I Origins

Би эхлэл-тр

Иэн:     Би дэлгүүрт очлоо 7,11-т очсон.

Эр:        11:11.

Иэн:     11 азтай тоо. Огноо харсан 11-р сарын 11. Цаг харлаа 11:11. Би хаа сайгүй 11 гэсэн тоог харж эхэлсэн. Тэр тоог дагаж явсаар тэр хоёр нүдийг олж харсан. Миний амьдралыг өөрчилсөн нэг нүдний түүхийг ярьж өгөх гэсэн юм.

Софи:  Чамайг анх хараад бид хоёр танилууд юм шиг санагдсан. Бүр өнгөрсөн амьдралдаа.

Иэн:     Би үүнд итгэдэггүй.

Софи:  Чи юунд итгэдэг юм?

Иэн:     Би эрдэмтэн. Би баримт нотолгоонд итгэдэг. Дэлхий дээрх амьд амьтан бүр өвөрмөц хос нүдтэй. Чи хэн нэгэнтэй учрахад тэр чиний дотоод хоосон зайг дүүргэдэг.

Кен:     Чи зүгээр биз.

Иэн:     Тиймээ.

Кен:     Яг яруу найрагч шиг ярилаа.

Кар:     Лабораторид харх шиг амьдрах үед нээл хийх боломж гардаг.

Софи:  Цагаан тогос дэлхий даяар тархсан сүнснүүдийг бэлэгддэг гэдэг.

2:          Бид гэрлэмээр байна.

Иэн:     Ямар нэг ид шидийн сүнс байдаг, тэр үзэгдэггүй, бидэнтэй хамт, яг бидний дээр амьдардаг гэдгийг нотлох юу ч байхгүй.

Софи:  Чи яагаад бурханыг үгүйсгэх гэж оролддог юм бэ?

Иэн:     Софи? Софи? Софи?

 

“Өөр ертөнц” киноны найруулагч

 

Иэн:     Түүнд баяртай ч гэж хэлж амжаагүй.

Кар:     Чамд нэг ер бусын зүйл хэлбэл яахав?

 

Хүчтэй, дахин давтагдашгүй, сэтгэл хөдлөм

 

Кар:     Тэгэхээр ийм байна, энэтхэгт Софитой адилхан нүдний хээтэй охин төрсөн байна.

Иэн:     Байж боломгүй юм.

 

Таныг үндэслэлтэй яриа өрнүүлэхэд хүргэдэг

 

Кар:     Нүд үнэхээр сүнсийг харах цонх байвал яахав? Энэтхэг рүү нис.

Иэн:     Нэг охиныг хайж байна, надад түүний нүдний зураг байгаа. Чи надад олоход минь туслах уу?

При:     Хэрэв шашны ямар нэг зүйл чиний шинжлэх ухааны итгэл үнэмшлийг үгүйсгэвэл чи яах вэ?

Софи:  Ихэнх хүмүүсийг хаалга бөх хаалттай байдаг.

Иэн:     Хаалганы цаана юу байгаа вэ?

Софи:  Хайр, уур хорсол, айдас, баяр хөөр, гуниг. Бүгд нэгэн дор.

 

Би эхлэл

 

Би эхлэл

Үргэлжлэл: 01:47:35 мин.     

Дүрүүд:

Иэн Грей

Дэррил Маккензи

Кенни

------

Софи

Карен

Прия Варма

Жей Симмонс

Жюли Дэйри

Маргарет Дэйри

Бармен

Саломина

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ФОКС СЁРЧЛАЙТ ПИКЧЕРЗ ТОЛИЛУУЛЖ БАЙНА

ВЕРИСИМИЛТЮД, УИ УОРК СТУДИОСЫН БҮТЭЭЛ

БЕРСИН ПИКЧЕРЗ, ПЕННИ ЖЕЙН ФИЛЬМЗТЭЙ ХАМТРАВ      

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Дэлхий дээрх амьд амьтан бүр өвөрмөц хос нүдтэй. Нүд тус бүр нь бүхэл бүтэн ертөнц юм. Би доктор Иан Грей. Аав, нөхөр, эрдэмтэн. Хүүхэд байхдаа камерийг хүний ​​нүдтэй яг адилханаар бүтээснийг ойлгосон нэгэн. Гэрэл нь нүдний болор шиг линзээр дамжиж дүрс үүсгэдэг. Би аль болох олон нүдний зургийг авдаг болсон.

Иэн: Миний амьдралыг өөрчилсөн нэг нүдний түүхийг ярьж өгөх гэсэн юм. Энэ нүдийг тогтоож аваарай. Түүнийг нэг нэгэнгүй санаж аваарай.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: За эхлэе.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

БИ ЭХЛЭЛ

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кино зохиолыг бичиж найруулсан: Майк Кэхилл   

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Би 26 настай, би Нью-Йоркт докторын зэрэг хамгаалахаар сурч байлаа. Энэ явдал 8 жилийн өмнө Хэллоуины баяраар болсон юм.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Чи зүгээр үү?

Софи:    Би сарыг харж байна.

Иэн: Чиний нүдний зургийг авч болох уу?

Софи:    Яах гэж?

Иэн: Би ийм хоббитой.

Софи:    Тэг л дээ.

Иэн: Болох уу? Би үүнийг бүр сайжруулсан юм. Сайн уу.

Софи:    Сайн уу. Чи гургуулын түүхийг мэдэх үү?

Иэн: Үгүй. Тэр нь юу юм?

Софи:    Шувуу, тэр бүх юмыг агшин зуурт мэдэрдэг. Мөн тэр хайр, уур хилэн, айдас, баяр баясгалан, уйтгар гунигийг нэгэн зэрэг дуулдаг. Бүгд нийлж, нэгэн гайхамшигтай аялгуу болдог юм.

Иэн: Чи хаанаас ирсэн бэ?

Софи:    Өөр гаригаас.

Иэн: Тэдний дуулах ямар сонсогддог вэ?

Софи:    Ингэж сонсогддог. Ойртоод бөхий. Энэ хашхираантай их адилхан.

Иэн: Тийм байна.

Софи:    Энэ шувуу бүх амьдралынхаа хайртай учрахаар баярлаж, бас гуньдаг. Учир нь түүний хувьд бүх зүйл эхэлж байхыг хараад баярладаг, харин энэ бүхэн хэдийн дууссан гэдгийг мэддэг учраас гунигладаг.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Хөөе, хөөе, чи юм уух уу?

Софи:    Би уудаггүй.

Иэн: Юу ч уухгүй юу?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Өглөө нь үүндээ харамсахгүй биз дээ?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:   Таныг таниулсан.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен: Би транскрипцийн хүчин зүйлсийн программыг дуусгасан.

Иэн: Өнгөрсөн шөнө үү?

Кен: Үгүй ээ, өнөө өглөө. Учир нь би дэмий зүйл хийдэггүй. Би генийн тухай мэдээлэл авч, транскрипцийн хүчин зүйлсийг нэмээд...

Иэн: Хүлээ. Чамаас архи үнэртэж байна. Маш хүчтэй. Дэндүү үнэртэж байна.

Кен: Тиймээ, би мэднэ. Архи надаас ханхалж байгааг би мэднэ. Ингэж чангаар ярихаа боль. Тэгэхээр, би чиний бүх өгөгдлийг нэг мэдээллийн санд нэгтгэсэн. Талархах хэрэггүй.

Иэн: Чи бол суут ухаантан. Чамайг үзэн ядаж байна.

Кен: Харин би чамд хайртай, тиймээс би тусалж байна. Сонс, чи шинэ дадлагажигчтай болсон. 1-р курсын оюутан.

Иэн: Чөтгөр гэж...

Кен: Тийм ээ. Тиймээ. Асрагчтайгаа зугаацаарай, найз минь

Иэн: Чамд бохь хэрэгтэй.

Кен: Харин чамд... чи түүнтэй зугаацах хэрэгтэй.

Кар:  Карен.

Иэн: Сайн уу. Иэн. Би болох уу... Намайг дагаад яв.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кар:  Чи дальтоник хулганыг өнгө хардаг болгохоор оролдож байгаа юм уу?

Иэн: Санаа нь тийм. Гэвч 352 удаагийн бүтэлгүй туршилтуудын дараа тодорхойгүй л байна.

Кар:  Яагаад?

Иэн: Юу яагаад гэж? Яагаад ийм олон бүтэлгүй туршилтууд болсон юм гэж үү?

Кар:  Чи дальтоник хулганыг яагаад заавал өнгө хардаг болгох гэсэн юм?

Иэн: Яагаад болохгүй ​​гэж?

Кар:  Тэд өнгө харж байгааг чи яаж мэддэг вэ?

Иэн: Лабораторийн шинэ туслахын хувьд, чиний ажил бол маш уйтгартай, олон дахин давтагдсан туршилтууд хийх, надаас таван минут тутамд “яагаад” гэж асуухын оронд сайтар тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Ойлгосон уу? Сайн байна. Туршилт 353-ыг эхлүүлцгээе: гэрийн хулгана фото рецепторын уурагт үзүүлэх хариу үйлдэл. Хяналтын субъектууд: “Б”–Бета, “Г”–Гамма, “С”–Сэтгэл хөөрөл, “П”- ...

Кар:  “Психопаннихия”.

Иэн: Энэ юу болохыг би мэдэхгүй.

Кар:  Хайгаад үз.

Иэн: “Т”–тэнгэр минь. “Н”–надад туслаач. “Ү”–үлгэр жишээ эрэгчин.

Кар:  Хулганууд фотопигмент уургын үйлчлэлээр хувиралд орсон уу?

Иэн: Бид зураасыг хөдөлгөөнтэй болгоход дальтоник хулгана цэх урагшаа харж байна. Яг тэр үеэр нь... найдах юм гэвэл... ...дальтоник хулгана ... Энэ зураасуудын харах болтугай.

Кар:  Новш гэж.

Иэн: Жинхэнэ новш.

Кар:  Энэ нь PAX6 генийн хэт их синтезээс болж байна уу?

Иэн: Чи нээрэн нэгдүгээр курсын оюутан уу?

Кар:  Би мэднэ, үгээр өгүүлбэр зохиож чаддаг нь гайхмаар шүү.

Иэн: Уучлаарай. Би сүүлчийн гурван лаборантыг ирэхгүй байхыг хүсэж, оронд нь ирц дээр нь гарын үсэг зурж өгөхөөр болсон юм. За яадаг ч байсан, энэ бол маш урт үйл явцын зөвхөн эхний алхам. Энэ багцаалсан дүгнэлт, хүний ​​нүдэн дотор ажиллагаатай 12 хэсэг байдаг гэж бодъё, ойлгосон уу? Жирийн амьтны нүдэнд нэг л байдаг. Ингээд, хэрэв бид хувьслын цоорхойг ганц нэг мутацийг ашиглан нөхөж чадвал хамгийн энгийн нүднээс хамгийн төвөгтэй, бүрэн төгсөрсөн хүний ​​нүд хүртэлх хөгжлийн логик гинжин хэлхээг зохиож чадна.

Кар:  Ойлгохгүй юм, үүнд цаг үрж яах юм? Бид нүд хувьсаж байсныг мэднэ.

Иэн: Тэр чинь таамаг болохоос баримттай биш. Чи 1-р курсээс хойш баримт, нотолгоо ямар чухал болохыг ойлгодог болно.

Кар:  Ойлголоо. Эдгээр амьтадын нүднүүд тухай хүрээлсэн орчиндоо маш сайн зохицсон байдаг. Хэрэв гарал үүсэл нь байдаг бол судалгааны ажил илүү оновчтой тодорхой болно. 

Иэн: Үргэлжлүүлээч.

Кар:  Чи 12-ыг авахын тулд нэгээс эхэлдэг. Гэхдээ тэг байсан бол яах вэ? Чи 1-р үе шатаас явсаар 12-р хүрнэ. Хэрэв 0 байвал яахав? Хараагүй организм. Чи генетикийн хувьд тэгээс 12 хүртэл нүдийг бүтээх боломжтой. Энэ төгс нотолгоо болж болно. Няцаашгүй. 

Иэн: Хараагүй организмд PAX6 ген байдаггүй.

Кар:  Чи яаж мэддэг юм? Тэднийг бүгдийг нь шалгасан хүн байна уу?

Иэн: Хэн ч хэзээ ч... бүгдийг нь шалгаж үзсэн гэж бодохгүй байна.

Кар:  Урьд нь энэ тухай бодож байсан уу? Чи яагаад ийм гайхсан царайтай байгаа юм?

Иэн: Учир нь чи ч гайхсан.

Кар:  Тийм байж.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Тэд юун охидууд байсан бэ?

Кен: Юун охидууд?

Иэн: Яагаав, Хэллоуины үдэшлэгт ирсэн охидууд, садомазохистын хувцастай. 

Кен: Садомазохистын хувцастай?

Иэн: Би нэгэнтэй нь танилцсан юм. Түүний нэрийг нь мэддэггүй. Царайг нь ч мэдэхгүй, гэхдээ үнэхээр гоё нүдтэй. Маш өвөрмөц. Төв гетерохроми.

Кен: Өө, би саналаа. Би юу хийснийг таа даа?

Иэн: Юу?

Кен: Би Даугманы биометрийн алгоритмд зориулж сайжруулсан суулгах аргыг боловсруулсан. Чи хэн нэгэнтэй танилцах үед тэр чиний дотоод хоосон орон зайг дүүргэж, тэр яваад өгөхөөр тэр орон зай зовлонтой хоосорсон мэт мэдрэмж төрж байсан уу?

Кен: Чи зүгээр үү, Иэн?

Иэн: Тиймээ, тийм. Би зүгээр, чи зүгээр үү?

Кен: Сая юу гэж хэлсэн бэ? Чи хэлэхдээ... Чиний ярьж байгаа чинь яг яруу найраг шиг байсан. Сонин санагдсан шүү.

Иэн: Дуугай болж үз.

Кен: Энэ үнэхээр хачин санагдсан, залуу. Би итгэж чадахгүй юм... Өө, баларсан юм. Энэ залуу зовлонтой хоосорчээ. Иэн, түүнийг хар. Энэ үнэхээр хоосор... Тэр нээрэн хоосорчихож.

Иэн: Муу тэнэг.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Би нэг боодол Вердикт, бас Пауэрболл авч болох уу? Энэ ямар үнэтэй вэ?

Эр:    11.11.

Иэн: 11. Азтай 11. Баярлалаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Карен. Чи юу хийж байна?

Кар:  Бүх амьтадын 5% нь хараагүй... энэ нь ойролцоогоор 8,7 сая төрөл зүйл. Тэгээд би PAX6-г мэдээллийн сангаас хайж үзсэн, гэвч юу ч гарч ирсэнгүй. Тиймээс би өөрөө тэднийг дараалллаар нь бичихээр шийдсэн.

Иэн: Чи хэдийг дарааллалд оруулсан бэ?

Кар:  Арван хоёр.

Иэн: Чи 12-ыг хийжээ. Тэгээд чамд их үлдсэн бэ?

Кар:  Энэ ойролцоогоор 426,000.

Иэн: Чи тэгээд цонхон дээр 426,000 нэр бичих гэж байна уу?

Кар:  Би цонхны төгсгөлд хүрэхээс өмнө үүнийг олох болно.

Иэн: Ойлголоо. Чи юу хийж байгаа юм?

Кар:  Би... би юу ч хийсэн юмгүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Бид үүрд хайгаад ч юу ч олохгүй гэдгийг чи мэднэ.

Кар:  Чулуу эргүүлж үзээд юу ч олохгүй байгаа нь дэвшил.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Тэгээд чи надад хаанаас ирснээ хэлэх үү?

Софи:    Маш олон газруудаас учраас би мэдэхгүй.

Иэн: Яг аль нь вэ?

Софи:    Товчхон хэлэхэд, би Аргентинд төрж, 11 настайдаа эмээтэйгээ Франц руу нүүсэн.

Иэн: Харин эцэг эх чинь?

Софи:    Дарааийнх нь.

Иэн: Тэгвэл, чи юу хийдэг вэ?

Софи:    Алгасъя.

Иэн: Чи тэр шөнө яагаад надтай унтсан юм бэ?

Софи:    Алсын хараагүй болхоор. Би ганцаардаад их удсан, тэгээд... тэр шөнө чамайг хараад би.....би чамайг мэддэг юм шиг санагдсан. Үнэндээ, чи намайг мэддэг юм шиг санагдсан.

Иэн: Юу гэсэн үг вэ?

Софи:    Бид хоёр өнгөрсөн амьдралаас холбогдсон юм шиг.

Иэн: Би үүнд итгэхгүй байна.

Софи:    Чи тэгээд юунд итгэдэг вэ?

Иэн: Би эрдэмтэн хүн. Би өгөгдөлд итгэдэг.

Софи:    Эрдэмтэн? Ямар эрдэмтэн бэ?

Иэн: Молекулын биологи. Миний сэтгэлий хамгийн их татдаг юм нүд.

Софи:    Нүд, нүд ээ?

Иэн: Нүд.

Софи:    Яагаад нүд гэж?

Иэн: Шүтлэгтэй хүмүүс хувьсалыг гуйвуулахын тулд ашигладаг цорын ганц зүйл нь нүд. Тэд нүдийг ухаалаг бүтээгчийн нотолгоо болгож ашигладаг.

Софи:    Ухаалаг бүтээгч ээ?

Иэн: Бурхан. Би энэ мэтгэлцээнийг нэг мөсөн дуусгамаар байна... маш тодорхой баримтуудаар. Нүдний хувьслыг үе шат бүрээр нь харуулна.

Софи:    Чи яагаад Бурханыг үгүйсгэхээр ийм шаргуу ажилладаг юм?

Иэн: Үгүйсгэх ээ? Бурхан анхнаасаа байсан гэдгийг хэн баталсан бэ? За яахав, чиний тухай хэдэн үнэн мэдээлэлтэй болцгооё, тэгэх үү?

Софи:    Миний зочин бол. Би одоо ч өөрийнхөө тухай ярихыг илүүд үздэг.

Иэн: Чиний дуртай юу...

Софи:    Чихэр үү гэж үү? Гүзээлзэгэнтэй ментоз.

Иэн: Хоол?

Софи:    Махгүй буррито. Би цагаан хоолтон,  үүнийг мэдэх ёстой.

Иэн: Чиний дуртай цэцэг юу вэ?

Софи:    Багваахай цэцэг.

Иэн: Мөөн. Яагаад?

Софи:    Учир нь тэд эрх чөлөөтэй, зэрлэг, худалдаж авч болдоггүй.

Иэн: Судлах дуртай чиглэл чинь юу вэ?

Софи:    Од эрхэс.

Иэн: Чиний дуртай амьтан юу вэ?

Софи:    Цагаан тогос. Чи түүнийг харсан уу? Нью-Йоркт нэг бий. Би чамайг авч түүнийг харуулна.

Иэн: Тэгэхээр, чи надтай дахин уулзах уу?

Софи:    Магадгүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Софи:    Чи мэдэх үү, энэтхэгийн домогт цагаан тогос нь дэлхий даяар тархсан сүнснүүдийг бэлэгддэг.

Иэн: Энэ зүгээр л эсүүдэд нь меланин эсвэл пигмент дутагдаж байгааг бэлгэддэг гэж чи бодож байсан уу?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Хяналтын субъектууд:  Ц...

Кар:  Ц... цунами гэдэг шиг.  

Иэн: О...

Кар:  Одоо гэдэг шиг.

Иэн: У нь...

Кар:  Уушгины хатгалгаа.

Иэн: С нь...

Кар:  Санаж тогтоох урлаг.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Би нөгөө 11-ийн тоог хаа сайгүй харж эхэлсэн юм. Маш олон арван нэгийг. Тоонууд маш олон, үнэхээр ер бусын санагдсан учраас би тэднийг дагасан. Би тэднийг дагаж яваад чиний нүдийг олж харсан, тэр л намайг чам руу хөтөлсөн. Учир нь би чамайг нүдээр чинь олсон. Яг амьдрал өөрөө юм шиг үнэхээр гайхамшигтай.

Софи:    Би мэднэ. Би тоонуудыг чам руу илгээсэн юм.

Иэн: Тэр худлаа.

Софи:    Чамд тэр байгааг мэднэ.

Иэн: Юу байгаа гэж?

Софи:    Гэхдээ чи түүнээс айдаг.

Иэн: Надад юу байгаа юм?

Софи:    За яахав. Чи энэ өрөөнд амьдардаг, тийм үү? Бодит байдал. Чамд ор байна, ном, ширээ, сандал, чийдэн байна. Энэ мэдээж. Гэхдээ энэ өрөөнд нөгөө талд гарах хаалга байдаг. Харсан уу? Гэрэл түүгээр нэвтэрдэг. Хаалга нээлттэй. Бага зэргийн завсартай, гэхдээ л нээлттэй. Чи тэр хаалгыг хаах гэж оролдсоор л байна, учир нь чи айсан. Гэхдээ чи үргэлж айгаад байхгүй.

Иэн: Хаалганы цаана юу байна вэ? Миний бохир хувцас, хэрэглэлүүд биз.

Софи:    Тийшээ ороод олж мэдэх хэрэгтэй. Миний юу ярьж байгааг мэдэж байгаа.

Иэн: Надад мэдэх юм алга.

Софи:    Та мэдэх болно. Чи олж мэднэ. Манайд очиж амьдармаар байна уу?

Иэн: Танай гэрт  үү?

Софи:    Мэдээж.

Иэн: Би маргааш нүүж болох уу?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Энэ чиний гэр бүл үү?

Софи:    Тийм ээ, энэ миний эмээ. Ховорхон гоо үзэсгэлэн. Бас... Миний эцэг эх, миний нялх байсан үе. Энэ цагаан тогос, гэхдээ чи саяхан түүнтэй танилцсан. Энэ бол сүнслэг ертөнц байдагийг нэг нотолгоо.  Дахин амилуулах сахиусан тэнгэр.

Иэн: Юу?

Софи:    Энэ хөшөөний нэр. Гэгээн Аннегийн оршуулгын газрын хөшөөнүүд.

Иэн: Гэгээн Аннегийн оршуулгын газар аа?

Софи:    Гэхдээ нүд рүү нь хар. Нүд нь амьд.

Иэн: Өнөө үед фотошопоор юу ч хийж болдог нь гайхалтай.

Софи:    Энэ фотошоп биш! Яг зураг авч байх үед нүд нь тодорсон юм. Зүгээр л... Чи үнэхээр үзэсгэлэнтэй. Дахиад хэдэн хайрцаг авчиръя.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Хээлийн арван есөн хоног. Тэр бэлэн болжээ.

Кар:  Алдар нэр, ШУ-ны тэтгэлэг... эд баялаг чамайг хүлээж байна.

Иэн: Хэрэв чи  PAX6 генийг олж мэдвэл бид хоёр тэр бүх юмны эзэд болно.

Кар:  Алдар нэр миний дургүйг хүргэж байна.

Иэн: Хүмүүс энэ ажлын талаар мэдэх нь чухал.

Кар:  Миний хувьд, лабораторийн хархны амьдралаас надад хамгийн их таалагддаг юм бол... заримдаа маш ховор тохиолдолд... чи жинхэнэ нээлт хийдэг. Нээлт хийсэн шөнө чи орондоо орохдоо энэ үнэн гэдгийг мэддэг дэлхий дээрх цорын ганц хүн байдаг.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Софи:    Чи надад нэг юм амлаж чадах уу?

Иэн: Би чамд нэг юм амлах аа? Юу?

Софи:    Амла.

Иэн: Чи надад хэлэхгүй бол амлаж чадахгүй...

Софи:    Эхлээд амла. Чи юу гэдгийг нь хэлэхээсээ өмнө үү?

Иэн: Би амлалтаа биелүүлдэг.

Софи:    Энэ хамаагүй, би хэлэхгүй. Амла.

Иэн: За яахав, би амлая.

Софи:    Намайг шатаасай гэж хүсч байна.

Иэн: Чамайг шатаах аа?

Софи:    Би үхэхдээ авсанд ялзрахыг хүсэхгүй байна.

Иэн: Аан, чи намайг чандарла гэсэн байх нь.

Софи:    Тиймээ.

Иэн: Өө үгүй ​​ээ. Би чандарлахыг хүсэхгүй байна.

Софи:    Энэ миний бодож байгаагүй том зөрөлдөөн байна.

Иэн: Чандарлах нь устгахтай адилхан. Юу гэхээр, ирээдүйд эрдэмтэд хэрэв... Хэрэв тэд бидний ДНК-г ашиглан биднийг дахин бүтээж чадвал яах вэ?

Софи:    Чамтай шударга баймаар байна. Би тэрийг хүсэхгүй байна.

Иэн: Чи юуг хүсэхгүй гэж?

Софи:    Би хуулбарлагдахыг хүсэхгүй байна. Хувилсан. Клон болохгүй!

Иэн: Би хуулбарлагдахыг хүсэхгүй байна.

Софи:    Клон болохгүй!

Иэн: Үгүй ээ, гэхдээ эхлээд би өөрийгөө сэргээнэ ... дараа нь би чамайг сэргээнэ, дараа нь би чамаас: "Амьд байхыг хүсч байна уу?" гэж асууна.  Тэгээд хэрэв чи клон болохгүй бол би чамайг ална. Үгүй ээ, гэхдээ бид үүрд хамт байх болно, гэхдээ бодитой, шинжлэх ухааны үүднээс. Дахин сэргээсэн, дахин бүтээсэн.

Софи:    Чамайг тавьж явуулах хэцүү байна. Санаа зоволтгүй. Бид бие биенээ дахин олно.

Иэн: Чиний энэ үнэр надад таалагддаг. Энэ юу вэ?

Софи:    Би хэлэхгүй. Тэг л дээ, надад хэлээч.

Иэн: Чи надтай гэрлэх үү?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Дараагийнх нь? Бидта нарт  юугаар туслах вэ?

2:      Бид гэрлэхийг хүсч байна.

Эр:    Та нарт бичиг баримт байгаа юу?

Иэн: Тиймээ.

Софи:    Байгаа.

Эр:    Сайн байна. Та нар эхлээд гэрлэлтийн гэрчилгээ авах шаардлагатай, тиймээс та нар энэ маягтийг бөглөх хэрэгтэй.

Иэн: За.

Эр:    Та хоёр жинхэнэ ёсоор гэрлэхээс өмнө 24 цаг хүлээх хэрэгтэй болно.

Софи:    Хорин дөрвөн цаг аа?

Эр:    Тиймээ.

Софи:    Яагаад?

Эр:    Тэгэхээр, ийм байдлаар, чамд энэ залуутай гэрлэх үгүйгээ шийдэх 24 цаг өгч байна.

Софи:    Гэхдээ би түүнтэй гэрлэхийг хүсч байна!

Эр:    24 цагийн дараа.

Иэн: За, за тийм байж. Ойлголоо. Тийм ээ, бид хоёр өнөөдөр гэрлэх боломжгүй юм байна. Явцгаая.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэр: Энэ тогтолцоо үнэхээр аяндаа үүсэх хүчин зүйлийг устгадаг гэж үү?

Софи:    Бид сүнслэг ертөнцөд аль хэдийн гэрлэсэн.

Иэн: Чөтгөр гэж. Байна уу?

Кар:  Сайн уу.

Иэн: Сайн уу.

Кар:  Сайн уу.

Иэн: Сайн. Юу болсон? Чи таван удаа залгасан байна лээ.

Кар:  Би тэгсэн. Яагаад залгасан байх вэ? Би яагаад таван удаа залгасан байж болох вэ?

Иэн: Би мэдэхгүй.

Кар:  Мягмар гараг болгоны электрофоретик шинжилгээг хийж байсан юм. Би энэ нэг хачирхалтай, Эйсения фетида нэртэй өтний генийг дарааллаар нь эрэмбэлж эхэлсэн.

Иэн: Үргэлжлүүл.

Кар:  Тэгээд... PAX6 генийн үндсэн асаагуурыг нь оллоо.

Иэн: Үгүй ээ.

Кар:  Тиймээ.

Иэн: Яг одоо тоглоогүй биз? Надаар даажигнаад байна уу? Энэ ямар утгай учиртайг чи мэдэж байна уу?

Кар:  Бид анхдагч төрлийг нь олсон, одоо нүдийг бүр эхнээс нь бүтээж чадна.

Иэн: Новш гэж... Аминхүчлийн дэс дараалал нь яг хүмүүсийнх шиг үү?

Кар:  Тиймээ. Бүр ярьж ч чадахгүй нь. Би одоо шээх юм санагдаад байна. Чи наашаа хүрээд ирж чадах уу?

Иэн: Тэгье, одоо очлоо. Чи мундаг шүү. Баяртай, баяртай.

Софи:    Хэн байсан бэ?

Иэн: Энэ Карен, лаборант...  Лабораторийн миний хамтрагч. Яг одоо лаборатори руу явах ёстой. Чи надтай хамт явмаар байна уу?

Софи:    Бидний хуримын өдрөөр үү?

Иэн: Энэ... зарчмын хувьд бидний хуримын өдөр биш. Бид сүнслэг ертөнцөд үүрд гэрлэсэн, тийм биз дээ? Софи, тэг л дээ, надтай хамт явчих. Энэ үнэхээр чухал байна.

Софи:    Мэдээж.

Иэн: Нээрэн үү?

Софи:    Зүгээр ээ. Явцгаая.

Иэн: Сэтгэлээр унах хэрэггүй дээ. Бөгжөө зүүцгээе.

Софи:    Би зүүмээргүй байна, энэ муугийн ёр.

Иэн: Би мухар сүсэгт итгэдэггүй. Гэхдээ бид нэг нэгнийгээ үүрд таньдаг байсанд би итгэдэг.

Софи:    Нээрэн үү?

Иэн: Тиймээ. Чи яаж гэдгийг мэдэх үү? Том дэлбэрэлт болох үед гарагийн бүх атомууд гадна дэлбэрсэн нэг бяцхан цэг дээр бүгд нийлсэн юм. Тэгэхэд миний атом, чиний атом хоёр хамт байсан, магадгүй сүүлийн 13,7 тэрбум жилийн хугацаанд хоорондоо хэд хэдэн удаа мөргөлдсөн байж мэднэ. Тиймээс миний атом чиний атомыг мэддэг... тэд үргэлж мэддэг байсан. Миний атомууд чиний атомуудад үргэлж хайртай байсан. Явцгаая.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Карен. Сайн уу.

Кар:  Сайн уу.

Иэн: Софи, энэ Карен. Карен, энэ Софи. 

Кар:  Сайн уу.

Иэн: Тэр миний эхнэр.

Кар:  Ороод ир... Чи юу хармаар байна?

Иэн: Би бүгдийг нь хармаар байна.

Кар:  Тэгэхээр, надад энэ гель байна.

Иэн: Тэгээд энэ тохирсон уу?

Кар:  Тэгшитгэл нь PAX6 уургатай давхацсан, тохирол 98%.

Иэн: Энэ өтнүүд үү?

Кар:  Тэд юу ч харахгүй байгаа.

Иэн: удахгүй харна.

Кар:  Юу гээч, би нээрэн... Би шүршүүрт орох хэрэгтэй. Чи одоо харсан.

Иэн: Шүршүүр ээ?

Кар:  Шүршүүрт орж, шүдээ угаа...

Иэн: Хүлээ, одоо явах гэж байгаа юм уу?

Кар:  Тиймээ. Миний бодлоор,  эхнэртээ лабораторио үзүүлмээр байгаа байх..

Иэн: За, за. Итгэлтэй байна уу? За яахав, энэ үнэхээр гайхалтай байлаа.

Кар:  Гайхалтай зүйлийн эхлэл. Чамтай танилцах таатай байлаа.

Иэн: Энэ гайхалтай, Карен.

Соф: Баяртай.

Кар:  Баяртай.

Иэн: Баяртай.  Яасан бэ? Нэг л юм биш байгааг би мэднэ, тиймээс...

Соф: Чи бяцхан хорхойнуудыг тарчлаах гэж өглөө болгон намайг орхиж явах уу?

Иэн: Бид хорхойнуудыг тамладаггүй, Софи. Хэрэв чамд сонин бол бид амьд организмыг өөрчилдөг. Энэ тохиолдолд  сохор хорхой, бид тэдний дахин өөрчилж хараатай болгох гэж байна.

Софи:    Чи сохор хорхойг хараатай болгож чадах уу?

Иэн: Нэг тиймэрхүү. Магадгүй, одоо бид чадах байх.

Софи:    Үүнийгээ сайхан санаа гэж боддог уу?

Иэн: Чи үүнийг онцгүй санаа гэж бодож байна уу?

Софи:    Бурханаар наадах аюултай гэж би боддог.

Иэн: Софи, би нотолгоонд итгэдэг. Ямар нэг ид шидийн сүнс байдаг, тэр үзэгдэггүй, бидэнтэй хамт, яг бидний дээр амьдардаг гэдгийг нотлох юу ч байхгүй.

Софи:    Хорхойд хэдэн мэдрэхүй байдаг вэ?

Иэн: Хоёр байдаг. Үнэрлэх, хүрэлцэх. Яасан?

Софи:    Тэгвэл тэд харах ямар ч чадваргүй, эсвэл бүр гэрэл гэж юу болохыг ч мэдэхгүй амьдардаг байх нь, тийм үү?  Гэрлийн тухай ойлголт тэдэнд төсөөлөгдөхгүй.

Иэн: Тиймээ.

Софи:    Харин хүмүүс бид... бид гэрэл байдагийг мэддэг. Өтнүүдийг эргэн тойронд, яг тэдний дээр тэд гэрлийг мэдрэхгүй байж болно. Гэхдээ багахан мутацид орвол тэд мэдэрч чадна, тийм үү?

Иэн: Зөв.

Софи:    Тэгэхээр, доктор Нүд ээ, магадгүй зарим хүмүүс, ховорхон хүмүүс өөр мэдрэмжтэй болох гэж мутацид орсон байх. Сүнслэг мэдрэмж. Мөн тэд яг бидний дээр байгаа ертөнцийг хаа сайгүй мэдэрч чадна. Яг энэ хорхойнууд дээр гэрэл туссан шиг.

Иэн: Тэгэхээр, чи мутант байх нь.

Софи:    Гэхдээ ганцхан би биш.

Иэн: Бурхан минь!

Софи:    Чи зүгээр үү?

Иэн: Формальдегид миний нүд рүү орчихлоо.

Софи:    Чи зүгээр үү? Алив, би хараадахъя.

Иэн: Надад цацлага аваад ир.

Софи:    Юу байдаг юм?

Иэн: Новш гэж!

Софи:    Тэр чинь юу вэ? Надад хэлээч!

Иэн: Ш... шар юм байгаа! Цаад өрөөнд чинь байгаа. Шар өнгөтэй. Карен руу залга! Карен руу залга, хараал ид!

Софи:    Дугаар нь хаана байна?

Иэн: Хаалган дээр.

Софи:    Хаалган дээр. Олчихлоо.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Бид үүнийг баасан гарагт болгонд хийх ёстой.

Кар:  Би хэдэн хуруу гозойлгосон байна?

Иэн: Арван хоёр.

Кар:  Тэр сохороогүй байна, энэ харин сайн шүү. Бүх юм сайхан болох байх.

Софи:    Чи зүгээр үү?

Иэн: Тиймээ.

Кар:  Боллоо.

Софи:    Баярлалаа. 

Кар:  Зүгээр. Чи 12 цагийн дараа ч юм уу тэр хавьцаа зүгээр болчихно. Би маргааш залгаж түүнийг ямар байгааг асууя.

Иэн: Баярлалаа.

Софи:    Тийм ээ, мэдээж.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Софи:    Инээдтэй й юмаа.

Иэн: Тиймээ. Энэ... хачин.

Софи:    Намайг олооч. Хөөх.

Иэн: Юун хөөх?

Софи:    Бид давхаруудын хооронд гацчихлаа. Бид зогссон.

Иэн: Чи диспетчер лүү залгах хэрэгтэй.

Софи:    Юуны диспетчер?

Иэн: Дис.... диспетчер. Барилгын засвар хариуцсан хүн. Чи түүн рүү залгахгүй юу?

Софи:    Би тэр хүнийг мэдэхгүй. Надад түүний дугаар ч байхгүй.

Иэн: Мэдээж чи мэдэхгүй л дээ. Энд. “Диспетчер” гэдэг дээр. Яасан?

Софи:    Утас чинь унтарчихлаа.

Иэн: Унтарсан?

Софи:    Тиймээ. За, тайвшир. Чи үнэхээр хариуцлагагүй юмаа. За, за. Би Карен руу залгах ёстой юу?

Иэн: Хүүхэд шиг аашлах хэрэггүй. Чи ид шидийн, уран зөгнөлийн оронд амьдардаг. Энэ бол худлаа, худал гэдгийг чи мэднэ. Чиний итгэхийг хүсдэг худал зүйлс. Яг хүүхэд шиг. Болчихлоо. Болсон. Нааш ир.

Софи:    Юу тохиолдох бол?

Иэн: Би чамайг өргөөд өгье.

Софи:    Үгүй ээ. Чи эхлээд гар, дараа намайг татаж ав.

Иэн: Софи, алив ээ, явцгаая.

Софи:    Би эхэлж гарахгүй. Чи эхлээд гар.

Иэн: Сонсооч, чи юундаа ингэтэл айсан юм бэ? Нааш ир.

Софи:    Болгоомжтой.

Иэн: Энэ ямар амархан байсныг харав уу. Нааш ир. Хүрээд ир, гарцгаая. София, түргэлээч! Надад гараа өг. Надад гараа өгөөч. За, яваарай. Болж байна, чи зүгээр ээ. Бид дөхөж байна. Софи? Софи? Софи? Софи!

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Байна уу?

Кар:  Би очиж болох уу?

Иэн: Үгүй. Магадгүй.

Кар:  Чамд нэг юм аваад очвол яахав, би мэдэж байна, чиний амьсгаа чинь дээрдэнэ.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кар:  Энэ нүдтэй. Зүгээр л гэрэлд мэдрэмтгий эсүүд гэж хэлэх гэсэн юм, гэхдээ бид үүнийг хийсэн. Мутаци үргэлжилж байна.

Иэн: Чи үүнийг чадсан.

Кар:  Энэ бол үнэхээр урт үйл явцын эхний алхам. Хэрэв чи лабораторидоо буцааж очихгүй бол удахгүй яг энэ хайрцагт хийсэн өт шиг болно. Чи жаахан юм идвэл яасан юм?

Иэн: Новш гэж.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

7 жилийн дараа

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Тэр нүдийг ухаалаг дизайнер бүтээсэн гэдэг санаанд цэг тавьсан гэж нотлож байгаа юм. Доктор Грэй, та лабораторид хэд хэдэн мутант үүсгэсэн... тэгвэл одоо бүх шүтлэгтэй хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлээс татгалзана гэсэн хүлээлттэй байна уу?

Иэн: Яахав, тэд надтай алхам тутамдаа тэмцэнэ гэж хүлээж байгаа. Гэхдээ би тэднээс бидний цуглуулсан нотлох баримтууд, өгөгдлүүдтэй танилцахыг хүсэх байна. Эдгээр дээжүүд нь нүдний хөгжлийн үе шат бүрийн практик жишээ юм.

Эр:    Доктор Иан Грэй, та энд хүрэлцэн ирсэнд баярлалаа.

Иэн: Намайг энд урьсанд баярлалаа. Номны нэр нь “Бүрэн төгс нүд”. Би ямар байсан бэ?

Кен: Чи яах гэж нүүрэндээ ийм зүйл хийдэг юм бэ?

Иэн: Юу? Ямар юм?

Кен: Нэг тийм зүйл. Чи яг л...

Кар:  Чи нүүрэндээ  юу ч хийгээгүй.

Кен: Сайхан байлаа, сайн байсан.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кен: Найз минь, чи хувийн хэвшилд орох хэрэгтэй дээ, профессор оо. Энэ ирээдүйтэй. Нүдний солонгон бүрхүүлийн биометри дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна.

Иэн: Би мөнгөнөөс илүүтэй хайрыг сонгох болно.

Кен: Хөөх, чи их төлөвшжээ.

Иэн: Би хувийн хэвшилд ажилтай болж чадна гэж чи бодож байна уу? Баярлалаа.

Кен: Чи зүгээр үү?

Эм:   Дахиад уух юм авах уу?

Иэн: Тэгье, энэ үнэр. Би үнэр ялгахгүй байна. Магадгүй энэ чиний сүрчиг юм уу?

Эм:   Өөр уух юм авах уу?

Кен: Үгүй ээ, одоо бид чамайг ямар үнэртэй ус түрхдэгийг мэдмээр байна.

Иэн: Энэ асуултанд хариулах шаардлагагүй.

Эм:   Энэ “Тресор”.

Иэн: “Тресор”? Сайхан юм. 

Кен: Баярлалаа.

Иэн: Юм уухаас татгалзахгүй.

Кен: “Трезор”.

Кар:  Франц сүрчиг.

Кен: Чи жирэмсэн эхнэрийнхээ нүдэн дээр зөөгчид хандраад байгаа юм уу?

Кар:  Кенни, чи миний тухай мэддэг үгүйг мэдэхгүй, гэхдээ хардалтын ген үү? Надад байхгүй.

Кен: Энэ... Энэ сайн хэрэг.

Иэн: Би жирэмсэн, дур булаам эхнэртэйгээ бүжгийн талбай руу явлаа.

Кар:  Би чамд түүний утасны дугаарыг авч өгье.

Кен: Тэгээрэй, баярлалаа.

Иэн: Би энэ хүүхдийн тархийг чинийхтэй хамт угаамаар байна.

Кар:  Миний юу бодож байсныг мэдмээр байна уу?

Иэн: Юу?

Кар:  Хэрэв бид гараашаа лаборатори болговол яах вэ? Мөн хүүхэд маань бидний анхны туршилтын субъект болно.

Иэн: Энэ сайхан санаа.

Кар:  Үүнд ёс зүйн хувьд буруу зүйл байна уу?

Иэн: Үгүй. Чи миний юу хүсч байгааг мэдмээр байна уу? Бид явсан нь дээр гэж бодож байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Би эхнэрийнхээ эмийг авах гэсэн юм, Карен Грей.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кар:  Чамд дуу дуулж өгөх юм уу?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Камер луу сайн уу гэж хэлээрэй. Софи, алив л дээ. Наашаа хар. Хөөрхөн шүү. Алив, хатагтай шиг байгаач.

Софи:    Сайн уу.

Иэн: Сайн уу. Сайн уу.

Софи:    Чамайг хүсч байна.

Иэн: Би бүр ч их.

Кар:  Битгий зогсоо. Юу чиний сэрлийг хөдөлгөдөгийг би мэдмээр байна.

Иэн: Би ийм зүйл хэзээ ч хийдэггүй.

Кар:  Би хааяа энэ бүхний учир шалтгаан, үр дагаврын тухай боддог... үүнд өөрийгөө хэрхэн буруутай вэ гэж боддоггүй... гэхдээ хэрвээ чамайг тэр өдөр лабораторид дуудаагүй бол... магадгүй Софи одоо ч энд амьд, чи түүнтэйгээ хамт байх байсан байх.

Иэн: Би өөрийгөө чөтгөр шиг боддог тийм зүйлийг чамд хэлж болох уу? Тэр өдөр цахилгаан шатанд... Би дотроо бодож байсан... “Насан туршдаа энэ хүүхэдтэй зууралдах гэж үү?”. Гэтэл дараагийн мөчид тэр үхсэн байсан. Бид хэзээ ч хамт байх ёсгүй байсан, Карен. Би зүгээр л цэглэж чадаагүй. Би хэзээ ч баяртай гэж хэлж чадаагүй.

Кар:  Намайг үнсээч.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сув:  Солонгон бүрхүүлийн шинжилгээ бол таниулах шинэ арга бөгөөд... орчин үеийн эмнэлгүүдэд ашигладаг.

Иэн: Бид солонгон бүрхүүлийн шинжилгээг мэднэ. Манай лабораторид арваад жил хийгдэж байгаа.

Сув:  Тиймээ, энэ хүмүүст шинэлэг зүйл хэвээрээ байгаа. Бид хуулийн дагуу бол нүдийг сканнердах шаардлагагүй... гэхдээ бид технологийг нэвтрүүлж, эцэг эхийн зөвшөөрлөөр түүнийг ашигладаг юм.

Иэн: Надад асуудал байхгүй. Чи..

Кер:  Шинжлүүлье. Тийм ээ, шинжилгээ хийлгэе.

Сум: Би гэрэл унтраалаа.  Энэ систем төвөгтэй юм биш... ердөө л нүдний зургийг нь авдаг.  Бэлэн боллоо.

Иэн: Наашаа хар, Тобас.

Сув:  Өө, баярлалаа.

Иэн: Та авсан уу?

Сув:  Тийм ээ, би авчихлаа. Баярлалаа.  Дараа нь яах вэ гэхээр... компьютер нүднээс олон цэгүүд олж...

Иэн: Тиймээ, энэ ажилладагийг бид мэднэ.

Сув:  Намайг уучлаарай. Энэ шинэ төрлийн систем. Хачирхалтай байгаа биз?

Иэн: Пол Эдгар Дейри? Далайн дээрэмчний нэртэй адилхан юм.

Сув:  Хэрэв ийм тохиолдолд би түлхүүрээ хийгээд дахин ачааллуулах хэрэгтэй. Бэлэн боллоо. Тэгэхээр, би мэдээллийг нь оруулна. Түүний нэр хэн билээ?

Иэн: Надад Пол Эдгар Дейри гэдэг нэр таалагдсан.

Кар:  Тобиас Жордж Грей, өвөг эцгийнх нь нэр.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Байна уу?

Сим: Сайн уу, та Иан Грей мөн үү?

Иэн: Тиймээ.

Сим: Би доктор Симмонс байна. Йел-н-Гринвичийн эмнэлэгтэй хамтран ажилладаг, тэнд таны эхнэр 7 сард хүүхдээ төрүүлсэн.

Иэн: Тиймээ. Бүх зүйл зүгээр үү?

Сим: Тиймээ. Бүх зүйл зүгээр, санаа зовох хэрэггүй. Гэхдээ бид Тобиаст хэдэн шинжилгээ хийх гэсэн юм. Түүний шинжилгээний хариугаар аутизмын эхний үе шат илрэх магадлалтай байна.

Иэн: Би эмч гэдгийг та мэднэ. Ямар шинжилгээний хариу вэ?

Сим: Бид шалгаж үзсэн...

Иэн: Та түр хүлээж байхгүй юу? Карен, үүнийг сонс. За.

Сим: Бид аутизмтай хүүхдүүдийн шээсэнд бий болдог молекулын нэгдлүүдийг шалгаж үзсэн юм. Харин Тобиаст тэдгээрээс хэд хэд нь илэрсэн. Би танд амлая, магадлал тун бага, гэхдээ л үүнийг шинжлэх хэрэгтэй. Бидний шинжилгээнүүд маш энгийн, бид нэг цагийн дотор дуусгана.

Иэн: Таныг хэн гэдэг вэ, хаана ажилладаг вэ?

Сим: Доктор Жанет Симмонс. Би Йел-н-Гринвичийн эмнэлэгтэй хамтран хүүхдийн аутизмыг шинжлэх лабораторийн эрхлэгч.

Иэн: Симмонс, гэж та хэлсэн үү?

Сим: Жанет Симмонс. Манай эмнэлэг танайхаас холгүй Стэмфордод байдаг. Үүнийг яаралтай шалгах нь маш чухал. Энэ яаралтай биш л дээ, гэхдээ бид өнөөдөр хүлээж авч болно.

Иэн: За, баярлалаа. Бид танд мэдэгдэх болно. Хүү минь, би чамд хайртай. Тобиас, наашаа хар, наашаа хар.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кар:  Энэ нь аутизмыг тодорхойлоход хэрхэн тусалдагийг би ойлгохгүй байна.

Сим: Цус, шээсний шинжилгээнүүд молекулын бүрэлдэхүүн хэсгүүд байгааг эсэхийг шалгадаг. Харин энэ бол ойлгоцын сорилт. Бид хүүхдийн нүдний хөдөлгөөнийг ажигладаг.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кар:  За, за, одоо хангалттай. Би явж....

Иэн: Тиймээ. Сорилт дууссан.      

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Энэ доктор Симмонс ямар нэгэн зүйл сэдээд байна. Аутизм нь үүнтэй ямар ч холбоогүй.

Кар:  Би  судалгааных нь ажлын талаар уншиж байна.

Иэн: Тэр юу бичсэн байна?

Кар:  Хоёр зураг. Зэрэгцээ хоёр зураг.

Иэн: Хоёр зураг адилхан гэхдээ өөр. Тобиас аль нэгийг нь харсан.

Кар:  Тэдгээр зургуудын нарийн ширийн зүйлийг санаж байна уу? Ямар нэгэн зүйлтэй холбоотой байсныг? Бид шалгаж болох ямар нэг юм?

Иэн: Тэнд фермийн байшин байсан. Тэнд... Айдахо мужийн Бойси дахь Дэнийн зоогийн газар. Яг тийм байсан.

Кар:  Тийм газар байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Сайн уу.

Эм:   Та юу захиалах вэ?

Иэн: Зөвхөн аяга кофе.

Эм:   Ойлголоо.

Иэн: Би эндэхийн хүн биш. Нэг юм асуух гээд... танай хотод үзчихээр ямар нэг сонирхолтой юм бий юу?

Эм:   Энэ газарт үзээд байх юм бага. Хэрэв чи Дэйрийн фермийн үнээнүүдийг сонирхдоггүй л юм бол.

Иэн: Энд ферм байдаг юм уу?

Эм:   Нэг доллар болно.

Иэн: Тэр ферм хаана байдаг вэ?

Эм:   Зүүн тийш эргээд 3 км орчим замаа дагаа яваарай. Битгий өнгөрөөд явчихаарай.

Жюли:   Бид тэднийг хурдхан гаргаадахъя.

Иэн: За, тэг ээ.

Жюли:   Яваарай. Амьд.

Иэн: Энэ сүүний ферм мөн үү?

Жюли:   Тийм байна.

Иэн: Тэд сүүний үнээнүүд юм уу?

Жюли:   Үгүй ээ, саалийнх биш харин махны үүлдэр. Намайг Жюли Дэйри гэдэг. Энэ  манай гэр бүлийн ферм.

Иэн: Жюли Дэйри. Пол Эдгар Дэйри. Чи түүнтэй хамаатан уу?

Жюли:   Тийм ээ, тэр миний аав.

Иэн: Тэр энд байгаа юу?

Жюли:   Та намтар судлалын нийгэмлэгийн гишүүн биш гэдэг нь тодорхой.

Иэн: Уучлаарай, би ойлгохгүй байна.

Жюли:   Хэдэн сарын өмнө зураг авалтын баг ирж Пол Эдгар Дэйрийн тухай баримтат кино хиймээр байна гэсэн. Бойси дахь цорын ганц хар тариачин. Тэд хэдэн зураг авсан. Энэ санаа надад их таалагдсан. Тэд надтай холбогдоно гэсэн. Та зүгээр үү?

Марг:    За сайн явж байна уу?

Иэн: Сайн явж байна. Би зүгээр л хэсэг хугацаанд сааталд орчихлоо.

Марг:    Чи ус эсвэл аяга цай уумаар байна уу?

Иэн: Хэрэв боломжтой байсан бол би Полтой уулзмаар байлаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кар:  Хэрэв бид алхам алхмаар дахин эхэлбэл яах вэ? Эмнэлэгт Тобиасын нүд Пол Дэйрийн нүдтэй таарч байна, гэхдээ энэ буруу, учир нь Тобиас цэнхэр нүдтэй, Пол Дэйри бор нүдтэй.

Кен: Үгүй ээ, солонгон бүрхэвчийн биометр өнгө дээр суурилдаггүй. Энэ бүтэц дэх өвөрмөц ховилууд, хэлбэрүүдэд суурилдаг.

Кар:  Тэгвэл Тобас, Пол хоёр адилхан солонгон бүрхэвчтэй байх.

Кен: Статистикийн хувьд боломжгүй.

Кар:  Хоёр дахь баримт... Тобиас Пол хоёр ямар нэгэн холбоотой байх. Энэ бидний сорилт биш, бид мэдэхгүй. Гурав дахь баримт... Тобиасыг төрөхөөс өмнө Пол Дэйри нас барсан.

Иэн: Жирэмсэн байсан.

Кар:  Жирэмсэн байсан. Учир нь Тобиас 7-р сард төрсөн, харин Пол Дэйри 2012 оны 9-р сард нас барсан. Арван сар...

Кен: Та нар одоо юу яриад байгаа юм бэ? Та нар галзуу хүмүүс шиг харагдаж байна. Ойлгосон уу? Энд ямар уялдаа холбоо байгаа юм?

Иэн: Доктор...

Кар:  Жейн... Доктор Симмонс.

Иэн: Йелийнх.

Кар:  Тэр Тобиаст шинжилгээ хийсэн.

Кен: Доктор Симмонс? Йелийн үү? Тэр нүдний мэдээллийн санд нэвтрэх эрхтэй таван хүний ​​нэг.

Иэн: Юу?

Кен: Миний компани нүдний солонгон бүрхэвчийг биометрийн патентыг эзэмшдэг, бид бүх өгөгдлийг мэдээллийн санд цуглуулдаг бол Симмонс бол түүнд  нэвтрэх эрхтэй таван хүний ​​нэг нь.

Иэн: Гэхдээ чи ч гэсэн нэвтрэх боломжтой.

Кен: Нэг тиймэрхүү. Би солонгон бүрхэвчийн кодыг олж, түүнийг системд байгаа эсэхийг шалгаад, тэр IP хаягаар хэзээ, хаана бүртгүүлсэнийг харж чадна.  Үүнийг хийж чадна.

Иэн: Чи үүнийг яаж хийдэг юм?

Кен: Энэ рүү хар. Боллоо. Нөгөө нүдээ. Боллоо.

Иэн: За.

Кен: Тэгэхээр, Би чиний нэр, намтарыг асууж чадахгүй, гэхдээ чамайг системд байгаа гэж харж байна.

Иэн: Гайхалтай.

Кен: Тиймээ. За, чи 2005 онд лабораторид бүртгүүлсэн байна, энэ бас Карен бид хоёрт ч хамаатай.

Иэн: Карен, чи юу бодож байна?

Кар:  Тэгэхээр бодоод үз. Пол, Тобиас хоёр ижилхэн солонгон бүрхүүлтэй. Мөн тэдний хооронд ямар нэгэн холбоо байдаг. Тэгвэл мөрдөх дараагийн логик алхам бол системд давхардаж орсон бидний танил хэн нэгнийг олох хэрэгтэй. Жишээ нь, нас барсан гэр бүлийн хамаатан садан.

Иэн: Яг зөв. Бидэнд дахиад тохирол хэрэгтэй.

Кен: Хүмүүс ээ, энэ статистикийн хувьд боломжгүй зүйл. Та нар юу ч олж чадахгүй.

Иэн: Чи зурагнаас сканнердаж чадах уу?

Кен: Зураг өндөр нягтаршилтай, фокустай байх ёстой. Техникийн би үүнийг хийж чадна.

Иэн: Надад өндөр нягтаршилтай авсан хүмүүсийн нүдний гэрэл зургууд хэдэн зуугаар бий. Одоохон...

Кен: Чи наадуулаа сканердаж болно. Надад хатуу дискээ өгөөч. Энэ хөгжилтэй юм шүү. Би хэнийг шалгах ёстой вэ?

Иэн: Миний аав Тобиас Жорж Грей. Тэр хоёр жилийн өмнө нас барсан.

Кен: Тэр системд байна...  тэр 2006 онд Хитроу нисэх онгоцны буудалд бүртгэгдсэн байна.

Иэн: Энэ байх зүйл. Тэр тэндээс байнга нисдэг байсан юм. Миний авга ах Бэзилийг шалга. Тэрээр долоон жилийн өмнө хорт хавдраар нас барсан.

Кен: За. Олдсонгүй.

Иэн: Чи өвөө эмээгээ шалгаад үз.

Кен: Миний өвөө эмээ. Бев, Барри хоёр.

Иэн: Бев.

Кен: Тэр системд байна. Бүртгэгдсэн... Шифол нисэх буудалд, Амстердам, 1998 онд.

Иэн: Мэдээллийн санд хэдэн хүн байгаа вэ?

Кен: Тэдний тоо хэдэн зуун сая орчим байдаг. Удахгүй тэрбум болно.

Иэн: Миний өвөө эмээг шалгаад үз.

Кен: Энэ байна. Жюди системд байна. Тэр 2009 онд Нью Хейвен дахь асрамжийн газарт бүртгүүлсэн байна.

Иэн: Харин Малколм?

Кен: Малколм. Олдсонгүй. За, дахиад өөр хүн байна уу?

Кар:  Софи.

Иэн: За, Софиг үз дээ.

Кен: За.

Кен: Софи. Тэр системд байна.

Иэн: Тиймээ. Энэ шалтгаантай. Тэр гаалиар орж ирэхдээ бүртгүүлсэн байх.

Кен: Үгүй ээ. Энэ нь АйПи хаягийн солбилцол нь түүнийг Энэтхэгийн Дели хотын олон нийтийн төвд бүртгэгдсэн болохыг харуулж байна.

Иэн: Тэр тийшээ аялсан байх.

Кен: Гурван сарын өмнө үү?

Иэн: Ямар ч утгагүй юм.

Кен: Энэ нэг л биш байх.

Иэн: Алдаа байх.

Кар:  Бидний хийсэн долоо дахь оролдлого.

Иэн: Надад цэвэр агаар хэрэгтэй.

Кен: Юу болоод байгаа юм бэ?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Чи хүүгээ оронд нь оруулсан уу?

Кар:  Тиймээ. Чи Энэтхэг явах хэрэгтэй.

Иэн: Энэтхэг явж чадахгүй.

Кар:  Чадахгүй юу,  эсвэл хүсэхгүй байна уу?

Иэн: Энэтхэг бол Айдахо мужийн Бойсе биш, Карен.

Кар:  Софитэй яг адилхан солонгон бүрхүүлтэй хүн байдаг. Нүд, тархи хоорондоо холбоотой. Хэрэв нүдний эсийн бүтэц нь хүнээс хүнд давтагддаг бол тархинд адилхан мэдрэлийн холбоос хэлбэрээр дамжуулагддаг байх. Магадгүй, нүд нь үнэхээр ч сүнстэй холбогдох цонх байх.

Иэн: Сүнс ээ, Карен? Сүнс? Миний эхнэр үнэхээр "сүнс" гэдэг үг ашигллаа гэж үү? Чи үүнд ач холбогдол өгөөд байгаа юм шиг?

Кар:  Чи юу ч гэж хэлж болно. Доктор Симмонс манай хүү Пол Эдгар Дэйри хоёрын санах ойн холбоосыг шалгаж үзсэн. Энэ бидний шинжилгээ биш байсан, гэхдээ Энэтхэгт очиж, Софигийн нүдтэй тэр хүнийг олж, адилхан зүйлийг хийж болно.

Иэн: Би тийшээ явж чадахгүй.

Кар:  Энэ ердөө л Энэтхэг ...

Иэн: Энэтхэг явахгүй! Би тийшээ явж чадахгүй! тийшээ буцаж чадахгүй! Миний амьдралын нэг хэсэг болсон тэр газарт очиж чадахгүй! Би тэгж чадахгүй! Би зүгээр л орхих ёстой.

Кар:  Би нөхрөө болгосон тэр хүн... Түүний уй гашуу маш их байсан ч, дэлхий урд нь хараагүй хамгийн том шинжлэх ухааны нээлт байж болох зүйлд тэр уй гашуу нь саад болохыг зөвшөөрнө гэж би бодохгүй байна.  Энэ чамаас том зүйл. Энэ надаас ч том зүйл. Энэ Софигоос ч илүү зүйл.

Иэн: Тэгвэл чи явах хэрэгтэй байх.

Кар:  Би явах байсан, гэхдээ би... Би Софиг таньдаггүй байсан.

Иэн: Хуурамч эерэг хандлага, чт ойлгож байна уу? Энэ бол алдаа. Энэ алдаа байх ёстой. Статистикийн хувьд ч боломжгүй зүйл. Өгөгдлийн цэг.

Кар:  Хэрэв би энэ утсыг мянган удаа, сая удаа унагаавал... Утас нэг л удаа, ганцхан удаа унахгүйгээр энэ агаарт тогтох болно. Энэ бол анхаарал хандуулах ёстой алдаа.

Иэн: Чи үнэхээр зөрүүд юмаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр /Тв/: Мира Девигийн өдөр тутмын амьдралд технологи бараг нэвтрээгүй ажээ. Түүний гэрт гэрийн ажлыг машин биш харин булчин гүйцэтгэдэг.

Эм /Тв/: Мира болон магадгүй түүн шиг сая сая хүмүүсийн хувьд энэ байдал удахгүй өөрчлөгдөх байх. Энэ төвд биометрийн төхөөрөмжийн тусламжтайгаар түүний солонгон бүрхүүлийг сканнердаж байна. Мэдээллийг татаж аваад хүчирхэг сервер рүү илгээнэ. Энэ мэдээллийг боловсруулж дуусмагц арван хоёр оронтой дугаарыг зөвхөн түүнд зориулж өгдөг. Энэтхэгийн өвөрмөц таниулах хөтөлбөр дөнгөж жилийн өмнөөс эхэлсэн билээ. Хэрэв энэ амжилттай болбол Энэтхэг улс үндэсний хэмжээнд биометрийн мэдээллийг хувь хүнийг таниулахад ашигласан дэлхийн анхны улс болох юм.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэр: Сайн уу. Энэтхэгт анх удаа ирсэн үү?

Иэн: Тиймээ, тэглээ. Тиймээ.

Дэр: Дэррил Маккензи.

Иэн: Доктор Иан Грэй.

Дэр: Доктор. Өө, за. Хоёр эр хоёулаа ажлаа сайн хийдэг.

Иэн: Та юу хийдэг юм?

Дэр: Аан, би борлуулалт хийдэг, гэхдээ ... Би бас эрчүүдийн ажил хийдэг. Эзний ажлыг.

Иэн: Аа... Мэдээж.

Дэр: Сайхан амраарай, доктор Грей.

Иэн: Сайхан амраарай.

Дэр: Бид дахиад тааралдана гэж найдъя.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Сайн уу.

При: Сайн уу. Би чамд юугаар туслах вэ?

Иэн: Чи энэ газрын босс юм шиг байна.

При: Босс оо, үгүй ээ. Циркийн менежертэй илүү адилхан.  Намайг Прия Варма гэдэг, би чамд яаж туслах вэ?

Иэн: Би доктор Иан Грей. Би Америкаас айлчлалаар ирсэн. Надад маш хачирхалтай нэг хүсэлт байна.

При: Тийм үү?

Иэн: Би энд саяхан сканнердуулсан нэг хүнийг хайж байна. Хамгийн гол нь надад түүний нэр нь байхгүй. Надад байгаа юм нь түүний нүдний зураг л байна. Нүд нь ийм харагддаг юм. Яг ийм ижил өнгөтэй биш байж мэднэ.

При: Яагаад энэ охиныг хайсан юм? Тэр ямар нэг асуудалд орсон уу?

Иэн: Охин? Үгүй ээ. Мэдээж үгүй. Асуудалд ороогүй. Тэр ер бусын онцгой охин. Чи түүнийг таньж чадах уу?

При: Би чадна, хэрэв тэр миний бодож байгаа хүн бол. Харин чи яагаад түүнийг хайж байгаа юм бэ?

Иэн: Энд бас нэг зураг байгаа.

При: За, ямар ч утга алга. Энэ түүний нүд нь, гэхдээ түүнийг тойроод ямар ч царай алга.

Иэн: Тийм учраас л түүнийг хайж байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

При: Саломина.

Иэн: Саломина?

При: Тиймээ. Сайхан охин. Их ухаантай охин. Гэхдээ түүнийг сүүлийн үед хараагүй.

Иэн: Чи хамгийн сүүлд хэзээ харсан бэ?

При: 2 сарын өмнө.

Иэн: Надад түүнийг олоход тусалж чадах уу? Олон нийтийн төвд хандив өгч болно. Би нийгмийн төвд хандив өргөе гэсэн юм. Чамд авлига өгч байгаа юм шиг бүдүүлэг загнамааргүй байна... гэхдээ л чамд авлига өгөөд байгаа юм шиг.

При: Үгүй дээ, үгүй. Мэдээж ямар ч хандив тус төвд тустай байх нь ойлгомжтой.

Иэн: Энэ маш чухал. Туслаач.

При: За яахав. маргааш 12:00 цагт надтай Охла захад уулзаарай, за юу?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Ойлголоо. Надаар зургаа даруулмаар байна уу? Та нар хармаар байна уу? Харж байна уу? Сайн байна. Харсан уу? Сайн байна. 

При: Сайн уу. Би бараг ирээгүйтэй адил.

Иэн: Тийм ээ, санаа зовж байлаа. Юу бодлыг чинь  өөрчлөв?

При: Чиний талаар зарим нэг судлагаа хийгээд.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Сайн уу.  Энэ бүх хүүхдүүд эцэст нь нийгмийн төвд ирцгээдэг юм уу?

При: Зарим нь ирдэг, гэхдээ зөвхөн 30 хорооллын хүрээнд сая гаруй хүүхдүүд байдаг. Бүртгэлийн газрын хэлснээр Саломина эцэг эхийнхээ хамт энд амьдардаг. Би тэр эмэгтэйгээс асууя.

Иэн: За. Юу болов? Тэр юу гэж хэлсэн бэ?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Охин яг золбин нохой шиг амьдарч байж мэднэ. Тэр орь ганцаараа. Ээж нь нас барсан, аав нь нас барсан. Тэр олон нийтийн төвийн хаягийг мэддэг ч тийшээ очилгүй хэдэн долоо хоног болсон гэж Прия хэлсэн.  Эргэн тойрны арван хорооллын хүрээнд сая гаруй хүмүүс амьдардаг. Түүнийг олох боломжгүй болох нь.

Кар:  Чи бууж өгөх ёсгүй. Та дэлхийн талыг тойрч ниссэн. Үргэлжлүүлэн хайх хэрэгтэй. Ядаж хэд хоног тэсчих.

Иэн: Би орондоо орлоо. Сайхан амраарай.

Кар:  Баяртай.

Иэн: Би энд юу хийж байгаа юм бэ?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

При: Чи солиотой байх аа.

Иэн: Энэ утааны дохио байна. Түүнийг таньдаг нэг нь үүнийг харах байх.

При: Чи миний дугаарыг тэнд үлдээгээгүйд баярлалаа.

Иэн: Байна уу?

Эр:    Байна уу.

Иэн: Сайн уу, за?

Эр:    Байна, миний зээ охин энэ самбар дээрх шиг нүдтэй, мөнгөн шагнал.

Иэн: Яг энэ зураг дээрхтэй адилхан уу?

Эр:    Тийм ээ, би тэгж бодож байна.

Иэн: Яг адилхан уу?

Эр:    Маш төстэй.

Иэн: Таны зээ хэдэн настай вэ?

Эр:    18-тай. Нөгөө зээ охин 15 настай.

Иэн: Өө үгүй ​​ээ. Уучлаарай. Баярлалаа, үгүй. Уучлаарай. Биш байна. Баяртай.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Байна уу? Та англиар ярьдаг уу?

Эм:   Тиймээ, би ярьдаг.

Иэн: Уучлаарай, та юу хэлэх гэсэн бэ?

Эм:   Таны сурталчилгаанд ашигласан нүд надад байдаг.

Иэн: Та хэдэн настай вэ?

Эм:   24

Иэн: Үгүй ээ уучлаарай. Миний хайж байгаа хүн хамаагүй залуухан.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Үгүй ээ, залгасанд баярлалаа. Уучлаарай.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

При: Маш сайн байна! Би өнөөдөр ямар байлаа?

Бүгд: Бид шилдэг нь.

При: Бид хамгийн шилдэг нь. 

Бүгд: Бид хамгийн шилдэг нь.

При: Маш сайн. Тарцгаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

При: Доктор Грей, чи шүтлэгтэй юу?

Иэн: Би шүтлэгтэй юу? Чи намайг судалчихсан гэж бодсон. Би шашин шүтдэггүй.

При: Яагаад үгүй ​​гэж?

Иэн: Шашин нь олон мянган жилийн өмнө хүмүүсийн бичсэн судар дээр суурилдаг. Тэдгээр итгэл үнэмшлийг өөрчлөх, эсвэл эсэргүүцэх боломжгүй байдаг. Тэд өөрчлөгдөхгүй. Шинжлэх ухаанд агуу сэтгэгчид аль эртнээс бүтээлээ туурвиж ирсэн... харин  хойч үе болгон нь тэдний сайжруулж байдаг. Тэр бүтээлүүд ариун биш. Эйнштейн гайхалтай хүн, гэхдээ тэр бидний бурхан биш. Тэр мэдлэгийн хувьслын алхамуудын нэг нь... гэвч бид үргэлж урагшилсаар байдаг.

При: Нэгэн удаа нэг эрдэмтэн Далай ламаас: “Шинжлэх ухааны ямар нэг зүйл таны шашны итгэл үнэмшлийг үгүйсгэвэл та яах вэ?” гэж асуусан. Харин далай лам удаан бодсоны эцэст... “Би бүх баримтуудыг эргэж харна, бүх судалгаануудыг дахиж судлаад  бүх зүйлийг ойлгохыг хичээх байсан. Хэрэв эцэст нь шинжлэх ухаан миний шашны итгэл үнэмшлийг үгүйсгэсэн нь тодорхой болсон бол би итгэл үнэмшлээ өөрчлөх байсан" гэж хариулсан байдаг. 

Иэн: Энэ сайхан хариулт байна.

При: Иэн. Хэрэв шашны ямар нэг зүйл чиний шинжлэх ухааны итгэл үнэмшлийг үгүйсгэвэл чи яах вэ?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Сайн уу хайр аа.

Кар:  Өнөөдөр банк утсаар ярьсан. “Энэтхэгийн ертөнц” гэх эргэлзээтэй компани руу өдөрт 2000 доллар шилжүүлж байна гэж хэлсэн. Хэдийн 20 мянга орчим боллоо. Юу болоод байна?

Иэн: Би сурталчилгааны самбар тавьсан юм. Энэ нь жаахан хачин санагдахыг мэднэ. Гэвч миний бодож чадах зүйл энэ.

Кар:  Иэн, хэдэн долоо хоног боллоо. Чамайг буцаж ирэх ёстой гэж бодох юм.

Иэн: Карен, чулууг сөхөж үзээд юу ч олоогүй  бол дэвшил гэсэн чинь юу болсон бэ?

Кар:  Ерөнхий дүр зурагтай санал нийлнэ. Чамайг явуулахыг хүссэн хүн нь би. Гэхдээ бүтэлгүйтсэн туршилтууд бидний хувьд үл мэдэгдэх зүйл биш биз дээ? Бид дахин бодно, бид илүү олон тохирлууд хайна, бид дахиад оролдоно. Гэртээ хүрээд ирээч.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Чи англиар ярьдаг уу?

Сал:  Бага зэрэг.

Иэн: Бага зэрэг?

Сал:  Тийм.

Иэн: Чиний нэр хэн бэ?

Сал:  Саломина.

Иэн: Саломина?

Сал:  Тиймээ.

Иэн: Саломина, намайг Иэн гэдэг. Намайг Иэн гэдэг. Чи өлсөж байна уу?

Сал:  Тийм.

Иэн: Нээрэн үү?

Сал:  Тиймээ.

Иэн: Явцгаая, чамд жаахан идэх юм авч өгье. Явъя.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Прия, би түүнийг оллоо. Зочид буудал руу явж байна. Хөөе? Тэнд надтай уулзаарай.

При: Сонс, би яваад очъё, за юу?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Дуртай хоол чинь юу вэ?

Сал:  Гүзээлзгэнэ.

Иэн: Гүзээлзгэнэ? Зүгээр л гүзээлзгэнэ үү?

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Чиний дуртай өнгө юу вэ?

Сал:  Ягаан, нил ягаан, хөх, ногоон.

Иэн: Ягаан, нил ягаан, хөх, ногоон уу?

Сал:  Цэнхэр, ногоон.

Иэн: Маш олон өнгөнүүд байна.

Иэн: Миний хурууг харж байна уу? Чи түүнийг дагаж харж чадах уу? Маш сайн. Маш сайн. Маш сайн. Маш сайн.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Иэн: Чи зүгээр үү? Чамд тухтай байна уу? зүгээр биз?

Сал:  Тиймээ.

Иэн: байна уу?

Кар:  Тиймээ.

Иэн: Чамд амьсгаа дарах нэг зүйлийг харуулахыг хүсч байна. Карен, энэ  Саломина. Саломина, энэ Карен. Миний лабораторийн хамтрагч хэрэгтэй байна.

Кар:  За. Мэдлээ. Би бэлэн.

Иэн: За тэгэхээр, Саломина... Энэ маш энгийн тоглоом. Чамд гурван зүйл үзүүлнэ, чи өөрт таалагдсан нэгийг нь сонгоно.

Сал:  За.

Иэн: ойлгосон уу?

Сал:  Тиймээ.

Иэн: Сайн байна. Би туршилтын нэгийг эхлүүлж байна. Ижил солонгон бүрхэвчтэй субъектуудын хооронд дахь санах ойн холбоо.

Кар:  Ойлголоо.

Иэн: Субъект, Саломина. У гэдэг нь...

Кар:  Урд хаалгыг хаа.

Иэн: Г нь...

Кар:  Гайхалтай.

Иэн: Ч нь...

Кар:  Чамдаа хайртай.

Иэн: Н...

Кар:  Нээлттэй.

Иэн: М нь...

Кар:  Маэстро.

Иэн: И...

Кар:  Иэн Грэй.

Иэн: Э нь...

Кар:  Энэ худлаа..

Иэн: Х нь...

Кар:  Хойд нас.

Иэн: Сайн байна. Эхэлцгээе. Чи бэлэн үү?

Сал:  Тиймээ.

Иэн: Тийм үү? Сайн байна. За эхэлцгээе. Альфа. Зөв. Бета, зөв байна. Чарли... зөв байна. Дельта... буруу, гэхдээ энэ нь тийм ч сайн зураг биш. Цуурай, буруу. Нэг тиймэрхүү.

Кар:  За.

Иэн: Фокстрот, буруу. Гамма, буруу. Хоуи, буруу байна. Энэтхэг, зөв. Жокер, буруу. Кимо, энэ буруу. Хайртай, тийм ээ. Буруу. Буруу. Орчлон ертөнц, зөв. Вито, буруу. Вэнди, буруу. Рентген зураг, буруу. Иог... тийм л дээ. Сайн байна. Үзүүлэлт хэр вэ?

Кар:  44 хувь. Энэ нь ердийнхөөс арай дээгүүр... гэхдээ харамсалтай нь хэвийн хэмжээнд.  Чамд ямар санагдаж байна?

Иэн: Тоонууд худлаа биш гэж бодож байна.

Кар:  Би юу бодож байгааг чинь асуугаагүй, ямар санагдаж байна гэж асуусан.

Иэн: Надад жаахан тэнэг санагдаж байна.  Би удахгүй яваад очно.

Кар:  Тэг ээ.

Сал:  Би шалгалтандаа муу авсан уу?

Иэн: Юу?

Сал:  Би шалгалтандаа муу авсан уу?

Иэн: Үгүй ээ. Үгүй, чи сайн чадсан. Гайхалтай хийсэн.  Энэ зүгээр л нэг тэнэг шалгалт.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кино зохиолыг бичиж найруулсан:              Майк Кэхилл

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

01:46:40

Сим: Надад зургийн архивын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг надад өгөөч.

Эр:    Бид нэлээд өндөр нарийвчлалтай хэдэн зуун зургийг цуглуулсан. Сканнердахын тулд таны зөвшөөрлийг л хүлээж байна.

Сим: Одооных шиг сайхан цаг гэж үгүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

Орчуулсан: Лхашидын Энхбаяр

2024 он

 

       

 

            

Back to episodes Go home