Интерактив контент 1
|
Өгүүлэгч: Сэдэв: 100 хүртэл тоолох Гарчиг: Туулайн бөжинд тусалсан нь |
|
|
Өгүүлэгч: Өнөөдөр нартай, дулаахан өдөр тул цахим аялагчид ойд зугаалахаар явж байна. Ойд шувууд жиргэж, гол мөрөн хоржигнон урсана. Гэтэл нэг туулайн бөжин тэдэнтэй таарав. Айдо: Хүүе, чи хаашаа явж байгаа юм бэ? Бөжин: Би ээжээсээ төөрчихлөө. Би түүнийг олохгүй байна. Кидо: Ммм, тэгвэл бид чамд тусалъя. Мидо: Харин чи бидэнд хаагуур хаагуур явснаа зааж өгч туслаарай. Бөжин: За тэгье. Баярлалаа найзууд аа! Өгүүлэгч: Цахим аялагчид ээжийг нь олж өгөхөөр бөжинтэй хамт цааш явлаа. Цахим аялагчид ээжийг нь олж өгөхөөр бөжинтэй хамт цааш явлаа. Гэтэл тэдний өмнө гэнэт чоно, баавгай хоёр гараад ирэх нь тэр ээ. Тэд баавгай, чононоос зугтаж, туулайн бөжинг ээжтэй нь уулзуулж чадах болов уу? Хүүхдүүд ээ, тэдэнтэй хамт бөжинд тусалцгаая. |
|
|
Өгүүлэгч: Бөжин ээжтэйгээ уулзаад их баярлаж байгаа бололтой. Хүүхдүүд ээ! Тусламж хэрэгтэй хэн нэгэнд заавал тусалж байгаарай. |
|
|
Үүнээс доош бүгдийг өгүүлэгч уншина. |
|
|
● Асуултын зөв хариуг олж, бөжинг баавгай, чононоос холдуулаарай. ● Хэдэн аравт, хэдэн нэгж байна вэ? ● Тусламж: Аравтыг а, нэгжийг н үсгээр тэмдэглэнэ. Тиймээс 6 аравт, 7 нэгжийг 6а 7н гэж бичдэг. ● Асуултын тэмдгийн оронд тохирох тоог олоорой. ● Асуултын тэмдгийн оронд ямар тоо байх вэ? ● Хөрш тоог олоорой. ● Орны нэмэгдэхүүний нийлбэрээр аль нь зөв задалсан бэ? ● Асуултын тэмдгийн оронд ямар тэмдэг байх вэ? ● Зөв хариуг олж, бөжинд туслаарай. ● 83 нь аль аравтад ойр байна вэ? ● 27 нь аль аравтад ойр байна вэ? ● 68 нь аль аравтад ойр байна вэ? ● 76 нь аль аравтад ойр байна вэ? ● 46 нь аль аравтад ойр байна вэ? ● 34 нь аль аравтад ойр байна вэ? ● 56 ба 59-ийн хөрш тоонуудыг олоорой. ● 60 ба 63-ын хөрш тоонуудыг олоорой. ● 23-ын хөрш тоонуудыг олоорой. ● 89-ийн хөрш тоонуудыг олоорой. ● 40-д ойр 4 тоог олоорой. ● 80-д ойр 4 тоог олоорой. ● 30-д ойр 4 тоог олоорой. ● 50-д ойр 4 тоог олоорой. ● Зөв жишиж гүйцэтгэн бөжинг ээжтэй нь уулзуулаарай. ● Аравт, нэгжийг ажиглаад жишээрэй. ● Уншаад жишээрэй. |
|
Back to episodes Go home