№4_Хүнд, эзлэхүүнийг хэмжих

Интерактив контент 4-Бүгдийг өгүүлэгч уншина

Өгүүлэгч: Сэдэв: Хүнд, эзлэхүүнийг хэмжих

Гарчиг: Цахим аялагчдын түүх

 

Өгүүлэгч: Цахим аялагчид дэлхий рүү ирэхдээ маш олон сорилт давсан гэдгийг та нар мэдэх үү? Энэ аялалд явах аялагчид жижигхэн хөлгөөр маш цөөхөн, хөнгөн зүйл авч явах хэрэгтэй байлаа. Иоп гаргийнхан бүгд эрдэм мэдлэг хайх энэ аялалд явахыг хүсэж байв. Зарим нь жижигхэн хөлөгт багтахын тулд жингээ хасаж, зарим нь авч явах зүйлсээ жижгэрүүлж байлаа. Тэгвэл цахим аялагчид хэрхэн энд ирсэн юм бол оо? Хамгийн эхэнд аялалд явахыг хүсэгчид биеийн жингийн сорилыг давах хэрэгтэй болжээ.

Ийнхүү олон удаа жинлэсний эцэст тэд хамгийн хөнгөн нь байсан тул жижигхэн хөлгөөр аялахаар болжээ. Харин дараа нь бас л хөнгөн, жижиг зүйлс авч явахын тулд бүгдийг жинлэх хэрэгтэй болов. Тэд дуртай алимныхаа жинг хэмжиж үзэх гэсэн боловч юугаа хэмжихээ мэдэхгүй байв.

Эцэст нь жин дээр тавьж үзээд алимаа хэр хүндийг мэдэж авлаа.

Тэгэхээр хүүхдүүд ээ, урт, өндрийг хэмжихдээ шугам болон туузан метр ашиглана.

Шингэн зүйл хэмжихдээ хэмжих нэгж бүхий хэмжээстэй сав ашиглана.

Харин хүнд хөнгөнийг хэмжихдээ жин болон жинлүүрийг ашигладаг юм байна. Одоо бусад авч явах зүйлсээ хэрхэн хэмжсэнийг мэдэцгээе. 

Ингэж л цахим аялагчид зах хязгааргүй сансар огторгуй, уудам орон зайг туулан эрдэм мэдлэгийн эрэлд гарсан юм даа.

 
 
 
 
 
 

     Жинлүүр дээр хүнд  хөнгөнийг тохируулан байрлуулж, цааш яваарай.

    Аль нь хүнд, аль нь хөнгөн  бэ? Их, багын тэмдгээс (=  >  <) тохирохыг тавьж, жишээрэй.

    Ижил савтай усны хэмжээг ажиглан ихээс нь бага руу эрэмбэлээрэй.

    Багаас нь их рүү эрэмбэлээрэй.

    Жимснүүдийг жинлэж үзээд, өгүүлбэрийг зөв нөхөөрэй.

    Гүзээлзгэнэ алимнаас хөнгөн жинтэй байна.

    Тарвас алимнаас хүнд жинтэй байна.

    Интоор, гүзээлзгэнэтэй тэнцүү жинтэй байна.

    Цахим аялагчид авч явах шидэт шингэн бэлдэх хэрэгтэй боллоо. Сав тус бүрд хэдэн аяга шидэт шингэн орох вэ? Аягаар юүлэн хийж туршаарай.

    Туршилтын хариуг зөв харгалзуулаарай.  

 
 
 
 
 

 

Back to episodes Go home