Интерактив хичээл 10-Бүгдийг өгүүлэгч уншина
|
Өгүүлэгч: Сэдэв: Цээжээр тооцоолох Гарчиг: Дэлгүүр явсан нь |
|
|
Өгүүлэгч: Жижигээ аавтайгаа хамт дуртай тоглоомоо авахаар дэлгүүр явах гэж байна. Ээж нь тэдэнд алим, жүрж, өндөг, сүү, талх захив. Тэдэнтэй хамт дэлгүүр явцгаая. Хүүхдүүд ээ! Ээжийнхээ захисан хүнсээ авахад Жижигээд туслаарай. Жижигээтэй хамт дэлгүүр явж, дуртай тоглоомыг нь авахад тусалсанд баярлалаа. Одоо Жижигээ цуглуулсан хүнсээ амтархан идэж байна. Та нар ч бас амин дэмээр баялаг хоол хүнс идэж, эрч хүчтэй байгаарай. |
|
|
● Тэдний авсан хүнсийг хамтдаа тооцъё. ● 1 алим 5 төгрөг бол 9 ширхэг алим хэдэн төгрөг болох вэ? ● Хэд орчим төгрөг зарцуулсан бэ? ● Жижигээ 8 ширхэг өндөг авав. Аав нь 2 дахин бага өндөг авчээ. Тэд нийт хэдэн өндөг авсан бэ? ● Өндөг 10 төгрөг бол тэд нийт хэдэн төгрөгөөр өндөг авсан бэ? ● Өндөг хэд орчим төгрөг болсон бэ? ● Жүрж 10 төгрөг. Сүү жүржнээс 2 дахин их үнэтэй. Тэд 3 ширхэг сүү авсан бол нийт хэдэн төгрөг болсон бэ? ● Дөрвөлжин талх 100 төгрөг. Харин дугуй талх дөрвөлжин талхнаас 2 дахин их үнэтэй байв. Дугуй талх хэдэн төгрөг вэ? ● Жижигээ 4 дугуй талх авав. Харин аав нь түүнээс 2 дахин бага дөрвөлжин талх авсан байв. Аав хэдэн талх авсан бэ? ● 2 дөрвөлжин, 4 дугуй талх авсан бол нийт хэдэн төгрөг болсон бэ? ● Жижигээ дэлгүүрээс авсан хүнсээ хөргөгчиндөө хийхээр боллоо. Түүнд тусалцгаая. ● Тоонуудыг ажиглаад, хөргөгчний тавиурыг гүйцээн байрлуулаарай. ● Үнийн дүнг ажиглаад, өсөх эрэмбээр тавиурт байрлуулаарай. |
Back to episodes Go home