Good doctor S2 3

Шон                өглөөний мэнд.

Арон              цаг хэд болж байна?

Шон       6:28. Та унтаж байх ёстой гэхдээ унтаагүйд чинь баяртай байна. Таны хагалгааны дараах эмгэг судлал болон Эм Ар Айгийн хариу гарсан, сайн байна лээ. Маш сайн.

Арон      зогсож хэлж байгаа нь учиртай юмуу?

Шон       тиймээ. Хагалгаа амжилттай болсон.  Та одоо сайн амрах хэрэгтэй

Арон      хими болон туяа эмчилгээ. Шөнөжин энд байсан юмуу?

Шон       лабын сандал дээр унтсан.

Арон      гэртээ харьж унтахгүй юмуу

Шон       би харьж чадахгүй ээ. Миний дараагийн ээлж 31 минутын дараа эхэлнэ. Хагалгаа амжилттай болсон

...

Шон       хагалгаа амжилттай болсон. Глассмэн эмч одоо сайн амрах хэрэгтэй.

Алекс    сайхан мэдээ байна

Мор        бас хими болон туяа эмчилгээтэй.

Клэйр    чи ямархуу байна?

Шон       надад амралт хэрэггүй. Би тухтай сандал дээр унтсан.

Мэл        сайн байна. Хэн нэг нь ээлжийн хуваарийг баллаад яаралтай тусламжийг хүнгүй үлдээчихэж. Надад хоёр сайн дурын хүн хэрэгтэй. Сайн мэдээ нь би та нарыг шахаж дарамтлахгүй. Муу мэдээ нь энэ 36 цагийн ээлж.

Клэйр    энэ шинэ уян хатан бодлого инээдтэй юмаа. Бидний цалин аль хэдийн хангалтгүй байгаа биздээ?

Мэл        энэ мөнгөний асуудал биш. Эндрюс мэс засалчдыг ядарсан үедээ сайн ажиллах ёстой гэдэгт итгэдэг. Рэзидэнтүүд үүнийг сурах ганц арга бол хийж үзэх.

Алекс    тоглож байгаа юм шиг л бэлтгэл хийх ёстой

Клэйр    унтахгүйгээр алийг нь ч хийж чадахгүй.

Мэл        Эндрюстэй хүссэн үедээ заргалдаж болно. 2-5ын хооронд тоо сонго.

Шон       2,5

Мор        1

Шон       энэ хооронд

Клэйр    5

Алекс    3

Мор        хараал идэг

Шон       сайн мэдээ. Мэлэндэз эмч биднийг дарамтлахгүй.

Лим        та нар рэзидэнт болоод хоёр жил болж байна. Энэ бол хүүхэд асрагч хэрэггүй болсон гэдгээ батлах сайхан боломж. Надад өнөөдөр зохицуулах ёстой олон хувийн ажил байна, залгаж болно гэхдээ нэн шаардлагатай үед л залгаарай, гэхдээ залгах гэсний хэрэггүй.

Эм           нэгд Эм Ай, хоёрд хугарсан чөмөгний яс

Эр            тэр новшийг ална даа. Чи үхсэн дээ.

Эм           бас тавд цус алдаж байгаа ууртай согтуу хүн

Эр            надаас гараа тат, чи юугаа хараад байгаан?

Сайн эмч- 2 дугаар бүлгийн 3 дугаар анги

Алекс    умайн дотрох шархалсан эдийг авахад нэг цаг орно. Хүйсний нүхэнд чинь жижигхэн зүслэг хийх болно.

Клэйр    ямар нэг сорви үлдэхгүй

Эм           тийм жижиг нүхээр яаж хагалгаа хийнэ гэж?

Алекс    энэ бол камер болон манай багажинд хуваагдсан ганц оролт ашигладаг шинэ технологи байгаан.

Эм           шинэ ээ?

Мэл        тэдний хувьд. Санаа зоволтгүй, миний хувьд шинэ биш. Энэ таны өвдөлт болон үргүй байгаа асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байна.

Эм           бүгдэд чинь баярлалаа. Би зүгээр л эх хүн болохыг хүссэн.

Эр            анхны болзоон дээрээ л тэр хүүхдийнхээ нэрийг сонгосон гэж хэлсэн. Бид 17-той байсан. 

Клэйр    тэгээд сонсыл доо

Эм           хүү бол Жэксон, охин бол Камэрон

Клэйр    гоё юмаа, надад таалагдаж байна

Эр            надад ч бас. Бас чи тун удахгүй гайхалтай ээж болно.

Мэл        түүнийг бэлдэе.

Эр            би түүнийг хөөрхөн болохоор л хэсэгтээ ингэж байна гэж бодсон, гэтэл түүнийг явсаны дараа ч буухгүй байсан. Тэр надад виагра өгсөн юм болуу?

Мор        тиймээ байж болно. Эсвэл чи архи, марихуан Моллиг хольж хэрэглэсэн байж болно.

Шон       олон төрлийн хар тамхи хөвчрөлт үүсгэдэг.

Мор        ялангуяа гаражид бэлдсэн бол. Хүрвэл дургүйцэхгүй биздээ?

Эр            болноо

Мор        булчирхайнууд нь цочирч томорсон байна.

Эр            юу гэсэн үгүү? Тэр юу гэсэн бэ?

Шон       дөрвөн цаг болсон гэсэн үг. Та үхжүүлэхийг хүсэхгүй байгаа биздээ

Эр            үхжих ээ? Миний эрхтэн үхжиж байгаа гэсэн үгүү?

Мор        тиймээ гэхдээ тийм зүйл болохгүй, бид арга хэмжээ авна

Эр            наадахаараа яах гэж байгаан?

Мор        цусны эргэлтийг сайжруулахын тулд хүчилтөрөгч дутсан цусыг соруулж авна. Бага зэрэг чимхэлт дараа нь даралт мэдрэгдэнэ шүү.

Эр            тэр худлаа ярьж байна уу?

Мор        мэдэхгүй ээ

Эр            бурхан тэнгэр минь. Өвдөж байна. Хөөх

Эм           би хэсэг зуур амрахаар гэрээсээ ойрхон л гарсан, гэтэл гэртээ ирээд ийм зүйл харлаа

Мор        ямар асуудал гараав? Амаар нь буцаад гарах л ёстой доо.

Шон       зажлуур булчин нь цочсон бололтой. Таталт өгөөд булчин нь чангарчихаж.

Мор        тайвшруулах эм өгөөд МакАйвороор нээж хар.

Шон       үзсээн, болохгүй байсан.

Эм           бас тэр үүнийг хараал идсэн их өвд

Эм1        Инэз

Эм           тэр өөрөө тэгэж хэлсэн

Шон       жийргэвч хийсэн гэхдээ мэдэхгүй ээ

Мор        Лимийг дууд.

Шон       бид өөрсдөө бие дааж хийх ёстой. Би дахиад МакАйвороор үзий.

Мор        зажлуур булчинг гэмтээж болохгүй.

Шон       жийргэвч гулгаж тэр хахвал, уушги нь хагарсан шил, бөөлжисөөр дүүрэх болно. Эхлээд унтуулы. Дараа нь ёстой гэвэл эрүүг нь мултлая.

Мор        бид үүнийг Лимтэй ярихгүйгээр хийж чадахгүй

Шон       тиймээ. Чухал зүйлд нь саад болохгүй гэж найды

Мор        санаа зоволтгүй, тэр унтаж багйаа эсвэл угаалга хийж байгаа. Түүний амьдралд сонирхолтой зүйл байхгүй.

Лим        гэм буруугүй.

Эм           та жолооны сургуулийг эсэргүүцэж бйагаамуу хатагтай?

Эр            эрхэм шүүгч ээ, шүүгдэгч жолооны сургуульд тохирохгүй хүн. Энэ түүний өнгөрсөн жилд гаргасан гуравдах зөрчил

Лим        батлагдаагүй зөрчил, маш их баярлалаа.

Эм           мотоциклоор цагт 100 милийн хурдтай явсан гэнээ? Та үхэхийг хүсээ юу?

Лим        би 100-тай яваагүй

Эм           тэгээд хэр хурдтай явж байсын?

Лим        сайхан асуулт байна. Надад тасалбар бичиж өгсөн офицер ч үүнд хариулж чадахгүй. Калифорн мужийн автомашины хуульд зааснаар бүх хурд хэмжигч багажийг жилд ядаж ганц удаа, уучлаарай би утсаа авах ёстой.

Эм           үгүй ээ, утсаа унтраа

Лим        шүүгч ээ, би Сайнт Бонавэнтурийн гэмтлийн мэс засалч, ээлжинд гарч байгаа

Эм           5 минут.

Эр            шүүх хурал 5 минутын дараа эхэлнэ

Лим        намайг дуудахгүй гэсэн биздээ. Би та нарын өөрсдөө хийж чадахгүй зүйлд туслаж чадна гэж хэлсэн. Фэстэр Жүнёр авга ах үүнийг хийж чадахгүй.

Шон       би бодохдоо түүнийг унтуулж байгаад

Лим        эрүүг нь мултлах гэжүү? тэр хараал идсэн могой биш.

Мор        тэгээд бид юу хийх үү?

Лим        та нар өөрсдийгөө чадвартай гэж боддогоо батал

Клэйр    ямар ч утга алга. Бид ихдээ 24 цагийн ээлжтэй Эй Си Жи Эм И-гийн мандатыг хэрэгжүүлээгүй баруун эргийн ганц эмнэлэг. Бас олон судалгаагаар нойр дутуу байх нь оюун ухаанд нөлөөлөх сөрөг талтай учраас рэзидэнтүүд алдаа гаргаж өвчтөнүүдээ гэмтээгээд зогсохгүй эмнэлгийн санхүүг үрж байгааг харуулсан.

Марк      чи гэрийн даалгавраа сайн хйиж.

Клэйр    би үүнийг маш удаан бодож байсан. Бас анагаахын сургуульд байхдаа үүн дээр судалгаа хийсэн.

Марк      Браун эмчээ, би ч бас бодож үзсэн. Шинэ Эй Си Жи Эм И-ийн зааварчилгаа гарах үед, би чөлөөт ажлын хуваарийг дэлхий даяар судлах судалгаанд оролцсон. 7 хоногт ихдээ 80 цаг ажилладаг эмнэлгүүдэд өвчтний эдгэрэлт болон рэзидэнтүүдийн сэтгэл ханамж үүнээс бага ажилладаг эмнэлгүүдээс хамаагүй илүү байсан. Тэхээр миний тэнэг утгагүй шинэ бодлогыг хүлээн зөвшөөрөх зөвшөөрөхгүй талаар ярилцы.

Клэйр    үгүй ээ би тэгэж

Марк      би чамайг илүү түрэмгий бай гэж хэлсэнээ мэднэ. гэхдээ ингэх явцдаа өөрийн шийдвэр гаргах чадвараа золиосло гэж хэлээгүй юм шүү.

Лим        өршөөгөөрэй уучлаарай сайн уу? би эргээд ирлээ

Эм           ямар гайхалтай юм бэ. Хэргийг чинь дуудах хүртэл сууж бай

Лим        миний хэрэг явж байгаа. Та намайг 5 минут завсарлаад ир гэсэн.

Эм           шүүх хурал 5 минут завсарласан. Чиний хэрэг илүү удаан үргэлжилнэ. Үргэлжлүүл

Мэл        11 –ийн мэсээр дүрэлтийн зүслэг хий, би Вэрэссийг оруулы. Тэр даваад гарнаа, санаа зоволтгүй. Эндрюс зүгээр л заримдаа захирах дуртай.

Клэйр    би түүнийг тэнэг гэж дуудаагүй. Түүний бодлогыг л утгагүй гэж хэлсэн. Шахаж дууслаа. багажаа өгөөрэй.

Алекс    чи үүнийг нь утгагүй гэсэн, тэр яагаад тийм байгааг нь тайлбарласан. Ямар асуудал байгаан?

Клэйр    асуудал нь эмэгтэй хүнд түрэмгий бай гэж хэлдэг эрчүүд, хэлсэнээр нь хиймэгц, биднийг шүүмжилж эхэлдэг. Бид бол өлөгчин

Алекс    чи түүнийг тэнэг гэж дуудаагүй. Тэр чамайг өлөгчин гээгүй

Эм           нүүрэн дээр нь л тэгээгүй

Алекс    тэр зүгээр л чамайг үгээ болгоомжтой сонго гэсэн

Клэйр    тэгээд эмэгтэйчүүд түрэмгий бас болгоомжтой байх ёстой юмуу?

Алекс    даргатайгаа ярьж байгаа бол тиймээ. хүн бүр тэгдэг

Мэл        маргалдаж дууссан бол энэ даргад чинь тусламж хэрэгтэй байна. Харж байна уу?

Клэйр    өндгөвчинд нь шарх байна

Алекс    зурган дээр харагдахгүй байсан.

Мэл        жижигхэн юмаа. Өндгөвчийг гэмтээхгүйгээр авч болно гэхдээ, олон байна. Хэвлий, давсаг, умай.

Клэйр    өвдөлт мэдэрсэн нь аргагүй юмаа

Мэл        Фаллопианы шархнаас нь эхлээд нэг нэгээр нь авы. Браун чи гараад нөхөрт нь мэдэгд. Бидний бодсоноос илүү хүнд байгааг тайлбарла.

Клэйр    яагаад Парк биш би гэж?

Мэл        би чамайг түгшсэн гэр бүлтэй нь сайн ярилцдаг гэж боддог. Үүнд асуудал байна уу?

Клэйр    үгүй ээ

Мэл        эдийг тэлээрэй. Тэр өнөөдөр яагаад ууртай байгаан?

Алекс    мэдэхгүй ээ

Мэл        нөгөө өдөр нь юмуу? Сарын тэмдэг гэж хэлээгүй ээ. Зүгээр л заримдаа хүмүүс буруу хөл дээрээ босдог биздээ.

Эм           Браун эмч яагаад ууртай байгаагаа хэлсэн. Та мартчихсан юмуу эсвэл анхнаасаа сонсоогүй дүр эсгэсэн юмуу?

Мэл        өршөөгөөрэй? Энэ яриагаа болиод мэс засалдаа анхаарах хэрэгтэй

Эм           санал нэг байна.

Эр            би түүнийг хармаар байна

Клэйр    уучлаарай, хагалгааны өрөө рүү орж болохгүй.

Эр            би зүгээр л цонхоор нь хары, гуйж байна

Клэйр    Даниэл надад итгэ. Үзэсгэлэнтэй эхнэрээ хагалгааны ширээн дээр харлаа гээд чиний сэтгэл амрахгүй. Хөөе, бүх зүйл зүгээр. Ганц өөрчлөгдсөн зүйл нь хагалгаа бага зэрэг уртассан.

Эр            Намайг уучлаарай. Би төвөг удах гээгүй шүү

Клэйр    чи төвөг болоогүй ээ, зүгээр л айсан байна. Би ч гэсэн тэгэх байсан. Түүнд бид бүх зүйлээ зориулж байгаа, дуусангуут нь чамд авчирч өгөх болно

Эр            баярлалаа

Клэйр    заза. Та үүндээ сайн юмаа

Эм           Монтэ эмчийг дуудаж банйа, Монтэ эмчийг дуудаж байна

Клэйр    чи яаралтай тусламжинд байх ёстой биздээ?

Шон       Лиа над руу залгаад байна. Тэр надтай намайг яагаад Хөрши руу яв гэж хэлсэн талаар ярилцы гэсэн

Клэйр    чи түүнд тэгэж хэлээ юу?

Шон       би үүгээр асуудлыг шийднэ гэж бодсон гэтэл үгүй байна. одоо бүр дордчихлоо. Одоо тэр бүр илүү ярих гээд байна гэхдээ надад хэлэх зүйл байхгүй

Клэйр    ингэж болохгүй ээ Шон. Ганц хүн нь яриад ямар ч нэмэргүй. Чи ч бас сонсох ёстой

Шон       би түүнийг сонсмооргүй байна. Хэтэрхий хэцүү. Дэндүү хэцүү.

Клэйр    харилцаа үргэлж хялбар байдаггүй. Их ярвигтай хэцүү байдаг

Шон       яг тийм. Тийм учраас би хүсэхгүй бйана

Клэйр    тийм бишээ. Надтай ярих гэж яаралтай тусламжаас ирсэн шалтгаан чинь бидэнд харилцаа байгаа. Бид үүнийгээ хоёулаа ашигладаг. Лиа чиний найз. Чи өөрийгөө хэзээ ч шархлахгүй гэж найдаад бусад хүмүүст хана босгож болохгүй.

Шон       хана босгох хэрэгтэй тэгвэл хүү гэмтэхгүй.

Мор        Тайвшир залуу минь. Хоолойгоо суллаж, хамраараа амьсгалаарай

Шон       хавчаар. Болчихлоо

Эм           догь юмаа

Шон       одоо хазаарай. Энэ бол мэс заслын уут. Мэсээр ч зүсэх боломжгүй.

Мор        аливээ чи хийж чадна. Гурав тоолоод шүү. 1 2 3

Эм           Инэз

Эм1        яасан, тэр айгаад байгаа биздээ

Эм           ингэж болохгүй

Эр            гайхалтай байлаа шүү.

Мэл        хэвлийн хөндийг гэмтээхгүйн тулд булчингийн давхарга болон хучуур эдийн хооронд зай үүсгэх хэрэгтэй. Нөхөр нь зүгээр бйана уу?

Клэйр    тиймээ. Бас би уучлалт гуйж бйана. Таны шийдвэрийг шүүх хэрэггүй байсын

Мэл        зүгээр дээ. Хоёр Фаллопиан шархыг авсан, одоо ганц үлдсэн. Тэрийг нь чи авах уу?

Клэйр    тэгий

Эм           мэдээж л дээ

Мэл        Флорэс сувилагч аа, та Браун эмчийг хийх болсонд уурлаад байгаа юмуу?

Эм           үгүй ээ, түүнийг уучлалт гуйсны дараа л түүнд боломж олгож байгаа нь сонирхолтой санагдаад

Мэл        чи гарч болно

Эм           үгүй ээ би үлдэнэ

Мэл        би чамаас асуугаагүй тушааж байна, гар

Эм           үгүй ээ би буруу зүйл хийгээгүй

Мэл        чи миний мэс заслын арга барилыг үл тоож байна

Эм           асуусан асуултанд чинь хариулж уу?

Мэл        миний гаргасан шийдвэрт егөөдсөн хариу хэлж

Эм           би байраа орхихгүй ээ тиймээс буцаад ажилдаа орвол яасын?

Мэл        Эндюрстай гурвуулаа үүнийг дараа ярилцана шүү

Эм           тэсэн ядан хүлээж байя

...

Эм           сайн уу ааваа?

4:37 минут, ээлжинд гарсанаас хойш 9 цаг 37 минут

Мор        чи хоолоо идсэн үү?

Шон       үгүй ээ, үүнийг дуусгаад өдрийн хоолоо иднэ

Мор        өдрийн хоол оо? Бараг 5 болж байна.

Шон       тэгвэл оройн хоол

Мор        би одоо явлаа, өлсөж үхлээ. 30 минутын дараа ирий

Эм           хөөе хөвчрөлттэй залуу эргээд ирлээ

Шон       тэр миний талаар яриагүй

Эм           30 хоног хорьж, 700 долларын торгууль төлөх ёстой. Бүх бичиг баримтыг 306 дугаар өрөө рүү аваач.

Эр            ноён Алекс Лион

Лим        үгүй ээ эрхэм шүүгч ээ, би тэвчээртэйгээр хүлээсэн

Эм           удахгүй чамайг дууднаа.

Лим        хэзээ? 4:59-д цаг чинь дуусчихлаа гэж хэлээд намайг дахиад дуудах гэж байгаа биздээ?

Эм           харан байж л болы, тэгэх үү?

Лим        үгүй ээ, буцаад суу хүү минь. Шүүгч ээ, миний хоёр минутын дуудлага ийм их төвөг удсанд уучлаарай гэхдээ би өнөөдөр энд хэргээ шийдвэрлүүлэх гэж ирсэн. Бас би үүнийгээ ч хийлгэх болно. Яг одоо.

Эм           Лим эмчийн файлыг аваад ир

Лим        баярлалаа. Үүнийг удахгүй гэж бодож байна би яагаад тэгснээ

Эм           гэм буруутай. 1500 долларын торгууль, 1 жил жолоо барих эрхийг хаслаа. Тогтоол гүйцэтгэгч гарахад чинь таниар гарын үсэг зуруулна

Лим        та ингэж болохгүй

Эм           болно гэсэн зузаан ном миний ажлын өрөөнд байгаа.

Лим        үгүй ээ энэ бол Америк. Би татвар төлдөг, мартаснаас энэ та нарын цалин.

Эр            би ингэж хэлэхгүй байсан

Лим        би харин ч хэлнэ шүү.

Эр            Дахиад ганц ч үг битгий хэл. Чи өөр шүүгч дээр давж заалдаж болно

Лим        надад өөр шүүгч хэрэггүй. Түүнийг хараал идсэн ажлаа хийгээсэй гэж хүсч байна.

Эр            Ариун цэврийн цаас байгаа шүү. Хэрэгтэй бол орилоорой.

Эр            үхжиж байна уу?

Мор        тайвшир, бүх зүйл зүгээр.

Эр            та үгүй гэж хэлсэнгүй

Мор        шинжилгээний хариуг чинь үзээд эргээд ирий

Шон       өршөөгөөрэй. Бид аль хэдийн хариуг нь харсан. Ямар ч хоргүй ургацаг, эс эсвэл хортой хавдарын төрөл байхгүй.

Мор        мэдэж бйанаа, би зүгээр л бодох хэрэгтэй байна

Шон       бид

Мор        үгүй ээ, Лим рүү залгахгүй. Өнгөрсөн удаа загнуулсан, энэ амьдрал үхлийн тохиолдол биш. Шингэрүүлсэн пенилэфрин цаг тутамд таван минутаар тарьж болно.

Шон       эрхтэнд хэтэрхий их тариа хийж байна

Мор        би түүнд лидокэйн хийнээ. За яахав, нурууны мэдээ алдуулагч хийе. Та нар үнэхээр хулчгар юмаа. 

Шон       тийм их пэнилэфрин цусны даралтыг ихэсгэх аюултай

Мор        заза “үгүй эмчээ” чамд тэгвэл ямар санаа байгаан?

Шон       чи аль хэдийн татгалзсан.

Мор        Лим рүү залгахгүй ээ.

Шон       сэрчихсэн үү?

Арон      тиймээ.

Шон       өвчтөнд ахин дахин хөвчрөлт явагдаж бйагаа ч улаан эсийн, цусны дутагдал, эсвэл Ходжкинсийн шинж тэмдэг байхгүй 

Арон      яагаад надаас асуугаад байгаан? би тархины мэс засалч. Минйи ажил энэ дээр, тэр доор биш

Шон       Морган надад зөвшөөрөхгүй

Эм           Глассмэн эмчээ, та яагаад Ко эмчийн өгсөн зөвлөгөөг дагахгүй байгаан?

Арон      би дагаж байгаа

Эм           нээрээ юу? тэр таныг орноосоо зөвлөгөө өгч болно гэж хэлээ юу?

Арон      би түүнийг ир гэж хэлээгүй ээ.

Эм           одоо унт

Арон      сүүлийн 14 цаг намайг юу хийсэн гэж бодоод байгаан, одоо хэд болж байна?

Шон       8:17

Арон      47 минут юмуу? Надад дахиад жаахан морфин, бас Амбиэн өгөөч

Эм           намайг өгч болохгүйг та мэднэ

Арон      тэгвэл би яаж унтах болж байна? Эргэх бүрт хоолой боогдоод байна. Сувилагч нар 30 минут тутамд орж ирээд биеийн шингэнийг минь хулгайлж байна.

Эм           хажуу талаараа хэвтээд хөлнийхөө хооронд дэр хийж үзсэн үү?

Арон      тэгэлгүй яахав, энэ байсан бйана. Би дэр яаж хэрэглэхийг мэдэхгүй

Эм           оролдоод үзээрэй. Би одоо гэрлийг чинь унтраалаа, Мөрфи эмч таныг тайван орхино

Арон      Винтэрийн арга. Шийдэл биш гэхдээ шийдлээ олоход чинь цаг хожино

Шон       баярлалаа

Арон      зүгээр дээ

Эм           сайхан амраарай Глассмэн эмчээ

Алекс    гаргаж байгаа шархлаа бүрээс дахиад хоёр олдож байна

Мэл        цаг хэд болж байна?

Клэйр    өглөөний 1:12

Мэл        миний давсаг хагарах нь. Үүнийг дуусгаад би завсарлага аваад ирий. Намайг байхгүйд Парк чи хийгээрэй. Давсаганд харуулсан шархлаануудаас эхэл гэхдээ болгоомжтой

Эм           даралт унаж байна.

Мэл        тэр цус алдаж байна. Юу ч харагдахгүй байна. Дурангаа гаргаарай. Түүнийг нээж үзэцгээе.

Эм           хоёр нэгж цус үлдсэн байна. МАП 60 дээр хэлбэлзэж байна.

Мэл        би чадахаараа хурдан хөдөлий. Клорэксидин түрх, гэхдээ Пикассо болгож болохгүй шүү. эргэлт муу байгаа

Эм           ойлголоо

Мэл        мэс. Цус алдалт зогслоо. Давсаг нь яаж бйана? Хаа сайгүй шархлаа нь бугласан байна. Хана нь хүртэл. Тэр чигээр нь авах хэрэгтэй.

Эм           шингэний уут хийх гэжүү? өөр арга байх ёстой

Мэл        өөр арга байсан бол Флорэс сувилагч аа, би хэлэх байсан.

Клэйр    гэдэснээс нь тайрч давсагтай нь холбовол яах бол?

Алекс    энэ илүү аюултай

Клэйр    28 настай эмэгтэй бүх насаараа хэвлийн дэх нүхээрээ шээх гэжүү? Нэмэлт эрсдэл байх хэрэгтэй

Мэл        нөхөр нь зөвшөөрвөл хийе

Клэйр    заза би очы

Мэл        үгүй ээ Парк оч. Түүнийг эзгүйд би Жэй Эл, Браун эмч, Флорэс сувилагчаас бусад нь эндээс гар. Чи өвчтөнийг хянаж бай. Би та хоёртой ярилцмаар байна.

Эр            надад сонголт байгаа юу?

Шон       чи бүрэн ажиллагаантай эрхтэнтэйгээ үлдмээр бйана уу?

Эр            тэгэлгүй яахав

Шон       тэгвэл үгүй

Эр            наадах чинь өмнөхөөсөө том байна

Шон       Винтэрийн арга бол цусны урсгалыг сэргээхийн тулд илүү том зүүгээр хатгаж, нүх гаргахыг хэлдэг.

Мор        би чамд нурууны мэдээ алдуулагч хийнэ. Чи юу ч мэдрэхгүй

Эр            яагаад өмнө нь өгөөгүй юм?

Мор        өмнө нь эрсдэл бага байсан.

Эр            надад итгэ, өмнө нь хийж болох байсан

Мор        сайхан сонголт байна, бид удахгүй эргээд ирий

Эр            та нар сая яг одоо хийх хэрэгтэй гэсэн биздээ?

Мор        тиймээ, би түр зуур өөр эмчтэй ярилцаад ирий. Чи надад хэлэлгүй Лимтэй яриа юу?

Шон       үгүй ээ

Мор        битгий худлаа ярь, чи худлаа ярихдаа муу. Чамайг зурвасыг нь устгахыг харлаа. Глассмэн чамд Винтэрийн санааг өгөөгүй биздээ

Шон       Лим эмч бичээгүй ээ, Лиагаас ирсэн байсан.

Мор        Лиагаас ирсэн юм бол яагаад ийм хурдан устгаж байгаан?

Шон       Клэйр намайг сайн найзаа түлхэж болохгүй гэсэн, гэхдээ түүнийг бодохоор, би түүнтэй ярьмааргүй байна.

Мор        тэднийг сонсох хэрэггүй. алийг нь ч. Лиа Клэйр хоёр чамд сайн ханддаг. Гэхдээ тэд чиний найзууд биш. Чамд өхөөрдөм тэжээвэр амьтан шиг л санаа тавихыг хүсдэг. Тэд чамайг эр хүний хувьд биш эмчийн хувьд л хардаг.

Шон       Лиа намайг үнссэн. Караокид дуулсаныхаа дараа

Мор        Шон, тэр чамайг өрөвдөөд л тэгсэн

Шон       чи Лиатай уулзаж байгаагүй

Мор        тиймээ. Гэхдээ түүнийг дунд сургуулийн охин биш гэдгийг мэднэ, тэр чамайг эр хүн гэж харж байсан бол гэмгүй үнсэлтээс илүү зүйл хүсэх байсан. Би зүгээр л. Чи юу хараад байгаан? Хөөе Шон.

Лим        Юу болоод байгаан? шүүхэд дуудах хүртэл хорино гэсэн биздээ.

Эр            шүүгч 9 цаг хорих нь хангалттай шийтгэл гэж үзсэн.

Шон       тэр өөрөө шийтгүүлэх ёстой. Би түүнийг шүүхэд өгнө

Эр            чиний сурах хэрэгтэй зүйл бол амаа хамхиж сурах

Лим        би өлсөж бйагаа нь чиний аз

Мэл        үүнийгээ яг одоо боль. Бид хамт ажиллах ёстой.

Клэйр    тэгэж бйагаа. Бид тэгэж л давсагийг дахин сэргээх санааг олсон.

Мэл        бодол санаагаа миний шийдвэрийг үл тоохгүйгээр хэлэх арга байгаа.

Эм           шийдвэрийг чинь үл тоосон ганц зүйл нь таны Браун эмчийн сарын тэмдгийн талаарх үг

Клэйр    юу?

Мэл        би ерөөсөө тэгэж хэлээгүй. Зүгээр л Паркаас ердийнхөөсөө илүү уцаартай байна уу гэж асуусан

Клэйр    би уурлаагүй ээ, гомдоллоо ч үгүй.

Мэл        би тэгэж хэлээгүй

Клэйр    та намайг Эндрюстэй учраа ол гэсэн, энэ таны санаа байсан.

Эм           гомдоллосон хүн нь та

Марк      одоо болно. Та нар 12 цагийн хагалгаа хийнэ гэж төлөвлөсөн, тиймээс бүгдээрээ ердийнхөөсөө илүү уцаартай байх шиг байна. Гэхдээ одоо ухаан ор. Мэлэндэз эмч, та бага зэрэг завсарлага ав. Хүч оруулах юм идэж, жүүс уу.

Мэл        надад

Марк      хэлсэнээр хий. Түүнийг эргэж ирэхэд энэ хагалгааны өрөөн дэх бүх хүн мэргэжлийн үүднээс биеэ авч явах хэрэгтэй шүү.

Лим        хоёр тако авч болох уу? аан гээч? Гурвыг авы. Баярлалаа

Эр            чи ажлаа хийхгүй байна. Тэр ажлаа хийхгүй байна. Бүх замын хөдөлгөөний шүүх хурал эмх замбараагүй байна.

Лим        хөгжилтэй байна ухаантан минь

Эр            би чамайг дэмжсэн. Хурдны багажны талаар чиний зөв байсан. Утас чинь дуугарааагүй бол чи мултрах байсан

Лим        дараагийн удаа би утсаа унтраанаа

Эр            дараагийн удаа гэж байхгүй. Хэрэг хаагдсан. Цаашдаа яаж унаанд гуялах талаар бодох хэрэгтэй

Лим        би мэдээж давж заалдана. Тэр анхнаасаа надад дургүй байсан. Үүнийг үргэлж л хардаг, хүчирхэг эмэгтэйчүүд эрчүүдээс долоон дор

Эр            хэлэх үг алга

Эр            захиалгаа аваарай, тако

Лим        баярлалаа. Баярлалаа.

Эр            нэгийг уух уу?

Лим        уумаар л байна гэхдээ чадахгүй. Одоо 17 цагийн турш ээлжтэй. 

Эр            одоо ч хүртэл үү? чамайг хоригдсон хойгуур чи хэрэг болсон бол яах байсын?

Лим        хоёрдох хурал дээрээ утсаа авах байсан. Эсвэл өөр эмчийг сэрээнэ биз

Эр            эсвэл чиний хэргийг ил болгоно.

Лим        би тушаал дэвших гэж бйагаа, шаардлагагүй бол даргадаа ингэж хоригдсон гэдгээ хэлэх хэрэггүй гэж бодож байна. Тэглээ гээд буруудахгүй.

Алекс    нөхөр нь зөвшөөрсөн. Чамайг бэлэн болвол бид бэлэн.

Мэл        орж бай, би удахгүй очноо.

Лим        тэднийг ална даа.

Эр            бурхан минь

Лим        уучлаарай

Эр            зүгээр дээ

Лим        яасан?

Шон       өглөө цусны эргэлтээс болж хөвчрөлттэй өвчтөн хүргэгдэж ирсэн. Бид эмйин нөлөөтэй гэж бодсон ч хөлийг нь хараад

Лим        гол зүйлээ хэл

Мор        нугас болон аарцагны нугалаанд нь буглаа байгаа

Лим        түүнийг бэлд. Би 15 минутын дараа очлоо

Эр            юу?

Лим        би явлаа

Эр            үгүй ээ. Хүн үхэж бйагаамуу?

Лим        би цагтаа очвол үгүй ээ

Эр            намайг хүргэж өгч чадах уу?

Лим        шингэрүүлсэн антибиотикоор угаагаарай. Морган угаа.

Мор        уучлараай, өнөөдөр урт өдөр байлаа.

Лим        одоо 9 цаг 30 минут л үлдсэн байна.

Шон       9 цаг 21 минут

Мор        Брауны зөв. Энэ цагийн хуваарь үнэхээр утгагүй юмаа.

Лим        тиймээ сул тал байгаа. гэхдээ энэ эрхтэн дараагийн ээлжин дээр зүгээр болохгүй бол та нарын буруу болно, тэгээд дахиад бүхнийг шинээр эхэлнэ. Саатаснаас болж саажиж магадгүй.

Шон       эсвэл ингэж их ядраагүй бол хөлийг нь эрт анзаарах байсан

Лим        та нар сайн байнаа. Энэ ажлын ачаалалд дасчихна. Хэсэг хугацааны дараа бүр тоохоо болино.

Мор        танд хэлэхэд амархан. Та гэртээ очиж өдөржин буйдан дээрээ хэвтсэн

Лим        үнэний ортой.

Мэл        шинэ давсагийг байранд нь хийлээ. Дуусгахаасаа өмнө ажиллагааг нь шалгаарай.

Клэйр    урсгал дажгүй байна.

Алекс    байзаарай дахиад хойшлуул даа. Тэр юу вэ? умайн дотор байгаа? сайн харагдахгүй байна

Мэл        будагч өгдөө

Клэйр    том ургацаг байна.

Мэл        умайгаас өндгөвчний артер хүртэл сунасан байна. Бүх цусны урсгалуудыг хамарсан байна. Умай тайрах мэс засал хийх хэрэгтэй.

Алекс    ургацгийг авч, хөлийн хоёр том венийн судсыг залгавал яах бол?

Клэйр    залгаасны халдвар орох өндөр эрсдэлтэй. Үхжиж ч магадгүй.

Алекс    бидэнд сүүлд хэлсэн зүйл нь эх хүн болохыг мөрөөддөг гэж байсан.

Мэл        шинэлэг санаа байна гэхдээ, бидний  шийдэх хэрэг биш. Би гараад нөхөртэй нь ярилцы

Клэйр    үгүй ээ би ярилцы

Эр            үгүй ээ би эхнэрийнхээ өмнөөс шийдвэр гаргаж чадахгүй.

Клэйр    тиймээ чадна. Та аль хэдийн нэг шийдвэр гаргасан

Эр            гэхдээ энэ өөр

Клэйр    Жина үүнийг л хүсч байгаа. тиймээс тэр таныг төлөөлөгчөө болгосон

Эр            үгүй ээ, тэр жижиг хагалгааны төлөө эгч нар, ээжийгээ Мэйнээс дуудна гэж бодоогүй учраас л намайг зөвшөөрсөн. Тэдэн лүү ярих хэрэгтэй.

Клэйр    үгүй ээ Жина таныг сонгосон. Та түүнийг мэддэг, жинхнээсээ түүнийг ойлгодог хүн. Тэр биднээр юу хийлгэхийг хүсэх байсан?

Эр            мэдэхгүй ээ, би яаж. Би яаж. Гуйж байна, надад юу хийхийг минь хэлээд өг.

Клэйр    би түүнтэй өчигдөр танилцсан, бараг танихгүй

Эр            та арай бодитой байна. Та зөв шийдвэр гаргаж чадна

Клэйр    үгүй ээ Жина бодитой хэн нэгнийг сонгоогүй. Тэр таныг сонгосон

Эр            гуйж бйана надад хэлээд өгөөч

Клэйр    чадахгүй ээ

Эр            та хэлэх ёстой, би үүнийг хийхгүй. Би түүнд ингэж хандаж чадахгүй. Гуйж байна, надад туслаач дээ. Би чиний хэлсэнээр, бүгдийг хийх болно. чиний хэлсэнээр

Шон       та намайг өрөвддөг үү?

Лим        яагаад тэгнэ гэж?

Шон       Морган Лиаг намайг өрөвддөг учраас надад сайн ханддаг гэсэн

Лим        Морган чамд яагаад сайн ханддагаа хэлсэн үү?

Мор        би шударга хэлсэн нь сайн хандахаас илүү дээр.

Лим        фибриний эдийг зүсээрэй

Мор        байполар. Зарим эмэгтэйчүүд залуугаа найзын бүсдээ оруулбал хүн биш тэжээвэр амьтан гэж үзэж эхэлдэг

Лим        Морганы зөв. Гэхдээ зарим эмэгтэйчүүд л тэгдэг. Үүнийг олж мэдэх ганц арга бол Лиатай ярилцах. Шарх цэвэр. Нүдэнд ил харагдах халдвар алга.

Мор        нурууны мэдрэл гэмтсэн болуу?

Лим        сэрэхээр нь л мэдэгдэнэ дээ

Мэл        тэр юу гэж шийдсэн?

Клэйр    шийдээгүй ээ. Шийдвэр гаргахаас татгалзсан. Намайг өмнөөс нь шийд гэсэн.

Мэл        Тэр эх хүн болохыг хүссэн тэхээр миний бодлоор

Клэйр    үгүй ээ. Тэр намайг шийд гэж хэлсэн. Түүний амь мөрөөдлөөс нь илүү чухал. Умай тайрах мэс засал хийе.

Мэл        чиний зөв. Эхэлцгээе. Мэс засал эхлээд 22 цаг болсон, бидэнд хийх ажил их байна. Чимхүүр тэлэгч өгөөрэй. Умайн холбоосыг тайрлаа. Том тавиур. Цаг?

Эм           4:10. Тэр 26 цаг 10 минут хагалгаанд орсон

Мэл        заза, дуусгаад түүнийг сэрээцгээе.

Клэйр    би нөхөрт нь хэлий

Мэл        үгүй ээ би хэлий. Браун эмчээ, дуусгах ажлыг хариуц

Шон       хөлөө хөдөлгөөрэй.

Лим        бүх 10 хуруу чинь хөдлөж байна. Чи зүгээр болноо

Эр            миний  нөгөө

Лим        тэр ч бас зүгээр ээ

Эр            баярлалаа

Лим        надад талархах хэрэггүй. Энэ хоёр чамайг аварсан. Өөрсдийнхөө хүчээр, бараг л

...

Эм           юу болсон бэ?

Мэл        хэвлий дотрох шархлаа зурган дээр байснаас илүү олон газар үсэрхийлсэн байсан. Бүгдийг нь авахын тулд бид гэдэсний чинь хэсгийг тайрч, давсагийг чинь дахин сэргээсэн. Бас умайг чиь тайрах ёстой болсон.

Эр            хонгор минь намайг уучлаарай. бүх зүйл сайхан болно. Би чамд маш  их хайртай

Эм           би ч гэсэн хайртай.

Марк      мэс заслын хүндрэлийг давсан болохоор одоо мэргэжлийн бус зан авирын асуудлыг чинь шийдий. Надад байгаа ганц асуулт бол, яг хэнийг буруутгах уу?

Мэл        энэ 27 цагийн хагалгаа байсан. Бидэнд хэцүү үеүд байсан. Гэхдээ би бүгдээрээ баг болж ажилласанд баяртай байгаа. Ялангуяа Браун эмчийн өөрийнхөө байр суурийг хадгалж, эхнэрийнх нь умайг тайрах асуудал дээр нөхрийнх нь сүүлчийн шийдвэрийг хүндэтгэсэн явдалд их сэтгэл хөдөлсөн.

Марк      та хоёрт хэлэх зүйл байна уу?

Клэйр    үгүй ээ байхгүй

Эм           би нэг юм хэлмээр байна, би Мэлэндэз эмчийг мэс заслын багийн гишүүдийнхээ үгийг сонссонд их биширсэн. Бүх сувилагч нар үүнд их талархаж бйагаа.

Марк      сайн байна. Гэртээ харь, амарцгаа.

Шон       чи энд ирчихэж.

Лиа         тиймээ тэгсэн.

Шон       би чамд яв гэж хэлэх ёсгүй байсан. Би муухай аашилсан, чи үргэлж надад сайн ханддаг. Чи сайн найз байсан. Ярилцмаар байгаа бол би сонсы.

Лиа         чиний зөв. Би сайн найз байсан. Үнэндээ гайхалтай найз гэхдээ чи хөгийн зан гаргасан. Чи намайг өөрийг чинь зовоож байна гэлүү? Чи намайг зовоож байгаагаа яах гэсийн? Яасан? Чи ганцаараа сэтгэл зүрхтэй гэж бодоо юу? Чи ганцаараа өөрийг чинь шүүдэггүй хүн хэрэгтэй, ганцаараа юм шиг санагдуулдаггүй, тэдний талаар дэлхий дээрх хэн ч тоодоггүй хүн гэж бодоо юу?

Шон       ззаа намайг уучлаарай

Лиа         худлаа хэл. Чи зүгээр л тухгүй болоод намайг битгий яриасай гэж хүсч байгаа. санаа зоволтгүй би ярихгүй. Зүгээр л чамд нөхөрлөл гэдэг хоёр замтай гудамж гэж хэлий Шон. Хоёр замтай гудамж, муу хөгийн амьтан.

Мор        миний буруу байж. Тэр чамайг эр хүн гэж боддог юм байна

Эм           та сэрчихсэн үү? сайн уу ааваа?

Арон      Мадди?

Эм           бие чинь яаж бйана? чамайг харах сайхан бйана.

Арон      чи үхсэн.

Эм           намайг мэдэхгүй гэж бодоо юу?

Арон      би үхчихээ юу?

Эм           үгүй ээ тэнэгхэн минь. Та зүгээр л ядарсан.

 

Back to episodes Go home