The long season-7 /2023/
Нэр: Урт улирал
Үргэлжлэх хугацаа: 82мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Ван: эр, Ван Шиан, таксины жолооч
Гон: эр, Гон Биао Ван Шианы ээлжний жолооч
Ру: эм, Гон Биаогийн эхнэр Лиру
В: эр, Ван Бей Ван Шианы хүү, дэлгүүрийн худалдагч,нүдний шилтэй залуу,
Эх: эм, Ван Шианы эхнэр
Я: эр, Ван Шианы хүү Ван Яан
Дар: эр, үйлдвэрийн захирал Сон
Нэмэлт дүр:
Сон: эр, Хуалин үйлдвэрийн захирал Сон
Ш: эм, Шен Мо оюутан охин
Гө: эр, клубийн менежер Гө
Гарчиг: Урт улирал. 7-р анги.
Гон: Хаана байна аа? Өмхий хог. Очоод өшиглөөд хаях юмсан.
Ма: Чи хичнээн тахи идчихэв? Бөмбөг үзэх гэж ирсэн юм уу, хүн харах гэж ирсэн юм уу?
Гон: Надад ажил хийсэн гэж мөнгө төлөх хэрэггүй. Өглөөжин ширтсээр байтал сохрох нь байна. Та хоёрын тухай ярихгүй бол Шин Сан арь тоохгүй байсан биз.
Ма: Эзэн...
Эр: Аан?
Ма: Дахиад нэг таваг тахиа.
Эр: За.
Гон: Тийм юм битгий ид ээ. Холестерол ихтэй.
Ма: Би төлбөрийг нь хийчихнэ ээ.
Гон: Би ах та хоёрт даатгалаа шүү. Юу хийхээ өөрсдөө мэд. Яасан бэ?
Ма: Наад зурагаа авч бай. Би явчихаад ирье.
Гон: Өгзөг чинь хичнээн том болоод ийм ихийг авч байгаа юм?
Ма: Чи амаа арччихна гээд авч байгаа юм.
Гон: Намайг жорлон явуулахгүй байсан биз дээ? Бусдаас шаарддаг шигээ өөртөө ч гэсэн хатуу хандах хэрэгтэй шд.
Ма: Би хэдэн настай вэ? Чи хэдэн настай вэ? Настай хүнийг хүндэлж сур.
Гон: Би инсулинтайгаа яваа шүү.
Ма: Танайд жорлон байхгүй биз дээ?
Эр: Байхгүй ээ.
Гон: Явж л байхгүй юу. Өмдөндөө алдчихав.
Ма: Нүдээ нээгээд олигтой харж бай.
Гон: Залхуу амьтан, шээсээ ч барьж дийлэхгүй... Бөмбөг ч дамжуулж чадахгүй юм. Ёстой. Энэ ширээг битгий цэвэрлээрэй. Би эргээд ирнэ...
Эр: За за.
Гон: Хүссэнээ л хий. Энийг бүртгэчих.
Эм: За.
Гон: Энэ.
Эм: Задгай мөнгө байна уу? Арилгадаг сугалаа авах уу?
Гон: Тэглээ гээд яах юм? Тэртэй тэргүй ялгаагүй биз.
Эм: Тэр чинь хурдан шд. Ганц хоёр хараад л болоо.
Гон: Нэгийг өгчих.
Эм: За. Энэ хариулт.
Гон: Аз мэдэг. Өнөөдөр лотерей хожсон хүн байгаа юу?
Эм: Байгаа.
Гон: Хэдийг хожсон бэ?
Эм: Хоёр.
Гон: Эртхэн хэлэхгүй дээ. Дахиад гарч ирэхгүй байлгүй. Би хожихгүй байх.
Эм: Аз л мэднэ дээ.
Гон: Намайг хуураагүй биз?
Ю: Эзэн.
Эм: Аан?
Ю: Арван юаньд өгчих.
Эм: За.
Ю: Машинаар сонгодгоос нь шүү.
Эм: Машиных уу? За.
Гон: Машинаар сонгодог байгаад ч нэмэргүй, мөнгөний гарз биш үү? Машины эзэн нь байхад юу гэж бид нарыг хожуулах вэ дээ?
Ю: Та гараараа бичээд хэдэн удаа хожсон юм?
Гон: Чи хэдэн удаа сонгосон юм?
Ю: Хэдэн удаа? Танд гэж хэлэхэд би гражаа лотерейноос хожсон мөнгөөрөө барьсан юм.
Гон: Үгүй байлгүй дээ. Татвар төлдөггүй юм байж.
Ю: Ах аа, танд нэг зөвлөгөө өгчихье. Лотерей худалдаж авахдаа тайван бас сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй. Юу ч мэдэхгүй байж.
Гон: Талархаж мэдэхгүй. Тэгж байгаад хожих л юм байх даа. Замын цагдаа руу явъя.
Ю: Тэгвэл өөр таксинд суу. Би өнөөдөр ажиллахгүй.
Гон: Тоолуураа асаахгүй байхад болно. Хурдан явъя.
Ю: Ингэхэд яг яах гээд байгаа юм?
Гон: Миний яагаад байгааг мэдэхгүй юу?
Ю: Би өөр ажилтай байна.
Гон: Машин чинь хэрэггүй юм уу? Машинаа хаяад явах гээ юу?
Ю: Ах аа, та яаж байна аа?
Гон: Чи тийм баян юм уу?
Ю: Ах аа, зөөлөн.
Гон: Чи сугалаагаар байр, машин аваа юу? Тийм үү?
Ю: Ах аа.
Гон: Эсэргүүцэх хэрэггүй. Эсэргүүцэх хэрэггүй гэж байна.
Ю: Би зөндөө тоглосон. Сугалаанаас болж ингэх хэрэг байгаа юм уу?
Гон: Уур хүргэх хэрэггүй шүү.
Ю: Би өмнө нь хүнтэй зодолдож байгаад гараа гэмтээж байсан. Зөөлөн байгаарай.
Гон: Чи...
Ю: Ингэх хэрэг байгаа юм уу? Хүн айлгаад.
Гон: Чамайг албаар тэгж байна. Чамайг албаар өдөж байна тэгээд яах юм. Би холимог тулааны урлаг мэдэх үү? Хөдлөх юм бол чамайг бяцлаад хаячихна шүү.
Ма: За?
Гон: Дууссан уу?
Ма: Яасан?
Гон: Хурдан дуусгаад хүрээд ир. Олчихлоо.
Ю: Ах аа, халаас ухах хэрэггүй ээ. Тэртэй тэргүй юу ч байхгүй. Наадахаа авчихвал би яаж амьдрах юм?
Гон: Биднийг дээрэмчин гэж бодоо юу?
Ю: Тэгвэл дээрэм биш юм уу?
Гон: Чамд нэг зөвлөгөө өгчихье. Асуултанд үнэн хариулсан чинь дээр шүү. Ойлгов уу? Сэтгэл зүрхээ тайван байлга.
Ю: Ах нар аа, хүн андуураад байгаа юм биш үү? Бид ямар өстэй хүмүүс биш. Яагаад ингээд байгаа юм?
Ван: Чиний хэлдэг зөв. Бид чамайг хайж байна.
Ю: Би таныг мэдэх билүү?
Ван: Эрдэнэ шишийн талбай. Хурдан гүйж байдаг шүү. Хүн мөргөхөөс айхгүй юу?
Ю: Та юу яриад байна аа? Би хэзээ хүн мөргөсөн юм?
Ма: Мартаа юу? Би сануулаад өгье. 10сарын 20-ны өглөө чи энэ машинд АВ357Ф дугаар зүүгээд явж байсан. Санаж байна уу? Аан?
Ю: Үгүй ээ, ах аа. Би хууль бус машин унадаг ч гэсэн, муу хүн биш ээ. Би хэнийг мөргөх болж байна?
Ван: Залуу. Бид гурав цагдаа биш ч...
Ю: Та нар цагдаа гээ биз дээ? Би та нарт итгэсэн шд.
Гон: Яасан олон юм ярьдаг юм?
Ма: Яагаад байгаа юм бэ?
Ю: Би яах болж байна?
Гон: Дуугүй л асуусан асуултад хариул.
Ма: Яах гээд байгаа юм?
Ван: Товчоор хэлбэл бид нар чамайг хайгаагүй. Чиний мөргөсөн хүнийг хайж байна.
Ю: Дахиад хэлье. Би хэнийг ч мөргөөгүй.
Ван: Жаахан хүүхэд байж яасан зөрүүд юм? Нотлох баримт байхгүй бол бид гурав чам дээр ирэх үү? Аан? Хүн мөргөсөн чинь бидэнд хамаагүй. Хэнийг мөргөснөө хэлчих юм бол бид гурав чамайг явуулчихна.
Гон: Намайг Пинхэ болгомоор байна уу?
Ю: Зөөлөн л дөө.
Ван: Биао эхэлье.
Гон: За.
Ван: Хутга гаргах хэрэггүй. Хутгаар яах гээ вэ? Дахиад хэрэг тарьж болохгүй.
Гон: Жаахан айлгая л даа.
Ю: Ах нар аа. Та нар өдий насыг насалж хөгширчихөөд... Яагаад ингээд байгаа юм?
Ван: Хэлэхгүй юм биз дээ?
Гон: Яах вэ?
Ван: Цагдаад хэлье.
Гон: Хэрэггүй амьтан. Чи ч өнгөрсөн дөө.
****************
Эр: За, миний ажилд тусалсанд баярлалаа.
Гон: Хөөе.
Ван: Хөөе хөөе.
Гон: Талархах хэрэггүй ээ. Бүгд цагдаа нар, иргэд бүгд нэг гэр бүл гэдэг байх аа. Би хэзээ машинаа авч болох вэ?
Эр: За яах вэ. Ослын тасаг дээр очоод бичиг баримтуудыг нь цэгцлээд аваарай.
Гон: За.
Ван: Залуу, тэр хүн зүгээр ч нэг мөргөсөн биш, өөр юм мэдэж байж магадгүй. Надад асуугаад өгөөрэй. Хэнийг мөргөснийг нь.
Эр: Санаа битгий зов. Мөргөөд зугтсан болохоор эрүүгийн хэргээр шалгаж, мөрдөх болно. Тэгэхээр бүгдийг нь шалгана гэсэн үг. Ямар нэг юм мэдэгдвэл би шууд танд хэлнэ ээ.
Ван: За за за. Юм мэдвэл надад хэлээрэй.
Эр: Тэгнэ ээ. Тэгнэ.
Ван: Намайг Ван Шиан гэдэг.
Эр: За за.
Ван: Чанга гэдгийн Шиан шүү.
Эр: За за за.
Ма: Ван Шиан. Чи юу мэдэх гэсэн юм?
**************
Гон: Дахиад нэг хонины мах. Далайн бүтээгдэхүүн юу байгаа вэ?
Эм: Наймаалж.
Гон: Нэг наймаалж.
Ма: Их юм захиалах хэрэггүй.Барахгүй.
Гон: Их биш ээ. Тэгээд олон төрлийн холимог ногоо өгчих.
Эм: За, ойлголоо.
Гон: Та хоёр ярьж чадахгүй байгаа бол би түрүүлээд хэлье.
Ма: Архи байхгүй юм уу?
Гон: Байлгүй яах вэ. Ах аа. Хоол яачихав аа? Гол нь нөхөрлөл шүү дээ?
Ван: Тийм ээ.
Гон: Ах аа, баярлалаа. Танд яаж талархахаа мэдэхгүй л байна.
Ма: Талархах хэрэггүй ээ. Учрыг нь олсон бол машиныг чинь удахгүй эргүүлээд өгчихнө.
Гон: Ах аа, тэгж ярьж болохгүй шүү. Та байгаагүй бол ийм амархан олдохгүй байсан.
Ван: Тийм ээ.
Ма: За, алив...
Гон: Алив. Алив, идээрэй.
Ма: Хөөе.
Ван: Аан.
Ма: Тэгээд ярихгүй юм уу? Надад хэлэх юм алга уу?
Гон: Хэл л дээ.
Ван: Магийн төлөө.
Ма: Энэ биш ээ. Хурдан хэл.
Ван: Өөр үү?
Ма: Үнэнээ хэл л дээ. Юу юм?
Гон: Ямар гадны хүн байгаа биш, Тийм болохоор зүгээр л хэлчих ээ.
Ван: Би энэнд итгэлгүй байгаа болохоор хэлэхгүй байя гэж бодсон юм. Уухгүй бол хоолоо идье.
Ма: Тэгвэл би асууя. Тэр хуурамч дугаартай машинд мөргүүлсэн хүн хэн юм? Тэрнийг олох гэж яагаад ингэж хичээгээд байгаа юм? Нуухаа больж үз. Уур хүрчихлээ.
Ван: Тэрийг хэлсэн байх нь ээ. Тэгвэл би нэг сонин юм хэлье. Тэр машинд мөргүүлсэн хүн бол... Яан арийг тэгсэн хүн. Энэ сонирхолтой байна уу?
Ма: Сонирхолтой. За, үргэлжлүүл л дээ.
Ван: Энийг хар даа.
Ма: Нүүр нь ч харагдахгүй байна. Энэ хүн гэж яаж мэдэж байгаа юм?
Ван: Тэр... Намайг хэлэхэд та итгэхгүй байсан. Одоо ч гэсэн итгэхгүй байна. Тэгээд би энийг ярих ямар хэрэг байна?
Ма: Намайг юунд итгүүлэх гэсэн юм? Ван Шиан. Яан ариас болоод ингэж байгааг чинь ойлгож байна. Тэр хэргийг одоо болтол мартаж чадахгүй байгаа.
Гон: Ма ахмад аа, тийм биш ээ.
Ван: Үгүй ээ, энэ хэргийг илрүүлчихсэн бол... би ингэх байсан уу?
Ма: Ван Яан амиа хорлосон. Би 18жилийн өмнө хэлсэн.
Ван: Тэр амиа хорлоогүй. Би хүүгээ сайн мэднэ. Тэрнийг алсан хүн нь Фу Вейжун.
Ма: Дахиад л. Би хэлсэн байх аа? Чамайг төмөр зам дээр хэвтэж байхад цагдаа нар Фу Вэйжуныг барьсан уу?
Ван: Тэгвэл тэр яагаад төмөр зам дээр байсан юм?
Ма: Тийм болохоор биш гээд байна. Надад итгэхгүй байж болно. Намайг тэрнийг барихыг их олон хүн харсан. Бүгд харж байсан болохоор алдаа байх ёсгүй.
Ван: Тэгэхээр 18 жилийн өмнө өөрийн чинь буруу байсан гээд байна.
Гон: Ах аа, тайвшир тайвшир.
Ма: Битгий оролц. Надад хэлээдэх. Фу Вэйжун одоо шоронд байгаа. Яаж гарч ирээд машинд мөргүүлэх юм?
Ван: Чи хэлээдэх, миний хүү яаж үхсэн юм?
Ма: Яагаад надтай маргаад байгаа юм? Цагдаа нар зүгээр суудаг хүмүүс биш. Бид нар олдсон нотлох баримтууд дээр тулгуурладаг, хоосон таамаг биш.
Ван: Энэ хоосон таамаг уу? Энэ нотлох баримт биш үү?
Ма: Энэ... энэ... энэ... энэ... царай нь ч алга байна. Таамаг биш бол өөр юу юм?
Эр: Юу болоод байна?
Ма: Энэ чинь юу юм? Надад хэлээдэх.
Гон: Зүгээр ээ. Уучлаарай. Зүгээр ээ, зүгээр. Зүгээр. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Одоо тайвширцагаа. Та нар хэдтэй билээ дээ? Юу хийгээд байгаа юм? Буцаж очоод ярилцъя.
Ма: Ван Шиан, чи миний хэлж байгааг ойлгох хэрэгтэй. Чи энийг өдөр бүр боддог уу? Өдөр бүр бодсон ч ямар ч ялгаа гарахгүй. Хүмүүс үхдэг. Миний эхнэр... өнгөрсөн жил хавдараар нас барсан. Намайг хар. Би амьд байгаа биз дээ?
Ван: Энэ адилхан гэж үү, Ма ахмад аа? Эхнэр чинь өвчнөөр нас барсан. Эмнэлэгт, орон дотроо нас барсан бол нас барсан. Миний хүү хорин нас ч хүрээгүй байсан. Усанд үйж үхсэн байхад би яаж бодохгүй байх юм?
Гон: Тайвшир.
Эм: Энийг хаана тавих уу?
Гон: Мэдэхгүй ээ. Буцааж болох уу?
Эм: Ах а, нэгэнт захиалчихсан бол...
Гон: Саванд хийчих. Саван хийчих.
***************
Ру: Тийм биш ээ.
Эм: Юу биш гэж? Энийгээ хар л даа.
Ру. Эгч ээ.
Эм: Ингэж харьцаж болдог юм уу?
Ру: Эгч ээ, би ... Харин ч дуугүй байдаг шүү...
Эм: Чи энийгээ хараач. Хар гэж байна.
Ван: Хөөе хөөе. Шу эгч биш үү? Өвдөг гарчихаа юу?
Эм: Юуны чинь өвдөг? Өвдөг ийм байдаг юм уу? Миний хоёр нүд давхраатай байсан. Эхнэр чинь намайг яасныг хар л даа. Нэг нь ийм болчихоод байна.
Ру: Тэгвэл адилхан болгоод өгье.
Гон: Тийм ээ. Мөнгийг нь авах хэрэггүй. Үнэгүй хийсэн гээд бодчих.
Эм2: Ингэж ярьж болдог юм уу? Наад нүд чинь юм харахгүй байна уу?
Гон: Хаалган дээр хүйтэн байгаа. Наашаа орж ирээд ярь.
Эм3: Яасан? Хуурамч үйлчиилгээ явуулдагийг чинь мэдчихнэ гэж айгаа юу?
Гон: Юунаас айх юм? Манай албан ёсных.
Эм3: Зөвшөөрөл байгаа юм уу?
Ру: Зөвшөөрлөө авах гэж байгаа.
Эм3: Тэгвэл байхгүй гэсэн үг.
Гон: Зөвшөөрөл угаасаа авч байгаа. Хэдхэн хоноод гарчихна.
Эм: Энэ чинь хууль зөрчсөн хэрэг. Чи мэдэж байна уу?
Ру: Шу эгч ээ. Үнэнээр нь хэлчихье. Хэрвээ та хууль ёсны газар хийлгэсэн бол 6000юань болох байсан. Харин би танд 2000юаниас 10% хямдруулаад хийж өгсөн. Ямар үнэ, ямар үйлчилгээ? Та мэдэж байгаа биз дээ?
Эм: Намайг мөнгөө нарийлсан болохоор хохь нь гэж байгаа юм уу?
Ру: Би тэгж хэлээгүй шүү.
Гон: Боль оо. Боль боль.
Ру: Яагаад хүн цохиод байгаа юм?
Эм3: Дэмий юм ярих хэрэггүй. Цагдаа дуудъя.
Гон: Үгүй ээ, үгүй. Хэрэггүй. Дуудах хэрэггүй. Асуудлаа шийдэж болно биз дээ.
Эм: Мөнгөөр шийдье гэж байгаа бол... Та хоёр надад 150мянгыг өг.
Ру: Хэд ээ? 150мянга аа? Намайг сүрдүүлж байна уу?
Эм3: Хэнийг сүрдүүлсэн гээд байгаа юм?
Ру: Би буруу юм хэлчихээ юу?
Эм: 150мянга харин ч бага за юу? Би сохорчихвол чи шоронд орно. За юу?
Гон: За за. Эгч ээ. Та Хуаганыг мэдэж байгаа биз дээ, тийм үү? Ямар ч бизнест хямдрал байдаг шдээ. Жаахан хямдруулчих. 100 мянгыг өгье, тэгэх үү?
Эм: Утсаа. Цагдаа дууд. Ичих нүүргүй гэдэг нь. Миний нүүрийг ямар үнэтэй гэж бодоо вэ?
Гон: Дууд дууд. Дууд. Цагдаа дуудаад авч яваад арван жилийн ял өгнө биз. Дууд... Тэгвэл танд сохор зоос олдох уу? Сайн бод... Яриад байх юм байгаа юм уу? Та 1800юаниар хийлгэсэн. Та 150мянгыг нэхэж байна. Таныг 200 саяыг нэхвэл бид өгөх ёстой юу? Тийм байж болох уу? Ингэе. 1800юанийг нь буцаагаад өгчих. Дээр нь нэмээд 3000-ыг өгчих. Болно биз дээ?
Эм: Намайг нохой гэж бодоо юу? Намайг гуйлгачин гэж бодоо юу? Наад утсаа өгөөдөх. Цагдаа дуудъя.
Гон: Тэгээд та хэдийг авах гээд байгаа юм?
Эм: 100мянга.
Ру: 100 мянга байхгүй ээ.
Эм: Дахиад буулгана гэж бодох ч хэрэггүй шүү.
Гон: Арван мянга аа? Та тохирсон шүү. Дараа нь олон юм ярихгүй шүү. Тайван. Тайван. Зөөлөн яв. Уучлаарай, Шу эгч ээ. Шу эгч ээ, болгоомжтой яваарай.
Эм: Хэнийг Шу эгч, Шу эгч гээд байгаа юм? Надаас хөгшин харагддаг юм байж. 7хоногийн дотор төлөхгүй бол цагдаад өгнө шүү.
Гон: Ойлголоо, Шу эгч ээ. Урдахаа хар аа, болгоомжтой яв. Лиу ах аа, машиныхаа логог солих гэсэн юм. Та асуугаад өгөөч? Одоо ямар үнэтэй байгаа вэ? Арваар илүү юу? Болж байна, бэлэн мөнгөөр шүү. Тэгвэл би хүлээж байя. Хэтэрхий их хооллочихож... Яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм? Чиний буруу биш шд. Тэгээд ч, асуудлаа шийдчихлээ шд. Уйлах хэрэггүй.
Ру: 100мянгыг хаанаас олох юм?
Гон: Чи тоох хэрэггүй. Би зохицуулна.
Ру: Чи хаанаасаа олох гээ вэ? Надад ч хэлэхгүй машин авчихаад. Чи тэгээгүй бол би салон нээчих байсан юм. Ийм юм болох байсан уу?
Гон: За за. Битгий уйл.
Ру: Битгий хүр.
Гон: Удахгүй мөнгөтэй болно оо. Манай тагтаанууд өндөглөх юм бол нэг нь зун мянгын үнэд хүрнэ. Мөнгөөр шийдэж болох асуудал асуудал биш. Юу ч биш.
Ру: Бид яагаад ингэж амьдрах ёстой юм?
Гон: Санаа зовох хэрэггүй. Миний тагтаанууд өндөглөчихвөл амьдрал хамаагүй дээр болно. Одоохондоо хэцүү байгаа ч, удахгүй байдал өөрчлөгдөнө. Бид нар ч гэсэн сайхан амьдарна. Санхүүгийн эрх чөлөө гэж мэдэх үү? Мөнгө олохын тулд ажиллахгүй амьдрахыг хэлдэг юм. Чиан Шенчианыг мэднэ биз дээ?
Ру: Чамд атаархчихлаа. Мөрөөдөлдөө амьдраад л.
Гон: Юу нь буруу гэж? Мөрөөдөл ч гэсэн бодит байдлын тусгал. Тийм биз дээ?
Ру: Биао...
Гон: Аан?
Ру: Салъя.
**************
Гон: Бейгийн өрөө хоосон биз дээ?
Ван: Бейгийн өрөө тухгүй ээ. Энд унтаж амар.
Гон: Хөлөө жийж багтахгүй нь.
Ван: Хоёр метр урт шүү.
Гон: Тэгвэл таны өрөөнд унтъя. Хамт унтчихъя.
Ван: Үгүй ээ. Чи шүдээ хавирч, унгах дуртай хүн. Би унтаж чадахгүй.
Гон: За за. Би зочин биз дээ? Таны хамаатан биз дээ? Лируд хөөгдчихөөд байхад. Надад сайн хандаж болохгүй юу?
Ван: Чи Лиругаас салчих юм бол хамт ажилладаг хүн л болно. Юу хийгээд байгаа юм? Гал тогоонд оч.
Гон: Жорлонд болно биз дээ?
Ван: Сайн л биз.
Гон: Надад дэр өгөөрэй.
Ван: Хөлөө угаачихаад унтаарай. Үнэртээд байна. Ямар хэргээр ирээ вэ?
Ма: Намайг оруулахгүй юм уу?
Ван: Алчуур аваад ирье. Биао?
Гон: Яасан бэ? Би хүндэрч байна.
Ма: Хэрэггүй ээ. Би Фу Вэйжуны тухай сонссон.
Ван: Аан?
Ма: Өнгөрсөн сард шоронд үхсэн гэж байна.
Ван: Үхсэн?
Ма: Тийм.
****************
Үс: 9532657 руу залгаад өгөөч? Жун ах бид хоёр Сонхэд ирсэн гээд хэлээд өгөхгүй юу?
Х: Эзэн. Эзэн.
Э: Аан?
Х: Хоёр зоос зээлчих.
Э: Зоос зээлэхгүй ээ. Мөнгөтэй бол зоосоо аваад тогло. Мөнгө байхгүй бол гэртээ харь.
Х: Ээж аав хоёрыг эргэж ирэхээр нь мөнгийг чинь өгчихье, тэгэх үү? Ганцхан удаа зээлчих.
Э: Зээлэхгүй ээ. Хурдан яв.
Үс: 50юань. Яасан бэ? Зоос гэчихээд. Ав ав.
Х: Баярлалаа, ах аа.
Үс: Чи ямар тоглоом тоглож байгаа юм?
Х: Тулааны хаан.
Үс: Чи сайн тоглодог уу?
Х: Гайгүй ээ.
Үс: Би машинаар зодолдох дургүй. Хоёулаа хамт тоглоё.
Х: Би сая...
Үс: Чи ялах юм бол мөнгө хожино. Хожигдсон ч миний зоосоор тогло.
Х: За. Би зоосыг чинь хийчихье.
Үс: Чамайг хэн гэдэг вэ?
Х: Шэн Хуй.
****************
Х: Ах аа.
Үс: Хүрээд ирсэн үү.
Х: Тийм.
Үс: Дахиад хоёр удаа тоглочихъё.
Х: Би тоглохгүй ээ. Ээж ирчихсэн хүлээж байгаа.
Үс: Хөөе. Ч чи хэнийг хуурах гээ вэ? Чи эмээгийндээ амьдардаг байх аа? А-аав ээж хоёр чинь гэртээ байдаггүй биз дээ? Эргээд ирээ юу? Онгоцоор уу?
Х: Б-би тогломооргүй байна. Эмээ намайг гэртээ хүлээж байгаа.
Үс: Яагаад надаас зугтаад байгаа юм? Би бид хо хоёрын нөхөрлөл ийм байсан юм уу? За за... Тэгвэл надаас авсан зоосны мөнгөө өг.
Х: На на надад мөнгө байхгүй. На на надад мөнгө байхгүй.
Үс: Мөнгө байхгүй гэнэ ээ?
Х: Наана чинь мөнгө байхгүй ээ. Үнэхээр мөнгө байхгүй.
Үс: Мөнгө байхгүй бол олж өг.
Х: Ах аа.
Дохионы хэлээр ярина.
Үс: Ма манай ах асууж байна. Мөнгөгүй бол зү зүгээр. Оронд нь юу өгөх вэ гэж байна.
Х: Юу өгч болох юм? Ах аа, оронд нь юу авах юм? Аах аа, оронд нь юу авах юм?
Үс: Аан... Га гар... Хөл байсан ч болно...
Х: Намайг тавь. Намайг тавь. Ах аа, гуйж байна. намайг тавь. Үгүй ээ, үгүй үгүй. Ах аа. Ах аа, намайг явуулчих. Үгүй ээ, үгүй. Үгүй. Ах аа, намайг тавьчих л даа... Үгүй ээ, үгүй.
***************
Эм: Төгсгөлүүд нь хоёр юмуу түүнээс олон тооны ястой холбогдож байдаг. Эхлээд анатомийн бүтэж болоод булчингийн байрлалуудыг сайн мэдэх хэрэгтэй. Бас булчингийн туслах хэрэгслүүд. Хоёрт мөрний булчингуудын байрлал, ажиллагааг нь сурна. Гуравт, цээжний булчингийн байрлал, үйл ажиллагааг, гэдэсний булчингуудын байрлал, ажиллагааны хамтаар сурах хэрэгтэй. Байрлал, хэлбэр, ажиллагаа гээд бүгдийг нь зурна шүү.
****************
Ш: Эгч ээ, яасан бэ? Юу болоо вэ?
Эгч: Бүгд миний буруу. Эмчид үзүүлэх гэж энэ хол ирээгүй бол Хуй ийм асуудалд орохгүй л байсан.
Ах: Уйлан дуугарахаа боль.
Эгч: Бүргэлээ хасуулаад ирье.
Ш: Уурлах хэрэггүй. Гар хугарсан ч сүртэй юм биш. Эдгэчихнэ.
Ах: Юу гэнэ ээ?
Ш: Гэхдээ та дахиад тэгвэл ингээд дуусахгүй байх. Эгчтэй буцаж очоод сайн амар. Эргэж ирэх хэрэггүй.
Ах: Эрт орой хэзээ нэгэн цагт чи миний гарт үхнэ. Харж л байгаарай... Чи... Болгоомжтой л байгаарай...
****************
Эх: Яан. Хоолоо ид.
Я: Идэхгүй ээ.
Эх: Ёоёо... Ёоёо...
Я: Ээж ээ, яасан бэ? Зүгээр үү?
Эх: Зүрх эвгүй байна. Ёоёо...
Я: Яасан бэ?
Эх: Сая зүгээр байсан чинь... Наашаа суугаад жаахан юм ид. Утаанаас болсон байх. Жаахан юм идчих. Алив... чи... наашаа суугаад надтай хамт хоолоо ид. Хурдан. Бүгд чиний дуртай хоол. Аавдаа уурлачихсан уу. Аав чинь чиний л төлөө тэгж байгаа юм. Шин овогт зөрүүдлэх юм бол чиний үйлдвэрт ажиллах талаар болно гээд тэгж байгаа юм. Чамайг алгадчихаад өөрөө дотроо шаналж байгаа. Хичнээн харамсаж байгаа бол. Өнгөрсөн шөнө унтаагүй. Өглөө царай нь тааруу харагдсан.
Я: Яаж уурлахгүй байх юм? Тэр олон хүний өмнө намайг алгадчихсан. Тэгээд ч миний үйлдвэрт орох үгүй тийм чухал гэж үү?
Эх: Тийм ээ.
Я: Үйлдвэрт ажиллах чухал байж болно. Өөр газар ажиллах чухал биш үү. Бүгдээрээ л адилхан ажил шд. Хүнийг дээд доод гэж ялгаж болохгүй биз дээ?
Эх: Чи үнэхээр аавыгаа ойлгох хэрэгтэй шүү. Бидний үеийнхэн бүгд бүх зүйл тодорхой байдаг байсан. Бид нар жаахан байхдаа олуулаа байсан болохоор аав ээжийнхээ хэлснээр л хийдэг байсан. Олуулаа байх юм бол яах аргагүй удирдагчийнхаа үгийг дагана шүү дээ. Бид нар бүх насаараа л... ийм зүйлд дасчихсан... Тойрог шиг. Нэг газар зогсоод яг тэр тойргоороо л явна. Яагаад гэж хэн ч асуухгүй. Хэн ч тэр тойргоос гарахгүй. Харин ч тэр тойргоос гарчих вий гэж айна. Хорвоо дэлхий хурдан өөрчлөгдөж байна. Үе үеийнхэн өөрийнхөөрөө амьдардаг. Чи хүүхэдтэй болохоороо л энийг ойлгох байх. Гэхдээ хичнээн муудалцсан ч гэсэн гэр бүл бол гэр бүл. Аавдаа гомдох хэрэггүй, за юу?
Я: Би гомдоогүй. Би аав шиг тийм хүн биш.
Эх: Сайн байна. За, хоолоо ид... Хурдан... Хоолоо идчих. За...
Я: ээж ээ.
Эх: Аан?
Я: Би гарах хэрэгтэй байна.
Эх: Юм идчихээд Гар.
Я: Идмээргүй байна.
Эх: За за. Эрт ирээрэй.
Я: Тэгвэл би гарлаа шүү. Ээж ээ, явлаа.
******************
Үс: Хөөе хөөе. Орж болохгүй. Өнөөдөр үзвэр байхгүй.
Я: Би Шэн Мог хайж байна. Энд ирнэ гэсэн.
Ш: Чи эрт ирээ юу?
Я: Титаник байна.
Ш: Эртээд үзэж чадаагүй. Өнөөдөр хамт үзье. Энэ Ван Яан. Энэ Фу Вэйжун. Би очоод энийг тавьж байя.
Я: Хөөе. Шэн Мотой саяхан танилцсан уу? Чиний тухай надад ярьж байгаагүй. Хүн ярьж байхад...
Үс: Сонсохгүй ээ.
Я: Түрүүний хэлэхгүй. Уурлах шахлаа шд. Юу гэсэн бэ?
Ш: Чамайг мангар шиг гэж байна.
Я: Хөөе. Чиний овог Шэн. Ахын чинь овог яагаад Фу юм?
Ш: Манай дүү надаас нэг дүү. Аав, ээж хоёрын нас барсны дараа бид нар авга ахындаа очсон. Манай авга эгч... тэрнийг сонсгол муутай болохоор авахыг хүсээгүй. Тэгээд тэрнийг Хуалинд байдаг айлд өгчихсөн. Тэрнийг өргөж авсан айлын овог болохоор дасчихсан юм. Дараа нь тэр айл өөрсдөө хүүхэдтэй болоод тэрнийг асрамжийн газарт өгчихсөн. Тэрэнтэй ойр байхын тулд би Хуалинд сургуульд орсон юм. Надад байгаа ганц гэр бүл.
Я: Дахиад нэгээр нэмэгдсэн шд.
*****************
Ма: Цуй Гуидон.
О: Аан? Энд байна.
Ма: Хэн олоо вэ?
О: Цагдаа нар. Сувгаас олж.
Ма: Алив харъя.
О: Болгоомжтой.
Ма: Би нэг хараадахъя.
О: Хөөе. Хажуу тийшээ болж бай. Та сувгуудыг шалга гэсэн байх аа? Цагдаа нар сувгуудыг шалгаж байгаад энийг олсон байна.
Ма: Ван Шиан ч сайн байна шүү. Гайгүй юу?
Эр: Энэ хүн биш мангас байх. Хоолойноос бас цүнх олдсон. Цүнхэн дотор Хуалиний сувилагчийн сургуулийн хоолны карт байсан.
Ма: Одоо тайвшир. Ажилдаа ор. Явцагаа, явцагаа. Харах хэрэггүй... Сайн шалгаарай.
**************
Ван: Ийм юм үзэхээр яаж сургуульд орох вэ дээ... Тэр мөчид аавын өмнө үхэж, ээжийн уйтгар гунигаар дөрвөн улирлын турш хамгаалуулахыг хүссэн... Шүлэг ч бол доо. Шүлэг гэх арга алга. Хаана байна аа?
Эх: Юу болоо вэ? Хэн нэг нь нууцаар орчихоо юу?
Я: Аав аа.
Ван: Чамд яагаад хамгаалалтын хувцас байгаа юм? Би өмсөөгүй олон жил болж байна.
Я: Эртээд Чуботой ууланд авирахдаа өмссөн юм. Дулаахан болохоор нь.
Ван: Хаашаа явсан юм? Цастай уул уу? Газрын зураг хааччихав аа? Хоолны номтой байсан санагдаад байх юм.
Я: Аан. Тэнд байгаа.
Ван: Яагаад тэр дээр тавьчихсан юм?
Эх: Газрын зургаар яах гээ вэ?
Ван: Хүн мөчилсөн хэргийг илрүүлэхэд би цагдаагийнханд үйлдвэрээс тусалж байгаа юм. Шин Жианчунтай уулзах хэрэгтэй байна.
Эх: Өдрийн хоолоо идэхгүй юм уу?
Ван: Энэ ажил хоолноос илүү чухал.
Эх: Байнга л завгүй гэх юм.
***************
Эр: Ван мастер аа.
Ван: Аан.
Эр: Галт тэрэг хөдлөхгүй байсаар байтал зэврэх вий.
Ван: Санаа зоволтгүй. Намайг байгаа цагт ганц ч эрэг нь зэврэхгүй. Чамаас ч урт насална.
Эр: Хөөе.
Ван: Аан.
Эр: Хамгаалалтынхны халуун сав биш үү? Тийшээ шилжүүлчихээ юу?
Ван: Аан. Би нэг юман дээр ажиллаж байгаа юм. Хамгаалалтынханд юм зааж байгаа.
Эр: Юм зааж байгаа?
Ван: Тийм ээ. Та нарт ч гэсэн заах цаг гаргана аа. Хичээлийн нэр нь “Үргэлж сонор сэрэмжтэй бай”... Бүдүүлэг амьтад.
Ши: Өө, Ван Шиан. Явах нь уу? Уулзалтаа яах гэж байна?
Ван: Бусад нь яасан? 1цагт эхлэх ёстой байсан Танай хүмүүс хаана байна?
Ши: Дөнгөж сая Ма ахмад над руу залгасан. Тэгээд дотоод мөрдлөг дээр чамтай хамтарч ажилла гэсэн. Би сая л сонслоо.
Ван: Тэгвэл яах вэ. Энэ хэргийн талаар надад бодсон юм байна.
Ши: Ван Шиан... Надад хэлэх юм байна. Бид нар удахгүй барина гэж бодож байна.
Ван: Хэн юм?
Ши: Баттай биш ч гэсэн алуурчин энд гарч ирсэн. Хүмүүс яагаад ирээгүйг мэдэх үү? Бүгд ажиглалт хийж байгаа.
Ван: Ажиглалт аа?
Ши: Тийм ээ.
***********
Ши: Тэгээд? Юм олов уу?
Эр: Юу ч олсонгүй.
Ши. Дажи.
Эр: Аан?
Ши: Тэр шөнө юу харсанаа Ван мастерт хэлээд өг.
Эр: Эртээд шөнө... Би ээлжээ дуусчихаад юмаа аваад шүршүүрт орохоор явсан. Би зуухны хажуугаар өнгөрөөд явж байсан... яваад л байсан... яваад... Гэнэтхэн... Нэг юм сонсогдсон.
Ван: Юу юм?
Эр: Би зогссон чинь... тэр зогсчихсон. Намайг явахаар яваад байсан. Тэгээд би зуухны тийшээ харсан...
Ван: Юу харсан?
Эр: Зуухны дээд талд хамгаалалтын хувцастай залуу зогсож байсан. Тэгээд тэр эргээд харсан чинь нүүргүй байсан.
Ван: Нүүргүй ээ?
Эр: Тийм.
Ван: Итгэхгүй байна.
Эр: Би худлаа ярьсан бол гахай болог.
Ван: Царайг нь хараагүй юм бол алуурчин гэж яаж мэдэж байгаа юм?
Эр: Би...
Ши: Энийг сайн бодоод үз. Тэр хүн хүнийг мөчилж салгадаг. Хэрцгий хүн гэсэн үг. Тэрнээс ямар мэдрэмж мэдрэгдэх вэ. Дажи харсан гэсэн. Харсан биз дээ?
Эр: Тийм ээ.
Ши: Харав уу?
Ван: Царайг нь харахгүйгээр мэдэрсэн юм биз дээ.
Ши: Үнэнээсээ хэлж байхад. Та хоёр явж бай. Ван Шиан.
Ван: Аан.
Ши: Энд нэг ирсэн бол дахиад ирэх нь гарцаагүй. Би хэсгийнхээ хүмүүсийг хөдөлгөсөн. Одоо үйлдвэр дотор байдг бүх барилга, төв замууд гээд ганцыг ч үлдээлгүй ажиглалтанд авсан. 180см- орчим өндөр, алуурчин байж мэдэх эрэгтэйг хайж байгаа.
Ван: 180см орчим, алуурчин байж мэдэх эрэгтэй. Манайд тийм хүн хэдэн мянга байг гэхэд хэдэн зуу байгаа.
Ши: Ван Шиан, чи ахмад ажилтан. Үлгэр жишээ үзүүл л дээ. Төмөр үйлдвэрлэх хэсэгт алуурчин хамгийн анх үзэгдсэн байна. Чи эндхийг ажиглах хэрэгтэй.
Ван: Ма ахмадад хэлэхгүй яагаа вэ?
Ши: Одоохондоо нотлох баримт алга. Чи ажиглалт хийх юм уу, үгүй юу? Хийхгүй бол би өөр хүнд даалгая.
Ван: Хөөе. Хэн хийхгүй гэсэн юм? Яагаад хийхгүй гэж?
Ши: Хөөе. Ингэхэд яагаад заавал энэ газрыг сонгосон юм бол? Тэрнийг барихаараа өөрөөс нь асуугаарай. Аан? Май...
Ван: Юу юм?
Ши: Шүгэл.
Ван: Яах юм?
Ши: Үлээхгүй юу. Сэжигтэй юм харагдвал үлээгээд нэмэлт хүч дууд. Ав... Ээлж чинь 2цаг. Тэгээд солигдоно....
*************
Ши: Чи? Чи? Гурван хос, хоёр долоо. Хөзрөө харуулаадах.
Эр: Ээ л дээ.
Ши: Хоёр туг хэрэгтэй юм байна. Азгүй юм даа. Алив, дахиад нэг.п
Эр2: Алив, Шин дарга аа. Ван мастер ажиглалт хийсээр л байгаа.
Ши: Тэгээд? Оронд нь очмоор байгаа юм уу?
Эр2: Үгүй ээ, үгүй.
Ши: Бусдын нүдэнд өртөх дуртай байх аа. Тэгж л байг. Нэг муу жолооч миний хэсгийн ажилд хошуу дүрнэ гэнэ ээ. Товчоо, цагдаагийн ахмад байлаа гээд яах юм? Би хэлчихье. Хуалин төмрийн үйлдвэрт тийм юм нөлөөлөхгүй.
Эр: Үнэн шүү.
Эр: Яг зв.
Эр: Ёстой үнэн.
Эр: Харин тийм.
Эр2: Шин дарга аа, Дажи жинхнээсээ алуурчныг харсан бол яах вэ?
Ши: Ван Шиан тэрнийг яасан ч барьж чадахгүй. Ажилдаа үлдэхийн тулд тэгж байгаа юм. Тэгж л байг.
****************
Гон: Лиру. Лиру.
Ру: Яагаад оройтчихов оо?
Гон: Танай эмнэлэг дээрээс ирлээ.
Ру: Тийшээ яах гэж очсон юм? Энд уулзъя гэж тохирчихоод.
Гон: Ажил дээр нэг юм болоод. Манай Жао даргыг хоолны газарт хоёр хүн буланд шахаж байгаад зодчихож. Хаа сайгүй цус алдаад. Би гараад явж байсан чинь араас дуудаад. Манай өрөөнийхөн яаж ч чадаагүй гэсэн. Би очиж бүгдийг нь зохицуулчихаад ирлээ.
Ру: Өнөөдөр би амарч байгаа. Ажил яримааргүй байна.
Гон: Уучлаарай. Өлсөж байгаа байх. Өөртөө л авсан юм уу?
Ру: Кино үзэх юм уу, үгүй юу?
Гон: Үзнэ ээ. Би нөгөөхийг чинь сонгосон. Хосуудын тухай. Романтик гэсэн. Түр хүлээж байгаарай. Би одоохон... Жигнэсэн амтат төмсөө хаанаас авсан юм? Би ч гэсэн идмээр байна... Би буруу кино сонгочихож. Ийм кино гэж мэдсэнгүй. Би нэрийг нь хараад Юу Дафу, Лин Хуйлин хоёрын кино гэж бодсон юм.
Ру: Хөөрхөн л байна шд. Гэхдээ заримдаа толгой эргээд байна. Жүжигчин нь чамтай жаахан төстэй байна.
Гон: Тийм үү? Намайг жүжигчин болж чадна гэдэг байсан ч би сургуульд сурахаар шийдсэн юм. Шиан ах миний тухай юм ярьсан уу?
Ру: Хэн?
Гон: Ван мастер.
Ру: Нэг их юм хэлээгүй.
Гон: Аан. Тэгэхээр хүмүүс гэрлэлтээс илүү ажил чухал гэдэг. Одоохондоо миний ажил сайн байгаа. Үйлдвэрийн захиргаанд Жао даргаас өөр хүн миний дээр байхгүй.
Ру: Зүгээр хэл ээ, надад сонсогдоно.
Гон: Фройд “Сэтгэц нь эрүүл хүн хоёр зүйлийг хийж чаддаг. Ажлаа хийж бас хайрлаж” гэж хэлсэн байдаг. Ажлын тухайд би бусдаас түрүүлж яваа. Одоо надад хайрлах хүн хэрэгтэй байна.
Ру: Фройд гэж хэн юм?
Гон: Философич. Мөрөөдөл судалдаг хүн.
Ру: Байртай болсон юм уу?
Гон: Үгүй ээ, манай үйлдвэрийн хүн биш.
Ру: Чамд байгаа юу?
Гон: Удахгүй авна. Би Жао даргатай ярилцсан. Сон захирал авъяастай хүмүүсийн үнэлдэг хүн. Намайг дараагийн байр авах хүмүүст багтаах нь гарцаагүй... Лиру, чамд уулздаг хүн байдаг бол чамд ямар хүн таалагддаг вэ?
Ру: Надад тохитой хүн таалагддаг.
Гон: Би ч гэсэн сайн шүү.
Ру: Яагаад тэгж бодоо вэ?
Гон: Бүгд л намайг наснаасаа хөгшин харагддаг гэдэг юм.
Ру: Киногоо үз, битгий хөдлөөд бай.
Гон: Үс чинь... Үзэх ч юм алга. Миний сонирхлыг татахгүй байна. Лиру, хүлээгээрэй. Би хүргээд өгье. Суучих...
Ру: Чи дотуур байр руу явна биз дээ? Би эсрэг зүгт явна.
Гон: Дэлхий бөөрөнхий. Аль ч зүгт явсан тэгж байгаад оччихно.
Ру: Хэрэггүй ээ, баярлалаа.
Гон: Дараа дахиад кино үзэх үү?
Ру: Бодож байгаад болъё. Би явлаа.
Гон: Хэн нь дугуйны хий гаргачихав аа? Чи хараагүй биз?
********************
Гон: Ван мастер аа.
Ван: Аан.
Гон: Ван мастер аа, өлсөж байна уу? Хоёулаа явж юм идье л дээ.
Ван: Босоод зогсоодох.
Гон: Яасан?
Ван: Эргээдэх.
Гон: Яасан?
Ван: Өндөр хэд вэ?
Гон: 180.
Ван: Нээрэн үү?
Гон: Гуталгүй бол 178. Гуталтай бол 180.
Ван: Чи үйлдвэрийн захиргаанд ажилладаг. Яах гэж ийм хувцас өмсөө вэ?
Гон: Аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Төмрийн үйлдвэр рүү орохоосоо өмнө өмсөх ёстой байх аа.
Ван: Аминдаа хайртай байх нь. Суу. Миний энд байгаа яаж мэдээ вэ?
Гон: Зүтгүүрийн хэлтэст очсон юм. Таныг хамгаалалтын албаныхантай уулзсан гэсэн. Тэнд очсон чинь намайг краны дэргэдээс хайгаад үз гэсэн. Тэгсэн яг энд дүүжлэгдчихсэн байдаг байна шүү.
Ван: Дүүжлэгдсэн? Юу гэсэн үг вэ?
Гон: Тийм биш ээ.
Ван: Кран гэнэ шүү. Тэгээд ч би албаар харагдсан юм. Тэгээгүй бол чи намайг олохгүй.
Гон: Тийм ээ, тийм. Та сайн нуугдахдаа сайн болохоор. Би буруу хэлчихэж. Төмсөө орхичих оо. Гадагшаа гарч хоол авч идье. Би дайлъя.
Ван: Үнэгүй хоол гэж байдаггүй юм. Яах гэсэн юм?
Гон: Лиру бид хоёрын тухай л... Та тусалчих л даа.
Ван: Үгүй байлгүй дээ. Та хоёр кино үзсэн биз дээ?
Гон: Ярих ч юм биш. Онцгүй кино байсан.
Ван: Тэр чухал гэж үү?
Гон: Ван мастер аа, таны тусалбар баярлана шүү.
Ван: Наадахаа хаанаас аваа вэ?
Гон: Сон захирал өгсөн юм.
Ван: Энийг Сон Юкун өгөө юу?
Гон: Манай найз хүүхдэд нь үнэгүй англи хэл зааж өгсөн юм. Тэгээд энийг надад өгсөн юм. Эртний эд гэсэн.
Ван: Чиний авга ах байхаар настай эд.
Гон: Лиру бид хоёр нийлж байвал өвөө байсан ч яах вэ. Үнэн шүү.
Ван: Танайх ажил ихтэй байгаа юу?
Гон: Яасан?
Ван: Завтай байгаа бол энэ мөрдлөгийн ажилд туслуулах гээд.
Гон: Болно оо. Асуудалгүй. Та тэгж байгаа бол болно. Гэхдээ Лиру бид хоёр...
Ван: Мэдээ хүлээж бай.
Гон: Болсон юм уу? Би идэж болох уу?
Ван: Май.
Гон: Амттай байна шүү.
*****************
Эр: Ма ахмад аа. Энэ Шэн Могийн багш нь.
Ма: Эрүүгийн хэргийн ахмад Ма Дэшэн.
Эм: Сайн байна уу.
Ма: Эн Шэн Могийн юмнууд уу?
Эр: Эхлээд суучихъя.
Эм: Шэн Мо Сонхэгаас ирсэн. Даруухан ичимхий охин байсан. Сурлагын хувьд дунджаас дээгүүр. Саяхан болсон хэргээс өөрөөр ямар нэг хэрэг тарьж байгаагүй.
Ма: Ямар хэрэг? Хэлэхэд хэцүү юм уу? Энийг хаанаас авсан юм?
Эм: 20-ны өдөр хоолны газрын гадна байдаг мэдээллийн самбарт энэ зурагнууд, захиатай хамт байсан. Захианд нь Шэн Мог дэн буудалд ажилладаг авхай байсан, үйлчлүүлэгч нартай архи ууж, унтдаг байсан гэсэн байсан.
Ма: Яагаад цагдаад хэлээгүй юм?
Эм: Сургуулийн нэр хүндэд муу болохоор. Би бас бусад оюутнуудаас тэрний сургуулиас гадуурх амьдрал төвөгтэй гэж сонссон. Нэг залуу байнга ирдэг гэж сонссон.
Эр: Нээрэн тийм тийм. Хичээлийн эрхлэгчийн өрөөнд бүр уучлалт гуйсан захиа ч бичиж байсан.
****************
Гон: Ван мастер аа, Ма ахмадыг дуудах уу? Би ажил руугаа явах хэрэгтэй байна.
Ван: Энэ юу вэ?
Гон: Зөөлөн л дөө. Өмд муухай болчихно.
Ван: Гэрлээ тусгаадах. Тийш нь... Цааш нь...
Гон: Энэнээс хамгийн хол нь.
Ван: Наадах чинь. Яг мөн. Битгий хөдөлгөөд бай. Наана чинь...
Эр: Ван мастер аа. Ван мастер аа.
Ван: Энд байна.
Эр: Ван мастер аа, муу мэдээ.
Ван: Яасан бэ?
Эр: Эхнэр чинь утсаар яарид цагдаа нар хүүг чинь аваад явчихсан гэж байна.
Ван: Аан?
***************
Ван: Яасан? Хариулаач. Юу болоод байгаа юм?
О: Ван мастер аа, тайвшир. Хэрэгтэй холбоотой юм асуухаар авчирсан юм.
Ван: Аан.
О: Асуугаад дуусчихсан. Одоо харьж болно
Ван: Аан. Ямар хэрэг? Ямар хэрэг? Ямар хэрэг?
О: Зогс. Хэн яв гэсэн юм?
Ван: Ма ахмад, өрөөндөө байгаа юу?
О: Байгаа.
Ван: За. Тэрнийг түр харж байгаарай. Ма ахмад аа. Таныг гадагш гарсан гэж бодлоо. Энд байгаа нь сайн хэрэг. Манай Яан яагаа вэ? Ма ахмад аа?
Ма: Ван Яан танай хүү юу?
Ван: Тийм ээ.
Ма: Шэн Мо гэдэг охинтой үерхдэг байсныг нь мэдэх үү?
Ван: Шэн Мо? Найз охинтой гэдгийг нь би мэдээгүй шд.
Ма: Очоод өөрөөс нь асуугаарай. Би дууссан. Хэд хоногтоо хотоос гарах хэрэггүй гэж хүүдээ хэлээрэй. Дахиад дуудаж байцааж магадгүй.
Ван: За. Нээрэн... Би үйлдвэрээс нэг юм олсон...
Ма: Ван мастер аа. Дахиад энд ирэх хэрэггүй. Бас энэ хэргээс хол бай. Галт тэрэгээ л жолоод.
Ван: Би таны Ватсон биз дээ?
Ма: Зохиол бол зохиол. Надад Чандлер таалагддаг. Гуидон Ван мастерыг гаргаж өг.
Ван: Чандлер гэж хэн юм?
О: Ван мастер аа.
Ван: Аан?
О: Явъя.
Ван: За. Ма ахмад... За.
******************
Ван: Юу хийсэн гэнэ ээ. Найз охинтой байсан гэнэ үү? Тэр хүүхэд яасан юм?
Я: Цагдаа нарт мэддэг бүхнээ хэлчихсэн.
Ван: Үхчихсэнийг нь мэдэж байна уу? Тэр газар ажиллах хэрэггүй гээд байхад, үгэнд орохгүй байсан. Хариад, дахиад гэрээс гараад үзээрэй. Энэ хэргийг дуусах хүртэл. Тэрнээс өмнө гэрээс гарч болохгүй. Хөөе... Зогс... Асуудлаас зугтаж болдог юм уу? Юу болсныг надад хэлээдэх.
Эх: Яан яасан? Яан яагаад ирээгүй юм?
Ван: Удахгүй хүрээд ирнэ ээ. Хаачив л гэж.
Эх: Цагдаа нар юу гэж байна?
Ван: Юу ч хэлээгүй. Зүгээр.
Эх: Нээрэн үү? Тэгээд яах гэж авч явсан юм? Хөөе. Чи, хүлээ л дээ. Надтай ярь л даа. Чам руу утсаар яриад хүүгээ аваад ир гэж байхад. Хүү хаана байна? Зүрх дэлсээд байна. Яан зүгээр үү? Худлаа хэлэх хэрэггүй.
Ван: Яан бас миний хүү. Би тэрэнд муу юм болохыг зөвшөөрөхгүй.
Эх: Тэгээд хэзээ ирэх юм бэ?
Ван: Битгий хүн дагаад бай. Толгой өвдөөд байна. Би хэвтлээ.
Эх: Яах болж байна аа?
*******************
Ах: Чимээгүй бай.
Эр: Ма ахмад аа. Энэ Шэн Могийн хамаатнууд. Цогцосыг нь танихаар Сонхэгээс ирсэн хүмүүс. Энэ эрүүгийн гэмт хэргийн тасгийн ахмад Ма Дэшэн.
Ма: Сайн байна уу.
Ах: Ма Ахмад. Би ч гэсэн энд төрсөн юм. Хэдэн жилийн өмнө Хуалинд ажилладаг байлаа. Танай хэлтэст ч гэсэн таньдаг хүн байсан юм.
Ма: Болсон уу? Ли Чун дагуулаад яв.
Эр: Явъя.
Ах: Аан? Өөр юм байгаа юм уу?
Ма: Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа. Шэн Могийн талаар асуух хэдэн юм байна.
Ах: Аан. Бид буцах тасалбараа авчихсан. Галт тэрэг биднийг хүлээхгүй шүү дээ. Ажилтай болохоор Сонхэ руу хурдан буцах ёстой.
Ма: Ямар галт тэргэн дотор уулзалтай нь биш, тийм үү? Бүгд л завгүй.
Ах: За. Бид та нарын хэлсэнээр болъё. Уйлах хэрэггүй. Явъя.
О: Ма ахмад аа, энэ хүн нэг л хачин санагдаад байна.
Ма: Юу нь тэр вэ? Надад чамайг санагдуулаад байна.
О: Үгүй байлгүй дээ. Аав нь гэж харагдахгүй байна.
Ма: Аав нь биш юм чинь. Авга ах нь. Шэн Мог өргөж авсан хүн.... Хөөе, хүрээд ир.
О: Аан?
Ма: Хар даа. Чи хараа сайтаагаарай хардаа, Тэр халуун саван дээр хоёр үг байна. Сүүлийнх нь юу гэж байна?
О: будаг нь арилчихаж.
Ма: Мэднэ ээ, тэгээд л чамаар харуулж байна.
О: Хуй. Хуй гэж байна. Хар л даа.
Эр: Ма ахмад аа. Жу дарга хуралд дуудаж байна.
О: Болчихлоо. Май, хурлын дараа идээрэй. Ус авчрахаас. Цангаж байна. Хоосорчихож. Явъя аа, явъя, явъя.
Ма:Жу дарга аа.
Ж: Суу.
Ма: Жу дарга аа.
Эр: Тэр Гонконгийн бизнесмен гээд байсан хүн үнэн хэрэгтээ Гуандон мужийн Жаншианых байж. Гонконгод “дугаар 5” гэдэг компани бүртгүүлсэн байна дээ. Жолоочтойгоо утсаар ярьсанаас хойш сураггүй алга болсон. Одоо болтол холбоо тогтоож чадахгүй байгаа. Алга болохоосоо өмнө Хуалин төмрийн үйлдвэрээс 800мянгын ажлын захиалга авсан. Банкны мэдэгдсэнээр хэн нэг нь мөнгөний тухай ярьсан гэсэн, тийм болохоор бид энэ хэргийн зүгээр нэг мөнгөтэй холбоотой гэж бодохгүй байна.
Ж: Нөхцөл байдлыг мэдэж байгаа юу, Ма Дэшэн? Чи яаж ахмад болсон юм? Завтай хүн алга. Надад үр дүн хэрэгтэй байна. Тэр хүн амины хэргийг тоох хэрэггүй, бусад хүмүүст даатга. Та нар одоо гол нь мөнгөний хэрэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Тэр мөнгийг авсан хүнийг олох хэрэгтэй.
Ма: Тэгнэ ээ. Тэгэлгүй яах вэ. Тэгнэ. Мөрдөхгүй гэж хэлээгүй шд. Хоёр хоног хүлээчих. Би Сонхэ явчихаад ирье.
Ж: Сонхэ явах юм уу? Шэн Могийн нүцгэн зургийг авч, нууцаар захиа бичсэн хүн... Шэн Мотой жирийн бус харилцаатай байсан байх. Очиж шалгах санаатай байна. Гэр бүлийнхнээс нь сайн асуугаад үзье.
Ж: Мэ Дэшэн, миний хэлж байгааг ойлгохгүй байна уу?
Ма: Надад арга алга. Энд цогцос байна шүү дээ. Сэжүүр олдсон дээр шалгахгүй бол зугтчихвал яах юм?
Ж: Ма Дэшэн, Чи бол цагдаа. Хэрэг болгон дээр анхаарч ажилах хэрэгтэй.
Ма: Би цагдаа хүн. Хүн амины хэрэг шалгаж байна.
Эр: Жу дарга аа, алга болсон Гонконгийн бизнесен талаар бодсон юм байна. Бид мөнгийг шалгасан нь дээр байх. Би хоёр хоног ахмадыг орлож байя.
Ма: Дуугүй бай. Чамтай хамаагүй хэрэг.
Ж: Яагаад хамаагүй гэж? Тэр ч гэсэн цагдаа.
О: Цүнх.
Ма: Өө.
О: Шөнө ганцаараа машинтай явах нь уу?
Ма: Яасан? Чи хамт явах юм уу?
О: Суучих. Би жолоо барья.
Ма: Чи үлдэж Ли Чунд мөнгөний асуудлыг олоход тусал. Би зүгээр ээ. Өглөө эрт эргээд ирнэ.
О: Тэрний нэрийг надад битгий хэл. Сая та харсан биз дээ? Тэгж дуугарч байдаг. Болдог юм уу? Гайхуулж гэнэ.
Ма: Харин ч миний өмнөөс хааж өглөө. За за, явлаа. Тамхи байна уу?
О: Гарчихсан.
Ма: Март даа.
7-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home