Интерактив контент 2-Бүгдийг өгүүлэгч уншина
|
Өгүүлэгч: Сэдэв: Тоог 1, 2, 5, 10 -аар нэмэгдүүлэх, хорогдуулах Гарчиг: Жижигээгийн зүүд |
|
|
Өгүүлэгч: Хөөх, Жижигээ маань цахим аялагчид шиг нисдэг супер хүчтэй болчхож. Тэр хүссэн газар луугаа нисэж байна шүү. Янз бүрийн хэлбэр дүрстэй үүлэн дундуур нисэх ч зугаатай юм аа. Үүнээс өндөрт нисвэл ямар байдаг бол? Хамтдаа өндрөөс өндөрт нисэцгээе! Өө, Жижигээ маань зүүдэлж байсан байна шүү дээ. Тэр босмогцоо нисдэг супер баатартай ном авахаар номын дэлгүүр явлаа. Гэхдээ тэр нисдэг супер баатартай ном аль тавиурт байгааг мэдэхгүй байв. Түүнтэй хамт хайж олцгооё. Хөөх, Жижигээ маань хүссэн номоо олж чадлаа шүү. Түүнд тусалсанд баярлалаа, хүүхдүүд ээ! Та нар ч бас мөнгөө хураагаад, хэрэгтэй зүйлээ аваарай. |
|
|
● 0-ээс 1-ээр нэмэгдүүлэн дээшилсээр 10 хүрээд зогсоорой. ● 10-аас эхлээд 2-оор нэмэгдүүлэн явсаар 30 хүргээрэй. ● Жижигээ 30 алхам дээшилсэн байна. Одоо 30-аас эхлээд 5-аар нэмэгдүүлэн 50 хүртэл яваарай. ● 50-иас эхлэн 10-аар нэмэгдүүлэн 100 хүртэл яваарай. ● Хөөх, өндөрт гарахаар ингэж харагддаг байх нь ээ. Одоо түүнтэй хамт бууцгаая. ● 30-аас 1-ээр хорогдуулан доошилсоор 20 хүрээд зогсоорой. ● 20-иос эхлээд 2-оор хорогдуулан явсаар 0 хүргээрэй. ● Жижигээ 100 алхам дээр байна. Одоо 100-аас эхлээд 5-аар хорогдуулан 80 хүртэл яваарай. ● 80-аас эхлэн 10-аар хорогдуулан 50 хүртэл яваарай. ● Зүй тогтлыг ажиглаад, дарааллыг үргэлжлүүлэх тоонуудыг олоорой. ● Жижигээ худалдаж авсан номнуудынхаа тооцоог хийхээр худалдагч дээр ирлээ. Түүнд туслаарай. ● 3 хорьт, 2 зуут, 1 тавьтыг тохирох сагсанд хийнэ үү. ● 2 зуут, 1 аравт, 3 тавьтг тохирох сагсанд хийнэ үү. ● 5 тавьт, 1 зуут, 2 хорьтыг тохирох сагсанд хийнэ үү. ● 6 аравт, 3 зуут, 4 хорьтыг тохирох сагсанд хийнэ үү. |
|
Back to episodes Go home