Long season 11

The long season- 11/2023/

Нэр: Урт улирал

Үргэлжлэх хугацаа: 107мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэлт дүр:

Ф: эр, Шэн Могийн дүү Фу Вэйжун

Чу: эр, Чубо Ван Яаны найз, нүдний шилтэй

Ч: эм, үйлдвэрийн ажилтан Чиао Юн

А: эм, уушийн газар ажилладаг эмэгтэй Ин Хон

Ах: Шэн Могийн авга ах

 

Гарчиг: Урт улирал. 11-р анги.

Ах: Хэн бэ?

Ма: Хуалиний дотоодыг хамгаалах товчоо. Ма Дэшэн. Цагдаагийн газар уулзсан байх аа.

Ах: Аан. Ма ахмад. Сонхэд ямар хэргээр ирээ вэ?

Ма: Энүүгээр өнгөрч яваад. Шэн Могийн талаар асуух  юм гараад.

Ах: Аан. Алив, ор л доо... Ийшээ. Ийшээ суу.

Ма: Том бар байна. Догшин эд байна.  

Ах: Хуурамч бар.

Ма: Барын үүрэнд орохгүй бол яаж бамбар барих вэ дээ? Нэг нэг.

Ах: Ма ахмад.

Ма: Төвөг удсанд уучлаарай.

Эгч: Тухтай суугаарай.

Ах: Тамхи татах уу?

Ма: Гарчихсан.

Ах: Аан.

Ма: Шэн Мо... Хэдэн настайгаасаа танайд амьдарсан бэ?

Ах: Та асуусан шд. Есөн настай... Үгүй ээ, 9 хүрээгүй байсан.

Ма: Та нарын харилцаа ямар байдаг вэ? Дотно харилцаатай байдаг уу?

Ах: Ямар харилцаа байх вэ дээ?

Ма: Сандраад байгаа юм уу?

Ах: Аан?

Ма: Гэрт чинь цагдаа байхаар хачин байгаа биз дээ? Зүгээр ээ. Хамаагүй ярьж болно.

Ах: Жаахан юм уух уу?

Ма: Хэрэггүй ээ. Би асуултаа асуучихаад явна. Энэ хэрэг үнэхээр... эмгэнэлтэй. Тэр Хуалин руу сургуульд явахаасаа өмнө... хүнтэй үерхэж байсан уу?

Ах: Миний мэдэхээр... Үгүй ээ. Үгүй.

Ма: Аль өрөөнд байсан бэ? Би харж болох уу? Болох уу?

Ах: Аан. Болно оо...

Ма: Энэ өрөө юу?

Ах: Тийм ээ, наадах чинь.

Ма: Одоо эзэнгүй байга юу?

Ах: Тийм ээ. Момо явчихсан болохоор өрөө нь эзэнгүй болсон.

Ма: Сайхөн төгөлдөр хуур байна. Шэн Могийнх уу? Мөнгө их зарцуулсан байх даа.

Ах: Өөрийн охин гэж бодож өсгөсөн.

Эгч: Та ус уу.

Ах: Ус уу.

Ма: Баярлалаа. Шэн Мог сайн өсгөсөн болохоор муу хүмүүстэй орооцолдоно гэж санаа зовоогүй байх.

Ах: Ма ахмад аа, та чинь завгүй цагдаагийн ажилтан байх аа?

Ма: Та бөс даавууны хоёрдугаар үйлдвэрт ажилладаг байх аа?

Ах: Тийм ээ. Үйлдвэрчний эвлэлд.

Ма: Өөр газар ярилцъя.

***************

Ли: Чекийг мөнгөөр солих өдөр нь 17-ны өдөр. Өнөөдөр, банк 9цагаас онгойно. Би хэдэн хүн аваад банк руу явъя. Урд болон хойд зүгийн хянах цэг дээр хоёр баг байрлуулна. Их хэмжээний мөнгө болохоор, тэр хүн нэг удаа очсон бол дахиад очиж л таараа. Банкнас гадна галт тэрэгний болоод автобусны буудлууд мөн Хуалин руу орж гарах бүх тээврийн хэрэгслийг шалгах хүмүүсийг цэгүүд дээр байрлуулах хэрэгтэй. Хуалинаас өнөөдөр хэн ч гарч чадахгүй. Хэн таныг оруулсан юм?

Ван: Ма ахмадтай уулзах гэсэн юм.

О: Ван мастер аа, гар... Жу захирал аа, гарчихаад ирье.

Ж: За, үргэлжлүүл.

О: Ма ахмад өчигдөр Сонхэ руу явсан.

Ван: Хэзээ эргэж ирэхээ хэлээгүй юу?

О: Оройдоо ирчих байх. Юу болоо вэ? Надад хэлчих.

Ван: За. Ма ахмадыг ирэхээр ярь.

О: Зүгээр юм уу?

Ван: Зүгээр ээ.

О: Юу юм?

Ван: Ногоо авахаар явж байгаа юм.

О: Үнэхээр зүгээр үү?

Ван: Зүгээр ээ, зүгээр.

О: Бүр хөлөрчихсөн байна.

Ван: Яаруу явна аа. За явлаа.

О: Зүгээр биз?

Ван: Зүгээр ээ. Буцаад ор доо.

**************

Эх: Яан. Юм идэх үү? Би чамд өндөг шарчихлаа.

Я: Ээж ээ. Бие өвдөөд байна.

Эх: Аан? Юу чинь өвдөө вэ?

Я: Толгой өвдөөд байна.

Эх: Өчигдөр толгойгоо цохичихоогүй биз? Алив, харъя. Хаана чинь өвдөж байна? Ус уучих. Ээж нь бариад өгье. Хэр их өвдөж байна? Байнга өвдөөд байна уу? эсвэл хааяа хааяа өвдөж байна уу?

Я: Хүчтэй өвдөж байна.

Эх: Унтаагүй болохоор тэгж байгаа юм. Жаахан юм идчих. Май...

Я: Өлсөхгүй байна.

Эх: Яагаад юм ч идэж, уухгүй байж яахаараа өлсдөггүй юм?

Я: Ээж ээ, битгий уйл аа. Би зүгээр.

Эх: Ингэж хүлүүлчихээд хэн зүгээр байх вэ дээ?

Я: Ээж ээ, миний хүлгийг тайлаад өг.

Эх: За. Гар чинь... Яан. Аав чинь байхгүй байна. Ээждээ хэлчих. Юу болоод байгаа юм? Аан?

Я: Ээж ээ.

Эх: Аан?

Я: Би хүйтэн усанд хийсэн будаа идмээр байна.

Эх: За. Ээж нь хийгээд ирье. Яан, энэ. Тайван ид.

Я: Ээж ээ.

Эх: Аан?

Я: Миний хөнжил нимгэн болохоор шөнө даараад байна.

Эх: Хэд хоногийн өмнө хөнжлийг чинь зузаан хөнжлөөр сольсон биз дээ?

Я: Хөвөн нь буланда бөөгнөрчихсөн байх.

Эх: Тэгвэл би өөр хөнжил олоод өгье.

Я: Ээж ээ. Намайг уучлаарай.

Эх: Яан. Яан. Яан. Яан. Чи яаж байна аа? Яан хаалгаа онгойлго. Яан. Яан. Намайг гарга. Яан, зугтааж болохгүй ээ. Аавыгаа иртэл хүлээж бай. Яан.

Я: Ээж ээ. Би гарчихаад ирье. Би алдаа гаргасан болохоор өөрөө алдаагаа засна. Та хүлээж байгаарай. Би заавал эргэж ирнэ.

Эх: Яан. Яан, битгий яв. Яан, хаалгаа онгойлго. Ван Яан. Ван Яан. Ван Яан, хаалгаа нээ.  Ван Яан. Ван Яан. Ван Яан, битгий зугт. Ван Яан.... Ван Яан. Ван Яан хаалгаа онгойлго. Ван Яан. Ван Яан. Ван Яан... Ван Яан...

Ван: Ван Яан яасан?

Эх: Зугтчихлаа.

Ван: Зүгээр харж байхгүй яасан юм?

Эх: Одоо яах вэ? Хаанаас олох вэ?

Ван: Гоншигонохоо боль. Бодоодохъё. Байна уу? 96-52827 руу залгаад өгөхгүй юу. Ван Шианд яаралтай хэлэх юм байна. Аль болох хурдан эргээд залга гээд хэлээд өгөөч.

*************

Ах: Ма ахмад та хүүхэдтэй юу?

Ма: Цагдаа хүн болохоор олон бүтэлгүй амьтдыг харсан. Яаж хүүхэдтэй байх вэ?

Ах: Тийм ээ. Би нэг хүүтэй. Шэн Хуй гэдэг. Үнэнийг хэлэхэд би Момод, хүүгээсээ илүү сайн ханддаг. Та мэднэ... тэр хүүхдийн ээж, аав нь байхгүй. Манайд арван жил болсон. Арван жил... Тийм болохоор би тэрэнд чадах бүхнээ өгсөн. Сайн болгоныг. Төгөлдөр хуур ч авч өгсөн. Энийг ярих хэрэгүй байх. Хэрэггүй... Энэ хорвоод тэрэнд над шиг хандах өөр эрэгтэй хүн байхгүй... Байхгүй.

Ма: Байхгүй ээ? Хэн нэг нь Шэн Могийн нүцгэн зургийг авч, захиа бичээд сургуулийнх нь самбарт наачихсан байсан. Та энийг мэдсэн байлгүй. Хэн ийм юм хийсэн байх вэ? Ойр дотны хүн үү? Нүцгэн зургийг нь авч хянах гэсэн үү, Шэн Могоор тоглож байсан уу? Шэн Мо эсэргүүцэж чадаагүй. Хүүхэд нэг л өдөр том болно. Ийм хяналтаас гарахыг хүснэ. Гэхдээ тэр хүн амархан тавьж явуулахгүйн тулд алсан байж болох уу?

Ах: Ма ахмад аа, хэлэх зүйл байвал шууд хэдчих. Тойруулах хэрэггүй.

Ма: Наад зурган дээр чинь халуун сав байгаа биз.

Ах:Аан.

Ма: Танил харагдахгүй байна уу? Би танай гэрт  яг адилхныг харсан. Надад тайлбарлаад өгөөч.

Ах:Энэ халуун сав уу? Хөгжилтэй хүн юм аа. Манай хоёрдугаар үйлдвэрт ажилладаг айл бүрт ийм халуун сав байгаа. Намайг энэ зургийг авсан уу гэж асууж байгаа юм  уу?

Ма: Та авсан уу?

Ах: Цагдаа хүн байж, яагаад надаас асуудаг билээ?

Ма: Шэн Донлиан сайн сонс, би энэ хэргийг эцсийг нь хүртэл шалгана. Ганц алуурчныг олохын төлөө ч биш, бүх үнэнийг олохын тулд би бүгдийг нь шалгана.

Ах: За. Тэгвэл сэтгэл амарлаа. Таныг хэргийг илрүүлсний дараа би талархал явуулна аа.

Ма:  Санаа зоволтгүй. Хуалинд очоод ярилцъя.

Ах: За. Хуалин. Хуалинд очоод би танай даргатай уулзаж, цагдаа хүн байж яаж хүмүүст үйлчилдэгийг чинь асууна аа. Энэ... Хохирогчийн гэр бүлийг зөвшөөрөл ч байхгүй байж машиндаа суулгаад байцаахаар авч явдаг. Би даргаас чинь асуумаар байна. Цагдаа хүн ингэж болдог юм уу? Дүрэм журам байна уу, та нарт? ... Би юунд хамгийн их харамссаныг мэдэх үү? Намайг яагаад харамсдагийг  мэдэх үү? Миний харамсдаг юм бол... миний гарт үхээгүйд. Хар л даа. Тэгэхэд... ийм цэвэр ариун байсан.

Ма: Муу новш. Чи хүн мөн үү? Гараад ир! Муу новш. Новш... Түй... Май чи...

Ах: Чи өөр юу чадах юм? Хэргээ илрүүлж чадахгүй болохоор... уураа хохирогчийн гэр бүлд гаргаж байна уу? Нааш ир... Нааш ир...

Ма: Гаж донтон.

Ах: Цагдаа зодоод байна. Цагдаа зодож байна. Хүн байна уу? Цагдаа хүн зодож байна...  Ма Дэшэн. Ма Дэшэн. Чи энэ хэргийг илрүүлж чадахгүй. Нотлох баримтгүй үхэх гэдэг үг  мэдэх үү? Алив... Алив ээ. Алив... Аан...

****************

Ш: Эзэн. Дахиад банш авъя.  

Эр: За.

Ф: /дохионы хэлээр ярина/ Бага байснаа санаж байна уу? Би өлсөхөөрөө гал тогооноос хоол хулгайлдаг байсан. Аав харахаараа намайг зоддог байсан. Чи би идсэн гэдэг байсан.

Ш: /дохионы хэлээр ярина/  Тэгээд аав намайг зоддог байсан. Яагаад гэнэтхэн энийг яриад байгаа юм?

Ф: /дохионы хэлээр ярина/ Энэ баншны амт багадаа иддэг байсантай адилхан байна... Гэдэс өвдөөд байна. Би жорлон орлоо. Эндээ хүлээж байгаарай. Өөр юм идэх үү? Инээ л дээ. Инээ...

Эм: Түр хүлээж байгаарай.

Ли: 200юань.

Ш: Эзэн, тооцоогоо хийе.

Эр: За.

Ли: Бүү хөдөл.

Эр: Бүү хөдөл.

Ли: Гавла. Гавла.

Бичиг: Намайг эргэж ирэхгүй бол Ван Яантай яваарай.

****************

Гон: Ван мастер аа, яасан?

Ван: Чи намайг Хуан Лирутай танилцуулж өгвөл хариуг нь барина гэсэн. Хэвээрээ юу?

Гон: Хэвээрээ. Бид хоёр нийлчихвэл та миний хадам ах болно шд.

Ван: Боломж гарсан. Өнөө орой надтай хүн барь.

Гон: Хүн барих аа?

Ван: Манай хүү. Хэдэн муу хүүхэдтэй нийлчихэж. Хоёулаа бол барьж чадах байх.

Гон: Ван мастер та мэдэхгүй байна. Одооны хүүхдүүд айхтар болсон. Та бид хоёр шиг хүмүүст тийм амархан баригдахгүй.

Ван: Юу гэсэн үг вэ?

Гон: Ма ахмадад хэлбэл яасан юм? Хэдэн хүн хамт явуулаач гэвэл...

Ван: Ма ахмад болохгүй ээ.

Гон: Аан. Эгч мэдэж байгаа юу?

Ван: Чи Лирутай гэрлэх юм бол эхнэр маань чиний хадам эгч болно. Тэгвэл манай хүү зээ дүү чинь болно. Чи бид хоёр хамаатнууд болно. Надад туслахгүй юу?

Гон: Туслалгүй яах вэ. Зээ дүүдээ тусална аа.

Ван: За.

Гон:Та хэл л дээ. Яах вэ?

**************

Эр:  За, алив ээ. Наашаа наашаа наашаа... Юу вэ?

Ру: Сайн уу. Юм асуух гэсэн юм. Гон Биао аль өрөөнд байдаг вэ?

Эр: Гон Биао юу?

Ру: Тийм ээ.

Эр: Захиргаанд ажилладаг уу?

Ру: Тийм ээ.

Эр: Зүүн тийшээ эргээд,  32.

Ру: Аан за, баярлалаа.

Эр: Хөөе. Бид нар уулзсан байх аа?

Ру: Уулзсан гэж үү? Би санахгүй байна.

Эр: Үйлдвэрийн эмнэлэгт ажилладаг сувилагч мөн биз дээ? Намайг тарьсан чинь ерөөсөө өвдөхгүй байсан.

Ру: Тийм үү?

Эр: Аан.

Гон: Чи юу хийгээд байгаа юм? Юу хийгээд байгаа юм? Аан? Юу хийгээд байгаа юм? Сонсов уу? Хуруугаараа чичихээ боль.

Эр: Биао.

Гон: Цочих гэж. Яав аа? Өнөөдөр завгүй гэж хэлсэн биз дээ?

Эр: Зочин ирсэн. Хурдал.

Гон: Хэн юм? Лиру. Энд юу хийж байгаа юм?

Ру: Гадагшаа гарах нь уу? Боломжгүй байна уу? Боломжгүй бол би буцаад явъя.

Гон: Болно оо, болно. Наашаа ор л доо. Хаачих гээ вэ?

Эр: Таньдаг хүн байна, ярилцъя л даа.

Гон: Юу яриад байгаа юм? Яв аа, яв яв.

Ру: Та нар хөгжилтэй юм аа.

Гон: Юун хөгжилдөх. Дунд сургуулиа ч төгсөөгүй үйлдвэрийн залуу ажилчид, ирээдүй байхгүй. Лиру, суу л даа. Хэрэггүй юмнууд байна. Би тэд нарыг ажлаа сайн хий, ажлаа сайн хий гэдэг юм. Тэгээд л над дээр хүрээд ирдэг юм. Ийшээ суу. Цэвэрхэн... Би ус хийгээд ирье.

Ру: За...

Гон: Энэ цэвэрхэн.

Ру:  Аан.

Гон: Энэ.

Ру: Баярлалаа.

Гон: Халуун байна уу?

Ру: Үгүй ээ, зүгээр.

Гон: Хүйтэн ус хийгээд ирье.

Ру: Надад алчуур байгаа.

Гон: Ямар хэргээр ирээ вэ?

Ру: Зүгээр л дэмий. Сүүлийн хэд хоног... зүүд зүүдлээд.

Гон: Ямар зүүд зүүдлээ вэ?

Ру: Ямар кино байсныг нь сайн санахгүй байна. Гэхдээ нэг кинон дээр гардаг юм.  Зүүдэндээ харсан хүнээ,  өглөө сэрээд хардаг бол, амьдрал сайхан байдаг гэсэн.

Гон: “Шинчиаогийн хосууд”. Франц кино.

Ру: Сайн мэдэж байна шүү. Нээрэн, эртээд чиний ярьж байсан... зүүдний тухай ном гэсэн, үзэж болох уу?

Гон: “Зүүдний тайлал” Австрийн Фройдын ном. Би олоод өгье. Хаана байлаа?

Ру: Байхгүй байна уу?

Гон: Аан.

Ру: Олдохгүй бол хэрэггүй ээ.

Гон: Зүгээр ээ, зүгээр. Өчигдөр би унтахаасаа өмнө харж байсан юм. Миний номнууд замбараагүй байдаг юм.

Ру: Зүгээр үү?

Гон: Зүгээр ээ, зүгээр. Зүгээр.

Ру: Гайгүй юу? Алив би хараадахъя. Суучих. Яасан?

Гон: Нүд рүү юм орчихлоо.

Ру: Суучих. Би хараадахъя. Аль нүд чинь вэ?

Гон: Энэ...

Ру: Дээрдэж байна уу?

Гон: Үгүй ээ. Дахиад үлээгээд өг.

Ру: Одоо яаж байна? Яасан бэ?

Гон: Чамаас гоё үнэр үнэртэж байна.

Ру: Ямар үнэр?

Гон: Ариутгагчны үнэр. 

************

Ван:  Яачихав аа? Байна уу, Гон Биаог олоод өгөхгүй юу? 32 тоотынх.

Гон: Өө. Энд байна шд. Даанч олдохгүй байсын.

Ру: Биао. Номонд ийм дуртай юм уу?

Гон: Дуртай, мэдлэг хүнд хэрэгтэй. Бидний харилцаа тодорхойгүй байгаа. Ингэж болох юм уу?

Ру: Хэл дээ. Надад хайртай юу?

Гон: Хайртай.

Ру: Тэгвэл болно...

Эр: Биао, нийтийн өрөөнд утсаар ярьж гэж байна.

Гон: Байхгүй гээд хэлчих.

Ван: Хаашаа явсанаа хэлээгүй юу?  Үг дайж үлдээгээгүй  юу? Аан за. Баярлалаа. Өөрөө л явахаас.

****************

Ван: Зогс!   Зогс! Битгий хөдөл. Надад зэвсэг байгаа шүү. Ван Яан хаана байна? Та нар нэг тал гэдгийг би мэдэж байна. Цагдаа удахгүй ирнэ. Цагдаа ирэхээр над шиг байхгүй шүү. Эргээд хар. Өөрийгөө хүл. Хөөе. Зогс! ...  Ван Яаныг явуулчих л даа. Та нар юу хүсээд байгаа юм? Ван Яаныг л явуулчихвал... би юу ч байсан зөвшөөрье. Санаа битгий зов. Би юу ч хэлэхгүй. Юан Яаныг явуулчихвал би юу ч хэлэхгүй. Гуйж байна. Бид ганцхан хүүтэй. Ээж нь санаа нь зовж байгаа. Ээж нь зүрхний шигдээс болсон. Айж, сандарч болохгүй. Би Ван Яаныг буцааж авчирна гээд амалчихсан. Гуйж байна.

Ш: Уучлаарай. Надад Ван Яанаас өөр хэн ч байхгүй. Уучлаарай.

***************

Я: Зүгээр ээ. Та нар хэд хоног хаана байсан юм? Ямар нэг болж гэж бодлоо. Яагаад ганцаараа ирсэн юм? Жун яасан?

Ш:  Баригдчихсан.

Я: Хоёулаа буцаад явъя.

Ш:  Юу гэсэн бэ?

Я: Би шийдсэн. Буцаад явъя. Хэргээ хүлээе.

Ш:  Яагаад? Хамтдаа явна гэж тохирсон биз дээ?

Я:Үүрд оргодол болж амьдарч болохгүй. Одоо ч гэсэн буцаж очих боломж байна.

Ш:  Ван Яан, оройтсон. Би  буцаж чадахгүй.

Я:Оройтсон бол... Лу Вэнжоныг намайг алсан гээд хэлчих. Би тэрнийг алсан. Цогцосыг нь ч гэсэн хаясан. Чамд хамаагүй. Чи сургуульдаа явж болно. Төгөлдөр хуур тоглож, эмч болно. Би амьд үлдвэл... намайг хүлээгээрэй.

Ш:  Би Ин Хоныг алчихсан. Тэд нар Ин Хоныг намайг гэж бодож байгаа. Ин Хоныг алчихсан. Ван Яан надад өөр хэн ч байхгүй. Өөр газар очиж амьдарна гэж тохирсон шд. Шинэ амьдралаар амьдармаар байна уу? Ван Яан, надад өөр хэн ч байхгүй. Хамт явъя л даа... Ойлголоо. Чи бид хоёр өөр. Чамд гэр байгаа. Ээж, аав чинь байгаа. Надад юу ч байхгүй.

*************

Гон: Ван мастер аа. Ван мастер аа, уучлаарай. Би гэнэтхэн ажилтай болчихлоо. Хадам эгч таныг гэртээ байхгүй гэсэн. Тэгээд би энд ирээд... Таныг хүлээж байлаа. Хоёулаа ээлжлэх үү?  Би... би харж байя. Хувцас чинь яагаад халтар болчихсон юм? Юу болоо вэ?

Ван:  Зүгээр. Би уначихсан. Нэг гуйх юм байна.

Гон: Бид нарын дунд гуйгаад байх юу байна аа? Зүгээр л хэл.

Ван:  Ван Яаны тухай хүнд битгий хэлээрэй. За юу?

Гон: Санаа зоволтгүй. Би ам ангайхгүй. Ван Яан яасан?

Ван:  Асуух хэрэггүй, буцаад яв.

*************

Эх: Яан яасан? Хүүхэд яасан? Гүй ээ, юм хэл л дээ. Хүүхэд яасан юм?

Ван:  Яан зугтчихсан.

Эх: Уулзсан юм уу?

Ван:  Яантай уулзаагүй. Тэр хамт яваад байсан хүүхэдтэй нь таарсан бай.

Эх: Үгүй ээ, Яан юу гэж зугтах юм? Надад юу болсныг хэлээдэхээч дээ, яг юу болсон юм?

Ван:  Битгий гоншигоноод бай, толгой өвдөөд байна.

Эх: Үгүй ээ. Зугтах хүүхэд биш. Намайг гэртээ хүлээж байгаарай гэсэн. Үгүй ээ... Хаашаа явчихдаг байна аа? Хаашаа явчихав аа?

Ван:  Алив... Эмээ уучих. Эмээ... Эмээ уучих. Май... Бодох хэрэггүй...Яан зүгээр байгаа. Би аяар гарч тэрнийг хайна. Эмээ уучих.

Эх: Надад амал. Миний хүүг буцааж авчирна гэж амал.

Ван:  Санаа битгий зов. Манай Яан ухаантай хүүхэд. Хаана ч очсон бидэнтэй холбоо барина. Тэр үед нь тэрнийг эргүүлээд аваад ирнэ. Эмээ уучих. Жаахан хэвтээд тайвширчих. Аан? Яах нь вэ?

Эх: Хоолоо халаая. Хүүхэд хүрээд ирвэл хөрчихнө.

*****************

Эр:  Цэвэрлэх хэрэг байна уу? Галт тэрэг явахаа больчихоод байхад.

Ван:  Хүний буруу болохоос энэний буруу биш. Муухай болсныг нь харахаар тайван байж чадахгүй юм.

Эр:  Хичнээн хичээсэн эргэж ирэхгүй. Би хүний өмнөөс ажиллаж байгаад хөлөө хугалчихсан.

Ван:  Эхнэр хүүхдийнхээ төлөө л ингэж байна.

Эр:  Цомхотголд орсон хүмүүсийн нэрсэд минийх хамгийн түрүүнд байгаа байх.

Ван:  Чи биш ээ. Минийх хамгийн түрүүнд байх ёстой.

Эр:  Ван мастер аа, явъя. Дуу яваад дуусч байна.

Ван:  Чи явж бай. Би энийг цэвэрлэчихээд очино.

Эр:  Нэрсийн жагсаалт сонсмооргүй байна.

Ван:  Аль хэдийн шийдэгдсэн хэрэг. Сонссон үгүй ямар ялгаа байна.

Эр:  Би сонсоод ирье.

******************

Эр: Хөөе Биао.

Гон: Харгирахаа боль л доо.

Эр: Юу барьчихсан юм? Халагдах хүмүүсийн нэрсийг нэг харуулчих.

Гон: Нууц материалыг чамд харуулж болох юм уу? Гадуур байхдаа битгий Биаозы Биаозы гэж дуудаад бай. Болгоомжтой бай.

Эр: За.

Эр2: Дараа тушаал дэвших байх шүү.

Эр: Тийм ээ, Биао захирал.

Гон: Дэмий ярихаа боль. Хэд хоногоос улаан дэвтэртэй болно оо, за юу? Тэгээд хоолны газарт урина аа. Хүмүүс ирчихлээ.

Эр3: Юу болох юм?

Гон: Хуримын ёслол. Лиру бид хоёр гэрлэлтээ бүртгүүлэх гэж байгаа.

Эр: Хуан Лиру юу? Үйлдвэрийн эмнэлгийн үү?  

Гон: Өөр хэн байх юм? Би  жирийн хүн тоох хүн мөн үү?

Эр: Ороолт чинь гоё харагдаж байна.

Гон: Лиру авч өгсөн юм. Зохиж байна уу?

Эр: Зохиж байна.

Эр: Гон Биао. Юу хийгээд байгаа юм? Хурдан ор.

Гон: За...

Эр: Биао хууртаж байна.

Эр2: Яасан гэж?

Эр: Сайн сонс, Сон Юкуны эхнэр өнөө өглөө үйлдвэрийн эмнэлэг дээр очсон. Эмнэлгийн даргад Хуан Лируг үйлдвэрийн даргын толгойг эргүүлсэн гэж хэлсэн.

Эр2: Үнэн юм уу?

Эр: Үнэн. Тэр хоёр удаж байгаа гэсэн. Би хэлсэн шүү, өөрсдөө л мэдэхэд болно. Гадуур ярьж болохгүй.

Эр2: Ойлголоо доо.

Эр: Галаа өгчих...

**************

Эр: Тийшээ.  Чи хаачих нь вэ? Усаа хийчихсэн үү?

Гон: Хийчихсэн. Өөр хийх юм байна уу?

Эр: Тэгвэл... Тайзан дээр цэцэгнүүд тавьчих. Дараа нь хурлын дарааллыг яриад тохирчихоорой. За юу?

Гон: За.

Ру: Яриад байх юм алга. Би шийдсэн. Энэ хүүхдийг гаргаж чадахгүй.

Сон: Яарч шийдэх хэрэггүй. Надад жаахан хугацаа өгчих.

Ру: Гэнтхэн шийдсэн юм биш ээ. Би гэрлэх гэж байгаа. Ингээд больцогооё. Дахиад уулзах хэрэггүй.

Сон: Лиру. Лиру. Хулины ажилчид аа, өнөөдөр уулзаж байгаадаа баяртай байна. Сэтгэл минь тайван биш байна. Хуаган миний сэтгэлд байдаг, энд байгаа та бүхэн ч бас надтай адилхан гэж итгэж байна. Зарим ажилчид надаас ч илүү  байх. Гэвч өнөөдөр та бүхэнд энийг хэлэхээс аргагүй байдалд хүрээд байна. Хуаганы нөхцөл байдал сайнгүй байна. Хүндрэл тулгарч...

Эр: Ван мастер аа.

Сон: Хуаган цаашид энэ хэвээр урагшлах боломжгүй болсон.

Ван: Юу болж байна?

Эр: Дөнгөж эхэлж байна,  баахан хэрэггүй юм ярьж байна. Та нэрс сонсохгүй гээгүй билүү?

Ван: Сонсож байж л мэднэ шүү дээ. Тэд нарыг ямар мэдэхгүй биш.

Сон: Одоо Хуаганд буцааж өгөх цаг нь ирсэн. Зарим ажилчдад гомдолтой байгааг ойлгож байна. Гэвч гомдол цуу яриа болбол аюултай.

Эр: Юу хийгээд байгаа юм? Ус хийж өг.

Сон: Миний хэлэх гэсэн үг бол зарим ажилчид хүнд байдалд байгаа. Бид тэдэнд туслах хэрэгтэй. Гэвч бид үйлдвэрийн үйлдвэрлэл болоод үйл ажиллагааг сайжруулахад анхаарах хэрэгтэй байна. Энэ бидний одооноос анхаарах гол зүйл. Энэнээс амжилт, уналт хоёр шалтгаална. Бид өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Зоригтой амьдар. Өөртөө итгэлтэй, зорилготой амьдрах хэрэгтэй. Ингэлээ гээд буруу зүйл байхгүй, бид энийг давж гарах ёстой... Болно... Юу хийгээд байгаа юм?

Эр: Тэнэг юм байх даа?

Гон: Лиру та хоёр ямар харилцаатай юм?

Сон: Би ажилтай байна, гар.

Гон: Намайг хуураад...

Сон: Гон Биао, харахгүй байна уу? Хурдан гар.

Эр: Гон Биао.

Сон: Гараач. Гар гэж байна.

Ван: Нэг л биш байна.

Сон: Хамгаалалтын албаныхан...

Гон: Сон Юкун...

Сон: Чи чинь галзуу юм уу?

Гон: Сон Юкун чи...

Сон: Чи яах гээ вэ?

Гон: Намайг тавь.

Ван: Хөөе хөөе хөөе.

Сон: Хүн байна уу?

Ван: Биао. Биао... Биао болохгүй ээ.

Сон: Тэрнийг эндээс гарга.

Ши: Чи чинь болохгүй юм идчихээ юу?

Гон: Намайг тавь.

Ши: Яаж байгаа юм?

Сон: Байж байгааг нь.

Эр: Захирал аа, та зүгээр үү?

Ши: Чангахан...

Ван: Боль. Болиоч...

Ши: Олигтойхон өшиглөөч. Чангахан...

Ван: Хүн алах гээ юу? Та нарт хүн зод гэж мөнгө өгдөг юм уу?

Ши: Чангахан гэж байна.

Ван: Жианчун аа. Жианчун. Одоо болно оо. Больчих.

Ши: Яасан бэ? Ямар чамайг зодсон биш.

Ван: Болохгүй ээ. Хүн алчихвал чи хариуцлагыг нь хүлээх үү?

Ши: Ван Шиан. Өөрийгөө хар, өнөөдөр чамайг бодоод больё.

Ван: За за. Болж байна. Жианчун.

Ши: За. Та хоёр наадахаа харж бай. Хурал дуусахаас өмнө наадахаа явуулж болохгүй. Ойлгосон уу? Хурдан. Чамайг бодоод болилоо шүү.

Сон: Сая, зарим хүний сэтгэл хэтэрхий хөдөлж. Энийг ойлгож байна аа. Манай үйлдвэр урд өмнө байгаагүй хүнд байдалд орчихоод байна.

Ван: Надад хэлээдэх. Юу болоод байгаа юм?

Сон: Та бүхэн цомхотголд орсон болоод шинээр ажилд авах хүмүүсийн талаар илүү их сонирхож байгаа байх. Тэгвэл хурлын дарааллыг түр өөрчлөөд цомхотголд орсон ажилчдын нэрсийг танилцуулъя... Цомхотголд орсон ажилчдын нэрс... Захиргааны хэлтсийн Гон Биао... Зүтгүүрийн хэлтсээс халагдах ажилчид: Жан Ючэн, Хао Чэнган...

Эр: Энэ хувцас сүртэй юм биш.

Сон: Ли Чин. Фан Жонхуа. Техникийн хэлтсээс халагдах ажилчид: Сун Личиан. Тиан Минжи.

Эр: Юу болоод байна аа? Ван мастер.

Сон: Жан Юнчуан. Ван Шиан, юу болоо вэ?

Ван: Чи бол хөгийн новш.

Ру: Хөе, Биао хаана байна?

Эр:Сая тэнд байсан.

Сон: Юу гэнэ ээ?

Ван: Новш. Муу хөгийн новш...

******************

Сон: Хэрэггүй амьтад. Хамгаалалтын алба гээд байгаа юм шүү. Хэрэггүй хоолны савнууд.

Ши: Захирал аа, санаа битгий зов. Танд хэнийг ч ойртуулахгүй бүгдийг нь зогсооно.

Сон:  Арга хэмжээ ав. Бусдад нь үлгэр жишээ болгож хатуу арга хэмжээ ав.

Ши: Тэгнэ ээ, захирал аа. Тэр тусмаа Ван Шианыг хатуу шийтгэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд тэрний учрыг олно.

Эр:Тайвшир...

Ши: Захирал аа. Ажиллахгүй байна уу?

Сон: Бушуу яв.

Ши: За.

Эр: Хөөе хөөе. Та хоёр яах нь вэ? Хэнтэй уулзах гээ вэ?

Эр2: Сон Юкун захирал байна уу?

Эр: Үгүй ээ, захирал завгүй байна. Хурдан гар. Гар гар. Та хоёрыг гар гэж байна шүү. Сонсож байна уу?

Эр2: Сон Юкун.

Ши: Та нар ингэхэд хэн юм бэ?

Эр2: Хотын комиссын Сахилгын байцаагч нар байна. Таныг улсын хөрөнгийг шамшигдуулж, цомхотгол нэрээр ажилчдаас өшөө авсан гэсэн гомдол ирсэн. Таныг шалгалтанд тусална гэж найдъя.

************* 

Ван: Цагдаа нар ч хурдан юм аа. Намайг барихаар ирээ юу? Тэг ээ.

Ма: Ван Яаныг... олсон.

Эр: Хөөе ийшээ орох хориотой.

Ван:  Би орно оо.п

Эр: Хөөе, ажилд битгий саад болоод...

Ма:Зүгээр ээ, оруулчих.

Эр: Ма ахмад аа.

Ван:  Гүй ээ... Ван Яан мөн үү? Андуурсан биз дээ? Аан? Андуурсан биз дээ?

О: Фан Хө.

Ван: Бос! Яагаад хэвтээд байгаа юм? Утмаар байгаа бол хариад унт! Бос! Босооч! Яан. Яан. Яан, аавыгаа битгий айлгаад бай. Яан... Бос л доо. Босоод гэртээ харь. Яан, бос л доо... Яан... Гэртээ харья... Аав нь дахиад загнахгүй ээ... Чи хүссэнээ хийж болно... Босоод ир... Ээж нь гэртээ хүлээж байгаа... Бээжин явна гэсэн шүү дээ. Яан... Яан... Яан, аавыгаа битгий айлгаад бай... Битгий айлгаад бай л даа... Яан. Яан болохгүй ээ. Аавыгаа битгй айлгаад бай... Битгий айлгаад бай... Битгий айлгаад бай л даа...

***************

Эм: Ямар цэцэг авах вэ?

Ван: Хүнд ямар цэцэг өгвөл дээр вэ?

Эм: Өвчтэй хүнд бол  цэцэг болно. Усанд хийхээр цэцэг нь дэлгэрдэг юм. Бас харшил хөдөлгөхгүй.

Ван: Өвчтэй хүнд биш ээ, найз байгаа юм. Эмэгтэй... миний найз байгаа юм.  

Эм: Аан. Тэгвэл би танд сонгоод өгье.

Ван: За.

Чу: Эзэн...

Эм: За.

Чу: Энийг авъя.

Эм: За.

Чу: Энийг баглаад өг.

Эм: За. Би удахгүй ээ.

Ван: За.

Чу: Цэцэг үү?

Ван: Цэцэг.

Чу: Найздаа өгөх нь үү?

Ван: Тийм ээ.

Чу: Тэгвэл надтай адилхныг ав.

Ван: Аан?

Чу: 11сарнай, 2 сараана.

Ван: Тэр нь ямар учиртай юм?

Чу: Нэг зүрх, нэг сэтгэл, зуун жилийн аз жаргал.

Ван: Өө, тийм утгатай юм уу? Сайн байна. Дүү. Би уучлалт гуйх гэсэн юм. Уучлалт гуйхдаа ямар цэцэг өгвөл зүгээр вэ?

Чу: Хонин зангуу.

Ван: За. Хонин зангуу. Ойлголоо.

Эм: Таны цэцэг.

Чу: Өө. Баярлалаа.

Эм: Болгоомжтой яваарай.

Чу:   Баярлалаа. Баяртай.

Ван: За за.

Чу: За.

Ван:  11 сарнай, 2 сараана авъя. Дээр нь хонин зангуу.

Эм:Ойлголоо.

Ван:  Хонин зангуу.

Эм:За.

Ван:  Такси авах юм уу?

Чу: Тийм ээ.

Ван:  Тэгвэл ийшээ суу суу. Би хүргээд өгье.

Чу: Ийм юм байх гэж. та зүгээр юм уу?

Ван:  Чи хаачих юм?

Чу: Соёлын төвөөс хүн авна.

Ван:  Тэгвэл суу суу. Замд юм байна. Төлбөр авахгүй ээ.

Чу: Аан?

Ван:  Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

Чу: Зүгээр дээ.

Ван:  Алив, энийг барьчих.

Чу: За за за.

Ван:  АНдуурчихав аа? Хонин зангуутай нь минийх шүү.

Чу: За.

Ван:  Найз бүсгүй дээрээ очих нь уу?

Чу: Тийм биш ээ. Одоохондоо юу болохыг мэдэхгүй л байна. Өнөөдөр л асуух санаатай. Өөртөө итгэлгүй л байна.

Ван:  Зүгээр ээ. Чи ийм сайн хүн, бас ийм эелдэг зөөлөн ярихаар хэн татгалзаж чадах вэ дээ.

Чу: Магтсанд баярлалаа.

Ван:  Чи ямар ажил хийдэг вэ?

Чу: Би өмнө нь 10-р сургуулийн захиргаанд багш хийдэг байсан юм. Өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан.

Ван:  Би таксигаар явж, өдөр бүр олон хүнтэй таардаг. Харц чинь өөр байсан юм  аа. Боловсролтой хүн өөр байна. Багш нарын тэтгэвэр өндөр байдаг байх аа?

Чу: Давгүй ээ. Цалин жил ирэх тусам л нэмэгдэж байна. Сайн хүн таараагүй юм, хүүхдүүд маань бүгд тусдаа гарчихсан. Одоо нэг их мөнгө зараад байх юм алга. Хүрээд л байдаг юм.

Ван:  Нөхцөл нь бүрдэхээр сайн эхнэр авалгүй яах вэ. Чи сайхан харагдаж байна.

Чу: За, Чиао Юн. Автобусанд суух гэж яарах хэрэггүй. Би очиж байна. Аан.

Ван:  Ингэхэд найз бүсгүй чинь Хуаганд байсан хүн үү?

Чу: Тийм ээ, одоо бариа засал хийдэг юм. Яасан? Та мэддэг юм уу?

Ван:  Нэр нь танил сонсогдоод. Мэддэг хүн байж магадгүй.

Чу: Ийм юм байх гэж. Үргэлж Хуаганы тухай ярьдаг юм. Саяхан тэтгэвэртээ гарсан. Тэгээд бариа хийдэг газраа хаадаг юм уу гэж байсан. Тэгвэл бид хоёр энүүгээр тэрүүгээр аялж, үлдсэн насаа хамт өнгөрөөх санаатай. Тэр уулзвараар Шифу Вэнхуа гудамж руу эргээрэй.

Ван:  За за за.

Чу: Жаахан явж байгаад зогсчих. Намайг зам дээр хүлээж байгаа.

Ван:  За...

Чу: Би чамд цэцэг авчирлаа. Тэнд такси олддоггүй. Энэ ахтай таараад намайг хүргэж ирлээ. Тэр ч гэсэн Хуаганд ажилладаг байсан гэнэ. Ийм тохиолдол байх уу?

Ван:  Ли Чиао Юн. Ли Чиао Юн байх шив? Намайг санаж байна уу? Зүтгүүрийн хэлтэст байсан... Ван байна...

Ч: Санаж Байна аа. Ван мастер.

Ван: Санаж байна.

Чу: Ийм юм байх гэж. Энэ машинаар хүргүүлчих үү? Би Ван ахтай жаахан ярилцсан юм. Бид Дагуан дэлгүүр рүү явна. Та хүргээд өгч болох уу?

Ван:  Болно оо. Болно.

Чу: Энэ удаа үнэгүй явахгүй шүү.

Ван:  За. За.

Чу: Чиао Юн, энэ цэцгийг чамд. Уурлачихсан юм уу? Эхлээд хоол идэх үү, кино үзэх үү?

Ч: Аан? Аль нь ч яах вэ.

Чу: Тэгвэл эхлээд хоол идье. Идэхийг хүссэн юм байна уу?

Ч: Юу ч хамаагүй.

Чу: за. Би хараадахъя.

Ч: Ван мастер аа.

Ван:  Аан?

Ч: Гоё цэцэг байна.

Ван: Аан. Энийг сонгоход дүү тусалсан юм. Тэрнийхтэй яг адилхан. Харин хонин зангуу нэмчихсэн. Утга нь... намайг битгий мартаарай, уучлаарай гэсэн утгатай гэсэн.

Ч: Биднийг хүргэж өгөөд, цэцэг өгөх цаг чинь оройтчихож байгаа юм биш үү?

Ван: Оройтохгүй ээ. Тэр хүн Хуаганы  хүн байгаа юм. Цэцэг өгсөн өгөөгүй, намайг сайн ойлгодог хүн.

Ч: Тэр хүнийг тийм сайн мэддэг юм уу?

Ван: Мэднэ ээ. Нэг өрөөнд ч хамт ажиллаж үзсэн. Их сайн хүн. Амьдрал нь жаахан хэцүү байсан. Хүчтэй хүн. Тэгсэн ч бусдад байнга тусалдаг, амархан уйлдаг хүн байгаа юм. Их сайн хүн.

Ч: Тэгвэл тэр хүнтэйгээ хамт байхыг хүсэхгүй байна уу?

Ван: Хүсэлгүй яах вэ. Даанч саяхан надад нэг зүйл тохиолдоод. Би Хуаганд байсан хэдэн хүнтэй таарсан. Хүний амьдрал хичнээн сайхан байсан ч, өнгөрснийг мартаад урагшлах хэрэгтэйг ойлгосон. Би чадахгүй байсан юм.  Би хөгширч дээ. Тэр найз маань сайн байгаа гэж сонссон. Жаргалтай байвал би өмнөөс нь баярлана. Тэрнийг үлдсэн амьдралаа жаргалтай, сайхан өнгөрүүлээсэй гэж хүсч байна. Над шиг хөгшин хүнд санаа тавьж, үлдсэн амьдралаа үрэхгүй.

Чу: Ван мастер аа. Хуучнаа дурсах дуртай хүн байх нь ээ.

Ван:  Хуучнаа дурсаж байгаа боловч сэтгэлдээ хадгалж явдаг үг байгаа юм.

Чу: Яагаад уйлчихав аа, Чиао Юн?

Ч: Зүгээр ээ. Зүгээр. Зүгээр л өнгөрснийг дурсаад.

Ван:  Надад итгэ, өнгөрснийг бодох хэрэггүй. Өнгөрсөнийг өнгөрсөнд нь орхи. Урагшаа хар. 

Ч: За. Урагшаа хар.

Чу: Урагшаа хар. Ван мастер аа, хэд болсон бэ?

Ван:  Мөнгө хэрэггүй ээ. Чамаас гуйх юм байна. Чиао Юныг сайн халамжлаарай. Тэгэхгүй бол манай ажлын хөгшчүүд чамайг зүгээр орхихгүй шүү.

Чу: Ойлголоо, ойлголоо. Баярлалаа. Чиао Юн, буугаарай.

Ч: Баярлалаа, Ван мастер аа.

Ван: Хөөе, дүү.

Чу: Аан?

Ван:  Сайн сайхныг хүсье.

Чу: Энэ...

Ван:  Зүгээр ээ. Санаж яваарай.

Чу: Баярлалаа. Баярлалаа. Ван мастер, сайхан сэтгэлтэй юм аа.

Ч: Ван Шиан гэдэг юм. Чанга гэдгийн Шиан. 

***************

Эр: Биао. Бүх зүйл бэлэн болсон. Энэ чиний бичиг баримт.  Бүгдийг нь ав.

Гон:  Наадахаа ч гэсэн өгчих.

Эр: Энэ сертификатаар яах гээ вэ? Одоо хүчингүй болсон.

Гон: Дурсгал болгох гэсэн юм. Дээр нь миний зураг байгаа.

Эр: За за. Би хэлчихсэн байгаа. Сарын сүүлчээр өгнө гэсэн байх аа.

Гон: Санаа зоволтгүй. Би сайхан угааж цэвэрлээд авчраад өгчихнө өө.

Эр: За.

Гон: Баярлалаа.

****************

Гон: Наад самбараа голд нь тавь л даа. Хүний нүдэнд тусна. Наана чинь тавьбал мод хаагаад сайн харагдахгүй.

Эр: Хэн бэ?

Гон: Хэн гэнэ ээ? Наад газрын чинь эзэн нь байна. Та нарт баярлалаа.

Эр2: Баярлалаа эзэн.

Эр: Баярлалаа.

Гон: Завгүй байсан болохоор ирж чадсангүй. Хуан хаана байна?

Эр2: Дотор байгаа.

Гон: За. Ажлаа сайн хийгээрэй.

Эр2: За.

Гон: Энэ талд нь өлгөчих.

Эр: За.

Ру: Тэр дээд талын булан нь үлдчихэж. Тэр байна.

Эр: Энэ үү?

Ру: Аан, наадах чинь. Жаахан дээшээ. Энд юу хийж байгаа юм?

Гон: Сайхан болж байна.

Ру: Хэлэх юм байвал хурдан хэлчихээд яв. Би завгүй байна. Ажил их байна.

Гон: Яагаад утсаа авахгүй байгаа юм? Чат бичихээр хариу ч өгөхгүй. Яасан? Надад гэнэтийн бэлэг барих  гээ юу?

Ру: Юун гэнэтийн бэлэг?

Гон: Уурлах хэрэггүй ээ. Тиймхэн юманд.

Ру: За за, больж үз. Битгий энд зогсоод бай. Юу хийгээд байгаа юм?

Гон: Ингээд л байх уу?

Ру: Яах гээд байгаа юм. Намайг тавь.

Х: Лиру, яасан бэ? Энэ хэн юм?

Ру: Миний нөхөр Гон Биао. Энэ Хао.

Х: Биао. Лиругаас чиний тухай их сонссон. Өнөөдөр таксиндаа яваагүй юм уу?

Гон: Хэн юм?

Ру: Хао ах, хамтрагч.

Гон: Хао ах аа? Дэгжин юм аа. Юу хийдэг юм?

Х: Жижиг бизнес хийдэг. Энд Хуан захирлын бизнест хөрөнгө оруулсан юм. Хэдэн жижиг засварын газар ажиллуулдаг юм. Машинд чинь засвар хэрэгтэй бол очиж байгаарай. Энэ...

Гон: Хэрэггүй ээ. Миний машин зүгээр. Гэрт жаахан асуудал байгаа ч засчихна, зүгээр.

Х: Биао, юу гэсэн үг вэ?

Гон: Амаа мэд. Биао гэнэ шүү. Биао гэж дууддаг хэн бэ? Биао ах гэж дууд.

Ру: Ёстой нэг. Юундаа уурласан юм бэ?

Гон: Юугаа харсан юм? Ажлаа хий.

Ру: Хүний ажлыг тоох хэрэггүй ээ. Алив, гаръя.

Гон: Юун Хао ах вэ? Байж байгааг нь гайхуулахаас өөр юм мэдэхгүй. Та нар ямар харилцаатай юм?

Ру: Ой санамжаа алдчихаа юу? Би хэлсэн биз дээ, хамтрагч. Тэр мөнгийг нь гаргаж, би чадвараа гаргана.

Гон:  Юуны чинь хамтрагч? Надтай хамт амьдрахгүй юм уу?

Ру: Чи ийм юм бодож байгаа бол чамтай ярих юм алга.

Гон:  Лиру. Тийм биш ээ.

Ру: Яах гээд байгаа юм?

Гон:  Чат бичихээр албаар хариу бичихгүй байгаа биз дээ? Машин нууцаар авсан нь миний буруу. Би уучлалт гуйсан биз дээ? Тэгээд ч хосууд хичнээн маргалдсан ч гэсэн асуудлаа хаалттай хаалганы цаана гэртээ шийдэж болно биз дээ? Би ахынд амьдраад хэд хонож байна. Би хол яваагүй. Санаа зовох хэрэггүй.

Ру: Хэн санаа зовсон юм. Хаана очих чинь надад хамаагүй.

Гон:  Жаахан хүлээчих. Өөр хүний мөнгө хэрэггүй.

Ру: Биао, энэ мөнгөнөөс болоогүй. Би мөнгөнөөс болж чамаас салах гээгүй.

Гон:  Тэгээд юу юм бэ? Би ойлгохгүй байна. Юу хүсээд байгаа юм?

Ру: Чамтай амьдрахыг хүсэхгүй байна. Ойлгосон уу? Хангалттай. Хүсэхгүй байна... Болгоомжтой. Болгоомжтой. Би барьж байя. Хувцасаа муухай болгочихов.

Х: Зүгээр ээ. Болохгүй.

Ру: Яасан, хэлэх юм байгаа юм уу?

Гон:  Байхгүй. Явлаа. Лиру. Орой хариад ярилцъя.

*************

Эр: Биао эргээд ирээ юу? Супер шагнал гараагүй байна. Дахиад хоёр тохироо байгаа.

Гон:  Хожихгүй биз. Алив... Сайн идээрэй. Гэдэс цатгалан бол хол ниснэ.

Эм: Тагтааныхаа баасыг цэвэрлэхгүй юм уу? Муухай үнэртээд хүүхдэд хүртэл хэцүү байна гэж хэд хэлэх юм бэ?

Гон:  Хашгичихаа боль. Гэртээ ороод хүүхдийнхээ хичээлийг зааж өг. Юуг нь цэвэрлэх юм? Юу ч үнэртэхгүй байхад.

Эм: Хурдан цэвэрлэ.

Гон:  Цадсан уу? Цадсан уу?

***********

Гон:  Ирчихсэн үү? Хоол хийлгүй удаж. Идээд үз, амттай болж уу? Яасан? Нүүрэнд юм наалдчихаж уу?

Ру: Биао, зүгээр л юу хэрэгтэйгээ хэлчих. Өнөөдөр засварын ажил шөнө явагдаж байгаа, очиж харах хэрэгтэй байна.

Гон:  Юундаа яарсан юм? Сүүлчийн зоог. Идчихээд явъя.

Ру: Юу гэсэн үг юм?

Гон:Би салах өргөдөл бэлдчихсэн. Аяар хараарай, би гарын үсгээ зурчихсан. Би юу ч авахгүй, байраа чи ав. Тагтаанууд нисээд явчихсан. Би явуулчихсан. Өргөдөлд гарын үсгээ зурахад л болно. Шөл уу. Хөрчихнө.

Ру:    Хэрэггүй ээ, би өөрөө. Чи ийм юм хийдэггүй шд.

Гон:  Лиру. Би муу хүн. Тийм үү? Энэ олон жил чи бид хоёр их  зовсон. Чамайг жаргааж чадаагүй. Надад чамд өгөх юм ч алга. Би энэ хэвээрээ дуусах байх. Чи сайхан амьдраарай.

Ру: Би чамайг сайн хүн гэж боддог.

Гон: Мэдээж шд. 90-ээд онд оюутан байсан. Өөр юу ч хийж чадахгүй. Дээр нь муухай ааштай... Хурдан ид. Хөрчихлөө. Хурдан ид. Салон чинь хэзээ нээгдэх юм?

Ру:    Оны эцсээр нээгдчих байх.

Гон: Нэр нь?

Ру:   Одоохондоо нэр олоогүй л байна. Чи нэр бодоод өг л дөө.

Гон: Би юугаа мэдэх вэ дээ? Хамтрагч чинь зөвшөөрөхгүй байлгүй. За за. Өнөөдөр архины оронд шөл барьчихъя. Амжилт хүсье. Шөл уух хэрэггүй, шорвог болчихож. Шорвог байна. За. Би ингээд явъя. Лиру. Аз жаргал хүсье. Түлхүүр энд үлдээчихсэн шүү.

Ру:    Биао.

Гон: Салонд чинь нэр бодоод олчихлоо. Ру Мэн гэж нэрлэе. Ямар  байна? Бид олон жил хамт амьдарсан. Зүүд шиг санагдаж байна. Зүүднээсээ одоо л сэрж байна. Одоо зүгээр ээ.

Ру:   Зүгээр. Ру Мэн гэж гоё нэр байна.

**************

Ван: Амьдрал богинохон. Биаогийн хэлсэн үг. Амьдрал бол зүүд. Саяхан би нэг үг сурсан. “Амьдралд тохиолддог зүйлийн арваас ес нь тааламжгүй байдаг. Чин сэтгэлээсээ үг хэлдэг хүн хоёр, гуравхан байдаг”. Тэгэхээр... хоёр сайхан найз маань энд байхад амьдрал сайхан.

Гон: Ах аа. Наадахаа хаанаас сонссон юм? Сайхан үг байна.

Ван: Чин сэтгэлийн үг. Тоорын цэцэг гэдэг дууг зориулъя.

Гон: Ма ахмад аа. Ма ахмад аа. Яасан бэ?

Ма: Хааж байна уу?

Гон: Хаагаагүй ээ. Би инсулинаа аваад ирсэн. Өнөөдөр та хоёртой хононо.

Ма: Хөөе.

Гон: Өнөөдөр согтохоос нааш явахгүй шүү. Алив.

Ма: Би согстохоос айхгүй ээ.

Гон: Хэн нь түрүүлж согтох бол?

Ма: Шиао Ли намайг гэрт хүлээж байгаа.

Гон: Нохойдоо санаа зовох хэрэггүй. Кофе ууж өссөн юм чинь.

Ма: Энэ сайн шүү.

Гон: Ах өнөөдөр зөндөө мөнгө гаргасан шүү. Мэдэж байна уу? Би энэ архийг 20жилийн өмнө харсан. Их удаан хадгалж байгаа юм. Энийг уугаад согтохгүй бол би таныг өвөө гэж дуудна.

Ма: Бахархах юмаа олж дээ. Өвөө байсан ч жаргалтай байх хэрэгтэй, тийм биз?

Гон: Энэ тэнэг дуу чинь ямар урт юм бэ? Жаахан цоглог дуу дуул л даа. Ма ахмад аа. Унтах нь.

Ван: Залуу. Хамгийн цогцлог дууг захиалаад өгчих.

Эр: За.

Ма: Тийм байлгүй дээ.  

Ван: Хуалины бүжгийн хаан Марлон Дэлан Шэнийг танилцуулъя.

Ма: Хамтрагч алга аа. Ганцаардаж байна.

Гон: Хуалины бүжигчин ирчихсэн байх шив. Би ч гэсэн Хуалинд байхдаа бүжигчин байсан юм шүү.

Ма: Тэгвэл хүрээд ир. Алив...

Гон: Алив, ууя.

Ван: Ма ахмад. Ма ахмад. Алив...

Ма: Уухгүй ээ. Гэртээ харья.

Гон:  Ма ахмад, уйтгартай гэдэг нь. Эрч хүчтэй бай гээд байсан чинь яасан?

Ма: Би  хөгширч.

Гон:  Бид яаж яваад ийм болчихсон юм бол? Заримдаа нэг юм мартчихсан юм шиг санагдаад. Удаан бодсон ч  юу гэдгийг нь санахгүй юм.

Ван: Биао. Санахгүй байгаа нь сайн хэрэг. Зарим зүйлийг санах хэрэггүй. Мартсан нь дээр. Мартах хэрэгтэй. Тийм ээ, Ма ахмад аа?

Ма: Яасан? Одоо явцагаая.

Ван: Явах аа? Тэгвэл гэртээ харьж амарцагаая.   Ах нь хоёр дүүдээ чин сэтгэлээсээ  тусалсанд баярлалаа гэж хэлж байна. Алив... Уу.

Ма: Тэр тийм биш ээ. Зарим зүйлийг мартаж болохгүй. Мартаж чаддаггүй юм. Хүний дураар болохгүй. Хүссэн ч болохгүй.

Ван: Биао. Би залуудаа хувь тавиланд итгэдэггүй байлаа. Хөгшрөх тусам өөрийнхөө бурууг ойлгож байна. Бидний төөрөг зурагдчихсан байгаа.

Гон: Хэн зурсан гэж? Бид ингэж амьдрах ёстой гэж үү? Би зөвшөөрч чадахгүй. Тэр хүнийг ирээд надтай ярилц гэж хэл.

Ван: Тэрнийг олж чадах байсан бол би зүгээр өнгөрүүлөхгүй байсым.

Гон: Ах аа, надад итгэ. Бид нар сайхан амьдарна аа. Та харж л байгаарай. За, ах аа.

Ван: Аан?

Гон: Уу. Уу л даа.

Ван: Үгүй ээ.

**************

Гон: Ах аа. Та сэрсэн үү? Хурдан бос оо. Шинэ өдөр эхэлж байна, босоод биеийнхээ чилээг гарга. Би өглөөний цай авчихсан. Одоо очилоо.

Эр: Ах аа. Та нар дуусч байна уу?  Манайх хаах болж байна.

Ван: Аан. Дууссан. Дууссан.

Эр: За. Төлбөрөө...

Ван: Төлье, төлье. Уут авчраад... Эд нарыг уутанд хийчих.

Эр: За.

Ван: За за за.

Эр: Тэгье.

Ван: Ма ахмад. Ма ахмад аа. Сэрээрэй. Өглөө болчихож. Ма ахмад аа, гэртээ хариад унт. Ма ахмад.

Эр: 16129 дэх удаагийн лотерейн тохирол өчигдөр болсон. Хэрвээ та өчигдөр лотерейгаа тааруулж амжаагүй бол тасалбараа гаргаж ирээд одоо тулгаарай. Супер шагналын азтан радионыхоо өмнө суугаа та ч байж мэдэх юм. За. Ялагчийн дугаарыг хэлье.  145...  30 38

Ван: Хөөх. Үгүй байлгүй дээ.

Эр: Дахиад хэлье. 145... 30 38... 0-7-0-8-9. 30-35... Ялагчийн дугаарыг дахиад хэлье. эхний дугаар нь...

**************

Гон: Бие нь яаж байна? Яасан бэ? Бүтэхгүй  байна уу? Би хоолны газар захиалга өгөөгүй. Өдөр сонгож байгаад гэрлэлтээ батлуулъя.

Ру: Яв.

Гон: Яасан бэ? Юу хэлсэн бэ?

Ру: Яв гэж байна... Би чамд худлаа хэлсэн.

Гон: Харамсаад байгаа юм уу? Надтай гэрлэхээ больчихсон  юм уу? Аан?

Ру: Дургүй чинь хүрэхгүй байна уу? Би худлаа хэлсэн.

Гон: Ярих хэрэггүй. Өнгөрсөн хэрэг.

Ру: Би дахиад хүүхэдтэй болохгүй байж магадгүй.

Гон: Тэгвэл бүр л сайн биз. Хүүхэдтэй болохгүй бол өөр юм тэжээхгүй юу.

Ру: Үнэхээр гэрлэх юм уу?

Гон: Мэдээж шд. Би цэцэг авчирсан. Аан... Чиний дуртай сараана цэцэг.

Ру: Үнэгүй цэцэг юм уу?

Гон: Би худалдаж авсан юм. Битгий уйл.

11-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home