Long season 8

The long season-8 /2023/

Нэр: Урт улирал

Үргэлжлэх хугацаа: 63мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэлт дүр:

Ф: эр, Шэн Могийн дүү Фу Вэйжун,дүлий залуу

Чу: эр, Чубо Ван Яаны найз, нүдний шилтэй

Ч: эм, үйлдвэрийн ажилтан Чиао Юн

А: эм, уушийн газар ажилладаг эмэгтэй Ин Хон

 

Гарчиг: Урт улирал. 8-р анги.

Чу: Ван Яан. Ван Яан. Ах аа. Ван Яантай уулзах гэсэн юм.

Ван: Ван Яан гэртээ байхгүй.

Чу: Тэгвэл би явлаа, ах аа.

Ван: Түр хүлээ. Сүүлийн үед Ван Яан хаана очдогийг мэдэх үү?

Чу: Мэдэхгүй ээ. Би уулзаагүй хэд хонож байна.

Ван: Худлаа ярихаа боль. Байнга хамт байдаг байж, яагаад мэддэггүй юм?

Чу: Ах аа, би үнэхээр мэдэхгүй. Би уулзаагүй хэд хонож байна.

Ван: Чи Жифэй танай аав байх аа?

Чу: Тийм.

Ван: Диспечер байх аа?

Чу: Тийм.

Ван: Аав чинь надтай таарах болгондоо Ван мастер аа, Ван багш аа гэж хүндэтгэлтэйгээр дууддаг юм. Чи мэдэх үү?

Чу: Тийм.

Ван: Би ааваас чинь асуух уу?

Чу: Хэрэггүй ээ.

****************  

Я: Тэд нар хаана байна? Чамаас юм асуугаад байна. Шэн Мо хаана байна? Шэн Мод ямар нэг юм тохиолдсон уу?

Үс: Мэдэхгүй ээ. Энэ. Вэйжун чамд өгөөрэй гэсэн.

************

Чу: Ах аа, зөөлөн. Энүүгээр зүүн эргэнэ. Энд байна. Ах аа, би дотогшоо орохгүй ээ. Би энд хааяа л ирдэг юм.

Ван: Дагаад яв.

Үс: Юу хэрэгтэй юм?

Ван: Ван Яан хаана байна?

Я: Аав аа.

Ван: Чи энд юу хийж байгаа юм? Гэртээ харь.

Я: Аав аа, та харьж бай. Би удахгүй харина.

Ван: Гэртээ харь!

Я: Аав аа.

Ван: Гэртээ харь!  Би... Намайг танихгүй байна уу? Цагдаагийн газар... чамайг зугтаж байхад чинь би дэгээдэж унагаасан. Сайн сонс. Энэнтэй битгий нийлж бай. Та нарын нэг биш. Гэртээ харь!

Я: Аав аа. Битгий...

Ван: Гэртээ харь!

Я: Надад хийх юм байна.

Ван: Гэртээ харь!

Я: Б...

Ван: Гэртээ харь гэж байна!

Ч: Харихгүй ээ.

Ван: Чубо, надад тусал.

Чу: Яан, гэртээ хариад аавтайгаа ярилц.

Я: Зайл. 

Чу: Харьж байгаад...

Я: Яах гэж аавд хэлсэн  юм?

Ван: Чи яаж байгаа юм?

Я: Хэн хэл гэсэн юм?

Ван: Чи яах нь вэ? Бол гэж байна.

Я: Яах гэж хэлсэн юм?

Ван: Чамайг боль гэж байна.

Я: Хэн хэл гэсэн юм?

Ван: Хүн зоддог болоо юу? Хэн зааж өгөө вэ? Тэрнээс сураа юу? Гэртээ харь! Босоод ир. Алив... Муу золиг. Юм санах хэрэггүй. Гэртээ харь! Гэртээ харь!

Я: Явлаа.

Ван: Чад хэлсэн шүү. Дахиад тэрнийг битгий оруул. Чи харсан биз, цагдаагийн газар надад таньдаг хүн байгаа. Хэрэг тарихаа боль.

Эх: Яан. Юу болоод байна аа? Юу болоод байгаагаа ээждээ хэл л дээ.

Я: Ээж ээ, зүгээр ээ. Орж унт. Би ч гэсэн унтлаа.

Эх: Яан.

Ван: Наанаа зогс. Тэр хүнтэй юу хйиж байсан юм?

Я: Юу ч хийгээгүй. Би унтлаа.

Эх: Яан. Яан. Яан, унтах гэж яарах хэрэггүй.

Я: Битгий хашгичаад, хүнд түлхээд бай л даа.

Ван: Ээжтэйгээ яаж ярьж байгаа юм? Дахиад тэгж яриад үзээрэй, хөлийг чинь хугалчихна шүү.

Эх: Юу болоод байгаа юм бэ?

Ван: Чи... өрөөндөө орж амар. Би дараа нь чамтай ярилцъя.

Эх: Уурлалгүй аятайхан яриарай.

Ван: За. Чи ээжийнхээ биеийг мэдэж байгаа. Санааг нь зовоох хэрэггүй. Надтай ярилцаадах. Сүүлийн хэд хоног, чи юу хийсэн бэ?

Я: Юу ч хийгээгүй.

Ван: Энэ юу юм? Уул руу авирхдаа өмссөн хувцас чинь яагаад цус болчихсон юм? Чи хүн алчихаа юу? Миний хүү... Би аав чинь байна. Би чамайг амь насаараа хамгаална. Гэхдээ, эхлээд чи юу болсныг хэл л дээ. Надаас битгий нуугаад бай. Юу ч байсан гэсэн хамтдаа учрыг нь олъё. Энэ чи бид хоёрын сүүлчийн боломж. Өөрөө хэргээ хүлээх, баривчлагдах хоёр хоёр өөр хэрэг. Ойлгож байна уу, миний хүү.

Я: Аав аа. Надад хоёр хоног өгчих.

Ван: Юу хийх гэж?

Я: Надад хийх юм байна. Би заавал хийх ёстой.

Ван: Надад хэлэхээс нааш чи хаашаа ч явахгүй гэж мэд.

Я: Аав аа. Би явах ёстой.

Ван: Кино театрт чи халаасандаа юу хийсэн бэ? Гаргаад ир. Гаргаад ир... Хэн бичсэн юм? 17-нд хаашаа явах юм?

Я: Аав аа. Дараа бүгдийг нь тайлбарлаж өгье. Одоо тайлбарлаж чадахгүй нь.

Ван: Мейсу. Мейсу.

Я: Аав аа.

Ван: Олс.

Эх: За...

Я: Ээж ээ.

Ван: Барьж бай.

Я: Ээж ээ. Битгий.

Эх: Миний хүү, эсэргүүцэх хэрэггүй. Чиний л төлөө ингэж байна.

Я: Аав аа.

Эх: Эсэргүүцэх хэрэггүй.

Я: Аав аа, ээж ээ.

Эх: Битгий эсэргүүц. Бид нар чиний л төлөө ингэж байна. Битгий эсэргүүц.

Ван: Ингээд...

Эх: Өөрөө хүн алаагүй гэж байгаа бол би итгэж байна. Тахиа ч алж чаддаггүй хүүхэд.

Ван: Бид нар ч яах вэ. Цагдаа итгэх үү? Ма Дэшэн итгэх үү?

Эх: Бодоод үз дээ. Муу хүмүүстэй нөхөрлөсөн юм бол уу? Хууртсан байх. Энэ хүмүүсийн хийсэн хэрэг байх. Ма Дэшэнтэй уулз. Энэ хүмүүсийг баривчил гэж хэл. Тэгвэл манай хүү зүгээр үлдэнэ. Манай хүү буруугүй, хүмүүст хууртсан байна гэж хэл.

Ван: За за за.

Эх: Бүх зүйл зүгээр гээд хэлчих.

Ван: За, болно оо. Болно. Одоо болно.

Эх: Одоо яах вэ?

Ван: Чи бид хоёр тэрнийг өрөөнд нь байлгана. Миний хамар доор байсан нь дээр. Тэгээд үнэнийг заавал олж мэднэ. Тэгээд манай хүү зүгээр өнгөрнө өө.

***************

Сон: Тэр чимээг нь сайн сонс.

Лу: Аан? Ямар чимээ?

Сон: Мөнгөний чимээ. Халаас руу чинь шаржигнаад л орж байна, Лу ноён.

Лу: Сон захирал хөгжилтэй хүн юм аа.

Сон: Би банкны чекинд гарын үсэг зурсан. 17-ны өдөр дансанд чинь орно.

Лу: Ойлголоо, Сон захирал аа. Тангүйгээр би яах байсан юм бол? Хичнээн мөнгө олсон ч танаас хараат байх болно.

Сон: Дэмий юм ярих хэрэггүй. Бид үйлдвэрээ л сайжруулж байгаа төдий.

Лу: За. Ажлаа дуусгаад явж Викторияд юм ууцагаая.

**************

Сон: Буруугаар ойлгосон гэсэн үү?

Ван: Тийм ээ, буруугаар ойлгосон.

Сон: Танай хүү чинь баривчлагдсан байх аа? Санхүүгийн өрөөнөөс?

Ван: Аан, тийм ээ.

Сон: Шин Жианчун яасан бэ? Хамгаалалтын хэсгийн дарга байх аа?

Ван: Аан.

Сон: Танай хүүг барьсан байхад буруу ойлгосон гэнэ ээ?

Ван: Захирал аа, ингэсэн юм. Шин Жианчун манай хүүг санхүүгийн өрөө рүү дагуулж очсон байсан. Өшөөгөө авах гэж.

Сон: Шин Жианчун та хоёр асуудалтай юм уу?

Ван: Уг нь бол хувийн ямар нэг асуудал байхгүй. Тэр олон нийтийн өмчийг зарж байхад нь би барьсан төдий. Үнэнийг хэлэхэд би үйлдвэрээ хамгаалсан гэж хэлж болно.

Сон: Ван Шиан...

Ван: Аан?

Сон: Шин Жианчун үнэхээр тэгсэн бол чамайг хэлээгүй байсан ч би шалгана.

Ван: Тийм.

Сон: Гэхдээ би энийг яриагүй байна. Бид нар танай хүү ван Яаныг ярьж байна. Хамгаалалтын албаныхны хэлсэнээр тэр санхүүгийн тасгаас хулгай хийх гэж байсан гэсэн. Хуалин үйлдвэр ямар газар вэ? Хуалины нэр хүндийг яах вэ? Гэмт хэрэг хийсэн хүнийг тэвчиж болохгүй. Ийм л байна. Би тодорхой хэллээ. Одоо би хуралтай. Буцаад яв.

Ван: Захирал аа. Сон захирал аа. Танд тайлбарлаж хэлэх зүйл байна.

Сон: Хэл хэл.

Ван: Тэр шөнө... би үнэхээр юу ч хараагүй.

Сон: Юу хэлэх гээ вэ?

Ван: Архи авчирдаг орой... би хүмүүс үнсэлдэж байгаа чимээ сонссон л доо. Гэхдээ... Тэр эмэгтэй хэн байсныг би үнэхээр харж чадаагүй. Тэр ч өөр хэрэг. Би... Хүүг маань ажилд авахгүй гэсэн шалтгаан байж магадгүй гээд тайлбарлаж байгаа юм.

Сон: Намайг сүрдүүлж байна уу?

Ван: Аан?

Сон: Анхааруулж байгаа юм уу? Хүүг чинь ажилд авбал юу ч хараагүй. Ажилд авахгүй бол хүссэн үедээ намайг энүүгээр сүрдүүлэх үү? Тэгж төлөвлөө юу?

Ван: Үгүй ээ, Сон захирал аа. Би...

Сон: Ван мастер, энэ яриа дууссан. За юу?

Ван: Сон захирал аа, намайг сонс л доо.

Сон: Гар. Гар...

Ван: Би хэлэх үгээ дуусгачихъя.

Сон: Хэл.

Ван: Манай аав Хуалин төмрийн үйлдвэрийн шавыг тавилцаж байсан. Би хэлтэстээ үргэлж ажлаараа тэргүүлдэг байсан. Миний хүү... Муу хүнээс болж гүтгүүлэхийг би зөвшөөрөхгүй. Хэрвээ хэн нэг нь манай үйлдвэрийг эсвэл ажилчдыг гүтгээд байх юм бол эцэст нь хэн үлдэх юм? Ажил дээрээ эмэгтэй хүнтэй явчихаад өөрийгөө өмөөрч гэнэ. Шүүхэд өгнө дөө. Эмэгтэйчүүдийн холбоонд... сонинд... радиод... зурагтад хэлнэ дээ.

Ру: Ах аа, та ганцаараа яриад байгаа юм уу?

Ван: Үгүй ээ. Юу ч биш. Чи чи энд юу хийж байгаа юм?

Ру: Би... найзтайгаа уулзах гээд.

Ван: Аан. За, яв яв.

Ру: За. Та  зүгээр биз дээ?

Ван: Зүгээр ээ. Зүгээр.

*****************

Гө: Хэнийг даллаад байгаа юм? 

Я: Шар айраг зөөсөн чинь гар хөшөөд. Чилээг нь гаргаж байна. Ажлаа хийе дээ.

Эр: Бүгдийг нь ууна шүү, за юу?

Эм: За бүгдийг нь ууна.

Эр: За за за за.

Эм: Та ч сайн байна шүү. Алив, би дүүргээд өгье.

Эр: За. Аан? Яаж байна?

Ч: Юу ч биш ээ.

Эр: Асгачихсан уу?

Ч: Үгүй ээ. Та уу л даа.

Эр: Чи... Энэ юу юм? Намайг хуураад байна уу?

Ч: Үгүй ээ.

Эм: За, алив...

Ч: Алив хийчих. Би ууна аа. Ууна.

Эр: Наадахаа тавь л даа.

Ч: Алив, дахиад нэг...

Эр: Дуулахаа боль. Дуулахаа боль.

Эм3: Тэгэх хүн биш ээ.

Эр:Чи намайг согтчихсон гэж бодоод байна уу? Би согтчихож уу?

Ч: Үгүй ээ.

Эм: Ах аа.

Эр: Би согтчихсон байна уу?

Эм: Үгүй ээ, ах аа.

А: Ах аа, бүгд л энд ууж согтохоор ирдэг. Би уучихъя.

Эр: Ингээд л болоо юу?

А: Яалаа гэж дээ. Дахиад хэд байвал болох  юм?

Эр2: Гурав.

Эр: Гурав.

Ч: хэрэггүй ээ

Эм: Гурав.

А: Хэрэггүй ээ. Бүгдийг нь уучихъя.

Эр: Сайн байна шүү.

Эр2: Болж байна. 

Эр: Тэгмээр дээ. Ингэж уух хэрэгтэй шд.

Эр2: Яг зөв.

Эр: Алив дахиад ууя.

Ч: Чи зүгээр үү?

А: Зүгээр ээ.

Эр: За за за.

Ч: За за.

Эр: Төлөө.

Эм: Төлөө.

Эр: Бүгдийг нь ууна шүү.

Эм: За, тэгнэ ээ.

Ч: Битгий их уу.

Эр: Алив дахиад дүүргэчих. Дүүргээд өгье...

А: Зүгээр ээ.

Эр2: Уугаарай. Уугаарай.

***************

Лу: За, Сон захирал аа. Маргааш уулзъя.

Сон: Маргааш уулзъя. Явлаа.

Лу: Замдаа болгоомжтой яваарай.

Эр: За.

Гө: Наа наадахаа нааш нь. Ийшээ төгөлдөр хуурын дэргэд тавьчих. Нааш нь нааш нь тавьчих. Ийш нь эгнүүлээд тавь. Хөөе. Чамд өгсөн юм. Лу ноёных. Нэг нь зуун юаний үнэтэй. Магтуулсан хүнд 50юань өгдөг юм. Чинийх 300 юань.

Ш: Лу ноён гэж хэн юм?

Гө: Тэр байна. Үсээ хойш нь самначихсан. Баярлалаа гэж хэл. Болоо юу?

Ш: Өөр яах ёстой юм?

Гө: Чи таалагдсан болохоор чамд мөнгө зарцуулж байгаа юм. Чи... нэг юм хий л дээ.

Ш: Цэцгийг нь буцаагаад өгч болох уу? Би хүнээс юм авч чадахгүй.

Гө: Яаж буцааж өгөх юм? Энэ ямар ногооны мухлаг уу? буцааж өгч болохгүй. Тэгмээр байвал ажлаа дууссаны дараа өөрөө царайг нь харж байгаад хэл.

Ш: Ажлаа дуусаад би сургууль руугаа явах ёстой. Зав байхгүй.

Гө: Юундаа яардаг юм. Лу ноён манай том үйлчлүүлэгчдийн нэг. Зүгээр л чамтай ярилцъя гэж байгаа юм. Ам чинь хатаад байвал жаахан шар айргаар чийглэчих. Цангаад байж болохгүй шд.

Ш: Би үйлчлүүлэгчтэй архи уухгүй ээ.

Гө: Тэр чухал биш ээ. Намайг бодоод ганц удаа, зөвшөөрчих.

Ш: Тэрэнд хэлэхэд хэцүү байгаа бол би ажлаасаа гарчихъя.

Гө: Энэ хүүхдийгдээ. Дургүй бол боль. Тэр ямар юм нэхсэн биш. Чи... Тогло доо... Танд зориулж байгаа юм.  

Ш: Хүлээгээрэй. Хүлээ. Баярлалаа.

Эр: Буухгүй юм уу. Бөөлжчихөв өө.

Ш: Би хамт бууя. Болгоомжтой. Болгоомжтой. Зүгээр үү?

А: Төгөлдөр хуур тоглодог коллежийн оюутан байх аа?

Ш: Битгий их ууж бай. Эрүүл мэндэд муу.

А: Архи муу гэдгийг мэдэхгүй хэн байх вэ. Уухгүй бол яаж мөнгө олох юм? Чамаас уу?

Ш: Зүгээр үү?

А: Энэ... Хаана вэ?

Ш: Манай дүүгийн кино театр.

А: Би зүгээр ээ. Харилаа.

Ш: Хөөе... Өнөөдөр эндээ хоночихоод, маргааш гайгүй болохоор нь яв. Энэ манай дүү Фу Вэйжун. Ходоод чинь өвдөж магадгүй гээд би банш авчруулсан юм.

А: Баярлалаа, намайг Ин Хон гэдэг.

Ш: Сонсож чаддаггүй юм. 

Донионы хэлээр ярина:.

Ш: Тэр энд хононо. Цэвэрхэн цамц аваад ир. Дохионы хэл мэддэг юм уу?

А: Би бариа хйидэг газар ажилладаг байсан. Тэнд ярьж чаддаггүй хүмүүс байсан болохоор жаахан сурсан юм. Дүү чинь царайлаг юм аа.

Ш: Баярлалаа.

А: Ярьж чадахгүй нь харамсалтай.

Ш: Би өглөө хичээлтэй. Баншаа идчихээд унтаарай.

Ф: /Дохионы хэлээр ярина/ Баярлалаа. Зүгээр ээ.

***********

А: Шэн Мо яасан?

Ф: /Хичээлдээ явсан/  /Үсээ боочихоор илүү зохиж байна/

А: Хувцасыг чинь угаачихаад буцааж өгье. Баяртай.

**************

Лу: Шэн бүсгүй.  Уучлаарай, андуурчихаж.

А: Зүгээр ээ, Лу захирал аа.

Лу: Бид уулзаж байлуу?  

А: Уулзалгүй яах вэ. Та санахгүй байж магадгүй. Би хэдэн удаа таны өрөөнд үйлчилж байсан.

Лу: Аан. Нээрэн тийм ш дээ. Уучлаарай. Уучлаарай. Өнөөдөр илүү сайн танилцвал ямар вэ?

*************** 

Эр: За алив алив алив... Хурдан хурдан хурдан...

Лу: Яагаад ганцаараа уугаад байгаа юм? Уйдаа юу?

А: Лу захирал аа. Би тантай ууя.

Лу: Хөөе... Ингэж хамаагүй уувал согтоно.

А: Та охидыг согтоохыг хүсдэг биз дээ?

Лу: Энийг уу. Ходоодонд чинь сайн.

А: Дарс уу? Тэгвэл би яваад ундаа аваад ирье.

Лу: Дарсыг тэгж уудаггүй юм аа. Сонс... Сонс... Ямар сонсогдож байна?

А: Сайхан. 

Лу: Энийг эмэгтэй хүн санаа алдах гэж нэрлэдэг юм. Улаан дарс эмэгтэй хүнээс өөрцгүй. Их болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэдэнтэй бүдүүлэг харьцаж болохгүй.

А: Анх удаа л тан шиг үйлчлүүлэгчтэй таарч байна.

Лу: Аан?

А: Анх удаа л тан шиг хүнтэй таарч байна.

Лу: Бид чинь найзууд биз дэ? Чи миний найз болох уу?

****************

Лу: Сэрчихсэн үү? Өглөөний цай уух уу? Би захиалчихъя.

А: Аан.

Лу:  Юм уу. Чамд захиалсан юм.

А: Юу юм?

Лу:  Өөрөө нээгээд хар. Таалагдаж байна уу?

А: таалагдаж байна. Таны бүх зүйл таалагддаг.

Лу: Чи Шэн Мог мэдэх үү? Төгөлдөр хуур тоглодог охин. Аан?

А: Яасан?

Лу: Хариул л даа.

А: Мэднэ ээ.

Лу: Тэгвэл боломж олдвол тэрнийг дараа хөгжилдөхөөр дагуулаад ир.

А: Юу гэсэн үг вэ? Хөгжилдөнө гэхээр?

Лу: Ойлгохгүй байгаа юм уу?

А: Би хангалтгүй гэж үү?

Лу: Чи... Сайн. Тэр ч гэсэн сайн. Гэхдээ чи... тэр биш...

А: Тэр миний найз.

Лу: Викторияд найзтай болдог газар уу? Алс ирээдүйгээ бодох хэрэгтэй шүү. Тэр чиний өрсөлдөгч биш. Надад тусалбал тэр чиний боломж болно. Мөнгө ч сайхан шүү. Мөнгөтэй бол олон сайхан найзтай болно. Би найзууддаа өгөөмөөр ханддаг хүн. Бодож үзээрэй.

*************

Эм: Хөөе би хэрэглэж байна шд.

А: Удахгүй ээ. Чи арай хэрэглээгүй байна шд.

Эм: Үнэртэй усаа өгөөч.

Ч: Ин Хон, гадаа хүн дуудаж байна.

А: За. /Дохионы хэлээр ярина/ /Юу болоо вэ?/

Ф: /Чамд гоё зохиж байсан.

А: Чи царайлаг. Гэхдээ өөр давуу тал алга. Кино театраа сайн ажилуулаарай. Энэ чамд тохирох газар биш.  /Баярлалаа/.  Хөөх. Бүгд өрөөнд орчихоо юу?

Ч: Тийм юм шиг байна.

А: Эгч ээ. Чихэр хаанаас аваа вэ?

Ч: Шиаоли өгсөн юм. Ганцхан байна. Чи авах уу?

А: Үгүй ээ, та ид. Эгч ээ, та хөөрхөн шүү.

Ч: Хүнээр тоглоод л. Бүгд л хөөрхөн, залуу охидод мөнгө өгөхийг хүсдэг.

А: Эгч ээ. 888-р өрөө рүү явцагаая. Та надтай ороод суугаарай. Болно. Гө ах аа.

Гө: Яасан?

А: Лу захирал ирсэн үү? Машин нь ирчихсэн байсан.

Гө: Ирээд удаж байна. Нэг авдар шар айраг дуусгачихсан.

А: Намайг яагаад дуудаагүй юм бол?

Гө: Дуудаагүй юм уу? Тэгвэл яагаад эхэлдэг билээ? Би чамайг оччихсон гэж бодсон юм.

Лу: Өрөөнд уригдчихсан уу? Уригдаагүй бол наашаа ороод ир.

А: Бүгд хуурамч. Лу захирал аа, өнөөдөр юу уух вэ?

Лу: Чи мэд. Чи сонгоод өг...

Ч: Өнөөдөр ажил алга аа. Намайг ирж авах хэрэггүй. Сон яагаад унтаагүй байгаа юм? Эмийг нь уулгасан уу? Хоолоо идчихээд тэрэнд зутан хийж өгөөрэй. Хурдан шингэнэ. Утсаа тэрэнд өгчих. Би яриадахъя. Байна уу? Сон. Сон. Ээж нь байна.Ээж нь үйлдвэрт илүү цагаар ажиллаж байгаа болохоор харьж чадахгүй байна. Чи унтахгүй яасан юм? Аан? Юм хэл л дээ.  Нойр нь хүрэхгүй байвал ээж нь дуу дуулж өгье. За юу? Сонсоорой... /дуулна/

**************

Эм: Хар даа. Тэр байна.

Эм: Манай Эм зүйн тасгийн Шэн Мо сургууль дээр биеэ зөв авч явдаггүй. Караокед биеэ үнэлж... эрчүүдтэй архи ууж, унтаж хууль бусаар мөнгө олдог...

Эр эм: Үнэн юм уу? Тийм  юм байх даа.

Эм: Сургууль дээр тэрний тухай яриа гарч, нүцгэн зураг нь тавигдаж байсан.

Эр: Хойшоо бол. Холд холд холд. Унших хэрэггшүй. Уншихаа боль. Уншихаа боль. Боль боль.

Эр эр: Багшаа, уншчихъя л даа. Багш аа, харуулчих л даа... За за явъя.

Эр: Явцагаа. Явцагаа.

Эм: Энэ хамгаалалтын алба хариуцсан нарийн бичиг.   Энэ Шэн Мо, оюутан.

Эр: Аан, суучих. Бид нар дөнгөж эхэлж байна. Чи Викторияд ажилладаг байх аа?

Ш: Тийм ээ. Төгөлдөр хуур тоглодог. Долоо хоногт дөрвөн удаа, хоёр цагаар.

Эр: Цалин чинь хэд  вэ?

Ш: Нэг орой нь 30юань. Цалингаа 7хоногоор авдаг.

Эр: Викторияд өөр орлого олдог уу?

Ш: Үгүй ээ, тэгээд л болоо. Миний хийдэг цагийн ажил. Өөр цалин авдаггүй.

Эр: Чи үйлчлүүлэгчдээс өөр зохисгүй мөнгө авч байсан уу?

Ш: Үгүй ээ.

Эр: Хэн нэг нь амархан мөнгө санал болгосон уу?

Ш: Юу?

Эр2: Чи насанд хүрсэн хүн. Би шуудхан асууя. Чи биеэ үнэлж байсан уу?

Ш: Үгүй.  

Эр2: Тэгвэл тэр захианд бичсэн зүйл худал гэх гээ юу? Энэ зургийг тайлбарлаад өг. Энэ зурган дээр,  чи мөн биз дээ?

Ш: Энийг би авч...

Эр2: Асуудал шийдэгдэх хүртэл энийг би авч байя. Санаа битгий зов. Энийг өөр хэн ч харахгүй.

Ш: Та асуудлыг яаж шийдэх юм?

Эр: Шэн Мо, чи бидэнд итгэх хэрэгтэй. Чи хамтарч ажиллахгүй бол ямар ч үр дагавар гарч магадгүй.

Я: Шэн Мо. Шэн Мо. Шэн Мо. Тэр зураг, захиаг хэн явуулсан юм? Надад хэлэх юм алга уу?

Ш: Чубо чамд бүгдийг нь хэлээ юу? Надад одоо хэлэх юм алга. Чи буцаад яв.

Я: Юугаа харсан юм? Явж ээжийгээ хар.

Эр: Солиотой амьтан.

Я: Юм хэлмээргүй бол болно оо. Нэгэнт өнгөрсөн хэрэг. Би тийм юм тоохгүй. Гэхдэ мөнгө хэрэгтэй бол надад хэлж болохгүй юу? Би мөнгө олж чадна. Ямар нэг юм хэрэгтэй, хийх юм байгаа боль надад хэл л дээ. Тэр хачин амьтадтай нийлэх хэрэггүй. Үгүй бол чамайг тэдэнтэй адилхан гээд бодчихно.

Ш: Чи ч гэсэн намайг тийм гэж бодож байна уу?

Я: Би тэгж хэлээгүй.

Ш: Юу хэлж байгааг чинь мэдэж байна. Би хүссэн ч бай, дарамтанд орсон ч бай чамаар заавал уучлуулах ёстой юу? Би чамд аль эрт хэлсэн. Би чамаар хайрлуулах эрхгүй. Би чамд тохирохгүй. Ойлгов уу? Хэрвээ тэгж бодож байгаа бол гэр рүүгээ буцаад яв. Дахиад надтай уулзах хэрэггүй.

Эм: Нүцгэн орон дээр хэвтэж байсан.

Эм: Нээрэн үү?

Эр: Тэрнийг караокед биеэ үнэлдэг гэж байна лээ. Би явж хоолоо идлээ. Та нар явах уу?

Эм: Хамт явъя.

Ш: Энд юу хийж байгаа юм?

А: Явъя. Хоол авч өгье.

Ш: Бага уу. Орой ажилтай шд.

А: Би жорлонд бөөлжчихнө өө. Тэр эрчүүдийн учрыг олох амархан юм чинь.

Ш: Тэсэн ч ходоодонд чинь муу. Эрүү мэндээ мөнгөөр сольж болохгүй.

А: Мөнгөгүй бол эрүүл байгаад нэмэргүй.

Ш: Яагаад мөнгө олохын тулд  Викторияд ажилладаг юм? Өөр арга байхгүй юм уу?

А: Өөр юу хийх юм? Төгөлдөх хуур тоглох уу?

Ш: Тэгж хэлэх гээгүй шүү. Битгий буруу ойлгоорой. 

А: Больж үз. Юундаа сандардаг юм. Зүгээр. Би өөрийгөө сайн мэднэ. Ямар эмэгтэй гэдэгээ мэднэ. Би олон ажил хийж үзсэн. Хүний хөл угааж, бариа хийж ч үзсэн. Викторияд хийдэг ажил хамгийн амархан нь.

Эм: Хоол ирлээ.

А: Би шарсан будааны гоймон ч зарж байсан.

Ш: Нээрэн үү?

Эм: Аан. Итгэхгүй байна уу? Манай ээж зардаг байсан юм. 2м хэмжээтэй мухлаг, хайруулын таваг, хийн баллон. Ээж тэнд зогсоод хоол хийдэг байсан. Өдөр болгон хичээлээ тарчихаад би ээждээ тусалдаг байсан. Намайг сургуульд сургахын тул хуруу хумсаа хуйхалдаг байсан. Бас хамгийн хямд хийн баллон ашигладаг байсан. Хувь хүмүүсээс.  Нэг өдөр хичээлээ тараад... харагдахгүй байсан. Эмнэлэгт очтол биеийнх нь бүх арьс түлэгдчихсэн байсан. Хийн баллон дэлбэрчихсэн...

Ш: Одоо ямар байгаа вэ? Гайгүй юу?

А: Шавьжны хор уугаад үхчихсэн. Эмнэлгийн мөнгийг нь төлж дийлэхгүй болохоор.

Ш: Уучлаарай.

А: Тээр... Зүгээр ээ, яагаад уучлалт гуйгаад байгаа юм? Манай ээжийнхийг гүйцэхгүй байна. Тэрнээс хойш би яасан ч ... ээж шигээ... ядуу үхэхгүй гэж шийдсэн. Би юу л яриад байна даа? Уу. Анх чамтай уулзаад юу гэж бодсоныг чи мэдэх үү?

Ш: Юу бодсон юм?

А: Нэг л өдөр чам шиг болно гэж бодсон. Гоё даашинз өмсөөд хүмүүсээр хайрлуулна гэж бодсон.

Ш: Миний оронд байсан бол ийм байхгүй. Чиний түүхийг ярьж болох ч... минийх болохгүй.

А: Шэн Мо. Бид найзууд мөн үү?

Ш: Тэгэлгүй яах вэ.

А: Тэгвэл түүхээ яримаар байвал би сонсож өгье.

Ш:За.

А: Би хамт явах уу?

Ш: Орой болчихож. Би дотуур байр руугаа явахаас.

А: Уучихаад яв. Би хүргээд өгье.

Ш: Нөхөрлөлийн төлөө.

А: Нөхөрлөлийн төлөө.

8-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home