Нэр: Урт улирал
Үргэлжлэх хугацаа: 71мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Ван: эр, Ван Шиан, таксины жолооч
Гон: эр, Гон Биао Ван Шианы ээлжний жолооч
Ру: эм, Гон Биаогийн эхнэр Лиру
В: эр, Ван Бей Ван Шианы хүү, дэлгүүрийн худалдагч,нүдний шилтэй залуу,
Эх: эм, Ван Шианы эхнэр
Я: эр, Ван Шианы хүү Ван Яан
Эр: Хурдаа нэм. Хөөе Ван, үзүүлээд өг.
Эр2: Одоохон.
Эр: Ван мастер аа...
Бичиг: Хуалин Такси.
Ван: Уучлаарай. Би хөгширсөн ч гэсэн, чадвар маань хэвээрээ шүү.
1-р анги. Намар төөрсөн галт тэрэг.
Эм: Хоёр махтай, нэг ногоотой юу?
Ван: Ногоотой хоол хоёр болгочих. Өдөржин сууж байна. Мах идэх эрх алга.
Эм: Юу авах вэ?
Эр:Нэг мах, нэг ногоо.
Ван: Баярлалаа.
Гон: Яасан?
Ван: Өөрийгөө хэл. Чиний ээлж болчихоод байна. Чи хоцорч байна шүү.
Гон: Хоолоо идчихээд гараад ир. Би гадаа байна. 2012оны такси, 40мянган км явсан. Бараг л шинэ гэсэн үг. Хаалгыг нь сонс л доо. Гарцаа байхгүй сайн. Зузаан байж байж л ингэж дуугарна.
Ван: Ээлжний чинь цаг болчихоод байхад юу гайхуулаад байгаа юм?
Гон: Ирчихсэн үү.
Ван: Хэнийх юм?
Гон: Минийхээ. Энэ... Хар л даа. Түрүүн авсан зураг. Ямар вэ дээ? Сайхан байна уу?
Ван: Хувь хүний зөвшөөрөл. Өдрийн ээлжинд компаний машин яах болж байна?
Гон: Та хүсвэл өөрөө барьж болно. Үгүй бол хурдан ажиллах хүн олсон нь дээр. Би энэ сарынхаа хувийг төлнө өө.
Ван: Энэ машин хэд юм?
Гон: Машин, зөвшөөрөл хоёр нийлээд 180мянга. Өчигдөр би эзэнтэй нь жаахан уунгаа ярилцсан. Дараа нь найзууд болъё гэж хэлсэн. Би ч нэг их ашиглахыг хүссэнгүй, тэгээд 150мянгаар тохирсон.
Ван: Нэрээ шилжүүлчихсэн үү?
Гон: Тэгсэн. Өглөө шилжүүлчихсэн. Яасан? Зүгээр ээ.
Ван: Усанд орж гэмтсэн, хөдөлгүүрийг нь сольсон байна.
Гон: Хөөе, хүлээ л дээ. Онгойлгож байгаад дахиад нэг хар л даа.
Ван: Ус дүүргэчихээд болъё.
Эр: Тэнэг гэдэг нь.
Гон: Шинэ л харагдаад байгаа юм даа. Юундаа инээсэн юм?... Утсаа авахгүй байна. Гахай чинь...
Ван: Хөдөлгүүрээс тос нь гоожиж, хурдны хайрцаг нь эвдэрсэн байна.
Гон: Тэгвэл яах вэ?
Ван: Яах вэ дээ. Би дараа засаад өгье.
Гон: Би лицензнээс нь болоод л авчихсан юм. Үнэ нь өсөөд байгаа болохоор эртхэн нь дээр. Үнэ нь ч боломжийн.
Ван: Хаанаас мөнгө олоо вэ? Лиругийн нуусан мөнгө үү?
Гон: Бид чинь гэрлэсэн хүмүүс. Бүгд дундынх. Тэгээд ч би мөнгө олж байвал тэрэнд өгөх мөнгө нэмэгдэнэ, тийм биз дээ?
Ван: Аан...
Гон: Одоохондоо битгий хэлээрэй. Би хэлээгүй байгаа.
Ван: Би чи биш шүү дээ.
Гон: Байна уу? Хэн бэ? Юу гэнэ ээ? ... Хөөх...
Ц: Анх удаа машин барьж байгаа юм уу? Хүн алах гээ юу?
Ван: Үгүй ээ. Санаатай тэгж байх шиг байна.
Ц: Санаатай?
Гон: Юун санаатай гэж? Би биш ээ.
Ц: 357 Ф таны машин мөн байх аа?
***************
Гон: Хар л даа. Ямар ч зураас байхгүй. Бичлэг дээр тэр залууг ингэж мөргөж байсан биз дэ? Хонхорхой ч алга. Бас, тэр машины ард нэг юм байсан. Шар өнгийн наалт. Санаж байна уу? Наана чинь байна уу? Би өглөөжин нэрээ шилжүүлэх гээд бүртгэлийн газарт байсан. Тиешид яаж хүн мөргөх болж байна?
Ван: Дугаарыг чинь өөр хүн ашиглаж.
Гон: Юу? Наадах чинь юу гэсэн үг вэ?
Ван: Юу гэнэ шүү. Толгойгоо ажиллуулаач! Залуу, тэр хүн хуурамч дугаар ашигласан байж болох уу?
Ц: Магадгүй л юм. Цагдаад гомдол гаргаж болно. Тэр хооронд хохирогчтой уулзаж, юу болсныг тодруулах хүртэл бид машиныг чинь хураалаа.
Ван: За. Явъя.
Гон: Хөөе хөөе. Хөөе. Хуурамч дугаар ашигласан байхад, минийхийг хурааж яах гэсэн юм?
Ц: Намайг тавь.
Гон: Битгий ингэ л дээ. Намайг дуудвал би хэзээ ч байсан яваад очино.
Ван: Хөөе. Тавь. Тавь гэм.
Гон: Гуйж байна шдээ.
Ван: Цагдаатай маргахаа боль. Алдаанаасаа суралц. Явъя. Дараа болгоомжтой бай.
Гон: Яагаад би гэж? Өөр хүн хуурамч дугаар хэрэглэсэн байхад.
Ван: Би яачихаа вэ?
Гон: Больж үз. Хэрэгтэй юм хэлэхгүй юм байж олон юм яриад л.
Ц: Хөөе. Чимээгүй бай. Бид нар ажиллтай байна.
Гон: Хохирогч нь хаана байгаа юм? Тэрнийг ирэх хүртэл би машинаа авч болохгүй гэж үү?
Ц: Эмнэлэгт байгаа.
Гон: Үхчихээ юу?
Ван: Тэнэг хог. Яахаараа ийм тэнэг байдаг юм?
Гон: Юу гэсэн үг юм? Аль эмнэлэг вэ?
******************
Эм: Манайд машинд мөргүүлсэн хэд хэдэн өвчтөн байгаа. Та хэнтэй нь уулзах вэ?
Гон: Таксинд мөргүүлсэн хүн байгаа юу?
Эм: Зөвхөн ажилчид. Хойшоо бол. Би гэмтлээр нь л мэднэ, машиныг нь мэдэхгүй. 15-р орны өвчтөний боолтыг солих хэрэгтэй.
Гон: Тэр залуу арван цагийн үед мөргүүлсэн. Тиеши дүүргийн 6-р зам дээр.
Эм: Хэлээд байна шдээ, тэр хүний нэр эсвэл харагдах байдлыг нь хэл.
Гон: Би ч гэсэн нэрийг нь мэдэхгүй.
Ван: Зүүн хөл нь мөргүүлж, хар өнгийн өмд нь урагдсан байсан. Энэ байхад болох уу?
Эм: Тийм ээ. Тэнд. 27-р ор.
Гон: Баярлалаа. 27-р ор. Хаана байна аа? Уучлаарай. Энэ өвчтөн хаачаа вэ?
Эм2: Дөнгөж сая байсан даа. Жорлон орсон байх.
Ван: Байз. Зүүгээ салгачихаж. Бие нь хэр байсан бэ?
Эм2: Би хараадахъя. Шалбарч, хөхөрсөн. Хугарал байхгүй. Шархыг нь цэвэрлэчихсэн болохоор асуудалгүй.
Ван: Аан.
Эм2: Та нар найзууд нь уу?
Ван: Тийм ээ. Нэг хараадахъя.
Эм2: Уучлаарай, харуулж болохгүй.
Гон: Бүсгүй, ээлж чинь хэзээ дуусах вэ?
Эм2: Арай болоогүй ээ.
Гон: Та хаана амьдардаг юм? Битгий буруугаар ойлгоорой. Орой такси олдоггүй шд. ВиЧатаар найзууд болоод би орой авч байж болох юм.
Эм2: Би яалаа гэж...
Гон: Би таксины жолооч. Санаа битгий зов. Төрийн албан хаагчаас ялгаагүй.
Эм2: Хямдруулах юм уу?
Гон: Бололгүй дээ.
Эм2: Болж байна.
Гон: Би уншуулах уу, та уншуулах уу?
Эм2: Та уншуулчих.
Гон: Гоё зураг байна шүү. Засваргүй юу?
Эм2: Уншуулахгүй юм уу?
Гон: Уншууллаа. Одоохон... Алив, наашаа... Ингээд...
Эм2: За:
Гон: Болчихлоо.
Эм2: Авчихсан уу?
Гон: Хүсэлт явуулчихсан шүү.
Эм2: За за.
Гон: Яасан удаан юм. Сонсогдоод байсан шүү. Юу урсан юм?
Эм2: Хөөе...
***************
Эм: Уучлаарай, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та...
Гон: Надад үлдээ л дээ. Наадах чинь бараг дуусчихлаа шд.
Ван: Нялцайчихна шд. Май...
Гон: Дугаар нь мөн юм уу? Ойлгохгүй байна. Хохирогч нь яагаад зугтчихдаг юм? Эмнэлгийн төлбөрөөс зугтсан юм уу? Хөөе, наашаа нэг лонхыг өгчих.
Эм: За.
Гон: Маргааш замын цагдаа дээр очъё. Энийг мөрдөж яах юм?
Ван: Лин Мухуа. Хуурамч нэр бол олдохгүй л дээ. Зугтаж яваа хүн байх?
Гон: Яаж мэдэж байгаа юм?
Ван: Хараажийн л тийм байна шд. Чи жолоо бариарай. Араас нь унш...
Гон: Хуа Му Лин.
Ван: Хуалин.
***************
Гон: Би ээлжиндэ таксигаа унана аа. Хүнд хэлж болохгүй шүү. Лируд миний машиныг хураасан гэж битгий хэлээрэй.
Ван: Ромд хүрэх зам ганц биш. Тэр залууг олох хэцүү ч, машин олох хэцүү биш.
Гон: Хэтэрхий гайхуулаад байгаа юм биш үү. Цагдаа нар олж чадахгүй байхад та яаж олох юм? Хуурамч дугаартай машиныг.
Ван: Ямар ажил хийдэгээ битгий март. Хуалин тийм ч том биш. Олж болно оо. Онгойлго. Найзууд байхад.
***************
Гон: Замд явахдаа 357Ф гэсэн дугаартай машин харж байгаарай... ХУАВ 357Ф миний дугаар байна... Тэр дугаарыг эсвэл машиныхаа ард шар өнгийн наалттай машин харагдвал над руу шууд залгаарай... Харах юм бол шууд мөргө. Засварыг чинь би төлнө...
Эр: Жолооч оо.
Гон: Одоохон... Муу золиг.
Эр: Хөөе, хэнийг золиг гээд байна аа?
Гон: Та биш ээ.
Эр: Саяны эргэлтээр эргэх байсан шдээ. Өнгөрөөд явчихлаа шд.
Гон: Уучлаарай... Завгүй болчихлоо. Тоолуураа зогсоочихлоо. Тэрүүгээр эргэчихье.
*************
Гон: Дургүй хүрчихлээ. Тийм ээ. Итгэх арга алга.
Ван: Хөөе. Тасал... Тэнд шатахуун түгээгүүр байна.
Гон: Дараа ярья, за юу? Шатахуун түгээгүүр орлоо.
Ван: Машинаас гар...
Гон: Жолоо барих нь уу?
Ван: Би өдөр өөр ажилтай. Чи хай.
Гон: Тэгвэл та яв л даа.
Ван: Надад машин хэрэгтэй.
Гон: Та аваад явчихаар би яах юм?
Ван: Такси барихгүй юу?
Гон: Та таксигаар явчих л даа.
Ван: Машин байсаар байхад би таксигаар яах юм?
Гон: Хүрэм урах дөхлөө.
***************
Ру: Энд болчихож. Би цэвэрлэчихье. Хаалгаа хурдан хаагаарай, салхи битгий оруул.
Гон: Хүнтэй байгаа юм уу?
Ру: Тийм. Шу эгч. Манай үйлдвэрийн ард хүйтэн гоймон зардаг байсан. Санаж байна уу?
Гон: Хаалганы дэргэд байдаг байсан уу? Тэр чинь баншных биш билүү?
Ру: Үгүй ээ, тэрний хажуугийнх.
Гон: Арай жижиг нь үү?
Ру: Тийм. Танай халуун ногоотой хоол таалагддаг байсан болохоор би дандаа авдаг байсан. Та мухлагаа ажиллуулж байгаа юу?
Эм: Би биш ээ, манай ээжийнх.
Гон: Аан. Миний инсулинаар оролдсон юм уу?
Ру: Юу гэж дээ.
Гон: Эгнээ нь өөрчлөгдчихөж. Бизнес чинь сайн байгаа юу? Эсрэг талд байдаг байсан шарсан хавирганы газар сүлжээгээ нээсэн байна лээ. Тахианы хавирга 2 юань тавь байдаг байсан, дөрөв дахин үнэтэй болсон байна лээ. Ямар хоол хийх гэж байна?
Ру: Би хоол идэхгүй ээ. Би турж байгаа. Өөрөө нэг юм хийгээд идчих.
Гон: Гоймон идмээр байна. Жаахан сонгино хуурчих. Амархан шд.
Ру: Би завгүй ээ. Өөрөө хийгээд ид гээд байхад.
Гон: Өдөржин жолоо бариад ядарч байна. Хурдхан хийчих.
Ру: Нүд чинь яаж байна?
Эм: Зүгээр ээ.
Гон: Цаг дахиад агаар муудах нь. Хэзээ болих юм бол доо.
Эм: Лиру... гоо сайхны салон нээгээч. Тэгвэл зайтай бас дуу чимээ багатай амар.
Ру: Тэгмээр л байна. Даанч түрээс нь хэтэрхий өндөр байна.
Гон: Тийм ээ. Байрны эзний төлөө ажиллана гэсэн үг. Шал дэмий. Ямар ч хэрэггүй.
Ру: Одоохондоо гэртээ л аргалж байхаас.
Эм: Ирээдүйгээ бодох хэрэгтэй. Үйлчлүүлэгч нар сайн үйлчилгээ авахыг хүсч байгаа. Гэртээ байгаад байвал зай багатай, чимээ шуугиан ихтэй.
Гон: Зурагт чанга байна уу? Уучлаарай. Уучлаарай. Яасан бэ? Дууг нь хаачихсан шд. Дүрсийг нь харж болохгүй юм уу?
Ру: Яваад сонгино түүгээд ир. Гоймонтой шөл иднэ гээ биз дээ?
Гон: Хийхгүй байсан ч болно оо. Зүгээр гоймон идчихье.
Ру: Хурдан яваад ир. Би 30минутын дараа дуусчихна. Ярихаа боль. Уур хүргээд. Доошоо явчихаад ир.
Гон: Гэртээ ч зурагт үзэж болохгүй. Шу эгч ээ, оройн хоол хамт идэх үү?
Эм: Хэрэггүй ээ.
Гон: Тахиагаа хооллоогүй юм байна.
Ру: Энэ нүд чинь одоохон дууслаа... Зүгээр ээ. Битгий хөдлөөрэй. Хөдлөлгүй байж байгаарай.
************
Эм: Хөөе. Наад шувуунуудынхаа учрыг олохгүй юм уу?
Гон: Угаасаа бүгд торонд байгаа шдээ.
Эм: Сангасыг нь хэлж байна. Өмхий үнэртээд байна. Тэсэх арга алга.
Гон: Ийм жижигхэн тагтааных юу л үнэртэхэв дээ. Тэгээд ч хоол нь органик. Юу ч үнэртэхгүй ээ.
Эм: Хамар чинь үнэр мэдэрдэггүй юм уу? Дээвэр бол олон нийтийн хэсэг. Байгааг нь хар л даа. Ингэж хувиа бодож болохгүй шд.
Гон: Нийтийнх юм чинь бас минийх гэсэн үг биз дээ? Амьтны хүрээлэнд ч байдаггүй эд, ингээд үнэгүй харж байж. Харин ч баярла.
Эм: Ухаангүй.
Гон: Бусад нь гомдоллохгүй л байнадаг. Алив. Сайн идээрэй. Тэрнийг тоох хэрэггүй.
***************
Эм: Ван Бей.
В: Аан?
Эм: Юу хийгээд байгаа юм? Хүрээд ир. Энэ байх ёстой газар нь мөн үү? Ингэхэд чи энд юу хийдэг юм? Тархи чинь ажилладаггүй юм уу? Сайн сонс, дахиад ингэх юм бол халчихна шүү.
В: Уучлаарай, менежер ээ.
Эм: Хурдан янзал. Танд туслах уу?
Ван: Тэрнийг явуулчих.
В: Юу авах вэ?
Ван: Бохь.
В: Хоёр юань. Задгай мөнгө байхгүй юм уу?
Ван: Байхгүй.
В: Гар утсаараа төлж болно.
Ван: Мэдэхгүй. Энийг авчихъя.
В: 9юань 50.
Ван: Энэ.
В: Юу вэ?
Ван: Төлбөр.
В: Задгай мөнгө байгаа биз дээ?
Ван: Энийг хэрэглэмээргүй байна. Энэ зуут л байна. Болохгүй юу?
В: Задлахгүй.
Ван: Хүмүүсээс асуу.
Эм: Яасан бэ? Яасан?
Ван: 100юань задалж чадах уу?
Эм: Зүгээр ээ, асуудалгүй. Ван Бей, задлаад өг.
В: Уулзъя.
Ван: Тэгье л дээ.
В: Явъя.
Ван: За.
В: Тоглохоо боль л доо.
Ван: Хэн тоглосон юм? Уурлахыг чинь харах сайхан байдаг юм.
В: Аав аа, боль л доо. Менежер харж байхад. Би явлаа.
Ван: Хөөе хөөе. Энд алга байхад. Надтай жаахан зогс л доо. Чамайг шалгасан юм. Хатуу байх хэрэгтэй. Над шиг хүний учрыг олж чадахгүй бол тэр согтуу, гудамжны амьтдыг яах болж байна?
В: Учрыг нь олчихно оо. Тан шиг хүмүүс ховор.
Ван: Үнэн үү?
В: Арилахгүй ээ. Би зурсан юм.
Ван: Менежер чинь загнах нь аргагүй л дээ. Ажлаа хийхгүй болохоор. Бээжин явах гэж байгаагаа хэлсэн үү? Ирэх 7хоногт явна. Би тасалбараа захиалчихсан.
В: Та цуг явах юм уу? Би яваад шалгалтаа өгчихөөд ирж чадна шд. Өгч үзээгүй биш.
Ван: Явалгүй яах юм. Би цуг явна, тэгээд чи эхний шалгалтаараа л урлагийн сургуульд орно. Ажлаасаа чөлөө авчих, тэгээд гэртээ зурагаа зурж шалгалтандаа бэлд. Менежертээ энэ 7хоногийг дуусгаад болино гэж хэл. зуун юань задалж чадахгүй байна уу? Итгэх арга алга. Шалгалт чинь ямар удах биш. Жаахан аялж болно шд. Очмоор байгаа газруудаа жагсаачих. Шалгалтын дараа Бээжингээр зугаалъя.
В: Надад очиж үзэхийг хүссэн хэдэн газар байгаа л даа.
Ван: Болж байна.
Гон: Та хаана байна аа? Хурдан ирээч ээ.
Ван: Хөөе... Чих рүү хашгичихаа боль...
**************
Гон: Баттай юм уу?
Эр: 357 Ф дугаартай, ардаа шар өнгийн наалттай, хамар дээрээ хонхойчихсон байсан.
Ван: Машинд нь хүн байна уу?
Эр: Өөрсдөө очоод үз.
Ван: Өөр хаалга байгаа юу?
Эр: Энэ л байгаа.
Гон: За. Үзүүлээд өгнө өө.
Ван: Байз. Биао, чи яах гээ вэ? Чи яах гээд байгаа юм?
Гон: Алаад өгье...
Ван: Тэгж болохгүй.
Гон: Би би би... Явуулж болохгүй.
Ван: Боль гэж байна.
Гон: Май май энийг ав.
Ван: Хаана байгааг нь мэдэхгүй байж, ингэхээ боль.
Гон: Орсон хойноо би хариуцахгүй шүү.
Ван: Боль боль. Та нар эндээ хүлээж бай. Би орж харчихаад ирье.
Гон: Хэдэн хүн байна харчихаад, олуулаа байвал дуудаарай. Ухар...
Ван: Битгий зам таглаад бай.
Гон: Ухар аа. Галт тэрэг биш дээ.
Эр: Хөөе хөөе... Яаж байна аа? Ямар бүтэлгүй юм бэ?
Ван: Уучлаарай. Хөгшрөөд, нүд сайн харахгүй болохоор мөргөөд унагачихлаа. Энэ чиний машин уу?
Эр: Минийх ч бай, хүнийх ч бай мөнгийг нь төл. Гупер нь уначихлаа.
Ван: Санаа зоволтгүй. Миний даатгал төлчихнө. Жолооч нь хаана байна? Би ярилцаадахъя.
Эр: Хэнтэй ярилцах гээ вэ? Надтай ярилцахад болно.
Ван: Аан... Би... Хөөе, жолооч нь дөнгөж сая явж. Яндан нь халуун байна.
Эр: Ингэхэд өөрөө хэн юм? Ярихаа болихгүй юу?
Ван: Би хэн ч биш ээ, хөгшин болхи хүмүүсийн нэг байна.
Эр: Надад мянгыг өгчихөөд явж болно. За юу?
Ван: Тэр их мөнгө олох гэж би зовно. Даатгалын компанийг ялуулж болохгүй биз дээ? Надад утасных нь дугаарыг өгчих. Би ярилцаад тохирчихъё. Тэгэх үү?
Эр: Дугаар аа? Дугаар нь байхгүй ээ.
Ван: Тэгвэл ямар царайтай байсныг нь хэлчих. Хэд орчим настай юм? Тэгэх үү, надад тусал л даа. Биао, зогсоогоорой.
Гон: Гараад ир! Гараад ир, алаад өгье! Гараад ир! Хүн дайрах нь уу!
Эр: Янзтай. Хөөх, мундаг юм аа.
Гон: Манай хадам ах галт тэрэгний жолооч байсан юм. Энэ юу ч биш.
Ван: Ингэж үү? Надтай уралдах юм биз дээ?.... Сайн л жолооч байна. Тэгээд тэр залууг яагаад мөргөчихсөн юм? Оролдох ч хэрэггүй. Наадах чинь гацчихсан. Дотроосоо онгойхгүй. Би тусалъя... Хөөе... Гутал чинь... Сайн байна... Сайн байна. Май... гутлаа өмс. Зогсох юм бол цагдаагийн газарт би ганц хоёр сайн үг хэлж өгөмз. Муу золиг... Овоо юм аа.
*************
Ван: Зөөлөн гэм...
Эм: Чи ямар залуу хүн үү? Насаа мэдэж байна уу? Машинаар хөөцөлдөж байдаг. Ёстой. Ганцаараа байгааг чинь мэдээд, машинаасаа бууж ирээд зодолдсон бол яах байсан юм?
Ван: Хуурамч дугаар ашигласан хэрэгтэн. Би айхгүй байна. Сайн үйл үргэлж ялдаг.
Э: Биао машин авсан юм бол, Биао өөрөө л учрыг нь олно биз. Оролцох хэрэггүй.
Ван: Тэр үү?
Эм: Таахалзахаас өөр юм мэдэхгүй хог. Юу ч хийж чадахгүй.
*******************
Гон: Би шууд эргээд л тэр золигийн машиныг зогсоосон. Бүр чулуу аваад тэр золигийг цохих гэж байсан юм. Тэрнийг барьчихлаа л гэж бодсон. Тэгсэн чинь арын хаалгаараа гараад ирсэн. Овоо нөхөр. Тэгээд шууд эрдэнэ шишийн талбай руу орчихсон.
Ш: Хөлөө.
Гон: Үнэр нь таалагдаж байна.
Ш: Юун үнэр?
Гон: Ариутгагч. Багадаа дуртай байсан юм. Яагаад ч юм аюулгүй мэдрэмж төрүүлдэг.
Ш: Савхаар идээч. Дахиад л гэртээ юм идээгүй юм уу?
Гон: Сонгинотой гоймон. Би дургүй. Тос ихтэй.
Ш: Тэгээд яах гэж байгаа юм?
Гон: Яалтай билээ? Жолооч, хохирогч хоёр хоёулаа алга болчихсон. Цагдаа нарт л найдахаас.
Ш: Шиан ахаас асуусан уу?
Гон: Шиан ах ярихаас өөр юм байх биш.
***********
Эм: Юмаа баглаад Ван Бейтэй хамт Бээжин рүү шалгалтанд нь яв. Тэтгэвэртээ гарчихаад. Гэртээ суугаад тайван амьдарч болдоггүй юм уу? Чиний оронд байсан бол би энэ газрыг хаачихсан байгаа.
Ван: Хүмүүс амар биш. Хийх юмтай байвал зүгээр. Хийх юмгүй болчихвол яахаа мэдэхгүй. Яасан?
Эм: Доошоо бол. Дахиад жаахан үрээд өгье. Гараа доош нь... Ядарч байвал энд хоноод яв.
*************
Гон: Өрөвдөх сэтгэл алга уу?
Ш: Хариад эхнэрээрээ хийлгэхгүй юу.
Гон: Шүэлу, гэр бүлийн амьдрал тийм амар биш байдаг юм. Би хэтэрхий сайн болохоор л асуудал болоод байна. Чи аяандаа ойлгоно оо.
Ш: Хэнд хамаатай юм. Уур хүргээд.
Гон: Хоолыг чинь шалгаж байхад. Хөрчихсөн байна.
************
Ван: Болохгүй нь. Нуруу өвдчихлөө. Босохгүй бол болохгүй нь. Алив, босъё.
Эм: Зүгээр үү? Яасан бэ?
Ван: Зүээр ээ. Жаахан суугаадахъя. Түрүүн зүгээр байсан чинь... Жаахан сууя.
***********
Гон: Ойрхон байдаг зутангийн газраас шөл аваад ирье.
Ш: Хэрэггүй ээ, бараг дуусчихлаа.
Гон: Хүйтэн юм идээд гэдэс чинь өвдөна. Чи залуу болохоор мэдэхгүй байна. Хөгшрөхөөр чинь мэдэгдэнэ.
Ш: Явах хэрэггүй ээ.
Гон: Үгэнд ор. Улаан лооль өндөгтэй юу, далайн байцаатай шөл үү?
Ш: мэдэхгүй ээ. Хэрэггүй гээд байхад.
Гон: За за. Би удахгүй эргээд ирнэ. Хаалгаа түгж.
Ш: Хаалттай. Юу авах вэ?
Гон: Шүэлу. Халуун дээр нь идчих. Чанасан өндөг аваад ирсэн.
Ш: Тэр хүнийг хуурамч дугаартай машинд мөргүүлсэн гэсэн. Хаана гэмтсэн юм?
Гон: Хөл нь. Яасан?
Ш: Сая нэг хүн эм авахаар ирсэн. Юу ч хэлэхгүй утсан дээрээ бичсэн юмыг үзүүлсэн. Явахдаа жаахан хазганаж байгааг нь би анзаарсан. Бас авсан эм нь гэмтлийнх байсан.
Гон: Царай нь ямар юм?
Ш: Доошоо хараад байсан болохоор сайн харж чадаагүй. Гэхдээ би нурууных нь зургийг авчихсан. Хар даа. Асуусан эм нь байгаагүй. Утсаар хэлнэ гээд дугаарыг нь авчихсан.
Гон: Энэ зургийг надаа явуулчих.
************
Ван: Дахиад шөнийн ээлж үү?
В: Тийм.
Ван: Гэртээ хичээлээ хийсэн нь дээргүй юу?
В: Ажил дээрээ хийчихнэ ээ. Шөнө хүн цөөн байдаг юм.
Ван: Очихоороо дуут шуудан явуулаарай. Надад мэдэгдээрэй.
В: За. Аав аа, унт унт.
Гон: Шиан ах аа, би Шүэлугийн эмийн сангаас нэг юм олсон. Эм авахаар ирсэн залуу сэжигтэй байсан болохоор Шүэлу зургийг нь авчихаж. Та хар даа. Бичлэг дээр байсан хохирогчтой адилхан байна уу?
Бичиг: Хоёрдугаар бүлэг. Шиан.
Эр: Бүгдэд нь өглөөний мэнд.
Эм: Тавтай морил.
Эр: Өнөөдөр 1998оны 9-р сарын 25, баасан гараг. Өглөөний мэдээ эхэлж байна. Азийн санхүүгийн хямрал улам газар авч, хүрээгээ тэлсээр байна.
Бичиг: Хуалины төмрийн үйлдвэр. 1998он.
Ван: Хаачих нь вэ?
Эр: Тэвчихээ байлаа. Давсаг хагарах нь.
Ван: Энийг хий. Тэгээд миний суудал дээр суу.
Эр2: Жолооч бол босс. Болгоомжтой, Ван ах аа.
Ван: За.
Эр: Тэвчихгүй нь ээ. Шээлээ, шээлээ...
**********
Эр: Тэгээд явчихсан уу?
Эр2: Тэгсэн байх. Сүүлийн үед даанч тэр нүүрсний газарт чимээ шуугиан байхгүй байсан юм.
Эр3: Гонконгийн бизнесменийг явсаны дараа зуухнуудыг нь хаачихсан. Ажил хаялт хийх гэж байгаа гэсэн.
Эр2: Ван ах аа.
Ван: Аан?
Эр2: Гайгүй байгаа?
Ван: Яав л гэж. Хуалин төмрийн үйлдвэр ямар газар билээ дээ. Бусад нь хаагдсан ч манайх хаагдахгүй ээ. Айх хэрэггүй. Гомдоллохоо боль. Алив, нуруу угаагаадах.
************
Эр0: Болно оо. Хангалттай.
Эм: Чимээгүй.
Эр0: Чимээгүй. Ингээд юу өөрчлөгдөх юм? Үгэнд ороод эндээс яв. Гомдол гаргахаар бол журмын дагуу гарга.
Эм: Тэглээ гээд ямр хэрэг байгаа юм? Үйлдвэрийн дарга хаана байна аа? Бид нар хариу авмаар байна.
Эр: Яг зөв.
Бүгд: Тийм ээ. Үнэн үнэн. Яг зөв...
Эр5:Тайвширцагаа. Энэ талаар ярилцаж болно шүү дээ, за юу?
Бүгд: Тэр байна. Тэр ирж байна... ирж байна...
Ма: Чимээгүй бай.
Бүгд: Ирж байна... тэр байна... Тэр...
Ма: Гараад ир. Нуугдахаа боль. Нааш ир ээ, нааш ир. Хүрээд ри... Энэ танай дарга мөн үү?
Бүгд: Мөн. Мөн байна. Наадах чинь мөн...
Ма: За за. Чимээгүй байж бай. За, хэлэх юмаа хэл.
Д: Тайван сонсоорой. Захиргаанаас материал ирэхээр ажлаа үргэлжлүүлнэ гэсэн.
Эм: Үргэлжлүүлнэ ээ? Худлаа ярихаа боль! Тэр хүн байхгүй бол ямар материал байх юм?
Ма: Тэр хүнийг олчихно оо. Цагдаагийн газарт итгэх хэрэгтэй. Намайг Ма Дэ Шэн гэдэг. Одооноос би энэ хэргийг хариуцна.
Эм: Хоосон амлахаа боль. Чиний нэрээр яах юм?
Д: Амаа тат, чамайг баривчилна шүү.
Ма: Хөөе...
Эр: Юу гэнэ ээ, хүрээд ир...
Бүгд: Хүрээд ир. Юу гэнэ ээ? Юу гэнэ ээ?
Эр0: Тайван бай. Тайвшир... Хөөе...
Эр: Одоо боль. Больцогоо. Тайвширцагаа...
Эр: Ухар. Цаашаа болцогоо. Тайвширцагаа. Ухар гэж байна шүү...
*************
Ван: Хар эрт хог ухаад. Ийм ч юм байх гэж... Наад хогоо ухаад... алт олно гэж бодоо юу? Манай дүүрэг цэвэрхэн байх ёстой. Тэтгэвэртээ гарчихаад, ёс суртахуун алга... Ухаж дуусчихаад бүгдийг нь буцааж хийгээрэй.
Эм: Зүгээр байна. Ийм эрт хэн тан чанадаг байна аа? Шөнийн ээлжнээс ирээд зутан уумаар байхад. Энэ өглөөний цай юу? Муухай гашуун.
Эх: Зүүн талын уушиг өвдөөд байна. Амьсгалж чадахгүй байна. Сүрьеэ юм биш байгаа?
Ван: Өдөр болгон нэг юм хэлэх юм. Хэрэг алга. Ван Яан яасан?
Эх: Унтаж байгаа. Үйлдвэрийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулдаг юм уу?
Ван: Чиний эмнэлэг юм уу? Рентген гэнэ шүү. Өргөст хэмх аваад ир.
Эх: Өглөөний цайнд өргөст хэмх үү?
Ван: Ам хатаад байна. Ван Яан өчигдөр хэдэн цагт ирсэн бэ?
Эх: Шөнө дунд өнгөрч байхад.
Ван: Тэр муу золиг. Ван Яан... Ван Яан. Бос. Орой болтол юу хийсэн юм?
Я: Юу ч хийгээгүй. Найзуудтайгаа байсан.
Ван: Найзууд чинь өдөржин цуг байдаггүй л байлгүй. Босоод ир, цайгаа уу.
**************
Ван: Залхуурахаа боль. Тавганд хий л дээ.
Эх: Тавганд хийгээд амт нь өөрчлөгдөх юм уу?
Ван: Үгүй ээ, гэхдээ л тавган дээрээс идвэл илүү сайхан шд.
Эх: Чи ямар угаадаг биш.
Ван: Залхуу. Яан, суугаад ид...
Я: Ээж ээ, би устай будаа идье.
Ван: Энэ боов халуунаараа байгаа. Устай будаагаар яах гэсэн юм?
Я: Сэрүүцэх гээд.
Ван: Халууцаад байгаа юм уу? Намар болчихоод байхад хүйтэн юм идэхээ боль. Чамд тохирохгүй. Эцэгтэйгээ адилхан гэдэг байх аа. Үйлдвэрт нядалгаа хийдэг байхад бидэнд өглөөний цайнд тарган гахайн мөх өгдөг байсан. Би дуугүй л иддэг байлаа.
Эх: Ёоёо... Зовхи татаад байна. Нүдний салст үрэвссэн гэдэг билүү муу ёр гэдэг билүү?
Ван: Сүрьеэ гээд байсан үрэвсэл болчихов уу? Зүгээр ээ. Зүрхэнд чинь байгаа юм тэлэгч Сантанатай дүйцнэ, энэ байшингаас ч үнэтэй.
Эх: Больж үз. Би хүсээ юу? Эрүүл байсан бол тийм юм тавиулахыг хүсэх үү? Хэдэн арван мянгын үнэтэй. Би хүссэндээ зарцуулаа юу? Хар өглөөгүүр үглээд л байх юм. Дуусав уу? Юу хүсээд байгаа юм? Болих болоогүй юу?
Ван: Уурлах хэрэггүй. Зүрхэнд чинь муу. Наад Сантана чинь эвдэрчихвэл би ч эвдэрнэ.
Эх: Үйлдвэр судас тэлэгчний мөнгийг хэзээ өгнө гэж байна? Хэдэн жил өнгөрчихлөө. Ингэж удаад... ер нь өгөх юм уу?
Ван: Хулиан төмрийн үйлдвэр шиг том газар өгч л таараа. Санаа зоволтгүй.
Я: Цадчихлаа.
Эх: Хөөе. Идээгүй байж.
Ван: Чи хаачих нь вэ?
Я: Салхинд гарчихаад ирье. Бачимдаад байна.
Ван: Энэ одооны хүүхдүүд... Бачимдээд байна гэх юм? Тэр үед манайх 16м кв байранд байдаг байсан. Танайх 14м кв байсан байх аа? Ам чинь хатаж байна уу? Май, энэ өргөст хэмхийг идчих...
***********
Хог: Чимээгүй ээ. Өнөөдөр чи азтай байна. Чамд мах өгнө өө. Баяртай байна уу?
О: Нааш их. Хурдан... Эгцхэн зогс.
Ма: Намайг чи цохисон уу?
Эр: Би биш.
О: Юу гэнэ ээ?
Ма: Чи байсан ч зүгээр ээ. Миний ард байсан дарга руу шидсэн биз дээ?
Эр: Тийм.
Ма: Чи ч муу юм аа. Юу шидсэн бэ? Гараар хийсэн чавх. Сайн юм аа. Баатар болох гээ юу? Аав чинь хаана байдаг вэ? Нүүрсний тасаг уу? Айчихсан уу? Чавхыг чинь хураалаа. Дахиад ингэвэл... Дахиад ингэвэл аавыг чинь дуудна гэж мэд. Яв даа... Хүрээд ир... Буцаагаад өгчих. Сайн онилж сур.
О: Золиг чинь.
Ма: Цагдаа би хамгаалагч болчих гэж.
О: Зүгээр үү?
Ма: Зүгээр ээ. Буцах хэрэгтэй болчихлоо. Чи үлдээд харж бай.
О: Шинэ хэрэг үү? Би хамт явъя. Энд Ли Чун байхад хангалттай.
Ма: Чадах уу?
О: Чадна аа. Сайн чадна.
**************
Ч: Хойшоо ухар. Хойшоо бол оо... Бүгдээрээ сонс. Сонсож бай... Сонс гэж байна. Би танай менежертэй холбоо барьсан. Тэр учрыг нь олно гэсэн...
О: Ли Чун. Ли Чун эндээ байж бай.Сайн харж байгаарай.
Ч: Удахгүй эргээд ирнэ ээ. Хөөе. Түлхэхээ боль. Чамайг хэлж байна.
**************
Эх: Ван Шиан. Ван Шиан. Сэрээрэй. Хөөе... Сэрээрэй, сэр сэр...
Ван: Яав аа? Унтаж байхад.
Эх: Гараад хараадах аа.
Ван: Яасан?
Эх: Цагдаагийн машин ирчихсэн байна. Би айгаад байна.
Ван: Яасан? Чи ямар хэрэг хийсэн биш.
Эх: Сонс доо. Дуугараад байна.
Ван: Та хаа сайгүй явж байх юм аа? Танай хүүхэд үү? Ийм газар хүүхэд байж болохгүй. Хурдан буцаад яв... Алив, зөрье.
Ж: Хойшоо. Хойшоо.
Ван: Хөөе.
Ж: Хойшоо гэж байна.
Ван: Хөөе.
Ж: Юу?
Ван: Жианчун. Хасгийн дарга Шин, юу болоо вэ?
Ж: Юу ч болсон бай танд хэлэхгүй.
Ван: Би иргэдийг төлөөлөхөөр сонгогдсоныг мартаа юу?
Ж: Больж үз. Сонгогдсон гэнэ шүү. Хэзээ тэр вэ? Үнэмлэх чинь хаана байна? Ханцуйвч чинь хаана байна?
Ван: Тэрний хэрэг байхгүй. Би ажлаа мэдэж байна.
Ж: Хойшоо бол оо. Эндээс хурдан яв...
О: Хөөе. Эргүүлийн хүмүүс байна уу?
Ж: Байна аа. Шин Жианчун. Сайн байна уу.
О: Сайн байна. Дотогшоо оръё. Хэдэн асуух юм байна.
Ж: Дотогшоо юу? Дотор цус байсан уу? Би... би... Айсан юм биш ээ, гэхдээ цус харахаар толгой эргээд байдаг юм.
О: Тэгээд эргүүл гэх гээ юу?
Ж: Үгүй ээ, өдөр болгон..
Ван: Би тусалж болох уу?
О: Та хэн билээ?
Ж: Аан. Энэ хүн галт тэрэгний жолооч, бас эндхийг хариуцдаг хүн. Албан ёсных. Энэ хүн тусалж чадна.
О: Тэгвэл ороод ир.
Ван: За.
О: Нэр чинь хэн билээ?
Ван: Ван Шиан. Чанга гэдгийн Шиан.
О: Нааш ир. Ахмад Ма, Үйлдвэрээс сонгосон эндхийг хариуцдаг эргүүл ирлээ.
Ван: Сайн уу.
О: Хөөе. Хаачих гээ вэ? Хэргийн газарт орж болохгүй. Наанаа байж бай.
Ван: Ойлголоо.
Ма: Цагдаагийн албаных биш үү?
Ван: Тэр хүн цус харж чаддаггүй юм.
О: Би танилцуулаад өгье. Энэ бол Аюулгүй байдлын хорооны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахмад Ма.
Ван: Ахмад Ма сайн уу. Ван Шиан. Хөхөрчихөө юу?
О: Би орлоо.
Ван: Ахмад Ма, одооноос бид нэг тал. Ямар нэг юм хэрэгтэй бол надад хэлэхэд болно. Энд гэртээ байгаа юм шиг байж болно. Нотлох баримт уу? Ямар хэрэг юм? Юу болсон юм?
Ма: Мөчилсөн хэрэг. Хүнд хэрэг... Хэр их идсэн юм?
Ван: Зүгээр ээ. Зүгээр. Жаахан ханиад хүрчихсэн. Салхинаас болоод, удахгүй зүгээр болчихно.
Ма: Та энд хэр удаан ажиллаж байгаа вэ?
Ван: 18 настайгаасаа аавынхаа оронд ажиллаж эхэлсэн. 30жил болж байна.
Ма: Мэргэжил?
Ван: Машинист.
Ма: Үйлдвэрт галт тэрэг жолооддог гэхээр том хүн байх нь.
Ван: Хүмүүс намайг хүндэлдэг юм.
Ма: Энэ хавийг сайн мэдэх үү?
Ван: Тийм ээ. Манайд 6 хэсэг байгаа. Энэ бол 4 давхар, 20 гаруй барилгатай эхний хэсэг. Энэ 4-р байр. Манайх 6-р байранд байдаг.
Ма: Энд байдаг эмэгтэй...
Ван: Сун Гуилан, тэтгэвэртээ гарсан ажилтан. Хүүхдүүд нь мужийн төвд амьдардаг болохоор энд ганцаараа байдаг юм. Хог ухаж, зарах юм цуглуулдаг юм. Би хэд хэдэн удаа анхааруулж байсан.
Ма: Анхааруулсан?
Ван: Би бас эндхийн байгаль хамгаалагчаар томилсон юм.
Ма: Танд миний пейжерийн дугаарыг өгнө. Ямар нэг юм санавал надад мэдэгдээрэй. Ма Дэшэн. Тусалсанд баярлалаа.
Ван: Зүгээр зүгээр...
О: За за. Холдоцгоо. Хойшоо бол. Хойшоо... Зам тавь. Замаас холд...
Эр: Хөөе. Бидний өмнөөс ийм болчихов уу? Алуурчин нь дотор байна уу?
Ма: Тийм муу юм биш ээ. Санаа зоволтгүй.
О: За, болно болно. Яриахаа боль. Ходоодоо эргэтэл бөөлжчихөөд. Алив яваарай. яв. Түргэний машин руу. хурдан. Нээрэн.
Ж: Аан?
О: Хамгаалагч гэсэн байх аа?
Ж: Тийм.
О: Тэрэнтэй яв.
Ж: Би энд байх ёстой шд. Ийм том хэрэг гарчихаад байхад, Хамгаалалтын албаны хэсгийн дарга байж энд байх хэрэгтэй шд.
О: Тэгээд яах юм?
Ж: Хөөе, чи... Үйлдвэрийн захиргаанд байдаг байх аа?
Гон: Тийм.
Ж: Тэрэнтэй яв.
Гон: Надад ариутгагчны үнэр таалагддаг. Гоё байдаг юм.
Ру: Тийм үү?
Гон: Бага байхын л дуртай байсан. Ээжтйэгээ байнга эмнэлэг рүү явдаг байсан юм. Үнэр нь таалагддаг байсан юм. Энэ глюкоз мөн үү?
Ру: Анагаахад сурсан юм уу?
Гон: Үгүй ээ. Ээж байнга өвддөг байсан болохоор өөрийн мэдэлгүй л. Би үйлдвэрт ажилладаг. Гон Биао гэдэг. Намайг энд томилсон юм.
Ван: Томилсон?
Гон: Тийм ээ, томилсон.
Ма: Чи ямар сургууль төгссөн юм?
Гон: Хуалины техникийн сургуулийн бакалавр. Миний мэргэжлийн ажил. Ван ах аа, хэвт хэвт.
Ван: Чи намайг мэдэх үү?
Гон: Үйлдвэрийн захиргаанд ажилладаг болохоор үйлдвэрийн түүхээс таны тухай дуулсан.
Ван: Аан. Тийм ээ. Би санамсаргүй алдартай болсон хүн.
Гон: Доошоо хэвт ээ.
Ван: Юу болсныг мэдэх үү?
Ру: Хамаагүй хөдөлж болохгүй шүү.
Ван: Олон улсын хөдөлмөрчдийн өдрийг тэмдэглэхийн тулд... үлгэр жишээ ажилтан би... үйлдвэрийн удирдагчид, хотын намын хорооныхонтой уулзсан. Сүртэй юм биш ээ. Мартах шахаж.
Гон: За, хурдан хэвт ээ.
Ру: Зөөлөн...
Ван: Лиру, хувин өгөөрэй.
Ру: Зүгээр үү? Ярихаа боль гээд байхад... Алив...
Гон: Та хоёр танилууд юм уу?
Ван: Манай эхнэрийн үеэл дүү.
Гон: Үеэл үү? Ойрын хамаатан байна шд.
Ван: Алив...
Ру: Зөөлөн хөдөл. Зөөлөн.
Гон: Та зүгээр үү? Муудсан юм идчихээ юу?
Ван: Зүгээр ээ. Санаа зоволтгүй. Цаг агаараас болоод гэдэс хямраад. Жилдээ ганц удаа ингэдэг юм.
Гон: Жилд ганц бол ч яах вэ. Тэгэхгүй бол хэцүүдэх нь.
*************
Эр: Ма ахмад аа.
Ма: Юу байна?
Эр: Цогцос нь таних арга алга. Зөвхөн тасарсан яс, мөчнүүд нь олдсон. Урьдчилсан үзлэгээс харахад хохирогч нь залуухан эмэгтэй хүн.
Бичиг: Гуравдугаар бүлэг. Үхэл биднийг салгах хүртэл.
Бичиг: Хуалин эрүүл мэндийн коллеж. 1997он.
Я: Хөөе. найз аа. Найз аа. Шинэ оюутан уу?
Эм: Тийм ээ.
Я: Юуны анги вэ?
Эм: Сувилагчийн анги.
Я: Би ч гэсэн. Чиг баримжаа олгох багт ажиллаж байгаа. Дотуур байр руугаа явж байна уу?
Эм: Тийм.
Я: Явъя явъя, би хүргээд өгье. Ийшээ ийшээ.
Эм: Хэрэггүй ээ, хэрэггүй, хэрэггүй. Баярлалаа.
Я: Хөөе. Найз аа. Хүлээ л дээ. Инээдтэй байна уу? Яасан юм бол оо? Үснээс болсон юм бол уу?
Эр6: Хөөе. Шинэ хичээлийн жил эхэлчихлээ. Сургуульдаа явах юм уу үгүй юу?
Я: Явахгүй ээ. Сургуульд сурах надад тохирохгүй. Тийм биш байсан бол коллежид сурч байхгүй юу. Тэгээд ч, би харсан. Коллежид сурах сонирхолгүй юм байна лээ.
Эр6: Тэгээд яах гэж байна?
Я: Мэдэхгүй ээ. Одоохондоо мэдэх юм алга.
Эр6: Манай үеэл караокедаа зөөгч авч байгаа. Хийх юмгүй байхаар мөнгө олж болно.
Я: Харин ээ. Сургуулиас арай гэж салсан болохоор жаахан амарна аа.
Эр6: Тэр...
Я: Муугүй шүү.
Эр6: Миний сонирхол байна. Найз аа. Юуны анги вэ?
Эм6: Эм зүй.
Эр6: Тэр зүгт байгаа. Би заагаад өгье.
Эм6: Баярлалаа.
Эр6: Нааш нь өгчих. Зүгээр ээ.
Эм8: Хөөе. Хөөе. Наймдугаар байр хаана байдгийг мэдэхгүй биз?
Я: Аан? Би энд сурдаггүй л дээ.
Эм8: Аан. Баярлалаа.
Эр: Чамайг хоргоогоод байна уу?
Эм8: Үгүй ээ, би зам асуусан юм?
Эр: Чи эндхийн оюутан уу?
Я: Аан? Би танай сургуулийг сонгосон л доо.
Эр: Би чамайг түрүүн харсан. Дагаад яв.
Я: Хүлээ. Багш аа...
Эр: Яв.
Я: Багш аа, хүлээ л дээ. Хүлээгээрэй... Хөөе. Нэрээ хэлж болох уу?
Эм8: Шен Мо гэдэг.
Я: Шен Мо.
***************
Ван: Миний хүү, хоолоо ид... Даараа юу? Намар болж байна, зузаан хувцаслаж бай. Аав нь халаагч аваад ирье. За. Эхлээд хоолоо идчих. Загас, жигнэсэн шош, жигнэсэн байцаа, гоймон байна. Бүгд чиний дуртай хоол. Аав нь будаа аваад ирье. Усанд будаа хийж идэх үү? ... Хүү минь, нөгөө хүн эргээд ирж... Аав нь харсан. Санаа бүү зов... Аав нь энэ хэргийг заавал дуусгана...
1-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home