FORTITUDE S1 7

                                “Fortitude S1 Ep7”

Өмнөх ангид.

Дэ: Гайхалтай юм аа,  Хильдур.

Од: Одоо хар даа.

Тр: Би Чарлигийн зурвасыг сонссон. Тэр надад үзүүлэх зүйл байгаа гэж хэлсэн.

Ма: Юрий Любимов.

Мо: Тэр хэн юм, бас юу хийдэг вэ?

Ма: Тэр бол Оросын уурхайн хотын хамгаалалтын албаны дарга. Вукобежина.

Мо: Тэрэнд би санаа тавина аа.

Ро: Бид тэдэнд зарж болох юм аваачих хэрэгтэй.

Кэ:  Юу?

Ро: Гэнэтийн бэлэг ээ, алив.

Кэ:  Та гараа бэртээчихсэн.

Ро: Үгүй ээ, би тэгээгүй.

Хэ: Билли Петтигрю баавгайнд идүүлээгүй. Тэр алагдсан. Энэ бүгдийн ард хотын дарга байгаа. Тэрний шерифф тэднийг 2ууланг нь алсан.

Мо: Өршөөх гэж хөнөөсөн, гэхдээ би ганц ч үгэнд чинь итгэхгүй байна.

__________________

Ю:  Билли Петтигрю, есдүгээр өрөө.

Пт: Над дээр биччих Элена. Шинэ найзуудынхаа төлөө.

Ю:  Төлөө.

Пт: Энийг үздээ. Хүлээгээрэй. Аливээ. Би чамайг хангалттай дайллаа. Oдоо намайг уруу татаж болно шүү. Яасан бэ? Чи юу ч ойлгохгүй байна, тийм үү? Энэ чинь л хамгийн сайхан нь. Бүтэн сая байхад чи хараа ч үгүй байдаг шүү.

Эри:     Хөвгүүд чинь гатлага онгоцонд суух хэрэгтэй. Одоо больж үз. Энд хэтэрхий олон хүн хараал идсэн ажлаа хийхгүй байна.

Пт: Ядаж л тэр новшийн эхнэрийнхээ төлөө ажиллаагүй.

Эри:     Юу гэсэн бэ?

Пт: Би Ядаж л тэр новшийн эхнэрийнхээ төлөө ажиллаагүй гэлээ.

Эри:     Амаа тат!

________________

Эри:     Чи чинь яачхад байгаа өвгөн бэ? Амаа хамхиад дотогшоо ор!

Пт: Юу гэнэ ээ?

Эри:     Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов?

________________

Oд: Бид шууд ажилдаа орж чадах уу?

Эр: Үгүй ээ, бид эхлээд угсрах ёстой. Жаахан удах байх.

Од: Маш их баярлалаа.

Эр: Зүгээр дээ.

Од: Баярлалаа. Бүгдээрээ сайн ажиллалаа. Үнэхээр их баярлалаа. Үнэхээр сайн байлаа. Гидравликийг нь суулгах шаардлагатай болохоор суурилуулахад хэдэн өдөр болно гэнэ. Амралтын өдөр гэхэд өрөмдөөд эхэлчих юм шиг байна. Чи догдлохгүй байна уу?

Эри:     Тийм ээ, догдолж байна тийм шүү.

Од: Энэ 7 хоног үнэхээр солиотой байлаа. Та нар бүгд чадах бүхнээ хийсэн. Одоо л бид урагшаа харж чадах нь. Мөсөн дээрх зочид буудал руураа. Бидний ирээдүй лүү.

Эр: Дарга аа, бүгд болчихлоо!

________________

Дэ: Мөрдөгч Мортон өрөөндөө байгаа юу?

Эл: Тэр өглөө эрт гарсан.

Дэ: Хаачсаныг нь мэдэх үү? Тэр чамд юм хэлсэн үү? Елена? Чи надад хариулах хэрэгтэй байна.

Эл: Өнгөрсөн шөнө би Мортоныг харсан. Бас тэр өрөөнийхөө хивсийг сөхөж байсан.

Дэ: Тэнд юу ч байхгүй. Тэр юу ч баталж чадахгүй.

Эл: Би чиний хамгаалалтыг хүсэхгүй байна, Дэн. Би чамаас юу ч хүсэхгүй байна.

________________

Хэ: Хатгаач. Өмнө нь энийг хүн хатгаж байгаагүй биз дээ? Надад өгчих өө, би хийе. За за. Тэгээд одоо яах вэ? Чи миний цусыг уух уу?

Та: Үгүй ээ. Энэ ууна.

Хэ: Хийх гэснээ л хий, Тави.

Та: Хүү унтаж сүнс нь хамгаалалтгүй байх үед энэ тэрний дэргэд байх ёстой.

Хэ: Яг л зүүд манагч шиг. 

Та: Үгүй ээ, яг ч тийм биш. Сонсооч, Хенри, тулж байгаа зүйл нь хэтэрхий хүчтэй байвал Тупилак буцаж ирээд хийсэн хүнд нь муу юм болдог гэдэг.

Хэ: Энэ байхад үгүй ээ.

_________________

Од: Тэгээд явахдаа бэлдчихсэн үү?

Тр: Хэдэн юман дээр гарын үсэг зурна аа. Хэдэн 7 хоногтоо тэрнийг авч чадахгүй юм шиг байна.

Од: Би тэднийг яаруулна аа.

Тр: Тэгвэл баярлах л байна.

Од: Би чамд туслахын тулд чадах бүхнээ хийнэ.

Тр: Би зүгээр л энэ газраас явмаар байна. Баяртай, Хильдур.

Од: Би тэрний зурвасыг чинь утаснаас чинь устгасан. Чарлигийн үг зочид буудлын ажилд саад болно гэж бодсон юм. Намайг уучлаарай, Триш.

Тр: Энэ чинь бүгдийг нь эргээд хэвийн болгочих уу?

Од: Тэр миний сайн найз байсан.

Тр: Тэгвэл би?

Од: Юу гээч, бид бүгдээрээ л тэрнийг алдсан. Зүгээр л явахаас чинь өмнө энийг хэлэхийг хүссэн юм.

Тр: Эрик бид 2 хоёр долоо хоногийн өмнө унтсан. Бид туйлын үдэшлэгээс хойш харилцаатай байсан. 

Од: Наадах чинь худлаа.

Тр: Амралтын өдрүүдээр илүү цагаар ажилласан нь уу? Тэр тэгээгүй. Бид танай байшинд байсан. Чарли мэдэж байсан. Чи үгүй. Тэр жаргалгүй байгаа. Өө тэр чамайг орхихгүй ээ. Гэхдээ тэр жаргалгүй байгаа. Надад хэлсэн юм. Тэгээд л би мэдэж байна.

__________________

Та: Та зүгээр үү, Хэнри?

Хэ: Жаахан толгой эргэж байна.

Та: Та цусан дахь сахарын хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хобноб идэх үү?

Хэ: Үгүй ээ баярлалаа.

___________________

Ма: Сайн уу, бяцхан шувуухай минь.

Ши: Миний хоолой өвдөж байна.

Ма: Чи одоо хүртэл юм идээгүй байна тийм үү?

Ши: Үгүй ээ.

Ма: Тэгэхээр… Надад нэг санаа байна. Би байдаг чадлаараа хичээнэ ээ. Бас энэ. Доош нь дусаахгүй гэсэн үг. Бас энэ. Онцгой амттан. Өтгөрүүлсэн сүү. Амттай, бас тэжээллэг.

Ши: Аа. . . Намайг уучлаарай. Миний бие тийм сайнгүй байна аа.

Ма: За ингээд үзье, тэгэх үү? Юутай ч оролдоод үз. Хэрвээ болохгүй байвал 2лаа өөр юм туршаад үзье. Хөөе…Чи бол хөөрхөн бяцхан шувуухай. Бас чи өдөр ирэх тусам илүү үзэсгэлэнтэй болно.

____________________

Ро: За май, энийг ав.

Кэ:  Хүн идчихсэн юм байна.

Ро: Би шалгасаан хонгор минь. Наадах чинь зүгээр. Чи юм идэх хэрэгтэй. Калори, тэжээлтэй шүү дээ. Чамайг дулаацуулна.

Кэ:  Гэхдээ хүн идчихсэн юм байна шдээ.

Ро: Тэгвэл за за. Май, тэгвэл чи энийг ав.

Кэ:  Би бяслаганд дургүй.

Ро: Тэгээд л би чамд наадхыг чинь өгсөн байхгүй юу. Хар даа, энийг хэн ч идээгүй. Хэн ч хүрээгүй. Чи юм идэх хэрэгтэй, Кэрри гуйя.

Кэ:  Би идмээргүй байна.

Ро: Кэрри, гэхдээ л хоол шдээ, хонгор минь. Идчих гуйж байна. Бид одоо удахгүй ээ, гуйя. Алив. Алив наадхаа идчих. Бид одоо завин дээр очиж, ноён Коарскитэй уулзана.

Кэ:  Өнгөрсөн удаа ирээгүй хүн үү?

Ро: Жаахан үл ойлголцол болсон юм аа.

Кэ:  Тэр дахиад ирэхгүй бол яах вэ?

Ро: Одоо бидэнд энэ байгаа. Соёонууд. Мөнгөтэй бол хүмүүс хүссэнийг чинь хийнэ.

Кэ:  Та хаачих гэж байгаа юм?

Ро: Өө би зүгээр ээ. Наад бялуугаа дуусгаарай за юу? Би бие засаатахья.

___________________

Од: Би эх газраас хэлснийг л дамжуулж байна.  Тэд хүүг дараа 7 хоногт шилжүүлж авья гэсэн. Тэнд тусгай тоног төхөөрөмжтэй.

Эмч:     Тэд хүүгийн байдлыг үнэлэх боломжгүй, тэрнийг ирэх 7 хоногт хаашаа ч явах боломжгүй гэдгийг ганцхан би л мэдэж байна. Хилдур? Өнгөрсөн 7 хоногт болсон зүйл мэргэжлийн түвшинд яав ч хүлээн зөвшөөрөгдөхөөргүй байсан. Бас би ч гэсэн тэрнийг эх газар луу шилжүүлмээр л байна.

Од: Юу? Яг яаан гэж?

Эмч:     Шериф Андерссен хяналтаа алдаж, чи тэрнийг хаацайлсан. Дэн тэрнийг баривчилсны дараа би Фрэнк Саттерыг эмчилсэн. Хэрвээ эндээс өөр газар байсан бол тэр ажилгүй болох байсан юм.

Од: Тэгээд та Дэнийг ажлаас нь халуулах гээд байгаа юм уу?

Эмч:     Энийг эх газраас л шийднэ. Харин чи бас энд байгаа хэсэг хүмүүсийн шийдэх юм огтоос биш.

Од: Тонилж үз, Маргарет. Юу гээч, таныг бас энэ зүйлсийг чинь бүгдийг нь хараал идэг. Маргарет.

Эри:     Өө. Уучлаарай, доктор оо. Тэр чамд уурлаа юу? Би тэрнийг камерт хийгээд тайвшруулчихаж дөнгөнө шүү.

Од: Би одоо ярилцаж чадахгүй нь ээ, Эрик. Би завгүй байна.

Эри:     Би орой 6 цагт уурхайчдын үдэшлэгт бэлдэхээр явна.

Од: За за.

________________

Ин: Байна уу, Фортитудын цагдаа байна.

Кэ:  Байна уу?

Ин: Кэрри юу? Ингрид байна аа, чи намайг санаж байна уу? Хонгор минь бид чамд их санаа зовсон.

Кэ:  Аав биднийг явах ёстой гэсэн гэхдээ би явмааргүй байна. Би гэртээ харьмаар байна.

Ин: Надад хаанаас ярьж байгаагаа хэлээч.

Кэ:  Мэдэхгүй ээ.

Ро: Ямар чөтгөр нь вэ, яаж байгаа юм бэ? Чи яаж байна аа? Байна уу?

Ин: Ронни Ингрид байна аа, Фортитудын цагдаа.

Ро: Яваад мотоцикл дээрээ хүлээж бай.

Ин: Таныг профессор Стоддартыг гэмтээгээгүйг бид мэднэ. Охин чинь гэртээ харихыг хүсч байна бас та одоо сайн бодох хэрэгтэй. Та зөв шийдвэр гаргах хэрэгтэй.

Ро: Би чадна. Би тэгж байна. Би зөв шийдвэр гаргасан.

Ин: Тэгвэл Кэрриг Фортитид луу буцаагаад аваад ир, тэгээд бид учрыг нь олно оо. Би амлаж байна.

Ро: Чи амлаж чадахгүй ээ. Тиймээс бид явна. Чи биднийг зогсоохгүй. Та нар намайг тэрнээс салгаж чадахгүй. Дахиж надад хэлэлгүйгээр битгий ингээрэй, за юу? Би чиний төлөө л ингэж байна. Ганцхан чиний төлөө.

______________________

Мо: Ярилцья. Бид зүгээр л ярилцана. Юу болоов? Чи намайг араа хамгаалуулахаар Фортитудын цагдаа нарыг энд авчирна гэж бодоо юу? Энэ чи бид 2-ын асуудал. Тэгэхээр миний өрөөнөөс хулгайлсан нотлох баримтаас чинь эхэлье. Би зүгээр л ярилцмаар байна гэж хэлсэн. Чи намайг ирэхийг мэдэж байсан тийм үү? Чи бодож үзсэн.

Ю:  Тийм ээ. Би бодсон. Тиймээ тонилж үз. Билли Петтигрюг хэн алсныг би мэднэ. Тиймээс бид тохиролцоо хийнэ. Бас би өөрийнхөө юмыг авч үлдэнэ.

Мо: Тэрийг бид харна аа.

_______________________

Дэ: Хэнри.

Хэ: Дэн. Чи юм уух уу? Би мөрдөгч Мортоныг хайж байна. Тэр алга болсон бололтой.

Дэ: Нээрээ юу? Тэрний хаана байгааг надад хэл.

Хэ: Би тэрийг яаж мэдэх юм бэ?

Дэ: Учир нь та тэрнийг энд авчирсан.

Хэ: Чи юугаа яриад байгаа юм бэ?

Дэ: Та тэр утсаар Лондон луу ярьсан. Та тэрэнд намайг Стоддартыг алсан гэж хэлсэн. Яг л Петтигрюг хөнөөсөн шигээ. Би танд Эленаг юу гэж боддогоо хэлсэн. Би танд итгэсэн. Яг тэр өдөр Мортон тэрнийг байцаалтанд дуудсан. Тэрний бүх амьдралыг сүйрүүлнэ гэж сүрдүүлсэн. Зөвхөн намайг барихын тулд.

Хэ: Үгүй ээ, тийм биш.

Дэ: Би танд итгэсэн Хэнри. Би таныг энэ арал дээр үлдээж тайван ясаа тавихыг чинь зөвшөөрсөн. Би таны төлөө л үүнийг хийсэн. Тэгэхээр надад хэл, Мортон хаана байна?

Хэ: Би дуудлага л хийснээс өөрөөр юу ч хийгээгүй. Би юу хийчихэв ээ?

Дэ: Мэдэхгүй ээ.

___________________

Мо: Чи Эрик Одегард Билли Петтигрюг цагдаагийн машинд суулгахыг яг хараагүй.

Ю:  Тэгэх шаардлага байгаагүй. Тэр алга болсон. Маргааш тэд эрэг дээрээс тэрний цогцсыг гаргаж байсан.

Mo: Чиний надад хэлж байгаа чинь хөдлөшгүй нотлох баримт биш. Би тэр тайланг аваад явна гэж бодож байна.

Ю:  Би энийг Петтигрю алагдсан далайн эрэг дээрээс олсон. Сум нь .375 ангийн бууных. Фортитудын цагдаагийн стандарт хангамж. Эрик Одегардын буутай тулгаад үз. Энэ сумыг би эрэг дээрээс олсон.

Мо: Яагаад өөр цагдаа биш гэж?

Ю:  Тэд бүгд оролцсон. Тэд бүгд Эрикийг хаацайлж байгаа.

Мо: Шериф Андерссен ч гэсэн үү?

Ю:  Тэр Петтигрюгийн биеийн хэсгүүдийн зургийг авч явж байсан. Тэрүүгээрээ намайг сүрдүүлэх гэж оролдсон.

Мо: Тэр яагаад чамайг сүрдүүлнэ гэж?

Ю:  Би оролдсон гэсэн. Би чамд их юм өглөө. Одоо явж болно. Эрик энэ тайлангийн төлөө Пэттигрюг алсан за юу? Гэхдээ одоо энэ минийх.

Мо: Хэрвээ би Эрикийг хорьвол Фортитудын цагдаа чамайг шиншлэхээ болино тийм үү?

Ю:  Тохиролцоо шиг л сонсогдож байна.

Mo: Солиорол шиг л сонсогдож байна.

Ю:  Энийг юу гэдгийг чи сонирхохгүй байна уу?

Мо: Юу? Петтигрю мөсөн доороос юу олсон нь уу? Тэрний  булсан эрдэнэс үү? GPR-ын тайлан ямар байдгийг би мэднэ. Бид юм хайхдаа байнга л ашигладаг юм. Гэхдээ тэнд юу байгааг чи мэдэхгүй. Тийм үү?

_________________

Ро: За, нааш ир. Алив нааш нь өгчих. Нааш ир л дээ. Тийм ээ, одоо чи аюулгүй. Май энийг ав. Чи зүгээр үү? Тиймээ? За. Бид бэлэн. Явцгаая.

Эр: Тэгээд чи соёог авчрав уу?

Ро: Тийм ээ. Тавцан дээр байгаа.

Эр: Одоо би тэднийг авна.  онгоцноос буу. Дахиад чамайг харвал охиныг чинь ална шүү. За, хөдөл.

Ро: За. . . Хонгор минь, бид буух хэрэгтэй боллоо.

Кэ:  Юу болоод байна?

Ро: Завиа андуурчихжээ.

Кэ:  Аав аа? 

Ро: Зүгээр дээ, би андуурчхаж. Бид удахгүй зөв завиндаа сууна.

Кэ:  2лаа гэртээ харья. Явья, аав аа. Бид гэртээ харих ёстой.

_________________

Дэ: Дарга аа.

Од: Чамайг энд байгаа гэж мэдсэнгүй, Дэн.

Дэ: Чи зүгээр үү?

Од: тийм ээ, би… Би зүгээр л… Хүмүүс намайг инээдтэй харагдуулах зүйл ярьж байвал чи надад хэлнэ биз дээ? Эрик. Би Эрикийн тухай ярьж байна.

Дэ: Чи энэ үдэшлэгт явах шаардлагагүй. Би чадна аа.

__________________

Эмч:     Чи яаж байна? Маркус чамайг юм идсэн гэсэн. Чамайг халамжлах хүнтэй байгаад би баяртай байна. Нээрээ шүү. Гэхдээ би ч гэсэн чамд санаа тавьдаг. Чи мэднэ.

__________________

Эм: Гараатахья.

Бүгд:    Уу, уу, уу, уу!

Ин: Бурхан минь, Пэтти.

Пэ: Алив ээ, бид дүрэмт хувцасгүй байна шдээ. Тэгээд аль нь вэ? Эсвэл 2лаа 3ланг нь авчих юм уу?

Ин: Үгүй ээ, чи өөрөө л тэг.

Пэ: Ямар анх удаа биш дээ.

Ин: Тоглоогүй шүү, жаахан аяар л даа. Чи намайг айлгаад байна.

Эр: Оройн мэнд, Фортитуд.

__________________

Фр: Хөөе хүү минь. Би чамд нэг юм авсан.

Эм: Би 2 цаг хүртэл энд байна аа, тэгээд Трулс ээлжээ авна. Чи яагаад харьж болохгүй гэж? Жаахан унтаад ав л даа. Надад зөвхөн гэр бүлийхнийг нь оруул гэсэн. Танай эхнэр та 2 л байгаа юу?

Фр: Тийм ээ.

Эм: Тэгвэл Испани охин буцаад ирвэл би юу гэж хэлэх вэ? Тэр гэр бүлийн чинь найз гэж хэлсэн.

Фр: Тэр энд байсан юм уу?

Эм: Тийм ээ, өнгөрсөн шөнө. Лиам унтаж байсан. Тэр зүгээр л хүүтэй ярилцсан.

__________________

Ин: Үнэндээ бид чамайг өрөвдсөн шүү, Пэтти бид 2. Тэр камерт ганцаархнаа. Бүхэл шөнөжин.

Ви: Тэгвэл чи над дээр зочлох л ёстой байж дээ.

Ин: Тийм ээ, гэхдээ мэргэжлийн талаасаа болохгүй л дээ.

Ви: Зөв өө. Буруу баривчилгааны төлөө.

Дэ: Сайн уу, хотын дарга Одэгард хэдэн үгийг хэлэхийг хүссэн ч өнөөдөр ирж амжсангүй. Тэгэхээр оронд нь би хэлэх нь.

Эр: ТИйм ээ.

Дэ: Ядаж л товчхон байх нь. Бид энд 7-р уурхай болон тэнд ажиллаж байсан зарим эрчүүдтэй салах ёс гүйцэтгэхээр ирсэн. Хүмүүс энэ газрыг бодохдоо, тэд энэ газрыг мөс, баавгай, уулаар төсөөлдөг.  Энэ л бидний тэдэнд харуулахыг хүсдэг зүйл. Гэхдээ та нар үүний дотор нь ажиллаж амьдралаа өнгөрөөсөн. Харанхуйд. Та нарт ч энэ амар байгаагүй нь мэдээж. Бас би та бүгдийг илүү дээр байгаасай гэж хүсч байна. Сүүлийн хэдэн өдөр энд болсон зүйлс… үнэхээр тайлбарлахын аргагүй байлаа. Би…Би энд ийм зүйл болно гэж өмнө нь бодож байсангүй. Бид…Бид Хойд мөсөн далайн нэг арал дээр амьдарч байгаа хэдхэн зуун хүмүүс. Би цөөхүүлээ. Бид бие биедээ хэрэгтэй. Бас бид хотынхоо хэн нэгнийг алдах үед, бүгд мэдэрдэг. Бас энэ л биднийг хүчирхэг болгодог юм. Нэгэн цул. Энэ бүгдийг давахад хугацаа орно оо. Гэхдээ бид чадна. Зун ирж байна. Илүү сайхан өдрүүд ирж явна. Тиймээс… Биднийг орхиж байгаа хүмүүст…farvel ha det bra.

Эр: farvel ha det bra.(Баяртай сайн сайхныг хүсье.)

Дэ: Бас манай шинэ ажил дээр үлдэж байгаа хүмүүст, та нар нүүрсний тортогоо угаасан нь дээр. Хотын дарга Одэгард мөсөн дундах буудлаа  толбогүй байлгахыг хүсч байгаа шүү. Төлөө!

Бүгд:    Төлөө!

_______________

Од: Чи тийм аз жаргалгүй байсан юм бол яагаад надад хэлээгүй юм бэ? Чи надад хэлэх хэрэгтэй гэж бодохгүй байна уу?

Эри:     Би жаргалгүй байгаа юм биш ээ. Би зүгээр л чамтай илүү ойр баймаар байна. Бид тийм ч их хамтдаа байдаггүй.

Од: Би чамтай хамт байдаггүй тийм үү? Чи тэгж хэлэх гээд байна уу?

Эри:     Ер нь бол тийм ээ, тийм. Чиний ажил, чиний төлөвлөгөө…

Од: Миний ажил. Тэгээд чи намайг завгүй байгаа болохоор л миний сайн найзтай унтаа юу?

Эри:     Хилди.

Од: Би өглөө эх газар руу явна. Явахаасаа өмнө чамтай уулзмааргүй байна.

________________

Фр: Чи яагаад миний хүүтэй уулзсан юм бэ?

Эл: Тайвшир.

Фр: Чи тэрэнд юу гэж хэлсэн юм?

Эл: Энд биш. Гуйя. Үгүй Гуйя.

Фр: Яагаад? Чи энэ бүхнийг өөрөөсөө болсон гэж хүмүүст мэдэгдмээргүй байгаа болохоор тийм үү? Аан? Аан?

Эл: Үгүй ээ, энэ биднээс л болсон.

Дэ: Тэрнийг зүгээр орхи Фрэнк. Чи ууртай байна. Би ойлгож байна. Гэртээ эхнэр дээрээ оч.

_________________

Дэ: Би уух юм авч болох уу?

Эл: Чи яах гэж байсан юм бэ?

Дэ: Мэдэхгүй ээ.

Эл: Дахиад намайг хамгаалахыг хүсээ юу?

Дэ: Тэр чамайг цохих гэж байсан.

Эл: Дэн? Дэн? Чи надтай ярьж чаддаггүй. Чи над руу бараг харж ч чаддаггүй. Бид хэзээ ч ярилцаж байгаагүй. Тэгэхээр чи намайг хэн гэдгийг мэдэхгүй. Чи зүгээр л бүгдийг нь төсөөлөөд байна.

Дэ: Үгүй ээ. Чиний буруу.

Эл: За за, тэгвэл Петтигрюд юу тохиолдсоныг надад хэлээч.

Дэ: Би тэрнийг алаагүй.

Эл: Мортон чамайг барьтлаа эндээс явахгүйг чи мэдэж байгаа.

_________________

Эмч:     Ширли? Чи аймшигтай харагдаж байна. Бас халуурч байна. Ирээд энд суу. Бүр хатчихаж. Би чамд ус аваад ирье. Ээ бурхан минь! Ширли ээж нь байна шдээ.

________________

Дараагийн ангид.

Эм: Энд цуврал алуурчин сул чөлөөтэй явж байхад чи биднийг тайвшир гэж байгаа юм уу? 

Дэ: Одоогоор ганц л хүн хохироод байна.

Эм: Хүмүүс айж байна, Дан. Энэ Фортитуд биш.

Эр: Чи тэднийг хориод байцаах хэрэгтэй.

Фр: Энэ тэр л байх ёстой, тэр л энэ бүгдийг бас миний хүүг ийм болгсон.

Ма: Би хуульч авмаар байна.

Фр: Тэрний учрыг олж болно оо.

Эл: Энд өөр зүйл болоод байна.

Од: Би одоо хэнээс ч эсвэл юунаас ч айхгүй байна.

Эл: Тэрнээс ч аймшигтай зүйл…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home