Good doctor S2 10

Лим                энэ Эндрюсийн буруу

Мэл                 тиймээ. Бурбон дарс бас хариуцлага хүлээх ёстой байх

Лим                тиймээ.

Мэл                 чи буруу гэж хэллээ. Арай болсон явдалд харамсаж

Лим                үгүй ээ огтхон ч үгүй. Нээрээ шүү. үнэхээр сайхан байсан

Мэл                 тиймээ

Лим                гарцаагүй дахиад болох ёсгүй шүү

Мэл                 тиймээ мэдээж. Ажил дээр ярвигтай болж магадгүй

Лим        зүгээр л “Эндрюс биднийг балласан, бид нэг нэгнээрээ тоглосон” гээд л ойлгочихы. Би явах ёстой. Өнөөдөр яаралтай тусламжийг хариуцаж бйагаа

Мэл        зул сараас өмнө үү? Галзуугийн эмнэлэг шиг байна даа

Лим        тиймээ

...

Шон       энэ юун чимээ вэ?

Лим        Жингл Бэллс дуу юу? хоёр түргэний тэрэг зэрэг ирж байгаа. Хөөе өнөөдөр чи надад хэрэгтэй шүү Мөрфи

Шон       ойлголоо

Эр            30-аад насны эрэгтэй, ухаангүй байхад нь олсон. Зүрхийг нь цохиулж үзсэн, хүчилтөрөгч дутагдаж, цээж нь хэржигнэж, амбунд агаарын замын эсэргүүцэл үзүүлж байгаа

Лим        бидэнд дахиад хүмүүс хэрэгтэй, хурдал

Эм           залгасан, бүгдээрээ баяр гээд хотоос гарчихаж

Эр            Рэзник байгаа

Лим        мэдэж байгаа чинь хачин юм гэхдээ баярлалаа. Рэзникийг дууд

Эм           ойлголоо

Лим        Түүнийг 4 дэх хэсэгт оруул. Мөрфи, чи надад хэрэгтэй бйана. Ямар өвчтөн бэ?

Эм           Энэ бол Мариан Сотам, ачаагаа авах гэж бйагаад ухаан алдаж унасан

Лим        хоёулаа онгоцны буудлаас ирсэн юмуу?

Эм           жилийн бужигнадаг үе. Хүн бүр аялж байгаа. Баруун хөл нь улайж хавдсан. Цээж нь өвдөж, амьсгаа нь давхцаж байгаа гэсэн, бага зэрэг халуунтай байгаа

Шон       таны нислэг чинь удаан үргэлжилсэн үү?

Эм           20 цаг, Малайзаас ирсэн

Шон       сууж байхад нь судасны бөглөрөл үүссэн, халуун болон улайсан хөл үүнээс болсон байна. Бөглөрлийн зарим хэсэг задарч, уушгинд нь очсон. Тэгээд цээж нь өвдөж бйагаа, уушгины судасны бөглөрөл

Эр            түүний пульс дахиад уначихлаа

Лим        Марианыг 5 дах хэсэг рүү аваач. Уушгины бөглөрлийг эмчилж байхад чинь чамтай яры. Хүчдэлээр цохиулаарай. Цэвэр.

Эр            цохилж бйана

Лим        бараг алга. Тэр минутанд 30 цохилтоор амьдарч чадахгүй

Эм           уушги нь хүчилтөрөгчөөр хангахад дэндүү хөшсөн байна.

Лим        фибероптик мэс, 7,5-тай мөгөөрсөн хоолойн гуурс. Мөрфи, эмэгтэйд цус бүлэгнэлийн эсрэг 5000 нэгжтэй гепарин болус өгөөрэй. Агааржуулагч давхар залгаарай

Шон       гепарин болусыг хийлээ

Эм           халуун нь 103,5 хүрчихлээ

Лим        вирусын гаралтай уушгины үрэвслийн архаг синдром бололтой. Цээжний рентген ав. Зүрх дахиад цохилохгүй байна.

Шон       хүчилтөрөгч 92 байна. Таны цээжний өвдөлт арай багассан байх

Эм           тэглээ, баярлалаа

Эм           агаарын даралт 50

Лим        агааржуулагчаа Пи Ар Ви Си-гээр соль. Судсаар эпинефрин шахлаа. Бөглөрөлд хүрэхийн тулд хүзүүнд нь гуурс тавих хэрэгтэй байна. Чи хэрэгтэй байна, Мөрфи.

Лим        бүлэгнээд л байна. Амиодарон 300-г хий. Хариу үзүүлэхгүй л байна.

Эр            тархи болон зүрх хүчилтөрөгчгүй 30 минут болчихож

Лим        одоо боль доо. Нас барсан цаг 10:07.

Шон       та энэ хүнтэй харьцсан уу?

Эм           Малайзаас ирэх онгоцонд хамт байсан.

Шон       тэд хоёулаа хүзүүн дээрээ цэврүүтэй тууралттай байна. Түүнийг алсан халдвар энэ эмэгтэйг ч алж магадгүй.

Сайн эмч- 2 дугаар бүлгийн 10 дугаар анги

Лим        энэ бол сөрөг даралтын өрөө, ямар ч агаар гадагш гарахгүй учраас нян тархахгүй.

Эм           надад байгаа зүйл онгоцонд байсан тэр хүн шиг намайг алах уу

Шон       таны шинж тэмдэг түүнийх шиг хүнд байгаагүй. Гэхдээ, вирус тархаж эхэлбэл улам дордож магадгүй.

Лим        бид та хоёрыг нэг өвчтэй гэдгийг баттай мэдэхгүй. Бид түүний талаар юу ч мэдэхгүй, өвчний түүх, ямар өвчтэй байсан гээд. Та хэзээнээс тавгүйтэж эхэлсэн бэ?

Эм           онгоцонд байхдаа. Би өмнө нь Америкаас гарч байгаагүй. Миний хуучин нөхөр аялах дургүй байсан

Шон       сая нас барсан залуу таны хажууд сууж байсан уу?

Эм           үгүй ээ, надаас 6 7 эгнээний урд байсан

Лим        түүнтэй биеэрээ шүргэлцэж байсан уу? Угаалгын өрөө орохдоо эсвэл дугаарлаж зогсож байхдаа?

Эм           үгүй ээ, тэр нислэгийн туршид унтаж байсан байх

Шон       тэгвэл энэ вирус агаарын замаар дамждаг гэсэн үг. Онгоцонд бас яаралтай тусламжийн өрөөнд байсан бүх хүн туссан байж болно

Мэл        маргаашнаас эмчилгээ эхэлнэ, хими эмчилгээ бас бүтэн биеийн туяа эмчилгээ

Эр            миний хөгийн хавдар үүсгээд байгаа чөмгийг устгаж, өөр сайн чөмгөөр солих гэж байна уу

Мэл        сайн мэдэж байна шүү.

Алекс    таны аав донор болоход тохирох юм байна

Эр            түүнийг битгий тэгэж дуудаач. Боб Крэвэнс намайг дөрөвтэй байхад ээж бид хоёрыг хаясан. Түүний биологийн материал намайг төрүүлсэн бас аврах байх гэхдээ тэр миний аав биш.

Клэйр    бидний мэдэх хэрэгтэй өвдөлт ямар нэг зовиур бйана уу?

Эр            би их ядарч байгаа. Сүүлийн өдрөө өвдөж, бүр хөшсөн, стандарт чөмөгний хавдрын өвдөлт

Мэл        Яг хаана чинь өвдөж байна?

Эр            хүзүү, зүүн гар

Мэл        Крис чи зүрхний шигдээс болох гэж байна

Эр            үгүй ээ, цээжээр өвдөхгүй байна.

Мэл        чамайг яг одоо туяа эмчилгээнд оруулах хэрэгтэй. Биднийг очиж байгаа гэж хэл. Донорыг нь дууд

Эр            туяа эмчилгээ зүрхний шигдээсэнд ямар хэрэгтэйн?

Мэл        бөглөрөл илүүдэл цагаан эсийг устгах талтай байдаг. Зүрхийг чинь эмчлэх шилдэг арга бол хавдрыг эмчлэх. Бид үүнийг төлөвлөж байсан, зүгээр л нэг өдрийн өмнө хийнэ

Марк      агаарт нисч байхад тархаагүй байх. Хоёр өвчтөн онгоцонд суухдаа аль хэдийн халдвар авсан байх

Лим        Мариан нислэгээс өмнө зүгээр байсан гэж хэлсэн. ГЭхдээ онгоцонд байхдаа авсан байсан ч дундын усны аяга, амны алчуураар дамжсан байж болно

Марк      шаардлагагүй хөл хорио байж магадгүй. Би Нийтийн эрүүл мэндийн яам, Си Ди Ситэй яры, тэд зорчигчдыг шүүж, тэдэнтэй харьцсан үгүйг олох байх. Холбоотой байгаарай

Лим        ойлголоо

Марк      Хөөе би явлаа шүү. Жилл сонсож байна уу? Намайг Си Ди Ситэй холбо, бас солих хувцас авы. Би тийшээ очлоо.

Мор        намайг дуудсанд баярлалаа ТАйлэр

Эр            зүгээр ээ

Мор        егөөдөж хэлсэн юмсан.

Эр            тийм гэжүү? Энэ хямрал болж хувирбал, чи өөр хаана байхыг хүснэ гэж?

Мор        таны гэдэс өвдсөн гэж дууллаа

Эр            их өвдөж байна. Таяган чихрээс болсон гэж бодсон гэхдээ Пэпто уусан. Ерөөсөө зүгээр болохгүй бйана

Мор        хэдэн чихрийн тухай ярьж байна?

Эр            30 40 ширхэг. Жижигхэн байдаг нь. Минйи ажилладаг худалдааны төвд тараадаг юм. Би шажигнуулж идэх дуртай. Дүрдээ ороход тусалдаг

Мор        та хэтрүүлсэн юм шиг байна. Цамцаа тайл. Намайг хотод байгааг яаж мэдсийн?

Эр            баяр бол гэр бүлээрээ бэлэг солилцож, бүх зүйл төгс юм шиг дүр эсгэх заавал биелүүлэх ёстой үзүүлбэр учраас. Тийм учраас чи жил бүр ажилгүй байсан ч ажиллах ёстой гэж хэлдэг байх.

Эр            тэр сайн сонсогч юмаа

Мор        энэ юунаас үүссэн сорви вэ?

Эр            рудолф бол хөгийн амьтан. 8 сарын өмнө би гэдэсний үрэвслээс болоод жижигхэн тайралт хийлгэж байсан.

Мор        өнгөт Си Ти авах хэрэгтэй.

Шон       надтай хамт яв. Лим эмчээ, тэр бас халдвар авчихаж. Хүзүүн дээр нь тууралт байна. Түрүүн байгаагүй.

Лим        бүрэн илрээгүй байна гэхдээ ижил зүйл байж магадгүй.

Эр            тэгэх учиргүй, би маск, бээлийтэй байсан

Шон       чи маскаа ерөөсөө аваагүй юу?

Эр            нөгөө

Шон       агаарын дуслын өвчинд энэ их

Эм           Мариан байна. хүчилтөрөгч нь багасаж байна.

Лим        судсаар мэтилпрэднисолон дахиад хийгээрэй.

Алекс    бид шилжүүлэн суулгалтаа ойртуулах хэрэгтэй. Үгүй ээ юу ч өөрчлөгдөхгүй, чамайг мэдээ алдуулна, чи юу ч мэдрэхгүй, сэрэхэд чинь хүү чинь эрүүл болох замдаа орж эхэлнэ. Удахгүй уулзы. Нисэх буудал дээр очиж чадаагүйд уучлаарай. Гоё подволк байна.

Эр            таныг айлгаж байгаа биздээ? тэр хүйсээ солиулах болуу гэж бодож байна уу?

Алекс    үгүй ээ, тийм байсан ч би уурлахгүй

Эр            би энд хэр удаан байх ёстойн?

Алекс    энэ ээлжинд байхад л болно. Дараа нь би гурван өдөр амарна. Очиж үзэх шинэ ууланд авиралтын газар байна лээ, тортой бөмбөг ч байгаа.

Эр            би зүгээр ээ. Утсан дээрээ Рик Морти хоёрын нэг бүлгийг татчихсан

Лим        Цэвэр.

Мор        зургаан удаа хүчдэлээр цохиулж, 30 минут хиймэл амьсгал хийлээ.

Лим        заза Мөрфи эмчээ, больж болно . Би сая Эндрюс эмчтэй ярьсан. Зөвлөлтэй ярьж байх зуур бид хөнгөн хөл хорио тогтооно. Мэдэгдэл хийж, бүх түргэний тэргийг түр саатуул. Бүртгэлгүй иргэдийг зогсооход чадлаараа хичээгээрэй. Дүүрсэн гээд муж руу явуул. Бүх гарах хөдөлгөөнийг зогсоо. Тайлэр тусгаарлалтанд үлдэж, арга хэмжээ ав. Дараагийн шат нь халуурах тиймээс сэрэмжтэй байгаарай. Өөр ямар асуудал байна?

Шон       би үргэлж 2 цагт өдрийн хоолоо иддэг. 2:15 болж байна. Би хоол идэх хэрэгтэй

Эм           хүсвэл миний цүнхэнд нэг гадил байгаа

Шон       гадил өдрийн хоол биш. Сэндвич сүү өдрийн хоол болно

Лим        Мөрфи эмчээ, өвчтөнүүд илүү чухал, дараа нь сэндвичны чинь учрыг олы. Өөр юу байна?

Эм           60 настай ангинтай эмэгтэй баяраар гэр бүлтэйгээ уулзаад, даралтын эмээ уухаа мартсан. Жор бичүүлэхээр ирсэн

Лим        Эм бичиж өгөх нь хойшлогдоно. Өөр?

Эм           автирк халтирах хүртэл хүүхдийн ороо бараг дуусч байсан. Гэр бүлийн эмч маань баяраар амардаг.

Лим        тэд угаасаа наашаа явуулах байсан. Ийм төрлийн гэмтэл насан туршийн хохирол учруулж болно

Эм           хүүхдээ нянтай газар авчирсандаа арай илүү их гэмшиж байна. Битгий гомдоорой.

Лим        анхны хүүхэд бололтой

Эм           нөхөр бид хоёр их удаан хүлээсэн. Би бүгдийг төгс байлгамаар байна. Миний нөхөр надад үүнийг боломжгүй гэж хэлдэг. Минйи жирэмсний төлөвлөгөө 5 хуудас гээч

Лим        за болчихлоо.

Эм           би харьж болох уу?

Лим        мэдрэлийн шинжилгээ авах хүртэл үгүй ээ. Чамайг хурууныхаа мэдрэмжийг алдаасай гэж хүсэхгүй бйана.

Эм           та гарч болохгүй ээ

Эр            уучлаарай юу гэнээ?

Эм           эмнэлгийн дүрэм

Эр            би өвчтөн бишээ. Зүгээр л түр зуур хүлээж байгаан. Миний аав эмч

Лим        аав чинь хэнийн?

Эр            Алекс Парк эмч

Лим        түүнтэй ярьж чадах уу?

Эр            би утсаа дээр цэнэглэж бйагаа

Лим        би түүн лүү залгая, тэр завтай болохоороо чам дээр ирэх байх. Гэхдээ тэр болтол чи эндээ үлдэх хэрэгтэй

Эр            яагаад?

Лим        би чамаас ахмад хүн болохоор. Ажилчдын холбоо барих жагсаалтыг олоод Парктай ярь. Хүү нь энд байгааг тэр мэдэх ёстой

Эм           ойлголоо

Эр            зүрхний шигдээс болох гэж байснаас ч илүү тухгүй байна.

Мэл        эргэлзэхгүй байнаа. Танд яаралтай арга хэмжээ авах болоод бид цагаан эсийн шинжилгээ, туяа, хими зэргийг нэгтгэсэн. Одоо зүрхний шигдээс болон харвалтын эрсдэл байхгүй

Эр            дархлааны систем ч байхгүй биздээ. Миний донор ирж байгаа биздээ?

Алекс    би түүнтэй ярьсан. Тэр машиндаа сууж байна гэсэн.

Мэл        хэзээ ярьсын?

Алекс    одоо нэг асуугаад ирий.

Эр            тэр намайг чадах өөр шинэ арга олж байгаа байх

Эр            та нарыг Си Ти авна гэж бодсон

Шон       оронд нь Кэй Юу Би рентген авнаа. Энэ бараг л адилхан сайн

Эр            тэгээд яагаад бараг гэж хэлж байгаан?

Шон       үүнийг сонсож байна уу?

Эм           юуг тэрэв?

Эр            өршөөгөөрэй, би нэг өвчтөн хайж байна

Эм           та сувилагчтай ярих хэрэгтэй

Эр            сувилагчийг чинь зөндөө удаан хүлээлээ.

Шон       та нар сонсож байгаа. Гэрэл анивчиж дуугараад байна.

Эр            юу ч сонсогдохгүй байна

Шон       их чанга бас надад саад болоод байна. Яаралтай засах хэрэгтэй байна.

Эр            чи итали хоолонд дуртай юу? Да Ностра? Амттай шүү. Эсвэл барбекю? Этиоп хоолонд?

Мор        юун тухай яриад байгаан?

Эр            болзоонд хаашаа явахаа ярьж байна

Мор        чи намайг болзоонд уриагүй, би тийм гэж хэлээгүй

Эр            хэн тусгаарлалтанд гацсан байгаа эрд татгалзах хариу хэлэхийн? Сүши ямрав? Хүн бүр дуртай. Бас би савхаар сайн иддэг. Бага зэрэг шалмаг хөдөлгөөн харуулж болно. Чамайг гайхашруулахаар. Сандралаа дарахын тулд коктэйл ууж болно гэхдээ

Мор        чи яагаад сандраад байгаан?

Эр            чи өөрийгөө харж байсан уу? Чи бол ухаалаг бас үзэсгэлэнтэй, чамайг гайхашруулахын тулд би цүнхэн дэх бүх багажаа хэрэглэнэ, гэхдээ надад уух юм хэрэггүй.

Мор        зуушны дараа ууж болохын. Би тэр үед чамайг бишрэх байх. Чи халуурч байна.

Лим        Тэр халуурч байна, тууралт нь бүрэн баталгаатай болсон. Заза. За эхэлцгээе.

Мор        Хөл хорио батлагдсан.

Лим        бүгдээрээ анхаарлаа хандуулаарай. Энэ түргэн тусламжийн өрөө болон бүх хүмүүсийг хөл хорионд оруулж байна. Хэн чинь ч гарч болохгүй, ноцтой амьсгалын замын вирус гурван өвчтөнд халдсан бйагаа.

Эр            юу? ийм байх боломжгүй.

Лим        бид урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч та нарыг халдваргүйжүүлнэ. Бас хүнс ус өгөх учраас харшилтай хүмүүс байвал бидэнд одоо мэдэгдээрэй.

Эр1         та нар биднийг энд хорьж болохгүй

Эр            тиймээ, ялангуяа хэн нэгэн хүнд өвдсөн байгаа бол.

Лим        бидэнд тэгэх хуулийн эрх

Эр1         тэд биднийг түгжиж байна. Биднийг түгжиж байгаамуу?

Эр            үгүй ээ. Би эндээс гарах ёстой

Лим        эрхэмээ. Уучлаарай. Дуртай ч дургүй ч хэн ч гарахгүй

Марк      хөл хорио тогтоох шийдвэрийг Зөвлөлтэй хэлэлцэж байж гаргасан. Си Ди Сид энэ талаар мэдэгдсэн, бид бүхнийг дүрмийг дагуу хийнэ

Клэйр    Шон Морган Лим гурав тэнд байгаа.

Мэл        манай өвчтөн энд байгаа.

Алекс    донор хариу өгөхгүй байгаа. Миний утсыг авахгүй байна. Би Сан Хосэгийн мөрдөгчөөс гэрийг нь шалга гэж гуйсан. Парк байна. Тэнд байгаа гэжүү? тиймээ, би яры. Хамгаалалтын алба байна, Кэллан хөл хорионд орсон гэнэ. Би Сан Хосэгийн мөрдөгчөөс хариу ирвэл хэлий.

Мор        Тайлэр ханиагаад эхэлчихлээ

Лим        вирусын эсэргүүцлийг нь нэмий. Халдвараас сэргийлэхийн тулд өндөр хүчдэлтэй хүчилтөрөгч, зосин хийж эхэл.

Шон       Санта Питийн гэдэс муруй хэлбэрээр эвхэрсэн байна. Түүнд хурдан хагалгаа хэрэгтэй. Миний ээлж 37 минутын өмнө дууссан. Би өөр газар очих ёстой. Энэ их чухал

Лим        үгүй ээ чухал биш. Гэдэсний үйл ажиллагааг хагалгааны биш аргаар эмчилий. Санаа байна уу? ... Мөрфи. Санаа байна уу?

Шон       байхгүй ээ.

Лим        юу ч байсан болно, гуйж байна.

Шон       бид, бид ихэнхдээ, бид ихэнхдээ нүх гаргаад, зангирлыг хажуу талаас нь гаргадаг, гэхдээ тэгэж болохгүй. Байгаа нүхээр нь гаргах хэрэгтэй.

Мор        эндоскоп гэдэс доторхыг урах аюултай.

Эм           давстай бургуй зүгээр, гэдсийг хэвийн болгож магадгүй.

Лим        энгийн гэхдээ бүтэж магадгүй. Дажгүй ээ

Эр            би зүгээр ээ

Алекс    чамд хиймэл амьсгалуур байгаа биздээ?

Эр            мэдээж байгаа

Алекс    чи энд юу хийж байсын?

Эр            энэ миний буруу биш. Та ажиллаагүй байсан бол

Алекс    Кэллан, чамайг айж байгааг мэдэж байна.

Эр            би зүгээр ээ

Эр            би азтай байхыг бэлгэдэж малгайгаа тайлахгүй ээ

Лим        заза. шулуун гэдэс лүү гуурс орууллаа. Одоо давсны уусмалаа шахаарай.

Эр            энэ, тийм ч таатай мэдрэмж биш байна

Лим        бага зэрэг эсэргүүцэл мэдрэгдэж байна. Би зангиралд хүрсэн бололтой. Жаахан хүчтэй шах. Тэсээрэй Пит

Эр            намайг Санта гэж дууд.

Лим        дахиад шахаад бай

Шон       уучлаарай Санта

Эр            арай дээр боллоо.

Мор        бид чамд вирусын эсрэг эм өндөр тунгаар хийсэн.

Эр            одоо яахуу?

Мор        нитритийн оксидийн талаар зөвлөлдөж байгаа

Эр            үгүй ээ энэ үр дүнгээ өгөхгүй бол. Надад юу тохиолдох уу?

Мор        Эй Ар Ди Эс. Дараа нь амьсгал тасалдаж эхэлнэ. Хөөе надад анхны болзоон дээр хийх зүйл байгаа. Нум сум. Би залуу байхдаа хичээллэдэг байсан.

Эр            чи гайхуулаад байгаа юмуу

Мор        би чамд мэх зааж өгий. Хурууны барилт, яаж нумаа татах уу, тэгээд чамд яаж харвахыг харуулна.

Эр            амьдрах шалтгаан шиг л сонсогдож байна

Лиа         би таныг зураг авахуулахад чинь хүргэж өгий

Арон      Шон хаана байгаан?

Лиа         Шон яаралтай тусламж дээр хөл хорионд орсон

Арон      хөл хорио гэнээ? юу? ямар хөл хорио?

Лиа         халдвартай, үхлийн аюултай вирус гарсан бололтой. Гэхдээ Шон дажгүй сонсогдож байсан. Гэрэл анивчаад өдрийн хоолоо идээгүй гэсэн, бас та клиник дээрх цагаасаа хоцорч байгааг эс тооцвол. Явцгаая

Арон      намайг эмнэлэгт хүргээд өг

Лиа         бид таны зургийг авахуулахаар явж, таныг хавдаргүй эсэхийг баталгаатай болгох ёстой

Арон      намайг эмнэлэг рүү хүргээд өгөл дөө. Би тусламаар бйана

Лиа         яаж? Хуучин ажлаа буцааж авч, өнөөдрийг аврах гэжүү? дэгдэлт гэсэн бичигтэй хослол өмсөж Шоныг аврах гэжүү?

Арон      зарим хүмүүс чиний энэ занд дуртай байдаг байх. Гэхдээ би тэдний нэг биш

Лиа         заза би бууж өглөө

Эр            эрхэмээ уучлаарай, та энд

Эр1         миний эхнэр тэнд байгаа. Вайло, тэр байна. Би тийшээ орох ёстой.

Алекс    найзууд болон гэр бүлийнхэнд зориулж өрөө гаргасан байгаа

Эм           Крифтон чи яаж байнаа?

Эр1         би орноо

Эм           болиоч

Алекс    тайвшир, үгүй бол та бэртэнэ

Эм           боль

Эр1         энэ бүгд миний буруу.

Эм           үгүй ээ

Эр1         би чиний гуйснаар тэр орыг засах ёстой байсын

Эм           орны талаар март. Би өөртөө санаа тавих хэрэгтэй, надад ямар нэг зүйл тохиолдвол, хүүд маань чиний тусламж хэрэгтэй болно

Эр1         хүү, хүү юмуу?

Эм           гэнэтийн бэлгийг чинь балласанд уучлаарай

Эр1         үгүй ээ. Хонгор минь би чамд маш их хайртай.

Эм           би ч гэсэн чамд хайртай. Би чамд хайртай.

...

Шон       Шон Мөрфи эмч байна

Клэйр    Шон уу? Чи яагаад манай донорын утсыг авч байгаан?

Шон       тэр энд хөл хорионд орсон учраас

...

Марк      Си Ди Си энд өнөөдөр баг авчирна гэсэн юу болсон?

Эм           тэд үүнийг өнгөрсөн долоо хоногт Малайзид эхэлсэнийг батласан. Цасан шуурганаас болоод тэнд байгаа вирус судлаачид, Ист Көстэд байгаа тусгаарлагдсан хүмүүсийн хооронд

Марк      тэднийг үлдээ.

Мэл        Вирусын талаар юу мэдэж байгаав?

Марк      Сарсын шинж тэмдэгтэй ижилхэн, гэхдээ илүү хурдан тархдаг

Мэл        Боб Крэвэнс халдвар авсан уу?

Марк      одоогоор үгүй. Ганцхан яаралтай тусламжийн ажилан Тайлэр Дарнсд л шинж тэмдэг илэрсэн.

Мэл        надад түүний чөмөг хэрэгтэй. Би тийшээ ороод чөмгийг нь авы. Бүгдийг дүрмийн дагуу хийнэ

Марк      чи голомт руу орж болохгүй. Бидний хэн нь ч болохгүй.

Мэл        миний хавдартай өвчтөнд дархлааны систем байхгүй. Тэр чөмөг шилжүүлэн суулгахгүй бол үхнэ.

Марк      тэгвэл түүнд өөр донор ол, тэдний эсвэл өөр хэний ч чөмөг тэр хөл хорионоос гарахгүй. Пику шилжүүлгийн талаар мужаас хариу ирсэн үү?

Эр            миний хүчилтөрөгч хэр байна?

Мор        тогтвортой байна. Чамд дуудах хүн байхгүй юу?

Эр            би, би ээждээ юу болж байгааг хэлмээр байна гэхдээ тэр надад санаа зовох байх, энд байхгүй байсан нь дээр. Бас, тэр намайг өөрт нь хайртайг мэднэ.

Лим        юу болж байна даа?

Эр            Рэзник эмч надад коллежийн лэсбианчуудын тухай ярьж байлаа, эсвэл зүгээр миний төсөөлөл байсан уу?

Мор        бид ээжийн чинь тухай ярьж байсан. Сонирхолтой юмаа

Лим        хүчилтөрөгч нь унаж байгаа нь таалагдахгүй бйана. Нитрикийн оксид хийж эхэл.

Эр            би чамд таалагдсан гэдгээ мэдсиймаа

Эр            Тэр энэ эмнэлэгт байгаа юмуу? Боб үнэхээр ирлээ гэжүү

Мэл        харамсалтай нь бид түүнийг хөл хорионоос гаргаж чадахгүй. Гэхдээ бид Бэй Ариагаас төстэй донор олсон.

Эр            хэр таарч байгаав?

Клэйр    үзүүлэлтийн чинь 8-аас тав нь таарч байгаа

 Эр           Боб илүү дээр тохирч байсан. Би чөмөгнйи тарилгыг эсвэл энэ хар дарсан зүүдийг тэсвэрлэж чадахгүй нь.

Мэл        энэ бол МАК уушигний үрэвслийн шинж тэмдэг. Антибиотек үйлчлэхгүй байна. Танд чөмөг хэрэгтэй үгүй бол энэ тарилга таныг удахгүй ална, долоо хоног биш өдрийн дотор. 

Эр            би 7 жил чөмөгний хавдартай тэмцэж байна. 4 курс хими эмчилгээнд орж, эмнэлэгт олон удаа хэвтсэн. Тоогоо ч алдсан. Аав минь ирсэн ч баярлаж бас санаа амарлаа. Энэ төгсгөл бол зүгээр ээ. Би сэхээн амьдруулахгүй байх гэрээнд гарын үсэг зуры.

Мэл        Крис, Си Ди Си маргааш энд ирнэ. Тэд вирусыг тогтоож, Бобоос шинжилгээ авч болно. Сөрөг гарвал

Эр            миний зүрхийг зогсохоос өмнө тэгнэ гэвэл болноо. Гуйж байна, маягтаа аваад ир.

Мор        халуун нь нэмэгдэж байна

Лим        ууршуулагчийг ажиллуулах цаг боллоо.

Мор        халуун буулгах хөнжил тус болох байх. Би хангамжийн шүүгээнээс аваад ирий.

Лим        маскаа буцаагаад зүү

Мор        яах гэж?

Лим        би халдвар авчихсан байна

Эр            та ч бас авчихаа юу? Та нар юу болохыг нь олж чадсан уу?

Лим        үгүй гэж айж байна

Эр            эерэг талаас нь харахад би Морганд талтай юм шиг байна

Мэл        ямар нэг арга байх ёстой

Клэйр    Та орж болохгүй. Боб гарч болохгүй. Чөмөг гарч ирэхгүй. Үгүй бол яахуу? Чөмгийг гаргаж ирэх шаардлагагүй

Мэл        дархлааны системгүй хүнийг хөл хорио руу оруулы гэжүү?

Клэйр    хөл хориогоо тэлээд, зөвхөн түүнд зориулсан хэсэг бүтээе.

Мэл        дотор байгаа эмч нарын нэг чөмгийг авч суулгаж чадна

Клэйр    дараа нь хоёр зүйл тохиолдоно, бид түүнийг халдвар аваагүйг нотлох хүртэл тэр тусгаарлалтанд байна, эсвэл өвчин түүнийг ална.

Мэл        Эндрюс хөл хориог тэлэхийг зөвшөөрөхгүй. Надад амжилт хүсээрэй

Лим        360 жоуль болгоё. Цэвэр

Мор        цээжийг нь нээж, зүрхний иллэг хийж болно

Лим        Рэзник эмчээ

Мор        Пэтрингаг гэмтлийн тасгаас цохиур авчир гэж хэл

Лим        Морган

Эр            хөөе залуу. Чамтай ярьж байгааг сонсохгүй байна уу? миний сахар өндөр байна, 650 хүрчихлээ.

Шон       энэ ямар ч утгагүй байна. Би чамд инсулинийг зохих тунгаар нь өгсөн. 10 нэгж.

Эр            10 нэгж ээ? 10 чинь надад юу ч болохгүй. Энд хийж байгаа ажлаа мэддэг өөр эмч байна уу?

Шон       би бол Шон Мөрфи эмч. Танд дахиад 10-ыг өгий.

Эр            цагийн гарз. 20-ыг өгчих

Шон       чи яачихсан юм? тэнэг хүн шиг яриад байхын

Эр            битгий хөгийн зан гаргаад бай

Эр            чи өөрийгөө хичээ

Эр1         эмчээ эмчээ миний  бие

Эр            юу вэ? Тэр сая надад халдвар тараачихсан уу?

Шон       магадгүй ээ. Хэвлийг чинь хармаар байна. Зангирал чинь эргээд ирж. Яг одоо хагалгаа хийх хэрэгтэй.

Эр1         бид энд гацчихсан, хагалгааны өрөө байхгүй биздээ

Шон       тэгвэл өөрсдөө хийцгээе.

Лим        Нэптүн машин байхгүй. Соруулгүйгээр мэс заслын талбар цусан далай болно.

Шон       ханын соруулыг удаан хугацаагаар ашиглаж болно

Лим        тэгэж болноо. ЦУс алдалтыг зогсоохдоо цахилгаанаар түлж болохгүй. Байлдааны хэв маягаар хийх ёстой. Зүсэхээсээ өмнө артери бүрийг боо. Рэзник эмчээ. Чи бэлэн үү? бид бэлэн болчихлоо

Мор        би өвчтөнийг аваад ирий

Шон       та хэвтэх хэрэгтэй.

Эм           мэдээ алдууллаа

Шон       мэс

Мэл        бид хөл хориог тэлвэл, би шилжүүлэн суулгалтыг хийж чадна. Ганц техникийн зөрчил нь

Марк      тэр халдвар авсан.

Мэл        Мэлэндэз байна. тиймээ.

Лим        муруй хэлбэрийн зангирал дээрх наалдацыг ав. Амин үзүүлэлт яаж байна?

Эм           тогтвортой байна эмчээ

Мор        үхэжсэн хэсэг байна

Шон       цоорчихож

Лим        золиг гэж.

Эм           надад эмч хэрэгтэй байна

Лим        Пэтрингад тусламж хэрэгтэй байна

Мор        энэ хавчууруудыг бөхлөхгүй бол хаа сайгүй өтгөн гоожих нь.

Лим        Мөрфи очоорой.

Клэйр    тэр гарын үсгээ зурсан

Мэл        тэгэх ёсгүй байсан

Клэйр    энэ чинь хууль зөрчинө

Мэл        тэр үхэх шаардлагагүй. Бид донорынх нь чөмгийг авна.

Клэйр    Эндрюс зөвшөөрсөн юмуу?

Мэл        зөвшөөрөхгүй бол өөр зүйл бодож олно

Эр            тэр толгой нь эргэж байна гэж хэлсэн

Эм           ойлгож байна гэхдээ гуйж байна, хойшоо бол

Шон       тэр

Эм           халдвар авсан байна уу? Санта түүн дээр бөөлжсөн биздээ? түүнийг тусгаарлах хэрэгтэй

Шон       сахар нь бага болохоор, шоконд орчихож. Ди50 өг.

Эм           вирус тархаж байна

Алекс    Кэллан. Кэллан. Кэллан_ Кэллан, Кэллан, Кэллан.

Эм           Глассмэн эмч. Сайн байна уу? Бид хэрэгтэй зургаа авсан. Та явж болно. Блэйз эмч рүү явуулчихы.

Арон      миний санаа зовох зүйл гарсан байна уу?

Эм           баяраас өмнө Блэйз эмчтэй уулзсан уу?

Арон      үнэнийг хэлэхэд одоо уулзах гэж байгаа. Би түүнд хуулбарыг нь өгөхөд л болно

Эм           би тэгэх эрхгүй л дээ

Арон      тиймээ мэдэж байна. Би бараг 100 жил мэс засалч хийж байна. Дүрмийг нь ойлгож байна. Би хариугаа харахгүй. Зүгээр л хурдан шийдэх гэсийн. Баярлалаа. Хавдар эдгээгүй байна.

Мор        соруул. Би доод чамархайн артериудыг боосон доо. Хаана гэдгийг нь харахгүй байна

Лим        мэдэрч бйана уу?

Мор        тиймээ.

Лим        Хуруугаараа нүхийг нь тагла.

Мор        одоо яах уу? Лим эмчээ?

Эм           бүгдээрээ тайвшир. Кэллан, Кэллан. Над руу хар. Над руу хар. Амьсгал. Намайг сонсож байна уу? намайг сонсож байна уу? хүүд минь туслаач

Back to episodes Go home