“Fortitude S1 Ep10”
Өмнөх ангид.
На: Сэжүүрүүд эндээс л эхэлж байна. Бас Ширли ээж рүүгээ дайрч, алахыг завдсан.
Ви: Ийм зүйл болдоггүй. Энэ бол хэвийн бус шинж.
Дэ: Бид одоо зөвхөн цогцос хайж байна.
Ви: Хорт бодис оройн махчин амьтдад хуримтлагддаг. Ширли Аллердайс оройн махчин байсан.
Жу: Фрэнк. Ээ бурхан минь.
Фр: Хэрвээ бид үнэнийг олохгүй бол тэд Лиамыг авчихна.
Од: Чамайг би уучилж чадахгүй байгаа юм биш. Зүгээр л чи миний хүн байхаа больсон.
Дэ: Гэхдээ би энийг хожих гэж, ашиг хонжоо хайх гэж хийгээгүй. Би хайрынхөө төлөө хийсэн.
Мо: Билл Петтигрюг нас барахад тэнд хэн байсан бэ? Алив, Хэнри.
Дэ: Зарим зүйлийг бид ойлгохгүйг чи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Мо: Хэнри, хэзээ эргэж ирэх вэ? Би тэрэнтэй ярилцмаар байна. Тэр эргэж ирэхгүй, тийм үү?
________________
Кэ: Елена?
Эл: Яасан бэ? Чи…Өө… Шөнө дундын нар зочид буудал. Танд югаар туслах вэ?
Эр: Тийм ээ, сайн уу. Би мөрдөгч Мортонтой ярих гэсэн юм. Чи тэрнийг хаана байгааг мэдэх үү?
Эл: Тэр гарсан байна.
Эр: Тэрнийг харахаараа ажил руугаа яриарай гээд хэлээд өгч болох уу?
Эл: Мэдээж, тийм ээ би тэгье. Баярлалаа. Баяртай.
________________
Жу: Би чамайг эмнэлэг рүү хүргээд өгөх үү? Чи цагдаа дуудсан уу?
Ма: Чи тэгээд л энд ирээ юу?
Жу: Үгүй ээ, зүгээр байгаа эсэхийг чинь шалгахыг л хүссэн юм. Зүгээр биш л дээ, би мэдэж байна.
Ма: Тэгэхээр, би зүгээр биш байна, хатагтай. Саттер. Үнэхээр зүгээргүй байна. Хэн нэгэн таны нөхөр шиг аашлах юм бол. . . Чшш, чш, чш, чш. Үр дагавар нь зайлшгүй байдаг.
_________________
Фр: Тэр зүгээр, тийм үү?
Жу: Би мэдэхгүй байна. Би мэдэхгүй.
_________________
Эр: Тэгэхээр техникийн хэлтэс GPR-ын тайланг сэргээсэн, Петтигрюгийн олж мэдсэн зүйлд итгэхгүй дээ. Энэ муруй зурааснууд нь яснууд. Амьтны үлдэгдэл, бас соёонууд. Арслан заан, араатнуудын оршуулгийн газар. Мөсөн доор байгаа арслан зааны үлдэгдэл асар их баялаг л гэсэн үг. Тэгэхээр буцаж ирэхээрээ над руу яриарай.
__________________
Фр: Тэд ирчихлээ.
Од: Ирсэнд баярлалаа. Гуйя суугаач. Би та 2-той Лиамд маш их нөлөөлсөн зүйлийн талаар ярилцмаар байна.
Фр: Лиам аа?
Од: Миний ярих гэж байгаа зүйл маш нууц учраас өөр хүнд ярихгүй байхыг хүсч байна.
Жу: За за.
Од: Энэ арал дээр хүрээлэн буй орчинд хорт бодисууд илэрсэн гэж үзэж байгаа. Бас энэ нь Лиамд нөлөөлсөн байх боломжтой. Тэгэхээр одоо бид энэ хорт бодисууд Лиамын тархинд байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд Лиамын нугаснаас жаахан шингэн авах хэрэгтэй болно.
Жу: Үгүй Намайг уучлаарай. Би тэрнийг бэлэн гэж бодохгүй байна, одоохондоо биш.
Од: Миний ойлгож байгаагаар энэ нэг их хүнд ажилбар биш. Хэдхэн минут л болно. Энэ ямар хэцүү байдгийг би мэднэ.
Жу: Яаж? Та яаж мэдэж байгаа юм, хотын дарга аа?
Од: Бид Лиамыг юу Профессор Стоддарт луу дайруулсныг олж мэдэх хэрэгтэй байна. Энэ тэрэнд нөлөөлсөн хэвээрээ ч байж мэднэ. Бас тэр дээрдэхгүй ч байж магадгүй. Хэрвээ бид химийн бодис Лиамын зан төлөвийг өөрчилснийг олж мэдвэл бүх зүйл өөрчлөгдөнө. Энэ нь болсон явдал Лиамын буруу биш гэдгийг батална.
__________________
Ма: Би Ширлитэй уулзахаар ирлээ. Эмнэлгийн төвөөс тэрнийг энд байгаа гэсэн. Тэрнийг яагаад шилжүүлсэн юм?
На: Бид хэдэн шинжилгээ хийх хэрэгтэй байсан юм.
Ма: Энэ газар амьтдад л зориулагдсан.
На: Намайг уучлаараЙ.
Ма: Би тэрнийг харах хэрэгтэй байна. Яана аа… Үхлийн дараах задлан шинжилгээг ихэвчлэн хэрэгтэнд нь биш хохирогчид нь хийдэг.
На: Онцгой нөхцөл байдал байсан юм аа.
Ма: Ширли огт хүчирхийлэл үйлдэж байгаагүйг би хэлж чадна. Огтхон ч үгүй. Энэ бүгд дуусахаар тэрнийг яах вэ?
На: Тэрнийг гэр бүлд нь хүлээлгэж өгнө.
Ма: Тэрэнд зөвхөн ээж нь л байсан.
На: Тэгвэл би мэдэхгүй ээ.
Ма: Хэн ч мэдэхгүй бололтой.
____________________
Кэ: Та юу шивнээд байсан юм?
Эл: Шивнэх ээ?
Кэ: Өнөө өглөө Дэн та 2.
Эл: Тийм ээ, тэр…
Кэ: Юу ярьсан юм?
Эл: Дэн биднийг хамгийн муу зүйлд бэлэн байх ёстой гэж бодож байгаа.
Кэ: Юу?
Эл: Энэ Аавынх чинь уу?
Кэ: Тиймээ.
Эл: Кэрри. Надад үнэхээр харамсалтай байна.
Кэ: Зүгээр л надаас холд! Битгий тэгж хэл! Аав үхээгүй! Аав үхээгүй гэж байна! Аав маань намайг орхихгүй! Аав гэртээ ирнэ.
Эл: Кэрри. Кэрри. Хаалгаа нээ л дээ, гуйж байна Кэрри.
____________________
Фр: Лайм энэ жаахан өвдөнө шүү за юу? Гэхдээ удахгүй ээ.
Жу: Зүгээр дээ. Зүгээр.
На: Сайн хүү. Сайн хүү.
Жу: Битгий хөдлөөрэй. Битгий хөдлөөрэй.
На: Баярлалаа. Болчихлоо….Ямар харагдаж байна?
Ви: Бодис илэрсэнгүй ээ. Лиамын шингэн PFA-ын ямар ч ул мөр алга.
На: Ширли дээрх хэмжээ маш их байсан.
Ви: Тийм ээ, магадгүй хооллолтоос нь болсон байх. Эсвэл энд амьдарсан хугацаанаас нь ч юм уу. Эсвэл хүүхдүүд PFA-г өөрөөр хүлээж авдаг байх. Мэдэхгүй юм. Сайн мэдэхгүй байна. Бид жаахан хүүг өвтгөчихлөө.
На: Ядаж л бид нэг юмыг мэдэж авлаа. Бид үргэлжлүүлнэ. Бид өгөгдлийг өөр шалгуураар дахин шинжилнэ.
Ви: Тийм ээ. Би агаар амьсгалах хэрэгтэй байна.
____________________
Охин: Аав ирчхэж.
Эм: Ханна, цүнхээ битгий чир. Жэйсон? Жэйс?
Охин: Аав хаана байна?
Эм: Аан аав нь… Аав нь гарсан. Хонгор минь яваад үлдсэн юмаа машинаас аваад ир. Жэйсон! Хонгор минь! Юу болсон бэ?
____________________
На: Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов?
Ви: Тэрний орилоон.
На: Ноён Саттер.
Ви: Хавханд баригдсан амьтан шиг л сонсогдсон. Би аав болоод хүүхдээ ингэж зовооно гэж төсөөлж ч чадахгүй байна. Би зүгээр л…
На: Юу гэж?
Ви: Энд докторын судалгаагаа хийх гэж ирсэн болохоос жаахан хүүхэд тарьж, хүн амины хэргийн гэрч болох гэж ирээгүй. Бас…
На: Лиам Саттер өвчтэй байсан. Бас тэрнийг доктор Аллердайс үзэж байсан. Дараа нь Ширли ээж рүүгээ дайрсан. Хэрвээ холбоос нь эмч байвал яах вэ? Хэрвээ энийг халдварт өвчин гэж үзвэл эмч дамжуулагч нь байсан. Винсент, бидэнд тэдний цус байгаа. Ирээд надад тусла. Эсрэгбиеийн шинжилгээ. Адилхан эсрэг бие байвал, адилхан халдвар.
Ви: Би араас чинь очьё оо.
_____________________
Эм: Энэ бүхэн хаана болсон бэ, Жэйс? Надад хэл л дээ. Чи зодолдоо юу? Ууж байсан юм уу? Жейсон. . .Би Киаран луу залгана аа. За юу?
_____________________
Эл: Тэр үед би чам шиг байсан. Удаан хугацааны өмнө. Юу гээч, шоронд байхын хамгийн муухай зүйл нь… Тэр нь…шоронд байх нь өөрөө биш. Хамгийн муухай нь….өглөө яг л дахиад хутгалж байгаа юм шиг сэрдэг байсан. Яг л тэр амьд байгаа юм шиг. Би өөрийгөө хянаж чадаагүй ээ. Би зүгээр л тэндээ хэдэн цаг… хөшчихсөн. Учир нь би юугаа алдаж орхисноо бүгдийг нь мэдэж байсан. Миний гэр бүл, миний найзууд, өөрийгөө. Би өмнөх шигээ байж чадахгүй болсон. Тийм ээ. Ганцхан тэр мөчөөс л болоод. Тийм ээ, тэр ганцхан мөчөөс л болсон.
Кэ: Аав маань бэлтгэлээсээ тараад ирэхдээ, битүү хөхөрчхөөд ирдэг байсан. Тэгээд ээж аавд хөлдөөсөн вандуй өгдөг байсан юм. Та түрүүн юу яриад байсан бэ?
Эл: Дурсамжуудаа.
____________________
На: Бид Лиамын цус болон Ширлигийн цусанд 2ланд нь ижил E-иммуноглобины изотоп агуулж байгааг тогтоосон. Энэ нь тэд ижил төрлийн халдвар авсан гэсэн үг.
Од: Ямар халдвар?
На: E-иммуноглобин нь гадны эмгэг үүсгэгчдийн эсрэг хамгаалалтийн хамгийн эхний шугам. Туузан хорхойноос авахуулаад вирус хүртэл.
Дэ: Энд вирус байгаа гэж үү?
Ви: Бид мэдэхгүй ээ.
Од: Гэхдээ вирус энэ хэвийн бус араншинг үүсгэж болно гэж үү?
Дэ: Би хатуу арьстай шүү. Хараал ид гэж!
Ви: Уучлаарай.
Дэ: Чи согтуу байгаа юм уу?
Од: Тэгэхээр Натали ийм зүйл яаж тархаж болох вэ?
На: Цус, шүлс, найтаах, ханиалгах.
Од: Тэгвэл одоо Фортитудын хүн бүр халдвар авсан байж болох юм байна.
Дэ: Бид хотын эмчийн тухай ярьж байна.
Охин: Ээж ээ, хаалга!
Дэ: Охин нь хүн болгонд хүнсийг нь зарсан.
Од: Би арлыг нээлттэй үлдээж чадахгүй. Бид ямар ч вирус, халдвар, юу ч байсан бүгдийг тусгаарлах ёстой.
Дэ: Чи энд халдварт өвчин гарсан болохоор хэнийг ч эндээс гаргахгүй гэх гээд байна уу? Зэвсэглэсэн 800 энгийн иргэн, дөрвөн цагдаа.
Од: За за, тэгвэл бид галзуу өвчний хөл хорио зарлана. Ердийн журам. Тэгээд бид бүгдээс нь шинжилгээ авна. Та 2 хотын бүх хүмүүст тест бэлд. Бас эмнэлгийн ажилтнууд энийг хийх болохоор хэн ч сандрахгүй.
________________
Эм: Өө, Бурхандаа баярлалаа.
Ки: Тэр хаана байна? Сайн уу, хонгор минь?
Эм: Арал дээр эмч байхгүй, Киаран. Бид яах вэ?
Ки: Жэйсон? Жэйсон? Жэйсон?
_________________
Од: Миний өрөөнд ярилцья тэгэх үү?
Жу: Үгүй ээ, би шинжилгээний хариуг мэдмээр байна. Надад хэл.
Од: Байгаагүй ээ, тэд юу ч олоогүй. Энэ чинь сайн мэдээ.
Жу: Тэрний дотроос хүрээлэн буй орчны хорт бодис илэрвэл тэрнийг эмчилж чадна, би сайн мэдээ болно гэж би бодсон.
Од: Гэхдээ тэр хордоогүй гэдэг нь сайн мэдээ шүү дээ.
Жу: Тэгэхээр тэр химийн бодис тэдний цагаан баавгайнаас олсон хор нь, тэд миний хүүгээс тэрийгээ олоогүй юм уу?
Од: Жюлс. Үгүй ээ.
Жу: Тэгэхээр тэрний хийсэн зүйлтэй ямар ч хамаагүй гэж үү? Тэр ганцаараа. Тэр хийсэн. Тэгэхээр би хүүгийнхээ дотор ямар нэг муу ёрын зүйл байгаатай эвлэрэх ёстой байх нь ээ? Бурхан минь гэж.
Од: Жюлс…
__________________
Мо: Хойд эцэг маань үхэж байсан юм, би тэрний өрөөнд ороод… Би тэрэнд хэрэгтэй зүйл байгаа эсэхийг нь асуусан. Тэгтэл тэр… Юүжин надад одоо хамгийн чухал юм бол… Нарны гэрэл гэсэн. Надад таалагдсан. Нарны гэрэл. Дан Петтигрюг буудаагүй. Би энийг мэднэ. Та буудсан. Гэхдээ Дэн энийг хийсэн. Тэрнийг гавласан. Та тэрнийг буудахад тэр тасчуулж байсан. Яагаад гэдгийг хэлээч. Надад хэл, Хэнри. Эсвэл би таныг Лондон луу авч явна.
Хэ: Новш! Новш! Бурхан минь, би энд үхэх гэж ирсэн! Энийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Чамд яг ямар эрх байгаа юм бэ? Надаар юу хийлгэснээ хараач.
Мо: Хэнри.
Хэ: Намайг уучлаарай, намайг уучлаарай. Алив ээ, энийг ав сайн эд байгаа юм.
Мо: Юу юм бэ?
Хэ: Энэ тус болно оо. Морфин.
Мо: Үгүй ээ. Морфин хэрэггүй! Үгүй! Би хүсэхгүй байна!
Хэ: Там шиг л өвдөж байгаа. Намайг үнэхээр..үнэхээр уучлаарай.
__________________
Жу: Лиамын шинжилгээний хариу сөрөг гарсан. Чи зүгээр үү? Чи шүршүүрт орчхоод орондоо орвол яасан юм? Өөртөө анхаарал тавих хэрэгтэй, үгүй бол чи хэнд ч хэрэггүй болно.
Фр: Битгий тэгж хэл.
Жу: Юу битгий гэж?
Фр: Намайг хэрэггүй гэж битгий хэл.
Жу: Фрэнк би тэгж хэлээгүй шүү дээ. Зүгээр чамайг…
Фр: Намайг сонс, Жюлс. Бүх дайн, бүх цэргийн бэлтгэл, миний амьдралдаа хийсэн бүхэн нэг л зүйл дээр тогтдог. Хамгаалах. Гэр бүлээ хамгаалах. Энэ бол надад байгаа бүх зүйлийн гол цөм нь. Өөрийн гэр бүлээ хамгаалах.
Жу: За за, Фрэнк. За.
_________________
Мо: За за. Юу байсан бэ, энэ…энэ чинь 9 мм үү?
Хэ: Тийм ээ.
Мо: Би амьд гарч чадна аа. Эндээс амьд гарч болно. 9мм за за. За за…Энэ зүгээр л цус. За за, би амьд гарч чадна аа.
Хэ: Тэгж их найдаад хэрэггүй л байх даа, хүү минь.
Мо: Өө бурхан минь. Хэнри, надад морфиноо өгөөч. Надад…надад…
Хэ: Элэгний хорт хавдар новш гэж. Хараал ид, гэдсэндээ буудуулсан юм шиг л мэдрэгддэг.
Мо: Яагаад? Яагаад? Би ингэх ёсгүй.
Хэ: Би тусалж чадахгүй ээ. Би шүүгч чинь биш. Зүгээр л ийм зүйл болчихлоо. Яг л хорт хавдар шиг.
Мо: Тонил цаашаа! Хараал ид! Хараал идэг хөгшин төгцөг минь! Хараал идэг! Танд ингэх эрх байхгүй! Хараал ид чамд ийм эрх байхгүй! Байхгүй! Би энд хараал идсэн алуурчныг олохоор ирсэн. Шударга ёс тогтоохоор. Энэ бүгд буруу. Энэ хараал идсэн газарт шударга ёс гэж байхгүй. Энд ямар ч…
____________________
Жу: Би оройн хоол хийх гэж байна. Бид ширээн дээр хамтдаа суугаад…хоолоо иднэ. Чи энэ гэрийн эзэн тийм үү? За. Би юу хийх вэ? Өнөө орой чамд юу хийж өгөх вэ? Чи дэлгүүр яваад ирээч. Чи дэлгүүрээс стэйк аваад ирвэл би төмсний нухаш бэлдчихье.
Фр: Стэйк үү?
Жу: Тийм ээ, эсвэл гахайн мах. Дуртайгаа л авчих.
Фр: Тэгье ээ. Өөр юм байна уу?
Жу: Заирмаг.
Фр: Заримаг, гахайн мах ба зайрмаг.
Жу: Лиам. . .Чи ээждээ туслах хэрэгтэй байна за юу? Алив босоорой, сайн хүү, сайн хүү.
___________________
Жу: Өршөөгөөрэй. Би хоёр тасалбар авмаар байна.
Ин: Нисэх буудал хаагдсан. Галзуу өвчний арга хэмжээ. Хотын дарга цагийн өмнө ярьсан. "Бүх зүйл тодорхой болтол хэн ч орж, гарахгүй.
Жу: Гэхдээ тэр онгоц хөөрөх гэж байна.
Ин: Онгоцонд зөвхөн нисгэгч нь л байгаа.
Жу: Тэгвэл тэр биднийг авна. Бид эрсдэлтэй биш.
Ин: Би болохгүй гэж айж байна хатагтай Саттер. Гуйя зогс. Лиамыг гэрт нь аваач. Галзуу өвчин гарчхаад байна. Би зэвсэгтэй шүү, хатагтай Саттер. Зогс! Би тэрнийг явуулж болохгүй. Чи яагаад гэдгийг нь мэднэ.
Жу: Тэгвэл намайг бууд! Алив! Буудаач!
Ин: Алив гэр лүүгээ явцгаа!
___________________
Хэ: Мотоциклын шатахуун дуусчихсан. Нэг талын тасалбар байсан гэж би айж байна.
Мо: Та намайг аварч чадна. Хөөе, хөөе. Тэднийг дууд. Гуйя. Тэднийг дуудчих. Намайг энд битгий үхүүлээч.
Хэ: Нилс Андерссен миний сайн найз байсан. Даны аав. Дэний төрсөн өвөл би тэдэнтэй хамт үлдсэн юм. Нилс, Кэрол 2-той. Тэр… Нилс Кэролыг анх харсан тэр мөчид орчлон ертөнц өөрчлөгдсөн гэж үргэлж хэлдэг байсан. Би ч бас тэрэнд хайртай байсан. Бурхан минь, би тэрнийг маш их хүсч, хайрлаж байсан. Дэн төрсний дараахан би явсан юм. Аялж, дэлхийгээр хэрэн хэссэн. Нилс харгис хэрцгий хүн болсон байсан. Нөхөр бас аав. Яг үнэндээ мангас.
Мо: Тэр таных. Дэн таны хүүхэд.
Хэ: Би тэрнийг мангастай үлдээж, тэднийг хоёуланг нь орхисон.
Мо: Тэрэнд хэл. Тэрэнд хэ..л.
__________________
Хэ: Яаралтай, яаралтай, яаралтай! Энэ бол яаралтай дуудлага.
Дэ: Фортитудын цагдаа байна! Таны байдал ямар байна? Хэнри, Дэн байна. Та хаана байна? Юу болоод байгаа юм бэ? Нөхцөл байдал ямар байна?
Хэ: Би мөсөн гол дээр байна, Дан. Би ахлах мөрдөгч Мортонтой хамт байна. Би тэрнийг гэдсэнд нь буудчихсан. Бас чи тэрнийг ирж авахгүй бол тэр үхэх гэж байна.
Дэ: Яагаад? Та ямар чөтгөрөө хийж тэрнийг буудсан юм бэ Хэнри?
Хэ: Тэр бүгдийг мэдэж байна. Хэрэгтэй бүх нотолгоогоо. Нөхцөл байдал ийм байна, Шериф ээ.
__________________
Эри: Дан, чи зүгээр үү? Аан? Чи зүгээр үү?
Дэ: Тиймээ. Эрик?
Эри: За?
Дэ: Чи сайн шерифф болно оо.
Дараагийн ангид.
Жу: Хотын дарга надад анхааруулсан. Маш болгоомжтой, сэрэмжтэй бай гэсэн.
Эл: Сайн уу, Фрэнк. Юу байна?
Кэ: Би аавыгаа гэртээ ирнэ гэж бодохгүй байна. Аавыг үхсэн гэж бодож байна.
Од: Бидэнд хэрэгтэй зүйл бол шинэ зочид буудал биш. Том морг хэрэгтэй.
Мо: Надад үнэнийг хэлээч.
Эр: Гуйя. Эргээд ирээч.
Back to episodes Go home