Good doctor S2 17

Сайн эмчийн өмнөх ангид

Хан         Мөрфи эмчээ, та өвчтөнүүдтэй холбоо тогтоож болохгүй. Эсвэл гэр бүлтэй нь, намайг ойлгосон уу?

Лим        битгий тэнэг зүйл хийгээрэй

Мэл        яасан? Энд камер байхгүй

Марк      Лим эмчээ, Мэлэндэз эмчээ

Шон       би эмгэг судлаач болмооргүй байна. Хан эмчээ, та намайг дахиад мэс заслын рэзидэнт болгох хэрэгтэй

Лиа         сайн уу? Чи ийм эрт босоод юу хийж байгаан?

Шон       би эрт босоогүй ээ. Ерөөсөө унтаагүй

Лиа         бурхан минь, минйи зурвасыг аваагүй юмуу? Би Жэйктэй хононо гэж хэлсэн ш дээ

Шон       би эмгэг судлаач болмооргүй байна

Лиа         тэр асуудлаас болоо юу. Шон, хэний ч амьдрал хүүхэд насандаа мөрөөдөж байсан шиг байдаггүй. Чи эмч хэвээрээ, хүмүүсийг аварч бйана. Зүгээр л хагалгааны өрөөний оронд лаб. Хаачих гэж бйагаан?

Шон       ажил руугаа алхмаар байна

Лиа         эмнэлэг чинь 4 милийн зайтай

Шон       судалгаанаас харахад алхах бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг

Лиа         Шон би зүгээр л

Шон       чи ойлгохгүй байна, чи ойлгохгүй байна. Хан эмч ч бас. Би түүний бодлыг өөрчлөх хэрэгтэй. Яаж гэдгийг нь мэдэхгүй.

Мэл        бид хоцрох нь

Лим        тэгвэл болиоч. Бас хонгилд таарахаараа битгий над руу инээгээд бай

Мэл        би хүн бүр лүү инээдэг. Би бол нөхөрсөг залуу

Лим        чи покер сайн тоглох байсан байхдаа.

Мэл        юу хийгээд байгаан?

Лим        тэнд Мөрфи явж байна. яваарай

Мэл        автобусны буудал тэнд биш дээ

Лим        тэр биднийг харсан болуу?

Мэл        тэр наашаа хараагүй байна

Лим        тэглээ гээд хараагүй гэсэн үг биш. Гэрэл солигдохоос өмнө эндээс явах хэрэгтэй. Хурдан яваач

Аоки      Сайнт Бонавэнтур сангийн өгөөмөр дэмжлэгээр бид Кэнни болон ээжийг нь Миссиссиппи дэх гэр лүү нь хүргэж өгч чадахаар болсон. Бас бид хагалгааны болон хагалгааны дараах эдгэрэлтийн зардлыг даана.

Эр            би дараагийн 100 жилийн турш сардаа нэг СиДи худалдаж авах болох нь

Аоки      ямар ч төлбөр хэрэггүй. Бид чамд өөрийнхөө хэргийг манай ажилчдад сургалтын боломж болгож бйагаад талархаж байна

Эр            Та нар зааж чаддаггүй хүмүүсийн юу гэж хэлдэгийг ммэднэ. Харж байгаачлан би их зүйл хийж чадахгүй. Та нар хараахан юу ч хараагүй байна. Үдэшлэгээ эхлүүлбэл яасын?

Мэл        неврофиброма нурууны сууринд жижиг булдруу маягаар эхэлсэн. 6 ч хүрэхгүй сарын хугацаанд, хэвлийнд нь ургаж, 100 паунд болтлоо томорч, өвчтөний цусан хангамж дийлэхээ больж, хагалгаа хийх боломжгүй болгосон. Гэхдээ бидний олсон шинэлэг мэс заслын төлөвлөгөөгөөр, бид хавдрыг их биеийн урд болон ардаас нэг бүхлээр удаанаар хуулж авч, Кэннид амьдралыг нь буцааж өгч чадна.

Сайн эмч- 2 дугаар бүлгийн 17 дугаар анги

Эр            тантай уулзна гэж бодсонгүй. Энэ бол зохион байгуулалт, гэрчийн жагсаалт, хуваарьтай холбоотой асуудал. Эмнэлэгийн өмгөөлөгч үүнийг өөрөө зохицуулж чадна Хан эмчээ

Хан         ойлгож байнаа гэхдээ би өөрөө ирэхийг хүссэн. Үнэндээ гурван шалтгаан байгаа. манай эмч нар энэ өрөөнд ирдэг бол би энэ газрыг харахыг хүссэн, та нарыг бас орчныг нь харах гээд

Эр            бид их энгийн байхыг хичээдэг

Хан         мэдэж байнаа. Гэхдээ та нар шүүгдэж байсан уу? Би үзсэн. Үнэхээр аймшигтай. Хэн нэгэн өөрийнхөө үйлдлийг бусдаар шалгуулж, та нарын гаргасан шийдвэртэй нүүр тулдаг. Чи тэдний юу мэддэг, юу гэж асуухыг мэдэхгүй учраас үл ойлголцол, буруу орчуулсан зүйлс гарна. Бас энэ их ичмээр байна, гэхдээ манай өмгөөлөгч шилдэг нь биш. Тэгээд би түүнд цөөн доллар өгөхөөр шийдсэн. Би хувийн мөрдөгч хөлслөөд та нарыг шалгуулсан.

Эр            бид энд шүүх хуралд оролцоогүй

Хан         харав уу? та энгийн гэж хэлсэн мөртлөө дараа нь шүүх хурал гэчихлээ. Түүнийг юу ч олохгүй гэдэгт итгэлтэй байна. Галзуу зүйл гэж байхгүй биздээ? магадгүй ичмээр зүйл байж болохын. Буруу шийдвэр гаргасан ч юмуу. Хэлсэнчлэн, та нар хүмүүсийн гаргасан сонголтыг судалдаг нь тэдний дурсахгүй цөөн зүйлс болно. Миний зөв үү?

Эр            Бас гуравдах шалтгаан нь?

Хан         та нарыг бууж өгөх байх гэж бодсын

Лим        хагалгаа амжилттай болсон. Бид ямар ч хүндрэлгүйгээр тархины цусны бөглөрлийг бүрэн авсан. Түүнийг авчирсан чинь сайн хэрэг болж.

Эм           хүүхдээ бага зэрэг халуурахад л айдаг, итгэлгүй, шинэхэн ээжийн ганц давуу тал

Лим        чи сая өөрийгөө итгэлгүй гэж хэлсэн үү? Захирал нь хамгийн хэцүү хоёр нь гэж хэлэхэд Физик химийг сонгосон хүн байж уу?

Эм           ээж бүх зүйлийг балладаг. Чи харнаа. Мотоциклдоо бууж өгөөд амьдрал зохиохоор шийдэх үедээ

Лим        үгүй байлгүй дээ. Манай хүүхэд Дүкатигийн арын цэцэрлэгт явна. Уучлаарай, би өөр өвчтөн дээр очиж ёстой

Эм           тэр энд хэр удаан байх бол?

Лим        юунаас болж цус алдсаныг олоогүй байгаа. цусны бөглөрөл эсвэл Эй Ви Эмийн шинж тэмдэг байхгүй, энэ сайн зүйл. Эмгэг судлалаас хагалгааны дараах шинжилгээний хариу ирэхээр чамд хэлий

Эм           баярлалаа

Карли   би ийм учраас л эмгэг судлалд дуртай. Бид юмыг засдаггүй. Яаж ийм болсон, яагаад гэдгийг олж тогтоодог.

Лим        өглөөний мэнд. Зүгээр л минйи өгсөн нөж, цусны шинжилгээг сонирхож явна.

Карли   сая л шалгалаа

Лим        гайхалтай, хурдлах арга байвал баярлана шүү. Ээж нь минйи найз, би бүр галзуурах нь. Миний бодлоор цус алдалт

Карли   зогс. уучлаарай, ярихаа боль гэх гэсийн. Надад таны бодол хамаагүй. Энэ нотолгоонд нөлөөлнө.

Лим        ойлголоо. Сайн уу? би өглөө чамайг Хановэр гудамжинд харсан билүү?

Шон       мэдэхгүй ээ

Лим        чи өнөө өглөө тэнд явж байсан уу?

Шон       тиймээ. Би наашаа алхсан.

Лим        чи алхаж байхдаа сонирхолтой зүйл харсан уу? Шон?

Крали   бид хоёулаа хариуг чинь хурдасгаж бас өглөөний алхалтаа санаж чадахгүй

Лим        уучлаарай. ажлаа хий.

Мар        чи айж байгаа биздээ?

Арон      үгүй ээ би айгаагүй

Мар        миний бүх өвчтөнүүд эцсийн шинжилгээний хариугаа хүлээгээд айж бйагаа. 48 цагийн дараа, чи сугалаанд ялсан уу эсвэл хэдэн сарын дараа үхэх үү гэдэг нь тодорхой болно. Би ч гэсэн айж байна. Би ийм үед л тусгүй гэдгээ мэдэрдэг. Эмчилгээ дууссан. Хийх зүйл үлдээгүй гэхдээ хүлээнэ

Арон      жаахан хямарч байна. Яриад нэмэргүй байна

Мар        миний зөвлөгөөг хүлээж ав. Чи дэлхийн цөөн хүмүүс л ойлгох тийм сэтгэл хөдлөлтэй байгаа. Хэминвэй энэ талаар бичсэн

Арон      би Фокнэрт дуртай

Мар        тийм болноо

Арон      чи Фокнэрт дургүй юмуу?

Мар        үгүй ээ би дургүй. Хэн ч түүнд дуртай биш

Арон      би Фокнэрт дуртай

Мар        заза. Ямартай ч, минйи туслаж чадах зүйл байвал, зүгээр л ярилцах хэрэг гарвал, чамд минйи дугаар байгаа. Залгахдаа битгий эргэлзээрэй

Арон      баярлалаа. Бас би талархлаа илэрхийлмээр байна. Би өөрийгөө хялбар өвчтөн байгаагүй гэдгээ мэднэ

Мар        тэгэх шаардлагагүй. Хүсвэл хавдрын судалгаанд хандив өгч болно

Арон      би хандив өгчихсөн. Тэр хүмүүст биш чамд талархал илэрхийлмээр байна. Чи 25 оны Макалланы Шэрри Оакыг ууж үзсэн үү?

Мар        би уудаггүй. Бас шаардлагагүй гэж хэлсэн

Арон      Охайд амарвал ямрав? Тэндэхийн спа гайхалтай гэсэн

Мар        үгүй гэж хэлсэн

Арон      би чамайг залхаах гээгүй. Зүгээр л талархмаар байна

Мар        одоо тэгэж байна, бас зүгээр

Арон      чи яагаад ийм жижигхэн зүйлийг зөвшөөрөхгүй байгаан?

Мар        минйи цүнхэнд шүршигч байгаа, битгий хэрэглэхэд хүргээрэй дээ

Клэйр    Карли, надад хагалгааны өрөөнд хэрэглэх цусны улаан эстэй Би-нэмэх 60 ширхэг цус хэрэгтэй байна.

Карли   60 аа? Цус алдалттай заанд хагалгаа хийж байгаамуу?

Клэйр    манай өвчтөн 200 паунд жинтэй неврофиброматай.

Карли   хөөх

Клэйр    өвчтөнөөс илүү хавдарт нь их цус байгаа, бид их хэмжээний цус шилжүүлэх дүрмийг дагах ёстой

Шон       та нар, цус алдалтыг тогтоохын тулд антифибринолитик бодисыг хэрэглэх хэрэгтэй.

Клэйр    сайхан санаа байна, баярлалаа

Шон       би эсийг аврах техник дээр судалгаа хийж чадна. Хавдар бол эрсдэл гэхдээ бид

Клэйр    уучлаарай Шон. Мэлэндэз маш том багтай болсон, бидэнд хэрэгтэй бүх зүйл байгаа

Лим        би Мөрфитэй ярилцсан, биднийг харсан юм шиг байна

Мэл        юу гэж хэлсийн?

Лим        юу ч хэлээгүй, үйлдлээс нь мэдэгдсэн. Надтай ярихдаа их л тухгүй байна лээ

Мэл        тэр угаасаа л хүн бүртэй тэгэж ярьдаг

Лим        бид энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Өөр хүн хэлэхээс өмнө Эндрюсд хэлий

Мэл        Мөрфиг яг юу харсаныг мэдэх хэрэгтэй

Лим        яаж? Бид зүгээр түүнээс биднийг харсан эсэхийг асууж болохгүй. Шууд бус асуултаар юу ч олж мэдэхгүй.

Мэл        би түүнтэй ярилцы

Лим        чи түүнийг надаас илүү ойлгодог гэж бодож байна уу?

Мэл        үгүй ээ, гэхдээ эхлээд чи амжилт олоогүй бол

Лим        эр хүн нь турший гэжүү?

Эм           Хан эмч та хоёрыг дуудаж банйа

Мэл        хоёуланг нь уу?

Эм           тиймээ

Хан         суул даа. Бид яг чамтай ярих гэж байсын. Гол асуудал бол

Шон       Хан эмч эмнэлгийн зөвлөлтэй уулзсан. Биднийг түр чөлөөлж, эсвэл донгодохгүй.

Хан         Эмнэлэг та нарын өмнөөс торгууль төлнө, та нар зүгээр л хэдэн боловсролын хичээлд суухад болно. Гэхдээ ерөнхийдөө дажгүй шүү.

Мэл        баярлалаа

Лим        тиймээ баярлалаа

Шон       би буцааж мэс заслын багтаа орох уу?

Хан         үгүй ээ тэгэхгүй

Лим        түүнийг зөвлөлд чадвартай гэж батлаж болно

Хан         талархах хэрэггүй ээ

Карли   бидэнд жижигхэн өвчтөний том асуудал байна. Би хагалгааны өмнөх Си Тиг дахиж шалгалаа, тархины мембранд цус алдалтын мөр байна

Шон       гэхдээ хуйханд нь шарх байгаагүй

Карли   харин тиймээ. Ийм гэмтэл учрах ганц зам бол түүнийг сэгсрэх, маш хүчтэй сэгсэрсэн байж магадгүй

Шон       түүнд гар хүрсэн байна

Лим        үгүй ээ. Би Лораг ахлах сургуулиасаа хойш мэднэ. Тэр минйи уулзаж байсан хамгийн тайван амгалан хүн. Хүүхдээ үнэхээр их хайрладаг

Карли   тэгвэл аав нь?

Лим        тэр хүүхдээ донороор төрүүлсэн

Карли   хүүхэд асрагч, хамаатан, тусалдаг найз залуу байхгүй юу?

Лим        тэр үүнийг их удаан хүлээсэн, өөрөө бүгдийг хийхийг хүсссэн

Карли   тэгвэл тэр л байх ёстой. Бид хүүхэд хамгааллын алба руу ярих хэрэгтэй

Лим        үгүй ээ. Болоогүй байна. Би тархинд хоргүй бөөгнөрөл үүссэн байна уу Эм Ар Айгаар харна. Түүний амьдралыг баллахаасаа өмнө

Карли   сайхан санаа байна. Гэхдээ чамаар энэ шинжилгээг хийлгэхгүй. Чи түүний найз

Лим        намайг хүүхдийн хүчирхийллийг нууна гэж бодоо юу?

Карли   би чамайг найзыгаа хамгаалахын тулд юу хийж чадах үгүйг чинь мэдэхгүй

Шон       би Эм Ар Ай хийж чадна. Бас ээжийнх нь найз биш

Карли   чи эмгэг судлаач. Эм Ар Ай хийх чиний ажил биш

Лим        Фармерийг дууд, түүгээр хийлгэ

Карли   ойлголоо

Шон       Мөрфи. Чамтай ярилцмаар байна.

Мэл        надад найз бүсгүй байхгүй

Шон       заза

Мэл        миний амьдралын талаар харсаныхаа дараа ингэж дүгнэж байгаа юмуу?

Шон       тиймээ

Мэл        сайн байна. Алимаа амтархан идээрэй

Клэйр    шударга бус байна. Хан Шоныг ирээдүйдээ хийж болох алдааных нь төлөө шийтгэж байна.

Мор        тэр түүнийг шийтгээгүй. Сая түүнийг аварсан

Алекс    за Кэнни, Эм Ар Ай бидэнд хавдрын цусан хангамжийг тогтооход тусална. Хөдлөлгүй хэвтэж байгаарай. Дуусах хүртлээ ярихгүй шүү

Эр            ойлголоо асуудалгүй

Клэйр    бид эсэргүүцэх хэрэгтэй.

Мор        юу гэсэн үгүү? Ажил хаялт зарлах уу?

Эр            энэ муу залуу хэдэн долларын үнэтэй вэ?

Мор        3 сая орчим. Чи ярихаа болихгүй бол нэмэргүй болно

Эр            уучлаарай миний буруу

Алекс    бид халагдлаа гээд Шонд ямар ч тус болохгүй.

Мор        Бас би бид түүнд туслах хэрэгтэй гэдэгт итгэлгүй байна. Та хоёр Ханыг хийж байгаа зүйлээ мэднэ гэж бодохгүй байна уу?

Клэйр    Шон алдаа гаргадаг, гэхдээ рэзидэнтийн дахиад гурван жил байна. Энэ хугацаанд хангалттай сайжирна

Мор        тиймээ, дэмжлэгийн сургалтаар ялагч багийг бүтээж болно гэхдээ үүнийг тэднийг түлхэж шилдэгийг нь авж ч хийж болно. Хатуу аргаар. Ямар ч сэтгэл хөдлөл, хандив, үнэнч зан байхгүй. Сайжирч, улам ахиж чадна гэж бодсон хүмүүсийг үлдээж болно, үгүй бол чи хоосон хоцорно.

Алекс    энэ ч муу шүү

Мор        энэ Жэфф Безос, Билл Бэличикд үйлчилсэн

Алекс    чиний удирдагчийн лекцийг хэлээгүй ээ. Үүний талаар хэлж байна.

Клэйр    Мэлэндэзийг дуудах хэрэгтэй

Эм           чи юу яриад байгаан? чи намайг мэднэ, яаж намайг хүүхдээ гэмтээнэ гэдэгт итгэж чадваа?

Лим        итгээгүй ээ, тийм учраас дахиад шинжилгээ авмаар байна. Гэхдээ чи түүнийг өөр хүнтэй үлдээсэн үү? Унтах гээд хэдхэн минут ч юмуу? Эсвэл усанд орох гээд? Нярай асарна гэдэг их төвөгтэй зүйл.

Эм           үгүй ээ тийм биш. Ингэж их удаан хүлээсний дараа, мөч бүр нь хичнээн хэцүү байсан ч төвөгтэй байгаагүй. Энэ бол баяр хөөр

Лим        Лора, чамайг түүнд хайртай гэдгийг мэднэ гэхдээ чи чинь хүн. Заримдаа ядарч болно.

Эм           үгүй ээ би ядардаггүй. Чи өөрөө туулаагүй болохоор үүнийг ойлгохгүй байна. Гэхдээ хүнийг үнэхээр их хайрлавал. Шинжилгээнүүд, буруу гарсан байгаа.

Мэл        бид хавдрыг өмнөх зургаас хойш томорно гэж бодсон гэхдээ ийм том биш. Минйи өмнө нь хурдан эмчилж чадна гэж бодсон судаснууд одоо эрхий хуруунаас ч зузаан болчихож. Хавдрыг цус алдуулахгүйгээр авах ямар ч боломжгүй

Эр            үгүй ээ. Надад хэр эрсдэлтэй байх нь хамаагүй. Энэ амьдралыг минь сорж байгаа том хараал идсэн хачигтай амьдарсанаас үхсэн минь дээр

Мэл        Кэнни, чиний зүрх эрүүл байвал, чи ч эрүүл гэсэн үг. Бид өвдөлтийг чинь намдааж чадна.

Эр            би эмчилгээ хийлгэмээргүй байна. Эдгэмээр байна. амьдралаа буцааж авмаар байна. Би үргэлж мөнгө олоод зөв эмч нараа олж чадвал болно гэж боддог байсан. Гэхдээ надад найдвар байхгүй гэж байгаа бол.. хийсэн бүх зүйлд чинь баярлалаа. Та нар оролдож үзсэн.

Шон       хүүхдийг сэгсэрсэнээс үүсэх гэмтэл, мохоо хүчний гэмтлээс их өөр.

Лиа         муухай юмаа гэхдээ бас сонирхолтой. Чи нууц аллагыг мөрдөж байгаа мөрдөгч шиг байна. Азаар хүүхэд үхээгүй байгаа

Шон       Карли ч бас тэгэж хэлсэн. Тэр анагаахын нууцуудыг олох дуртай. Үнэхээр ухаалаг. Бас түрэмгий

Лиа         чамтай яаж харьцаж байна? эелдэг байна уу?

Шон       тиймээ, тэр их эелдэг. Намайг тасагтаа үлдээхийг хүсдэг. Биднийг сайн баг болно гэж бодож бйагаа

Лиа         чамд сонирхолыг чинь татах хэрэг, бас чамтай сайхан харьцдаг хамт ажилладаг хүн байна. Эмгэг судлал тийм ч муухай газар биш бололтой

Шон       надад хийх ажил байна.

Мэл        цаашдаа удаан хамт ажиллах учраас магадгүй одоо ил болгох цаг болсон байх

Лим        магадгүй гэнээ? Чи хүсч байгаа юмуу?

Мэл        харин чи?

Лим        магадгүй ээ.

Мэл        байдал тухгүй болно гэдгээс айж байна уу? хүмүүс биднийг хос гэж харна

Лим        тиймээ мэдээж. Гэхдээ яг одоо бол Мөрфи биднийг ховлоогүй бол энэ яриаг хийхгүй байсан гэдгээс илүү айж бйана. Бид энэ яриаг хийхэд бэлэн биш байгаа.

Мэл        тийм бол ойлгож болноо. Бид хоёр хоёулаа л удаан үргэлжилнэ гэж бодсон харилцаатай байсан

Лим        тиймээ, ойлгож болно гэхдээ бидэнд яагаад хүмүүсийн бодол хамаатай гэж?

Мэл        тэгээд Эндрюсд хэлэх хэрэгтэй юу?

Лим        магадгүй ээ, чи юу гэж бодож байна?

Мэл        магадгүй ээ.

Эр            Савчак?

Эр            хүлээлгэсэнд уучлаарай

Эр            баярлалаа

Арон      уучлаарай, нугастай карри, будаа? 40 минут хүлээлээ

Эр            уучлаарай, гал тогоо ачаалалтай байгаа. одоо удахгүй ээ

Арон      ачаалал алга. Минйи ард байсан хүмүүс хоолоо аваад гэртээ хариад идэж байна. Тэд унтлагын хувцасаа өмсөөд кино үзэж байгаа

Эр            уучлаарай би яг одоо шалгаад ирий.

Эр1         нугастай карри

Эр            май эрхэмээ. Нугастай карри, бор будаатай

Арон      цагаан будаатай

Эм           өршөөгөөрэй. Бор будаатай нугастай карри юу?

Эр            тиймээ. Коннэлли?

Эм           би байна, баярлалаа

Арон      та нар тэнд юу хийгээд байгаан?

Эр            намайг уучлаарай эрхэмээ

Арон      аан гээч? Би наад үгнээс чинь залхаж байна. зүгээр л хоолоо авмаар байна

Эр            уучлаарай удахгүй гараад ирнээ

Арон      би дахиж хүлээмээргүй байна. Уучлаарай. уучлаарай намайг уучлараай. Би хашгирах гээгүй шүү. Намайг уучлаарай. Идэцгээ, идэцгээ, хоолоо

Клэйр    тэр үргэлж биднээс илүү байх гэж хичээдэг. Морган. Тэр судалгаа хийхийг хүссэндээ ажил дээрээ үлддэггүй. Ханд оройтож байгаагаа харуулах гэж үлдэж байгаа.

Алекс    тэр ийм л хүн. Битгий өөр дээрээ тусгаж бод. Аав маань Тэквондогийн их мастер байсан. Надад зааж өгсөн. Үргэлж, чи л өөрийгөө ялж чадна гэдэг байсан

Клэйр    ээж маань лонжны дуучин, намайг баллавал зодно шүү гэж хэлдэг байсан. Боба зардаг байсан бол энэ зүйлээр төмсөгөө гаргахаар өргөн соруултай байх байсан байх

Алекс    наадахаа ууж байгаад чинь итгэхгүй нь. Резинэн чихэртэй юм шиг л амттай банйа. Уухаа больчихсон уу? ундаа авах юмуу?

Хан         би чамайг харж байна. Чиний гол зорилгыг гэх гэсийн

Мор        таныг энд байгаа гэж мэдээгүй. Би неврофибромагийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг уншиж байсын

Хан         гэртээ харь. Кэнни Гримд туслаж чадах зүйл байхгүй. Маргааш өөр өвчтөнүүдийг үзэх ёстой.

Клэйр    надад нэг санаа банйа. Бид хагалгаанаас өмнө хавдарт хүрэх илүү том судсуудыг бөглөвөл, биеийн бөглөх хүчин зүйлийг ашиглан хийж болно. Энэ хагалгааны үеэрх цус алдалтыг багасгаж, бидэнд цус алдалтгүйгээр хавдрыг авах боломж өгнө

Хан         бид таны гуян дах артериар катэтэр оруулж

Эр            тиймээ

Эм           Кэнни, тэдний яриаг дуустал нь сонс.

Эр            үгүй ээ хэрэггүй. Та нар хийх хэрэгтэй. Тиймээ тиймээ тиймээ, аль болох хурдан хий. Баярлалаа

Лим        шинжилгээний хариу гарсан. Өмнөхтэйгөө ижил гарсан

Эм           тэд алдсан байх. Ямар нэг үл ойлголцол. Өөр шинжилгээ байх ёстой. Гуйя

Эм1        хатагтай та бидэнтэй явах ёстой.

Лим        чамд тусламж хэрэгтэй

Эм           чи туслал даа. Чи минйи найз байж цагдаа дуудаж байгаамуу?

Лим        хэн нэгэн хүүхдийг чинь гэмтээсэн. Чи биш юм бол

Эм           хэн ч түүнд гар хүрээгүй, чи эндүүрч байна. Яагаад надад итгэхгүй байгаан?

Мэл        артериас дахиад хэдэн хэсгийг аваад л дууслаа

Хан         сайн байна Браун эмчээ

Мэл        шингэний байдал ямар бйана?

Клэйр    Си Ви Пи 14, нэмэгдэж байна

Мэл        шээсний бодисыг бэлд. Дуслаар 40 мг Ласикс.

Хан         болгоомжтой. Даралт хэтэрхий бага болвол бөөр нь ажиллахгүй шүү. Си Ви Пиг нь 8-12-ын хооронд барь.

Мэл        тэр үүнээс илүү тэсэхгүй. Шууд хагалгаанд оруулах хэрэгтэй

Хан         судсыг нь бөглөснөөр бие болон уушгинд нь шингэний гуравдах зай үүсгэсэн байна. Хагалгааг хийнэ гэхдээ одоо өмнөхөөсөө хоёр дахин бага цагт хийнэ.

Арон      сайн уу? Сураг байна уу?

Мар        үгүй ээ ирээгүй байгаа

Арон      туяа эмчилгээний хэн нэгэн чамд туслаад яаравчилж болохгүй юу?

Мар        тийм байсан ч, чамд энэ боломж хэрэггүй учраас би чам дээр ашиглахгүй байсан. Чи надад байсан хамгийн зөрүүд өвчтөнүүдийн нэг байсан, барианы шугам харагдаж байна. Чи зүгээр л үүнийг даваад гарах хэрэгтэй. Тус болно гэвэл намайг энэ өвчтөнийг үзсэний дараа ярилцаж болохын. Би чамд сэтгэл түгшилд чинь туслах эм бичиж өгч чадна. Гэхдээ чамд шаардлагагүй гэж бодож бйана. Чи өөрөө чадна.

Хан         дахиад соруул

Мэл        надад ч бас. Дахиад хөвөн.

Хан         тэлээрэй. Болж байна

Мэл        цусны алдагдал хэр байна?

Мор        8,5 литр орчим

Шон       хүний бие ерөнхийдөө 5,5 литр цустай байдаг.

Эм           тиймээ мэднэ

Хан         Пи Ар Би Сигийн дахиад 30 нэгж хэрэгтэй

Мэл        хөргүүр, шинэ хөлдөөсөн плазм, бас ийлдэс нэмээрэй.

Шон       Бид цусны задралын бүтцийг шалгах хэрэгтэй.

Эм           Дургүйцэхгүй бол, би хагалгаанд анхаарлаа хандуулмаар байна

Шон       би чамтай яриагүй, эсвэл энэ өвчтөний талаар. Тархины цусны бөглөрлийн дээжийг дахиж шалгах ёстой. Мяндсан мембраныг оруулаад хемосидэриний хувь, байнгын мембран байгаа бол, үүнийг хүчирхийлэл биш гэдгийг батлаж чадна.

Карли   өөр юу байна гэж? Шинжилгээ ослын бус гэмтэл гэдгийг баталсан

Шон       тиймээ, шинжилгээ зөв байсан.

Мэл        тайрсан хэсэг аюулгүй

Хан         Дусал болон төв гуурс?

Мор        аюулгүй

Клэйр    аюулгүй

Хан         заза бүгдээрээ бэлдээрэй. Энэ шарвинг эргүүлцгээе. Гурав тоолоод. 1 2 3.

Мэл        байзаарай, зүрхний цохилт нэмэгдэж байна.

Хан         буцаагаад хэвтүүл. Зөөлөн зөөлөн. Зүгээр үү?

Мэл        тиймээ, түр зуурынх байлаа.

Хан         дахиад нэг оролдоод үзий. Бэлэн үү? 1 2 3. Тэр яаж байна?

Мэл        зүгээр ээ, тогтвортой байна. Ар талын зүсэлтийн хэсгийг цэвэрлээрэй.

Хан         мэс болон марли өгөөрэй

Клэйр    зүрх зогсож байна

Эм           амьсгал зүгээр байна

Хан         цус алдалт эсвэл тархины харвалт байхгүй байгаа

Мор        хуваарилалтын шок бололтой

Мэл        яаралтай лабын шинжилгээ, сэхээн амьдруулах хүчдэл хэрэгтэй байна

Мор        цагаан эс өндөр байна, системийн үрэвсэлт сайтокайны урсгал юм шиг байна.

Мэл        хавдар дах цусан хангамжийг зогсоовол, судасны бөглөрлийн синдром үүснэ.

Хан         наад артерийн дотрох лидокэйн, 130 мг метил-прэд-нисолон хэрэгтэй, антибиотикийг эхлүүл

Алекс    судасны бөглөрлийг буцааж болох уу? Хавдрын цусны урсгалыг сэргээе

Мор        тэгвэл тэр илүү хурдан цус алдах болно

Клэйр    зогсох хэрэгтэй. Аль хэдийн тайрсан хэсгээ авч, үлдсэнийг нь үлдээе

Мэл        үгүй ээ бууж өгч болохгүй

Хан         бууж өгөхгүй ээ. Өвчтөнийг аврахын тулд ашиггүй хагалгаа хийхгүй.

Мэл        Мөрфиг дуудах хэрэгтэй. Энэ цусны урсгалын асуудал. Мөрфид хүний анатомийг төсөөлөх онцгой авъяас байгаа.

Хан         цаг алга. Яг одоо Пи И Эсийг зогсоох ёстой

Мэл        Мөрфи эмчийг дууд

Хан         үгүй ээ түүнийг дуудаж болохгүй. Ойлгож байна, тэр чамд таалагддаг. Гэхдээ шалгаруулалт явуулж байх цаг алга

Мэл        би өвчтөнийхөө амийг аврах гэж байна. миний өвчтөн. Тэхээр би шийднэ

Хан         би ч бас өвчтөнийг чинь аврах гэж байна, тиймээс цагаа дэмий зүйлд үрж болохгүй. Бид түүний бараг талыг нь авчихлаа. Яг одоо үүнийг л хийж чадна. Тиймээс үүнийг нь аваад түүнд дахиад нэг өдөр амьдрах боломж өгий.

Карли   цусны задралын бүтцээр 7 долоон хоногийн өмнөх гэмтлээс бөглөрөл үүссэн гэж гарч банйа. Тэр хэзээ төрсөн билээ?

Лим        7 долоон хоногийн өмнө

Карли   энэ вакум төрөлтөөс үүссэн хоёр өдрийн өмнөх цус алдсан тархины цус алдалт байсан байх

Шон       хүүхэд хүчирхийлэлд өртөөгүй

Клэйр    Шон, чи хагалгааны өрөөнд хэрэгтэй байна

Мэл        санаа байна уу Мөрфи эмчээ?

Шон       та нарт цаг алга. Цусны эргэлтийн системийг зураглаж, өвчтөнийг алалгүйгээр хавдрыг авч чадахгүй. Хэтэрхий төвөгтэй байна.

Хан         ядаж л тэр их товчоор хэллээ. Одоо бидний хийж чадах

Шон       гэхдээ хурдан хийх шаардлагагүй.

Мэл        цус алдалтыг жаахан харзнах хэрэгтэй

Шон       гол судсыг хавчвал, хавдар луу очих цусны урсгал багасаж, сайтокинийн гаралт удааширна

Хан         гол судсыг хавчвал гэдэс дотор, бөөр, хөлийг үхжүүлнэ

Клэйр    10 минут тутамд хавчаараа суллавал тэгэхгүй. Сайтокинийг зогсоохоор хангалттай цусыг тавина гэхдээ цус алдахаар их хэмжээний биш

Хан         хийгээд л үзий. Зөвлөгөө өгсөнд баярлалаа Мөрфи эмчээ

Мэл        түүнийг дахиад хөндлөн болгоорой. Дусал болон төв гуурсыг бэлд

Эр            бэлэн

Мэл        10 номерийн мэс

Хан         дундын хэвлийн зүслэг хийлээ. Дибаки. Уутанцрыг нээлээ. Судасны гогцоо. Рүмэлийг бэлд. Надад шархны тууз хэрэгтэй

Мар        Эм Ар Айгаар хагалгаа болон туяаны дараах өөрчлөлт байна гэхдээ хавдар үлдсэн гэх шинж тэмдэг алга. Шинж тэмдэг байхгүй. Байхгүй. Тэг, тэг тэг.

Арон      хөөх

Мар        6 сарын дараа баталгаатай болгох гэж дахиж хийе, гэхдээ чи бүрэн эдгэсэн. Энэ бидний найдаж байсан зүйл. Муу ёр. Түй түй түй. Мод тогш.

Арон      баярлалаа.

Мар        муу новш. Чамд хэлсэн биздээ

Арон      үгүй гэж л хэлсэн.

Мар        алмааз гэхэд хэтэрхий хүнд байна. Шидэт 8 номерийн бөмбөг үү?

Арон      зүгээр л нээгээд үз

Мар        би бэйсболд дургүй.

Арон      би дуртай

Мар        чи өөрийнхөө дуртай зүйлийг өгч байгаамуу?

Арон      би 13 насны төрсөн өдрөөрөө гуравдах бэйсийн дүрэм зөрчсөн бөмбөгийг шүүрсэн. Аав маань намайг шүүрсэнд гайхсан. Тэмцээний дараа бид цэнгэлдэхийн гадаа гарсан. Би бүрэг хүүхэд байсан ч аав намайг түлхээд дуртай тоглогчоороо гарын үсэг зуруул гэсэн ч бүгд зурсан. Бэрт Кампанэрис, Роли Фингэрс, Рэжи Жэксон, Катфиш Хантэр. Өнөөдөр тийм зүйл болсон бол бичлэг болж үлдэнэ. Гэхдээ тэр гайхалтай өдрийг дурсахад надад энэ бөмбөг хэрэг болдог. Би чамд өөртөө чухал зүйлийг өгөхийг хүссэн.

Мар        Арон би авч чадахгүй

Арон      тиймээ чадна. Баяртай

Мар        хавдар хүмүүсийг өөрчилдөг. Надад үүнийг бэлэг гэж хэлсэн өвчтөнүүд байсан. Үүний дараа тэдний амьдрал илүү сайхан болдог.

Арон      тэд чинь тэнэг бололтой

Мар        магадгүй ээ. Чи 11 сарын өмнө ийм гайхалтай бэлэг өгнө гэж бодсон уу?

...

Мэл        төгсгөлийг нь та хийх үү?

Хан         өргөөрэй

...

Лим        намайг үнэхээр уучлаарай. Би чамд итгэдэг байж. Надтай ярил даа, Лора. Хүсвэл над руу орилж болно. Би тэгүүлэх зүйл хийсэн

Эм           чиний буруу бишээ

Лим        тиймээ мөн. Би илүү судалгаа хийж, өргөн хүрээний оношийг хайх ёстой байсан

Эм           үгүй ээ, чиний ийм байгаа чинь чиний буруу биш. Чи эх хүний хайрыг ямар байдгийг ойлгохгүй

Лим        би олон эхчүүд хүүхдүүдээ зоддогийг ойлгож байна

Эм           чи хайрыг нь ойлгохгүй. Учир нь чи хэзээ ч өөртөө сул дорой байхыг зөвшөөрдөггүй. Чи Кашалтай гэрлэсэн байсан ч, үүнийг ойлгохгүй байсан. Чи үргэлж хүмүүсийн сул талыг хардаг. Өөрөөсөө түүнийг хардаг учраас л тэр. Заза.

Эр            би хэзээ ч ийм их өвдөлт мэдэрч байсангүй гэхдээ сайхан байна

Алекс    бид өвчин намдаагч өгнөө

Клэйр    цаашид арьсны болон зөөлөн эдийн суулгац хийлгэх хэрэгтэй гэхдээ хэцүү хэсэг нь өнгөрсөн

Мор        эдгэрэх явц маш сайн байгаа.

Эр            бүгдэнд чинь баярлалаа. Би түүнийг гэртээ авч хариад шилэн хоргонд хийх үү? Та нарт тийм том зүйл байгаа юу?

Эм           тэр зүгээр л ухаалаг царайлж байгаан

Мэл        үүнийг хиймээр байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу?

Лим        амаа тат

Шон       би өвчтөнийг аварсан. Би мэс засалч байх эрхтэй

Хан         Мөрфи эмчээ

Шон       Хан эмчээ, би хуучин ажилдаа ормоор байна. Та алдаа гаргаж байна

Хан         тийм гэжүү Шон?

Шон       тиймээ

Хан         чи Эмгэг судлалд маш сайн ажиллаж байна. Өмнөх хэрэг дээр сайн ажилласан өнөөдөр ч хүн аварлаа. Цаашид энэ чигээрээ ажиллавал бид чамайг илүү хариуцлагатай болгож чадна.

Шон       үгүй ээ. Би бол мэс засалч. Намайг буцааж авах хүртэл чинь би эндээс гарахгүй

Хан         чи юу хийгээд байгаан Шон? Чи надад тушаах нь минйи бодлыг өөрчилнө гэж бодоо юу? Намайг дарамтлах нь сайхан санаа гэж бодож байна уу?

Шон       би бол мэс засалч. Би бол мэс засалч.

Хан         чи минйи санааг батлаж байгаагаа мэдэж байна уу? Чи томоогүй хүн шиг аашилж, яаж харилцахаа мэдэхгүй, сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байгаагаа харуулж байна

Шон       би бол мэс засалч.

Хан         гэхдээ чамд минйи үнэлдэг чадвар байгаа. Тиймээс би чамд нэр төрөө авч үлдэх сүүлийн боломж өгий, яг одоо минйи өрөөнөөс гар. Би хамгаалалт дуудвал чамайг халах ёстой болно гэдгийг ойлго.

Шон       би бол мэс засалч. Би бол мэс засалч. Би бол, би бол мэс засалч, Хан эмчээ. Би бол мэс засалч.

 

 

Back to episodes Go home