Long season 3

The long season-3 /2023/

Нэр: Урт улирал

Үргэлжлэх хугацаа: 49мин

Орчуулсан: Ж.Тамир

 

 Гол дүрүүд:

Ван: эр, Ван Шиан, таксины жолооч

Гон: эр, Гон Биао Ван Шианы ээлжний жолооч

Ру: эм, Гон Биаогийн эхнэр Лиру

В: эр, Ван Бей Ван Шианы хүү, дэлгүүрийн худалдагч,нүдний шилтэй залуу,

Эх: эм, Ван Шианы эхнэр

Я: эр, Ван Шианы хүү Ван Яан

Дар: эр, үйлдвэрийн захирал Сон

 

Нэмэлт дүр:

Ш: эм, Шен Мо оюутан охин

Гө: эр, клубийн менежер Гө

О: эр, Цуй Гуидон, Ма ахмадын туслах мөрдөгч

 

Гарчиг: Урт улирал. 3-р анги.

Бичиг: Шинтун 2-р улирал.

Ван:  Биао. Гон Биао? Биао, байна уу?

Ру: Баяртай, Хао ах аа. Баяртай. Болгоомжтой яваарай. Болгоомжтой ухраарай. Баяртай.

Ван:  Лиру.

Ру: Ах аа. Та ямар хэргээр ирээ вэ?

Ван:  Биао, гадагшаа гараа юу? Утсаа авахгүй байна.

Ру: Та хоёр ээлжээр явж байгаа биз дээ? Та мэдэхгүй бол би яах болж байна? Эмийн санд очиж үзсэн үү?

Ван:  Та хоёрыг муудалцсан гэж сонссон. Би оролцох ёсгүй байх, гэхдээ би Биаог сайн мэднэ. Тэр сайн залуу. Эхнэр нөхрүүд муудалцаж л байдаг шүү дээ.

Ру: Та анхнаасаа л оролцсон шд. Та байгаагүй бол бид хоёр гэрлэх нь байтугай таарах ч үгүй байсан. Гэрлэлт гэж хоёр хүн хамт амьдарч, амьдралаа залгуулахыг хэлдэг. Тийм биз дээ? Өөр хэлэх юм байна уу?

Ван:  Ү-үгүй ээ. Намайг уулзъя гэж байна гээд хэлчихээрэй.

Ру: За.

Ван:  За.

Ру: Та дээшээ орохгүй юм уу?

Ван:  Хэрэггүй ээ, хэрэггүй.

Ру: Баяртай.

Ван:  За. Завгүй бол залга гэж хэлээрэй.

Ру: За, тэгнэ ээ.

*****************

Эр: За за за. Алив алив.

Ван:  Донтчихоо юу, ийм эрт тоглоод.

Эр: Өдийд ажил бага байдаг болохоор цаг өнгөрөөж байна. Зугаацаж байна.

Ван:  Биаог харсан уу?

Эр: Хараагүй ээ.

Эр2: Би түрүүн харсан.

Ван:  Хаана байна?

Эр2: Тоглоомын газар цохиж байна лээ.

Ван:  Юу цохиж байна?

************ 

Гон: Алив харъя... Намайг ялж чадахгүй шүү. Алив ээ... Өнгөрсөн шөнө хэдэн удаа ялагдчихсан. Одоо ялах байлгүй.

Ван:  Биао, яагаад утсаа авахгүй байгаа юм?

Гон: Намайг яаж олоо вэ?

Ван:  Одоо тоглож байх цаг мөн үү?

Гон: Заах хэрэггүй ээ. Оноо цуглуулж байна. Хар даа, бараг хүрч байна. Лиругийн гоо сайхны газрын мөнгийг олох гэж байна.  

Ван:  Аан? Тийм өндөр бооцоотой юм уу?

Гон: Тэр...

Ван:  Юу болоо вэ?

Гон: Харж бай. Ингээд... Болчихлоо. Эзэн, мөнгөө авъя.

Эр: Их мөнгө байна шүү.

Гон: Аз таарлаа. Энэ машин дээр суух хэрэггүй, мөнгөгүй болчихсон. Өөр машинд суу. Эзэн, мөнгөө авъя. Хурдан.

Эр: За...

Эр: Бүү хөдөл. Бүгдээрээ бүү хөдөл.

Эр: Доошоо хэвт.

Эр: Хэвт гэж байна шүү. Бүгдээрээ хэвт...

Гон: Мөнгөө аваагүй байна шд.

Ван: Явъя аа.

Эр: Хөөе. Та нар зогс.

Эр: Та нар хаачих гээ вэ?

Ван:  Тэр тоглосон, би тоглоогүй. Зүгээр л харж байсан юм.

Эр: Амаа татаад газар хэвт. Хэлтэс дээр очоод мэднэ. Хурдан хэвт.

Ван:  Эрхэм ээ...

Эр: Тэр хэн хөдлөөд байна?

Ван:  Эрхэм ээ.

Эр: Битгий хөдлөөд бай. 

Ван:  Эрхэм ээ.

Эр: Яав? Битгий хөдлөөд бай.

Гон: Хайран юм.

Ван:  Эрхэм ээ. Надаас юу ч асуугаагүй. Хөл мэдээгүй болчихлоо.

Гон: Та луу жилтэй юм уу?

Ван:  Тийм. Яасан?

Гон: Эндээс гараад төлөгч дээр очъё. Та хараагдсан байх. Би зүв зүгээр тоглоод хожиж байхад та орж ирээд бүгдийг нь баллачихлаа.

Ван:  Би чамайг хараал гэж бодож байна. Чи мөрийтэй тоглоогүй бол би энд ирэхгүй байсан.

Гон: Би Шүэлугийн төлөө...

Эр: Юу хийгээд байгаа юм? Та... тийшээ оч...

Ван:  Хөөе, баяраа сольё. Тэр хүн тэгж байна.

Эр: Доошоо бол. Хэн бос гэсэн юм?

Гон: Би Шүэлугийн төлөө тэгсэн юм. Манай мөнгө Хуан Лируд байдаг. Надад өгөхгүй байна. Сэхээний тасаг өдөрт найман мянга гэсэн.

Ван:  Би төлчихнө гээд байхад. 

Гон: Юугаар төлөх гэсэн юм?

Ван:  Өчигдөр би урьдчилгааг нь төлчихсөн.

Гон: Тэгээд хэлэхгүй яасан юм?

Ван:  Утсаа авахгүй байж.

Гон: Юу хараа вэ?

Л: Танил харагдаад.

Гон: Аав чинь байна.

Эр: Ван Ли. Нааш ир.

Гон: Байж байгааг нь.

Эр: Гуандоных мөн үү?

Л: Тийм.

Эр: Энд юу хийж яваа юм? Энэ хүртэл ирээд. Чиао... Энийг аваад яв.

Гон: Больж.

Эр: Ван Шиан.

Ван:  Аан?

Эр: Хүрээд ир.

Ван:  За.

Эр: Гон Биао.

Гон: Би... Чи ч гэсэн...

Эр: Та хоёрын мэдүүлгийг харсан. Ван Шиан явж болно. Гон Биао хийсэн хэрэгтээ торгууль төлнө. Хорихгүй.

Ван:  За.

Эр: Дахиад мөрийтэй тоглож болохгүй шүү.

Ван:  За.

Эр: Гарын үсэгээ зур. Бичиг баримтны ажил дуусахаар явж болно.  За, явж болно.

Ван:  За.

В: Аав аа.

Ван:  Та нар яах гэж ирсэн юм?

В: Юу хийчихсэн юм? Яагаад баригдчихсан юм?

Ван:  Баривлагдаагүй ээ. Мөрдөн байцаалтанд тусалж байна.

Ч: Ингэхэд юу болоо вэ? Хүний санаа зовоогоод.

Гон: Намайг олох гэж очоод, цагдаа нар орж ирээд цуг барьчихлаа. Залуудаа ч ийм байсан. Өдий хүрчихээд хэвээрээ байх шив.

Ван:  Болно оо. Гарцагаая. Агаар амьсгалъя.

Ч: Хөл чинь яагаа вэ?

Ван:  Хэдэн цаг суугаад бадайрчихаж.

Гон: Бей.

В: Аан?

Гон: Бээжинд шалгалтаа сайн өгөөрэй. Аав шигээ галт тэрэгний жолооч байж байгаад таксины жолооч болж болохгүй шүү. Насаараа жолоо барьж байна.

В: Биао ах та ч гэсэн их сургууль төгссөн биз дээ?

Гон: Намайг дуурайх хэрэггүй. Намайг хүмүүс үнэлдэггүй, аав чинь бүр ч дордуулаад байна.

Ч: Өөрийгөө хар даа. Миний гараас түш.

Ван:  Зүгээр ээ. Хөлийн чинь судаснууд цус нь гүйхгүй байгаа байх.

Ван:  Тийм байх. Зүгээр болчихно. Бей.

В: Аан?

Ван:  Чиао Юнд такси олоод өг.

В: За.

Ч: Хамт явъя аа. Манайд оч, би массаж хийгээд өгье.

Ван:  Миний машинд тэнд байгаа, очиж авахгүй бол болохгүй. Би аяар очъё. Түрүүлээд явж бай.

Ч: Зүгээр юм уу?

Ван:  Зүгээр ээ.

В: Эгч ээ.

Ч: Тэгвэл би явлаа.

Ван:  За, яв яв.

Ч: Тэгвэл хүрээд ирээрэй.

Ван:  Тэгнэ ээ, аяар очъё.

Гон: Би ч гэсэн  явлаа. Хоёр хоног унтаагүй.

Ван:  Байж бай. Дагаад яв...

Гон: Яасан бэ?

Ван:  Нааш ир ээ.

Гон: Би шар шувуу болох нь. Хаанаас олоо вэ?

Ван:  Подстанаас 5м хүрэхгүй зайд. Юу гэж бодож байна?

Гон: Шүэлуд тохиолдсон зүй осол биш байсан гэж үү?

Ван:  Чи юу гэж бодож байна? Осол мөн бишийг одоохондоо мэдэхгүй. Гэхдээ энэний учрыг олохгүй бол чиний машиныг буцааж авч чадахгүй, тийм биз? Машингүйгээр чи Лируд юу гэж хэлэх юм? Тэгээд ч хоёулаа Шүэлуд юу гэж хэлэх юм?

Гон: Сонсоод ч ойлгохгүй юм. Юу гэсэн үг вэ? Шалгая гэж үү?

Ван:  Энэ бүх хэрэг машины хуурамч дугаараас эхэлсэн байх аа? Тийм болохоор тэр хуурамч дугаараас эхлэх хэрэгтэй. Чи өөрөө л мэд.

Гон: Хийсэн ч байсан, таны төлөө, машины төлөө биш. Шүэлугийн төлөө.

Ван:  Аль ч байсан хамаагүй. Гэхдээ энийг бид хоёулхнаа хийж болохгүй. Тусламж хэрэгтэй.

Гон: Хэн? 

*************** 

Эм: Ма Дэшэн. Ма. Ма. Ма...

Ма: Яах вэ дээ л байлаа.  Намайг мэдэж байгаа биз дээ. Бид нар гурав эргэсэн, хагас эргэлт бага. Ли хоцроод байсан. Ли. Зүгээр үү?

Эр: Дэшэн. Надад бүжиг, бас  хувцас чинь таалагдаж байна.

Ма: Загалмайлсан эцэг үзсэн үү? Марлон Деланшэний тоглосон Итали кино /Нэрийг нь өөрийн нэрийг оролцуулж албаар буруу хэлсэн/.

Эр: Та хоёр улсын тэмцээнд оролцох байх аа.

Ма: Бүгдээрээ оролцоно шүү. Та хоёр ч гэсэн сайн байсан шүү. Жаахан хүчтэй хөдлөх хэрэгтэй. Ингээд... Хүчгүй хийвэл гоё харагдахгүй.

Эр2: За бүгд цуглаарай.

Ма: Илүү хүчтэй.

Эр2: Хотын тэмцээнд оролцох хүмүүсийг танилцуулна.

Ма: Сайн бэлд. 

Эр2: Бид багш нартайгаа ярилцаад шийдвэр гаргасан. Ахмад настнуудыг төлөөлж  хотын тэмцээнд оролцох хүмүүс. Сун Ванчен, Жоу Шиао Ян хоёр.

Ма: Хөөе байз байз. Хөөе, яаж сонгосон юм? Яагаад энэ хоёр гэж? Яах аргагүй бид нарын хөдөлгөөн илүү хэцүү байсан шд. Харагдах байдал ч гэсэн хамаагүй дээр.

Эр2: Ма, хөдөлгөөн чинь гайгүй байсан, гэхдээ Латин бүжигт уялдаа чухал. Та хоёр нэг баг болж чадаагүй.

Ма: Баг гэнэ шүү. Эд нар биднээс дээр  гэж үү? Аянаасаа хоцроод байсан. Та нар харсан биз дээ? Сүүлийн хэдэн алхам нь хоцроод байсан шд.

Эр2: Дэшэн, уурлах хэрэггүй. Зүгээр ээ, чи явж болно.

Ма: Хэн явах нь хамаагүй. Хойшоо бай.

Эр2: Энд бүжгийн хөдөлгөөн хамаагүй.

Ма: Битгий сэдэв өөрчлөөд бай. Тэрний охин хоёр чанга яригч авч өгснийг бүгд мэдэж байгаа. Тийм биз дээ? Авлига авсан биз дээ?

Эр2: За за. Би тантай маргахгүй. За, бүгдээрээ тарцагаа.

Ма: Хөөе. Миний амыг таглаж чадахгүй шүү. Ийм зүйл дээр хүртэл бохир тоглоно гэнэ ээ? Би гарлаа... Хүсэл байгаа цагт хаана ч бүжиглэнэ.

Ван:  Ма ахмад аа. Бид бүжиглэхийг чинь харсан. Намайг таньж байна уу?

Ма: Ван Шиан? Энд юу хийж байгаа юм?

Ван:  Уулзалгүй удсан ч, хэвээрээ байх шив.

**************

Г: Бөглөрөл гаргана. Бөглөрөл гаргана шүү.

Шу: Яасан орой ирдэг юм.

Г: Ирчихлээ шд.

Шу: Яагаад удсан юм? Хурдал...

Г: Юунд яарсан юм? Амрах завгүй байхад.

Шу: Даарч байна уу?

Г:   Зүгээр ээ.     

Шу: Дуусчихаад орж амар.

Г: Дараа болъё. Болохгүй нь. Бүр тагларчихаж. Гараараас ухахаас...

Шу: Юу байна? Болгоомжтой байгаарай.

Г: Хар даа. Энийг хар. Хэн нь ийм юм хийдэг байна аа? Бөглөрөхөөс яах юм. Ёстой...

Шу: Ичээч. Амьтнаас дор гэдэг нь. Мэдрэл муутай юм уу. Хичнээн атаархсан ч ингэж болдог юм уу. Муу гахай. Өөдлөхгүй дээ. Надад баригдаад үзээрэй, танайд очоод бохирыг чинь халиагаад өгнө шүү.

Г: Дахиад байна.

Шу: Хорон санаатай. Бүр нэг хорон. Чөтгөр... Чөтгөр... Нотлох баримт... Гуи.

Г: Аан? Яасан?

Шу: Энийг хар даа.

Г: Яасан бэ?

Шу: Хө... хөл байна уу?

**************

Ма: Шу овогт мөн үү?

Шу: Тийм ээ.

Ма: Та олоо юу?

Шу: Би тэгээгүй, би биш.

Ма: Таныг гэж хэлээгүй ээ.

Г: Би ч гэсэн биш.

Эр: Цочролд орчихож. Айсандаа ярьж ч чадахгүй байна.

Ма: Та хоёр ямар учиртай юм?

Шу: Юу ч биш. Зүгээр л найзууд.

Ма: Цуй Гуидон хаана байна?

Эр: Сая гадаа байсан даа.

Ма: Та хоёрын ямар харилцаатай байх хамаагүй. Би хэргийн талаар асууж байна.

Шу: Мэдэхгүй ээ. Би юу ч мэдэхгүй.

О: Ма ахмад аа.

Ма: Хаана байна аа?

О: Энд байна аа. Дээшээ хар.

Ма: Наанаа юу хйиж байгаа юм?

О: Наашаа ирээд хар. Алив...

Ма: Дээвэр нь бөх юм уу?

О: Санаа зоволтгүй.

Ма: Цайгаа уусан уу?

О: Амжаагүй ээ.

Ма: Май. Тэрийг хар даа.

Эр: Цахилгаан станд аль дээр үед шинэчлэгдсэн. Халагдсаны мөнгө аваад, мэргэжлийн сургалтанд суусан.

Эр2: Юу ярьж байгаа юм? 

Эр: Манай үйлдвэр харин цомхотгол хийх байх. Бусад үйлдвэр зүгээр л байх юм, манайх яачихсан юм бол доо?

Ван: Хөөе. Хоолны цаг болчихоод байна. Дэмий ярилаа гээд гэдэс чинь дүүрэхгүй.

Эр: Цомхотгол болох гэж байгааг мэдээгүй юм уу? Жагсаалтад байгаа хүмүүсийг хална гэж байна.

Эр2: Халагдсаны мөнгө өгөхгүй гэсэн. Тэгэхээр мянган юань гэсэн үг.

Ван: Мянга аа? Арван мянга байлаа ч насаараа идэж хүрэхгүй. Хэдэн зоос авлаа ч ялгаагүй.

Эр2: Тийм байх аа.

Эр: Ван ах та санаа зовох хэрэггүй. Таныг яасан ч халахгүй байх. Ван ах аа.

Ван: Аан?

Эр: Хойно байдаг хүйтэн гоймонгийн газраас дахиад ууттай биеийн хэсэг олсон гэсэн. Мэдсэн үү?

Ван: Аан?

Эр2: Би сая оччихоод ирсэн. Шу овогт бүр айчихсан байна лээ.

Ван: Цагдаа нар ирчихэж үү?

Эр: Таныг дуудаагүй юм уу?  

Ван: Миний завгүйг мэдэж байгаа.

Эр: Болохгүй бол шарсан махны газар ажиллуулдаг юм уу. Зардал багатай. Нэг газар түрээслээд ажиллуулж болно.

Ван:  Чи ид. Гарчихаад ирье.

Эх: Хаашаа явах гээ вэ? Хоол хөрчихнө.

Ван:  Тос дуусчихсан. Яваад аваад ирье.

Я: Аав аа. Юу олсон гэж байна?

Ван:  Тоох хэрэггүй. Гэртээ ор.

Я: Дахиад мөч олсон юм уу?

Ван:  Чамд хамаагүй хэрэг. Хурдан буцаад ор.

Ма: Хогийн цэг яг хажууд байна. Танай хамгаалалтын хэсэг сайн ажиглаж байгаарай. Ямар нэг юм болбол, сэжигтэй хүн байвал надад хэлээрэй.

Эр: Тэгэлгүй яах вэ. Хуалин төмрийн үйлдвэрийн хамгаалалтын хэлтэс дарга нар, ажилчдынхаа дунд нэр хүндтэй газар.

Эр: Запас дугуй яачихав? Запас дугуй  хааччихав аа?

Ма: Нэр хүнд чинь энэ үү?

Эр: Энэ... Та нар чинь галзуураа юу? Гэгээн цагаан өдрөөр цагдаагийн машинаас хулгай хийж байдаг. Ма ахмад хэн гэдгийг мэдэх үү? Ма ахмад бол шилдэг мөрдөгч. Баригдахаасаа өмнө өгөөрэй.

Ма: За за. Дугуйгаа дараа болъё.

Эр: За.

Ма: Явъя, ажил руу.

Ван:  Ма ахмад аа. Хоёр минут. Надад хоёр минут өгчих. Үг хэлээр олдохгүй.

**************

Эр: За, чиний ээлж. Харъя. Сайн байна. Сайн байна... Бүгдийг нь оруулчих.

Ван:  Буцаагаад өг.

Эр3: Юу вэ?

Ван:  Шоронгийн хоол, гэрийн хоолны алийг идмээр байна? Энд чамаас өөр цагдаагийн машинд ойртох хүн байхгүй.

Эр3: Ван ах аа, андуураад байна.

Ван:  Аав чинь үйлдвэрийн бүх сэлбэг хариуцдаг байсан. Ганц ширхэг хадаас ч авдаггүй байсан. Чи яагаад ийм болчихдог юм?

Эр3: Аавыг ярихаа боль. Бүх насаараа ажиллачихаад юу олсон юм? Би хүртэл ажлыг нь авч чадаагүй.

Ван:  Тэгээд хулгай хийгээ юу? Цагдаа нар гадаа байгаа. Аавыг чинь бодоод би дагуулж ирсэнгүй. Дугуй хаана байна? Холдоорой. Болгоомжтой. Болгоомжтой. Болгоомжтой... За, аваад ирлээ. Хэдэн хүүхэд боолтыг нь тайлаад авчихаж. Дутуу юм байна уу? Харь даа. Баярлалаа.

Эр: Өөрийгөө хэн гэж бодоо вэ?

Ван:  Юу?

Эр: Хэнийг хаацайлаад байгаа юм? Намайг тэнэг гэж бодоо юу?

Ван:  Сонс, залуу...

Ма: Ван Шиан байх аа?

Ван:  Ма ахмад намайг мэдэж байгаа.

Ма: Дугуйгаа хий.

Ван:  Ууртай хүн байх нь.

Ма: Шин хэсийн дарга байга болохоор энэ хулгайн хэргийг танд даатгая. Дугуйгаа олсон болохоор энэ удаа өнгөрөөе.

Эр: Ма ахмад аа, би танд амалчихъя. Хэрэгтийг олж, харицлагыг нь хүлээлгэнэ ээ.

Ма: Чамайг санаж байна аа. Завтай болохоороо манай ажил дээр ирээрэй. Хэдэн асуух юм байна.

Ван:  Одоо завтай байна аа, одоо яваад очъё.

Ма: Явъя.

Ван:  Явъя. Залуу. Залуу, миний дугуйг аччих.

Эр: Дугуйгаа цагдаагийн машинд ачих гээ юу? Багтахгүй.

Эр: Юу хийгээд байгаа юм? Үйлдвэрийн нэр хүнд унагаад. Чиний наадах чинь хэнд ч хэрэггүй.

Ван:  Тэгээд яах болж байна? Өөрөө л аргалахаас.

**************

Ма: Дарга дээр орчихоод ирье. Хоёр давхрын хурлын өрөөнд байж бай.

О: За. Сайхан байна уу? Дахиад нэг тойрох уу?

Ван:  Цуй.. би жолооны ард суугаагүй удсан байна. Цагдаагийн машинд анх удаа сууж үзлээ. Миний дахиад жолооны ард суух эсэх та нараас шалтгаална.

О: Юу яриад байгаа юм? Хурдан буу.

Ван:  За.

Эр: Зогс... Зогс. Зогс гэж байна...

О: Хөөе. Юу болсон бэ?

Эр: Цагдаагаас зугтана гэнэ ээ. Галзуураа юу?

О: Юу болоод байгаа юм?

Эр: Бие засъя, гав тайл гээд байсан юм?

О: Ямар хэрэгтэй юм?

Эр: Хойд буудал дэр хэтэвч хулгайлж байхад нь эргүүлийнхэн барьсан байна лээ.

О: Уучихсан байх шив, жаахан юм байж. Бүлэгт байдаг уу?

Х: Үгүй ээ. Би би юу ч мэдэхгүй. Мэдэхгүй гэж байна.

Эр: Дуугаа тат. Босоод ир...

О: Гавла.

Эр: Гараа өг...

Ван:  Надаас зугтана гэж саналтгүй..._

Эр: Бариарай...

Ван:  Цуй.

О: Аан?

Ван:  Цуй?

О: Энд байна. Энд байна, энд байна. Ван, яаж байгаа юм?

Ван:  Зүгээр ээ, зүгээр л тусалсан юм.

О: Алив харъя.

Ван:  Зүгээр ээ, зүгээр.

О: Харъя.

Ван:  Зүгээр байна уу? Зүгээр...

О: Хамраа дарж бай.

Ван:  За... За за...

О: Наашаа, ийшээ явъя.

Ван:  Хаашаа?

О: Ийшээ. Ийшээ. Яваарай.

Ван: За. За... Ма ахмад.

Ма: Сайн байна шүү. Сэргэлэн байлаа.

Ван: Ма ахмад аа. Уучлаарай. Ма ахмад аа,  миний юу хийдгийг битгий мартаарай. Галт тэрэгний жолооч. Би их олон зүйлтэй уирч байсан. Амиа хорлох, эвдэн сүйтгэах, хулгай гээд л. Над шиг жолооч нар ажигч, зоригтой, тайван байхаар бэлтгэгддэг юм. Тэр хүүхэд юу хийчихсэн юм?

Ма: Хулгайн хэрэг. Олон удаа баригдаж байгаа ч засрахгүй байгаа юм.

Ван: Аан. Эцэг эх нь яагаа вэ?

Ма: Байхгүй. Асрамжийн газар өссөн юм.

Ван: Хөөрхий дөө. Ийм хүүхдүүд засч залруулах хүнгүй бол буруу замаар амархан орно.

Ма: Дугуйн хулгайч шиг үү?

Ван: Цагдаа хүн арга ч үгүй байх. Ма ахмад аа, үнэнийг хэлэхэд үйлдвэр шинэ ажилтан авалгүй олон жил болж байна. Энэ хүүхдүүдэд төвөг удахаас өөр үнэндээ хийх юм алга.

Ма: Яах гэж авчирсаныг мэдэх үү? Танай тэндээс олдсон хоёр ууттай юм. Алуурчин, хохирогч хоёр танай үйлдвэртэй холбоотой байж магадгүй. Чи тэнд удаан ажилласан. Тэндхийг сайн мэднэ. Тусламж хэрэгтэй байна.

Ван: Зүгээр ээ. Туслалгүй яах вэ.

Эр: Ма ахмад аа.

Ма: Энд байна.

Эр. Жу дарга хуралд дуудаж байна.

Ма: Хувцасаа тайл.

Ван: Аан? Би Би... Зүгээр дээ, хэрэггүй.

Ма: Надад дахиад байгаа. Байж байгаарай.

Ван: Тэгвэл би...

Ма: Гарч ирээд ярилцъя.

Ван:  Би би хуралд орохгүй юм уу? 

Ма: Оролцохгүй ээ.

Ван: Энд байх юм байх даа...

**************

Ма: Хөөе. Би хохирогчийг хурдан таньдаг шинэ арга байдаг гэж сонссон.

О: Тийм ээ. ДАН.

Эр: Юун ДАН бэ? ДНК.

Ма: Тэнэг гэдэг нь. Тэгвэл хий л дээ.

Эр: Одоохондоо манайд тийм юм байхгүй. Тархаагүй байгаа.

О: Гайхуулаад байсан чинь, адилхан байж. Өөрөө хийж чадахгүй байж.

Ма: Мөчилж салгасан ч гэсэн хэн гэдгийг нь тогтоох боломжтой юу?

Эр: Олдсон хэсгүүдээс онцгой зүйл олдсон.

Ма: Юу юм?

Эр: Хүний хуруунд гурван нугалам байдаг. Гэхдээ хохирогчийн нэг хуруу нь дөрвөн нугаламтай байсан.

Ван: Хуруу нь өөр гэнэ ээ...

****************

Эр: Хөөе. Чи хэн юм?

Я: Илбэчин үү? Харуулын цалин хэд вэ?

Эр: Дургүй хүргээд байна уу?

Я: Үгүй ээ. Гө менежерийг хайж байна. Чу Бо явуулсан юм.

Эр: Хоёр давхарт.

Эм: 1. 3. 7.

Гө: Чубо явуулаа юу?

Я: Тийм.

Гө: Тэр нөхөр байнга төвөг удаж байх юм. Чи юу хийж чадах юм?

Я: Ямар ажил байгаа юм?

Гө: Ярьж байгааг  нь. Эндхийн бүх ажил чамд ахадна. Зөөгч хийж чадах уу?

Я: Зөөгч үү?

Гө: Тийм.

Я: Цалин нь хэд юм?

Гө: Сардаа 400, цайны мөнгөнөөс гадна. Хүмүүсийн өгсөн цайны мөнгийг өөрөө авч болно.

Я: Болж байна. Бодож үзье.

Гө: Бодож үзнэ гэнэ ээ? За за, гараад бод. Манай үйлчлүүлэгчид ирж байгаа. Нээрэн, Чубод хичээлээ сайн хий гээд хэлчихээрэй. Муу хүмүүстйэ нийлэх хэрэггүй гэж хэлээрэй....

Х: Хөөе... Өөр юм тогло... Хөөе чи...

Ш: Эрхэм ээ, та юу тоглуулмаар байна?

Х: Нөгөө... завьчны хайр... Завьчны хайр.

Эм: За.

Х: Хурдан хэмнэлтэй шүү. Тэгэхээр дагаад хийгээрэй. Бэлдээд... Тоглооч...

Ш: Уучлаарай, тэр аяыг төгөлдөр хуураар тоглох боломжгүй. Та эндээс сонговол би бүгдийг нь  тоглож чадна.

Х: Энэ бүгд хөгжмийн нот байх аа?

Ш: Тийм ээ.

Х: Би хэлсэн ч гэсэн хөгжим биш үү?

Ш: Тийм ээ.

Х: Тэгээд яагаад тоглож чаддаггүй юм?

Ш: Тэр ая төгөлдөр хууранд зориулагдаагүй болохоор.

Га: Хай, яасан бэ? Өрөөнд байгаа гэж бодож байлаа.

Х:Чи яв. Тэгээд? Би энд ирээд, мөнгөө төлсөн байх аа? Тийм үү?

Га: Тоох хэрэггүй ээ. Алив явъя. Өрөөнд чинь очиж ууцагаая. За?

Х: Уух хүсэл алга. Сайн сонс, чамайг Завьчны хайрыг тоглохоос нааш би явахгүй.

Гө: За за. Тэгнэ ээ тэгнэ. Завьчны хайр гэж ийм дуу байдаг юм... Тоглоод үз.

Ш: Би чадахгүй.

Х: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Үнэд орж байгаа юм уу? Чадахгүй ээ? За за... 200юань болох уу? Аан? 500юань хүрэх ээ? Ингэвэл яаж байна? Чадахгүй юу?

Гө: Тогло л доо.

Ш: Чадахгүй.

Х: Болохгүй ээ. Тайвшир.  Ах аа, тайвшир. Таны мөнгийг авч чадахгүй  гэсэн үг.

Х: Чи сургаж чадахгүй бол би сургаад өгье. Ингэж харьцдаг юм уу? Аан?

Гө: Ах аа. Ах аа. Ингэе. Өрөөний төлбөр авахгүй. 20хувийн хөнгөлөлттэй. Бас шар айраг үнэгүй. Ах аа, явъя. Завьчны хайр- би дуулаад өгье. Би Энди Лоугаас дээр дуулаад өгье. Алив ээ, явъя...

Х: Ингээд дуусаагүй шүү...

Гө: Алив, тэр мөнгийг нь аваад ир.

Эр: За за.

Гө: Явцагаа. Харах юм алга... Хай ахыг дээш нь аваад гар... Алив, дагуулаад гараарай. Ах аа...

Ш: Баярлалаа.  

Я: Түрүүнийх “Сарны гэрэл” байсан уу? Би сонссон. Клод Дебуссын зохиосон. Чамайг анх сургууль дээр очиход бид таарсан. Тэгэхэд өөрийгөө танилцуулахаа мартсан байна лээ. Намайн Ван Яан гэдэг. Нар гэсэн утгатай Яан.

*****************

Х: Чи сохор юм уу? Юугаа хардаг юм?

Эр: Ах аа, уучлаарай. Би зогсож амжсангүй.

Х: Миний машиныг мөргөчихөж. Юу хийснээ хараач.

Эр: Уучлаарай. Тамхи авах уу?

Х: Юуны чинь тамхи? Чи... Яаж хараад байгаа юм? Чамд инээдтэй байна уу?

Эр: Ах аа. Тайвшир... Уур уурлах хэрэггүй... Хо хоёулаа... тай тайван ярилцъя.

Х: Тайван ярилцах аа? Ингээд ярилц. Чи яах юм?

Эр: Ах аа. Би анхааруулсан байх аа?

Х: Байж байгааг нь... Энэ юу юм? Урхи уу? Надад юу таалагддагийг мэдэх үү? Олуулаа байх. Хүрээд ир... Нааш ир... Хүрээд ир...

Бичиг: Ийм юманд цаг үрж яах гээ вэ?

Эр: /дохионы хэлээр ярина/ Бичиг: Жаахан тоглосон юм.

Х: Хөөе хөөе... Хөөе хэлгүй, тэрнийг мэддэг юм уу? Та нар цуг юм уу? Сайн сонс. Завгүй байгаа болохоор та нарыг өнөөдөртөө ингээд өнгөрөөе...

Я: Шүдээ унагачихаа юу? Хохь нь. 

*************

Эр: Нэг хоёр... Нэг хоёр... Нэг хоёр...

Эр: Явъя аа, явъя. Бороо ороод байна...

Эм: Явъя.

Эр: Нэг хоёр... Бүгд зогс... Хэн явж болно гээ вэ? Буцаад байрандаа. Хувингаар цутгаж байсан ч үргэлжлүүл. Алхаад марш. Нэг хоёр... Нэг хоёр...

Я: Уучлаарай. Уучлаарай, уучлаарай.

Эр: Нэг хоёр...

Я: Уучлаарай, уучлаарай, уучлаарай, уучлаарай.

Эр: Нэг хоёр... Нэг хоёр...

Эм: Хөөх...

Эр: Чимээгүй. Чи аль анги юм?

Я: Би оюутан биш ээ.

Эр: Биш бол энд юу хийж байгаа юм? Хурдан яв...

Я: Уучлаарай, эрхэм ээ. Би цэрэг биш болохоор таны тушаалыг дагахгүй ээ.

Эр: Юу?

Ш: Юу хийгээд байгаа юм? Хурдан яв.

Я: Бороо зогсохоор явъя.

Эр: Хамгаалалтын алба дууд.

Эр: Мэдлээ.

**************

Эр: Хурдан байна шүү.

Я: Анх удаа биш болохоор...

Эр: Гарын үсэгээ.

Я: За.

Эр: Хаалгаа хаагаарай.

Я: За, багш аа. Анагаахын сургууль гээд яах юм? Манай үйлдвэр төмөр хийдэг юм чинь. Үйлийн үр гэж байдаг л юм байна. Тэр Хай ах гээд байсан зодуулчихсан байна лээ. Хэн тэгсэн юм бол доо. Аймаар зодсон байсан. Шууд өшөөгөө авсанаас өөрцгүй. Өөдгүй амьтад хүртэл дээрэмчдээс айдаг юм. Харин ч аз таарч. Би байсан бол ч... хэд хоног хөдөлж чадахгүй болтол нь зодох байсан юм.

Ш: Энийг хэлэх гэж над дээр ирээ юу?

Я: Чамайг сонсоод баярлах байх гэж бодоод л...

Ш:  Баярлах юм юу байна? Тэр хүний яах надад хамаагүй. Чамайг яриагүй бол би мартчихсан байсан.

Я: Тийм юм болсны дараа мартлаа гэж үү? Чи ч өгөөмөр юм аа. Сайн байна.

Ш: Өөрийгөө зовоохгүйн тулд, муу юмыг хурдан мартсан нь дээр.

Я: Тэгвэл би сайн  юм уу, эсвэл муу юм уу? Инээж болохгүй юм уу?

Ш: Би төлбөрөө олох гэж тэр клубт ажиллаж байгаа. Тэр өдөр тусалсанд баярлалаа. Гэхдээ дахиад надтай уулзахаар сургууль дээр ирэх хэрэггүй.

Я: Тэгвэл бусад үед болох уу? Зөвшөөрсөн гэж ойлголоо шүү.

**************

Энэ хэсгийн яриа ам нь хөдөлнө

Я: Сайн уу. Би шар айраг авахаар ирсэн юм...

Эр: Яагаад удаад байгаа юм? Хурдал.

***************

3-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home