Good doctor S2 6

Лиа         өглөөний мэнд өрөөний найзаа

Шон                өглөөний мэнд өрөөний найзаа

Лиа         би тэгэж байгаад зах орно, чамд алим хэрэгтэй биздээ?

Шон                үгүй ээ гэхдээ нойлын цаас хэрэгтэй

Лиа         асуудалгүй ээ. Авч болох уу?

Шон       асуудалгүй. Энжил Флафф Плас, хоёр давхар, үнэргүй, өргөн, хамгийн зөөлхөн нь.

Лиа         хоёр давхар. Асуудалгүй ээ.

Шон       нойлын цаасаа тавиур дээр нь зөв өлгөх хэрэгтэй шүү. Цаас дээрээс доошоо байх ёстой, хананд өлгөж болохгүй.

Лиа         уучлаарай, чамайг тэгэж өлгөдгийг мартчихаж.

Шон       тэгэж өлгөдөг гэдэг таалагдахгүй байна. Тиймээ гэвэл сайн байна.

Лиа         СЗБ. Сүртэй зүйл биш. Би явлаа.

Мэл        хатагтай Кол? Сайн уу? Мэлэндэз эмч байна.

Эм           уучлаарай, би бэлтгэлээ хийх ёстой юмаа

Шон       би боломж гарах бүрт бэлтгэлээ хийдэг.

Мэл        таны хуруу өвдөж байгаа гэлүү. Харж болох уу?

Эм           би хэдэн өдрийн өмнө муу маникюр хийлгэсэн. Одоо хумс маань муухай харагдаж байгаа.

Мор        Пароникиа, түгээмэл бактерийн халдвараас үүссэн буглаа.

Мэл        соруулж аваад боогоод гэр лүү чинь явуулах болно. 72 цагийн дотор өвчин болон хавдар нь багасах болно, тэгээд та Паганини рүүгээ буцна

Алекс    уучлалт гуйсан юмуу

Клэйр    би буруу зүйл хийгээгүй

Алекс    тэгээд? Ирээдүйн мэс заслын тасгийн ахлахд үүрд зуулгах гэжүү?

Клэйр    Лим ч болж магадгүй. Эндрюс үүнийг шийдээгүй байгаа.

Лим        хөөе Браун, Парк ажлаа хий. И Эм Ти минут хүрэхгүй ирэх гэж байна. Парк Бэй 3 зүгээр байгаа эсэхийг шалга.

Эр            13 настай эмэгтэй. Хамрын цус нь тогтохгүй байгаа. ирэхдээ эм уусан. Цусны даралт 86/51.

Эм           цус тогтохгүй байна, би зогсоож чадахгйү бйана

Эр            намайг очиход тэр 911 дуудаж байсан.

Лим        анхны удаа биш юмуу ааваа?

Эр            ихэнхдээ өөрөө тогтчихдог гэхдээ Райли нэг цаг ийм байдалтай байна гэсэн

Эм           гэсэн биш, угаасаа тэгэж байна.

Лим        түүнд хурдан аппарат залга, 4 хувийн фэнилфрины уусмал хий. Цус алдалтыг төөнөх хэрэгтэй. Чи миний анхны цус алдалттай өвчтөн биш.

Эм           би энэ амралтын өдрөөр Дэйвисд нээлтийн тоглолтоо хийнэ, тэгээд маникюр хийлгэсэн.

Мор        давирхай, лав энэ зүйлс салахад хэцүү. 

Эм           чи тоглодог уу?

Мор        би нуманд их сонирхолтой байсан. Ахлах сургууль байхдаа нум сумаар хичээллэх болсон.

Эм           би 5 настайгаасаа тоглож эхэлсэн. Гэрийн даалгавраа хийж байхдаа, хоолоо идэж байхдаа, хогоо гаргаж байхдаа аялдаг байсан.

Шон       би галт тэрэгний кондуктар болохыг хүсдэг байсан.

Мор        одоо ч оройтоогүй байна

Шон       хурууг нь мэдээ алдуулсан. Өвдөлт мэдрэх ёсгүй дээ

Эм           хуруу бишээ. Хурууны үе өвдөх шиг боллоо

Шон       халуураагүй байна. Бие чинь өвдөж байна уу?

Эм           бага зэрэг. Өдөржин хийл тоглохоор хүзүү мөр хөшдөг

Мор        шөрмөсний өвчин эсвэл хөнгөн үе мөчний өвчин байх

Шон       эсвэл зөөлөн эдний бактери байж магадгүй, хурууг чинь тайрах ёстой болж магадгүй.

Сайн эмч- 2 дугаар бүлгийн 6 дугаар анги

Алекс             цус Киэсэлбахын сувгийн ирмэг орчмоос гарч байна.

Эм1                 чи 911 дуудсан уу?

Эр            тэр дуудсан.

Эм1                 яаж байна хонгор минь?

Эм           дажгүй ээ.

Эр            хамраас нь цус гарсан, би зохицуулж байна

Эм1                 тэр миний ч хүүхэд Брюс

Эм           гэхдээ салсан гэдэг нь харагдахгүй байгаа биз

Алекс             би Райлигийн эцэг эхийг хүлээлгийн өрөө рүү авч яваад тэгээд

Эм           миний талаар ярина. Баяртай

Шон                бид мэдэх хэрэгтэй

Мор                Шон, баталгаатай мэдэхийн тулд юу хийх ёстойв?

Шон                илүү гүн зүсч дээж авах хэрэгтэй

Мор        хуруунд маш олон мэдрэлийн төгсгөлүүд байгаа. Жасын хурууны жижигхэн хэсгийг тайрахад л насан туршийн гэмтэл үүсч карьер нь дуусч мэднэ

Шон       гэхдээ энэ эд үхүүлдэг бактери бас бид юу ч хийхгүй бол тэр үхнэ. Энэ ч бас карьерийг нь дуусгана.

Мор        тиймээ. гэхдээ тоо баримт Шон, мэдээлэл. Ийм байх бараг боломжгүй. Бас шинжилгээ авсан ч бид гэмтээхээс өөр юу ч хийхгүй. Өөр зүйл бйана уу?

Шон       чи нойлын цаашаа дээшээ харуулдаг уу доошоо юу?

Мор        чамд хамаагүй

Эм1        цус гарахаас өмнө гэдэс нь өвдөж, нойргүйдэж, амьсгалахад нь хэцүү болдог

Эр            тэгэх бүрт бид түүнийг эмчид аваачдаг, гэхдээ юу ч олж чадаагүй, тиймээс аваачихаа больсон.

Алекс    худлаа ингэж байна гэжүү?

Эм1        сэтгэл зүйч гэр бүлээ эргэж нийлүүлэх гэж албаар ингэж бйана гэсэн

Алекс    салалт томчуудад ч хэцүү зүйл. Хүүхдүүд биднээс дээрдүүлнэ гэж байна гэжүү?

Эм1        тэр өөрийгөө тусгаарласан, биднээс ч биш найзууд сургуулиасаа хүртэл. 5 жил болж байна. одоо буцаад хэвийн болох ёстой.

Эр            одоо дээрдсэн юм шиг байна

Клэйр    хамрын цус нь тогтсон гэхдээ Райлигийн хамрын мембранууд их нимгэхэн байна. Цаашдаа дахиад цус алдаж магадгүй болгоомжлоорой.

Алекс    Райли, сүүлийн үед хамраараа сордог татдаг хар тамхи хэрэглэсэн үү?

Эм           юу? үгүй ээ, би тийм зүйл хэрэглэдэггүй

Алекс    хоргүй харагддаг маш олон зүйлс бйагаа

Клэйр    тэр үгүй гэж хэллээ

Эм           Флонэйсийг тооцох уу? Би ханиалгаад байсан. Хамар битүүрчихсэн, хоолой загатнаад байсан. Шинж тэмдгүүдээ хайж үзсэн, би өөр яах ёстой байсын? Ринит судасны агшилт. Тэгээд би эмийн сан луу очиж Флонэйс авсан.

Алекс    стеройд цацлагыг буруу ашиглавал хамрын мембраныг агшааж, хамраас зогсолтгүй цус гарах нь бий. Флонэйсээ боль, одоо явж болноо

Эр            баярлалаа

Эм1        чи өнөөдөр түүнийг аваад явчих. Би энд ирэх гээд чухал уулзалтаа цуцлачихсан

Эм           уучлаарай, таныг чухал зүйлээс чинь салгая гэж бодоогүй юм шүү

Эр            битгий түүнийг уурлуул. Тэр түгшдэг гэдгийг чи мэднэ

Эм           би түгшээгүй ээ зүгээр л өвчтэй

Эм1        надад нэг тус болол доо. Энэ чиний буруу. Тэр биднийг хагаралдуулж байна.

Клэйр    яасан бэ?

Эм           амьсгалж чадахгүй нь өвдөж байна

Эм1        тайвшир хонгор минь

Эм           та хоёр хоёулаа боль

Клэйр    Ринит судас. 8 дугаар ангийн хүүхэд гэхэд өвөрмөц онош байна шүү. Нэг минутын дараа мэдээ алдана

Эм           7. Бас миний буруу байсан. Одоо хамаагүй л дээ

Клэйр    чиний туулсан зовлонг ойлгож байна

Эм           та ухаантай бас алдартай байсан. Бидэнд төстэй зүйл байхгүй

Клэйр    би хэзээ ч алдартай байгаагүй. Гүүдвилийн хуучин хувцас өмсдөг байсан. Аавыгаа хэзээ ч мэдэхгүй. Ээж минь өвчтэй байсан. Би түүнд найдаж чадаагүй. Ийм насан дээрээ хүүхдүүд үнэхээр

Эм           хөгийн амьтад байдаг. Адгийн амьтад, хог шаарнууд

Клэйр    би дунд сургуульдаа олон дайсантай байсан.

Эм           би өнгөрсөн жил олон хичээл дээр Ди авсан, тэгээд хоцрогдсон. Одоо намайг бүгд тэнэг гэж бодож байгаа. Үнэхээр хэцүү

Клэйр    үүнийгээ яаж давж байна даа?

Эм           зүгээр л хамаа алга гэж бодсон. Тэд намайг муу хүүхэд гэж бодож байгаа. Тэгээд хичээлдээ үймүүлж, хотхоноосоо явж, хүссэн бүхнээ хийж байгаа.

Клэйр    гэхдээ чи ууртай хэвээрээ байна. Би өнгөрсөнөөрөө өөрийгөө тодорхойлохгүй, бас чиний өнгөрсөн чамайг тодорхойлохгүй. Улирч сурлаа гэээд чамайг

Эм           яасан? Яасан бэ?

Клэйр    яагаа ч үгүй. Энд ямар ч цус алдалт байхгүй байна.

Эм           би цусаар ханиалгасан. Энэ жинхэнэ байсан.

Клэйр    чиний ханиалгахдаа гаргасан цус хамраас чинь гоожсон цусны үлдэгдэл байж магадгүй, хоолой руу чинь ороод уушгинд чинь орсон байх.

Эм           Гэхдээ миний цээж, их өвдөж байна.

Лиа         сайн уу Шон? Юу болоов?

Шон       чи кофены аягаа явахаасаа өмнө угаагчинд хийхээ мартсан бйана

Лиа         уучлаарай би яарч байсан

Шон       бас санаж ав, угаагчинд хийхээсээ өмнө усаар зайлаарай

Лиа         ойлголоо

Шон       дээд талын тавиур дээр тавина

Лиа         би явлаа

Шон       би ч бас. Морган бидний өвчтөнийг яасныг мэдэхийг хүсэхгүй бйана

Клэйр    итгэхэд хэцүү санагдаж бйана

Шон       тэд нум сумны талаар ярилцсан. Би тэр талаар юу ч мэдэхгүй. Тэд түүний биеийн байдлын талаар ярих ёстой

Клэйр    чи үргэлж мэдэхгүй Шон. Заримдаа шинжилгээ хийгээд нэмэргүй байдаг. Заримдаа бид зөв шинжилгээгээ хийдэггүй. Энд юу хийгээд байгаан?

Шон       Лиа бид хоёр нойлын цаасны талаар маргасан. Чи зөв шинжилгээг олох талаар сайхан зүйл хэллээ.

Клэйр    баярлалаа гэхүү?

Шон       би сорил явуулж үзлээ.

Клэйр    нойлын цаасан дээр үү?

Шон       энэ өрөөн дэх бүх нойлын цаасыг доороос биш дээрээс нь унжуулсан бйана, бас эднийг мэргэжлийн хүмүүс хийсэн

Клэйр    энэ хамаатай гэжүү?

Шон       Ай Ди Жи Эй, энэ үгэн таавар бололтой, эсвэл товчилсон үг байх

Клэйр    Лиад нойлын цаасны маргаан ямар ч хамаагүй бололтой

Шон       энэ маргаан биш, миний зөв

Клэйр    чи Лиатай ярилцах хэрэгтэй. Зурвасаар биш, зүгээр ярь

Шон       чи Мэлэндэз эмчтэй зөрчилдөөд дараа нь ярьсан уу?

Клэйр    үгүй ээ

Шон       яагаад?

Клэйр    би буруу зүйл хийгээгүй

Шон       чиний зөв байсан.

Клэйр    тиймээ

Шон       миний ч зөв

Эм           алхахаасаа өмнө бүх дөрвөн ёроолыг нь газарт хүргэх ёстой шүү.

Арон      баярлалаа Айрис. Би үүнийг хэзээ ч мэдэхгүй байсан

Эм           би танд бүх эмнэлгийн хэрэгслийг харуулах ёстой

Арон      би наадахыг чинь ашиглахгүй, яагаад гээч? Би наадахыг чинь хэрэглэхгүй

Эм           та Эддиг өвөөг маань санагдуулж байна. ЗӨрүүд бас их өхөөрдөм

Арон      харав уу? гараараа түшээгүй. Би зүгээр ээ.

Эм           тахианы махтай шөл. Эдгэрэлтэнд тустай гэж дуулсан

Арон      чамайг гэж бодсонгүй, баярлалаа. Намайг бодсонд баярлалаа

Эм           сүртэй зүйл бишдээ. Би чамд эмнэлэгт хоол аваачиж өгөх гэж бүртгүүлсэн, Мил Трэйн үүнийг зөвшөөрсөн.

Арон      Мил Трэйн тиймээ

Эм           тиймээ. Өнөөдөр ямархуу байв даа?

Арон      өнөөдөр их дээрдсэн шүү.

Эм           сайн бйана

Арон      чи орж шөл уух уу?

Эм           надад өөр ажил байгаа.

Арон      заза

Эм           гэхдээ, би маргааш завтай. Чи лазаняд дуртай юу?

Арон      би лазаняд дуртай шүү

Эм           сайн бйана. Хоёрдох болзоогоо хийцгээе

Арон      чи заавал ингэх

Эм           үгүй ээ Арон. Би өөрөө хүсч байна.

Арон      тэгвэл би ч гэсэн хүсч байна.

Эм           заза гайхалтай. Тэгвэл маргааш уулзы

Арон      маргааш уулзы

Эм           зуны зусланд яваагүй бол хэн ч нум сумаар хичээллэхгүй байсан. Хэр удаан хичээллэсийн?

Мор        долоон жилийн турш долоо хоногийн долоон өдөр.

Эм           яагаад больчихсын?

Мор        коллежид сурч, анагаахын сургуульд орох цаг болсон, том болох цаг

Эм           болиход тийм амархан байсан гэжүү?

Мор        нум сумаар тоглолтын танхим дүүргэж, төлбөр тооцоо хийхгүй.

Шон       бага зэрэг халуунтай, тууралт нь ихсэж, хавагнасан байна. Пароникиа гарцаагүй биш байна.

Мор        мэднээ. Эм Ар Эс Эй рүү шилжсэн.

Шон       байж болноо гэхдээ нотолгоо хэрэгтэй. Бид нээлттэй гүн дэх эдийн шинжилгээ хийвэл, зөөлөн эдний бактери гэдгийг баттай

Мор        Шон. Сайн эмч байхын нэг хэсэг нь өвчтөнөө айлгахгүй байхаа мэдэх явдал

Шон       тэгэж бодохгүй байна.

Мор        энэ түүний асуудал биш чинийх, чи баталгаатай мэдэх гэж улайраад

Шон       түүний хурууны жижигхэн хэсгийг тайрах хэрэгтэй, тэгэж илүү том тайрах эсэхээ

Мор        Шон, чи түүний гарыг тайрахыг хүсч байгаа юм шиг аашлаад байна

Шон       үгйү ээ, чи түүний гарыг тайрахыг хүсэхгүй байх шиг байна

Мор        тиймээ

Шон       гэхдээ энэ анагаахын хувьд холбогдолгүй. Түүний температур 102 байна. биднийг маргаж байхад 2-оор нэмэгдчихлээ.

Мор        за яахав, шинжилгээ авы.

Шон       энэ эд үхжиж эхэлж байна.

Мор        эсвэл үрэвссэн байх

Мэл        юм олсон уу?

Мор        мухардаад л байж байна.

Мэл        ирмэгээр нь хардаа. Арьсан доорх өөхнөөс үхжиж эхэлсэн байна. Шоны зөв байж. Гарыг нь аврах гээд үзий

Клэйр    тэр өмнө нь амьдрал зурайж байгаа жаахан охин.

Алекс    түүнийг бол хүлээн зөвшөөрнөө. Тийм учраас түүнд сэтгэл зүйч хэрэгтэй.

Клэйр    энэ, арай өөр мэдрэгдэж байна. Чи далд мэдрэхүйд итгэдэггүй юмуу?

Алекс    би өөрсдийнхөө хийсэн шинжилгээ болон чиний зөн совингийн нэгийг сонго гэвэл хялбар сонгоно.

Клэйр    үгүй ээ чи түүнтэй холбогдоогүй, түүнтэй холбогдоогүй бол түүнийг ойлгож чадахгүй.

Алекс    чиний зөв байж магадгүй.

Клэйр    чи холбоотой гэж бодож байна. Чи хүүхэдтэй юу?

Алекс    Райлигийн талаарх миний бодол бол ажлынх

Клэйр    чи хүүхэдтэй гэдгээ яагаад хэлж бйагаагүйн? Чи амьдралынхаа том хэсгийг нууж байна.

Алекс    би хувийн амьдралаа ажилладаг хүмүүстэйгээ ярих хэрэггүй гэж бодож бйана

Клэйр    энэ чиний хэтрүүлж ярьдаг гэсний түрэмгий хэлбэр юмуу?

Алекс    тиймээ

Клэйр    чиний Райлигийн талаарх бодол зөрж байна, чи түүнийг эцэг эхийн нүдээр харж байна. Би түүн шиг байдалд байсан. Түүний нөхцөл байдлыг илүү сайн ойлгож байна

Алекс    чи тийм хүний төлөөлөл хүүхэд. Ээж чинь чамайг тоодоггүй, хөгийн хүн байсан учраас сэтгэл чинь хөдлөж, хэтрүүлээд байна. Би яагаад үүнийг мэдэж байна гээч? Хэтэрхий их ярьдаг болохоор.

Клэйр    зураг цэвэр байна.

Алекс    түүнийг гэрт нь хариулах уу?

Мэл        хавчаар. Энэ ч муу шүү. Булчин нь сул байна. Хавчаар холбогчоор гулсаад бйана. Мөрфи арьсыг нь татаж бйа

Шон       муудсан өндөг шиг үнэртэж байна

Мор        энэ ердөө эдийн гэмтэл. Гарыг нь болгоомжтой цэвэрлэвэл, хөдөлгөөн болон уян хатан байдлыг хадгалж чадна.

Мэл        өнөө орой хагалгааны дараа сайн ажиглах хэрэгтэй. Хайч

..

Шон       хоёулаа ярилцах хэрэгтэй.

Лиа         хүлээж болохгүй юу? би кодингийн хичээлээсээ хоцрох гээд байна.

Шон       чи нойлын цаасаа буруу өлгөсөн байсан

Лиа         чи эргүүлчихсэн үү? заза болсон биздээ

Шон       зурагтын удирдлага буйдан дээр байна

Лиа         Шон би хоцорч байна

Шон       үүнийг кофены ширээний тавиур дээр тавих ёстой. Энэ байх ёстой газар нь. Энд тавихгүй бол өөр олон газар тавиад, дараа нь алга болж, би олж чадахгүй, тэгээд цаг агаарын сувгаа үзэж чадахгүй.

Лиа         хараал идсэн удирдлагаа ярихаа боль. Энэ газрын бүх зүйл чиний хүссэнээр байх ёстой. Бид угаалгын машиндаа хоёр тусдаа сагс ашиглах ёстой, аягануудаа тавагны зүүн талд тавих ёстой, агааржуулагчаа яг 74 дээр байлгах хэрэгтэй, бас ганцхан төрлийн маш олоход хэцүү нойлын цаас хэрэглэх ёстой. Би дасах гэж хичээж байна гэтэл чи надад тийм боломж өгөхгүй байна. Бурхан минь. Шон. Шон намайг уучлаарай. чи зүгээр үү?

Клэйр    таны ахилисийн шөрмөс гэмтсэн байна. Таны амралтын өдрийн тэмцээн дууссан юм шиг байна

Эр            туслаарай, энд тусламж хэрэгтэй байна

Эр            тийшээ

Клэйр    юу болсон бэ?

Эр            тэр унтаж чадахгүй байгаа, бас халуурч байгаа. Улам дордож байна

Эм           би амьсгалж чадахгүй байна.

Клэйр    гүнзгий амьсгал ав, аваад гаргаарай. 104,6. Надад судсаар ацетаминофен, халуун буулгах хөнжил аваад ир.

Эр            хүчилтөрөгч нь 87-той байна

Эр            энэ шинэ зүйл үү эсвэл тэр өөрийгөө ингэсэн юмуу?

Клэйр    тэр халдвар авсан. Түүнийг суурь өвчтэй байж байгаад уушгины үрэвсэлтэй болсон гэж бодож байна.

Эр            ямар суурь өвчин?

Клэйр    мэдэхгүй ээ, Парк Лим хоёрыг дууд

Алекс    Пи И эсвэл уушгины үрэвслийн шинж тэмдэг алга. Си Эф Ти Ар-аас харахад уйланхайн мяндас байхгүй.

Клэйр    бид Си Ти зураг дээр нэг зүйл анзаараагүй бололтой. Энд, мөгөөрсөн хоолойн дээрх бага зэргийн сүүдэр. Удаан явцтай хортой хавдар архаг агаарын замын үрэвсэл үүсгэж болно. Хавдар томрох тусам шинж тэмдэг улам ихсэж, амьсгалахад төвөгтэй бас халдвар авна.

Алекс    эсвэл зүгээр л сүүдэр, бага зэргийн сүүдэр

Лим        дахиад сайн шалгах хэрэгтэй

Клэйр    би туршилтын ВАТС хиймээр байна.

Лим        цээжинд нь нүх гаргаад уушгийг нь харах гэжүү?

Алекс    Райлигийн бие аль хэдийн сул байгаа. Ил харагдах шарх байхгүй, шинж тэмдэг нь энгийн хамрын халдварын үзүүлэлттэй төстэй байгаа. Илүү аюулгүй тохиромжтой арга бол антибиотикоор эмчлэх.

Клэйр    тэр хорт хавдартай бол түүнийг эм өгөөд гэр лүү нь явуулж болохгүй.

Лим        эцэг эхэд нь бас Райлид хагалгааны талаар хэл.

Клэйр    ойлголоо

Арон      хөөе хөөе хөөе. Битгий хүрээд бай, наадах чинь хуучных

Эм           тоглоомнуудыг чинь холдуулвал эмээ авахад илүү хялбар

Арон      тоглоом оо? Тоглоом гэсэн үү? энэ тоглоом биш. Энэ бол Рэжи Жэксон

Эм           цаг дуусахаар Рожэр Жонсон чинь танд эмийг чинь өгнө

Арон      Рэжи Жэксон. Нээрээ таадаа. Явах цаг боллоо

Эм           ззаа хөгжилтэй байгаарай. Эмээ ууна шүү

Лиа         би Шоныг гомдоочихлоо

Арон      сайн уу?

Лиа         бид хоёр маргалдаад би хашгирч багйаад Шоныг айлгачихсан. Үнэхээр муухай байсан. Тэр ухраад л ухраад л ухраад л байсан.

Арон      Шон амаргүй хүн гэхдээ чи үүнийг мэдэж байсан

Лиа         хэцүү байна гэдгийг мэдэж байсан ч түүнтэй хамт амьдрах бүр хэцүү байна

Арон      мэднээ

Лиа         минйи бодож үзээгүй тийм зүйлс байна. Би түүнийг өвөрмөц зантай гэдгийг мэднэ гэхдээ энэ дэндэж байна. арай хэтэрч байна.

Арон      мэднээ. Шон зүгээр үү?

Лиа         тиймээ үгүй ээ мэдэхгүй. Ажил руугаа явсан. Гласси, та түүнийг мэднэ, үнэхээр сайн мэднэ. Шонтой яаж учраа олох уу?

Арон      12 жил болсон ч би суралцаж л байна

Лиа         тэр үргэлж зөв байхыг хүсдэг. Түүнийг надад бүхнийг буруу хийж байна гэсэн талаарх хэдэн зурвас дуудлага явуулдагийг мэдэх үү?

Арон      сайн ойлгож байна, тиймээ

Лиа         энэ үнэхээр ядаргаатай байна

Арон      аан гээч? Бид бүгд л хачин ааш гаргадаг. Заримдаа хэнд ч төвөг удаж болно. Шон зүгээр л үүнээс арай илүү

Лиа         наадах чинь тус болохгүй байна.

Арон      суучих

Лиа         яах гэж?

Арон      яах гэж ээ? Чи ууртай намайг бас уурлуулаад байна, би чамд ийм байдалтай зөвлөгөө өгч чадахгүй. Суу. Баярлалаа. Шон чамд таалагддаг уу?

Лиа         тэгэлгүй яахав

Арон      яагаад?

Лиа         тэр эелдэг, сайхан сэтгэлтэй, шударга, заримдаа пал хийтэл хэлдэг, түүнд ямар ч асуудал байдаггүй. Тэр зүгээр л Шон

Арон      тэгээд?

Лиа         тэгээд би түүнийг өөрчилмөөр байна, бага зэрэг.

Арон      чи түүнийг өөрчилнө гэж бодоод хамт амьдарсан юмуу? Тэр чамайг өөрчлөхийг хүсэхгүй байгаа. Би мэдэж байна

Лиа         би буруу шийдвэр гаргасан бол яахуу?

Арон      тэгвэл нүү, яг одоо тэндээс нүү. Энэ түүнд хэцүү байна гэхдээ удах тусам илүү, түүнд илүү хэцүү болно.

Клэйр    Райли хавдартай бол бид түүнийг юу зовоогоод байгааг мэдэхийн тулд хагалгаанд оруулах ёстой

Эм           яагаад хавдар гэж бодож байгаан?

Клэйр    шинж тэмдгүүдтэй нь таарч байгаа

Эр            олон жил илэрч байгаа шинж тэмдгүүд нь үү?

Клэйр    тиймээ

Эр            бидэнд сэтгэл зүйгээс нь болсон гэж хэлсэн тэр шинж тэмдгүүд, олон эмч нар шинжилгээ аваад юу ч олоогүй тэр шинж тэмдэгүүд мөн биздээ?

Клэйр    Си Ти зураг дээр нь сүүдэр байсан

Эр            сүүдэр ээ?

Эм           эрсдэлтэй хагалгаа юу?

Алекс    Сул дорой хэсгээр дамжих учраас аюултай

Клэйр    Райли та нарыг бухимдуулж, уурлуулдагийг мэднэ гэхдээ түүнд хайртай гэдгийг чинь ч мэднэ. Та нарт үүнийгээ харуулах боломж байна

Эр            чи үнэхээр үүндээ итгэлтэй байна уу?

Алекс    та нарыг охиндоо итгээсэй гэж хүсч байна, эцэг эх үүнийг л хийдэг

Эм           тэр жаахан байхдаа муухай зүүд зүүдлэхдээ бидний өрөөнд орж ирээд яг одоогийнх шигээ чиний гарт тэврүүлдэг байсан. Чи түүнийг тайван унтах хүртэл нь нүүрийг нь илбэдэг байсан. Тэр их өвдөж байгаа, би үүнийг яаж алга болгохоо мэдэхгүй байна.

Эр            Райли? Хөөе, эмч нар уушгинд чинь юу байгааг харахыг хүсч байна. Тэд хавдар байж магадгүй гэж бодож байгаа. Бид хагалгаа хийлгэхийг хүсч бйана.

Эм1        намайг хавдартай гэж бодож байгаамуу?

Эр            аймшигтай байгааг мэднэ гэхдээ тиймээ тэгэж бодож байна.

Мор        даралт нь унаж байна, 73/51

Шон       зүрхний цохилт 137 хүрчихлээ

Мор        Судсаар уусмал өлгөөрэй

Шон       надад 12-лид хэрэгтэй. Үхжилт шилжсэн байна. Халдвар орчихож.

Мор        яс руу нь нэвчсэн гэсэн үг. Гарыг нь тайрах хэрэгтэй

Мэл        эдгэрэлтийг түргэсгэх ясны цэвэрлэгээг хий

Мор        Расп.

Шон       зах нь цэвэр байна.

Мор        эрхтэнүүд рүү нь микроб тархсан байх боломжтой

Мэл        тэгсэн бол нас барах магадлал нь огцом нэмэгдэх байсан

Мор        түүнийг хүчилтөрөгчийн эмчилгээнд оруулбал яах бол? Хүчилтөрөгч бактерийг устгана

Мэл        тэгвэл олон зүйл буруугаар эргэж магадгүй. Түүнд туслахын тулд хугацаанд нь өрөөг нь бэлдэж чадахгүй.

Шон       түүнтэй хамт хүн орвол бид хүлээх шаардлагагүй болно

Мор        би хийе

Мэл        заза, өрөөг бэлд

Лим        уушигны эд хэвийн харагдаж байна.

Алекс    мөгөөрсөн хоолой нь эрүүл харагдаж байна. Хараахан юу ч алга

Лим        новш гэж, үрэвсэлтэй артери урагдчихлаа

Эм           даралт 81/49, хүчилтөрөгч Сатс 93, зүрхний цохилт нэмэгдэж бйана. Тэр тогтворгүй болж байна

Лим        Парк надад соруул хэрэгтэй. Энд юу ч харагдахгүй байна. яг одоо цээжийг нээж үзэх хэрэгтэй. Браун, цээжийг нь нээ

Клэйр    10 номерийн мэс, хавирга тэлэгч.

Шон       наана чинь ердөө 7.18 куб метр байна. Ямар санагдаж байна?

Мор        зүгээр ээ

Шон       би невротипикалтай хүмүүсийг давчиддаг өвчтэй гэж бодсон.

Мор        тйимээ

Клэйр    олчихлоо. Гэхдээ цус алдаад л байна

Эм           шахалтын хурд нэмэгдэж байна

Клэйр    4 литр цус залгаарай

Лим        зүрхний иллэг хийхэд бэлд

Алекс    байзаарай, артерийн хананаас нэг зүйл оллоо.

Эм           шахалтын хурд нэмэгдэж байна, даралт өсч байна, 90/60. Пульс 90, хэвийн. Тэр одоо тогтворжиж байна.

Алекс    энэ алдаа байж. Түүнийг аль болох хурдан хаах хэрэгтэй.

Лим        ерөөсөө ойлгохгүй юм. Артерийн хана ийм хэврэг байх ёсгүй дээ. Нэг зүйлээс болоод л ингээд байна. Энд өөр юу болоод байгаан бол? Браун гэрлээ асаачих. Тиймээ. харж байна уу?

Клэйр    баруун доод хэсэгт нь булцуу шиг зүйл бйана

Алекс    хавдар гэж бодож байна уу?

Лим        мэдэхгүй ээ гэхдээ нэг зүйл байна. Парк уушгийг тэлээрэй. Лего байна. Райли олон жилийн өмнө залгисан бололтой

Клэйр    уушгинд чинь очоод үрэвсэлтэй эдийг цочроосон. Биеийн дархлаа чинь хариу үзүүлж чамайг олон жилийн турш улам өвчлүүлж байж

Алекс    жижигхэн, нимгэн, бас хуванцраар хийсэн. Үүнийг зурган дээр харах боломжгүй.

Эм           заваан юмаа. Би үүгээр хүзүүний зүүлт хийнээ

Лим        амжилт хүсий. Намайг өршөөгөөрэй

Эр            чамд итгээгүйд уучлаарай. Чамаар ийм зовлон туулуулсанд уучлаарай. Биднийг салсанд уучлаарай.

Эм1        та нар тусдаа байвал дээр

Эм           бид үргэлж чамайг салсан учраас уурладаг гэж бодсон

Эм1        та нарыг үргэлж хэрэлддэг болохоор л уурладаг байсан. Одоо ч тэгдэг. Энэ намайг айлгадаг. Тэгээд л би гүнжийн майхандаа нуугдаж, хумсаа хазаж, зураг зурж, Лего зажилдаг байсан

Эр            бидний буруу, цаашид хичээнэ гэж амлая

Эм           би Энгийн хүмүүс киног муу кино гэж хэлээгүй.

Арон      энэ сайн, бүр гайхалтай кино.

Эм           гайхалтай кино мөн. ГЭхдээ би Хилэнт бух киног илүү уран сайхны кино гэж хэлнэ. Өвөрмөц, бас романтик.

Арон      романтик гэнээ?

Эм           тиймээ

Арон      эхнээсээ дуусах хүртэл огшоодог

Эм           яг тийм, яг тийм. Судсаар чинь адреналин гүйж байгаа юм шиг байдаг. Үзэх бүрт амьсгал давчидмаар байдаг. Чи, чи гарч алхмаар байна уу?

Арон      гадаа бага зэрэг хүйтэн байгаа.

Эм           би чамайг үнслээ

Арон      нээрээ юу? заза

Эм           дээшээ гарах хэрэгтэй байхаа

Арон      заза. тийм гэжүү?

Эм           тиймээ. би туслах уу?

Арон      үгүй ээ баярлалаа. Би зүгээр. Зүгээр. Би зүгээр

Эм           миний гар зүгээр үү?

Мор        биопсигоор үхжүүлдэг бактери мөн гэж гарсан. Халдвартай булчин болон ясыг авахын тулд олон хагалгаа хийх ёстой болсон

Эм           яс аа?

Мор        надад харамсалтай бйана Жас. Бид гарыг чинь тайрсан

Эм           үгүй ээ. Үгүй миний гар өвдөж байна. Би мэдэрч байна. Гар минь байгаа

Мор        чиний мэдэрч байгаа зүйл бол хий өвдөлт. Гарыг чинь тайрсан. 

Эм           тэр чамд хэлсэн. Минйи гар. Миний гар байхгүй байна. Байхгүй байна, энэ, энэ чиний буруу. Гар. Эндээс зайл.

Мор        чадахгүй ээ. Бид хоёулаа гарч болохгүй.

Алекс    чи үүнийг олсон. Сайн байна

Клэйр    тусалсанд баярлалаа. Одоо л зөн совингийн хүчинд итгэж байна уу?

Алекс    энэ эцэг эхийг нь оролцуулж чадсан, ядаж л хэсэг хугацаанд.

Клэйр    тэд хүүхэддээ итгэдэг, бас гэр бүлийнхээ харилцаан дээр анхаарч байгаа. энэ бол том алхам.

Алекс    энэ сайхан мөч байсан. Гэхдээ тэднйиг өөрчилж чадна гэж бодож бйагаа бол, тэд өчигдөр байснаасаа маргааш өөр хүмүүс болно, чи өөрийгөө л хуурах болно.

Клэйр    яг одоо миний зөн совин чамайг үүнд итгээгүй гэж байна

Эм           гал тогоо цэвэрхэн, үлдэгдлийг нь хөргөгчинд хийчихлээ. Яаж бйана даа?

Арон      зүгээр ээ. Бага зэрэг толгой эргэж байна. Тэнцвэр хэвийн болоогүй бололтой.

Эм           одоо Хилэнт бухыг үзэхэд арай дээрдсэн үү?

Арон      үгүй ээ

Эм           заза дараа л үзий

Арон      үгүй ээ. Би үүнийг хийж чадахгүй нь.

Эм           яарах хэрэггүй. Би чамтай хамт ингэж бйагаадаа жаргалтай бйана

Арон      үгүй ээ, би ийм байдалтай байж чадахгүй. Би би, зүгээр л чамайг, би хүсэхгүй байна, би, уучлаарай зүгээр л, би чамайг явах хэрэгтэй гэж бодож байна.

...

Мор        Жас 5 настайгаасаа хойш хийлээр хичээллэсэн. Тэр намайг зөв зүйл хийнэ гэдэгт итгэсэн, бас би хийсэн гэж бодсон. Энэ Шонд хамаагүй, тэр, түүний мөрөөдлийг хараагүй, шинж тэмдгийг нь л харсан

Мэл        заримдаа энэ буруу сонголт болно. Миний хоёрдох жилд нэг рэзидэнт байсан юм. Их хачин хүн байсан. Комик номны подволк өмсөж, үргэлж нэг цагт өдрийн хоолоо иддэг. Гэхдээ ухаантай байсан. Тэр хагалгаанд орж, ахин дахин амжилт гаргаж байсан. Би түүнийг тэсч чадаагүй. Нэг өдөр би өөрөө түүний эсрэг тэмцэж, тэр миний эсрэг тэмцээгүй гэдгийг  ойлгосон. Тэр ихэнх цагаараа ажиглаж, асуулт асууж, сайн мэс засалч болохын тулд өөрийгөө бэлдэж байсан.

Мор        тэр мөн үү?

Мэл        Лим эмч энэ улсын шилдэг гэмтлийн мэс засалчдын нэг

...

Клэйр    Мэлэндэз эмчээ

Мэл        Браун эмчээ

Клэйр    Лим эмчээ

Лим        өнөөдөр сайн байсан шүү

Мэл        сонссоон, сайн байна Браун эмчээ

Клэйр    баярлалаа. Сайхан амраарай.

Мэл        түүнийг буруу шийдвэр гаргасныг чи мэднэ. Хэлэх зүйл байвал зүгээр л хэл.

Лим        шар айраг уух уу?

Мэл        тэгий

Лиа         сайн уу? чи зүгээр үү?

Шон       тиймээ.

Лиа         өчигдөр намайг уурласанд уучлаарай

Шон       би одоо зүгээр ээ.

Лиа         би зүгээр биш байна Шон. Калифорноос эргэж ирээд шинэ ажилд орж, чамтай хамт амьдрах, үнэхээр хэцүү байна, бодсоноос хэцүү байна.

Шон       чи нүүж байгаамуу

Лиа         үгүй ээ нүүх гээгүй. Бид нэг нэгнийхээ занг таньж байна.

Шон       тиймээ. Чи хамт амьдрахад үнэхээр хэцүү хүн.

Лиа         би олон зүйлийг мартдагаа мэднэ, заримдаа уурлаж хашгичдаг. Үүн дээрээ анхаарна гэж амлая. Бас чи өөрчлөгдөх шаардлагагүй, гэхдээ чи өөрийгөө ч бас ядаргаатай гэдгээ мэдэх хэрэгтэй. Чи зарим нэг зүйл дээр буулт хийх хэрэгтэй.

Шон       би нэг давхар нойлын цаас хэрэглэж чадахгүй

Лиа         тиймээ хоёр давхарын тухайд зөв хэлсэн байна лээ. 1.50 доллар илүү байхад зүгээр

Шон       гэхдээ аяганууд тавагны баруун талд байж болно. Заримдаа

Лиа         бүх ачаагаа задалчихсан. Бид албан ёсоор хамт амьдарч эхэллээ. Би үүнийг дахин боловсруулахаар явлаа. Би бүх зүйлээ зөв газар нь тавьдаггүй гэдгээ мэднэ гэхдээ үүнийг хамтдаа засч болно

Шон       наад санаа чинь их таалагдаж байна.

...

Шон       энэ санаа маш их таалагдаж бйана

 

Back to episodes Go home