Good doctor S2 16

Карли- эм

 

 

 

Шон                өнөөдөр бямба гараг биш. Яагаад шарвин хийсийн?

Лиа         энэ шинэ ажилд чинь зориулсан шарвин. Жил бүр хичээлийн эхний өдөр, хүмүүс шинэ хувцас өмсөж явдагтай адилхан. Хүн бүр шинэ хувцас өмсдөггүй л дээ. Гэхдээ энэ гэрийн дүрэм бол амьдралдаа шинэ зүйл эхэлвэл шарвин идэж байх болно.

Шон       би шинэ эхлэл хүсэхгүй бйана. Би мэс засалдаа үлдмээр байна.

Лиа         мэднээ. Би чамайг энэ бүхнийг тэсч байгаад их бахархаж

Эр            эмч нараа, намайг түр хүлээж байгаарай

Эм           сүм дээр туслах номлогч байгаа гэхдээ Кларэнс номлол бичих дуртай

Эр            уучлаарай

Мэл        зүгээр дээ. Гэхдээ энэ ч бас чухал. Хагалгаа хоёр хэсгээс бүрдэнэ, эхлээд бид хавдрыг тогтворжуулж мэдээ алдуулна, дараа нь хавдрыг авна. Хавдар тунгалагийн булчирхайнд чинь тархсан учраас хими эмчилгээгээ хийлгэх ёстой.

Мор        Кларэнс танд зовиур байна уу?

Эр            бага зэрэг өвдөж байгаа гэхдээ зүгээр ээ

Мэл        өвдөлт өгч бйагаа зүйл бол нурууг чинь дарж бйагаа хавдар, нурууны нэгтгэл мэдрэлийн чинь даралтыг хөнгөвчилж, өвдөлтийг чинь арилгана

Эр            гуйж байна, надад энэ өвдөлт хэрэгтэй. Зүгээр л хоёрдох хэсгийг нь хийгээд хавдрыг авч болохгүй юу?

Клэйр    нурууг нэгтгэхгүй бол, хавдрыг авах нь илүү хэцүү болно

Эр            илүү хэцүү гэхдээ хийж болно биздээ?

Мэл        болноо гэхдээ би хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа ямар нэг шалтгаан байхгүй үед

Эр            би уучилшгүй зүйл хийсэн. Энэ өвдөлт миний шийтгэл.

Мор        ямар муу зүйл хийснийг чинь асууж болох уу?

Эр            би хүн алчихсан

Сайн эмч- 2 дугаар бүлгийн 16 дугаар анги

Эм1        эгч бид хоёр Витни ууланд авираад харьж байсын

Эм2        бид улсынхаа 50 уулаар авирч байгаа

Алекс    авирч байх үед мэдээ алдаж эхэлсэн үү?

Эм2        эхлээд гар дараа нь хөл.

Алекс    толгой чинь өвдөж бйана уу?

Эм2        тиймээ

Лим        өндрөөс болж толгой өвддөг. Шингэний дутагдал бүр дордуулна. Одооноос зүгээр л удаанаар авир. Бас ус сайн уу.

Эм1        нөгөө зүйлээ хэлэл дээ

Эм2        ууланд авирахаас өмнө надад нэг хачин мэдрэмж төрсөн, айдас. Үүнээсээ салж чадаагүй

Алекс    хүмүүс бас ийм мэдрэмжийг дүрсэлдэг, ихэнхдээ сэтгэл түгшил байдаг

Эм2        үгүй ээ, надад совин төрсөн, яг л үхэх гэж бйагаа юм шиг

Алекс    би үүнийг

Лим        Парк эмч тархины скан авч, бас шинжилгээ хийнэ

...

Карли   Шон

Шон       сайн уу Ливэр эмчээ

Карли   Карли зүгээр ээ. Эмгэг судлалд тавтай морил. Тантай ажиллахад үнэхээр таатай бйана. Юу гэж бодож байна? эхэндээ хэцүү гэдгийг мэднэ. Анх удаа Диснэйландад очиж байгаа юм шиг байгаа биздээ?

Шон       би тийшээ очиж байгаагүй

Карли   эндээс нь танилцуулы. Цитопатологи, задлан шинжээчид, генетик судлал, микробиологи. Бид организмуудыг шинжилж, эсийн морфологи руу хөрвүүлж, генийг судалдаг.

Шон       Энэ өвчин үүсгэгч бактерийн эсрэг биопринтэр Ди300И юу?

Карли   шинээр ирсэн.

Шон       та нар микроорганизм гаргаж авдаг антибиотикийн эсэргүүцлээр ажилладаг юмуу?

Карли   одоо бид болсон Шон. тиймээ тэгдэг. Ажиллуулж үзмээр байна уу?

Шон       тиймээ

Карли    тэгэл дээ. Энэ одоо чиний ажил болсон. Бид бол мөрдөгчид. Мэс засалчид зүгээр л ядарсан цагдаа нар.

Мэл        бидэнд байгаа боломж бол нуруунаас хавдрыг салгаад дараа нь тайрч авах

Клэйр    заза солиотой юмаа. Түүнийг яаж хүн алсаныг мэдэх үү? Тэр амиа хорлосон паришийн сүсэгтэнд номлож байсан.

Мор        хэцүү байсан байхдаа

Клэйр    мэдээж хэцүү, гэхдээ аллага биш.

Мэл        тэнэг гэдгийг нь мэднэ гэхдээ түүнд эрх нь байгаа

Клэйр    би тэнэг гээгүй, солиотой гэж хэлсэн

Мэл        түүнийг шүтлэгтэй болохоор хүслийг нь үл тоож байгаамуу?

Мор        Америкчуудын 90% нь бурханд итгэдэг. Би тэдний нэг. Бид бүгдээрээ сэтгэцийн өвчтэй гэжүү? Бидний сонголт таалагдахгүй бол чи биднийг үл тоох уу?

Клэйр    хавдраасаа ариун илгээмж авдаг бол л.

Мэл        тэр галзуу биш

Клэйр    заза та нарын зөв. Тэр зүгээр л тэнэг. Гэхдээ бидний үүрэг түүнд ойлгуулах биздээ?

Мор        шашнаас нь өөр зүйл ярих гэжүү?

Клэйр    үгүй ээ. Та хагалгааг ингэж хийвэл илүү аюултай гэж хэлсэн. Би түүнийг үүнээс илүү аюултай зүйлд талархана гэж бодохгүй байна.

Мэл        сайхан санаа байна. Тэр уучлагдахаасаа өмнө үхвэл там руу очино гэж бодох болно. Түүнд мэс заслын ширээн дээр ч тэгэж болно гэдгийг хэл

Алекс    сэтгэл түгшилд Эм Ар Ай гэжүү? Энэ шаардлагагүй эмнэлгийн шинжилгээг багасгахын эсрэг зүйл байна

Лим        намайг рэзидэнт байхад, нэг өвчтөн яаралтай тусламжаар ирсэн. Эмэгтэй, 35 настай. Бага зэргийн ханиаж, бага зэргийн хоолой нь өвдсөн. Амин үзүүлэлт хэвийн. Түүнийг, “би үхэж бйана” гэж хэлээд байхаар нь гомдоллож байна гэж бодсон. Тэгээд гэр луу нь явуулсан

Алекс    тэр үхчихсэн юмуу?

Лим        үгүй ээ эргээд ирсэн. Ахин дахин. Энэ шинжилгээг хийвэл бид түүнд юу ч байхгүй гэдгийг нь хэлж, гэрт нь санаа амар хариулна. Золиг гэж. Эм Ар Айгаар өндөр зэргийн менинжиома илэрсэн. Энэ бол тархийг бүрхсэн эдийн давхарга дах хурдан тархдаг хавдар. Шинж тэмдгээс нь харахад хортой бололтой. Ийм хавдрууд их тархац өндөртэй бас бүрэн авах боломжгүй байдаг

Эм1        тэгээд та нар юу хийж чадах уу?

Лим        тайвшруулах эмчилгээ хийж, эмээр шинж тэмдгийг хянана

Клэйр    таны нуруу гэмтэж, саажиж магадгүй, үхэж ч болно

Эр            бурхан тэгэж шийдсэн бол түүний хүслээр л болог

Клэйр    та бурханы хүслээр хорт хавдартай болсон юм  бол, яагаад энд эмчилгээ хийлгэж байгаан?

Эр            би шинжлэх ухаанд итэдэг болохоороо л ирсэн. Би бурханд итгэдэг учраас ийм хүн болсон

Клэйр    тэгвэл та бүх өвчтэй хүмүүс шийтгэгдэж байгаа гэж боддог байхнээ? Доод давхарт үе мөчний хавдартай 8 настай хүүхэд бйагаа, түүнд бурхан өөрийг нь үзэн яддаг гэж хэлэх үү?

Эр            тэр охин шийтгэлээ хүлээж шаналаагүй гэдэгт итгэлтэй байна. Тэр шаналж байгаа учраас бусад хүмүүс өршөөл үзүүлж, түүнд өрөвч хандах боломж олдож, түүнийг хөглөнө. Би түүний төлөвлөгөөг мэдэхгүй гэхдээ энэ чиний бодсон шиг энгийн зүйл биш

Клэйр    үгүй ээ, энэ энгийн зүйл биш. Таны өвдөлтийг эс тооцвол.

Эр            түүнийг Майкл гэдэг байсан. Эхнэр нь цогцосыг нь олсон.

Эм           Чи үүнд хамаагүй.

Эр            би түүнийг сэтгэл гутралтай байсныг мэднэ

Эм           гэхдээ чи дээрдэж байна л гэж бодсон

Эр            би дуудлагыг нь аваагүй. Би ууж байсан. Шинэчлэл гээд урт өдөр байсан, тэгээд л би хараал идсэн юм ууж байсан.

Алекс    сайн уу Шон? Сайн уу Карли? Би Сэди Барнсад таталтын эсрэг эм өгсөн, пэнитойны түвшинг шалгаад өгөөч.

Карли   мэс засалчид өөрсдийнхөө сорьцыг авч байгаад хүмүүс баяртай байгаа байхдаа

Алекс    чи энд ямархуу байна даа?

Шон       Карли эмгэг судлаачдыг мөрдөгчид, мэс засалчдыг ядарсан цагдаа гэж хэлсэн

Алекс    Шон чи энд жаргалтай бйана уу?

Шон       өвчтөнд хэзээ тунг нь өгсийн?

Алекс    цагийн өмнө. Шон, чи жаргалтай байвал болоо. Гэхдээ үгүй бол, Ханд ямар бйагаагаа хэлэх ёстой. Түүнд санаа бодлоо харуулж, өөртөө итгэдэг гэдгээ мэдрүүл

Шон       энэ чамд яаралтай хэрэгтэй юу?

Алекс    үгүй ээ, шинж тэмдэггүй байгаа. Таталтаас урьдчилан сэргийлэх гэсийн

Шон       сайн байна. Карли намайг энд хүссэн үедээ засварлага авч болно гэсэн. Би одоо завсарлага авлаа. Алхмаар байна

Лим        тэр эмгэг судлалд байх ёсгүй. Тэр сайн мэс заслын рэзидэнт.

Хан         чиний зөв

Лим        тэгвэл эргүүлж авчрах уу?

Хан         үгүй ээ. Тэр хэсгийг хувьд алдлаа. Тэр эмгэг судлалд байх ёстой. Гэхдээ сайн мэс заслын рэзидэнт байсан.

Лим        тэгвэл яагаад

Хан         учир нь тэр хэзээ ч сайн мэс засалч болохгүй. Түүнийг гурван жилийн дараа хэн ч санаа зовохгүй болсон үед яана гэж бодож байна? Тэр хэзээ санаа зовохоо болих бол? Шинэ рэзидэнтүүдийг хянаж, ээлж солилцож, сул дорой өвчтөнүүдийг өмгөөлөх. Түүнийг ямар ч аюулгүй үүнийг хийхийг харсан уу?

Лим        бид түүнд туслаж чадна

Хан         тэр мэс засалч болохыг хүслээ гээд, чи түүнийг мэс засалч болгохыг хүссэн гээд түүний мөрөөдөл биелнэ гэсэн үг биш.

Лим        чи биднийг Шоныг чамаас илүү мэднэ гэж бодож байсан уу?

Хан         чи үүнийг чиний асуудал гэдгийг бодож үзсэн үү? Тэр чамд таалагдсан учраас түүнийг баллаж байгаагаа мэдэх үү? Түүнийг эмгэг судлалд илүү тохирно гэж бодохгүй байна уу? Түүнд таалагдаж магадгүй ш дээ

Лим        энэ чамд хамаатай гэжүү?

Хан         би чамд хамаатай гэж бодсон

Мэл        хэвлийг дахиад сайн харах хэрэгтэй. Шилбэ болон сээр луу дахиад өрөмдөөд үз. Мэдрэлийн суурийг боо. Хавдрыг илүү өргөн хүрээгээр авах хэрэгтэй.

Клэйр    харагдахгүй бйана

Мэл        хавдар нугасыг улам дарж байна. Урдаас нь болон эргэн тойронд нь хүрэхийн тулд гүн очих хэрэгтэй.

Мор        сээр олон хэсэгт тарж байрласан байна. Тогтворжуулахгүйгээр бүтнээр нь авч болохгүй нь. Зүрх зогсож байна

Мэл        нугасны ачааллаас болсон нурууны шок байх. Зогсох хэрэгтэй. Гурав тоолоод шүү. 1 2 3

Эр            та нар намайг эмчилчихэж

Клэйр    үгйү ээ үгүй

Эр            минйи өвдөлт яасын?

Эм           болиоч

Клэйр    чамайг эмчлээгүй ээ. Хагалгаанд хүндрэл гарсан. Мэдээ алдуулчихсан байгаа. Удахгүй гарчихна. Хавдрыг авахаас өмнө хагалгааг зогсоох ёстой болсон. Та шоконд орсон. Зүрхний цохилт зогсож, даралт чинь унасан. Бид нэгтгэлгүйгээр хэцүү хагалгаа болно гэж сануулсан. Юу ч өөрчлөгдөөгүй. Мэдээ чинь удахгүй гарна, өвдөлт буцаад ирнэ, гэхдээ бүр дордох болно.

Эр            дахиад хэзээ хагалгаа хийх үү?

Клэйр    дахиад аа? Бид бүтэлгүйтсэн. Дараагийн удаа нэгтгэл ашиглахгүй бол хагалгаа амжилттай болохгүй

Эр            гэхдээ одоо асуудлаа мэдэж бйагаа, та нар суралцсан 

Клэйр    та яагаад хашрахгүй байгаан?

Эм           бурхан чамайг үхүүлэхийг хүссэн бодож байна уу?

Эр            гуйж бйана. Дахиад хагалгаа хий

Карли   Цианидийн хор. Атлины хэргийн үхлийн шалтгаан. Намайг яаж мэдсэнийг мэдэх үү? би үнэрлэж үзсэн, алмонд.

Шон       Парк эмчийн өвчтөн. Би еосинофилийн тоог багасгаж үзсэн, хүсэлт гаргасан хурдан тархдаг менинжиомагийн оноштой нь таарахгүй байна.

Карли   гайхалтай, сайн ажиллаж

Шон       би энэ талаар Лим эмчтэй ярилцлаа

Карли   хүлээж бай Шон, хүлээ. Чи тэгэх шаардлагагүй. Хариуцагч эмч нар энэ талаар мэдэж бйагаа. Тэд үүнийг хариуцна

Шон       би тэдэнд хэлмээр байна.

Карли   чи хүлээн авах тал дээр ажиллана, энэ чиний ажил.

Шон       миний ажил бол би хэвийн бус зүйл харвал, багийнхантайгаа ярилцаж, бид яаж эмчлэхээ шийднэ. Бид ингэж ажилладаг

Карли   Шон, шинжилгээ дуусвал бид дараагийн шинжилгээгээ хийдэг

Шон       би алхмаар байна.

Карли   чи Лим эмч дээр очиж энэ хэргийг ярилцмаар байна уу Шон? Бид энд ингэж ажилладаггүй. Шинжилгээг судлаад илтгээд, тэгээд дараагийнх руугаа шилжинэ. Чи үүнийг хийж чадах уу, цааш явж?

Шон       мэдэхгүй ээ. Гэхдээ хичээгээд л үзий. Дараагийн удаа

Хан         Браун эмчээ. Өвчтөний талаар уу?

Клэйр    үгүй ээ

Хан         орооч. Чиний талаар олон зүйл сонссон, даргатайгаа мэтгэлцсэнийг чинь мэднэ. одоо тийм зүйл болох гэж байна уу?

Клэйр    би Мөрфи эмчийн ажилласан хэргүүдийн жагсаалтыг нэгтгэчихсэн. Тусгайлан.

Хан         үнэнч найз байхнээ

Клэйр    би түүний үзэл бодлыг хүндэлдэг, өөр хэний ч гаргадаггүй санаануудыг

Хан         намайг түүнд дургүй гэж бодоо юу?

Клэйр    үгйү ээ. Гэхдээ түүний өвчнөөс болоод эсрэг байр суурьтай байгаа гэж бодож байна

Хан         түүнд харилцааны асуудал байгаа гэжүү? би андуурсан гэжүү?

Клэйр    үгүй ээ гэхдээ

Хан         тэр ханиадтай байсан бол би сайжрах хүртэл нь гэр лүү нь явуулах байсан. Гэтэл аутизмтай, сайжрах хүртэл нь гэр лүү нь явуулж чадна. Гэхдээ би хүмүүсийн амийг аварч, бидэнд туслах газар луу явуулсан. Бас намайг үнэнч байдлын тал дээр олон талаас хардаг гэдгийг ойлгоорой.

...

Эм           заза май.

Арон      сайн уу?

Эм           Арон. Чамайг харах сайхан байна

Арон      тиймээ надад ч бас. Тэндээс авч болох уу?

Эм           шоколадтай маффин уу?

Арон      тйимээ

Эм           онцгой үйл явдал болоо юу?

Арон      тиймээ

Эм           нээрээ юу?

Арон      өнөөдрөөс би бие рүүгээ хор тариулахгүй болсон. Мэдээж шоколаднаас өөр.

Эм           хими эмчилгээгээ дууссан гэжүү? хөөх. Гайхалтай. Баяр хүргэе

Арон      баярлалаа. Тэгээд өнөө орой гарч, сайхан мэдээгээ тэмдэглэе гэж бодсын. Чамайг завтай бол би даая

Эм           уучлаарай Арон. Би өөр болзоотой.

Арон      тэгвэл маргааш?

Эм           энэ долоо хоногт амжихгүй ээ

Арон      аан гээч? Би ирэх долоо хоногт ч орой бүр хими эмчилгээнд явахгүй, тиймээс орой бүр завтай

Эм           Арон би хүнтэй уулзаж байгаа. Уучлаарай.

Арон      уучлалт гуйх хэрэггүй дээ. Чамтай уулзах сайхан байлаа.

Мэл        цусны даралт болон зүрхний цохилтыг сайн ажиглаарай.

Мор        нэмэлт шингэн, даралт өсгөгч, ионтроп бэлэн. Чи яагаад шүтлэггүй юм?

Клэйр    хүмүүс өөрт өгсөн уламжлалаа дагадаг. Манай гэр бүл шүтлэгтэй байгаагүй. Сүм рүү явж ч байгаагүй.

Мэл        би ням гараг бүр явдаг байсан. Католик учраас 8 цагт. Эцэг эх маань бүх дүрмээс нь залхаад Лютеран болсон. Уйтгартай болохоор нь Католик болсон. Энэ миний уламжлал.

Мор        үхэх үед чинь юу болно гэж бодож байна?

Клэйр    намайг төрөхөөс өмнө ч ийм л байсан. Юу ч болохгүй байх

Мэл        хүрчихлээ. Өнгөрсөн удаа бүх зүйл буруугаар эргэсэн хэсэг. Бид нугасанд ямар ч ачаалал өгөхгүйгээр хавдрыг авах ёстой, үгүй бол тэр дахиад шоконд орно. Нурууны их биеэс хавдрыг чөлөөлөх хэрэгтэй. Яс зүсэгчээр хамгийн ойр болгож тэл. Сайн байна. Чөлөөт хавтгай гарч ирлээ, нугаснаас бага зэрэг тэлээрэй.

Мор        болчихлоо.

Мэл        одоо хөдөлгөлгүйгээр маш болгоомжтой ав. Барьж байж чадах уу? Рэзник эмчээ, хэмжээд өгдөө.

Мор        Урт нь 4,5 см

Мэл        хагалгааны өмнөх зургийг харуул. Хавдрыг 8 см гэсэн байна.

Клэйр    8 см хавдар яаж хоёр долоо хоногт туяагаар шараагүй байхад 4,5 болж багассын?

Мэл        багасаагүй ээ.

Лим        яагаад дуудсын Шон? Чи яагаанд туяа эмчилгээнд байгаан?

Шон       бид баримтанд итгэдэг. Тэнд өөр шинжилгээнд шилжихдээ харгалзагч эмчдээ найдах ёстой

Лим        заза тэгээд?

Шон       би Сэди Барнсын оноштой санал нийлэхгүй байна, түүний хавдрыг биопсигоор харах хэрэгтэй

Лим        Шон би

Шон       Хан эмч намайг өвчтөнүүдээс хол бай гэсэн. Өвчтөнүүд ажиглалтын өрөөнд байж болохгүй. Тиймээс би буруу зүйл хийгээгүй.

Лим        хоёр туяа эмчилгээний эмч үүнийг тусгай бүс дэх хортой менинжиома, Эм Си Эй судсуудыг боож байна гэсэн. Энэ байх ёстой газраа байгаа. Түүний клиникийн зураг гар хөлийн мэдээ алдалттай таарч байгаа.

Шон       тархины гадаргуу дах хавдар бага зэрэг буруу байна. Тусгай бүс бас бага зэрэг хэвийн бус байна.

Лим        чи ямар өөр онош санал болгож байгаан?

Шон       би өвчтөнтэй ярилцмаар байна. Хан эмчээс зөвшөөрөл авч болох уу?

Лим        Шон би, туяа эмчилгээний даргад чиний энэ саналыг хэлий. Гэхдээ Хан эмчид ойртоод дэмий байхаа. Би чамайг дахин томилох талаар түүнтэй ярилцсан. Өөрчлөлт гарах эсэхийг мэдэхгүй ч

Шон       би Клэйр байсан бол, намайг Хан эмчид сэтгэл зовоосон зүйлээ хэлэхийг зөвшөөрөх байсан уу?

Лим        тиймээ, тэгэх байсан байх

Шон       Клэйр харилцаан дээрээ алдаа гаргадаггүй болохоор уу?

Лим        тиймээ

Шон       Тэгвэл та Хан эмчийг намайг эмгэг судлал руу явуулсаныг зөв гэж бодож байна уу?

Лим        үгүй ээ.

Мор        тунгалагийн булчирхай ч бас багассан. Энэ хоёр долоо хоногийн өмнөх ПЭТ скан. Томорсон бас тархсан байсан. Өнөөдөр, бүгдээрээ багассан байна.

Клэйр    өөрөө ингэж багасах нь меланома, бөөрний эсийн хавдар, невробластома, эсвэл зарим цусны хавдраас үүсдэг.

Мэл        сарком тархсан билүү?

Клэйр    үгүй ээ, гэхдээ тийм зүйлс болсон бол яагаад үгүй гэж?

Мэл        аль нь ч таарахгүй байна. Би хавдар алга болсон талаар уншаад үргэлж эмч нь нэг зүйл алдсан, нэг зүйл мартсан, эсвэл балласан гэж боддог.

Клэйр    онолоор бие өөрөө хавдрын эсрэг дархлааны хариу үйлдэл үзүүлсэн. Яг л өдөөх шиг болсон байх.

Мор        онолоор өдөөлт халдвараар үүсдэг гэдэг. Лабын хариу тийм зүйл байхгүй гэж гарсан. Тэхээр хамгийн боломжтой тайлбар бол

Клэйр    чи “м” үсэгтэй үгийг ашиглах нуу?

Мор        чи үнэхээр хэлж чадахгүй байгаамуу?

Клэйр    1980 оны Америкийн хоккэйний баг л ашиглаж байсан

Мэл        дахиад шинжилгээ ав. Юу ч байж болно. Молекулын үзүүлэлт, Ти эс, Пи Ди- Эл1.

Мор        өвчтөнөөс зөвшөөрөл авах ёстой. Дахиад нэг асуудал байна, дараа нь анагаахын хувьд юу хийх вэ? Тэр ирэх долоо хоногоос хими эмчилгээгээ эхэлнэ.

Мэл        үгүй ээ, дархлааны систем нь байхгүй болно, магадгүй энэ хавдрыг нь багасгаж байгаа байх

Мор        түүнийг юу эмчлэхийг мэдэхгүй бол юуг больж, юуг эхлүүлэхээ мэдэхгүй.

Клэйр    тэгээд юу ч хийхгүй гэжүү? Бурханд найдах юмуу?

Мэл        бид одоо түүнийг эмчилж байгаа зүйлд итгэх хэрэгтэй. Өчигдөр 8 цагт Тайлэнол уусан бол, өнөөдөр 8 цагт Тайлэнол ууна. Түүнийг ажигла. Маш сайн. Байнга хянаж бай.

Шон       сайн уу Глассмэн эмчээ

Лиа         сайн уу? ирсэнд баярлалаа. Тэр үүнийг хоёр цаг хийж бйана

Арон      Шон. Чи юу хийж байгаан?

Шон       лаазалсан бүтээгдэхүүнүүдээ жагсааж, дуусах хугацааг нь шалгаж байна

Арон      хийх хэрэгтэй нь зөв л дөө. Асуудал гараа юу?

Шон       үгүй ээ.

Арон      заза

Шон       заза, би Лим эмчийн өвчтөний оношийг буруу гэж бодож байгаа, гэхдээ мэдээлэлгүй бол батлаж чадахгүй, би өвчтөнүүдтэй ярилцаж болохгүй

Лиа         Шон.

Шон       би тэдэнтэй ажилламаар бйана. Хүмүүсийг эмчилмээр бйана. Та намайг дахиад мэс заслын рэзидэнт болгож чадах уу?

Арон      үгүй ээ чадахгүй Шон. Би дарга

Шон       тиймээ

Арон      би эмнэлгийн дарга байхаа больсон, Шон. Тийм, тийм байсан ч, тэр хамаагүй. Чи өөрийнхөө төлөө зогсох ёстой. Бас аан гээч? Тэгэж чадахгүй бол, шинэ мэс заслын тасгийн ахлахын зөв. Би түүнд буруу гэдгийг нь хэлж чадна. Тэглээ гээд нэмэргүй. Эсвэл чи түүнд харуулж болно.

Шон       Би Сэди Барнсын хэргийг судлаж байгаа.

Эм           тэр унтаж байна

Шон       ашгүй дээ, би түүнтэй ярьж болохгүй. Би түүний дүү Жэссийг хайж бйана.

Эм           би хараагүйн байна. Уучлаарай

...

Хан         чи яаж байнаа? Чи яагаад тушаасаны дагуу эмгэг судлалд үлдэхийн оронд, өвчтөний өрөөнд орж цүнхийг нь үзэж байгаан?

Шон       би түүнтэй яриагүй. Тэр унтаж байсан

Хан         Мөрфи эмчээ, чамайг хагалгаанд оруулах талаар бодож байсан ч сая тэгэж бодохоо больчихлоо. Чи өвчтөнүүдтэй холбоо тогтоож болохгүй. Эсвэл гэр бүл, эсвэл тэдний эд юмстай. Ойлгосон уу эсвэл би чамайг халах ёстой болох уу?

Шон       Сэдигийн нийгмийн сүлжээн дээр түүнийг авиралтынхаа зардлыг хоол шүүмжлэгчээр ажиллаж олдог гэсэн байсан. Тэр хоолны газрын үнэлгээгээр Эй байсан нэг япон рестораныг хянасан боловч дараа нь Си үнэлгээтэй болсон нь маш муу хоолтой гэсэн үг. Муу сүши өттэй болгож болно гэхдээ тэгдэггүй, ходоодны хүчил бараг бүх загасны паразитийг устгадаг. Гэхдээ хүчил эсэргүүцэгч уудаг бол үгүй, 60 сая Америкчууд үүнийг уудаг. Би цүнхэнд нь тийм сав байхыг харсан. Сэди менинжиоматай төстэй нуугдсан өттэй спарганосистэй байж магадгүй

Хан         сайхан санаа байна

Шон       маш сайн. Би өвчтөнд хэлий.

Хан         би өвчтөнд хэлнэ. Бид түүнд эхний оношоо батлахаар биопси хийнэ гэж хэлнэ. 

Шон       гэхдээ бид

Хан         энэ бидэнд эхний онош зөв эсэхийг батлах болно. Чиний онол их эрсдэлтэй. Түүнд найдвар төрүүлэх аюултай

Мор        хагалгаа сайн болсон. Бид хавдрыг ямар ч хүндрэлгүйгээр авсан.

Эр            баярлалаа. Хими эмчилгээгээ хэзээ эхлэх үү?

Клэйр    эхлээд цөөн хэдэн шинжилгээ үлдсэн байгаа.

Мор        Бас таны түүхийг дахиад нээнэ. Ууж бйагаа бүх эмийг чинь зөв эсэхийг баталгаатай болгоно.

Эм           түүхийг нь үзмээр бйагаамуу? Хагалгааны дараа юу?

Эр            юу болоод байнаа? Бидэнд юу хэлэхгүй байгаан?

Эм           алдаа гараа юу?

Мор        үгүй ээ. Үнэндээ хагалгаа бидний найдаж байснаас ч сайн болж өнгөрсөн. Таны хавдар өөрөө алга болж байгаа.

Клэйр    бид дахиад шинжилгээ авна. Үүнд анагаахын тайлбар байгаа гэдэгт итгэлтэй байна.

Эм           Кларэнс

Арон      сайн уу?

Эм           сайн уу Арон? Нөгөө, минйи чамд хүнтэй уулзаж байгаа гэж хэлсэн зүйл, худлаа. Би болзож байсан гэхдээ яг тийм

Арон      заза

Эм           бид бид зүгээр л хоорондоо тохирохгүй. Би үүнийг хэлэх гэж ирсэн юм

Арон      тийм бишээ. Наадах чинь худлаа. Чи надад сайн. Маш их. Би чамд түүнээс илүү сайн. Яг юу болоод байгаан?

Эм           би үнэхээр ийм зүйл хиймээргүй байна

Арон      манай ирээд

Эм           хэлэх гэсэн зүйлээ хэлэх гэж, сая хэлчихлээ

Арон      чи үнэнээ хэлэх гэж ирсэн, тэгээд хэлэхгүй юмуу? Чи бүрэг хүн биш

Эм           биш ээ.

Арон      тэгвэл юу гэж?

Эм           өнгөрсөн удаа намайг энд ирэхэд бид дээшээ гарсан

Арон      тиймээ тэгсэн.

Эм           чи унасан

Арон      тиймээ тэгсэн

Эм           би чамд туслах гэсэн ч чи намайг түлхсэн

Арон      би их ичсэн

Эм           чи өвдсөн байсан. Чамд тусламж хэрэгтэй байсан

Арон      одоо өвчтэй байхаа больсон. Магадгүй ээ. Тэгээд тэмдэглэмээр байна. Чамтай, ялангуяа чамтай

Эм           бид хөгжилтэй байдаг. Чи, чи намайг инээлгэдэг. Надад сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Би чамтай хамт байх дуртай

Арон      аймшигтай сонсогдож байна

Эм           гэхдээ муу зүйлс болдог. Арон, зүгээр хамтдаа хөгжилтэй байж болохгүй. Нэг нь өвдвөл, бидний нэгд анхаарал халамж хэрэгтэй үед

Арон      байз байз байз. Би зүгээр л гараад чамтай оройн хоол идмээр байна. Рэно руу зугтаж, Элвисийн хослолтой санваартан олох гээгүй

Эм           тэгээд бид юу хийхийн Арон? Зүгээр л сайхан газартай толгод өөд гарч, зугаалж суух уу? Дараа нь гэртээ очоод чиний залгахыг хүлээх үү? би зүгээр л уучлалт гуйхаар ирсэн .Намайг уучлаарай. Би чамайг, би чамайг хими эмчилгээгээ дууссанд баяртай байна. Бас, чи энэ зүйлийг давж гарнаа

..

Мор        таны эсрэг бие хэвийн байна. бүх зүйл хэвийн байна. Бид шинжлэх ухааны тайлбар олж чадсангүй

Эм           бидний залбирал, энэ бол гайхамшиг

Клэйр    гайхамшиг биш мөн ч байсан, бид одоо ижил түвшинд ирлээ. Таны өвдөлтийг багасгах нурууны нэгтгэл хийхгүй байх шалтгаан байхгүй.

Эр            дахиад шинжилгээ ав.

Эм           Кларэнс

Мор        дахиад шинжилгээ авах шаардлагагүй

Эр            байх ёстой. Тайлбар байх ёстой. Дахиад шинжилгээ ав. Шинэ шинжилгээ ол.

Клэйр    бүх гуниг уур хорсол, уур хилэн гүтгэлэг, хашгирааныг өөрөөсөө холдуул

Эр            Эфишианс, 4:31. Би чамайг итгэгч гэж бодоогүй шүү

Клэйр    бишээ, больчихсон. Таныг ч бас биш гэж бодож байна. Бурхан шууд Ноа, Мосэс, Жоб, Соломонтой харьцдаг. Одоо тэр Сан Хосэгийн номлогч Кларэнсийг номлогчийн эгнээнд нэгдүүлэхээр сонгож авсан. Намайг уучлаарай гэхдээ шатаж байгаа бут байхгүй л бол, бурхан таныг хувийнхаа төсөл болгож бүтээсэн гэдэг худлаа.

Эр            бурхан бид бүхэнтэй ярьдаг. Зүгээр л сонсох ёстой

Клэйр    та түүнийг сонсохгүй байна. хүмүүс үргэлж л хавдар тусдаг. Ихэнхдээ их шаналдаг. Тийм зүйлс өвөрмөц биш. Юу содон байна гэхээр хурдан тархдаг үсэрхийлсэн хавдар ямар ч тайлбаргүйгээр алга болж эхэлж байна. Асуудал бурханд байгаан биш. Та өөрийгөө уучлах ёстой.

Эр            миний хийсэн зүйл

Клэйр    хийж болохгүй зйл. Гэхдээ өвдөлт чинь болно

Эм           Кларэнс. Чиний өвдөлт, чиний өвдөлт хэнд ч сайн зүйл авчрахгүй.

Эр            заза

Мэл        зүсэгч, алх өгөөрэй

Мор        чи сүмд явж байгаагүй гэхдээ худлаа хэлсэн. Юу болсын?

Клэйр    би энэ талаар ярьмааргүй байсан болохор тэгсэн

Мор        чамайг шүүгээгүй ээ. Минйи дүү хичээлээсээ жилийн чөлөө аваад аялж ирэхдээ үл итгэгч болсон

Клэйр    тэгвэл түүнээс асуу

Мор        чөлөөтэй болох уу эсвэл хоосон санагддаг уу?

Мэл        эхний тэнхлэгийн шурагийг өгөөрэй

Клэйр    хайртай хүнээ алдаж байгаа юм шиг байсан

Карли   үнэнийг мэдэх мөч

Хан         намайг дагаад яв. Бидний анхны онош буруу байж. Танд менинжиома алга. Тархинд чинь өт байгаа. Энэ заваан сонсогдож байгаа ч бүрэн эмчилж болно.

Эм2        тэхээр тэр мэдрэмж буруу байсан бйахнээ?

Алекс    энэ таныг аварлаа

Хан         Мөрфи эмч ч бас. Энэ бол таны шинжилгээн дэх хэвийн бус байдлыг илрүүлсэн эмгэг судлаач. Бид үүнээс болж л мэдлээ.

Эм2        таныг тэвэрч болох уу Мөрфи эмчээ?

Шон       үгүй ээ

Лим        та хоёр манай баг өтийг мэс заслын аргаар авсаны дараа үлдсэн 50 оргилдоо авирч болно

Эм2        баярлалаа

Лим        тэгэлгүй яахав

Хан         чиний өнөөдөр хийсэн зүйлийг олон эмч нар хийж чадахгүй, Шон. Сайн ажиллаа.

Шон       тиймээ би үнэхээр сайн ажилласан

Хан         ихэнх хүмүүс баярлалаа гэдэг гэхдээ зарчмын хувьд энэ буруу хариулт биш. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Чи тэгэх эрхтэй

Шон       би салхилж явмааргүй байна. Би шинжилгээ дуусангуут дахиад шинжилгээ хийхийг хүсэхгүй бйана. Би эмгэг судлаач баймааргүй байна. Хан эмчээ, та намайг дахиад мэс заслын рэзидэнт болгох ёстой.

Хан         тэгэж хэлсэнд баярлалаа. Чамайг өөрийгөө өмгөөлж чадах эсэхийг би гайхаж байсан шүү. Гэхдээ үнэндээ Шон, чиний өнөөдөр хийсэн зүйл миний зөв байсныг баталсан. Чиний чадвар гайхалтай. Сул тал чинь ч мөн үүнтэй ижил. Чи агуу эмгэг судлаач болж чадна. Зүгээр л амийг нь аврахыг хүлээж байгаа бүх Сэдиг бод

...

Эр            Браун эмчээ, Рэзник эмчээ

Мор        хагалгаа сайн болсон. Таны нуруу одоо зүгээр

ЭР           би айж байна

Мор        эдгэх явцад өвдөлт мэдрэгдэж магадгүй гэхдээ

Эр            үгүй ээ би, бурханы үгийг зөрчсөн бол яана гэж бодож байна

Клэйр    итгэл үнэмшилтэй байх ёстой

Эр            гэхдээ чи итгэхээ больсон

Клэйр    надад хэцүү үед туслах гайхамшиг байгаагүй

 

 

Back to episodes Go home