Long season 6

The long season-6 /2023/

Нэр: Урт улирал

Үргэлжлэх хугацаа: 66мин

Орчуулсан: Ж.Тамир

 

 Гол дүрүүд:

Ван: эр, Ван Шиан, таксины жолооч

Гон: эр, Гон Биао Ван Шианы ээлжний жолооч

Ру: эм, Гон Биаогийн эхнэр Лиру

В: эр, Ван Бей Ван Шианы хүү, дэлгүүрийн худалдагч,нүдний шилтэй залуу,

Эх: эм, Ван Шианы эхнэр

Я: эр, Ван Шианы хүү Ван Яан

Дар: эр, үйлдвэрийн захирал Сон

 

Нэмэлт дүр:

Сон: эр, Хуалин үйлдвэрийн захирал Сон

Ш: эм, Шен Мо оюутан охин

Гө: эр, клубийн менежер Гө

 

Гарчиг: Урт улирал. 6-р анги.

Ван: Гадуур явахдаа ийм хоол бага идэж байгаарай. Орой эрт хариарай. Аав нь амттай хоол хийж өгье. Бээжинд олдохгүй хоол.

В: За. Одоохондоо энийг идчихье.

Ван: Бей.

В: Аан?

Ван: Чамтай ярих юм байна. Юу... Шалгалт өгөхөд чинь би цуг явахгүй. Хичээл эхлэхээр хамт очиж өрөөг нь цэвэрлэлцэж өгнө өө.

В: Аав аа, та сүүлийн үед хачин байна. Юу болоо вэ?

Ван: Зүгээр ээ.  

В: Энэ жил шалгалтаа болиод ирэх жил өгдөг юм уу?

Ван: Дэмий юм ярихаа боль. Шалгалтаа өгөөд заавал тэнцэнэ шүү. Бээжин сайхан хот. Урлаг соёл, улс төр,  улс төрийн төв. Тэр том хотод очоод нүд чинь тайлагдана.

В: Та энд ганцаараа байвал би санаа зовно.

Ван: Юунд санаа зовдог юм? Яасан? 

В: Цамц чинь цоорчихсон байна. Цалингаа авахаараа би цамц авч өгнө өө.

Ван: Хэрэггүй ээ. Оёчихно. Импортынх, чанартай. Импортын ноосоор нэхсэн юм. Май, энийг ав. Би ийм хоолонд дургүй болохоор.

Эх: Сайхан утас байна. Их зузаан цамц болох нь. 20жил өмсөх байх.

Ван: Жаахан бариу байна.

Эх: Хэд өмсөөд суначихна аа.

Ван: Жаахан жижиг юм биш үү?

Эх: Угаагаад суначихна аа.

Ван: Яагаад миний хэмжээг мэддэггүй юм?

Эх: Хүү чинь цалингаа аваад чамд цаму авч өгсөн биз дээ. Өөр юу хүсээд байгаа юм? Надад юу ч авч өгөөгүй дэг.

Ван: Цамцаар амыг минь хамхих нь уу? Гайгүй байлгүй. Юу хийснээ мэдэж байна уу?

Эх: Яасан гэж? Хэтрүүлэх хэрэггүй. Би асуусан. Дуу дуулж, жаахан юм уусан гэж байна лээ. Чи ч гэсэн залуудаа цэнгээний газар очдог байсан шд.

Ван: Тэр чинь  өөр. Цэнгээний газар бидэн шиг гэнэн хүүхдүүд байдаг байсан. Тэрний очдог газар нь хүмүүсийн хүссэнээрээ аягладаг газар.

Эх: Өөрийгөө магтаад л.

Ван: Хүүхдээ эрхлүүлээд бай. Бүтэлгүй амьтан болно шүү. Яахаараа улаан цамц авдаг байна аа?

Эх: Гоё л байна шд.

Ван: Дэггүй амьтан шиг харагдахгүй байна уу?

Эх: Дэггүй байх цамцтай ямар хамаатай юм?

Ван: Чамтай хамаатай.

Эх: Хүүхэдтэйгээ маргах хэрэггүй. Ажил хийлгэмээр байгаа бол ажил олоод өгчих.

Ван: Би яаж ажил олох юм? Би үйлдвэрийн дарга уу? Боломж гарахыг хүлээх хэрэгтэй шд.

Эх: Хурдал л даа. Тэгвэл хэн нэгнээс гуйх хэрэгтэй. Хэрэгтэй бол бэлэг өгсөн ч болно. Бодоод үз л дээ. Сон Юкун... Тэрэнтэй яриад үзвэл ямар вэ?

Ван: Би яаж ярих юм? Хуалин төмрийн үйлдвэрт би тэрнийг танихгүй байсан ч тэр намайг танихгүй байх уу? Хатгаад байна.

Эх: Аан?

Ван: Тайлаадахъя.

Эх: Яасан? Импортын ноос шүү дээ.

Ван: Ноос бол шоол шүү дээ, хатгана. Ноос юм чинь. Хатгалгүй яах вэ дээ.

Эх: Юмны чанар мэдэхгүй.

Ван: Би би би өөрөө. Баяр болж байгаа биш. Би шинэ цамцаар яах вэ дээ. За. Эвхчих.

Эх: Сайхан байгаа байх даа.

***********

Я: Шэн Мог харсан уу?

Эр: Хараагүй ээ.  

Ах: Шэн Могийн аав, ээж нь Сонхэд ажилладаг байсан юм. 1987онд үйлдвэрт нь осол гараад нас барцагаасан.

Гө:  Би ямар осол гаргасан биш, надад хэлэх ямар хэрэг байна?

Ах: Тийм ээ. Шэн Мог би өсгөсөн юм. Тэрнийг хамгаалж, сургах нь миний үүрэг. Тийм үү, ноён Гө? Коллежид сурч байгаа ч цагийн ажил хийж байгаа. Би ойлгож, бас дэмжиж байгаа. Гэхдээ тэрэн шиг охин ийм газар ажиллана гэхээр...

Гө: Юу хараа вэ? Ямар газар гэж? Манайх хуулийн дагуу цэнгээний газар шүү. Харав уу? Лиценз нь энэ байна. Бид хөдөлмөрийн гэрээгээс ажилтан авдаг. Юу яриад байгаа юм?

Ах: Таны зөв. Хуулийн дагуу. Тэгж байгаад армид хамт байсан гал сөнөөх газрын захирал Жантай хамт ирж цагийг өнгөрөөнө  өө. Тэр үед бидэнд үйлчилнэ биз дээ.

Гө: Ямар Жан?

Ах: Жан Лишин. Мэдэхгүй биз дээ. Энэ тэрнийг хариуцдаг газар биш үү?

Гө:  Жан захиралыг ирвэл би мэдээж аваад гарчихна.

Ах: Тэгвэл эхлээд Шэн Могийн асуудлыг шийдэхэд туслаач, Гө ноёнтон. Тэрнийг энд ажиллуулаад байвал бидний яриа талаар өнгөрнө. Тийм биз? За, Гө захирал аа. Төвөг удчихлаа.

Гө:  Үгүй дээ, үгүй үгүй. Төвөг удаагүй дээ... Зүгээр. Жан захиралд миний мэндийг хүргээрэй.

Ах: Танаас шалтгаална шүү дээ.

Гө:  За за. Баяртай.  

Я: Ах аа. Тэгж дуудахаа боль. Ах аа, миний буруу. Өчигдөр ямар ч арга байсангүй.

Гө: Наанаасаа бос.   

Я: Ах аа, дахиад тийм зүйл болохгүй ээ.

Гө: Тэгэх юм бол чи явна.

Я: Санаа битгий зов. Амалъя. Ах аа, Шэн Мо яагаад ирээгүй юм?

Гө: Гарчихсан.

Я: Аан? Яагаад?

Гө: Мэдэхгүй ээ. Сая явсан тэр хүнээс асуу.

Я: Хэн юм? Ах аа. Ах аа. Ах аа.

Ах: Би юу? Хэн билээ?

Я: Би Шэн Мотой хамт ажилладаг. Ван Яан гэдэг. Бид тэнд танилцсан юм.

Ах: Аан. Яасан?

Я: Гө ах Шэн Мог ажлаасаа гарсан гэсэн. Юу болсон юм бол? Зүгээр үү?

Ах: Чи мэдэж яах гээ вэ?

Я: Би зүгээр л...

Ах: Юу мэдэх гээ вэ? Аан? Та нар ямар харилцаатай юм?

Я: Бид... найзууд.

Ах: Үерхдэг юм уу?

Я: Ү-үгүй ээ.

Ах: Аан?

Я: Үгүй ээ.

Ах: Та нар юу хийсэн бэ? Сайн сонс. Шэн Мо дахиад энд ажиллахгүй. Төгөлдөр хуур тэрний хобби. Ойлгов уу? Тэр эмч болж, хүмүүсийг аварна. Найз залуу нь болмоор байна уу? Чи хангалтгүй. Хичнээн хичээсэн ч чадахгүй. Ойлгов уу?

Я: Аан?

Ах: Ойлгосон уу?

Я: Ойл-голоо.

Ах: за. Баярлалаа, Ван Яан.

************

Ш: Байна уу?

Я: Байна уу? Ван Яан байна. Өчигдөр уучлаарай. Гараад явж байтал аавтай таараад.

Ш: Зүгээр ээ. Би ч гэсэн яваагүй.

Я: Тэгвэл өнөөдөр яагаад ирээгүй юм? Гө ах чамайг ажлаасаа гарсан гэж хэлсэн. Яагаад?

Ш: Юу  ч биш ээ. Ажилламааргүй байна. Өөр хэлэх юм байна уу?

Я: Би дахиад хоёр тасалбар авчихсан. Маргааш очиж үзэх үү?

Ш: Хэрэггүй ээ. Би ойрд завгүй байгаа. Онц хэрэггүй бол залгаад хэрэггүй. Тасаллаа.

Я: Хүлээ хүлээ... Уулзаж болох уу? Надад хэлэх юм байна.

***********

Ш: Ван Яан.

Я: Ирэхгүй нь гэж бодлоо.

Ш: Юу хэлэх гэсэн юм? Хэл хэл.

Я: Би чамд сайн.

Ш: Бид тохирохгүй. Цагаа үрэх хэрэггүй.

Я: Надад цагаас их юм алга.

Ш: Би явлаа.

Я: Хөөе. Авга ах чинь намайг чамд тохирохгүй гэсэн. Чи ч гэсэн тэгж бодож байна уу?

Ш: Ван Яан, чи сайн хүн. Гэхдээ бид өөр хүмүүс. Чи дуртай юм аа хийж, сайн хүнээ дагаж болно. Би чадахгүй.

Я: Яагаад болохгүй гэж?

Ш: Би хэлсэн шд. Би эд зүйлд дуртай байж болно. Тэгээд л болоо. Би хувь тавиланд итгэдэг. Дахиад над руу битгий залгаарай. Баяртай.

Я: Шэн Мо, мөрий тавья.

Ш: Юу?

Я: Хувь тавиланд итгэдэг гэсэн байх аа? Эндээс үсрээд би живэх юм бол миний тавилан болог. Би зөвшөөрнө. Харин би живэхгүй бол чиний найз залуу болно.

Ш: Тэнэг. Ван Яан. Ван Яан. Ван Яан.

Я: Шэн Мо.

Ш: Ван Яан. Ван Яан. Ван Яан.

Я: Наашаа ирэх хэрэггүй. Цаанаа байж бай. Шэн Мо.  Шэн Мо. Энэ хөнжлөөр хуч. Ханиад хүрчихнэ. Надад уурласан ч гэсэн өөрийгөө өвтгөж болохгүй шд. Тэнэг гэдэг нь. Сэлж чадахгүй байж. Яах гэж ус руу орсон юм?

Ш: Чи яагаад ийм хариуцлагагүй юм? Үхчихвэл яах юм?

Я: Би үхэхгүй ээ. Чамаар тоглосон юм. Хуурай улирал болохоор ус гүехэн байгаа. Би живэхгүй.

Ш: Дахиад ийм юмаар тоглохоо боль.

Я: За. Дахиад чамаар тоглохгүй ээ. Уучлаарай. Энд гацчихлаа.

Ш: Авга ах чамтай ярилцаа юу?

Я: Гө ахтай ярилцж байгааг нь би харсан юм.

Ш: Чамд юу гэж хэлсэн бэ?

Я: Сүртэй юм биш ээ. Намайг чамд тохирохгүй, хол бай гэж хэлсэн. Яагаад тэр хүн чамайг хардаг юм? Аав, ээж чинь яагаа вэ?

Ш:Аав, ээж хоёр нас барсан.  

Я: Уучлаарай. Чи үнэхээр хувь тавиланд итгэдэг юм уу?

Ш: Намайг жаахан байхад төлөгч ээжид маань чигчий хуруу маань 4 зураастай болохоор хэцүү амьдарна гэж хэлсэн. Тэгэхэд... би ойлгоогүй. Сүүлд нь ойлгосон. Намайг төрсөн өдрөөс миний тавилан чигчий хуруун дээр маань бичигдсэн.

Я: Тийм биш ээ. Чиний гарт байгаа. Өөрийнхөө амьдралыг чи л мэднэ. Чиний амьдралыг өөр хэн ч биш чи л шийднэ...

*************

Эр: Хүн хайгаа юу?  

Ван: Ван Яан, манай хүү. Энд зөөгч хийдэг юм.

Эр: Зөөгч нар ажилтай байгаа. Хойно очоод хүлээж бай. Тэнд.

Ван: За.

Эр: Хөөе хүлээ. Нэг л танил харагдаад байх чинь. Өмнө нь уулзаж байлуу?

Ван: Хүн андуурчихжээ.

***********

Ам нь хөдөлнө:

Бичиг:

Сон: Явахгүй бол болохгүй нь. Маргааш өглөө хуралтай. 

Эр2: Арай гэж ганц уулзчихаад. Явахаасаа өмнө надтай дуу дуул л даа.

Сон: Би чадахгүй ээ. Орой болсон байна. Эртхэн харьж өглөөний хуралд бэлдэхгүй бол болохгүй. Миний цаг хоцроод байх шиг.

Эр2: Би тан шиг цаг барьж сурах хэрэгтэй юм байна.

Сон: Юу? чи чинь яаж байна аа?

Эр2: Сон захирал аа, та үргэлж завгүй мөртлөө цаг сайн барьдаг шүү дээ. Энэ цаг байхад цаг чинь зөрөхгүй, Хуалин төмрийн үйлдвэрийг илүү сайн удирдаж чадна. Хуалин үйлдвэр сайн байж байж л та бид хоёрын ч гэсэн амьдрал сайжирна шүү дээ.

Сон: Болохгүй ээ, болохгүй. Хэтэрхий үнэтэй цаг байна. Энэ... яагаад авагдахгүй байна аа?

Эр2: Гонконгд ийм үг байдаг юм. Ролекс байхад өөр цаг хэрэггүй гэж.

Сон: Тэгвэл чи ч гэсэн наад үгээ дага. Бид “өгөх тусам ирдэг” гэж ярьдаг юм.

Эр2: Сон захирал аа. Таны цаг надад таалагдаж байна. Сольчихъё.

Сон: Тэгж болохгүй ээ.

Эр2: Зүгээр ээ. Бололгүй яах вэ. Энийг зүүж байгаарай. Би танд найдлаа шүү.

Сон: Асуудалгүй ээ.

Эр2: Би түрүүлээд уучихъя.

Сон: Сайхан цаг байна. Өнгө нь хүртэл холимог юм.

*****************

Эх: Яан, хоолоо ид ээ.

Я: Идэхгүй ээ.

Эх: Аан?

Ван: Дуудах хэрэггүй. Ийм сайхан хоол идэхгүй бол одоо яая гэх вэ. Ямар хоол вэ, яагаад ийм гашуун ногоо авсан юм?

Эх: Үнэ нь хямдхан байсан юм. Зүгээр л ид. Би зүгээрийг нь ид, би гашууныг нь идчихье.

Ван: Чи өөрөө ид. Гашууныг нь хая.

Эх: Хаяж яах юм. Би идчихнэ.

Ван: Туулай ч тоож идэхгүй.

Я: Би явлаа шүү.

Эх: Оройн хоолонд ирэх юм уу?

Я: Ирэхгүй ээ.

Ван: Нөгөө газар руугаа явах нь уу?

Я: Би хууль зөрчөөгүй, бас цалин авч байгаа. Яасан? Яагаад цамцаа өмсөхгүй байгаа юм?

Ван: Харав уу? Бэлэг харалган болгож.

Я: Тэгж хэлээгүй ээ. Ээж ээ, явлаа.

Эх: За.

Ван: Тэр тэр.

Эх:  Чи хэд хоног бодсон биз дээ? Сон Юкунд юу өгөхөө?

Ван: Хэл дээ.  Би шилдэг ажилтан болж байсан. Шилдэг ажилчдын хуралдаан дээр би олон юм хэлсэн. Намайг арын хаалга хэрэглэснийг хүмүүс мэдчихвэл би нүүрээ хаана хийх болж байна?

Эх: За за за за. Чамд нэр хүнд хүүгээс чинь илүү хэрэгтэй. Хэрэггүй.

Ван: Би явахгүй гэж хэлээгүй шд. Юу өгөхөө л ярилцаж байна. Хоосон очилтой нь биш. Юу хийгээд байгаа юм? Буцаагаад хий. Буцаагаад хий. Энийг аав чинь бидний хуримын өдөр өгсөн. Хүүгийнхээ нэг сар хүрсний баяр дээр ч задлаагүй эд. Хураа.

Эх: Энийг хадгалж яах юм? Одоо юм л өгөхгүй бол юу ч олж долоохгүй. Эхлээд уулзчихаад ир. Дараа нь яахаа шийдэж болно шд.

Ван: Хаашаа явах юм?

Эх: Сон Юкуны байгаа газар очихгүй юу даа.

***********

Эр: Ван мастер.

Ван: Аан?

Эр: Юу хийж байгаа юм?

Ван: Зүгээр ээ. Чилээгээ гаргаж байна.

Эр: Юу барьчихаа вэ?

Ван: Юу ч биш ээ.

Эр: Зүгээр үү?

Ван: Зүгээр ээ. Юу гэнэ шүү. Юу барьж байгаагаа чамд хэлэх үү? Менежер бол албатууд, ажилчид бол эзэд. Эзэд албатуудтай ярилцаж, хамтдаа юм уудаг. Асуудал байна уу? Зүгээр л жаахан уух юм. Орно оо.

Сон: Хэн бэ? Ван Шиан.

Ван: Аан? Аан?

Сон: Ямар хэргээр ирээ вэ?

Ван: Зүгээр ээ.

Сон: Юу авч яваа юм?

Ван: Архи. Хаврын баяр удахгүй болно.

Сон: Сайн архи байна. Олон жил болж.

Ван: Би уудаггүй болохоор. Олон жил хадгалсан юм. Байгаа нь л энэ.

Сон: Ажил, амьдралд чинь ямар нэг юм  тохиолдоо юу? Та надаас өндөр настай бас туршлагатай хүн. Танаас сурах юм надад их байгаа.

Ван: Сон захирал хэтрүүлж байна. Зүгээр ээ.

Сон: Үнэхээр зүгээр үү?

Ван: Зүгээр ээ. Тэгвэл...

Сон: Аан. За.

Ван: Энэ...

Сон: Ван мастер аа.

Ван: Аан?

Сон: Тэнд юм хараагүй биз дээ?

Ван: Үгүй ээ. Харанхуй байсан болохоор.

Сон: Манай үйлдвэр өнөр гэр бүл. Ажилчид бид өөрийн гэр хэмээн бодож хариуцах хэрэгтэй. Бид гэрээ хамгаалах ёстой биз дээ? 

Ван: Тэгэлгүй яах вэ. Аав маань Хуалин төмрийн үйлвэрийн шавыг тавилцаж байсан.

Сон: За тэр. Би энэ гэр бүлийн аав нь гэж хэлж болно. Цуу яриа гарах юм бол Надад ч  хамаагүй л дээ. Гэхдээ үйлдвэрт маань муу юм болно. Хүмүүс хамаагүй ярьдагийг та мэднэ. Хүмүүс худал юм нэмж цуу яриа гаргахдаа сайн.  Эцэст нь бүгд худал цуу яриа болно. Тэгвэл хэнд муу вэ? Танд уу? Надад уу? Өөр хүнд үү? Манай үйлдвэр, бас үйлдвэрийн ажилчид. Миний хэлдэг зөв үү?

Ван: Тийм ээ. Сайн ойлгож байна. Сон захирал аа, үнэндээ... Би юу ч хараагүй.   Хав харанхуй байсан болохоор... юу ч хараагүй.

Сон:  Хараагүй бол сайн байна. Ажил, амьдралд чинь асуудал гарвал надад хэлээрэй.

Ван: Үгүй дээ, үгүй. Асуудал байхгүй.

Сон: Аан.

Ван: За... За... За за...

************

Эх: Ирчихэв үү? Архиа өгчихсөн үү? ... Сон Юкун авчихсан уу? ... Тэгвэл найдвар байна. Тэгвэл бидэнд туслах нь гарцаагүй. Хүү маань аль тасагт ажиллах бол? Том албан тушаал хэрэггүй. Логистик байсан нь дээр байх. Эсвэл агуулахад? Аан?

Ван: Аан?

Эх: Тэрнийг агуулахад оруулах гээд үзвэл ямарвэ?

Ван: Тэгж хэлээгүй ээ.

Эх: Хэлээгүй гэдэг чинь?

Ван: Бид хоёр ажлын тухай яриагүй.

Эх: Юу? Тэгээд юу ярьсан юм?  

Ван: Тэр эмэгтэй хэн юм бол?

****************

Ах: Яагаад наанаа зогсоод байгаа юм? Суу л даа. Энд суу. Нааш ир.

Ш:  Тантай ярих юм байна.

Ах: Надтай ярих аа? Юу юм?

Ш:  Шаардлагагүй бол би энд  ирэхгүй. Би том болсон болохоор надад санаа зовох хэрэггүй. Би өөрийгөө болгочихно.

Ах: Өөрийгөө болгочихно оо? Их том болжээ? Харилцаагаа таслах гээ юу? Яасан? Би чамд муу хандаж байсан удаатай юу? Миний ачийг ингэж хариулж байгаа юм уу?

Ш:  Тоог нь хэлчих.

Ах: Юун тоо?

Ш:  Намайг бага байхаас авахуулаад хэр их мөнгө зарцуулсан бэ? Тооцоог нь гарга. Мөнгөтэй болоод би эргүүлээд төлье.

Ах: Юу гэнэ ээ? Алив... Биен дээр үсээ хусаад тоол. Махаа таслаад жинлээд үз. Тэгээд надад буцаагаад өг. Буцаагаад төл. Юу? Биеэрээ төлнө өө? Чи юу юм? Неза юу? Гурван толгой, зургаан гартай юу? Чөтгөр ав.  Хуалины төлбөрийг чинь төлж чадах, эр хүнтэй явах мөнгийг чинь төлж чадахгүй шүү. Чи хэдэн настай вэ? Жаахан юм байж. Хайр гэж юу байдгийг мэдэх үү? Аан? Тэгээд ч чамд юу тохиолдсоныг мэдэх юм бол чамайг хайрлах уу? Чи надтай байх ёстой. Бид нэг гэр бүл. Чи надтай байх ёстой. Үүрд байх ёстой. Ойлгов уу?

Ш:  Эцэг эх маань үхсэн. Та бид хоёр хэзээ ч гэр бүл байгаагүй.

Ах:Юу гэнэ ээ? Юу гэнэ ээ? Хэвт... Хэвт гэж байна. Энэ муу чинь... Ингээд... Ингээд... Ингээд чи... Юу гэнэ ээ? Юу гэнэ ээ? Үгэнд орохгүй юу? Битгий хөдөл... Өгөөч... Их том болжээ чи? Их том болж. Тийм үү? Миний өөдөөс сөрнө гэнэ ээ? Аан? Дахиад тэг...

Эгч: Юу болоод байгаа юм? Дахиад уурлуулчихаа юу? Зүгээр л уучлалт гуй...

Ах: Гар!!!!! Намайг үхэхээс нааш чи явж чадахгүй. Сонсов уу? Нулимс унагаад үзээрэй. Нулимс унагаад үзээрэй. Нулимс унагаад үзээрэй. Нулимс унагаад үз. Нулимс унагаад үз. Нулимс унагаад үз. Ингээд надтай тэрсэлд. Ингээд чи тэрсэлдээрэй.

*************

Я: 9532657. Хариу өгсөн бол уу? Дахиад хэдэн удаа дуудаад өгөхгүй юу?

Эх: Яан.

Я: Аан?

Эх: Нааш ир. Зүтгүүрийн тасагт очоод ир. Аавдаа хоол аваачаад өгчих. Яв.

Я: Яасан бэ? Би өнөө орой ажилтай. Тэгээд ч хоолны газар байгаа шд.

Эх: Аав чинь өнөөдөр илүү цагаар ажиллана. Хоолны газар халуун хоолгүй болчихно. Хурдан яваад ир. Хурдан яв. Битгий савчаад бай, асгарчихна.

Я: Ойлголоо доо.

Эх: Хөөе. хурдан яваарай. Хөрчихнө шүү.

Я: За за.

***************

Ши: Хөөе хөөе. Яан.

Я: Шинэ ах аа.

Ши: Үйлдвэр дотор хаашаа ингэтэл яараа вэ?

Я: Аав өнөөдөр шалгалт хийхээр илүү цагаар ажиллаж байгаа. Ээж хоол хүргэж өг гээд.

Ши: Шалгалт аа? Өнөөдөр цалин буудаг өдөр. Аав чинь санхүүгийн хэлтэс дээр байгаа.

Я: Тэр нь хаана юм?

Ши: Би утсаар ярьж байгаад хүргээд өгье.

Я: Баярлалаа, Шин ах аа.

Ши: Чи... азаар надтай таарлаа. Үгүй бол буруу тийшээ явах байж. Тэгсэн бол хоёр цаг зарцуулна.

Я: Баярлалаа, Шин ах аа.

Ши: Зүгээр ээ. Аав бид хоёр чинь найзууд шүү дээ. За, тэр байна. Би ингээд явлаа.

Я: За. Би өөрөө орчихъё.

Ши: Тэг ээ. Яан... Шууд яваад ор. Тогшвол сонсохгүй.

Я: За. Ойлголоо Шин ах аа. Та ажлаа хий дээ. Аав аа. Аав аа?

Эр: Чи энд юу хийж байгаа юм?

Я: Аавдаа хоол авчирсан юм. Манай аавыг Ван Шиан гэдэг Зүтгүүрийн хэлтсийнх.

Эр: Юун оройн хоол? Гараад ир.

Я: Хаалга түгжигдчихсэн.

Эр: Түлхүүр аваад ир... Яваач. Намайг тавь л даа. Аавдаа хоол авчирч байхад яагахад намайг барьж байгаа юм?

Эр: Сейфэнд хоол хүргэж ирээ юу? Аавтайгаа шоронд уулзаарай. Яв.

Ши: Юу болоод байгаа юм?

Эр: Шин ах аа.

Ши: Юу болоо вэ?

Эр2: Шин хэсгийн дарга аа, Санхүүгийн хэлтсээс хулгайч барилаа.

Я:Шин ах аа, намайг аавд хоол авчирсан гээд хэлээд өгөөч.

Ши: Аавдаа хоол авчирсан? Аав чинь санхүүгийн хэлтэст хуваарилагдаа юу? Аан?

Я: Шин ах аа, та чинь...

Ши: Юу? Аваад яв.

Эр: Яв.

Эр2: Яв.

Я: Шин ах аа. Шин ах аа.

Эр: Яв...

Я: Намайг тавь.

Эр: Эсэргүүцэхээ боль.

Я: Намайг тавь.

**************

Эр: Яасан бэ?

Ван: Чи мэдэхгүй байна. Импортын ноосоор нэхсэн юм.

Эр: Тийм үү? Алив харъя.

Ван: Хүү авч өгсөн юм.

Эр: Шилэн хоргонд хадгалахгүй яагаа вэ?

Ван: Атаархаж байна уу? Хүүтэй болбол чамд ч бас авч өгнө өө.

Эр: Ван дарга аа. Ван дарга аа.

Ван: Яасан бэ? Юу болоо вэ?

Эр: Баларлаа. Хурдан очоорой.

Ван: Юу болоо вэ? Дахиад уурын хавхлаг эвдрээ юу?

Эр: Үгүй ээ. Очоод хар. Ван Яан.

Ван: Ван Яан яагаа вэ?

Эр: Хулгай хийсэн гээд хамгаалалтын тасаг руу аваад явчихлаа.

Ван: Аан?

Ши: Үйлдвэрийн эд хөрөнгийг хамгаалах хэрэгтэй.

Ван: Зогс...

Ши: Энэ бол энд ажилладаг хүн бүрийн үүрэг. Үйлдвэрийн эд хөрөнгийг...

Эр: Тэрнийг тавь...

Ван: Миний хүүг тавь.

Эр: Юу болоод байгаа юм?

Ван: тэрнийг тавь...

Эр: Тавиач...

Ши: Яаж байна аа?

Ван: Миний хүүг тавь гэж хэл.

Ши: Ажилд саад учруулж байна уу? Ван Шиан, чамд хэлчихье. Хэрэг тариад байвал чамд шийтгэл ноогдуулна шүү. Итгэнэ үү байна уу өөрөө мэд.

Ван: Шин Жианчун, асуудал байгаа бол хэл. Миний хүүг тавь. Тавь...

Ши: Тавихгүй. Гэртээ хүү чинь байж болох ч...Энд бол хулгайч.

Я: Би хулгайч биш.

Ван: Юу хулгайлсан юм?

Ши: Юу хулгайлсан?

Эр: Би хэлье. Санхүүгийн хэлтсийн цоожийг эвдэлчихсэн байсан. Биднийг очиход энэ дотор нь байж байсан. Сейф онгорхой байсан.

Я: Би тэгээгүй. Би юунд ч хүрээгүй.

Ван: Чи санхүүгийн хэлтэст юу хийж байсан юм?

Я: Шин Жианчун таныг тэнд байгаа гэж хэлсэн.

Ван: Хөөе хөөе хөөе.

Ши: Сонсов уу? Ийм бүдүүлэг. Шин Жианчун. Шин Жианчун. Ийм жаахан хүүхэд намайг тэгж дуудаж болох уу?

Ван: Чиний занга у? ШИн Жианчун, асуудал байгаа бол надтай ярь. Миний хүүг яах гээд байгаа юм?

Ши: Юугаа яриад байгаа юм? Чиний хүүхэд санхүүгийн өрөөнөөс баригдсан. Ойлгов уу? Сейфэнд бүх ажилчдын энэ сарын цалин байгаа. Би түрүүлж очоогүй бол тэр энд зогсож байхгүй байсан юм. Сайн бодоод үз.

Ван: Ингэе. Миний хүүг тавьчих, тэгээд ярилцъя.

Ши: Хаачих гээ вэ? Юу вэ? Хүн чангаагаад. Ван Шиан, чи намайг юу гэж бодоо вэ? Би хамгаалалтын хэсгийн дарга. Ажил бол ажил за юу? Сүүлийн үед манайхаас юм алга болоод байгаа байх аа?

Эр: Тийм ээ.

Ван: Том, жижиг олон юм алга болсон. Таван тонны машин хүртэл алга болсон. Яалтай билээ? Сон захирал тушаал гаргасан. Хулгай хийсэн хүнийг хатуу шийтгэнэ.

Я: Аав аа. Аав аа. Намайг гүтгэж байна. Цагдаа дууд. Цагдаа дууд.

Ши: Тэг. Тэр өрөөнд утас байгаа. Би залгаад өгөх үү? Залга. Ван Яаныг шалгуулъя.

Ван: Хөөе... Хөөе.

Эр: Хөөе.

Ван: Жианчун. Жианчун. Алив. Алив.

Ши: Юу вэ?

Ван: Хүрээд ир ээ.

Ши:  Яах гээд байгаа юм?  Битгий зулгаагаад бай.

Ван: Жианчун... би... би тусална аа. Юм зөөх хэрэгтэй болбол надад хэлээрэй... Би тусална, за  юу?

Ши: Туслах юм уу?

Ван: Тусална.

Ши: Худлаа даа.

Ван: Тусална аа.

Ши: Ван Шиан, ийм байна. Чиний надад туслах хамаагүй, би чамд тусалж байна. Би хүүгээ аврахад чинь тусалж байна.

Ван: Тийм ээ.

Ши: Энэний учрыг ойлгож чадахгүй бол би энэ хэрэгт оролцохгүй. Тэгвэл цагдаа учрыг нь олно биз. Цагдаагийн газарт очвол хүү чинь юу ч хийсэн бай тэрний намтарт үүрд бичигдэнэ.

Ван: Тийм ээ, тийм. тийм. Чи...

Ши: Лаоси...

Эр: За.

Ван: Хөөе, Лаоси.

Эр: Яах гээ вэ?

Ван: Жианчун, би буруу зүйл хийж. Надад бас хүүд минь тусалчих л даа. Хүүхэд зовоох хэрэггүй. Аан. Алив ээ.

Ши: Бодлоо их хурдан өөрчилж байх шив. Надаас гуй...

Ван: Гуйж байна. Гуйж байна.

Я: Аав аа, битгий гуй.

Ван: Дуугүй бай. Миний хүүг явуулчих.

Ши: Яаж гуйх гэж байна? Чанга гуй.

Ван: За... Шин хэсгийн даргын зөв. Модыг тайрч, хүүдийг сургаж байх хэрэгтэй. Хүү маань тэнэг болохоор сургах нь зөв.

Ши: Болж байна.

Ван: Алив. Алив... Тэрнийг тавь... Тавь тавь. Тавь.

Ши: Ван Шиан, хууль хэрцгий ч, хүн өөр шүү. Өнөөдөр би чамд тусалъя.

Ван: За.

Ши: Хүүгээ авч яваад сайн сурга.

Ван: за за. За за.

Ши: Хүмүүс хараад байна. Уучлалт гуй.

Ван: За. Тэрнийг тавь. Тавьчих... Ван Яан, Ван ахаасаа албан ёсоор уучлалт гуй.

Я: Намайг гүтгэсэн.

Ван: Амаа тат. Уучлалт гуй. Хурдан... Гуйгаач...

Я: Шин ах аа, тонил цаашаа.

**************

Эр: Гахайн яснаас тэжээллэг шөл гарна.  

Ван: Аан. Даршилсан байцаатай бол... манай хүү дуртай байдаг юм. Энэ.

Эр: За... За...

Ван: Хоолоо идсэн үү?

Ши: Ван Шиан.

Ван: Өшөөгөө авахаар ирээ юу?

Ши: Тэгмээр л байна. Би ямар зодолдож чадах биш. Яасан? Энд амьдарсаар л байна уу?

Ван: Нүүж чадахгүй л байна. Ван Яан эргээд ирж магадгүй.

Ши: Мартсанаас өнгөрсөн хэдэн жил би байнга зүүдэлдэг байсан. Зүүдэндээ... би энд амьдарч байдаг...

Ван: Яагаад шээсний уут авч явдаг юм?

Ши: Бөөрний дутагдал.

Ван: Эмчилж болох уу?

Ши: Хугацаа нь болохоор явахаас хойш. Долоо хоногт гурван удаа аппаратанд орж байгаа.

Ван: За за, энд зогсоод юу гэх вэ. Дээшээ оръё.  

Ши: Би шинэ өндөг авчирсан. Ногоон сонгинотой чинь яг тохирно.

Ван: Сүмс авчирсан юм уу?

Ши: Би сүмс авчирч яах юм? Чи юу бодоод байна аа? Сүмс гэнэ шүү. Надаар бүгдийг нь хийлгэх гээ юу?

Ван: Өндөгөө өөртөө үлдээ.

Ши: Өөртөө л санаа тавь. Одоохондоо би өндөг авчихтайгаа.

Ван: Тийм бол яах гэж хуурамч дугаар зардаг юм?

Ши: Тэрийг хэлэх гээд хүрээд ирлээ.

Ван: Хэргээ хүлээхээр ирээ юу? Ор ор.

Ши: Хэрүүл өдөх хэрэггүй шүү.

**************

Ши: Би зөвхөн хүргэлт хийдэг. Хар яриагаар дамчид гэж нэрлэдэг. Гонконгоор юу гэдэг билээ? Морин хүүхэд.

Гон: Мэднэ ээ. Морины хүүхэд. Гонконгчууд Шаозай, Шаозай гэж дууддаг юм.

Ши: Сайн мэдэж байх шив. Мэдэхгүй юм алга.

Гон: Та Кантон аялгаар хэлсэн болохоор тэднийг ойлгохгүй байх гээд л хэлж байна.

Ши: Тэгвэл гадныхан юу гэж хэлдэгийг мэдэх үү?

Гон: Мэднэ ээ. Амьтан байгаа биш.

Ши: Хэнийг амьтан гээд байгаа юм?

Ма: За за за.

Гон: Хэрэггүй юм яриад.

Ван: За за за.

Гон: Хэрэгтэй юм хэл л дээ.

Ван: За.

Ши: Би зөвхөн хүргэж өгдөг, өөрөө хийдэггүй. Мэргэжлийн ёс зүйгээ хамгаалах үүднээс хэн хийдгийг нь би хэлэхгүй. Гэхдээ 357Ф-ийг яах аргагүй би зарсан. Энэ баттай.

Гон: Яагаад минийхийг хуулбарласан юм?

Ши: Хийдэг хүмүүст хэнийх байх нь хамаагүй. Лотерейнаас ялгаагүй. Аз л мэдэх хэрэг.

Ма: Хэрэггүй яриагаа болиод гол юмаа ярь. Хэзээ зарсан юм?

Ши: Хагас сарын өмнө, Жианмей хорооллын тэнд. Би сайн санаж байна.

Ма: Утасных нь дугаар байгаа юу?

Ши: Утасны дугаар байхгүй ээ. Намайг бараа хүргэж өг гэвэл би зүгээр л хүргэж өгдөг. Өөр юм асуудаггүй... Гэхдээ... Миний бодож, ажигласнаар тэр залуу тэр хороололд амьдардаг.

Гон: Яаж мэдэж байгаа юм?  Цагдаагийн газарт хүргэж өгсөн бол цагдаа байх уу?

Ши: Чи амаа тат. Би ямар ажил хийдэг байлаа даа.

Гон: Юу юм?

Ши: Хамгаалалтын албаны дарга за юу?

Ван: За за...

Ши: Надад мэддэг юм байдаг юм.

Гон: Тэр чинь ямар ажил юм?

Ши: Чамд ер нь ямар хамаатай юм?

Ван: Зөвшөөрөлтэй ажил байсан юм.

Гон: Цагдаагийн зөвшөөрөл байгаа юм уу?

Ма: Хөөе.

Ши: Ямар ч байсан чамаас л дээр байсан юм.

Ма: Цаг үрэхээ боль.

Ван: Алив.

Ма: За, үргэлжлүүл.

Ши: Би ямар нэг юм анзаараагүй бол ингэж хэлэхгүй байсан. Би тэгж ярих хүн мөн үү?

Ма: Хэл хэл.

Ши: Тэр залуу тэр хорооллоос гэрийн шаахайтай гарч ирсэн.

Ма: Ямар шаахай?

Ши: Аан?

Ма: Шаахай нь яар юм?

Ши: Хуруу нь гардаггүй шаахай.

Ма: Өнгө нь?

Ши: Юун өнгө? хурууных нь уу?

Ма: Шаахайных нь өнгө.

Ши:. Юун хачин юм асуудаг юм?

Ма: Хараагүй юм уу?

Ши: Яаж... би яаж...

Ван: Тэр...

Ши: Ямар...

Ван: Жианчун. Тэр залуугийн царайг нь санаж байна уу?

Ши: Барзгар царайтай.

Ван: Хүү ирж байна.

В: Биао ах аа, сайн уу.

Гон: Бей ирчихэв үү?

В: Тийм ээ.

Гон: Шалгалтандаа бэлдэж байгаа юу? Тэнцэнэ биз дээ?

В: Муугүй ээ.

Ван: Миний хүү ухаантай юм чинь... Яагаад оройтоо вэ?

В: Дэлгүүр орчихоод.

Гон: Найз охинтой болоо юу?

В: Үгүй ээ.

Ван: Хүүхдээр тоглохоо боль. Ма ах.

В: Сайн уу, Ма ах аа.

Ван: Шин ах.

В: Сайн уу, Шин ах аа.

Ши: Чамтай адилхан байна. Аавтайгаа улам л адилхан болоод байх юм аа. Юм яриад хоолыг чинь хийхээ мартчихаж.

В: Зүгээр ээ, аав аа. Та нар ярилц даа. Би хоол хийчихье.

Ван: Бэй, өлсөж байна уу?

В: Гайгүй ээ.

Ван: Өлсөөгүй бол Цаас харандаагаа аваад ир.

В: Яасан?

Ши: Ам нь... жаахан урвагар.

В: За.

Гон: Ах аа.

Ван: Аан...

Гон: Бей ч авъяастай юм аа. Адилхан байна уу?

Ши: Тийм ээ, харвал танигдана.

Гон: Гражт барих дөхсөн нөхөр мөн үү?

Ван: Би  царайг нь харж чадаагүй. Эрдэнэ шишийн талбай руу орчихсон.

В: Аав аа, хэнийг барих гэж байгаа юм?

Гон: Миний машины дугаарыг хуурамчаар хэрэглэсэн хүн. Наадах чинь. Аав чинь барих гээд чадаагүй.

Ван: За, гаръя. Гаръя. Тийшээ очиж ус ууя.

Гон: Тэгье.

Ши: Надад ус хэрэггүй. Жорлон чинь хаана вэ? Миний уут дүүрчихлээ.

Ван: Ийшээ... Аав нь амттай хоол хийгээд өгье.

В: За...

Ма: Явцагаая. Тэнд очоод ажиглалт хийе. Тэр хороолол ганцхан хаалгатай. Энэ удаа зугтаж чадахгүй.

Ван: Ма ахмад аа. Та хоёр явж байх уу? Ван Бей маргааш явна. Би явахаас нь өмнө хамт хоол идмээр байна.

Гон: Маргааш явах юм уу?

Ван: Тийм.

Гон: Хэлэхгүй яасан юм. За. Тэгвэл хоёулаа явъя.

Ван: Тэр...

Гон: Хүүхэд сургуульд явах гэж байхад...

Ван: Юу хийгээд байгаа юм? Биао, хэрэггүй.

Гон: Хүүхдэд өгч байхад.

Ван: Чиний ямар байгааг би мэднэ шд.

Гон: Ав л даа.  Ямар танд өгсөн биш.

Ван: Хэрэггүй ээ.

Ма: Ав аа.

Гон: Зүгээр ээ.

Ма: Зүгээр ав аа. Ав.

Гон: Ав гээд байхад.  

Ван: Наадах чинь хэцүү байгаа.

Гон: Ав гээд байхад.

Ма: Ав аа, ав. Маргааш Бээжин явах юм уу?

Ван: Тийм.

Ма: Сайн анхааруулаарай.

Ван: За за.

Ши: Одоо миний хэрэггүй биз дээ?

Ван: Аан.

Ши: Явчихсан уу?

Ван: Баярлалаа.

Ши: Яагаад байгаа юм? Юундаа баярласан юм.

Ван: Хоол хоол идчихээд яв.

Ши: Худлаа маяглаад. Намайг жинхнээсээ үлд гэсэн ч, надад зав алга. Аппаратанд орох мөнгө олох хэрэгтэй.

Ван: Жианчун.

Ши: Яасан?

Ван: Дахиад битгий хууль бус юм хийгээрэй.

Ши: Хүн доромжлоод. Наадахаа далд хий.

Ван: Би чамайг...

Ши: Наадахаа далд хий, далд хий.

Ван: Миний...

Ши: Үгэнд ор.

Ван: Зүгээр сайхан сэтгэл гаргаад...

Ши: Мөнгөө далд хий. Би чамаас илүү мөнгөтэй. Намайг... зүгээр Жианчун гэж дуудаж бай. Арай дотно сонсогдож байна. Ойлгосон уу? Би... дахиад хууль бус юм хийхгүй. Чи байг гэхэд цагдаа нар намайг барих л болно. Тийм биз? Хэн ч шоронд үхэхийг хүсэхгүй, тийм үү?

Ван: Бей, хоолоо идээрэй. Ирж хоолоо ид. Бей, хоолоо ид. Хоолоо ид ээ. Чи жүүсээ уугаарай. Үг хэлье. Хүүгээ шалгалтаа сайн өгч, өндөр оноо авахын төлөө. Хоолоо ид, халуун дээр нь. Гахайн мах...

В: Баярлалаа.

Ван: Энийг идээд үз. Сайхан үнэртэж байна.

В: Аав аа.

Ван: Аан?

В: Нэг юм асууж болох уу? Надаас битгий нуугаарай. Та ахтай холбоотой хэргийг судалж байгаа юм уу?

Ван: Бараг л... Чамаас нууя гэж бодоогүй. Чамайг оролцуулахыг хүсээгүй юм. Одоо чи хийх ёстой юмаа л хий. Чамайг сайн явбал аав нь баярлана.

В: Тэгэхэд ах миний насан дээр байсан  байх, тээ?

Ван: Аан. Энэ хотоос явна гэхэд нь би явуулалгүй болиулдаг байсан. Тэгэхэд юу хүсч байгааг нь мэддэггүй байсан. Одоо бол мэдэж авсан.

В: Аав аа, би... Би Бээжин явмааргүй байна. Үнэнийг хэлэхэд коллеж тийм чухал биш. Та хөгширч байна. Би хол баймааргүй байна...

Ван: Бей, чамд ахтай чинь адилхан зүйл бас өөр нэг зүйл байгаа. Чи миний төрсөн хүү биш болохоор бүх насаараа миний дэргэд байх албагүй. “Сэтгэл байгаа газарт гэр байдаг” гэж хуучны үг байдаг. Би Хуалинд байж байгаад үхэх хүн. Бас... Чи байгаагүй бол аав нь өдийд байхгүй байсан... Чи бид хоёрт харамсах зүйл байхгүй.

В: Аав аа, ойлголоо.

Ван: Энийг ярихаа больё. Хоолны дур алга болчихно. Алив, нэг тулгачихъя.

В: Аав аа, Би өглөө галт тэргэнд суух ёстой. Би хувцасаа бэлдье. Цадчихлаа.

Ван: Цадчихсан юм уу?

В: Цадчихсан.

Ван: За за. Тэгвэл эртхэн унтаарай. Маргааш өглөө би галт тэрэгний буудал хүргэж өгье.

В: За.

Ван: Сайн барьсан уу?

Я: Сайн барьсан.

Ван: Аав нь хурдаа нэмлээ шүү.

Я: Аав аа?

Ван: Аан?

Я: Миний хэн гэдгийг мэдэх үү?

Ван: Ван Яан. Ван Бей... Бей? Яан?

6-р анги төгсөв

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home