yria

Боловсрол телевиз дэлхийд алдартай танин мэдэхүйн нэвтрүүлэг болох “Саятан” шоуг Сони пикчрсийн албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэж эхэлсэн байна. “Монголын саятан” шоуг хийснээрээ Монгол улс нь дэлхийн 131 дэх улс болж байгаа юм. Энэ шоу нь дэлхийн телевизийн түүхэн дэх хамгийн алдартай шоу гэж хэлж болно. Би Улаанбаатар хотод яг одоо Боловсрол телевизийн хамт олонтой энэхүү шоуны үйл явц дээр хамтран ажиллаж байна.

 

Энэ шоу нь дан ганц асуулт хариултын нэвтрүүлэг биш ба сэтгэл хөдөлгөм мөчүүд ихтэй байдаг. Энэхүү шоуны онцлог нь маш энгийн бөгөөд ойлгомжтой дүрэмтэй. Та 15 асуултад зөв хариулан 20 сая төгрөгийг хожих ба асуултад хариулахын тулд таньд 3 боломж олгогдсон байгаа. Монголын саятан шоунд оролцож байхдаа оролцогчид эрсдэлтэй шийдвэрүүдийг гаргах мөчүүд тулгарах тохиолдлууд олон бий. Оролцогчид эрсдэлээ үүрээд асуултандаа хариулаад цаашаа явах уу эсвэл хожсон мөнгөө аваад гарах уу гэдэг дээр шийдвэр гаргах шаардлага зөндөө тохиолддог. Энэ шоуны бас нэгэн гоё зүйл нь нэвтрүүлгийг үзэж буй хүмүүс оролцогчтой хамтдаа асуултад хариулж, телевиз рүүгээ хашгирахаас аргагүйд хүрдэгт байгаа юм.

 

Боловсрол телевизийн баг хамт олонтой ажиллахад сэтгэгдэл өндөр байгаа. Би зүгээр ч энэ үгийг хэлж байгаа юм биш ээ. Би дэлхийн маш олон оронд очиж ажиллаж үзэж байсан. Энд ажиллаж байгаа продакшн баг бол үнэхээр тусч, намайг сонсож, зөвлөгөөг хүлээн авч бүх зүйлийг сайн хийе, суръя гэсэн хандлагатай байна. Цоо шинэ форматаар энэхүү нэвтрүүлгийг хийж байгаа ч гэсэн энэ баг маш хурдан бүх зүйлийг сурсан. Тайзны хувьд ч мөн адил маш хурдан бөгөөд маш сайн ажилласан. Боловсрол телевиз өөрсдийн багаараа бахархах хэрэгтэй.

 

Энэ шоуг үзэх дуртай, үзээд оролцмоор байгаа хүмүүсийг анкет бөглөөрэй гэж хүсч байна. Бүх төрлийн хүмүүс оролцох боломжтой шоу шүү дээ. Нас, хүйс, мэргэжил хамаарахгүйгээр оролцуулдаг. Та ямар ч амьдралын туршлагатай байсан хамаагүй. Та өөрийгөө чадна аа л гэж бодож байгаа бол өөрийгөө сориод үзэх л хэрэгтэй гэж бодож байна. Амьдралын туршлагаас авсан мэдлэг тань ч хэрэг болж, түүнийгээ ашиглан амжилттай оролцож болно.

Сүүлд нь хэлэхэд “Монголын саятан” шоу үргэжлүүлэн олон жил хийгдэнэ гэж найдаж байна. Бүгдэнд нь амжилт хүсье мөн баяр хүргэе.

Back to episodes Go home