Интерактив контент 8
|
Өгүүлэгч: Сэдэв: Уртыг хэмжих Гарчиг: Өвөө, эмээдээ тусалсан нь |
|
|
Өгүүлэгч: Томоо, Жижигээ хоёр зуны амралтаараа хөдөө өвөөгийндөө амарч байна. Нэг өдөр өвөө нь хонины хашаагаа зөөж, өөр газар барихаар болжээ. Томоо, Жижигээ хоёр ч өвөөдөө туслахаар хамт явав. Хашааны шон, мод урт, богино янз бүр байлаа. Өвөө: За миний хүүхдүүд наад шонгуудаа урт богино, өндөр намаар нь ялгаж тавиарай. Хольж болохгүй шүү. Жижигээ: За өвөө. Томоо: Өвөө, Жижигээ бид хоёр урт, өндрийг хэмжиж сурсан. Одоохон ялгаад тавиадахъя. Өвөө: Хөөх, мундаг хүүхдүүд шүү. /инээнэ/ Өгүүлэгч: Дараа нь тэд гэртээ ортол эмээ нь дээл оёж байв. Гэтэл эмээ нь шугамаар биш гараараа хэмжиж байлаа. Ийнхүү тэд гараараа яаж хэмждэгийг нь эмээгээсээ асуув. Эмээ: Шугам, туузан метр байхгүй бол ингэж гараараа хэмждэг юм. Алд, дэлэм, төө, сөөм гээд л. Жишээ нь энэ даавуу хоёр сөөм урттай байна. Харин энэ торго 1 дэлэм урттай байна гэж хэмжинэ шүү дээ. Жижигээ: Ммм, бас ингэж хэмжиж болдог байх нь ээ! Томоо: Харин тийм. Шинэ юм сурч авлаа шүү. Жижигээ, чи энд зогсож бай даа. Би шугамаар, бас уламжлалт хэмжээсээр хэмжиж үзье. Жижигээ: Аан за. Өгүүлэгч: Ийнхүү тэр Жижигээгийн өндрийг хэмжиж үзлээ. Зургийг ажиглаад, тус бүрийн хэмжээг нөхөөрэй. Жижигээгийн өндөр 150 см байна. Жижигээгийн өндөр 8 төө байна. Дараа нь эмээгийнхээ болон өөрийнхөө өндрийг ч хэмжлээ. Тэдний хэн нь хамгийн өндөр байна вэ? Хэн нь хамгийн намхан байна вэ? Томоо, Жижигээ хоёрын хэн нь өндөр байна вэ? Ингээд Томоо, Жижигээ хоёр эмээгийнхээ дээл оёхыг харангаа зарим зүйлсийг хэмжихэд нь тусаллаа. |
|
|
Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина. |
|
|
● Алийг нь хэмжихээ сонгоорой. ● Зургийг анхааралтай ажиглаад, уртыг метр, сантиметрээр илэрхийлээрэй. ● Хашааны модыг ихээс нь бага руу нь дугаарлаарай. ● Хурганы хашааны хүрээний уртыг олоорой. ● Дүрсийн хүрээний уртыг пи үсгээр тэмдэглэнэ. ● Дүрсийн хүрээний уртыг олохдоо бүх талуудыг нэмнэ. ● Хонины хашааны хүрээний урт 120 см, нэг талын урт 40 см бол нөгөө талын уртыг олоорой. ● Тэгш өнцөгтийн хүрээний уртыг олохдоо урт дээр өргөнийг нэмээд 2-оор үржүүлнэ. Энэ бодлогод хүрээний урт 120 см гэж мэдэгдэж байна. Мөн нэг тал нь 40 см гэж мэдэгдэж байна. Тэгэхээр нөгөө талын уртыг олохдоо, хүрээний уртыг 2-т хуваана. Тэгэхээр нэг урт, өргөний нийлбэр гарна. Түүнээсээ мэдэгдэж байгаа талыг хасна. ● Хашааны хүрээний урт 80 см бол талын уртыг олоорой. ● Зөв дөрвөлжин дүрс буюу квадрат нь дөрвөн талтай, дөрвөн тал нь тэнцүү учир хүрээний уртыг олохдоо талын уртыг 4-өөр үржүүлнэ. Энэ бодлогод квадратын хүрээний урт өгөгдсөн байна. Тиймээс талыг олохдоо хүрээний уртыг 4-т хуваахад тал мэдэгдэнэ. ● Хашааны уяануудыг хооронд нь жишээрэй. |
|
Back to episodes Go home