Hudson S2-8

Hudson & Rex

S02E08

Усан дахь сум.

 

Dialogue List

00:00:19:07

Сэлүүрчдийн баг

Хадлан тариа дээш тэмүүлнэ...

 

00:00:21:12

 

Өглөө эрт цагаар...

 

00:00:23:20

 

Хадлан тариа дээш тэмүүлнэ...

 

00:00:26:09

 

Хадлан тариа дээш тэмүүлнэ...

 

00:00:28:23

 

Хадлан тариа дээш тэмүүлнэ...

 

00:00:31:10

 

Өглөө эрт цагаар...

 

00:00:33:15

Каш

Хөөх.

 

00:00:35:12

Деймон

Буун дуу байх шиг байна.

 

00:00:37:03

Адлер

Бүгд!

 

00:00:37:13

 

Ус руу!

 

00:00:38:12

 

Хурдан!!

 

00:00:43:09

 

Завиныхаа ард нуугдаад!

 

00:00:45:22

 

Бүгд зүгээр үү?

 

00:00:46:23

 

Бүүн?

 

00:00:47:13

Бүүн

Тийм ээ.

 

00:00:48:06

Адлер

Каш?

 

00:00:48:21

Каш

Би зүгээр ээ.

 

00:00:49:13

Адлер

Деймон.

 

00:00:50:06

Деймон

Би ч гэсэн.

 

00:00:50:19

Адлер

Нико?

 

00:00:52:07

Сэлүүрчдийн баг

Нико! Нико хааа байна аа!

 

00:00:55:03

 

Нико!

 

00:00:56:06

 

Буран минь, Нико

 

00:00:57:12

 

Тэд Никог буудчихаж! Тэд Никог буудчихаж!

 

00:00:58:23

 

Нико!

 

00:00:59:09

 

Залуус аа, хурдлаарай, хурдлаарай!

 

00:01:00:13

Адлер

Тэрнийг толгойг уснаас гарга.

 

00:01:24:18

Чарли

Явъя, хамтрагч аа.

 

00:01:39:20

 

Мэдсэн юм байна уу?

 

00:01:40:19

Донован

Хойд хэсгээс хоёр удаа буудсан.

 

00:01:43:02

 

Бай нь сэлүүрт завины дөрвөн хүнтэй баг байсан.

 

00:01:45:18

 

Тэдний залуурч амиа алдсан.

 

00:01:46:17

 

Бид мэргэн бууч гэж бодож байна.

 

00:01:48:06

Жесси

Хол яваагүй байх ёстой.

 

00:01:49:07

 

Өмнөд эрэг дээр байсан гэрчүүдийн хэлж байгаагаар хойд эрэг дээрээс хоёр удаа буудсан.

 

00:01:54:06

Донован

Тийм ээ, бууч үүрийн 5 хагаст буудсан.

 

00:01:56:04

 

Хамгаалагч мэдээлэл өгсөн.

 

00:01:57:11

Жесси

Шөнийн эргүүлүүд хоёр талын замууд дээр байсан.

 

00:02:00:17

 

Бид энд, энд, энд эргүүл байрлуулж, эргэн тойронд шалгалтын цэг байгуулсан.

 

00:02:05:02

Чарли

Тэгэхээр тэр гацсан гэсэн үг.

 

00:02:06:03

Донован

Тийм ээ,  тэгж л найдаж байна.

 

00:02:07:12

 

Май, энийг ав.

 

00:02:09:07

 

Санаа зоволтгүй.

 

00:02:09:19

 

 Урьдчилан сэргийлж байгаа юм.

 

00:02:10:23

 

Тусгай албаныхан ирж байгаа.

 

00:02:12:04

 

Тэд усны захаас толгод руу өгсөж нэгжлэг хийнэ.

 

00:02:14:22

 

Рекс та хоёр тэдний араас явж Рекс бууны дарины үнэр авах нь уу харъя гэж бодож байна.

 

00:02:19:00

 

Тэндээс явсан замыг нь олж ч магадгүй.

 

00:02:20:10

Жесси

Би мэргэн буучийн байрлаж байсан байж болох газрын мэдээллийг явуулъя.

 

00:02:22:14

 

Замаар 100м өгсөөд байгаа.

 

00:02:24:06

Донован

Гэхдээ Тусгайгийнхан газрыг хамгаалалтад авахаас нааш та нар явж болохгүй.

 

00:02:27:04

Чарли

Мэдээж.

 

00:02:28:00

 

Энэ яачихсан юм бэ?

 

00:02:31:01

Донован

Наадах чинь чинийх биш.

 

00:02:35:06

Чарли

Аан.

 

00:02:40:15

 

Том сэрүүлэг байсан уу?

 

00:02:42:03

Сара

Тийм ээ, хэлээд юу гэх вэ.

 

00:02:43:17

 

Танилц, Нико Ферми.

 

00:02:46:07

 

Сэлүүрчдийн олимпд оролцох боломжтой байсан.

 

00:02:48:00

 

Дөнгөж 21 настай байсан.

 

00:02:49:06

Чарли

Шууд онож.

 

00:02:50:12

Сара

Тийм ээ, духанд нь.

 

00:02:53:06

 

Гавлын ясны хүнд гэмтэл.

 

00:02:54:05

 

Ядаж л шууд үхсэн.

 

00:02:55:14

Чарли

Сумыг нь олсон уу?

 

00:02:56:18

Сара

Харамсалтай нь шууд нэвт гарсан.

 

00:02:58:12

 

Нуур руу орчихсон байх.

 

00:03:00:06

 

Бүтэн задлан хийхгүйгээр хэлэхэд хэцүү байна.

 

00:03:02:04

 

Солиотой буудаж гэхээс өөр хэлэх юм алга даа.

 

00:03:04:13

 

Юу хийж байгаагаа мэдэж байж.

 

00:03:06:11

Чарли

Энэ хүүхдийг үнэхээр алахыг хүсч.

 

00:03:10:08

Адлер

Бүгд их хурдан болсон.

 

00:03:11:11

Чарли

Тийм ээ, хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ та нар хэн нэгнийг харсан уу?

 

00:03:14:19

 

Эсвэл сонссон ч юм уу?

 

00:03:16:01

Дасгалжуулагч Рийд

Залуус аа, сайн бодоорой.

 

00:03:16:21

 

Мөрдөгч бүгдийг мэдэх нь чухал шүү.

 

00:03:19:19

Деймон

Өмнө зүгээс буудсан.

 

00:03:23:11

Чарли

Итгэлтэй байна уу?

 

00:03:24:07

Деймон

Тийм ээ.

 

00:03:25:03

 

Бид зүүн тийшээ явж байсан.

 

00:03:26:13

 

Бидний зүүн талаас ирсэн.

 

00:03:28:08

Чарли

Бидэнд буудлага хойд зүгээс болсон гэж гурван гэрч хэлсэн, гэхдээ...

 

00:03:31:18

 

Гэхдээ адреналинаас болж толгой эргэж болно.

 

00:03:35:09

Дасгалжуулагч Рийд

Адлерын удирдагчийн чанар илэрч, буудсан хүнд дзахиад боломж олгоогүйд бид баяртай байгаа.

 

00:03:40:12

Чарли

Эсвэл тэр байгаа оносон байх.

 

00:03:43:23

 

Тэр яагаад  залуурчны суудалд байсан юм?

 

00:03:45:14

Адлер

Өршөөгөөрэй?

 

00:03:47:01

Чарли

Хохирогч доод тал нь 90кг байсан байх.

 

00:03:49:03

 

Залуурчид хөнгөн байдаггүй билүү?

 

00:03:50:17

Бүүн

Манай залуурчин хотод байхгүй байгаа, эрхэм ээ.

 

00:03:53:02

 

Эмээ нь нас барсан.

 

00:03:54:12

Дасгалжуулагч Рийд

Заримдаа бэлтгэлийн үеэр бид залуурт хүнд хүн суулгадаг юм.

 

00:03:58:00

 

Булчинтай  болоход тусалдаг.

 

00:03:59:10

Чарли

Хэн нь хүнд гэдгийг хэн шийддэг вэ?

 

00:04:07:12

Донован

Хадсон.

 

 

Чарли

за.

 

00:04:08:01

 

Нэгжлэг дууссан.

 

00:04:09:07

 

Хэргийн газрыг шинэ байгаа дээр нь Рексийг аваад яв.

 

00:04:12:05

Чарли

Уулын бэлийг битүүмжилсэн.

 

00:04:13:05

 

Рекс бид хоёр буудлага газрыг шалгахаар явлаа.

 

00:04:15:05

 

Надад туслаач.

 

00:04:16:03

 

Залуус чинь ямар нэг юм санавал над руу залгаарай.

 

00:04:19:11

Дасгалжуулагч Рийд

Мэдээж.

 

00:04:20:05

Чарли

Рекс.

 

00:04:21:18

Каш

Нэг удаа буудсан.

 

00:04:24:12

 

Олон биш.

 

00:04:26:04

 

Ганцхан буудсан.

 

00:04:27:11

 

Би итгэлтэй байна.

 

00:04:29:13

Чарли

За, баярлалаа.

 

00:04:31:09

 

Рекс.

 

00:04:40:23

 

За, анд минь.

 

00:04:44:05

 

Үнэрлээрэй.

 

00:04:47:19

 

Хайгаарай.

 

00:04:54:08

 

Яасан бэ, анд минь?

 

00:05:11:11

 

Үгүй ээ, эндээс буудсан байх боломжгүй.

 

00:05:12:17

 

Мэргэн бууч харагдах байсан.

 

00:05:14:02

 

Явъя.

 

00:05:33:23

 

Тийм ээ.

 

00:05:35:06

 

Тийм ээ, чамд эргэлзэх ёсгүй байж, анд минь.

 

00:05:39:22

 

Хоёр дахь буудлага цуурай байсан бол яах вэ?

 

00:05:41:14

Жесси

Юу гэсэн үг вэ?

 

00:05:42:07

Чарли

Завин дээр байгаагүй гэрчүүд хоёр удаа уудсан гэж хэлсэн.

 

00:05:46:04

 

Гэтэл миний зогсож байгаа газарт цуурай жинхэнэ дуунаас чанга сонсогдож байна.

 

00:05:50:09

Жесси

Тийм байх  боломжгүй.

 

00:05:51:11

 

Акустик энерги  тархахын тулд тодорхой хэмжээгээр өдөөгдөх ёстой.

 

00:05:54:07

Чарли

Одоо биш ээ, Жесси.

 

00:05:55:01

 

Би хуурамч сонсгол гэдгийг мэднэ.

 

00:05:56:06

 

Гэхдээ жинхэнэ юм шиг сонсогдож байна.

 

00:05:57:19

 

Хэрвээ гэрчүүд энийг сонсоод, хойд эргээс ирж байгаа цуурайд  цуурайд анхаарлаа хандуулсан бол...

 

00:06:03:10

Жесси

Бид буруу газар хайж байна.

 

00:06:05:01

Чарли

Яг зөв.

 

00:06:10:15

 

Урд эрэг эзэнгүй харагдаж байна.

 

00:06:12:11

 

Тэнд амьдардаг хүн байна уу хар.

 

00:06:13:16

 

Ямар нэг юм харсан байж магадгүй.

 

00:06:15:10

Донован

Хадсон.

 

00:06:16:01

 

Шинэ гэрч гарч ирсэн.

 

00:06:19:14

Чарли

Явъя, анд минь.

 

00:06:20:10

 

Явъя.

 

00:06:29:10

 

Сабрина Каллен уу?

 

00:06:31:07

 

Мөрдөгч Хадсон.

 

00:06:32:05

Адлер

Дүү маань дөнгөж сая сонсоод.

 

00:06:35:17

 

Нико тэр хоёр дотно байсан юм.

 

00:06:38:14

Чарли

Найзыгаа алдсанд чинь харамсаж байна.

 

00:06:41:19

 

Та өглөө тэнд байсан уу?

 

00:06:43:19

Сабрина

Тийм ээ, өглөө гүйж байгаад завины байшинд ирсэн.

 

00:06:46:04

Чарли

Хэдэн цагт вэ?

 

00:06:48:01

Сабрина

Тав арван тав болж байсан байх.

 

00:06:50:00

Чарли

Хачин юм ажигласан уу?

 

00:06:51:05

Сабрина

Үгүй ээ, юу ч байгаагүй.

 

00:06:53:15

 

Бүгд энд байсан.

 

00:06:56:00

Чарли

Бүгд гэж хэн юм?

 

00:06:57:05

Сабрина

Сэлүүрчид бүгд.

 

00:06:58:07

 

Нико, Бүүн, Каш, манай ах.

 

00:07:02:23

 

Дасгалжуулагч Рийд ч гэсэн.

 

00:07:05:04

Чарли

Та буун ду сонссон гэж би ойлгосон?

 

00:07:09:08

Адлер

Хөөе.

 

00:07:11:11

Сабрина

Би машин дуугарч байна гэж бодсон.

 

00:07:14:03

 

Би чихэвчээ зүүчихсэн байсан.

 

00:07:15:09

 

Тэгээд би гүйгээд явчихсан.

 

00:07:17:17

Чарли

Хаашаа гүйсэн бэ?

 

00:07:18:21

Сабрина

Өглөө болгон гүйдэг газар руугаа.

 

00:07:20:19

 

Өмнөд эрэг дээр.

 

00:07:22:17

 

Эрэг дагууд, дараа нь зүүн тийшээ дээшээ өгсөөд.

 

00:07:27:20

 

Нико хажуугаар өнгөрөхдөө  далладгаараа далласан.

 

00:07:30:18

 

Тэгээд 30секундын дараа би буун дуу сонссон.

 

00:07:35:14

 

Гэхдээ би эргэж ч хараагүй.

 

00:07:39:13

Адлер

Чи мэдээгүй шд, Сабрина.

 

00:07:41:21

Чарли

Хэцүү байгааг ойлгож байна.

 

00:07:43:01

 

Гэхдээ буун дуу гарахад яг хаана байсныг чинь мэдэх хэрэгтэй байна.

 

00:07:46:22

Сабрина

Би яг зам салах гэж байсан.

 

00:07:49:05

 

Эгц өгсүүр болж эхэлдэг том хожуулын ойролцоо.

 

00:07:54:13

Чарли

Энэ маш чухал.

 

00:07:55:11

 

Сайн бодох хэрэгтэй шүү.

 

00:07:58:02

 

Нэг удаа буудсан уу, хоёр уу?

 

00:07:59:03

Сабрина

Нэг.

 

00:08:01:05

Чарли

Хаанаас гарсныг нь мэдэх үү?

 

00:08:02:20

 

Аль зүгээс?

 

00:08:04:05

Сабрина

Тийм ээ, өмнө зүгээс.

 

00:08:06:09

Чарли

Өмнө үү?

 

00:08:11:20

 

За.

 

00:08:12:06

 

Дүүгийнх нь мэдүүлэг бусад гэрчүүдийнхээс бас л зөрж байна.

 

00:08:14:21

Жесси

Тэр ч гэсэн буун дуу өмнө зүгээс гарсан гэж байна уу?

 

00:08:16:16

Чарли

Тийм ээ, гэхдээ ганц удаа.

 

00:08:18:03

 

Тэр цуурайны хүрээнээс гадна байсан байх.

 

00:08:20:19

Жесси

Тэгвэл тэрний зөв.

 

00:08:22:06

 

Өмнөд эрэг дээр амьдардаг хүн байна.

 

00:08:24:22

 

Нэг хүн.

 

00:08:26:07

 

Нэг залуу.

 

00:08:27:02

 

Жерри Окинклос.

 

00:08:28:09

Чарли

Надад байрлалыг нь явуулж болох уу?

 

00:08:29:22

Жесси

Тийм ээ.

 

00:08:30:05

Чарли

Баярлалаа.

 

00:08:30:18

Жесси

Явуулчихлаа.

 

00:08:31:06

Чарли

Би Рекстэй шалгаадахъя.

 

00:08:42:05

 

Тайван, анд минь.

 

00:08:43:11

 

I'm sure it'll be nothing.

 

00:08:46:09

 

Рекс!

 

00:08:47:05

 

Рекс!

 

00:08:57:02

 

Аа.

 

00:09:01:11

 

Мөрдөгч Хадсон байна.

 

00:09:03:10

 

Тусгай алба  хэдхэн минутын дотор ирнэ.

 

00:09:05:05

 

Буугаа хурдан хая!

 

00:09:06:18

 

Ойлгож байна уу?

 

00:09:07:17

Жерри

Танай залуус миний эдлэн рүү орсоор  залхаж байна.

 

00:09:11:05

Чарли

Би хөвгүүдийн нэг биш ээ.

 

00:09:12:12

 

Хууль сахиулагч байна.

 

00:09:13:22

 

Асуудал байгаа бол аюулгүй орчинд ярилцаж болно.

 

00:09:21:03

 

Нохойг буудвал, би буудна шүү.

 

00:09:23:17

 

Рекс.

 

00:09:26:12

 

Аа.

 

00:09:30:06

 

Рекс.

 

00:09:36:18

Жерри

Аа...

 

00:09:42:06

Чарли

Доошоо хэвт.

 

00:09:46:05

 

Нааш ир.

 

00:09:48:00

 

Хөөе.

 

00:09:49:15

 

Хөөе.

 

00:09:51:23

 

Дараа болгоомжтой байгаарай.

 

00:10:02:17

Сара

Хүлээ, битгий хөдөл.

 

00:10:04:08

 

Сум шүргээд өнгөрч.

 

00:10:05:20

 

Чи азтай байна.

 

00:10:07:01

Донован

Хөөе. Надад тусаач?

 

00:10:08:15

 

Дараа совингоо дагахаар бол надад хэлж байгаарай.

 

00:10:11:12

 

Чи алуулж болох байлаа.

 

00:10:14:02

Сара

Тэрний зөв.

 

00:10:14:21

 

Рекс байгаагүй бол.

 

00:10:16:09

Чарли

Тийм ээ, баярлалаа анд минь.

 

00:10:17:09

Донован

За, манай залуу баривчлагдсан.

 

00:10:19:02

 

Нэр нь Жерр Окинклос.

 

00:10:20:13

 

Гольфийн тохойн ахмад дайчин.

 

00:10:22:04

Чарли

Буу нь?

 

00:10:22:17

Донован

357 магнум хөшүүргэтэй буу.

 

00:10:24:22

 

Холын зайнаас буудахад яг тохирно.

 

00:10:26:18

Чарли

Бид хэрэгтнийг хойд зүгт өндөрлөг газар байсан гэж таамагласан.

 

00:10:29:07

 

Тэгээд чиглэлийг нь бодож үзээд сум нь усанд унасан гэж тооцоолж байлаа.

 

00:10:32:09

 

Хэрвээ тэр өмнө зүгээс буудсан бол, бас устай нэг түвшинд байсан бол...

 

00:10:38:00

Сара

Сум хойд эрэг дээр байх ёстой.

 

00:10:40:13

Чарли

Түрүүн Рекс нэг юм хэлэх гээд байсан.

 

00:10:42:19

 

Би одоо мэдчих шиг боллоо.

 

00:10:43:15

 

Явъя, анд минь.

 

00:10:44:19

 

Сум хаана байгааг заагаад өг.

 

00:10:49:09

 

За, хамтрагч аа.

 

00:10:50:10

 

Дахиад нэг удаа.

 

00:10:53:19

 

Хайгаарай.

 

00:10:59:12

Донован

Тэр усан доор үнэрлэх юм уу?

 

00:11:04:05

Чарли

Тэр олно оо.

 

00:11:05:18

 

Буудлага өнөө өглөө болсон.

 

00:11:07:07

 

Сум энд байгаа бол Рекс  дарины үнэрийг мэдрэх ёстой.

 

00:11:29:18

Донован

Тэр юу олчихов?

 

00:11:32:04

Сара

Мэргэн буучийн сум.

 

00:11:34:18

Чарли

Сайн байна, хамтрагч аа.

 

00:11:46:07

Жерри

Кофе намгийн шалбааг шиг л байна.

 

00:11:48:01

 

Элсэн чихэр байна уу?

 

00:11:49:00

Чарли

Ноён Окинклос та тохиролцох боломжгүй.

 

00:11:52:00

 

Бас би буудуулах дургүй.

 

00:11:54:08

Жерри

Элсэн чихэр хэрэгтэй байна.

 

00:11:55:17

 

Гурав.

 

00:11:56:06

 

Гуйя, би чихэрлэг юманд дуртай.

 

00:11:57:14

Чарли

Яагаад сэлүүрчид гэж?

 

00:11:59:17

Жерри

Би энд хорин жил амьдарч байна.

 

00:12:00:10

 

Тэд нарыг гарч ирэх хүртэл наад асуудал байгаагүй.

 

00:12:02:14

 

Миний загасны урхинд саад болоод зогсохгүй...

 

00:12:04:08

 

Миний малгайг хүртэл авчихсан.

 

00:12:10:02

Чарли

За.

 

00:12:10:13

 

Та буудсан хүнээ надад заагаад өг.

 

00:12:17:10

Жерри

Тэр хамгийн захад нь байна.

 

00:12:18:06

 

Яг энд.

 

00:12:19:13

 

Хар хувцас өмсчихсөн.

 

00:12:21:04

 

Энэ хувцастайгаа гэтэж явдаг байлгүй.

 

00:12:23:03

 

Хараал идсэн хулгайч.

 

00:12:25:13

Чарли

Та итгэлтэй байна уу?

 

00:12:26:11

Жерри

Мэдээж.

 

00:12:27:01

 

Өнөө өглөө миний малгайг авахаар ирсэн.

 

00:12:28:05

 

яг 05:45-д.

 

00:12:29:19

Чарли

Малгайг түр мартаж болох уу?

 

00:12:31:05

 

Та өнөө өглөө Нико Фермийг 5 хагаст толгой руу нь буудсан уу?

 

00:12:34:03

Жерри

Тийм ээ, эрхэм ээ.

 

00:12:36:11

 

Би тэнд зогсож байсан, намаг дотор, хаа сайгүй ялзарсан ногоо үнэртэж байсан.  

 

00:12:42:14

 

Би тэр новшийг овоо хараандаа авсан.

 

00:12:44:02

 

Тэгээд гохоо дарсан.

 

00:12:44:22

 

Пүн.

 

00:12:47:16

 

Даавуун хүүхэлдэй шиг унасан.

 

00:12:51:03

Чарли

Би ямар ч намаг хараагүй.

 

00:12:52:10

 

Та ийм  зүйл болсонд итгэлтэй байна уу?

 

00:12:54:00

Жерри

Эхлээд элсэн чихэр.

 

00:12:56:13

 

Гурав.

 

00:12:58:02

 

Гуйя.

 

00:13:11:21

Чарли

Гурав.

 

00:13:29:05

 

Энэ манай залуу биш ээ.

 

00:13:30:08

Донован

Чарли, тэр чамд сум зоож болох байсан.

 

00:13:31:18

Чарли

Багаар бодоход таван удаа буудна.

 

00:13:33:07

 

Тэрнийг юу хийж байснаа мэдэхгүй байсан гэж бодож байна.

 

00:13:34:19

Донован

Зэвсгийн мэргэжилтнүүд юу гэж байна?

 

00:13:36:07

Сара

Тэр сумыг ямар буугаар буудсаныг тогтоож амжаагүй байгаа.

 

00:13:38:00

 

Гэхдээ сумнаас эс олсон гэсэн.

 

00:13:40:12

 

Никогийнхтой тохирч байгаа.

 

00:13:42:18

Донован

Харав уу?

 

00:13:43:09

 

Ингээд болчихлоо.

 

00:13:44:11

Чарли

Тэр Паркинсоны эхэн үеийн шинж тэмдэгтэй.

 

00:13:46:21

 

Та гарыг нь харсан.

 

00:13:47:12

 

Аягтай кофегоо арай гэж барьж байсан.

 

00:13:48:18

Сара

Дээр нь 300м-ээс хөдөлгөөнтэй бай байсан.

 

00:13:50:15

 

Жаахан сэжигтэй байна.

 

00:13:52:01

Чарли

Жаахнаар тогтохгүй.

 

00:13:52:21

 

Тэр ганц удаа буудсан.

 

00:13:54:07

 

Тэр намаг, ялзарсан ногоо гээд яриад байсан.

 

00:13:56:23

 

Өнөөдөр хув хуурай байсан.

 

00:13:58:01

Жесси

Яагаад гэдгийг нь олчих шиг боллоо.

 

00:13:59:11

 

Би армиас ноён Окинклосын өвчний түүхийг авсан.

 

00:14:02:10

 

Тэр Гольфийн дайнаас халагдсан юм байна.

 

00:14:06:04

 

Яагаад гэдгийг нь таах хүн байна уу?

 

00:14:07:09

Донован

Гэмтлийн дараах цочрол байх.

 

00:14:09:01

Жесси

Бинго.

 

00:14:10:01

 

Тийм ээ, тэр 1991оны 1-р сарын 21-нд хүн буудсанаас болж цочролд орсон.

 

00:14:14:20

Сара

Би таая.

 

00:14:15:18

 

Мэдрэлийн хийн дайралтын үеэр үү?

 

00:14:17:18

Чарли

Хоёр хоёрын дөрөв.

 

00:14:18:14

 

Тийм ээ, яаж мэдсэн юм?

 

00:14:19:19

Сара

Мэдрэлийн хий ялзарсан ногоо шиг үнэртдэг.

 

00:14:23:02

Чарли

Тэгэхээр Жерри хамгийн аймшигтай өдрөө дурсаж байж.

 

00:14:27:04

Донован

Гэхдээ л цэрэг.

 

00:14:29:22

Чарли

Тэгээд?

 

00:14:30:14

Донован

Цэргийнхэн нарийн бэлтгэгдсэн байдаг.

 

00:14:33:04

Чарли

Тэр дасгалжуулагчийг малгайг нь хулгайлсан гэж бодож байгаа.

 

00:14:34:21

Донован

Сэжүүр бол сэжүүр, Чарли.

 

00:14:41:04

Чарли

Тэгэхээр малгай хулгайлаагүй байх нь ээ.

 

00:14:42:22

Дасгалжуулагч Рийд

Үгүй, тийм зүйл болсон.

 

00:14:44:14

 

Арван жилийн өмнө.

 

00:14:46:22

 

Тэгэхэд би өөрөө сэлүүрч байсан.

 

00:14:48:16

 

Манай танхай ёслолын нэг хэсэг байсан юм.

 

00:14:50:11

 

Тэгэхэд Жерри биднийг галзууруулах дөхдөг байсан болохоор тэд надаар малгайг нь хулгайлуулсан.

 

00:14:54:14

 

Тэр загсны торыг нь сүйтгэсэн гэж биднийг шүүхэд өгнө гэж сүрдүүлдэг байсан.

 

00:14:59:20

 

Энэ олон жил өс санаж явсан гэхээр...

 

00:15:01:21

Чарли

Тэр гох дарсан нь үнэн бол.

 

00:15:05:12

Дасгалжуулагч Рийд

Тэрнийг биш гэж бодож байна уу?

 

00:15:06:18

Чарли

Нико бусад сэлүүлчидтай асуудалтай байсан уу?

 

00:15:09:10

Дасгалжуулагч Рийд

Байсан ч тэд надад хэлэхгүй.

 

00:15:11:16

Чарли

Та дасгалжуулагч нь.

 

00:15:12:10

Дасгалжуулагч Рийд

Би ч гэсэн сэлүүрчин байсан.

 

00:15:13:23

 

Завин дээр болсон зүйл завин дээрээ үлддэг.

 

00:15:17:13

Чарли

Нико яагаад залуурчин болсон юм?

 

00:15:19:11

Дасгалжуулагч Рийд

Би хэлсэн, биеийн жингээс болоод.

 

00:15:21:00

 

Та ойлгох хэрэгтэй.

 

00:15:22:04

 

Манай хөвгүүд тамирчид.

 

00:15:23:09

 

Тэд шилдэг нь байхыг л хүсдэг.

 

00:15:26:02

 

Нико мундаг сэлүүрчин байсан.

 

00:15:28:02

 

Тэгээгүй бол яаж тэтгэлэг авах юм?

 

00:15:30:06

Чарли

Ямар тэтгэлэг?

 

00:15:32:07

Дасгалжуулагч Рийд

Би нарийн ширийнийг нь мэдэхгүй.

 

00:15:34:00

 

Гэхдээ таны оронд байсан бол би Хийдер Витлоктой ярилцах байсан, захирал.

 

00:15:45:17

Хийдер

Нед Ханлон Эй Эф Эй буву Тамирчдын санхүүгийн шагнал гэдэг юм.

 

00:15:50:03

 

Үгүй бол Нико шиг хүмүүс манайд орж чадахгүй.

 

00:15:52:22

Чарли

Нико шиг хүмүүс гэж юу гэсэн үг вэ?

 

00:15:55:05

Хийдер

Сэлүүрдэх бол баян хүүхдүүдийн спорт.

 

00:15:57:07

 

Нико ядуу байдалд өссөн.

 

00:15:59:05

 

Тэтгэлэг тэдэнд тусалдаг юм.

 

00:16:01:08

Чарли

Ямар нэг асуудал үүсгэж байсан удаатай юу?

 

00:16:02:23

Хийдер

Үгүй ээ.

 

00:16:03:18

 

Херитэжийн оюутнууд зөвхөн сайн байхыг л хүсдэг.

 

00:16:06:08

 

Нико гайхалтай сэлүүрч байсан.

 

00:16:08:13

Чарли

Зарим баг өндөр намууг тайрахыг хүсдэг.

 

00:16:10:14

Хийдер

Херитэж тийм биш ээ.

 

00:16:12:08

Чарли

Тэр ахмад дайчин энэ аллагыг үйлдээгүй гэвэл та юу гэх вэ?

 

00:16:19:10

 

Яасан?

 

00:16:21:03

Хийдер

Галзуу хэрэг байх.

 

00:16:22:11

Чарли

Хэлээд үз л дээ.

 

00:16:24:09

Хийдер

Нико хэцүү хүмүүжилтэй байсан.

 

00:16:27:13

 

Ээжтэй нь ярилцаад шү, Грета Ферми.

 

00:16:36:20

Грета

Энийг болоход тэр жаахан байсан.

 

00:16:38:19

 

Бид Торонтод амьдардаг байсан.

 

00:16:40:22

 

Би  үсчин байсан юм.

 

00:16:43:02

 

Лорензо ажилгүй байсан.

 

00:16:44:21

Чарли

Таны нөхөр үү?

 

00:16:45:21

Грета

Никогийн аав.

 

00:16:48:06

 

Тэр ээлжинд ажиллаж байгаа гэж хэлсэн.

 

00:16:50:09

 

Шөнө нь мөрийтэй тоглодог байсан.

 

00:16:52:15

 

Тэр бүх мөнгөө тавиад алдчихсан.

 

00:16:55:07

 

Тэгээд мафиас зугтааж эхэлсэн.

 

00:16:58:21

 

Нэг өдөр Нико хичээлээс  ирээд аавыгаа саравчинд толгойдоо буудуулчихсан байхыг нь олсон.

 

00:17:11:12

 

Хоёулаа адилхан.

 

00:17:12:16

 

Энэ тохиолдол байх ёсгүй.

 

00:17:18:13

Чарли

Хатагтай Ферм, асуухаас өө арга алга, уучлаарай.

 

00:17:20:12

 

Хүү тань мөрийтэй тоглоомын асуудалтай байсан уу?

 

00:17:24:15

Грета

Тийм ээ.

 

00:17:27:16

 

Алим модноос хол унадаггүй гэдэг.

 

00:17:32:03

 

Гэхдээ тэр сэлүүр барьсан мөчөөс бүх зүйл өөрчлөгдсөн.

 

00:17:37:01

 

Бүгд өөрчлөгдсөн.

 

00:17:38:18

 

Тэр мөрийтэй тоглохгүй гэж тангарагласан.

 

00:17:42:07

 

Би тэрэнд итгэсэн.

 

00:17:46:18

Чарли

Таны хүү буудуулсанд энэ хамааралтай гэж та бодож байна уу?

 

00:17:50:19

Грета

Тэр мөнгө олох боломжтой гэж хэлсэн.

 

00:17:53:23

 

Мөрийтэй тоглоомноос өөр юу байх вэ?

 

00:18:00:05

 

Эх хүн хүүгээ оршуулах ёсгүй.

 

00:18:21:03

Чарли

Бэлтгэлээ хийж байна уу?

 

00:18:24:09

Адлер

Сатаарах хэрэгтэй байна.

 

00:18:27:16

Чарли

Тэгэхээр та нарын элсэх ёслолоо хийдэг газар энэ байх нь ээ.

 

00:18:32:17

Адлер

Тийм ээ.

 

00:18:33:16

 

Надаас өмнөх үеийнх.

 

00:18:35:19

Чарли

Хн.

 

00:18:37:21

Адлер

Танд юугаар туслах вэ, мөрдөгч өө?

 

00:18:39:18

Чарли

Нико мөрийтэй тоглоомны талаар ярьж байсан уу?

 

00:18:42:02

Адлер

Үгүй ээ.

 

00:18:42:18

 

Та яагаад асуугаа вэ?

 

00:18:43:10

Чарли

Аав нь мөрийтэй тоглоомын өрнөөс болж алуулсан.

 

00:18:45:22

 

Тэр тухай хэлээгүй нь хачин л юм.

 

00:18:51:08

Адлер

Үгүй ээ, Никол сэлүүрдэхээс өөр юм мэддэггүй байсан.

 

00:19:01:16

Чарли

Анд минь, чи юу олоо вэ?

 

00:19:10:03

 

Энэ цус уу?

 

00:19:13:00

Адлер

Сэлүүрчдийн гар.

 

00:19:13:21

 

Цэврүү үсрээд ингэдэг юм.

 

00:19:15:05

Чарли

Хн.

 

00:19:16:21

 

Энэ хөзөр тоглодоггүй гэдэгт итгэлтэй байна уу?

 

00:19:18:05

 

Мөрийтэй тоглоом тоглоход яг тохирох газар байна.

 

00:19:20:08

Адлер

Тэр...

 

00:19:23:04

 

Завины байшинг 9цагт хаадаг.

 

00:19:24:15

 

Дасгалжуулагч Рийдэд л түлхүүр байдаг.

 

00:19:26:16

Чарли

Хн.

 

00:19:28:08

 

Нико бусад сэлүүрчидтэй муудалцдаг байсан уу?

 

00:19:30:13

Адлер

Үгүй ээ, яалаа гэж?

 

00:19:31:23

Чарли

Та нар дээд зиндааных.

 

00:19:33:01

 

Тэр тийм байгаагүй.

 

00:19:35:17

Адлер

Сэлүүрч бол сэлүүрч.

 

00:19:38:17

 

Нико биднээс шилдэг нь байсан.

 

00:19:40:12

Чарли

Тэгвэл  яагаад залуурч болчихсон юм?
 

 

00:19:43:01

Адлер

Сүүлчийн мөчид гаргасан шийдвэр.

 

00:19:44:11

Чарли

Хэн шийдвэр гаргаа вэ?

 

00:19:46:02

Адлер

Бид өрсөлдсөн.

 

00:19:46:15

 

Нико, Деймон хоёрын цаг ойролцоо байсан.

 

00:19:48:00

Чарли

Хачин л юм.

 

00:19:48:18

 

Энд би харж байна.

 

00:19:50:10

 

Нико байнга хамгийн хурдан нь байж.

 

00:19:53:04

 

Деймон хамгийн удаан нь байсан.

 

00:20:00:11

 

Сайн уу, Деймон.

 

00:20:01:08

 

Хүлээж байх уу?

 

00:20:02:18

 

Рекс, яваарай.

 

00:20:16:17

 

Тэр гэнэт гүйх дургүй.

 

00:20:18:13

 

Би ч гэсэн.

 

00:20:23:20

 

Тийм ээ, наад үүргэвчийг чинь харах хэрэгтэй байна.

 

00:20:42:02

 

Тийм ээ, бид хоёр ярилцах хэрэгтэй болох нь.

 

00:20:54:03

 

Цус Нико Фермигийнхтэй тохирч байна.

 

00:20:55:20

 

Энийг чи мэдэж байсан байлгүй дээ.

 

00:20:58:21

Деймон

Энэ харагдаж байгаа шигээ биш ээ.

 

00:20:59:16

Чарли

Нуурын гол руу сэлж, нотлох баримтыг живүүлэх гэж байсан юм биз дээ?

 

00:21:03:15

Деймон

За.

 

00:21:04:08

 

Энэ харагдаж байгаа шиг зүйл мөн.

 

00:21:05:09

 

Гэхдээ таны бодож байгаа юм биш.

 

00:21:07:03

Чарли

Тэгвэл танай шилдэг сэлүүрч яагаад залүурч болж, чи цустай цамцтай боллсоноо надад ойлгуулаад өг.

 

00:21:15:18

Деймон

Тэр завин дээр бид тавуулаа дөрвөн суудлын төлөө өрсөлдөж байгаа.

 

00:21:19:20

 

Жингээсээ болоод Нико бид хоёрын нэг болох байсан.

 

00:21:22:11

 

Бидний хэн нь ч тэрийг хүсээгүй.

 

00:21:23:18

Чарли

Яагаад?

 

00:21:24:08

Деймон

Залуурч болно гэдэг бэлтгэл хийх цаг бага байна гэсэн үг.

 

00:21:27:00

 

Хурдын сорилтууд ойртож байгаа болохоор бид бүх боломжоо ашиглах ёстой.

 

00:21:29:10

 

Энийг шийдэхийн тулд бид... Өрсөлдөхөөр шийдсэн.

 

00:21:32:13

Чарли

Хн...

 

00:21:33:13

Деймон

Сэлүүрдэх машин дээр түрүүлж 500 хийсэн нь нөгөөхөө түлхэнэ гэсэн.

 

00:21:37:10

 

Тэгээд үргэлжилдэг....

 

00:21:38:14

Чарли

Үлдсэнийг нь ойлгочихлоо...

 

00:21:40:10

Деймон

Би бүгдийг нь харамсаж байна.

 

00:21:43:01

 

Нико шал согтуу байсан, зогсож ч чадахгүй байсан.

 

00:21:46:00

 

 Тэр нүүрээрээ уначихсан.

 

00:21:47:04

 

Тэгээд... Хамараа цохичихсон

 

00:21:50:01

 

Хаа сайгүй цус урсаад л...

 

00:21:51:10

 

Тэр инээгээд л байсан.

 

00:21:52:14

Чарли

Тэгээд цамц нь цус болоо юу?

 

00:21:54:14

Деймон

Тийм ээ.

 

00:21:55:16

Чарли

Тэгээд чи  өглөөний сэлүүрт гарсан.

 

00:21:58:06

Деймон

Тийм ээ.

 

00:21:59:03

 

Нико залуурч болсон.

 

00:22:00:12

 

Тэгж тохирсон.

 

00:22:05:07

Чарли

Миний ойлгохгүй байгаа зүйл бол нотлох баримтыг нууж яах гэсэн юм?

 

00:22:10:00

Деймон

Бид нуугаагүй ээ.

 

00:22:11:18

 

Гэтэл Нико буудуулчихсан.

 

00:22:14:06

 

Цустай  цамц сайхан харгадахгүй байх гэж бодсон юм. Тэгээд л.

 

00:22:16:06

 

Тэгээд би авч яваад дотуур байрандаа нуусан.

 

00:22:18:18

Чарли

Гэхдээ Нико завин дээр алуулсан.

 

00:22:20:04

 

Юу ч нуух шаардлага байхгүй шд.

 

00:22:22:03

 

Яах гэж тэгсэн юм?

 

00:22:25:01

Деймон

Зүгээр  л муу совин шиг санагдаад.

 

00:22:31:05

Чарли

Нэг л сэжигтэй байна.

 

00:22:32:14

 

Нико  хэвгүүдтэй багт элсэх ёслол үйлдсэн.

 

00:22:35:01

 

Хэдэн цагийн дараа мэргэн бууч тэрнийг буудсан гэхээр?

 

00:22:37:14

Сара

Тийм ээ, холбоогүй гэж бодох арга алга.

 

00:22:39:13

Донован

Би харж байгаа зүйлээ хэлье.

 

00:22:41:01

 

Баян айлын хүүхдүүд хогоо цэвэрлэж байна.

 

00:22:44:07

 

Байх ёсгүй хүнийг.

 

00:22:46:13

 

Түр байж байгаарай.

 

00:22:48:05

 

Тэр  завин дээр байгаа хүмүүс бүгд мөнгөтэй айлынх, Никогоос бусад нь.

 

00:22:51:14

 

Жишээлбэл, би Деймоны ар гэрийг судалсан.

 

00:22:54:02

 

Маш баян айлын хүүхэд.

 

00:22:55:18

 

Тэд Херитэж их сургуульд хоёр сая гаруй доллар өгсөн.

 

00:22:58:10

Сара

Бүлэгтэй холбоотой гэж бодоод байгаа юм уу?

 

00:22:59:17

Донован

Үгүй ээ, бүлэг байсан бол Никог Сейнт Жонс хүртэл дагаж ирэхгүй.

 

00:23:02:14

 

Тэд өөрсдөө л хийсэн байх.

 

00:23:04:14

 

Тэгээд л тэрнийг залуурч болгосон.

 

00:23:05:19

 

Бусдаасаа хамгийн хол зайтай суудал.

 

00:23:07:13

Чарли

Тэрнийг  алах мэргэн бууч хөлсөлсөн гэж үү?

 

00:23:09:18

 

Утгагүй сонсогдож байна.

 

00:23:11:01

Сара

Бас бидэнд нотлох баримт байхгүй.

 

00:23:12:12

Жесси

Байж ч магадгүй.

 

00:23:13:12

 

Энийг хар даа.

 

00:23:14:18

 

Би сэлүүрчдийн бэлтгэлийн дүнг харахаар сургуулийнх нь тамирчдын  мэдээлэл хадгалдаг сайтад орсон.

 

00:23:19:05

 

Тэд замаа өөрчилсөн байсан, зөвхөн тэр өглөө.

 

00:23:21:23

 

Тэд байнга баруун захын замаар бэлтгэлээ хийдэг.

 

00:23:24:21

 

Гэтэл буудлага болдог өдөр өөрчлөгдсөн.

 

00:23:26:17

Чарли

Жерри Окинклосын гэрийн хажуугаар өнгөрөхийн тулд.

 

00:23:29:13

Донован

Хөөрхий хүүг үгүй хийж, олон жил саад болсон залууг гүтгэх гэж. 

 

00:23:32:18

Сара

Нэг сумаар хоёр туулай юу?

 

00:23:35:04

Чарли

Замыг өөрчлөх шийдвэрийг хэн гаргасан бэ?

 

00:23:36:23

Жесси

Дасгалжуулагч  л байх.

 

00:23:38:10

Донован

Тэрний үүрийг сэгсрэх цаг болж.

 

00:23:42:08

Дасгалжуулагч Рийд

Ммм.

 

00:23:43:14

 

Өөдөөс салхитай байсан.

 

00:23:46:06

Чарли

Хачин л юм, бид бэлтгэлийн чинь мэдээллийг шалгасан.

 

00:23:49:04

 

Та нар маршрутаа огтхон ч өөрчилж байгаагүй, өөдөөс чинь салхилж байсан ч тэр.

 

00:23:53:10

Дасгалжуулагч Рийд

за за.

 

00:23:54:09

 

Таны юу хэлэх гээд байгааг би ойлгохгүй байна.

 

00:23:56:21

 

Тэгээд ч энэ залуурчийн мэдэх хэрэг.

 

00:23:58:17

Чарли

Тийм ээ, Жерри Окинкосын түүхийг мэдэх хүн танаас өөр байхгүй.

 

00:24:02:07

Дасгалжуулагч Рийд

Тэгээд?

 

00:24:02:23

Чарли

Тэгэхээр та цагдаа нар тэрнийг мэргэн бууч гэж сэжиглэхийг мэдэж байсан.

 

00:24:08:16

Дасгалжуулагч Рийд

За.

 

00:24:10:18

 

Та биднийг Никог алахыг зохион байгуулж ноён Окинклосыг гүтгэсэн гэх гээ юу?

 

00:24:18:05

Чарли

Тийм ээ, Жерри өөрийгөө армид байгаа гэж итгэж байгаа.

 

00:24:20:03

 

Таныг тэнд 5:45-д байсан гэсэн.

 

00:24:22:03

 

Магадгүй малгай хулгайлахаар биш байх.

 

00:24:23:10

 

Никог алсан бууг тэрний гарт тавих гэж очсон ч юм билүү.

 

00:24:26:16

Дасгалжуулагч Рийд

За за, энэ бол их сургууль, дээрэмчинтэй кино биш.

 

00:24:30:02

Чарли

Дарамт байсныг ойлгож байна аа.

 

00:24:31:18

 

Деймоны гэрийнхэн их мөнгө өгсөн.

 

00:24:33:03

Дасгалжуулагч Рийд

Одоо мөнгө ярих юм уу? Та тэгж...

 

00:24:34:13

Чарли

Нико илүү сайн сэлүүрч байсан.

 

00:24:35:17

 

Деймон яагаад тэрний байрыг эзэлснийг өөр яаж тайлбарлах юм?

 

00:24:37:12

Дасгалжуулагч Рийд

Би хэлсэн шд.

 

00:24:38:01

 

Завь наадахыг чинь шийддэг.

 

00:24:39:22

 

Би тэгж буудах нь байтугай буутай яаж харьцахыг ч мэдэхгүй.

 

00:24:43:13

 

Тэгээд ч би боомт дээр байсан.

 

00:24:44:23

 

Тэнд гэрчүүд байсан.

 

00:24:46:02

 

Та ч мэдэж байгаа.

 

00:24:47:07

Чарли

Тэгвэл надад ойлгоход туслаач.

 

00:24:49:01

Дасгалжуулагч Рийд

Үгүй ээ, тусалж ханалаа.

 

00:24:50:15

 

Дахиад ярилцмаар байвал миний өмгөөлөгчтэй яриарай.

 

00:25:07:05

Жесси

За за.

 

00:25:08:15

 

38 минут.

 

00:25:10:08

Чарли

Надаас түрүүлчихлээ.

 

00:25:11:16

Сара

Чи эхнээс нь гүйгээ юу?

 

00:25:12:16

Чарли

Тийм ээ, мэргэн буучийн байрлалаас завины байшин хүртэл.

 

00:25:16:00

 

Дасгалжуулагч өглөө хаана байсан талаар юу мэдэх билээ?

 

00:25:17:17

Жесси

Адлерын  дүү Сабрина буудлага болохоос 15минутын өмнө тэрнийг завины байранд байсан гэсэн.

 

00:25:22:13

Сара

 Тэгэхээр хугацаа нь богино байна.

 

00:25:24:10

 

 Дасгалжуулагч байх боломгүй.

 

00:25:26:05

Жесси

Тийм ээ, завин дээр байсан хүмүүс ч бас

 

00:25:27:21

Сара

Хэрвээ дасгалжуулагч, сэлүүрчдийн хуйвалдаан гэсэн бидний хувилбар зөв бол...

 

00:25:33:06

Чарли

Өөр тоглогч байх ёстой.

 

00:25:42:09

Жесси

Тэгэхээр нэг юм дутаад байна.

 

00:25:44:08

Чарли

За, дахиад оролдоод үзье.

 

00:25:45:14

 

Тэгээд 5:15 болж байсан.

 

00:25:47:22

 

Сэлүүрчид усан дээр байсан.

 

00:25:50:04

Жесси

Тэгээд зүүн зүгт явсан.

 

00:25:52:21

 

Зүүн зүгт

 

00:25:54:14

 

Тэгээд хамгаалагчийн...

 

00:25:55:15

 

хажуугаар өнгөрсөн.

 

00:25:56:10

Чарли

Аанхан.

 

00:25:59:11

Жесси

Хүүхдийн тэрэг түрсэн эмэгтэй...

 

00:26:01:05

 

Энд хүүхдийн тэрэг алга.

 

00:26:04:14

 

Тэгээд эрэгтэй гүйгч.

 

00:26:07:20

 

За.

 

00:26:09:03

Чарли

Адлерын дүү Сабрина эгц дээшээ өгсөж эхэлсэн гэсэн.

 

00:26:14:08

Сабрина

Эгц өгсүүр болж эхэлдэг том хожуулын ойролцоо.

 

00:26:18:02

Чарли

Энэ дүрснүүдийг хаанаас олоо вэ?

 

00:26:19:21

Жесси

Тэр ч яах вэ...

 

00:26:21:22

 

Одоо завь Окинклосын гэрт ойртож ирсэн.

 

00:26:33:08

 

Тэд сонссон...

 

00:26:34:16

Каш

Өө...

 

00:26:36:02

Жесси

Буун дуу, мэргэн буучийн тэндээс.

 

00:26:38:12

 

Яг энд.

 

00:26:42:14

 

Тэгэхээр цуурайнаас болоод дөрвөн гэрч мэргэн буучийн буудалтыг андуурсан.

 

00:26:48:01

Чарли

Гурав.

 

00:26:49:00

Жесси

Гурав аа?

 

00:26:50:10

Чарли

Дүү...

 

00:26:51:16

 

Сабрина.

 

00:26:52:14

 

Сабрина өмнө зүгээс ирсэн гэсэн, бас ганц буун дуу сонссон гэсэн.

 

00:26:57:03

Жесси

Хачин л юм, яагаад гэвэл...

 

00:26:59:04

 

Тэр цуурайны хүрээнд байх шиг байсан шд.

 

00:27:02:23

Чарли

Ммм.

 

00:27:09:17

 

Тэрний мэдүүлгийг уншаад өгөхгүй юу?

 

00:27:11:08

Жесси

За.

 

00:27:12:15

 

Тэгье.

 

00:27:13:08

 

Чи хаашаа гүйсэн бэ гэж асуусан.

 

00:27:14:23

 

Тэр хариулахдаа...

 

00:27:16:17

 

Өглөө болгон гүйдэг газар руугаа.

 

00:27:18:18

 

Эрэг дагуу...

 

00:27:19:13

 

Зүүн зүгийг чиглээд явсан.

 

00:27:21:09

 

Нико хажуугаар өнгөрөхдөө  далладгаараа далласан.

 

00:27:23:13

 

Би буун дуу сонссон ч...

 

00:27:24:15

 

эргэж хараагүй.

 

00:27:26:08

Чарли

Нико хажуугаар өнгөрөхдөө  далладгаараа далласан.

 

00:27:30:02

Жесси

Гэтэл тэд яг тэр өглөө л маршрутаа өөрчилсөн.

 

00:27:32:08

Чарли

Тэгэхээр дүү нь худалч болж таарлаа.

 

00:27:38:19

Сабрина

Би тэрнийг алаагүй.

 

00:27:46:17

 

Би яагаад энд байгаа юм? Би...

 

00:27:48:07

 

Би ойлгохгүй байна.

 

00:27:49:09

Чарли

Сэлүүрчдийг өнгөрөхөд хаана байснаа яагаад худлаа хэлсэн юм?

 

00:27:55:12

Сабрина

Сонсооч, зарим зүйлийг буруу санасан бол уучлаарай.

 

00:27:58:10

 

Би ахдаа санаа зовсон байсан.

 

00:28:01:10

Чарли

Чи олимпод найдаж байгаа.

 

00:28:05:05

Сабрина

Тийм ээ, тийм хүн олон.

 

00:28:06:05

Чарли

Чи биатлоноор хичээллэдэг.

 

00:28:08:19

 

Энэ чаргаар гулгаж, мэргэн буудахыг хослуулдаг.

 

00:28:11:21

 

Энэ зөв үү?

 

00:28:15:08

 

Тийм ээ, энэ зөвшөөрөл авахад хангалттай.

 

00:28:17:05

 

Өрөөг чинь одоо нэгжиж байгаа.

 

00:28:18:21

 

Бууны бариул дээр дарины үлдэц үлддэгийг чи мэдэх үү?

 

00:28:22:23

 

Гэхдээ өндөр нарийвчлалтай буугаар буудсаны дараа угаасан ч гэсэн дарь арилдаггүйг бэлтгэлээсээ мэддэг болсон байлгүй.

 

00:28:27:23

 

Тэгэхээр Рекс үнэртэж чадна.

 

00:28:33:03

Сабрина

Би тэрнийг алаагүй.

 

00:28:35:02

Чарли

Чи тэгж хэлсэн.

 

00:28:35:16

Сабрина

Би тэрнийг алаагүй.

 

00:28:38:18

 

Би тэрнийг алаагүй.

 

00:28:41:06

 

Би тэрнийг алаагүй.

 

00:28:42:13

 

Би...

 

00:28:43:00

Чарли

Тийм ээ, шинэ зүйл сурах хэрэгтэй байх.

 

00:28:44:17

 

Би өмгөөлөгчтэйгөө яримаар гэдэг ч юм уу.

 

00:28:52:19

Сара

Буудагчаа олсон бололтой.

 

00:28:54:06

Чарли

Рекс дарь үнэртсэн нь үнэн байж.

 

00:28:56:12

Сара

Тийм ээ, Сабринагийн цамцан дээр байсан.

 

00:28:57:21

 

Маш тодорхой.

 

00:28:58:17

 

Тэр бүр угаагаа ч үгүй байсан.

 

00:29:00:02

Чарли

Тэгэхээр Сабрина хуйвалдааны зургаа дахь гишүүн байсан.

 

00:29:02:14

 

Хөвгүүд Сабринаг буруугүй гэдгийг баталсан.

 

00:29:04:18

 

Сабрина дасгалжуулагчийг баталсан.

 

00:29:06:20

 

Ингээд дуусах шив.

 

00:29:12:07

 

Наад харцыг чинь би мэднэ.

 

00:29:13:04

 

Юу болоо вэ?

 

00:29:14:00

Сара

Муу мэдзээ дуулгамааргүй л байна.

 

00:29:15:18

 

Гэхдээ энэ чиний хайж байгаа зүйл биш.

 

00:29:19:12

 

Надад задлангийн хариу ирсэн.

 

00:29:21:16

 

Сабрина Никог алаагүй гэж хэлсэн нь үнэн.

 

00:29:24:06

 

Яагаад гэвэл Нико үхчихсэн байсан.

 

00:29:30:02

Жесси

Тэгэхээр Нико үхчихсэн байж.

 

00:29:32:15

 

Бодоход л аймаар санагдаж байна.

 

00:29:34:05

 

Тэд өглө үхсэн хүнтэй сэлүүрдэхээр гарсан.

 

00:29:36:00

 

Тэд бүгд мэдэж байсан.

 

00:29:36:21

Донован

Ядаж л яагаад залуур дээр суусныг мэдлээ.

 

00:29:39:02

Сара

Тэгэхээр тэр санаатайгаар тэр гэрчүүдийн дэргэдүүр өнгөрч.

 

00:29:41:12

 

Никог амьд байсан гэдгийг батлуулахын тулд.

 

00:29:44:03

Жесси

Дуулсныг нь тайлбарлачихлаа.

 

00:29:46:00

 

Хүмүүсийн анхаарлыг татах гэж.

 

00:29:47:02

Донован

Тав дахь хүн дуулахгүй байгааг хэн ч анзаараагүй.

 

00:29:49:14

Чарли

Завийг хөмөрсөн  нь мэх байж.

 

00:29:51:14

 

Жүжиг.

 

00:29:52:06

Сара

Өнгөлөн далдлалт.

 

00:29:53:16

Донован

Тэгэхээр өөр хэргийн газар байгаа гэсэн үг.

 

00:30:01:15

Чарли

Би хаана гэдгийг нь мэдэх юм шиг байна.

 

00:30:08:14

Хийдер

Никог үхчихсэн  байсан гэхээр итгэхгүй юм.

 

00:30:10:17

 

Аймшигтай хэрэг байна.

 

00:30:12:02

Чарли

Завины байшингийн түлхүүр байдаг хүмүүсийн нэрсийн жагсаалт хэрэгтэй байна.

 

00:30:14:22

Хийдер

Богинохон жагсаалт.

 

00:30:16:04

 

Дасгалжуулагч Рийд бид хоёр.

 

00:30:18:10

Чарли

Хэзээ хаадаг вэ?

 

00:30:19:15

Хийдер

Яг есөн цагт.

 

00:30:20:10

Чарли

Хамгаалагчдыг ятгах амархан.

 

00:30:24:03

 

Сэлүүрийн спорт баячуудынх гэхээр...

 

00:30:26:23

Хийдер

Рийд хөвгүүдэд ёслол хийхийг зөвшөөрнө гэж бодохгүй байна.

 

00:30:30:21

 

Тэр надтай л адилхан эсэргүүцдэг.

 

00:30:34:19

Чарли

Энийг хөдөлгөсөн юм шиг харагдаж байна уу?

 

00:30:37:00

Хийдер

Мэдэхгүй ээ.

 

00:30:45:23

Чарли

Энийг хараач.

 

00:30:49:11

 

Сумны нүх.

 

00:30:51:07

 

Тэд Никог ёслолд оруулаагүй.

 

00:30:52:09

 

Буудсан байна.

 

00:30:54:21

 

Та нар ёслолыг нууц далдлаагүй.

 

00:30:57:06

 

Тэр цус Никогийн хамраас ч гараагүй.

 

00:30:58:17

 

Тэрний  толгойд байсан сумны шархнаас гарсан.

 

00:31:00:04

 

Бидэнд нотлох баримт байгаа.

 

00:31:01:04

 

Деймон, чи яг одоо сайндаа л мөрдөн байцаалтад болоод шударга ёсонд саад учруулсан, хүний цогцост зүй бус хандсан гэсэн хэрэгт буруутгагдаж байгаа.

 

00:31:09:11

 

Дуугүй байгааг чинь харахад чи гох дарсан гэж бодож байнөа.

 

00:31:12:10

Деймон

Үгүй ээ!

 

00:31:12:20

Чарли

Тэр чамаас дээр байсан.

 

00:31:13:17

 

Чи тэрнийг гаргахыг хүссэн.

 

00:31:14:19

Деймон

Үгүй ээ!

 

00:31:15:07

Чарли

Тэгвэл хэн гох дарсныг хэлээдэх.

 

00:31:16:14

Деймон

Тэр өөрөө гох дарсан.

 

00:31:28:13

 

Миний хэлсэн бүхэн үнэн.

 

00:31:31:02

 

Бид "уу эсвэл бөөлж"тоглосон.

 

00:31:33:16

 

Бидний хэн нь ч буу өгөхийг хүсээгүй.

 

00:31:37:08

Чарли

Буу хэзээ гарч ирсэн бэ?

 

00:31:39:10

Деймон

Шөнө дундын үед.

 

00:31:40:09

 

Бид хоёулаа согтсон байсан.

 

00:31:41:18

Чарли

Хэн авчирсан бэ?

 

00:31:42:19

Деймон

Нико.

 

00:31:47:14

 

Тэрэнд шинэ тоглоомын санаа төрсөн.

 

00:31:49:13

 

Тоглоомын хурдан дуусгахын тулд.

 

00:31:52:17

Чарли

Орос рулет уу?

 

00:31:54:09

Деймон

Би бүгд тоглож байна гэж бодсон.

 

00:31:56:17

 

Бүгд их тайван байсан.

 

00:31:58:11

 

Би хуурамч юм байх гэж бодсон.

 

00:32:00:13

 

Гэнэтхэн л бүгд жинхнээсээ болох гэж байгаа юм шиг дүрэм яриад эхэлсэн.

 

00:32:05:06

Чарли

Ямар дүрэм?

 

00:32:09:00

Деймон

Хүрдийг нэг удаа эргүүлнэ.

 

00:32:11:17

 

бууг толгойдоо тулгана.

 

00:32:14:14

 

Тэгээд гох дарна.

 

00:32:18:12

 

Ганц, цорын ганц удаа.

 

00:32:19:09

 

Үнэнч гэдэгээ батлах гэж.

 

00:32:22:18

Чарли

Тэгээд чи болиогүй юм уу?

 

00:32:25:01

Деймон

Би зөвхөн олимпод оролцохын тулд сургуульд байгаа 20 боломжийн төлөө олон мянган өрсөлдөгчөө ардаа орхисон.

 

00:32:31:10

 

Миний хүссэн ганц зүйл.

 

00:32:33:20

Чарли

Найзыгаа үхүүлэх хэрэг байсан юм уу?

 

00:32:35:05

Деймон

Би тэрнийг бууж өгнө гэж бодсон.

 

00:32:38:14

 

Гэтэл тэр бууг аваад... Толгойдоо тулгасан...

 

00:32:43:09

 

Би тэрнийг болиулах гэж оролдсон...

 

00:32:44:08

 

Би буг нь толгойноос нь салгах гэж оролдсон.

 

00:32:46:00

 

Гэхдээ миний хүрсэн болгон... Улам дорддог.

 

00:32:52:23

Чарли

Деймон,  сонс.

 

00:32:53:15

 

Чиний ярьж байгаа зүйл бол осол.

 

00:32:56:18

 

Чиний ял хамаагүй байх болно.

 

00:33:00:23

 

Гэхдээ ийм байна.

 

00:33:02:07

 

Багийнхан чинь энэнд ямар хамаатайг чи бүгдийг нь ярих ёстой.

 

00:33:08:02

Деймон

Тэд миний ахан дүүс.

 

00:33:10:05

 

Нэг нэгнээсээ урвадаггүй.

 

00:33:33:18

Чарли

Тэгвэл Орос рулетийн тухай.

 

00:33:37:00

 

 Деймон надад бүгдийг ярьсан.

 

00:33:37:23

 

Чи ч гэсэн тэгсэн нь дээр шүү.

 

00:33:43:22

Адлер

Тийм ээ, тэгж бодохгүй байна.

 

00:33:46:03

Чарли

Дуугүй байх нь буруутай гэсэн үг ээ гэдэг.

 

00:33:47:21

 

Миний тайланд тэгж бичүүлмээр байна уу?

 

00:33:49:04

Адлер

Хийх ёстойгоо л хий.

 

00:33:49:22

 

Би шүүх дээр үзээд алдана.

 

00:33:51:05

Чарли

Деймон хэлсэнээс чи хэлсэн нь дээр.

 

00:33:53:06

Адлер

Деймон хэнийг ч матахгүй.

 

00:33:55:05

Чарли

Үнэхээр шүүхэд очмоор байна уу?

 

00:33:56:08

Адлер

Юу ч болсон бай, би зүгээр  байх болно.

 

00:33:59:08

Чарли

Дүү чинь өөр хэрэг.

 

00:34:01:01

 

Бид тэрэнд хэд хэдэн ял тулгасан.

 

00:34:02:17

 

Тэрний олимпийн мөрөөдөл өнгөрсөн.

 

00:34:03:22

 

Бүгд чамаас болоод.

 

00:34:05:04

 

Яривал тэрэнд тусалж мэдэх л юм.

 

00:34:10:18

 

Чи Никог завинаас зайлуулахыг хүссэ.

 

00:34:12:01

 

Тийм биз дээ?

 

00:34:16:02

 

Аан?

 

00:34:18:00

Адлер

Бид завинаас нэгнийгээ гаргахаар хуйвалдсан.

 

00:34:19:14

 

Гэхдээ Нико биш.

 

00:34:24:09

 

Деймон байсан.

 

00:34:30:12

 

Секундын аравны нэг, ойлгож байна уу?

 

00:34:32:16

 

Хэн ч биш байх уу, олимпийн ялагч байх уу гэдгийг шийдэх хангалттай хугацаа.

 

00:34:36:22

 

Тэгээд бид шилдэгийг нь авах хэрэгтэй байсан.

 

00:34:38:11

Чарли

Деймон танай шилдэг нь байгаагүй.

 

00:34:40:03

Адлер

Тэр сайн.

 

00:34:41:20

 

Гэхдээ бусад нь илүү сайн.

 

00:34:45:04

 

Ялангуяа Нико.

 

00:34:47:04

 

Тэгээд дасгалжуулагч Рийд Деймон баттай гэж хэлсэн.

 

00:34:50:22

Чарли

Тэгэхээр та нарын нэг нь хасагдана аа гэсэн үг.

 

00:34:53:14

 

Тийм үү?

 

00:34:54:07

Адлер

Хурдны туршилтын өмнө.

 

00:34:56:07

 

Ямар нэг юм хийх ёстой болсон.

 

00:34:57:08

Чарли

Тэгээд та нар тэрнийг айлгаж татаглзуулахаар шийдсэн.

 

00:34:59:15

Адлер

Деймон санааг нь гаргах ёстой байсан.

 

00:35:01:05

 

Тэгээд Нико төлөвлөгөө гаргасан.

 

00:35:02:16

Чарли

Нико?

 

00:35:03:13

 

Хүлээгээрэй.

 

00:35:04:16

 

Никогийн санаа байсан юм уу?

 

00:35:06:15

Адлер

Тэрэнд хуурамч буу байсан.

 

00:35:09:09

 

Хүрдийг эргүүлэх болгонд дөрөв дэх хэсэг дээр зогсдог байсан, өнгө нь арай бүдэг хэсэг.

 

00:35:12:23

 

Тэгээд ч сум нь хуурамч байх ёстой байсан.

 

00:35:19:09

Чарли

Тэгвэл яагаад буудсан байх вэ?

 

00:35:20:07

Адлер

Мэдэхгүй ээ.

 

00:35:23:02

 

Би огтхон ч ойлгохгүй байна.

 

00:35:24:10

Чарли

Чи надад ойлгоход тусалж чадах байх.

 

00:35:27:16

 

Тэр буу хаана байгаа вэ?

 

00:36:10:04

Дасгалжуулагч Рийд

Энэ миний санаа байгаагүй.

 

00:36:12:04

 

Босс маань Деймоныг сэлүүрийн багт багатана гэж хэлсэн бол би хийх ёстой.

 

00:36:17:20

Чарли

Тэр тэдний олимпийн мөрөөдлийг булаах байсан.

 

00:36:20:00

Дасгалжуулагч Рийд

Намайг мэдэхгүй гэж бодоо юу?

 

00:36:21:08

 

Би тэр хөвгүүдтэй алхам тутамд нь хамт байсан.

 

00:36:24:11

 

Би тэдний бие нь дийлэхээ байж, гарнаас нь цус гартал сэлүүрдэхийг нь харсан.

 

00:36:28:02

 

Би тэднээс ч илүү тэднийг олимпод ороосой гэж хүсдэг.

 

00:36:31:04

Чарли

Тэгээд та төлөвлөгөө гаргаж.

 

00:36:33:01

Дасгалжуулагч Рийд

Үгүй ээ.

 

00:36:35:21

 

Үгүй ээ. Би мэдэхгүй царайлсан.

 

00:36:38:14

Чарли

Тэгээд тэдэнд завины байшингий түлхүүр өгсөн.

 

00:36:41:12

Дасгалжуулагч Рийд

Тэд надад Деймоныг айлгаж татгалзуулна гэж хэлсэн.

 

00:36:44:14

 

Би зүгээл л  нэг тэнэг ёслол байх гэж бодсон.

 

00:36:46:20

 

Гэтэл надад гэнэтхэн утасны дуудлага ирсэн.

 

00:36:48:13

 

Тэгээд би тэнд очсон.

 

00:36:57:05

 

Би тэр хүүхдүүдэд хайртай.

 

00:37:00:02

 

Никод хайртай байсан.

 

00:37:04:22

Чарли

Тэгээд юу болсон бэ?

 

00:37:05:23

Дасгалжуулагч Рийд

Би энэ ослоос болж бусдынх нь амьдралыг сүйтгэхийг хүсээгүй.

 

00:37:08:18

 

Тэднийг хамгаалахыг хүссэн.

 

00:37:12:07

 

Би хэргийг үүрэхэд төгс тохирох ахмад дайчныг мэддэг байсан.

 

00:37:17:01

Чарли

Гэхдээ дахиад нэг хүн хэрэгтэй байсан.

 

00:37:18:20

Дасгалжуулагч Рийд

Үгүй ээ, би Сабринаг яасан ч оролцуулахгүй байсан.

 

00:37:20:19

 

Гэхдээ Адлер тэрнийг дуудчихсан байсан.

 

00:37:22:10

 

Тэр ахынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй.

 

00:37:24:10

 

Тэгээд тэр ирсэн.

 

00:37:25:02

 

Бидэнд цэвэрлэгээ хийхэд тусалсан.

 

00:37:27:20

 

Тэгээд бид төлөвлөгөө гаргасан.

 

00:37:34:10

 

Хөвгүүд яг тав хагаст эргэж, Сабрина тэр үед гохоо дарах байсан.

 

00:37:42:12

 

Намайг Жерригийнх рүү гүйж бууг нь байранд нь тавих хүртэл хөвгүүдийн жүжиг хүмүүсийн анхаарлыг татах байсан.

 

00:37:47:23

 

Никогийн ДНК-тай сумыг нөгөө талд нь байрлуулсан бидний түүх баттай гэж бодсон.

 

00:37:55:02

 

Тийм ээ.

 

00:37:56:02

Чарли

Сүүлчийн асуулт.

 

00:37:58:12

 

Деймоныг завинд суулгах шийдвэрийг хэн гаргасан бэ?

 

00:38:02:10

Хийдер

Та ойлгох хэрэгтэй.

 

00:38:04:01

 

Сэлүүрдэх бол хоккей, сагс шиг биш.

 

00:38:06:07

 

Тийм их мөнгө авчирдаггүй.

 

00:38:07:19

Чарли

Манай хамгийн чухал спортуудын нэг.

 

00:38:09:05

Хийдер

Олимпт.

 

00:38:10:15

 

Дөрвөн жилд нэг удаа.

 

00:38:12:17

 

Сайн сэлүүрчид модон дээр ургадаггүй.

 

00:38:15:05

 

Хэдэн зуун мянган доллар шаардагддаг, тэгээд л Деймоных шиг гэр бүлүүд хэрэгтэй болдог. 

 

00:38:20:05

Чарли

Спортыг санхүүжүүлэхэд тусалдаг.

 

00:38:21:18

Хийдер

Нико шиг хүмүүсийн мөнгийг өгдөг.

 

00:38:24:01

 

Би шууд бусаар ийм эмгэнэлт зүйлийг эхлүүлсэн байж магадгүй гэхээр харамсалтай л байна.

 

00:38:27:12

Чарли

Нико гэснээс би нэг зүйл ойлгохгүй байна.

 

00:38:31:01

 

Бууг зөвхөн дөрөв дэх суман дээр зогсдог болгож тааруулна гэдэг... Үнэхээр гайхалтай санаа.

 

00:38:35:20

 

Нико шиг хүн яаж тийм буу олдог байна аа?

 

00:38:40:06

Хийдер

Бүлэгтэй холбоотой болохоор юм бол уу?

 

00:38:41:16

Чарли

Үгүй ээ, тэр ямар ч бүлэгтэй холбоотой байгаагүй.

 

00:38:44:19

Хийдер

Тэгвэл мэдэх юм алга.

 

00:38:46:18

Чарли

Таныг мэднэ гэж  бодож байна.

 

00:38:48:19

 

Би жаахан судалж үзсэн.

 

00:38:50:02

 

Тэгсэн Деймоны гэр бүл сургуулд хоёр сая доллар хандивлаад зогсоогүй байна лээ.

 

00:38:55:08

 

Тэд бас төсөлд оролцохоор мөнгө төлсөн байсан.

 

00:38:58:12

 

Хагас сая доллар илүү.

 

00:38:59:19

 

Гэхдээ ганц тэр ч биш.

 

00:39:00:20

 

Энэ сургуульд хэдэн арван хүн өөрт нь тохирохгүй зүйлийг авсан байсан.

 

00:39:04:12

 

Та их мөнгө олдог юм байна лээ.

 

00:39:06:06

Хийдер

Та Херитэжийг санхүүжүүлэх ямар байдгийг мэдэхгүй.

 

00:39:09:03

Чарли

Тийм ээ, гэхдээ Херитэж тэр мөнгийг авдаггүй.

 

00:39:11:02

 

Та энийг яаж тайлбарлах вэ?

 

00:39:12:10

Хийдер

Надад ингэж байх цаг алга.

 

00:39:13:21

Чарли

Цаг гаргах л болж дээ.

 

00:39:15:00

 

Бид тэр хуурамч бууны серийн дугаарыг Монтреалын бууны мэргэжилтнээс авсаныг мэдсэн.

 

00:39:20:12

 

Төлбөр нь таны данснаас хийгдсэн байна  лээ.

 

00:39:25:16

 

Хамгийн сонирхолтой нь Никод хүрдийг эргүүлэхэд дөрөвдүгээр хэсэг  дээр хэзээ ч зогсохгүй, сум нь хуурамч гэж хэлсэн байсан.

 

00:39:33:23

 

Гэтэл сум нь жинхэнэ байсан.

 

00:39:35:02

 

Буу үргэлж дөрөв дэх суман дээр зогсож байсан.

 

00:39:39:01

 

Нико ээждээ мөнгө олох боломжтой гэж хэлсэн байсан.

 

00:39:41:15

 

Би таныг байсан гэж бодож байна.

 

00:39:42:15

 

Тэр таны авлига авдагийг мэдсэн.

 

00:39:45:19

 

Тэр танаас мөнгө нэхсэн.

 

00:39:47:07

 

Тэгээд л тэр үхсэн.

 

00:39:48:16

Хийдер

Дуусав уу, мөрдөгч өө?

 

00:39:50:08

 

Бид дууссан гэж бодож байна.

 

00:39:52:19

Чарли

Үгүй ээ.

 

00:39:53:14

 

Хэлэх сүүлчийн зүйл байна.

 

00:39:57:15

 

Таныг баривчилж байна.

 

00:40:06:04

Донован

Баярлалаа.

 

00:40:07:10

 

Хэцүү долоо хоног байлаа.

 

00:40:08:13

Сара

Нико шиг сайн сэлүүрчин шуналаас бож байхгүй болсон гэхээр итгэхгүй юм.

 

00:40:12:09

Донован

Хорвоо Деймон шиг баян, эрх мэдэлтэй хүмүүсийн талд үйлчилдэг хойно.

 

00:40:15:17

Чарли

Деймон бусадтай л адил хохирогч.

 

00:40:18:01

 

Илүү авъяастай хүүхдүүдээс татгалзаж, тэрнийг багт оруулахын тулд эцэг эх нь багт орох байрыг нь худалдаж авсныг мэдээд тэр их цөхөрсөн.

 

00:40:24:00

Донован

Хоосон яриа шиг сонсогдож байна.

 

00:40:25:06

Чарли

Хоосон яриа биш ээ.

 

00:40:26:08

 

Тэр өөрийнхөө мөнгийг Никогийн хүндэтгэлд зориулж дараагийн сэлүүрийн тамирчдын бэлтгэхэд зорулахаар болсон.

 

00:40:31:04

 

Тэд биднийг нээлтэнд нь урьсан, Никогийн ээж ч бас.

 

00:40:34:15

 

Тэр Жеррийг ч гэсэн урьсан байх.

 

00:40:37:07

Жесси

Шоронгоос ирэх хэцүү л байх даа.

 

00:40:38:21

Донован

Үгүй ээ, Жерри ахмад дайчдын асрамжийн газар байгаа.

 

00:40:41:08

 

Буцаад эмээ ууж эхэлсэн.

 

00:40:42:04

 

Хамаагүй сайжирсан.

 

00:40:43:14

Сара

Ганц удаа ч гэсэн жаргалтай төгсгөл сонсох сайхан байна.

 

00:40:46:04

 

Өөр хэнд ч  муу юм тохиолдоогүй нь азтай хэрэг.

 

00:40:47:22

Чарли

Тийм ээ, миний сумны шарх сайн эдгэж байгаа.

 

00:40:49:15

 

Асуусанд баярлалаа.

 

00:40:50:07

Жесси

За.

 

00:40:51:10

Чарли

Би буудуулсан.

 

00:40:52:06

Сара

Шүргэсэн.

 

00:40:53:15

Чарли

Юу?

 

00:40:54:08

Сара

Жаахан л шүргэсэн.

 

00:40:55:07

Донован

За за.

 

00:40:56:11

 

Тэгэхээр, тэр нээлт.

 

00:41:00:00

 

Хэзээ юм?

 

00:41:18:00

Чарли

Энэ тус болохгүй гэдгийг мэдэж байна, хатагтай Ферми.

 

00:41:20:07

 

Гэхдээ л та хүүгээ худлаа яриагүйг мэдэж авсан.

 

00:41:23:10

 

Тэр дахиад хэзээ ч мөрийтэй тоглоогүй.

 

00:41:27:07

Грета

Энэ үнэхээр чухал.

 

00:41:29:13

Деймон

Бүгдээрээ тавтай морил.

 

00:41:31:05

 

Маш онцгой сэлүүрчний дурсгалд зориулан олон олон сэлүүрчдэд туслах зорилгоор нээж байгаа сангийн маань нээлтэд хүрэлцэнд ирсэн  та бүхэнд баярлалаа.

 

 

Back to episodes Go home