Squared Zebra 6

Character

 

CHECKERY

Яасан сайхан ой вэ?

CHECKERY

Ойгоор алхах сайхан.

RODION

Ойгоор алхах сайхан.

GOSHA

Ойгоор алхах сайхан.

POLLY

Ойгоор алхах сайхан.

PASHA

Ойгоор алхах сайхан.

PETYA

Ойгоор алхах сайхан.

TITLE

Гүүр.

YANA

Ээ бурхан минь, тэр юу вэ? Зугтаарай.

YANA

Би та нарыг хуурчихлаа

YANA

Тэнд юу ч байгаагүй ээ. Та нар сая айсан уу?

POLLY

Ёстой муухай тоглоом байлаа. Ой мод чинь маш аюултай шүү дээ.

YANA

Зүгээр ээ. Айх юу ч байхгүй шүү дээ. Тийм ээ Петиа?

PETYA

Тийм ээ, чиний зөв.

POLLY

Тэрийг хар даа. Яасан гоё цэцэгнүүд вэ? Гоё үнэртэй юм байна.

RODION

Тийм ээ, нуга дүүрэн сайхан цэцэгс.

GOSHA

Тэрийг хардаа. Тэнд бүгдээрээ тогловол гоё доо.

PASHA

Хамгийн сүүлд очсон нь муудсан өндөг шүү.

PETYA

Найзууд аа, хүлээгээрэй. Би жоохон завгүй байна.

PASHA

Завгүй? Яагаад? Юунаас болоод завгүй байгаа юм бэ?

PETYA

Би зүгээр л тэр нуга руу явмааргүй байна.

YANA

Аан, би ойлгочихлоо. Петиа модон гүүрээр явахаас айгаад байгаа юм байна.

PETYA

Би айгаагүй.

YANA

Чи айгаад л байна шүү дээ. Айгаагүй боло яагаад энэ гүүрэн дээгүүр явахгүй байгаа юм бэ?

PETYA

За за, та хэд түрүүлээд явж байдаа.

YANA

Бид явна аа. Петиа яасан аймхай юм бэ.

CHECKERY

Юмнаас айх чинь зүгээр шүү дээ .

CHECKERY

Би уйтгартай юм хийхээс айдаг. Гоша, чи юунаас айдаг вэ?

GOSHA

Би ч гэсэн юмнаас айдаг л даа.

GOSHA

Миний идэх юм дуусахаас би айдаг.

RODION

Миний найзууд хэрэлдэж салахаас айдаг.

POLLY

Би харин судалнуудаа алдахаас айдаг. Би өөрийхөө судалнуудаа энэ дэлхийн хамгийн сайхан судал байгаасай гэж хүсдэг.

PASHA

Би юунаас айдаг гээч? Би үүрд энд зогсохоос айдаг.

PASHA

Хамт тоглохгүй зүгээр л зогсоод байна.

PASHA

Гэхдээ бүгдээрээ хурдан явж тоглоё.

CHECKERY

 

CHECKERY

Чи жинхэнээсээ яриж байгаа ч хөгжилтэй юм аа.

PETYA

Энэ гүүрийг яаж давах уу?

CHECKERY

Илүү хөгжилтэй байдлаар гүүр дээгүүр давах арга олох хэрэгтэй. Жишээ нь доошоо харж байгаад явж болно.

POLLY

Доошоо хараад аа?

GOSHA

Доошоо хараад аа?

PASHA

Доошоо хараад аа?

RODION

Доошоо хараад аа?

CHECKERY

Энийг хардаа.

CHECKERY

Чи унахаас айдаг юм чинь ингэж явах юм бол унахгүй юм шиг санагдана.

CHECKERY

Чи унасан ч доошоо унахгүй дээшээ унана.

YANA

Хүлээдээ, та нар ч гэсэн юмнаас айдаг юм уу?

YANA

Аймхай юм бэ? Би юунаас ч айдаггүй гээд боддоо.

YANA

Тийм ээ, юунаас ч айдаггүй.

YANA

Энэ дэлхий дээрх юу ч намайг айлгадаггүй. Би ерөөсөө айдаггүй.

YANA

Би энэ ойн хамгийн зоригтой сармагчин.

YANA

Над шиг чадварлаг байхад энэ гүүрэн дээгүүр хичээж явах шаардлагагүй.

YANA

Энд бүр ямар ч аюул байхгүй.

YANA

Ямар ч аюул байхгүй.

YANA

Ямар ч аюул байхгүй.

YANA

Би энэ дэлхийн хамгийн зоригтой нь.

YANA

Энд бүр ямар ч аюул байхгүй.

YANA

Ямар ч аюул байхгүй.

YANA

Би энэ дэлхийн хамгийн зоригтой нь.

GOSHA

Өө яадаг билээ, унахад өвдсөн үү?

PASHA

Өндрөөс уналаа.

PETYA

Юана, Юана. Чи өөрийгөө гэмтээчихэв үү?

YANA

Би зүгээр ээ. Санаа зовох юм байхгүй. Тусалсанд баярлалаа Петиа.

CHECKERY

Петиаг хар даа. Тэр бидний тусламжгүйгээр гүүрэн дээгүүр гарчихлаа.

GOSHA

Гайхалтай юм аа.

YANA

Петиа, чамайг шоолсонд уучлаарай.

PETYA

Зүгээр ээ. Би зүгээр л чамайг өөрийгөө гэмтээсэн байх гэж бодоод айсан юм.

POLLY

Бид нар ч гэсэн айсан. Гэхдээ зөвхөн Петиа найздаа туслах гэж гүүрэн дээгүүр давсан.

PETYA

 

POLLY

Петиа ч сайн найз шүү.

RODION

Үнэнийг хэлэхэд.

RODION

Би маш их айж байсан.

CHECKERY

За за, энд айгаад зогсоод байхгүй хурдан явж тоглоцгооё. Гүйгээд.

CHECKERY

Айх юм байхгүй ээ. Бүгдээрээ хөгжилдөцгөөе.

YANA

Би зоригтой байх амархан гэж боддог байсан. Өдөр бүр л амархан байдаг байсан.

YANA

Гэхдээ хүн болгон юмнаас айдаг. Юмнаас айх зүгээр юм байна.

YANA

Найзууд маань намайг дэмжиж том болоход минь  тусалдаг.

YANA

Тэдний ачаар би илүү зоригтой болдог.

YANA

Тэдний ачаар би илүү зоригтой болдог.

YANA

Тэдний ачаар би илүү зоригтой болдог.

YANA

Бид баяртайгаар найзуудаасаа суралцдаг.

YANA

Тэдний ачаар би илүү зоригтой болдог.

YANA

Тэдний ачаар би илүү зоригтой болдог.

YANA

Бид баяртайгаар найзуудаасаа суралцдаг.

 

Back to episodes Go home