The long season-4 /2023/
Нэр: Урт улирал
Үргэлжлэх хугацаа: 60мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Ван: эр, Ван Шиан, таксины жолооч
Гон: эр, Гон Биао Ван Шианы ээлжний жолооч
Ру: эм, Гон Биаогийн эхнэр Лиру
В: эр, Ван Бей Ван Шианы хүү, дэлгүүрийн худалдагч,нүдний шилтэй залуу,
Эх: эм, Ван Шианы эхнэр
Я: эр, Ван Шианы хүү Ван Яан
Дар: эр, үйлдвэрийн захирал Сон
Нэмэлт дүр:
Ш: эм, Шен Мо оюутан охин
Гө: эр, клубийн менежер Гө
Гарчиг: Урт улирал. 4-р анги.
Лам ном уншина.
Эм: Ирчихлээ. Аль өрөөнд байгаа вэ?
Эх: Юу ч ярихгүй байгаа. Өдөржин унтаад ерөөсөө босохгүй.
Эм: Ингээд хэр удаж байна?
Эх: Сун Гуиланы гэрээс цогцосны хэсэг олдсоноос хойш хачин болчихсон.
Эм: Харж байна...
Эх: Юу харагдаж байна?
Эм: Урт үстэй... Эмэгтэй хүн...
***************
Ван: Эмэгтэй?
Ма: Өөр юм хэлж чадахгүй нь. Өөр юм хэлбэл дүрэм зөрчинө.
Ван: Ойлголоо. Би хэлэхгүй ээ.
Ма: Ус уу.
Ван: Ма ахмад аа, таны хэлсэн юмыг би хэдэн шөнө бодож үзлээ.
Ма: Юу олоо вэ?
Ван: Алуурчин цогцосыг хаясан талаар хоёр таамаг байна. Нэг. Харанхуй шөнөөр... чимээгүй хаясан. Хоёр. Хүмүүс бужигнаад анзаараагүй байхад нь хаясан байх.
Ма: Үргэлжлүүл.
Ван: За. Манай байрны гадаа байдаг хогийн сав өндөр бас том. Байнга хогтой байдаг. Тэр савыг байнга цэвэрлэж бай гэж би олон удаа гомдол гаргасан. Шаардлагатай бол дахиад нэгийг тавь гэж хэлсэн.
Ма: Гол юмаа ярь.
Ван: За... Хэрвээ шөнө хаясан бол амаргүй байх байсан. Хогийн сав дүүрэн байсан бол дотор нь байсан юмнуудыг гаргаж байгаад хийх хэрэгтэй болно.
Ма: Одоо хаявал яах вэ?
Ван: Тэгвэл амархан. Хогийн сав дүүрээгүй байгаа. Шууд хийхэд л болно. Ажилчдын цайны цагийн дараа хогоо хаясны дараа дүүрчихдэг юм.
Ма: Бодож олоо юу?
Ван: Тийм.
Ма: Адал явдалт зохиол олныг уншсан байх.
Ван: Тийм ээ. Багаасаа л “Агуу мөрдөгч” ба “Шерлок Холмес” уншдаг байлаа. Заримдаа хэрэг бодохоороо өөрийгөө Шерлок Холмес гээд бодчихдог юм.
Ма: Тэгвэл би Ватсон болох нь.
Ван: Үгүй ээ. Та Шерлок Холмес, би Ватсон байлгүй яах вэ. Гэхдээ, Ма ахмад аа. бүх сайн Шерлок Холмест Ватсон байдаг юм. Ма ахмад аа, надад нэг ярих юм байна.
Ма: Энийг хэлэх гэж хүлээж байсан уу? Хэлэхээсээ өмнө сайн бодоорой.
Ван: Би тусгай албанд орж болох бол уу?
Ма: Чи юу? Тусгай албанд орно оо?
Ван: Тийм. Үгүй ээ... Би... Зүгээр л... Би юу ч хүсээгүй. Албан ёсны ажил, цалин, шагнал гээд юу ч авахгүй.
Ма: Миний хүрмийг аваад ирээ шив?
Ван: Би...
Ма: Миний дуртай хүрэм байгаа юм.
Ван: Тийм ээ, тийм тийм. Хэргийг илрүүлсэнийхээ дараа тайландаа миний нэрийг оруулахад л болно. Жишээлбэл Хуалин төмрийн үйлдвэрийн машинист Ван Шиан хэргийг илрүүлэхэд тусалсан гээд. Тусалсан гээд бичихэд л болно.
Ма: Юу бичихийг хүртэл төлөвлөө шив. Сайхан санаа байна.
Ван: Юу бичихийг та шийдэлгүй яах вэ. Миний нэр байхад л болно.
Ма: Нэрээ бичүүлж яах гээ вэ?
Ван: Тэгвэл намайг халахгүй.
Ма: Шилдэг ажилтан биз дээ? Чамайг халахгүй байлгүй дээ.
Ван: Тэр ямар ч хэрэггүй цол. Ма ахмад аа, би Хуалин төмрийн үйлдвэрийг сайн мэднэ. Би угаасаа л чадах чинээгээрээ тусална. Хэргийг илрүүлчихвэл миний нэрийг бичээд өгөөрэй, амьдралыг маань өөрчлөхөд тусална. Би өдий насалчихаад... галт тэрэг жолоодохоос өөр хийж чадах юм байхгүй. Бас шилдэг ажилтан болж байсан. Ажлаасаа халагдвал нэргүй болно.
Ма: Ван, энэ байдлыг чинь сайн ойлгож байна. Гэхдээ чи цагдаа мөн үү?
Ван: Биш байлгүй яах вэ.
Ма: Тийм байж яаж тусгай албанд орох юм? Орж болохгүй шд. Мэдээж, сайн туслах юм бол тайландаа би нэрийг чинь оруулж болох юм.
Ван: Тийм ээ, тэр байхад л болно. Нэр байхад л болно.
Ма: Баярлаад байгаа юм уу?
Ван: Тийм ээ.
Ма: Магадгүй гэсэн шүү.
Ван: Тийм ээ, тийм. Тэр байхад л болно.
Ма: За.
Эр: Ма ахмад аа.
Ван: Ма ахмад аа, ажил уу? Ма ахмад аа, миний...
Ма: Явж болно. Дараа ярья.
Ван: Ма ахмад аа, би туслахад бэлэн шүү.
**************
Ма: Цуй Гуидон. Цуй Гуидон.
Эр: Ма ахмад аа.
Ма: Цуй Гуидон хаана байна?
Эр: Цуй Гуидон, Ли Чун хоёр Хуалин төмрийн үйлдвэрийн хэсгийн даргатай уулзахаар явсан. Сүүлийн үед бид хэд ээлжилж байгаа.
Ма: Хэн яв гэсэн юм?
Эр: Жу дарга.
****************
Ван: Алив, нуруугаа... Хөнжлөө өнөөдөр гаргаж яах нь вэ? Маргааш гаргахгүй.
Сун: Сүүлийн үед шөнөдөө хүйтэн байна. Салхинд тавьбал дулаан байх байх.
Ван: Аан. Бие чинь гайгүй болж байна уу?
Сун: Зүгээр ээ. Тэр өдөр айж цочирдсоноос болоод л.
Ван: Аан. Хаширсан байлгүй дээ. Олсон юм болгоныг битгий гэртээ авчирч бай. За юу?
Сун: За за. Хөөе. Танай хүү яагаа вэ? Бас айгаа юу?
Ван: Айсан гэнэ ээ? Юу гэсэн үг вэ?
****************
Ван: Ингэхэд... чи сургуульд сурч боловсорсон хүн. Яах гэж тийм хачин юм авчирч байдаг юм?
Эх: Аяархан л даа. Хашгичихаа боль. Хүү чинь ямар байгааг харахгүй байна уу?
Ван: Яасан юм?
Эх: Хэзээ ийм байсан юм? Өрөөнөөсө ч гарахгүй, юм ярихгүй, эзэмдүүлчихсэн юм шиг л байна.
Ван: Өсвөр насны хүүхэд шүү дээ. Өдий насан дээрээ ийм л байдаг шд.
Эх: Нээрэн, цагдаагийн газарт очсон гэсэн. Яах гэж очоо вэ?
Ван: Хамаагүй ярьж болохгүй болохоор жаахан л юм хэлье. Илүү юм яривал дүрэм зөрчсөн болно. Хүнд ярьж болохгүй. Хохирогч нь эмэгтэй хүн.
Эх: Мөн байна.
Ван: Юу?
Эх: Төлөгч хүү маань эмэгтэй хүний сүнс зовоогоод байна гэсэн. Гэнэтхэн хамаг бие арзайчихлаа.
Ван: Хаалга онгорхой байна. Даарахгүй яах юм. Юун төлөгч? Үйлдвэрийн үүдэнд өглөөний цай зардаг хүн. Юугаа мэддэг юм? Тийм л мундаг юм бол алуурчныг олоод өг гэж хэл. Хэрэггүй юманд итгээд. Юу үнэртээд байна? Хөөе... Юу хийгээд байгаа юм?
Эх: Яан, яасан бэ?
Я: Унтраахаа мартчихаж.
Ван: Халуунгүй байна.
Эх: Май. Яан. Маргааш надтай диспансер руу яваад эм авбал ямар вэ?
Ван: Ид... Хоолоо идчих. Сүнс муу хүнээс айдаг юм. Өвчин дүүрэн ходоодноос айдаг.
Я: Би өвдөөгүй.
Ван: Өвдөөгүй юм бол яасан юм? Сүнс нь зайлчихсан хүн шиг харагдаж байна. Санааг чинь зовоосон юм байвал ээж бид хоёртоо хэл.
Я: Аав аа, та хувь тавиланд итгэдэг үү?
Ван: Би өөртөө л итгэдэг. Хүү минь, сайн сонс. Бид чинь боловсролтой хүмүүс. Ээж шигээ феодлын үеийн мухар сүсэгт битгий итгэ.
Я: Намай Хуалинаас явчихвал та хоёр биеэ сайн бодож байгаарай.
Ван: Миний хүү... Чи юу бодоод байгаа юм? Энэ чиний төрсөн газар. Яагаад явах гээд байгаа юм? Өөр газар юу нь сайхан гэж?
Я: Би тэгж хэлэх гээгүй ээ...
Ван: Тэгээд юу гэж? Надад итгэ. Одоо гэртээ байж байхад л болно Ээж бид хоёр чинь бусдыг нь бүгдийг нь зохицуулна. Хүн амины хэргийг илрүүлчихвэл хоёр өдрийн чөлөө аваад, чамайг манай улсын нийслэл Бээжин рүү авч очоод, сайхан зугаална. Эргэж ирээд чи амьдралаа шинээр эхлүүл. За юу? Миний хэлснийг сонссон уу?
Я: Сонссон.
Ван: Хоолоо ид. Бүгдийг нь идчих.
Я: Аав аа.
Ван: Аан?
Я: Хохирогч хэн гэдгийг мэдэх үү?
Ван: Эмэгтэй хүн гэдгийг л мэдэж байна. Өөр юм мэдэхгүй. Чамд хэрэггүй хэрэг болохоор асуух хэрэггүй. Хоолоо ид. Идчихээд аягаа уугаагаарай.
***************
Жу: Хэлэх юм байгаа юм уу?
Ма: Аан?
Жу: Юу юм бэ?
Ма: Үгүй ээ, хэлэх юм алга.
Жу: Үйлдвэрийн даргыг зодсон эмэгтэйн нөхөр нь Машинист хийдэг. Эцэг эхээ тэжээдэг, дээр нь хүүхэд нь цусны өвчтэй. Хуалин үйлдвэрт тэдэн шиг гэр бүл олон байгаа. Иймэрхүү хэргийг сайн шийдэхгүй бол юу болно гэж бодож байна?
Ма: Хн...
Жу: Яасан? Хн Хн гэхээ боль. Хэлэх юмаа хэл.
Ма: Энийг хар даа. Бид нар шиг харагдаж байна уу? Тан шиг тэр дээр суучихаад харж байна. Хэрэгтэй үед ч надад туслахгүй. Манай хүмүүсийг бас явуулчихсан. Ингээд удаад байвал хэргийг илрүүлэх боломжоо алдана гэсэн үг.
Жу: Тэгээд яах гээ вэ?
Ма: Юу? Хүн хүч хэрэгтэй байна. Хуалин бол зүгээр нэг үйлдвэр. Хангалттай хүнтэй бол бүгдийг нь явуулаад, Хуалин үйлдвэрийг хэдэн удаа нэгжээд. Тэгвэл хулгайчийг гаргаад ирнэ.
Жу: Хуалин үйлдвэр, манай цагдаагийн газрын аль нь олон хүнтэй гэж бодоо вэ?
Ма: Хуалин үйлдвэр. Захирал аа, юу хэлэх гээ вэ?
Жу: Бодоод үз. Хуалин үйлдвэрийн хувьд бид гадны хүмүүс. Хуалин үйлдвэрт ажиллахын тулд гадны хүн байсан нь дээр үү, дотор нь байдаг хүн дээр үү? Заримдаа гаднаас нь хараад юу ч олж харахгүй. Харин эсрэгээр нь хийгээд үзвэл юм олдож магадгүй.
Ма: Нэг талаас нь харвал намайг хуураад байх шиг. Нөгөө талаас нь харвал... Болох л юм...
Жу: Алив ээ. Өөрийгөө дөвийлгөхөө боль. Би чамайг хуурч яах юм? Энд суулаа гээд хэргийг илрүүлж чадахгүй. Хурдан явж ажлаа хий.
Ма: За за. Өөрөө л очихоос.
Жу: Хөөе.
Ма: Аан?
Жу: Цай аваад яв... Сайн цай шүү. Уувал нойр чинь сэргэнэ.
Ма: Энийг ч гэсэн уудаггүй байх аа. Хятадын алдартай цай.
*************
Эм: Хичээлээ тараад харихгүй юу? Алуулмаар байна уу? Мөчнүүдийг чинь салгасны дараа тоглохоо болих уу? Гэртээ харь.
Охин: Жаахан тоглоё л доо.
Эм: Дуугүй харь. Хэлээд байхад.
Ма: Хулгайлах нь уу?
Ван: Ма ахмад.
Ма: Яасан? Цагдаа цохих нь уу?
Ван: Энд юу хийж байгаа юм?
Ма: Хоолоо идсэн үү?
Ван: Үгүй ээ.
Ма: Тэгвэл хамт явъя.
Ван: Хаашаа тэр вэ?
Ма: Дугуйгаа түгжчих.
Ван: За.
Ма: Ид Ид.
Ван: За.
Эр: Энэ...
Ма: За.
Ван: За за.
Ма: Хөрөхөөс нь өмнө идээрэй. Өдөр юм идээгүй. Нэгмөсөн идэхээс.
Ван: Цагдаа байх ч хэцүү юм аа. Ажилтай болохоор хоолоо ч идэх завгүй.
Ма: Идээч ээ. Хоол таалагдахгүй байна уу?
Ван: Үгүй ээ, Ма ахмад аа. Эртээд цогцос харсанаас хойш хавирга, татсан мах харахаар би... Нэг л... дотор эвгүй болоод...
Ма: Муухай оргиод уу? Надаас л боллоо. Өөр газар очих уу?
Ван: Үгүй ээ, үгүй. Би ногоотойг идчихнэ.
Ма: Ма ахмад аа, миний хэрэг гараа юу?
Ван: Аан?
Ма: Манай ажилд тусалж байгаа болохоор дарга маань талархалаа илэрхийл гэсэн юм. Алдартай цай.
Ван: Яадаг билээ. Намайг авах талаар бодож байгаа юм уу?
Ма: Тийм биш ээ. Гэхдээ надад хувиараа гуйх юм байна. Миний зүгээс. Юу? Тусалахгүй юу?
Ван: Үгйү ээ. Та цагдаагийн газарт ажилладаг шд. Танд тусална гэдэг цагдаагийн газар тусалж байгаа гэсэн үг. Ямар тусламж юм?
Ма: Хуалин үйлдвэрт миний нүд чих болох хүн хэрэгтэй байна. Чи...
Ван: Нүд чих ээ?
Ма: Энэ гурил нь Хуалин бол, шанз нь Хуалин үйлдвэр. Хуалин үйлдвэр бол Хуалины зүрх. Хуалиний сэтгэл. Хуалин үйлдвэрт ямар нэг муу юм болбол Хуалин хот яах болж байна? Энэ хэргийг илрүүлэхийн тулд Хуалин үйлдвэрт нэвтрэхгүй бол болохгүй. Хуалин үйлдвэр хүйтэн хөндий, бас чимээгүй. Өөрийн гэсэн дүрэм журамтай. Гадны хүмүүс бид сайн харж чадахгүй. Тэгвэл яах вэ? Чи гарч ирнэ шүү дээ. Чи биднээс өөр. Чи Хуалин хотод өсч, Хуалин үйлдвэрт ажилладаг. Чи энэний нэг хэсэг нь. Энэний нэг ширхэг үс, амьсгалах амьсгаа нь. Чи сайн ойлгоно. Бидний анзаарч хараагүй юмыг чи харж чадна. Амттай байна.
Ван: Ма ахмад, яруу найрагч юм аа.
Ма: Тийм биш ээ. Би мөрдөгч хүн. мөрдөгч болохоор төрсөн хүн. Хэрэг илрүүлэхээс авахуулаад цагдаагийн газрын тухай надаас асуу. Хүн ятгах тал дээр бүр ч сайн.
Ван: Мэдээж шүү дээ, мэдээж.
Ма: Энэ алуурчин жирийн нэгэн биш. Эхлээд дотуур байранд очоод, дараа нь Шугийн хүйтэн гоймонгийн газарт очсон. Дараа нь Шиаолиан гол. Ингээд явж байхдаа хүнд баригдаж болох л байсан.
Ван: Ма ахмад аа. Надад нэг таамаг байна.
Ма: Хэл. Цогцосны хэсгүүдийн Шиаолиан голд хаяагүй байх. Хөвж ирсэн байх.
Ван: Яаж?
Ма: Эзэн, ногоотой бууз авъя.
Ван: Хэрэггүй ээ, Ма ахмад аа. Таны хэлсэнээр... Энэ Хуалин... Хуалин төмрийн үйлдвэр. Хуалин хотыг Хуалин төмрийн үйлдвэр дээр тулгуурлаж байгуулсан. Газар доорх гарцууд, газар доор байдаг ус зайлуулах хоолой бүгд Шиаолиан гол руу нийлдэг. Шиалиан гол урсаж Сонхуа голтой нийлдэг. Хуалинд яагаад үер болдоггүй вэ? Ус зайлуулах хоолой сайтай болохоор. Тэгэхээр миний бодлоор алуурчин цогцосны эхний хэсгийг төлөвлөснийхөө дагуу хаясан... Гэхдээ бусад нь... айсан... эсвэл хүнтэй таарсан байж магадгүй. тэгээд гол руу хаясан байх... Ус зайлуулах хоолойнууд бүгд холбоотой. Шиаолиан гол ч гэсэн... Шугийн хүйтэн гоймонгийн газар...
Ма: Хуалины Шерлок Холмес байна даа.
Ван: Хэтрүүлээд байна аа.
Ма: Машинист байхад хайран л юм.
Ван: Тэгж ярих хэрэггүй ээ. Би шилдэг машинистуудын нэг юм шүү. Би бас өөрийгөө жолооч байхад яг тохирно гэж боддог.
Ма: Сайн байлаа. Манайд олон цагдаа байдаг юм. Даанч найдчихаар хүн алга. Бүгд нийлээд энэ хэргийг ярилцсан. Өнөөдөр ярьсан шиг ингэж яриагүй.
Ван: Тэгвэл найзууд гэж хэлж болох юм.
Ма: Үгүй ээ. Чи бол миний нүд. Тийм болохоор би чамд найдлаа.
Ван: За. Амалсанаараа би чадах чинээгээрээ тусална аа.
Ма: Гэхдээ нэг юм сануулчихъя. Тэмцэх талаар бодох ч хэрэггүй. Тэрийг цагдаа нарт даатга. Өөрийгөө ухаантай гэж бодох хэрэггүй. Баатар болох гэж оролдох хэрэггүй.
Ван: За. Ойлголоо. Хэлсний дагуу хийнэ ээ.
Ма: Халуун байна.
Ван: Ногоотой юу?
Эр: Тийм ээ.
***************
Эр: Сайхан хооллоорой.
Гон: Сармис өгөөч?
Эр: За.
Ма: Ийм хоолны газар. Бараг уулздаггүй хүмүүсийг хоолоор дайлъя гэж байхад зоогийн газар сонгохгүй. Өөр газар сонгохгүй.
Ван: Эндхийн бууз хамгийн амттай. Гурил нь ч тэр, шанз нь ч тэр. Энэ олон жил амт нь ч хэвээрээ.
Гон: Мантуун бууз.
Ма: Бие чинь сайн уу?
Ван: Насаараа жолооч хийсэн болохоор ганц нэг суудлын өвчин байх л. Гэхдээ зүгээр ээ. Чи ямар байна?
Гон: Ма ахмад хүчтэй харагдаж байна. Түрүүн их сайн бүжиглэж байсан. Юу бүжиглэсэн бэ? Тэр хөгшин хатагтайг савах дөхсөн.
Ма: Латин бүжиг.
Гон: Аан.
Ма: Тэгэх ёстой юм.
Гон: Румба юу?
Ма: Чи сонирхогч байх. Латин бүжиг олон төрөл байдаг. Мантуун бууз шиг. Халуун ногоотой, чинцайтай, луувантай. Мантуун бууз олон төрөл.
Ван: Тэгвэл чиний шанз юу юм?
Ма: Үхрийн махтай.
Ван: Тэгнэ ээ. Ма ахмад аа, аргагүй л өөр байна шүү. Бүжиг сонирхдог болоо юу?
Ма: Хөгширч байна даа. Жаахан хөгжилдөх гээд. Тэгэхгүй бол уйдна.
Ван: Ма ахмад, цуу хий. Хоёулаа жаахан уучихъя. Ма ахмад бидний анх хоол идсэн газрыг санаж байна уу?
Ма: Энэ буузыг идээд саначихлаа. Амт нь яг мөн. Тэр ширээнд суусан байх аа?
Ван: Тийм ээ.
Ма: Би чамаас тусламж хүссэн. Яасан? Өнгөрсөнөө дурсах гээ юу?
Ван: Үгүй ээ. Өнгөрсөн хэрэг сайхан юм биш. Дурсах юу байх вэ.
Ма: Тэгвэл над дээр ямар хэргээр ирээ вэ?
Гон: Бид нарт нэг асуудал гараад.
Ван: Бид Ма ахмадаас жаахан тусламж хүсч явна. Тэгэнгээ бид гурав дахиад нийлж болох юм.
Ма: Хэл л дээ. Юу юм?
Ван: Биао такси худалдаж авсан юм. Гэтэл хэн нэг нь машиных нь дугаарыг хуурамчаар ашиглаад байна. Одоо замын цагдаагийнхан хураачихсан. Ма ахмад Хуалины цагдаагийн газар алдартай байсан шүү дээ. Замын цагдаа, аюулгүйн алба гээд таньдаг хүн олон байгаа.
Ма: Тийм ээ.
Ван: Нэг шалгаад өгөөч?
Ма: Тэгээд л болоо юу?
Ван: Аан.
Ма: Тэгвэл санаа зоволтгүй. Би утсаар яриадахъя.
Ван: Харав уу? Ма ахмад чадна гэж хэлээгүй юу.
Ма: Хоолоо идэж бай.
Ван: Хоолоо ид ээ. Айлтгүй. Ма ахмад учрыг нь олчихно.
*************
Эр: Гар гараасаа хөтлөөрэй. Гарнаас нь хөтөлнө шүү.
Ма: Нэг минут. Удахгүй тарчих байх.
Ван: Цусных нь чихэр ихэдсэн бай.
Ма: Унтаг ээ. Тэртэй тэргүй тус болохгүй юм чинь.
Ван: Тийм дээ.
Ма: Ирж байна. Хөөе.
О: Хөөх. Хөөх...
Ма: Дүрэмт хувцасгүй байсан бол чамайг цохих байлаа. Юу байна даа, Цуй? Сайн биз дээ?
О: Цагдаагийн машин унаж чадахаа больсон. Замын ажил хийж байна. Та юу хийж байна? Ямар хэргээр ирээ вэ?
Ма: Боль доо. Зүгээр ирж болохгүй юу? Нэг гуйх юм байна.
О: Үгүй байлгүй дээ. Харахгүй байна уу? Өдөр болгон шонгийн мод шиг гудамжинд ажиллаж байна. Би яаж туслах болж байна?
Ма: Чиний хийдэг ажилтай хамаатай хэрэг.
О: Аан?
Ма: Хуучин танилайгаа уулз.
Ван: Цуй. Намайг таньж байна уу?
О: Цуй. Цуй. Цуй... Ван жолооч. ХУААВ 357Ф.
Гон: Тийм ээ.
Ма: Юм байна уу?
О: Үгүй ээ. Хэтэрхий барзгар байна. Томруулсан ч гэсэн харагдахгүй байна.
Ван: Сайн авахгүй яасан юм?
Гон: Дэлгэцээр гарч байхад нь авсан болохоор өөр арга байсангүй.
Ма: Харааны шил.
Гон: Бичлэгний асуудал биш байж.
О: За. Хар даа. Энэ дугаар нь... хуванцар байна.
Гон: Тийм үү?
О: Тийм ээ. Өнгө нь хүртэл өөр байна.
Ма: Алив би хараадахъя.
О: Энэ... Ма ахмад аа, манай хотод ийм дугаар зарж байсан хэсэг нөхдийг бид барьсан. Тэд нар Машин бүртгэлийн гадуур эргэлдэж байдаг юм. Байнга хуурамч дугаар зардаг бүтэлгүй амьтад.
Ма: Баттай юм уу?
О: Үнэнийг хэлэхэд баттай мэдэхгүй. Очоод асуугаад үзвэл ямар вэ?
Гон: Тэгвэл явъя. Цаг байна.
Ван: Явъя.
О: Намайг гарга л даа.
Ма: Нээрэн, энэ. Аваарай.
Ван: Хаалга онгойлгоодох.
О: За. Энэ хэний утас вэ?
Гон: Минийх.
О:Явлаа шүү.
****************
Ван: Биао Биао. Биао Биао. Тэр залуу...
Эр: Ах аа, юу хэрэгтэй вэ? Оноо юу? Нэг оноо нь зуун юань.
Гон: Хуурамч дугаар байна уу?
Эр: Байхгүй.
Ван: Ингэж асуухаар чинь юу гэж хэлэх юм?
Гон: Тэгээд яаж асуух юм? Тэгвэл та асуу. Би чадахгүй юм байна.
Ван: Ма ахмад аа, нууц хэллэг эсвэл код байгаа гэж бодож байна уу?
Гон: Наадахаа хаанаас аваа вэ?
Ма: Аан. Сайн уу. Машины дугаар хийх үү? Би шинэ машин авсан юм, гэхдээ бичиг баримтны асуудал дуусаагүй байна. Түр зуур хэрэглэх дугаар хэрэгтэй байна. Яаралтай хэрэгтэй. Тийм ээ, энд байна. Гадаа... Хүрээд ир. Хүлээж байя.
Гон: Хурдан гэж хэл.
Ма: За... За... Энд байж байж. Олж чадахгүй гэж бодоо юу?
Ван: Ма ахмад аа. Ма ахмад аа. Та хоёр байж бай. Би жорлон орчихоод ирье.
Ма: Яасан?
Гон: Мэргэжлийн өвчин. Удаан суудаг ажлаас болоод өтгөн хатдаг юм.
Ван: Тийм ээ.
Гон: Явчихаад ир.
Ван: Би удахгүй ээ.
Гон: Хурдан ирээрэй.
Ван: Тэгнэ ээ.
Гон: Хөгширчихсөөн.
Ма: Чи яаж эрүүл байгаад байна?
Гон: Чихрийн шижинтэй. Эрүүл биш.
Ши: За. За за... Тийм ээ, тийм тийм. Хэдэн дугаар авах юм? Санаа зоволтгүй ээ. Манай дугаарууд алдартай шүү. Яг жинхэнэ. Замын цагдаагийнхан ч ялгахгүй. Хүссэн дугаараа сонго. Тийм ээ. 8-аар төгссөн дугаараас илүү мөнгө авахгүй. Хэзээ авах вэ? Болно оо... Болно. Нэг газар уулзъя. За... Зүгээр ээ, зүгээр. Хэн бэ? Яадаг тэнэг вэ? Таныг хэлээгүй ээ. Нэг тэнэг нь жорлон руу өнгийгөөд байна. Би эргээд залгая.
Гон: Юу олоо вэ?
Ма: Эднийг хар даа. Утасны дугаар нь адилхан байна. Энэ залуу зуучлагч нь байх. Хүлээж байя.
Ши: Яах гээд байгаа юм бэ?
Ван: Энийг хараадах.
Ши: Намайг тавь. Тавь гэж байна.
Ван: Энийг хар... Энийг дугаарыг зарсан уу? Хурдал...
Ши: Харуулаач дээ.
Ван: Хар. Хар...
Ши: Дээш нь өргө, харагдахгүй байна.
Ван: Хар. Хар.
Ши: Цагдаа нарын ажил биз дээ? Би ийм юм зардаггүй.
Гон: Шиан ах аа, яасан бэ?
Ши: Намайг тавь.
Ван: Би барьчихлаа. Жорлонд утсаар ярьж байхыг нь сонссон.
Гон: Шин хэсгийн дарга шив? Намайг таньж байна уу?
Ши: Чи хэн юм?
Гон: Үйлдвэрийн захиргаанд байсан Гон Биао. Энэ олон жил өнгөрчихөөд байхад хууль бус юм зарсаар л байгаа юм уу?
Ши: Чи. Хэн юм бол гэж бодож байлаа. Яасан? Зодуулж ханаагүй байна уу?
Гон: Зодох гээд үз л дээ.
Ши: Чамайг зодохгүй ээ. Энэ хууль үйлчилдэг улс. Хүмүүс зодолдохоо больсон. Тэгээд ч... би хууль ёсны бизнес хийдэг. Ойлгов уу? Машины дугаар хийж өгдөг.
Ма: Худлаа ярьдаг хэвээрээ шив. Цагдаа нар ч гэсэн чамайг зардаг гэж хэлсэн.
Ши: Тэгвэл намайг баривчлаач. Дэмий юм ярихаа боль. Үгүй бол гүтгэсэн гэж гомдол гаргана. Би Хуалин төмрийн үйлдвэрийн аюулгүйн албаны хэсгийн дарга байсан юм шүү. Тэндээс тэтгэвэртээ гарсан. Мэдэх үү? Хуурамч дугаар худалдах чинь гэмт хэрэг. Мэдэхгүй гэж санаа юу?
Гон: Тэтгэвэртээ гарсан? Халагдаа биз дээ.
Ши: Хэн халагдсан гэж? Хэнхалагд...
Гон: Яана гэнэ ээ...
Ван: Хөөе хөөе хөөе. Боль. Жианчун. Бид нар чамд төвөг удахгүй. Тэр дугаарыг хэн авсныг л хэлчих.
Ши: Чи мэдэхгүй байхад би яаж мэдэх юм? Яасан? Надаас мэдээлэл авчихаад шоронд хийх гээ юу? Тийм үү? Тэгэх гэж байна уу? Ван Шиан. Ван Шиан. Хөгшрөх тусмаа зальтай болж.
Ван: Шин Жианчун. Аятайхан ярьж байхад сайн хүн шиг царайлах хэрэггүй. Чи олон гэмт хэрэг үйлдсэн шүү.
Ши: Юугаа яриад байгаа юм? Юугаа яриад байгаа юм? Өөрийнхөө гэр бүлийг аваад явж чадахгүй байж хүний хэрэгт оролцох гээ юу?
Ван: Чамайг алаад өгье л дөө.
Ма: Зодолдох хэрэггүй ээ. Хэрэнггүй.
Ван: Зод.
Ши: Нааш ир. Хүрээд ир.
Ма: Болохгүй ээ.
Ши: Тэгээд зод л доо.
Ма: Хэрэггүй.
Ши: Хөгшрөөд харж хандах хүн олдохгүй гэж айж байсан юм. Тэгээд цохиоч... Май. Май...
Ма: Хурдан явж үз.
Ши: Тэгээд зодооч дээ.
Ма: Биао. Биао, камер.
Гон: Юун камер?
Ма: Тэр байна. Мөнгө авах санаатай байгааг нь харахгүй байна уу?
Гон: Хорон санаатай амьтан.
Ван: Тэгээд явуулчих юм уу?
Ма: Би аргална аа. Машин дээр нь байгаа дугаарыг хар л даа.
Гон: Тэр тэр тэр...
Ван: тэр...
Ма: Юу?
Ши: Миний хүрмийг урсан шүү. Ингээд дуусаагүй гэж мэд.
Ма: Хөөе. Дагая.
****************
Ма: Хүлээж л бай. Энэ тэдний бааз байх.
Гон: Тэгж харагддаггүй дээ.
Ван: Тэрийг яаж мэдэж байгаа юм?
Ма: Тэрийг хараад мэдчихдэг байсан бол миний цагдаагийн туршлага хэрэггүй болно. Та хоёр тэрнийг харж бай. Би яваад Лийг дагуулаад ирье.
Ван: хэн?
Ма: Сайн харж байгаарай.
Ван: Ли?
Гон: Шинэ эхнэр нь үү?
Ван: Нэрийг нь бодвол залуухан байх. Шиао Ли гэсэн.
Гон: Бүжгийн танхимаас олсон байх. Тэнд олон хатагтай байсан.
Ван: Биао.
Эр: Яв аа яв яв. Хурдан яв...
Гон: Гэртээ харих уу? Ийм бааз байх уу? Харуул л байна шд.
Ван: Ма ахмадад итгэ. Мэргэжлийн хүн өөр.
Ма: Шиао Ли. Би чамд юу гэж хэллээ? Даалгавартай явж байгаа шүү. Хурдан яв... Ялмааргүй байна уу? Хурдан яв. Хурдан... Хурдал. Явъя. Хурдан яв. Явъя.
Гон: Яаж мэргэжлийн байх юм? Биднийг үлдээгээд явчихлаа шд.
Ма: Яасан? Сэжигтэй юм байна уу?
Ван: 11:15 болж байхад 7машин орж, 4машин гарсан.
Гон: Нэг жолооч төлөхгүй гээд зодолдохоо шахсан. Энэ сэжигтэй мөн үү?
Ма: Дугаар авахаар хүн ирсэн үү?
Ван: Үгүй. Яагаад нохой аваад ирээ вэ?
Ма: Энэ олон жил би гадуур хонож байгаагүй. Намайг байхгүй бол энийг харах хүн байхгүй. Зүгээр ээ. Бидэнд саад болохгүй. Цагдаагийн нохой л гэсэн үг. Тийм ээ, Шиао Ли? Миний найзууд байгаа юм. Бид нар ажиглалт хийж байна. Сайн нохой. Шиао Ли.
Гон: Та гурав хий. Би чадахгүй нь. Би унтлаа.
Ма: Ийм эрт нойр чинь хүрээ юу?
Ван: Хөгшрөөд нойр даахаа больж.
Ма: Юу? нойр чинь хүрээ юу?
Ван: Тийм ээ.
Ма: Шилээ өгч бай.
Ван: Аан?
Ма: Шилээ. өгч бай.
Ван: Яасан?
Ма: Би өөр юм өгье.
Гон: Юу юм?
Ма: Кофе. Энийг уу. Нойр чинь сэргэнэ.
Ван: Найруулдаг кофе юу?
Ма: Яасан? Өөрийг уумаар байна уу?
Ван: Шинэ кофе гэж бодсон юм.
Ма: Биш ээ. Хурдан үйлчилнэ. Энийг уугаад эрч хүч орно.
Ван: Тийм үү?
Ма: Май.
Ван: За... За...
Ма: Чи болохгүй ээ. Чад тохирохгүй.
Гон: Хэд болж байна?
Ван: Шөнө дунд өнгөрч байна.
Гон: Нохой чинь унтдаггүй юм уу? Кофе уучихсан юм уу?
Ма: Бэлтгэгдсэн нохой.
Ван: Ма ахмад аа, жорлон орчихоод ирье.
Ма: Хичнээн ордог юм. Ингэж байгаад Шин Жианчунд сэжиг авахуулчихвал яах юм? Ямар ч сахилга бат алга. Тэвч.
Ван: Тэвчиж чадахгүй нь. Кофе хөөдөг болохоор.
Гон: Тэгвэл яв аа. Би хамт явъя. Би ч гэсэн шээе. Нохойгоо ав.
Ма: Миний хэрэг юм уу, та нарынх уу?
Ван: Удахгүй ээ.
Ма: Жаахан бодолтой байгаач.
Ван: Удахгүй эргээд ирнэ ээ.
Ма: Баригдалгүй, болгоомжтой яваарай. Эд нараас сурч болохгүй шүү. Ичмээр гэдэг нь.
Гон: Болж байна уу? Яасан удаан юм.
Ван: Цаашаа хар. Яариад байхаар чинь яаж бие засах юм?
Гон: Энийг ажиглалт гэх үү, нойргүй хонох л гэх байх. Тэрнийг барихаасаа өмнө өөрсдөө унаад өгөх байлгүй. Ма Дэшэнд итгэх хэрэггүй.
Ван: Онолын хувьд хорин жилийн өмнө тэр Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахмад байсан. Чадвар байж л таараа.
Гон: Тэрний төлөвлөгөөгөөр таны сул бие хэр удаан тэсэх юм?
Ван: Тэгвэл очоод тэрнийг боль гэж хэлэхгүй юу?
Гон: Би яаж хэлэх юм? Та урьсан биз дээ.
Ван: Чи бид хоёрын хэрэг байх аа.
Гон: Тэвчиж чадахгүй нь. Сахрын хэмжээ өсчихлөө.
Ван: Биао, хаачих нь вэ?
Гон: Гэртээ харьж унтъя. Сэрэхээс нааш битгий дуудаарай.
Ван: Буцаад ир, Биао. Ингээд хаяад явчихаж болдог юм уу? Биао. Энэ золигийг дээ. Эргээд ирлээ.
Ма: Биао яасан? Төөрчихөө юу?
Ван: Үгүй ээ, гэр рүүгээ явсан.
Ма: Хэн зөвшөөрсөн юм?
Ван: Сахар нь өсөөд, хашгичиж байгаад явчихлаа. Тэгээд явуулчихлаа. Хоёулаа тэсэх аргагүй болбол би тэрнийг дуудчихна аа.
Ма: Тэсч чадахгүй ээ? Би хэрэгтнийг барих гээд 48цаг нойргүй явдаг байсан юм. Хэдхэн цаг болж байхад. Сонирхогч гэдэг нь мэдэгдээд. Миний нохойноос ч дор.
Ван: Бид нар яаж таныг гүйцэх вэ дээ. Цагдаа хүнийг. Ма ахмад... Ма ахмад аа, ингээд нэмэр болох уу? Зүгээр л азаа үзэж байгаа юм шиг санагдаад байх юм.
Ма: Надад эргэлзээд байгаа юм уу?
Ван: Үгүй ээ. Ярилцаж байна. Ярилцаж байна.
Ма: Явъя.
Ван: Аан?
Ма: Гэртэ харья. Больж үзье. Нэнг нохой, хоёр азгүй амьтан. Хангалттай. ..
Ван: Гэхдээ...
*******************
Ван: Хөөе, гарч бай.
В: За. Аав аа, та ирсэнээсээ хойш л шээгээд байна. Унтаагүй юм уу?
Ван: Сайн унтаж чадаагүй. Зүрх дэлсээд... орондоо хөрвөөсөөр байгаад таарлаа.
В: Аав аа, царай чинь сайнгүй байна. Би даралтыг чинь үзээд өгье.
Ван: Хэрэггүй ээ. Би тийм сул дорой биш. Өндөр болоогүй ээ. Би мэдэж байна.
В: Аав аа, дээд даралт чинь 200хүрэх нь. Би эмнэлэгт хүргээд өгье.
Ван: Хэрэггүй ээ, хэрэггүй. Хэрэггүй. Зүгээр ээ. Өнгөрсөн шөнө... Кофе уучихсан болохоор тэгж байгаа юм.
В: Яах гэж кофе уусан юм?
Ван: Шөнийн ээлжтэй болохоор нойрмоглох вий гээд. Өнөөдөр ус ахиухан ууна аа. За? Аан... За... Тэгвэл би очилоо. За...
В: Аав аа, та явах гэж байгаа юм уу?
Ван: Тийм.
В: Шөнө ажиллачихаад дахиад өдрийн ээлжинд ажиллах юм уу? Биеэ бод л доо.
Ван: Нэг хийх юм байна.
В: Аав аа, хэнтэй ярьсан юм? Нуугаад л... Муу юм сурч байгаа юм уу?
Ван: Би юу гэж муу юм сурдаг юм? Дэмий юм бодохоо боль. Хувцасаа солиод ажилдаа яв. Би явлаа.
*************
Ван: Хэл дээ. Урхи тавих юм уу?
Ма: Урхи биш ээ. Гэхдээ чи сайн мэдэж байна шүү.
Ван: Сайн багштай юм чинь. Танаас сурсан юм.
Ма: Хар даа. Шерлок Холмес, Ватсон хоёр шиг харагдаж байна уу?
Ван: Тийм ээ.
Ма: Зураг авъя.
Ван: За.
Ма: Үнэнийг нь хэлүүлэхэд л болно. Би яриаг нь бичээд авчихна. Суугаач... Тайван суу... Над руу харахаа боль. Урагшаа хар. Ширтэхээ боль. Бүжгийн тэмцээнд ороход сэтгэл санааны ямар ч бэлтгэл алга.
Ван: Хамаагүй болохгүй шүү. Бидэнд тусалж байхад.
Ма: Царай муутай. Хулчгар.
Ван: Ирлээ, ирлээ.
Ма: Аан?
Ван: Ирлээ.
Ма: Тийм үү?
Ван: Аваарай...
Ма: Байж байгааг нь. Болж байна. Болж байна. Болж байна... Мөнгөө солилцох л юм бол өнгөрөө. Аан? Яагаад босоод ирэв? Биао руу мессеж би, хаалгыг хаа гэж хэл.
Ван: Биао, тэр явах нь. Хаалган дээр амдаарай.
Ма: Яасан бэ?
Эр: Мөнгөө өгье гэсэн чинь, түр хүлээж бай гээд жорлон явчихлаа.
Ма: Айж сандраад байхаар чинь мэдчихсэн юм биш үү?
Эр: Анх удаа ийм юм хйиж байна.
Ван: Яавал дээр вэ?
Эр: Сандраад байна.
Ма: Нотлох баримт байгаа юм чинь барья.
Ван: За за...
Ма: Юу хийгээд байгаа юм? Хаачих нь вэ?
Эр: Барина гэсэн биз дээ?
Ма: Явж бүжгээ давт.
Эр: Дэшэн. Болгоомжтой байгаарай.
Ма: Хэд хоноод эргээд очино оо.
Эр: Болгоолмжтой байгаарай.
Ван: Тэгнэ ээ. Биао, ороод ир.
Гон: Яасан?
Ма: Шин Жианчун. Энд байгааг чинь мэдэж байна. Энэ... бичээд бай... Гараад ир...
Эр: Яаж байна аа? Галзуу юм уу?
Ма: Усаа татахгүй юм уу? Дараа болгоомжтой байгаарай. Боль боль.
Эр: Энд юу хйиж байгаа юм?
Ма: Юу болоод байна аа?
Эр: Надаах чинь хаалга өшиглөчихлөө.
Эр: Хаалга яаж байгаа юм?
Ма: Хэн тэгсэн гэж? Өөрөө уначихсан шд.
Эр: Чи өшиглөсөн биз дээ.
Эр: Тэрийг яаж байгаа юм?
Гон: Тэгээгүй ээ. Тэгээгүй.
Ма: Арын хаалга руу. Арын хаалга.
Ван: За.
Гон: Тайван ярилцъя. Тайван ярилц.
Ши: Ван Шиан.
Ван: Өгөөдөх.
Ши: Намайг тавь.
Ван: Өг гэж байна.
Ши: Намайг чи түлхсэн шүү.Хоёр нүүртэй амьтан.
Ван: Хөгшин чөтгөр.
Ши: Битгий түлхээд бай.
Ма: Барьчихсан уу?
Ши: Намйаг тавь. Би анхаарууллаа шүү.
Ван: Наашаа...
Ши: Тайван ярилцъя.
Ма: Болно оо. Болно.
Ши: Ярилцъя гэж байна.
Ма: Тавь... Өгөөдөх. Тавь... Өг гэж байна. Одоо юу гэмээр байна? Өөр юм байна... Хүрмийг нь тайл...
Гон: Юу байгаа юм? Эсэргүүцэхээ боль.
Ма: Тайл.
Гон: Эсэргүүцэхээ боль.
Ма: Зүгээр бай чи.
Гон: Сонсож байна уу? Юу нуугаад байгаа юм? Өгөөдөх. Өг гэж байна. Өг гэж байна шүү. Юу юм? Юу вэ?
Ма: Шээсний уут уу?
Ван: Жианчун, энэ юу юм? Уйлахаа боль. ХУААВ357Ф- дугаарыг хэн зарсанаа л хэлчих. Тэгвэл бид яах ч үгүй.
Ши: Мэдэхгүй.
Гон: За за. Больё. Цагдаагийн газар очоод хэлэх байлгүй.
Ма: Энэнээс зугтаж чадахгүй шүү. Одоо үнэнээ хэлбэл боломж олгоё. Ойлгосон уу?
Гон: Тэр дугаарыг хэнд зарсан юм бэ? Хэлчих гээд байна. Яагаад хэлэхгүй байгаа юм?
Ван: Биао. Биао.
Гон: Яасан? Тавь. Яв...
Ма: Яасан? Дэмий юм хийх хэрэггүй.
Ван: Жианчун, бид эртнээс мэдэж байсан. Одоо муу юм санах хэрэгүй. Би өөрийнхөө төлөө биш. Хүүгийнхээ төлөө. За юу?
**************
Эх: Ирчихсэн үү? Яан, хоолоо ид.
Я: За. Аав аа, ирчихсэн үү.
Ван: Аан.
Эх: Яагаад хараад байгаа юм? Гараа угаагаад хоолоо ид.
Ван: За... Яан... би... чамтай уулзахаар ирлээ. Хүү минь, сонсож байна уу? Чамайг анаж байна. Яан. Яан. Миний хүү....
4-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home