Хаан наж могойн нууц
Үргэлжлэл: 53:31 мин.
Эр:
Гаури Шанкар судалгааны ажилтан
Ром Уитакер хэвлээр явагчдын судлаач
Мэтт Гуд хэвлээр явагчдын судлаач
--------------------------------------------------------------------------
Нарр: Тэр могойнуудын хаан, цавчрахгүй... ховсодсон... үхлийн аюултай. Өөртэйгээ адилханыг ангуучлагч.
Онгон зэрлэг атлаа хамгаалалтгүй хаант улсыг захирагч хаан наж могой дэлхийн хамгийн том хорт могой бөгөөд насанд хүрсэн зааныг ч алах хангалттай хүчтэй. Бид түүнийг тухай бараг мэдэхгүй. Гэхдээ удахгүй энэ өөрчлөгдөнө.
Хоёр хаан могой тус бүрт мэс заслын аргаар хянах төхөөрөмж суулгасан бөгөөд тэд судлаачдыг могой нь могойгоо хүчирхийлсэн харгис каннибализм, мөн гайхмаар энхрийлэл дүүрэн нууцлаг ертөнцөтэй ширэнгийн гүн рүү хөтлөнө.
Эдгээр анхдагч могойнуудыг дагаж, тэдний хурдан устаж буй хаант улсад нь очиж, урд нь нэг ч хүн хараагүй нууцлаг амьдралыг нь нээгээрэй.
--------------------------------------------------------------------------
ХААН НАЖ МОГОЙН НУУЦ
--------------------------------------------------------------------------
Нарр: Наранд халсан Энэтхэгийг ойд хархны могой өөрийнхөө олзны үнэрийг агаарт мэдэрчээ. Гэвч хархны могой олзныхоо хойноос хэтэрхий шимтээд хааныг олж харсангүй. Энэ түүний эзэмшил газар. Харин хаан наж могойн дуртай цэс нь хархны могой. Ингэж хоёр дахь ан эхэллээ.
--------------------------------------------------------------------------
Нарр: Хархны могой өөрийнхөө алдааг ойлгожээ, гэвч хэтэрхий оройтож. Нөмрөгт анчин дөхөн ирж, харин хархны могой жийрхэнэ. Хаан өөрийнхөө хоолыг эргэцүүлж байгаа бололтой. Алдаа. Хаант улсад урилаггүй зочид нэвтэрчээ.
Хархны могой зугтаахын тулд энэ боломжийг ашиглаж байна. Хаан зоогоо хойшлуулах хэрэгтэй болжээ.
Бараг 5,5 метр хүртэл өсдөг хаан наж могой... Энэтхэгийн ойг сая гаруй жил захирч байна. Гэхдээ энэ эртний амьтан хүн ам улам шигүү болсон ертөнцөд амьдрах болжээ.
Түүний хаант улс жил болгон улам хумигдсаар
Хаан наж могойнууд Индонези, Малайз, мөн Зүүн Өмнөд Азийн ихэнх хэсэгт амьдардаг. Харин Энэтхэгийн баруун өмнөд эргийн дагуух Баруун Гац гэгддэг уулын нуруу дэлхийд наж могойн хамгийн өндөр нягтаршилтай газар билээ. Гат бол дэлхийн хамгийн чийглэг газрын нэг. Энэтхэгийн гол мөрний асар их ус энд сүлжилдсэн сувгууд, салаагаар дамжин урсдаг. Төгсгөлгүй их ус, хязгааргүй амьдрал... ... тоо томшгүй олон төрөл зүйлээр хангадаг. Энэ бүх амьдрал нь эцэс төгсгөлгүй үхлийн гинжин хэлхээгээр хангаж байдаг. Харин эндэхийн ойг зөвхөн хаан наж могой л захирна. Тэр 30 хүртэл жил амьдрах чадвартай, өсөлт нь хэзээ ч зогсдоггүй.
Энэхүү эцэс төгсгөлгүй өсөлтийг хангахын тулд хаан жилд 4-6 удаа арьсаа гуужуулах ёстой. Эхний шинж тэмдэг нь хуучин арьсыг шинэ арьснаас тусгаарлахын тулд тулд ялгардаг сүүн шүүрэлээс болж нүд нь булингартдаг. Нүд нь тунаглаг болоход арьс гуужиж эхлэнэ. Загтнуулсан, цочрол өгсөн үлдэгдэл арьс нь гуужих явц 10 хоног үргэлжилнэ. Энэ бол могойн амьдралын түгшүүртэй үе.
Мөн хүмүүстэй ханьсах тохиромжтой цаг үе биш. Гэвч байшинд дулаахан, тохиромжтой, нуугдах газар сонголттой. Тэр зөвхөн ганцаараа байхыг хүснэ, гэхдээ түүнд хүнийг хэд дахин алах хангалттай хор байдаг, хэрэв түгшээвэл өөрийгөө хамгаалж чадах ба энэ нь... үхлээр төгсөнө.
Нарр: Аз болоход тосгоны оршин суугчид хааныг хүндэлдэг, мэддэг учраас түүнийг ирсэн даруйд хэнд хандахаа мэддэг.
Шан: Ойлголоо.
Нарр: Гаури Шанкар, Агумбе халуун орны ойн байгал хамгаалах судалгааны станцын ажилтан, хаан наж могойг аврах, судлахад бүх насаа зориулж байгаа нэгэн.
Гаури болон судалгааны станцыг үндэслэгч, хэвлээр явагчдын нэртэй судлаач Ром Уитакер нар урд нь хийгдэж байгаагүй маш далайцтай хааны судалгааг хийх гэж байна. Тэд анх удаа хаан наж могой барьж түүнд радио дохио суулгаад зэрлэг байгальд түүнийг дагахыг хүсдэг. Гэвч туршилтанд нь хаан хэрэгтэй. Харин энэ утасны дуудлага тэдэнд жинхэнэ боломж өгч мэднэ.
Ром: Хаан наж могойтой заримдаа асуудал үүсдэг. Чи хаан наж могойд хичнээн тэвчээртэй, хичнээн сайхан сайхан хандсан ч тэр чиний унтлагын өрөөнд байвал энэ хөгжилтэй юм биш.
Нарр: Хаан наж могойг барих нь үхлийн аюултай ажил. Бүр хамгийн шилдэгийг ч хатгадаг. Гари нэг удаа хатгуулсан. Ромыг хоёр удаа хатгажээ. Одоо тэр хорны ерөндөгийн харшилтай.
Ром: Тэр хаа нэгтэй байгаа бол энэ сагсан доор байх ёстой. Би түүнийг харах шиг боллоо. Тийм ээ, тэр дор гялтагнаж байна. Зөөлөн хөдөл, зөөлөн хөдөл. Өө, бурхан минь. Тийм ээ, энэ ч гэсэн арьсаа гуужуулсан байна.
Нарр: Тэр 3 метрийн урттай хааныг амархан барьж байна, энэ арав гаруй жилийн туршлагын ач юм.
Ром: Энэ сайхан амьтан байна, Гаури. Эм могой бололтой.
Нарр: Толгойн хэмжээ, арьсны өнгөөр нь үнэндээ энэ хаан биш харин хатан хаан гэдгийг мэджээ.
Ром: Алив түүнийг зургийг авцгаая.
Нарр: Могойг шуудайлахаас өмнө түүний шилэн дээрх хээ угалзны зургийг авах гэж байна.
Ром: Энэ яг амьтадын хурууны хээг авахтай адил, тийм үү?
Гау: Тийм ээ.
Ром: Дахиад нэг.
Нарр: Гэхдээ тэд зургийг нь авахын тулд могойг шилээ дэлгэхэд хүргэх хэрэгтэй. Өөр үгээр, түүнийг уурлуулах.... энэ зүрх муутай хүний хийх юм биш.
Авсан зурагнуудынхаа тусламжтайгаар тэд энэ орчинд хичнээн могой амьдардагийг тогтоох, мөн урд нь таарч байсан могойнуудыг олж харахаар найдаж байна.
Иргэний үнэмлэхний амжилттай зураг, одоо тэд түүнийг нууцаар зугтахыг санал болгоно... ПиВиСи хоолойгоор тоноглосон могойн уут руу.
Роб: Хоолой руу ороорой.
Нарр: Аврах ажиллагаа дууслаа. Тэд могойг ихэвчлэн тосгоноос хол аваачиж орхидог.
Харин өнөөдрийн олзны хувьд тэдэнд илүү том төлөвлөгөө бий. Тэд түүнийг наж могойг судлах анхдагч үүрэг гүйцэтгэхэд бэлтгэхээр судалгааны станц руу буцааж аваачна.
Өнөөг хүртэл хаадыг байгалд нь судлах бараг боломжгүй байлаа. Ой хэтэрхий шигүү, могойнууд хэтэрхий баригдашгүй. Үр дүнд нь хаад хаашаа явдаг, юу хийдэг, тэдний газар нутгийн хэмжээний мэдээлэл маш бага. Ром, Гаурис хоёрын төлөвлөгөө бол жижиг радио дамжуулагчийг мэс заслын аргаар хоёр хаан наж могойнд суулгаж, зэрлэг байгалд тэднийг дагана.
Бага судлагдсан эдгээр амьтад нэн ховордсон тул энэ судалгааны төсөл урьд өмнөхөөсөө илүү чухал юм.
Хүмүүс аглаг буйд газарт нэвтрэх тусам Энэтхэгийн ой маш хурдан устаж байна. Энэтхэгт могой жил бүр 50,000 хүний аминд хүрдэг гэсэн тооцоо бий.
Эдгээр үхлүүдэд нөлөөлдөг дөрвөн төрлийн могой байдаг. Тэднийг дөрвөн аварга гэж нэрлэнэ.Үүнд Расселын хорт могой, Нийтлэг крэйт хорт могой, Энэтхэгт хамгийн олон хүний аминд хүрсэн-Хөрөө замт хорт могой, тэгээд хааны жижиг үеэл болох шилтэй кобра могой багтдаг.
2050он гэхэд Энэтхэгийн хүн ам 2 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Тэгвэл хүмүүс болон могойн мөргөлдөөн улам ихсэх нь гарцаагүй.
Хэдийгээр хаан наж могой Энэтхэгийн хамгийн том хорт могой боловч сүүлийн 20 жилийн хугацаанд Өмнөд Энэтхэгт ердөө дөрөвхөн хүн нас баржээ. Тэр бусад могойноос илүү хүчтэй хортой ч хаадууд ялгаруулж буй хороо хянаж чаддаг учраас хатгуулсан хүмүүсийн 10% нь л үхдэг аж. Хорт булчирхайг тойрсон булчингууд агшиж, тооцоолсон хэмжээний нейротоксиныг арьсан доорх соёогоороо дамжуулан олзондоо шахдаг байна. Эсвэл тэд огт юу шахахгүй байж чадна, энэ нь ихэвчлэн хүмүүст тохиолддог. Эцсийн эцэст хор үнэ цэнэтэй. Харин хаан бусад могойнуудын чадварлаг алуурчин.
Хаан наж могойны хоолны цэс бараг тэр чигээрээ могойнууд.
Мөлхөгчдийн дунд супер араатан боловч хаан наж могой хүмүүстэй өрсөлдөх нь улам нэмэгдсээр байна.
Энэтхэгийн хүн ам өсөхийн хэрээр ферм, тариалангийн талбайнууд Баруун Гатын ой руу гүнзгийрэн орж, аялаж яваа наж могой үл таних нутаг руу орох нь их болжээ.
Одоо Гаури, Ромыг бетелийн самрын талбайд дуудсан бөгөөд эндэхийн могой баригчид нэг сүүлний асуудал гарчээ.
Тэр бол модны ёроолын нүхэнд хоргодсон хаан бол харин модны ёроол хадны оройд байж таарчээ.
Ром: Аюулын хүчин зүйл дэндүү их байна. Хортой могойг анхаарах хэрэггүй, харин түүнтэй хамт 12 метрийн өндрөөс унаж үхвэл ямар санагдаж байна?
Нарр: Тэд могойг аварч, өөрсдийгөө ч аюулаас зайлуулах сайн төлөвлөгөө хэрэгтэй. Хэрэв тэд энэ могойг баривал энэ тэдний хоёр дахь анхдагч могой, судалгааны ажил жинтэйхэн эхлэнэ.
Ром: Эхлээд аюулгүй байдал.
Нарр: 12 метрийн өндрөөс доош унахгүйн тулд Гаури өөрийгөө олсоор бэхлэж байна.
Гау: Хэрэв бид толгойг нь олбол энэ бидэнд их тус болно. Толгой нь хаана байгааг бид мэдэхгүй. Тэр 2,7 эсвэл 3,0 метр урттай байж мэднэ.
Нарр: Тариалангийн талбайн ажилчдын төлөвлөгөө нь модыг могойтой нь хамт татаж унагаах.
Гэвч энэ хурдан дэндүү хэцүү болж таарав. Ингээд Гаури санаачлагыг авлаа.
Нүхний эргэн тойронд болгоомжтой ухсаар могой гацсан шороог нь суллаж байна... эцэст нь хаан нэг юм суларлаа.
Одоо мөргөцөгийн орой дээр найдваргүй сууж байсан эндэхийн могой баригч хилэгнэсэн хаантай нүүр туллаа.
Гэвч 3 метрийн урттай могойн сүүлнээс бат атгасан Гаури түүнийг мөргөцгөөс холдууллаа.
Энэ могой өмнө тэдний аварсан эм могойг бодвол арай бүдүүн, цайвар аж. Эр могой бололтой.
Хүмүүс цуглаж байх зуур Ром, Гаури хоёр түүнийг уутанд хийх гэж оролдоно. Ингээд хэсэг ятгасны дараа хаан үүнийг зөвшөөрлөө.
Ром: Би энэ амьдралдаа хэзээ ч хараагүй хамгийн хэцүү ажил байлаа, үнэндээ. Ёстой солиорол.
Нарр: Одоо гол ажлаа эхлүүлж болно.
Тэд эр, эм хаан наж могойнуудын хүйсийн зан төлөвийн ялгааг харьцуулах боломжтой боллоо, учир нь энэ яг одоогоор нууц байгаа юм.
Мэргэжилтэнг дуудах цаг болжээ.
Мэтт Гуд, Аризонагийн их сургуулийн хэвлээр явагчдын судлаач, могойг ажиглах тэргүүлэх мэргэжилтэн.
Гуд: Чамтай уулзах сайхан байна, анд минь. Тийм ээ, энэ хэцүү, учир нь бидний судлаж байгаа амьтан их нууцлаг.
Роб: Чи их бүтээлч байх хэрэгтэй дээ.
Гуд: Үүнд шинжлэх ухаанаас дутахгүй урлаг байдаг юм. Мөн бид могой шиг сэтгэх хэрэгтэй гэж бодож байна.
Нарр: Мэтт хэдэн зуун хорт могойд радиодамжуулагч суулгаж байснаас хаанд бол хэзээ ч үгүй.
Гуд: Радио долгион могойнуудыг судлахад үнэхээр хувьсгал хийсэн. Урд нь бид могойг тавьж явуулаад түүнийг дахин хэзээ ч олж харах боломжгүй байсан. Харин одоо бид могойг дагаж, хэрэв хүсвэл түүний юу хийж байгааг минут тутамд мэдэх боломжтой. Могой байх ямар байдгийг мэдэх үнэхээр сонирхолтой.
Роб: Тийм ээ. Эмч ээ, за энэ байна, та жаахан мэдээ алдуулалт хийгээрэй.
Нарр: Станцад багийнхан эм могойг өвөрмөц хагалгаанд бэлдэж, түүний аюулгүй байдлыг хангахын тулд бүх арга хэмжээг авч байна.
Гуд: Жаахан скоч хэрэгтэй.
Нарр: Тэд хэр хэмжээний мэдээ алдуулагч хэрэгтэйг тооцох ёстой. Хэтэрхий их бол тэр эмийн нойрсуулалтаас сэрэхгүй байж мэднэ.
Гуд: Зүү баригч.
Роб: Тэр сая нойрсох шиг боллоо.
Нарр: Мэтт зүслэг хийж... радио дамжуулагчийг амин чухал эрхтнүүдийн дундуур болгоомжтой суулгаж байна. Энэ бяцхан ажиглалтын төхөөрөмж дохио дамжуулж, харин тусгай хүлээн авагч дохиог 300 хүртэлх метрт барьж авдаг. Дараа нь Мэтт хоёр бяцхан товчлуур суулгаж байна. Эд нар хоёр жилийн турш цаг тутам биеийн дулааны заалтыг авах болно. Сүүлчийн хэдэн оёдол хийгдэж хагалгаа дууслаа.
Хааны гуужиж байхад нь барьсан учраас тэд үхсэн арьснаас нь үлдсэн сүүлчийн хайрснуудыг, тэр дотроо нүдний таглаасыг буюу нүдийг нь тагласан үхсэн арьсыг нь цэвэрлэж байна.
Роб: Чи үүгээр маш тод харж болох юм байна.
Нарр: Одоо үлдсэн бүх юм түүнийг сэрээх. Гэвч тэр хариу үзүүлсэнгүй. Тиймээс Мэтт амьсгалын хоолойд нь гуурс шургуулж, амаар хиймэл амьсгал хийж уушигнаас нь мэдээ алдуулагчийг гаргахыг хичээж байна. Гэвч тэр сэрэхгүй хэвээрээ л байна.
Хаан наж могой мөхөж байгаа төрөл учраас ойн аж ахуйн департамент нүд салгалгүй харж байна.
Эцэст нь нэг юм наж могой амьсгаа авлаа.
Роб: Баярлалаа, эмч ээ. Энэ гайхалтай байлаа. Бүгдэд нь баярлалаа.
Нарр: Хагалгаа амжилттай боллоо. Маргааш эр могойн ээлж.
Гуд: Энэ мөн сайхан аа.
Нарр: Тун удахгүй хоёр могойг байгалд нь тавина.
Гуд: Минийхээр энэ сайхан газар, яг горхины урсгалын хажууд.
Нарр: Энэ эм могой хүмүүсийн ертөнцөөс аврагдсан.
Гау: Энд байвал зүгээр үү?
Гуд: Тиймээ.
Нарр: Ингээд баг судлахын тулд түүний хуучин гэрээс нь 30 км-ийн хол, хүмүүсээс алсхан гаргаж тавилаа.
Гау: За тэр энэ байна.
Гуд: Тийм ээ.
Гау: Сайхаан.
Нарр: Хаан наж могойн ертөнцөд түүнийг дагахдаа тэр хол явдаг, хэзээ нь идэвхтэй байдаг, тэр зэрлэг байгалд бие хэрхэн авч явдагийг мэдэх болно. Мөн Мэтт хаан наж могойд гэртээ харих зөн байдаг уу гэдгийг мэдэхийг ихэд хүсч байгаа.
Гуд: Энэ бол судалгааны гол зорилгуудын нэг, шилжүүлсэн могой болон өөрийнхөө нутагт байгаа, тэр газартаа дассан могойн хооронд ялгаа байгаа үгүйг ойлгох явдал.
Нарр: Хэрэв шилжүүлсэн могой зүгээр л хуучин нутагтаа, хүн байгаа газар буцаж очвол дахин шилжүүлэх утгагүй болно.
Гуд: Хэрэв бид түүнийг дахин барихаас араггүй болж, дахин шилжүүлбэл бидэнд л асуудал гарна.
Нарр: Хэрэв энэ могой үргэлжлүүлэн хүмүүстэй сөргөлдөөд байвал алуулж ч мэднэ.
Могой хурдхан зугтахыг хичээн өмнө зүгт, өөрийнхөө эзэмшил газраас холдон явж байна. Тэр хаашаа явж байгааг зөвхөн цаг хугацаа харуулна.
Гуд: Аялал эхэлж байна, ойлгож байна уу? Адал явдал эхэллээ. Могой юу хийхийг харцгаая, энэ ч үнэхээр сайхан юм болно доо.
Нарр: Мэтт болон түүний оюутнууд могойн жимээр өдөрт 8 км алхаж байна.
Эр: Бид тийшээ явна гэж бодож байна.
Нарр: Сайн дурынханд энэ бүх насных нь туршлага... дэлхийд өөр хаана ч байхгүй тоймгүй их адал явдлын багцтай хамт. Гэхдээ тэд хаан наж дээр бүрэн төвлөрөх ёстой.
Түүний эхний ажил бол цангаагаа тайлах. Сэрээ шиг хэл нь үнэхээр хурц мэдэрхүй бөгөөд усны үнэрийг төвөггүй мэдэрч чаддаг...Удаан хугацаанд нөхөн сэргээх ундаа ууж дууслаа... Биеээ тэгш шүлуун болгосноор гадаргуугийн талбайг нэмэгдүүлж хүмүүсээс хурдан сэлэхэд тусалдаг байна.
Ром: За боллоо.
Нарр: Хэдэн өдрийн дараа тэд хаан наж могойн эрэгчинг тавилаа, мөн л ажиглалтын төхөөрөмжөөр зэвсэглэсэн.
Гау: Болсон уу?
Ром: Янзтай.
Нарр: Хүндхэн сорилтын дараа хоол түүний эхний зорилго. Тэр хэлээрээ үнэрийн бичил молекулуудыг татаж, агаар амталж үзэж байна. Дараа нь хэл уг молекулуудыг нэг жижигхэн эрхтэн буюу тагнайд байдаг Якобсены эрхтэнд аваачина. Энд молекулуудыг таньж, мэдээллийг тархинд өгнө. Нэг үнэр түүний анхаарлыг онцгой ихээр татдаг юм, хархны могой. Түүний хурц нүд олзоо алдалгүй танилаа. Тэр нь мөн л аюултай анчин, урт нь 2,5 метр хүрнэ. Гэвч тэр ч гэсэн хааны дуртай зоог нь.
Хархны могой аймшигтай харагдах гэж хичээнэ. Гэвч хаан түүнээс бүх талаараа давуу. Хаан наж могой олзныхоо дээр цогнойж байна.
Арьсан доорх соёо нь их хэмжээний мэдрэл саажуулах хор шахна. Хархны могой хоргүй, тиймээс арга ядсан энэ сөрөг довтолгоо энэ араатныг айлгах нь юу л бол. Дараа нь хаан наж могой соёогоо биен дээр гүйлгэж эхлэнэ. Мэрж хазах бүрт бүр их хор шахаж, улмаар олзны эсэргүүцэл суларч, мэдрэлийн систем нь бүрэн дайралтанд өртөнө. Эцэст нь цээж-хэвлийн хаалт, уушги саажиж, олз бүтэж эхлэнэ. Хаан наж могой үргэлж толгойноос нь залгидаг. Хойшоо махийсан шүднүүд нь олзыг залгихад тусалдаг. Хор хэдийн дотроос нь хархны могойг боловсруулаад эхэлжээ. Тэр могойг бүхлээр нь залгидаг, яс, арьс гээд бүгдийг нь.
Тэрээр цадтал хооллосны дараа ядарч, хамгаалалтгүй болдог учраас бараг долоо хоног унасан навчнуудад нуугдаж хэвтэх болно.
Радио тэмдэгтэй эм могой явсаар л байна. Хүсэл тэмүүлэлтэй сайн дурынхны хувьд энэ бол анхны туршлага. Цаг агаар муу, аюултай газар нутаг, дэлхийн үхлийн аюултай могойн нягтаршил хамгийн их зэрэг нь энэ ойд мөрдлөгө хийхэд аюултай болгодог. Мөн санаанд оромгүй үед асуудал гарч ирлээ. Төсөл эхэлсэнээс хойш хэд хоногийн дарраа тэд эм могойн дохиог алджээ.
Дуг: Юу ч алга уу?
Эр: Юу ч алга.
Дуг: Алга хэвээрээ байна. Ийм байна, залуус аа, бид энэ горхины урсгалаас холдох хэрэгтэй. Бид дээшээ гарч, тэндээ дохио хүлээж авах үгүйг харъя, бид үүнийг яаравчлах хэрэгтэй, үгүй бол бид могойг алдана.
Нарр: Хэрэв тэд ойрын хугацаанд дохиог барьж авахгүй бол хаан наж могой үүрд алга болж мэднэ. Хэрэв тэмдэглэсэн могойнуудын араас мөрдөх боломжгүй болбол төсөл нурна. Судалгааны баг дээшээ яаран мацаж, хаан наж могойн дохиог сэргээхээр оролдож байна. Түүний бөөрөнд суулгасан мөрдөх төхөөрөмж 300 метрийн зайд цацдаг. Гэхдээ зарим нөхцөлд энэ нь хамаагүй бага байж болно.
Дуг: Энэ байна. Бид түүнийг оллоо. Тийм ээ, тэр их хол хэвээр байна. Тиймээс бид үүнийг хөдөлгөх хэрэгтэй болно. Тиймээс бид яаравчлан хөдлөх хэрэгтэй.
Нарр: Тэд ашгүй дохио хүлээж авлаа, гэхдээ тэд уг амьтан хаана байгааг хайж олж тогтоох ёстой.
Дуг: Дохио байна. Тэр бидэнтэй байсаар л байна. Могой тэр байна. Тэр байна.
Нарр: Мэтт энэ газрыг тэмдэглэж, ЖиПиЭс-ийн тусламжтайгаар байршлын солбилцолыг тэмдэглэж авлаа. Эмэгчин наж могой хамтрагч хайж байна уу, эсвэл хуучин гэрээ хайж байна уу гэдгийг хэлэх одоохондоо эрт байна.
Ямартай ч тэр зөвхөн өдрийн цагаар л хөдөлдөг. Нар жаргах үед тэр өглөө хүртэл байх аюулгүй амрах газар эрж олдог. Хатаныг унтаж байх хооронд ойн амьтад гарч ирнэ.
Баруун Гайтс бол дэлхийн хаана ч байхгүй 90 төрлийн 2 нутагтан амьтадийн өлгий нутаг билээ. Өндөрт нуугдсан Лорис амтат гүрвэлийг залиглаа. Шүрэн судалтай энэ могой хааны адил бусад могойнуудаар хооллоно. Энэ бамбай сүүлт гэх мэтээр.
Гэвч үүр цайхад энэ хаант улсыг хэн захирдаг вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Эмэгчин наж могой гулсаж байхдаа феромон ялгаруулж, ойн хөрсөн дээр маш хүчтэй содон үнэр үлдээдэг. Тэвчээргүй эрэгчний хувьд энэ түүний хайрын дуудлагад очих замын газрын зураг нь.
Нарр: Түүнийг олох нь сорилтын зөвхөн эхлэл. Эмэгчин ихэвчлэн том эрэгчингээс эмээдэг, ингэх том шалтгаан бий. Хэрэв эмэгчин түүнийг хүлээж авахгүй бол эрэгчин алахаас ч буцахгүй. Гэхдээ эмэгчин өөрөө ч алж чадна, тиймээс эрэгчин түүнийг хамраараа түлхэн шаргуу өдөж эхэллээ.
Нарр: Эцэст нь энэ нь бүтэж, манай эмэгчин зөвшөөрчээ. Тэр шилнийхээ арьсыг дэлгэж, толгойгоо газраас өргөлөө. Эвцэлдэх хугацаа цаг үргэлжилж мэднэ. Хэрэв бүх юм бүтэмжтэй бол сарын дараа гэхэд тэр хаан ширээг нь залгамжлах 20-40 өндөг гаргана.
Гау: Тийм үү?
Эр: Яг чиний толгой дээр. Яг толгой дээр чинь.
Гау: Айн?
Эр: Тэр дээр байна.
Гау: Том эрэгчин байна.
Нар: Эндээс холгүйхэн, 20 км-ийн цаана тэмдэглэгдсэн эрэгчин дахиад л бетелийн самрын талбайд ирсэн байна.
Ром: Тэр биднийг ажиглаж байна.
Гау: Тийм ээ, тэр биднийг ажиглаж байна.
Нарр: Могой өндөрт, модон дээр гарчээ. Хаан наж могойнууд хоол тэжээл хайх, эсвэл зүгээр л наран ээхийн тулд модон дээр гардаг. Эхлээд тэд түүний ойролцоох мөчрүүдийг тайрах гэж оролдож байна.
Гау: Тэр дээшилж байна. Тэр дээшиллээ.
Нарр: Гэвч энэ түүнийг улам дээшлэхэд хүргэлээ. Эцэст нь тэд модыг бүхэлд нь цавчиж унагаалаа.
Роб: Тийм ээ, тэр талаас нь...
Нарр: Тэд могойг дахиад л уутанд хийлээ.
Роб: Сайн байна.
Гау: Маш сайн.
Роб: Гайхалтай.
Нарр: Тэмдэгтэй эрэгчин хүмүүс татагдаж байгаа нь могойн зан авирын талаар түгшүүртэй зарим мэдээллийг өгч байна.
Гау: Тийм ээ, тэр тэнд байна. Битгий хөдөл, бүгд битгий хөдөл.
Нарр: Хэрэв тэр хүмүүсээс айхгүй болсон бол түүний зан авир могойнуудад ч тэр, хүмүүст ч тэр аюултай болно. Хүн ам өсөхын хэрээр хаан наж могойнуудад аюулгүй амьдрах арга хамгаас чухал.
Ойд буцаж очвол, радио тэмдэгтэй эмэгчин маань өөрийнхөө эрэгчинтэй сүүлчийн 2 долоо хоногийг өнгөрүүлж байна... тэгтэл өөр нэг эрэгчин тэдний эзэмшилд орж ирлээ.
Үржлийн үеэр хоёр эр могой таарвал маш эрсдэлтэй байдаг. Хосуудын бүжиг гэж ихэвчлэн эндүүрдэг энэ үзэгдэл үнэн хэрэгтээ зан үйлийн тулааны нэг хэлбэр юм. Бичигдээгүй дүрэм халз тулааныг зохицуулдаг, энд хазах хориотой. Тэд метрээс ч илүү дээш цогнойж өрсөлдөгчөө газарт дарахыг хичээнэ.
Сүүлчийн үхлийг биш цохилтоор тулаан өндөрллөө. Энд байсан эрэгчин ялагдаж, эзэмшил газраа, мөн хамтрагчаа орхиж байна. Харин олз ялагчид ирлээ. Жилийн энэ улиралд бүх эрэгчингүүдийн адилаар энэ эр могойны ухаанд ганцхан юм байгаа бололтой... секс. Гэвч манай тэмдэгтэй эмэгчин хэдийн эвцэлдсэн учраас түүнийг тайван орхихыг хүсэж байна.
Харамсалтай нь, удахгүй эмэгчин могой аймшигт үйл явдалд оролцох болно.
Эхлээд харахад, шинэ эрэгчин наж могой халамжлахаар шаргуу зүтгэж, харин тэмдэгтэй эмэгчин дургүйцээд байгаа юм шиг. Гэвч тэр өөр эрэгчний өндөгийг тээсэн байгаа. Энэ эрэгчин өрсөлдөгчийнхөө үр төлийг мэдэрсэн байх уу? Ямар нэг шалтгаанаар эрэгчний эвцэлдэх гэсэн зорилго нь... аллага болж хувирав.
Эмэгчин яг өөрийнхтэй нь адилхан хоронд бүрэн дархлаа байхгүй, тиймээс эрэгчин бахь шиг эрүүндээ түүнийг хавчиж, цусны эргэлтэнд нь хороо шахаж эхэллээ.
Гэвч үхэл хурдан ирсэнгүй. Эрэгчин биеэрээ түүнийг давамгайлж байгаа ч эмэгчин бууж өгсөнгүй.
Бараг хагас цагийн дараа эмэгчин өөртөө үлдсэн сүүлчийн хүчээ шавхан эргэлдэж эхэллээ.
Үхлийн өмнөх энэ эргэлт эмэгчний эрх чөлөөний төлөөх эцсийн тулаан, эсвэл амьдралын сүүлчийн амьсгаа байж мэднэ, тэгсэн ч энэ төгсгөл гэсэн үг.
45 минутын дараа... хатан хаан үхжээ. Эрэгчин аллага хийх болсон жинхэнэ шалтгаан нь тодорхойгүй, гэхдээ тэр могой идэштэн учраас түүнийг залгиж эхэллээ. Гэхдээ тэр эмэгчнийг өлссөндөө алаагүй байж болно. Эрэгчин зүгээр харгис хэрцгий байж таарсан уу, эсвэл ямар нэг зүйл тоглоомын дүрмийг өөрчилсөн үү, бид хэзээ ч мэдэж чадахгүй нь лавтай.
Гэвч хээлтэй хатан хаан дэндүү том учраас тэр залгиж чадахгүй байна. Тиймээс тэр амьгүй болсон биеийг нь гулгиж гаргаад... цааш замаа хөөлөө... хатан хааныг, мөн түүний доторхи өндөгнүүдийг сэг зэмээр хооллогчдод үлдээжээ.
Нарр: Зэрлэг байгаль дахь амьдрал бол үргэлжилсэн хатуу ширүүн бодит байдал билээ. Гэвч эмгэнэлт явдал бүрийн ард шинэ итгэл найдвар байдаг.
Гау: Өө, тийм ээ, тийм, тийм.
Ром: Чи харсан уу? Аварга юм гээч.
Нарр: Ром Гаури хоёрт хаан наж могойны өөр нэг эмэгчний тухай дуулгажээ, тэр ойр байх ойд үүрээ засаж байгаа.
Ром: Янзтай.
Нарр: Тэмдэглэсэн эмэгчин могой үхсэн учраас тэд шинэ эмэгчинг 24 цагийн хяналтанд оруулж, дараагийн шинэ үе мэндлэхэд гэрч болно гэж найдаж байна.
Борооны улирал ойртохын хэрээр эх хатан хааны үр төлүүдэд нуувч хэрэгтэй болно.
Нарр: Тэр бол өндгөндөө зориулж метр хүртэл өндөр овоо босгодог дэлхийн цорын ганц могой.
Ром: Их бодлогтой юм. Тэгээд л ийм тэгш хэмтэй байдаг байх нь. Эмэгчин энэ талыг нь дуусгаад одоо нөгөө тал руу нь очиж байна. Тэгээд эмэгчин тэр талаа дуусгаад үүрнийхээ нөгөө талд нь очлоо.
Нар: Энэ өндгөнүүдээ хадгалах төгс үүр байх... усанд автахгүй байхаар хангалттай өндөртэй, мөн шаардлагтай дулааныг барьж байх хангалттай хамгаалалттай. Өндөгнүүд цельсийн 28 хэмийн инкубаторт бойжих ёстой. Үүнд 12 цагийн уйгагүй хөдөлмөр орно.
Гау: Тэр эвшээж байна.
Ром: Эвшээж байна гэнээ. Нээрээ юу
Гау: Эрүүгээ хөдөлгөж байна.. эсвэл Чи юу гэж бодож байна.
Ром: мэдэхгүй. Магадгүй тэр газар ухаж байхад нь аманд нь юм орсон байх. Тэр ямар нэг юмнаас салах гэж хичээж байгаа бололтой.
Гау: Тэр биднийг харж байна.
Ром:Маш сэрэмжтэйгээр харж байна. Намайг камераа дээш өргөхөөр толгой нь ил гарч харж байна.
Гау: Тоглойгоо өргөж байгаа ч сэрвээгээ дэлгэхгүй байна.
Ром: Тийм биш байна, биш байна.
Гау: Чи тэрнийг анзаарсан уу
Ром: Энэ айсантай нь ямар ч холбоогүй. Зүгээр үүрээ хамгаалах гэж сонирхсож харсан байна.
Нарр: Хатан наж могой үүрэндээ үлдэж хамгаалалтанд гарах ба түүний өндөгнүүд нь хагарахад бэлэн болох хүртэл ангуучлах боломж байхгүй. Тэр гурван сар хоолгүй тэсэж чадна.
Энэ хооронд манай тэмдэгтэй эргэчин явсан хэвээр, тэр дахиад л хүмүүсийн ертөнцөд очжээ.
Тэр ийшээ нэг олзны мөрөөр ирсэн байна... хэний ч юм цэцэрлэгт мэрэгч отсон хархны могойны хойноос. Түүний энэ анд хэн ч саад болохгүй.
Нарр: Мушгирч эргэлдсээр тэр олзоо зууж, түүнд хороо шахна. Хүмүүсийн байгаа газарт энэ анг ажиглаж байхдаа урд нь Рома болон бусад хүмүүст байсан таамаглал батлагджээ.
Ром: Бид анх удаа радио хяналтаас олон зүйл сурч авлаа. Энэ могойнууд талбайд яагаад ихэнх цагийг өнгөрүүлдэг тухай үргэлж нэг таамаг байсан юм. Тэд чухам тэнд хархны могойг олдог, учир нь хархны могой тэндээс харх ангуучилдаг. Харин одоо бид тодруулсан зүйлээ үнэхээр нотлож чадлаа.
Нарр: Хүмүүс хархнуудыг татдаг, хархнууд хархны могойнуудыг татдаг, харин хархны могойнууд хаан наж могойнуудыг.
Тэгсэн ч гэлээ, могойтой тааралдах нь нэмэгдэж байгаа ч хүмүүсийн дунд нас барсан тоо нэмэгдэхгүй л байна. Хаан наж могой өөрөө том аюулд өртөх эрсдэлтэй.
Ингээд хуурай улирал дуусахын хэрээр хаадын хувьд илүү хойшлуулшгүй ажлууд гардаг.
Баруун Гатын борооны улирлын тухай домог яригддаг. Жил болгон зарим газруудад бараг 9 метрийн тундас орно. Тиймээс амьтай болгон борооны улиралд зохицох болдог, хүмүүс, амьтад, бүр хаан наж могойнууд хүртэл.
Үер эмэгчин наж могойн үүрийг сүйдэлдэг. Хэрэв ус дэндүү дээшилбэл түүний бүх чармайлт үгүй болно, түүний бүх үр зулзагнууд үхэж ч мэднэ.
Баруун Гатап хэдэн сарын турш зүсэрсэн бороо ордог. Гэвч сая жилийн хувьсал энэ эхийг сайн сургажээ. Үүрний гол хэсэгт хуурай, өндөгнүүд аюулгүй байна. Эцэст нь 100 хоногийн дараа могойн зулзагнууд гарахд бэлэн болж, өлссөн эх нь үүрнээсээ явж байна. Эцсийн эцэст тэр могой идэштэн, тиймээс тэр өөрийнхөө зулзагнуудыг залгихаар хангалттай өлссөн гэдэгт эргэлзэх юмгүй. Тиймээс зөв совин нь түүнийг төрлийн бус олз хайлгахаар тэндээс холдуулж байна.
Үүрний гүнд бяцхан хурц шүдээ ашигласан шинэ хаан өндөгний арьслаг гадрыг урж... анх удаа амьсгаа авч байна.
Тэд хэдэн өдрийн турш ар араасаа цувран гарч ирнэ... бүгд 25 могой... бүр төрөхөөс араатны өлсөглөнгөөр зэвсэглэсэн байдаг.
Тэд үүрнийхээ ойролцоо 24 цагийн турш байж, ирээдүйн хүнд хэцүү өдрүүдэд зориулсан тэжээл болох тэжээллэг шарыг шингээх болно. Тэд нэг хоног ч болоогүй, гэвч хэдийн маш хортой болсон, гэхдээ л эмзэг хэвээрээ.
Хувь заяанд нь даатгаж орхисон ихэнх зулзагнууд махчин шувууд, мангуст, тэр ч байтугай бусад могой зэрэг махчин амьтдад идүүлэх болно. Эсвэл тэд өлсөж үхнэ.
Нарр: 25 могойноос ердөө 1-2 нь нас биед хүртлээ амьд үлддэг. Бүр тэгсэн байлаа ч ямар ч баталгаа байхгүй.
Нарр: Ромын хувьд, 37 жил наж могойг судалсаны дараа могойг ажиглах төсөл түүнийг дөнгөж эхлэж байгааг хэлж өгчээ.
Ром: Миний хэлэх юм бол, энэ олон жил өнгөрөхөд би хаан наж могойн талаар олон зүйл мэддэг болсон. Үнэнээ хэлэхэд, бид оройд нь хүрэх төдий л болсон.
Нарр: Одоохондоо судалгааны төсөл амжилттай болж, хаан наж могойн нууцлаг ертөнцийг харах боломж өглөө.
Ром: Тухайн мөчид бидний мэдсэн зүйл нилээн гайхмаар. Тэд ямар газар амрах дуртайг бид одоо мэднэ, агуйд. Тэд агуй, нүхэнд голдуу ордог. Тэд маш их авирдаг, бид урд нь таамагладаг байсан, харин одоо бид үүнийг нь үнэхээр нотлож чадлаа.
Нарр: Мөн тэд эрэгчин могой эмэгчнээ бодвол хавьгүй хол явдагийг мэджээ. Эмэгчин могой алагдахаасаа өмнө 5 км гаруй мөлхөсөн байсан. Харин тэмдэгтэй эрэгчин могой эхний 7 сард бараг л 75 км мөлхөсөн. Дээр нь түүнд удаашрах ямар ч шинж алга.
Роб: Бид саяхан түүнийг харсан, сайхан харагдаж байна лээ, тэгэхээр тэр хооллож, ундлаж, ер нь сайн байна гэсэн үг. Бид үргэлж багахан санаа зовж байсан. Хаан наж могойг радиогоор судлаж байгаа анхны тохиолдол энэ. Бид хойноос нь хөөцөлдөж байгаа мэдрэмж түүнд төрүүлэхийг хүсэхгүй. Тэр бүх юмыг байгаагаар нь хийхийг би хүсдэг.
Нарр: Гэвч бас нэг түгшүүртэй нээлт хүлээж байна. Судлаачдын үзсэнээр эрэгчин могой шинэ газар нутаг хайж явсан ажээ. Гэвч хүний амьдрах орчин хоол тэжээл, дулаан, орогнох сайхан эх үүсвэр гэдгийг ойлгосон бололтой. Тэр манай ертөнцөд хоёр удаа өөрийнөө үүрийг барьсан.
Нарр: Могойг хүмүүсээс аль болох хол аваачих нь арга зам биш. Гэвч шийдэл нь ч оньсого хэвээрээ. Нэг л зүйлийг баттай хэлнэ, хүмүүс зэрлэг байгал руу улам нэвтрэх тусам ямар нэг зүйл заавал болно.
Ром: Бидний харж байгаа зүйл бол ойн дүр зураг, будаа, нишингийн талбайнууд, харин энэ бүгд хаан наж могойн нутаг. Жилээс жилд ХАА-н талбай ой хүртэл нэмэгдэж байна. Хаан наж могойнууд хүртэл энэ газраас хамаардаг.
Нарр: Баруун Гат өөрсдийн сүйтгэсэн газраа харж байсан. Өнгөрсөн зуун жилд Гатын хөндөгдөөгүй ой 100,000-аас 13,000 хавтгай км болж багассан. Өнөө үед энэхүү био төрөл зүйлийн төв нь дэлхийн хамгийн их аюулд өртөх эрсдэлтэй экосистем болсон.
Роб: Энэтхэг өөрийн халуун орны ойн 80%-ийг алдсан. Тэгээд юу гээч, үлдсэн нь устаж үгүй болно гэхээс бид болгоомжилдог, өөрөөр, бид хаан наж могойн амьдрах орчны дийлэнхийг нь алдана.
Нарр: Гэхдээ радио судалгааны төслийн хүрээнд хийсэн хамгийн сонирхолтой нээлтээс гадна, цочирдмоор юм ч байжээ. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эрэгчин хаад 20 км-ийн тойрогт хээлтэй хоёр эмэгчин наж могойг алсан байна. Алуурчид хэрцгий догшин эрэгчингүүд байв уу, эсвэл хээлтэй эмэгчингүүдийг хэрцгийгээр хөнөөх нь зэрлэг хаадын дунд түгээмэл үү гэдгийг судлаачид хараахан мэдэхгүй л байна. Хариултууд нь нэмэлт судалгаа хийсний дараа л гарч ирнэ. Энэхүү туршилтын төслийн амжилт нь хаан наж могойн судалгааг ахиулахад ихээхэн түлхэц болно.
Эр: Энэ байна. Хар даа.
Эр: Энд мөн үү, биш үү?
Эр: Биш ээ.
Нарр: Үхсэн эмэгчинг задлаж үзэхэд тэр үнэхээр хээлтэй байжээ.
Гау: ...7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16.
Нарр: Тэр цаг бусын үхэлтэйгээ тулгарах үедээ 17 өндөг тээсэн байжээ.
Нарр: Түүнийг хааны оршуулгын галан дээр оршуулна... тэр золиос болж хаан наж могойн хэрцгий ертөнцийн тухай сэтгэл түгшээсэн шинэ дүр төрхийг бидэнд өгсөн анхдагч хаадын энэ хатанд чин сэтгэлээсээ хүндэтгэл үзүүлж байна.
Гау: Тэр үүрээ барьж, хойч үеэ бэлтгэх ёстой байв. Гэвч эцэст нь тэр энд дууслаа даа.
Нарр: Ядаж л одоохондоо нэг шинэ үе амьд үлджээ. Гэхдээ эдгээр үхлийн аюултай амьтдын хувьд ч амьд үлдэх нь харгис тулаан билээ. Амьд үлдэгсэд цаг хугацааны явцад зохиосон хамгаалалтын нөмрөгийг тэд тус бүртээ нөмрөнө... Энэтхэгийн сүүлчийн диваажингуудын нэгийг захирах хувьтай угсаа залгамжлах ханхүү.
Төгсөв
Back to episodes Go home