№7_Дүрсийг таних

ИНТЕРАКТИВ КОНТЕНТ 7

Өгүүлэгч: Сэдэв: Дүрсийг таних

Гарчиг: Дүрсээр тоглосон нь

 

Өгүүлэгч: Томоо, Жижигээ хоёр далайн эрэг дээр элсээр тоглож байна. Хөөх, тэд элсээр олон сонирхолтой зүйл хийжээ. Тэдэнд янз бүрийн хэлбэр дүрстэй тоглоомууд байна /сониучирхан хэлнэ/. Тэд эднийг ашиглан ийм гоё зүйлс хийсэн бололтой. Гэхдээ энэ тоглоомууд ямар дүрс гаргадаг юм бол оо? Хамтдаа олж мэдэцгээе. 

Томоо: Жижигээ, одоо хоёулаа сүүдрэвчинд суух уу? Өдөржин тоглоод ядарчихлаа.

Жижигээ: За тэгье.

Томоо: Би чамд ид шидтэй зургийн цомог үзүүлье.

Жижигээ: Айн? Ид шидтэй зургийн цомог оо?

Томоо: Тийм ээ. Аав надад өвч өгсөн. Би чамд үзүүлэх гээд авчирсан юм.

Томоо: Хэрвээ чи миний заавраар зөв хийж чадвал энэ амьтад амилна шүү.

Жижигээ: Хөөх, нээрээ юм уу? Тэгвэл хурдан үзье.

Томоо: За тэгвэл эхэллээ шүү. Эхлээд энэ дуранг зүүчих.

Жижигээ: Ёстой гоё байшин хийлээ шүү.

Жижигээ: Бас Томоо, надад ид шидтэй зургийн цомгоо үзүүлсэнд баярлалаа. Үнэхээр сонирхолтой байсаан.

Томоо: Зүгээр ээ, би чамд хурдан үзүүлэх юм саан гэж бодсон шүү. /хоёул инээлдэнэ/

 
 
 

Доорх шарлуулсанг өөр өөр хоолойгоор уншина.

 

Надад эхлэл, төгсгөлийн цэг бий. Би хэн бэ?

Надад дор хаяж гурван орой бий. Би хэн бэ?

Би дөрвөн тэгш өнцөгтэй. Би хэн бэ?

Надад тодорхой байршил байх боловч хэмжээс байхгүй. Би хэн бэ?

Надад дөрвөн тэгш өнцөг, дөрвөн тэнцүү урттай тал бий. Би хэн бэ?

Надад эхлэл бий ч төгсгөл байхгүй. Би хэн бэ?

 

Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина.

 

    Тоглоом тус бүрд тохирох элсийг сонгон хийж, ямар дүрс бүтээхийг хараарай.

    Дурангийн ногоон зураасыг ашиглан, зургийн тэгш хэмийг олоорой.

    Одоо дүрсийг үргэлжлүүлэн тэгш хэмтэй болгож будаарай.

    Томоо, Жижигээ хоёр сүүдрэвчинд амрангаа ойр орчноосоо тэгш бус хэмтэй дүрсүүдийг олж тоглохоор боллоо. Тэдэнтэй хамт тэгш бус хэмтэй дүрсүүдийг олоорой.

    Харин одоо эдгээр дүрсийг ашиглан байшин бүтээцгээе.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Back to episodes Go home