Good doctor S2 2

Мэл                 Эрт ирсэн байна шүү, унтаж чадаагүй юмуу?

Шон                үгүй ээ, зүгээр л гэрээсээ гараад ажилламаар санагдсын

Мэл        бид чамайг их ажиллуулдаг, гэртээ харь. Биеэ амраах чинь бас ажлын нэг хэсэг.

Шон       ойлгож байнаа. Өвчтөн өөрийгөө өвчтэй гэж бодоогүй гэхдээ би түүнийг нойр булчирхайн хавдартай гэж бодвол түүнд юу гэж хэлэх үү?

Мэл        манай өвчтөнүүдийн нэг нойр булчирхайн хавдартай гэжүү?

Шон       17. Тэр 10 минутанд 17 удаа хэхэрлээ. Энэ нойр булчирхайн хавдрын түгээмэл шинж тэмдэг.

Мэл        Шон, энэ зүгээр л ходоодны хүчил.

Шон       тэр бас шар өвчтэй

Мэл        үгүй ээ.

Шон       Полын арьс зургаан сарын өмнөхөөс өөр өнгөтэй болсон.

Мэл        Пол оо?

Шон       түүнийг надад охиныхоо тухай ярьж байхад нь би ам руу нь харсан. Тэр

Мэл        надтай хамт яв. Юу ч хэлэхгүй шүү.

Эр            сайн уу Шон?

Мэл        Си Ви Си, Си Эм Пи, амилаз, липаз, Си Эй-19-ийн түвшин, хэвлийн Си Ти ав, аарцагны нойр булчирхайн протокол, түүнд учрыг нь битгий хэлээрэй.

Шон       надаар худлаа хэлүүлэх гэжүү?

Мэл        зүгээр л үнэнийг нь битгий хэл. Юу ч илрэхгүй бол арьс өөрчлөгдөх жижиг асуудал. Би түүнийг юу ч болоогүй байхад айлгамааргүй байна.

Шон       сайн байна. Би худлаа хэлж сурч байгаа. Түрүүн танд гэрээсээ гарч ажилламаар байна гэж худлаа хэлсэн

Мэл        Клэйрийг аваад яв

Лим        сайн уу Лим эмч байна. Танд өнөөдөр юугаар туслах уу, Аша?

Эм           би гоо сайхны хагалгаа хийлгэмээр байна.

Лим        хонгор минь энэ бол яаралтай тусламжийн өрөө. Чамайг хүсвэл би цаг товлоод

Эм           та үтрээ сэргээх хагалгаа хийдэг биздээ?

Лим        тиймээ, чамаас настай, олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд илүү их хийдэг. Хөвгүүд чамд юу гэж хэлсэнийг мэдэхгүй

Эм           намайг үзээд өгөөч. Гуйж байна

Лим        дотуур хувцасаа тайлчих. Чи осолд орж байсан юмуу?

Эм           үгүй ээ. Та надад туслаж чадах уу?

Лим        аав чинь үүнийг хийсэн үү?

Эм           үгүй ээ гуйя зүгээр л

Лим        эсвэл ээж чинь. Хэн чамайг ийм болгосныг мэдэх хэрэгтэй

Эм           үгүй ээ битгий. Хэн хийсэн нь хамаагүй. Намайг 2 настай байхад, хүлж байгаад хэлүү тайрах ёслол хийсэн. Гуйж байна. Би муухай харагдаж байгаа. Та надад туслах уу?

Лим        тиймээ

Сайн эмч- 2 дугаар бүлгийн 2 дугаар анги

Эр            та нар яагаад ходоодны хүчлийн оношийг батлах гээд байгаан?

Клэйр    бид нар эмч, энэ бидний хийдэг ажил. Бүх зүйлийг батлахыг хүсдэг. Үүнд хэд хэдэн

Шон       надад даатгачих. Та эмнэлгийн ажилчдын гарын авлагын 17 дугаар хэсгийн Си хэсгийн, 3 дах зүйлийг мэдэх үү?

Эр            үгүй ээ

Шон       сайн байна.

Эр            сайн гэжүү?

Шон       тиймээ. Тэнд бүх ажилчдад зориулсан хэсэг байгаа, ямар нэг болон бүх оношийг батлахын тулд аль нэг болон боломжит шаардлагатай шинжилгээнүүдийг ямар ч үнэтэй байсан хамаагүй эмнэлгийн зүгээс төлнө гэсэн байгаа. Зөвлөлөөс таныг өвчтөнүүдэд ямар нэг халдвар тараасан эсэхийг мэдэхийг хүсч байгаа.

Эр            өнгөрсөн долоо хоногт би ханиад хүрсэн. Тэр үед яагаад намайг үзээгүйн?

Клэйр    энэ шинэ бодлого

Шон       та нойр булчирхайн хорт хавдартай байж магадгүй

Эр            юу? тэр сая юу гэсэн бэ?

Лим        эмэгтэй бэлэг эрхтнийг тайрах нь гадаад эм бэлэг эрхтнийг хэсэгчлэн болох бүгдийг нь тайрч авах зан үйл. Дэлхий даяар 200 сая хохирогчид байгаа. Африк болон Азийн улсуудад бараг тэр чигээрээ тархсан.

Мор        тэр хаана төрсийн?

Лим        Висконсин. Тиймээ энд энэ бодсоноос илүү элбэг

Алекс    тэр ямар шашинтайн?

Лим        би асуугаагүй

Мор        энэ шашинтай холбоогүй. Ямар ч хууль ёсны шашны байгууллага ийм зүйлийг дэмжихгүй

Лим        өглөө хамгийн түрүүн бэлгийн уруулын мэл засал хийе. Мэдрэлийн эсийн болон сэтгэл санааны хохирол нь сэргэхгүй, гэхдээ ядаж л бусад охид шиг харагдана. Түүнийг орой 6 цаг гэхэд эндээс гаргах ёстой.

Мор        гадуур эмчлэх гэжүү? яагаад яараад байгаан?

Лим        тэгэж байж ээж нь түүнийг сургууль дээрээ байгаа дараа нь найзуудтайгаа гарсан гэж ойлгоно. Тэр эцэг эхдээ хайртай, тэдэнд соёлын уламжлалаас нь татгалзаж байгаагаа хэлэхийг хүсэхгүй байгаа

Мор        тэд үүнийг удахгүй мэдэх болно, бид хууль ёсны байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Соёлын уламжлал гэдэг чинь бас хүчирхийлэл гэсэн үг

Алекс    бас тэд мэс заслын зөвшөөрөл авах үед энэ талаар мэднэ. Тэр насанд хүрээгүй

Лим        үнэмлэхнээс нь харахад 18 хүрсэн

Алекс    тиймээ хуурамч үнэмлэх дээр нь тэгэж байгаа. Тоо нь Эйч-ээр эхлэж байна, тэр 50-аад онд төрсөн гэсэн үг. Бас арын фон нь цэнхэр биш ногоон байна. Бас өөр 6 зүйл байна.

Мор        эхлээд хуулийн дагуу шүүхийн

Лим        би үнэмлэхийг нь жинхэнэ гэж бодвол энэ хагалгааг өвчтөнөөс өөрөөс нь өөр хүний зөвшөөрөлгүйгээр хийж чадна. Бас хуулийн дагуу, 36 цагийн дотор би хүчирхийллийн нотолгоог энэ үнэмлэх дээрх нэр хаягийн дагуу мэдэгдэнэ. Тэр мэдэгдлийн байцаалт охиныг байхгүй хойгуур дуусна, түүний нэр жинхэнэ биш учраас энэ газар авахгүй, бас миний буруу биш.

Алекс    чи хүчирхийлэгч ээжийг хамгаалаад эмчлэх эрхээ алдахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?

Лим        бид үүнийг дүрмийн дагуу хийвэл тэр охиныг дахиад харахгүй, хэн ч түүнд туслахгүй

Мор        бид үүнийг дүрмийн дагуу хийвэл цагдаа нар эцэг эхийг нь хорино. Бид ийм хэргийг улам ил болгож, нийгэм айж эхлээд дараагийн тусламж хэрэгтэй охинд бид хүрэхгүй

Лим        эсвэл магадгүй энэ охины 2 настай байхад нь тохиолдсон зүйлийн мэдүүлэг цагдаа нарт туслахгүй байх. Эцэг эх нь зүгээр л охиноо авч харьж магадгүй, тэгээд бид дараагийн охиныг тусламж гуйхад нь айлгахгүй. Би энэ хагалгааг энэ охинд энэ нэрээр маргааш өглөө 7 цагт хийнэ.

Шон       би худлаа ярьдаг хүмүүст итгэж чадахгүй. Чамаас хүмүүс олон асуулт асууж магадгүй гэхдээ үнэнийг хэлбэл чи аль хэдийн хариуг нь мэдэж байгаа.

Клэйр    бас энэ чинь буруу

Шон       заримдаа бүх үнэнийг хэлэх хэрэггүй биздээ?

Клэйр    тиймээ мэдээж

Шон       энэ чамайг нэр хүндтэй, бас үнэнийг хэлдэг сайн хүн болгоно, гэхдээ нөгөөтэйгүүр чи нөгөө хүнээ бүрэн хуурч байгаа

Клэйр    үгүй ээ би тэгэж

Шон       Лиа эргээд ирсэн.

Клэйр    хөөх Шон, гайхалтай

Шон       тэр өөр газар олтлоо надтай хамт байна

Клэйр    чамд сайхан байгаа биздээ.

Шон       тиймээ.

Клэйр    чи баярлахгүй байгаамуу?

Шон       би тийм гэж хэлсэн. Пол нэг жил амьдарна. Тэр нойр булчирхайн хавдартай. 3 дугаар шат.

Мэл        метастатикийн гэмтэл алга гэхдээ гол судсыг хүрээлсэн байна.

Клэйр    бас дээд чацархайны артерийн хэсгийг бүрхсэн

Мэл        тэгвэл хэсэгчилсэн зүслэг хийхээс өөр аргагүйн байна.

Шон       Бид Випл хагалгаа хийж болно

Мэл        гуравдугаар зэргийн нойр булчирхайн хавдарт хийж болохгүй

Шон       үгүй ээ, 4 дүгээр зэргийн хавдрын үед болохгүй. Гуравдугаар штанад хэрэглэж болно.

Мэл        миний бодлоор, тэр маргааш хагалгааны ширээн дээр үхэхийн оронд 12 сар сайхан амьдарч болно

Шон       тэр ширээн дээх үхэхгүй бол олон жил амьдарна.

Клэйр    энэ бидний шийдэх хэрэг биш. Би Полтой ярилцаад түүний бодлыг асууя, тэгээд тэр өөрөө шийдэг

Мэл        үгүй ээ. Шон хийх хэрэгтэй

Шон       Клэйр хийж чадна

Мэл        тиймээ чадна тиймээс чи хйих хэрэгтэй. Энэ бол дадлагажуулах эмнэлэг. Эндрюсын зөв, мэс засалч байна гэдэг зүсэхийн нэр биш.

Шон       хоёулаа илүү чимээгүй газар ярилцаж болох бол уу?

Эр            надад ходоодны хүчилтэй гэж хэлэхэд чимээгүй газар хэрэгтэй юмуу?

Шон       хоёулаа чимээгүй газар очих хэрэгтэй, заримдаа хүмүүс амьдрах хугацаа нь ганцхан жилээс ч бага үлдсэн гэдгийг сонсоод үнэхээр их гомддог.

Эр            заза. Би гэр бүлээ дуудах уу? тэд таны хэлэх зүйлийг сонсох хэрэгтэй байх

Шон       би зүгээр л тантай

Клэйр    тиймээ болно.

Лим        би 6 инчийн Амблэр эдийн залгаастай холбоё. Та хоёр доорх эдийг нь солонгон хавчаараар салга.

Мор        ойлголоо, шөрмөс тайрах хайч.

Лим        бид бага зэрэг түрүүлж яваа. Түүнийг гэрийн даалгавраа хийхээр гэрт нь хүргэж чадах байх.

Мор        хайртай гэр бүлд нь буцаана

Шон       бид нойр булчирхайн толгойг болон бусад холбоотой эрхтэнүүдийг авч хорт хавдрын хэсгийг тайрна, гэхдээ дараа нь анатомийг нь дахин сэргээнэ. Үүнийг хийх хамгийн хялбар арга бол, нарийн гэдэсний нэг хэсгийг авч

Клэйр    Шон.

Шон       уучлаарай. Нарийн гэдэс гэж арван хоёр болон шулуун гэдэсний дундах гэдэс.

Клэйр    энэ их ярвигтай маш аюултай хагалгаа. Амжилттай болсон ч хагалгааны дараах хүндрэл их, бас ноцтой. Бас эдгэрэх явц их хүнд.

Эр            гэхдээ бүтвэл тэр дээрдэнэ биздээ? Эрүүл болох уу?

Клэйр    хими эмчилгээ хийлгэнэ, бас насанд туршдаа хяналтанд байна. Гэхдээ урт удаан амьдарна

Эм           үүнийг хийцгээе ааваа. Та юу гэмээр бйана?

Эр1         би яах хэрэгтэй вэ?

Шон       энэ таны шийдвэр. Бид танд мэдээлэл өгөх үүрэгтэй

Эм           тиймээ энэ бол үнэн, ааваа, хагалгаа таныг алж магадгүй. Хагалгаа хийлгэхгүй байсан ч та үхнэ.

Эр1         биднийг түр орхиж болох уу?

Клэйр    тэгэлгүй яахав

Шон       Эндрюс эмч таныг ажиллахгйү байгаа ч өрөөгөө өгсөн нь сайхан хэрэг

Арон      тиймээ, тэр бол ханхүү.

Шон       таны мэс засалч хэн юм?

Арон      би хараахан, хараахан шийдээгүй байгаа

Шон       та Стэнфордын анагаах ухааны төвийн Жошуа Аткинсон эмчийг сонгох хэрэгтэй. Өвчтөнүүдийнх нь нас баралтын үзүүлэлт 3 гэж бйана.

Арон      хэтэрхий бага байна

Шон       өвчтөнүүд нь бага үхсэн байна гэжүү?

Арон      үгүй ээ Шон заримдаа өвчтөнүүд үхдэг. Хичнээн сайн эмч байгаад нэмэргүй. Гэхдээ Аткинсоных шиг нас баралтын хувь бага байвал өвчтнүүдээсээ татгалздаг гэсэн үг. Тэгэж байгаа бол өөртөө итгэх итгэлгүй байна. Өөртөө итгэхгүй бол би хэнийг ч тархиндаа хүргэхгүй. Би дуусаад өөрийнхөө боолтыг өөрөө хиймээр байна. Шон, чи энд юу хийж байгаан? Өнөө өглөө ажил дээрээ эрт ирсэн биздээ. Харьж амар

Шон       би хариад амарч чадахгүй ээ

Лим        хагалгаа амжилттай болсон. бүх зүйл эдгэсэн үед чамайг маш их баярлана гэж бодож байна.

Эм           цаг хэд болж байна?

Лим        5:45 болоогүй байна. Чи шээх хэрэгтэй бйана

Эм           би харих ёстой

Лим        удахгүй харьнаа.

Эм           өвдөж байна.

Лим        өвдөнө гэж хэлсэн биздээ. Бид маш их зүсэлт хийсэн. Чамд сорвины эд их байсан.

Эм           маш  их өвдөж байна

Лим        чамд Тайлинол өгий, шөрмөс чинь татвал ээждээ хэлээрэй. Кетамин өлгө, цаг тутамд кг бүрт 130 микрограм.

Эм           яагаад ингэж их өвдөөд байнаа?

Лим        мэдэхгүй ээ. Гэхдээ чи гэртээ харихгүй. Түүнийг их тунгаар тайвшруулсан

Мор        бид түүнийг яачихваа? энэ сайн мэдээ бол яахуу?

Лим        чамайг эмч болоод удаагүйг мэднэ гэхдээ өвдөлт сайн мэдээ байх нь ховор

Мор        биеийн нэг хэсгийн талаар ярьж бйагаа бол, та үхэжсэн байсан гэсэн. Тэнд амьдрах чадвартай мэдрэлийн төгсгөл үлдсэн бол яахуу? Бид хэлүүг дахин сэргээхэд мэдрэмж нь бас сэргэсэн бол яахуу?

Алекс    магадгүй ээ, биднйи мэдэж бйагаа зүйл бол тэр 6 цагт гэртээ харихгүй тэхээр бидэнд хүүхэд алга болсон хэрэг үүснэ. Эндрюсыг яаралтай дуудах хэрэгтэй.

Шон       би танд үхэж байгаа гэдгийг чинь хэлэхдээ алдаа гаргасан

Эр            өөр сайн арга байгаа гэжүү?

Шон       би хэзээ худлаа хэлж, хэзээ үнэнийг хэлэх ёстойгоо мэдэхгүй байна. Гэхдээ энэ хамаагүй, би үүнийг яаж хийхээ мэдэхгүй байгаа

Эр            надад хэлсэн чинь зүгээр байсан. Худлаа хэлэх шаардлагагүй. Худал үгс чамайг үнэнээс хамгаалдаггүй.

Шон       таны үсний засалт таалагдахгүй байна

Эр            заза. магадгүй заримдаа, үнэн нөгөө хүнд чинь туслаж чадахгүй бол, чи худлаа хэлэх нь зөв.

Шон       та шийдвэрээ гаргахад залбирал тусална гэж бодож байна уу?

Эр            би аль хэдийн шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэрт минь тайтгарал өгөөч гэж залбирч байна. Гэр бүл маань хагалгаа хүсч байгаа

Шон       та юу хүсч байгаан?

Эр            би гэр бүлийнхээ хүссэн зүйлийг хүснэ. Би тэдэнд хайртай

Шон       гэхдээ тэд ч бас танд хайртай биздээ? Тэд таны хүссэн зүйлийг хүснэ

Эр            би аль эрт юу ч болсон тэднийхээ төлөө зогсоно гэж шийдвэр гаргасан. Миний амьдрал дах сүүлчийн сонголт үүнтэй зөрчилдөхгүй бол, би үүнийг даганаа.

Марк      чамайг бүр гайхчихлаа

Лим        би мэдээж буруу шийдвэр гаргасан гэхдээ үүнийг өвчтөнд туслахын тулд л хийсэн.

Марк      тиймээ, чи дахиад хэзээ ч өвчтөн үзнэ гэж бодоогүй бол ойлгомжтой байх байсан. Бас одоо мэс заслын ахлахын орон тоо нээлттэй байгаа.

Лим        би өөрийгөө орж байгаа гэж бодоогүй

Марк      Мэлэндэз та хоёрын ялгаа энэ. Намайг энэ тушаалыг авмагцаа Мэлэндэз тоо бодож, үүнийг хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ чи тоо бодсон ч гэлээ энэ өвчтөнд яаж хандсан чинь өөрчлөгдөхгүй.

Лим        би үүнийг сул тал гэж бодохгүй байна.

Марк      би захиргааны үр дүнг зохицуулы. Чи, яаралтай эцэг эхэд нь мэдэгд

Лим        чадахгүй ээ. Түүний жинхэнэ нэрийг мэдэхгүй, түүнийг тайвшруулах ёстой, тиймээс бидэнд тэгэж байх

Марк      тэр өсвөр настан, утас бйагаа. Дараагийн удаа дуугарахаар нь аваарай.

Мэл        чацархайны артерийн пульсийг мэдэрч байна уу?

Шон       тиймээ

Мэл        үгүй ээ. Чи вентэй хэтэрхий ойрхон байна. сайн байна Браун эмчээ, пэнрөүз гуурс өгөөрэй. Зүсэгч. Соруул.

Клэйр    Бүгдийг нь авчихлаа.

Шон       нойр булчирхайн шингэн гарч байна.

Мэл        энэ хүрсэн бүх зүйлдээ нүх гаргана. Бидний боолт тэссэнгүй.

Клэйр    соруул, зүү өгөөрэй.

Мар        сайн байна. Чи хагалгааны сувилагч, бэлтгэх сувилагч өөр долоон хүн сонгочихсон байна. Мэс засалчаас бусад бүх хүн болон бүх зүйлийг бэлдэж

Арон      тиймээ. Би хойшлуулах хэрэгтэй гэж бодож байна

Мар        чи хорт хавдардаа энэ хооронд томрохоо боль гэж хэлсэн үү?

Арон      хойшлуулалтаас үүдсэн ямар нэг гэмтэл чадваргүй хэн нэгэн миний тархийг ухсанаас илүү дээр биздээ

Мар        чадваргүй гэнээ? Сандэрс яасын?

Арон      6 хувийн нас баралтын үзүүлэлттэй

Мар        Тэйлор?

Арон      надад түүний нойрны артерийн хүндрэлийг яаж эмчлэх нь таалагддаггүй

Мар        энэ хорт хавдраас чинь хол

Арон      энэ бол зарчим.

Мар        Ангер?

Арон      тэр надад дургүй.

Мар        чамд дуртай хүн байхгүй

Арон      үгүй ээ чи надад дургүй. Тэр надад дургүй. Хоёр л хүн

Мар        зүгээр л нэг нэр сонго. Хэн гэдэг нь хамаагүй. Эмч байх эсэх нь ч надад хамаагүй. Зүгээр л сонго. 48 цагийн дотор шийдэхгүй бол хагалгаа хийхгүй эсвэл чи шинэ хавдрын эмчтэй болно.

Эр            тэр өвдөлт мэдэрч бйагаа. Та нарын хийсэн зүйлээс болоод одоо тэр унтаж байгаа гэжүү?

Лим        миний түүнд хийсэн зүйл, та нарын түүнд хийсэн зүйлийг ил болгосон, гэхдээ бидний айж байгаа шиг их гэмтэл авчраагүй. Бид хоёрдох хагалгааг хийвэл

Эр            түүний өвдөлтийг болиулж болохгүй юу?

Лим        үүнийг хэлүүний нөхөн сэргээлт гэдэг. Хэлүүнийх нь мэдрэлүүд ил болсон байгаа. Түүнийг нь далд болгож

Эм           манай охин үүнийг хүссэн гэжүү?

Лим        Аша бусад охид шиг болохыг хүсдэг. Тэр өөрөө

Эр            Мара тэгэж хэлээ юу? Энэ манай охины нэр. Аша биш. Та манай охиныг мэдэхгүй.

Лим        өвдөлтийг нь зогсоохын тулд хагалгаа хийх хэрэгтэй

Эр            үгүй ээ өөр арга байх ёстой. Бидэнд хоёрдох сонголт байгаа. Энэ эмнэлэгт хийлгэхгүй ээ. Охиноо хэр хурдан шилжүүлж болох уу?

Эм           өршөөгөөрэй Лим эмчээ. Би Хүүхэд хамгааллын үйлчилгээний Эллэн Ватра байна. Намайг дүгнэлтээ гаргах хүртэл та нар охиноо хаашаа ч шилжүүлж болохгүй.

Эм           юу болсон бэ? Аав зүгээр үү?

Шон       хүндрэлүүд гарсан, гэхдээ бид шийдэл олсон. Маш сайн болж өнгөрсөн. Бид бүх хавдрыг авсан.

Эм           бурхан минь

Шон       одоо ч, би сайн хэлж чадсангүй. Тэд хэтэрхий баяртай байна. Хагалгааны дараах хүндрэлүүд гарч болно

Клэйр    тэднийг сайхан мэдээтэй нь үлдээе.

Шон       хэн нэгнийг хуурч баярлуулж байгаа нь гунигтай болгож хуурч байгаагаас илүү гэжүү?

Клэйр    Шон, чамтай хүн уулзахаар ирж байна

Лиа         сайн уу? Надад зав гарсан юмаа, тэгээд чамтай өдрийн хоол идэхээр ирлээ

Шон       надад цаг алга

Клэйр    яасан бэ? Тэр юу хийчихсийн? Шон, Шон. Чи Лиатай ярихыг хүсэхгүй байна. Би ойлгохгүй байна.

Шон       би ойлгохгүй байна. би ойлгохгүй байна.

Клэйр    чи түүнд эсвэл өөртөө шударга бус хандаж байна. Тэр үргэлж чамд сайн ханддаг

Шон       үгүй ээ тэгээгүй

Клэйр    тэр чиний найз. Юу ч болсон чи түүнтэй ярилцах хэрэгтэй. Юу мэдэрч байгаагаа хэл

Шон       чадахгүй ээ

Клэйр    мэдээж чадна

Шон       мэдэхгүй ээ, би юу мэдэрч байгаагаа мэдэхгүй банйа. Би юу мэдэрч байгаагаа мэдэхгүй байхад яаж ярилцахын

Эр            манай 16 настай охин та нарын энэ газарт бидний зөвшөөрөлгүй хийсэн зүйлээс болоод эмнэлгийн орон дээр өөрийгөө асар их өвдөлтөөс хамгаалах гэж ухаангүй хэвтэж байхад та нар биднийг байцааж байгаа юмуу?

Лим        танай охин 2 настай байхад нь хийсэн та нарын зэрэмдлэгээс болж шаналж байна

Эм           Лим эмчээ, тодорхойгүй гүтгэлэг хийхгүй байхыг хүсий.

Лим        тэд өөрсдөө яргачид эсвэл тэднийг хамгаалж байна. Та нар хийгээгүй юм бол, хэн хийснийг хэлэл дээ

Эм           Кениэс ирсэн авга эгч болон эмээ нь. Тэд биднийг амралтаар явсан хойгуур Мараг харж байсан

Лим        та их айсан байхдаа. Тэр үед эмчид үзүүлсэн үү? Тэр охины бэлэг эрхтэн дүүрэн сорвитой байсан. Түүний шархыг зохих ёсоор нь эмчлээгүй байсан

Эр            охин маань зүгээр байсан. Тэр жаргалтай инээж байсан. Сүртэй зүйл биш

Эм           би ч бас үүнийг хийлгэсэн. Ээж маань нь, эмээ маань ч хийлгэсэн. Энэ бол манай эмэгтэйчүүдийн өвөг дээдэстэйгээ холбогдох үүд хаалга. МАнай соёлд тэр нөхөр олж чадахгүй хэрвээ

Лим        тэр өөр хүн олно. Сүртэй зүйл биш биздээ. Энэ эцэг эх аль эрт охиныхоо өмнөөс шийдвэр гаргах эрхээ алдсан.

Эм           манай охин тэргүүний сурагч, ахлах ангидаа гурван гүнзгий ангид сурч, Гайти руу сургууль барих хөтөлбөрт явж байсан. Бид түүнийг сайн өсгөсөн. Тэр сайн хүн. Бид түүгээр бахархдаг.

Эм1        түүнийг сайн хүн гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Мараг хоёр настай байхад тохиолдсон зүйлийг хэрцгий зүйл гэж үзэхээс өөр аргагүй. Гэхдээ энэ өнөөдрийн асуудал биш. Гол нь бид энэ охинд яаж туслаж чадах уу?

Лим        хэлүү нөхөн сэргээх хагалгаа ил гарсан мэдрэлийг хамгаалах ёстой.

Эр            ёстой гэнээ?

Лим        би үүнийг эмч хүний хувьд байх ёстой хагалгаа гэж бодож байна.

Эм1        гэхдээ энэ ганц сонголт биш биздээ?

Лим        үлдсэн мэдрэлийг таслаж, хэлүүнээс үлдсэн эдийг авч болно.

Эм1        энэ хагалгаа аюулгүй юу эсвэл бүр аюултай юу?

Лим        илүү энгийн хагалгаа гэхдээ энэ ганц хүчин зүйл биш

Эр            бидний хувьд мөн. Бид охиноо үлдсэн амьдралынхаа турш шаналаасай гэж хүсэхгүй байна.

Лим        гуйж байна. Түр зуур ч болов, Марагийн өвдөлтөөс бусад зүйлийг бодож болохгүй юу? Таашаалын талаар бодож болохгүй юу? Бидэнд түүнд эрүүл утга учиртай бэлгийн амьдрал өгөх боломж байна. Тэр үүнийг л хайж энд ирсэн

Эм1        түүнийг сэрээ.

Лим        тэр өвдөж байгаа, аль хэдийн надад хүссэн зүйлээ хэлсэн

Эм1        өчигдөр тэр гоо сайхны хагалгаа хийлгэхээр ирсэн. Өнөөдөр чи таашаалаас болж түүнийг насаараа өвд гэж хэлж бйана. Миний сонссон зүйлээс харахад, тэр өөрөө шийдвэр гаргахаар том болсон, үүнийг шийдэхэд хэдэн минутын өвдөлт зүгээр гэж бодож байна.

Шон       Ангер эмчийн нас баралтын үзүүлэлт бага ч биш, их ч биш юм байна

Арон      Ангераар хийлгэхгүй ээ.

Шон       Ко эмчийг хасаагүй байна

Арон      тиймээ. Мэдрэлийн мэс засалч олохын тулд улсаас гарах хэрэгтэй. Бас би шинэ хавдар судлаачтай ч болж магадгүй

Шон       Та Ко эмчээр олон хагалгаа хийлгэж байсан. Тэр өвчтөнүүдийг чинь ална гэж бодож бйана уу?

Арон      үгүй ээ.

Шон       та өөрийгөө тэднээс илүү гэж бодож байна уу?

Арон      тиймээ бага зэрэг

Шон       саяных тоглоом байсан. Та энэ талаар ярьмааргүй байна

Арон      үгүй ээ, би энэ талаар ярьмааргүй байна Шон. Тэгээд л архи ууж байна.

Шон       заза ойлголоо

Арон      сайн байна.

Шон       энэ талаар яагаад ярилцаж болохгүйн?

Арон      энэ хэцүү сэдэв

Шон       тэгээд л хойшлуулаад багйаамуу? Үхэхээс айж байгаа учраас?

Арон      би үхэхээс айгаагүй

Шон       нээрээ юу? яагаад? айх хэрэгтэй, үхнэ гэдэг аймшигтай.

Арон      тиймээ үхэх аймшигтай. Түүнээс дор зүйлс байгаа

Шон       үхэхээс илүү дор юу байгаан?

Арон      үхэхгүй байх.

Шон       ямар ч утга алга.

Арон      надад бол утгатай байна.

Шон       би ойлгохгүй байна

Арон      энэ бол дундаж зүйл Шон. Тархины мэс засал дундаж болох хандлагатай байдаг. Тархины мэс засал өвчтөн үхээгүй байсан ч амжилттай гэж тооцогддог. Өвчтөн алхаж ярьж чадахгүй. Гар нь байнга чичирнэ. Би амьдралдаа маш олон алдаа гаргасан гэхдээ хараал идсэн ухаантай. Би хараал идсэн сайн мэс засалч. Би үүнийгээ чадахгүй юм бол хэн болохоо мэдэхгүй байна.

Шон       та миний найз.

Арон      баярлалаа Шон.

Шон       би явах ёстой. Миний өвчтөн муудаж байна. Энэ хангалтгүй биздээ?

Арон      тиймээ. хангалтгүй байгаад уучлаарай

Эм           ээжээ ааваа

Эм1        бид ирчихсэн. Бид чамд хайртай.

Эр            бид чамайг яагаад ингэснийг ойлгохгүй байна

Эм2        сайн уу Мара. Намайг Эллэн Ватра гэдэг. Нийгмийн ажилтан. Эцэг эх чинь юу болсоныг мэднэ, Лим эмч чамайг мэдээ алдуулсан байгаа.

Эм           өвдөж байна. Өвдөөд л байна

Эм2        ойлгож байнаа, бид чамайг аль болох хурдан буцааж унтуулахыг хичээнэ. Гэхдээ хагалгааны үеэр нэг зүйл болсон, бид одоо юу хийх талаар чамаас шийдвэр сонсох ёстой.

Лим        чамайг хүүхэд байхад хийсэн тэр зүйлийг эс тооцвол бид яагаад ингэж их өвдөж байгааг мэднэ, хэлүүний мэдрэл чинь одоо ч ажиллагаатай байгаа, мэдрэлүүд чинь сорвиор хучигдсан байж. Би үүнийг чинь эмчилмээр бйана. Бид чамайг бие махбодийн хувьд бүтэн болгож чадна

Эр            гэхдээ бүтнэ гэсэн баталгаа байхгүй.

Лим        би итгэлтэй байна.

Эм2        илүү аюулгүй сонголт байгаа.

Лим        эсвэл хэлүүг чинь бүтнээр нь авч болно

Эм2        Чи сонгох эрхтэй. Чамайг юу ч болсон хамгаална.

Эм           авч болноо

Лим        Мара бид чамд

Эм           би алдаа гаргаж, бүгдийг нь ав.

Лим        түүнийг тайвшруулсан байгаа, тэр өвдөөд

Эм2        Лим эмчээ түүнийг буцаагаад унтуул. Тэгээд гэмтсэн эдийг авах хагалгаандаа бэлд.

Мэл        дахиад цус хөлдүү плазма өлгө, судас нь бөглөрөх гэж байна. Цус тогтоогч өгөөрэй

Шон       цусны даралт 71/53. Гэр бүлд нь хэлэх хэрэгтэй

Мэл        энд юу ч харахгүй байна. Хэтэрхий их цус байна. Дахиад соруул

Клэйр    элэгний артери юм шиг байна. санууллаа гээд ямар ч ялгаагүй

Шон       цус алдалт зогсохгүй байна. гол судсыг хэвлий рүү шахах хэрэгтэй.

Мэл        хавчиж байгаад л харж чадна

Шон       тэд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Клэйр    Эй хэсгийн зүрхний агшилт 54, зүрх зогсож байна.

Шон       үгүй ээ тэгээгүй

Мэл        та хоёр амаа татаад намайг үүнийг янзалж байх зуур хэвлийг цэвэрлээдэх.

Лим        би хийхгүй ээ. Давж заалдаж болох уу? чи мэдэх үү?

Марк      би хуулийн хэлтэстэй ярилцсан. Нийгмийн ажилтанг алдсан гэж батлаж чадахгүй бол ямар ч нэмэргүй.

Лим        тэгвэл чи бас “би хийхгүй” гэдэгтээ зууралдана

Марк      чи бол сайн эмч, манай эмнэлэг чамайг санана

Лим        чи намайг өсвөр насны охиныг яргалахгүй гэсний төлөө халж байгаамуу?

Марк      мэдээж. Энэ эмнэлэг шүүхийн гомдол, түр зогсолт, магадгүй гэмт хэргийн ял ч авч магадгүй, энэ бяцхан охин чиний үзэн ядаад багйаа хагалгааг хийлгэнэ.

Мор        Лим эмч дахиад Маратай ярьж болохгүй юу?

Марк      чи түүнийг сэрээж дахиад өвтгөх гээ юу?

Мор        эмэгтэй хүн бүр эцэг эхийнхээ шахалтгүйгээр өөрийнхөө бэлгийн амьдралыг шийдэх эрхтэй.

Мак        за яахав.

Лим        намайг 15 настай байхад аав маань намайг нэг хүүтэй байхад харсан. Бид хийгээгүй байсан гэхдээ би дээгүүрээ нүцгэн байсан. Энэ ч яахав, аав намайг цохисон. Одоо ч жижигхэн сорви нь байгаа. Бидний харилцаа хэзээ ч өмнөх шигээ болоогүй. Гэхдээ том болох ийм л байдаг. Хүн бүрийг биеэ үнэлэгч гэдэггүй. Хүн бүр зэрэмдэг болохгүй. Гэхдээ хүн бүр хүүхэд байхаа больж, эрэгтэй эмэгтэй хүн болдог. Би хацрын дотрох эдээс чинь хэсгийг авч, хэлүүнд чинь суулгамаар байна. Бид чамд хайрыг мэдрүүлж чадна.

Эм           би гэр бүлээсээ, уламжлалаасаа зугтаж чадахгүй.

Лим        уламжлал биднийг өнгөрсөнтэй холбодог. Ирээдүй яах болж байна?

Эм           гуйж бйана. Үгүй ээ их өвдөж байна.

Мэл        гол судсыг нь хавчаарай

Шон       ховдолд бүлэгнэл үүсч байна.

Клэйр    цээжний даралт хийлээ.

Мэл        за бүгдээрээ холд.

Лим        хацрыг ч бас бэлд.

Алекс    тэр суулгац хийлгэнэ гэсэн юмуу? Баримт бичиг дээр

Лим        аман зөвшөөрөл өгсөн. Түүнийг шаардлагагүй үед удаан сэрээхийг хүсэхгүй байгаа биздээ.

Мор        би тань шиг түүнд тусламаар байна, тусламж хүссэн л бол. Гэхдээ үүнийг хүсэхгүй байгаа бол

Алекс    тэр үүнийг хүсч байгаа. Лим эмч сая бидэнд хэллээ.

Лим        хацрыг бэлд

Шон       би гэр бүлд нь хэлий

Мэл        үгүй ээ, Клэйр чи хэл. Одоо суралцах цаг биш.

...

Клэйр    надад харамсалтай бйана. Пол хагалгааны үеэр нас барчихлаа. Нарийн болон нугалгаа гэдэсний гол судасны хана урагдсан. Энэ Випл хагалгааны үеэр тохиолддог түгээмэл хүндрэл, ялангуяа түүнийх шиг хорт хавдар нь хүндэрсэн бол. Бид чадах бүхнээ хийсэн, их хичээсэн. Тэр зовоогүй ээ.

Эр            чи түүнийг ингэчихлээ. Аав хагалгаа хийлгэхийг хүсээгүй. Царайг нь харсан биздээ, тэр айж байсан.  

Клэйр    миний бодлоор, ингэх нь

Эм           мэдээж тэр айж байсан, тэглээ гээд

Эр            тэр дахиад хэдэн сар амьдрахыг хүссэн.

Эм1        больцгоо. Хэн ч ааваар чинь юу ч хийлгээгүй. Тэр эрсдлийг мэдэж байсан.

Эм           энэ таны ч буруу ээжээ. Бидний буруу. Тэр бидний төлөө юу ч хийх байсан. Бид аавыгаа алчихлаа.

Шон       тийм бишээ. Пол энэ хагалгааг хүсч байсан. Тэр надад тэгэж хэлсэн.

...

Клэйр    үнэн байсан гэжүү?

Шон       Пол надад, үнэн хэн нэгэнд туслаж чадахгүй бол, худлаа ярьж болно гэсэн.

Эм           ээжээ?

Эм1        яаж байна даа? Өвдөж байна уу?

Эм           үгүй ээ, дээрдсэн байна

Лим        тэр сайн байгаа бололтой.

Эр            баярлалаа эмчээ.

Лим        хагалгаа хийсэн газарт тухгүй мэдрэгдэх зүйл гарч болно. Сувилагч чамд. Уучлаарай, сувилагч чамд Тайлэнол авчирч өгнө, энэ чамд хэрэгтэй.

Эм           баярлалаа

Лим        чи одоо алзахгүй ээ

Лиа         чи энд бйана.

Шон       тиймээ би энд амьдардаг. Чи мэдэж байгаа.

Лиа         би сүүлийн хэдэн өдөр их эргэлзсэн. Чи намайг унтаж байхад гэртээ ирдэг. Босохоос өмнө явчихсан байдаг. Хөөх. Баярлалаа.

Шон       Энийг ав.

Лиа         үгүй ээ энэ чинийх Шон. Би намайг дурс гэж чамд өгсөн

Шон       өвдөж байна. Би мэдээгүй байсан болохоор чамд үнэнийг хэлэхийг хүсээгүй, гэхдээ тус болох учраас би чамд үнэнийг хэлэх ёстой. Орой бүр би гэртээ ирээд, энэ бэйсболын бөмбөгийг хараад, чиний талаар боддог. Бэйсболын бөмбөг энд байгаа ч чи байхгүй.

Лиа         энэ сайхан биш гэжүү

Шон       үгүй ээ тийм биш. Өвдөж байна. Чи намайг өвтгөсөн.

Лиа         заза Шон

Шон       чамайг явахад сэтгэл өвдсөн, өвдөөд л байсан, одоо чи эргээд ирлээ. Чи үлдвэл дахиад л явна, тэгээд дахиад өвдөх болно. тиймээс чи Хөрши рүү буцах ёстой.

Лиа         юу гэснийг чинь ойлгохгүй байна би

Шон       Хөрши рүү буцаад яв, эндээс өөр газарт бай

..

Эм           дажгүй юу?

Арон      тиймээ, зүгээр л гэж бодож байна.

Эм           надад итгэсэнд баярлалаа. Би чадах бүхнээ хийх болно

Арон      үүнээс өөр юу хүсэхэв дээ

Эм           чи юу хийхээ мэднэ. 10 9 8 7

 

 

Back to episodes Go home