Фортитьюд – 7 р анги
Үргэлжлэл: 46:17 мин
Дүрүүд:
Эр:
Майкл Леннокс загасчин
Винсент эрдэмтэн
Руне Майклийн хүү
Эрлинг Манк захиргааны ажилтан
Эрик Одегар шерифийн үүрэг гүйцэтгэгч
Владек бөө
Дэн Андерсен шериф
Адебимпе эмч
Эм:
Петра цагдаа
Ингрид цагдаа, Майклийн охин
Фрея Майклийн эхнэр
Саринда Хатри доктор
Натали эрдэмтэн
Йева Подников Рунегийн найз охин
Елена
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
СКАЙ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
ФИФТИ ФЭТОМЗ, ТАЙГЕР АСПЕКТ ПРОДАКШНЫ БҮТЭЭЛ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Өмнөх ангид:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Петра: Би алуурчин нь бөөг гэж боддог, Дэн. Энд мангас амьдардаг гэж бодсон хэн нэгэн хүний биеийн хэсгүүдийг цуглуулж байна.
Дэн: Мангас аа?
Елен: Би чамд итгэж болох уу, Дэн?
Дэн: Чиний итгэж болох цорын ганц хүн бол би.
Нат: Тэр хиймэл амьсгааны төхөөрөмжөөс хамаарлтай байсан биз дээ?
Сар: Энэ бол гайхамшиг. Доктор Йелбертон.
Хиль: Энэ нөхөн төлжилтийн тухай.
Майк: Тэр цаг уурын станц тэндээ хэвээрээ. Хэрэв би тэр лабораторыг олж чадвал...
Нат: Миний бодлоор чамд жаахан туслалцаа хэрэгтэй.
Хиль: Эрлинг Манк авилагч.
Эрик: Чи яагаад намайг хайрладаггүй юм бэ?
Хиль: Би Фортитьюдэд санаа зовж байна.
Эрик: Худалч! Би чадахгүй.
Хиль: Үгүй ээ. Битгий.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ФОРТИТЬЮД – 7 р анги
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрик: Та нар юу гэж бодож байна?
Инг: Түүнийг хартай эхнэр нь хөлсөлсөн байж мэднэ.
Петра: Тэгвэл алуурчин яах гэж Фортитьюдэд амьдрах гэж Цюрихээс явсан байхав?
Эрл: Тэгээд... бидний Ледезма охин юу болсон бэ?
Эрик: Бид Еленаг хаана байгааг олж чадаагүй... эээ... байна.
Эрл: Тэгвэл... алагдсан бармены талаар бидэнд юу байна...
Петра: Томак.
Эрл: Томак.
Эрик: Бидэнд байгаа түүний хурууны хээ тохирч байгаа.
Эрл: Бид яагаад хурууны хээг нь тааруулах ёстой юм? Бидэнд түүний хурууны хээ нь байгаа. Тэр нь моргт, түүний хурууны үзүүрт байдаг.
Эрик: Үгүй ээ... Түүний эрхий, долоовор хуруунуудын хээ Интерполд байна.
Петра: Хаалганы бариулаас авсан.
Эрик: Цюрих хотын судалгааны лабораторид био эмийн үйлдвэрийн захирал алагдсан байдаг. Алуурчинг хэзээ ч тогтоож чадаагүй. Зөвхөн энэ хоёр хээ байсан.
Инг: Тэр хаалгыг онгойлгохдоо зүүн гартаа буу барьж байсан байх.
Эрл: Түүний утаснууд. Та нарт мэргэжилтэн байна уу...?
Петра: Петтер Хансен.
Эрик: Ноён Хансен түүний утсанд нэвтэрч чадаагүй.
Эрл: Тэгвэл... хамаагүй байх нь. Хамаагүй. Хамааралгүй! Түүний зүрхийг сугалсан. Түүний толгойг тасалсан. Түүний толгойг ч гэсэн! Тэд бүгд үхсэн. Харин нэг хүн амьд байна. Алуурчин. Тэр... тэр... ... солиотой новш. Цуврал гаж донтон. Цагаа үрэхээ больцгоо.... энэ диаграммууд, утаснуудад.... Түүнийг ол! Алуурчныг ол! Эрэгтэй, эсвэл эмэгтэй хүнийг баривчил! Алга болсон бүсгүй ч бас ол. Олоод аль, хараал ид!
Эрик: Амбан захирагч Манк, хэрэв бид...
Эрл: Амбан захирагч бас цагдаагийн дарга. Дарга. Цагдаа. Надад хэрэгтэй... хэрэгтэй... Надад үр дүн хэрэгтэй байна! Үр дүн!
Инг: Новш гэж. Петра, би чамайг л асуудалтай гэж бодсон.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Бидэнд дахиад хорин гурван километр үлдсэн байна. Хэрэв цаг агаар тогтвортой бол бид үдийн цайнаар тэнд очсон байна.
Руне: Энэ юу вэ?
Майк: Магнум.
Руне: Би таныг магнумтай гэж мэдээгүй.
Йева: Энэ баавгайд зориулагдсан.
Руне: Баавгай?
Майк: Түүний зөв. Энэ бол баавгайг зогсоож чадах цорын ганц гар буу. Тэгж хэлдэг юм.
Руне: Би буудаж болох уу? За яахав, хэрэв таныг майханд унтаж байтал надад буу шүүрч авах хэрэгтэй бол яах вэ? Би яаж буудахыг мэддэг байх ёстой. Тэг л дээ. Эсвэл та баавгайд идүүлж магадгүй. Энэ цэнэгтэй юу?
Йева: Цэнэгтэй байгаа.
Руне: Би юу буудах вэ?
Майк: Мэдэхгүй ээ. Энд онилчих тийм ч их юм алга. Би ямар ч лааз, шил, эсвэл ихэвчлэн бууддаг ёсөн шидийн юм олж харахгүй байна.
Йев: Түүнийг бууд.
Руне: Юу?
Йева: Аавыгаа бууд.
Руне: Юу?
Йева: Чи надад хайртай бол... түүнийг бууд. Тэр хэтэрхий ихийг мэднэ. Түүний цогцосыг эндээс хэн ч олж чадахгүй.
Майк: Ийм зүйлээр тоглож тэнэглэдэггүй юм!
Йева: Та нар өөрсдийгөө хар. Аав, хүү хоёр! Яг нрекийн эмгэнэл шиг.
Майк: Битгий тэнэглэлээд бай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Владек, би чамд хоол авчирлаа. Владек? Владек?
Влад: Фрея.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Влад: Ингээд боллоо, Фрея. Энэ... энэ өвчин... ахин дахин илэрсээр байх болно. Чиний хүч суларч байна. Чи залгиж чадахгүй болно. Дараа нь чиний уушиг агаараар дүүрэхээ болино. Би явахаасаа өмнө чиний төлөө хийж чадах зүйл байна. Чамд сонголт өгье. Чиний нэг хэсэг үргэлж надтай хамт байх болно, Фрея.
Фрея: Үгүй!
Влад: Үхлээр амьдар.
Фрея: Чи надад тусалж чадна. Чи бол домч. Би мэдэрсэн. Чиний хүч миний дотор байдаг.
Влад: Энэ хүч чадлын ширхэг бүр нь миний хийх ёстой зүйлд хэрэгтэй. Чиний эдгэрэх надад хэтэрхий үнэтэй тусаж мэднэ. Энэ... Нэг үхэж байгаа эмэгтэй эсвэл бүхэл бүтэн хот. Чи ойлгосон уу?
Фрея: Гуйя... намайг битгий орхиоч, гуйя.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сар: Чи юу хийж байгаа юм бэ?
Нат: Миний лабораторид интернет тасарчихаж. Зүгээр л имэйлээ шалгах хэрэгтэй байна. Бурханы авралаар яаралтай юм алга.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи үргэлж бугын махтай бургер авдаг.
Дэн: Лутефиск байвал ямар вэ?
Эр: Жуулчид заримдаа захьдаг юм. Гэхдээ ганцхан удаа.
Дэн: Надад аваад ир.
Эр: Энэ чиний аз мэдэх хэрэг.
Дэн: Чи аноракыг хэрхэн өмсөхийг сурсан байна. Тэр хэл ямар учиртай юм? Ямар нэг сэрэмжлүүлэг үү?
Влад: Үгүй ээ. Үгүй, энэ... энэ чамайг барьж өгсөн.
Дэн: Яаж?
Влад: Чи сүргээ дагаагүй.
Дэн: Эрик чамайг буудсан уу?
Влад: Тийм ээ.
Дэн: Урд нь намайг ч шархдуулсан. Итгэхийн араггүй маш их өвдөж байсан шүү.
Влад: Би сайжирч чадаагүй л байна.
Дэн: Чи сайхан харагдаж байна. Жаахан туйлдсан байж магадгүй.
Влад: Тиймээ, бөө мөргөл гэдэг чинь агонист практик ажил.
Дэн: Агонист?
Влад: Сүнслэг валют, энэ... энэ өвдөлт гэж би боддог. Золиослол, зовлон зүдгүүр, тарчлал. Тэгээд ... бүр их өвдөлт.
Дэн: Энэ нь зөвхөн чиний өвдөлт биш. Бусад хүмүүс ч гэсэн тарчилж, шаналсан. Хиндемит, Таврани, Бианка, дээд давхарын бармен.
Влад: Энэ бол төөрөгдлийг, бузар мууг, шударга бус явдлыг тэнцвэржүүлсэн хэрэг.
Дэн: Тэгээд хэн чамайг "тэнцвэржүүлэх" вэ?
Влад: Чи.
Дэн: Юу, яг одоо юу?
Влад: Үгүй. Чи ад чөтгөр болох цагт.
Дэн: Өө, мөөн. Чи бол галзуу. Ирээдүйг хардаг гаж донтон. Өөрийгөө өргөмжилсөн вуду гаж донтон.
Влад: Чи ухаан орооод хэд хоног өнгөрсөн бэ, тав уу? Учир нь чи ер бусын хурдан эдгэрч байна. Тиймээ... Гэхдээ энэ нь арай ч үнэн биш, тийм ээ? Учир нь эдгэж байна гэдэг бол чи хэвийн байдалдаа орох ёстой гэсэн үг, гэвч тийм зүйл болохгүй байгаа, тийм үү, Дэн? Чи өөрчлөгдөж байгаа. Энэ худлаа юу? Үгүй гэж үү? Хэзээ ч идэж байгаагүй хоолонд дурших. Хар бараан бодлууд.
Эр: Сайхан хооллоорой.
Влад: Эмпати алдагдах.
Дэн: Чи миний талаар юу ч мэдэхгүй. Хэрэв би үнэхээр тэр... ад чөтгөр, харин чи бөө юм бол яагаад намайг алж, энэ бүхнийг дуусгахгүй байгаа юм?
Влад: Учир нь чи хараахан чөтгөр болоогүй байна. Чи болсон гэж бодож магадгүй. Гэвч тийм биш. Түүнийг энд ирэхээс өмнө чамд хугацаа бий. Эдгэрч эхлэхээс өмнө.
Дэм: За тэгвэл, би чөтгөр болсоны дараа, бөө минь... би чамайг хайж олно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хиль /утас/: Амбан захирагч Одегард байна. Мэдээллээ үлдээнэ үү.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрик: Та Хильдурыг харсан уу?
Эрл: Өө... үгүй ээ. Би... би сая түүнийг ирчихэж гэж бодлоо. Би хаалга дуугарахыг сонсоод.
Эрик: Тэр орондоо орж унтаагүй, тэр утсаа ч авдаггүй.
Эрл: Өө?
Эрик: Бид хоёр муудалцаад. Айхтар муудалцсан. Бид, бүр... бид бүр барилцаж авсан.
Эрл: Барилцаж авсан?
Эрик: Тиймээ. Харин одоо тэр байдаггүй.
Эрл: Хильди, эээ... тэр хүрээд ирнэ, Эрик. Энэ зуур чамд өөр ажил байгаа. Үр дүн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Тэр байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Энэ газар мөн байна. Энэ нөгөө ширээ байна. Тэд тэр залууд задлан хийж байсан. Кинон дээр. Энд хэн нэгэн ирж.
Йева: Тэд биднийг ажиглаж байж мэднэ. Та нар эндээс юу олно гэж бодсон юм бэ?
Майк: Би мэдэхгүй. Гайхамшиг байх. Ямар нэг зүйл...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Адеб: Эпинефрин. Та амьсгалахад арай дээр болно. Танд хүч тэнхээ өгнө. Фрея, багтраа чинь хэзээ оношлогдсон бэ?
Фрея: Тромсод. Өнгөрсөн жил. Майкл бид хоёр тэнд айлд очсон юм. Тэгэхэд би анх эхэлсэн. Манай гэр бүл багтраагаар өвчилж байсан, тиймээс би... мэддэг байсан.
Адеб: Чи миний гарыг атгаж болох уу, Фрея?
Фрея: Юу?
Адеб: Алив. Миний гарыг атга. Чадах чинээгээрээ чанга. Надтай нэг залуу уулзсан. Би түүнийг танихгүй юм билээ. Тэр хэн бэ?
Фрея: Тэр... тэр энд ажиллаж байсан юм. Тэр цахилгаанчин.
Адеб: Тэгээд тэр залууг хэн гэдэг вэ?
Фрея: Тэр хэзээ ч хэлж байгаагүй байх шүү.
Адеб: Чи надад маш их худлаа ярьж байна, Фрея. Чи яагаад ингэж байгаа юм? Бид хамтдаа залбирах ёстой гэж бодож байна.
Фрея: Тиймээ. Би үүнийг үнэхээр хүсч байна.
Адеб: Тэнгэрлэг Эцэг минь, миний эгч Фреяаг ивээлдээ аваач. Та ямар их сорилт тулгарсныг мэднэ. Бидэнд хүч чадал, зориг, эдгэрэл хайрла.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Винс: Би цус сорогч хар ялаануудад дийлдэж унаад үхэж байгаа нялх янзагийг харж байсан. Бяцхан новшнууд чинь хөөрхий Бэмбигээс маш их цусыг нь сорсон. Тэгээд тэр бэмби галзуурчихсан. Цагаан баавгайнууд мэдрэг байх ёсгүй. Тэдний... Тэдний үс хөрс нь маш зузаан учраас...
Нат: Энэ хэн бэ?
Винс: Чи надад тусламж хэрэгтэй гэж хэлсэн болохоор би тусламж хүссэн.
Нат: Би ийм тусламж гэж хэлээгүй. Би...
Винс: Би чиний юу хэлснийг мэдэж байна. Энэ бол доктор Йелбертон... тэр энд ажилладаг байсан юм, харин одоо Катригийн үхлийн лабораторид ажилладаг.
Нат: Би чамтай ярилцах хэрэгтэй байна.
Винс: Өө, одоо чамд миний тусламж хэрэгтэй байх нь. Ингэхэд, бид хаана хүрээд зогслоо?
Нат: Винсент!
Винс: Сонс... чи миний дадлагажигчийг эвгүй байдалд оруулж байна. Хараач.
Нат: Би чамтай маш чухал зүйлийн талаар ярих хэрэгтэй байна..
Винс: Харин би цус багадалтаас болж үхсэн цагаан баавгайн эдийг үргэлжлүүлэн шинжлэх ёстой, яагаад гэхээр, цус багадалт юунаас болсныг би мэдмээр байна. Магадгүй, цус сорогч нэг ядаргаа нь түүнийг тайван байлгадаггүй байсан байх. Үгүй ээ, энийг бичих хэрэггүй. Энд байгаа цусны эсүүдээс эхэлцгээе.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Йева: Авга ах намайг энд анх авчирахад бид шөнөжингөө ярилцаж суусан юм. Тэр надад энд юу болсныг ярьж өгсөн. Дявол хаалганы нөгөө талд байсныг бидний хэн нь мэдээгүй.
Руне: Дявол гэж хэн бэ?
Йева: Тэр бол мангас... тэр хүрч ирээд харгислал үйлддэг, чи түүнийг алж чадахгүй. Чи түүнийг тэр киноноос харсан. Хэрэв ийшээ хүмүүс дайрч ороогүй, харин ад чөтгөр дайрч гарсан бол яахав? Аа!
Руне: Аав чамайг явдаг асуудал гэж хэлж байсан.
Йева: Мэдээж би асуудалтай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Новш гэж!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Йева: Руне. Хөөе, хөөе, надад энийг зайлуулахад туслаач. Энд нэг юм байна. Энд тавьчих. Цоожтой байна.
Руне: Тийм ээ! Энэ мусцимол байна.
Йева: Хараач. Ялааны цоохор мөөг. Бид илүү ихээр хольж болно. Яасан? Юу болсон бэ? Юу вэ, Руне? Руне, яасан бэ?
Руне: Чи биднийг нааш нь авчирсан шалтгаан чинь энэ үү? Ойлгомжтой.
Йева: Руне... Аавдаа битгий хэлээч, Руне.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нат: Кетамин ба опиатууд. Үнэндээ, үүнийг юу гэж тайлбарлахыг мэдэхгүй байна.
Эрл: Хэрэв чи сайхан сэтгэлтэй бол миний мунхаг санааг гэгээрүүлж хайрла.
Нат: Лабораторийн хэрэглээнд зориулж давтан жороор олгодог байсан энэ эмийн хослолийг зөвхөн нэг л зорилгоор ашиглах боломжтой.
Эрл: Юуны тулд гэж?
Нат: Сэрж мэдэхээр хэн нэгнийг буцааж нойрсуулахын тулд.
Эрл: Энэ зүгээр л нэг дүгнэлт үү, эсвэл мэргэжлийн дүгнэлт үү?
Нат: Мэргэжлийнх.
Эрл: Тэгвэл... Елена Ледезмаг комд байлгаж байсан гэж чи хэлж байна уу?
Нат: Түүнээс ч дор.
Эрл: Дор оо?
Нат: Тэд түүнийг комд байлгаж, туршилт хийдэг байж. Хагалгаа хийж тамладаг байсан. Үүнийг амьдаар нь хагалгаа хийхтэй адилтгаж болно.
Эрл: Доктор Катри хийсэн үү?
Нат: Тийм ээ.
Эрл: Чамд өөр нотлох баримтууд бий юу?
Нат: Тийм ээ, би ДНК-ийн харьцуулсан шинжилгээ хийхээр эдийн дээжүүд бэлтгэсэн. Миний итгэж байгаагаар, Катри амьд өвчтөнөөс зөвшөөрөлгүйгээр авсан тэр дээжүүд.
Эрл: Тэгээд тэдгээрийн хариу нь хэзээ гарах вэ?
Нат: Удахгүй.
Эрл: Тийм байж... Би чамаас албан бус байдлаар нэг зүйл асуумаар байна, хатагтай Йелбертон.
Нат: За.
Эрл: Чиний олж мэдсэн зүйл, мөн сүүлийн өдрүүдийн аймшигт үйл явдлууд хоорондоо холбоотой байж магадгүй гэж үзэж байна уу?
Нат: Тиймээ.
Эрл: Би ч гэсэн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сар: Чи хамгаалалтын цагаан хувцас өмссөнгүй.
Эрл: Хая тэрийг. Бидэнд том асуудал гарсан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Петра: Сайн уу.
Инг: Эрик, чи зүгээр үү?
Эрик: Би бодож байна. Би нөхцөл байдлыг цэгнэж байна.
Инг: Хильдурын талаар мэдээ байна уу? Эрик? Чи ямар нэгэн зүйл сонссон уу?
Петра: Бидэнд төлөвлөгөө бий юу? Эрик? Амбан захирагч Манкийн зорилго дээр үндэслэсэн мөрдөн шалгах төлөвлөгөө?
Инг: Бид цаашид юу хийхийг чи бидэнд хэлэх хэрэгтэй, Эрик. Эрик?
Эрик: Би бодож байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэн: Сайхан байна уу?
Елен: Гижиг хүргэх юм. Сайхан байна.
Дэн: Би... ангижруулагч, эсвэл нэг тиймэрхүү юмны талаар сайн мэддэггүй. Хенри бас мэддэггүй байсан байх. Хэрэв Хенрид тэр юм байсан бол би биеэ цэвэрлэхдээ л уучих байсан байх.
Елен: Би чамд нэг юм хэлмээр байна. Би үхсэн байсан. Чи намайг буудах үед.
Дэн: Энэ чамд ямар байсныг би төсөөлж ч чадахгүй байна...
Елен: Үгүй ээ, төсөөлөх хэрэггүй. Би нээрэн үхсэн. Чи намайг буудсаны дараа шалан дээр үхсэн. Би түргэний машинд, дараа нь хагалгааны өрөөнд үхсэн байсан. Катригийн лабораторид байх хугацаандаа. Би үнэхээр үхэгсдийн оронд байсан.
Дэн: Тэр чамайг хиймэл комд байлгаж байсан.
Елен: Үгүй. Үхэгсдийн оронд. Намайг тэнд байх үед нэг хүн намайг олсон юм.
Дэн: Ямар ч хүн байгаагүй. Чи комд орсон байсан.
Елен: Тэр бөө байсан.
Дэн: Тэр бөө чамаас яг юу хүссэн бэ?
Елен: Тэр надаас чиний тухай асуусан.
Дэн: Чи түүнд юу гэж хэлсэн бэ?
Елен: Бүгдийг. Би түүнд чиний тухай мэддэг бүхнээ хэлсэн.
Дэн: Би чамаас нүдээ аньж байхыг хүсье.
Елен: Бас чи нэг удаа надад зовлон учруулсанаас өөрийгөө алчихсан нь дээр гэж хэлснийг ч хэлсэн.
Дэн: Босоод ир. Том баавгайн тэврэлт. Тэр юу гэж хэлсэн бэ?
Елен: Харин тэр ийм амлалт өгсөн хүн хэзээ ч тэр амлалтаа зөрчихгүй гэсэн. Бас Фортитьюдийг эмх замбараагүй байдлаас хамгаалж байсан цорын ганц хүн бол шериф Дэн Андерсен гэж хэлсэн. Ажил, эсвэл мөнгө ч биш, амбан захирагч Одегард ч биш... зөвхөн Дэн, түүнгүйгээр энэ газар ад чөтгөрийн гарт зовлонд нэрвэгдэх болно.
Дэн: Тэр үнэн.
Елен: Чи Дэн биш байна. Би явмаар байна.
Дэн: Чи эндээ үлдэнэ.
Елен: Үгүй ээ. Би буцаж очмоор байна.
Дэн: Би чамайг дахиад хэзээ ч тавьж явуулахгүй. Дэн Андерсен Еленаг хэзээ ч тавьж явуулахгүй. Тэгээд... Хэрвээ би Дэн биш бол би хэн байх вэ? Елена өөр эрийн төлөө өөрийг нь орхиж явахыг Дэн хэзээ ч зөвшөөрөхгүй. Хэрэв Елена өөр эрийн төлөө бүр түүнийг орхих гэж оролдвол Дэн юу хийх байсныг бурхан л мэднэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фрея: Сайн уу.
Эрик: Сайн уу. Майкл хаана байна?
Фрея: Ан хийхээр явсан. Тэр Рунетэй хамт яваа. Надад мэдэх хэрэгтэй юм байна.
Эрик: Ингрид надад хэлэхгүй л дээ, учир нь... тэр ажил эсвэл гэр бүлийнхээ аль нэгийг сонгох болно. Ашиг сонирхолын зөрчилдөөн. Гэхдээ би мэдэх ёстой байна, Фрея.
Фрея: Юу мэдэх гэж?
Эрик: Надад үнэнийг хэлчих. Майкл, Хильдуртай хамт байгаа юу? Тэр хоёр уулздаг юм уу?
Фрея: Үгүй ээ, Эрик, надад итгээрэй ... тийм зүйл ердөө ч болоогүй.
Эрик: Надад тангарагла.
Фрея: Би итгэлтэй байна, Эрик. Чи үүнд санаа зовох хэрэггүй.
Эрик: Өө, бурхан минь. Би үнэхээр тэнэг загнажээ.
Фрея: Би мэднэ. Бид бүгд адилхан.
Эрик: Чи зүгээр үү? Би чамайг хотод бараг харахгүй юм. Чи зүгээр биз дээ?
Фрея: Бүх юм зүгээр. Би сайн.
Эрик: Чи юу шатааж байгаа юм?
Фрея: Зүгээр л хуучин навтархайнууд. Хогоо цэвэрлэж байна.
Эрик: Өөртөө анхаарал тавьж бай, за юу?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Йева: Чи гэнэт л бугын шүүстэй дахиж орооцолдохыг хүсэхгүй болчихдог юм байна. Чи бид хоёр бушын шүүс уудаг байхад чи түүнд их дуртай байсан.
Руне: Миний ээж хүндээр өвчилсөн.
Йева: Ээж чинь хүнд өвчтэйг би мэднэ...
Руне: Энэ миний аавыг зовоож байна. Түүнд хэцүү байгаа. Миний аав маш хүчтэй хүн, тийм үү? Тэр задгай далайд гардаг. Тэр нударгаараа нам цохиж чадна. Тэр... Тиймээ, тэр их ухаантай.Ингэхэд... Чи л тэгж тэгж хэлсэн... Түүнийг... аавыг үнэхээр тачаангуй новш гэж.
Йева: Тачаангуй новш.
Руне: Миний ээж ч гэсэн. Аав аа! Түүнийг зүгээр орхи!
Йева: Чөтгөр! Чөтгөр! Чөтгөр!
Майк: Өгөөдөх. Өгөөдөх. Хойшоо бол. Новш гэж. Чи зүгээр биз?
Руне: Тийм ээ.
Майк: Энэ эмэгтэй нүдгүй байна. Новш. Тэр орос цэрэг байна.
Йева: Бид түүнийг ангал руу шидэх хэрэгтэй.
Майк: Тийм ээ, бид үүнийг хийж чадна.
Йева: Түүнийг хэн ч оүлохгүй, бид түүнийг ангал руу хаях хэрэгтэй. Хэн ч хэзээ ч мэдэхгүй. Бид түүнийг тамд хаях болно ...
Майк: Тэр хүн...
Руне: Дуугай болооч! Чи түүнийг буудсан, чи түүнийг алсан. Аав!
Майк: Бид түүнийг Фортитьюдэд авч очно.
Йева: Үгүй!
Майк: Яг юу болсныг Эрикт рүү хэлнэ. Түүнийг зохих ёсоор оршуулах болно. Түүний гэр бүл... гээд бүх зүйл. Руне, майхнаа аваад ир. Бид цогцсыг дотор нь боож, миний цасанд явагч дээр тавина. Яваад ир.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрл: Миний хүсэх юм... Би чамд нэг юм хэлмээр байна. Би чамтай анх уулзахдаа үхсэн байсан. Би анх чиний мэдүүлгийг гартаа барьсаар байцаалтын өрөөнд ороход чи ширээний цаад талд сууж байсан.. Би амьсгаа авахын тулд чиний мэдүүлгийг харах хэрэгтэй болсон. Би харцаа дээшлүүллээ. Тэгээд тэр дороо үхдэл болсон. Бусад бүх үхсэн хүмүүс шиг л үхчихсэн. Харин одоо би амьд. Харин чи тэдний бүрэн мэдэлд очсон.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Зогсч бай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Винс: Хойг бүхэлдээ нэг хэмээр дулаарвал олон сая хавтгай дөрвөлжин км мөнх цэвдэгийг гэсэж байгаа мөнх бус цэвдэг болгон хувирна.
Инг: Муу байна.
Винс: Тиймээ.
Инг: Хөл дор маш их намагтай болно.
Ьинс: Маш их намаг, тийм ээ.
Петра: Эрик учраа олдоггүй. Манк худлаа ярьсан архичин новш. Дэн бол Дэн биш болсон. Одегард биднийг орхиод явчихсан. Эсвэл би байдлыг гартаа авах ёстой байх.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Боомтод очоорой! Тэнд цогцос байна! Усанд хэн нэгэн байна!
Инг: Өө, үгүй ээ.
Эм: Усан дээр!
Винс: Тэнд, харав уу? Хэн нэгэн завиа гаргаарай.
Инг Ээ, бурхан минь. Мөн байна. Цогцос байна.
Дэн: Дурангаа өгч бай.
Петра: Дэн, буцаад ир!
Винс: Тэр ингэж болохгүй ш дээ. Тэр үхнэ. Чи ус руу орж болохгүй.
Сар. Тэнгэр минь.
Петра: Дэн, чи юу хийж байна аа?
Эм: Дэн Андерсон, буцаад ир!
Инг: Дэн, буцаач!
Петра: Дэн!
Винс: Зогсооч!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Винс: Түүний булчингууд нь татаж эхлэнэ. Зүрх нь зогсоно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дараагийн ангид:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Влад: Та нар ирэх хэрэггүй байж дээ.
Майк: Надаас нүүр буруулах хэрэггүй.
Дэн: Учир нь тэдний нэг нь энд нуугдаж байгаа.
Майк: Би чамтай уулзах хэрэгтэй байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home