөөнөөс гараад эмнэлгийн гаднаас таксинд суусан. Энэ такси Хуалин 2-р компанийх. Жолооч нь Ван Шиан. Жолоочтой холбоо барьж болохгүй байна. Утсаа унтраачихаж.

Ли: Гэр бүлтэй нь холбоо барих гээд үз. 

Эр: Ван Бэй мөн үү?

В: Би мөн.

Эр: Бид нар цагдаагийн газраас явна. Ван Шиан хаана байна?

Ш: Ах аа, буруу явчихлаа. Зогсоол руу баруун эргэх байсан.

Ван: Зөв өө. Энэ зам мөн. Энэ шинээр тавигдсан зам. Дээр үед энд төмөр зам байдаг байсан юм. Би 30жил галт тэрэг жолоодсон. Танил харагдахгүй байна уу? Миний бодож байгаа зөв бол... бид анх энэ Хуалины төмөр зам дээр уулзсан. Энэ олон жилийн дараа дахиад уулзах шив.

Ш: Та андуураад байна.

Ван: Тийм ээ. Чамтай анх уулзсанаас хойш... чамайг мартаж чадаагүй. Чиний сүүдэр... миний толгойд байдаг юм... Яасан ч мартаж чадахгүй... Би өнөөг хүртэл бүх зүйлийг орхисон. Ганцхан энэний хариултыг авахыг хүссэн. Бурхан надад ийм боломж олгоно гэж бодсонгүй. Миний төсөөлөөгүй бас нэг зүйл бол чи Шэн Мо.... Энэ газрыг санаж байна уу? Энэ бол Шиаолиан гол. Тэр өдөр, Ван Яан... шөнөжин усан дотор байсан... Өвөл ус хүйтэн байдаг...

Ш: Уучлаарай...

Ван: Наад үгээ Ван Яантай уулзахаараа хэлээрэй. Чамаас асуух хоёр юм байна. Ван Яан хүн алсан уу?

Ш: Ван Яан хэнийг ч алаагүй. Лу Вэнжоныг би алсан. Ин Хоныг ч бас би алсан.

Ван: Яах гэж Ван Яаныг алсан юм?

Ш: Ван Яан, надад чамаас өөр хэн ч байхгүй. Өөр газар очиж хамт амьдарна гэж тохирсон биз дээ. Шинэ амьдралаар амьдармаар байна уу? Ван Яан надад өөр хэн ч байхгүй. Хамт явъя л даа... Ойлголоо...  

Ван: Зүгээр ээ. Надад хариулахгүй бол... тэр гүүрийг харж байна уу? Тэр гүүрнээс унана...Би хамгаалалтын бүсийг чинь хайчилчихсан. Хамгаалалт байхгүй болохоор чи урд цонхоор пуужин шиг ниснэ... Гол руу унана... Ван Яан... Аав нь ирлээ...

Ш: Чи бид хоёр өөр... Чамд гэр байгаа. Аав, ээж байгаа... Надад юу ч байхгүй... Энэ миний амьдрал... Зөвшөөрч байна... Буцаад яв... Чи буцаад яв... Аав чинь төмөр зам дээр байгаа.

Я: Манай аав уу? Аав яасан юм?

Ш: Чи яв... Битгий яв... Тэр өдөр би үхэх ёстой байсан... Тэр намайг эрэг рүү түлхсэн... Би тэрнийг барьж чадаагүй.

Ван: Юу гэсэн үг вэ?

Ш: Тэр миний амийг аварсан. Буцааж өгөх цаг нь болж.

Ван: Юу гэсэн үг вэ?

Ш: Намайг аврах гэж байгаад үхсэн.

Я: Шэн Мо. Шэн Мо...

Ван: Буу.  Машинаас гар. Хурдан машинаас гар. Гар... Хурдан гар... Гараад ир... Гараад ир... Дэлбэрэх нь... Гар... Гараад ир... Хурдан... Гар... Гараад ир...

*************

В: Аав аа. Аав аа.  

Ван: Бей. Эргээд ирсэн үү.

В: Аав аа, тэсээрэй. Түргэний машин ирж байгаа.

Ван: Битгий ай. Битгий ай. Аав нь үхэхгүй... Аавд нь чи байгаа... Энэ намар яасан ч урт юм? Бүхэл бүтэн амьдрал шиг...

В: Аав аа, хар даа.  Цас орж байна...

Ван:  Би цас харж байсан. Тэр жил цас орж байсан...

4бүлэг: Эргэж харах хэрэггүй.

Ван: Бей. Бей.

В: Аан?

Ван: Чамайг уралдаанд ороход Ма ахынхаа авч өгсөн өдөн хүрмийг хаана тавьсан бэ? Бээжинд ч гэсэн өвөл хүйтэн байдаг юм.

В: Би бүгдийг нь бэлдчихсэн. Хайрцаганд хийчихсэн.

Ван: Аан?

В: Аав аа, буугаад ир ээ. Цоож нь эвдэрчихнэ.

Ван: Зүгээр ээ. Би мэддэггүй байсан юм. Одоо бол мэднэ ээ. Ээж чинь дөрвөн цоож хийчихсэн байсан.

В: Аав аа, дөрөв хэрэггүй ээ. Ганц байхад болно.

Ч: Дотуур байр руу нүүж байгаа юм шиг л байх шив. Энэ хувцаснуудыг хаанаас авсан юм? Энүүгээр яах гэсэн юм бэ? Очоод бүгдийг нь худалдаад авчих.  

Ван: Чи мэдэхгүй байна. Дассан хувцас шинэ хувцаснаас илүү биед эвтэйхэн байдаг юм.

Ч: Энэ Яаных биз дээ?

Ван: Тийм ээ.

В: Аав аа, юу юм?

Ван: Шүлэг... Ах чинь бичсэн юм... Би зөвлөсөн юм...

В: Аав аа, та үнэхээр зөвлөсөн юм уу?

Ван: Сонсмоор байна уу? За, би уншаад өгье. Энэ шүлэгний гарчиг нь... Урт улирал...

Урт улирал...

Хуруугаа имрээд тэр хэлэв...

Хэдүүлээ хуруугаа имэрье...

Холын зүйлс бутрахыг...

Хажууд байгаа хүмүүс мэдэхгүй...

************ 

Ван: Жиан.

Эр: Аан?

Ван: Жиан. Тэнд түр зогсчих.

Эр: Яасан бэ, Шиан ах аа?

Ван: Бие засъя.

Ч: Галт тэрэгний буудалд удахгүй очино шд.

Ван: Яаралтай. Мэргэжлийн өвчин.

Эр: За.

Эр: Хурдаа нэм. Ван мастераа, дохиогоо өгөөрэй.

Ван: Өглөө... Хөөе. Урагшаа хар, битгий эргэж хар.  Урагшаа хар. Урагшаа хар... Эргэж битгий хар... Урагшаа хар...

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home