Интерактив контент 9
|
Өгүүлэгч: Сэдэв: Цаг хугацааг хэмжих Гарчиг: Үлэг гүрвэлийн музейд |
|
|
Өгүүлэгч: Өнөөдөр Томоо, Жижигээ хоёр 11 цаг 30 минутад үлэг гүрвэлийн музей үзэхээр болжээ. Жижигээ 11 цаг 25 минутад ирээд Томоог хүлээв. Тэр босож, сууж, юм идэж, ийш тийш холхисоор түүнийг хүлээсээр байлаа. Эцэст нь Томоо ирлээ. Томоо: Сайн уу, Жижигээ? Чи надаас эрт ирсэн байна шүү. Харин би яг цагтаа ирж байгаа биз? Жижигээ: Айн? Хоёулаа 11 цаг 30 минутад уулзъя гэж ярьсан шүү дээ. Гэтэл одоо 12 цаг 15 минут болж байна. Томоо: Аан. Хүлээлгэсэнд уучлаарай. Би цаг сайн мэдэхгүй. Тэгээд чамд хэлэхээс ичээд хэлж чадаагүй юм аа. /ичингүйрэн хэлнэ/ Жижигээ: Өө, үнэнээ хэлэх чинь сайн шүү дээ. Хэрвээ чи үнэнээ хэлсэн бол би чамд цаг заагаад л өгнө. Чи энэ цагийн зүүнүүдийг харж байна уу? Томоо: Ммхан. Жижигээ: Энэ бол секунд, минут, цагийн зүүнүүд. Тэгэхээр чи зүүнүүд аль тоо руу заасан байгааг харах хэрэгтэй. Тэгээд л цагаа мэдчихнэ. Томоо: Аан. Тэгвэл секунд, минут, цагийн аль нь их юм бэ? Жижигээ: Тэгэхээр цаг хугацааны хамгийн бага нэгж бол секунд. 60 секунд нь 1 минуттай тэнцүү. 60 минут нь 1 цагтай тэнцүү. 24 цаг нь 1 хоногтой тэнцүү. Харин 30 хоног нь 1 сартай тэнцүү. 12 сар нь 1 жилтэй тэнцүү. Томоо: Тэгвэл жил нь цаг хугацааг хэмжих хамгийн том нэгж байх нь ээ? Жижигээ: Аанхан, яг зөв. За музей рүү орцгооё. Хөөх, Томоо энд бяцхан үлэг гүрвэлийн зургууд байна. Томоо: Тийм байна. Гэхдээ тоглоом бололтой. Энд юу бичсэнийг уншаадахъя. “Зургуудыг үйл явдлын дарааллын дагуу байрлуулаарай. Хэрвээ зөв байрлуулбал бяцхан үлэг гүрвэл та нартай мэндчилнэ” гэнэ ээ. Жижигээ: Хөөх, за байрлуулцгаая. Томоо: Ёстой хөөрхөн юм аа. /нэг үзмэр шүргээд унагаах шахна/ Өө, яана аа. Яг унагаах гэж байна. Жижигээ: Томоо, болгоомжтой. Музей үзэх гоё л доо. Гэхдээ үзмэр болон эд зүйлсийг гэмтээхгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Музейн үзмэр бүр үнэ цэнтэй шүү дээ. Томоо: Аанхан, ойлголоо Жижигээ. /инээлдэн цааш явна/ |
|
|
Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина. |
|
|
● Зөв жишиж, өндөгнөөс ямар үлэг гүрвэл гарахыг хараарай. ● Асуултад зөв хариулж, танхимд харагдахгүй байгаа үзмэрүүдийг ил болгоно уу. ● Цаг хэд болж байна вэ? ● 5 минутын дараа хэдэн цаг болох вэ? ● 30 минутын дараа хэдэн цаг болох вэ? ● 2 цаг болоход хэдэн минут дутуу байна вэ? ● Цаг хэд болж байна вэ? ● 16 цагаас хэдэн минут өнгөрсөн байна вэ? ● 5 минутын дараа хэдэн цаг болох вэ? ● 17 цаг болоход хэдэн минут дутуу байна вэ? ● Цагийн зүүг зөв байрлуулж, үлэг гүрвэл бүтээгээрэй. |
Back to episodes Go home