Интерактив контент 5
|
Өгүүлэгч: Сэдэв: Цаг хугацааг хэмжих Гарчиг: Амралтын өдрийн зугаалга |
|
|
Өгүүлэгч: Сайн уу, хүүхдүүд ээ! Энэ бол Жижигээ. Тэр энэ жил 9 сарын 1-нд сургуульд орсон. Жижигээ ямар улиралд сургуульд орсон бэ? Тийм ээ, тэр намрын улиралд сургуульд орсон. Жижигээ Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад өглөө болгон 7 цагт сургуульдаа явдаг. Харин маргааш амралтын өдөр болохоор гэр бүлийнхэнтэйгээ 12 цагт хүүхдийн парк орж тоглохоор болжээ. Тэр өглөө эрт босохоор сэрүүлэг тавиад унтлаа. Учир нь тэр эрт босож, цайгаа тухтай уугаад, үсээ гоёмсог сүлжинэ гэж боджээ. Маргааш өглөөний 8 цагт сэрүүлэг нь дуугарав. Жижигээ нойрмог нүдээ нухлан сэрүүлгийг унтраалаа. Удалгүй 10 цагт дахиад дуугарлаа. Хүүе, хүүе! Жижигээ маань нойрондоо цагаа тэврээд унтчихлаа шүү дээ. 11 цагт сэрүүлэг нь дрррр хэмээн чангаар дуугарахад Жижигээ цочин сэрлээ. Жижигээ: Өө, 11 цаг болчихсон байна ш дээ. Өчигдөр эрт унтдаг л байж. Одоо үсээ гоё сүлжиж амжихгүй нь дээ. Ээж нь: Жижигээ, миний охин босоорой. Явах цаг боллоо шүү. Жижигээ: За ээж ээ! Би босож байна аа. Өгүүлэгч: Ингээд Жижигээ яаран босов. Түүнийг гал тогоонд ороход аав, ээж хоёр нь өглөөний цайгаа уухаар сууж байв. Жижигээ яарч сандран цайгаа уугаад бослоо. Өрөөндөө ороод үсээ янз бүрээр самнаж үзлээ. Гэвч ерөөсөө таалагдахгүй байв. Ингээд эцэст нь явах цаг болсон тул үсээ сүлжихээ болилоо. Тэр өнөөдөр 15 цаг биш ээ, бүр 17 цаг хүртэл тоглоно доо гэж бодсоор гадагш гарахад бэлдлээ. Эцэст нь тэд хүүхдийн парк дээр ирлээ. Эхлээд морин тойруулга дээр тоглохоор болов. Өө, гэхдээ аль морин дээр нь суухаа мэдэхгүй байгаа бололтой. Найзууд аа! Жижигээд болон бусад хүүхдэд зөв морин дээрээ суухад нь туслаарай. Жижигээ өнөөдөр олон сонирхолтой тоглоом тоглолоо шүү. Одоо тэд 2 цагийн дараа өвөө эмээ дээрээ очихоор болжээ. Тэгэхээр хэдэн цагт очно гэсэн үг билээ? Яг зөв. Тэд 19 цагт өвөө, эмээ дээрээ очих юм байна. Хөөх, Жижигээгийн төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа юм байна. Бас удахгүй шинэ жил болох нь ээ. Жижигээтэй хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн хүүхдүүд та нарт баярлалаа. Дараа уулзацгаая. |
|
|
Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина |
|
|
● Жижигээгийн эхний сэрүүлэг хэдэн цагт дуугарсан бэ? ● Жижигээ гэр бүлийнхэнтэйгээ хэдэн цагт хүүхдийн парк руу явахаар болсон бэ? ● Жижигээ хэдэн цаг хүртэл тоглоно гэж бодсон бэ? ● Жижигээ хэдэн цагт сургуульдаа явдаг вэ? ● Жижигээ хэдэн цагт боссон бэ? ● Тэднийг хүүхдийн парк руу явж байтал машин нь гэнэтхэн зогсчхов. Зөв хариултыг олж, машиныг засахад туслаарай. ● Ингээд тэд парк уруу явлаа. Тэднийг хүүхдийн парк руу явж байтал машин нь гэнэтхэн зогсчхов. Зөв хариултыг олж, машиныг засахад туслаарай. Цаг хэд болж байна вэ? ● Цагийг баримжаалаарай. Хэдэн цаг өнгөрч байна вэ? ● 16 цаг өнгөрч байна. ● Цагийг баримжаалаарай. Хэдэн цаг болж байна вэ? ● 8 цаг болж байна. ● Машин засахад тусалсанд баярлалаа. Хамтдаа цааш явцгаая. ● Дараах баярууд хэдэн сард болдог вэ? Зөв харгалзуулаарай. ● Улирлыг онцлогтой нь харгалзуулаарай. ● Улирлыг тохирох ажил хөдөлмөртэй холбоорой. ● Жижигээгийн төрсөн өдөр 12 сарын хэдэнд болдог вэ? ● Энэ жил 12 сарын хэд дэх 7 хоногт болохоор байна вэ? ● Энэ жил ямар гарагт болох вэ? ● Шинэ жил хэдэн сарын хэдэнд болдог вэ? ● Энэ жил ямар гарагт болох вэ? ● Энэ жил 12 сарын хэд дэх 7 хоногт болохоор байна вэ? |
|
Back to episodes Go home