Hudson S2-5

Валентин

Чамайг дагасан уу?

Жон

Чи үнэхээр манай хэлтсээс алдагдсан гэж бодож байна уу?

Валентин

Надад чамаас өөр итгэх хүн алга.

Чарли

Сайн байна,  хамтрагч аа.

 

Ажилдаа явах болж, хамтрагч аа.

 

Рекс, явъя.

 

Алив ээ, анд минь.

 

Жо.

 

Сайн уу.

 

Би мессеж авсан.

 

Юу болоо вэ?

Донован

Мөрдөгч Хадсон.

 

Энэ бол Дина Рой.

Дина

Энэ миний сониноос уншсан нохой мөн үү?

 

Бүгдийг олж чаддаг нохой?

Чарли

Тийм ээ,  Рекс гэдэг юм.

 

Танд юугаах туслах вэ?

Дина

Миний охин.

 

Тэр  алга болчихлоо.

 

Манай охин Алиа гэрэл зурагчин.

 

Тэр  саяхан гэрэл зургийн шилдэг бүтээлээрээ Элси Халловейн шагналт хүртсэн.

 

Ёслол өнөөдөр хотын захиргаан дээр болох байсан.

 

Гэтэл тэр ирээгүй.

 

Би залгаад залгаад л байсан.

 

Гэхдээ утас нь шууд дуут шууданд холбогдоод байна.  Тэр ерөөсөө ингэдэггүй.

 

Сүүлд тэр надад шагнал гардуулах ёслол дээр уулзъя гэж мессеж бичсэн.

Донован

Алиад шагнал гардуулах ёслолд очихгүй байх шалтгаан байгаа юу?

Дина

Охин маань шагнал тоодоггүй.

 

Намайг авч очино гэсэн амлалт авсан болохоор л тэр очихоор амалсан юм.

 

Би үнэхээр их бахархсан.

Чарли

Тэрний ээжийн хувьд Алиагийн бүтээлийг дэмждэггүй хүн байдаг эсэхийг мэдэхгүй биз?

Дина

Алиа бол...заримынх нь хувьд идэвхтэн, зарим хүний хувьд эсэргүүцэгч.

 

Тэр аж үйлдвэрийн бохирдлын зураг авдаг.

 

Хүмүүст том компаниуд дэлхийг яаж сүйтгэж байгааг харуулдаг.

 

Зурагнууд нь хүмүүст хүрэхийн хэрээр том компаниуд бохирдуулсан зүйлээ цэвэрлэхийн тулд олон саяын торгууль төлдөг.

 

Магадгүй тэрний нөүтбүүк дээр тэрнийг хэн дээрэлхэж байсан тухай зүйл байж магадгүй.

Чарли

Энд ямар нэг юм байгаа Жесси олж чадна.

 

Үлдсэн нь Рексийн хийх ажил.

Дина

Би Алиагийн өмсөх дуртай цамцыг авчирсан, эндээс үнэртэж болох байх.

Чарли

Баярлалаа.

Дина

Ахынх нь байсан юм.

 

Хассан өвдөхөөсөө өмнө Херитеж их сургуульд бүтэн  тэтгэлэгтэй орж чадсан.

 

Тэрнийг нас барсны дараа Алиа энийг хэдэн 7хоног салахгүй өмссөн.

Чарли

Танд тохиолдсон явдалд харамсаж байна.

Дина

Тэгээд л Алиа бууж өгөхгүй байгаа юм.

 

Том компаниуд хордуулж байгаа болохоор Хассаныг хавдар туссан гэж боддог.

 

Тэрний ажлыг одоо л хүмүүс мэдэж эхэлж байхад ийм зүйл болчихлоо.

 

Би дахиад хүүхдээ алдаж чадахгүй.

Донован

Бид тэрнийг гэрт нь авчрахын тулд чадах бүхнээ хийх болно, хатагтай Рой.

Чарли

Бид амалж байна.

 

Тийм ээ, Рекс?

Жесси

Энэ манай алга болсон хүн, Алиа Рой.

 

Тэр байгаль орчинд бохирдол хэрхэн нөлөөлж байгаа зургийг авдаг байсан.

Сара

Хөөх. Бохирдол ийм үзэгслэнтэй харагддаг гэж бодсонгүй.

Чарли

Нэг хүний хаягдал, нөгөө хүнд эрдэнэс гэдэг байх аа.

Жесси

Би Алиагийн хогийн савнаас маш их эрдэнэс олсон.

 

Тийм ээ, ихэнх нь үндэстэн дамнасан компаниудын захидал.

 

Гуатемалад явагдаж байгаа дал модны тосны тариалан Номхон далайд яаж нөлөөлж байгааг харуулсан тэрний саяхан гаргасан зургийн эссэтэй холбоотой.

 

Мод  хамгаалагчид тэрнийг дэмжиж байгаа.

 

Гэхдээ орон нутгийн эрх баригчид үзэн ядаж байгаа.

Чарли

Ммм...

 

Утсыг нь хайгаад амжилтанд хүрсэн  үү?

Жесси

Наадах чинь л хачин байна.

 

За, тэрний утас сүүлд үүрийн 5цагт дуугарсан.

 

Дохио нь хэд хэдэн утасны цамхагт ойгоод байгаа.

 

Яг алийг нь мэдэх боломжгүй.

Донован

Азаар тэрний түрээсэлсэн машин сая олдсон.

 

Тэрний дуранг зөвхөн том компаниуд ч таглах гэж оролддоггүй байж.

 

Хөдөлцөгөөе, хүмүүс ээ.

Сара

Тэнд уулзах уу?

Чарли

Явъя.

 

Тэгээд...

 

Бид их залхуу бичигчтэй таарсан бололтой

 

За.

 

Энэний дара усанд орох хэрэгтэй болох нь дээ.

 

Магадгүй хоёр удаа.

Сара

Тийм ээ.

Чарли

Ямар нэг юм олоо юу?

Сара

Хурууны хээ олдоогүй л байна.

 

ДНК олоход хэцүү байх нь.

 

Ийм олон айлын хог, ДНК-ийн шөл л гэсэн үг.

Чарли

Сайн мэдээ байна уу?

Сара

Энэ, энийг хар даа.

 

Хөөе.

 

Ямар нэг юм анзаарав уу?

Чарли

Улаан машинд улаан аюулгүйн дэр үү? 

Сара

Хаха

 

Машины суудлыг хойш нь түлхсэн байна.

 

Алиагийн өндрөөр гишгүүрт яасан ч хүрэхгүй байсан.

Чарли

Тэгэхээр өөр хүн жолоодож байж.

 

Гэхдээ тэр өглөө ээжийнхээсээ явахдаа ганцаараа байсан.

 

Сонирхолтой л юм.

 

Хадсон.

Жесси

Хөөе, би одоо ч хотын захиргааны камерын бичлэгийг үзэж байна.

 

Энийг сонс доо.

 

Алиа, Сейнт Жонсын хог хаягдлын луйврын зургаараа Элсигийн шагнал хүртсэн юм байна.

Чарли

Хотын дэд захирагч, тэрний  үеэл хоёртой холбоотой хэрэг үү?

Жесси

Тийм ээ, Бинго.

 

Зөвлөлийн гишүүн Харрис үеэлийнхээ компанитай гэрээ байгуулж айлуудын хаягдлыг дахин боловсруулахаар болсон.

 

Гэхдээ, далай руу хийчихдэг байсан.

Чарли

Тэд зочдын жагсаалтад байгаагүй л байлгүй.

Жесси

Тийм ээ.

 

Харрис огцорсныхоо дараа мужаас явсан.

 

Гэхдээ тэрний үеэл Гордон Сейнт Жонст байсаар байгаа.

 

Дампуурсаныхаа дараа өөр компаний хогийг зөөдөг байсан.

Чарли

Гордоны хэрэгт холбогдолгүйн нотолгоо ч гэсэн дампуурсан эсэхийг шалгахаас.

 

Хөөе, Сара.

 

Ганцаараа хогоо гаргачихаж чадна биз дээ?

Сара

Их инээдтэй байна.

Чарли

Рекс.

Гордон

Хөөх.

 

Нохойгоо миний эдлэнгээс зайлуул.

Чарли

Тэр ажлаа хийж байна, Гордо.

 

Тан шиг сайн нэргүй хүнийг бодоход.

Гордон

Та юугаа яриад байна аа?

Чарли

  Би Алиа Ройгийн тухай ярьж байна.

 

Таныг хогоо хаана хаядгийг чинь илчилсэн.

 

Тэгээд л өнөө өглөө тэрний алга  болсон талаар таныг мэдэж байгаа гэж бодсон юм.

 

Миний зөв үү?

 

Тийм ээ, тэр зугтаж байна.

 

Рекс.

Гордон

Хараал идсэн нохойгоо аваач.

Чарли

Тэрнээс аятайхана гуйгаад үз л дээ.

 

Рекс, биеэ яаж авч явахыг их анхаардаг.

 

Эхлээд та бид хоёр тухтай ярилцвал ямар вэ?  Хаягдлын талаар.

Донован

Тэрний хэлсэн нь батлагдсан.

 

Гордон өнөө өглөө ажилтай байсан.

Чарли

Алиа ээжийнхээсээ өглөө 4хагаст явсан.

 

Тэрний ажил 6хагаст эхэлсэн.

 

Тэрэнд шалтаг байсан, бас зугтсан.

Донован

Тэгэхээр тэр ямар нэг байдлаар буруутай болоод байна.

 

Алиа алга болоод 8цаг өнгөрчихлөө.

 

Тэрний хаашаа явсаныг мэдэх юм алга.

Чарли

Баярлалаа, хамтрагч аа.

Гордон

Тэгэхээр би буруугүй л байгаа биз дээ?

Чарли

Холбогдолгүй чинь баттай байсан, гэхдээ та яагаад зугтсан юм, Гордо?

Гордон

Би нохойд дургүй.

Чарли

Гэрэл зурагчдад ч бас.

Гордон

Би хэлсэн шд.

 

Би Алиагийн хаана байгааг мэдэхгүй.

Чарли

Тэгэхээр би мэдэж байгаа зүйлээ хэлье.

 

Алиагийн зурагнуудаас болж та ажил, бизнес, нэр хүндээ алдсан.

 

Одоо та өрсөлдөгчийнхөө ажлыг хийж хог ачдаг.

 

Энэ их том тушаал дэвшсэн хэрэг биш гэж үү?

Гордон

Шударга ажил.

Чарли

Та шударга биш нь харамсалтай.

 

Таны гэмт хэргийн төлөө тэр шагнуулахыг харах хэцүү байсан байх.

Гордон

Хотын захирагчтай гар бариад л.

 

Сонин дээр зураг нь гарна.

 

Энийг мартах амархан.

Чарли

Тэгэхээр мартахад амаргүй нэг юм байна.

 

Бидний Алиагийн түрээсийн машинаас олдсон хаягдал

 

бүгд таны хог ачдаг чиглэлийнх байсан.

 

Тэгэхээр Алиад ямар нэг юм тохиолдсон бол бид таныг тэрний машинд байсан гэж бодож байна.

 

Тэгвэл бүх зүйл муугаар эргэнэ, Гордо.

 

Ярь.

Гордон

Би тэрний машиныг хулгайлсан юм, за юу?

 

Тэгээд л болоо.

Чарли

Хаанаас авсан бэ?

Гордон

Хотын гадна байдаг ойгоос.

 

Би тэрэнд амьтдын хулгайн агнуурын тухай хуурамч зөвлөгөө явуулсан.

 

Өнөө өглөө би тэрнийг  дагасан.

 

 Тэрнийг ой руу ороход би машиныг нь хулгайлчихсан.

 

Би тэрнийг ёслолд оролцуулахыг хүсээгүй.

 

 Миний амьдралыг сүйтгэснийхээ төлөө тэр  шагнуулж байна.

Чарли

Тэрийг та өөрөө л хийсэн.

 

Сара  машины мөр түрээсийн машинтай тохирч байна гэсэн.

Донован

Блэквудын хамгаалалттай газар бараг л 1500км кв талбайтай.

Чарли

Хмм...

Донован

Их том талбай байна.

Чарли

Рекс Алиагийн үнэрийг авмагц... Бид тэрнийг  олно... Хурдан...

 

Жо?

 

Байна уу?

 

Энд утасны сүлжээ унаад байна.

Жесси

Алиагийн утсыг хайхад бас ингээд байсан.

 

 Тэр хавьд ямар нэг юм гар утасны сүлжээг тасдаад байна.

Донован

Тэрийг хурдан ол

Чарли

За, Рекс.

 

Хайгаарай.

 

Сайн байна.

Сара

Харанхуй болоход зургаан цаг үлдэж.

 

Харанхуй болчихвол Алиаг хайх хэцүү болно.

 

Шөнө махчин амьтад гарч ирнэ.

Чарли

Ха.

 

Урлагт дуртай гэхэд чи зэрлэг байгаль сайн мэдэж байх чинь.

Сара

Би дунд сургуульд скаут байсан.

 

Чамайг  скаут байгаагүйд гайхаж байна.

Чарли

Би хотын жаал байсан.

 

Зэрлэг байгальд аймшгийн кино эхэлдэг.

Сара

Ойгоос бяцхан багтай алуурчин гарч ирнэ гэж айдаг байсан уу?

Чарли

Үгүй ээ, аалз.

 

Аалзыг үзэн яддаг.

 

Юу олоо вэ, анд минь?

 

Алиа буцах замаа олохын тулд тэмдэг тавьсан гэж бодож байна уу?

Сара

Ухаантай л байна.

 

Ойд сүлжээ муу болохоор Жи Пи Эс нь ажиллахгүй гэсэн үг.

Чарли

За, анд минь.

 

Хайгаарай.

 

Анд минь, чи юу олоо вэ?

 

Хачин юм даа.

 

Краун ланд байна.

 

Нааш ир.

 

Энд яагаад ийм барилга байдаг билээ?

Сара

Яагаад хана байгаа юм бол?

Валентин

Та нар шиг амьтдыг хол байлгах гэж.

 

Нохойгоо аятайхан байлга.

Чарли

Үгүй бол юу гэж?

Валентин

Эсвэл бид дуугүй болгоод өгнө шүү.

Чарли

Тэд биднийг удаан байлгаж чадахгүй.

 

Бид цагдаа нар.

Сара

Тийм ээ, бидний утас ажиллаж эхлэх хүртэл, бид зочид.

Лори

Ойгоос гарсны дараа л утас чинь ажиллана.

 

Бид дохиоллыг хаачихсан.

 

Бусад нь байгалийн мэдэх хэрэг.

 

Лори Шифф.

 

Икс Эл Ваултын гүйцэтгэх захирал.

 

Та манай ажил хариуцсан үйлдвэрийн дарга Валентин Ансонтой уулзсан.

Чарли

Энэ бол Рекс.

 

Та нарыг хэлтэс дээр аваачихгүй байх шалтаг хайж байгаа ууртай нохой.

Лори

Бид энд маш эмзэг материал хадгалдаг.

 

Бид таны хэн гэдгийг батлах хэрэгтэй.

Чарли

Тэрнийг хийхэд буу шаардлагагүй.

Лори

Бидэнд бүх төрлийн буу хэрэглэх зөвшөөрөл байгаа.

 

Хуулбаруудыг нь танай хэлтэст явуулахад бэлэн.

Сара

Икс Эл Ваултад юу хадгалдаг юм?

Лори

Манайх мэдээлэл хадгалдаг байгууламж.

Чарли

Дархан цаазтай газар уу?

 

Клаун Ландад уу?

Лори

Нууцлаг байдал бидний хамгийн том хамгаалалт.

Валентин

Та нар манай газар дээр юу хийж байгаа юм?

Сара

Бид сураггүй болсон эмэгтэйг хайж байгаа.

 

Тэр өнөө өглөө алга болсон.

 

Танай хамгаалалтын камерт бичигдсэн юм байхгүй юу?

 

Эсвэл биднийг дагуулж ирсэн хүмүүсийн чинь нэг харсан байж магадгүй?

Лори

Ямар нэг юм олбол бид та нарт хэлнэ ээ.

Чарли

Тийм ээ.

 

Би зөвшөөрөл аваад эргээд ирвэл ямар вэ?

Лори

Би цагаа үрэхгүй л байсан.

 

Валентин та нарыг гаргаж өгнө.

Чарли

Гар утасны сүлжээ хаагч, буутай харуулууд мэдээлэл хадгалдаг гэхэд хэцүү л юм.

Жесси

Тэд тоглохоор ирж.

Донован

Икс Эл Ваултыг хайгаад үз.

 

Би зөвшөөрөл авах гээд үзье.

Сара

Яаравчлах хэрэгтэй шүү.

 

Удахгүй харанхуй болох нь.

Донован

Тэд маш том талбайд хайгуул хийх ёстой.

 

Ой руу өшөө олон хүн явуул.

Чарли

Би наадахад чинь тусалж чадах байх.

 

 Алив, анд минь.

Кендра

Энэ хуцалтыг таних юм байна.

 

Рекси.

 

Нааш ир, жаал аа.

 

Сайн уу!

 

Сайн уу, Рекси!

 

Сайн уу, том залуу минь.

 

Нааш ир! 

 

Сайн уу!

 

Миний Рекси сайн уу?

 

Сайн уу!

 

Сайн уу!

Чарли

Тэрнийг эрхлүүлсээр л байх шив.

Кендра

Чарли Хадсон!

 

Чам шиг том хотын залуу, манай ойн буланд юу хийж байдаг билээ?

Чарли

Өнөө өглөө Алиа Рой гэдэг залуу бүсгүй энд алга болсон.

Кендра

Байгаль орчны зурагчин уу?

Чарли

Тийм ээ, тэрнийг мэддэг юм уу?

Кендра

Тийм ээ, би тэрний зурагнуудад дуртай.

 

Зурагнууд нь дэлхийн цаг уурын бодлогод бодитой нөлөө үзүүлсэн.

Чарли

Алиагийн мөр биднийг мэдээлэл хадгалдаг байгууламжид хүргэсэн.

 

Гэвч тэд биднийг хөөсөн.

Кендра

Икс Эл Ваулт.

Чарли

Тэдний тухай юу мэдэх вэ?

Кендра

Холбооныхон тэдэнд өөрсдөө тусгайлан газар олгосон.

 

Холбоо маш сайтай.

 

Маш нууцлаг.

 

Бас хашаандаа хүн ойртуулах маш дургүй.

Чарли

Тэгээд бидний мэдсэн зүйл...

 

Тэгэхээр, Алиагийн мөрийг бид тэдний гадна очоод алдчихсан, зөвшөөрлгүйгээр орох боломжгүүй

 

Бидэнд туслах боломж байна уу?

Кендра

Рексигийн төлөө юу?

 

Чадах бүхнэрээ.

 

Нааш ир, залуу минь.

 

Нааш ир.

 

Миний ажлын өрөөнд оръя.

 

Би байгаа юмаа үзүүлье.

 

Надад шинэ тоглоомнууд байгаа шүү.

Чарли

Сайхан юм аа.

Кендра

Баярллалаа.

 

Энэ манай хэрээ, Боб.

 

Тэрнийг эдгээхээр тэжээгээд удаж байна.

 

Боб Чарлестай танилц.

 

Бас Рекс.

 

За.

 

Юу байгааг харцагаая.

Чарли

Рексийг мэддэг байж яаж мууранд дуртай байдаг байна аа?

Кендра

21-р  зуун болчихоод байна, Чарли.

 

Сонголт хийх шаардлагагүй болсон.

 

Тэгэхээр манай цэцэрлэгт хүрээлэн, ойд байгаа зэрэг амьтдын тоо толгойг хянаж байдаг веб камер манайд байдаг юм.

Чарли

Нью-Фаундландад чоно байдаг болоо юу?

Кендра

Олз багатай үед ганц хоёр лабрадор алга болдог л юм.

Чарли

Энэ хэр өлсгөлөн байгаа вэ?

Кендра

Чиний оронд байсан боүл халаасандаа стейк авч явах л байлаа.

Чарли

аа...

Кендра

Тоглож байна аа.

 

Энэ сувгийн гол одууд нь шилүүс, үнэг, хандгай, баавгай

Чарли

Баавгай!

 

Чононоос хамаагүй дээр.

 

Тийм ээ, анд минь?

 

Тим ээ.

Кендра

Тэгэхээр би ойн камерын бүсийг танилцуулъя.

 

Хаанаас эхлэх вэ?

Чарли

11-р хурдны замын ар талаас эхэлье.

Кендра

11-р хурдны зам, энэ байна.

 

Одоохон.

Жесси

Мөрөн дээгүүрээ харсан, хар хувцастай эрэгтэй.

 

Сэжиг огтхон ч төрүүлэхгүй байна.

Чарли

Өглөөний 5:15-д.

 

Энийг харуулж болох уу?

Кендра

Тийм ээ.

Чарли

Энэ яг тэр камерынх, өглөөний 5:25-д.

Жесси

Энэ хэн бэ?

 

Согтуу том шувуу?

Чарли

Үгүй ээ, би утаснаас зүүгдсэн Алиа гэж бодож байна.

 

Тэр хулгайн анчдын хуурамч мэдээллээр ой руу яваад жинхэнэ зүйлтэй учирсан гэж бодож байна

Жесси

Ойд байдаг аймаар залуу юу?

Кендра

Ойд аймаар залуу үргэлж байдаг.

Донован

Би Икс Эл Ваултын зөвшөөрөл авах гэж үзсэн.

 

Гэхдээ хорио тавьсан, батлан хамгаалах яамнаас.

Жесси

Яагаад арми оролцоод байгаа юм бол?

Чарли

Тэр хамаагүй.

 

Бидэнд зөвшөөрөл хэрэггүй.

 

Энэ бичлэг Нью-Фаундланд паркийн камерных.

 

Рекс энэ камерын бичлэг хийгдсэн газраас эрлээ хйиж болно.

Кендра

Хурдан хөдөлсөн нь дээр шүү.

 

Нар жаргах нь.

 

Чононууд өлсөж эхэлнэ.

Чарли

Сайхан сонсогдож байна.

 

Үргэлж муу мэдээ, шүү.

 

Явъя, Рекс.

Кендра

Рекс, нааш ир.

Чарли

Би Сарад байрлалыг явуулчихъя.

Кендра

Хэн?

Чарли

Энэ.

Кендра

Эхэлье.

 

Аанхан.

 

За, май.

 

Хөөе.

 

Хөөе, үнэрлээрэй.

 

Тэрнийг олоорой, Рекси.

 

Тэрнийг олоорой, Рекси.

 

Яваарай.

 

 Яваарай.

 

Сайн байна, Рекси.

Сара

Рекси.

Чарли

Тэдэнд жаахан түүх байдаг юм.

 

Хөөе!

Кендра

Чи чадна аа!

Чарли

Ээ.

Сара

Өө...

 

Кендра та хоёрт ч гэсэн түүх байгаа юу?

Чарли

Сургуулийн түүхтэй төстэй гэх үү дээ.

Сара

Тийм ээ, чамайг сургуульд байхад Рекс байгаагүй шд.

Чарли

Чи мэднэ дээ, салсныхаа дараа хүмүүс, хуучны танилуудтайгаа холбогдох эхэлдэг шд.

Кендра

Залуус аа?

Чарли

За?

Кендра

Хугархай мөчрүүд байна.

 

Энд хэн нэг нь унасан бололтой.

 

Энэ газарт үүссэн нөлөөг харж байна уу?

 

Бас мөр байна.

 

Жижиг алхам, эмэгтэй хүнийх байх.

Чарли

Алиагийнх.

Кендра

Тэр олсноос унаад, дэгээгээс салгасан гэж  бодож  байна.

Чарли

Эсвэл тэрнийг буудсан байх.

 

Сара.

Сара

Ухаж авч болох нь уу, үзье.

 

It's small.

 

22 юм шиг байна.

 

Камерт бичигдсэн аймаар залуу байх шиг байна.

 

Цогцосыг нь яагаад энд үлдээсэн байх вэ?

Чарли

Тэрнийг олоход аль  хэдийн алга болчихсон байна гэж бодсон байх.

 

Сайн байна, хамтрагч аа.

Сара

Хэн ч байлаа гэсэн, Икс Эл Ваултынх байна.

Чарли

Энд юу ч болсон бай...

 

Алиа олсон дээрээс харсан байх ёстой.

 

Мэднэ ээ, анд минь.

 

Өтгөн Мока.

 

Шөнөжин ажилласан болохоор хэрэг болно гэж бодлоо.

Сара

Яагаад тэгж бодоо вэ?

 

Өчигдрийн хувцас уу?

 

Нүдний доод талын уутанцар уу?

Чарли

Икс Эл Ваултын үл мэдэгдэх хүн хэн болохыг мэдээ юу?

Сара

Жо цогцосыг танихаар Лоритой уулзах цаг товлосон.

Чарли

Надад хэлэх юм байна уу?

Сара

Газраас олдсон цус Алиагийнх  гэдэг нь батлагдсан.

 

Тэгэхээр тэр  шархадсан бай.

 

Гэхдээ модноос бидний олсон сум үл мэдэгдэх хүнийг хороосон сум.

 

Их сонирхолтой сум байсан.

 

Захиалгын буугаар буудсан сум.

 

Хойд Америкийн ихэнх гар буунууд зургаан сум эргэдэг байдаг бол энэ буунд 7 байгаа.

 

Бага калибрын-өндөр нарийвчлалтай бууг манайд оруулж ирэх амаргүй.

Чарли

Хамгаалалттай ойд нууц бааз байгуулахаар тийм зөвшөөрөлтэй бол өөр хэрэг.

Сара

Тийм ээ.

Донован

Өчигдөр бид ойгоос танай хамгаалалтын тэмдэгтэй алуулсан хүн олсон.

 

Тэрний цогцосны дэргэдээс сураггүй болоод 24цаг болж байгаа Алиа Ройгийн цус олдсон.

 

Тэр аллагыг харсан болохоор буудуулсан гэж бид бодож байна.

 

Тэгэхээр үйл ажиллагаагаа хаалгахыг хүсэхгүй байга бол хамтарч ажилласан нь дээр байх.

Лори

Бид нэг баг.

Чарли

Тийм гэж үү?

 

Учир нь бид Алиаг энэ хүний аминд хүрсэн үйл явдалтай таарч, та нар илчлэхэд нь саад болсон гэж бодож байна.

Донован

Яагаад гэвэл та нарын  энд хийж байгаа зүйл мэдээлэл хадгалах биш.

Лори

Таны зөв.

 

Мэдээлэл хадгалах бол өнгөлөн  далдлалт.

 

Икс Эл Ваулт бол Канадын кибер тагнуулын тусгай товчооны нэг хэсэг.

 

Өчигдөр, бид таныг энд ирэх үеэр аюулгүй байдалд алдаа гарсныг мэдсэн.

 

Саад учруулсанд уучлаарай.

 

Гэхдээ таны ирсэн цэг маш  сэжигтэй байсан.

Валентин

Ойгоос олдсон цогцос Жон Гоор, манай Ай Ти мэргэжилтнүүдийн нэг.

 

Алдаа тэрэнтэй холбоотой нь батлагдсан.

Лори

Жон алсаас зайнаас өгөгдөл цуглуулах төлөвлөгөөг хулгайлсан

 

Бидний шалгалтаар тэр ойд худалдан авагчтай уулзаж байсан нь тогтоогдсон

 

Гэхдээ тэр давхар зальдуулсан.

Валентин

Бидний нотлох баримтууд Жоныг худалдан авагчдаа залилуулсан гэдгийг баталсан.

 

Энэ хүн.

Лори

Цаг уурын өөрчлөлттэй холбоотой хурцадмал байдлаас болоод энэ идэвхтнүүд тактик нь сайжирч, улам түрэмгий болж байгаа.

Донован

Хүлээгээрэй.

 

Алиаг Эко-террорист гэх гээ юу?

Валентин

Тэр маш тохиромжтой, тамирчин,  олон хэлтэй, экстремист.

Лори

Тэрний Өмнөд Америкт хийсэн ажил тэрнийг олон радикал үзэлтнүүдтэй ойртуулсан, худалдан авагч байх магадлал өндөр гэсэн үг.

Донован

 Үгүй ээ, энэ бол... Солиотой хэрэг, за юу?

 

Алиа, ээжтэйгээ шагнал авахаар энд ирсэн.

Валентин

Сайхан халхавч.

Лори

Алиа шиг авъяастай залуу бүсгүйг ийм зүйлд орооцолдуулахыг хэн ч хүсэхгүй.

 

Гэхдээ тэрнийг мөн байж магадгүй гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.

Валентин

Бидний зорилго бо Алиаг олж, алга болсон технологио авах явдал.

Чарли

Тийм ээ, бидний зорилго бол Алиаг эрүүл саруул гэрт нь хариулах.

Валентин

Лоригийн хэлсэнчлэн, бид бүгд нэг тал.

Жесси

Тийм ээ, гэхдээ Алиа террорист бүлгийнх байсан бол тэрнийг ойгоос аюулгүй гаргах хүртэл тэр ойд үлдэх байсан.

 

Бууны шарх эмнэлэгт очвол маш их анхаарал татна.

Чарли

"Хөүмланд" дахиад үзэж байгаа юм уу?

Жесси

Тийм ээ, судалгаа хийх гэж.

 

Тэгвэл Алиагийн ээжийг яах вэ?

 

Тэр хил давахын тулд Динаг ашиглах боломжтой гэж үү?

Чарли

Тэрний ээжийг хамсаатан гэх гээ юу?

 

Үгүй ээ, Бид Алиаг тийм хүн биш гэдгийг мэдэж байгаа.

Донован

Тийм ээ, Валентины өгсөн файлыг харвал бодол чинь өөрчлөгдөх байх.

 

Тэд Алиагийн санхүүг шалгаж үзсэн байсан, Динагийн дансаар дамжин их хэмжээний мөнгө орж ирсэн байна лээ.

 

Ээжүүд хүүхдээ хамгаалахын тулд юу ч хийж чадна.

 

Террорист байгууллагад мөнгө шилжүүлэхгүй л гэж  найдахаас.

Чарли

Дина, ирсэнд баярлалаа.

Дина

Нөүтбүүк нь тус болсон уу?

Чарли

Тэгсэн.

 

Алиаг олох хүртэл бид цамцыг нь өгч чадахгүй нь.

Дина

Комиссар Донован Ньюфаундланд парк хайх ажилд тусалж байгаа гэсэн.

Чарли

Тийм ээ, тэд бидэнд шилдэг мөрчдөө явуулж байгаа.

 

Тэд Рексийг гүйцэх нь үү, харж л байя.

Дина

Тэрнийг олно гэдгийг чинь мэдэж байна.

Чарли

Дина, танаас асуух юм байна.

 

Та Алиа сүүлийн үед хэнтэй ажиллаж байсныг мэдэх үү?

Дина

Байнга л өөрчлөгдөж байдаг юм.

 

Алиа гэрээгээр ажилладаг.

 

Заримдаа сэтгүүлүүд.

 

Заримдаа галерей, вебсайтууд.

 

Яасан?

Чарли

Анхаарал татсан мөнгөний урсгал байсан.

 

20мянгын хэмжээтэй.

Дина

Яагаад охины маань санхүүг шалгаж байгаа юм?

Чарли

Миний ажил болохоор.

Дина

Хассаныг нас барсаны дараа би ажиллаж чадахгүй байсан.

 

Хүүгийн маань үхэл намайг гутралд оруулсан.

 

Би байрны зээлээ төлж чадаагүй.

 

Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор Алиа надад туслах гэж зарим зурагаа зарсан.

Чарли

20  мянга их олон зураг шүү.

Дина

Алиа алга болсон нь тэр мөнгийг олох гэж авсан зурагтай холбоотой гэж бодож байгаа юм уу?

Чарли

Энийг ч гэсэн бодож үзэх хэрэгтэй.

Дина

Үгүй ээ, манай Алиа буруугүй.

 

Тэр хууль зөрчих юм хэзээ ч хийхгүй.

 

Би охиноо тэгж өсгөсөн.

Чарли

За...

Дина

Сонсооч, Дина.

 

Бид тэрнийг гэрт нь авчрахын тулд чадах бүхнээ хийх болно.

 

За...

 

Рекс, ажилдаа оръё.

Жесси

За, Альфа баг?

 

Сонсож байна уу?

Чарли

Альфа сонсож байна.

Жесси

Бета баг бэлэн үү?

Валентин

Энэ буруу гэдгийг мэдэж байгаа биз дээ?

 

Альфа нь би байна.

Чарли

Наадахаа Рекст хэл.

Жесси

Омега баг, байдал ямар байна?

Кендра

За, бүгд байрлалаа эзэлсэн үү?

Донован

 За тэгвэл.

 

Алиаг гэрт нь авчиръя.

Валентин

Битгий мартаарай.

 

Тэр шархадсан байсан ч бид маш чадварлаг, аюултай хүнтэй нүүр тулж байгаа шүү.

Чарли

Ялгаа нь би сураггүй болсон гэрэл зурагчин хайж байгаа.

 

Харин та ойгоос дайсны тагнуул хайж байгаа.

Кендра

Залуус аа, та хоёрыг ингээд байвал би буланд зогсооно шүү.

Чарли

За, Паркс.

 

Энэ чиний ой.

 

Хаанаас эхлэх вэ?

Кендра

Алиагийн мөр усан дээр ирээд тасарсан.

 

Тэгэхээр гарах боломжтой гурван  гарц байгаа.

 

Бид бүгд голын захаас эхэлнэ.

 

 Тэгээд өөд өөдөөсөө явна.

 

Бид замдаа тэрний ул мөрийг хайна, за юу?

Валентин

Тэр хол яваагүй байх ёстой.

 

Шархадсанаас болоод удааширсан байх ёстой.

 

Хатсан цусаар тэмдэг тавьсан байж магадгүй, хайгаарай.

Жесси

Алиагийн гарсан цэгийг баталгаажуулсаны дараа, би цэцэрлэгийн камеруудыг тодруулж, тэднийг нэмэлтээр ашиглах болно.

Кендра

За, эхэлцэгээе.

Чарли

Хайгаарай, Рекс.

 

Хай.

Валентин

Хөөе, Хадсон.

 

Чи байна уу?

Чарли

Тийм ээ, энд байна.

Валентин

Бид бүгд Алиаг гэмгүй байгаасай гэж хүсч байгаа.

 

Гэхдээ заримдаа хүмүүс өөрсдөө замаа сонгодог.

 

Тэд буруу эргэдэг.

Чарли

Тийм ээ, одоохондоо Алиаг тэдний нэг гэдгийг бид мэдэхгүй.

Валентин

Та нарт өөр ямар нотлох баримт...

Кендра

Залуус аа, та нар ганц хором анхаарлаа хандуулж болох уу, би Алиагийн гарсан газрыг олчих шиг боллоо.

 

Цустай футболка байна.

 

Манай ухаантай охин шархаа цэвэрлэж, боосон бололтой.

 

Тэгэхээр аль болох хурдан над дээр хүрээд ир, за юу?

Чарли

Ойлголоо.

Валентин

Очиж явна, Кендра.

Кендра

Жесси, 46-р хэсгийг татаад өгөхгүй юу?

 

Алиаг харахад энэ л тохирно гэж бодож байна.

Жесси

За, одоо бичлэгийг гаргалаа.

Чарли

Аа...

 

Жесси?

 

Дарга аа, та нар  зүгээр үү?

Жесси

Тийм ээ тийм тийм.

 

Бид зүгээр.

 

Хэн нэг ньв Ньюфаунланд паркийн зэрлэг амьтдын бичлэгт хандзахад хэн нэг нь саад болоод байна.

Донован

Тийм ээ, Жесси учрыг нь олох хүртэл бидэнд харах боломж алга.

Чарли

Ойлголоо.

 

Рекс, явъя.

 

Нааш ир, анд минь.

 

Кендра, бид очиж явна.

Жесси

Хиймэл дагуултай холбогдъё.

Донован

Тэг.

Донован

Хөөе, Жеси.

 

Чи зүгээр үү?

Жесси

Зүгээр ээ.

 

Удахгүй байх.

Донован

За...

Валентин

Кендра би ирчихлээ.

Чарли

Кендра хаана байна?

Валентин

Мэдэхгүй ээ.

 

Би ч гэсэн сая л ирлээ.

Чарли

Кен.

 

Кендра.

 

Хөөе.

 

Хөөе.

 

хөөе, Кендра.

 

Чи зүгээр үү?

 

Тэр амьсгалж байна.

 

Толгой дээр нь хавдчихаж.

 

Хэн нэг нь араас нь цохисон байх.

Валентин

Энүүгээр.

Кендра

Өвдөж байна.

Валентин

Чи ч гэсэн зөвшөөрөх хэрэгтэй, Хадсон, Алиагийн зураг анхаарал татаж байна.

Чарли

Зөрүүдлэхээ боль, за юу?

 

Алив би харъя.

 

Зүгээр гэж бодож байна уу?

Кендра

Тийм ээ, зүгээр.

Чарли

Юу болсон бэ?

Кендра

Би тэрний араас энд ганцаараа явж байсан.

 

Миний санаж байгаагаар би сүүлд Валентинтай холбогдсон.

 

Тэр үед л толгой руу маань цохичихсон байх.

Чарли

Алиа энэ хавьд нуугдаж байсан байх.

 

Чамайг буруу харахад тэр зугтах цаг хожихын тулд цохисон байх. 

Валентин

Кендратай байж бай.

 

Лорийд эмч явуул гэж хэл.

 

Рекс надтай явна.

Чарли

Үгүй ээ, Рекс надтай л явна.

Валентин

Дураараа л бол.

 

Гэхдээ Хадсон.

 

Толгойд чинь байгаа Алиа ойд байгаа Алиа биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.

 

Май.

 

Энийг ав.

 

Тэр бидний яриаг сонсохыг зөвшөөрч болохгүй.

 

Тайвшир, Хадсон.

 

Би энэнд бэлтгэгдсэн.

 

За юу?

Кендра

Сайн жаал.

Валентин

Та нар болгоомжтой байгаарай.

Чарли

Надад туслаач?

 

Энийг авч бай.

Кендра

Ойлголоо.

Чарли

Рекс.

 

Кендратай үлд.

Кендра

Рекси, сайн жаал.

 

Рекси, сайн жаал.

 

Сайн жаал.

Чарли

Хөөе, Жесси.

 

Засвар  чинь хэр явж байна?

Жесси

За, бараг л болчихлоо.

 

Кендра яаж байна?

Чарли

Тийм ээ, тэр зүгээр болно.

 

Кендра тийм зүйл даана байх.

Жесси

Бид Алиаг андуурсан бололтой, тийм ээ?

Чарли

Тийм ээ, гэхдээ Жоныг алчихсан байж Кендраг яагаад амьд үлдээсэн юм бол?

Жесси

Мэдэхгүй юм даа, тагнуул хийсэн гээд бүр толгой эргэчихлээ.

Чарли

Тийм ээ, ойлгож байна.

 

Заримдаа өөрийнхөө совинд итгэхэд хэцүү байдаг.

Кендра

Итгэх хэрэгтэй.

 

Чи миний мэдэх шилдэг цагдаа.

 

Би чиний мэдэх шилдэг ой хамгаалагч.

 

Бид хамтдаа энийг олох л болно.

Чарли

 Жесси, дохио ирэхээр бидэнд хэлээрэй.

Жесси

Ойлголоо.

Чарли

Ийм олон камертай байж бид яаж юу болсныг мэддэггүй билээ?

Кендра

Бид техникт хэтэрхий итгээд байна

 

Хуучны аргаар хийх хэрэгтэй.

 

Чи цагдаа шиг хэргийн газрыг шалга.

 

Би ул мөрийн ой хамгаалагч шиг дагах болно.

Чарли

За за, хөдөөний охин минь.

 

Алиа чамайг камераар цохисон газраас эхэлбэл ямар вэ?

Кендра

За...

Чарли

Энэ ул мөрнөөс юм мэдэж болно гэж бодож байна уу?

Кендра

Энэ хонхор уснаас арай гүн байна, гэхдээ энэ хадан дээрээс үсэрснэс болсон байх. 

 

Хүлээгээрэй.

 

Энэ жижиг, эмэгтэй хүний мөр биш байна.

 

Багаар бодоход 46 хэмжээтэй байх.

 

Тэгэхээр гэнэтхэн Алиагийн камер гарч ирсэн.

 

Тэмдэг нь Икс Эл Ваултынх байсан.

 

Талхны үйрмэг яг л тохироод байх шиг.

 

Бидэнд санаатай өгсөн юм шиг л

Кендра

Тийм ээ.

Чарли

Хөөе, Жесс?

 

Сарагаас нэг тусламж гуйгаадахаач.

Донован

Та нар бид нэг  баг гэж хэлсэн.

 

Тэгэхээр танай хүн яагаад миний мөрдөх ажиллагаанд оролцоод байгаа билээ?

Лори

Яагаад гэвэл би Алиаг хэр аюултай гэдгийг мэдэхгүй.

 

Манай туршуулууд ийм нөхцөл байдалд ажиллахад зориулж бэлтгэгдсэн хүмүүс.

 

Би дахиад гэмгүй хүмүүсийг аюулд оруулахгүй.

Донован

Алиа гэмгүй хүмүүсийн тоонд орж байгаа юу?

Лори

Тэр технологитой би тэрнийг ойгоос гаргаж чадахгүй.

Донован

Тэрнийг алах байсан ч уу?

Лори

Би энэ зндэстний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй.

Донован

Миний үүрэг бол нотлох баримтгүйгээр гэмгүй иргэдийг яллахгүй байх.

 

Үгүй бол, эх орон гэж байхгүй.

Лори

Надаас юу хүсээ вэ?

Донован

Икс Ваултын сүүлийн 48цагийн хяналтын камерын бичлэгийг өг

Кендра

Ньюфаундландын паркууд энэ чипийг амьтдын нүүдлийг судлахад ашигладаг.

 

Бид Рексийн хаана байгааг мэдэж болно гэсэн үг, тэр Алиаг түрүүлээд хайж болно.

Чарли

За, анд минь.

 

Алиаг хайгаарай.

 

Тэрнийг хамгаалаарай, за юу?

 

Бид араас чинь явна.

 

Яваарай.

Кендра

Хурдлаарай, Рекси.

 

Чи тэрэнд хэрэгтэй.

Жесси

Чарли, Донован, Сара хоёроос хариу ирсэн.

 

Чиний бодож байснаар Сара Жоны гарнаас буудсан ул мөр олсон.

 

Бас Икс Эл Ваултын хамгаалалтын бичлэг Ньюфаундландынхтай адилхан байсан.

 

Бүх камерт Кендра, Алиа, Жон, Чарли, Рекс, Сара бичигдсэн.

 

Бүгд, гэхдээ...

Чарли

Валентин.

 

Камернаас зугтахын тулд тэдний хаана байдгийг хамги йн сайн мэдэх хүн.

Валентин

Алиа!

 

Алиа!

 

Надаар удаан хөөлгөх тусам чамд л муу юм болно.

 

Алиа!

Жесси

За...

 

Чарли, чи бараг хүрчихлээ.

 

Чи Рексээс хэдхэн зуун м зайд байна.

 

Хөөе, Валентин манай залуу гэдгийг яаж мэдсэн юм?

Чарли

Би гүйж байна, Жесс...

Жесси

Чарлигийн оронд өөрийгөө тавиад, би таах уу?

Чарли

Тийм ээ, оролдоод үз.

Жесси

За нэгд,  бид Алиа Гордоны хуурамч мэдээллийн дагуу ой руу явсан гэдгийг мэднэ, гэхдээ Валентин Алиаг буруутгах бүх аргаа хэрэглэж байна.

Чарли

Яг зөв, Жесси.

Жесси

Хоёрт, Алиагийн камераар Кендраг цохисон нь Лорийд Валентиныг Алиагийн эсрэг хүч хэрэглэснийг зөвтгөх шалтгаан  болно.

 

Алиа камераа яасан ч орхихгүй байсан.

 

Валентин тэнд байсан.

 

Тэр яах аргагүй халдагч мөн.

 

Бас паркуудын сүлжээг саатуулах зөвшөөрөлтэй ганц газар нь Икс Эл Ваулт.

Чарли

Чи ч сайн байна шүү.

Жесси

Алиа Валентины Жоныг буудаж байгааг харсан гэж бодож байна уу?

Чарли

Тийм ээ, бас  нотлох баримт байгаа гэж бодож байна.

 

Валентин тэрнийг модон дээр байгааг хараад буудчихвал ойд үхнэ гэж бодсон байх.

 

Одоо тэр Алиаг амьд гэдгийг мэдсэн болохоор хөдөлж байгаа.

Жесси

Тийм ээ, Валентиныг торны ард суух хүртэл амьд байна гэж найдъя.

Чарли

Тэгж л төлөвлөж байна.

Валентин

Би эхний удаа чамайг алдсан.

 

Дахиад тийм алдаа гаргахгүй.

Чарли

Рекс!

Жесси

Үгүй ээ, үгүй Чарли.

 

Рекс биш ээ.

 

Ньюфаундландын паркийн чип хөдөлж байгааг би харж байна.

Чарли

Хөөе, хамтрагч аа.

 

Алиаг Жессийд хүргэж өг.

 

Би чамайг хамгаална.

 

Алиа, Рекстэй ойрхон байгаарай.

 

Тэр чамайг хамгаална.

Валентин

Чөтгөр ав.

Чарли

Буугаа хая, Валентин.

 

Чи эндээс гарч чадахгүй.

Валентин

Тэр маш аюултай оргодол, Хадсон.

 

Би ажлаа хийж байна.

Чарли

Ажлаа дуусгана гэх гээ юу?

 

Жоныг алсан шигээ юу?

Валентин

Чамайг хүн дагасан уу?

Жон

Үнэхээр манай тасгаас мэдээлэл алдагдсан гэж бодож байна уу?

Валентин

 Аанхан.

 

Чамаас өөр итгэх хүн алга.

 

Энэнд итгэх тэнэг амьтан байхгүй.

Алиа

Аа...

 

Аа...

 

Аа...

Чарли

Тэрийг нэгмөсөн алах байж дээ.

Валентин

Камерт баригдахыг хүсээгүй юм.

Чарли

За за.

Валентин

Буугаа хая.

Чарли

Хөөе.

Валентин

Алиа бол урвагч.

 

Би  тэрнийг чамайг алсан болгоод технологийг тэрний биед байрлуулчихна.

 

Би баатар болно.

 

Тэгээд би хамтрагчийг чинь цааш нь харуулна.

Чарли

Алийг нь?

Кендра

Махчин амьтдыг ингэж барьдаг юм.

Чарли

Сайхан буудлаа.

Кендра

Санаа битгий зов, баавгай унтуулдаг эм.

 

Энэ унтаахай хэдэн цаг унтана.

 

Сайн байна, Рекси.

Чарли

Юмыг яаж мэдэх вэ.

 

Рекс, Рекс.

 

Хо бай.

 

Наадах чинь чоно.

Кендра

Хөөе.

 

Чшш...

 

Чи яагаа вэ?

Алиа

Валентин тэрнийг буудчихсан.

Чарли

Өөр амьтан байрлуулах өрөө байгаа юу?

Кендра

Манай хэрээнд өрөөнийх нь хамтрагч таалагдахгүй л байх, гэхдээ...

 

Жаахан зай гаргаж болох юм.

 

Чшш...

Чарли

Нохойд дургүй гээд байсан чинь...

 

Яасан, анд минь?

 

Чоно найздаа санаа зовоо юу?

 

Үгүй ээ, би Кендратай ярьсан.

 

Тэр юу гэж хэлснийг мэдэх үү, тэрнийг удахгүй хөл дээрээ босчихно гэсэн.

 

Тийшээ очвол сайн байх гэж бодсон юм.

 

Тэгээд бичиг цаасны ажлаа дуусчихаад тийшээ явж болно.

Алиа

Мөрдөгч Хадсон?

Чарли

Алиа.

 

Чи хамаагүй дээр харагдаж байна.

Алиа

Аа...

 

Рекс та хоёрын ачаар.

Дина

Мөрдөгч Хадсон, танд хэлэх юм байна.

 

Би Алиагаар миний зээлийг төлсөн мөнгийг хаанаас олсныг хэлүүлсэн.

Алиа

Би зарим нэг цахим сэтгүүл, шар сонинуудад Меган Марклын жирэмсэн зурагнуудыг зарчихсан байж магадгүй.

 

Яалтай ч билээ.

 

Тэр сэтгүүлүүд жирэмсэн гэдэсний зурганд хогныхоос их мөнгө төлдөг болохоор

Дина

Би тэрнээр гүнгийн авхайд уучлалт хүссэн захидал бичүүлсэн.

 

Би тэгэх гэж охиноо урлагийн сургуульд явуулаагүй.

Алиа

Тэгээд би энд ирсэн юм.

 

Ээж бид хоёр амийг минь аварсан Рекс та хоёрт талархах гэсэн юм.

Чарли

Өө...

Алиа

Би ёслолдоо очиж чадаагүй болохоор Элси Халловейн төлөө сайн үйл хийе гэж бодлоо.

Чарли

Тийм ээ, энийг Сарад битгий хэлээрэй, би тэр хэн болохыг мэдэхгүй.

Алиа

Элси Ньюфаундлындын алдартай гэрэл зурагчин байсан.

 

Тэр Амилиа Эрхартын Грейс боомтоос хөдөлж байгаа зургийг авсан.

Чарли

Яг чам шиг түүчээлэгч байж.

Алиа

Том ялгаа бий.

 

Элси хөрөг зураг авдаг байсан.

 

Тэгээд тэрний дурсгалд зориулаад би гэр бүлийн зураг авахаар ирлээ.

Чарли

Өө, сайхан хэрэг байна, гэхдээ Рекс бид хоёр л байгаа.

Алиа

Танай гэр бүл бодож байгаагаас чинь өнөр гэдэгт итгэлтэй байна.

 

Гурав.

 

Хоёр.

 

Back to episodes Go home