The long season-9 /2023/
Нэр: Урт улирал
Үргэлжлэх хугацаа: 64мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэлт дүр:
Ф: эр, Шэн Могийн дүү Фу Вэйжун
Чу: эр, Чубо Ван Яаны найз, нүдний шилтэй
Ч: эм, үйлдвэрийн ажилтан Чиао Юн
А: эм, уушийн газар ажилладаг эмэгтэй Ин Хон
Гарчиг: Урт улирал. 9-р анги.
Эм: Болчихлоо. Дараагийнх нь.
Эм: Баярлалаа.
Ч: Тэтгэврийн хүсэлт.
Нм: Бичиг баримтаа өгөөрэй.
Ч: За.
Эм: Эрүүл мэндийн үзлэгт орсон уу? Таны бичиг баримт дутуу байна.
Ч: Яагаад?
Эм: Энэ хуудсан дээр тамга байхгүй байна. Энийг тамгалуулах хэрэгтэй.
Ч: Манай үйлдвэр татан буугдаад удсан. Одоо тамга дарах хүн байхгүй. Тоолоод үз л дээ. Би үнэхээр... 30жил ажилласан.
Эр: Таны энэ яах аргагүй онцгой хэрэг байна. Та тэр үед таныг хариуцаж байсан Жоу Гуанжоутай холбоо барьж чадах уу?
Ч: Манай үйлдвэр дампуураад удаж байна. Тэр хүн яагаад тамга дараагүйг би мэдэхгүй. Тэр хүний одоо хаана байгааг нь би мэдэхгүй. Хаана ч байж магадгүй шд.
Ван: Зүгээр үү, Чиао Юн. Юу болоо вэ? Зүгээр ээ. Зүгээр зүгээр. Би энд байна. Ярилцаад үзье.
Ч: Би... Би Хуалин төмрийн үйлдвэрт 1986оны 10-р сарын 1-нээс ажилласан. Би жингийн хэсэгт ажилладаг байсан. Ажлаасаа 1998оны 10сарын 8-нд ажлаасаа гарсан. Би тэнд 12жил ажилласан. Ганц ч удаа чөлөө авч үзээгүй. Яагаад би өөр хүнээр энд ажиллаж байснаа батлуулах ёстой юм бэ?
Ван: Бүгд л нэг өдөр хөгшин болно. Зүгээр л тэтгэврийг нь батлаад өгчихгүй яагаад төвөг удаад байдаг юм бэ? Юу хүсээд байгаа юм?
Эр: Уурлах хэрэггүй ээ. Бид нар ажилласан жилийг нь шалгана. Тэтгэвэрт нь нөлөөлөхгүй. Санаа зоволтгүй.
Ван: Явъя. Май. Зайрмаг.
Ч: Мөнгөө дэмий юманд үрээд л.
Ван: Үгүй ээ, зүгээр. Чи дандаа л амьдрал гашуун гэж ярьдаг шд. Чихэрлэг юм идээд үз.
Ч: Шүд өвдөнө өө.
Ван: Дэмий юм яриад л. Минийх зүгээр байхад чинийх зүгээр л байж таараа. Алив.
Ч: Би... онгойлгож чадахгүй байна.
Ван: Алив, би... хараадахъя. Хар даа. Энэ байна. Эндээс тат... Болчихлоо. Ид...
Ч: Өөртөө уур хүрээд байна. Олон жилийн өмнө ажлаасаа халагдчихаад олон төрлийн ажил хийж байсан. Өдий насалчихаад олон хүний дунд нулимс гаргаад л. Амьдрал хэзээ гайгүй болох юм бол доо?
Ван: Зүгээр ээ. Тэтгэврийг чинь зөвшөөрч л таараа. Тэдний хэлэхийг сонссон биз дээ. Санаа зовох хэрэггүй.
Ч: Ажлаас чинь дуудаад, төвөг удчсанд уучлаарай.
Ван: Ярих ч хэрэггүй. Юун төвөг удах... Зүгээр. Нээрэн, чамаас асуух юм байна.
Ч: Асуу.
Ван: Нэг охины тухай. Чи Викторияд ажилладаг байсан байх аа? Викторияг санаж байна уу? Клуб байсан.
Ч: Юу хэлэх гээ вэ?
Ван: Нэг охины тухай асуух гэсэн юм. Тэнд төгөлдөр хуур тоглодог байсан. Шэн Мо гэдэг. Тэр охиныг мэдэх үү?
Ч: Хальт л таарч байсан. Мэдэхгүй.
Ван: Тэрэнд нэг дүлий Фу Вэйжун гэдэг дүү байсан. Тэрийг мэдэх үү?
Ч: Мэдэхгүй.
Ван: Чи нэг бодоод үзээч дээ. Тэр үед клубт харж байсан уу?
Ч: Өнгөрсөн юм асуугаад. Бүгд... Викторияг санахгүй байна.
Ван: Зүгээр ээ. Яарах хэрэггүй. Тэр нэрийг санаж байна уу? 97, 98оны үед. Бодоод үз.
Ч: Ван Шиан.
Ван: Аан?
Ч: Чи миний өнгөрснөөс болоод надад энэ олон жил дургүй байсан уу?
Ван: Аан?
Ч: Би архи уудаг байсан. Чи надад шууд хэлж болно.
Ван: Үгүй ээ, Чиао Юн, би... Тийм биш ээ. Би хэзээ ч тэгж бодож байгаагүй. Тэр хамаагүй.
Ч: Би мэддэг болгоноо хэлсэн. Би өөр юу ч мэдэхгүй. За за. Би гэртээ харилаа. Энийг чи ид. Би явлаа.
Ван: Гүй ээ... Идчихээд яваач дээ.
Ч: Үгүй ээ, хэтэрхий нялуун байна.
Ван: Тэгвэл би хүргээд өгье. Хүргээд өгье.
Ч: Хэрэггүй ээ, хэрэггүй. Өөрөө явчихна.
Ван: Хүн зүгээр юм асуух гэж байхад даа. Буруу ойлгочихлоо. Дэмий авч.
************
О: Дараа тэгж байгаад уулзъя.
Эр: Тэгье ээ. Дараа уулзъя.
О: За.
Ма:Тэр хүүхэд мөргөөд зугтсанаа хүлээж үү?
О: Өөрийнх нь машин болохоор яаж ч биш гээд нэмэргүй. Хэзээ, хаана, хэнийг мөргөснөө харин хэлэхгүй байна. Хохирогч өөрөө л ирэхгүй бол олоход хэцүү. Манай танил тэгж л хэлж байна. Аргагүй байх, өөр юм хэлбэл дүрэм зөрчсөн болно.
Ма:Муу золиг.
О: Яасан бэ? Зүгээр л хүн мөргөөд зугтсан хэрэг шд. Яагаад мартахгүй байгаа юм?
Ма:Чи ойлгохгүй.
О: Ямар учиртай юм?
Ма:Таагүй хэрэг байгаа юм.
О: Энэнээс авах уу? Тамхи татахаа больсоноос хойш заавал нэг юм зажлах гээд байдаг болчихсон.
Ма:Тэр хүнд чамд танил харагдаж байна уу?
О: Хэн юм?
Ма: Нөгөө мөчөөр нь салгаж хаясан коллежийн охиныг санаж байна уу? Би энэ залууг өшиглөснөө санаж байна.
О: Аан. Авга ах нь байна. Та тэрнийг зодож байсан.
Ма: Би өөрөө ч ядарсан.
О: Энд юу болоод байна?
Ма: Ямар нэг юм болоод байх шиг.
О: Юу тэр вэ?
Ма: Зугтсан жолоочийн нэр нь хэн бэ?
О: Шэн Хуй. Яасан?
Ма: Итгэлтэй байна уу?
О: Мэдээж.
Ма: Ли Чунтай холбоо барьж байгаа юу?
О: Тэрийг асуух гэсэн юм уу? Холбоо барьж яах юм? Тэгээд ч Товчооны дарга болоод надаас томорчихсон.
Ма: Атаархаж байгааг нь. Өөрийгөө хар даа. Замын цагдаад атаархуу зан тохирохгүй. Өнөөдөр завтай юу?
О: Завтай байвал юу гэж? Завгүй бол юу гэж?
Ма: Амттай юм идье.
О: Машинтай ирсэн үү?
Ма: Үгүй ээ, чамд байгаа юу?
О: Минийхээр явъя.
Ма: Болж байна. Энийг хэзээ аваа вэ? Шинэ юм уу?
О: Хөөе. Хүрэх хэрэггүй. Наадах чинь хүний машин.
Ма: Дугуй юм уу?
О: Яасан? Дуулга өмс. Бариад ав.
Ма:Ягаан өнгө надад зохидог юм.
О: Мэдээж. Залуу харагдуулна.
Ма: Энд суух уу?
О: Сайн бариарай. Хоёр дугуйтай ч гэсэн дөрвөн дугуйтыг гүйцдэг юм.
Ма: Хөлөө яах юм бэ?
О: Өргөөд яв.
Ма:Халуун байна.
О: Хүлээхээ болиод идье. Орой болчихлоо. Ирэхгүй юм шиг байна.
Ма: Над дээр ирэх л ёстой доо. Өлсөж байна уу? Ус уу.
О: Тэд нар махаа шарж байхад бид хүн амины хэргийн газар шиг нүүрс шатааж байдаг. Идье л дээ, Би дайлъя. За юу?
Ма: Бла бла бла. Үглэхээ боль. Энэ чухал хэрэг. Заавал одоо идэх гээд байгаа юм уу?
О: Миний хэрэг дууссан болохоор...
Ма: Чи...
О: Яг хэвээрээ байх шив.
Ма: Жаахан тэс л дээ.
О: За за. Би гарч агаар амьсгаллаа.
Ма:Ирэхээр нь хэлээрэй.
Эм: Ах аа. Хайруулаа хэрэглэхгүй бол би хураачих уу?
Ма: Хэрэггүй ээ. Би найзыгаа хүлээнгээ халааж байгаа юм. Удахгүй хүрээд ирнэ.
Эм: Хайруул нь түлэгдчихэж магадгүй.
Ма: Чи эндхийн эзэн үү? Биш бол надтай уулз гээд хэлчих. Яасан? Нүүрч хэмнэх гээ юу? Би удахгүй хоол захиална. Үйлчлүүлэгчээ ингэж болдог юм уу? Манай хайруул хуванцараар хийсэн юм уу? Хүний уур хүргээд. Жаахан юм байж.
Ли: Хөөе.
Ма: Хөөе. Ли захирал.
Ли: Ма ахмад. Уучлаарай, би хоцорчихлоо. Ажилд дарагдаад гарч чадсангүй.
Ма: Завгүй хүн байх нь ээ? Жирийн иргэд бидэнд завнаас их юм алга.
Ли: Та хэтрүүлж байна. Би чинь хий гэснийг нь хийдэг төрийн албан хаагч.
Ма:Тэр, том босс шиг ярьж байх шив.
Ли: Ма ахмад аа, үс чинь цайчихаж.
Ма: Ахмад байхаа больсон. Лао Ма гэж дууд. Зөөгч өө. Захиалгаа өгье.
Эм: Кю Арыг нь уншуул.
Ма:Уншуул гэнэ ээ. Ажил хэмнэдэг байх.
Ли: Би уншуулъя.
Ма: Яаж уншуулдаг юм бол?
Ли: Алив аа, би би...
Ма: Чи уншуулж болохгүй ээ,
Ли: Зүгээр ээ би...
Ма: Би чамайг хоолоор дайлж болохгүй юу?
Ли: Алив ээ.
Ма:Гүй ээ, чи...
Ли: Зүгээр ээ.
Ма: Чамайг дайлах гэж байхад.
Ли: Би уншуулчихъя аа. Маргахаа хэрэггүй.
Ма: За за, чи хий.
Ли: Би хэдэн хоол сонгочихъё.
Ма: Үхрийн мах, гахайн мах, шарсан тахиа.
Ли: Уулзалгүй удсан байна шүү. Таныг паркетны бүжиг бүжиглээд их сайн байгаа гэж ярьж байсан.
Ма: Паркетны бүжиг ээ? Хэн тэгж байгаа юм? Латин бүжиг, за юу? Халуухан бас догь. Хорвоод хамгийн халуухан.
Ли: Латин. Латин.
Ма: Цай уу.
Ли: Би авчихъя.
Ма:Зөөгч өө. Аяга өгөөч. Аяга авахад бас код уншуулах уу?
Ли: Лао Ма, өөр хэн ирэх юм?
О: Мах чинь амттай юм аа. Энд хэр удаан ажиллаж байна?
Эр: Хоёр жил болж байна.
О: Тийм үү? Наад арвыгаа хурдхан хийгээд өгөөрэй.
Эр: За.
О: Халуун ногоо байгаа юу?
Эр: Байгаа.
О: Ахиухан хийчих.
Эр: Их халуун шүү.
О: Зүгээр ээ. Сичуаны хүн болохоор дуртай.
Ма:Идээрэй, болчихлоо. Яасан? Захирал болохоор тавган дээрээ тавиулж үйлчлүүлэх үү? Чамтай уулзах сайхан байна. Идээч ээ. Өлсөөд байна гээд байсан.
О: Хүлээсээр байгаад.
Ма: Тэгвэл ууцагаая.
О: За.
Ма: Би дүүргээд өгье.
Ли: Би уудаггүй. Уудаггүй. Дүрэмтэй.
Ма: Ажлын цаг дуусчихсан шд. Бид нар ч гэсэн цагдаа байсан. Алив ээ алив.
Ли: Лао Ма. Хэрэггүй ээ. Хэрэггүй. Уучлаарай. Үнэхээр болохгүй. Болохгүй.
О: Ма ахмад аа, уурлах хэрэггүй. Бидэн шиг хүн биш, захирал хүн шүү. Шахах хэрэггүй.
Ма: Үг хаяхаа больж үз.
О: За за. Би хамт ууя.
Ма: Юу хийгээд байгаа юм? Унаатай яваа байж. Тэгж байгаад баригдав. Замын цагдаа байж. Мах шар...
Ли: Өмнө нь хамт ажиллаж байсан дарга хоёртойгоо уулзах сайхан байна.
Ма: Тахиа.
О: Тахиа...
Ма: Тэр...
Ли: Та хоёртой уулзах сайхан байна. Тэгэхээр би цайгаар тулгачихъя. Тэгэх үү?
О: Ли Чун, уучлаарай. Ма ахмадын ярихыг хүлээе. Тэгэх үү?
Ма:Эхлээд би юу?
О: Аан.
Ма: За тэгвэл... Ах дүүсийн төлөө.
Ли: Лао Ма, танд тусламж хэрэг болоо юу? Гол юмаа шуудхан ярьчихъя.
Ма:Юу ч биш ээ. Юу л байв гэж дээ. Зүгээр л хамт хоол идье гэсэн юм.
Ли: Хууль зөрчихгүй л бол би юу ч байсан тусална аа.
Ма:Тэгвэл шулуухан хэлчихье. Фу Вэйжуны хэргийг чи хариуцаж авсан байх аа?
Ли: Тэр үед... би залуу бодлогогүй байсан. Үнэнийг хэлэхэд би одоо ч мартаж чадахгүй л байна.
Ма: Тэрийг ярих гээгүй ээ. Би зүгээр л асууж байна. Сүртэй юм биш ээ. Фу Вэйжун Сонхэд хүний биед гэмтэл учруулсан байсан. Чи мэднэ шд.
Ли: Мэднэ ээ. Тэгэхэд нэг хүүхдийн гарыг хугалсан байсан. Тэрнийг хэрэг дээр нь нэмсэн. Тэрний найз Суи Дон ч гэсэн ял авсан. Та юу хэлэх гээ вэ?
Ма: Тэр Шэн Хуй гэдэг хүүхэд Хуалинд зөвшөөрөлгүй такси барьж байгаа. Хэд хоногийн өмнө хүн мөргөөд зугтсан хэргээр баригдсан. Тэрэнд мөргүүлсэн хүн цагдаад гомдол гаргаагүй. Тэр хүн хаачсаныг хэн ч мэдэхгүй. Хорих газар руу залгатал Фу Вэйжун сарын эхээр нас барсан гэж хэлсэн.
Ли: Энэ хоёр хэрэг ямар холбоотой билээ?
Ма:Наадахыг чинь мэдэхгүй байгаад л асуудал байна. Тэгээд л 98-оны хэргийн хавтасыг үзэх гэсэн юм. Алив алив алив. Алив... Алив... Надад тусална биз дээ.
Ли: Лао Ма. Энэ хэрэг надтай адилхан таны сэтгэлд байдгийг би мэднэ. Гэхдээ тэр хавтсыг зөвхөн цагдаагийн ажилчид л үзэх боломжтой. Та ч мэдэж байгаа. Танд мэдсэн юм байгаа бол бидэнд хэлж болно. Тэгээд бид юу хийж чадахаа харъя.
О: Тэр ярьж байгааг нь хар даа.
Ма:Намайг иргэн гэж байгаа юм биз дээ? Би наадахыг чинь хорин жилийн өмнө ярьдаг байлаа. Чиний ахмад байхдаа... Тэгээд туслах юм уу, үгүй юу? Хэлчих... бусад зүйлээр тусалж болох ч хавтаст хэрэг харуулж чадахгүй. Дүрэм зөрчинө.
Ма:Ли Чун, энэ надад их чухал.
Ли: надад ч гэсэн их чухал.
О: Хэд...
Ма: Хэрэггүй ээ. Ид ид ид. Хоолоо ид.
О: Тийм ээ, идээд үз. Мах ид.
Ма: Хоосон ходоодтой юу ч хийж чадахгүй. Алив...
О: Ли захирал аа. Гадаа байдаг мухлагаас шорлог авсан юм. Амсаад үз.
Ма:Надад нэгийг өгчих.
О: Түлэгдэх нь. Энэ зөөлөн байна.
***************
Эр: Мөчилсөн хэргийн хавтасыг олоод авчихсан. Шэн Хуй хэлтэс дээр байгаа.
Ли: Нааш нь авчир.
Эр: Авчирсан. Мөргөөд зугтсан хэргийн бичлэгийг нь бас авчирсан. Бүгд дотор байгаа.
**************
О: Ма ахмад аа. Ингэж хэлэхийг хүсэхгүй байгаа ч толгойгоороо хана мөргөчихлөө. Тэр залуу үхсэн болохоор ярьж чадахгүй.
Ма: Фэншан дүүргийн хоёрдугаар хорих газар гэл үү?
О: Тийм ээ.
Ма: Нас барсан хоригдлуудаа хаана чандарладаг юм?
О: Фэншаны оршуулгын газарт.
**************
Ма: Яахаараа чандрыг нь алга болгочихдог юм? Ийм хариуцлагагүй байж болдог юм уу?
Гон: Харин тийм. Вэйжун манай хамаатан байсан. Муу юм хийсэн ч гэсэн чандрыг нь алга болгож болдог юм уу? Ёстой.
Эм: Хөөе хөөе хөөе. Тамхи татаж болохгүй. Дэлбэрэх аюултай.
Гон: Гадаа хүж асаагаад байгаа биз дээ? Өдөр болгон ажилладаг том зуухыг яах юм? Тамхи татаж болохгүй гэнэ шүү.
Эм: Та нар өөрсдөө ч миний ч цагийг үрж байна. Дуртай нь ирээд чандар авчихдаггүй юм. Бичиг баримтыг нь бүрдүүлж ирээд авдаг юм.
Ван: Чандрыг нь хэн авсныг мэдэхгүй байгаа чинь зүгээр юм уу? Системдээ шалгаад нэрийг нь хэлээд өг л дөө. Амархан биз дээ?
Эм: Та нар бичиг баримт авчраагүй болохоор би өгч болохгүй.
Ван: Бичиг баримт аа? Энэ хүн цагдаагийн албанаас тэтгэвэртээ гарсан. Цагдаагийн ахмад хүн. Ма ахмад аа. Тэтгэврийн үнэмлэхээ үзүүл.
Ма:Аан.
Ван: Үзүүл.
Ма: За. Байх ёстой.
Ван: Авчраагүй юм уу?
Ма:Би чамд өгсөн байх аа?
Ван: Чамд байгаа.
Гон: Шалгаад өгчих л дөө. Ма ахмад үнэхлэхээ гаргаад ирвэл танай захирал ирж мэндлэх хэрэгтэй болно.
Ван: Цагдаагийн газрын дарга тэрний доор ажилладаг байсан юм. Арын халаасаа шалга. Яах аргагүй байсан даа.
Эм: За за за. Ухах хэрэггүй. Би олчихлоо.Энд байна. Хамаатных нь хүн авсан байна. Шэн Донлиан.
Ван: Хэзээ авсан байна? ...
Эр: Сайн уу. Арван юань. Баримтаа аваарай.
Ван: Эртээдийнхийг бас авъя.
Эр: Хэзээнийх вэ?
Ван: Хэд хоногийн өмнө ирээд би баримтаа авалгүй явчихсан байсан.
Эр: Хэд дэх өдөр юм?
Ван: Өдрийг нь санахгүй байна. Машины дугаар нь... ХУААВ357Ф
Эр: Олчихлоо. Та баримтаа авчихсан байна шд.
Ван: Тийм үү?
Эр: Хар л даа.
Ван: Надад дахиад нэгийг өгчих. Сайн юм аа.
Ма:Өдрийн хоол юу идэх вэ?
Ван: Дуртайгаа сонго, би даана.
Ма:Тэгвэл амттай хоол идье. Энэ удаа гэдэсээ цатгаад сайн ажиглана шүү. Орсны дараа та хоёр чимээгүй байгаарай. Би ярина.
Гон: За. Болгоомжтой. Булчингаа чангалчихав.
Ван: Хэн бие сайтай нь харагдаж байна.
Гон: Дураараа л бол. Хүний үгэнд орохгүй.
Ван: Яасан ч ууртай юм?
Гон: Ах аа. Аргагүй шд. Та хүнтэй аятайхан ярьж чаддаггүй юм чинь. Дандаа хүн урлуулна.
Ма:Халуун саваа чам руу шидээгүйд баярла.
Ван: Бэлэвсэн эр, салах гэж байгаа эр хоёр надад заах хэрэггүй шүү.
Ма:Эмэгтэйчүүд, тэр тусмаа бие даасан эмэгтэйчүүд юу хүсч байгаагаа мэддэг юм. Юм гуйхаасаа өмнө тэднийг баярлуулах хэрэгтэй.
Гон: Тийм ээ, Лао Магийн зөвлөгөөг дага. Илүү туршлагатай хүн.
Ма: Яг зөв.
Ван: Алив Ма ахмад. Би яавал уурлахгүй болох вэ? Залгахаар авахгүй байна.
Гон: Болгоомжтой. Доошо буу. буугаарай. Би барьж байна. Тэгээд хар.
Ма:За. Чамайг дарамталсан гэж шүүхэд дуудах нь байна. Мессеж явуулчих. Ингэж бич... “Юн,миний буруу. уйлж байгаа царай. Би шалтаг тоочоогүй ээ. Гуйж байна, битгий уурла л даа....
Гон: Ингээд биччих. Сэтгэл өвдөж байна.
Ма:Сэтгэл өвдөөд байна. Яг болж байна. Надад боломж олго л доо. Өнөө орой уулзаж, уучлалт гуйя. Харав уу? Явуулчихлаа.
Ван: Намайг загнах байх даа.
Ма: Алив.
Ван: Бүжиг хийх чинь тустай л юм байна.
Ма: Дахиад хэлье. Зүгээр нэг бүжиг биш Латин бүжиг. Хөөе. Хөөе хөөе.
Гон: Тэр биш үү?
Ма: Битгий хар. Битгий хар.
Гон: Хаачих гээд байна аа?
Ма:Битгий хар. Биао. Биао. Биао. Тайвшир. Зүгээр.
Гон: Орчихлоо шд.
Ма:Мөн байна. Хурдан...
Ван: Энэ юм уу?
Ма:Энэ мөн.
Гон: Тогш л доо, юу хүлээсэн юм? Тогш тогш.
Ван: Хүн байна уу? Хүн байна уу, СӨХ-өөс явж байна. Доод айлын чинь хүн ус алдаад байна гэж байна. Хоолой шалгаж засахаар ирлээ. Хаалгаа онгойлгоорой.
Ма:Үргэлжлүүл.
Гон: Хаалгаа, СӨХ-өөс явж байна. Энэ яг мөн юм уу?
Ма:Тогшоод бай.
Эм: Хөөе, наадах чинь биш ээ. Би дуудлага өгсөн юм.
Ма: Биш ээ, энэ хаалга.
Эм: Тэгвэл наанаа дуусчихаад манайхыг үзээд өгч болох уу? Би хүлээж байя.
Ван: Танайх яасан юм?
Эм: Гал тогооны хоолойноос ус алдаад байна.
Гон: Та орж байна. Удахгүй хүн ирнэ.
Эм: Би эндээ хүлээж байя.
Ма: Засч чадах уу?
Ван: Чадах байх.
Гон: Засч болох нь уу? Галт тэрэг засахаас амархан байлгүй.
Ма: Аан. Танайх ус алдсан байх нь ээ. Бид хэд андуурчихаж. Тэнд хэн амьдардагийг та мэдэх үү? Шэн овогт мөн үү?
Ван: Утсаа аваад ир. Гэрэл тусгаадах.
Гон: Засч чадахгүй бол явъя. Аан, Болохгүй бол хэрэггүй.
Эм: Хөөе, наашаа ор ор.
Ма: Энд сэрүүхэн байна. Наад хоёр чинь засчихна аа.
Ван: Энэ эвдэрчихэж.
Гон: Засч болохгүй нь уу?
Ван: Аан. Эзэгтэй, энэ уначихсан болохоор ус алдаад байгаа юм.
Эм: Тэгээд яах вэ?
Ван: Төв хаалт нь хаана вэ?
Эм: Зургаан давхарт. Дээр байгаа.
Ван: Би эхлээд зургаан давхрын хаалтыг хаачихаад ирье. Тэгвэл ус гоожихоо болино. Дараа нь танай крантанд шинэ хавхлаг тавьж өгнө. За юу?
Эм: За.
Ван: Энийг Биао гэдэг юм. Тэрэнд хэдэн хуурай алчуур өгөөд шалаа арчуулж бай.
Гон: Би шал арчих юм уу? Би гэртээ ажил хийдэггүй байж айлын шал арчих юм уу? Та ганцаараа байдаг юм уу? Хүүхдүүд чинь яасан?
Эм: Өөр хотод амьдардаг юм.
Гон: Тэгвэл надад алчуур аваад ир.
Эм: За. За...
Гон: Хүүхэдтэй байгаад яах юм? Тагтаа хамаагүй дээр.
Ма:Нохой ч бас.
Гон: Зүгээр зогсоод байлгүй надад тусал л даа. Гадаа дасгал хийгээд байсан. Хөлөө савчаад.
Ма:Ярихаа болиод наадахаа арч.
Гон: Хэрэгтэй үед эрч хүч нь хааччихдаг юм?
Эр: 305 энд үү?
Эр: Тийм ээ, тэр байна.
Гон: Туслах гэж байна уу?
Ма: нааш нь өгчих. Надад нэгийг. Энэ түмпэнд мушгиарай.
Эр: Та нар ус алдсан дуудлага өгсөн үү?
Ма: Засаад дуусч байхад ирээд. Баярлалаа.
Эм: Хөөе. Та нар хэн бэ?
Эр2: СӨХ-ийнх.
Эм: Энэ хүмүүс СӨХ-ийнх гэсэн.
Ма: За, үлдсэнийг нь та нар хий:.
Эр: Байз.
Эр2: Та нар хэн юм?
Гон: Сайн уу. Бид ч гэсэн СӨХ-ийнх.
Эр2: Чи мэдэх үү? Бид нөр СӨХ-өөс ирсэн_ Та нарыг мэдэхгүйм байна.
Ма: Шинэ хүмүүс.
Эр: Байз. Байж бай. Шинэ хүн? Багаар бодоход 60 настай юм биш үү? Хөгшин юм биш үү?
Гон: Хөөе. Амаа мэдээрэй.
Эр: Эгч ээ, алдсан юм байна уу? Сүүлийн үед энэ хавиар хөгшин хүмүүсийг залилдаг хүмүүс яваад байгаа. Ганц биш удаа болсон хэрэг.
Эр2: Өөрсдийгөө хараач, өдий насалчихаад хөгшин хүмүүсийг хуураад.
Гон: Хэн хуурсан юм? Хүн хүндэлж бай.
Эр2: Юу?
Гон: Энэ хүнийг мэдэх үү?
Ма: Тайвшир. Зүгээр. Үнэнээ хэлье. Бид нар цагдаа. Хэрэг мөрдөж байна.
Эр2: Хөөе. Нэгмөсөн энгийн хувцастай ерөнхийлөгч гээд хэлчихээч.
Гон: Юу хэлэх гээ вэ?
Эр2: Юу ч биш. Бидэнтэй яваад үнэнээ хэл.
Гон: Хөөе... Хөөе. надад битгий хүр.
Ма: Хэрэггүй.
Гон: Хэнд хүрээд байгаа юм?
Эр2: Чамаас айна гэж бодоо юу?
Гон: Зодолдох гээ юу? Та нарын СӨХ байх хамаагүй шүү.
Эр2: Та нар юу хийгээд байгаа юм?
Ма: Больцогоо. Юу хийгээд байгаа юм?
Эр: Цагдаа дуудчихъя. Цагдаа дуудчихъя.
Гон: Дууд аа, дууд.
Ма: Хэрэггүй. Боль. Хамт явъя.
Гон: Намайг тавь.
Эр2: Өөрөө тавь.
Гон: Чи тавь.
Ма: Болно оо. Тавь.
Эм: Усны хоолой яах болж байна аа?
Ма: Тэрнийг засаад өг. Ажлаа хйи. За явъя.
Эр2: Дагуулаад явж бай.
Гон: Та нар хаана байсан юм? Бид нар засаад өгчихсөн. Алив ээ холд. Битгий түлхээд бай. Би өөрөө явчихна. Битгий надад хүрээд бай.
Эр: Дуугүй байж болохгүй юу?
Гон: Чадахгүй. Та нар байгаагүй бол бид нар яах ч үгүй байсан. Энэ хүн намайг зогсоогоогүй бол танай хүнийг зүгээр өнгөрөөхгүй байсан юм.
Ван: Хүн байна уу? Хүн байна уу? Та зүгээр үү? Дээрдэж байна уу? Энийг...
****************
Эр: Өө. Дахиад та хоёр уу? Тэр яагаа вэ?
Гон: Ходоодны үрэвсэл, бас айчихсан.
Эр: Хүрээд ир.
Гон: Дуудаж байна.
Ван: Би юу?
Эр: Тийм.
Гон: Би авахгүй ээ. Энийг хаячих.
Эр: Нэр?
Ван: Ван Шиан. Чанга гэдгийн Шиан.
Эр: Та ганцаараа орсон уу?
Ван: Тийм ээ. Тэр хоёр СӨХ-ийн хүмүүстэй явчихсан байсан. Дуудлага ирж байна. Авч болох уу?
Эр: Юу гэж бодоо вэ?
Гон: Цагдаа. Тэрнийг яриулчих. Хөөрхий хөгшин хүн болзоонд явах гэж байгаа юм.
Эр2: Хэн танаас асуусан юм? Дуугүй суу. Цагдаа гэж худлаа хэлж, хуурч мэхэлсэн хэргийг чинь удахгүй шалгана.
Эр: Энийг сайн уншиж танилцаад, таны хэлсэн зүйл мөн байвал гарын үсэгээ зурчих.
Гон: Эдний дарга нь таны дор ажилладаг байсан биз дээ? Хэл л дээ.
Ма: Чи хэл л дээ.
Гон: Хэрэггүй гэдэг нь.
Ма: Ичмээр шд.
Гон: Зүгээр ээ.
Ли: Тэр буланд байгаа хүнийг аваад ир.
Эр: Хөөе. Хүрээд ир.
Гон: Таныг дуудаж байна. Сайн яриарай.
Ма: Том ширээ байна. Бидний үеийнхээс ч том юм аа.
Ли: Ма ахмад аа, суу.
Ма: Догь байх шив.
Ли: Юу болоо вэ? Та, гадаа байгаа хоёр юу хийгээд байгаа юм? Хуурамч нэр хэлж, зөвшөөрөлгүй нэвтэрч, хэргийн газрыг бусниулаад. Юу болоод байгаа юм?
Ма: Бид сэжүүр дагасан юм. Уурлах хэрэггүй.
Ли: Яаж уурлахгүй байх юм. Ямар сэжүүр. Хэрэгтнийг барьж чадна гэж бодоо юу? Та нар барьчихдаг бол бид нараар яах юм?
Ма: Тэгж бодож байна уу? Бид та нар туслахыг л хүссэн юм.
Ли: Би талархах ёстой юу? Шэн Донлианаар яах гээ вэ? 18жилийн өмнө Сонхэгийн хоёрдугаар бөс даавууны үйлдвэрийн үйлдвэрчнйи эвлэлд ажиллаж байсан хүн. Шэн Могийн төрсөн авга ах, өргөж авсан аав нь. Хуурамч дугаар ашиглаж байгаад хүн мөргөөд зугтсан хүн тэрний хүү, Шэн Хуй.
Ма: Өөр юу мэдэх вэ?
Ли: Би хэлсэн байх аа? Хэрэгтэй холбоотой мэдээлэл нууц гэж тодорхой хэлсэн. Бяцхан мөрдлөгөө үргэлжлүүлэхэд чинь туслаад хэлж өгөх үү? Та гуравт муу юм болбол яах вэ? Тэгвэл яах вэ? Би гэр бүлд чинь юу гэж хэлэх вэ? Та нар манай хэргийн газрыг сүйтгэчихээд байна.
Ма: Юу ч хэлээгүй байхад. Юунд уурлаа вэ? За за, Ли захирал аа.
Ли: Үгүй ээ, хэрэггүй хэрэггүй. Захирал гэж дуудах хэрэггүй. Шиао Ли. Ма ахмад. Надад нэг тус бол.
Ма: Юу юм?
Ли: Оролцохоо боль.
Гон: Юу болсон? Тусална гэнэ үү?
Ван: Юу гэж хэлсэн?
Ма: Юу ч биш ээ, зүгээр л жаахан ярилаа. Харж л байя.
**************
Ч: Яасан орой ирдэг юм?
Ву: Гарах гэж байгаа юм уу?
Ч: Үгүй ээ. Ву багш энэ орой ямар хэргээр ирээ вэ?
Ву: Нуруу маань өвдөөд болдоггүй. Тэсэх арга алга. Танд зав байна уу?
Ч: Зав байна аа, байна. Наашаа ор ор.
Ву: Би мандарин авчирсан.
Ч: Баярлалаа.
Ву: Зүгээр ээ зүгээр. Оройн хоолоо идсэн үү?
Ч: Амжаагүй л байна.
Ву: Би ч гэсэн идээгүй. Харьж идэх гээд замдаа банш авсан юм. Надад хоёр хайрцагийг өгчихсөн. Хамт идэх үү? Эхлээд идчихье.
Ч: Тэгье ээ. Эхлээд идчихье. Ийшээ суучих.
Ву: За. Энэ шанцайтай. Энэ нь шанцайгүй. Та шанцайнд дургүй байх аа?
Ч: Би шанцай иддэггүй л дээ.
Ву: Сайн юм болж.
Ч: За. Идцэгээе.
Ву: Халуунаараа байна уу?
***************
Ван: Ма ахмад аа. Ма ахмад. Одоо яавал дээр вэ?
Ма: Яав л гэж дээ? Цагдаа нар өөрсдөө мэдээд хийчихнэ. Хэл чимээ хүлээж бай. Явлаа.
Гон: Та хаачих юм? Би хүргээд өгье, Ма ахмад аа.
Ма: Намайг Ма ахмад гэж дуудахаа боль. Цагдаа байхаа болиод удаж байна.
Гон: Ах аа, харья.
Ван: Чи явж бай. Би жаахан алхаадахъя.
Гон: Хаашаа явах юм бэ? Барианы газар уу?
Эр: Ли захирал аа.
Ли: Шэн Донлианы нуруу руу хэд хэдэн удаа хутгалсан байсан. Хоолоо хийж байхад нь алуурчин араас нь хутгалсан байх. Тэрний эхнэр Жао Жиний хүчилтөрөгчийн аппаратыг салгачихсан байсан. Эд зүйл алга болсон шинж байгаагүй. Шэн Донлиан эсэргүүцсэн шинжтэй байсан. Хумсан завсраас нь арьсны дээж олдсон. ДНК-г нь шинжилж байгаа. Тэдний гэрээс Фу Вэйжуны захианууд олдсон. Шэн овогтод шоронгоос явуулсан байх. Захиан дээрх хаягнууд нь бүгд ижил байсан. Шалгаж үзэхэд Өвөр Монголын Генин мужид байдаг Хонян үйлдвэрийн хаяг байна лээ. Ин Хон гэдэг хүний нэр дээрх хаяг. Тэндхийн цагдаагийн хэлсэнээр Ин Хон гэгч нь 10-р сарын 19-нд Хуалин орох тасалбар худалдаж авсан байсан.
Ли: Ин Хон гэдэг хүнийг эрэн сурвалжил.
Эр: Ли захирал аа, тэр үеийн Фу Вэйжуний өгсөн мэдүүлэг зарим нь тохирохгүй байсан. Шэн овогтын алуурчныг хамгаалж байсан юм бол уу?
***************
Эр: Юу вэ? Дүрс нь гацаад байх юм. Хөөе, энийгээ өөрчил. Энэ дуу чимээ нь. Өдөржин юм дуугаргаад байх юм. Дахиад л.
Үс: Зүгээр л гарч байна шд. Дүрс нь зүгээр байна.
Эр: Яасан? Гацахгүй бол солихгүй юу? Ингэдэг... юм үзүүлж болохгүй юу? Танай гадаа самбар дээр биччихсэн байсан шд.
Үс: 9цаг хүртэл хүлээ. 9цагаас эхэлнэ. Гадаа харанхуй болоогүй байна.
Эр: Би юм үзэх гэж ирсэн болохоос харанхуй болохыг хүлээх гэж ирээгүй. Тийм юм үзэх гэж ирсэн. Гарга. Би 555 л татдаг. Аваад ир.
Үс: Өдөөд байна уу? Явчихаад ирье.т
Эр: Тийм байлгүй дээ.
Эр3: Явах нь уу? Мөнгөө буцааж аваач. Дахиад уулзах шив. Хэлгүй, дүлийг чинь мартчихаж. Эхэл...
Эр: Хөөе...
Эм: хасах нь 68 хасах нь 32 хасах нь 85 тэнцүү 325.
Гө: Ийм гарч байна. Би аль болох ихийг өгөх гэж хичээлээ. Ингээд гэнэтхэн гарчиха гэж бодсонгүй. Орлох хүн олтол цаг хугацаа их орно. Цалингаас чинь хасахаас аргагүй. Хөөе. Тусламж хэрэгтэй бол ирээрэй.
Эм: Хэзээ мухлагаа нээх юм?
А: Удахгүй ээ. Би мухлаг хайж байгаа. Онгойноор нь байнга ирж байгаарай.
Эм: Чи лотерей хожоо юу?
А: Шэн Мо. Хаачих нь вэ? Би чамайг хайж байлаа. Юундаа яарсан юм? Ярилцах хэрэгтэй биз дээ. Лу захирал бид бүгд найзууд гэж хэлсэн. Биднийг өнөө орой буудалд урина гэсэн.
Ш: Яаж чадаж байна аа? Яаж чадаж байна? Яаж?
А: Одоо болов уу? Одоо боль.
Ш: Би чамд муу юм хийсэн үү? Яагаад намайг ингэж байгаа юм?
А: Чи хэтрүүлж уусан. Тэр миний буруу биш. Тэгээд ч, би чамд сайхан боломж өгч байна. Олон охид Лу захирлыг хүсдэг ч тэр тоодоггүй. Өөрөөрөө бахархах хэрэггүй. Чи төгөлдөр хуур тоглож, би эрчүүдийг зугаацуулдаг ... бүгд мөнгөний төлөө. Чи надаас өөрцгүй. Сайн бод. Хариугаа хэлээрэй.
*************
Эр3: Харамсаж байна уу? Хөөе ээрүү, чи дохионы хэл мэддэг байх аа? Нааш ир. Миний үгийг дүлийд орчуулаад өг.
Үс: Өмхий амт.
Эр3: Фей.
Эр: Ах аа. Өөр үг байна уу?
Үс: Ална даа.
Эр3: Юм хэлэх гээ юу? Ярих гээд байх шиг байна. Битгий өдөөд бай. Та нар Хуалины хүмүүс биш. Эндээс зайл.
**************
Гө: Ахиухан мөс хий.
Я: Ах аа.
Гө: Ах гэхээ боль. Чи хэд хоног ажилдаа ирээгүй. Хаана байсан юм?
Я: Шэн Мог харсан уу?
Гө: Чи энд ажил хийх гэж ирсэн юм уу, үгүй юу? Аан? Чи надад цалин өгдөг юм уу? Ажлаа тасалж тасалчихаад... Би чамтай ярьж байна.
Я: Байна уу. 9532657 дугаар. Тийм ээ, үг үлдээе. Тэр өдөр болсон явдлыг уучлаарай. Чи хаана байна? Уулзах хэрэгтэй байна.
Эр: Тэр оюутан охинтой зодолдоо юу?
А: Үгүй ээ, зодолдоогүй.
Эм: Лу Вэнжон тэрэнтэй унтсан гэж би сонссон. Үнэн юм уу?
А: Онцгой юм юу байгаа юм? Лу захиралд тэрэн шиг охид хэдэн арваараа байгаа. Орондоо бүгд адилхан.
Эм: Сайн жүжигчин юм аа. Сахиусан тэнгэр шиг суугаад байдаг.
Лу: Залуу, юу болоо вэ?
Я: Чи Шэн Мод хүрсэн үү?
Лу: Аан. Тэрний тоглоом байх нь ээ. Хөөе. царайлаг юм аа. Даанч чи ухаан муутай юм байна. Тэнэг юм байна. Буцаж очоод Шэн бүсгүйд царайлаг байсан ч орондоо сайн байдаггүй юм гэж хэлээрэй.
Гө: Юу хийгээд байгаа юм ? Боль. Би чамд хэтэрхий зөөлдөөд байна уу? Уучлаарай, Лу захирал аа. Галзуурчихаж.
Лу: Царайлаг аа, миний хослол ямар үнэтэйг чи мэдэх үү? 12мянган юань. Надад сайхан зохиж байгаа биз? Чи бол алиалагч шиг харагдана. Хувцасыг бид сонгодог ч, чамд зохихгүй байж магадгүй. Зөв хүнээ ол.
Гө: Аваад гар.
Эр: Явъя.
Гө: Би удахгүй эргээд ирнэ ээ. Лу захирлын өрөөнд жимс авчирч өг.
Лу: Тайвшир аа, тайвшир. Энэ юу ч биш. Болж л байдаг юм. Алив алив. Тэр хүүхдээс болж гуниглах хэрэггүй.
************
Гө: Болно оо болно. Хөөе. би чамайг охидтой орооцолд гэж ажилд авсан уу? -Чамайг халсан. Энийг битгий оруулаарай.
Эр: Манаач гээд байлуу? Өөрийгөө хар. Муу нохой.
Я: Шэн Мо хаана байна? Суи Дон. Суи Дон.
Ш: Суи Дон эмнэлэгт байгаа.
Я: Бид гурав энэ хорвоогийн хамгийн азгүй хүмүүс байх.
Ш: Тэд нар байх ёстой.
9-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home