Good doctor S2 1

Өмнөх бүлэгт

Арон      Шон би хорт хавдартай. Тархины хагалгаанд орно, энэ үнэхээр аймшигтай зүйл.

Марк      үнэнийг хэлэхэд Жэрэд би чамайг энд байлгамааргүй байна

Жэрэд   би ажлынхаа төлөө тэмцсэн

Марк      чи шударга зангаа гээсэн.

Мор        миний хуучин ахлах Дэнвэрийн дурсгалын эмнэлэг дэх мэс заслын рэзидэнсийн хөтөлбөрийн дарга.

Марк      мэс засалч хүн харилцах хэрэгтэй. Мурфи эмч тэгэж чадах уу? Тэр дарамтан дор тэгэж чадах уу? Тэр хүний амь дээсний дөрөөн дээр байгааг мэдэрч чадах уу?

Клэйр    Шон?

Арон      Шон ямар нэг алдаа дутагдал гаргавал би энэ эмнэлгийн даргынхаа суудлаас огцорно.

Шон       би Кэдэн яагаад Ди Ай Ситэйг ойлгосон. Миний буруу байж. Би Эндрюс эмчид гаргасан алдаагаа хэлэх ёстой

Жэс        Шон тэгэж болохгүй

Арон      би түүнд ажлыг минь аврах гэж худлаа ярь гэж хэлж чадахгүй. Энэ Шоны шийдэх асуудал.

Эм           байна уу? тиймээ бололгүй яахав. Мурфи эмчээ, дарга тантай уулзы гэнэ.

Шон       сайн байна уу, намайг Шон Мурфи эмч гэдэг. Би Сан Жосэ Сайнт Бонавэнтур эмнэлгийн мэс заслын рэзидэнт.

Жэрэд   тэгээд Эндрюс чамд юу гэж хэлсийн?

Марк      Шон. Чи миний дадлага туршлага болон техникийн гүйцэтгэлийн нөхцөлийг давуулан биелүүлсэн. Гэхдээ чиний харилцааны чадвар их муу байна. Чи Сайнт Бонавэнтурт үлдмээр байвал үүнийгээ засах ёстой.

Шон       тэр намайг давуулан биелүүлсэн гэсэн

Жэрэд   гайхалтай. Гайхалтай сонсогдож байна Шон

Шон       тиймээ. Чи өөрийнхөө шүүмжийг сайн бичих хэрэгтэй

Жэрэд   миний сүүлчийн өдөр болохоор түүнийг ашиглах боломж гарахгүй байхаа

Шон       Эндрюс эмч чамайг дараагийн ажлаараа Дэнвэрт ажиллуулж магадгүй

Жэрэд   надад түүний бодол хамаатай байсан ч бид энд байгаа нь харваас тодорхой байна. Энэ бол Глассмэний төсөл. Эндрюс үүнийг мөнгөний урхи гэж бодож байгаа.

Мор        чиний шүүмж ямар болсон Клэйр?

Клэйр    дажгүй ээ. Эндрюс намайг хүмүүстэй сайн холбогдож, сайн асарч байна гэсэн

Мор        сонирхолтой юмаа. Би түүнийг чамайг илүү түрэмгий байлгахыг хүссэн гэж бодсон

Марк      чи илүү өөртөө итгэлтэй байх хэрэгтэй Браун эмчээ

Клэйр    ойлголоо. Үгүй ээ. Чиний талаар юу гэсэн? Яаж бага зэрэг өөрийгөө дарж, багийн нэг хэсэг гэдгээ ойлгохыг хэлсэн үү?

Марк      чи заримдаа их дээрэнгүй. Өөрийгөө бодох гэдэг. Илүү багийн тоглогч шиг байх хэрэгтэй.

Мэл        Мэлани Арнотт

Мор        өвчтөн уушигний даралт ихдэлттэй. Ганцхан эмчилгээ нь эм, эм уушигний цусны даралтыг багасгана гэхдээ хангалтгүй. Түүний зүрх ачааллаас болоод ажиллахгүйд хүрнэ.

Мэл        баримтын хувьд зөв онош байна. Яаж эмчлэх үү?

Алекс    зүгээр л шилжүүлэн суулгахгүй гэжүү?

Мэл        үгүй ээ. Мэланигийн зүрхэнд төрөлхийн ямар нэг асуудал байхгүй. Эрүүл. Зүгээр л жаахан тусламж хэрэгтэй. Бид одоо байгаа зүрхэн дотор нь дэмжлэг үзүүлэх өөр зүрх хийнэ.

Клэйр    хос суулгац уу?

Мэл        сайхан бйагаа биздээ?

Сайн эмч- 2 дугаар бүлгийн 1 дүгээр анги

Шон       чи майханд амьдардаг юмуу?

Эм           тиймээ

Шон       би ч бас майханд амьдарч байсан. Тйим гоё байгаагүй, тэгээд би автобус руу нүүсэн. Чи автобус руу нүүх хэрэгтэй. Чамд цагаан эрвээхэйнээс үүсдэг шархлаа үүсч байгаан байна.

Жэрэд   эхэн үе дээрээ яваа. Зүгээр л хатааж цэвэрлээд бидний өгсөн

Шон       энэ талаар дотор орж ярилцах уу? Бид эмзэг асуудлын талаар өвчтөнтэй ярилцаж байгаа тиймээс

Жэрэд   түүнийг үзэж дууссан. Эндрюс чамтай харилцааны талаар ярилцсан уу?

Шон       тиймээ. Би их хичээж байгаа

Жэрэд   чи үүн дээрээ маш сайн ажиллах ёстой. Одоо Глассмэн байхгүй болохоор бүх зүйл өөр илүү хэцүү байж магадгүй

Шон       Глассмэн эмч байгаа. Тэр амьд бас үхэхгүй. Өнөөдөр хорт хавдрын эмчтэйгээ уулзна

Жэрэд   чи, чи түүнтэй хамт яваагүй юмуу?

Шон       үгүй ээ. Тэгвэл тэнэг харагдана. Би бол рэзидэнт. Би тархины хорт хавдрын талаар мэдрэлийн хорт хавдар судлаач шиг сайн мэдэхгүй.

Жэрэд   тиймээ гэхдээ энэ түүнд сэтгэл санааны хувьд дэмжлэг болно

Шон       би түүнд туслаж чадахгүй. Сэтгэл санаагаараа. Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй.

Арон      намайг хүлээлгэсэнд баярлалаа.

Мар        эмч нар бид чинь завгүй чухал хүмүүс.

Арон      тиймээ бид эмч нар. Хагалгааны өмнөх цэвэрлэгээ, хагалгаа, туяа эмчилгээ, бас хими. Сайхан хөгжилдөх нь дээ. Хагалгааны өмнөхөөс эхэлвэл болно биздээ

Мар        чи хар тамхины хэрэглээний бодлогыг өөрчилсөн үү?

Арон      дахиад хэрэглээ юу? би санаа зовох ёстой юу?

Мар        би хэрэглээгүй. Санаж банйа гэхдээ хэрэглээгүй. Одоо намайг долоо хоног бүр шалгаж байгаа.

Арон      сайн байна.

Мар        тэд чамайг даргын суудлаас чөлөөлөхөөс өмнө чи намайг өөрийнхөө сүүлийн албан ёсны үйл болгож буцааж авсан, би хамгийн шилдэг хорт хавдар судлаач, чамд хамгийн сайн эмчилгээ хэрэгтэй.

Арон      тиймээ. би энэ тархийг энэ тохиолдолд өөрийнхөө тархийг хагалгааны үеэр хамгийн бага хавантайгаар аль болох хуурай байлгамаар байна. Эндэх ажлаа дуусгаад би 9 номерийн цохиураа савах чадалтай үлдмээр байна шүү

Мар        тэгэлгүй яахав. Бас чи намайг чамд өртэй гэж бодсон хүмүүсийг бас тэднийг түлхэхийг хүссэн учраас над шиг эмчийг эргүүлж авсан байх.

Арон      Блэйз эмчээ, би бусад өвчтөнтэй адилхан өөрийнхөө эмчилгээний талаар үг хэлэх эрхтэй, гэхдээ бусад өвчтөнөөс ялгаатай нь би насанд хүрсэн амьдралаа хүмүүсийн тархийг ухаж өнгөрүүлсэн. Намайг зүгээр хараад сууна гэж бодож байвал та эндүүрч.

Мар        чи өөртөө хагалгаа хийж чадна гэж бодож байгаа би чамайг боломжтой мэс засалчдын тоонд оруулы. Өнөөдөр чи хүлээх болно. хүлээгээд л хүлээгээд л байна. шинжилгээ, шинжилгээ шинжилгээ. Өмнө нь бүгдийг нь өгсөн. Дахиад өг. Миний аргаар. Өдөржин завтай биздээ?

Арон      тиймээ завтай. Би завтай

Жэрэд   эрхэмээ? Та наадахаа буцааж өгөх хэрэгтэй. Таныг хэн гэдэг үү?

Эр            Харри, энэ миний эм

Шон       наадах чинь хламидтай өвчтөнүүдийн эм Харри

Эр            үгүй ээ тэд бүгдээрээ ижилхэн. Би илүү сайн мэднэ. тийм учраас би гудамжинд нуугдах ёстой болсон. Би ноён Бүлтгэр нүдэтний хажуу руу нүүсэн. Би түүнд итгэдэг. Тэр миний найз, би түүнд итгэдэг

Шон       хардаа. Эмх замбараагүй бодол, хий юм харах, хий юм сонсох

Эр            тэр үргэлж намайг хардаг

Шон       би чамайг шизофринтой гэж бодож байна Харри. Чи ч бас хламидтай юу?

Жэрэд   Харри? Харри чи зүгээр үү?

Шон       үнэхээр муухай үнэртэж байна

Эр            би үүнийг ховор гэж ойлголоо. Сонирхолтой юм. Та нар энэ хагалгааг хийх ёстой. Би зүгээр л, бид дахиад хүлээх

Эм           хүлээхгүй ээ. Надад гурван сар үлдсэн. Энэ миний насыг багадаа 10 жил уртасгана.

Мэл        дахиад 10 жил өгнө тиймээ. Эллиот, таныг санаа зовж байгааг

Эм           бас Мэлэндэз эмч хамгийн шилдэг зүрхний мэс засалчдын нэг. Эндрюс эмч бидэнд таны тухай ярьсан, тэр намайг энд хагалгаанд ор гэж

Мэл        та Эндрюс эмчтэй яриа юу

Эр            тэд хоёулаа өглөөжин хэвлэлийнхэнтэй ярьсан

Мэл        үнэхээр үнэхээр өгөөмөр юмаа. Чи хэвлэлийнхэнтэй ярьсан юмуу? Өвчтөнтэй яриа юу? миний өвчтөнтэй юу?

Марк      Би Эллиот Мэлани хоёрт энэ хагалгааны санхүүжилтэнд хэвлэлийн анхаарал чухал шаардлагатай гэж хэлсэн.

Мэл        гэхдээ чи тэдэнд үүнийг чиний шинэ даргын суудалд шуугиан тарих том төсөл гэдгийг тайлбарлаагүй.

Марк      би тэдэнд энэ хагалгааг манай эмнэлгийн нэр хүндэд яаж нөлөөлөхийг тайлбарлаагүй. Чиний хэлээд байгаа энэ шуугиан бидэнд маш сайн мэс заслын төв байгуулахад тусална. Минйи оронд мэс заслын ахлах болох хүнд давуу тал болох болно

Шон       заза. одоо амаа энэ архиар зайлаарай

Эр            үүнд үгүй гэж хэлэхгүй шүү

Шон       зайлаад хаяарай.

Эр            заза

Шон       энд байна.

Жэрэд   хүзүү чинь өвдөж байна уу Харри?

Харри    хөшөөд байна

Жэрэд   хөшсөн хүзүү бактерийн менингитийн эхний шинж тэмдэг байж магадгүй.

Шон       хөшсөн хүзүү өөр олон шалтгаантай байж болно, тэдний ихэнх нь бактерийн менингитээс илүү

Жэрэд   буглаа нь тархийг нь бүрхсэн бйагаа бол хйи юм харахыг нь улам нэмнэ. Түүнийг эмнэлэг рүү аваачиж бүсэлхийн зүсэлт хийх хэрэгтэй. Аливээ Шон. Оролдоод үзэхэд гэмгүй

Шон       надад алдах зүйл бйагаа. Энэ миний Сайнт Бонавэнтур дэх сүүлийн өдөр биш. Эндрюс эмч уурлана.

Жэрэд   үүнийг би хариуцнаа. Ямар нэг зүйл болвол энэ миний буруу болог. Ойлгосон уу

Шон       ойлголоо

Мор        Жэрэд сүүлийн өдрөө энд байгаагүй нь аз. Байвал эвгүй ш дээ. Чамд тийм их утга учиртай хүнтэй яаж салах ёс хийхийн?

Клэйр    Жэрэд бид хоёрын асуудал дууссан, цагаасаа тийм ч сүртэй асуудал байгаагүй.

Мор        би түүнтэй хамт нэг жил гаран ажилласан. Ихэнх хугацаандаа түүнтэй унтаж байсан. Минйи хувьд хэн нэгэнтэй унтаж чадахгүй, бас юу ч мэдрэхгүй. Харин чиний хувьд, чи надаас илүү халамжтай сайн хүн.

Алекс    хөөе.

Мор        Мэлани артерийн бөглөрөлтэй юмуу? Хоёр зүрх цохилж эхэлбэл

Алекс    тиймээ, муу шүү. Өргөн гол судсыг нь судсан дотрох гуурсаар бэхэлж болно

Мэл        донорын зүрхний гол судсыг металл гуурсаар бөглөрөлд холбож болохгүй.

Мор        өргөн эдийг тайраад артерийн төгсгөлтэй холбож болохгүй гэжүү?

Мэл        гайхалтай. Хана нь төрөлхийн сул биш болно. Дахиад тэлтлээ хэр удна гэж бодож байна? Тэлээгүй байхдаа сайхан байсан юмсан. Би Эндрюсд хэлчихий

Клэйр    би итгэлтэй биш байсан учраас юу ч хэлэхийг хүсээгүй, гэтэл чи тэлсэн эдийг холбох санал гаргалаа. Бид хэвийн бус хэсгийг тайраад, дээд гол судсыг багасгавал

Мор        бүрэн итгэлтэй биш гэдэг нь чиний зөв. Донорын зүрх рүү хүрэхэд хангалттай гол судас хэрэгтэй. Түүний хувилбар бүтэж магадгүй юм байна. Тэфлон суулгацыг ашиглавал гол судасны бөглөрлийн эрсдлийг бууруулна.

Жэрэд   би, чамайг майханд амьдарч байсныг мэдээгүй

Шон       тиймээ, бид их аялдаг байсан. Вайомингийн Натрона мужийн бүх зүйлийг харсан.

Жэрэд   дуртай хэсэг чинь юу байсан?

Шон       миний дүү. Тэр надад санаа тавьдаг байсан. Надад тусламж хэрэгтэйг мэдэж байсан. Одоо би ганцаараа зүгээр л байна. Битгий хөдлөөрэй.

Жэрэд   дүү чинь чамд тусалсан шиг чи Глассмэнд тусламааргүй байна уу?

Шон       би хүмүүст эмээр туслаж чадна

Жэрэд   чи Глассмэн эмчид хамт байж туслаж чадна. Түүнтэй хамт. Найз нь гэдгээ ойлгуулж.

Шон       тэр намайг найз нь гэдгийг мэднэ. Үүнийг хэлэхийн тулд хамт байх шаардлагагүй. Заза Харри, дуусчихлаа. Гэхдээ чи энд хэсэг хугацаанд байх ёстой

Марк      уулзаж болох уу? ойлгож байнаа. Сүүлчийн өдөр чинь болохоор надад буруу гэдгийг минь батлах гэсэн. Өөрийгөө чамд итгэж, чамд ялалт өгөхөөс илүү сайн эмч гэдгээ батлах гэсэн

Жэрэд   түүнийг бактерийн менингиттэй байж магадгүй гэдэг миний эмнэлгийн дүгнэлт байсан.

Марк      чиний зөв байвал би чамаас уучлалт гуйна. Хэрвээ буруу байвал, би Дэнвэр лүү утсаар яриад, чиний амьдралыг миний амьдралыг хэцүү болгож байгаагаас чинь илүү ярвигтай болгоно

...

Марк      чи урам хугарсан харагдахгүй бйана

Мэл        намайг амьдралд ганц олдох хагалгаанаас татгалзана гэж бодоо юу?

Марк      чамайг надад миний олон нийтэд зарласан хагалгааг хийж болохгүй гэж хэлнэ гэж бодсон

Мэл        би багийнхантайгаа хагас өдөр үүнийг бүтээх гэж хичээж ажилласан.

Мор        бид энэ хагалгааг Тэфлон суулгацаар хийх арга байгаа гэж бодож байна

Алекс    сайжруулсан Дэвидийн хагалгаа.

Клэйр    бид бөглөрсөн хэсгийг тэр чигээр нь авч орлуулна

Мор        тэлэлт гол судасны сууриас эхэлнэ. Тэгвэл донорын зүрхэнд хүрэх хангалттай зайтай болно.

Марк      гайхалтай санаа байна. тийм биздээ?

Мэл        нэг биш хоёр зүрх байгаа. Суулгац оёдлоороо задрах магадлал 20% байгаа. хийж болохгүй ээ.

Марк      Энэ хэний санаа байсан?

Клэйр    биднийх, бид бүгдээрээ ярилцаж бйагаад

Мор        больдоо Клэйр, чи үүнийг худлаа гэдгийг мэднэ. Энэ Клэйрийн санаа байсан

Марк      та их өгөөмөр байлаа Рэзник эмчээ. Энэ талаар ярилцсан гэж бодсон шүү

Жэрэд   Эндрюсын зөв байсан. Би Харриг менингиттэй гэж бодсон гэхдээ өөрөө ч итгэсэн байж магадгүй, түүний бурууг батлахыг хүссэн байж магадгүй. Шинжилгээ сөрөг гарвал бид эмнэлгийн нөөцийг миний төсөөрсөн утга учиргүй таамаглалд дэмий үрнэ.

Эр            хариу нь гарлаа.

Шон       бид эмнэлгийн нөөцийг төсөөрсөн утга учиргүй таамаглалд дэмий үрчихлээ. Санаа зоволтгүй Жэрэд. Чи залуу байна. Чамд чадвараа өөр хаа нэгтээ зарцуулах цаг хугацаа байна. Би чамайг нэг л өдөр жаргалтай болно гэж бодож байна.

Жэрэд   би Зөөврийн клиникийг ганцаараа цэвэрлэж чадна

Шон       надад хийх ажил байхгүй байгаа. Би чамд туслая

Жэрэд   өөр зүйл хий. Цаг нөгцөөх илүү дээр арга байгаа гэж бодож байна

Шон       би номныхоо нэг бүлгийн талд орж байгаа. Их сайн ном. Гэхдээ чи сүүлчийн өдрөө ганцаараа байх хэрэггүй

Жэрэд   нээрээ юу? чи надад санаа зовоод байгаамуу? Шинэ ажилтай болох хүнд үү. үхэлтэй нүүр тулж байгаа хүнд биш үү. Чамд сургааль айлдаад байсан

Шон       тэр үхэлтэй нүүр тулаагүй

Жэрэд   үгүй ээ тэр үхэлтэй, үхэлтэй нүүр тулж байгаа Шон. Тэр хүлээлгийн өрөөнд байх бүртээ энэ талаар бодож байгаа. Чи айж байна уу? өөрийгөө тусгаарлавал үүнийг илүү хялбар болгоно гэж бодоо юу?

Шон       тиймээ.

Жэрэд   чамд л тэгнэ Шон, түүнд биш

Шон       би явж номынхоо бүлгийг дуусгалаа

Аоки      бүх зүйл зүгээр үү?

Марк      тун дажгүй

Аоки      тун дажгүй гэжүү? томоохон эмнэлгийг удирдах эхний долоо хоног чинь. Хэр зэрэг муу байгаан?

Марк      чи хосолсон хагалгааг бүтэлгүй болж байгааг дуулсан биздээ

Аоки      хэвлэлийн эхийг чинь уншсан. Хэзээ нийтлэгдэхийн?

Марк      Мэлэндэзийг гэр бүлд нь мэдэгдэх үед. Би түүнийг Браун эмчийг боломжит гаргалгаа олох үед боломжийг ашиглана гэж бодсон. Тэр их бардам, үргэлж ийм зүйл хийдэг, ямар нэг арга олдог.

Аоки      чи түүнийг хүссэн зүйлийг чинь хийнэ гэж бодсон

Марк      энэ түүний хэрэг.

Аоки      Глассмэн эмч юу хийх байсан бол? Тэр хангалттай удаан даргын суудалд байсан. Тэр зөв зүйл хийх байсан. Түүний сайхан царайнд хууртах хэрэггүй Маркус. Тэр захирангуй байсан. Зөвлөлийнхнийг Мурфи эмчийг ав гэж ятгасан, бас үргэлж өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг хийх арга олдог.

Арон      энд суугаад шинжилгээгээ хүлээх миний цагийг үрнэ, бас чинийхийг

Шон       мэдэж байнаа, би Жэрэдэд тэгэж хэлсэн. Би номоо уншмаар байсан ч тэр намайг тантай хамт энд бай гэж хэлээд байсан. Дараа нь би номоо  уншингаа тантай хамт байж болохын байна гэдгийг ойлгосон. Та наадахаа болих хэрэгтэй.

...

Шон       Харри хувирамтгай хэлбэрийн сульдаа өвчтэй. Бид түүнийг шизофринтой гэж бодсон гэхдээ үгүй байж. Тэр тархины хорт хавдартай.

Клэйр    Шон, бүх зүйл зүгээр үү?

Шон       би арга олсон. Жэрэдийг олох хэрэгтэй байна

Клэйр    чамаас хурдхан нэг чухал зүйл асууж болох уу?

Шон       би Жэрэдийг олмоор байна

Клэйр    Жэрэдийн тухай юмаа. Тэр ямархуу байна?

Шон       энэ чиний чухал асуулт уу?

Клэйр    нөгөө, өнөөдөр түүний сүүлчийн өдөр. Уучлаарай чи явж болноо. Зүгээр л, миний өмнөөс түүнд мэнд дамжуулаарай.

Шон       сайн уу? бас чиний өдөр дуусах болоогүй. Харри шизофринтой биш. Тэр тархины хавдартай

Жэрэд   чи Глассмэнтэй уулзаа юу?

Шон       тиймээ, тэндээс энэ санааг олсон. Харригийн хавдар түүнийг алахгүй гэхдээ авчихвал өмнө нь хэн байсан луу нь буцааж болно.

Жэрэд   Эндрюс Дэнвэр лүү ярина гэж сүрдүүлэхгүй болж магадгүй. Би үүнийг хийвэл Шон, түүнд ямар ч сонголт үлдээхгүй.

Шон       энэ оношоо батлахын тулд Харриг Эм Ар Айд оруулах хэрэгтэй. Түүнийг олоход надад тусла, би үүнийг ганцаараа хийж чадахгүй

Марк      чи хос хагалгааны өвчтөнд хагалгаа хийхгүй гэж хэлсэн үү?

Мэл        хэлээгүй байгаа

Марк      яагаад?

Мэл        хараахан баталгаатай болоогүй

Марк      чи зөв зүйл хийсэн эсэхээ мэдмээр байгаа юмуу?

Мэл        би үүнийг хийхгүй ээ. Тэфлон суулгац эрсдлийг бууруулахгүй

Марк      чи өөрөө шийдэж байгаамуу

Мэл        тиймээ, миний шийдвэр.

Марк      чиний шийдвэр алддаг

Мэл        чинийх алддаггүй гэжүү?

Марк      мэдээж алддаг. ГЭхдээ чи тодорхой болгосон бол минийх хамаагүй. Хэрвээ энэ бүтэлгүйтвэл чи олон нийтэд муу нэр хүндтэй болох учраас алдаж байна, хэрвээ амжилттай болвол би үүнээс санамсаргүй олз олно, энэ хоёр хоёулаа чамд тааламжгүй дүр зураг. Гэхдээ ганц хамаатай асуудал нь чи үүнийг хийж чадах мэс засалч мөн үү? би мөн гэж бодож байна. Миний буруу юу?

Мэл        миний өрөөнөөс гар

Шон       сайн уу, намайг Шон Мурфи гэдэг. Та Харриг харсан уу? Тэр майханд амьдардаг

Жэрэд   улаан үстэй 6 фүүт өндөр

Шон       тэр майханд, тэр майханд.

Жэрэд   Харри гэдэг залууг харсан уу?

Эм           үгүй ээ

Шон       сайн уу? Харриг харсан уу? сайн уу? Харриг харсан уу? тэр майханд. Бид түүнийг олох, чи, заза та ойлгохгүй байна. Заза. заза бид Харриг олох хэрэгтэй. Харри , Харри.

Жэрэд   Шон

Шон       заза.

Эр            хөөе. Чи яачихаад байгаан?

Шон       бид Харриг олох. Сайн уу? Харри. Заза.

Жэрэд   уучлаарай түүнд тусламж хэрэгтэй

Шон       бид түүнийг олох ёстой. Бид

Жэрэд   Шон Шон зүгээр ээ

Шон       зүгээр бишээ.

Жрээд   Шон зүгээр дээ

Шон       үгүй ээ, зүгээр биш. Бид Харриг олох ёстой. Түүнийг олох ёстой.

Жэрэд   Шон.

Шон       заза, чимээгүй, чимээгүй байгаад өгөл дөө.

Мэл        бид асуудлыг олсон. Зүрхний чинь ойр бөглөрөл байна

Эр            хагалгаа хийж болохгүй юмуу?

Мэл        бид аргаа ч олсон. Анх төлөвлөж байсан зүйл дээр нэмэгдэнэ. Тэфлон суулгац. Чамайг хагалгаанд бэлдэх цаг боллоо Мэлани

Эм           баярлалаа

Мэл        сувилагч удахгүй ирнээ.

Эр            энэ хагалгаа, аль хэдийн хүндрэлтэй байгаа, та энэ суулгацыг бүтнэ гэдэгт хэр итгэлтэй байгаан?

Мэл        эрсдэл үргэлж байдаг. Гэхдээ би үүнийг хийж чадна гэж бодож байна.

Эр            баярлалаа

Жэрэд   тиймээ Шон. Бариад байгаарай. Сайн байна.

Шон       барьж байна

Жэрэд   сайн байна. Нүдээ ань.

Шон       заза

Жэрэд   мэсээ мэдэр Шон

Шон       бид Харриг олох ёстой.

Жэрэд   мэдэж бйанаа

Шон       үгүй ээ.

Жэрэд   Шон зүгээр ээ

Шон       зүгээр биш байна. Бид бид Харриг олох ёстой.

Жэрэд   хөөе хөөе Шон. Шон, тийшээ хардаа хардаа. Харрид найз байгаа гэж хэлсэнийг санаж байна уу

Шон       Харри. Харри бас ноён Бүлтгэр нүдэт. Тиймээ. тиймээ Харри. Тиймээ Харри. Харри

Эр            надаас юу хүсээд байгаан? энэ, энэ миний гэр. Миний гэр, эндээс зайл

Жэрэд   бид орохгүй ээ Харри. Бид алдаа гаргасан, чамайг Эм Ар Айгаар шалгамаар байна учир нь

Эр            үргэлж алдаа гаргаж бусдыг буруутгадаг. Би чамайг эмч гэдгийг мэдэж байсан. Мэдэж байсан би мэдсэн.

Жэрэд   чи тархиний хорт хавдартай. Бид чамд туслаж чадна

Эр            зайл гэж хэлсэн биздээ?

Жэрэд   бид чамайг буцааж аваачаад

Эр            зайл гэж байна. Сонсохгүй байна уу?

Жэрэд   бид зүгээр л

Эр            яв гэж байна.

Шон       Эдвард Остин Томас. Чамайг Харри гэдэггүй. Чи бол Эдвард Остин Томас. Брүүкланд өргөн чөлөөний 3458 –д амьдардаг. Би мэдрэлийн асуудалтай. Үргэлж ийм байсан. Чи ч бас тийм асуудалтай. Гэхдээ чинийх эмчлэгдэнэ. Зүгээр л хагалгаа хэрэгтэй, тэгээд чи дахиад Эдвард Остин Томас болно.

Эр            чи эмч биш биздээ?

Шон       явцгаая

Мэл        мэс

Аоки      дарга байх өөр нэг зүйл бол, үргэлж чиний өгзөг эрсдэлд байдаг. Гэхдээ эцэстээ чи зүгээр л хөндлөнгийн ажиглагч.

Жэрэд   тэр эхнэр охинтой. Би хаягийг нь шалгасан, бас

Марк      надаар тоглоод байгаамуу. Чи өөрийнхөө карьерийг дуусахад анхаараагүй, Шонд юу тохиолдох нь хамаагүй гээд түүнийг үүндээ оролцуулсан. Үүнийг уучилж болохгүй. Чиний өдөр ингээд дууслаа. Би Дэнвэр лүү ярьлаа

Жэрэд   бид энд Шоноос болж ирсэн. Надаас болоогүй. Шон өвчтөнд ямар нэг зүйл буруу байгаад итгэсэн. Шон түүнтэй харилцаж, түүнтэй холбогдож, түүнийг энд авчирсан. Түүний зөв ч бай, буруу ч бай, би түүгээр бахархаж байна, тэр өөрийнхөө зөв гэж бодсон зүйлд баттай зогсож бас тэмцдэг.

Шон       өршөөгөөрэй. Надад ч бас хэлэх зүйл байна. Эдвард баруун тархиндаа хорт хавдартай.

Марк      Лим эмчийг ол. 2 дох хагалгааны өрөөнд ороорой

Мэл        авчихлаа. Юу үлдсэн?

Мор        гол судасны гэмтэлтэй хэсгийг суулгацаар сольж, дараа нь донорын зүрхийг гол судасны хэсэгт байрлуулна

Мэл        зөв байна. 3-0 пролин. Новш гэж, боолт өгдөө. Гол судасны хана хэтэрхий нимгэн байна. Оёдлын нимгэн цаас шиг л байна. Энд суулгац хийж болохгүй нь. Дээд гол судсыг бүхэлд нь солы. Хэсгийг нь биш. Шив шинэ Тэфлоны гол судас бий болгоё.

Алекс    зүрхийг шууд суулгац руу залгах гэжүү, энэ илүү эрсдэлтэй

Мэл        тиймээ. гурван тэфлон суулгац бас нарийн утас өгөөрэй.

Клэйр    одоо хэн нь сэрэхийг хүлээх л үлдлээ, Эдвард уу Харри юу.

Мэл        хийгээрэй.

Алекс    цоорол алга

Мэл        дахиад хий Парк. Энэ 180-ийн агшилтын даралтыг даах ёстой. Сайн байна. заза. Донорын зүрхийг зогсоогоод хэр тэсэхийг нь хары. Холбогдлоо. Машиныг нь салгаарай.

Мор        зүрх цохилж байна. Хоёр зүрхний цохилт.

Мэл        хэн дуусгамаар байна?

Клэйр    би хийе. Тэфлон суулгац миний санаа байсан. Би дуусгамаар байна.

Марк      Өнөө орой бидний олсон амжилт бол энэ эмнэлэгт дахиад олон хийгдэх үндсэн мэс заслуудын нэг. Би Глассмэн эмчид хайртай байсан. Та нар ч бас. Бид бүгдээрээ түүнд хайртай байсан. Гэхдээ одоо түүний залгамж халааг бүтээх цаг. Одоо Сайнт Бонавэнтур эмнэлгийг анагаахын салбарын магнайд аваачих цаг. Та бүхэндээ Мэланигийн хүү Эллиот Арнот болон энэ гайхалтай мэс заслыг хийсэн Нил Мэлэндэз эмч нарыг танилцуулж байна.

Эм           тэр эмээ уухгүй байсан. Зүгээр л илүү ойлгомжгүй муухай ааштай болж байсан, тэгээд сүүлдээ би Ханнаг бодоод түүнийг явуулахаар шийдсэн. Надад сонголт байгаагүй.

Шон       та үүнийг буруу эм байсныг мэдээгүй

Эм           бид түүнийг улам дордуулж байсан

Шон       тэр үнэн шүү

Жэрэд   тэр та нарыг буруутгаагүй ээ.

Эм           тэгэж хэлж байгаа чинь сайн хэрэг гэхдээ

Жэрэд   тэр та нарт биш эмч нарт итгэдэггүй юмаа

Эр            би хаана байнаа?

Жэрэд   та эмнэлэгт байна. одоо зүгээр ээ

Эм           Эдди?

Эр            Мэри. Миний хурга.

Эм1        ааваа.

Жэрэд   Шон? Миний Эндрюст хэлсэн зүйл үнэн шүү. Тэр чиний хүрсэн амжилтыг бүрэн ойлгоогүй байж магадгүй. Гэхдээ би ойлгосон.

Шон       мэднээ.

Жэрэд   баярлалаа Шон.

Шон       Баярлалаа Жэрэд.

...

Шон       танд миний ном байна уу?

Арон      байгаа

Шон       би Жэрэдтэй салах ёс хийсэн. Тэр Дэнвэр явах ёстой, харин би тантай хамт энд үлдэх ёстой

Арон      үгүй дээ Шон. Чиний хаана байх нь Жэрэдээс, надаас өөр хэнээс ч хамаарахгүй. Би, минйи өмнө урт аялал байгаа. Эцсийн эцэст би үүнийг ганцаараа туулна.

Шон       тиймээ ойлгож байна. Би тантай хамт туулы.

...

Клэйр    Жэрэд. Би чамайг хамт ажилладаг хүний хувьд санаж байна. ГЭхдээ би, бас хамт байсан мөчүүдээ санаж байна. Бид алдаа гаргасан юм шиг байна. Би алдаа гаргасан. Би чамайг үлдээмээр байна.

Жэрэд   үгүй ээ. Салах ёс хийхэд хэцүү. Энэ алдаа гэсэн үг биш.

Клэйр    тиймээ

Жэрэд   Чи зүгээр байх болно. Би зүгээр байх болно. Нэг л өдөр бид хоёр хоёулаа жаргалтай болно. Хөөе

...

Лиа         сайн уу гэж хэлэхгүй юмуу?

Шон       сайн уу?

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home