Интерактив контент 6
|
Өгүүлэгч: Сэдэв: Байршил, хөдөлгөөн Гарчиг: Айдогийн цаг |
|
|
Өгүүлэгч: Зуны нартай өдөр цахим аялагчид маш их халууцжээ. Тэд сэрүүцэхээр нууран дээр тоглож байв. Гэтэл Айдо зүүж явсан цагаа усанд унагачихлаа. Айдо: Өө, яана аа?! Би цагаа унагачихлаа. Мидо: Айн? Хаана унагасан юм бэ? Айдо: Энд, ус руу уначихсан. Кидо: Ил харагдахгүй байгаа юм чинь нуурын гүнд л унасан бололтой. Одоо яах вэ? Мидо: За түр хүлээгээрэй. Би яваад илрүүлэгч багаж аваад ирье. Айдо, Кидо: За, хурдлаарай. Өгүүлэгч: Ийнхүү Мидо хөлгөөс илрүүлэгч багаж аваад буцаж ирлээ. Мидо: За найзууд аа! Энэ бол илрүүлэгч багаж. Үүнийг ашиглан Айдогийн цагийг олъё. Кидо: Хөөх, янзтай юм аа. Яг л тоглоом шиг харагдаж байна гээч. Мидо: Айдо, битгий санаа зов. Бид заавал олно оо. Айдо: Баярлалаа, Мидо. Кидо: Ёоё, арайхийж эднийг оллоо шүү. Гэхдээ аль нь ч Айдогийн цаг биш байна. Энэ чинь одоо юу вэ? Мидо: Бүгдээрээ хог юм шиг байна аа. Кидо: Ммм, тэгвэл бид хэрэггүй юм аваад гараад иржээ. Айдо: Зүгээр дээ, Кидо. Бид санаандгүй нуураа цэвэрлэчихлээ шүү дээ. Одоо энэ нуур илүү цэвэрхэн болчихлоо. Мидо: Ммм, тийм ч юм уу. Айдо: Хөөх, баярлалаа, Кидо. Гэхдээ бүгдээрээ хөлгөөсөө холдчихсон бололтой. Яаж хөлгөө олох уу? Мидо: Чи цагаа ажиллаж байна уу, үгүй юү үз дээ. Хэрвээ ажиллаж байвал газрын зургаа гаргаад харчихъя. Айдо: Нээрээ тэгье. Кидо: Тэгье, тэгье. Айдо: Хөөх ажиллаж байна. /Мидо, Кидо баярлан инээнэ/ Кидо: Ёох, ашгүй дээ. Айдо: Одоохон газрын зургаа гаргаадахъя. Айдо: За тэгэхээр хөлөг рүүгээ буцаад яаж явах билээ? Өгүүлэгч: Айдогийн цагийг хамтдаа хайж олсонд баярлалаа. Бас хөлөг рүүгээ буцах замыг нь зааж өгөөд л. Баярлалаа, хүүхдүүд ээ! Дараа уулзацгаая. |
|
|
1-р үе |
|
|
● Асуултын дагуу байршлыг тэмдэглээрэй. ● Тусламж: Баганыг үсгээр, мөрийг тоогоор тэмдэглэнэ. Уншихдаа А5, В6 гэх мэтээр уншина. ● Шар туяа аль хэсгээс гарч байна вэ? ● Ногоон туяа аль хэсгээс гарч байна вэ? ● Ягаан туяа аль хэсгээс гарч байна вэ? ● Цэнхэр туяа аль хэсгээс гарч байна вэ? ● Сая байршлыг нь тогтоосон туяануудын аль нь Айдогийн цаг юм бол оо? Тэд усны гүн рүү шумбаж үзэхээр шийдлээ. ● Өгөгдлийн дагуу цахим аялагчдыг байрлуулаарай. ● Айдог Б4 дээр байрлуулна уу. ● Мидог Г2 дээр байрлуулна уу. ● Кидог Д5 дээр байрлуулна уу. ● Айдог А2 дээр байрлуулна уу. ● Мидог В3 дээр байрлуулна уу. ● Кидог Г4 дээр байрлуулна уу. ● Хүүе, найзууд аа! Бүгдээрээ тэдэнд тусалъя. ● Айдог ягаан туяа гарч байгаа хэсэгт аваачна уу. ● Кидог ногоон туяа гарч байгаа хэсэгт аваачна уу. ● Мидог шар туяа гарч байгаа хэсэгт аваачна уу. ● Асуултад зөв хариулан хөлөг рүү явах замыг нь тодруулж өгөөрэй. ● Нуурын өмнө юу байна вэ? ● Нуурын баруун хойно юу байна вэ? ● Нуурын зүүн хойно юу байна вэ? ● Нуурын хойно юу байна вэ? ● Нуурын баруун талд юу байна вэ? ● Нуурын зүүн өмнө юу байна вэ? ● Нуурын баруун өмнө юу байна вэ? ● Нуурын зүүн талд юу байна вэ? |
|
Back to episodes Go home