The cave documentary 2019
Үргэлжлэх хугацаа: 107мин.
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Амани: эм, эмч
Салим: Эр, Салим эмч
Са: эм, Самахер сувилагч
Алаа: эм, Алаа
Туслах дүр:
Эх: Салим эмчийн эхнэр
Аав: Аманигийн аав
Бичиг: Үндэсний газар зүй. Баримтат кино. Даниш докюментари.
Нейшнал Жеографик докюментари филмс үзүүлж байна.
Даниш докюментари продакшн.
Зохиолыг бичсэн: Ферас Фаяад
Дамаскийн захад орших Зүүн Ал-Гута. Сири улс.
Бичиг: Сирийн засгийн газар, түүний холбоотон Орос улс 2013онд Сирийн иргэдийн эсрэг химийн дайн эхлүүлсэнээс хойш...
Бөмбөгдөлтүүдээс болж олон олон хүний аминд хүрч, гудамж талбай тулааны талбар болоод байна...
Нэг газраас нөгөө рүү нүүх нь аюулттай боловч олон сая хүн амьд үлдэхийн тулд явсаар байна...
Гэвч Ал Гутагийн зүүн хэсэгт 400мянган иргэн хашигдсан хэвээр байна...
Сирийн дэглэм болон холбоотнуудын бүслэлтэд орж...
Гарах гарцгүй болжээ...
Амани: Газар доор амьдрах энгийн санаа байсан. Хөрсөн дээр үхэл нуугдаж байгаа шиг энгийн. Тэр үхлийн шалтгаан нь ч мөн тодорхой бас энгийн. Амьд үлдэх хүсэлтэй л адил энгийн. Эмч хүний хувьд би маш олон эмгэнэлт зүйл үзсэн. Маш их зовлон... Худал хуурмаг... Амьд үлдэх арга хайхаас аргагүй болсон...
Бичиг: Одоо газар доорх хонгил болон зоорины цогц сүлжээ нь..... эдгээр хоригдлуудын сүүлчийн итгэл найдвар болоод байна.
Агуй. Газар доорх эмнэлэг.
Бичиг: Амани эмч, багийнхаа хамтаар шархдагсдыг аварна гэсэн итгэл тээн ажиллаж байна.
Амани: Байлдааны онгоц уу?
Эр: Тийм ээ.
Амани: Хүүхдүүдийн дэргэд инээх хэрэгтэй шүү. Бидний хийж чадах ганц зүйл... Хараач, Халил байна. Халил, хонгор минь, нааш ир... Энд юу хийж байгаа юм? Энд юу хийж байгаа юм?
Хүү: Ээж энд байгаа.
Амани: Тийм ээ, ээж чинь чамайг төрүүлсэн. Хонгор минь, чагнуураар битгий тогло... Охин чинь хэдтэй билээ?
Эм: 7сартай.
Амани: Нэр нь хэн бэ?
Эм: Санди.
Амани: Нэр нь хэн билээ?
Эр: Бушра.
Амани: Бушра, чи зүгээр болно оо, хонгор минь.
Охин: Амани эмч ээ, бидэнтэй үлдээч...
Гарчиг: Агуй.
Эр: Амани эмч ээ, яаралтай хэрэг гарлаа. Та хэрэгтэй байна.
Амани: Салим эмч хаачаа вэ? Хүнд гэмтсэн хүмүүс ирж байгаа. Бэлтгэлтэй байгаарай.
Эр: За...
Амани: Хотын төвд дайралт болсон. Олон хүн өртөөгүй гэж найдъя.
Эр: Дамнуурга. Дамнуурга.
Гадаадаар ярилцана:
Амани: Бүгдээрээ хурдан хөдлөөрэй. Шархадсан хүүхдүүд байна... Юу залгисан бэ?
Эр: Амани эмч ээ, тэр яагаа вэ?
Амани: Нэг юм залгичихаж... Нэг хэсэг амьсгал нь зогсчихсон... Бурхан үнэхээр харж байгаа бол уу? Бурхан минь. Бурхан минь... Тэд яаж ч байсан бид хэзээ ч бууж өгөхгүй! Надад бинт өгөөч...
Са: Салим эмч ээ, хөгжим сонсогдохоор нь таныг ирсэн гэж мэдлээ.
Эм: Сайн уу, Самахер.
Салим: Өвчтөний нэр Зиад, өмгөөлөгч. Их хэмжээний дотуур цус алдалттай.
Амани: Битгий хөдлөөрэй.
Салим: Чиний тушаалаар болог, Самахэр.
Эр: Сүүлчийн бөмбөг хаана унасан бэ?
Са: Ямар дайралтыг ярьж байна?
Эр: Сая, биднийг энд байхад болсон.
Са: Тэд уламжлал ёсоор “Өглөөний мэнд, эмч ээ”гэж хэлж байна.
*****************
Амани: Наашаа хүрээд ир. Тэрнийг энд тавьчих. Тэрнийг хэн олсон бэ? Хүзүүнийх нь доод хэсэгт пуужингийн хэлтэрхий.
Эр: Рентген зураг авах хэрэгтэй.
Амани: Хүзүүнийх нь доод хэсэгт. Хаана? Надад харагдахгүй байна.
Эм: Энд байна.
Амани: Бөмбөг дэлбэрэхэд чи хаана байсан бэ? Хаана байсан юм?
Хүү: Сүмд.
Амани: Дүү нь өөрөө яриг. Чи юу хийж байсан юм?
Охин: Ус авчирч байсан.
Амани: Ус хааш нь зөөж байсан юм? Яагаад?
Охин: Манай ус дуусчихсан.
Амани: Чи өдөр болгон усанд явдаг уу?
Охин: Тийм.
Амани: Хөөрхий хүүхдүүд.
*****************
Эр: Эмнэлгийн менежер байгаа юу?
Амани: Тийм ээ, би байна.
Эр: Эхнэрээ үзүүлсэн юм, эмч эм бичиж өгсөн. Эмийн сангуудаар хайгаад эм нь олдохгүй байна.
Амани: Манайд Ал-Гутад байгаа эмнүүд л байгаа.
Эр: Тэгвэл тэр эмийг хаанаас олох вэ?
Амани: Ал-Гута бүслэлтэнд байгаа. Эм бэлдмэл олдохгүй л байна.
Эр: Надад тусалж чадах хүн дуудаад өгөөч?
Амани: Юу гэсэн үг вэ?
Эр: Ажлаа мэддэг эрэгтэй менежер.
Амани: Тэгвэл эрэгтэй менежертэй эмнэлэг эмийг чинь олж өгнө гэж бодож байна уу?
Эр: Тийм ээ, эмэгтэйчүүд ажиллах биш, гэртээ байх хэрэгтэй.
Амани: Тэр...
Эр: Эмэгтэйчүүд гэртээ нөхөр, хүүхэдтэйгээ байх ёстой.
Амани: Надад ч бас ар гэр, хүүхэд байгаа.
Эр: Гэр бүлээ тэжээх нь эр хүний үүрэг.
Эр2: Нэг юм хэлж болох уу. Тэгэхээр би эмч хүн. Эмэгтэй менежерийн доор ажилладаг болохоор би муу ажилладаг гэсэн үг үү?
Эр: Үгүй ээ, гэхдээ...
Эр2: Гайхалтай. Эмнэлэг ганц хүний ажилуулдаг газар биш. Энэ бол багийн ажил. Танд нэг зүйлийг хэлье. Эмч нар бид... Амани эмчийн тусламжтайгаар манай эмнэлгийн захиргааны ажил сайн явагддаг гэж боддог. Бид хоёр удаа санал хураадах, тэр хоёуланд нь ялсан. Тэгээд тэрнийг гэртээ бай хэлэх үү? Тэгвэл утгагүй биз дээ?
Эр: Тэгсэн ч тэр менежер байх ёсгүй.
Амани: Хэн ч миний ажиллах үгүйг заах ёсгүй. Миний юу хийхийг хэн ч заахгүй!
***************
Эр: Хайрт Амани, ээж бид хоёр чинь чамайг их санаж байна. Наана чинь тамын гал шиг л байгаа байх. Яагаад наанаа үлдэж байгаа юм? Чи зөв зүйл хийж байна гэж бодож байгаа ч, хүмүүс чамайг ийм ажил хийх ёсгүй гэж ярьж байна. Хүмүүс бидний тухай шивнэлдэж байна... Тэр аймшигтай бичлэгийг үзэв үү? Эмэгтэйчүүдийг тэгдэг гэж байна... Дайны үед юу ч болж болно. эмэгтэйчүүдийг дайны хэрэгсэл болгон ашиглаж байна... Амани, бид чамд хайртай. Чиний төлөө айж байна. Чиний тарьсан цэцэгнүүд чамайг хүлээж байна...
Эр: Яваарай...
Эм: Салим эмч ээ, өвчтөн бас хөгжим бэлэн болсон.
Са: Салим эмч ээ, халат бэлэн.
Салим: Ойлголоо...
Эр: Салим эмч ээ, би амьд үлдэх үү?
Салим: Айх хэрэггүй ээ, хүү минь. Чиний биеийн байдал тогтвортой байна.
Эр: Цээжинд байгаа юм өвдөөд байна.
Салим: Түр хүлээгээрэй. Чангахан ханиагаадах даа!
Эр: Та яагаад хашгираад байна аа?
Салим: Өвдөж байгааг чинь мэднэ ээ. Бидэнд өвчин намдаагч байхгүй, хөгжим л байна. Одоо чангахан ханиагаадах! Сайн байна. Ингээд болчихлоо...
Са: Энийг хэн энд тавьчихав аа?
Эр: Цэвэрлэж, ариутгах ёстой юмнууд.
Са: Махмуд, энэ чинийх үү?
Эр: Самахер, чи чинь ой ухаанаа алдчихаагүй билүү?
Са: Тэгсэн, гэхдээ би чамайг харсан. Би толгойныхоо ард нүдтэй.
Эр: Надад ариутгаад өгөөрэй. Сайхан сэтгэлтэй бүсгүй минь.
Са: Зүгээр ээ, би цэвэрлэчихье.
Эр: Аллах Аллах.
Салим: Хүлээгээрэй, би хийе. Тийш нь тавьчих.
Эр: Энийг энд тавиад, энд дахиад нэгийг аваад ирье.
Салим: Үгүй ээ, зайгүй болчихно. Аманийд зай хэрэгтэй. Менежер, ажилтан хоёр... Салим жижиг ширээтэй, менежер том ширээг нь авна... Менежер энд суугаад, бид энд сууна.
Амани: Байна уу. Тийм ээ. Сонсож байна... За ойлголоо... Тийм ээ, тийм... Тийм ээ, сонсогдож байна... Өглөөний мэнд...
- Би ухаан орсон цагаасаа л арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг, дарангуйлагч дэглэмтэй учрахаа мэдэж байсан. Би эрх чөлөөнд хүрэх зам хайсан. Тэгээд л би хүүхдийн эмч болсон юм. Би эргэн тойрныхоо бодит байдалд дасч амьдарч байгаа. Миний ажил бол уураа зөв илэрхийлэх гарц. Юмсын мөн чанарыг надад бодогдуулдаг... Өнөөдөр Ал-Гутагаас гарах мөрөөдөл болоод байна...
- Их сургуульд миний амьдрал бусад оюутнуудын л адил байсан. Би анагаахын чиглэлээр сурч, нарийн мэргэжил эзэмшихийг хүссэн. Хүүхдийн эмч болохыг мөрөөддөг байлаа. Надад өөр олон том мөрөөдөл байсан... Ерөнхий боловсролоо эзэмшсэний дараа би мэргэжлийн чиглэлээр сурч эхэлсэн. Гэтэл дайн эхэлж би хохирогчдын талд зогсохоор шийдсэн. Энэ миний эмч болсон гол шалтгаан...
- Би асуудлын учрыг олж, олон зүйлийг өөрчлөхийг хүсдэг. Ингэж амьдрах хэцүү ч гэсэн шударга байх болно...
- Манай гэр бүл бусдын л адил амьдралтай. Бид бусадтай л адил зовж, тэдэнтэй адилхан нөхцөлд амьдарч байгаа...
******************
Са: Дахиад дайралт уу? Айх хэрэггүй дээ. Бүх зүйл сайхан болно.
Эр: Самахер, дахиад бөмбөгдөлтөнд өртөхөөс айж байна уу?
Са: Тийм ээ, айж байна. Дахиад бөмбөгдөх нь гарцаагүй... Цэвэрлэгээ хийхгүй өдөр гэж байхгүй...
**************
Эр: Бариад үз дээ.
Амани: Хэр хүндийг нь үзье. Хөөх, хүнд юм байна.
Эр: Энүүгээр хүн алахад пуужин хэрэггүй.
Амани: Яг зөв, зүгээр л шидэхэд болно. Чи тэгж төсөөлж чадах уу?
Охин: Бурхан минь... Би уначихсан, гар, хамар маань өвдөөд байна.
Амани: Бөмбөгдөлтөөс айгаад уу? Өөр гэмтэл бас байна байна... Зүгээр болно оо. Рентген зураг аваад үзье. Зүүн гарыг нь үзээдэхье.
***************
Эр: Би авчирч өгнө өө.
Са: Цөцгийн тос ч гэсэн хэрэгтэй байна.
Эр: Цөцгийн тос ч гэсэн авчирна аа.
Са: Будаа авчрахаа мартав аа?
Эр: Таван кг-ыг авчирна аа.
Са: 5кг, тэгээд доод тал нь хагас кг цөцгийн тос.
Эр: За.
С: Бас амтлагч.
Эр: Хэрэглээд дуусчихсан юм уу?
Са: Дуусчихсан. Хүлээ... Хятад давс аваарай, Швейцари биш.
Эр: Санаа зоволтгүй. Энэтхэг карри, Хятад давс авчирч өгнө өө.
Са: За...
**************
Амани: Нааш ир, хонгор минь. Нааш ир... Зурагаа авахуулчихсан уу?
Эр: Авахуулчихсан.
Амани: Би эмчид хүргээд өгчихье. Тэд тэрэнд санаа тавина аа... Хөл нь өвдөж байна уу?
Охин: Тийм.
Амани: Алхаж болж байна уу?
Охин: Тийм. Гэхдээ өвдөөд байна...
Амани: Би чамд өвчин намдаагч өгнө өө. Хамар чинь хугарсан юм шиг байна, гэхдээ зүгээр ээ. Гэрийнхэн чинь хамт ирсэн үү?
Охин: Тийм, манай ах нар.
Амани: Ах нар чинь бас шархадсан уу?
Охин: Тийм.
Амани: Фарах, тэрэнд өвчин намдаагч өгчих. Энийг хар даа.
Салим: Хамар нь хугарчихаж.
Са: Бүгдийг нь авчирсан уу?
Эр: Тийм ээ, Хятад давснаас бусдыг.
Са: Яагаад?
Эр: Хар даа, Энэтхэг будаа, сайн цөцгийн тос авчирсан.
Са: Таван кг-ыг нь чанаад, үлдсэнийг нь хадгалъя.
Эр: Манай ажилчид 150-уулаа гэдгийг мартав. Хүрэх юм уу? Бүгдээр нь хоол хийчих. Тэгээд дахиад хэрэг болох нь уу харъя.
Са: Том тогоо хэрэгтэй байна. Тэгвэл хоол хийж болно.
Эр: Энэ болохгүй юм уу? Хоёр удаа хий л дээ.
Са: За.
Эр: Эхлээд 5кг-аар, дараа нь дахиад 5кг.
***********
Салим: Залуус аа. Дотрын мэс засалд яаралтай бэлдээрэй...
Эр: Самахер?
Са: Яасан?
Эр: Хоол болох болоогүй юу?
Са: Эмч нар аа.
Эр: Амтыг нь үзье.
Са: Муу будаа идэхийг хүсэхгүй байгаа ч, өөр арга алга даа. Намайг харж үзээрэй.
Эр: Самахер, би өлсөөд байна.
Эр2: Амтгүй будаа байсан ч хамаагүй.
Эр: Энэнээс дээр юм олдохгүй ээ. Идэх юмтай байгаа нь яамай. Амтгүй ч гэсэн, би өлсөөд байна.
Са: Гомдоллохоо боль оо. Би тогооч биш.
Эр2: Маргааш би хоол хийнэ ээ. Бид чамайг будаатай хоол хийж чадна гэж бодсон юм.
Эр: Жаахан цөцгийн тос нэмсэн нь дээр юм уу?
Са: Нээрэн үү? Би нэг кг-ийг хийчихсэн.
Эр2: Будаа нь түүхий байна, тогоо нь жижигдсэн байх.
Са: Би чамайг том тогоо авчир гэж хэдэн удаа хэллээ.
Эр2: Би гомдоллоогүй ээ. Харин ч талархаж байна.
Эр: Будаанаас л болж байгаа юм.
Эр2: Ус нь багадчихаж.
Эр: Баярлалаа, Самахер.
Са: Ийм аюултай газар хоол хийх гэж...
Эр2: Чамайг бурхан ивээг.
Са: Дуугүй бай л даа. Хүн яриулахгүй юм! Бөмбөг дуугарах болгонд би нөгөө тийшээ гүйдэг. Ийм л байна.
Эр2: Энэнээс ч дор байж болох л байсан.
************
Салим: За, эхэлцэгээе.
Эм: За.
Амани: Би тэрнийг танина аа.
Эр: Засвар хийдэг залуу...
Амани: Тэр гар утас, нөүтбүүк засдаг.
Эр: Оёдол тавих утас аваад өгөөч!
Амани: Алаа, гэрлээ над руу ойртуул даа.
Салим: Сонгодог хөгжим тавьчих... явуул, явуул, явуул, явуул...
Эр: Энэ үү?
Салим: Үгүй ээ, дээш нь... Энийг... Наадах чинь... Балетын ая сонсцогоо. Бүх зүйл сайхан болно. Эргүүлээд жигдхэн татна... Жаахан сунгаад өг...
Эм: Ингэж үү?
Салим: Нөгөө тийш нь эргүүл... Болж байна... Арын хэсгийг нь дагуулаад хөдөлгө...
Гадаадаар ярина.
Салим: Тийм ээ, болж байна. Санаа зоволтгүй. Бурхны ивээлээр...
Гадаадаар ярина:
Салим: Энэ болчихож! Энд дахиад нэг, энд...
***************
Эм: Байлдааны онгоц уу?
Са: Тийм ээ, мөн байна.
Эр: Чамд л тэгж санагдаж байгаа юм.
Са: Үгүй ээ, үнэнээсээ.
Эр: Самахер, айгаад байгаа юм уу?
Са: Жаахан л. Бөмбөгөнд өртөх юм бол бид юу ч мэдрэхгүй.
Эр: Самахер, чи ой санамжаа мартчихаа юу?
Хүү: Эмч ээ, Закван зүгээр болох уу?
Салим: Закван, чиний хэн юм?
Хүү: Манай аав.
Салим: Тэр зүгээр ээ, санаа зоволтгүй.
Хүү: Үнэхээр зүгээр юм уу?
Салим: Тийм ээ.
Хүү: Ээждээ хэлэх гэсэн юм.
Салим: Зүгээр ээ.
******************
Амани: Байлдааны онгоцнууд ниссээр л байх шив? Хэзээ болих юм бол оо? Больдоггүй юм байх даа?
Эм: Ал Гутаг шатаах төлөвлөгөөтэй байх. Өөрсдөө тамд шатаасай билээ.
*************
Эр: Бөмбөгдөгч! Бурхан минь...
Эр: Аллах. Аллах. Гарч болохгүй! Бөмбөгдөлт явагдаж байна.
Салим: Түр хүлээгээрэй. Одоохон.
Эр: Алив ээ, гэрэл хэрэгтэй байна. Алив л дээ...
Салим: Тог ирчихлээ. Хурдалцагаая.
Амани: Байна уу? Тийм ээ, эмч ээ? Тийм ээ, эмэлгийн гадна талыг оночихлоо. Бид ажлаа зогсоосон. Эмнэлэг ажиллах боломжгүй болсон.
Эм: Самахер дахиад ой санамжаа алдах вий гэхээс айж байгаа.
Амани: Манай дээд талын давхар оногдчихлоо. Бид хүүхдүүдэд санаа зовоод байна. Хүүхдүүдийн эцэг эх нь байхгүй байгаа.
Эр: Самбар дээр ажиллахгүй гэж бичээд гадаа тавих уу?
Амани: Тэгье.
Эр: Тэгвэл болох уу?
Амани: Тийм ээ, болно. Тэгээд тавьчих. Өөдгүй амьтад бөмбөгдөхөө болих байх... Оросын онгоц уу?
Эр: Бүгд ороорой...
Амани: Хүүхдүүдийн дэргэд хүн байгаа юу? ... Амер, хүүхдүүдийг хонгил руу нүүлгэх хэрэгтэй байна. Хурдан нүүлгээрэй! Чамд хэдэн өвчтөн байгаа вэ?
Эр: Машинууд бэлэн үү?
Амани: Тэд эмнэлэг бас ойр орчмын газруудыг бөмбөгдсөн. Захыг ч гэсэн бөмбөгдчихөж. Бурхан минь, хүмүүс хаана нуугдах болж байна аа?
Эм: Эмнэлгийн арын хэсэг тэр чигтээ нурчихсан. Гурван бөмбөг унасан гэсэн.
Амани: Аллах Оросуудыг сүйтгэх болтугай... Бөмбөгдөөд дуусчихсан уу? Гадаа юу болж байгааг мэдэх юм алга... Бөмбөгдөөд дуусчихсан юм бол уу?
Эм: Мэдэхгүй ээ.
Амани: Байсаар л байна уу? Би гараад харчихаад ирье... Эхний бөмбөг тэнд унаа юу? Пуужин энд оносон байна... Засгийн газар, Оросууд газар дээр байгаа бүхнийг шатааж байна. Тэд манай Агуйд ойртож байна. Надад олон сонголт үлдсэнгүй.
***************
Амани: Ал Гутагийн зүүн хэсэгт 13 хүн, зүүн хойд хэсэгт зургаан хүн алагдсан байна. Ганц өдрийн дотор 19 хүн үхчихэж. 19 хүн. Тэднийг чөтгөр аваасай... Энэ зурагнуудыг харах хэцүү ч гэсэн, юу болж байгааг мэдэхийн тулд өөр арга алга...
Эм: /Гар утас/ Тэр ч гэсэн энд байгаа хүмүүсийн нэгэн адил аюулгүй гэж бодохгүй байна. Тэд дараагийн бөмбөгдөлтөөр эмнэлгийг ононо гэдгийг мэдэж байгаа.
Амани: Тэднийг пуужингаар харвасан гэсэн байна. Юу болоод байна? Яаралтай тусламжийн өрөөнд оруул...
Эм: Энэ тулааны шарх биш байна. Сэтгэл зүйн асуудал байх...
Эр: Зүүн Гута. 2013оны 8-р сарын 21. Химийн зэвсэгт хордсон хүмүүс. Энэ хүн амьд байна. Хурдан, хурдан, хурдан... Бурхан минь. Зүүн Гутад аллага болж байна! Энд химийн зэвсэг ашиглажээ... Зүүн Гутад аллага боллоо. Энгийн иргэд химийн зэвсэгт хордсон байна... Маш олон хүн хорджээ...
Эр2: Бурхан минь, миний хүүхдүүд. Аллах, хүүхдүүдийг маань харж байна уу?
Эр: Зүүн Гутад химийн халдлага гарлаа...
Эр2: Энэ миний хүүхдүүд...
Амани: Тэр хар дарсан зүүд байсан. Тэдний дуу хоолой, хүүхдүүдийн байдал, тэдний нүд... Бүгд миний сэтгэлд үлдсэн... Энэ бол үнэн, яагаад гэвэл би тэнд байсан... Дахиад бэхлэлтэнд анхаарлаа хандуулж, эмнэлгийн дээгүүр хамгаалалт босгох хэрэгтэй гэж бодож байна.
Салим: Хэцүү л байх. Амаргүй байх болно. Бэхлэлт хийх боломжгүй байх. Химийн зэвсгийн эсрэг ямар ч арга хэмжээ авах боломжгүй...
******************
Амани: Алаа, би чамтай ярилцах дуртай. Бид хоёр төстэй болохоор тэр юм бол уу.
Алаа: Тийм ээ, бид хоёр адилхан. Би ч гэсэн тэгж боддог.
Амани: 1-р давхрыг хучих хэрэгтэй юу?
Эр: Тийм ээ, доод давхрыг ч гэсэн. 2 давхар хүртэл уул шиг овоолно.
Амани: Эндээс тэр хүртэл хуччихвал... Энэ хэсэг бүгд хамгаалалттай болно.
Эр: Хүүхдүүдийн тасаг бидний доор байгаа.
Амани: Энэ хүртэл хуччих. Лаборатори бидний доор байгаа... Энийг засаарай. Хонгилын дээд талд хамгаалалт хийх хэрэгтэй. Би эргэж ирээд шалгана аа.
Эр: Энийг хар даа.
Амани: Бороо орвол ус орохгүй юу? Эмнэлгийг хамгаалах нь чухал. Орох хаалган дээр ч гэсэн бэхлэлт хийх хэрэгтэй... Юу болоо вэ?
Эр: Амьсгалж чадахгүй байна. Арван найман сартай.
Амани: Тэрнийг мэднэ ээ. Зейна байна...
Эр: Баярлалаа, эмч ээ.
Амани: Зүгээр ээ... Энд их чийгтэй байна...
Эр: Маргааш болбол бид энд ирээд 15хонож байна.
Эм: Тэд гэрэл аваад явчихсан. Бид харанхуйд амьдарч байгаа. Булшинд амьдарч байгаа юм шиг л байна.
Эр: Дээшээ хэдэн метр вэ?
Амани: Дээд давхарт агуулах байдаг юм, гэхдээ бөмбөгдүүлчихсэн. Дээд давхарт хүмүүс байгаа юу?
Эм: Тийм ээ, олох хүн байгаа.
Эр: Тэгвэл энд аюулгүй гэсэн үг үү?
Амани: Тийм ээ, дээр байснаас л дээр... Дээр болсон бүслэлт аймшигтай байсан. Агуй хүмүүсийн хувьд бидний дээр байгаа хөрсөн дээрх үхлээс зугтаж, амьд үлдэх хоргодох газар болсон. Охид болоод миний хувьд байгаа ганц зүйл.
Аав: Чи багаасаа л юу хийхээ хүнээр хэлүүлдэггүй байсан. Зөрүүд. Чамайг энэ хорвоод төрүүлсэндээ гэмших юм. Магадгүй...хүү байсан бол арай дээр байх байсан байх. Бичлэг явууллаа... 2017оны 9-р сарын сайхан өглөө болж байна... Ээж бид хоёр чинь чиний тарьсан цэцэгнүүдийг усалж байна. Ямар том ургасныг нь хар даа. Чиний гэртээ ирэхийг хүлээж байна...
*************
Хүмүүс гадаадаад ярина:
Амани: Хэнийг ч битгий гаргаарай. Одоо ингэж байх цаг биш ээ, хүмүүс ээ...
Эр: Аллах минь, биднийг хамгаалж хайрла.
Эр: Пуужин... Пуужин...
Эр: Өнөөдөр хаа сайгүй бөмбөгдөж байна.
Эр: Ал-Гутаг бүрмөсөн сүйтгэхээр шийдэж.
Эр: Оросын байлдааны онгоц уу? Онгоц наашаа ойртож байна.
Эр: Хол байна...
Амани: Эмнэлгийг оночих вий гэж айгаад байх юм. Яагаад уйлчихсан юм? Айсан уу? Над шиг мэдрэмтгий юм байна. Би ч гэсэн амархан уйлчихдаг юм. Гаран дээр нь байгаа энэ юу вэ?
Охин: Хенна.
Амани: Би ч гэсэн гар дээрээ зурж болох уу? Чиний гар минийхээс гоё юм аа. Зүгээр л чихээ тагла. Бөмбөг унаж, айхаараа би чихээ таглачихдаг юм.
Охин: За...
Амани: Аав нь юу хийдэг вэ?
Охин: Аав одоо энд байхгүй.
Амани: Хаачаа вэ?
Охин: Нас барчихсан.
Амани: Яаж нарсан юм? Бөмбөгдөлтөнд өртсөн үү?
Охин: Машинд тавьсан бөмбөг дэлбэрээд.
Амани: Дээр үед болсон уу? Аавдаа хайртай юу?
Охин: Тийм.
Амани: Аавыгаа нас барахад их гунигласан уу? Одоо сайхан газарт оччихсон байгаа. Аавыгаа нас барахад чи хаана байсан бэ?
Охин: Бид нар авга эгчийнд байсан.
Амани: Тэгээд яасан?
Охин: Бид нар хонгил руу нүүсэн.
Амани: Чамд тэгж хэлсэн юм уу?
Охин: Тийм.
Амани: Тэрнийг харсан уу?
Охин: Үгүй.
Амани: Тэрнийг хэн ч хараагүй юу?
Охин: Хэн ч хараагүй.
Амани: Ээж нь ч гэсэн үү? Чи үсээ өөрөө сүлждэг үү? Энийг задалж болохгүй шүү. Би сүлжсэн болохоор үсээ угааж бас самнах ч хэрэггүй. Чи том болоод ямар хүн болох вэ? Шийдээгүй байгаа юм уу? Том болоод ямар хүн болохоо мэдэхгүй гэж үү? Тэгвэл яах гэж амьдарч байгаа юм? Юуны төлөө?
Охин: Мэдэхгүй.
Амани: Мэдэхгүй байгаа юм уу? Бид чухал хүн болохын тулд амьдрах хэрэгтэй. Жирийн нэгэн байж болохгүй. Том болоод чухал хүн болох хэрэгтэй. Хамгийн чухал нь юу билээ? Жишээлбэл эмч чухал уу? Чи эмч болбол чухал хүн болох уу? Яагаад?
Охин: Хүмүүсийг эмчилж, тусалдаг болохоор.
Амани: Тийм ээ, энэ чухал. Сургуулийн багш ямар вэ?
Охин: Бас чухал.
Амани: Аль нь таалагдаж байна? Багш дээр байна уу? Эмч байснаас дээр, тийм ээ. Эмч байх хэцүү.
****************
Амани: Энэ нь өнчин тархин дахь уушигны рецепторуудыг цусны сийвэнгээр дүүргэж... концентрацид гарах өөрчлөлтийг нь хянаж хариу үйлдэл үзүүлдэг. Зууд нэг хэмжээтэй тохиолдолд Эй Ди Эйч-нь сийвэнгийн концертрац буурахад алга болдог...
Эм2: Хоёр хагас болчихлоо. Явцагаая.
Амани: Хоёр хагас болоогүй байна. Хоёр арав л болж байна.
Алаа: Тийм ээ, гэхдээ нар жаргахаас өмнө эргэж ирэх ёстой. Ямар нэг юм болбол...
Амани: Би явмааргүй л байна.
Алаа: Тэгж болохгүй ээ. Бид эмэгтэйчүүдэд амалчихсан.
Амани: Гэхдээ л байдал тайван биш байна.
Алаа: Юу ч биш ээ, байлдааны онгоцнууд ирсэн, бөмбөгдөөд дуусчихсан.
Амани: Байлдааны онгоцнууд нисэхээ больчихсон уу?
Алаа: Үгүй, байлдааны онгоц харагдах юм бол...
Амани: Энд байх ёстой гэж бодогдоод байна.
Эм2: Одоо явж байж л гурав хагас гэхэд эргэж ирнэ шдээ.
Амани: Товчлолыг нь л уншъя. Энийг бүгдийг нь унших шаардлагагүй.
Алаа: Витамины тухай юу?
Амани: Аанхан.
Алаа: За, тэгвэл энэ хуудсуудыг л уншъя.
Амани: Тэгэхээр энэ хэсгийг, тэгээд...
Алаа: Байлдааны онгоц уу?
Амани: Тийм ээ, байлдааны онгоц. Байлдааны онгоц нисээд байхад би яаж явах болж байна аа?
Алаа: Ямар нэг юм болбол бид эргээд ирнэ.
***************
Эр: Байлдааны онгоц эргэж, манай хэсгээс гарч байна.
Радиогоор гадаадаар ярина.
Са: Сайн уу, хонгор минь. Чи сайн уу? Сайн уу. Алив, намайг үнсээрэй.
Эм: Цусны хавдар гэсэн.
Са: Хавдар гэдгийг нь хэзээ мэдсэн бэ?
Эм: 8сарын өмнө.
Са: Улаан загалмайд тэрнийг бүртгүүлсэн үү?
Эм: Тийм ээ, анх бүртгэж эхлэхэд нь.
Са: Тэгээд?
Эм: Тэд нар гаднаас хэн нэг нь биднийг нүүлгэн шилжүүлэх хүсэлт гаргах ёстой гэж хэлсэн.
Са: Хэн хүсэлт гаргах ёстой юм бол?
Эм: Улаан загалмай, эсвэл Сирийн засгийн газар.
Са: Засийн газар? Засгийн газрыг хараал идэг....
Амани: Сайн байна уу.
Эм: Ирээд мэндлээрэй. Нааш ир... Алив, наашаа хүрээд ир...
Амани: Би нэг хараадахъя. Нэр нь хэн билээ?
Эм: Билал гэдэг.
Амани: Билал. Тэр зогсож чаддаг уу? хэдэн сартай вэ?
Эм: 11сар хүрч байгаа.
Амани: За. Ганцаараа сууж чадах уу?
Эм: Үгүй ээ. Оройтоод л байгаа.
Амани: Зогсоорой, алив хараадахъя. Тэрэнд нэмэлт витамин өгч байгаа юу?
Эм: Үгүй ээ.
Амани: Юу ч өгөөгүй юу?
Эм: Заримдаа идэх хоол ч олдоггүй болохоор юу ч идэлгүй унтахаас аргагүй болдог.
Амани: Өдөржин юу ч иддэггүй гэж үү?
Эм: Үгүй.
Амани: Тэжээлийн хомсдолтой байна. Тэрнийг авч бай.
Алаа: Хүүхдүүддээ чихэрлэг юм өгдөг үү?
Амани: Жимсний чанамал ч юм уу? Тиймэрхүү зүйл өгч байгаа юу?
Эм: Үгүй ээ. Хааяа л ээжийг жигнэмэг өгөхөөр нь өгдөг юм.
Амани: Энд ихэвчлэн та ганцаараа байдаг уу?
Эм: Тийм ээ.
Амани: Өвөл хэрэглэх зузаан хөнжил байгаа юу?
Эм: Манайд гурван хөнжил л байгаа.
Амани: Танд ажил санал болговол та хийх үү?
Эм: Тэгмээр л байна. Гэхдээ манай эрчүүд зөвшөөрөхгүйг та мэдэж байгаа.
Амани: Ямар нэг хэрэг гарвал эмнэлэгт ирж болно шүү.
Эм: Баярлалаа.
Амани: Баяртай.
Эм: Баяртай.
Алаа: Баяртай.
Эм: Баяртай.
****************
Амани: Эмэгтэйчүүд яагаад өөрөө шийдвэр гаргаж, хүссэн зүйлээ хийж болохгүй гэж? Тэгвэл эрчүүдийн дорд үзнэ гэж үү? Шашин бол зүгээр л эрчүүдийн хэрэгсэл. Бүх зүйлд шашнаар түрий барьдаг. Тэд хүссэн хэсгүүдээ хэрэглээд, өөрсдөд нь таалагдаагүй хэсгийг нь хаячихдаг. Тэд шашнаас зөвхөн хүссэн зүйлээ л авдаг.
Са: Биднийг дорд үзсээр л байх уу?
Амани: Хүссэнээрээ ярьж л байг. Гэхдээ л би энэ бүгдийг өөрчлөхийг хүсч байна. Эмэгтэйчүүд ч гэсэн хувь нэмэр оруулж чадна. Надад өөрийн хувь нэмрийг оруулах чадвар байна. Тэдний үзэл бодол энэ хэвээрээ байж болохгүй.
**************
Эр: /Гар утсаар бичлэг үзнэ/ Тулааны үеэр өвчтөнүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болоод байна. НҮБ- маргалдагч талуудаас зөвшөөрөл авахаар хичээж байх хооронд есөн хүн амь насаа алдаж, 29 хүн...
Амани: Заримдаа би миний хүүхэд үхэж байна гэж төсөөлдөг. Тэрнийг аврах ганц боломж хэдхэн минутын зайд, Дамаскт байгаа. Тэгж бодохоор хэцүү байдаг байх даа.
Алаа: Өчигдөр би эмнэлэгт хоёр хүүхэд харсан. Тэр хоёр галзуу юм шиг инээж байсан. Тэднийг хараад урам зориг орох шиг л болсон. Тэр өдөр их олон бөмбөгдөлт болсон бүр төмрийн хэлтэрхийтэй бөмбөг ч байсан. Тэр хоёр хөөрхөн хүүхэд үнэн сэтгэлээсээ инээж байсан.
******************
Алаа: Хоолоо хэзээ идэх вэ?
Салим: Болохоор нь...
Алаа: Самахер бидний ээжээс өөрцгүй. Манай өндөр ээж.
Са: Хүмүүс надаас өдөр болгон “Хоол чинь яачихсан юм” гэж асуудаг. “Самахер, энэ хоол чинь яачихсан юм?” гээд л. Үнэн шүү.
***********
Гадаадаар ярина.
Са: Би гурван кг шош хийсэн.
Салим: Ярихаа болиод хөгжим сонс.
Са: 3кг шош, 2кг хуммус хийсэн.
Салим: Дуусчихлаа. Удахгүй бие чинь дээрдэнэ ээ.
Са: 300лирийн цай хүрэх бол уу?
Салим: Тэнэглэхээ боль. Шарханд бохир оруулахгүйгээр чамайг цохичихоор ариутгасан юм надад өгөөдөхөөч. Наашаа хүрээд ир, би хөгжмийн сонирхлыг чинь өөрчлөөд өгье.
Са: За, тэгье.
Салим: Эхлээд, сонсохоосоо өмнө тайвшрах хэрэгтэй, эхлээгүй байж шүүмжлэх хэрэггүй. Тэр үс нь яаж хийсч байгааг харж байна уу? Яаж бүх сэтгэлээ зориулж байгааг нь харж байна уу? Үнэхээр гайхалтай. Анхааралтай сонс. Сараана цэцэг шиг үзэгслэнтэй. Нэг тийм сэтгэл татмаар зүйл байгаа биз дээ?
Са: Тийм ээ, гэхдээ миний хувьд хоол хөгжим шиг сонсогдож байна.
Салим: Явж үз, тэгээд тэр шошоо л бод. Тэрнийг хар даа...
Са: Би завтай болж байгаад үзнэ ээ.
**************
Эр. Амани эмч ээ?
Амани: За?
Эр: Наадахаа бүгдийг нь ав.
Амани: Би энд байгаа хүмүүстэй хуваачихъя.
****************
Гадаадаар ярина:
Эр2: Хөөе.
Эр: Юу? Яасан бэ?
Эр2: Дамнуурга аваад ир.
Эр: Дамнуурга.
Эр2: Тийшээ, хурдлаарай.
Эр: юу болоо вэ?
Эр2: Дамнуурга, бас өргөх хоёр хүн хэрэгтэй байна.
Гадаадаар ярина:
Амани: Надад багаж өгөөрэй. Багаж аваад ир... Багаж өгчих... Хүнд шархадсан байна. Хурдан хөдлөх хэрэгтэй.... Удахгүй дууслаа, хүү минь. .. Ямар том шарх байгааг харж байна уу? Энийг аль болох хурдан хаах хэрэгтэй. Эхлээд цусыг нь цэвэрлээд, дараа нь оёдол тавих хэрэгтэй. Цус нь тогтохгүй бол арга олох хэрэгтэй.
Са: /гадаадаар ярина/
Эр: Чамайг хэн гэдэг вэ? Нэр нь хэн юм? Мохаммед уу?
Хүү: Омар.
Эр: Омар уу?Омар, айх хэрэггүй. Бүх зүйл сайхан болно. Гэдэс нь өвдөж байна уу? Их үү? Зүгээр ээ, Омар.
*************
Салим: Алаа, цусаа хэмнэх хэрэгтэй. Хавчаарыг барьж бай...
Амани: Шарх нь нүдтэй нь ойрхон байна. Боолтыг нь солих хэрэгтэй. Аллаг чамайг ивээг. Охиныг дахиад нэг шалгая.
*************
Эм: 4кг.
Эм: За.
Эр: Бидэнд хоол тэжээл хэрэгтэй байна.
Амани: Тийм ээ. Ийм асуудал хаа сайгүй байна. Идэх хоол олдохгүй болохоор...
Эр: Тэдэнд өгөх юм ч алга.
Амани: Тэрэнд эм бичиж өгөх үү?
Эр: Үнэхээр өгөх юм алга даа.
Амани: Эртхэн ирсэн бол арга олдох байсан байх. Гэвч одоо байдал хүнд байна.
Эр: Эгчийг нь яах вэ?
Амани: Тэдэнд тэжээл хэрэгтэй.
Эр: Ээжийг нь ч хангалттай хооллож чадахгүй болохоор тэрнийг хөхүүлж ч чадахгүй байгаа.
Амани: Яагаад бидэнд юу ч өгөхгүй байгаа юм? Тэдний нүдийг хардаг ч болоосой.. Бүгд л хоол тэжээл байхгүйгээс болоод зовж байна, эм өгөөч гэх юм. Эм байхгүй байхад би яах болж байна аа? Болгоомжтой байхгүй бол манай нөөц дуусчихна.
Эр: Тэд нар эмээ аваад тараадаг юм бол уу?
Амани: Тийм ээ. Эцэг эх нь аваад эгч дүү нарт нь хуваагаад өгчихдөг. Тэр хүүхэд яаж жин нэмэх юм?
**************
Амани: Хагалгааны өрөө рүү. Хагалгааны өрөө. Салим эмч тэнд байгаа.
Эр: Тэр хүүхэд тэсэхгүй л болов уу.
Амани: Аль нь?
Эр: Тэжээлийн дутагдалтай хүүхэд.
Амани: Судас нь олдож байна уу?
Эр: Ямар ч булчин алга.
Амани: Яасан хүүхэд юм?
Эр: Мэдэхгүй ээ. Дээр нь ясны хэврэгшилтэй байсан.
Амани: хэдэн настай хүүхэд юм? Хүүхдийн тасагт байгаагүй дээ.
Эр: Жаахан хүүхэд. 13-хан настай.
Амани: 13 настай...
***************
Амани: Бид юу хийж чадах вэ? Бид үнэхээр тусалж, өөрчилж чадна гэж үү? Заримдаа би тэр хүүхдүүдийн оронд идэх юмгүй, өлсөх юмсан гэж боддог. Тийм байсан ч болоосой.
Алаа: Битгий тэгж ярь.
Амани: Хүмүүст идэх юм байхгүй байхад идэх хоолтой байна гэдэг... Тэгж байхаар идэх юмгүй, өлсгөлөн байсан нь дээр. Хүмүүс хоолгүй байхад идэх хоолтой байх аймшигтай санагдаж байна.
Алаа: Та ядаж л эргэн тойрныхоо хүмүүст тусалж байгаа шд.
Амани: Тийм ээ, гэхдээ би хэр их тусалж чадах вэ?
**************
Амани: Манайд халдварын эсрэг эм байхгүй.
Эр: Орлуулах ямар нэг юм байхгүй юу?
Амани: Үгүй ээ, манайд юу ч байхгүй. Үрэвслийн эсрэг юу ч алга.
Эр: Хүүхдээ яаж эмчлэх вэ?
Амани: Манайд тийм эм байхгүй. Олдохгүй байгаа. Би хүүхдэд эм бичиж өгөхдөө сайн бодож байгаад бичиж өгдөг. Ийм байдалд байхад яаж хүүхэдтэй болдогийг ойлгохгүй юм.
Эр: Наад үгийг чинь бурхан өршөөх болтугай.
**************
Са: /гадаадаар ярина/ Энэ бүхнийг дуусахаар илүү сайхан төрсөн өдөр хийнэ гэж найдъя. Амани мэдээгүй байгаа биз дээ?
Эм: Үгүй ээ, мэдээгүй.
Са: Тэрэнд мэдэгдэж болохгүй шүү...
Эм: Надад нэгийг өгчих.
Эр: Тэр байна.
Эм: Дээр нь юу гэж бичих вэ? Амани, төрсөн өдрийн мэнд хүргэе гээд биччих үү?
Эм: Алив, наашаа хараарай...
Эм2: За... Гэрлээ унтраагаарай! Хаалга ч гэсэн хаачих.
Амани: Яаралтай тусламжийн хэсэгт оч. Тохирно гэсэн хариу гарсан байна. Тэрнийг ч гэсэн аваад яв...
*********
Гадаадаар ярина:
Эр: Хаагаарай.
Салим: Санаа зоволтгүй ээ, хүү минь. Энд аюулгүй... Энд аюулгүй. Надад бээлий аваад өгөөч. Хурдан.
Амани: Өнөөдөр миний төрсөн өдөр.
Эр: Төрсөн өдрөө тэмдэглэвэл таван жил азгүйтдэг гэсэн. Муу ёр.
Амани: Тэгж ярихаа боль. Би уурлана шүү... Би насаа хэлбэл...
Эр: Хэдэн настай юм? Чи 23-тай юм шиг л харагддаг.
Амани: Би насаа худлаа хэлэхгүй ээ. Би 30хүрч байна. Бурхан минь. Миний төрсөн өдрөөр яагаад ингэж байгаа юм бэ? Дээрдэж байна уу?
Охин: Би Амани эмч бүхнийг чаддаг гэж сонссон.
Амани: Айх хэрэггүй. Хоёулаа бүгдийг нь арилгана аа. За, одоо боолт тавиад өгье. Попкорн үнэртээд байсан юм аа.
Эм: Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Амани: Хөөрхөн гэдэг нь. Та нартаа хайртай шүү...
Төрсөн өдрийн дуу дуулна.
Гадаадаар ярина.
Амани: Намайг үнэхээр гайхшруулж чадлаа.
Эм: Бид нар өчигдөр төлөвлөсөн юм.
Амани: Би попкорн үнэртэхээр нь нэг юм болоод байна гэж мэдсэн юм аа.
Эм: Баяр хүргэе.
Эм2: Төрсөн өдрийн мэнд.
Амани: Баярлалаа... Бялуу авчраагүй бол хоёр жил цалингүй ажиллана гэж мэдээрэй.
Гадаадаар ярина.
Эр: Таван жил бүслэлтэнд байгаа ч боссын төрсөн өдөр болж байгаад баяртай байна.
Салим: Миний төрсөн өдөр баасан гарагт болсон. Үдэшлэг болоогүй шд.
Амани: Та хэлээгүй шдээ.
Салим: Хүссэнээ авч чадахгүй бол зүгээр л нүдээ аниад төсөөл...
Эм: Эмч ээ, та юу төсөөлж байна?
Салим: Попкорны оронд...
эмэгтэйчүүд гадаадаар ярина...
Салим: Зөндөө бяслагтай пицца байна гэж төсөөлье.
Эм: Гадаадаар ярина.
Салим: Салатанд улаан лооль байна гэж төсөөл.
Эм: Тийм ээ, улаан лоольтой.
Салим: Энийг шоколад байна гээд л.
Амани: Тийм ээ. Тэгж төсөөлөөд идье.
Салим: Пицца их амттай байна.
Эр: Тийм ээ.
Амани: Өөр шархадсан хүн битгий ирээсэй...
Бичиг: Самахер. Алаа...
Амани: Дайн дуусахаар би хацраа ингэж өргөнө өө. Хэдэн шинэ шүд хийлгээд.
Алаа: Өөр яах вэ?
Амани: Энэ шүднүүдийнхээ оронд гоё шинэ шүд хийлгэнэ. Шүднүүд маань муудчихсан. Сормуус, сормуусаа будна аа.
Алаа: Таны сормуус гоё шдээ.
Амани: Үгүй ээ, наранд гарахаар харагдаггүй юм. Харагдахаа больчихдог.
Алаа: Их гоё харагддаг.
Амани: Үгүй ээ, би будна аа. Эсвэл сормуусны будгаар буддаг болно. Заримдаа би орой сормуусаа будчихаад өглөө арилгачихдаг. Сормуусны будаг өглөө байж байдаг. Гоё харагддаг тийм ээ?
******************
Са: Би өнөөдөр фалафел хийнэ. Би их баяртай байна.
Амани: Бурхан минь... Зүрх зогсчих шиг л боллоо. Энэ олон бөмбөгдөлтөөс болоод толгой өвдөөд байна.
Алаа: Бөмбөгдөлт болох болгонд надад хэцүү байдаг.
Амани:Бөмбөгдөлтийн чимээ нь надад болж байгаагаасаа ч чанга сонсогдоод байх шиг.
Алаа: Тийм ээ. Бид нар их мэдрэмтгий болчихож. Жаахан л зүйл өөрчлөгдөхөд бид хүчтэй хариу үзүүлдэг.
****************
Эр: Бурхан минь. Амттай болж.
Са: амттай байна уу?
Эр: Амттай байна. Чи мастер тогооч болж.
Са: цардуул амтагдаж байна уу?
Эр: Үгүй. Яг сайхан болж. Чихэр нь ч гэсэн яг таарсан байна.
Са: Ёох гэж, байлдааны онгоц дуугарч байна гэж бодлоо. Хурдлаарай. Удахгүй бөмбөгдөлт болж магадгүй. Бөмбөгдөлт эхлэхээс өмнө би сүүтэй будаагаа аягануудад хувааж хийхийг хүсч байна...
Эр: Гадаа мотоцикль л явж байна шд.
Са: Ингэж айх гэж...
Эр: Мотоциклиос айдаг байх гэж.
Са: Энэ чимээг болиулж болохгүй юу? Би байлдааны онгоц ирж байвал чимээг нь сонсмоор байна шд.
Эр: Нэг бол ажлаа хий, нэг бол ай. Аль нэгийг нь сонго.
Са: Хаана бөмбөгдөж байгааг нь сонсмоор байна шдээ.
Эр: гэхдээ л...
Са: Битгий уур хүргээд бай... Жаахан хүлээж байгаач. Жаахан хүлэж болохгүй юу?
Эр2: Яасан бэ?
Са: Байлдааны онгоц ирвэл зугтах хэрэгтэй биз дээ.
Эр: За.
Са: За...
Амани: Эмнэлгийг бөмбөгдөх вий гэж айгаад байна.
Эр: Зүгээр л зогсоод бидэнд юу хийхийг хэлэхэд болно.
Амани: Хэн нэг нь гэмтчихвэл яах болж байна? Нүүлгэн шилжүүлэх талаар бодох хэрэгтэй. Би сандраад байна.
Алаа: Би энд байна. Битгий ай.
Амани: Хичээнэ ээ.
Гадаадаар ярина:
Амани: Би өрөөндөө байсан. Багийнхнаа хурдан нүүж гар гээд хэлчихсэн. Байлдааны онгоц эргээд ирлээ... Ойрхон сонсогдож байна.
Гадаадаар ярина:
Эр: Хүмүүсийг хонгил руу нүүлгээрэй.
Амани: Ажил хийхгүй бол замаас холдоорой.
Эр: Хүмүүс ээ, хүүхдийн тасаг руу яваарай. Хурдлаарай... Хүүхдийн тасаг руу хурдан яваарай. Хурдан... Хүүдийн тасагт хурдан очоорой. Хурдан... хурдан...
Амани: Чулуу юм шиг байна. Алив, надад өгчих...
Эр: Бурхан минь. Бурхан минь.
Эм: Хүүгээ хармаар байна...
Эр: Ийшээ ор ор...
Эм: Тэр амьд уу? Би хүүгээ хармаар байна...
Са: Намайг дагаад яв...
Эм: Хүү минь алга болчихлоо... Эяад. Эяад... Хүү минь, сэрээрэй. Надад хэлээд өгөөч. Тэр амьд үлдэх үү? Надад хэлээч дээ. Би хармаар байна... Миний хүү... Миний хүү... Хүү минь, би яах болж байна аа? Миний хүү... Миний хүү... Миний хүү. Миний хүү...
Салим: Тэдний төлөө хийж чадах юм үнэхээр алга. Юу ч ...
*************
Амани: Нэрийг нь хэн гэдэг вэ?
Эр: Нэр чинь хэн бэ?
Хүү: Махер.
Амани: Махер? Тэрнийг яаралтай тусламжийн тасагт аваач.
Эм: Эмч ээ, бид...
*************
Аав: байна уу. Сайн уу, хонгор минь. Аав нь байна. Чи сайн уу?
охин: За, аав аа?
Салим:Үгүй ээ, камераа битгий асаа.
охин: Та нар сайн биз дээ?
Салим: Аавынх нь интернэт муу байна. Камераа асаахгүй ярья. За юу, миний охин?
Охин: Аав аа, та нар сайн уу? Надад хэл л дээ.
Салим: Аав нь сайн байгаа, аюулгүй байгаа. Санаа зоволтгүй. Холбогдож болохгүй бол нэг бол завгүй, нэг бол интернэтгүй байна гэсэн үг. Би сайн байгаа. Санаа зоволтгүй. Та нар ямар байна даа? Ээж чинь хаана байна? Нэг яриадахъя.
Эх: За, Салим. Чи сайн уу?
Салим: Би сайн. Би сайн байгаа. Гэхдээ...
Эх: Чамтай холбоо барьж болохгүй байсан...
Салим:Би завгүй байгаа, бас сүлжээ муу байна. Надад санаа зовох хэрэггүй ээ, би сайн байгаа... Хүүхдүүдээ бас өөрийгөө сайн бодоорой. Би завтай үедээ залгаж байна аа.
Эх: За, болгоомжтой байгаарай.
Салим: Тэгнэ ээ. Биеэ бодоорой. Баяртай, хайрт минь. Баяртай. Баяртай, хайрт минь. Баяртай... За...
***************
Са: Бид нар өнөөдөр унтахгүй юм шиг байна. Армийнхан наашаа ойртож яваа гэж мэдээлж байна лээ.
Салим: Итгэхгүй байна.
Са: Мэдээгээр тэгж ярьж байсан.
Салим: Юу болох тухай бодохоос ч айж байна. Муу энерги тараахыг хүсэхгүй байгаа ч... би хонгилд сэрэхгүй унтаж баймаар л байна...
Амани: Бүх зүйлд өөрийгөө буруутгах хэрэггүй ээ. Бидний хийж чадах зүйл хязгаартай.
Салим: Гэхдээ өөр ямар ч арга алга... Өөр ямар ч арга алга... Хариуцлага хүлээх үү, үгүй юу гэдгийг сонгох эрх бидэнд байхгүй. Эмч ээ, чамд сонголт байгаа юу?
***************
Эр: Замаас холдоорой.
Эр: Энд зай бага байна. Замаас холдоорой.
Эр: Замаас холдооч...
Эр: Хурдлаарай. Гадаа там шиг л байна...
Эр: Хүмүүсийг хонгил руу нүүлгээрэй, энд зай алга байна.
Алаа: Ийлдэс аваад ир. Амьсгаа нь боогдоод байна.
Эр: Эмч ээ. Эмч ээ.
Хүү: Ээж хаана байна аа?
Эм: Ээж нь хааччихав аа? Тэр зүгээр байна.
Хүү: Надад хэл л дээ, би үхэх үү?
Эм: Үгүй дээ,чи зүгээр.
Амани: Үгүй ээ, чи зүгээр байна.
Эр: Чамайг хэн гэдэг вэ?
Амани: Ээж нь хаана байна? Ээж нь хаана байна?
Са:Залуус аа, хачин байна. Ямар ч шархгүй хүмүүс үхээд байна. Их л хачин байна.
Амани: Химийн зэвсэг ашигласан байсан уу?
Эр: Мэдэхгүй ээ.
Амани: Би химийн зэвсэг гэж бодож байна. Ажилчдыг бүгд маскаа зүү гэж хэл...Эмч ээ, танд хлорин үнэртэж байна уу? Болгоомжтой байгаарай. Мэдэхгүй зүйлтэй тулгараад байна.
Эр: Зам тавиарай... Замаас холдоорой...
Амани: Бүгдээрээ амны хаалтаа зүүгээрэй. Шархдаагүй хүмүүсийг нааш нь битгий оруул... Энийг яах билээ?
Эр: Энэ эмийг халаасандаа хийчих. Яаралтай тохиолдолд хэрэглээрэй.
Гадаадаар ярина:
Эр: Замаас холдоорой.
Салим: Хлорин үнэр улам хүчтэй болж байна.
Эм: Бүгдэд нь болгоомжтой бай гэж хэл.
Салим: Хлорин хүчтэй үнэртэж байна.
Эр: Бүх агааржуулалтыг унтраа. Агааржуулалтыг унтраагаарай.
Салим: Хаана бөмбөгдсөн бэ?
Хүү: Аав аа, туслаарай.
Эм: Нулимаарай. Нулим. За...
Эр: Алив, би нэг хараадахъя даа... Ангайгаарай.
Амани: Башарыг хараал идэг.
Хүү: Ээж ээ... Ээж ээ?
Эр: Хувцаснаас нь хлорин үнэртэж байсан уу?
Амани: Бидэнд хүүхдэд өмсүүлэх хувцас алга...
Хүмүүс ярина:
Эр: Тэднийг хол байлга. Хол байлгаарай. Амьсгалах зай хэрэгтэй...
Амани: Намайг сонсож байна уу? Намайг харж байна уу?
*****************
Амани: Нүдний минь өмнө үгүй болж байгаа хүн төрөлхтнийг хараад яаж нулимс унагахгүй байх юм? Биднийг бас энэ олон үхлийн дараа нам гүм эргэн ирлээ. Би хүн бүрийн амийг аврах гэж чадах бүхнээ хийсэн...
Эр: Алив ээ. Хүмүүсийг оруул.
Эр: Цүнхээ тийш нь тавьчих. Тэнд тавихад болно. Хурдан дотогшоо ор. Хурдан ороорой.
Эр3: Би хаана зогсох юм бэ?
Салим: Энэ хүн дээр зогсох гээ юу?
Эр3: Тэгээд би яах юм?
Салим: Шархадсан хүмүүст зай хэрэгтэй байна.
Эр3: Тэр чамд ямар хамаатай юм?
Салим: Би эмч нь байна!
*****************
Аав: Хоолойг чинь сонсоод ээж аав хоёр нь тайвширлаа. Бурхны авралаар чи амьд мэнд байна. Би ямар их баяртай байгааг чи мэдэхгүй дээ. Миний охин, чи хэний ч чадахгүй зүйлийг хийсэн. Өөрийнхөө аварсан хүүхдүүдийг бод. Гэр бүлд нь тус болох гэж ажилд авсан эмэгтэй хүн бүрийг бод. Охин минь, хүмүүс хэзээ нэгэн цагт дайныг мартсан ч, чамайг хэзээ ч мартахгүй. Чамаараа бахархаж байна. Чиний тарьсан ургамлууд гэртээ ирэхийг чинь хүлээж байгааг битгий мартаарай.
Амани:Бүгд л амьд үлдэхийг хүсч байгаа. Бүгд л гэрээсээ явахын тулд автобусанд суух гэж маргалдаж байсан. Бид ямар байдалд орсныг харж байна уу? Бидний үзсэн зүйлийг хэн ч төсөөлөхгүй... Одоо сурахыг ч, ажиллахыг ч хүсэхгүй байна. Одоо хүсэх юм юу ч алга... Юу хийхийг хүсч байгаагаа мэдэхэд хугацаа орох байх.... Аав, ээж дээрээ очъё гэж бодож байна... Дэглэм нурж унасны дараа би эргэж ирнэ... Нүдээ нээхээс ч айж байна... Миний харсан зүйл намайг насаар минь дагана гэхээс айж байна... Би өөрийн үзэж, туулсан үнэнийг хэзээ ч мартахгүй... Би мартсан бололтой... Тэнд болсон чухал зүйлсийг... Нүдээ нэгээд алс холд байгаа гэрэл харахыг хүсч байна... Далайн цаана... Бид амьд үлдэх гэж хичээсэн. Бид гэртээ байх гэж хичээсэн. Тэгээд л тэр... Шударга үнэний орон зай гэж байдаг бол уу?
Бичиг: 2018 оны 3-р сард бүслэлтэнд байсан Зүүн Гутад химийн дайралт болсны дараа...
Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа иргэдийг гэр орноо орхин явахад хүргэсэн...
Тэд Сирийн хойд хэсэгт байдаг дүрвэгсдийн лагерь руу зугтаж амьд үлдэхийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр байна...
“Агуй”-д байх хугацаандаа Амани болон тэдний баг олон мянган хүний амийг аварчээ.
***********
Бичиг: Газар дундын тэнгисийн гүнээс өнгөрсөн бидний харж байгаа. 2014оноос хойш 2сая орчим дүрвэгч Европ руу нэвтрэхийг оролдсон. 20мянга орчим хүн живж нас барсан.
Амани, Самахер, Салим нар Сирийг орхин явсан. Тэд одоо ч аялсаар байгаа.
Алаа Сирит үлдэж, одоо ч эмчийнхээ ажлыг хийсээр байна.
НҮБ-ын Мөрдөн байцаах комисс Ал-Гутагийн бслэлтийг Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж ангилсан. Энэ нь сүүлийн жилүүдэд хамгийн удаан хугацаагаар үргэлжилсэн бүслэлт бөгөөд таван жил гаруй хугацаанд үргэлжилжээ.
“Агуй” киноны зураг авалтын үеэр дараах дөрвөн гишүүд амь насаа алдсан юм.
Абдул Рахман Алрихани /Гүйцэтгэх захирал/
Васам Албас/түргэний машины жолооч/
Эззэддин Энаяа /сувилагч/
Хассан Ажаж /сувилагч/
Амгалан нойрсох болтугай.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Амани:
Back to episodes Go home