Long season 5

The long season-5 /2023/

Нэр: Урт улирал

Үргэлжлэх хугацаа: 70мин

Орчуулсан: Ж.Тамир

 

 Гол дүрүүд:

Ван: эр, Ван Шиан, таксины жолооч

Гон: эр, Гон Биао Ван Шианы ээлжний жолооч

Ру: эм, Гон Биаогийн эхнэр Лиру

В: эр, Ван Бей Ван Шианы хүү, дэлгүүрийн худалдагч,нүдний шилтэй залуу,

Эх: эм, Ван Шианы эхнэр

Я: эр, Ван Шианы хүү Ван Яан

Дар: эр, үйлдвэрийн захирал Сон

 

Нэмэлт дүр:

Ш: эм, Шен Мо оюутан охин

Гө: эр, клубийн менежер Гө

 

Гарчиг: Урт улирал. 5-р анги.

Бичиг: Хуалин №1 Төмрийн үйлдвэр.

Эр: Ван жолооч.

Ван: Аан?

Эр: Өдрийн ээлжтэй юм уу?

Ван: Үгүй ээ, Нэмэлт ээжл.

Эр: Ачаа ирэх нь үү, гарах н уу?

Ван: Харин л дээ. Би жолооч шүү дээ. Бусдыг нь дарга мэднэ.

Эр: За.

Эр: Яасан бэ? Чуанли мэдэж байгаа.

Ван: Хөөе хөөе хөөе... Болгоомжтой яваач. Жолоо барьж чаддаггүй юм уу? Надаар заалгах уу? Үйлдвэрийн хашаанд хурдтай яваад. Чиао Юн.

Ч: Аан. Ван багш.

Ван: Асуудал гараа юу?

Ч: Үгүй ээ. Илүү цагаар ажиллах нь уу?

Ван: Аан.

Ч: Аан.

Ван: Саяны машинд юу байгааг мэдэх үү?

Ч: Юу ч байхгүй. Хоосон. Сая ачаагаа буулгачихсан.

Ван: Итгэлтэй байна уу?

Ч: Тэгэлгүй яах вэ.

Ван: Дараа уулзъя.

Ч: За за.

****************

Эр: Сайхан хоол байна.

Л: Эхнэр хийж өгсөн  юм.  Би өвдөөд байгаа болохоор хийж өгсөн юм.

Эр: Ярьж байгааг нь. Сайн эхнэртэй юм аа.

Ван: Хоол таалагдах ч яах вэ, хүний эхнэр таалж болохгүй.

Эр: Яалаа гэж дээ.

Л: Ван дарга аа.

Ван: Аан?

Л: Явах уу?

Ван: Яарах хэрэггүй. Чуанлигийн машинд хэзээ ачсан юм?

Л: Ачдагаараа шөнө дунд. Биччихсэн байгаа.

Ван: Цуваанд цуг явсан уу?

Л: Тэгсэн. Наана чинь бичээгүй байна уу?

Ван: Машинд нь өөр юм байсан уу?

Эр: Үгүй ээ. Машинаар гарч байгаа бүх юм зөвшөөрөлтэй байх ёстой. Тийм дүрэмтэй шд. Тийм ээ?

Ван: Би шалгаадахъя...

Л: Ван дарга аа, ингэх хэрэг байна уу? Чуанли шалгачихсан шд. Ван дарга аа, явъя. Цаг болохоо байлаа. Бид цагаасаа  хоцорч байгаагүй шд. Ван дарга аа.

Ван: Энэ юу юм? Хамгаалалтын алба дууд.

Л: Ван дарга аа, явуулчих л даа.

Ван: Лиу Чуанли. Чи ч гэсэн хувь авдаг байх нь ээ? Ганц чи ч биш, эхнэр чинь бас хамсаатан.

Л: Гэрийн байдал хүнд байгаа болохоор.

Ван: Гэр бүлгүй хэн байгаа юм? Тэглээ гээд хулгай хийдэг юм уу? Эцэг эх чинь чамайг ингэж хүмүүжүүлээ юу? Багийнхны ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй, хууль зөрчиж байгаагаа мэдэж байна уу?

Эр: Ван дарга аа. Явуулчих аа. Бүгд л зовж байна.

Ван: Чи ч гэсэн хамсаатан байх нь ээ?  

Эр: Ван дарга аа, Шин хэсгийн даргатай ярьсан нь дээр.

*************  

Ши: Минийх байгаа юм.

Ван: Шин дарга. Жианчун. Найз аа.  Хулгай бол гэмт хэрэг.

Ши: Надад хууль заах гээ юу? Тийм биш ээ. Хуучны хэрэггүй машинууд. Одоо хэнд ч хэрэггүй. Тэнд зай эзэлж, тоосонд даруулж хэрэггүй хэвтэхээс өөр юмгүй. Тийм биз дээ?

Ван: Манай үйлдвэрийн ашиг багассан. Өмнө нь нэг шалт тэргэнд 40 вагон явдаг байсан бол одоо 5-6 л явж байгаа. Ажиллахгүй зүгээр хэвтэж байгаа гээд би аваад байж болохгүй биз дээ?

Ши: Чи шилдэг ажилтан. Сайн нэртэй байлаа гээд гэр чинь хоолтой байх уу?

Ван: Тэгсэн ч гэсэн хулгайч болж болохгүй.

Ши: Ван Шиан, хэнийг хулгайч гээд байгаа юм? Хатуу байна шүү.

Ван: Тэгээд юу гэх юм?

Ши: Ингэж хэлье л дээ. Би энийг ганцаараа хийгээгүй. Ачигчид, булгагчид, бас гаргадаг хүмүүс. Энэ хэрэгт олон хүн хамааралтай. Тэднийг зогсоовол, хүмүүс мөнгөний төлөө юу хийж чадахыг чи мэднэ. Саад болбол чамд л уурлана. Тэгээд ч, чи манайд байгаа ганц жолооч шүү дээ. Чамд бэлдсэн юм байгаа. Ажлыг чинь шагнана аа.

Ван: Юу вэ? Авлига уу?

Ши: Авлига. Хүссэнээрээ л нэрлэ. Хүсвэл өөрөө авч, эсвэл зарсан ч болно. Өөртөө ч, бусдад ч саад болох хэрэггүй. Тийм биз дээ? Тийм ээ?

***************

Л: Ван дарга а, хурдаа нэмээрэй. Яагаад удаан болоод байна аа?

Ван: Жан, жаахан нүүрс нэмчих.

Эр: Жижиг нүүрс алга аа, том юм байна.

Ван:  Уур гарахгүй байна.

Л: Галт тэрэг эвдэрчихэв үү? Яачихав аа?

Ван: Тохируулагчны хавхлага байх. Уур гарахгүй байна. Коммутатор бас ажиллахгүй байна.

Л: Явж  болох юм уу?

Ван:  Яаж болох юм. Тусламж дууд. Засвар хийх хэрэгтэй.

************

Ван: Хувцасаа соль. Би болчихсон. Яасан?

Эр: Бусдад саад болоод байна.

Ван: Аан... Тэр үү... Та нар Шин Жианчуны юмыг зөөдөг юм уу? Миний буруу биш ээ. Би та нартай ярихгүй. Шин Жианчунтай ярина. Яасан? Хүч хэрэглэх нь үү? Хууль зөрчих хэрэггүй.

Эр: Мөнгө бол хууль.

Ван: Чи энд ажилладаггүй байх аа? Итгэнэ үү байна уу, намайг тусламж дуудвал арван хүн орж ирнэ... Миний хурууг хугалбал би арвыг хугална.

Эр2:  Тэгээд үз л дээ.

Ван: Чен. Лей. Шунзи.

Эр: За Ван дарга аа.

Эр: Яасан бэ?

Ван: Зайл... Шампунь  хэрэгтэй байна.

**************

Ван: Шин хэсгийн дарга.

Ши: Тоглоом харж байна уу?

Ван: Тийм ээ. Тоглох уу?

Ши: Үгүй ээ.

Ван: Хөөе, Шин хэсгийн дарга.  Хүлээгээрэй. хүлээ хүлээ.

Ши: Яасан?

Ван: Надад хэлэх юм байна. Түрүүн болсон явдлыг уучлаарай. Галт тэргэнд засвар хэрэгтэй гэж би нэг бус удаа хэлсэн. Даанч дарга нар засахгүй байсан юм. Тэгсэн өнөөдөр эвдэрчихлээ. Засварын тасгийнхны нэг нь юмыг чмнь олоод хэлчихсэн байна лээ. Алдагдал учирсанд уучлаарай.

Ши: Юун алдагдал вэ? Тэр чинь миний юм биш.

Ван: Байз байз байз... Би буруу ярьж байна.

Ши: Юу вэ?

Ван: Би даруухан хүн. Энийг авах эрхгүй. Баярлалаа.

Ши: Даруу гэнэ шүү.

Ван: Жианчун, бас нэг юм байна. Саяхнаас гудамжны нөхдүүд энд ирж төвөг уддаг болж. Тэд нар санаа зовоогоод байна. Чи ойлгож байна уу? Машин ажилуулж, өдөржин хүнд юм өргөж жинлэдэг манай зүтгүүрийн хүүхдүүдтэй таараад зодуулчихвал хэрэг бишдэх байх. Хэн нэг нь гэмтчихвэл бүр л хэцүү юм болно.

Ши: За за. Би явлаа.

Ван: За. Баярлалаа. Болгоомжтой яваарай. Золиг чинь...

**************

Ван: Хүнийг яаж үнэлдэгийг мэдэх үү? Хүнд өгч байгаа авлигаар нь үнэлдэг гэнэ. Надад бүтэн хайрцаг... янжуур өгсөн. Нэг хайрцаг нь багаар бодоход 50юаний үнэтэй, би нээж ч хараагүй. Буцаагаад өгчихсөн.

Эх: Буцаагаад өгчихөө юу?

Ван: Тэр амар гэж бодоо юу? Тэр хүний сэтгэлийг бодох хэрэгтэй, бас уурыг нь хүргэхгүй байх хэрэгтэй. Яаж тэгдэгийг мэдэх үү? Шүлэг байдаг байх аа. “Их ярьсанаас дуугүй байсан нь дээр”.

Эх: Гэхдээ Шин Жианчун чиний дайсан болсон гэсэн үг биш үү. Тэр өс хонзон санадаг хүн шүү.

Ван: Айхгүй байна аа. Харин ч Мон Юкунд хэлээгүйд баярлах хэрэгтэй. Тэр намайг яасан ч гүйцэхгүй. Би аавынхаа ажлыг өвлөж авсан бол тэр шинээр орж ирсэн хүн. Манай аав энэ үйлдвэрийг анх барихад анхны шороог нь хүрздэж байсан юм. Би тэгж л өссөн. Намайг эндхийн хүн гэж хэлж болно. Нэр хүндтэй хүн. Намайг яасан ч гүйцэхгүй.

Эх: Хөөе... Чи чи цаашаа хар л даа. Цамц руу үсрээд байна.

Ван: Тийм үү? Үсрээгүй л байна шдээ.

Эх:  Шсрээд байна аа?

Ван: Тийм хол үсэрнэ гэж үү?

Эх: Цаашаа хар аа.

Ван: Хэнд нэхэж байгаа юм? Би шар хавцас өмсдөггүй шд. Тэгээд ч надад хангалттай цамц байгаа.

Эх: Чамд биш ээ. Манай тасагт байсанг Гуи Ин хувцасны дэлгүүртэй болсон. Хүйтэн болж байна. Би цамц нэхэж өгнө гээд хэлчихсэн.

Ван: Наадахыг чинь хэдээр авах юм? 40юань? 30юань?

Эх: Хоосон байснаас дээр биз дээ? Тэгээд ч надад хийх юм байх биш.

Ван: Нүд, гар чинь өвддөг болчихвол яах юм? Олсон мөнгө чинь эмэндээ ч хүрэхгүй.

Эх: Хөөе. Нэг асуух юм байна.

Ван: Хэл хэл.

Эх: Чи хүн амьтнаас гуйж байгаад Яанг үйлдвэрт оруулчихаж болохгүй юу?

Ван: Болохгүй ээ. Сургуульд сурах хэрэгтэй.

Эх: Тэрнийг хар л даа. Сонирхохгүй байхад чинь. Өдөр болгон гараад явчих юм. Муу юм сурвал яах вэ? Эсвэл тэрэнтэй ярилцаад юу бодож байгааг нь асуу л даа.

Ван: Юу бодох нь хамаагүй ээ. Өвөр дээр нь юм унаж ирэхийг хүлээгээд байвал унаад ирэх үү?

Эх: Тийм ээ. Тийм болохоор л... чамайг ярилцаад үз гээд байна шд. Тэгэх үү?

Ван: Ван Яан, хүрээд ир... Ван Яан. Ингэхэд өдөржин өрөөндөө юу хийдэг юм?

Эх: Мэдэхгүй ээ. Миний хийсэн шаржигнадаг чихэрлэг гахайн махыг ч идээгүй. Хөөе хөөе хөөе. Аятайхан яриарай. Уурлах хэрэггүй.

Ван: Юу бичиж байгаа юм?

Я: Юу ч биш.

Ван: Юу ч биш гэнэ шүү. Юу юм? Алив, харъя. Эссэ юм уу?

Я: Үгүй ээ. Шүлэг  бичиж байна.

Ван: Шүлэг ээ? Хуруугаа имрээд... Дугарга гэж тэр хэлсэн... Хүү минь, шүлгийг мөр мөрөөр бичдэг юм. Эхний мөр чинь... Хуруугаа имрээд... хоёр дахь мөр нь... “дууг нь сонс” байх ёстой... хөл толгой холбоод... Суу... Суу гэж байна...  

Я: Хэлэх юм байгаа бол зүгээр л хэлчих.

Ван: Чи аятайхан л байгаарай, би дуугүй л байгаа шүү. Шалгалт дөхөөд байхад юу ч хийхгүй байхад чинь би дуугүй л байсан. Тэгэхээр маргаашнаас сургуулийн оройн анги, эсвэл өдрийн ангид орж хичээлээ үргэлжлүүл.

Я: Аав аа, би худлаа хэлэхгүй. Би сургуульд сурахгүй.

Ван: Сурахгүй яах юм? Гудамжны золиг болох нь уу?

Я: Хичээл миний хийх юм биш?

Ван: Тэгээд юу юм? Надад хэлээдэх.

Я: Намайг шахах хэрэггүй. Сургуульд сурахгүй.

Эх: Хөөе хөөе хөөе. Аятайхан ярь гээд байхад. Яагаад маргаад байгаа юм?

Ван: Би хүүтэйгээ ярьж байна. Чи гарч бай.

Эх: Дараа бол. Энийгээ дараа бол. Гал тогоо руу яв даа, сэнснээс юм үнэртээд байна. Тогонд цохиулчихвал яах юм.

Ван: Өмөөрч байна уу? Өмөөр өө.

Эх: Хөөе хөөе. Миний хүү... Ээждээ хэлчих. Сургуулиасаа гарах юм уу? Аан?  

Я: 100% итгэлтэй байна. Тэртэй тэргүй коллежид орж чадахгүй юм чинь.

Эх: Тэгвэл яах вэ. Болж байна. Ээж нь нгэж бодож байна. Аавынхаа үйлдвэрт ажилла. Нэг бол ажилд, нэг бол сургуульд яв. Аль нэгийг нь сонго. Маргааш засахгүй юм уу.

Ван: Галт тэрэг унаж чаддаг юм чинь нэг муу сэнс засчихна аа. Юу гэж байна? 

Эх: Ажил хийнэ гэсэн.

Ван: Хэрэггүй амьтан. Хэнийгээ дуурайсан юм?

Эх: Сургуульд орлоо гээд яах юм? Төгсөөд тэртэй тэргүй энд ирээд ажиллахаас хойш.

Ван: Ядаж л захиргаанд ажиллана. Тэгвэл өөр.

Я: Ээж ээ, би гарлаа. 

Ван: Орой болчихсон байхад хаачих гээ вэ? Дураараа болог.

Эх: Ажил хийнэ гэж байгаа нь сайн хэрэг. Өдөржин хийх юмгүй байснаас л дээр биз дээ?

Ван: Чамаас болж байгаа юм. Цаашаа яв аа. Саад болохоо боль.

Эх: Хурдан ажилд оруулчих л даа.

Ван: За за. Үглэхээ боль. Яв...

***************

Я: Хөөе. Хөөе. Идэх юм авчирсан. Би дээшээ гарлаа. Ажлыг чинь дуусахаар уулзъя.

Гө: Юу хийж байгаа юм?

Я: Юу ч биш ээ, Гө ах аа. Ээжийн хийсэн шаржигнадаг чихэрлэг гахайн мах.

Гө: Тийм үү? Уламжлал шаржигнадаг чихэрлэг гахайн мах ч амттай даа. Тосных нь хэм төгс байх ёстой. Бас булчингийн мах байх ёстой. Махаа шингэн цардуултай холиод сайн хутгана... тэгэхээр махан дотрох ус нь гадагшилдаг юм. Тэгж хийсэн үү?

Я: Та амтлах уу?

Гө: Амт нь болж уу үзье. Сайхан харагдаж байна. Цагаан цуу хийсэн үү? Цагаан цуу хийдэг юм.

Я: Шорвог байгаа биз дээ? Би ус аваад ирье.

Гө: Байз. Нэг юм дутуу байна. Нааш нь... Амтлахдаа нэг юм мартсан байна.

Я: Мартаагүй ээ. Би иймд нь дуртай. Би ажилдаа гарлаа.

 Гө: Тэг тэг. Элсэн чихэр, цагаан гаа... Нэг л юм дутуу...

Я: Баярлалаа.

Эр: Гар гар гар...

Я: Сайхан зугаацаарай.  

Ш:  Ван Яан.

Я: Гө ах хоёрыг нь авчихсан. Уг нь дүүрэн байсан юм.

Ш:  Зүгээр ээ. Өлсөж байна.

Я: Царцчихсан байна уу? Ямар байна?

Ш:  Үгүй ээ. Амттай байна.

Я: За... Энийг аваад яв. Сургуулийн гуанз хаачихсан байгаа. Оройжин төгөлдөр хуур тоглоод өлссөн байлгүй.

Ш:  Очоод идвэл царцчихна. Идчихээд явъя. Би ганцаараа барахгүй.

Я: За за.

Ш:  Баярлалаа.

Я: Баярлах хэрэггүй ээ. Би маргааш дахиад аваад ирье.

Ш:  Хоолноос гадна, тэр өдөр шүхэр барьж өгсөнд баярлалаа.

Я: Баярлалаа гэнэ шүү. Тэрнээс болоод чи 30минут илүү алхаж шийтгүүлсэн шд. Салют буудах гэж байна.

Ш:  Салют буудах юм уу?

Я: Тийм. Нааш ир... Өдөр болгон 9:45-аас. Си Си Ти Ви-гийн мэдээнээс ч илүү яг цагтаа эхэлнэ. Ганц ч минут хоцрохгүй. Харж байгаарай. Нэг нүдээ аниад хар. Салют шиг байгаа биз дээ?

Ш:  Гоё өнгөтэй юм аа.

Я: Үлдэгдэл хийг дуусгах гэсэн газрын бамбар. Нүүрстөрөгчийн исэл байвал цэнхэр өнгөтэй байдаг юм. Хүхрийн ионтой бол ногоон өнгөтэй...

Ш:  Бодсоноос ч сайн мэдэж байна шүү.

Я: Тэгэлгүй дээ, төмрийн үйлдэрт өссөн юм чинь. Би дараа чамайг зүтгүүрийн депод аваачиж үзүүлнэ ээ. Манай аав жолооддог юм. Уг нь гадны хүн оруулдаггүй юм.

Ш:  За. Тэгээрэй. Би явлаа. Дотуур байрны хаалга хаахаас өмнө очих ёстой.

Я: Хөөе. Хэзээ ч байж болно. Маргааш завтай юу?

Ш: Амралтын өдөр болохоор болно.

Я: Тэгвэл маргааш явах уу?

Ш: Тэгье.

Я: Хөөе... Гахайн махаа аваад яв. Гэрт зөндөө байгаа.

Ш: Баярлалаа.

Я: Маргааш уулзъя.

************

Я: Ээж ээ, би явлаа.

Эх:  Ийм эрт үү? Улам л эрт явдаг болж.

Я: Гэрт  уйдаад байх юм байна шд. Наадахаа болиод, амар л даа.

Эх: Миний эмний мөнгийг хэн төлөх юм?

Я: Би тусалъя. 

Эх: Юун үнэр вэ? Плитка асаалттай байна уу?

Я: Үгүй байх аа. Надад үнэртэхгүй байна.

Эх: Миний хөөснөөс түрхсэн үү?

Я: Жаахан л.

Эх: Өдөржин дэмий хэсэх хэрэггүй. Аавынхаа үгэнд ор. Гэртээ ажлын санал ирэхийг хүлээ бай. Боломж олдвол алдаж болохгүй.

Я: Дэмий хэсээгүй ээ. Манай найз надад ажил олж өгсөн. Ажил хйиж байгаа.

Эх: Ямар ажил болоод дандаа шөнө явдаг  юм? Би яаж итгэх юм?

Я: Санаа битгий зов. Б цалингаа аваад таны эмний мөнгийг өгнө өө. Санаа зовох хэрэггүй. Та зүгээр болно.

Эх: Сонсоход сайхан л байна. За, яв даа. Ээж нь хийчихнэ.

Я: Ээж ээ, би явлаа.

Эх: Яв аа.

Я: Хэвтэж амар аа. Би ирээд наадахыг чинь дуусгачихна.  

Эх: За за за. Яв яв. Баяртай.

Я:  Явлаа шүү.

************

Ш: Аав чинь ганцаараа галт тэрэг жолооддог уу?  

Я:  Багийнхантайгаа. Аав ахлах нь.

Ш: Галт тэргээр аялаад гоё байдаг байх даа.

Я:  Чиний бодож байгаа шиг биш ээ. Чи юу болохыг хүсдэг вэ?

Ш: Эмч болно.

Я:  Чи хөгжимчин болох гэж төгөлдөр хуур сураагүй юм уу?

Ш: Хичнээн дуртай байлаа гээд болчихно гэсэн үг биш.

Я:  Яагаад, би ойлгохгүй байна. яагаад дуртай зүйлээ хийж болохгүй гэж?

Ш: Тэгвэл би зөөгч болохыг хүсдэг юм уу?

Я:  Бүх насаараа хийхгүй ээ. Түр зуур л. Тэгээд ч чамаас болоод л тэр ажлыг сонгосон юм.

Ш: Боль доо. Нухацтай хандах хэрэгтэй шд.

Я:  Бодож л байна. Аав намайг үйлдвэртээ ажиллуулахыг хүс ч байгаа. Гэхдээ би ажилламааргүй байна.

Ш: Сайн хэрэг юм биш үү?

Я:  Энэ төмөр зам бол Хуалины зам. Хуалины үйлдвэрт хүрдэг зам. Шиаолиан голын гүүрээр өнгөрөөд... эцсийн буудал нь 30км-т байдаг. Тэндээс Бээжин, Шанхай, Гуанжоу руу бараагаа явуулдаг юм. Гэхдээ манай аав галт тэрэгнээсээ бууж байгаагүй. Аавын ертөнц тэнд дуусдаг, би бүх амьдралаа тэгж өнгөрөөхийг хүсэхгүй байна.

Ш: Тэгвэл чи юу хийх юм?

Я:  Намайг шоолохгүй гэж амал.

 Ш: Хэл хэл, би шоолохгүй.

Я:  Би яруу найрагч болно. Тээр? Үнэнээ хэлж байхад итгэхгүй.

Ш: Надад шүлэгнээсээ уншиж өгч болох уу?

Я:  Сонсмоор байна уу? Би хүнд уншиж өгч байгаагүй... Битгий хар... Уншлаа шүү.

Ш: За...

Я:  Хуруугаа имэрч дуугарга гэж тэр хэлэв.

Чимээ алсран одох болно...

Ойрхон байгаа хүмүүс юу ч мэдэхгүй...

Чанга шүгэлд...

Шувуу, төмрийн хэлтэрхий, зүү шиг хурц шүгэлд...

Соронз адил ногоон өнгө шилийг илбэнэ.

Аяга ус уу...

Голыг хар...

Амар амгаланг ол...

Үгүй бол нэг алхам алгас...

Бяцхан нулимсан дусал хад чулуун дээр унаж,

Хатаасаа өмнө саатдаг.... Би сүүлийн 4мөртийг нь дуусгаагүй байгаа.   За. Тэвчих хэрэггүй. Шоол л доо.

Ш: Шоолохгүй ээ. Сайхан шүлэг байна. Нэр өгсөн үү?

Я:  Өгч амжаагүй байгаа.

Ш: Одоо чамайг найрагч гэдэгт итгэлээ.

Я:  За, явцагаая. Тэгэхгүй бол галт тэрэг харж чадахгүй оройтчихно.

Эгч: Момо.

***********

Ах: Дасч байна уу? 

Ш:  Тийм ээ. Дасч байгаа.

Эгч: Миний хэрэх өвчин дахиад хөдөлж байх шиг байна. Унтаж ч чадахгүй. Манай тэндхийн эмнэлэг Хуанлиных шиг сайн биш. Хуалин сургуулийн хоёр, нэгдүгээр эмнэлгүүд хэрэх өвчнийг сайн эмчилдэг гэсэн.

Ах: Манай тэндхийн эмч нар яаж ч чадахгүй байга. Эгчид чинь хэцүү байгаа.

Ш: Эндхийн эмч нар үзүүлж болох байх.

Ах: Хөрчихөж.

Эгч: Ах бид хоёр чинь ярилцсан. Эмнэлгийн ойролцоо байр хөлслөөд нэсэг хэсэгтээ байх санаатай.

Ах: Бас чамд хань болно. Тэгвэл илүү амар. Хоолоо ид.

***************

Эгч: Мо, энэ өрөө өдөрт багадаа 30юань байх, тийм үү?  

Ш: Зүгээр ээ. Би орой ажиллаад мөнгө олж байгаа.

Ах: Хүүхэд санаа тавьж байхад.

Эгч: Тийм ээ. Тэгвэл ах эгч хоёр нь баярлалаа. Аав ээж чинь чамайг нялхаар чинь орхиод явсан. Авга ах чинь байгаагүй бол...

Ш:  Авга ах байгаагүй бол би асрах газарт очих байсан. Би мэднэ ээ, эгч ээ.

Ах: Дэмий юм яриад л.

Эгч: Зүгээр л ярьж байна. Ах чинь чамд хичнээн сайн билээ. Төгөлдөр хуур сурсан хүүхэд хэд билээ дээ?

Ах: Болно оо болно. Гадагшаа гараад цай аваад ир.

Эгч: За.

Ш: Би явчихад ирье.

Ах: Эгч чинь яваг.

Эгч: Би явъя. Ахтайгаа ярилцаж бай.

Ах: Уур чинь хүрч байна уу?

Ш:  Үгүй ээ.

Ах: Суу...     Охин минь, Бид нэг гэр бүл. Ямар учиртайг мэднэ биз дээ? Гэр бүл гэдэг үүрд хамт байх ёстой... Хуруугаа юунд зүсчихсэн юм? Болгоомжтой байхгүй. Хар даа... Хумс чинь урт ургачихаж. Яаж төгөлдөр хуур тоглох юм? Энэ хүүхдийг дээ. Томчууд харж байхгүй бол... Нөгөө тоглодог аяа санаж байна уу? Юу гэдэг билээ? ./дуулна/ ...

Ш: Би ажилдаа явах ёстой. Ах аа.

Ах: Аан?

Ш: Би ажилдаа явах ёстой.

Ах: Аан. Яв даа.

***************  

Ван: Яасан бэ?

Эх:   Хаалга тогшоод байна.

Ван: Зүүд байлгүй. Энэ шөнө хэн ирэв гэж?

Эх:   Хаалга тогшоод байна аа. Сонсооч.

Ван: Ван Яан өрөөндөө юм нүдсэн байлгүй.

Эх:  Нэг цаг болж байна.

Ван: Юу хийгээд байгаа юм бол доо? Золиг чинь...

Эх:   Ван Яан байна уу?

Ван: Энэ хүүхдийг сургахгүй бол... Ийм орой болчихоод байхад ирдэггүй. Хэн бэ? Хэн бэ?  Битгий хүн айлгаад бай! Гараад ир! ... Шин Жианчун. Чамайг даа.

Эх:  Ийм удаан юу хийгээд байгаа юм?

Ван: Шүршүүрт орчихлоо.

Эх:   Юу? Ийм орой юу?

Ван: Миний дур. Болохгүй юу? Гэртээ хэзээ ч усанд орсон яадаг юм.

Эх:   Ханиад хүхрчихвэл яах юм?

Ван: Буцаад унт.

Эх:   Зүгээр ч байж чадахгүй. Хачин хүн шүү.

Ван: Ван Яан шөнө гэртээ ирэхгүй юу хийдгийг нь мэдэх үү?

Эх:   Найз нь ажил олж өгсөн гэсэн.

Ван: Ажил аа? Ямар ажил?

Эх:   Ажил бол ажил шд.

Ван: Юу гэдгийг нь хэлсэн  юм уу? Хэл л дээ.

**************** 

Эр: Хүүгээрээ нүү.

Үс: Завгүй байгаа юм уу?

Эр: Хүүгээ нүү, морио нүүх хэрэггүй.

Үс: Айм аар юм аа:

Эр: Зүгээр ээ.

Үс: Тэр... тэ тэргээрээ нүүвэл ялна.

Эр: Чөтгөрийг дурсахаар гэж.

Үс: Ах аа, хоёулаа тоглоё.

Эр: Энэ хоёрыг дуусахаар болъё.

Үс: За.

Эр: Саяных сайхан нүүдэл байгаа биз?

Үс: Тийм ээ.

Эр: Вейжун ах аа, баярлалаа.

Эр7: Гадаа байгаа мотоцикль хэнийх вэ?

Эр: Байз.

Эр7: Байз. Та нар хаана амьдардаг юм? Хуалин үйлдвэр үү? Асуултанд хариул.

Эр: Хэлгүй юм уу? Ах аа, хулгайч байна. Миний юмыг хулгайлна гэнэ ээ?

Эр7: Тэр новш зугтчихлаа.

Эр: Миний мотоциклийг хулгайлаад... Фэн ах аа.

Б: /Дохионы хэлээр ярина:

Үс: Манай ах мотоцикль чинь ямар үнэтэй вэ гэж байна.

Эр7: Ав аа... Чи ав аа. Та нар хэн юм?

Үс: Тэрний нэр Фу Вейжин... Ойлгосон уу?

Эр7: Тийм ээ. Ойлголоо. Новш...

****************

Я: Шен Мо. Маргааш явж кино үзье. Титаник гэдэг шинэ кино гарч байгаа.

Ш: Манай гэрийнхэн ирчихсэн. Би явж чадахгүй.

Я: Болохгүй э. Тасалбар олох ямар хэцүү байгааг мэдэх үү? Би хоёр цаг дугаарлаж байж авсан. Яасан бэ? Би тусалъя.

Ш: Би зав гаргах гээд үзье.

Я: Оролдох биш ээ..

Эр: 5-р өрөөнд уух юм.

Я: Оролдох биш ээ. Ирээрэй. Би хүлээж байя. Би  хүлээж байна шүү. Хүлээж байна шүү...

**************

Эм: Утсаа авахгүй байна. Би очоод хараадахъя.

Ах: За.

Эм: Хөөе.

Эм2: Аан?

Эм: Шен Мо танай өрөөнийх байх аа?

Эм2: Байхгүй ээ, ирээгүй байгаа.

Эм: Юм өгөх гэж байгаа бол үлдээгээд явж болно. Би ирэхээр нь өгчихье.

Ах: Аан. Зүгэр ээ. Би өөрөө өгчихье.

Эм: За.

Ах: Баярлалаа.

Эм: Зүгээр ээ.

Ах: Баярлалаа. Хөөе. Охин. Охин. Охин. Хүлээгээрэй. Хүлээ. Шен Мо та хоёр нэг өрөөнийх үү?

Эм2:  Тийм ээ.

Ах: Даанч танил харагдаад байсан юм аа.  

Эм2:  Та...

Ах: Шен Могийн асран халамжлагч.

Эм2:  Аан. Сайн уу, ах аа.

Ах: Сайн сайн. Шен Мо та нартай их дотно байдаг бас та нарыг өөрт нь их тусалдаг гэж их ярьдаг юм. Тэгж байгаад би та нарыг урина аа. Ах нь хоол хийж өгнө өө.

Эм2:  Бүгдээрээ л гэрээсээ хол байга болохоор нэг нэгэндээ туслалгүй яах вэ. Зүгээр ээ. Талархах хэрэггүй ээ, ах аа.

Ах: Хөөрхөн гэдэг нь. Тэгэхээр, Шэн МО дандаа ингэж оройтдог юм уу?

Эм2:  Манай дотуур байр 11цагт хаадаг. Дандаа цагийн өмнө ирдэг юм.

Ах: Ирэх болж байгаа юм байна. Хүүхдүүд гадуур тоглох дуртай болохоор. Ах нь ойлголгүй яах вэ. Би харин гадуур гарч найз нөхөдтэй бол гэдэг юм. Ингэхэд гадуур найзуудтай болсон уу?  Найз залуутай болчихсон уу?

Эм2:  Би тэрийг мэдэхгүй ээ. Бид нар тэр талаар ярьдаггүй юм.

Ах: Аан, тийм байж.

Эм2:  Өөр юм байхгүй бол... хоолны газар хаахаас өмнө халуун ус авах гэсэн юм.

Ах: Өө, тэгэлгүй яах вэ. Яв .

Эм2:  Сайхан амраарай.

Ах: За за... Манайд очоорой.

Эм2: За, тэгнэ ээ.

*************   

Үс: За. Төрсөн өдрийн гоймон. Урт наслаарай.

Б: /дохионы хэлээр ярина /Төрсөн өдрийн мэнд хүргэе/

Ш: /дохионы хэлээр ярина / Хаанаас мөнгөтэй болсон юм?

Б: /дохионы хэлээр ярина / Ажил хийж олсон.

Ш: Надад пейжер хэрэггүй. Их үнэтэй. Буцаагаад өгчих.

Үс: Буц-буцаад өг өө? Манай кино театр нээгдчихвэл... Вейжун бид хоёр босс болно. Чи ч гэсэн босс болно. Босс хүн пейжертэй байх хэрэгтэй. За юу? Тэгэхгүй бол болохгүй.

Б: /дохионы хэлээр ярина / Би ч гэсэн өөртөө авсан. Чи намайг амархан олно, би ч гэсэн чамайг олоход амар.

Ш: Чи намайг амрхан олно, би ч гэсэн чамайг олно. Бүгдээрээ урт насалж, жаргалтай байг.

***********  

Ш: Ах аа. Уучлаарай, ах аа. Өнөө өглөө хоёр хичээлтэй байсан болохоор ирж чадсангүй.

Ах: Өчигдөр төрсөн өдөр чинь байсан уу?

Ш: Би санахгүй байна.

Ах: Би санаж байна. Чамд хувцас авсан. Тэр уутанд байгаа, аваад үз.

Ш: Баярлалаа, ах аа.

Ах: Өмсөөд үз.

Ш: Очиж байгаад өмсөж үзье. Эгчийн бие сайн бол би сургууль руугаа явлаа.

Ах: Юунд яараа вэ? Өмсөөд үз. Гадны хүн алга. Таарахгүй бол би солиулчихна.

Ш: Угаалгын өрөөнд сольчихъё.

Ах: Өмсчихсөн үү?

Ш: Өмсчихсөн.

Ах: Таарч байна уу?

Ш: Таарч байна.

Ах: Хаалгаа онгойлго, харъя. Сайхан харагдаж байна.  

Ш: Би буцаад явлаа. Өдөр дахиад хичээлтэй.

Ах: Энэ торыг нь хар даа. Би цэцгэнд дуртай. Хөөрхөн байна, хэдэн жилийн өмнөх шиг. Хүүхэлдэй шиг... Өмнөх шигээ үгэнд сайн ордог байсан бол ч... Шөнө ажиллахаа боль. Ийм аюултай зүйл хийхэд чи хэтэрхий эрт байна. Буруу юм хийж, муу найзуудтай болбол... чамайг өсгөсний ашиг гарахгүй. Ойлгов уу? Ойлгосон уу?

Ш: Ойлголоо.

Ах: Яв.

Ш: Баярлалаа, ах аа.

**************

Гө: 15. Энэ юу вэ?

Я: Ах аа, би ажилд орсоноосоо хойш ганц ч удаа чөлөө авч байгаагүй шд. Хагас өдөр байхад л болно.

Гө: Чамайг явуулчихвал бусад нь яах юм? Дахиад 20зөөгч чөлөө өгөөч гэвэл миний бизнес яах  юм?

Я: Энүүгээр бич. Гурван цаг байхад л болно. Би 11цагт эргээд ирчихнэ. Үйлчлүүлэгч нар тэрнээс өмнө ирэхгүй шдээ. Ажилд нөлөөлөхгүй дээ.

Гө: Дүрэм бол дүрэм. Чиний төлөө зөрчиж болохгүй биз дээ?

Я: Чубо миний дүүгээс өөрцгүй, тэгэхээр та бид хоёр ч гэсэн ах дүү гэсэн үг. Цалингаа авахаараа таныг шарсан махаар дайлъя.

Гө:Ганц удаа харж үзье. 11-ээс өмнө ирнэ шүү. Хүн асуувал би чамайг хараагүй шүү.

Я: Баярлалаа. Баярлалаа ах аа.

Гө:за за за, тавь. Хамаг бичиг баримт баллачихлаа. Яв.

Я: Явлаа шүү, ах аа.

Гө:Яваа яв.

Я: Явлаа.

Гө: Хаана явж байлаа?

Ван: Баригдав уу?

Я: Аав аа. Та энд юу хийж байгаа юм?

Ван: Надаас асууж байна уу? Би л чамаас асуумаар байна. Шөнө гэртээ ирэхгүй нь аргагүй юм байна. Буруу хүмүүстэй, буруу газар байгаа юм чинь.

Я: Би тэгээгүй.

Ван: Худлаа ярихаа боль. Үгүй юм бол юу өмсчихсөн юм? Аан? Алиалагч шиг. Алиалагч  уу? Салбадай юу? Том болсон гэнэ шүү. Ичихгүй байна уу?   Тайл. Тайл гэж байна.

Я: Тайлахгүй. Би ажил хийж мөнгө олж байгаа. Энэ ичихээр зүйл үү?

Ван: Энийг ямар ажил гэдэг  юм? Чамайг бид нар бусдын өнө тонголзож, улыг нь долоож, хий гэснийг нь хий гэж өсгөө юу? Энэ ажил  юм уу? Ээж бид хоёр чинь чамайг үйлдвэрт оруулж, сайн ажилтай болгох гэж толгойгоо гашилгаж байхад... Байж байгаагаа хар. Бидний нүүрийг алгадсанас ялгаа юу байна? Ганц бидний ч биш, үйлдвэрийг  бас. Нэр хүндээ алдаад.

Я: Би нураасан? Надад нураагаад байх нэр хүнд үлдсэн юм уу? Танаас өөр үйлдвэр гэж ярьдаг хүн байна уу? Тэр сайхан үе чинь өнгөрсөн, аав аа. Одоо сэрж үз.

Ван: Чамайг даа... Тэнэг хог.

Я: Би тэнэг ээ? Би танаас илүү мэднэ, аав аа. Та л өөрөө гэнэн байна.

Ван: Одоо болно Гэртээ харья. Явъя.

Я: Би явахгүй. Хүнтэй уулзана.

Ван: Харь гэж байна. Гэртээ харь гэж байна. Өөр тийшээ явахгүй.

***************

Эр: Намайг Жек Даусон гэдэг.

Эм: Рөүз Дуит Букатер.

Эр: Нэрийг чинь бичүүлж авахаас. Алив. Би барьж байна. Наашаа...

Эм: Туслаарай. Туслаарай. Туслаарай.

Эр: Сонс. Миний хэлэхийг сонс. Би барьж байна. Би тавихгүй ээ. Дээшээ авираарай. Авир...

5-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home