The long season-2 /2023/
Нэр: Урт улирал
Үргэлжлэх хугацаа: 63мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Ван: эр, Ван Шиан, таксины жолооч
Гон: эр, Гон Биао Ван Шианы ээлжний жолооч
Ру: эм, Гон Биаогийн эхнэр Лиру
В: эр, Ван Бей Ван Шианы хүү, дэлгүүрийн худалдагч,нүдний шилтэй залуу,
Эх: эм, Ван Шианы эхнэр
Я: эр, Ван Шианы хүү Ван Яан
Дар: эр, үйлдвэрийн захирал Сон
Нэмэлт дүр:
Ш: эм, Шен Мо оюутан охин
Гө: эр, клубийн менежер Гө
Гарчиг: Урт улирал.
Эх: Одоохон. Одоохон. Одоохон. За за за.. Бөөлжөөд л байх юм. Яасан ч хэцүү юм. Дээрдэж байна уу?
Ван: Дэмий юм битгий асуугаад бай. Дээрдэж байгаа юм алга.
Эх: Эртээд Сун Гуилины гэрт ингэхэд юу харсан юм бэ?
Ван: Асуух хэрэггүй. Тэр дотоод хэрэг.
Эх: Дотоод хэрэг гэнэ шүү. Юу нь дотоод байдаг юм?
Ван: Цагдаа, иргэд нэг гэр бүл гэж сонсоогүй юу?
Эх: Гайгүй байлгүй.
Эм: 15-р ор. Тариа.
Ван: Өгзөгөн дээр үү?
Эм: Тийм.
Ван: Тарианаас айдаг юм. Хөшигөө татахгүй юм уу?
Эх: Чамайг харахгүй дээ.
Ван: Чи харчихна. Харахаа боль.
Эх: За за.
Ван: Цаашаа хар. Цаашаа хар аа.
Эх: Хараагүй юм биш дээ.
Эм: Өмдөө доош нь... Хөлөө доош нь буулга.
Ван: Ямар ялгаа байгаа юм?
Эм: Ялгаатай байлгүй яах вэ дээ. Булчин чинь чангарчихаад байхад яаж тарих юм?
Ван: Тариа гэхээр сандраад байх юм. Хүлээгээрэй, хүлээ... Би бэлдээдэхье. Цаашаа хар... Баярлалаа. Ёоёо... Ямар хатуу гартай юм.
Эм: Болчихлоо.
Ван: Юундаа уурлаад байдаг байна аа?
Эм: Та ямар байна?
Ван: Гомдол гаргаж ч болохгүй.
Эх: Одооны залуучууд.
Ван: За.
Эх: Алив...
Ван: Намайг хурдан эмнэлгээс гаргаадах. Ингэж зовмооргүй байна.
Эх: Зөөлөн хөдлөөрэй.
Ван: За...
Эх: Хөлөө өргө.
Ван: Өргөж болохгүй байна аа. Баруун талын өгзөг өвдөөд байна. Ингээдэхье. Зөөлөн хөдлөхөөс...
Эх: Зөөлөн зөөлөн.
Ван: Энэ талын өгзөгөөрөө сууж болохгүй нь. Хүлээгээрэй. Энэ цэцгийг хэн өгсөн юм? Яагаад цагаан байгаа юм? Нэгмөсөн цэцгийн хэлхээ тавьчихгүй.
Эх: Гон Биао.
Ван: Хэн?
Эх: Чамайг хүргэж ирсэн оюутан. Унтаж байхад чинь ирчихээд явсан. Цэцэгээ үлдээчихээд явсан.
Ван: Тэр нөхөр өгсөн юм бол ойлгомжтой л доо. Цэвэр ариуныг билэгдсэн байлгүй. Сайн залуу юм аа. Боловсролтой, юм мэддэг... Сайн байна.
Эх: Бас тооцоотой.
****************
Ру: Юу хараа вэ?
Гон: Юу ч биш ээ. Би би Ван ахтай уулзахаар ирсэн юм.
Ру: Ван ах өрөөнд байгаа. Энд яаж харах гэсэн юм?
Гон: Ван ахын эмийг авахаар ирсэн юм.
Ру: Энүүгээр хамаагүй явах хэрэггүй. Ажилд саад болно.
Гон: Уучлаарай.
Ру: Хүмүүс харчихвал төвөг.
Гон: Би... удахгүй явлаа.
Ру: Тэнэг.
Гон: Явлаа.
Ру: Миний цэцгийг хэн зулгаачихав аа?
***************
Зах: Хуалин төмрийн үйлдвэрийн 50жилийн түүх бидний гарт дуусах ёсгүй. Түүхий эдийн дутагдал бол түр зуурын үзэгдэл. Цуурхал тарааж, үйлдвэрлэлд саад учруулж байгаа нь гэмт хэрэг.... Өчигдөр хэрэг тарьсан ажилчдыг олж мэд. Журмын дагуу шийтгэ. Би л лав тэд нараас айхгүй. Би лонх хагалж, лааз дэвслэхээс айхгүй. Тэр лонх, лаазнуудын нэрийг би хэлэхгүй. Чадваргүй нэгнийг нь халж, шийтгэлийн самбарт нэрийг нь бич. Яагаад ингэж байгаа билээ? Аан? Насаараа ажилтай байна гэсэн баталгаа байхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Өөрчлөлтийг хүлээж ав. Тийм үү? Өөрчлөлтийг зөвшөөрч байж л Хуалин төмрийн үйлдвэр сайжрах болно. Хуалин төмрийн үйлдвэрт хэрэгтэй зүйлийг л хийх хэрэгтэй. Үйлдвэрт тулгараад байгаа асуудлын талаар бодож байгаа зүйл байвал хэлцэгээ. Гон.
Гон: Сон захирал аа. Надад нэг санаа байна. Манай үйлдвэрт тулгараад байгаа асуудал бол...
Зах: Ус нэмээдэх... Хэлэх зүйл байхгүй бол бүх хэлтэс, тасгууд халах ажилчдын нэрсийн жагсаалтыг аль болох хурдан өг.
Гон: Захирал аа, таны хэлсэн зүйлийн талаар надад санаа байна.
Эр: Захирал аа, цагдаа нар ирчихлээ. Таныг хүлээж байна.
Зах: Ус хий. Ус ус.
Гон: Ус... Энэ...Энэ.
Зах: Уулзалтын өрөөнд очоод цай бэлдээд ир.
Эр: За.
Ма: Цагдаагийн газрын Ма Дэшэн.
Зах: Чамайг мэднэ ээ. Жу дарга чамайг ярьдаг байсан. Хэд хоног үйлдвэрт эмх журам сахиулахад тусалсанд баярлалаа. Суу суу. Энэ замбараагүй байдал манай үйлдвэрт том саад болж байна. Удирдан зохион байгуулсан хүмүүсийг шийтгэх хэрэгтэй. Чамайг ирээгүй бол би Жу дарга дээр очих байлаа.
Ма: Тийм биш ээ. Хүн мөчилсөн хэргийн талаар ярихаар ирсэн юм.
Зах: Уулзалт уулзалт гэсээр байгаад толгой ажиллахаа байж. ВИП өрөөнд ярилцъя.
Ма: Хэрэггүй ээ. Хэдхэн зүйл асуугаад болчихно. Тэр цогцос танай дотуур байрны хэсгээс олдсон. Мөрдөх ажилд бүрэн тусална гэж найдаж байна.
Зах: Тэгэлгүй дээ. Чадлаараа тусална.
Ма: Гарчихсан. Явъя...
Зах: Сая тэрний хэлсэн жолооч хэн гэсэн бэ?
*****************
Ру: Ирэх долоо хоногт ирж авъя.
Эр: За.
Ру: Дугаар урагшлуулахад туслаарай.
Эр: За.
Ру: Баярлалаа.
Ван: Ру.
Ру: Өө. Хүргэн ах аа. Яагаад энд байгаа юм?
Ван: Чамтай ярилцах санаатай.
Ру: Ах аа, хэлэх юм байвал хэл л дээ. Хамаатан байж. Чадах юм байвал би туслалгүй яах вэ.
Ван: Дотуур байранд гарсан зүйлийг чи мэдсэн байх.
Ру: Тийм ээ.
Ван: Хамгаалалтын эргүүл болохоор би сайн дураараа тусалсан юм. Гэтэл энд ирчихдэг байна шүү... Үйлдвэр мөнгөгүй, бас түүхий эдгүй болсон. Би улсад хэрэгтэй үгүйг мэдэхгүй л байна.
Ру: Та юу яриад байна аа?
Ван: Эмнэлгээс эрт гарах гэсэн юм. Эмнэлгийн төлбөр хэд болж байгааг хараад өгөхгүй юу?
Ру: Хэд ч байлаа гэсэн үйлдвэрээс төлчихнө шд.
Ван: Төлөхгүй байх аа. Эчийн чинь зүрхэнд суулгасан судас тэлэгчийн мөнгийг өгөлгүй гурван жил болж байна. Ганц ч зоос өгөөгүй. Хэдэн мянгын үнэтэй. Манайх шиг айлд Сантана худалдаж авах мөнгө. Тийм биз?
Эх: Ван Шиан.
Ру: Эгч ээ.
Эх: Өрөөндөө орж, эмээ уу.
Ван: Төлбөр хэд гарсныг хараад өгөөрэй.
*************
Ван: Чи яаж байгаа юм? Үеэл дүү чинь биз дээ.
Эх: Аальгүй. Хар багын тийм байсан юм.
Ван: Тэгсэн ч гэсэн хамаатан байж, тэгж болохгүй.
Эх: Яасан бэ? Яасан бэ?
Ван: Халцага... Халуун байна шд.
Эх: Май...
Ван: Хэрэггүй ээ. Эмээ залгичихлаа. Болно оо... Төлбөр хэд болж байгааг хараад өг гэж гуйсан юм. Одоо санхүү муу байгаа. Мөнгө нэхээд байвал яах юм.
Эх: Үйлдвэрээс надад судас тэлэгчний мөнгө өгөх ёстой.
Ван: Тэр чинь өөр хэрэг. Хоёр өөр юмыг холих хэрэггүй.
Эх: Миний буруу. Хамаг мөнгөөр чинь тэлэгч хийлгэчихсэн. Ван Яан ч гэсэн үйлдвэрт орж чадахгүй.
Ван: Болно оо, болно. Уйлахаа больж үз. Уйлахаа боль. Зүрх чинь болохоо байчихвал Сантанагийн мөнгө талаар болно. Тэгвэл би уйлна шүү. Эмнэлэгт байж...
Эр: Ийшээ...
Зах: Сайн байна.
Эр: Ийшээ.
Зах: Хуалин үйлдвэрийн ирээдүй. Хурдан эдгээрэй.
Эр: Үйлдвэрийн захирал ирлээ.
Эх: Хөөе... яах гэж ирсэн юм бол?
Ван: Сайн юм биш байх.
Эр: Ийшээ. Хүлээж байгаарай. Хүлээж бай... Захирал аа... энэ... Захирал аа, захирал аа. Ийшээ... Энд...
Ван: Ван жолооч. Хөөе, Ван жолооч хаачив?
Эр: Яах аргагүй энэ өрөө гэсэн дээ. Ван жолооч оо...
Ван: Аан. Энд байна. Энд. Бөөлжиж байлаа.
Зах: Ван жолооч. Хуалин төмрийн үйлдвэрийн үлгэр жишээ ажилтан.
Ван: Захирал аа. Би... би яасан билээ?
Зах: Хэд хоногийн өмнө үйлдвэрийн дотуур байрны хэсэгт аймшигтай, сэтгэл сэртхийлгэм хэрэг гарсан. Тэр үед ажилтан Ван Шиан тэргүүн эгнээнд ажилласан.
Ван: Би цагдаа нарт тусалсан төд...
Эх: Чимээгүй байгаач...
Ван: Захирал аа, та ярь.
Зах: Энэ нь манай үйлдвэрийн ажилчид ямар байх ёстойг харуулж байна. Тэрнээс болж бие сэтгэлээр нь хямраад байгаа хүн. Одоо ч бөөлжсөөр байгаа.
Ван: Сэтгэл санаанаас болсон хэрэг.
Эх: Нөг бөөлжихөөрөө ходоодоо эргэтэл бөөлжиж байгаа. Захирал аа, энэ ажлаас болсон гэж үзэж болно биз...
Зах: Харамсах нь битгий хэл, огтхон ч эргэлзээгүй. Манай үйлдвэрийн ажилчид бүгд мундаг хүмүүс гэдгийг хэлэх хэрэгтэй. Цуу ярианд итгэж, тараалгүй... Юу ч болж байсан, үйлдвэр арыг чинь даана гэдэгт итгэ.
Эх: Захирал аа, миний эмнэлгийн төлбөр...
Ван: Эхнэр маань нэгд эв нэгдэл, хоёрт, тайван байх хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Захирал аа.
Зах: Энийг харж байна уу? Гэнэтийн хэрэг байсан болохоор сэтгэл санааны бэлтгэлгүй байлаа.
Гон: Ирчихсэн үү.
Зах: Хэрэгтэн нэг буланд нуугдчихаад чичирч байгаагаас зайлахгүй.
Ван: Тийм ээ.
Гон: Ажилдаа ирээгүй юм байх гэж бодлоо.
Ру: Тэнд ээлжтэй байгаа.
Гон: Өнөөдөр өндөр болчихож. Өсгийтэй гутал.
Зах: Ван Шиан.
Ван: За.
Зах: Сайн амраад ав.
Ван: за.
Зах: Аль болох хурдан ажилдаа ороорой.
Ван: за.
Гон: Манай захирал өнөөдөр урам зориг өгөхөөр ирсэн юм.
Ван: Би... Чи... чи авчих...
Эх: Гар муухай болохоор...
Зах: Бүсгүй, бүсгүй...
Эр: Очоод тусал...
Ру: Аан?
Эр: Хурдан.
Ру: Би би хэрэггүй байх аа.
Зах: Хурдан хурдан.
Ван: Зүгээр ээ зүгээр.
Зах: Алив...
Ван: Хүрээд ир.
Зах: Алив...
Ван: Миний өмнөөс аваадах.
Ру: Болохгүй байх аа.
Ван: Захирал хүлээгээд байна.
Р: Уучлаарай.
Зах: За. Энэ. Уучлалт гуйх хэрэггүй.
Ру: Уучлаарай.
Зах: Сувилагч хүн чухал байлгүй яах вэ. Сурвалжлагч аа, нэг зураг авчих.
Эр2: За.
Эр: Бүгдээрээ хамт авахуулъя.
Эр2: Ойртоод зогс. Энийг авч бай... За за... Анхаар... Нэг хоёр гурав. бяслаг.
*************
Эх: Холд л доо. Зурагт үзүүлэхгүй юм.
Ван: Энийг хар даа. Далий байна уу?
Эх: зүгээр байна.
Ван: Зүгээр гэхээ боль л доо. Наашаа ирээд нэг хараадах.
Эх: Зүгээр ээ. Далий биш байна.
Ван: Нэр төрийн хэрэг.
Эх: Хөөе.
Ван: Аан?
Эх: Зурган дээр Хуан Лиругийн царай чинийхээс том гарчихсан байна шд. Миний Нүүрний тал нь гарч.
Ван: Ямар царайгаараа өрсөлдөж байгаа биш. Тоох хэрэггүй. Энэ хоёр үг чухал. Ван Шиан. Нэр төрийн хэрэг шүү.
Эх: Хэрэгтэн зургийг чинь харчихвал чамаас өшөө авахгүй байгаа?
Ван: Аан? Яасан гэж өшөө авах юм? Би цагдаа нарт дотуур байрны тухай л ярьсан. Би хэлээгүй байсан ч бусад нь хэлэх л байсан. Би гэж харагдаж байна уу?
Эх: 60-70% л...
Ван: Зуун хувь байсан ч айхгүй байна. Ван Яаныг ирээд хар гэж хэл.
Эх: Аяархан гэм, унтаж байгаа.
Ван: Ван Яан сүүлийн үед яагаад эрт унтдаг болчихоо вэ?
**************
Эр6: Ван Яан. Гараад ир.
****************
Эр: Олны анхаарал татсан хэргүүдийг түрүүлж шалга. Хуалин төмрийн үйлдвэр арав гаруй мянган ажилтантай. Тэд үймээн самуун таривал бидний хүч хүрэхгүй.
Эр: Ажилчдын мэдүүлэг дээр үндэслээд бид анхан шатны мөрдлөг явуулсан. Тэдний яриад байгаа Гонконгийн бизнесмен удаан хугацаагаар үйлдвэрийн нийлүүлэгч байсан байна лээ. Энэ сард ажилдаа ирээгүй. Нүүрс хайлуулах, зуухны ажиллагаа зогссон. Тийм болохоор ажилчдын байдал тогтворгүй байгаа.
О: Хөөе. Тэрнийг бүх мөнгийг нь аваад, амрагтайгаа зугтсан гэдэгт итгэж байна уу? Ийм юм байнга л болдог шд.
Эр: Энэ ямар зохиол биш. Зугтсан гэсэн баталгаа байна уу?
О: Таамаг төдий.
Эр: Болно.
О: Тийм э, Ма ахмад аа?
Ма: Аанхан.
Эр: Ма Дэшэн. Ма Дэшэн.
Ма: За. Үргэлжлүүлье.
Эр: Энэ юу юм? Оройжин ухаанаа алдчихаад, миний ярьсаныг сонссон уу?
Ма: Юм бодож байсан юм. Хуалин төмрийн үйлдвэрийн дотуур байранд гарсан хүн амины хэрэг. Өнөөдөр сураггүй алга болсон хүмүүсийг судалж үзсэн. Энэ хүн хохирогчийн байдалтай тохироод байна.
****************
Эм: Шен Мо ирээгүй л байна уу?
Эм2: Үгүй ээ, холбоо барьж болохгүй байна.
Эм: Ирэхээр нь надад хэлээрэй. Багш чинь санаа нь зовоод байна.
Эм2: Ойлголоо.
эм3: Шэн Мо яасан юм болоо?
Эм2: Мэдэхгүй ээ, айгаад байна. Унтаж ч чадахгүй нь.
****************
Эр6: Яасан бэ? Дуугарахгүй юм.
Я: Зүгээр ээ.
Эр6: Шэн Мотой уулзаж байгаа юу?
Я: Уулзаагүй ээ.
Эр6: Манай сургууль тэрнийг хайж байгаа. Тэрнийг хэд хоног ирээгүй гэсэн. Дотуур байрандаа ч байхгүй. Ямар нэг юм болсон юм бол уу? Цагдаа нар энд юу хийж байгаа юм бол?
Я: Мэдэхгүй ээ.
Эр6: Шэн Мотой холбоогүй байгаа даа?
Я: Юу гэсэн үг вэ? Чи юу хэлэх гээ вэ?
Эр6: Зүгээр л асууж байхад.
****************
Гө: Ийшээ. Ажил их амархан. Төвөгтэй юм байхгүй. Өдөр болгон 7хагасаас 9цагийн хооронд нэг цаг хагас төгөлдөр хуур тоглоно.
Ш: Ямар дуу тоглох вэ?
Гө: Дураараа л бол. Гадаадын. Сэтгэл татам. бас сонгодог. Чи хэр сайн тоглодог вэ?
Ш: Гайгүй ээ. Нэлээд хэдэн ая тоглочихно.
Гө: Тэгвэл боллоо. Сайн тогловол цайны мөнгө өгнө. Үйлчлүүлэгч нар цайны мөнгө өгвөл өөртөө авахад болно. Энэ хавийг танилцуулаад өгье... Цаг хагасын хугацаанд ус уух, бие засах, амрахыг хориглоно. Харин тоглосон аяа давтаж тоглосон ч болно. Тэртэй тэргүй хүн сонсохгүй. Гэхдээ... Тэд мэдрэхийг хүсч байгаа. Уур амьсгал.
Ш: Ойлголоо, Гө менежер ээ. Нэг орой тоглосон аяа давтахгүй байхыг хичээнэ ээ.
Гө: Ах гэж дууд.
Ш: Ах аа.
Гө: Наанаа юу хийгээд байгаа юм? Өрөөгөө цэвэрлэсэн үү? Хурдал... Утсаа ярихаа болиоч. Зочид ирээд байна. Хурдан хувцасаа соль. Юу хараа вэ? Нааш ир... Сурангаа ажиллана гэдэг сайн хэрэг. Гэхдээ чи, оюутан мөн юм уу?
Ш: Манай хичээл эхэлчихсэн. Энэ миний оюутны үнэмлэх. Хуалин анагаахын коллежийн 1-р курс.
Гө: Оюутны үнэмлэх биш. Царай чинь чухал. Манайх өндөр зэрэглэлийн газар. Тийм болохоор зан ааш, хувцаслалт тохирсон байх ёстой. Энд ирээд зогсоодох. Нааш ир ээ... Хөл нь тэгш юм аа. Яагаад өмд өмсдөг юм?
Ш: Сурчихсан юм. Тухтай байдаг болохоор.
Гө: Сайхан харагдахгүй шд. Манайх хувцасаар хангадаг. Харж байна уу? Европ загварын хувцаснууд. Гоё байгаа биз. Тэрийг өмсвөл сайхан харагдана... Би хэмжээдэхье. 1 төө. 2 төө. 3...
Ш: Ах аа. Би өөрөө дараа нь хэмжчихье.
Гө: Чи хэтэрхий туранхай болохоор даашинз таарахгүй байж магадгүй. Цээжийг чинь хэмжээд...
Ш: Хэрэггүй ээ.
Гө: Уурлачихсан уу? Клубт ажиллах гэж байж нээлттэй байж сурах хэрэгтэй. Би... Чамайг яах ч үгүй.
Ш: Уучлаарай, ах аа. Би өнөөдөр ажиллаж болох уу?
*************
Эр: Хоёр тамга.
Эр4: Бөмбөг. Уучлаарай.
Эр: Холь холь холь.
Эр: Ван дарга өглөөжин л сонин уншлаа.
Эр: Хааяа ч гэсэн сонин унших зүгээр шдээ. Уншиж л байг. Хөөе, нөгөө үхсэн хүн манай үйлдвэрийнх юм уу?
Эр: Цагдаа нар мэдэхгүй байхад бид яаж мэдэх юм? Хөзрөө тараа...
Ван: Байна уу, Машинистын тасаг. Аан... за... За... Өнөөдөр түүхий эд ирэхгүй нь. Тарцагаа.
Эр: Явъя... явъя явъя.
Эр3: Хөөе хөдлөхгүй шүү.
Ван: Хөөе.
Эр3: Эхлээд тооцоогоо хий.
Ван: Гэртээ харь.
Эр3: Мөнгөө өг.
Эр: Дараа болъё оо.
Эр3: Хөөе хөөе. Тэгэхгүй шүү. Сүүлийн үед хэдэн юань ч чухал болсон. Хурдал.
Эр: Тавь...
Ван: Юу хийгээд байгаа юм? Болгоомжтой бай. Ажлын газар шүү...
Ч: Ван дарга аа, усанд орох уу?
Ван: Усанд орж яах юм. Хөдлөө ч үгүй байж.
Эр: Чуанли. Өнгөрсөн шөнө юу хийсэн болоод нойрмоглоод байгаа юм?
Ч: Эхнэр чинь эрч хүч ихтэй байна уу? Танай Ли Шиао Юн ачааны хэсгээс хэдэн хүүхнийг захиргаа руу авч явахыг би харсан. Санаа зовохгүй байна уу?
Ван: Дэмий юм ярихаа боль. Манай үйлдвэрийн ажилчид бүгд нийлээд ч тэр эмэгтэйчүүдийн чинээнд хүрэхгүй. Явлаа.
Эр: Дүр эсгээд л. Галт тэрэгний жолооч биш байсан бол миний гарт байгаа 50зоосны ч үнэ хүрэхгүй байж.
Ч: Амаа хамхиж болохгүй юу?
*******************
Эр: Хөөе хөөе. Чимээгүй.
Ма: Алив... Дахиад юу болоо вэ?
О: Олуулаа цугларчихаад гаргахгүй байна. Чимээгүй чимээгүй гээд байна.
Эр: Чи... наашаа гараад ир...
Ма: Юундаа хашгичаад байгаа юм? Наад модоо хая... Юу болоод байгаа юм? Хүн зодох хуультай гэдгийг мэдэх үү?
Эр: Бид нар зодоогүй ээ. Жагсаалт авахаар ирлээ.
Ма: Юун жагсаалт?
Эр: Халсан ажилчдын нэрс. Бид нар энд насаараа ажилласан. Хэн нь шийдэж байгаа юм?
О: Энд ажиллаж болохгүй гэж хэн хэлсэн юм? Энд төвөг удахаас өөр та нар сонсдоггүй юм уу? Дарга чинь сая Гонконгийн бизнесменээс болоод хааж байгаа гэж хэлээ биз дээ?
Эр: Тийм ээ...
О: Ажлаас халсантай энэ ямар хамаатай юм?
Эр: Худлаа яриахаа боль. Үйлдвэрийн дарга, Гонконг бизнесмен хоёр холбоотой гэдгийг мэдэхгүй хэн байсан юм? Дөрвөн бойлерыг унтраачихаад байна.
Эм: Яг зөв...
Бүгд: Тийм шүү. Энэ үнэн... Яг зөв.
Эр: Үйлдвэр дампуурч байна.
Ма: За за за. Маргахаа боль. Асуудлаа өөрсдөө шийднэ гэвэл замбараагүй юм болно. Асуудлыг яаж шийдэх талаар ярилцахын тулд бид үйлдвэрийн даргыг чинь авч явах хэрэгтэй байна. Алив... аваад яв... Ажлаа хийцэгээ. Явцагаа.
Шилт: Зодолдох хэрэггүй. Шагайгаа эвгүй болгочихлоо.
Ма: Алив, зай тавь.
Эм: Явж болохгүй ээ.
Шилт: Хөөе.
О: Хөөе.
Шилт: Надад битгий хүр. Та нарын аль тасагт ажилладгийг би мэднэ шүү. Жагсаалт гаргах юм бол та нарыг хамгийн түрүүнд хална.
***************
Эх: Хөөе. Хөөе...
Эр: Эргээд ирээ юу? Авч болохгүй гэж би хэлсэн шд.
Эх: Би өнгөрсөн хоёр жил үйлдвэрээсээ эм авч байсан. Өнөөдөр яагаад болохгүй гэж? Би хэлчихье. Миний эмийг хасах юм бол би энд үхнэ. Итгэнэ үү байна уу, өөрөө мэд.
Эр: Луо эгч ээ. Намайг айлгаад ямар ч нэмэргүй. Эм авах гэж байгаа бол үйлдвэрийн даргын гарын үсэг авчрах хэрэгтэй. Гарын үсэг байхгүй байхад би яаж эм өгөх болж байна аа?
Эх: Би зээл авах гээгүй байна. Үйлдвэрээс надад хагалгааны мөнгө өгөх ёстой. Надад одоо болтол өгөхгүй байна. Би зээл тавихыг хүссэндээ биш.
Эр: За за.
Эх: Хар л лаа.
Эр: Болно оо. Надад хэллээ гээд ямар ч нэмэргүй.
Эх: Яасан? Хуалин төмрийн үйлдвэрийн эмнэлэг биш юм уу? Аан? Би залуу насаа энэ үйлдвэрт зориулсан. Гэтэл одоо эмээ ч авч чадахгүй байна. Хүнийг ингэж дээрэлхэж болдог юм уу? Ингэж болдог юм уу?
Ру. Эгч ээ. Эгч ээ, яагаад маргаад байгаа юм?
Эх: Энийг хар. Энэ нягтлангийн гарын үсэг байна. Үйлдвэрээс миний хагалгааны мөнгийг одоо болтол өгөөгүй. Одоо миний эмийг ч өгөхгүй байна. Тэгвэл Судас тэлэгч хийлгэсний хэрэг ч алга.
Ру: За за за. Суучих. Юунд уурласан юм бэ?
Эх: Намайг дээрэлхэж байна.
Ру: Даралт чинь ихэсчинэ ээ. Зүрхний цохилт чинь нэмэгдчихэж.
Эх: Ёоёо...
Ру: Эндээ байж бай. Хүлээж бай.
Эх: Ёоёо...
Ру: Жан. Уучлаарай. Манай үеэл байгаа юм.
Эр: Үеэл байсан ч нэмэргүй ээ. Журам бол журам.
Ру: Мэднэ ээ. Ингэвэл ямар вэ?
Эр: За яах вэ. Ганц удаа шүү.
Ру: Баярлалаа.
Эр: Зүгээр ээ.
Ру: Төвөг удсанд уучлаарай.
Эр: Хүнд хэлэхгүй шүү.
Ру: Мэднэ ээ. Эгч ээ. Энэ байна. Эмээ ав. Дараа би нэг арга бодож олъё. Уурлах хэрэггүй.
Эх: Чи мөнгө өгсөн үү?
Ру: Мөнгө өгөөгүй ээ. Миний бага цалин яаж хүрэх вэ дээ.
Эх: Чи хүнд ашиглуулаагүй биз?
Ру: Та чинь юу яриад байгаа юм? Би таны нэр дээр бүртгэл нээлгэчихсэн. Дараа эмээ авахаар ирэхдээ мөнгийг нь төлчихөөрэй. Аан. За. Уурлах хэрэггүй.
Эх: Сайн сонс. Залуу хүн байж хүн чанартай бай. Чи ч гэсэн хөрширнө шүү.
Ру: Хашгичих хэрэггүй ээ.
Эх: Харж л байгаарай.
Ру: шуугиан тарих хэрэггүй. Болгоомжтой яваарай эгч ээ. Ёстой нээрээ.
***************
Шилт: Тараагүй байгаа юм уу, Гон?
Гон: Дарга аа. Энэ сарын ирц гаргах гээд. Энийг дуусчихаад явна аа.
Шилт: Сон захирал ирээгүй биз дээ?
Гон: Таныг үйлдвэр рүү явчихсан гээд хэлчихсэн. Зүгээр үү, дарга аа?
Шилт: Зүгээр ээ. Эрүүл мэндийн дэвтэр дээр тамга дарах хэрэгтэй байна. Ли Чиао Юн, харж л байгаарай. Гон, би ажигласан. Манай захиргаанд байдаг залуусаас чи хамгийн амбицтай нь. Чамайг сайхан ирээдүй хүлээж байгаа.
Гон: Миний ажил шүү дээ.
Шилт: Байз. Энийг сейфэнд хийчихээрэй. Захирал гарын үсэг зурчихсан байгаа. Нууц шүү.
Гон: Санаа зоволтгүй. Би унших ёсгүй зүйл уншихгүй ээ.
Шилт: Хүмүүст мэдэгдэж болохгүй. Би явлаа.
Гон: Тэгвэл ирцийн цаасан дээр би өмнөөс чинь гарын үсэг зурчихъя.
Шилт: Тэг ээ.
Бичиг:
Эх: Хөөе, ид л дээ. Нэрэлхэх хэрэггүй.
Гон:Би идчихсэн.
Эх: Гон. Чи захиргаанд ажилладаг гэсэн байх аа?
Гон: Тийм ээ, захиргаанд ажиллаж байгаа.
Эх: Чи юу хийдэг юм?
Гон: Сон даргын хий гэснийг л хийдэг юм.
Эх: Тэгвэл том дарга байх нь.
Гон: Үгүй ээ. Тийм биш.
Эх: Залуу хүн байж, сайн байна. Гон. Би гурван жилийн өмнө зүрхний хагалгаанд орсон юм. Арван мянга болсон. Үйлдвэрээс одоо болтол мөнгийг нь өгөхгүй байна. Үйлдвэрийн эрүүл мэндийн асуудал ямар байгаа вэ?
Гон: Энэ асуудлыг би хариуцдаггүй болохоор. Би Сон даргаас асуугаад өгье.
Эх: Тэгвэл Сон захирал хэзээ ажлаасаа тардаг юм? Уулзахын тулд би хаана очвол болох вэ?
Гон: Ван ах дуудаж байх шиг байна.
Эх: Дуудсан юм уу?
Гон: Би очоодохъё. Ван ах аа.
Ван: Аан? Очоод сууж бай. Хиншүүтэй байна.
Гон: Зүгээр ээ. Тантай ярих гээд.
Ван: тэг ээ. Би ч гэсэн ярих дуртай. Ярь ярь. Чи эндхийнх биш биз дээ?
Гон: Шэняных.
Ван: Сайн байна. Том хот шүү. Шэнян бол зүүн хойд хэсгийн гурван мужийн эдийн засаг, соёл урлаг, улс төрийн төв.
Гон: Тийм ээ.
Ван: Тэгээд энд дасч байна уу?
Гон: Тийм ээ. Доороос нь эхлэхэд болно.
Ван: Яг зөв. Сайн хүн хаана ч байсан учраа олчихно. Өнөөдөр хоёр хоол хийж өгье.
Гон: Ван ах аа.
Ван: Эхнийх нь... Шарсан гахайн мах. Үйлдэрийнхнээс асуугаад үзээрэй. Баярын өдөр биш бол зочиндоо гахайн мах шарж өгдөг айл ховор шүү.
Гон: Үйлдвэрээс халах эхний ажилчдын жагсаалт гарсан. Та байсан.
Ван: Аан? Юу гэнэ ээ?
Гон: Халах ажилчдын дунд та байна лээ. Би сая ажил дээрээ жагсаалтыг нь харсан.
Ван: Би? Халах аа? Тоглоод байна уу? Инээдтэй биш байна. Ийм юмаар тоглож болдог юм уу?
Гон: Би юу гэж тоглох вэ дээ. Сон захирал гарын үсэг зурчихсан байсан. Ирэх сард ажилчдын хурал дээр зарлана гэсэн.
Ван: Яг Ван Шиан гэж бичсэн байна уу?
Гон: Ван Шиан... Ш-И-А-Н.
Ван: Галт тэрэгний машинист... 1990оны шилдэг ажилтан... хална гэнэ ээ?
Гон: Түлэгдчихлээ. Ван ах аа. Яасан бэ? Уурлах хэрэггүй ээ.
Ван: Би Юу Юкунээс асууна аа.
Гон: Та яаж байна аа? Тэгвэл намайг мэдчихнэ шд. Танд хэлэхийн тулд би яасныг мэдэж байна уу?
Ван: Хэдхэн хоногийн өмнө хүмүүсийг надаас суралц гэж хэлж байсан хүн. Намайг хална гэж байдаг. Надаас сур аа? Яаж халагдахыг сур гэж үү?
Гон: Хүндээр хүлээж авах хэрэггүй. Заримдаа Сон захирал үнэн үг хэлдэг. Би хүндэлдэг юм.
Ван: Юу гэж байна?
Гон: Өөрчлөлтийг хүлээж ав.
Ван: Чи өөрөө ав. Би сайхан амьдарч байгаа, юу өөрчлөх болж байна? Хэлээдэх... Чи яагаад энийг надад нууцаар хэлж байгаа юм? Сон Юкун, тэр золиг... Надад урьдчилаад хэл гэж байна уу?
Гон: Та намайг юу гэж бодсон юм? Би тийм хүн үү? Би таны талын хүн шд.
Ван: Хэн чиний тал гэж? Хэлээдэх... чиний төлөвлөгөө юу юм?
Гон: Танд үнэнээ хэлье. Та надад нэг туслаач.
Ван: Юу юм?
Гон: Би Лирутай уулзаж... гэрлэмээр байна.
Ван: Гэрлэх ээ?
Гон: Тийм.
************
Ван: Гон. Гон?
Гон: Ван ах аа. Юу болоо вэ?
Ван: Лиругийн хувьд... үеэл ахынх нь хувьд надад асуудал алга. Би тэрэнд чиний тухай хэдэн үг хэлж болох юм.
Гон: Баярлалаа, Ван ах аа. Тэгвэл би явлаа.
Ван: Хөөе... Гон... Сая миний хэлсэн зүйл... Хэрвээ... Хэрвээ гэж байгаа юм шүү... Миний нэр үнэхээр тэр жагсаалтад байгаа бол... яавал чи миний нэрийг тэндээс хасуулж чадах вэ?
Гон: Яаж?
Ван: Халагдахгүйн тулд. Чи захиргаанд ажилладаг болохоор үйлдвэрийн дүрмийг мэдэж байгаа. Тэгэхээр ямар нэг арга чарга байна уу?
Гон: Огт боломжгүй зүйл ч биш л дээ. Том хувь нэмэр оруулсан, эсвэл хотын захиргаа, тэрнээс дээд түвшний шагнал авсан хүмүүст үйлдвэрээс анхаарал тавьж, хамгаалах ёстой.
Ван: Хувь нэмэр оруулсан гэхээр? Хэрвээ би хүн мөчилсөн хэргийн алуурчныг олбол тооцох уу?
**************
Гон: Юун алуурчин? Бид царайг нь ч хараагүй шд. Та итгэлтэй байна уу?
Ван: Арьсыг нь хуулаад яс нь үлдсэн байсан ч би танина. Машинд мөргүүлсэн мөртлөө цагдаа дуудаагүй. Яагаад гэж бодож байна?
Гон: Цагдаа дуудвал ямар вэ?
Ван: Тэр үед би мэдэж байснаа бүгдийг нь цагдаад хэлсэн. Юу ч нуугаагүй.
Ш: Тэгвэл өөрсдөө барья. Тэрнээс болж Шиан ахын хүү нь...
Гон: Дуугүй бай. Ярьж байгааг нь. Чи яаж тусалдаг юм?
Ш: Дуугүй боллоо доо. Юундаа уурласан юм?
Ван: Лу, ингэвэл ямар вэ? Тэрэнд эм чинь ирсэн, ирж ав гээд мессеж биччих. Би энд хүлээж байя. Ирэхээр нь бариад авъя.
Ш: За.
Гон: Ийм тохиолдол гэж байх уу? Миний машины дугаарыг хуурамчаар хийгээд, намайг мөргөсөн гэж байхад?
Ван: Тэрнийг барьсны дараа мэднэ. Айж байна уу?
Гон: Юунаас айх юм? Мөн байвал алаад өгнө. Өршөөхгүй.
Ш: Хариу ирлээ. Ирж чадахгүй болохоор аваад ирээч гэж байна.
Ван: Болно. Хаягийг нь асуучих.
Ш: За. Надад санаа зовох хэрэггүй ээ. Зодоон болсон ч би айхгүй. Зүгээр байхгүй бол би хэд сайн цохичихно.
Гон: Юугаа яриад байгаа юм? Байж байгааг нь. Зүгээр орхи.
************
Гон: Нүдний зовхи татаад байх чинь.
Ван: Баруун уу, зүүн үү?
Гон: Баруун. Муу ёр уу?
Ван: Жаахан цаас ураад наачих.
Гон: Аль талаар нь?
Ван: Цагаанаар нь.
Гон: Тэгвэл муу ёр арилах уу?
Ван: Хөөе. Тийшээ орж болохгүй. Дагаад байвал баригдчихна.
Эр: Юу авах вэ?
Гон: Таван ширхэг шарсан төмс.
Ван: Цусан дахь чихэр чинь өсөхгүй юу? Айгаад байвал юу ч хийж чадахгүй.
Ван: Тэгээд л чихрийн шижинтэй болсон шд.
Гон: Та битгий идээрэй.
Ван: Хн. Шарсан төмс. Цардуул.
Гон: Яагаад орчихов? Ороод ир гэж байна. Орох уу?
Ван: Тэгэлгүй яах юм.
Гон: Хадгалж байгаарай. Хаана байна?
Ван: Хайгаарай... Яасан? Авч байна уу?
Гон: Унтраачихлаа.
Ван: Дахиад хай... Биао. Тэнд хаалга байна.
Гон: Мэдчихсэн юм бол уу? Хаанаас олох вэ?
Ван: Хоёр тийшээ салъя. Шүэлу... Шүэлу...
Гон: Шүэлу. Ху Шүэлу.
Ван: Шүэлу.
Гон: Ху Шүэлу.
Ван: Шүэлу.
Гон: Шүэлу. Яаж олох вэ? Тоггүй болчихлоо.
Ван: Нэг юм болж.
Гон: Шүэлу.
***********
Ван: Наадахаа ав аа.
Гон: Юу тэр вэ?
Ван: Нүдэндээ наасан юмаа.
Гон: Та л наа гээ биз дээ? Юу вэ? ямар ч хэрэггүй. Эсрэгээрээ юм бол уу? Шүэлу. Шүэлу.
Эр: Аяархан. Энэ эмнэлэг.
Ван: Энэ Ху Шүэлу мөн үү?
Эр: Тийм ээ.
Гон: Эмч ээ, зүгээр болно биз дээ?
Эр: Сайн мэдэхгүй ээ. Эхнэр чинь их хүнд шархадсан.
Гон: Миний эхнэр биш ээ.
Эр: Та хоёрын хэн нь гэр бүл нь вэ? Намайг дагаад яв. Хэлэх юм байна.
Гон: Тэгвэл... би явъя.
Эр: Дагаад яв. Эндээ хүлээж бай. Яагаад өндөр хүчдэлийн хайрцагт хүрчихэв?
Гон: Би хараагүй ээ. Намайг ирэхэд тийм болчихсон байсан.
Эр: Та хэн нь юм?
Гон: Найз нь.
Эр: Гэр бүл нь яасан юм?
Гон: Ээж, аав нь Солонгос явчихсан. Нэг хэсэгтээ эргэж ирэхгүй.
Эр: Бэлтгэлтэй байгаарай.
Гон: Амь насанд нь аюултай юм уу?
Эр: Юун аюул, Сэхээний тасаг төлбөрийн урьдчилга авдаг юм. Хурдан мөнгөө бэлдээд маргааш гэхэд төлөөрэй.
Гон: Урьдчилгаа нь хэд байх вэ?
Ван: Эмч юу гэж байна? Биао, санаа зовох хэрэггүй. Осол байсан үгүйг цагдаа нар тогтоочно оо.
Гон: Одоо л ойлголоо. Таны оролцсон болгон бүтэлгүйтэж байх юм. Тэр алуурчныг барьж яах гэсэн юм? Яах гэж? Та тэгээгүй бол Шүэлу ийм болохгүй байсан.
Ван: Биао,
Гон: Эцэг эхэд нь юу гэж хэлэх юм? Шүэло залуу хүн. Хүнтэй ч суугаагүй. Тэрнийг хэн харж хандах юм?
Ван: Би.
Гон: Яаж? Тэгэхэд цагдаа нар юу гэж хэллээ? Танд итгэсэн хүн байна уу? Би л ганцаараа танд итгэсэн. Би тэнэг болохоороо л.
Ван: Чи чи хаачих нь вэ?
Гон: Хаачдаг юм? Гэртээ харья.
Ван: Хүргээд өгье.
Гон: Хэрэггүй.
*******************
Гон: Шүэлу. Шүэлу. Шүэлу.
**************
Эр: Биао, юу хийж байгаа юм? Түлхүүрээ мартчихаа юу?
Гон: Байгаа. Тэр өрөөнд бачимдаад байна. Жаахан агаар амьсгалдаг юм уу?
Эр: Аан...
Гон: Байна уу? Дали... Чи юу хийж байна? Мөнгөгүй болчихоо юу? Хэзээ тэр вэ? Өнгөрсөн жил аав чинь зүгээр байсан биз дээ? Шиаофей. Юу байна даа? Чамд мөнгө байна уу? Мөнгө хэрэг болоод. Салаад мөнгөгүй болчихсон? Хэзээ вэ?... Тэгж байгаад уулзъя... Шуан арь. Чамд Шений утасны дугаар байхгүй биз? Залгахаар утас нь болохгүй юм. Шоронд оо? ... Хао ах аа. Биао байна. Гон Биао. Аан. Би танаас тагтаа авч байсан даа. Та буцааж авах уу? Юу? 10%-хямд аа? Тоглоод байна уу? Танд өгч байхаар идсэн нь дээр... Юугаа бувтнаад байгаа юм? Хүмүүс арван сар болоод төрдөг байхад ганц ч өндөг гаргахгүй юм байж. Жирэмснээс хамгаалдаг эм уучихсан юм уу хаашаа юм? Энэ хүмүүс... итгэл даахгүй...
****************
Ру: Гон Биао. Гон Биао. Гон Биао.
Гон: Байсан юм уу? Гарсан юм байх гэж бодлоо.
Ру: Өнгөрсөн шөнө хаана байсан бэ?
Гон: Шөнийн ээлж.
Ру: Мөнгө хаана байна?
Гон: Юун мөнгө?
Ру: Чи мэдэж байгаа. Зуу гаруй мянган юань. Хадгаламжийн дэвтэр одоо гурван мянга гаран л байна.
Гон: Чамд хэлэх боломж гарсангүй. Хэд хоногийн өмнө такси зарж байгаа нэг хүнтэй таарсан. 150мянгаар таксигаа лицензтэй нь зарна гэсэн. Хямдхан санагдаад... Хуалинд тэрнээс хямдхан юм олдохгүй ээ. Хэдэн залуу авах гээд байсан. Тэгээд хурдан авах гээд чамд хэлж чадаагүй юм.
Ру: Миний гоо сайхны газар яах юм? Би түрээс, урьдчилгаа гээд бүглийг нь төлчихсөн.
Гон: Би бодсон, чи гэртээ ажиллаад байдаг юм чинь... Би жилийн дотор мөнгө цуглуулчихна. Лицензний үнэ 200мянга болохоор нь зарчихна. Тэгээд том газар түрээслээд өгье. Ийш тийшээ явах шаардлагагүй.
Ру: Машин авсан гэсэн байх аа? Тэгээд хэнтэй шөнийн ээлжинд явсан юм? Машин хаана байна?
Гон: Ярих ч юм биш.Дөнгөж авчихаад байсан чинь замын цагдаа хураачихсан. Хэн нэг нь хуурамч дугаар ашигласан гэсэн. Шалгаж байгаа. Өөдгүй амьтад.
Ру: Биао... чи авъяастай юм аа. Гайхалтай. Чамтай гэрлээд энэ олон жил болохдоо мэдээгүй юм байна.
Гон: Юун авъяас?
Ру: Хуалинд худлаа ярих тэмцээн байдаг бол чи аварга болох байх. Үнэн шүү.
Гон: Яагаад надад итгэхгүй байгаа юм? Үнэн. Итгэхгүй байгаа бол Хадам ахаас асуу.
Ру: Хадам ах аа? Та хоёр яг адилхан. Хоёулаа худалч... Залхаж байна.
Гон: Лиру. Лиру. Хаачих гээ вэ? Хаачих гээ вэ?
Ру: Хүссэн хүнтэйгээ амьдар.
Гон: Юу хийгээд байгаа юм?
Ру: Залхаж байна.
Гон: Юунд уйлсан юм бэ? Тийм хэцүү байна уу? Би яах юм?
Ру: Чамд зүрх байна уу?
Гон: Байлгүй яах юм. Сонс. Цохилж байгаа биз дээ? Битгий уйл аа. Уйлаад нүд чинь хавдчихна. Нүдний хагалгаа хийлгэчихээд. Одоо болно. Дахиад мөнгө байгаа биз дээ?
Ру: Юу гэнэ ээ?
Гон: Хэд хоногийн өмнө дахиад хоёр машин авна гэж байсан биз дээ? Одоохондоо хэрэггүй. Надад мөнгө хэрэгтэй байна.
Ру: Тонил цаашаа.
Гон: Авахгүй дээ. Авахгүй.
Ру: Чамтай амьдрахаас залхаж байна.
Гон: Битгий яв л даа. Эргээд ирэхгүй юм шиг...
*************
В: Сэрчихсэн үү? Юм идэх үү?
Ван: Жаахан дуг хийчихлээ. Оймс хаана байна?
В: Тайлаад угаачихсан. Оймсыг чинь газар тавьбал босоогоороо зогсох байх. Яагаад хөлөрчихөө вэ? Зүүдлээ юу?
Ван: Сайн унтаж чадсангүй.
В: Аав аа, та сүүлийн үед хачин байна. Юу болоо вэ?
Ван: Дэмий юм яриад. Миний ямар байгааг чи яаж мэддэг юм? Явж шинэ хувцас авах хэрэгтэй. Ярилцлаганд орохдоо аятайхан харагдах хэрэгтэй.
В: Тэгье ээ. Нээрэн... Аав аа. Би төлөвлөгөө гаргасан.
Ван: За.
В: Тэнд очоод... Урлагийн академи дээр байдаг музей үзье. Хуажадигийн ойр байдаг. Тэгээд... 4-р өргөн чөлөөнд байдаг Хятадын уран зургийн музей. Дахиад нэг байгаа. Энд... Гэхдээ жаахан хол юм байна. Метрогоор явж болох байх.
Ван: Бей. Би тасалбараа өөрчилчихсөн.
В: Юун тасалбар?
Ван: Галт тэрэгний тасалбар. Шалгалтын өмнөх өдөр очиход болох байх. Ямар вэ?
В: Хугацаа бага шд.
Ван: Би жаахан зав муутай байна. За юу?
В: за за. Энэ газруудыг дараа үзэж болно. Аав аа, зутан ид.
Ван: за.
2-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home