Good doctor S2 15

Хан эмч- эр

 

 

Лим                умайн ханыг зүсч байна.

Эр            сайн байна, үнэхээр сайн байна. Бүх юм сайхан болноо.

Эм           амлаж байна уу?

Лим                хүүхдийг гаргачихлаа.

Эр            хүйн хавчаар. Соруул.

Эм           гуйж байна. Би охиноо харж болох уу?

Лим        болноо. Тэгэлгүй яахав. Уучлаарай. Бид түүнийг хагалгаанд оруулах хэрэгтэй. Та санаа зовохгүй байж болноо

Аоки      танай шинэ дарга үнэхээр хоцорч байна шүү

Марк      манай дарга.

Аоки      би зөвлөлд Хан эмчтэй санал нэгдлээ гээд санаа зовоогүй гэсэн үг биш.

Марк      Хан эмч шиг танилтай байна гэдэг том давуу тал, тэр надад бидэнд тулгараад байгаа Эмнэлгийн зөвлөлийн төвөгтэй ажилд тусална гэж хэлсэн.

Аоки      би мөнгөнд санаа зовоогүй ээ. Тийм ихийг төлвөл тэд үүнийг боломжийн санал гэж үзнэ. Хүнд өөрсдийг нь угтаж авах үдэшлэгт ирэх хэрэггүй гэж бодогдуулна.

Клэйр    хүүхдийн хэвлийн гажиг төрөхөөс өмнөх зурган дээр арай бага байсан.

Лим        эхлээд зүрхийг нь эмчлэх хүртэл түр хүлээх болох нь. Ингээд харсан чинь хананцар нь шотланд бяслаг шиг харагдаж байна. Нярайн зүрхний мэс засалчийг дууд.

Хан         тэгэх шаардлагагүй ээ, би удахгүй орлоо

Лим        та хэн бэ?

Хан         намайг Жэксон Хан гэдэг. Шинэ мэс заслын тасгийн ахлах

Сайн эмч- 2 дугаар бүлгийн 15 дугаар анги

Хан         Эко хаймсуур өгөөрэй. Хөгжмөө асаачих. Гуурсаас нь эхэлцгээе. Энэ өвчтөний зүрхэнд байгаа Мөрфи эмчээ

Клэйр    хөгжим бага зэрэг сатааруулаад байх шиг байна

Хан         надад хөгжимгүй бол яг тэгэж санагддаг. Би илүү урт гуурсыг нь авлаа, Мөрфи эмчид хавчаар хэрэгтэй байна. 5 секундын дүрэм. Тоглосон юмаа. Хэвлийг нь яах уу? Лим эмч яагаад одоо үүнийг хэвлийд оруулаагүй вэ?

Шон       хангалттай зай байхгүй байгаа. Хэвлийн даралтыг нэмэгдүүлэхгүйгээр зай гарахгүй, энэ нь хэвлийд очих цусны урсгалыг огцом бууруулна.

Хан         цусны эргэлтийн зарчмын дагуу бол, Браун эмчээ?

Клэйр    судасны эсэргүүцэл, цусны урсгал даралтын налуугаар өдөөгдсөн хүчээр урсана

Хан         үүнийгээ яаж тооцоолж байна?

Клэйр    би сайн мэдэхгүй байна

Шон       Пи Ар 4-өөр хуваагдсан Эл Ню 8 удаа

Хан         сайн байна Мөрфи эмчээ. Тийм учраас бөглөгч хийгээд нэмэргүй. Зүрхэн дэх хүчтэй даралтын налуунд тэсэхгүй

Лим        эмчилгээ байгаа юу?

Хан         урт хугацаанд бол байхгүй ээ. Яг одоо бол надад хүйны наалт, Пи И гуурс хэрэгтэй байна.

Шон       та уушгины артерийн тайралт хийж байна.

Хан         энэ бидэнд хүүхдийг алдахаас өмнө төлөвлөгөө олоход цаг хожиж өгнө

Эм           Лабын техникч 6 дугаар өрөөнд ирээрэй. Лабын техникч 6 дугаар өрөөнд

Мэл        та миний ивэрхийний хагалгааг цуцлаа юу?

Хан         урьдчилж хэлээгүй цуцласанд уучлаарай. Гэхдээ танилцахад таатай байна. Жэксон Хан

Мэл        Нил Мэлэндэз

Хан         мэдэж байгаа. Зүрхэн дотор зүрх шилжүүлэн суулгах хагалгаа чинь сайн байсан шүү. Надад Минэш Гоайлд зөвлөгөө хэрэгтэй байна. нэг компаний гүйцэтгэх захирал

Мэл        онош нь юуын?

Хан         одоогоор байхгүй байгаа. Тэр энд бүтэн биеийн үзлэг бас оношоо мэдэхээр ирсэн. Надад удаан үргэлжилсэн гүйцэтгэх Вэллнэс

Мэл        би мэс засалч хүн, дотрын эмч биш. Урьдчилсан үзлэг хийдэггүй. Өвчтөн хэр баян байх нь хамаагүй

Хан         баян өвчтөнүүдийн давуу талыг мэдэх үү? бидэнд ядуу өвчтөнүүдийг эмчлэхэд тусалдаг. Бас би Минэшд амалчихсан. Би өөр хэнд хандах билээ дээ?

Мэл        даралт чинь 110/70 байна

Эр            Жэксон, Хан эмч таны талаар сайхан зүйлс хэлсэн

Мэл        сайн л хэрэг байна. И Кэй Жи хэвийн, жингийн илүүдэлгүй, зүрх уушги чинь сайн байна. өдөржин шинжилгээ өгч, эрүүл мэнддээ санаа зовох ямар шалтгаан байгаан?

Эр            би санаа зовоогүй ээ. Мэдлэг бол хүч чадал. Би шинэ зах зээлд орохдоо газрынхаа талаар бүхнийг судалдаг, хэрэглэгчийн хэрэгцээ, байт зах зээл, өрсөлдөгч нар гээд л.

Мэл        бие чинь бизнес биш гэдгийг мэднэ биздээ

Эр            амьдралынхаа бүх зүйлийг төсөөллөөр удирддаг галзуу баян хүн шиг ярьж байгаагаа мэднэ. тийм л юм шиг байна. Аав маань ч бас эрүүл байсан. Нэг л өдөр гүйж байгаад нас барчихсан.

Арон      сайн уу?

Эр            сайн уу? сайн уу намайг Ларри Чайлдс гэдэг. Гар барьмаар л байна гэхдээ надад дархлааны систем байхгүй.

Арон      Арон сайн уу?

Эр            танилцахад таатай байна. Чинйи хавдар ямар амттайн?

Арон      ямар амт аа?

Эр            тиймээ

Арон      Глиома

Эр            үгүй байлгүй дээ. Тархи уу нугас уу?

Арон      тархи

Эр            хөгшөөн, бид хавдраараа адилхан юм байна

Арон      юу?

Эр            юу хийлгэж байгаан? Винкристин. Хүчтэй гэж дуулсын байна. Миний эмч үүнийг намайг ална гэж бодож бйагаа. ДАжгүй юу, эсвэл үхлээ хүлээж байна уу?

Арон      тэсч л байна, баярлалаа

Эр            би гуравдах хими эмчилгээгээ хийлгэж байна. Таныг энд хэдэн удаа харсан. Таныг энд хэдэн удаа харсан. Та хүмүүстэй танилцдаггүй биздээ?

Арон      тиймээ

Эр            би таныг дуртайяа танилцуулна. Үнэхээр нөхөрсөг хүмүүс шүү

Арон      зүгээр дээ баярлалаа

Эр            танд очдог дэмжлэгийн бүлэг байгаа юу?

Арон      байхгүй ээ

Эр            хүн бүрт хавдрын бүлэг байдаг.

...

Мор        битгий хөдлөөрэй. Баярлалаа. Биднийг дуудсанд. Тэр шинэ ахлахын өвчтөн. ЭНэ бол гайхалтай боломж

Алекс    эсвэл ямар ч утгагүй шинжилгээнүүд. Мэдээж баярлаж байнаа

Мор        Хан эмчийн талаар ярил даа

Мэл        их шулуун шударга, өөртөө бат итгэлтэй. Биеэ өргөмжилсөн.

Мор        бага зэргийн биеэ тоох буруу зүйл биш. Хан эмчийн артери солих арга барилыг дэлхий даяар хийдэг.

Алекс    шинжилгээ хийсэн нь болж.

Мэл        бодлоо битгий өөрчлөөрэй Парк

Алекс    үгүй ээ дэлгэц рүү хардаа. Тэр хавдартай юм байна

...

Эр            Пэрси зүгээр үү?

Эм           бид түүнийг Пэрсифон гэж нэрлэсэн

Шон       тиймээ. Би түүнд тэжээлийн гуурс залгасан. Пэрси одоо зүгээр байгаа. Бид гажигийг нь засахаар арга хайж байгаа.

Эм           тэр яагаад, яагаад ийм төрөлхийн гажигтай төрж байгаан бол?

Эр            Даяан. Бид эмчтэйгээ ярилцсан. Тэр ийм гажиг шалтгаангүй үүсч болно гэж хэлсэн.

Шон       тиймээ. Бараг 50 хувь нь шалтгаангүй байдаг.

Эм           би клиникийн сэтгэл гутралд пароксэтин ууж байсын

Эр            тэгээд жирэмсэн гэдгээ мэдэнгүүтээ уухаа больсон. Тэр ихдээ 5 6 долоон хоногтой байсан

Эм           эмч маань судалгаанаас харахад сэтгэл гутралын эсрэг эм жирэмсний үед аюулгүй байдаг гэж хэлсэн. Гэхдээ энэ үнэн юмуу, эсвэл намайг хамгаалаад байна уу?

Шон       пароксэтинээс болж ийм төрлийн гажиг үүсдэг гэсэн судалгаа байдаг. Тийм байх боломжтой.

Эр            хортой юу хоргүй юу гэдгийг нь мэдэхгүй гэжүү?

Мэл        биопси хийж байж мэднэ, би цаг авчихсан байгаа. Өглөө юу болоод байгааг олж мэднэ.

Эр            сайн байна. Сайн байна.

Мэл        хэн нэгэнтэй утсаар ярихгүй юмуу? Гэр бүлийн гишүүн, найз ч юмуу?

Эр            хорт хавдар гэдгийг нь мэдэхээрээ шийдий

Шон       транскатэтэрийн замыг ашиглаж, нүх бүрийг тус тусад нь нөхөж болно.

Лим        зүрх нь хушганы хэмжээтэй. Дотогшоо ороход дэндүү жижигхэн

Клэйр    нүхнүүдийг хаах ганц том нөхөөс даралтыг хааж чадна

Шон       тиймээ. Бас хэм алдагдлыг үүсгээд байгаа цахилгаан дамжуулгыг хаана.

Хан         Мөрфи эмчээ. Та ээжийг нь хүүхдийнхээ төрөлхийн гажигт буруутай гэж хэлсэн юмуу?

Шон       үгүй ээ би ууж байгаа эм нь нөлөөлсөн гэж хэлсэн

Хан         яагаад тэгэж хэлсийн?

Шон       үнэн болохоор

Хан         энэ түүний одоо байгаа нөхцөл байдалтай холбоотой гэжүү?

Шон       үгүй ээ

Хан         энэ хариулт чинь түүнд ямар санагдана гэж бодож байна? Чи юу болно гэж бодож байна? Ээж нь сэтгэл санаагаар унасан. Аав нь ууртай байна. Би ч тэгэх байсан

Лим        Шон бол рэзидэнт. Рэзидэнтүүд алдаа гаргадаг

Хан         тийм өвчтөнүүдийн сэтгэл санааны асуудлыг шийдэх нь охинд нь хагалгаа хийж байгаатай адил ажлын нэг хэсэг.

Клэйр    нийгмийн дохио зангаа Шонд хэцүү байдаг гэхдээ бид түүнтэй хамт

Хан         чи өөрийнхөө дутагдалд л анхаарах хэрэгтэй, судасны эсэргүүцэлд томъёо олдог ч юмуу.

Шон       Хан эмчээ. Бид ховдлыг нээгээд зүрхэн дэх бүх нүхийг нөхөж болно

Хан         битгий сэдэв өөрчлөөд бай Мөрфи эмчээ.

Шон       тэгээгүй ээ Хан эмчээ. Бид хүүхдийн талаар ярилцаж байсан

Хан         нээрээ юу? Чи намайг ирэхээс өмнө болон дараа гарсан ялгааг харахгүй байна уу?

Шон       бид хүүхдийн талаар ярьж байсан.

Хан         Эл Эйгийн хүүхдийн эмнэлэгт энэ аргыг туршиж үзсэн. Хүүхэд долоо хоногийн дараа нас барсан. Оёдол нь тэсээгүй, зүрхний хана урагдсан. Үргэлжлүүлээд хайцгаа. Мөрфи эмчээ, дахиад тэр эцэг эхтэй ярьж болохгүй

Лим        би хамт гары. Та миний рэзидэнтүүдэд хатуу хандаж байна. Олон нийтийн газар зэмлэж, хагалгааны үеэр асуултаар бөмбөгдөөд л. Ичээж сургах нь миний хэв маяг биш

Хан         ойлгож байна. Гэхдээ энэ миний рэзидэнтүүдтэй хандах хандлагатай хамаагүй. Мөрфи эмчид санаа зовж байгаа биздээ

Лим        олон эмч нар өвчтөнөө асрах тал дээр асуудалтай байдаг. Тэр залуухан

Хан         та рэзидэнт байхдаа өвчтөнд тэгэж хэлэх байсан уу? Анагаахын оюутан байхдаа? Мөрфи буруу зүйл хийсэн эсэхээ ч мэдэхгүй

Лим        Шон юмсыг хүлээж авахдаа бусдаас ялгаатай

Хан         яг тийм. Хичнээн шургуу ажилласан ч, та хичнээн түүнд туслах гэж хичээсэн ч түүний хязгаарлагдмал байдал өөрчлөгдөхгүй. Тэр цаашид ч эрс тэс ялгаа болон харилцаан дээр манай өвчтөнүүдэд нөлөөлнө

Лим        Шон энд байх эрхтэй. Түүний чадварыг харвал та ч хүлээн зөвшөөрнө

Хан         миний бурууг батлахыг тэсэн ядан хүлээж байя

Эм           20 минут суух ёстой шүү. Үүдний өрөөнд ухаан алдаж унамааргүй байгаа биздээ

Арон      мэднээ мэднэ, баярлалаа

Эр            энэ өвчин минйи харилцааг өөрчилсөн, миний чухал зүйлсийг, бас хэн болохыг минь өөрчилсөн. Хавдар бол ялгарал

Арон      хавдар бол эсийн мутаци.

Эр            энэ өрөөн дэх хүмүүс бол минйи найзууд

Арон      чи хэдтэйн 20-той юу? Би чамаас гурван дахин ах. Би чамайг найз гэж бодохгүй байна.

Эр            өнгөрсөн удаа хуулийн сургуулийн найзуудтайгаа уулзахад, жинхэнэ сүйрэл болсон

Арон      жинхэнэ сүйрэл гэсэн үг ашиглаж байгаагаас чинь харахад ойлгомжтой байна

Эр            Тэд ямар пүүсд ажиллаж байгаа тухайгаа ярьж, харин би Кэндисийн чөмөгний хавдар химийн дэглэмдээ хариу үзүүлж байгаа талаар ярьсан. Мартаснаас түүнд толгойны өвчинд сайн гаатай тос байгаа. Би наад царайг чинь мэднээ. Алив май. Дуртай дургүй ч та бидний нэг.

Мэл        юу болж байгааг харуулаач.

Мор        энэ ууцны мэдрэлийн ёзоортой их ойрхон байгаа.

Хан         юу болж байна даа?

Мэл        хавдар шулуун гэдэсний артери луу тархсан байна. Би түүний биеийн доод хэсгийн цусны хангамжийг гэмтээхгүй гэж хичээж байна

Мор        Хан эмчээ, намайг Морган Рэзник гэдэг. Таны Майтоми дээр гарсан нярайн хэт томролттой ходоодны амны нарийсалтын нийтлэл их таалагдсан.

Хан         замбараагүй ажлынхаа хажуугаар судалгаа хийсэн чинь таалагдлаа. Харин чи?

Алекс    Алекс Парк.

Хан         Парк, чи цагдаа байсан билүү. Хоёрдах карьер чинь эмч, сайн зүйл шүү. Шинэ өнцөгөөр харах боломж.

Мэл        артерийг хөндчихлөө. Зүүгээ гаргаарай

Мор        цус аарцаг руу орж байна

Алекс    нээж үзэх үү?

Мэл        үгүй ээ. Дунд чөмөгнйи артерийг бэлд. Арт кат өгөөрэй.

Алекс    даралт унаж бйана

Мэл        мөнгөлөг ерөндөг.

Хан         сайн байна. Дараагийн удаа битгий алдаарай

Мэл        дараагийн удаа гэж байхгүй. Биопси хэтэрхий аюултай байна. Нурууны үений эсийн хортой хавдар юм шиг байна. Нурууны мэдрэлийн эсний хавдар шиг гэхдээ аюулгүй, түгээмэл тохиолддог

Эр            гэхдээ баттай мэдэхгүй байна

Мэл        биопси хийж чадаагүй учраас тиймээ. Энэ нарийн шинжилгээний дутагдал. Хүн бүрт хэвийн бус байдал ажиглагддаг. Ихэнхэд нь юу ч байдаггүй. Гэхдээ асуудал гарч ирвэл, хэцүү сонголт хийх ёстой болно

Эр            тэгээд миний хэцүү сонголт яг юуын?

Мэл        бид хавдрыг авч болно. Энэ үнэхээр эрсдэлтэй хагалгаа. Саажилт үүсэх эсвэл хагалгааны ширээн дээр үхэж ч магадгүй. Эсвэл юу ч хийхгүй. Үргэлжлүүлэн ажиглана, долоо хоног бүр зураг авна. Гэхдээ эсийн хавдар хурдан тархдаг. Зурган дээр харагдах үед таны биеэр нилэнхүйдээ тархсан байна.

Эр            тэгвэл энэ хавдар биш байвал гэхдээ мөн би хүлээвэл, үхнэ гэсэн үгүү

Мэл        тиймээ

Эр            бас хүлээхгүйгээр хагалгаа хийлгэвэл, үхэх магадлал өндөр бйагаа гэсэн үг

Мэл        тиймээ

Эр            надад бодох хугацаа хэрэгтэй

Шон       Энэ 5 сарын нярайн хагалгааны тайлан байна. Би 3 сарыг дуусгачихлаа, 4 сар хэрэгтэй байна

Лим        надад 4 сарынх байна Шон.

Шон       үгүй ээ. Үгүй ээ, та Нярайн мэс заслын шинэ арга барилыг унших ёстой. Клэйрд Нярай судлалын Английн сэтгүүл байгаа

Лим        Шон, чи Ханы дэргэд байхдаа хэсэг хугацаанд чимээгүй байх хэрэгтэй

Шон       тэгвэл яаж түүний асуултанд хариулахын?

Лим        чамаас асуувал мэдээж хариулна. Харин хагалгаанаас гадуур үед түүнээс хол байх хэрэгтэй.

Клэйр    Шоныг Мэлэндэз эмчтэй тэгэж ханд гэсэн бол тэр одоо ч соруул хийж байх байсан.

Эр            Цэнхэр түгшүүр, НиКЮ 4 дэх ор. Цэнхэр түгшүүр НиКЮ 4 дэх ор.

Эм           хүчилтөрөгч унасан, төв венийн даралт гэнэт өссөн

Хан         уушгины артерийн боолт унаж байна. Допамин 8-ыг хий

Лим        түүнд маск зүүх хэрэгтэй

Хан         удаан тэсэхгүй ээ, өөр сонголт хэрэгтэй. Би эцэг эхэд нь хэлий

Лим        зүрхийг нь бүрэн дэмжих хэрэгтэй.

Хан         юм олоо юу? юу ч болно

Лим        Кливландын групп энэ гажигийг тайралтаар эмчилж чадсан байна. Би илүү гарсан үрэвсэлтэй эдийг болон хэвлийн хэсгийг авч чадна. Гэдсийг нь бүр жижигхэн болгож магадгүй.

Хан         болох л юм.

Лим        Хэвлийнйих нь хэмжээнээс их хэсгийг тайрах болох нь. Хоол шингээх чадваргүй болох магадлалтай.

Хан         зөв тэнцвэрийг нь л олоход болно. Энэ бидэнд байгаа ганц төлөвлөгөө. Зүрхний хувьд, Мөрфигийн санал болгосноор ховдлоор орж болохын

Клэйр    та оёдлын тогтоон барих тал дээр санаа зовж байсан.

Хан         одоо ч өөрчлөгдөөгүй. Азаар хөндлөн матресийн оёдлоор хийж болно. Энэ оёдлын шугам дах даралтыг тэсч чадна.

Клэйр    эдийн доор цусны бөглөрөл үүсэх эрсдэлтэй

Шон       Лим эмчээ? Хан эмч надаас асуулт асуугаагүй ч надад хэлэх нэг санал байна

Лим        тэгээд хэлэл дээ Шон

Шон       зүрхний тосгуураар орвол, оёдлын шугамд санаа зовохгүй байж болно

Хан         бид энэ талаар л ярилцаж байна. Хүүхдийн зүрхэн дотор зохих газар нь нөхөх хангалттай зай байхгүй.

Шон       тэгэх шаардлагагүй Хан эмчээ. Түүний зүрхэнд таарсан жижигхэн бөглөөс гаргана, яг мөөг шиг их биеийг Пи Ти Эф И дискээр. Дараа нь их биеийг диск хананд тултал нүхнйи аль нэгээр оруулж, бүх нүхнүүдийг бөлгөнө.

Клэйр    банны нүхийг бөглөдөг шиг үү

Шон       тиймээ. Зүрхний зүүн талын даралт өндөр байвал бүх зүйл хэвийн болно

Клэйр    бидэнд оёдол тавих ч шаардлага гарахгүй.

Хан         гайхалтай санаа байна. Эцэг эхэд нь хэлэх хэрэгтэй.

Лим        зүрхний хувьд л сайхан санаа. Гэхдээ тэдэнд хэвлийний мэс заслыг удаан хугацаанд хийхээр төлөвлөж байгаагаа хэлэх ёстой. Зүрхийг эмчлэх нь энэ боломжийг үгүй хийж байна. Туршиж ч үзэхгүй

Эр            наадахаа хөдөлгөж болохгүй

Арон      өршөөгөөрэй?

Эр            хэн хөзрөн дээр булхайцдагийн? Та өөрийгөө л хуурч байна. Дахиад л

Арон      өглөөний мэнд Ларри.

Эр            энэ эршүүд зүйл юмуу? Жинхэнэ эр хүн энэ зовлонгоосоо хүнд найдалгүй, хүмүүстэй харьцалгүй давах ёстой юмуу?

Арон      хавдрыг ялгарал гэж харах нь бидний хийх ёстой сүүлийн зүйл. Энэ бүхнийг яг одоо аймшигтай болгож байна. Бид амьдралынхаа төлөө өдөр тутам тэмцэж бйана. Энэ талаар ярих ямар ч утгагүй.

Эр            Кэндис хоцорч байна шүү. Үеэл нь түүнийг очиж авахаа мартсан бйах. Дахиад л. Эсвэл муу мэдээтэй байгаа. Эсвэл үхсэн ч байж магадгүй. Бид өдөр тутамдаа тэмцэж байна. Би найзтай болох байсан

Эр            би ээж ахтайгаа ярилцсан, тэд хагалгаа хийлгээд хэрэггүй гэсэн. Үнэндээ тэд энэ хавдраас илүү таны мэс заслын чадвараас айж байгаа.

Мэл        та юу гэж бодож байгаан?

Эр            надад тоо баримт хэрэгтэй

Мэл        суугаач. Ийм зүйлийн тоо баримт гэдэг, үүнд олон хувилбар байгаа.

Эр            би энэ хагалгааг ямар ч хүндрэлгүйгээр давах боломж байгаа юу?

Мэл        энэ их хүч сорьсон хагалгаа. Хүндрэлгүйгээр гэвэл 80% гэж хэлнэ. Гэхдээ энэ хавдар хортой байх бараг боломжгүй.

Эр            тоо хэлээч

Мэл        нурууны мэдрэлийн эсийнх байх 5%-ийн боломжтой. Тоо гэр бүлийнхтэй чинь санал нэг байна. Надтай ч бас

Эр            Би үргэлж хийгээгүй байсанаас хийсэн нь дээр гэж үздэг. Би хагалгаа хийлгэнээ. Итгэлтэй байдал хэргээ гаргана.

Эм           зүрхний аппаратаасаа салж чадна гэсэн үгүү?

Хан         бүх зүйл сайн байвал чаднаа. Зүрх нь их хүчтэй.

Эм           хэр хурдан хийж чадах уу?

Хан         биднийг хэвлийн хагалгаанд итгэлгүй байгааг ойлгох хэрэгтэй. Бүтэлгүйтэх магадлал өндөр байгаа.

Эр            хэр өндөр гэж?

Лим        Би энэ аргыг бүтэхгүй байх 90%-ын магадлалтай гэж хэлнэ. Үүнээс насан туршийн тэжээлийн дутагдал үүсч болно. Охин чинь олон сарын хугацаанд удаанаар өлбөрч үхнэ. Яг одоо түүний бие зөвхөн амьд үлдэх гэж их ачааллаж байгаа. Машиныг унтраавал

Эм           машиныг унтраах аа?

Лим        тэр хурдан бас тайвнаар явах болно. Зүрхний хагалгаа амжилттай болвол энэ сонголт байхаа болино.

Эр            эхлээд хэвлийг эмчлээд юу болохыг харж болох уу?

Хан         хэвлийг зүрхний хагалгааны дараа тэсэх эсэхийг мэдэхгүй бйагаа

Эм           хагалгаа хийх хэрэгтэй.

Эр            гэхдээ энэ бүтэхгүй бол тэр өлбөрч үхнэ

Эм           оролдоод үзэхэд

Эр            энэ бидний эрсдэл биш, түүнийх

Эм           тэгээд зүгээр охиноо явуулах гэжүү? Хэт авианд үзүүлсэний дараатай адил байна

Эр            бид хамтдаа түүнийг төрүүлэхээр шийдсэн. Энэ чиний ч бас миний ч буруу

Эм           миний буруу гэнээ? эмнээс болоод уу? Би тэр машиныг унтрааж чадахгүй

Эр            чиний гэмшил бидний хийх ёстой зүйлийг болиулж чадахгүй

Эм           энд минйи гэмшил хамаагүй. Би охиныхоо төлөө тэмцэж байна

Эр            би ч гэсэн

Марк      эцэг эх нь хүүхдийн асуудалд шийдвэр гаргаж чадахгүй бол, бидний зөвлөгөөн дээр суурилж шүүгч гаргах болно

Лим        тэхээр бид сонголт гаргавал эцэг эх нь дагана гэжүү?

Хан         сайн зүйл ч байж магадгүй. Эцэг эхийнх нь хувьд, охиноо үхүүлэх үү, аймшигтайгаар зовоож амьдруулах уу гэдгээ шийдэх нь, бидэнд ирэх дарамтыг хөнгөвчилж байна.

Марк      Лим эмчээ? Таны шийдвэр?

Лим        зүрхний аппаратыг салгая. Хэвлийн мэс засал амжилттай болох нь эргэлзээтэй

Хан         энэ тоо эмч нарын дийлэнх хэсэгт нөлөөлдөг. Би өөрсдийгөө тэднээс илүү гэж бодож байна. Бид тэр боломжийг давж чадна.

Марк      мэс заслын тасгийн ахлах байх үеэс дурсахгүй зүйл бол би ийм сонголтонд хариуцлага хүлээхгүй. Хан эмчээ, энэ таны тасаг, таны шийдвэр.

Арон      шөнөжин энд байсан юмуу?

Шон       би шинэ мэс заслын тасгийн ахлах Хан эмчтэй нэг хэрэг дээр ажиллаж байгаа

Арон      тэгээд ямархуу байна?

Шон       сайнгүй байгаа. Тэр хагалгааны өрөөнд хөгжим тавьдаг

Арон      бурхан минь, тийм үү

Шон       бас намайг өвчтөнүүдийн сэтгэл санааны асуудалд төвлөрөх хэрэгтэй гэсэн

Арон      хэцүү даалгавар бйана шүү. Чи өмнө нь найзууд эсвэл хамтран ажилладаг хүнтэй болы гэж бодож байсан уу?

Шон       их бишээ. Гэхдээ Хан эмч намайг аутизмтай ганц эмч байгаагүй бол анзаарахгүй байсан байх.

Арон      хими эмчилгээн дээр хавдарт донтсон нэг жаал байгаа. үргэлж л энэ талаар ярина. Тэр өрөөн дэх бүх хүмүүстэй найзлахыг хүсдэг

Шон       маш ухаалаг юмаа. Спэйгэл Эт Алаас хөхний хорт хавдартай өвчтөнүүд өвчинтэйгээ тэмцэх явцдаа хүмүүстэй харилцвал амьдралын чанар, урт наслах нь их байдаг гэж үздэг. Би Хан эмчийг яах ёстой вэ?

Арон      мэдэхгүй ээ. Зүгээр л ажлаа хийж, сайн мэс засалч байж, маш сайн мэс засалч бол. Тэгэж байгаад тэр аутизмийн тухай мартах байх.

Шон       яагаад тэгнэ гэж?

Арон      тэр чиний чадварыг, үнэнч байдлыг харах болно

Шон       би аутизмтай. Энэ минйи нэг хэсэг.

Эм           шүүгч яасан?

Хан         бидний саналыг хүлээж авч, хагалгааг хийхээр болсон

Эм           баярлалаа эмчээ. За Пэрси. Ээж нь чамд хайртай шүү.

Эр            би чамд хайртай Пэрси

...

Клэйр    хэвлийнээс дахиад авах уу?

Хан         тэгвэл аарцагны ясанд хүрнэ. Тэр хүссэн жиндээ хүрч чадахгүй. Хэвлийн булчингууд хоосон зайг дүүргэхэд хэтэрхий чанга байна.

Лим        гэдсийг нь корсэт шиг л бариад байна. Суллавал яах бол? Булчинг суллаж, хэвлийн эзэлхүүнийг нэмэгдүүлий

Шон       тэр булчингууд хэвлийн хананы нэг хэсэг

Лим        давхаргуудыг нь салгахгүй бол, арьс болон булчингийн хооронд хавтгай үүсгэнэ.

Хан         би Мөрфитэй зүрхэн дээр ажиллавал зүгээр үү?

Лим        Браун эмчээ, надтай хэвлийн дээр ажилла

Алекс    талбайг цэвэрлэж байна.

Мор        Хан ирэх долоо хоногийн амралтын өдөр гарна. Кармэн надтай солигдвол би түүнтэй гарч магадгүй биздээ?

Алекс    чи тэгэж хичээгээд хэрэггүй байхаа.

Мэл        тэлэгч

Мор        бидний зарим нь өмнө нь догь биш, хүлээцтэй, зөөлөн ажилтай байсан. Намайг зүгээр л тааламжтай болохоор хүмүүс миний эргэн тойронд цугладаггүй.

Алекс    тэдэнтэй сайхан харьцаж болно ш дээ

Мор        энэ нь илүү хялбар

Мэл        энд байна.

Алекс    Хавдар шиг харагдаж байгаан бишүү?

Мэл        баталгаатай биш. Эмгэг судлалын хариуг хүлээх хэрэгтэй. Хаймсуур

Мор        замд нь артери байна. Түүнийг цус алдуулахгүйгээр хавдрыг авч чадахгүй нь.

Мэл        араас нь авч болноо.

Алекс    гэхдээ Эс1 мэдрэлийн ёзоор

Мэл        түүнгүйгээр амьдарч чадна. Таслагч хайч.

Хан         тогтоогч. Бөглөөсийг хийлээ. Хэвлийн үйл ажиллагааг шалгахад бэлэн үү? Аппаратыг нь салгаад үзий. Мөрфи эмчээ, энэ таны санаа байсан. Та хийж болно

Клэйр    хэвлийн даралт хэвийн. Гэдэснээс нь ус ялгарч байна.

Хан         уушгины даралт нэмэгдэж бйана. Простсайклин, нитритийн оксид. Уушгины даралтыг багасгах хэрэгтэй

Шон       хүчилтөрөгч унаж байна

Клэйр    уушгины судаснаас хариу өгөхгүй байна

Хан         зүрх нь хүчтэй болсон болохоор уушгинд ачаалал өгч байна.

Лим        аппаратыг нь буцааж залгах хэрэгтэй

Шон       Пэрсифони өлбөрч үхэхгүй, өөрийнхөө шингэнд живж үхэх нь

Хан         би эцэг эхэд нь хэлий.

Клэйр    би хамт явж болох уу?

Хан         Пэрсифонигийн зүрх бүх хүчээрээ ажиллаж байгаа нь уушгийг дарангуйлж байна. одоо хийх ёстой хүнлэг зүйл бол машиныг нь унтрааж, түүнийг явуулах.

Эм           үгүй ээ би чадахгүй ээ, түүнийг явуулж чадахгүй

Клэйр    түүнийг төрсөнөөс хойших минут бүрт тэмцсэн болохоор уу. Тэрнээс өмнө, сэтгэл гутралын эм ууж байхдаа тэмцсээр байсан, тэгээд л түүнийг энэ дэлхийд төрүүлсэн. Гэхдээ Пэрсиг явуулах нь орхиж байна гэсэн үг. Түүний бие бидэнд юу хэлж байгааг сонсох хэрэгтэй. Тэр хязгаартаа хүрсэн. заза

...

Хан         би Пэрсифониг эцэг эхэнд нь сайхан харагдуулмаар байна. Машиныг нь салгая. Амьсгалын аппарат

Лим        түр хүлээцгээе

...

Шон       хавхлагийг шалга. Зүрх агших тоолонд цус зүрхний эсрэг чигт урсаж, уушгины даралтыг нэмж байсан. Нүх хэт өндөр болох үед нь даралтыг багасгаж, арагш ухрааж байсан. Гэхдээ бидний согогийн эмчилгээ энэ арагшаа урсгалыг хааж байсан бйана. Бид түүний зүрхний гажигийг хэвээр үлдээж, зөвхөн хэрэгтэй үед нь гарч ирдэг болгосон

Клэйр    зүрхний ханан дах түгжээгүй хаалга шиг гэсэн үг. Баруун талд даралт хэт өндөр болох үед, хаалга нээгдэж, уушгины даралтыг чөлөөлнө. Үлдсэн хугацаандаа хаагдана.

Лим        энэ уушгины даралтыг гуравны нэгээр багасгана. Хангалттай юу?

Хан         уушгины судасны эсэргүүцэл хэр байгаагаас хамаарна.

Клэйр    Пи Ви Ар уушгины артерийн даралтаас шахалтын даралтыг багасгаж, зүрхний гаралтыг 80 дахин хуваана.

Эм           би сүүлд эмчдээ үзүүлэхэд надад 6 сар амьдрах хугацаа байна гэсэн. Бас намайг нягтлантай гэрлээд Хойд Дакота руу нүү гэсэн

Эр            үгүй байлгүй дээ

Эм           үүнийг миний хавдарт туслах уу гэхэд тэр үгүй гэсэн, зүгээр л 6 сарыг минь уртасгана гэсэн

Эр            Нео Нацист, хавдар хоёрын ялгаа юу вэ? Хавдар ялгаварладаггүй

Арон      би нэг залуу танина, түүний орд мэлхий байсан. Энэ түүний үхсэнтэй холбоотой

Эр            яаж үхсийн?

Арон      түүнийг аварга хавч идчихсэн.

Эр            бурхан минь

Арон      Арон, тархины хавдартай.

Эм           Кэндис, чөмөгний хавдар

Арон      Жин уух уу, блакжак тоглох уу? хэр хурдан миний мөнгийг авмаар байна?

Эм           Блакжак

Арон      таслаарай

Эр            бүгдийг нь авсан уу?

Мэл        тиймээ, цэв цэвэрхэн болсон. Гэхдээ үүнд хүрэх ганц арга нь зүүн хөлний чинь мэдрэлийг авах байсан. Физик эмчилгээ болон булчингийн эмчилгээ тусална, гэхдээ нэг хөл дээрээ алхана. Сүүлийн эмгэг судлалын хариу ингэх нь зөв гэдгийг харуулах болно. Хариуг нь ирэхээр хэлий

Эр            одоо хамаагүй дээ. Хавдрыг маань буцааж хийж болохгүй биздээ

Эм           тэр зүгээр үү?

Хан         ирээдүйдээ ганц хоёр хагалгаа хийлгэнэ гэхдээ тиймээ. Тэр зүгээр болно

Эм           тэвэрч болох уу?

Хан         тэгвэл сайхан хэрэг гэж бодож байна. Хоёуланд чинь

Эм           сайн уу сахиусан тэнгэр минь. Миний охин. Түүнийг тэврээч. Чи ч гэсэн түүний төлөө тэмцсэн

Эр            үнэхээр хөөрхөн юмаа.

Хан         сайн байна

Лим        баярлалаа

Эр            хөөрхөн юмаа

Эм           түүнийг сонсдоо.

Мэл        баярлалаа.

Мор        Минэшийн биопсигийн хариу юу?

Алекс    түүнийг яагаад алах шахан цагаа үрсэн эсэхээ мэдмээргүй байгаа юмуу?

Мэл        хавдрыг буцааж хийх боломжгүй

Шон       сайн уу Хан эмчээ? Та ч бас автобусаар явах гэж байна уу?

Хан         үгүй ээ Шон. Чамтай ярилцах гэсийн. Чамд үнэхээр гайхалтай оношлох чадвар байна. хүлээн зөвшөөрий, чи энэ эмнэлэгт байх эрхтэй хүн

Шон       тиймээ үнэн

Хан         би Эмгэг судлалын рэзидэнтийн захиралтай ярьсан. Бид чамайг тэнд тохирно гэж бодож байгаа

Шон       би мэс заслын рэзидэнт.

Хан         эмгэг судлалын рэзидэнт болвол, чи бүх салбарын хэргүүдтэй танилцах болно. Эцэг эхтэй нь харьцахгүйгээр өвчтөнүүдэд туслах сайхан боломж. Чамд өгөгдсөн нийгмийн хүрээний харилцааны асуудлаас харахад чамайг тэнд илүү тохирно гэж бодож байна.

Шон       үгүй ээ баярлалаа. Би харилцааны чадвар дээрээ үнэхээр хичээж бйагаа

Хан         хичээгээд хангалтгүй байна. Чи ажлаа хийх ёстой.

Шон       би бол мэс заслын рэзидэнт

Хан         байсан. Чи эмгэг судлалд сайн ажиллаж чадна

Back to episodes Go home