№3_Уртыг хэмжих

Интерактив контент 3

Өгүүлэгч: Сэдэв: Уртыг хэмжих

Гарчиг: Айдогийн зургийн хэрэгсэл

 

Өгүүлэгч: Айдо, Мидо, Кидо гурав эрдэм мэдлэгийн эрэлд явахаар хөлөгтөө суун хөдөллөө. Тэднийг сансарт гараад удаагүй байтал гэнэт нэг юм түс гэв. Тэд айж сандран ийш тийш харлаа. Гэтэл  хөлгийн цонхонд Айдогийн зургийн хэрэгслүүд наалдчихсан тэдэн рүү харж байх нь тэр ээ. /гурвуул тайвшран инээлдэнэ/

Айдо: Хүүе, найзууд аа! Би зургийн хэрэгслээ мартсан байж шүү. Аав маань мэдээд, хойноос ид шидээр явуулсан бололтой.  Тэднийг хэмжин хөлөгт оруулахад надад туслаач.

Мидо, Кидо: Тэгэлгүй яахав.

Кидо: Эхлээд энэ хоёр харандааг хэмжье.

Мидо: Тэгье. Гэхдээ энэ харандаа л урт юм шиг харагдаад байна даа.

Кидо: Үгүй ээ, энэ нь урт юм биш үү?

Айдо: Тэгвэл та хоёр зэрэгцүүлээд үз дээ. 

Мидо: Өө, нээрээ тэгье.

Кидо: Зэрэгцүүлэхээр энэ нь урт байна.

Айдо: Тэгвэл одоо бичгийн хавчаараар хэмжье.

Мидо: Энэ харандаа 8 бичгийн хавчаартай тэнцүү. Харин энэ харандаа 5 бичгийн хавчаартай тэнцүү байна.

Өгүүлэгч: Хүүхдүүд ээ, аль харандаа урт байна вэ?

Өгүүлэгч: Тэгэлгүй яахав. Энэ харандаа урт байна. Одоо хамтдаа бусад хэрэгслийг хэмжиж хөлөг рүү оруулцгаая.

Өгүүлэгч: Айдо, Мидо хоёр тус бүр адилхан баллуур аван урт, богино зургийн хэрэгслийг хэмжиж үзэв. Гэтэл хөгжилтэй юм боллоо шүү. Хоёулаа адилхан хэмжээтэй байна гэлээ.

Өгүүлэгч: Тэд гайхан дахиад үзтэл Айдо, Мидо 2 адилхан баллуураар хэмжсэн боловч баллуурынхаа өөр өөр талаар хэмжсэн байлаа. Хүүхдүүд ээ! Баллуурынхаа нэг ижил талаар нь хэмжих ёстой шүү. Мартав аа!

Өгүүлэгч: Ингээд тэд илүү баттай хэмжихийн тулд шугам ашиглахаар шийдэв. Гэхдээ шугамаар яаж хэмжихээ мэдэхгүй байсан тул Бидогоос асуулаа.

Айдо: Бид шугамаар юм хэмжих гэсэн юм. Гэхдээ бид шугаман дээрх хэмжээст тоогоор хэмждэг гэдгээс өөр юм мэдэхгүй байна.

Мидо: Аанхан, бидэнд шугамаар яаж хэмждэгийг зааж өгөөч.

Бидо: Ихэнхдээ аливаа зүйлсийн урт богино, өндөр намыг шугамаар хэмждэг. Шугаман дээр тоонууд бий. Эдгээр тоо тухайн зүйл хэр урт болохыг илэрхийлнэ. Уртыг сантиметрээр хэмжих ба см гэж товчлон тэмдэглэдэг.

Бидо: Аан тийм. Шугамаар хэмжихдээ 0 хуваариас эхэлнэ гэдгийг битгий мартаарай!

Айдо, Мидо: Баярлалаа, Бидо.

Өгүүлэгч: Баяр хүргэе. Цахим аялагчидтай хамт Айдогийн зургийн хэрэгслүүдийн урт, өндрийг хэмжиж, хөлөг рүү оруулсанд баярлалаа.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина.

 

    Өгөгдсөн тоотой тэнцүү шоон загварыг олоорой.

    Савхыг зөөж тавиад, зургийн хэрэгслийн урт хэдэн ширхэг савхтай тэнцүү байгааг олоорой.

    Эдгээр зургийн хэрэгслийг уртаас богино руу нь дараалуулан тавиарай.

    Тусламж: Хамгийн урт зургийн хэрэгсэл 5 шооны урттай тэнцүү байна.

    Аль нь урт вэ?

    Өгөгдсөн тоотой тэнцүү урттай зургийн хэрэгслийг сонгоорой.

    Зургийн хэрэгслийн урт, богиныг сайтар ажиглаад, өгүүлбэрийг гүйцээгээрэй.

    Цавуу нь хайчнаас зургаан сантиметрээр богино байна.

    Усан будаг тосон будгаас  4 сантиметрээр урт байна.

    Бийр нь баллуураас 8 сантиметрээр урт байна.

    Бичгийн хавчаар балнаас 7 сантиметрээр богино байна.

    Өө, яана аа. Айдо маань харалгүй шугамаа гишгээд хугалчихлаа. Гэтэл дахиад хэмжих хэрэгтэй байдаг. Хугархай шугамаар хэмжиж болох болов уу?

    Тус бүрийн уртыг тооцоолон, тоог тохируулж зургийн хэрэгсэл дээр дараарай.

 
 
 

 

Back to episodes Go home