The long season- 10/2023/
Нэр: Урт улирал
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэлт дүр:
Ф: эр, Шэн Могийн дүү Фу Вэйжун
Чу: эр, Чубо Ван Яаны найз, нүдний шилтэй
Ч: эм, үйлдвэрийн ажилтан Чиао Юн
А: эм, уушийн газар ажилладаг эмэгтэй Ин Хон
Гарчиг: Урт улирал. 10-р анги.
Лу Эм: Хоёр зөгий ниснэ... бут руу нисээд орчихлоо... зүүн тийшээ, баруун тийшээ... Нэг хоёр...
Эм: За уугаарай.
Лу: За за.
Эм: Лу захирал аа, яаж байна? Уугаарай.
Лу: Намайг харж үз л дээ, тэгэх үү? Үгүй бол би согтоод унах нь.
Эм: Согтох гэж мөнгө төлж байгаа биз дээ? Мөнгөө дэмий үрж болохгүй. Алив ээ, алив.
А: Би уучихъя.
Эм: Хөөе. Лу захирал аа, хайрт чинь их хайртай байна.
Лу: Хайрт аа? За? Юу? Түр хүлээгээрэй, одоохон. Шэн бүсгүй. Одоохон.
Эм: Алив, хайраа ууя.
Лу: Одоо юу? Завтай завтай. За. За. Би ганцаараа очьё. За. За. Хүлээж байгаарай.
Х: Лу захирал аа, хэн юм?
Лу: Тэрийг чамд хэлэх хэрэгтэй юу?
А: Үгүй ээ. Зүгээр л асуусан юм. Энэ юу юм?
Лу: Бяцхан бэлэг. Шэн бүсгүй, суучих. Над руу залгана гэж санасангүй шүү.
Ш: Би ойлгосон. Ин Хон надад сайхан боломж өгсөн.
Лу: Дотуур байранд амьдрах хэрэггүй. Жинхао буудалд миний өрөө байгаа. Хүсвэл тэнд амьдарч болно.
Ш: За.
Лу: Өнөөдөр... хамт очъё. Тгэх үү?
Ш: Эхлээд найзынхаараа дайраад хэдэн ном авах хэрэгтэй байна. Маргааш хичээл дээр хэрэглэх ном.
Лу: Тэгье ээ. Найз чинь гэртээ байхгүй юм уу?
Ш: Нутаг руугаа явчихсан. Энд түр сууж бай.
Лу: За.... Хөөе. Энэ миний мэддэг жүжигчин байна. Бид нар хааяа өдрийн цай хамт уудаг юм.
Ш: Тийм үү?
Лу: Чи завтай бол Гонконг руу авч яваад танилцуулж болох юм. Номоо авахгүй юм уу?
Ш: Тийм ээ. Би авчихаад ирье. Энд сууж бай.
Лу: За. Би жорлон орж болох уу?
Ш: Болохгүй. Жорлон эвдэрчихсэн байгаа. Хоёр давхрынхт орчих.
Лу: За.
Ш: Ийшээ.
Лу: Номоо олчихсон уу?
Ш: Хаана тавьсанаа санахгүй байна. Хайхаас.
Лу: Зүгээр ээ. Энд байсан ч болно... Яасан? Ичээд байгаа юм уу? Хийж үзээгүй биш. Тайвшир. Шэн Мо. Араатан хүн хоёрын ялгааг мэдэх үү? Ялгаа байхгүй. Хүн... хувцасаа тайлчихвал араатан болно, тийм үү?
Ш: Би араатан биш.
Лу: Аан? Аан?
Ш: Би хүн. Араатан биш.
Лу: Юу вэ? Надаар тоглох гээ юу? Намайг хуурна гэнэ ээ? Яаж? Яаж зүрхлээ вэ?
Я: Шэн Мо. Зүгээр үү?
Ш: Тариа. Тариа. Явуулж болохгүй.
Лу: Утсаа ав. Утсаа ав. Утсаа аваач. Утсаа ав.
**************
Лу: Уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Хэрвээ чамайг гомдоосон бол уучлалт гуйя.
Я: Уучлалт гуйлаа гээд зүгээр болчихно гэж бодоо юу?
Лу: Энэ... үнэхээр эндүүрэл гарсан байна. Би Шэн Мог хүндэлдэг. Ин Хон. Надад худлаа хэлсэн. Тэр чамайг зөвшөөрсөн гэсэн. Ингэе. Намайг явуулчих. Миний машинд 800мянган юаний чек байгаа. Тэрнийг нөхөн төлбөрт ав. Юу ч болоогүй гээд бодчих. Би амалж байна, амалъя.
Ш: Яг одоо, энд Хуалинд хийсэн зүйлээ бүгдийг нь бич.
Лу: Надаар юу бичүүлэх гэсэн юм?
Я: Жүжиглэхээ боль. Урд нь ч гэсэн хийж байсан биз дээ?
Лу: Хуалинд би өдөр бүр олон хүнтэй уулздаг. Намайг алга болчихвол олон хүн хайж ирнэ. Бас намайг утсаар ярьж байхад миний жолооч дэргэд байсан. Та нар намайг явуулчих. Би ийм юм болоогүй гэж бодъё. Аан?
Ш: Утсаар ярь. Жолооч руугаа яриад зүгээр гэж хэл.
Лу: Кино үзсээр байгаад тархи чинь ажиллахаа больчихоо юу? Аан? Хүн барьцаалсан бол шоронд ордогийг мэдэх үү? Туслаарай. Туслаарай.
Ш: Утсаар ярь.
Лу: Тэгье ээ. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Ярья. Би ярья... Аан, Луо. Би зүгээр ээ. Аан? Би... жорлонд байна. Зүгээр ээ, би зүгээр. Аан, Хэрэг болбол би чам руу залгана. Аан, баяртай. Баяр...
*************
Я: Биднийг барьцаалсан гээд байвал яах вэ?
Ш: Мөнгийг нь авъя. Тэгээд эндээс явъя.
Я: Мөнгө авах гэсэн юм. Бүгдийг нь авъя.
Эм: Уучлаарай, энэ мөнгийг авч болохгүй.
Я: Яагаад?
Эм: Авах өдрийг нь заачихсан байна. 17-ны өдөр гэсэн байгаа биз? Тэр өдөр л авч болно. Түр хүлээгээрэй. Тэр хүн мөнгө авна гээд байна.
Ш: Хүн, араатан хоёрын ялгааг мэдэх үү? Хүн... хийсэн хэргийнхээ төлөөсийг төлөх ёстой.
Я: Худлаа ярьчихаж. Банкинд баригдахаа шахлаа. Муу новшийг дээ... Босоод ир... Босооч.
Ш: Үхчихсэн... Тэрнийг би алсан. Та хоёрт хамаагүй.
Я: Яагаад алж байгаа юм? Мөнгийг нь аваад бүгдээрээ Хуалинаас явж болох байсан шд.
Ш: Одоо, чи надтай явах хэвээрээ юу?
Я: Хаашаа явах вэ?
Ш: Биднийг хэн ч мэдэхгүй газарт очоод шинээр эхэлье.
Эр: Тэнд хэн байна? Юу хийгээд байгаа юм?
Ш: Ван Яан. Чи халуунтай байна. Эм аваад ирье. Өөр амьдрах газар олох хэрэгтэй. Энд амьдарч болохгүй. Хэд хоног нуугдаж байгаад... Мөнгөө олсныхоо авсныхаа дараа чам дээр очъё. Гэртээ очоод сайн унтаж амар. Хар дарсан зүүд гэж бод...
Я: Жинхнээсээ зүүд байсан ч болоосой. Сэрээд харахад юу ч өөрчлөгдөөгүй байвал...
Ш: Өөрчлөгдөхгүй ээ. Юу ч өөрчлөгдөхгүй...
*******************
Ш: Яах гэж ирээ вэ?
А: Уурласаар л байна уу? Үнэхээр үү? Чиний алчуур, дүүгийн чинь цамцыг угаачихсан.
Ш: Наанаа тавь.
А: Хаачих гэж байгаа юм?
Ш: Хаачих ч үгүй. Яв. Би завгүй байна.
А: Юу юм? Лу захиралтай Гонконг явах нь уу? Жүжиглэх хэрэггүй. Утсаар яриад Лу захирлыг дуудахыг чинь би мэдсэн. Яасан? Бодлоо өөрчлөө юу? Чамд хэдийг өгсөн?
Ш: 800мянга. Тийм их мөнгө хараагүй биз дээ?
А: Коллежийн оюутан ч мундаг юм аа. Лу Вэнжон тийм их мөнгө өгч байдаг. Найз залуу чинь мэдээгүй биз дээ?
Ш: Мэдээгүй.
А: Ухаантай юм аа. Бүгдийг нь ашиглаад л. Одоохондоо мэдэхгүй ч... хэзээ нэгэн цагт мэдэх ч юм билүү? Андуурах хэрэггүй. Би чамайг сүрдүүлээгүй. Ийм том аз таарсанд надад талархахгүй юм уу?
Ш: Энийг ав. Миний оронд байхыг хүсч байгаа биз дээ? Энийг авбал би болно.
А: Би талархах ёстой байх. Баярлалаа. Чи яаж...
**********
Ф: /Дохионы хэлээр ярина/ Ин Хон ирээ юу? Тэрнийг яагаад алж байгаа юм?
Ш: Ин Хон үхсэн. Одоо тэр би болсон. “БИ” үхчихвэл хувь тавиланд итгэх хэрэггүй болно. Ван Яаныг дуудах хэрэггүй. Тэр сайхан амьдрах ёстой.
****************
А: Банш авъя.
Эр: Дуусчихсан. Сүүлийнхийг нь энэ хүн авчихлаа.
А: Баярлалаа.
10-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home