Joy 2015

 

Трэйлэр:

Жо: Кристи надруу хар, заримдаа хүмүүс сайхан эд зүйлстэй болохоороо өөрчлөгдөж болдог миний хэлсэн зүйлийг санаж яваарай. Бид тэвчээр, хичээл зүтгэл гаргасаар энд хүрсэн. Тэгэхээр хэзээ ч битгий дэлхий ертөнц чамд өртэй гэж бодоорой, учир нь амьдрал тийм хүссэнээр чинь байдаггүй юм, дэлхий ертөнц чамд өргүй...Би ахлах сургуульдаа онц сурлагатан байсан тэгээд сайн коллежид орж чадсан ч эндээ ээж аавтайгаа үлдсэн яагаад гэвэл тэд гэрлэлтээ цуцлуулсан.

Тэр: Үгүй ээ.

Рүд: Юу гээч Тэри чи яг л хийн алдагдал шиг бид чамайг харахгүй бас үнэртэхгүй байгаа ч чи биднийг чимээгүй алж байгаа.

Тон: Чиний мөрөөдөл түр хойшлогдчихсон байгаа бололтой.

Жо: Сайхан сонсогдож байна.

Рүд: Чи минь үзэсгэлэнтэй, хуульч эмч гээд л өөр хүмүүстэй гэрлэж болох байтал яагаад заавал тэр гэж би түүний юу хийдгийг ч ойлгохгүй байна.

Жо: Та яаж ингэж хэлж чадаж байна аа?

Неи: Би жирийн хүмүүс, онцгой хүмүүстэй өдөр бүр таардаг гэдэгт эргэлздэггүй.

Жо: Надад энэ санааг бүтээх хүсэл байна.

Кри: Бид шинэ бүтээл хийж байна, энэ үнэхээр ноцтой зүйл.

Пэг: Жоё амьдралынхаа туршид нэг ч удаа бизнес эрхэлж байгаагүй шүү дээ.

Рүд: Би түүнд ажилгүй гэрийн эхнэрээс илүү гэдэг итгэлийг төрүүлсэн бололтой.

Жо: Би гэр бүл шигээ дуусмааргүй байна. Би өөрийнхөөрөө хиймээр байна.

Неи: Чамд амжилт хүсье, алив явцгаая.

Бичиг: энэ зул сарын өдрөөр.

Жо: Том болж амьдралтай танилцана гэдэг нь мөнгө, гэмт хэрэг, урвалт...яг л биднийг санаатай дампууруулах гэж байгаа мэт.

Эр: Чи илүүг төлж чадна.

Жо: Би чадахгүй, төлөхгүй. Тэгээд чи эцэст нь өөрийн бүтээсэн зүйл чинь л чинийх гэдгийг ойлгох болно.

Трү: Өрөөний ширээн дээр буу байгаа, өрөөнд зөвхөн чи болон чиний бизнесийн өрсөлдөгч байгаа, хэрвээ та хоёрын нэг нь л зах зээлд давамгайлж чадна гэвэл чи бууг авах уу Жоё?

Жо: Би бууг авна... Намайг сонсож бай, миний бизнесийн талаар, дахиж хэзээ ч битгий миний өмнөөс үг дуугар.

 

Жоё

 

Эм: Утгагүй юм. Яаж яваад ийм зүйл болсныг би ойлгохгүй байна. Одоо би яах ёстой юм бэ? Би амьдралынхаа туршид энэ зүйлийг л хийсээр ирсэн харин одоо юу хийхээ мэдэхээ больчихлоо. нэхмэлийн үйлдвэрээс өөр зүйл би мэдэхгүй шүү дээ гэтэл тэр бүгд одоо үгүй болчихлоо.

Эм1: Хэн нэгэн миний сул талыг олж харах үед би үүнийг өөрийн давуу талаа болгож хувиргадаг.

Эм: Даника чи үнэхээр зоригтой юм аа. Би лав ийм зүйл хийж зүрхлэхгүй байхаа.

Эм1: Кларинда минь чи өөрийнхөө үйлдвэрийн төлөө ямар нэгэн зүйл хийвэл амьдрал чинь өөрчлөгдөнө гээд төсөөлөөд үз л дээ. Хэрвээ Бартхоломэвийг цааш нь харуулчихвал бүх зүйл сайнаар эргэнэ. 

Бар: Тэр газар дахиж чиний гарт орохгүй, би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Буугаа хая тэнэг охин минь.

Эм: Анхааралтай бай Бартхоломэв, Риж удахгүй ирэх болно тэр Клариндад хайртай хэвээрээ. Харин Жарид надад хайртай.

Эр: Кларинда. Энэ үнэн, би чиний төлөө энд ирлээ.

Бичиг: Хүчит эмэгтэйчүүдийн бодит явдлаас сэдэвлэв...Онцгой нэгэн.

Эмээ: Энэ бол Жоё-ын түүх, харин би түүний эмээ нь. Хүн бүр өөрийн гэсэн мөрөөдөлтэйгөөр амьдралаа эхлүүлдэг.

Бичиг: Рүди-ийн автобус болон ачааны машин.

Эмээ: Харин Жоё-ын мөрөөдөл аавых нь ажиллуулдаг байсан нэгэн төмөр гаражнаас эхэлдэг.

Жо: Жаки Жаки сайн найз, гадил гадил гайхалтай найз.

Тэр: Зээ охины маань сайн найзыг Жаки гэдэг байсан.

Жа: Жоё Жоё гоёхон найз, гадил гадил гайхалтай найз.

Жо: Хөл маань даарах үед би үүнийг тоохгүйгээр тоглоно.

Эмээ: Мөн түүний эгч Пэги. Нохой.

Охин: Зүгээр дээ зүгээр Митзи.

Эмээ: Аав. Ээж, энэ бол миний охин. Харин энэ би, эмээ...3:34... Тэр гараараа их олон үзэсгэлэнтэй зүйл бүтээдэг байсан. Илбэ. Зарим хүмүүс гараараа юм бүтээх дуртай байдаг, тэдэнд тэвчээр болон  төвлөрөх чадвар нь илүү заяасан ба тэд юмс бүтээж үүнээсээ аз жаргалыг мэдэрдэг Жоё тэдний нэг байсан юм.

Жо: Нов ногоон ой модонд хүргэдэг хаалгыг онгойлгоод, би цааш алхсаар олон аюулыг ялан дийлэх болно чоно гэх мэтчилэн. Тэгээд дараа нь би өөрийн байшингаа барьж тэндээ амьдарч бас дэлхий ертөнцөд үзүүлэх бүтээлүүдээ хийнэ. Эсвэл ойн нөгөө талын ордонд байдаг гүнж ханхүү хоёрт өгнө. Харж байгаа биз? Тэд бие биедээ хайртай магадгүй миний хийсэн бүтээлүүдийг хараад намайг ордондоо урих  байх.

Пэ: Чи ч бас царайлаг ханхүүтэй байх хэрэгтэй. Чиний хажууд байх, ханхүү. 

Жо: Үгүй дээ надад ханхүү хэрэггүй. Энэ бол миний онцгой хүч, ханхүүгүй амьдарч чадах хүч.

Эмээ: Миний охин Тэри өрөөндөө тусдаа ганцаараа савангийн дуурь үзэж байна.

Эм: Чи өөрийнхөө газрын төлөө ямар нэгэн зүйл хийвэл амьдрал чинь өөрчлөгдөнө гээд төсөөлөөд үз л дээ. Энэ миний чамд өгөх зүйл.

Эм1: Даника чи үнэхээр зоригтой юм аа. Би лав ийм зүйл хийж зүрхлэхгүй байхаа.

Эмээ: Түүнийг зоригжуулах нь миний үүрэг гэж би боддог байсан. Тиймээс бү түүнд “Чи ирээдүйд зоригтой, ухаалаг бүсгүй болж өсөх болно. Сургуульд яв бас сайхан залуутай учирч өөрийн гэсэн хөөрхөн хүүхдүүдтэй болох болно дээрээс нь өөрийнхөө байшинг бариад өрөөндөө хийдэг бүтээлүүдээ хийж болно ойлгосон уу. Энэ охины мөрөөдөлд юу тохиолдсон гээч энийг үз.

Жо: Ээжээ би өөрийнхөө нэрийн хуудастай зүүлтийг олохгүй байна, тэрэнгүйгээр намайг онгоцны буудлын хамгаалагчид намайг оруулахгүй шүү дээ.

Эмээ: Жоё нэрийн хуудсаа олохгүй байгаа юм уу? Би чамд туслах уу?

Жо: Үгүй дээ.

Эмээ: Хонгор минь сонс, амьдрал бидний үргэлж ярьдаг байсан шиг үргэлжлээгүйг мэдэж байна аа дээрээс нь чиний бага залуу нас өнгөрч байгаа ч хараахан дуусчихаагүй байна. Итгэл найдвараа алдаж болохгүй шүү.

Жо: Баярлалаа Мими.

Эмээ: Зүгээр дээ.

Жо: Ээжээ миний юу олсныг хараач.

Тэр: Юу юм бэ?

Жо: Та яаж мэдэхгүй байж чадаж байна аа? Миний ахлах ангидаа бүтээж байсан нохойны хүзүүвч. Митзигийн хоолой нь боогддог байсныг санаж байна уу? Тэгэхээр нь би түүнийг дахиж хоолой нь боогдуулахгүйн тулд сулруулагчтай нохойны хүзүүвч хийсэн шүү дээ. Хэрвээ та надад оюуныг өмчлөгч эсвэл хуульч хөлсөлж өгсөн байсан бол би ингэж ажилдаа хоцрохгүй байх байсан юм.

Тэр: Бүтээлч Жоё, бүтээлч Жоё хонгор минь чи үргэлж ямар нэг зүйл хийж байдаг шүү дээ. Яаж намайг тэр бүгдийг чинь санана гэж бодоов?

Жо: Тэрнээс чинь болж Харз компанид тэр хүзүүвчний оюуны өмчийн мэдэл байгаа.

Тэр: Би яаж оюуны өмч авахыг мэдэхгүй шүү дээ.

Жо: Энэ юун үнэр бэ? Ээжээ энэ доор иогурт тавиад байхдаа яадаг юм бэ?

Тэр: Даанч тийм байхаа сонин үнэртээд байсан юм?

Жо: Энэ чинь хөгзөрч эхэлж байна ш дээ.

Эм: Тийм ээ би санал нийлж байна, миний амьдрал ийм байдлаар үргэлжилж болохгүй гэж бодож байна.

Тэр: Жоё хэн эргэж ирснийг хараач.

Эр: Тийм ээ Бартхоломэв эргэн ирлээ.

Эм: Үгүй ээ, үгүй.

Жо: Би түүнийг нас барчихсан гэж бодсон ш дээ. 

Эр: Би бол сүнс.

Тэр: Тэр улам хүчирхэгээр сүнс болоод эргээд ирж.

Эм: Сүнс чи яв.

Эр: Миний хүч улам хүчирхэгжсэн.

Эм: Би одоо яах болж байна аа? Ийм байх боломжтой гэж үү?

Эр1: Түүнээс хол бай, Кларинда сүнс чамд юу хийхийг чи мэдэхгүй. 

Эр: Булшны цаанаас ч бас.

Жо: Эмээ нь та нарыг төрсөн өдрийн үдэшлэгт авж явах болно, түр хүлээгээрэй. Сайн байцгаана уу энд юу хийж байгаа юм?

Эм: Түүнийг танайд буцаах гэж ирлээ, би түүнтэй хамт баймааргүй байна.

Жо: Юу?

Эм: Тэр асуудалтай, түүнд одоо өөр очих газар байхгүй манай гэрт амьдраад 2 жил боллоо.

Жо: Аав минь дээ. Юу гээч Тони зоорьнд амьдарч байгаа.

Рүд: Чиний салсан нөхөр танай зоорьнд амьдрах ёсгүй, наадах чинь түүнээс салах  зөв арга биш байна.

Жо: Тийм байж, танийг хаана байлгахаа мэдэхгүй байна. Битгий тийшээ яв л даа ээж наана чинь байгаа.

Эм: Тэри чи түүнийг буцаагаад авч болно тэр надад одоо хэрэггүй.

Тэр: Рүди, Шэронтой байхад юу нь тийм сайхан байсан юм хэлээч.

Жо: Ааваа битгий хариулаарай.

Рүд: Бид Мэтраполитаны урлагийн музэй орсон.

Тэр: Мүзэйний юу нь таалагдсан юм?

Рүд: Юу нь таалагдсан бэ гэж үү? Сонсмоор байна уу? эртний Ромын хөшөө бас дундад зууны хуягнууд, Этрускийн үнэт эдлэлүүд. Цайна газарт нь бас очсон...

Тэр: Мүзэй бол тоос болон үхлээр дүүрэн байдаг юм.

Рүд: Кофе уусан бас сайхан панини идсэн энэ бүх зүйл надад таалагдсан.

Тэр: Хангалттай, чи булшин дотор панини идсэн байна Рүди. Тоостой, уйтгартай булш.

Рүд: Ингэх байсан юм бол яах гэж асуусан юм? Эсвэл чи солиотой хүн юм уу? Яг л галзуугийн эмнэлгийн хүнтэй ярьж байгаа юм шиг санагдаж байна.

Тэр: Өөр юу гэмээр байна ахмад Жак гуай? Өөр юу нь таалагдсан юм бэ дээ?

Рүд: Намайг ахмад Жак гэж байгаа юм биздээ?

Тэр: Тийм ээ чи бол новшийн ахмад Жак.

Рүд: Чи тэгвэл өөрийнхөө юу гэдгийг мэдэх үү? Чи бол хийн алдагдал. Бид чамайг харахгүй бас үнэртэхгүй байна.

Тэр: Би хийн алдагдал биш.

Рүд: Гэхдээ л чи биднийг дуу гаргахгүйгээр хөнөөж байна.

Тэр: Хэлсэн үгээ буцаа Шаронтой өөр юу хийснаа хэл л дээ.

Рүд: Чи бол намгийн царай муутай амьтан.

Жо: Больцгоо, энэ яриаг ингээд дуусга.

Эм: Би лав явлаа амжилт хүсэе.

Тэр: Жоё болгоомжтой байгаарай тэр энэ хавийг сүйтгэнэ шүү.

Рүд: Тийм байж намайг сүйтгэхийг хүлээгээ юу? Чиний байнгийн хүсдэг зүйл.

Тэр: Хамгаалаарай.

Жо: Боль л доо.

Рүд: Хөөе Тэри сэтгэл чинь ханаж байна уу?

Жо: Ааваа үгүй ээ.

Рүд: Энийг сүйтгэвэл яаж байна даа?

Жо: Үгүй ээ, үгүй ээ.

Рүд: Таалагдаж байна уу? Энийг чинь сүйтгэх гэдэг юм.

Жо: Ааваа боль л доо. 

Тэр: Тэр солиорчихож Жоё. Тэр бол солиотой эрэгтэй.

Рүд: Би солиотой юм уу?

Тэр: Тэр толгойдоо асуудалтай юм байна.

Рүд: Чиний зөв би асуудалтай. Харин чи бол хамгийн том асуудал үүсгэгч. Уучлаарай хонгор минь, би ингэхгээгүй юм шүү. Чи ийм зүйл харж болохгүй байсан юм. Намайг үнэхээр уучлаарай, чин сэтгэлээсээ уучлалт гуйя аав нь.

Эр: Энэ бүтэхгүй ойлгож байна уу?

Рүд: Би бүгдийг нь цэвэрлэчихэе.

Жо: Ааваа үгүй дээ битгий цэвэрлэ. Хэрэггүй ээ аав битгий, ойлгож байна уу? Би цэвэрлэчихнэ харин та надад энэ өрөөнөөс гарж тусал. Баярлалаа. Сайн уу залуусаа, орилолдсонд уучлаарай. Мими та нарыг төрсөн өдрийн үдэшлэг рүү дагуулж явна ойлгосон уу?

Рүд: Сайн уу миний хөөрхнүүдээ.

Охин: Та дахиад л юм хагалчихлаа.

Жо: Тийм шүү тэр тэгсэн.

Рүд: Тийм ээ би хэдхэн зүйл хагалсан гэхдээ эмээ чинь энэнд буруутай. Миний буруу ийм жижиг харин эмээ чинь том буруутай.

Жо: Өвөө нь хэсэг хугацаанд бидэнтэй хамт байх юм байна.

Охин: Тийм ээ. Өвөөтэй хамт цагийг өнгөрөөхнээ гоёдоо.

Рүд: Шарон хэзээ ч юмнуудыг өнгөөр нь салгаж угаадаггүй байсан болохоор цагаан юмнууд маань дандаа саарал болчихсон. Гэхдээ чамд шидэт гар байдаг юм чинь энийг чамд даатгаж болох уу хонгор минь.

Жо: Тэгье ээ надад өгчих. Цүнхээ ав.

Рүд: Дэвтэрнүүд болон номнуудаа яах вэ?

Жо: Надад өгчих, би үдээс хойш танд оруулаад өгье.

Охин: Хайртай шүү өвөө.

Рүд: Хайртай шүү.

Жо: Би таны татварыг төлчихсөн байгаа.

Рүд: ...10:09... Чи дуулж чадахгүй байна.

Тон: Тэр энд юу хийж байгаа юм?

Жо: Шэрон түүнийг буцаачихсан, тэр шинэ хайраа эсвэл шинэ орогнох газраа олох хүртлээ бидэнтэй хамт байх болно чи мэднэ шүү дээ...10:28...Ааваа бос.

Рүд: Та хоёрт гэж хэлэхэд энэ бол салах зөв арга биш.

Тон: Та миний яаж салахыг заах болж байна уу?

Рүд: Би бол хангагч Том Жөнэс минь, би өөрийн гэсэн бизнестэй Жоёд зээлээ төлөхөд нь тусалдаг харин чи юу хийдэг юм бэ дээ? Чиний хийдэг зүйл бааранд шөнөжин дуулж Кампбэлээс байнга халагддаг биздээ.

Жо: Тийм байж би энэ зоорийг голоор нь хуваалаа.

Тон: Би салчихсан Рүди тиймээс би хүссэнээ хийх болно.

Рүд: Харин энэ салах зөв арга биш гэж байна.

Жо: Би ажлаасаа хоцрох гээд байна тийм болохоор хүүхдүүдийн өмнө маргалдахгүй байхыг хичээгээрэй гуйж байна ойлгосон уу? Ялангуяа биеэрээ.

Тон: Рүди энийг харж байна уу, энэ микрофонийг? Энэнд хүрэх юм бол би чамд үзүүлээд өгнө шүү.

Жо: Заза би явлаа. Намайг явсан хойгуур бие биенээ хөнөөхгүй байхыг хичээгээрэй.

Эр: Чиний уурлаж байгаа чинь бүгд чиний буруу.

Эм: Кларинда, Кларинда битгий.

Эр1: Кларинда түүнээс хол байгаарай тэр аюултай.

Жо: Өө бурхан минь, энийг засчихсан гэж бодсон ш дээ.

Пэг: Сайн байна Жоё, сайн байна.

Жо: Пэги? Чи энд юу хийж байгаа юм бэ?

Пэг: Юу болоо вэ Мимиг хүүхдүүдтэй хамт төрсөн өдөрт явуулаад л?

Эмээ: Бид зүгээр.

Пэг: Тэд нагац эгч Пэгитэйгээ байхад цагийг илүү сайхан өнгөрөөдөг юмсан. Би тэнэгээрээ түүнийг гүйцэхгүй учир нь тэр буруу хүнтэй гэрлэсэн хэрнээ аль хэдийн хоёр хүүхэдтэй.

Эмээ: Дүүгээ тайван орхи Пэги.

Пэг: Би аавтай уулзаж бизнэсийн тухай ярих гэж ирсэн. Чи гараж луу аавын номыг авчирна биздээ?

Жо: Тэгнэ ээ би оруулаад өгнө аав зооринд байгаа.

Пэг: Тоглож байна аа.

Жо: Мэдэж байна.

Пэг: Хүүхдүүдээ хэдүүлээ ирэхээр чинь хөгжилднө өө ойлгосон уу?

Эмээ: Бид одоо ч хөгжилдөж байна.

Жо: Бид таний ачааг олсон ч одоогоор Клэвланд-д байна. Тэгэхээр бид НюЁорк хот руу буцах ёстой.

Эм: Би гомдол гаргах болно. Миний нөхөр эмээ уух хэрэгтэй байна. Чамайг хэн гэдэг юм? Жоё? Чи өнөөдөр тийм ч нэр шигээ баясгалантай харагдахгүй байна.

Жо: Өнөөдөр миний баясгалантай байх өдөр биш бололтой.

Эм1: Жоё чи тушаал буух бололтой.

Эр: Сайн уу юу байна даа? Сонсооч чи хянагчтай уулзах хэрэгтэй байна.

Эр1: Бид бага зэргийн өөрчлөлт хийх гэж байна чи шөнийн цагаар ажиллах болно.

Жо: Шөнийн цаг гэнэ ээ? Том, би шөнийн цагаар ажиллаж чадахгүй шүү дээ.

Эр1: Бас бид чамайг бууруулах болно.

Жо: Би 2 хүүхэдтэй шүү дээ.

Эм1: Жоё намайг уучлаарай амжилт хүсэе.

Жо: Баяртай Сүсан.

Рүд: ...12:50... Би аваагүй байгаа төмрийн мөнгөө өгөхгүй. Мэдэж байгаачлан тэр ч бас цалингаа хүлээж байгаа, одоогоор тэр нэхэмжлэл явуулаагүй дээрээс нь төмрөө ч явуулаагүй байна. Гэхдээ яагаад нэхэмжлэлээ явуулахгүй байгаа юм бэ? Тэрийгээ явуулж байж би түүнд мөнгө өгнө шүү дээ. Тийм ээ, нэхэмэлэлийг явуул.

Жо: Ааваа би танд миний зээл төлөхөд тусалсанд дахиад баярлалаа гэж хэлмээр байна. Би тооцоонуудыг хийчихсэн бас хөрөнгийг тэнцвэржүүлчихсэн.

Рүд: Баярлалаа.

Жо: Бизнес үнэхээр муу явцтай байгаа нь харамсалтай байна ааваа. Миний бодлоор тэр буудлагын газар ямар ч нэмэргүй юм шиг байна. Үүнийг одоо хүртэл хууль ёсны зүйл гэдэгт итгэмээргүй юм.

Рүд: Надад чадах зүйл байхгүй ээ.

Жо: Энэ олон жилийн дараа ч гэсэн үү?

Рүд: Тэдний л хэрэг шүү дээ. Эцэст нь бидний мэдлийх биш цагдаа нар ч тоодоггүй. Яагаад үүнийг хэрэггүй гэж бодоов?

Жо: Ямар ч нэмэр оруулахгүй байна шүү дээ.

Пэг: Тэгж их нэмэр оруулмаар байвал яагаад чи энэ газрыг мэдэлдээ авж болохгүй гэж? Би ч бас ахимаар байна шүү дээ сайхан хослол өмсөөд л тооцооллыг хариуцаад л.

Рүд: Тийм ээ 9873 мөн байна. Шуудангаа шалгах гэсэн юм.

Жо: Тэр нь юу юм?

Рүд: Үзэг байна аа хэлээрэй. 13, 14 ингээд л болоо юу? Баярлалаа.

Жо: Хэн байсан бэ?

Рүд: Энэ бол 900 дугаар.

Жо: 900 дугаар гэж юу юм бэ?

Рүд: Юу вэ гэхээр бэлэвсэн эмэгтэйчүүд болон гоонь эрчүүдийн хооронд сохор болзооны үйлчилгээ үзүүлдэг газар.

Жо: Сохор болзоо гэнэ ээ? Та бэлэвсэн эсвэл гоонь аль нь ч биш шүү дээ.

Рүд: Ямар ялгаатай юм ганц бие л бол ганц бие. Сайхан эмэгтэйчүүдтэй таараад хайрандаа умбах ч юм бил үү? Хайр байхгүй бол надад хэрэггүй намайг мэднэ биздээ?

Жо: Мэднэ ээ ааваа.

Пэг: Шэрон түүнд тохироогүй тиймээс шинэ хүнтэй болсон нь тэрэнд дээр би шинэ хувцас хүртэл авч өгсөн ойлгож байна уу?

Жо: Ойлголоо, ойлголоо.

Рүд: Байна уу? 7633 мөн үү?

Жо: Сайн хэрэг.

Пэг: Заза хайртай шүү түр баяртай.

Трү: Тийм байна?

Пэг: Баяртай.

Рүд: Сайн уу 9833-аас ярьж байна.

Трү: Сайн уу, юу байна даа.

Рүд: Та их сайхан хоолойтой юм аа.

Трү: Баярлалаа.

Рүд: Бас сайхан аялага...

Трү: Аан би Итали хүн л дээ.

Рүд: Хөөх гадаад хүн байж.

Трү: Танийг хэн гэдэг юм бэ?

Рүд: Намайг Рүди гэдэг харин танийг?

Трү: Трүди.

Рүд: Тоглож байгаа биздээ?

Трү: Үгүй ээ.

Рүд: Танийг Трүди гэдэг юм уу?

Трү: Тийм ээ

Рүд: Рүди ба Трүди надад таалагдаж байна. Хэзээ уулзхаа тохирох уу?

Трү: Сайхан санаа байна. Оройн хоол хамт идэцгээе би танийг очоод авч чадна надад ногоон мэрсэдэс байгаа.

Рүд: Тэгье, 6 хагас гэхэд бэлэн байж байя.

Жо: Болзоонд чинь амжилт ааваа.

Рүд: Баярлалаа, би үнэхээр догдолж байна.

Жо: Юу өмсөж явах юм?

Рүд: Ралф Лаурэний цамц.

Тон: Та бүхэл бүтэн нэг сав үнэртэй ус хэрэглэх шаардлага байсан юм уу?

Жо: Тони.

Тон: Та яг  манай эмээ шиг үнэртэж байна, тэр яг манай эмээ шиг үнэртэж байна шүү дээ.

Рүд: Гуйж байна битгий намайг уурлуул. Битгий стрэсдүүл би тайван бас сайхан харагдах ёстой.

Тон: Уур чинь хүрээ юу? Би ууртай байна, та намайг уурлуулаад байна.

Жо: Аливээ больцгоо.

Тон: Би уурийг чинь хүргээд байна уу?

Жо: Гуйж байна.

Рүд: Миний сүйх тэрэг намайг хүлээж байна.

Жо: Болзоогоо сайхан өнгөрүүлээрэй.

Рүд: Надад амжилт хүсээрэй.

Жо: Санаа бүү зов.

Тэр: Жоё, ус.

Тон: Миний тэмдэг хаана байна аа?

Охин: Ээжээ надад энийг уншаад өг.

Жо: Түр хүлээгээрэй Кристи. Ээжээ дахиад л уу? Та яг наанаа сууж бай, тухтай байна уу? Би танд багсаа угаалтуурт угааж болохгүй гэж хэд хэлэх ёстой юм бэ?

Тэр: Даника хэлэхдээ нойл руу юм хаях нь эмэгтэйлэг үйлдэл биш гэсэн тэгээд би үүнтэй нь санал нийлж таарсан.

Жо: Тийм үү? Тэгвэл яагаад Даникагаа дуудаад соруулахгүй байгаа юм?

Эм: Даника хүссэн газраа өөрийн хүчээ чиглүүлж чадна. Тэр л Даникагийн чадвар.

Жо: Ээ бурхан минь. Хэрвээ энэ асуудал томрох юм бол бид танийг өөр өрөөлүү нүүлгэхээс өөр арга байхгүй зурагт байхгүй өрөө гэсэн үг аймар сонсогдож байгаа биздээ?

Тэр: Битгий тийм зүйл үүсгээрэй Жоё энэ бол миний тухтай үүр.

Жо: Засварчин дуудах хэрэгтэй бололтой.

Тэр: Миний өрөөнд эрэгтэй хүн орж ирнэ гэсэн үг үү?

Жо: Харамсалтай нь би надаас өөр эмэгтэй засварчин мэдэхгүй ээ ээжээ.

Тэр: Чи засаж чадахгүй гэж үү дээ Жоё?

Жо: Миний чадлаас хэтэрсэн зүйл байна.

Тэр: Баярлалаа Жоё.

Жо: Царцаа бол 2оос 3н инчийн урттай том нисдэг шавж, 120 децибэл хүртэл дууг гаргадаг энэ нь зарим утаснаас чанга гэсэн үг. Тэр амьдралынхаа хагасыг газар дээр махчин амьтдаас бултаж амьдардаг. Кристи энэ чиний уншуулмаар байсан ном юм уу? Ер нь энэ ном яаж манай гэрт орж ирсэн юм бэ?

Кри: Нагац эгч Пэги авж өгсөн юм. Тэр хэлэхдээ миний царцаанд дуртай шалтгаан бол түүний гаргадаг дуунаас болсон гэсэн учир нь түүнийг байхад би энэ гэрт ганцаардахгүй.

Жо: Нагац эгч Пэги чамд энэ гэр чамайг ганцаардуулна гэж хэлсэн юм уу?

Кри: Нагац эгч Пэги надад олон зүйл ярьдаг, үргэлжлүүлээд уншаач гуйж байна.

Жо: Би чамайг нагач эгч Пэгигээсээ их зүйл сонсохгүй байсан нь дээр гэж бодож байна.

Кри: Яагаад?

Жо: Олон улсад дахин төрөлтийн бэлэг тэмдэг болох царцаа нь газар ухаж тэндээ 17 жил булагдмал байдаг. Үнэхээр сонин тоо юм? Яагаад заавал 17 жил гэж? Энэн дээр яагаад гэдгийг нь тайлбарлаагүй байна. Жилд 4 улирал байгааг мэдэж байгаа ч яагаад бүхэл бүтэн 17 жил нуугдана гэж? Утгагүй юм, энийг уншихаа больцгооё. Чи нойрмог байна орондоо орцгооё.

Кри: Би эмээтэй унтмаар байна.

Жо: Үгүй дээ чи дээд давхарт унтана.

Кри: Эмээтэй...

Жо: Заза болгоомжтой энд нүх байгаа шүү. Жаахан хэвтчихэе. Би яг л шоронд байгаа мэт санагдаж байна.

Тэр: Үгүй дээ Бартхоломэвийн экс л тийм байдалд  байгаа харин үүнийг нь Кларинда мэдэхгүй ч Даника түүнд сэтгэлтэй. Тэд хичнээн Клариндаг буруутгаж байгаа ч Диана энэ бүх хэргийн буруутан.

Эм: Үгүй ээ.

Эм1: Тийм.

Эм2: Энэ бүхний ард Кларинда чи байж.

Эм1: Би учрийг нь тайлах болно оо.

Эм2: Чи маш том алдаануууд хийсан байна.

Эр: Энэ Кларинда байсан.

Эм1: Хэн ирснийг хараач.

Эм: Хэн ирснийг хараач.

Эр1: Хэн ирснийг хараач.

Хүү: Бид өнөөдөр энд 17 жилийн өмнө алдсан нэгнийхээ төлөө ирээд байна. Та санаж байна уу?

Рүд: Пэги надтай явна харин Жоё бидэнтэй заримдаа ирж уулзах болно. Бид түүний цаасан ойг авж явах болно.

Тэр: Наадах чинь Жоё-ын нандигнадаг зүйл нь энэ гэрт үлдэх ёстой.

Рүд: Үгүй.

Тэр: Жоё, сэрээрэй Жоё. Хэн нэгэн хонх дараад байна.

Жо: Жаки. Бурханы авралаар чи ирлээ.

Жа: Юу болсон бэ ойрд харагдахгүй болохоор чинь миний санаа зовоод ирлээ. Эцэг эхийн хурал дээр ч ирэхгүй.

Жо: Чи мэднэ биздээ ээж дандаа л багсныхаа үсээр угаалтуур бөглөж байдгийг.

Жа: Өрөөнд нь байдаг хоолойг ярьж байна уу?

Жо: Тийм ээ тэр дахиад л бөглөчихсөн.

Жа: Дахиад уу?

Жо: Тийм ээ тэрнээс болоод би бүр шалан дээр нүх гаргачихсан байгаа. Мөнгөгүй байхад ээжийн өрөөний шалан дээр аварга нүх байгаа гээд л бод. Аав хичээнгүй ажилладаг ч саяхан түүнд золгүй явдал тохиолдсон. Аавыг хурдан шинэ найз охинтой болоод зоорьноос гараасай гэж хүсэж байна.

Жа: Тэр Тонитой хамт зоорьнд байгаа гэсэн үг үү?

Жо: Тийм тэд бие биенээ үзэн яддаг.

Жа: Тийм шүү.

Жо: Энэ бол сүйрэл тэдний маргаан хэзээ ч дуусахгүй. Мэдэхгүймдаа, тэр яахав чамаар юу байнадаа? Гэрийхэн нь сайн уу? Юу хийцгээж байна даа?

Жа: Тэд сайн байгаа.

Жо: Ажил чинь хэр байна?

Жа: Ажилтай ажилгүй болно доо.

Жо: Бидэнд юу тохиолдоо вэ Жак? Бидний мөрөөддөг байсан зүйлс биднээс улам л холдоод байгаа юм шиг санагдаад байна.

Жа: Энэ бүхний эхлэл болох тэр нэг шөнийг санаж байна уу? Хамтлаг тоглоод л бүх зүйл шинэ мэт л санагдаж байсан...Жоё чи иржээ, ирсэнд чинь баярлалаа, энэ миний найз залуу Андрэ.

Жо: Сайн уу Андрэ.

Эр: Танилцсандаа таатай байна.

Жа: Харин энэ миний багийн найз Жоё, наашаа ор л доо. Манай хөгжмийн ангийхантай танилц нягтлан бодогч бүсгүй минь.

Жо: Анги гэж үү? Тэд үнэхээр сайн юм аа.

Жа: Тийм ээ тэд бол багш нарын хамтлаг.

Жо: ...21:24...Тэр халзан залуу хэн бэ?

Жа: Манай хөгжмийн багш.

Жо: Энэ байшин тэрнийх юм уу?

Жа: Тийм ээ. Тэр Вэнэзүалагаас ирсэн.

Жо: Хажууд нь байгаа залуу хэн бэ?

Жа: Тэр хөгжмийн багшийн нь хүү нь.

Жо: Ээ бурхан минь.

Тон: Алив ээ чи бүжиглэж байна.

Жо: Би юу хийгээд байна аа?

Тон: Чи бүжиглэж байна.

Жо: Үгүй ээ.

Тон: Би чамд аавынхаа байшинг сонирхуулая.

Жо: Юу?

Тон: Алив ээ. Би дуучин болох болно.

Жо: Тийм үү?

Тон: Тийм би шинэ үеийн Том Жөнс болох болно.

Жо: Нэг л Том Жөнс байгаа шүү дээ наадах чинь том мөрөөдөл байна.

Тон: Мэдэж байна аа гэхдээ тэглээ гээд мөрөөдлөө орхиж болохгүй шүү дээ. Өөрийнхөө дуртай зүйлийн араас явах хэрэгтэй.

Жо: Үнэн шүү.

Тон: Аав маань тэгж сургасан юм. Харин чи?

Жо: Би нохойны хүзүүвч бүтээсэн ч өөрийн оюуний өмчөө болгож чадаагүй, чадахгүй юм шиг байна. Би бас ахлах ангидаа онц сурлагтан байсан, тэгээд Бостонд их сургуульд орсон ч ээж аав маань салж байсан учраас ээждээ туслаж эндээ байхаар болсон, хажуугаар нь аавынхаа бизнест нягтлан бодогчийг нь хийж туслаж байгаа.

Тон: Мөрөөдөл чинь түр хойшилчихсон байгаа бололтой. Үгүй гэж үү?

Жо: Сайхан сонсогдож байна.

Тон: Энэ дуу хотын найрлалд орох дуу хоёулаа хамт дуулая.

Жо: Үнэхээр сайхан сонсогдож байна.

Тон: Чиний ээлж.

Жо: Үгүй ээ.

Тон: Аливээ.

Эмээ: Охиныг маань зоригжуулах хүн хэрэгтэй үед тэр залуу гарч ирсэн юм.

Жо: Хаашаа явж байгаа юм бэ Тони?

Эмээ: Тэр хэзээ ч түүний оролдож үзэхээргүй байсан хөгжимд оруулж чадсан.

Рүд: ...24:20...Чи минь үнэхээр үзэсгэлэнтэй бас ухаантай байтал яагаад заавал ийм залуу гэж, хуульч эсвэл эмч гээд л өөр сайхан залуучууд байж болох л байсан шүү дээ. Энэ хүн юу хийдгийг нь ч ойлгохгүй юм байна.

Жо: Та яаж ингэж ярьж чадаж байна аа?

Рүд: Салахад оройтоогүй байна шүү.

Жо: Ааваа.

Пэг: Орцгооё.

Рүд: Бодоод үз л дээ.

Жо: Аав л даа.

Эр: ...25:06...Бид бол хайраар дүүрэн бас бат бөх гэр бүл, би эхнэртэйгээ гэрлэснээс...

Рүд: Надад хэлэх юм байна.

Жо: Ааваа тэр ярьж дуусаагүй байна шдээ.

Рүд: Сая дуусгачихлаа. Би хоёр бүтэлгүй гэрлэлт хийсэн хүн, эхний бүтэлгүй гэрлэлтийн маань охин Пэги, тэр хоёр дахь бүтэлгүй гэрлэлтээс минь төрсөн Жоё-д тийм ч дуртай биш.  Би Жоё-ын ээжтэй гэрлээд бүхэл бүтэн хараал идсэн гунигт 18 жилийг хамт өнгөрөөсөн.

Жо: Ааваа арай ч дээ суу л даа.

Рүд: Гэхдээ би одоо тэр бүхнээс салж өөрийн амьдралын гэрэл гэгээ болох Шэронтой учирсан. Чиний төлөө хонгор минь.

Жо: Ааваа.

Шэр: Чи бол миний залуу.

Рүд: Чиний төлөө хундгаа өргөе.

Жо: Аав боль л доо. Больчих тэгэх үү?

Тон: Рүдолф гуйж байна одоо хангалттай. Сэтгэл чинь ханав уу?

Рүд: Ханалаа. Миний юу олсныг хараач, салахын ерөөлийн хундага. 

Эр: Төлөө.

Рүд: Би энэ залуусыг сална гэдэгт 50 хувийн итгэлтэй байна. Төлөө хүмүүсээ, цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Жо: Тони бос л доо гуйж байна. Кристи юу ч идээгүй бас Томигийн хувцсийг өмсүүлэх хэрэгтэй байна. Кристи минь дээ юу хийгээд байгаа юм бэ? Бос л доо би танай даргад чамайг өнөөдөр ажилдаа очно гээд хэлчихсэн шүү дээ.

Тон: Яах гэж худлаа хэлж байгаа юм бэ?

Жо: Тэгэхгүй бол чи дахиад л ажлаасаа халагдана.

Тон: Үгүй ээ хонгор минь би өвчтэй байна.

Жо: Чи өвчтэй биш шартсан байна.

Тон: Би тэглээ ч тийм ажил хийх хүн биш би чинь дуучин.

Жо: Чи дуулаад мөнгө олохгүй яг одоо машиндаа суугаад ажилдаа яв.

Тон: Чи намайг хүчээр өөр хүн болгох гээд байна ш дээ.

Жо: Хангалттай Тони би энэнээс цааш чадахгүй нь би ухаанаа алдаж байна. Би ээж аав шигээ дуусмааргүй байна.

Эмээ: ...26:59... Цаг хугацаа урагшилж бас хойшилдог, цаг байрнаасаа хөдөлдөггүй.

Трү: Би зурагтайгаа адилхан харагдаж байна уу эсвэл өөр байна уу?

Рүд: Надаар тоглож байна уу чи яг л амтат шарсан гадил шиг байна. Чи бол яг л далавчаа дэвж байгаа сахиусан тэнгэр шиг.

Трү: Хөөх чи үнэхээр яруу бас романтик хүн юм аа.

Рүд: Үнэнийг л ярьж байна.

Трү: Чи яг миний өөд болсон нөхөр Мористой адилхан юмаа.

Рүд: Морис америкаас гаралтай байсан харин чи Итали чиний нэрийг юу гэдэг юм бэ?

Трү: Миний нэр үү, миний Итали нэрийг Жэлтрүдэ гэдэг.

Рүд: Жэлтрүдэ.

Трү: Тэгээд тэр намайг Трүдэ гэж дууддаг байсан энэ нь илүү америкжаад Трүди болсон.

Рүд: Трүди.

Трү: Чи гэрийнхээ бүх гишүүдийг дагуулаад манай Морисийн завин дээр айлчилж ирээч. Хүүхдүүдээ бас ач зээ нараа гээд бүгдийг нь.

Рүд: Моторт завь юм уу?

Трү: Үгүй дээ 20 метрийн өндөртэй далбаат завь байгаа.

Рүд: Хөөх аварга эд байна, аварга.

Трү: Тийм ээ.

Рүд: Тэгэлгүй яахав. Би сайхан хоол унд бэлдээд очиё.

Трү: Гэхдээ улаан дарс авчирж болохгүй шүү цагаан модон дээр маань толбо үүсгэчихэж магадгүй, нандин эд байгаа юм.

Рүд: Ойлголоо улаан дарс авч орохгүй.

Тон: Би улаан дарс аваад ирлээ.

Трү: Үгүй ээ үгүй уучлаарай завин дээр улаан дарс гаргахгүй.

Рүд: Улаан дарс болохгүй Тони, улаан дарс болохгүй.

Тон: Яагаад? Сайхан дарс ш дээ.

Рүд: Тос Жөнс энд юу хийж байгаа юм бэ хэн түүнийг урьсан юм?

Жо: Тэр надтай хамт хүүхдүүдийг харахад туслах гэж ирсэн юм.

Рүд: Би Пэгиг туслуулах гээд авчирсан ш дээ.

Жо: Пэги хүүхдүүдэд маань миний талаар муухай юмнууд ярьдаг.

Пэг: Би сайхан зүйлс ч бас хэлдэг.

Тон: Сайхан дарс шүү дээ.

Трү: Чи ч гэсэн дуудлагтай ярьдаг юм байна.

Тон: Тийм ээ.

Трү: Чи хаанаас ирсэн юм бэ Паэсано?

Рүд: Паэсано гэнэ ээ? Түүнийг битгий онгириогоорой гуйж байна.

Тон: Би Вэнэзүэлагаас ирсэн хонгор минь. Чи энэ дууг мэдэх үү?

Трү: Би яагаад охиныг чинь тэрэнд хайртай хэвээрээ байгааг одоо л ойлголоо. Аливээ гараад ир залуу минь.

Рүд: Муу өдөр болох нь ээ.

Жо: Ааваа.

Пэг: Төлөө.

Жо: Завин дээр ийм хүйтэн байна гэж бодоогүй юм байна.

Трү: Нөхөр бид хоёр анх Милано дээр усны хувцасны үзэсгэлэн худалдаа дээр танилцаж байсан. Тэр хэлэхдээ “өвлийн улиралд усан онгоцоор аялах нь худалдааны ертөнцийн амьдралтай харьцуулж болох хамгийн тод жишээ” гэж хэлдэг байсан.

Трү: ...29:30...Өө үгүй ээ. Морисийн цагаан модон шал.

Рүд: Агуу адал явдалтай хэрэг, сайн байлаа Том Жөнс.

Тон: Трүди, чиний уур хүрж байгааг ойлгож байна л даа гэхдээ хэрвээ Морис байсан бол агуу адал явдалтай хэрэг гэж хэлнэ гэж бодохгүй байна гэж үү?

Трү: Тийм шүү чиний зөв том асуудал биш тэр диваажин дээрээс инээгээд л өнгөрөөх байх. Хэдүүлээ цаасан аяга хэрэглэдэг байж.

Тон: Тэр чинь их ялгаатай шүү дээ. Ийм сайхан дарсанд хундага л хэрэгтэй тийм биш гэж үү?

Эмээ: Ээ бурхан минь. Түүний гаран дотор нь шил шигдээд орчихож.

Тон: Чи зүгээр үү хонгор минь.

Эмээ: Тэр ямар нэгэн юм бодож байгаа бололтой Тони.

Жо: Нэг утас нөгөөг үргэлжлүүлнэ.

Рүд: Тэр өөртэйгөө яриад байна хачирхалтай хэрэг. Хонгор минь явж орондоо ор.

Жо: Хэрвээ нэг үргэлжилсэн утас байвал.

Эр: Сайн уу би Түссант байна.

Рүд: Түссант гэнэ ээ? Энэ залуу хэн бэ? Миний хүн лав биш чи танидаг юм уу?

Тон: Үгүй ээ.

Жо: Өө засварчин шүү дээ.

Рүд: Тэр энд яах гэж ирсэн юм.

Жо: Тэригийн тарьсан хэрэг өөр юу л байв гэж дээ.

Рүд: Аан тийм Тэри.

Тэр: Байз хүлээгээрэй, энэ залуу миний өрөөнд орж ирж яах гэж байгаа юм бэ?

Жо: Түүнийг...

Эр: Түссант гэдэг.

Жо: Түссант. Тэри, Түссантай танилц.

Тэр: Би сая кинонуудаа бичиж байлаа, тэр яахав хэр удах вэ?

Эр: Нэг өдрөөс хэтрэхгүй ээ.

Тэр: Энэ хүн ямар аялагаар яриад байна аа Жоё? Ямар улсаас гаралтай юм бэ?

Эр: Хэйти.

Жо: Хэйти.

Тэр: Хэйти.

Эр: Франц Креоло хоёрын холимог аялага.

Жо: Франц Креоло.

Тэр: Түүнийг энд юмаа засаж байх хооронд киногоо үзмээр байна энд хөшиг өлгөөд өгж болох уу?

Эр: Тэгэлгүй яахав надад өлгөгч байгаа.

Тэр: Баярлалаа ноёнтоон.

Эр: Зүгээр дээ бүсгүй минь.

Тэр: Бүсгүй гэнэ ээ?

Жо: Танд энд ажиллахад чинь амжилт хүсье.

Рүд: Одоо орондоо орвол яасан юм? Өрөөндөө очоод орондоо ор.

Жо: Би унтмааргүй байна. Би дахиж тэр хар дарсан зүүд зүүдэлмээргүй байна.

Рүд: Алив ээ чи нэг зүүдээ хоёр дохоо зүүдлэхгүй шүү дээ тэр чинь боломжгүй зүйл.

Жо: Та худлаа ярьж байна би багадаа Пэгитэй хамт байсан үеийн зүүдээ маш олон удаа зүүдэлсэн, маск бас халаттай зүүд.

Рүд: Утгагүй юм.

Жо: Үгүй, үгүй.

Рүд: Чи нэг зүүдэлсэн зүүдээ давтаж зүүдлэх боломжгүй магадгүй наадах чинь...

Эмээ: Рүди тэр юм бодож байна.

Тон: Тэр магадгүй зүүд зүүдэлж байгаа байх тэрнийхээ учрыг олох гээд ч байгаа юм билүү.

Жо: Би ямар нэгэн юмний учрыг олмооргүй байна би зүгээр л сайхан унтмаар байна.

Рүд: Тэрэнд хүүхдийн ханиадний эм өгөөд унтуулчихая.

Тон: Тэгж хэрэглэх нь юултай биш гэж үү?

Эмээ: Аюултай.

Тон: Тийм байна хугацаа нь дуусчихаж.

Рүд: Май хонгор минь уучих.

Эмээ: Үгүй ээ.

Рүд: Алив дахиад нэг хийчих.

Тон: Рүди.

Жо: Хийчих ээ Тони.

Эмээ: Юу л хийгээд байна даа.

Рүд: Хий Тони. Дахиад нэг.

Эмээ: Одоо хангалттай, болно. Би тэрэнд халуун нимбэгтэй цай хийж өгье, тэр л түүнд хэрэгтэй.

Тон: Яаж энэний хорийг нь гаргахийг та мэднэ биздээ?

Рүд: Энэ чинь байгалийн эд, ургамлын гаралтай болохоор хортой биш.

Эм: Швэйцарийн лам намайг баривчилсан гэтэл тэр лам нь үнэндээ баян айлын замгамжлагч хүү байсан. Байсан биш одоо хүртэл хэвээрээ.

Жо: Би ганцаараа баймаар байна.

Рүд: Түүнийг шатан дээр унтуулах нь зөв гэж бодохгүй байна.

Тон: Энэ буйдан дээр тавьчихая.

Жо: 17 жил гээд бодоод үз. Бид 17 жилийн турш нуугдаж ирсэн. 17 жил. 17 жилийн өмнө бид юмс бүтээдэг байсан гэтэл тэр бүгд зогсчихсон юу болсон юм бэ? Чи нуугдаж байхдаа аюулгүй байдаг учир нь хүмүүс чамайг харж чадахгүй. Гэхдээ юу гээч, чи өөрөөсөө ч бас нуугдаж байна гэсэн үг.

Тон: Хонгор минь юу болсон юм бэ?

Жо: Тони чи зооринд амьдрахаа болих хэрэгтэй, өөрийн гэсэн байшинтай бол.

Тон: Юу? Яагаад? Би шөнө гарж бааранд дуулдаг болохоор уу? Тэрнээс болж ингэж байна уу?

Жо: Үгүй ээ, учир нь бид салаад 2 жил болж байна, бид биенээсээ сэтгэлээ татах хэрэгтэй. Чи эндээс нүүх хэрэгтэй. Рүди, та ч бас нүүх хэрэгтэй.

Рүд: Юу?  Зоорь одоо минийх болж болох нь байна шүү дээ.

Жо: Дахиад нэг хэлэх зүйл байна Рүди, маргааш би танай ажлийн өрөөнд Трүди та хоёртой уулзаж Трүдигийн миний үйлдвэрлэлийн шинэ санаанд хөрөнгө оруулах талаар нь ярилцмаар байна.

Рүд: Үгүй ээ, би түүнтэй илүү дотно болох гэж хичээж байгаа тиймээс би тэгж чадахгүй, тэгэхгүй. Бас үйлдвэрлэлийн санаа гэж юу яриад байгаа юм? Юу юм?

Жо: Би үргэлж таний хажууд байсаар ирсэн, би тэгэхийн тулд сургуульдаа ч явахгүй оронд нь ээж та хоёрын салалтанд туслаж танд нягтлан бодогчоор ажилласан. Би танийг энд хүссэн үед чинь байлгадаг байсан, юу ч болж байсан хамаагүй. Харин одоо би таниас эелдгээр надад хариулах ёстой ачийг тань асууж байна. Хэрвээ та зүрх лүү гээ өнгийж харах юм бол миний зөв гэдгийг ойлгох болно. Кристи, надад чиний тосон харандаа, өнгийн харандаа бас цаас хэрэгтэй байна.

Кри: Миний өрөө лүү явцгаая.

Жо: ...35:39...Чи миний хэлэх гэж байгаа зүйлд итгэхгүй байхдаа, чиний надад санал болгосон засварчин байгаа ш дээ?

Жа: Аан тийм Түссант.

Жо: Би түүнийг дуудсан юм тэгсэн чинь Тэри тийм ч таатай хүлээж аваагүй Рүдигээс 8 жилийн турш нэг ч удаа өрөөндөө эрэгтэй хүн оруулаагүй болохоор надаар даавуу өлгүүлж өрөөгөө тусгаарлуулах дээрээ тулсан. Миний хэлэх гээд байгаа зүйл бол хэрвээ та миний энэ шинэ санааны боломжийг ашиглаад хөрөнгө оруулалт хийх юм бол та илүү их ашиг хүртэнэ гэсэн үг.

Пэг: Ааваа Рикод дугаар 5ыг чимээгүй бай гээд хэл дээ.

Рүд: Рико дугаар 5 зогс наадхаа унтраа.

Жо: Энэ бол 53 инчтэй стандарт бариул, эргэдэг хэсэг нь шал арчигчийн толгойтой холбогддог, эндээс эхлээд бага зэрэг ойлгомжгүй байж магадгүй. Энд эргэдэг хэсгийг шал арчигчийн үзүүр хэсэг энэ хэсгийг юу гэдэг билээ? Үзүүртэй холбох товчлуур байгаа. Тэгэхээр хэрвээ бариулыг нь татах юм бол шал арчигчийн толгой нь сулрах болно. Тэгэхээр та гараараа хүрэхгүйгээр шал арчигчаа мушгаж чадна гэсэн үг.

Трү: Бидний харж байгаа зүйл зүгээр л нэг хүүхдийн зураг байна шүү дээ бид толгой эсвэл сүүл бүтээж чадахгүй.  

Дүр: Бид сайн мэдэхгүй байна.

Тон: Наад шүүрний толгой чинь үс шиг унждаггүй гэсэн үг үү?

Жо: Унждаг гэхдээ үргэлжилсэн утас нэг үзүүр нь нөгөө үзүүртэйгээ холбогддог.

Тон: Би ойлгохгүй байна.

Трү: Би ч бас ойлгохгүй байна.

Дүр: Би бас, тэр энд яах гэж ирсэн юм?

Трү: Тэр юу хийж байгаа юм?

Жо: Тэр бол миний хүүхдүүдийн аав бас намайг харж ханддаг миний найз.

Кри: Бид шинэ бүтээл хийж байна.

Эмээ: Төлөө. Тийм ээ.

Жо: Чиний зөв Кристи.

Кри: Энэ үнэхээр ноцтой бас чухал ач холбогдолтой эд.

Жо: Тийм ээ.

Кри: Би тэрэнд нь тусалж байна.

Жо: Чи сайн тусалж байна.

Тэр: (францаар ярих)Түссант надад Франц хэл зааж байгаа, ажилсаг гэхийг францаар..тийм, эхэндээ би ямар нэгэн аймар юм болно гэж айж байсан яг л Даникад тохиолдсон шиг нэгэн Шевэцарын баячуудаас нуугдаж байсан эрэгтэй түүнийг баривчилчихсан юм тэгээд тэр Шевцар луу явах болсон. Тэр мэдээж түүнтэй найзалсан. Хэзээ ч битгий намайг хориорой Жоё, бас энэ Чакалаканаас идмээр байвал хэлээрэй.

Эр: Чака, Чака гэж хэл.

Тэр: Чака.

Эр: Энэ үнэхээр амттай шүү.

Жо: Сайн уу Роки, сайн уу Том. Охинийг ажлийн өрөө лүү оруулчих. Сайн уу Тино.

Эр1: Сайн уу Жоё.

Жо: Би чамд нэг юм харуулах гэж ирсэн юм. Энийг хийхэд чиний тусламж хэрэгтэй байна, энэ хэсгийг гагнуурдах хэрэгтэйг мэдэж байна харин энэ хэсэг нь мушгагдах хэсэг. ...38:50...Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм.

Рүд: Юу хийгээд байга юм бэ?

Жа: 34, 35, 36,37

Жо: 38, 39, 40. За, одоо ааваа энд ирээд энийг барьж байгаач, яг голыг нь тааруулаад. Ингээд, харин одоо дээшлээд Жэки доошил. Юу гэдгийг нь харж байна уу?

Рүд: Үгүй ээ.

Жо: За тэгвэл, одоо ойлгож байна уу?

Рүд: Үгүй ээ.

Жо: Юу вэ гэхээр.

Рүд: Би хараахан юу ч олж харахгүй байна.

Жо: Харахад бэлэн үү?

Рүд: Тийм ээ.

Жо: 90 метрийн урттай үргэлжилсэн хөвөн хэлхээснүүд, энэ л миний зурсан зүйл. Трүди ийм учраас би танийг үүнд хөрөнгө оруулаасай гэж хүсэж байна.

Трү: Морис өөрийн эд хөрөнгийг цуглуулах гэж 50 жил ажилласан Жоё. Тэр нөгөө ертөнцөд очихоосоо өмнө үхлийн орон дээрээ надаас нэг амлалтийг аваад явсан тэр нь түүний хөдөлмөрлөж олсон хөрөнгөний 1 долларийг ч хайхрамжгүй үрэхгүй гэдэг амлалт байсан. Тиймээс чи Морисийн хөрөнгөөс хүртэх үгүйгийн талаар  асуултад хариулах ёстой. Чи бэлэн үү?

Жо: Тийм ээ.

Трү: Эхний асуулт, чи ахлах сургуулиа хаана дүүргэсэн бэ?

Жо: Плэйнфилд улсын сургууль.

Трү: Хоёрдахь асуулт, чи ахлах сургуульдаа хэн байсан бэ?

Жо: Би онц сурлагатан байсан.

Трү: Сургуулийн хамгийн ухаантай сурагч байх нь.

Рүд: Сайнаар нөлөөлнө биз дээ?

Трү: Магадгүй ээ. Жоё магадгүй худалдааний ертөнцөд танигдаж амжаагүй агуу бүтээлч байж магадгүй харин нөгөө талаасаа магадгүй тэр амьдралыг тэр чигтээ бүтэлгүйтэл, бүтэхгүй хүлээлтээр дүүрэн гэж итгэдэг сул дорой залхуу амьтан. Жоё чи өөрийгөө аль нь гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Чиний итгэл дүүрэн гаргасан шийдвэр эцэст нь бүтэлгүйтэлд хүргэж ч магадгүй.

Пэг: Надад энэ бүхэн хамаагүй. Энэ чинь ганц аюултайгаар дуусахгүй төсвийн хариуцлага алга энэ бүхэн ямар ч утгагүй юм. Жоё амьдралдаа нэг ч удаа бизнес эрхэлж байгаагүй харин би аавынхаа бизнест нийт 10 жил ажиллаж байгаа.

Жо: Бидний аав.

Пэг: Надад энд эхлүүлхээр төлөвлөж буй төслүүд байгаа.

Жо: Чи намайг Трүдигээс хөрөнгө оруулалт асуух гэж ирэхээс минь энэ талаар нэг ч ярьж байгаагүй.

Жа: Морисийн 3 дах асуулт юу вэ?

Трү: Чиний энэ эхлүүлэх гэж байгаа төсөл чинь 6 сарын дотор ашигаа өгнө гэдэгт чи итгэлтэй байна уу?

Жо: Би таний болзлыг хүлээн зөвшөөрч байна.

Тон: Битгий ингэ Жоё.

Жа: 4 дөх асуулт нь юу бэ?

Трү: Чи нэг өрөөнд худалдааны ертөнц дөх дайсантайгаа зогсож байна урд чинь буу ширээн дээр байгаа зөвхөн та хоёрын нэг нь л зах зээлийг давамгайлж чадна тэгсэн тохиолдолд чи Морисийн мөнгө бас өөрийнхөө бизнесийг хамгаалж чадна, чи бууг ширээн дээрээс авах уу Жоё?

Жо: Үнэхээр хачин асуулт байна.

Трү: Энэ асуултанд ямар ч хачин зүйл байхгүй. Энэ чинь л мөнгө. Чи бууг ширээн дээрээс авах уу?

Жо: Би бууг авах болно.

Трү: Сайн байна. Би чиний хэлснийг сайн санаж явах болно, тэгж байж би дараа нь шүүгчдээ хэлж чадна.

Кри: Трүдигийн шүүгч юу гэж хэлсэн юм бэ?

Жо: Тэр дэлхий даяар оюуний өмчийг хайсан.

Кри: Оюуний өмч гэж юу юм бэ?

Жо: Оюуний өмч гэдэг нь чи өөрийнхөө гаргасан санааг хамгаалдаг хууль гэж хэлж болно, маш олон хүн өөрийнхөө санааг оюуний өмч болгох гэж үздэг ч тэднээс хэдхэн нь л санаагаа гаргаж чаддаг юм тэгэхээр Трүди болгоомжилж байгаа юм.

Тэр: Жоё, би чамд Түссант засвараа хийгээд бараг дуусж байгаа гэдгийг нь хэлэх гэсэн юм, тиймээс бид түүнд гэрт хийлгэх өөр ажлийг нь бас олж өгөх  хэрэгтэй байна.

Жо: Гэрт өөр засах ажил хүсээ юу?

Эр: Надад хийх өөр том ажил байгаа.

Тэр: Юу?

Эр: Тийм ээ. Уучлаарай.

Тэр: Гэхдээ бид үнэхээр асуудалтай байна шүү дээ.

Жо: Ээжээ бидэнд түүнд төлөх тийм их мөнгө байхгүй.

Тэр: Үгүй ээ. Жоё.

Жо: Танд юу тохиолдоо вэ ээжээ?

Тэр: Би өөрөө ч сайн мэдэхгүй байна.

Жо: Та Түссант-д хайртай болчихсон юм уу?

Тэр: Би, би үнэхээр ганцаардаж байсан байна, гэхдээ би тэрийгээ ч мэдээгүй явж, тэгээд...

Кри: Тэд тэгээд оюуний өмчийн талаар ямар нэгэн зүйл олсон юм уу?

Жо:  Трүди илүү болгоомжтой байхын тулд ингэж байгаа юм тэгээд тэр Тэхасд нэг өөр улсийн хүнд ажилладаг хүнийг олсон тэдний санаа нь минийхтэй төстэй байж магадгүй гэсэн.

Кри: Аль улс?

Жо: Хон Конг.

Трү: Хон Конгийн залуу Далласд ч бас төлөөлөгчтэй юм байна. Тэр Далласийн хүн манай шүүгчтэй сайн ярилцсан.

Тон: Тэгэхээр бид Тэхасийн залууд Хонг Конг хүний оюуний өмчийг хамгаалхийн тулд мөнгө төлөх ёстой юм уу?

Трү: Тийм

Тон: Аливаа нэхэмжлэлд өртөхгүй байхын тулд тийм үү.

Трү: Тийм.

Тон: Би зөв ярьж байна уу?

Рүд: Битгий “бид” гэж яриад  бай энд чиний мөнгө эсвэл чиний бизнес гэж байхгүй.

Тон: Тэгсэн хэрнээ Далласын залуу үүгээр дуусахгүй бусад газраас хямд үйлдвэрийн компани ч бас ажиллуулдаг гэсэн үг үү?

Жо: Тийм, Калифорнид байдаг.

Рүд: Тийм.

Жо: Хуванцар хэв шахдаг үйлдвэр.

Тон: Тэгэхээр тэр хүн чинь оюуны өмчийг өмчилж байгаа хүн юм байна тийм үү?

Трү: Бизнесийн талбарт ийм зүйл тохиох нь хэвийн, энэ чинь л хамтрагчаа олох хамгийн ухаалаг арга.

Пэг: Тэр бизнесийн талаар ч юу ч мэддэггүй юм байна, бизнес яаж явагддгийг ойлгохгүй байна шүү дээ.

Тон: Үгүй ээ миний хэлэх гээд байгаа зүйл...

Пэг: Би бизнесийн талаар сайн мэднэ. Аав бид хоёр энэ аргаар л гаражинд байгаа ачааны машинуудын хэрэгслүүдийг худалддаг юм.

Трү: Морис ч бас ингэдэг байсан. Нэг цэгийн дэлгүүр хамгийн хямд нь.

Тон: Хэвийн зүйл мөн гэж үү?

Трү: Тэр өөрийн эд хөрөнгөө тэгж л босгосон.

Рүд: Хэвийн байлгүй яахав.

Трү: Тийм ээ.

Тон: Оюуны өмч өмчилж байгаа залуу өөрөө үйлдвэртэй байна гэдэг нь хэвийн зүйл гэж үү?

Трү: Тэгэлгүй яадаг юм бэ?

Рүд: Тийм ээ.

Трү: Хамгийн сайн арга.

Тон: Тийм байж хуульчаа яах болж байна тэгвэл? Морисийн хуульч?

Трү: Тэр асуудалгүй.

Рүд: Энэн дээр асуудал гаргахгүй байцгаая.

Трү: Тэр ажлаа маш сайн хийдэг.

Тон: Гэхдээ тэр үйлдвэрийн бизнес биш хувцасний бизнесийн чиглэлээр мэргэшсэн хүн биздээ?

Рүд: Тони аль хэдийн шийдэгдчихсэн зүйлийг сөхөхгүй байцгаая. Жоё чи Тониг өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулна гэсэн шийдвэрийг бид хүндэлж байна тэрэн шиг та хоёр ч бас биднийг энэ бизнесийн хуульч гэдэг утгаар бидний саналыг бас хүндэтгэлтэйгээр авч үзэх ёстой гэж бодож байна.

Жо: Тэгэхээр Калифорноос хэрэгслүүд маань ирчихэж харин одоо эндээ үйлдвэрлэж эхлэхэд бэлэн болсон байна. Хамгийн эхний шүүрээ угсарчихсан байгаа, хэлсэнчлэн илүү боловсронгүй болсон. Энд байна.

Пэг: Эцэг Мартинэз ирчихсэн байгаа. Энд байгаа эмэгэйчүүдийг хөдөлгөөнд нь оруулж хурдан эхлэсэн нь дээр байх. Тэд ажилтай болсондоо таатай байх болно Жоё.

Жо: Ойлголоо би очоод тэдэнтэй ярьлцая. Надад тэднээр хийлгэх ажил байгаа. ...46:43...Би та нарт яаж угсархийг нь харуулна аа.

Рүд: Үнэнийг хэлэхэд би чамаар бахархаж байна.

Трү: Гэхдээ эхний үйлдвэрлэлт гэхэд л 15н мянга гаруй доллар үрэгдсэн.

Жо: Мэдэж байна аа Трүди. Гэхдээ үнэнийг хэлэхэд миний буруу биш байсан.

Рүд: Хараач дахиад л нэхэмжлэл.

Жо: Юу?

Трү: Гэрхартаас ирж буй бас нэгэн нэхэмжлэл.

Жо: Энэ залуу өөрөө алдаа гаргачихаад над руу нэхэмжлэл явуулаад байх юм.

Трү: Энэ чинь л бизнес.

Жо: Үгүй ээ. Миний бизнес ийм байдлаар үргэлжилдэггүй юм би тэрэн лүү залгалаа. Гэрхарт чиний шүүрний хэсгүүдийг хийх бүрдээ гаргаж байгаа алдаануудыг чинь би нөхөн төлөөд байж чадахгүй.

Гэр: Энэ бол чиний гаргасан загвар тэгэхээр чи төлөх нь зүй ёсны хэрэг, би шүүрний хэсгүүдийг л хийж байна. Бидний үйлчлэгчид өөрсдөө төлөх ёстой байдаг юм.

Жо: Энэ миний загвар биш чиний гаргасан алдаа Гэрхарт, би төлөхгүй.

Гэр: Чиний гаргасан загвар учраас чи төлөх...

Трү: Чи түүний яриаг нь дуусгахгүй шууд тасалчихаж байгаа юм уу?

Жо: Энэ арга хялбар бас зардал багатай гэж ярьсан биш билүү, тэр биднийг нэхэмжлэхээ зогсохгүй байна би үүнийг төлөхгүй, хэн ч төлөхгүй шүү би өөрөө энэ залуутай учраа олно.

Трү: Зүгээр л угсраад зарж эхэл.

Жо: Цонхоор харагдахуйц тавьчих л даа, манай гэр бүл танай байнгийн үйлчлүүлэгч шүү дээ үйлчлүүлэгчийнхээ үгийг сонсох хэрэгтэй.

Эр: Сонсож бай, том компаниуд энд бараагаа тавиулхын тулд мөнгө төлдөг юм тэгэхээр чи магадгүй тэдгээр компануудын нэгд нь шал арчигчаа зарчих тэгээд тэд ирээд тавиулах ч юм бил үү.

Жо: Хэдий 19 зууны 95 доллар үнэтэй сонсогдож байгаа байх л даа гэхдээ энэ бол таний заавал авах ёстой шал арчигч.

Эр1: Тэгсэн ч гэсэн би хүмүүсийг дахиж худалдах шаардлагагүй 20 долларийн шал арчигч нэг удаа авхуулмааргүй байна шүү дээ тэрний оронд 5 долларийн шал арчигчийг хүмүүс дахиад 50 удаа магадгүй 100 удаа худалдан авхуулхыг би хүсэж байна. Хараач, чи мөнгөгүй бас уйдсандаа нэг санаа гаргасан байна. Тэгээд юу гэж? хүн бүрийн толгойд л санаа орж ирдэг, гэртээ харь, гэр бүлээ харж ханд.

Жо: Сайн уу? Та шинэ шал арчигч туршиж үзэх үү? Нэг авчихвал танд үнэхээр хэрэг болно шүү. Сайн уу та шал арчигч туршиж үзэх үү?

Эм: Үгүй ээ.

Жо: Энэ өөрийн гэсэн мушгагчтай. Та шал арчигчийн толгойг аваад угаалгийн машинд хийгээд угаахад л болно.

Эм: Үгүй ээ.

Эм1: Үгүй ээ.

Жо: Үгүй гэж үү?

Эм2: Тэрийг хараач.

Жо: Та туршиж үзэх үү? Туршаад үзэж болно шүү өөрөөрөө мушгагдаж байгаа биз хараач. Өөр ийм шүүр олохгүй шүү.

Жа: Ирээд шинэ загварийн шал арчигч туршаад үзээрэй, ирээдүйд их хэрэглэгдэнэ шүү.

Эм3: Үгүй ээ баярлалаа.

Жа: Шал арчигч туршиж үзмээр байна уу бүсгүйчүүдээ?

Жо: Энэ яадаг эд бэ?

Жа: Өдрийн мэнд эзэгтэй энэ бол шинэ загварийн шүүр. Гараа муухай болгохгүйгээр шалны алчуураа мушгаж болно.

Жо: Тэгнэ гэж бодохгүй байна.

Жа: Алив ээ туршаад үз л дээ, энэ бол ирээдүйн шүүр.

Жо: Өөрөөрөө мушгагддаг юм биздээ?

Жа: Тийм ээ.

Жо: Тийм байж, уг нь ч сайхан л сонсогдож байна би лав нойлийн өрөөнийхөө шалийг угаасны дараа алчуурандаа гараа хүргэх дургүй заваан биздээ? Хөөх үнэхээр сайн цэвэрлэдэг юм байна энгийн шал арчигчаас хавь дээр юм гээч, завсруудыг нь хүртэл цэвэрлэдэг юм байна хүүхдүүдийн ундаа нь орчихдог хэсгүүд.

Кри: Надад таалагдаж байна ээжээ гэртээ нэгийг авчихая л даа.

Жо: Түр хүлээгээрэй Кристи.

Жо: Хөөх гайхалтай үнэхээр миний гар хүрэх шаардлагагүй юм байна хараач. Хэрвээ алчуурны хэсгийг аваад угаалгын машинд угаагаад цэвэрхэн болгож болдог байсан бол төгс эд байна.

Эм4: Тийм шүү.

Жа: Тэгж болно.

Эм4: Юу?

Жо: Нээрээ юу? Энэ хэд юм бэ?

Жа: 19 зууны 95 доллар.

Эм4: Арай л үнэтэй юм аа.

Жо: Гэхдээ нэг авцан байхад дахиж авах шаардлагагүй юм бол бидний олон дахин авдаг 5 долларын шал арчигчаас л дээр биш гэж үү...

Кри: Сайн уу ааваа.

Тон: Сайн уу хонгор минь. Чи Анжэла бас түүний хоёр ахийг санаж байна уу?

Жо: Санаж байна аа сайн уу.

Кри: Ээжээ цагдаа ах...

Эр: Эзэгтэй?

Кри: Бид хууль зөрччихсөн юм уу?

Эр: Бид энэ барааг тань хурааж авлаа.

Жо: Үгүй ээ үгүй бид яг явах гэж байна, явлаа.

Эр: Энэ удаа танд анхааруулчихая.

Жо: Яг явах гэж байлаа. Үгүй ээ ноёнтоон хэрвээ шал арчигчийн яаж чаддагийг харуулвал...

Эр: Хэрвээ бид танийг энд дахиад ийм үйлдэл хйиж байхыг чинь олж харах юм бол танд ял онооно шүү.

Жо: Би өөр хаашаа очих юм бэ? Битгий л дээ ноёнтоон.

Эр: Та дэлгүүрийн өмч дотор юм зарж болохгүй.

Жо: Би наадхыг чинь өөрөө хийсэн шүү дээ гуйж байна хийх гэж бас мөнгө хөдөлмөр их ордог би дахиж ирэхгүй ээ битгий миний зүйлсийг ав л даа гуйж байна.

Тон: Та нарт ингэх зөвшөөрөл байгаа юм уу?

Эм: Хүүхдийнхээ нүдэн дээр ийм хэрэг тариад явж байдаг ичихгүй байна уу? Ямар ээж гэхээрээ ийм байдаг юм?

Эр: Тийм шүү Тони.

Тон: Хангалттай.

Жо: Хөөе.

Тон: Хөөе залуусаа.

Эр: Заза алив эндээс явцгаая.

Эм: Тони явцгаая.

Тон: Очиж байна аа очиж байна.

Жа: Кристи зүгээр дээ хонгор минь ээж нь зүгээр.

Жо: Тэнэг мод, энэ байшин нурж байна. Үгүй ээ, үгүй.

Эмээ: Хонгор минь суурин утас ажиллахгүй байна.

Жо: Мэдэж байна аа сая мэдэгдэл ирсэн.

Эмээ: Би хажуу айлын утсыг хэрэглэсэн бас Томи халуурчихсан.

Жо: Томи халуурчихсан юм уу?

Эмээ: Зүгээр л нэг ханиад, гадуур их байгаа, хүүхэд болгон л тусаж байна. Халаалт тасарчихаагүй нь сайн хэрэг.

Кри: Ээжээ утас яагаад ажиллахгүй байгаа юм бэ?

Жо: Учир нь би төлбөрөө төлөөгүй байгаа болохоор. Өө үгүй ээ.

Кри: Бид байшингаа бас алдах уу?

Жо: Үгүй дээ бид байшингаа алдахгүй. Алив дээшээ гараад усанд орьё.

Эмээ: Ээжийнхээ үгэнд ороод усандаа ороорой.

Кри: Би халуун усанд суумааргүй байна ш дээ.

Жо: Надад хамаагүй.

Эмээ: Кристи ээжийнхээ үгэнд ороорой чи бас өвдөж болохгүй.

Кри: Лоорон Вэлс танийг хуучин шал арчигч зардаг цэвэрлэгч эмэгтэй гэсэн.

Жо: Лоорон Вэлс тэгж хэлсэн гэж үү?

Кри: Тийм энэ нь миний сэтгэлийг өвтгөсөн.

Жо: Нэгт гэж хэлэхэд цэвэрлэгч эмэгтэй байсан ч ер нь ямар хамаатай юм ? Хөдөлмөрт ичих зүйл гэж байдаггүй юм. Хоёрт гэж хэлэхэд би хуучин биш шинэ бараа зарж байгаа. Гуравт гэж хэлэхэд хүмүүсийн хэлсэн дэмий яриаг битгий сонс, ойлгож байна уу сэтгэлдээ битгий хүргэ. Хэцүү гэдгийг нь ойлгож байна аа энэ бүх болсон юманд намайг уучлаарай, харин одоо усандаа ор...Өө хонгор минь унтдаа одоо.

Эмээ: Жоё.

Жо: Одоо биш ээ Мими.

Эмээ: Жоё хүлээ л дээ. Өнөөдөр юу болсноо л хэлчих чиний хэрэг бүтсэн эсэхийг мэдмээр байна шүү дээ гуйж байна.

Жо: Сүйрэл байсан.

Эмээ: Тэгсэн ч чи бууж өгч болохгүй шүү дээ. Багаасаа л чи тэмцэх гэж төрсөн.

Жо: Юутай тэмцэх гэж төрсөн юм бэ Мими? Бүтэлгүйтэл үү, гутамшиг уу? Эсвэл охиныхоо өмнө доромжлуулах уу?

Эмээ: Чи ямар ч зүйлийн өмнөөс зоригтой тэмцэх чадалтай төрсөн тэгэхээр би энэ үлдсэн амьдралынхаа хугацаанд чамайг гэрийнхээ амжилттай толгойлогч эмэгтэй болж өсөхийг харах болно.

Жо: Толгойлогч эмэгтэй гэнэ шүү.

Эмээ: Зоригт ээж.

Жо: Хүүхдүүдээ ч олигтой харж хандаж чадахгүй байхад.

Эмээ: Хонгор минь дээ.

Жо: Чи энд юу хийж байгаа юм?

Тон: Надад нэг санаа байна. Би нэг залуу мэднэ.

Жо: Ямар залуу?

Тон: Надтай хамт ажилладаг байсан залуу тэр нэг том жижиглэнгийн худалдааны газар ажилладаг. Бизнес хийх шинэ арга барил. Ядаж оролдож үзэх хэрэгтэй биздээ?

Жо: Чи надад туслах юм уу?

Тон: Тэгэлгүй яахав.

Эмээ: Тэд америк дах хамгийн амжилттай салсан хосууд байсан, эхнэр нөхөр байсан үеэсээ илүү сайн найзууд.

Тон: Би чамайг түүнтэй уулзуулж чадна.

Жо: Тэр хаана байгаа юм ? Бид Амиш улсад ирж яг яах гэж байгаа юм бэ? Тэдэнд тог ч байхгүй байхад яаж зурагтаар бараа зарахийг мэдэх юм бэ?

Тон: Амиш хүмүүсийн яадаг байх нь энд ямар ч хамаагүй. Зүгээр л хайж үзэхэд байршил нь энд байж таарсан төдий, Амиш улсад.

Жо: Омиш.

Тон: Юу?

Жо: Омиш.

Тон: Омиш.

Эм: Ирсэн гэх мэдэгдлээ хийнэ үү.

Тон: Бид энд Марв Брикмэнтэй уулзах гэж ирсэн.

Эм: Ойлголоо. Марв Брикмэний өрөө лүү залгавал танийг хэн гэдгийг тэр мэдэх үү?

Тон: Тэгэлгүй яахав тэр мэднэ бид найзууд, бид хамт ажилладаг байсан юм.

Эм: КюВиСи байна түр хүлээгээрэй.

Эр: Томийн буруу байжээ, тэр дугаараа буруу харсан байж.

Эр1: Тони.

Тон: Марв.

Эр1: Өнөөдөр би чамтай уулзаж чадахгүй нь ээ.

Жо: Яагаад?

Эр1: Өнөөдөртөө тосгонд өнжөөд маргааш уулзвал яаж байна?

Тон: Үгүй ээ бид хүүхдүүдээ гэрт үлдээчихсэн байгаа тэгж чадахгүй шүү дээ бид энд маргааш хүртэл байж чадахгүй.

Эр1: Сонсооч чи энд хүссэн үедээ ирэнгүүтээ хэн нэгэнтэй уулзана гээд хүлээж болохгүй шүү дээ.

Неи: Чи дээрийн сурталчилгааны зүйлийг хийсэн үү?

Эр1: Тийм ээ.

Неи: Сайн байна. Энд юу болоод байгаа юм бэ?

Эр1: Энэ бол миний сайн найз Тони.

Тон: Тони Миранда гэдэг.

Эр1: Бид Камбэлсд хамт ажилладаг байсан юм.

Неи: Намайг Нэйл Волкэр гэдэг.

Эр1: Харин энэ түүний салсан эхнэр.

Жо: Жоё.

Неи: Нэйл.

Эр1: Тэр бол зохион бүтээгч таний өнөөдрийн ажлийн цагийн 2 минутанд уулзах гэж ирсэн гэхдээ Нэйл тэгэх шаардлагагүй маргааш...

Неи: Юу гээч? Борлуулалтын баг байгаа дээр яагаад 5 минут ороод гарж болохгүй гэж?

Жо: За алив миний цүнхийг бариарай.

Эр1: Нейл итгэлтэй байна уу?

Неи: Тийм ээ, тэгэлгүй яахав.

Тон: Баярлалаа.

Неи: Юмнуудаа авчихсан уу?

Тон: Баярлалаа залуу минь, баярлалаа.

Неи: Бидэнд өөрийгөө танилцуулаач.

Жо: Намайг Жоё гэдэг.

Неи: Бидэнд сонирхуулах бараа чинь юу бэ?

Жо: Надад өөрийгөө мушгадаг шал арчигч байна, хүлээгээрэй.

Неи: Танд тусламж хэрэгтэй юу?

Жо: Зүгээрэээ. За.

Эр2: Наадах чинь миний гутал.

Жо: Ээ бурхан минь намайг үнэхээр уучлаарай ноёнтоон.

Эр2: Оймс маань норчихлоо.

Жо: Болох уу? Уучлаарай.

Неи: Наадах чинь хуванцар юм уу? Арнолд чи нэг оролдоод үзээч болно биздээ?

Жо: Бололгүй яахав. Дүрээд.

Эр2: Ингэж дүрэх үү?

Жо: Тийм ээ.

Эр2: Одоо мушгах уу?

Жо: Эхлээд татах ёстой. Татаад мушгана.

Эр2: Эхлээд татаад тэгээд мушгана. Би татаж байна харин одоо мушгаж байна.

Эр3: Замд явж байгаа юм шиг татаад мушга.

Неи: Биднийг ийм хүндлэлгүй байгаад уучлаарай Жоё, өнөөдөр бидэнд их урт өдөр байсан юм. Би чамд өөрийнхөө талаар бага зэрэг ярих ёстой байх учир нь чи өөрийгөө яг одоо хаана байгааг мэдэхгүй байгаа байх тийм үү? 10 сарын өмнө Бэри Дайлэр гэдэг хүн намайг Лос Анжлаас дуудсан. Тэр зурагтны сүлжээ эхлүүлсэн Фокс зурагтны суваг. Тэрнээс өмнө тэр студүүдэд 20-р зууны Фоксийг хариуцаж байсан. Тэгээд тэр яг энд Пэнсилваниагийн Ланкастэрд кэйбэлийг сувагтай болсон, үүнийгээ надад хариуцуулж өгсөн илүү том хөгжүүл гээд. Харин Би Мичиганий Дэтройтоос ирсэн, Америкийн хамгийн том, боломжийн үнэтэй, амжилттай жижиглэнгийн худалдааны сүлжээ болох КэйМартийг удирддаг, тэрнээс өмнө Кэй Мартийн эд материал борлуулалтын хариуцагч байсан, харин тэрний өмнө би долоон тусдаа Кэй Март дэлгүүрүүдийг хариуцдаг байсан. Би дэлгүүрийнхээ хүндэт үйлчлүүлэгчдийн гэр лүүгээ авж явж буй барааг дэлгүүртээ байрлуулах үгүйг шийддэг. Би сонголтоо маш анхааралтай бас болгоомжтой сонгодог. Би өдрийнхөө ихэнх хэсгийг яг чам шиг өөрийн бараагаа зарах гэж байгаа хүмүүстэй уулзаж өнгөрөөдөг, тэр графикийг харж байна уу? Энэ ногоон зураас сар бүр өсдөг эсвэл байрандаа байдаг миний бараа сонголт ямар ч асуудалгүй. Чи КюВиСи гэдэг үгийн бүтэн утгийг мэдэх үү Жоё?

Жо: Үгүй ээ, би мэдэхгүй.

Неи: Чанар, үнэ цэнэ, тав тухтай байдал. Би хямтхан бараа зардаггүй харин сайн бараануудаа боломжийн үнээр зардаг, чиний шүүр хуванцар бас сонин харагдаж байна.

Жо: Үнэнийг хэлэхэд надад график эсвэл бизнесийн талаар мэдлэг байхгүй, гэхдээ би өөрийнхөө гэрийг цэвэрлэдэг энэ шал арчигч дэлхийн хаана ч байгаа шүүрнээс илүү гэдгийг мэдэж байгаа учраас энийг би өөрөө бүтээсэн. Надад боломж олгоочдээ... Энэний хуванцар байгаа нь надад таалагддаг учир нь гарандаа барьхад үнэхээр амар хөнгөхөн байдаг юм бас зах зээл дээр байгаа ямар ч шал арчигчаас 10 дахин илүү шингээгч чадалтай, яагаад гэж үү? Учир нь энэ бол миний өөрийн гараар ороосон 90 метрийн урттай хөвөн утас, энэ бол нэг жижиг шал арчигчийн толгойд багтах агуу хэмжээний шингээх чадалтай хөвөн утас. Би сая ариун цэврийн өрөөгөө угаагаад болчихлоо нэг ч мушгиагүй. Танаас нэг зүйл асууя, та энэ ариун цэврийн өрөөний бактертэй нойлийн хэсгийг угааж байсан шүүрээрээ гэр бүлийнхээ хоол иддэг хэсэг буюу хүүхдүүдээ хооллодог хэсгээ энүүгээр угаах уу? Хэрвээ би энийг аваад угаалгийн машинд хийгээд угаавал яг л шинэ юм шиг гарж ирэх болно үүнийг бусад ямар ч шүүрээр хийж болохгүй. Тэгэхээр...

Неи: Зогс. Та дараа долоо хоног гэхэд энэ шүүрнээсээ тавин мянган ширхэгийг хийж чадах уу?

Жо: Тийм ээ чадна гэж бодож байна.

Неи: Цагаачдын хүү болох Дэйвид Сэлзник,  Өазлахомагаас гаралтай америкийн алдарт Жэнифэр Жөнстэй гэрлэсэн. Миний танд хэлэх гээд байгаа зүйл бол америкд энгийн нь ер бусынтайгаа үргэлж таардаг юм. Томас наадахтайгаа хаашаа явах гэж байгаа юм?

Эр: Таний хүссэн бариун өмд.

Неи: Би бариун өмд гэж хэлээгүй брюкэн өмд гэсэн ш дээ сонгодог үзэмжтэй.

Эр: Би бариун өмд гэж сонссон ш дээ.

Неи: Чи намайг брюкэн өмдөнд хичнээн дуртайг мэдэж байгаа биздээ.

Эр: Сонгодог брюкэн өмд, ойлголоо.

Эр1: Ойлголоо, ойлголоо.

Эр: Бид брюкэн өмдөнд яваад ирье.

Неи: Баярлалаа. Тэр залуусыг харж байна уу? Би тэдэнд маш олон удаа хэлсэн ч тэд ерөөсөө ойлгодоггүй. Нэгэн ухаантай залуу “ Чи ямар нэг хүнд нэг удаа хэлээд тэд сонсохгүй байвал чамайг 4 хэлсэн ч сонсохгүй...” гэж хэлсэн байдаг харин “...9 дөх удаагаа хэлэхэд тэд чамайг сонсож эхлэдэг тийм учраас л бид өдрийн 24 цаг ажилладаг юм саяных шиг брюкэн өмдний талаар хэлсэн залуус шиг хүмүүстэй ажиллахын тулд.

Эр2: Нүүр будалтын өрөөнд дуу тавилаа гэж үү?

Неи: Тийм ээ бага зэрэг уур амьсгал оруулах гэж үзсэн юм Тод, гэхдээ хэрвээ хүсэхгүй байвал дууг нь багасгаж болно шүү. Чи хамгийн том сурталчлагч нь Тод, чамайг тав тухтай байлгахын тулд  бид юу ч хийж чадна чи бол тэргүүн сурталчлагч.

Эм: Юу?

Неи: Өө үгүй ээ.

Эм: Тэр тэргүүн сурталчилчлагч юм биздээ?

Неи: Үгүй дээ үгүй Синди гуйж байна бид чамд хайртайг чи мэднэ шүү дээ. Ээ бурхан минь.

Эр2: Тэр анхнаасаа мэргэжлийн хүний зан төлөвтэй байгаагүй харваас надад атаархаж байна.

Неи: Гэхдээ чи надад түүнийг өөрийнхөө найзийг болгож тус үзүүлээч. Надад туслаж чадна биздээ Тод? Гуйж байна, миний төлөө?

Эр2: Тийм ээ ноёнтоон.

Неи: Баярлалаа. Энэ бол Жоё түүний гайхалтай шинэ загварийн шал арчигч бид дараа долоо хоногт танилцуулах гэж байгаа юм. Энийг би чамд даатгамаар байна яагаад гэвэл чи миний толгойнд орж ирсэн эхний хүн.

Эр2: Шал арчигч гэсэн үү? Намайг энэ шинэ төрсөн барааг дэлхий дээр гарга гэж байгаа юм уу?

Жо: Таний барьж байгаа шинэ төрсөн бараа чинь миний олсон цент, доллар, өр бүрээс минь тогтсон эд юм шүү.

Эр2: Чиний олсон цент бүрээс гэсэн үү?

Жо: Тийм ээ.

Эр2: Энэ төрлийн дарамт чинь над дээр ажиллахгүй.

Жо: Айн?

Эр2: Үгүй дээ. Миний ажил хийдэг үйл явцад байхгүй зүйл.

Неи: Тод.

Жо: Би танийг дарамтлах гээгүй ш дээ Тод.

Неи: Суртлагчид ихэнх нь түргэн ааштай хүмүүс байдаг юм.

Жо: Тэр үнэхээр эмзэг юм аа.

Неи: Тэр бол бидний тэргүүн сурталчлагч. Тэр бидний өмнө хэзээ ч харж байгаагүй өндөр үзүүлэлттэйгээр баруунуудыг худалдаалж байгаа. Бидний бараа хүмүүсийн гэрт очдог гэдэг нь бидний нэгэн давуу эрх үүнийг би ноцтой хүлээж авдаг. Тиймээс би миний энэ үзэл бодлоор тохуу хийдэг хүмүүсийг жигшдэг. Жак Варнар бас Дарл Занук хоёр лав үүнийг инээдтэй гэж боддоггүй байсан. Неил Валкэр ч бас тийм байх болно. Би чамд тайзыг үзүүлье. Би хэзээ нэгэн өдөр зурагтаар гарч буй агуулгууд илүү бодит энгийн хүмүүс дээр төвлөрнө гэдэгт итгэдэг компютэр дээр ч бас өдрийн 24 цагаар. Таашгүй шүү дээ хэн ч интэрнет гэдэг зүйл үүснэ гэдэгт итгэж байгаагүй шиг. Бид хүрээд ирлээ. Ханаар хонх дуугардаг шүү.

Жо: Юу?

Неи: Жөаний нохой байгаашүү мэдээтэй байгаарай.

Жо: Жөан гэж хэн юм бэ?

Эм: Баярлалаа хонгор минь, чи одоогийн хувцасласан байдлаараа лав эрчүүдийн ертөнцийг давахгүй шүү. Ноён Пийпэрс та бараг л Пийпэрсийн гамбир болчихож.

Неи: Энэ бол бидний тухайн мөчид юу зарж байгаагаас хамааран эргэдэг дөрвөөс таван хэсэгтэй дугуй тайз.

Эм1: Түгжигч ч бас зүүлтний нэг хэсэг харж байна уу? Энэний чанарийг нь хараачдээ бид ийм л зүйл хийдэг. Үнэхээр чамин эд.

Неи: Синди ба Жөан бараа сурталчилж байна, үздээ. Тэд мэргэжлийнх. Жөан бол жинхэнэ худалдагч.

Эм1: Хэрвээ чи үнэт эдлэлийн шүүгээгээ тохижуулж эхлэж байгаа бол энэнээс дээрийг хаанаас ч олохгүй.

Эм: Хар бас алдан сувдан гээд бүгдийг нь нийлүүлээд л.

Эм1: Бүгдийг нь. Тоорон өнгөний хажууд ингэж харагдаж байна, өглөө. Харин ногоон өнгөний хажууд өдөр, хар орой. Энэнээс илүү дэгжин байна гэж байх уу? Олон зүйл дээр зохидог, дэгжин.

Эм: Дангаар нь ч зүүж болно, миний дуртай хэсэг бол...

Неи: Одууд болон бусад хүмүүс дандаа нэг алдааг гаргадаг тэд хамгийн чухал нь царай гэж боддог гэхдээ тийм биш, хамгийн гол нь гар учир нь хүмүүсийн хамгийн их ажилуулдаг эрхтэн, тэд өөрт нандин зүйлсээ л гараараа барьдаг тиймээс түүний гар нь тэдний гарийг удирдаж байгаа юм тэгээд тэд удирдагдаж эхлэнэ. Дараа нь тэдний хоолой, тэдний нүд. Одууд үргэлж алдаа гаргадаг, гол ач холбогдол өгөх ёстой хэсэг бол гар болон хоолой тэр чинь л гол цэг нь.

Эм1: Дугаар 6 2 7 6, 100н долларын өртөгтэй тэд ер бусын харагдахгүй байна гэж үү?

Неи: Одоо харж байгаарай.

Эм1: Энэ танийх болж болно.

Неи: Синдигийн шидийг одоо харж бай.

Эм1: Та яг одоо холбогдоод авна уу 39 зууны 99 доллар.

Неи: Одоо.

Эм1: Танд энэ хэрэгтэй, та энийг худалдан авах чадалтай тиймээс яг одоо бидэнтэй холбогдоно уу. Бидэнд тодорхой тоогоор л үлдсэн байгаа.

Неи: Хэрхэн дуудлагууд ирэхийг одоо хар.

Эм2: 39 зууны 99 долларын үнэтэй, та бөөнөөр нь авж болно оо.

Неи: Дуудлагууд эхнээсээ орж рж байна. Дуудлага, дуудлага, дуудлага, дуудлага, дуудлага, дуудлага. Тэр тоог харж байна уу? Би үүнийг 20 давна гэдэгт итгэлтэй байна. Тэр бол хууль ёсны худалдааны комиссийн холбоо тэд зарагдаж байна хараагаа битгий салгаарай тэр бол барааны зарагдаж буй тоон хэмжээ Жоё. Шугам завгүй байна уу? Дуудлагийн шугам дүүрчихсэн үү?

Эр: Дүүрэн байна.

Неи: Бидэнд шууд утсаар дуудлага хэрэгтэй байна. Тэднийг ярьж чадахгүй байх хооронд үзэх юмтай байлгасан нь дээр. Бидэнд дуудлага ирсэн үү? Дуудлага ирсэн үү?

Эр: Ойлголоо болчихлоо.

Неи: Үргэлжлүүлээд байгаарай, утасны дуудлагыг одоо оруул.

Эм1: Хүлээгээрэй хүлээгээрэй, бидэнд шууд дуудлага ирж байна. Колорадогоос Шэрон холбогдож байна сайн уу Шэрон.

Эм3: Би та хоёртой ярьж байгаадаа итгэж өгөхгүй нь ээ Синди Жөан.

Эм1: Зүүлтнүүд чамд таалагдсан уу?

Эм3: Тийм ээ зүүлт үнэхээр үзэсгэлэнтэй бас чамин байна. Манай элэнц эмээд иймэрхүү зүүлт байдаг байсан.

Неи: Болж байна үргэлжлүүлээд байгаарай.

Эм3: Зүүлтээ хүрж ирэхийг нь тэсэн ядан хүлээж байна.

Неи: Үргэлжлүүлээд байгаарай, тийм ээ, болж байна.

Эм1: Ээждээ нэгийг эгчдээ бас нэгийг авж өгөөрэй.

Неи: Аливэ тиймээ. Тоолуурыг хардаа Жоё.

Эм1: Та энийг авсандаа лав харамсахгүй, тийм юм байхгүй.

Неи: Тэр тоонуудыг харж байна уу? 25000-луу дөхөж байна, Синди өөрөө хэзээ хаахаа мэдэж байгаа.

Жо: Хөөх.

Неи: Тэгэхээр чи гэртээ очоод шүүгч рүүгээ залгаад гэрээгээ дахиж нэг шалгаад бараанууд чинь үйлдвэрийнхээ шугамд явж байгаа эсэхийг шалга. Ойлгосон уу?

Жо: Ойлголоо.

Неи: За алив амжилт хүсье. Хөдөлцгөөе би чамайг үүд рүү дөхүүлээд өгье.

Рүд: Чи аль хэдийн түүнд 18 мянган долларын бас зарагдаагүй шүүрнүүдийн өртэй юм байж яаж түүнийг чамд яаж 50н маянган шүүр хийхий чинь төлөө 200н мянган долларын чэк бичиж өгнө гэж бодоо вэ?

Жо: Тэнд миний шүүрийг зурагтаар сурталчилж өгнө гэсэн бизнес байгаа гэдгийг та ойлгож байна уу? Заавал зарагдана.

Рүд: Тийм байж ийм их итгэлтэй байвал өөрийн хөрөнгийнхөө талийг нь тавь.

Трү: Чи ч бас санхүүгийн эрсдэлээ хуваалцаж байж шударга биш гэж үү?

Пэги: Тэр яаж тэгэх юм бэ түүнд юу ч байхгүй бас ямар ч мөнгө байхгүй.

Жо: Та намайг байшингаа дахиад барьцаанд тавь гэх гээ юу? Тэд намайг байшингаа хоёрдхоо барьцаанд тавиулхыг хүсэж байна.

Тон: Хоёр дахь барьцаалагч гэж үү дээ?

Жа: Гэхдээ байшин, бас хүүхдүүдийг бод л доо Жоё. 

Тон: Жоё чи яах гэж байгаа юм бэ?

Жо: Мэдэхгүй ээ. Сайн уу юу байна даа таниар?

Эр: Сайн уу. Би чамайг энэ хашаагаар жаахан охин байхаас чинь эхлээд л харсан би чиний өсөж торнихийг харсан.

Жо: Сонсооч.

Эр: Яасан?

Жо: Танийг зөвшөөрвөл би энэ...

Эр: Галламаар байгаа юм биздээ?

Жо: Тийм ээ.

Эр: Тэгээч дээ энэ нь чиний сэтгэл санааг дээрдүүлнэ.

Жо: Тийм ээ тэгэх юм шиг байна.

Эр: Чи энийг яаж барьдгийг мэдэх юм буу.

Жо: Тийм ээ тийм.

Эр: За алив. Сайн байна. Сайн байна. Сайн байна.

Жо: Энэ байна, ээ бурхан минь.

Эр: Бэлэн байгаарай энэ бараа хэрвээ танайх ариун цэврийн өрөө эсвэл шалтай бол баярын өдрийг тань эрс өөрчилж чадах болно учир нь  бид танд үнэхээр сонирхолтой нэгэн гэр ахуйн барааг танилцуулах гэж байна. Энэ бол өөрийгөө мушгадаг шал арчигч.

Жо: Заза.

Эр: Энэ бол гэр ахуйн шинэ стандарт, ойроос нэг харцгаая энэ бол зөвхөн КюВиСи-ээс гаргаж буй супер шингээгч чадалтай хөвөн утаснаас бүтсэн. За алив, энийг нь аваад л тэгээд. Би сайн мэдэхгүй байна үнэндээ энэ харагдаж байгаагаасаа илүү төвөгтэй эд байна. Татаад, өө миний гарийг норгож байна. Харцгаая бидэнд худалдан авагч байхгүй байна.

Рүд: Юу болсон юм бэ?

Эр: Дуудлага орж ирж байна уу?  Тэгэхээр нэг ч дуудлага орж ирсэнгүй. Тийм байж, ямар ч худалдан авалт явагдаагүй учир одоо яах вэ гэхээр бид одоо Синдиг Фалкон Крэсээс ирсэн  од болох Сарина Кимбалтай хийх ярилцлага руу нь шилжицгээе. Тэр бидэнд шинэ даашинзныхаа талаар танилцуулах болно.

Эм: Энэ бол миний онцгой өдрүүдээр өмсдөг даашинз.

Эм1: Хөөх гайхалтай.

Эм: Би эдгээрийг нэвтрүүлэгтээ оролцож байхдаа санааг нь гаргасан юм.

Эм1: Үнэхээр гайхамшигтай. Би танийг ойртоод хараасай гэж хүсэж байна. Хар л даа үнэхээр чамин ойртоод харвал нарийн хийцтэй шигтгээнүүд нь харагдаж байна .

Рүд: Ингээд л болоо юм уу?

Трү: Ингээд л дуусчихсан уу?

Пэг: Ингээд л дуусч байна, угаасаа ийм хурдан гардаг юм.

Эмээ: Тэд түүнд 2- дох боломж олгоно.

Пэг: Үгүй ээ тэд түүнд хоёрдох боломж өгөхгүй, тийм зүйл болохгүй.

Эмээ: Тэд түүнд хоёр дахь боломж өгөх л болно.

Тон: Чи яагаад ийм сөрөг байгаа юм бэ?

Эмээ: Өгөхдөө л өгнө.

Трү: 200н мянган доллар.

Рүд: 50н мянган ширхэг шал арчигч.

Эм: Тэр миний дуртай өнгөүүнийн нэг хар бас алтан өнгөтэй г нь өмсөж байна.

Тэр: Жоё.

Жо: Байна уу?

Эм: Та 5107 ширхэг шигтгээг ердөө, харж бай хэд гэлээ?

Эм1: 299 доллар

Неи: Бараа чинь зарагдаагүй харамсалтай байна.

Жо: Тэр залуу юу хийж байгаагаа ч мэдэхгүй байсан Неил.

Неи: Юу гээч тэр залууд асуудал байгаагүй Жоё харин чиний бараа асуудалтай байсан.

Жо: Би чиний хэлснээр 50н мянган ширхгийг хийчихсэн шүү дээ. Би гэрээ барьцаанд тавьчихсан бас 200гаад мянган долларын өрөнд орчихоод байна.

Неи: Наадах чинь чиний л бизнес чиний өр. Гэрээн дээр бидний зүгээс гуравны нэгийг нь төлнө гэсэн байгаа. Үнэнийг хэлэхэд тэрийг хийхэд ч бидэнд хэцүү байна.

Жо: Неил чи бидэнд дахиад боломж олгох хэрэгтэй шүү дээ.

Неи: Намайг үнэхээр уучлаарай Жоё. Би даргадаа тийм зүйл хэлж чадахгүй, би чадахгүй.

Жо: Би чиний хариултыг хүлээн зөвшөөрч чадахгүй, би чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй.

Рүд: Жоё чи энэ дампуурлаа Трүдид албан ёсоор мэдэгдэх ёстой үгүй бол тэр чамаас илүү их мөнгө алдагдуулна. Чи бас баримтуудаа явуулах ёстой яагаад гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйг барьцаанд тавьчихсанаас гадна чи маш их хэмжээний алдагдалд орсон үүнд сэтгэл санаагаа бэлдсэн нь дээр шүү.

Жо: Дампуурсан гэх мэдүүлэг өгөх хэрэгтэй юм уу?

Пэг: Би чамд анхааруулсан ш дээ Жоё, ааваа би танд тэрний төлөө мөнгө үрж болохгүй гэж анхааруулсан ш дээ.

Тон: Алив ээ Пэги чи анхнаасаа л энэ бүхнийг Жоё-ын эсрэг төлөвлөсөн.

Пэг: Бид одоо дампуурчихаад байна Тони.

Неи: Би хуульч нартайгаа уулзалттай байна шүү дээ. Чи энд юу хийж байгаа юм бэ?

Жо: Жоё гэртээ хариад зурагтаар худалдагчдийн тоо өсөхийг хар, өөрт байгаа мөнгөө бас байшнгаа эсвэл зээлээд ч хамаагүй 50н мянган шүүр хий.

Неи: Энэ бүхэн сайнаар эргэж болох байсан, би Тод-д дахиад нэг боломж өгнө.

Жо: Надад Тод эсвэл өөр хэн ч хэрэггүй. Би өөрөө хийх болно.

Неи: Манайд жирийн иргэд ажилладаггүй. Мэргэжлийн жүжигчид болон моделууд л сурталчилгааг хийдэг. Би чамд хэлсэн шүүдээ.

Жо: Хэн чамд шүүрийг анх үзүүлсэн билээ? Хэн чамд зарсан билээ? Хэн чамд яаж хэрэглэхийг зааж өгсөн билээ? Хэн чамайг хэрэггүй эд гэж бодож байхад чинь бодлыг өөрчилсөн билээ?

Неи: Уучлаарай бидэнд түр хугацаа өгөөч. Намайг дагаад яв. Чи өмнө нь зурагтний камерийн урд зогсож үзсэн үү? Зурагтний камерийн урд зогсохыг амар гэж бодож байна уу? Учир нь хүмүүс камерийн урд гарахаар тэр их камер болон гэрлийг хараад хөшчихдөг юм.

Жо: Чи надад цагаачдийн хүү Дэйвид Сэлзник, Өклахомагаас гаралтай америк охин Жэнифэр Жөнстэй гэрлэсэн учир нь Америкд угсаа гарал болон амьдралын түвшний үл хамааралтайгаар боломж олддог энэ нь таний хүмүүсийн гэрт бараа хүргэгдэхэд баримталдаг зарчим гэж хэлсэн. Чи өөрөө ингэж хэлсэн биздээ.

Жо: Юу гэж бодож байна даа сайхан харагдаж байгаа биз.

Неи: Тийм ээ үзэсгэлэнтэй харагдаж байна, орчин үеийх хэрнээ сонгодог загвар байна. Түүнийг дахиад ирэхээр нь Лори? Лори?

Эм: За.

Неи: Чам дээр буцаад ирвэл үсийг нь бага зэрэг урагш нь болгоод өгөөрэй яг ингээд ойлгосон уу? Самаар биш, самаар биш.

Неи: Харыг нь өмсөөд үз.

Жо: За.

Неи: Ойлгосон уу?

Жо: Ойлголоо.

Неи: Бүх зүйл төгс байх хэрэгтэй. Хөөх. Үзэсгэлэнтэй, тийм биш гэж үү? Чамд ямар санагдаж байна?

Жо: Би нэг зүйлийг л өөрчилмөөр байна түр хүээж байгаач.

Неи: Ойлголоо намайг гайхшруулаад өг.

Жо: Жижиг зүйл. Би чамайг гайхшруулна аа.

Неи: Тэгье ээ намайг гайхшруул. Ямар жижиг зүйлийг тэр өөрчлөх бол? Юу? Чи бих зүйлийг үгүй хийчихсэн байна ш дээ.

Жо: Энэ бол би.

Неи: Энэ чи гэж үү? Чи яг анх энд орж ирэхдээ өмссөн хувцастайгаа байна.

Жо: Би цамц бас өмд өмсдөг тэр чинь би. Би өөрийнхөөрөө баймаар байна.

Неи: Өөрийнхөөрөө явдаа тэгвэл чамайг сэтгэлээ өөрчлөөсэй гэж найдаж байна. Жөан, Синди Жоёд амжилт хүсээрэй.

Эм: Хөөх. Чи сайхан харагдаж байна чамд амжилт хүсье.

Жо: Баярлалаа.

Эм1: Амжилт.

Неи: Тэр энэ хувцастайгаа орно яагаад гэвэл энэ бол Жоё.

Эм: Цамц өмд гэж үү? Тэр банзал өмсөх ёстой урт хөлтэй юм байна хөлийг нь гаргасан банзал өмсүүл. Амжилт.

Жо: Хэдий Жөан Ривэрс намайг банзал өмсүүлмээр байсан ч би өмдийг сонголоо.

Неи: Хүссэнээ л хий. Аливээ дээшээ гарцгаая. Сандарч байна уу?

Жо: Тийм ээ.

Неи: Өөрийнхөөрөө л бай. Гарандаа ач холбогдол өгөхийг бүү мартаарай, эхэлцгээе.

Эр: Бэлэн үү? Тайз эргэж байна шүү. 375 дугаартай гэр ахуйн бараа эхлээрэй 3 2.

Неи: Юу хийгээд байна аа эхлээрэй, эхлээрэй.

Трү: Тэр хөшчихлөө.

Жо: Уучлаарай энэ гэрэлнүүд үнэхээр тод юм аа, хэн ч надад ийм их гэрэлтэй байна гэж хэлээгүй Неил хэлсэн л дээ. Неил гэж миний дарга. Би түүнд намайг энд гаргах боломж олгосонд талархах ёстой. Уучлаарай.

Неи: Чи бол Жоё.

Жо: Намайг Жоё гэдэг.

Неи: Юу ч хамаагүй ярь барааний талаараа. Ээ бурхан минь бид ямар нэг зүйл хийх ёстой, бид ямар нэг зүйл хийх ёстой. Бидэнд дуудлага байгаа юу дуудлага оруулж болох уу?

Эр: Бидэнд дуудлага ирлээ.

Неи: Эерэг дуудлага биздээ?

Эр: Эерэг дуудлага.

Неи: За дуудлагийг ав, дуудлагийг авчих. Жоё бидэнд дуудлага орж ирлээ.

Жо: Дуудлага гэнэ ээ? Яаж байгаад? Бидэнд дуудлага ирсэн байна.

Эм: Сайн уу намайг Жөан гэдэг би Нюёркоос холбогдож байна.

Жо: Бидэнд НюЁркоос Жөаны дуудлага ирсэн байна.

Жа: Би шал арчиж байхдаа алчуурыг нь мушгахдаа гараа хүргэх шаардлагагүй шал арчигч авах сонирхолтой байгаагаа хэлэх гэж залгасан юм аа. Юу гээч шил хагарсан үед алчуураа барихад миний гар зүсэгддэг наад шал арчигчийг чинь хэрэглэхэд гар зүсэгдэх үү?

Жо: Жөан чи яг голийг нь олж хэллээ яагаад гэвэл анх би энэ шал арчигчийг бүтээхдээ тэр шалтгаанаас өдөөгдөж байсан. Шалан дээр шил хаа сайгүй хагарчихсан би хоёр хүүхэд болон аавтайгаа байсан тэгээд шалаа арчсаныхаа дараа мушгах тоолонд миний гаранд шилний үртэс шигдээд байсан дээрээс нь өмнө нь хэрэглэдэг байсан шал арчигчид тийм ч сайн шингээх чадалгүй. Тэгээд би охиныхоо өрөө лүү очоод тосон харандааг нь аваад энэ шал арчигчийн загварийг нь гаргасан юм.

Неи: Тэр хэсгийг оруулаарай, яг зөв.

Жо: Хуванцраас бүтсэн барихад хөнгөхөн ч бат бөх.

Неи: Гар луу нь харуулаарай.

Жо: Үнэхээр сайн шингээж чаддаг би загварыг нь өөрөө гаргаад 300 гаруй үргэлжилсэн хөвөн утастай.

Жа: Үнэ нь хэд бэ?

Жо: Энэ 19 зууны 95 доллар.

Жа: Надад үнэ нь таалагдаж байна би бөөндөж авья.

Жо: Баярлалаа.

Неи: Ч375 захиалгийн дугаар.

Жо: 375 дугаартай гэр ахуйн бараа. Би амлаж байна та ийм шүүр хаанаас ч олохгүй.

Неи: Яг зөв битгий хөдлөөрэй. Гарыг нь.

Жо: Хэрвээ байсан бол би аль хэдийн аваад гараа зүсэхгүй байх байсан юм. Та гал тогооны өрөөгөө нэг мушгалтаар л цэвэрлэх боломжтой гээд төсөөлөөд үз, харж бай. Шоколадний сироп.

Неи: Сироп луу харууларай.

Жо: Том халбагаар асгасан хүүхдийн хоол, манай гэрийн хувьд бол хэвийн үзэгдэл.

Неи: Үгүй ээ гар луу, гар луу.

Жо: Бусад шал арчигчаас хамгийн том ялгаа нь гэвэл миний гар энэ бохир алчууранд  хүрэх шаардлагагүй. Зах зээл дээр ийм сайн шингээх чадалтай шал арчигч энэнээс өөр байхгүй. Би та бүхэнд үүнийг авсны дараа ямар ч харамсал эсвэл буцаалт байхгүй гэдгийг амлаж байна. Би гэртээ өдөр бүр шалаа алгсалгүй угаасаар ирсэн.

Неи: Дуудлага орж ирж байна.

Жо: Би танд энэ шүүр хэрхэн амьдралыг маань өөрчлөснийг хэлмээр байна.

Неи: Дуудлага орж ирж байна, дуудлага.

Жо: Дуудлага орж ирсэн байна, дуудлага.

Неи: Яваарай.

Жо: Энэ бол зул сарын үеэр гэрт олон хүмүүс ирсэн үед гэрт байх ёстой хамгийн хэрэгтэй эд. Би өөрөө хоёр хүүхдийн ээж тэд зогсолтгүй шалийг завааруулдаг. Гэрт олон хүн зочилж ирэх үед та гал тогооны өрөөгөө нэг мушгалтаар л цэвэрхэн болгох боломжтой. Ээ бурхан минь 29н мянган худалдан авалт. Энэ бол үнэхээр онцгой бараа. Би та нарт одоо энэ шал арчигчийн өөрийнхөө дуртай хэсгийг хэлье алчуур нь салдаг тэгэхээр та үүнийг угаалгийн машиндаа хийхэд буцаад шинэ юм шиг л гараад ирнэ.

Неи: Тийм ээ тийм.

Жо: Ээ бурхан минь худалдагч нарын тоо ихэссээр байна. Бүгдэнд нь баярлалаа.

Неи: Тийм ээ зөв үргэлжлүүлээрэй.

Жо: Баярлалаа. Энэ бол зах зээл дээр байгаа хамгийн сайн шингээх чадалтай хөнгөн шал арчигч. Таний амьдралдаа авах ганц шал арчигч бас хэрэглэж үзсэн хамгийн супер шал арчигч чинь байх болно. Хөнгөхөн ч бат бөх, өөрийнхөө гэрийн шалийг чин сэтгэлээсээ өдөр бүр арчдаг хүний зүгээс туршлага дээрээсээ үндэслэж ярьж байна.

Неи: Энэ эмэгтэй ч жинхэнэ том бизнес хийх нь ээ. Үгүй байлгүй дээ.

Жо: Ээ бурхан минь. ...1:21:20... Итгэмээргүй юм. Чи итгэж чадаж байна уу? Би чамайг надад тоолуурын машин эвдэрчихсэн гэж хэлэх байх гэж бодсон шүү дээ.

Неи: Би чиний хэлснийг л дагасан чиний зөв байж.

Жо: Би үнэхээр итгэж өгөхгүй байна.

Неи: Биднийг бизнесийн найзууд гэж хэлж бараг болхоор байна.

Жо: Бизнесийн найзууд.

Неи: Тийм. Хоёулаа бие биендээ амлалт өгье хэрвээ нэг өдөр бид худалдааны бизнес дээр дайсан болох юм бол найзууд хэвээрээ үлдэнэ гэдэг амлалт. Жинхэнэ нөхөрлөл тийм байдаг юм.

Жо: Бизнесийн найзууд. Би зөвшөөрч байна, гар барьцгаая.

Бичиг: Рүдигийн машин болон авто машин.

Жо: ...1:22:30... Бидэнд нийт 10 нэхмэлийн машин байгаа тэгээд дараа нь энд шал арчигчийн толгойнууд оёгддог.

Неи: Хэн бусад хэсгүүдийг нь хийдэг юм бэ?

Жо: Калифорнид байдаг үйлдвэр энэ хавьд байдаг газруудаас хамаагүй түргэн бас хямд байсан юм.

Неи: Ухаантай юм, тэд хуваарьтай чинь зэрэгцээд явж чадах юм уу?

Жо: Тийм ээ.

Эм: ...1:23:18...Ийшээ.

Жо: Баярлалаа.

Эм: Зүгээрдээ.

Жо: Байна уу? ...1:24:24... Мим, Мими.

Эмээ: Би түүнийг орхиод явахдаа гунигтай байсан надад түүнд бас охинд нь хэлж сургах зүйл их байсан юмсан. Би үргэлж түүнийг ойроос харж хандмаар санагддаг байсан.

Жо: ...1:26:08... Кристи.

Рүд: Калифорнид асуудал үүссэн.

Жо: Тэнд асуудал үүсч болохгүй шүү дээ би Нэйлд бүх зүгээр асуудалгүй гээд хэлчихсэн.

Рүд: Гэрхарт үнээ өсгөхөө зогсохгүй байна тэр сая гэхэд дахиад л өсгөчихсөн. Ширхэгийн үнэ хэт өссөн.

Жо: Тэр тэгж болохгүй ш дээ бид алдагдалд орох болно.

Рүд: Би түүн рүү нэг төлөөлөгч явуулсан.

Жо: Төлөөлөгч гэнэ ээ? Бидэнд тийм хүн байхгүй шүү дээ ямар төлөөлөгч.

Рүд: Пэги явсан.

Жо: Пэги? Би энэний талаар одоо ярьмааргүй байна.

Рүд: Тэр энэ бизнесийн нэг хэсэг болмоор байна гэсэн.

Жо: Та яаж Пэгиг явуулж чадаж байна аа?

Рүд: Тэр оролцмоор байна гэсэн юм. Та хоёр цусан холбоот эгч дүүс шүү дээ бие биенээ хайрлаж хүндлэх нь хамгийн чухал.

Пэг: Би тэдэнд чиний өр болох 20-ыг төлсөн, тэд ширхэгийн үнийг 2 доллароор л өсгөсөн би 100н мянган шүүрний захиалгийг өгчихсөн.

Жо: Бид үнээ хэдээр ч өсгөж болохгүй Пэги ойлгохгүй байна гэж үү? Бид тогтсон үнээрээ л зарсан. Ямар ч үнийн өсөлт ялангуяа түүний өсгөж байгаа хэмжээ намайг илүү их мөнгө алдахад хүргэж би одоо байгаагаасаа илүү их өрөнд орно.

Пэг: Чи дахиад босгож чадна.

Жо: Намайг босгож чадна гэсэн үү? Яаж?

Пэг: Надад нэг санаа байгаа, би юу хийхээ мэдэж байна. Би түүнд аав бид хоёрын хөгжүүлсээ р ирсэн төслийн загварыг үзүүлсэн тийм ээ ааваа?

Рүд: Тийм тэгсэн.

Жо: Ааваа та таний санаа хичнээн их зардал шаардхыг ойлгож байна уу? Хаана яаж зарахаа мэдэж байгаа юм уу? Та хоёрын ачаар бүх зүйлээ өгж байж зарж байгаа бараанаас гадна дахиад илүү их зардалтай бараа үйлдвэрлэх мөнгө та хоёрт байгаа юм уу?

Пэг: Магадгүй миний санаа чинийхээс дээр байх. Би чиний зурагтаар гарсан шиг яагаад хийж чадахгүй гэж тэр чинь тийм хэцүү ажил биш. Тэглээ ч тэр сувгийн гол зорилго нь хүн бүрт боломж байгаа гэсэн биш билүү?

Рүд: Чиний дүүгийн хийсэн зүйл тийм ч амар байгаагүй гэхдээ бидний төлөвлөж байгаа зүйл тийм хэцүү биш. Сонсож бай, дахиж хэзээ ч битгий миний өмнөөс үг дуугар, ялангуяа миний бизнесийн талаар. Харин одоо би Калифорн луу явлаа.

Бичиг: ...1:30:07...Фабри Пакийн бүтээсэн бахархалт бараанууд.

Эр: Танд юугаар туслах вэ?

Жо: Намайг Жоё гэдэг би Гэрхардтай уулзах гэж ирлээ.

Эр: Тэр завгүй байна.

Жо: Би хүлээнэ ээ.

Эр: Тэр Гэрхардтай уулзмаар байна гэсэн.

Эр1: Гэрхарт.

Гэр: Сайн уу би Гэрхарт байна.

Жо: Би Жоё байна.

Гэр: Ороод ир. Дэрэк Маркхам бол миний дарга, тэр Тэхасд амьдардаг. Фабри Паг түүний ажиллуулдаг том компаниуудын нэг. Би түүнд мэдэгдье, тэр үнийн шийдвэрийг гаргадаг юм.

Жо: Гэхдээ би тэр Дэрэк Маркхам гэдэг хүнтэй чинь нэг ч удаа ярьж байгаагүй харин тантай л утасны цаанаас хэд хэдэн удаа ярьж байсан. Би яагаад та нарыг манай бараа дөнгөж амжилтаа олж эхлэж байхад үнээ өсгөөд байгааг чинь ойлгохгүй байна. Надад үнэхээр шударга бус санагдаж байна яг л биднийг дампууруулах санаатай байгаа юм шиг.

Гэр: Чи манай үйлдвэрийн мастер Грэгоритой уулзаж байсан байхаа?

Эр2: Бидэнд яг одоо үнээ бууруулах боломж байхгүй байгаа учир нь бид аль хэдийн мөнгөний алдагдалд орсон байгаа.

Жо: Бидний өгсөн 500н мянган доллар бас урьдчилгаа гэж өгсөн 50н мянган доллар  Далэсд байгаа Дэрэк Маркхамд чинь хүрсэн байхад яаж танайх алдагдалд орох юм бэ? Дээрээс нь ямар ч миний зөвшөөрөлгүй та нарын алдаанаас болж эгчийн маань өгсөн төлбөр.

Грэ: Эгч чинь чиний төлөхөөс татгалзсан мөнгийг л өгсөн.

Жо: Тэрэнд үнэндээ тэгэх зөвшөөрөл байгаагүй тэр миний бизнестэй ямар ч хамааралгүй хүн. Үүнийг хоёулаа шүүхэд өөрсдийн цаг болон мөнгөө үрж баян шүүгчдийг улам баяжуулж бас миний зурагтаар гарах ёстой барааг яг одоо шиг нураан байж баталж болно.

Грэ: Чи илүүг төлж чадна.

Жо: Би илүүг төлж чадахгүй, төлөхгүй.

Эр2: Зардлийн үнэ өндөр байна, материалууд муу байгаа тиймээс бид долоо хоног бүр шинээр хийж байгаа.

Жо: Тийм үү? Би бэлэн материалуудыг харж болох уу?

Гэр: Гадаа машинд байгаа гэхдээ танд харуулах гэж бага зэрэг цаг орох байх.

Жо: Энд ариун цэврийн өрөө байгаа юу?

Гэр: Байгаа танхимаар уруудаад, Грэгори танд заагаад өгнө.

Жо: ...1:32:39...Баярлалаа.

Бичиг: ...1:33:58...Фабрикийн оюуний өмч.

Жо: Юу вэ?

Грэг: Чи наанаа юу хийгээд байгаа юм?

Жо: Энэ юу вэ? Энэ чинь миний бүтээл миний загвар.

Грэг: Үгүй бидний өмч чамайг ингэж асуудал үүсгэнэ гэж мэдээд байсан юмаа. Цагдаа нар ирж байгаа, чамайг ирэнгүүт чинь дуудсан юм.

Жо: Энэ чинь миний бүтээл шүү дээ.

Грэг: Үгүй биднийх.

Жо: Би эд нарыг аваад явлаа, би энд байгаа бүгдийг нь авж явна. Бүгдийг нь хайрцганд хийгээд авж явна.

Грэг: Чи хууль бус зүйл хийж байна.

Жо: Энэ чиний оюуны өмч биш энэ чинь миний гаргасан загвар. Би эд нарыг авахгүйгээр хаашаа ч хөдлөхгүй. Юу? Үгүй ээ үгүй би хулгай хийгээгүй байна энэ чинь миний өмч. Миний өмч. Би энэ бүх загварыг өөрөө гаргасан энэ чинь минийх.

Грэ:Тэр гадны мужаас ирсэн Жон харин би чиний 15 жилийн найз биздээ.

Эр: Аливээ эзэгтэй та бусдын өмчид дураараа нэвтэрсэн байна.

Жо: Юу?

Эр: Тийм ээ алив.

Жо: Би буруу зүйл хийгээгүй.

Эр: Та  буруу зүйл хийж байна.

Жо: Би түүний ажлын өрөөнд байсан.

Эр: Алив ээ хөдөл.

Жо: Тэр намайг оруулсан ш дээ, Гэрхарт би чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ, чи буруу хүнээрээ оролдож байна.

Эр: Хэлж байгаа үгээ анхаараарай.

Жо: Тэр хулгайч, чи бол хулгайч Гэрхарт.

Эр: Болгоомжтой, болгоомжтой одоо хангалттай.

Жо: Энэ бол хулгай.

Эр: Аливээ одоо болно. Доодох замаа хараарай.

Рүд: ...1:35:19...Трүдигийн мөнгийг яах болж байна Жоё? Чи түүнд мөнгийг нь буцааж төлөх ёстой байдал улам дордож байна.

Трү: Би анхнаасаа эрсдэл ирнэ гэдгийг таамаглаж байсан Жоё. Чи их хэмжээний мөнгөөр тоглосон. Гэсэн ч бид ийшээ чамайг батлан дааж гаргахын төлөө нисэж ирсэн.

Рүд: Дээрээс нь Калифорний оюуны өмчийн өмгөөлөгч биднээс 10н мянган долларийг нэхэмжилж байгаа.

Эр: Бид дээрээс яллахыг татгалзсан тушаал авсан тэд үүнийг гэрээнээсээ зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Чи Тэхасд байгаа Дэрэк Маркхамд мөнгө төлж эхэлсэн цагаас хойш тэдний гарт өөрийн оюуний өмч болох шүүрний хэсгүүдээ алдсан байна. Учир нь чи анх тэдэнд өөрийгөө батлах гэж зургаа тэдэнд өгсөн байна тиймээс одоо тэдний өмнөөс тэрсэлдэх нь ямар ч утгагүй. Чамд эхнээс нь зохих зөвлөгөөг өгөөгүй бололтой.

Жо: Кристи боль, Тони түүнийг өрөөнд нь аваач.

Кри: Би орондоо ормооргүй байна би энд баймаар байна.

Жо: Та хоёр намайг тэдэнд мөнгө төл гэж хэлсний дагуу би тэдэнд төлсөн яагаад гэвэл танай шүүгч тэгж хэлсэн.

Трү: Манай шүүгч бага зэргийн алдаа гаргасан бололтой иймэрхүү зүйлс бизнесд тохиолддог шүү дээ чамд бас бүтэлгүйтэж таарсан бололтой.

Рүд: Тийм ээ иймэрхүү зүйлс болдог, Трүдигийн хуульч оюуний өмчийн чиглэлийн хүн биш.

Тон: Би наадхыг чинь л хэлсэн ш дээ тэгсэн чинь та нар намайг бизнесийн хангалттай мэдлэггүй гэсэн тэгсэн одоо миний зөв байсан байна.

Трү: Одоо яриад ямар ч нэмэргүй Тони гуйж байна.

Рүд: Одоо хангалттай.

Тон: Одоо болсон чинь хангалттай болчихсон уу?

Эр: Намайг уучлаарай даанч миний хийж чадах зүйл алга. Танай эгч Пэги чиний төлөхөөс татгалзсан мөнгийг өгснөөс болж энэ хэрэг дууссан.

Жо: Нэйл Валкэр, КюВиСи тэд нар яасан юм? Тэд оюуны өмчийг маань хамгаалж мөнгө төлөөгүй гэж үү?

Рүд: Ярьж байгаа зүйлээ анхаараарай Жоё. Чи барааныхаа талаар ямар нэгэн буруу зүйл ярьж байгаад зөрчил гарвал том хэрэгт орно шүү.

Трү: КюВиСи чамайг оюуны өмч нь тодорхой бараа хүргэхийг шаардсан.

Эр: Би иймэрхүү зүйлтэй их удаан ажиллаж байгаа. Урт хугацааны хэмжээтэй шүүхээс болоод таний бараа түр зогсох болно, тэгэхээр та тодорхой хэмжээний алдагдалд орно гэсэн үг.  Харамсалтай нь надад хийж чадах зүйл алга. Амжилт хүсье.

Жо: Чи бодит байдалтай нүүр тулах ёстой Жоё. Чи хагас сая долларын өрөнд орсон чамайг үүнийг яаж төлөхийг чинь надад мэдэх зүйл алга. Бид дампуурсан гэдгээ зарлах ёстой. Чи зарлах ёстой.

Трү: Би ч бас өөрийнхөө алдагдлыг барихын тулд дампуурснаа мэдэгдэх ёстой. Би бичиг гаргах ёстой.

Жо: Байдал үнэхээр буруугаар эргэж байна бид үүнийг бүтээхийн төлөө хичнээн их хөдөлмөрсөн билээдээ. Тэгчихээд одоо ирээд бууж өг гэжүү үнэхээр шударга бус байна. 

Трү: Бизнес шударга бус байдаг юм тэгээд л болоо. Хэрвээ бүтэхгүй байвал бүтэхгүй ээ л гэсэн үг тийм ч учраас хүмүүс зоргоороо шинэ зүйл бүтээж явдаггүй юм зүүднээсээ сэр л дээ.

Рүд: Энэ миний буруу, би түүнд зурагтийн сувгаар ажилгүй гэрийн эхнэр бусад ажилгүй гэрийн эхнэрүүдэд хуванцар гэр ахуйн бараа зарах итгэлийг нь төрүүлчихэж энэ бүгд миний буруу чиний буруу байхгүй хонгор минь энэ миний буруу. Би л түүнд өөрийг нь байгаагаас нь илүү гэж буруу ойлголт өгчихөж. Тэгээд тэр өөрийнхөө анхнаасаа чадахгүй байсан зүйл дээр хэтэрхий их ачаалал авсан учраас л ийм зүйл боллоо. Чамайг буруу зүйл рүү шахах нь чиний ч буруу бас чамд дарамт өгсөн бидний буруу.

Трү: Надад архи хэрэгтэй байна. Ганц шөнийн дотор чамайг мундаг бизнесийн хүн болно гэж бодсон бидний буруу байж. Чи тийм төрлийн хүн харваас биш байхад учир нь үүнд чамд байхгүй хурц ухаан бас зориг шаарддаг юм. Гарын үсгээ зур.

Рүд: Хонгор минь чи энэ барьцааны гэрээн дээр гарын үсгээ зурах хэрэгтэй нотариат яг үүдэнд байна би түүнийг оруулаад ирье. Чи байшингаасаа яаралтай суллах хэрэгтэй, орогнох шинэ газар олох хэрэгтэй. Магадгүй чи Трүдигийн гэрийн нэг өрөөнд түр байж болно шүү дээ.

Трү: Хүүхдүүдийн хамт уу?

Рүд: Тийм ээ чамд өрөө олон байгаа шүү дээ тэр миний охин шүү дээ яагаад болохгүй гэж.

Трү: Дараа ярьлцая.

Рүд: Трүди бид ядаж түүнд санал болгох хэрэгтэй шүү дээ.

Трү: Дахиад уу? Яагаад би гэж?

Рүд: Гарийн үсгээ зур хонгор минь. ...1:39:35...Баярлалаа.

Кри: Мими хэлэхдээ танийг гэр бүлийн амжилттай толгойлогч эмэгтэй гэж хэлсэн шүүдээ.

Жо: Үгүй ээ Кристи, Мими буруу байсан байна. Дэлхий ертөнц чамд боломж өгдөггүй харин чиний боломжийг сүйрүүлж зүрхийг чинь шархлуулдаг. Би 10 настай байхдаа ээжийнхээ үгийг сонсох ёстой байж. Би бүхэл амьдралаа яг ээж шигээ зурагт үзэж бусдаас нуугдаж амьдрах ёстой байсан байна. Тэгэхээр би дахиж Мимигийн талаар сонсмооргүй байна тэр буруу байсан байна. Тэр зүгээр л тэнэг зүйл мөрөөдөж байж тэр нь надад тэнэг бодол төрүүлсэн байна. Энэн шиг тэнэг санаанууд, тэнэг санаа байж.

Кри: Ээж ээ үгүй ээ битгий л дээ

Жо: Кристи намайг уучлаарай, ээжийгээ үнэхээр уучлаарай Кристи, намайг уучлаарай. Орондоо ор. Хүмүүсээ явж унтацгаа.

Кри: Сайхан амраарай ээжээ.

Жо: Сайхан амраарай хонгор минь явж орондоо ор.

Рүд: Намайг үнэхээр уучлаарай Жоё намайг уучлаарай.

Жо: Битгий тэг.

Тон: ...1:42:48...Жоё? Жоё? Чи хаана байна аа? Жоё чи хаана байна?

Жо: ...1:44:10... Онгорхой байгаа. Хаалгаа онгорхой үлдээж болно.

Эр: Хэн ч намайг энд байгааг мэдэхгүй. Чи ч намайг хэн гэдгийг мэдэхгүй. Би Дэрэк Маркхам ч байж болно эсвэл чамайг цааш нь харуул гэж Дэрэк Маркхамын явуулсан хүн ч байж болно. Чи аль нь үнэн гэдгийг мэдэхгүй. Магадгүй хүмүүс чамайг маш их мөнгөний алдагдал буюу санхүүгийн асуудалд ороод цөхөрсөндөө Даласийн урд ирж амиа хорлосон гэж бодно.

Жо: Би өнөө өглөө Хонг Конгтой утсаар холбогдсон Калифорнид шөнийн 1цаг болж байхад тэнд оройний 5 цаг болж байсан. Цагийн зөрүүгийн ялгаанууд үргэлж намайг гайхшруулдаг. Би утсаар ноён Кристофэр гэх үнэхээр эелдэг сайхан сэтгэлтэй хүнтэй ярьж таарсандаа маш их гайхсан бас өөрийгөө азтайд тооцож байна учир нь би Калифорнид ирснээсээ хойш бидний бизнес дотор тийм сайхан залуу нэг ч олж хараагүй. Бизнесийн ертөнцөд тавтай морил гэж хэлэх ёстой байх. Би Кристофэроос бидний бараанд ялгаа байгаа эсэхийг шалгуулах гэж түүн рүү залгасан юм. Гэхдээ миний олж мэдсэн зүйл гэвэл 200н мянган шал арчигч зарсан биднээс ялгаатай нь тэр өөрийнх нь оюуны өмч болох өөрөөрөө мушгагч шал арчигч нь ямар үнэ өртөгтэйг бүр ажилладаг эсэхийг нь ч мэдэхгүй байсан учир нь тэд хэзээ ч тийм шал арчигч хийж эсвэл зарж байсан удаа байхгүй. Тийм байхад би танд аль хэдийн ноён Кристофэрийн өмнөөс урьдчилгаа гэж 50н мянган долларыг төлсөн. Гэр бүлийнхээ цус хөлс шингэсэн мөнгө бас өөрийнхөө гэрийг хүртэл барьцаанд тавьж төлсөн мөнгөний талаар ноён Кристофэр юу ч мэдэхгүй болж таарсан. Тэгэхээр бид залилан болон луйварын хэрэгт орооцолдчихсон байгаа болж таарж байна, үүгээр ч дуусахгүй би цааснуудыг үзэж байхдаа бидний шал арчигинд  ямар ч адилхан зүйл олж хараагүй тэгэхээр анхнаасаа би таны оюуны өмчид мөнгө төлөх хэрэггүй байсан, бас нэгэн луйварын хэрэг. Миний өмгөөлөгчид таны араас явна гэсэн ч би тэдэнд “та нар ямар нэг алдаа гаргасан байх надад нэг өдөр өгчих гэж хэлсэн” танд өөрөө буруугаа ухаарах боломж өгөх гэж.

Эр: Бид чамд чиний оюуны өмчийн төлөө төлсөн мөнгийг чинь буцааж өгнө өө, чиний өгсөн 20н мянган долларыг нэмж төлсөн 50 тай чинь хамт... Тийм байж. Би чамд 50н мянган долларыг нэмж өгсөн 50 тай чинь нийлүүлээд өгье.... Нэмээд хүүтэй нь хамт.

Жо: Би өөрийнхөө бүх шал арчигчийгбуцааж авмаар байна. Би танийг өөрийгөө санхүүгийн хувьд ямар ч эрхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, энд гарын үсгээ зураасай гэж хүсэж байна. Би тооцоолоодхоё, 50 дээр нэмэх нь 50, нэмэх нь хүү. Та яг энэ хоёр тооны хажууд гарын үсгээ зурчих.

Эмээ: Тэр алхаа буулгахаасаа өмнө өөрийн гэсэн бүхий л зүйлээ алдхаа шахсан. Гэхдээ тэр алхаа буулгасан. Тэр өөрийг нь юу хүлээж байгааг мэдээгүй. Тэр өөрийн гэсэн 100н оюуны өмчөө гаргах болно. Нарийн хилэн өлгүүрнүүд хувцасны шүүгээг илүү сайхан харагдуулдаг, үүнийг чухалчилж үздэг олон хүн бий. Ямар хүн нь ийм санаа гаргаж ирэхвэ дээ. Жоё гаргасан. Гэхдээ тэр энэ замаар алхаж байхдаа өөрийг нь тийм зүйл ирээдүйд хүлээж байгааг мэдэхгүй байгаа.

Эр: Тийм ээ ноёнтоон, өнөөдөр бол жил бүрийн өвлийн өвгөн айл бүрээр айлчилдаг өдөр. Дэлхий даяар байшин бүр түүнийг ирнэ гэсэн хүлээлттэй байдаг. Байшин гэснээс хэдүүлээ нэгэн жирийн байшинг харах уу? Бидний одоо харж байгаа зүйл бол жирийн нэгэн байшингийн урд талын талбайн үзэмж тэгвэл бид хүүхэд багачууд болон томчуудадад өвлийн өвөөгийн ид шидийг харуулах цаг нь болсон байна, тэгж байж л энэ жинхэнэ сайхан гэр болно тийм биш гэж үү? Хайраар дүүрэн гэр, ноён өвлийн өвгөн минь бидэнд цаснаасаа жаахан өгөөч. Баярлалаа. Харин одоо энэ байшин дотор талдаа ямар гэдгийг харж болох уу өвлийн өвөө?

Эмээ: ...1:51:01... Тэр хэзээ нэгэн өдөр өөрийгөө том үзэсгэлэнтэй байшинд орно гэдгээ төсөөлөх ч үгүй байхдаа. Түүний ээж нь өөрийн аз жаргалаа олсон, аз жаргал түүнтэй болон түүний гэр бүлтэй үргэлж хамт байх болно дүрмийн ёсоор заримдаа бага зэрэг төвөгтэй. Жоё үргэлж Рүди, Трүди, Пэги нарын бүтэлгүйтсэн бизнесийн санаануудын мөнгийг төлдөг байсан хэдий тэд Жоё-ын эсрэг заргалдаж байсан ч хамаагүй. Рүдиг хөгширөх тусам Жоё-ын түүнийг гэх анхаарал халамж нь ихэссэн. Нэйл Валкэрийн Жоё-ын талаар таамагласан нь жинхнээсээ бүтчихсэн. КюВиСи-ээс ч том компани болсон.

Жа: Тэр хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаа.

Неи: Тони тэнд байгаа юм уу?

Жа: Тийм ээ Тони тэнд байгаа тэд гэр бүлээрээ байгаа.

Эмээ: Түүний салсан нөхөр бас сайн найзууд нь Жоё-ын насан туршийн тууштай зөвлөхүүд хэвээр үлдсэн.

Жа: Тэвчээртэй байгаарай.

Жо: Хайртай шүү, та хоёр явж өрөөгөө тохижуул.

Кри: Сайхан амраарай ээжээ.

Жо: Хайртай шүү. Сайн уу.

Эм: Сайн уу.

Жо: Тавтай морил.

Эм: Баярлалаа.

Жо: Сонирхуулах бараа чинь юу юм?

Эм: Аяллын хувцас цэвэрлэгч.

Жо: Алив харцгаая. Та нар Мэмфисээс ирсэн юм уу?

Эм: Тэгсээн.

Жо: Үйлчлэгчээр ажилладаг юм уу?

Эм: Тийм ээ эзэгтэй.

Жо: Чи энийг өөрөө хийсэн юм уу?

Эм: Тэгсээн эзэгтэй.

Жо: Би ч бас анхны бараагаа өөрөө бүтээж байсан. Загвар нь авсаархан надад таалагдаж байна.

Эм: Баярлалаа.

Жо: Өнөөдөртөө өнжөөд маргааш манай загвар зохион бүтээгчидтэй уулзаж чадах уу? Даргаасаа болоод чадахгүй гэж үү? Аль зочид буудалд байрлаж байгаа юм?

Эм: Холидэй зочид буудал эзэгтэй.

Жо: Тэднийг холидэй зочид буудлаас Радисон руу шилжүүлчих хүүхэдтэйгээ байхад илүү тухтай байх болно. Би даргатай чинь холбогдоод учрыг нь тайлбарлаад зохицуулчихая тэгэхээр чи маргааш орж ирээд манайхантай уулзаад эхнээс нь шат дарааллаар нь явья ойлгосон уу?

Эм: Баярлалаа.

Жо: Бид чиний санаан дээр ажиллаад нэмэх эсвэл засах зүйл байгаа эсэхийг шалгаж байя.

Эм: Таний тусийг мартахгүй ээ.

Жо: Би ойлгож байна аа. Би өөрөө ямар байдгийг нь туулаад үзчихсэн болохоор сайн мэдэж байна. Маргааш уулзая.

Эм: Баярлалаа хатагтай.

Жо: Амжилт хүсье.

Тон: Ирсэнд баярлалаа.

Эм: Баярлалаа.

Жо: Дараагийн хүнийг оруулаарай Тони.

Тон: Ойлголоо.

Жа: Нэйл.

Неи: Уучлаарай манайх Бэритэй хобоотой хууль ёсны асуудалтай тулгарчихаад байна.

Жо: Тийм байж.

Неи: Бидний хаана ирснийг хараач.

Жо: Харж байна аа. Худалдааны ертөнц дэх дайснууд.

Неи: Худалдааны ертөнц дэх дайснууд. Бас найзууд.

Жо: Тийм ээ. Найзууд.

Неи: Би чамд нэг юм хэлэх гэж ирсэн юм гэхдээ чи энийг надаас сонсоогүй шүү.

Жо: Би чиний хэн эсвэл юу ярьж байгааг чинь огт мэдэхгүй байна.

Неи: Тэгж хэлэхийг чинь л хүлээж байсан юм. Бэри чиний араас хүчтэй гүйцэж ирэх болно, гэхдээ тэр чинь л бизнес, Бэригийн хэлэлцүүлэг хийдэг арга барил. Чи тэрэнд хэрэгтэй байна. Тэр зурагтны компани ЭйчЭсЭн-ийг худалдах гэж байгаа. Бүх зүйл одоогоор ЭйчЭсЭн-тэй холбоотой тэр чамайг өөртэй нь хамт явахыг хүсэж байгаа. Чи тэрэнд хэрэгтэй байгаа, чи тэнд очвол том нөлөө бүхий хүн л гэсэн үг, энийг хэлэх гэж ирсэн юм гэхдээ чи надаас сонсоогүй шүү.

Жо: Тэгэлгүй яахав, хэлсэнд баярлалаа.  

Неи: Чамтай уулзсантай таатай байна.

Жо: Чамайг харахад ч бас сайхан байна. Ойр ойрхон уулзацгаая найзаа.

Неи: Тэгье ээ. Их урт зам туулсан шүү чи.

Жо: Тэгсээн.

Неи: Би чамаар бахархаж байна.

Жо: Баярлалаа Неил.

Жо: Яг энд миний онцгой хүч байгаа, энэ бол миний онцгой хүч. Тэгээд дараа нь би өөрийн гэсэн байшингаа барьж тэндээ амьдарч бас дэлхий ертөнцөд үзүүлэх бүтээлүүдээ гаргана.

Эмээ: Тэр өөрийгөө ийм хол хүрнэ гэдгийг ч мэдэхгүй алхаж явна.

Бичиг: Жоё.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home