FORTITUDE S1 9

                                “Fortitude Ep9”

Өмнөх ангид.

Эм: Хүмүүс айж байна. Энд өмнө нь ийм зүйл огт болж байгаагүй. Энэ Фортитуд биш.

Дэ: Та Лондон луу ярьсан. Та тэрэнд намайг Стоддартыг алсан гэж хэлсэн.

Эри:     Одоо тэр яагаад  Билли Петтигрюгийн талаар асууж байгаа юм?

Дэ: Тэрний энд байгаа шалтгаан нь Петтигрю.

Мо: Хүсвэл надаас юу хүссэнээ асуу.

Эл: Бидэнд юу ч тохиолдсон бай, Ширли хохирогч байсан. Энд өөр зүйл болоод байна. Илүү муу зүйл.

Фр: Чи яагаад багшийг сулласан юм бэ? Тэр холбоотой нь ойлгомжтой байсан. Одоо миний хичээл заах цаг болсон. Одоо үнэний цаг.

_________________

Эм: За за, Жюлс Фенобарбиталыг нь зогсоосон. Лиам удахгүй сэрнэ. Хөлдөлтөндөө өвчин намдаах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэхдээ…

Жу: Би хүүгээ аваад явж болох уу?

Эм: Эмнэлгийн талаас болохгүй юм байхгүй ээ. Гэхдээ шийдвэрийг хотын дарга гаргана. Хүүгийн чинь хийсэн зүйл… Тэрний шийдвэрийг бурхан л мэдэх байх.

_________________

Дэ: Хүүхэд… Танихгүй хүнийг хөнөөсөн. Залуу эмэгтэй ээж рүүгээ дайрсан. Хамгийн аймшигтай нь алуурчин гэрт чинь байгаа. Чамтай хамт зурагт үзэж, хамтдаа хооллож, шөнө оронд хажууд чинь унтдаг. Бас ямар ч шалтгаангүйгээр чам руу дайрч мэднэ.

Од: Бид Аллердайсын хэргийг дарна аа. Хэрвээ хэн ч тэрний байдлыг мэдэхгүй бол Лиам, Ширли хоёр ижил халдлага үйлдсэнийг хэн ч мэдэхгүй. Бид энийг нийтэд мэдэгдэж болохгүй.

Дэ: Тэд бүгд холбоотой, тэд бүгд адилхан.

Од: Бид айдсыг газар авахуулж болохгүй.

__________________

Фр: Би яг хоёр цагийн дараа буцаж ирнэ. Тэгээд бид эхэлнэ.

__________________

На: Өндгөвч. Бэлэг эрхтэн. Эрэгтэй, эмэгтэй бэлэг эрхтнүүд зэрэгцэн хөгжиж байна.

Ви: Гермафродитизмын үр дүнд аяндаа зулбалт явагдсан гэж бодож байна уу? Энэ ч хүрээлэн буй орчны хүчин зүйлийн нөлөө л дөө.

На: Өөр онол байгаа ч гэсэн магадгүй ээ.

Ви: Тэр нь?

На: Сами цаатангуудад энэнтэй адил тохиолдол бүртгэгдсэн байдаг. Бүхэл бүтэн сүрэг төл алдаж, зулбасан, бүтэн үеэрээ  гермафродитизмд өртсөн байдаг. Бас тэд сүргийн дунд чөтгөр амьдарч байгаа бол ийм зүйл болдог гэж ярьдаг. Тэдэнтэй эвцэлдсэн бол.

Ви: Чөтгөр гэж юу гэж байгаа юм бэ?

На: Тэгэхээр өөр тохиолдлууд ч байдаг.

Ин: Сайн уу?

Ви: Сайн уу. Орооч.

Ин: Сайн уу. Бидний профессорын судалгаанаас авсан юмнууд дунд байсан юм аа. Чиний нэр байсан. Чухал юм байх гэж бодсон юм. Сайн уу, Нат.

На: Сайн уу.

Ин: Нэг сэлэхээр явцгаая л даа. Одоо хавар ч боллоо, сэлээгүй удаж.

На: Тийм ээ, би ч гэсэн.

Ин: Чи бид 2-той нэгдвэл дуртайяа зөвшөөрнө шүү.

Ви: За за.

Ин: За за. Баяртай.

На: Баяртай.

Ви: Энэ Чарлигаас ирсэн байна. Тэр хамгаалагдсан сорьцыг шинжлэн судлах эрхтэй байж. Ursus maritimus. Тэр надад цагаан баавгай үлдээж.  Цагаан баавгай.

_______________

Жу: Сайн уу, хөөрхнөө.

Фр: Сайн уу хүү минь.

Эм: Хэрэв үхжилтийн шинж тэмдэг байхгүй бол…Нэмэлт цэвэрлэгээ хийх шаардлагагүй гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд тэрний эдгэрэлт зүгээр л…гайхалтай юм.

Жу: Чи зүгээр болно оо. Ээж нь чамайг гэрт нь аваачина.

Эм: Хүү хэсэг хугацаанд баримжаагаа алдах байх. Хэрвээ тэр өвдөөд байна гээд эсвэл зовуурь илэрвэл…

Фр: Тэр өвдөхгүй ээ. Бид тийм зүйл болгохгүй. Тийм биз дээ, хүү минь?

_______________

Мо: Хүн байна уу? Хөөе! Чи алуурчид тогшдог гэж бодож байна уу?

Эр: Уучлаарай. Чи юу хүсээв?

Мо: Жаахан сум.

Эр: Ямар төрлийн?

Мо: Ангийн бууны.

Эр: Калибер нь?

Мо: Гучин зургаа.

Эр: Өө хуучны эд байх нь.

Мо: Тийм ээ, би сонгодогт дуртай гэх үү дээ.

Эр: 36-тай буунд нь ч сонголт цөөхөн байна даа. Чи юу буудах гэж байгаа юм?

Мо: Баавгай.

Эр: Надад 180 тайгаас жаахан үлдсэн.

Мо: Би 165-тайг нь авмаар байна.

Эр: Үгүй ээ. Тэр байхгүй.

Мо: Дуусчихаа юу?

Эр: Нэлээн дээр.

Мо: Хэн авсан юм? Магадгүй би дахиад жаахан гуйж болох юм.

Эр: Хэн авсан юм гэж үү? Чи надаас хэн авсныг нь асууж байна уу?

Мо: Тийм ээ. Хэлж болно шүү дээ.

Эр: Миний ирсэн газарт бид цагдаа нарт хөнгөн ханддаггүй.

Мо: Хойд Ирланд.

Эр: Би Фортитудынх.

Мо: Зөв өө.

________________

Дэ: Норвегийн хуулийн дагуу Лиамыг яллахгүй. Гэхдээ... гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан үзээд шүүхээс сэтгэл зүйн үнэлгээ хийх шийдвэр гаргасан.

Фр: Сэтгэл зүйн үнэлгээ хийлгэх хүмүүс нь бид тийм үү? Жулс бид хоёр?

Од: Лиамыг яагаад тийм зан авир гаргасныг тогтоохын тулд гэр бүлийнхнийг бүгдийг нь хамруулна.

Дэ: Надад бичиг баримтнууд чинь хэрэгтэй.

________________

Жу: Фрэнк. Фрэнк наашаа хүрээд ир.

_______________

Ви: За за. Үнэхээр гайхалтай юм. Өөр баавгайг алсан Бүрэн насанд хүрсэн эрэгчин. Тэгээд идсэн. Уучлаарай би ингэнэ гэж бодсонгүй би…

На: Новш.

Ви: Урд талын бор гадаргын зүсмэлийг авна. Тархины нугалаа хэвийн байна. Бөөрний хальс нь хэвийн. Энэ дээж дугаар 2. Өнгө нь өөрчлөгдсөн эсвэл гэмтсэн түүх байхгүй. Ерөнхий хатингаршил байхгүй.

________________

Эл: Хэрвээ тэд аавыг нь олж чадахгүй бол Кэрриг яахыг би мэдмээр байна.

Дэ: Тэгэхээр…Тэрэнд хотод өөр гэр бүл байхгүй болохоор, би тэрнийг авах өөр гэр бүл хайж байгаа.

Эл: Үгүй ээ, би тэрнийг харья.

Дэ: Чи тэгнэ гэж үү?

Эл: Тэр 10хан настай. Бас тэр гэртээ байх хэрэгтэй, тэр өөрийнхөө орон дээр унтах ёстой. Тэр гэртээ ганцаараа үлдэж болохгүй. Тэгэхээр би тэрэнтэй үлдэнэ. Би тэрнийг харж хандана.

Дэ: Тэгвэл сайн л байна.

Эл: Надад ч гэсэн.

_________________

Жу: Алив хонгор минь….Сайн уу.

Хэ: Сайн уу. Би Лиамд нэг юм авчирлаа. Тэр гэртээ ирсэн үү? Сайн уу. Ээж чинь чамд миний авсан зурагнууд таалагдсан гэсэн. Би чамд нэгийг авчрах гэж байсан ч илүү сайхан санаа төрлөө л дөө. Одоо энд байгаа бяцхан залуу үнэхээр их хүчтэй. Тэр бол тупилак. Хөөе. Хөөе…

Жу: Бурхан минь.

Хэ: Миний бодлоор энэ газар маш муу зүйл болж байна. Би эндээс явах гэж байгаа бас чи ч гэсэн явах ёстой.

Жу: Явах аа?

Хэ: Баяртай.

Жу: Баяртай. Хэнри? Би Лаймд таны талаар хэлнэ ээ.

Хэ: Баярлалаа.

__________________

Мо: Баярлалаа.Өө сайн уу, хотын дарга аа.

Од: Үгүй ээ, үгүй. Битгий бос гуйя. Хоол чинь хөрөх нь.

Мо: Юу гээч намайг энд ирсэн өдөр, таксины жолооч: Энэ бүх цасыг харж байна уу? Энэ мөсөн бүрхүүл цаа буга? Тэд чамайг хуурахыг битгий зөвшөөр. Энэ Зул сарын баяр биш гэсэн.

Од: Тэгэхээр… Магадгүй энэ бүхэн дууссаны дараа чи буцаж ирэх үү? Мөсөн зочид буудал дуусмагц чи энд урт нам гүмхэн шөнийг өнгөрөөж болно шүү дээ

Мо: Магадгүй ээ.

Од: Би болох уу?

Мо: Мэдээж.

Од: Уучлаарай. Би энийг…

___________________

Ви: Профессор Стоддарт орчны хорт бодис махчин амьтдад яаж нөлөөлж байгааг судлуулахаар хөлсөлсөн.

Од: Цагаан баавгай.

Дэ: Тиймээ.

Ви: Бид гаж зан авир, каннибализм, сэтгэцийн өөрчлөлт илрүүлсэн юм.

Од: Чи юу хэлэх гээд байна?

Ви: Миний баавгай дээр хийсэн шинжилгээнүүд… Би Ширли Аллердайс дээр адилхан шинжилгээ хиймээр байна. Энэ баавгай бие гүйцсэн хүрсэн эр баавгай руу дайрч, идсэн. Ийм зүйл болдоггүй. Энэ бол сэтгэцийн эмгэг. Бас Ширли Аллердайс…энэ хачин сонсогдож байгааг мэднэ л дээ, тэр оройн махчин байсан.

Од: Юу?

На: Шинжлэх ухааны үүднээс бол бид бүгд тийм. Бид идэш тэжээлийн хэлхээний оройд байдаг. Бас Ширли ээж рүүгээ дайрч, алахыг завдсан.

Би: Биомагнификаци. Хорт бодис махчин амьтдад хуримтлагддаг.

На: Тэгэхээр далайн хав грамм мөнгөн ус шингээдэг. Тэгээд баавгай 100 далайн хав иднэ. Ингээд баавгайн элгэнд 100 грамм мөнгөн ус хуримтлагддаг гэсэн үг.

Дэ: Тэгээд чи Ширлигийн тархийг шинжлэхийг хүсээ юу?

На: Учир нь хэрэв бид хайж байгаа зүйлээ олвол энэ газар аюултай гэсэн үг.

Ви: Хүрээлэн буй орчин.

На: Энд ямар ч амьтан амьдрахад аюултай гэсэн үг.

___________________

Эл: Кэрри? Чи тусалмаар байна уу? Сайн байна. Сэрээ, хутга, халбага, амттаны халбага. Одоо чи. Зүүн талаасаа сэрээ. Халбага, хутга. . .Яасан бэ?

Кэ:  Ширли ээжийгээ сэрээгээр хатгасан. Тэр яагаад тэгсэн юм бэ?

Эл: Бид шалтгааныг нь мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй.

Кэ:  Би Ширлиг дэлгүүрт хөргөгчний хажууд байхыг харсан. Тэр…Тэр үхчихсэн байсан.

Эл: Тэр чамайг айлгасан уу?

Кэ:  Тийм ээ.

Эл: За, Кэрри. За, би өөрсдийгөө заавал аюулгүй байлгана, за юу? Би чамайг хамгаална. Чи ойлгов уу? За за.

Кэ:  Аав юу хийсэн юм бэ? Би аавыг гэртээ ирээсэй л гэж хүссэн.

___________________

Фр: Стоддарт алагдсан шөнө юу болсныг чи надад хэлнэ. Миний хүүг яаж гэрт нь оруулснаа, бас яаж хүүгийн минь хумсыг үхсэн хүний ​​дотор оруулснаа хэлнэ.

Ма: Чи яаж тэгж… Би хэзээ ч тийшээ…

Фр: Ширли Аллердайс ээж рүүгээ дайрсан. Тэр чи байсан. Чи тэр хөөрхий охины оюун ухаанаар тоглож, тэрний хийсэн зүйл чиний хийсэн хэрэг.

Ма: Ширли бид 2-ын харилцаа бүгд харилцан зөвшилцөл дээрээс…

Фр: Наадхаа надад яриад ямар ч хэрэггүй. Чи миний хүссэнийг л хэлэхгүй юм бол ямар ч хэрэг байхгүй.

Ма: Би энэнээс өөр ямар ч юм хэлж чадахгүй.

Фр: Би энэ дэмий үгийг чинь сонсохгүй. Энийг үнэнээ хэлэхэд бэлэн болсон цагт чинь л авна.

Жу: Чи хаана байна аа?

____________________

Дэ: Бид гарыг нь олж чадаагүй.

Мо: Тийм ээ, тэрнээс нэг их юм үлдээгүй байсан биз дээ?

Дэ: Өлсгөлөн баавгай.

Мо: Чамайг тэрнийг буудахад тэр хашгирч байсан гэсэн тийм үү?

Дэ: Тэгэхэд тэр тэгэх чадалтай байсан. Чи юу хайгаад байгаа юм?

Мо: Гайхалтай асуултанд урам өгөхөөр хариулт.

Дэ: Ямар асуулт?

Мо: Тэгэхээр, Билл Петтигрю хотоос гарч явахад хасах 17 градус байсан, тэгээд салхи 10 градусаар хүйтэрсэн. Тэр олон жилийн туршлагатай геологич байсан.  Би тэрнийг яаж дан цамцтайгаа 7 мил хөлдөж үхэлгүйгээр явж чадсаныг мэдмээр байна. Би тэрнийг яагаад буугаа аваагүйг мэдмээр байна. Бас би тэрний өрөөний шалыг яагаад сольсныг мэдмээр байна.

Дэ: Чи бидний ойлгохгүй зүйлс байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Мо: Баавгай тэрнийг идэж байхад чи буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Дэ: Тийм ээ.

Мо: Хэдэн калибрын буу байсан?

Дэ: Цагдаагийн бүх буунууд адилхан калибртай.

Мо: Тиймээ.

Дэ: Би мэднэ ээ.

___________________

Эри:     Хилди, одоо сүүлийн удаа. Чи намайг сонсох ёстой. Чи надаас удаан бултаад байж чадахгүй. Би…

Од: За за.

Эри:     За гэнэ ээ? 

Од: Би эхэлж болох уу? Би чамд маш их хайртай байсан. Чи үнэхээр хөгжилтэй, ухаалаг, бас эелдэг байсан. Чи миний мөрөөдлийн эр хүн байсан. Бас чи ч намайг хүсдэг тэгээд…Би үнэхээр жаргалтай байсан. Гэхдээ тэр хүн чиний хийсэн зүйлийг хэзээ ч хийхгүй байсан. Би чамайг уучилж чадахгүй байгаадаа биш, зүгээр л… чи миний хүн биш болсон. Тэр байхгүй болсон.

___________________

Ви: Би эхэлье. Нааш ир, зүгээр дээ.

___________________

Хэ: Хорт хавдар намайг дотроос минь, амьдаар минь идэж байна. Тиймээс би чадалтай байгаа дээрээ, төгсгөлөөс нь зуураад авна. Миний төгсгөл эсэхийг бат мэднэ. Намайг энд анх ирэхэд үнэхээр ариун газар байсан. Бузаргүй. Хатуу, ширүүн.  Одоо бүх зүйл нуран унасан. Хордож, бохирдсон. Фортитуд одоо ёроол руу унаж байна. Би ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй. Харин чи Дэн? Би одоо чиний талаар мэдэхгүй. Би чамайг хортой байж мэднэ гэж санаа зовж байна.

Дэ: Тонилж үз, Хэнри. Миний хийсэн зүйл…. Би буруугүй гэж хэлээгүй. Үгүй ээ. Гэхдээ би энийг хожих гэж, ашиг хонжоо олох гэж хийгээгүй. Би энийг хайраар хийсэн.

Хэ: Тэрийг мэдээгүй юм байна. Хэзээ ч хайрыг мэдэрч байсангүй.

_____________________

Фр: Энд юу байна? Алив харцгаая. Наадах чинь юу юм?

Жу: Фрэнк орхичих оо.

Фр: Энэ юу Жюлс? Энэ хаанаас гараад ирэв?

Жу: Зүгээр л тэрэнд таалагдсан юм. Боль л доо.

Хүү:      Үгүй ээ…

Фр: Алив би харья.

Жу: Зүгээр дээ, хонгор минь.

Хүү:      Үгүй ээ, үгүй.

Фр: Новш гэж! Новш! Энэ ямар чөтгөр нь вэ, Жюлс? Тэр энийг хаанаас авсан юм?

Жу: Би бодлоо өөрчиллөө. Би чамайг энд байлгамааргүй байна.

Фр: Чи тэрнийг Стоддартыг алсан гэж бодож байна.

Жу: Чи өөрийнхөөрөө бурууг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа болохоор л хүлээж авч чадахгүй байна.

____________________

Та: Энэ тэрний мөсөн гол дээр буудсан зүйлээ бэлдүүлэхээр өгсөн төлбөрийн баримт. Энд л байх ёстой.

Мо: Петтигрю яагаад энд байгаа тухайгаа ярьж байсан уу?

Та: Магадгүй ээ.

Мо: Тэр хэлсэн юм уу үгүй юу?

Та: Би санахгүй байна.

Мо: За за. Энэ Петтигрюгийн чихмэл хийлгэхийг хүссэн зүйл үү?

Та: Энэ бол туйлын туулай. Хөөрхөн амьтан шүү. Чи тэднийг хошин мэдрэмжтэйг мэдэх үү?

Мо: Тэр геологич байсан бас ямар нэг үнэ цэнэтэй юм хайж Фортитуд-д ирсэн. Эрдэнэс ч юм уу. Тэр энэ талаар ярьж байсан уу?

Та: Би санахгүй байна аа.

Мо: Хэнри цусаа өгсөн юм уу?

Та: Тэрний яасныг мэдэхгүй ээ. Тэр өвчтэй хүн. Бие нь муу байгаа. Би тэрэнд саад болоогүй. 

Мо: Тэр хэзээ эргэж ирэх вэ? Би тэрэнтэй ярилцмаар байна. Берософин. Тэр эргэж ирэхгүй, тийм үү?

______________________

Мо: Хэнри?

______________________

Хэ: Хөөе! Хөөе!

Мо: Хэнри?

______________________

Дэ: Хилдур, лаборатори биднийг хүлээж байна.

Од: Эх газар биднийг бүтэлгүйтүүлээсэй гэж хүсч байна.

Дэ: Тэд яагаад тэгнэ гэж?

Од: Тэд бидэнд татаас өгөх боломжгүй болсон. Хөлдүү хадтай зууралдсан солиотой хүмүүс. Стеллан ярьсан. Өрөмдлөгийн инженерүүдийг буцааж татсан. Барилгын баг гэрээгээ цуцалсан. Тэгэхээр тэд ирэхгүй.. Юу гээч, заримдаа хүнд иймэрхүү үеүд тохиолддог. Чи өөрийгөө хүндлэл хүлээсэн гэж бодно. Гэтэл чамайг тэвчдэггүй. Мөсөн дэх зочид буудал.. Би тэнд… Тэдний төсөөлөл биднийх шиг өөдрөг биш. Утгагүй гэдэг үгээ ч хэлээ биз. Чи ч гэсэн тэгж бодож байна уу?

Дэ: Чи манай хотын дарга. Чи зүгээр нэг тансаг зочид буудлын худалдагч биш. Энэ газар аюулд байна. Чи  хэрэгтэй байна. Үнэхээр хэрэгтэй. Чи бол хүн бүрийн хандах, хүн бүрийн итгэдэг цорын ганц хүн.

_______________________

Ма: Би мэднэ ээ. Би ямар их шаналж байгааг чинь мэднэ.

Фр: Новшийн амаа хамхи.

Ма: Бидэнд ижил асуулт байна. Лиам, Ширли…Тэднийг юу хийлгэсэн юм бэ?

Фр: Чи. Чи тэднийг турхирсан. 

___________________

Ви: Ширли Аллердайсаас PFA илэрсэн. Сая тутамд 70 орчим хэсэг.

Од: Энэ Ширлиг ээж рүүгээ дайрахд хүргэсэн гэж чи бодож байна. 

Ви: Бид үзүүрийг нь бариад авсан.

На: Үзүүрийн эхлэл гэх юм уу.

Ви: Гэхдээ энэ хорт бодисууд баавгай Ширли 2-ын тархинаас илэрсэн. Энэ зүгээр нэг тохиолдлоос илүү зүйл.

Од: Тэгээд дараа нь яах вэ?

Ви: Би өөр туршилт хийхийг санал болгож байна.

Дэ: Юун дээр?

Ви: Лиам Саттер дээр.

Дэ: Юу? Тэгээд чи… тархийг нь задлаад шингэрүүлээд туршилт хийх үү?

Ви: Үгүй ээ, бид тэрний тархи нугасны шингэнийг шинжилнэ. Бүсэлхий нурууны хатгалт тэрнийг үүнд өртсөн эсэхийг хэлж өгнө.

___________________

Ма: Би чиний яах гэж байгааг мэдэж байна. Хохирогчоо хүнлэг бус болгоно.

Фр: Гуйя. Өөртөө туслаад надад юу хийснээ хэлчих.

Ма: Юу ч биш. тангараглаж байна. Би юу ч хийгээгүй гэж бурханд тангараглая.

___________________

На: Энэ ажиллагаа их өвдөлттэй. Хор нөлөө ихтэй магадгүй ёс зүйгүй. Бас би энийг хүчилмээргүй байна.

Од: юуг?

Ви: Юу?

На: Баталгаажуулах тал дээр.

Дэ: Тэр нь юу юм?

Ви: Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь шинжлэх ухааны үнэнээс илүү чухал гэж үзсэн болохоор тохиромжтой үр дүнг хайхыг хэлж байгаа юм.

На: За за, гэхдээ би бид хүүхдэд ажиллагааг хийхээс нааш мэдэхгүй.

Ви: Баярлалаа.

На: Надад талархах хэрэггүй ээ, энэ үнэн.

Ви: Би жаахан ёжилсон байх,

На: Наргисан гээч.

Дэ: За за, хангалттай.

___________________

Фр: Миний одооноос хийх бүхэн гэмтэл бас цөхрөл. Чамаас юу ч үлдэхгүй болтол.

Ма: Сонсооч, Сонс л доо.

Фр: Чи миний хүүгийн хумсыг сугалсан байх аа?

Ма: Үгүй ээ.

Фр: Нотлох баримт үлдээхийн тулд.

Ма: Хүлээ.

Фр: Яг ингэж.

Ма: Хүлээ л дээ.

___________________

Од: Би хүүгийн эцэг эхтэй нь ярина, хэрвээ тэд зөвшөөрвөл та нар ажлаа эхэлж болно.

___________________

Ма: Фрэнк энийг хийвэл чи буцах замгүй болно. 

Фр: Өөртөө туслаад надад үнэнийг хэл.

Ма: Фрэнк. Би чамд нэг юм өгье. Би цагдаад хэлье.

Фр: Чамд хэлэх юм байна уу?

Ма: Тийм ээ.

Фр: Тэгвэл надад хэл, надад хэлээч.

Ма: Фрэнк.

Фр: Надад хэлээч.

Ма: Үгүй ээ, болиоч!

Фр: Надад хэлээч.  Надад хэлээч!

Ма: Боль л доо!

Фр: Надад хэлээч!

Ма: Боль! Фрэнк!

Жу: Ээ бурхан минь.

Фр: Хэрвээ бид үнэнийг олж мэдэхгүй бол тэд Лиамыг авна.

Жу: Наадхаа унтраа. Чи өөрийгөө ямар болсныг хараач. Өөрсдийгөө хараач. Энэ бүх цус энэ замбараагүй байдлаа. Энэ бүх өвдөлт. Бид энийг хүсэхгүй тийм үү? Энэ Лиамд тус болохгүй биз дээ? Хөөе. Чи хүүдээ хэрэгтэй, фрэнк. Чи хүүгийнхээ төлөө хүчтэй байх хэрэгтэй. Тэр аавтайгаа байх хэрэгтэй. Бас чи бол сайн аав. Чи их сайн хүн, Фрэнк. Чи Лиамыг хэзээ ч өвтгөхгүй биз дээ?

Фр: Хэзээ ч үгүй.

Жу: Хэзээ ч хэнийг ч битгий өвтгө. Гэртээ харьцгаая. Ингээд болох нь тэр.

__________________

Дэ: Ноход энэ бээлийг хотын гаднаас олжээ. Цусанд хутгалдчихсан.

Эл: Роннигийнх уу?

Дэ: Би баталгаажуулах хэрэгтэй. Өнгөрсөн шөнө хасах-20 байсан. Бид одоо зөвхөн цогцос хайж байна. Би түүнд хэлэх ёстой.

Эл: Өө үгүй ээ. Би учрыг нь олчихьё.

Дэ: Чи итгэлтэй байна уу?

Эл: Тийм ээ, би чадна.

Дэ: За за.

Эл: Пицца бэлэн боллоо. Аливээ. Энэ зүгээр л пицца. Энэ чамайг хазахгүй.

Дараагийн ангид.

Од: Ийм зүйл яаж тархах вэ?

На: цус, шүлс,найтаах, ханиалгах.

Од: Вирус энэ сэтгэцийн эмгэгийг үүсгэж болох уу?

Эм: Жэйсон.

Эл: Бид хамгийн муу зүйлд бэлэн байх ёстой.

Эр: Гэр бүлээ хамгаал. Би та нарыг хамгаалын тулд чадах бүхнээ хийнэ.

Эр: Техникийн хэлтэс энэ GPR сканыг сэргээсэн, бас чи Петтигрюгийн олсон зүйлд итгэхгүй дээ.

Хэ: Тэр бүгдийг мэддэг. Нөхцөл байдал ийм л байна, шерифф ээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home