FORTITUDE S1 8

                          “Fortitude S1 Ep8”

Өмнөх ангид.

Тр: Эрик бид 2, 2 7 хоногийн өмнө унтсан. Бид туйлын үдэшлэгээс хойш харилцаатай байсан.

Ю:  Петтигрюгийн алуулсан газраас би энийг олсон. Фортитудын цагдаагийн стандарт хангамж.

Ин: Хаанаас залгаж байгаагаа хэлээрэй.

Кэ:  Мэдэхгүй ээ.

Ро: Битгий дахиж ингээрэй, би энэ бүгдийг чиний л төлөө хийж байгаа.

Эр: Соёог би авах уу?

Ро: Тийм ээ, тавцан дээр аччихсан.

Эр: Тэднийг би авна.

Кэ:  Явья аа, аав аа. Бид гэртээ харих хэрэгтэй.

Од: Би өглөө эх газар руу явна. Явахаасаа өмнө чиний царайг хармааргүй байна.

Ю:  Тэд бүгд Эрикийг хамгаалж байна. Тэд бүгд оролцсон.

Эмч:     Ширли?

__________________

Од: Сүүлийн үед тохиолдоод байгаа ямар ч явдал таны хөрөнгө оруулалтанд аюул уцруулахгүй гэдгийг би батлан хэлье. Бид хэдэн өдрийн дараа өрөмдлөгийн ажлаа эхлүүлье гэж бодож байгаа. Бас эхний шатны ажлаа 12 7 хоногт дуусгахаар төлөвлөсөн байгаа. Бүгд сайн байгаа. Бүх зүйл… Уучлаарай, би энэ дуудлагыг авах ёстой. Өршөөгөөрэй. За?

Дэ: Энэ дахиад болж байна. Доктор Аллердайс. Тэр халдлаганд өртсөн. Бас Ширли алга болсон.

Од: Би засгийн газарт мэдэгдээд бидэнд ямар тусламж үзүүлэхийг нь харья, тэгээд би шууд яваад очно.

Дэ: Гэхдээ өнөөдөр нислэг алга.

Од: Би өнөө орой буцна, бас Дэн. Бодолтой хөдөлнө шүү.

___________________

Пэ: Би амьсгалж чадахгүй байна, Дэн.

Дэ: За. Петра, над руу хар. Нэг хамрын нүхээрээ дөрвөн секунд амьсгал, тэгээд дараад нөгөө хамрын нүхээрээ дахиад 4 секунд. Энэ ядаж л арай дээрдүүлэх байх, за юу?

Пэ: За.

Дэ: Ингрид. Эмч амьсгаатай байгаа эсэхийг шалгаарай.

____________________

Кэ:  Таны гар өвдсөөр л байна уу?

Ро: Тийм ээ, жаахан л.

Кэ:  Бид буцах ёстой.

Ро: Тийм ээ, би одоо тэгж бодож байна.

Кэ:  Та зүгээр үү?

Ро: Кэрри.Кэрри.Кэрри.

Кэ:  Аав аа, аав аа! Аав аа?

___________________

Мо: Жаахан аялалд яваад ирлээ, Хэнри.

Хэ: Сайн байна.

Мо: Би хэдэн оросуудтай ярилцсан. Хэдэн хундаганы дараа их яриа болчихдог юм байна лээ.

Хэ: Миний хувьд ярьж байгаа хүнээсээ л шалтгаална даа.

Мо: Оросууд Фортитуд-д ямар нэг ялзарсан юм байдаг гэж боддог бололтой.

Хэ: Оросууд яаж мэдэхэв дээ. Оросууд тэнд байгаагүй.

Мо: Тэгээд тэнд хэн байсан юм? Билли Петтигрюг нас барахад тэнд хэн байсан бэ? Алив Хэнри. Надтай битгий тогло.Би энэ бүх тоглоомоос үнэхээр залхаж байна.

Хэ: За за, миний чам руу залгасан шалтгаан бол… Тэнд нэг хүн байснийг би харсан юм. Том залуу. Цайвар арьстай, ширүүн харцтай. Тэр яг л цаа бугын өгзөг шиг үнэртэйж байсан. Үнэнийг хэлэхэд тэрний хамгийн сүүлд идсэн юм л тэр байсан байх.

Мо: За за, за.

Хэ: Би үхэж байж болно оо, Мортон. Гэхдээ надтай хүндэтгэлтэй харьцаарай. Би одоо ч шонхорыг гар хөрөөнөөс ялгахтайгаа. Бас хүнийг баавгайнаас.

Эм: Дахиад аллага болсон. Доктор Аллердайс. Тэрнийг хэдэн хэсэг болгочхож.

Мо: Маш их баярлалаа, Хэнри.

_________________

Эм: Би танд кофе нэмээд өгөх үү?

Од: Хоёр хангалттай гэж бодож байна, баярлалаа.

Эм: Хэрэв та цаг авсан бол…

Од: Энэ яаралтай хэрэг. Чи тэрэнд намайг үдээс хойш нислэгтэй гэж хэлсэн үү?

Эм: Тийм ээ.

Од: Тэрэн лүү дахиад залгаад өгөхгүй юу. Бас маш яаралтай гэж хэлээрэй.

Эм: Та заримдаа Фортитудэд удахаараа ертөнцөөс тасарсан юм шиг санагддаг байх.

Од: Уучлаарай?

Эм: Та бүгдээс тасарсан юм шиг санагддаг байх. Тусгаарлагдсан.

Од: юунаас тасрах гэж?

Эм: Дэлгүүр, ресторанууд.

Од: Бусадтай холбоотой гэдгээ мэдрэхийн тулд надад тийм юм хэрэггүй. Бас байгаа газар нь хүнийг бусдаас тасалдаг юм биш. Чи тэрэн лүү дахиад залгаад өгч болох уу?

Эм: Тийм ээ, мэдээж.

Од: Сайн уу, Кент,  Хилдур Одегард байна аа. Сонсооч, надад яаралтай тусламж хэрэгтэй байна. Чиний онгоц хөөрөх боломжтой юу? Өнөөдөр.

_______________

Мо: Би-Би сонссон даруйдаа ирлээ.

Дэ: Би хэргийн газар хамгийн түрүүнд ирсэн хүнээс мэдүүлэг авах хэрэгтэй байна.

Мо: Хэн юм?

Дэ: Маркус Хусеклеппе, Ширлигийн найз залуу.

Мо: Бас Лиам Саттерын багш, тийм үү?

Дэ: Чамд мэдэх юм байгаа юм уу?

Мо: Мэдэхгүй ээ. Орох уу?

________________

Дэ: Чи уурхайчдын үдэшлэгт очсон гэж хэлсэн.

Ма: Чи намайг тэнд байсныг мэднэ. Би ч гэсэн чамайг харсан.

Дэ: Яг хэдэн цаг хүртэл…

Ма: Яг хэдэн цагийг нь мэдэхгүй. Шөнийн 2 ч юм уу.

Дэ: Тэгээд чи гэртээ харьж.

Ма: Пянзнуудаа авчхаад шууд явсан.

Мо: Чи чиний юу гэнэ ээ?

Ма: Би DJ-д пянзнуудаасаа хэдийг зээлсэн юм. Би пянз цуглуулдаг юм л даа. Ихэнхдээ 80-аад оны сонгодгууд.

Мо: Тэрний тоглуулсан сүүлийн дуу ямар дуу байсан?

Ма: OMD-гийн Энола Гэй. Хирошимагийн тухай хүүхдүүдэд заахдаа заримдаа ашигладаг болохоор сайн санаж байна.

Мо: Тийм ээ, би сайн багш гэдгийг чинь харж байна аа.

Ма: Хүүхдүүд их сонирхдог юм. Зүгээр л хэрэглүүр.

Мо: Үгүй ээ, би тоглоогүй шүү. Одоо тэд 8 сарын 6-ыг мартахааргүй болсон байна шүү дээ. Сайн хэрэг. Ихэнх хүмүүс мэддэггүй.

Дэ: Тэгээд чи үдэшлэгээс яг хэдэн цагт…

Ма: Шөнийн 2 цаг, тэр хавьцаа.

Дэ: тийм ээ, чи тэгж хэлсэн.

Мо: Шууд харьсан уу?

Ма: Аанха, тэгээд би Пиэрийг хооллоод, гаргасан.

Мо: Пиэр гэдэг нь?

Дэ: Тэрний нохой.

Ма: Безуковын нэрээр нэрлэсэн юм.

Мо: Мэдээж.

Ма: Та мэдэх үү?

Мо: Мхмм.

Ма: Тэгээд би Ширлид авсан бялүүгаа хөргөгчинд хийгээд орондоо орсон.

Мо: Чи Ширлигийн ээж та 2-ын харилцааг юу гэж тодорхойлох вэ?

Ма: Юу гэж тодорхойлох вэ гэж үү? Бид сайн ойлголцдог байсан.

Мо: Ойр дэлгүүр байсан байх л даа.

Дэ: Тийм ээ, байсан.

Мо: Би ч байсан л гэж бодож байна. Би асуулта дахиад асууя. Чи Доктор Аллердайстай ямар харьцаатай байсан бэ?

_________________________

Ин: Хэн нэгэн энд орж ирээд энэ бүгдийг тарьж дээ. Тэнд!

_________________________

Ро: Кэрри. Кэрри. Кэрри.

Дэ: Кэрри тэднийг гудамжнаас хараад араас нь орсон гэж хэлсэн.

Эри:     Тэр одоо хаана байна?

Дэ: Зочид буудалд халуун шөл ууж байгаа.

Эри:     Ронни хаана байна?

Дэ: Охин тэрнийг мөсөн гол дээр үлдээсэн гэсэн. Гар нь гэмтсэн. Гар нь үхэжсэн байж магадгүй сонсогдсон. Би Петра, Ингрид хоёрыг тэрнийг  хайхаар явуулсан. Петрад үнэхээр хүнд туссан.

Мо: Тэгвэл тэр буруу л ажил сонгож дээ.

Дэ: Энэ Детройт биш.

Мо: Дөхөж л байна.

Дэ: Ширлид үхлийн дараах шинжилгээ хийх хэрэгтэй. Гэхдээ бидэнд хийх хүн алга. Манай цорын ганц эмч хотынхоо эмчийг аврахыг хичээж байна.

Мо: Ширли Аллердайс зүрхний шигдээсээр нас барсан. Тэрний гар цээжнийхээ зүүн хэсгээс базсан байсан. Би задлан шинжилгээгээр, цусны бүлэгнэж харласан титэм судасны бөглөрөл гарна гэдэгт итгэлтэй байна. Цочмог миокардийн шигдээсийн үед тийм байдаг юм.  Ширлигийн цорын ганц харагдахуйц гэмтэл нь гаран дээрх өөрийгөө хамгаалах гэсэн шарх байсан. Тэгээд л болоо. Харин хана дээрх цус доктор Аллердайсынх байсан. Ширли цусыг тэнд хүргэсэн.

Дэ: Хэрвээ…Хэрвээ Ширли ээж рүүгээ дайрсан бол…

Эри:     Боломжгүй ээ, хэн ч наадахд чинь итгэхгүй. Ийм юм ярихдаа болгоомжтой байгаарай.

Дэ: Энэ бол хууль ёсны мөрдлөгө. Бид Маркусыг аль болох удаан хорино. Тэрэнтэй дахиад ярилцах хэрэгтэй байна.

Мо: Би тэрнийг Доктор Аллердайсын харилцааны талаар худлаа хэлсэн гэж бодож байна.

Дэ: Мэднэ ээ.

Мо: Чи хаачих нь вэ?

Дэ: Кэрри дээр оччихоод ирье.

______________

Фр: Тэд Хусеклеппег цагдаагийн хэлтэс дээр барьчихсан байна. 

Жу: Маркус уу? Тэд яагаад тэрнийг барьж байгаа юм? Ширли рүү дайрсны төлөө юу?

Фр: Энэ чухал биш ээ. Хамгийн гол нь тэр Лиам биш Жюльс.

Жу: Би ойлгохгүй байна.

Фр: Би ч гэсэн ойлгохгүй байна. Ойлгоогүй нь ч дээр. Ойлгоно гэдэг чинь Лиамыг буруутгаж байна гэсэн үг.

Жу: Чи тайвшрах хэрэгтэй Фрэнк.

Фр: Ийм жаахан хүүхдийг хэрэгт сэжиглэх чинь инээдтэй хэрэг.

Жу: Чи энийг цагдаа нарт даатгах хэрэгтэй.

Фр: Би мэдэх хэрэгтэй. Бид энд юу болоод байгааг мэдэх хэрэгтэй байна, Жюлс.

Жу: Чи яг хэнийг дэгээнээс мултлах гээд байгаа юм бэ?

_______________

Эл: Эй.

Кэ:  Та аавыг олсон уу?

Дэ: Хараахан үгүй ээ. Эф.

Кэ:  Тэр таачихлаа.

Эл: тийм гэж үү?

Дэ: Би бодол уншдаг юм. Би хүмүүсийг өөрсдөөс нь ч илүү сайн мэддэг юм шүү.

Эл: Хөөх. Тэр өглөөний цайндаа юу ууснаа ч мэдэхгүй.

Дэ: Би өглөөний цай уугаагүй. Бас би одоо кофе уувал дургүйцэхээргүй л байна.

Эл: Тэр сайн хүн байсан.

Дэ: Тийм ээ, байсан.

Эл: Тийм ээ.

Дэ: Гэхдээ хэдэн асуулт байна. Тэрэнд ямар нэг бэртэл байгаагүй. Тэр…ээжийнхээ цусанд будагдчихсан байсан. Тэрэнд биеэ хамгаалсан шарх байсан тэр нь…

Эл: Би юу гэдгийг нь мэднэ ээ.

Дэ: Бас тэрний зүрхний шигдээс болсон шалтгаан нь…

Эл: Үгүй ээ. Үгүй.

Дэ: Би байж болох юм л гэсэн. Бид юу ч мэдэхгүй байгаа.

Эл: Үгүй ээ. Ширли ийм хүчирхийлэл үйлдэж чадахгүй.

Дэ: Би Ширлиг буруутгах гэж байгаа юм биш. Би…Би зүгээр л…Бидэнд юу тохиолдоод байгааг ойлгохыг хичээж байна. Тэр ямаршуу байна?

Эл: Айсан. Гэхдээ дээрдэж байгаа.

Дэ: Тэрнийг харж байгаарай.

Эл: За.

Дэ: Ядаж л бид Ронниг олох хүртэл. За за.

Эл: За. Дэн? Бидэнд юу ч болсон байлаа, Ширли хохирогч байсан. Энд өөр зүйл болоод байна. Илүү муу зүйл.

________________

Ки: Дэн! Ямар чөтгөр нь болоод байгаа юм бэ?

Дэ: Би одоо тун завгүй байна.

Эм: Тэднийг тэр багш олсон юм уу?

Дэ: Тэд биш ээ.  "Тэр доктор Аллердайсыг олсон.

Жэ: Дан, бид энэ залуугийн талаар хэр ихийг мэдэх вэ? Тэгэхээр Фрэнк Саттер хэлэхдээ…

Дэ: Тэгэхээр Фрэнкийг харахаараа надтай ирж уулз гээд хэлчхээрэй.

Ки: Энэ гадныхны л хийсэн хэрэг. Оросууд магадгүй.

Дэ: Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

Ки: Чи тэднийг барьж аваад байцаах хэрэгтэй. 

Дэ: Надад ажил их байна. Бас Донегалаас дөнгөж гарсан хэдэн новш гадныхны талаар ярьж байна. Би та нартай та наргүй болоод байсан юм. 

Ки: Чи тэгэхгүй бол бид тэгнэ ээ.

________________

Эр: Таны хэлснээр түгшүүртэй нөхцөл байдал үүссэн.

Од: Тийм ээ.

Эр: Та зочид буудлын төсөлд үзүүлэх үр дагаварт санаа зовж байгаа байх.

Од: Үгүй ээ, би аралд үзүүлэх үр дагаварт л санаа зовж байна.

Эр: Зөв өө. Бид энийг удирдах зөвлөлөөр оруулах ёстой.

Од: Сайн байна, хэзээ?

Эр: Бид даваа гарагт хуралддаг.

Од: Гэхдээ тэгвэл хэтэрхий оройтно. Бидэнд яг одоо тусламж хэрэгтэй байна.

Эр: Энэ чинь хэцүү шаардлага байна.

Од: Хүмүүс тэнд үхэж байна шүү дээ.

Эр: Сонсооч би өрөвдөхгүй байгаа юм биш.

Од: Би энд өрөвдүүлэх гэж ирээгүй. Би шинжээчдийн баг л гуйж байна.

Эр: Бид одоо хэцүү байдалд байгааг чи мэднэ. 2 халдлага Фортитудэд том зүйл байж болно оо.

Од: Чи дахиад тусламж явуулахгүй тийм үү?

Эр: Хүмүүсийг ийм яаралтай ятгахад хэцүү байна гэж бодож байна.

Од: Зөв өө. Учир нь манайх хол бас жижиг арал болохоор хамаагүй л дээ.

Эр: Мэдээж хамаатай байлгүй яахав.

Од: Учир нь манай эдийн засаг унаж байгаа учраас төрөлт буурч санал ч авахаа байсан. Тиймээс би хэрвээ аз таарвал алслагдсан цаг уурын станц шиг л амьд үлдэх боломжтой.

Эм: Таны машин ирчихлээ.

Эр: Баярлалаа.

Од: За за. Кофегоор дайлсанд баярлалаа.

________________

Од: Би байна аа.

Эри:     Би чам руу залгасан.

Од: Би авахгүй байсан.

Эри:     Тэрийг чинь ойлгосоон.

Од: Доктор Аллердайс амьд байна уу?

Эри:     Судасны цохилт нь сул хэвээрээ байгаа.

Од: Би удахгүй очно оо.

Эри:     Яаж?

Од: Кент Ларссонд тэр жижигхэн хувийн онгоц байгаа.

Эри:     Чи нисэхээс айдаг. Тохиромжтой нислэг хүлээ  Хилди.

Од: Инээдтэй юм сонсмоор байна уу? Тэд миний өрөөнд Бадди Холли тоглож байна.

Эри:     Инээдтэй биш байна.

Од: Чи өөр юм мэдмээр байна уу? Нисэхээсээ өмнө үргэлж гараас чинь барьдаг байснийг санаж байна уу? Би одоо юунаас ч айхгүй байна. Тэгэхээр ядаж л чи нэг юм чадаж.

_________________

Ро: Аав нь удахгүй очно оо, Кэрри хонгор минь. Би одоо холгүй байна. Өө, бурхан минь, би хордчихож. Би үнэхээр хордчихож.

_________________

Эри:     Би гарнаас чинь атгасаар л байгаа.

Од: Би чамайг орхисон.

_________________

Ки: Чи өчигдөр шөнө өөр юу хийсэн? Хеннинг чамайг харсан.

Кэ:  Тэд тэр хүнийг яагаад байгаа юм бэ?

Ки: Тэрний новшийн өмдийг нь шувтал. Чи даарч байна уу? Даарч байна уу? Чи хөлдөж үхмээр байна уу? Хеннинг чамайг харсан!

Эл: Хөөе! Хөөе!

Ки: Чи ойлгож байна уу?

Эл: Та нар чинь яаж байна аа?

Ки: Тэрнээс хэдэн юм асууж байна. Энэ орос новш бас над руу нулимсан.

Эл: Та нар ингэж болохгүй ээ.

Ки: Хэсэг оросууд өчигдөр архидаж байсан. Тэдний өөр юу хийснийг л бид мэдмээр байна.

Эл: Кэрри нааш ир. Чи энэ хүмүүсийн нэрийг мэдэх үү?

Кэ:  Киаран Доннелли. Жейк Роуч. Харин энэ… Хеннинг Бергстром.

Эл: Нааш ир.

Ки: Янхан.

Кэ:  Тэрнийг битгий тоо. Тэр хэнд ч таалагддаггүй. Аав тэрнийг тэнэг амьтан гэдэг юм.

Эл: Тийм ээ. Тийм.

Кэ:  Би гэртээ харьмаар байна.

Эл: Кэрри чи ганцаараа байж болохгүй ээ.

Кэ:  Тэгвэл та ч гэсэн хамт явчих. Илүү өрөө ч байгаа. Бид тэнд аавыг хүлээж болно.

Эл: За за. За.

________________

Дэ: Чи хаана байсан юм?

Фр: Тэр багшийнд. Тэнд хачин юм олон байсан. Юүлүүр дуслын систем бас бус юм.

Дэ: Эд нар юу юм? Чи энийг хаанаас авсан юм?

Фр: Тэрний байшингаас. Би дотогш орсон юм.

Дэ: Яагаад?

Фр: Би эзгүйг нь мэдэж байсан.

Мо: Тэр бол тэжээгч.

Фр: Тийм ээ, ганц энэ ч биш. Хаана байна?

Дэ: Энийг бидэнд үлдээчих.

Фр: Тэгээд одоо яах гэж байна?

Дэ: Одоо хамгийн чухал нь чиний яах гэж байгаа л байна. Чи явж Ронниг хайна.

Фр: Тэрнийг байцаахад чинь би хамт баймаар байна.

Дэ: Үгүй…

Фр: Бурхан минь гэж, Дэн.

Дэ: Фрэнк. Өнгөрсөн шөнө намайг цохиход чинь би яагаа ч үгүй. Өнөөдөр чи хүний байшин луу нэвтэрсэн байна. Одоохондоо гэрч гэж үзэж байгаа хүнийд.

Фр: Үгүй ээ, тэр мөн.

Дэ: Бас энэ чинь бидний мөрдлөгөд аюул учруулж болзошгүй. Тэгэхээр шуудхан хэлье. Чи одоо тайвшраад Ронниг хайхгүй бол би чамайг шууд баривчлах болно.

Фр: Гэхдээ тэр мөн.

Дэ: Тэр бол хачин амьтан бас миний хүүг энэ бүх хачин юмандаа хутгасан.

Мо: Фрэнк, Шерифийг сонс. Бид зохицуулна.

_____________________

Ма: Та нар яаж?

Дэ: Тэр хамаагүй ээ.

Ма: Эднийг ангийн аяллын үеэр авсан юм. Энд анхны ангийнх нь цусыг хүүхдүүдэд түрхдэг уламжлалтай. Би өмгөөлөгч авмаар байна.

Дэ: Тэрийг зохицуулж болно оо.

Ма: Би өмгөөлөгчгүйгээр ямар ч асуултад хариулахгүй.

Мо: За за. Бид энийг асуултгүйгээр хийж болно оо.

Ма: Би одоо ямар ч…

Мо: Бид уран зохиолын талаар ярилцана. Би нэг ном уншиж байсан юм. Шашны тухай ном. Би ч ийм юманд нэг их итгэдэг хүн биш л дээ.

Ма: Гайхшруулж байна шүү.

Мо: Номны нэг зураг миний санаанаас гардаггүй юм. Дэлхийг нэг аквариумаар дүрсэлсэн зураг байсан. Харин дотор нь хүний амьдрал байсан. Яг л жижигхэн загаснууд шиг. Бас бид тэрийг өөр өөр өнцгөөс өөр өөр сэтгэхгүйгээр харж байсан.

Дэ: Шагайж буй Том.

Мо: Тийм ээ, тийм байх, тийм. Тийм ээ, яг тиймэрхүү. Зөв өө. Магадгүй Бурхан ийм л байдаг, дурлагч. Тэнгэрээс агуу цагдаа биднийг ажиглаж байдаг. Сонирхолтой дүрслэл шүү. Ямартай ч энэ аквариум руу харахад би Маркусыг харлаа. Маркус хотын сургуулийн багш. Оросын уран зохиол, нохой, 80аад оны пянзанд дурлагч. Бас би Маркусыг ээжтэйгээ маш сонирхолтой харилцаатайг нь олж харсан. Энэ ээж чинь гэж бодож байна.

Ма: Ээж маань энэнд ямар ч хамаагүй. Та нар энийг хаанаас авсан юм?

Мо: Асуулт асуухгүй, санаж байна уу? Ямар ч байж болно. Чи тэрэнд хэлмээр байна уу?

Дэ: Ширли Аллердайс…ээж рүүгээ дайрсныхаа дараа моргт хэвтэж байгаа.

Ма: Ширли юу?

Мо: Тэр үхсэн Маркус. Бид тэрний цогцсыг олсон. Чиний найз охин. Яг л Лиам Саттер чиний сурагч байсан шиг.

Ма: Яаж… би хэзээ ч… Би хэзээ ч тэрнийг…Би тэрэнд хайртай байсан.

Мо: Хайр гэнэ ээ?

Дэ: Чи тэрнийг үхтэл нь хооллосон.

Ма: Би буруугүй.

Мо: Үгүй ээ, ямар ч байлаа гэсэн чи алуурчин.

Ма: Би мэдэхгүй ээ.

Мо: Чи юу мэдэхгүй гэж?

Ма: Та нарын хайгаад байгаа тэр зүйлийг. Та нар бүх хэргийг над дээр тохсон, бас мэдээж хариу үйлдлийг минь хүлээсэн. Тэр тайван байсан. Тэрнийг уурлаж, ёжилж эсвэл нулимс дуслуулахыг харах гэж. Харин миний мэдэрч байгаа бүхэн инээд, яг л инээх гэж байгаа юм шиг.

__________________

Хэ: Чи хэзээ уулгах юм? Цусыг ярьж байна.

Та: Бэлэн болохоор нь.

Хэ: Намайг бага байхад бид далайн эрэг рүү явдаг байсан. Нэгэн удаа дайны үеэр бид майхныхаа гадаа зүгээр л далай ширтээд сууж байгаа Америк нисгэгчийг олж харсан юм. Бид тэрэн дээр очсоон. Хөөе ноёнтоон яагаад та онгоцоо нисгэхгүй байгаа юм бэ? Гэтэл тэр би сүүлийн даалгавартаа явах гэж байна аа, гэж хариулсан. Юмаа баглаад үлдсэн хоолоо бидэнд өгчхөөд, тэгээд бид тэрний хөөрөхийг харсан, яг л тийм юм болсон. Ганцаардсан сэтгэлийн хөөрөлгүй, бөхөж буй гэрэлд уур хилэн ч үгүй, зүгээр л бодит байдал.

Та: Тэгээд та тэрнийг амьд гарсан эсэхийг мэдсэн үү?

Хэ: Гэхдээ би тэр нисгэгч шиг байсан ч болоосой гэж боддог.

Та: Магадгүй тэр Айдаход тэтгэвэртээ гараа биз. Та итгэж байна уу, Хэнри? Та үнэхээр итгэж байна уу?

Хэ: Миний итгэх үгүй хамаагүй ээ. Хүмүүст домог түүх хэрэгтэй.

___________________

Дэ: Тэгээд чи юу гэж бодож байна?

Мо: Одоо миний өнцөг хэрэг болоо юу?

Дэ: Чи надад таалагддаг гэж би хэлээгүй.

Мо: Би тэрнийг зүгээр л инээсэн болж жүжиглэж байна гэж бодож байна. Тэр яг ч инээмээр байна гэж хэлээгүй. Намайг ойлгож байна уу? Бид тэрнийг гэрт нь хариулаад Пиэрийг хооллуулах хэрэгтэй байх.

Дэ: Тэрнийг явуулах хэрэгтэй гэж бодож байна уу?

Мо: Тийм ээ, тэгээд бидэнд юу байгаа юм? Ямар ч хангалтгүй нотлох баримтууд, сэтгэл зүйн хэдэн утгагүй юм,  бас тэрний байшингаас хулгайлсан, хачин жигтэй зүйлс. Өмгөөлөгч энэ талаар олон асуулт асууна гэж бодож байна.

Дэ: Бид тэрнийг хэзээ ч буцаагаад аваад ирж болно.

Мо: Тийм ээ, гэхдээ тэр бидний барихыг хүссэн загас гэж бодохгүй байна.

_________________

Ро: Кэрри хонгор минь чи энд байна уу? Кэрри? Кэрри хонгор минь чи байна уу? Кэрри? Кэрри? Кэрри? Кэрри? Кэрри хонгор минь энэ чи юу? Хар даа, хонгор минь энэ ээж чинь байна. Тэр төгөлдөр хуур зааж байна. Тэр. . .

_________________

Дэ: Чимээгүй! Бүгдээрээ зүгээр л тайвширч үз.

Эм: Юу? Цуврал алуурчин сул чөлөөтэй явж байхад чи биднийг тайвшир гэж байгаа юм уу?

Дэ: Цуврал алуурчин байгаа эсэхийг бид мэдэхгүй. Одоо хүртэл хохирогчдын тоо ганц л байна.

Эм: Өө тэгээд хөөрхий Ширли яах юм?

Дэ: Бид тэрний жамаараа нас барсан гэж үзэж байгаа.

Эм: Жамаараа гэнэ ээ? Битгий инээд хүргэ Дэн.

Хэ: Энэ бүхэн биднээс шалтгаална. Арал бидэнд энийг хийхийг зөвшөөрөхгүй! Энэ биднийг хагаралдуулна! Амьтад аль хэдийн шинж тэмдэг үзүүлээд эхэлсэн! Тэдэнд хэл!

Ви: Би шинэ хүн л дээ, би энд… Ерөнхийдөө би энэ Гаяагийн онолын талаар сайн мэдэхгүй. Гэхдээ энэ олон талаараа шинжлэх ухаан гэхээсээ илүү зүйрлэл болж ашиглагддаг. Гэхдээ энэ үнэн. Гэхдээ эндхийн ан амьтад хачирхалтай араншин үзүүлж эхэлсэн. Би…

Хэ: Тэгээд би юу хийгээд байгаа юм? Мөсөн зочид буудал барьж байна. Хотын дарга биднээс илүү хөрөнгө оруулагчдаа илүү үздэг.

Эри;     Чи юу яриад байгаагаа мэдэхгүй байна, хөгшин новш минь.

Бүгд:    Боль л доо.

Эри:     Хөрөнгө оруулагчид ч гэсэн хүмүүс.

Хэ: Даргын ганц тоодог хүмүүс нь л тэд биз дээ? Чи ч гэсэн энэнд оролцсон тийм үү?

Эри:     Амаа хамхиач, Хэнри!

Дэ: галаа зогсоо! Хэн буудсан бэ? !Хэн буугаа буудсан бэ?

Эр: Би хараал идсэн хөлөө буудчихлаа.

Эр2:     Тэр санамсаргүй өөрийгөө буудчихлаа.

Дэ: Энэ тэнэгийг эндээс зайлуулаад гипс ч юм уу олж өг. 

Эр: Алив Чарли, бос. Зүгээр л нэг хөлийн хуруу шүү дээ.

Дэ: Бурхныг бодож буугаа буулгаад, түгжээг нь түгж.

Фр: Дэн, чи яагаад багшийг сулласан юм? Маркус Хусеклеппег.

Эр: Тийм ээ.

Фр: Тэр холбоотой нь тодорхой байсан. Тэр хүмүүсийг ямар нэг байдлаар турхирч байна. Ширли, миний хүү Лиам. . .Тэд түүний хохирогчид.

Дэ: За за, хүлээ.

Эр: Тэр энд дөнгөж арав орчим жилийн өмнө ирсэн...Тэрний тухай хэн ч мэдэхгүй.

Жэ: Тийм шүү.

Ки: Тэрнийг энд авчраад байцаа.

Дэ: Бүгд амаа хамхиад Жюлсыг яриулж болох уу?

Жу: Хүмүүс айж байна Дэн. Энд бид тэрийг л ойлгуулах гээд байгаа юм. Энд өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Энэ Фортитуд биш. Миний хүү, миний жаахан хүү тэнд хэвтэж байна. Бидэнд хариулт хэрэгтэй байна.

Дэ: Мэдэж байна аа, би ойлгож байна.

Ки: Бидэнд чиний ойлгосон чинь хэрэггүй. Бид та нарын юу хийхийг мэдмээр байна.

Эр: Яг тийм.

Ки: Чи энэнийхээ учрыг ол, эсвэл бид өөрсдөө олно.

Дэ: Өө тийм үү? Яаж? Дахиад хэдэн хөл буудаж уу?

Ки: Энэний учрыг олох ёстой хүн нь чи юм байгаа биз дээ?

Фр: Бидэнд хариулт хэрэгтэй байна.

Од: Би дөнгөж сая Маргарет Аллердайсыг харчхаад ирлээ. Манай эмч. Бас би… Би орных нь хажууд суугаад… Тэрний надад тусалж байсан тэр үеүүдийн талаар бодсон. Миний дэргэд байсан үеүдийг нь. Бас бидний дэргэд ч байсан үеийг нь. Тэр биднийг аварсан тэр… манай хүүхдүүд өвчтэй байхад үргэлж тэнд байсан. Бүгд хэсэгхэн зуур ч гэсэн тэрний тухай бодоосой гэж хүсч байна. Яг одоо эмнэлгийн орон дээр амь тэмцэж буй сайн найзынхаа төлөө хэсэг чимээгүй байж, хүндэтгэл үзүүлье. Баярлалаа. Одоо бид бүгд тайван байж чадвал энэ хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эм: Бидэнд эх газрын тусламж хэрэгтэй.

Од: Тиймээ. Бас бид тусламжаа ч авна.

_________________________

Кэ:  Хогийн савны доор илүү түлхүүр байх ёстой.

Эл: За ойлголоо. Байна уу, энэ үү? Мөн үү? Сайн байна.

Кэ:  Яагаад энэ асаалттай байгаа юм?

Эл: Мэдэхгүй ээ.

Кэ:  Юу болсон бэ?

Эл: Зүгээр дээ, зүгээр Кэрри. Чи пускатл хаана байдгийг мэдэх үү?

Кэ:  Арын хаалганы хажууд байгаа.

Эл: За.

Кэ:  Хүлээгээрэй.

Эл: Кэрри, алив. Өө л дөө. Надад харуулаач.

__________________________

Дэ: Сайхан амраарай Эрик.

Эри:     Сайхан амраарай.

Мо: Шериф ээ. Хотын дарга маш сайн зохицууллаа гэж бодож байна.

Дэ: Тиймээс л тэр хотын дарга шүү дээ.

Мо: Чи ч гэсэн сайн зохицууллаа шүү. Хохирогчдын тоо нэг гээд л. Зөв өнцөг.

Дэ: Тийм ээ.

Мо: Билл Петтигрю таны хэлснээр хохирогч биш байсан гэж бодвол.

Дэ: Надаас хүссэн асуултаа асуу.

Мо: Санаа зоволтгүй ээ. Би тэгнэ.

Дэ: За за.

Мо: За.

Дэ: Тэгвэл маргааш уулзая.

Мо: Тэгье ээ.

___________________

Эл: Сайн уу. Би Кэрритэй хамт байсан. Эцэст нь нэг юм унтлаа.

Дэ: сайн байна. Би зүгээр л чамайг зүгээр эсэхийг шалгах гэсэн юм.

Эл: Бид дажгүй ээ. Бүх гэрэл унтрахад жаахан айсан ч, зүгээр л гал хамгаалагч буучихсан байсан.

Дэ: За.

Эл: Түрүүн чи эелдэг байсан шүү, Кэрритэй. Сайхан сэтгэлтэй.

Дэ: Тэр сайн хүүхэд. Бид түүний аавыг олох хэрэгтэй.

Эл: Тэр намайг том эгч шигээ гэсэн.

Дэ: Тэр нь чамд таалагдаж байна уу?

Эл: Тийм ээ. Тийм. Орон зай бас гэрэл. Би энд ирэхдээ үүнийг л хүссэн.

Дэ: Би зарим юмыг сайн зохицуулж чадаагүй ээ, Элэна.

Эл: Ямар юм?

Дэ: Бид.

Эл: ямар бид?

Дэ: Кэрри.

Эл: Кэрри.

Кэ:  Манай аав, аав энд байсан. Би аавыг харсан.

Эл: Кэрри энд хэн ч байхгүй за юу? Би зүгээр л зүүд байсан гэж бодож байна. За юу? Аливээ. Чамайг буцаагаад унтуулъя. За? Би тэрнийг буцаагаад унтуулья даа.

Дэ: За за, би явлаа. Би өглөө залгана аа.

Эл: За за, явцгаая.

_________________

Ма: Хөөе! Хөөе! Хөөе!

Фр: Одоо анхаарлаа хандуул! Учир нь энэ миний хичээл заах ээлж! Үнэний цаг муу новш минь!

Дараагийн ангид.

Од: Бид Аллердайсын хэргийг дарах хэрэгтэй. Хэрвээ хэн ч тэрний байдлыг мэдэхгүй бол, Лиам, Ширли хоёр ижил төрлийн халдлага үйлдсэн гэдгийг хэн ч мэдэхгүй.

Мо: Би тэрнийг яаж хөлдөж үхэлгүйгээр дан цамцтай 7 миль алхсныг нь мэдмээр байна.

Дэ: Тэгээд чи Ширлигийн тархийг шинжилмээр байгаа юм уу?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home