Фортитьюд – 6 р анги
Үргэлжлэл: 45:46 мин
Дүрүүд:
Эр:
Майкл Леннокс загасчин
Винсент эрдэмтэн
Руне Майклийн хүү
Эрлинг Манк захиргааны ажилтан
Эрик Одегар шерифийн үүрэг гүйцэтгэгч
Владек бөө
Дэн Андерсен шериф
+Лас жолооч
Эм:
Хильдур Одегард
Петра цагдаа
Ингрид цагдаа, Майклийн охин
Фрея Майклийн эхнэр
Саринда Хатри доктор
Натали эрдэмтэн
+Йева Подников Рунегийн найз охин
+Елена
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
СКАЙ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
ФИФТИ ФЭТОМЗ, ТАЙГЕР АСПЕКТ ПРОДАКШНЫ БҮТЭЭЛ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Өмнөх ангид:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэн: Чи үүнд бэлэн биш байгаа. Чи шериф биш.
Фрея: Энд үлд. Хэрвээ чи явбал цус алдана.
Нат: Энэ бол хэдгэнэд хатгуулснаас үүдэлтэй сэтгэл зүйн хариу үйлдэл.
Винс: Тэгэхээр би сохор биш зүгээр л галзуу байх нь ээ?
Эрл: Би чамайг ямар их бухимдаж байгааг ойлгож байна. Энэ бол миний мөрөөдлийн ажил биш.
Йева: Би захирагч Одегардыг олох хэрэгтэй байна.
Хиль: Энэ гамшиг 1942 онд Вукобежинагаас холгүй болсон байна. Нөхөн сэргээх тухай гэж байна.
Майк: Тэд эд эсийн гэмтлийг эдгээж чадна гэж үү?
Хиль: Тэд түүнийг шархдуулж, харин тэр эдгэрсэн.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ФОРТИТЬЮД – 6 р анги
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрл: Энэ юу юм?
Ларс: Нүх.
Эрл: Тэр тэнд байх ёстой юу?
Ларс: Үгүй. Өвлийн улиралд ийм зүйл ихэвчлэн тохиолддог л юм. Тэр дор устай байгаа. Газар доорх халуун рашаан яг энэ замын доогуур далайд гарах замаа олж. Гэхдээ шумбана гэж бодох ч хэрэггүй. Ус аймшигтай хүйтэн хэвээрээ, энэ ус таны судсан дахь цусыг хөлдөөж чадна. Нэг минутын дотор та хөлдөж үхэх болно. Ялангуяа тань шиг биетэй хүн.
Эрл: Би ийшээ шумбаж орно гэж бодоогүй байна.
Ларс: Өндөр настай, илүүдэл жинтэй.
Эрл: Тэгээд би үүнийг яах ёстой вэ?
Ларс: Амбан захирагч Одегард байхдаа Ким Хопперстад руу утасдаж, тэр экскаватороо авчраад нүхийг дүүргэдэг байсан.
Эрл: Энэ үнэн үү? Би хичнээн олон аллагын учрыг олох ёстойг мэдэх үү?
Ларс: Дөрөв... Хиндемит, Тавра, хөөрхий Бианка, одоо "Цэнхэр үнэг"-т Томак. Гэхдээ, би Тавраг амиа хорлосон гэж хэлэх байсан.
Эрл: За яахав. Бид одоохондоо үүнийг орхиж болох уу?
Ларс: Ким зөвхөн бэлэн мөнгө авдаг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрик: Ямар нэгэн зүйл олсон уу?
Петра: Томак олон гар утастай байжээ.
Эрик: Петтер Хансон тэдний түгжээг нь тайлаг.
Петра: Сайн уу, хатагтай Одегард.
Ханан дээрх бичээс: Тэр Бианкаг алсан.
Хиль: Үүнийг хэн хийсэн тухайд санаа байна уу?
Эрик: Би мөрдөн шалгах ажлын талаар ярилцах боломжгүй гэж бодож байна.
Хиль: Мэдээж. Чамд ганц хором байна уу? Би чамтай өөр зүйлийн талаар ярих хэрэгтэй байна.
Эрик: Өчигдөр чи өөр юмны тухай надтай юу ч ярилцахыг хүсээгүй.
Хиль: Эрик, гуйя. Энэ их чухал.
Эрик: Мартсанаас, буудлын өрөө чинь дажгүй юу?
Хиль: Энэ мэргэжлийн асуудал, би чамд хэлэх ёстой мэдээлэл байна. Энэ Эрлинг Манктай холбоотой. Надад мэдээлэл байгаа...
Эрик: Уучлаарай, Хильдур, би амбан захирагчтай уулзах ёстой.
Петра: Тэр маш их ачаалалтай байгаа.
Хиль: Тиймээ, би мэднэ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нат: Сайн уу, Винс. Чи зүгээр үү? Чи сайхан амарч чадсан уу?
Винс: Тиймээ. Гайхалтай. Баярлалаа.
Нат: Хэдийн ажилдаа буцаад орчихсон уу?
Винс: Бид тундраас авчирсан баавгай, буганаас дээжүүд. Би... би яг одоо шинжилгээ хийж эхлэмээр байна.
Нат: Уучлаарай. Би чамайг ажилдаа буцаж ороход бэлэн гэж бодохгүй байна. Чамд тусламж хэрэгтэй гэж би бодсон юм!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сар: Хаалгаа хаачих. Өнгөрсөн шөнө Дэн хамгаалалттай лабораториос Андерсен миний өвчтөнийг авч зугтсан.
Эрл: Юу? Комад орсон бүсгүйг үү?
Сар: Бид түүнийг яаралтай буцааж авчрах ёстой.
Эрл: Гэхдээ, бидний нөөц хязгаарлагдмал, өөр чухал асуудлууд байна.
Сар: Одоо үгүй.
Эрл: Тэр халдвар авсан юм уу?
Сар: Үгүй, гэхдээ хэрэв шаардлагтай бол халдвар авсан гэж зарласан ч болно.
Эрл: Хэрэв шаардлагтай? Чи галзуу юм уу? Энэ газар бол дарьтай торх... энд зэвсэглэсэн архичдаар дүүрсэн... тэд овоохойдоо бүгж байгаад сануулахгүйгээр буудна. Бид хэнийг ч хайж олохгүй.
Сар: Шентел Биотекийн өгсөн эрхийн дагуу ийм асуудал гарсан нөхцөлд чи миний хэлснийг хийх ёстой. Би өвчтөнөө яаралтай буцааж авчрах ёстой, бас амьд байвал сайн.
Эрл: Тийм бол даарин дээр нь давс нэмэхгүй байх нэг түүх зохиочих. Би тоглоогүй шүү. Эрик.
Эрик: Амбан захирагч. Доктор.
Эрл: Суучих, Эрик. Эрик, чи өөрийнхөө хүчийг Дэн Андерсен, Елена Ледезма нарыг хайхад зориулах хэрэгтэй байна.
Эрик: Амбан захирагч аа, моргт дахиад нэг цогцос байна. Би ядаж нэг хүний аминд хүрсэн хүнийг хайж байна, эсвэл дөрөв ч байж магадгүй.
Сар: Шериф, амьдралыг нь дэмждэг бэлдмэлгүй бол Елена үхэх болно. Елена энэ тухай мэдэхгүй, Дэн ч мэдэхгүй. Бид тэднийг олох ёстой. Яаралтайгаар.
Эрл: Эрик, үхсэн хүмүүс хонзонгоо авахаар хүлээж чадна. Бидний үүрэг бол амьдад нь үйлчлэх.
Эрик: Хэрэв дахиад өөр хүн алагдвал яах вэ?
Эрл: Эхлээд тэр бүсгүйг ол, шериф. Энэ бол тушаал!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэн: Надад туслаач!
Елен: Дэн... чи зүгээр үү?
Дэн: Би тэнд байх хугацаандаа юу ч санахгүй байсан.
Елен: Бүх зүйл зүүд юм шиг санагдсан.
Дэн: Тэгээд хамгийн онцгүй нь.
Елен: Би санадаг... чи тэнд, харанхуйд байсан. Чи надтай уулзахаар ирсэн. Эсвэл би зүүдэлж байсан уу?
Дэн: Үгүй ээ. Би лабораторид очсон.
Елен: Би чиний дуу хоолойг сонсоод маш их баярласан. Нэг эмэгтэйтэй хамт байсан.
Дэн: Доктор Катри.
Елен: Тиймээ. Би чамайг дуудаад л байсан, Дэн. "Намайг эндээс аваад яваач. Гуйж байна" гээд л. Тэр хүүхэн надад зүслэг хийснийг би санадаг, би биедээ тэр хутгыг нь мэдэрсэн... миний чадах юм гэвэл харанхуй дунд хашгирах л байсан. "Болиоч. Болиод өгөөч" гэж. Тэр болиогүй. Тэр хүүхэн намайг сонсохгүй байсан.
Дэн: Магадгүй сонссон байх. Магадгүй мэдсэн байх.
Елен: Тэгвэл, энэ чинь... хүнлэг бус.
Дэн: Энэ цоо шинэ ертөнц.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Влад: Намайг... уучлаарай. Намайг уучил. Уучлаарай. Би үүнийг хийх ёстой байсан.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Энэ хайрцгийг хэд хоногийн өмнө оросын Вукобежина хотоос ирүүлсэн юм. Дотор нь киноны хальснууд, эмнэлгийн бүртгэлүүд, цэргийн тайлангууд байсан. Би гэрлээ унтраая. Энэ кино 1942 оны зуны үйл явдлуудтай холбоотой, тэгэхэд цаг агаарын ажиглалт эхэлснээс хойш арктикийн хамгийн дулаан зун болсон. Зүүн эргийн цаг уурын станцад ажиллаж байсан оросын эрдэмтдийн баг хэдгэнээс үүсдэг тахал, мөн хядлагын тухай мэдээлсэн байдаг. Энэ бол цаатангуудын отог. Саами нарын отог. Бүх хүмүүс нь үхсэн. Оросууд улаан армийн цэргүүдийг илгээж, тэд амьд үлдсэн нэг хүнийг олжээ. Энэ хүн... Энэ хүн халдвар авсан. Түүни биед шимэгч хорхойнууд байсан, яг энд нь. Сааминууд түүнийг гинжлээд үхүүлэхээр үлдээсэн байж. Гэвч тэр үхсэнгүй. Тэр хэдэн долоо хоног хоолгүй хүнсгүй, маш бага усаар амьд үлдэж чаджээ. Ингээд тэр хэдгэнийг ялсан байна. Гэвч гинжийг нь салгах мөчид тэр арван зургаан хүний аминд хүрсэн. Цэргүүд түүнийг дөрвөн удаа буудаж байж арайхийж түүнийг алсан байна. Эмч нар түүнд задлан шинжилгээ хийж эхэлжээ. Гэхдээ.... тэр үхсэн байх ёстой.... гэтэл түүнийг хар даа. Тэмдэглэлд "эрхтэн, эд эсийн урьд өмнө байгаагүй нөхөн сэргэлт"-ийн тухай өгүүлсэн байна.
Сар: Эмнэлгийн өвчний түүхүүд нь хаана байна?
Майк: Тэд бүгд энд байна. Бүгдээрээ орос хэл дээр.
Сар: Чи эднийг орчуулсан уу?
Майк: Үгүй... гэхдээ Хильди орчуулсан. Тэр Йева.
Хиль: Түүний авга ах нь Вукобежина хотын амбан захирагч. Тэр миний найз. Тэр бүгдийг нь ирүүлсэн юм.
Нат: Уучлаарай, гэхдээ энэ бүхэн хуурамч байж магадгүй гэж бодож үзсэн хүн байна уу?
Майк: Кино нь хуучных. Баримт бичиг... бүх зүйл хуучин!
Нат: Эд эсийн нөхөн төлжилт.
Винс: Энэ...Энэ...Энэ нь байгальд түгээмэл байдаг зүйл.
Майк: Тийм ээ, тийм, би энэ тухай уншсан. Амьд амьтад шинэ мөчтэй, тэр ч байтугай нүдтэй болж болно. Энэ хуурамч юм биш. Фортитьюдэд болсон явдал хуурамч байсан уу? Энэ бол үнэн.. Энэ бол... үнэн. Энэ бол 70 жилийн өмнө болсон явдал. Энэ арлын нөгөө талд. Нөгөө л хэдгэнүүд, энд тохиолдсонтой яг адилхан зүйлс. Гэвч энэ удаад... эндээс нэг сайн зүйл гарч ирсэн. Ямар нэг өөр зүйл, маш гайхалтай үйлчлэлтэй. Биднийг эдгээж чадах тийм зүйл.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Одооноос чи өөртөө үйлчлэх болно.
Хиль: Энэ чамд ямар хэцүү байгааг би төсөөлж ч чадахгүй юм.
Майк: Би өөрөөр юу хийх ёстой юм? Оросууд 42 онд тэр цаг уурын станцаас холгүйхэн ямар нэгэн эмнэлгийн түр лаборатори байгуулсан юм байна. Йева тэр цаг агаарын станц хэвээр байгаа гэж хэлсэн. Түүнийг хаанаас хайхыг тэр мэднэ. Хэрэв би энэ лабораторийг олж чадвал, ямар нэгэн байдлаар тэмцэж чадвал... Чи тэдгээр эрдэмтдийн тухай сонссон уу? Тэд намайг шал дэмий юм ярьж байгаа юм шиг харж байсан. Тэд бүр сонссонгүй.
Хиль: Катри сонссон. Түүний хувьд энэ кино тийм ч гэнэтийн содон зүйл биш.
Майк: Чи юу хэлэх гээд байна?
Хиль: Би мэдэхгүй. Энд нэг юм болоод байна, нэг тийм ноцтой, хоорондоо уялдаатай зүйл. Гэвч би үүнийг бүхэлд нь харж чадахгүй байна, зөвхөн зарим хэсгийг нь л. Манк үүний нэг хэсэг нь. Намайг огцоруулж, Эрикийг тушаал дэвшүүлсэн нь... Энэ төлөвлөгөөний нэг хэсэг нь эсвэл далд санаа. Аллага ч гэсэн, Эрикийн бодож байгаа шиг санамсаргүй юм биш. Харин Манк гол түлхүүр нь.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Петра: Хоол хүнс. Хувцас. Чи надтай хамт ФАРК руу буцах ёстой.
Елен: Үгүй ээ!
Петра: Бид энэ зурагт хуудсыг хотын бүх иргэдэд тарааж байгаа.
Елен: Бидний найз Елена өвчтэй байгаа. Тэр эм эмчилгээгүй бол үхэх болно. Түүнийг олоход бидэнд тусална уу. Хэрэв та нар түүнийг эсвэл Дэн Андерсенийг харвал Эрик, Ингрид эсвэл Петра руу залгана уу. Энэ худлаа.
Петра: Юу?
Дэн: Энэ худлаа. Тэр өвчтэй биш. Түүнд эм хэрэггүй. Тэр үхэхгүй.
Елен: Петра. Петра, түүний зөв. Би одоо зүгээр.
Дэн: Елена өвчтөн биш, харин лабораторийн туршилтын харх байсан. Төхөөрөмжүүд түүнийг амьд байлгах гэж дэмжээгүй, харин түүнийг унтуулдаг байсан.
Елен: Би тийшээ буцаж очихгүй. Би...Би буцаж очихгү. Би хүсэхгүй байна. Би очмооргүй байна.
Петра: За яахав. Тэг ээ. Чи энд үлдэж болно. Одоохондоо. Харин чи надтай хамт явна, Дэн. Чи надад хэлсэн зүйлээ Эрикт хэлэх ёстой.
Дэн: Үгүй ээ, би очихгүй. Тэр үүнийг зохицуулж чадахгүй.
Петра: Дэн Андерсен, би чамайг баривчилж, байцаалтад авч очих тушаал авсан.
Дэн: Петра, чамд энэ буу хэрэггүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фрея: Чи эндээс явахгүй. Чи дахиад л цус алдах болно.
Влад: Ад чөтгөр улам хүчтэй болж байна. Маш бага хугацаа үлдлээ. Түүнийг зогсоох хэрэгтэй.
Фрея: Цагдаа нар чамайг хайж байна. Тэд чамайг Тавраг бас тэр геологичийг алсан гэж бодож байна. Владек, чи тэднийг алсан уу?
Влад: Би чиний асуудал биш. Тавра амиа хорлосон, тэгэх ёстой болоод тэр. Геологич амиа хорлож чадахгүй болохоор нь би түүнийг алсан.
Фрея: Энэ үнэн үү?
Влад: Хэрэв чи надад итгэвэл энэ үнэн. Хэрэв чи надад итгэдэг бол. Чи үүнд итгэж байна уу, Фрея?
Влад: Би мэдэхгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Таны мөнгө.
Эрл: Юу ?
Эр: Та банкнаас бэлэн мөнгө авахыг хүссэн. Ким Хопперстадтаар нүхийг дүүргүүлэх гэж. Гэхдээ та санаа зоволтгүй, өөрөө түүн дээр очоорой. Ким тэнд дөрвөн цагт тантай уулзана гэсэн.
Эрл: Чи яагаад явж болохгүй гэж?
Эр: Энэ аюултай. Зам дүүрэн нүхтэй байгаа.
Эрл: Магадгүй би өөртөө залуу туслах олох хэрэгтэй байх.
Эр: Би үхээгүй байна.
Эрл: Нэг их удахгүй биз.
Эр: Бас дүлий биш, хараал ид.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрик: Бурхан мин, Ингрид! Елена зүгээр л алга болохгүй. Үргэлжлүүлэн хай.
Петра: Би боомтоос хэнийг олсоныг хар даа.
Дэн: Сайн уу Эрик.
Эрик: Дэн. Би энд олон хүний аминд хүрсэн хүнийг хайж байна. Гэхдээ Елена аюулгүй гэдгийг мэдэх хүртэл би энэ ажлыг хийж чадахгүй нь.
Чи Еленаг хаана байгааг мэднэ. Надад туслаач. Түүнд ч тусал. Дэн, би чамайг камерт хориход бүү хүргээрэй.
Дэн: Намайг юунд буруутгаж байгаа юм?
Эрик: Чи Катригийн гэрт дайрч орсон.
Дэн: Түүнд гурван төрлийн оройн хоол бэлтгэх гэж.
Эрик: Тэр айлд хууль бусаар нэвтэрсэн!
Дэн: Би аяга тавгийг нь угаагч машинд хийсэн.
Эрик: Чи түүнийг дохионы гар буугаар сүрдүүлсэн.
Дэн: Тэр цэнэггүй байсан.
Петра: Дэн, хэл л дээ.
Эрик: Доктор Катри заналхийлсэн үйлдэл гаргасан, гэрт нь хууль бусаар нэвтэрсэн, галт зэвсгээр сүрдүүлсэн гэж чамд гомдол гаргасан. Чамайг Осло руу шүүхэд явуулна. Түүнийг камерт хий.
Дэн: Би утсаар ярих эрхтэй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Петра: Чи яагаад надад хэлсэн зүйлээ Эрикэд хэлээгүй юм бэ?
Дэн: Би түүнийг сонсоно гэж бодоогүй юм.
Петра: Би мэднэ! Би түүнд хэлсэн юм... алуурчин нь бөө гэж би боддог, Дэн... гэвч тэр тоож сонсоогүй.
Дэн: Түүнд туршлага байхгүй. Үргэлжлүүлээч.
Петра: Эндхийн хүмүүст нэг домог байдаг... хэдэн үе тутамд бурхад дэлхий рүү тахал илгээж, хүн бүрт өөрсдийн сүр хүчийг сануулдаг. Харин тахлын дараа ад чөтгөр амилдаг. Сонгогдсон нэгэн. Түүнийг зөвхөн хүчтэй ид шидээр ялж чадна, харин энэ зан үйлийг гүйцэтгэхийн тулд бөөд хүний биеийн тодорхой хэсгүүд хэрэгтэй. Миний бодлоор энд яг тийм зүйл болж байна. Хаски нохой, толгой, зүрх гээд... Энд мангас амьдардаг гэж бодсон хэн нэгэн хүний биеийн хэсгүүдийг цуглуулж байна.
Дэн: Мангас аа?
Петра: Энэ мэдээж зүгээр л мухар сүсэг. Гэхдээ бид түүний сэтгэлгээг ойлгож чадвал...
Дэн: Бид түүний хийх алхмыг таамаглаж чадна.
Петра: Яг үнэн!
Эрик: Миний зөвлөгөөг эс хайхран доктор Суриндер Катри чамтай ганцаарчлан ярилцахыг зөвшөөрсөн.
Дэн: Хэрэв чи өргөдлөө буцааж авбал би дуугай байх болно. Ямар сонсогдож байна?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Хөөе. Чи надад цасанд явагчийн чиргүүлийг янзлахад туслахгүй биз? Би сая саад болчихсон уу?
Руне: Үгүй ээ.
Майк: Би үнэнээ хэлэхэд, энэ охинд жаахан эргэлзэж байсан юм. Гэвч түүнтэй хэд хоног ярилцсаны дараа дажгүй охин юм гэж бодсон.
Руне: Тэр миний найз охин биш.
Майк: Би зүгээр л хэллээ.
Руне: Намайг ичээх хэрэггүй. Ойлгосон уу?
Майк: Хөөе, би ээжид чинь бид ан хийхээр явна гэж хэлсэн. За юу?
Руне: Ойлголоо.
Фрея: Та нар юм идсэн үү?
Майк: Бид цагаа дэмий үрж байна. Намайг эзгүй байхад битгий тэнэг юм хийгээрэй.
Фрея: Харин чи Руныг буудахгүй байхыг хичээгээрэй!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нат: Би үүнийг сая л харлаа. Би чамаас асуумаар байна, юу болсон юм?
Сар: Елена өчигдөр орой гэнэт комноос гарсан.
Нат: Тархины гэмтэл байхгүй юу?
Сар: Тэр чиг баримжаагаа алдсан, түрэмгий авиртай байсан. Надад түүнийг үзэх цаг байсангүй.
Наь: Тэр хиймэл амьсгааны төхөөрөмжөөс хамаарлтай байсан биз дээ?
Сар: Энэ бол гайхамшиг. Доктор Йелбертон.
Нат: Тэр яагаад чам руу дайрсан юм бэ?
Сар: Амжилт.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрик: Чи Катриг яасан юм? Чи түүнийг заналхийлсэн үү? Би чамайг танихаа больсон байна.
Хиль: Дэн!
Дэн: Хильдур.
Хиль: Би чамд санаа зовж байлаа.
Эрик: Хилтдур, өрөөнд ороод ир. Нааш ир. Петтер, чи биднийг түр орхиж болох уу? Петтер, эндээс гараач!
Хиль: Өглөө болсон явдалд уучлаарай. Би цагаа олж ярьсангүй.
Эрик: Үгүй ээ, би намайг уучлаарай. Би маш их хийх ажилтай байна....
Хиль: Би мэднэ ээ, би мэднэ.
Эрик: Гэхдээ... юуны түрүүнд... юуны түрүүнд би бухимдаж байна. Чи намайг хайрлахаа больсон болохоор би бухимдаж байна.
Хиль: Би мэдэхгүй юм... би... Би өөрийгөө аз жаргалгүй гэж боддог. Би...Би тэгээд нилээн удаж байгаа. Гэхдээ яг яагаад гэдгийг нь мэдэхгүй.
Эрик: Тэгвэл, би хүлээж чадна, хэрэв... хэрэв үүнд хугацаа хэрэгтэй бол.
Хиль: Баярлалаа.
Эрик: Чи надтай ярилцахыг хүссэн үү?
Хиль: Тиймээ. Эрик, энэ их чухал. Эрлинг Манк авлигал авч. Манк Фортитьюдэд болж буй үйл явдлуудыг ажиглаж, мэдээлэл өгч байх гэж гуравдагч этгээдэд худалдагдсан байна. Тэр өрөөндөө хадгалдаг тусдаа гар утас ашиглан тэдэнтэй холбогддог. Өчигдөр би түүний нарийн бичиг байсан хүүхэнтэй уулзахаар Осло руу ниссэн юм. Тэр бас нууц амраг нь. Тэр хүүхэн Манкд төрийн албан хаагчийн цалингаар ч авч чадахааргүй хоёр дахь байшин байдаг гэж хэлсэн. Манкийн гаражид спорт машин байдаг. Бүх эд хөрөнгө нь янз бүрийн хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй, зарим нь түүний төрөл төрөгсөд. Надад.... Надад байгаа... Манк гэрийнхээ гадна машиндаа суусан зураг нь байгаа. Орон нутгийн цагдаа машиныг нь амархан олно. Энэ хооронд бид түүний банкны данс руу нэвтрэх, гар утсыг нь хураах зөвшөөрөл авах хэрэгтэй.
Эрик: Бурхан минь.
Хиль: Би мэднэ ээ! Тэр үргэлж шударга хүн шиг харагддаг!
Эрик: Чи саяхан ажлаасаа халагдсан, тийм үү? Гэхдээ чиний амьдрал дуусаагүй байна. Хүн болгон асуудалтай байдаг. Үхэх. Алдах. Мэдэхгүй юм, магадгүй чи сэтгэл зүйчид эсвэл нэг тиймэрхүү юмтай уулзах хэрэгтэй байх.
Хиль: Би үүнийг зохиосон гэж бодож байна уу? Би түүнийг утсаар ярихыг сонссон, надад үүнийг батлах имэйлүүд нь байгаа ..
Эрик: Юу? Юу? Хуйвалдааны онол... хэрэггүй зүйл! Бурхан минь! Надад хийх ажил байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрик: Чи яагаад намайг хайрлаж чаддаггүй юм?
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дэн: Елена. Елена? Елена? Елена? Елена?
Елен: Юу? Яасан бэ?
Дэн: Би чамайг үхсэн гэж бодлоо.
Елен: Үгүй ээ. Би буцаж очмоор байна. Би явмаар байна.
Дэн: Одоохондоо аюулгүй биш байна. Энд чи хэнд ч итгэж болохгүй
Елен: Би чамд итгэж болох уу, Дэн?
Дэн: Чиний итгэж болох цорын ганц хүн бол би.
Елен: Чи намайг алах гэж оролдоогүй гэж үү? Эсвэл энэ бас миний зүүд үү?
Дэн: Үгүй ээ. Би чамайг бусад шиг дуусаасай гэж хүсээгүй юм.
Елен: Тэд яаж дууссан гэж?
Дэн: Тэднийг балар эртний хэдгэний авгалдайнууд дотроос нь амьдаар нь идэж байсан юм.
Елен: Юу? Чи надаар тохуурхаад байна уу?
Дэн: Үгүй. Ийм л зүйл болсон. Эндхийн хүмүүст тийм зүйл тохиолдсон. Надад ч гэсэн энэ тохиолдсон. Би чамайг алсан гэж бодсоны дараа би архи уухаар явсан юм. Хэд хоногийн дараа би энд ухаан орсон. Тэгтэл миний дотроос дуу хоолой сонсогдож эхэлсэн. Тэд надтай ярилцаж, шивнэлдэж, тушааж байхыг би сонссон.
Елен: Дуу хоолой.
Дэн: Тэгээд би захирагдана гэдгээ мэдэж байсан.
Елен: Тэгээд чи өөрийгөө гинжилсэн юм уу?
Дэн: Энд зөвхөн би, дуу хоолой, миний ууж чадах зүйл байсан. Бүр Хенригийн бугын шүүс хүртэл. Өө, би эрт орой... үхнэ гэдгээ мэдэж байсан.
Елен: Тэд одоо хаана байна, Дэн...? Тэр дуу хоолойнууд?
Дэн: Сайхан асуулт байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ралф: Хильдур!
Хиль: Сайн уу Ралфи, Манк байгаа юу? Би түүнтэй уулзах гэсэн юм.
Ралф: Байхгүй ээ. Өдрийн сүүлч хүртэл ирэхгүй.
Хиль: Үнэн үү? Хаашаа?
Ралф: Хуучин цементийн үйлдвэр лүү явсан. Зам дахиад л асуудалтай болсон. Тэр тэнд Ким Хопперстадтай дөрвөн цагт уулзана.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрл: Хильдур. Чи энд юу хийж байгаа юм ?
Хиль: Би чамтай ярилцах гэж ирлээ, Эрлинг.
Эрл: Би экскаваторчныг хүлээж байна.
Хиль: Ким Хопперстад уу?
Эрл: Миний амьдрал муухан зүүд болж байгааг би гэнэт ойлгодог боллоо.
Хиль: Надад харамсалтай байна, Эрлинг. Би чамайг хорин жил мэддэг байсан, гэхдээ чи энд ирэхийн тулд өөрийгөө ямар их асуудалд оруулсныг би төсөөлж ч чадахгүй байна.
Эрл: Би чамайг ер ойлгохгүй байна, Хильдур.
Хиль: Би мэднэ, Эрлинг. Би бүгдийг мэднэ. Чухал гэсэн бүх зүйлийн талаар. Би чиний зөөврийн компьютерээс чи намайг зайлуулах ажлыг зохион байгуулсаныг олж мэдсэн. Мөн бусад нь миний ажлыг хэрхэн чимээгүй авах тухай ч байна лээ. Мэдээж, бүх зүйл гайхалтай хийгдсэн. Тэд үүнийг чинь багийн тусын тулд гаргасан баатарлаг үйлс гэж үзсэн. Гэвч үнэндээ тийм биш, чи зөвхөн тушаалыг нь биелүүлэх ёстой байсан.
Эрл: Би чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна.
Хиль: Бааранд зодоон болсон шөнө би танай өрөөнд нуугдаж байсан юм. Майкл Леннокс чамайг тэнд саатуулах ёстой байсан. Би чиний захиануудыг уншсан, харин чамайг буцаж ирэхэд утсаар ярихыг чинь сонссон. Чи хүн амины хэргийн мөрдөн шалгах явц, миний юу хийж байсан, Эрик ямар тэнэг хүн болохыг, тиймээс л чи түүнийг шерифээр томилсон гэдгээ илтгэсэн. Чи "Бүх зүйл хяналтанд байгаа" гэж хэлсэн. Мөн: "Гэхдээ би илүү их мөнгө хүсч байна" гэсэн. Марика надад Ослод авга ахын чинь нэр бүртгэлтэй чиний хоёр дахь байшин, тэнд машинаа хадгалдаг тухай ч хэлсэн. Надад харамсалтай байна, Эрлинг. Энэ бүхэн яаж эхэлсэн бэ? Одоо ч оройтоогүй байна ш дээ. Би чамд туслаж чадна. Чи ч надад тусалж чадна. Би цагдаад очихгүй. Надад чиний мөнгө, хэний төлөө ажилладаг нь хамаагүй. Би Фортитьюдэд санаа зовж байна. Тэгэхээр миний санал ийм байна: чи амбан захирагчийн ажлаас огцорч, ямар нэгэн шалтаг олоод Осло руу гэртээ харь. Хариуд нь би бүх зүйлийг мартаж, бүх зүйл хойно хоцрох болно.
Эрл: Чи худалч!
Хиль: Эрлинг! Надад туслаач.
Эрл: Надад гараа өгөөч.
Хиль: Би чадахгүй нь!
Эрл: Миний гараас барь.
Хиль: Би чадахгүй...
Эрл: Надад гараа өг.
Хиль: Намайг дээш нь тат... хурдан! Хурдлаач! Эрлинг!
Эрл: Энэ жижиг зүйлээс эхэлдэг, дараа нь чи бүр хутгалдаж, тэд чамайг тавьж явуулдаггүй юм. Би занганд орсон, Хильдур. Би чихээр хүртэл үүнд хутгалдсан. Чиний хэлсэн шиг.
Хиль: Үгүй ээ, Эрлинг, бид чадна, бид үүнийг даван туулж чадна, бид... Гуйя. Гуйя. Гуйя.
Эрл: Намайг уучлаарай, Хильдур... Гэхдээ би чадахгүй.
Хиль: Үгүй!
Эрл: Би үүний чадахгүй.
Хиль: Үгүй ээ. Үгүй ээ, Эрлинг!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эрл: Новш гэж. Алив... өө, хараал ид!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Инг: Хэн нэгэн тэднийг нууж байна. Бөөг... бас Еленаг. Хоёуланг нь. Магадгүй, энд байгаа хэн нэгэн.
Петра: Би архичин.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дараагийн ангид:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хайгаад олооч, чөтгөр гэж!
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home