Trailer:
Элис: тайлбарлах боломжгүй зүйлстэй орооцолдсон хүмүүс тусламж эрэн над дээр ирдэг. Тэдгээр зүйлс маш аймшигтай байж болно. Би амьдралдаа их олон хорон муу зүйлтэй нуур тулна гэдгээ мэдэх ёстой байсан. энэ удаагийнх өөр байсан. тэр аймшгийн байшин миний гэр бүлийнх байсан юм.
Бичиг: Продюсер Жамес Ван. “ The purge ” болон “ The Visit” киноны найруулагч Blumhoise-н бүтээл.
Элис: хэрэв бид юу болоод байгааг олж мэдвэл бид энэ хараалыг зогсоож чадна. Энэ муу ёрыг дарахын тулд би илүү цаашаа гүн рүү явах хэрэгтэй.
Бичиг: айдас
Элис: надад энэ газартай холбоотой дурсамж байхгүй.
Бичиг: эргэн
Элис: надад сорви бий.
Бичиг: ирлээ.
Элис: би үүнийг олоод бүгдийг эцэслэх болно.
Эр: Элис, яг урд чинь хэн нэгэн байна.
Элис: би юу ч харахгүй байна.
Эр: болгоомжтой байгаарай. Чи түүнд хүрэх гэж байна.
Insidious: Сүүлчийн түлхүүр.
Insidious: Сүүлчийн түлхүүр.
Эр: Гэрлээ тусга
Тв: Ленин нас барсны дараах тэмцэл..Жосеф Сталин давамгайллаа. Сталин хуучны бодлогын шинэ нүүр царай, Марксизм. Большевикууд эрх мэдлээ баттай тогтоож байхад...Коминтерн дэлхийд хатуу хувьсгал хийж байна. Коммунизм үзэл марш дээр...Сталин Кремльд тогтож байсан. гэвч жирийн ард түмэн яах вэ? Пролетариар яах вэ? Шинэ дэлхийг бий болгох гэж тулалдагсад яах вэ? Хэрэв бид түүхийг харвал....
Кристиан: Тэд хэн нэгнийг шарж байна, Поп. Та одоо үхлийн бурхны өмнө байна, ноёнтоон
Эр: чимээгүй. Үхэл бол тэмдэглэлт зүйл биш. Хэн байсан нь хамаагүй.
Элис: тэр саяхан үхчихлээ. Түүнийг Вэйн Фишэр гэдэг. тэр 32 настай, бас тэр нэг эмэгтэйг алхаар цохиж алсан. Түүний сүүлийн зоог шарсан хавирга байсан. Тэр цаазын ял сонсоод 3н жил болж байгаа. Түүний сүүлийн үг “ Там руугаа тонил.”
Хүү: чи яаж мэдэж байгаа юм?
Элис: Зүгээр л толгойд минь орж ирсэн юм
Эм: за, одоо орондоо орох боллоо хүүхдүүдээ. Орондоо орохоосоо өмнө шүдээ угаагаарай.
Тв: бас түүх үргэлж давтагддаг, нөхдүүд минь. Тэдний өнгөрсөнд үлдсэн сүнс удахгүй бидний ирээдүй болно. Хэрэв бид тэдэнтэй нүүр тулахгүй бол...
Эм: Элис, би чамд тоглоомнуудаа хураа гэж хэлсэн шүү дээ. Чи үгэнд минь орсонгүй.
Элис: би энийг би хийгээгүй ээ.
Эм: Тэгээд хэн байсан гэж? Кристиан, хаалгаа түр хаачих. Чи надад хэлж болноо.
Элис: Нэг жаахан хүү байсан. Тэр энд маш удаан амьдарч байгаа. Тэр бидний тоглоомоор тоглох дуртай. Би тангаргалж байна.
Эм: би итгэж байнаа. Итгэж байна. Чи маш онцгой бэлгээр ивээгдсэн. чи бол онцгой. Зарим хүмүүс онцгой нэгнээс айдаг юм. Аав чинь тэр хүмүүсийн нэг. Тэр чиний чадварыг ойлгож чадахгүй. Одооноос энэ зөвхөн чи бид 2н дунд үлдэнэ, ойлгов уу?
Элис: ойлголоо.
Эм: орондоо орох цаг боллоо. Сайхан амраарай.
Хүү: гэрлээ битгий унтраагаач, ээжээ.
Эм: би тэнд байж байх болноо, хонгор минь. Хэрэв чи айвал юу хийх ёстой билээ? Яг тийм. Би чамд айвал үүнийг ингэж ашиглаарай гэж өгсөн. Би хаана ч байсан гүйгээд ирэх болно. Харин чи үүнийг хэрэгтэй үед л ашиглана шүү. За юу?
Хүү: За.
Эм: та нартаа хайртай шүү.
Хүү: би ч бас хайртай, ээжээ
Элис: Хайртай шүү, ээжээ.
Тв: Бид бодит атомын бөмбөгдөлтийг харж байна. Зорилгот чиглэл нь хөлөг онгоцны код нэр болох Backseat юм. Радио холбоогоор....
Элис: хөөе
Хүү: яасан?
Элис: чи унтаж байна уу?
Хүү: үгүй ээ.
Элис: чи цахилгаан сандал дээр суух гэж байгаа хүмүүсийн талаар бодож байсан уу?
ХҮү: заримдаа л.
Элис: Тэд үхсэнийхээ дараа хаашаа явдаг бол гэж бодож байсан уу?
Хүү: үгүй ээ. Би тэдний хаашаа явдгыг нь мэднэ.
Элис: тийм гэж үү? Хаашаа?
Хүү: тэд харанхуй руу явдаг.
Элис: Кристиан?
Хүү: чи юу хийгээд байнаа? Элис?
Элис: чи тоглоомнуудыг буулгасан тийм үү?
Хүү: тийм ээ.
Кристиан: миний шүгэл хаана байнаа?
Элис: өнөө хүү шүүгээнд байна. Зүгээр дээ. Бид чамайг гэмтээхгүй. Алив гараад ир.
Кристиан: Элис, боль.
Элис: аливээ гараад ир.
Хүү: би шүүгээн дотор байна.
Тв: Хүмүүс өшөөгөө авч байна.
Эм: Жералд, Жералд, хэрэггүй ээ.
Эр: чи юу хийсэн бэ, Элис? Гараа ханан дээр тавь.
Эм: түүнийг зүгээр орхи.
Эр: Чимээгүй бай, Одри. Чи сүнс харсан уу?
Эм: Жералд больж үз.
Элис: тийм ээ.
Эр: би чамайг өвтөгмөөргүй байна, охин минь. Зүгээр л үгүй гэж хэл. Тэгж хэлэхэд л болно. Би чамаас ахиад асууя. Чи сүнс харсан уу?
Элис: тийм ээ, би харсан. Тэд энэ байшингийн өнцөг булан бүрт байгаа. Тэд хаа сайгүй байгаа.
Эм: чи ингэх шаардлагагүй. Гуйя. Тэр чинь жаахан охин шүү дээ, Жералд, гуйя.
Элис: үгүй ээ, үгүй ээ, ааваа. Үгүй ээ, үгүй ээ
Эм: үгүй ээ, үгүй, үгүй. Оронд нь намайг зод, намайг ав, гуйя.
Элис: туслаарай.
Эм: гуйя, гуйя, гуйя. Жералд, болиоч дээ. Гуйя, хонгор минь, одоо хангалттай.
Эр: хэрэггүй, боль.
Эм: гуйя, битгий ингээч, үгүй ээ.
Эр: түүнийг яаж шийтгэхийг надад битгий за. Би амьдрахын тулд бусдыг шийтгэж ирсэн.
Элис: гуйя, гуйя, тэнд л биш. Үгүй ээ, үгүй ээ, үгүй. Битгий, ааваа. Би тийшээ ормооргүй байна. Ийшээ ормооргүй байна. Битгий ингээч, ааваа. Ааваа, намайг гаргаач, ааваа гуйя.
Эр: чи миний дүрмийг дагаж дээвэр доор унтаж болно эсвэл чи дүрмийг минь зөрчиж шалан доор унтаж болно.
Элис: намайг энд битгий үлдээгээч, ааваа. Ааваа, гуйя. Ааваа, эргээд ирээч. Би энд ганцаараа баймааргүй байна. Ааваа, гуйж байна.
Охин: Чи харанхуйгаас айгаа юу?
Элис:хэн бэ? Тэнд хэн байна?
Охин: айх хэрэггүй дээ. Би гэрэл гаргаж чадна.
Элис: чи хэн бэ?
Охин: Чи яагаад энд байгаа юм бэ?
Элис: аав намайг ийш нь хийчихсэн.
Охин: аав чинь чамд их муу хандсан бололтой. Энэ хаалгийг нээ. Тэнд маш их гэрэлтэй байх болно. Алив ээ, нээгээрэй. түлхүүр нь яг тэнд өлгөөтэй байгаа. Цагаа ашигла. Би хүлээж чаднаа. Чи л зөвхөн энэ хаалгийг онгойлгож чадах хүн. Чи бодож байгаагаасаа ч илүү хүчтэй. Энэ хаалгуудыг онгойлгоход чамайг надад туслаасай гэж хүсч байна.
Тв: Билл яст мэлхий бидэнд юу хийснийг бүү март, бүгд...учир нь бид ижил зүйл хийж магадгүй. Бүх зүйл ийм л байна, нөхөдөө. Нугас ба бүрхэвч. Энэ бол иргэний хамгаалалтын албан ёсны кино....Холбооны иргэдийн байгууллагуудтай хамтран үйлдвэрлэсэн....
Эм: Элис? Элис?
Эр: Одри, Одри! Одри! Үгүй ээ, үгүй, Одри, Одри, үгүй ээ. Үгүй үгүй үгүй. Үгүй ээ, Одри.
Элис: намайг уучлаарай.
Эр: үгүй ээ
Бичиг: надад түлхүүрийг өг?
Элис: Өглөөний мэнд. Тэр зүүднүүд эргээд ирсэн, Уоррен. Зүгээр нэг явчихгүй бололтой, тийм үү? Орондоо өглөөний цайгаа уувал яаж байна? Тэгэж ч бодсон юмаа. Чи хөгширчээ, Уоррен. Бид 2уулаа.
Спекс: би өнгөрсөн хэдэн 7 хоногт сүмийн бичлэгийг ажиглалаа. Бид нэг зүйлийг орхигдуулчхаж. Энд нэг зүйл хөдөлж байна. Хардаа.
Элис: энэ чинь хогны бөөгнөрөл байна.
Спекс: хог өрөөгөөр алхдаггүй юм.
Такер: Анхаараарай. Шөнөжин унтахгүй байсны минь үр дүн. Гэрэлнүүд. Яг тийм найзууд минь. Энэ дуу мэдрэгчтэй. Ахиж уйтгартай унтраалга хайж харанхуйд олох гэж тэмтчиж, хуруугаараа унтраалга дарах шаардлагагүй.
Спекс: тэр ч өмнө нь том асуудал байсан шүү, тийм биз?
Такер: Харанхуйд хэцүүхэн ажиллаж байснаас, найз минь. би гэрэлд ажиллахыг илүүд үзэх байсан. Гэрэл? Гэрэл. Муу мэдрэгч.
Элис: Байгалийн гэрэл орчинд сайн нөлөөтэй шүү дээ. Виола. Би та нарыг энд үлдсэнд их баяртай байна л даа. Гэхдээ эвдрээгүй байгаа зүйлсийг засах гэж оролдох хэрэггүй.
Спекс: Сүнс судлаачид байна. Тийм ээ, тэр мөн. Элис.
Элис: Элис сонсож байна.
Эр: сайн байна уу? Намайг Тед Гарза гэдэг.
Элис: танилцсандаа таатай байна ноён Гарза
Эр: тийм ээ, надад асуудал гараад байна. Манай гэрт нэг зүйл болоод байна...хүмүүс хэлэхдээ таныг иймэрхүү зүйлсэд сайн гэсэн л дээ.
Элис: би зарим зүйлсийг мэднээ.
Эр: тийм ээ, тэгэхээр, та ирээд харж болох болов уу? Надад..надад тусламж хэрэгтэй байна, гуйя.
Элис: таны хаягийг мэдэж болох уу?
Эр: 414, Applertree гудамж, 5н түлхүүр, шинэ мексик,
Элис: Ноён Гарза...би танд тусалж чаддаг ч болоосой. гэхдээ чадахгүй нь ээ. Үнэхээр уучлаарай. Надтай холбоо барьсанд маш их баярлалаа. Та хоёрыг орноос чинь босгосонд уучлаарай. Өнөөдөр холбоо барьсан тэр залуу..тэр миний өссөн байшинд амьдардаг юм байна. Байшин гэж хэлж байгаа учир нь энэ гэр байгаагүй. Надад тэр газартай холбоотой дурсамж байхгүй. Надад сорви л бий. Та хоёрын мэдэхийг хүсч байгаа энэ онцгой чадварыг аав минь надаас салгахыг хичээсэн юм. Тэгээд...миний ээж..тэр байшинд алагдсан. Тэр миний энэ ертөнцөд авч ирсэн нэг зүйлд алуулсан. Тэр чөтгөр миний хүчийг ашиглахыг хүсч..тэр нь надад байсан хайрладаг бүхнийг өвтгөж байсан. Тийм учраас би Куинны төлөө хийсэн шигээ цааш явахыг хэзээ ч хүсээгүй. Би бүхий л амьдралаа эдгээр зүйлстэй тэмцэж өнгөрөөсөн. Учир нь би тэр үед харсан ээжийнхээ үхсэн төрхийг хэзээ ч мартаж чадахгүй. Тиймээс, би тэр залууд туслах хэрэгтэй. Учир нь би түүний юутай тулгарч байгааг мэднэ.
Спекс: тэгвэл эд зүйлсээ бэлдэж машинд хийгээд маргааш өглөө эрт замдаа гарцгаая.
Элис: энэ удаад бишээ. Энэ бол миний ганцаараа хийх ёстой зүйл.
Такер: бид тантай хамт явах болох нь дээ. Энэ зүйлд 700 доллар зарцуулсан шүү.
Спекс: нэмээд 200 долларыг лого зурганд зарцуулсан.
Элис: Дотогшоо орохоос өмнө...би та хоёрт хувцас авч ирсэн. Зарим нь Жакийнх байгаа юм. Надад маш чухал зүйл шүү.
Тед: би таныг мэдэх юм шиг байна.
Элис: тэгэх хэрэггүй дээ. Би бол Элис.
Тед: сайн уу.
Элис: харин эд бол Спекс бас Такер..миний хамтрагчид.
Такер: тэр бол ахлах харин бид туслахууд.
Тед: юу гэсэн бэ?
Такер: тэр бол ахлах харин бид туслахууд.
Тед: уучлаарай, би..би ойлгосонгүй.
Такер: тийм ээ, мартаж үз.
Тед: та нар орж үзмээр байна уу? Алив,алив. Би та нарыг урих ёстой байсан юм. Ороод ир.
Тв: сайн уу....түрэмгийлэл. бас түүх үргэлж давтагдаж байдаг, нөхөд минь. Өнгөрсөнд үлдсэн тэдний сүнс удахгүй бидний ирээдгүй болох болно. Хэрэв бид үүнтэй нүүр тулахгүй бол...
Элис: чи бидний хуучин зүйлсийг хэвэнд нь үлдээжээ.
Тед: эд энд байж байсан. Их чанартай зүйлс шүү, тийм биз? Эднийг гаргаж хаях ямар ч шалтгаан байгаагүй. Энд танай гэр бүлийн түүх бий шүү дээ. Энэ бол чиний амьдрах газар биш гэж тэд хэлсэн ч би тоогоогүй. Ерөнхийдөө, би нэг жижиг байшинг олж харсан. Би тэдэнд “ энд болсон зүйлсийг хараал идэг.” Гэж хэлээд үүнийг худалдаж авсан. Одоо би тэдний ярианд итгэж байна.
Спекс: та ямар нэг зүйл мэдрэв үү?
Элис: энд маш их зүйл холилдсон байна. Аль нь сайн аль нь мууг ялгаж хэлэх хэцүү юм. Энэ шоронд маш олон хүн үхсэн. Энэ зүйлс хэзээнээс эхэлсэн бэ?
Тед: намайг энд нүүж ирснээс хойш. Эхлээд, бүх зүйлс жижиг зүйлсээс эхэлсэн л дээ. Нэг тиймэрхүү...
Эм: чи онцгой зүйлээр ивээгдсэн. Чи бол онцгой хүүхэд. Энэ зүйлийг зөвхөн бидний дунд үлдээх хэрэгтэй, ойлгосон уу?
Эр: үгүй ээ, үгүй.
Тед: та зүгээр үү?
Элис: тийм ээ, би..би зүгээр. Чиний мэдэрсэн тэдгээр зүйлс хаана илүү их тохиолддог вэ?
Тед: ихэнхдээ нэг өрөөнд. Би цоожтой байлгаж байгаа. Би үүнийг 3 сар нээгээгүй.
Тед: би наадхыг чинь авчихья. надад тусалмаар байна уу? Болж байна. Ахиад жаахан яваарай.
Тед: уучлаарай. Би ийшээ орж чадахгүй. Энэ бүхэн эхлэх үед би хэн нэгний өрөөгөөр холхиж байгааг сонсдог байсан. Хэн нэгэн өөртэйгөө яриад л. Чи эхлээд өөрийгөө галзуурч байна гэж бодно гэхдээ чи үнэхээр сонсоно. Тэгээд өөрийгөө галзуураагүй гэдгээ мэднэ. Эцэст нь нэг өдөр би ийшээ орж ирээд..би “ болиод өгөөч, болиод өгөөч, гуйя боль” гэж хашхирсан. Би үүнд насаараа цуглуулсан хадгаламжаа зарцуулсан. Та надад туслах хэрэгтэй. Та надад туслах хэрэгтэй, гуйя.
Элис: тэр чинь л бидний хийдэг зүйл.
Такер: Камер байвал бид түүний харж байгаа зүйлийг машин дотроос харж болно.
Спекс: бид үүнийг Виннеба-сүнс гэж нэрлэдэг юм. Би тийшээ явсан нь дээр юм шиг байна.
Тед: та үнэхээр энд ганцаараа үлдэх гэж үү?
Элис: миний оршихуй сүнснүүдийг харанхуй булангаас гаргаж ирэх хандлагатай байдаг юм.
Тед: танд энэ хэрэг болох байх.
Элис: баярлалаа.
Тед: сайхан амраарай.
Спекс: биднийг сонсож байна уу, Элис?
Элис: тийм ээ, хэт чанга чимээ гаргахгүй байхыг хичээ.
Спекс: ойлголоо, бид ойлголоо.
Такер: үүнийг ав.
Спекс: энэ юу юм?
Такер: гэрэл.
Спекс: баярлалаа.
Элис: би чамайг үүрд алга болсон гэж бодсон. Ээж минь үүнийг дүүд минь өгч байсан юм. Харин тэр 6 настай байхдаа алга болгочихсон. Одоо аюулгүй ээ.
Такер: Зогс
Спекс: Яасан?
Такер: Буцаарай, зүүн тал руугаа.
Спекс: юу вэ?
Такер: юу ч биш дээ. Би хөл харлаа гэж бодсон юм.
Спекс: хөл өө? Элис, яг урд чинь хэн нэгэн байна. Эмэгтэй хүн бололтой.
Элис: би юу ч харахгүй байна.
Спекс: Элис, болгоомтой байгаарай.
Элис: би чиний харж байгааг олж харахгүй байна.
Спекс: та түүнд хүрэх гэж байна. Болгоомжтой.
Эм: түүнд тусал.
Спекс: Элис, Элис, юу болсон бэ?
Элис: өнөөх шүгэл, тэр шүгэлийг авчихлаа.
Тед: та тэнд юу хийж байсан юм бэ? Таныг унтлагын өрөөнд үлдэнэ гэж бодсон юмсан.
Элис: ямар нэг зүйл намайг тийш нь чиглүүлсэн. Эмэгтэй хүний сүнс байсан. Тэр яагаад “ түүнд тусал” гэж хэлснийг мэдэхгүй ч би тэр сүнсийг өмнө нь харж байсан. Яг энэ байшинд. намайг 16 настай байхад.
Элис: Чи сая сонссон уу?
Кристиан: юуг сонссон уу гэж?
Элис: хэн нэгэн угаалгын өрөөнд байна.
Кристиан: үгүй ээ, тэнд байхгүй.
Элис: би сонссоон. Би очиж харчхаад ирье.
Кристиан: үгүй ээ, Элис хэрэггүй.
Элис: сайн уу? Би энд дүү Кристиантай хамт амьдардаг. Чамайг хэн гэдэг вэ?
Кристиан: болиоч, чи худлаа зохиогоод байна.
Элис: гарч ирээд дүүг минь хараач. Тэр чамайг энд байгаад итгэхгүй байна.
Эр: Кристиан. Чи юу хийж байгаа юм бэ, охин минь?
Элис: угаалгын өрөөнд хэн нэгэн байна.
Эр: энд хэн ч байхгүй байна. Чи ахиад л ингэж байх шив.
Элис: Та намайг үүний төлөө шийтгэж чадахгүй. Би үүнийг хүсээгүй. Би үүнийг гуйгаагүй.
Эр: Хэрэв чи амьдралынхаа туршид нэг зүйлийг хийх бол, Элис..чи гуйх хэрэгтэй.
Элис: өөрийгөө таниар ахиж өвтгүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй.
Кристиан: гуйя. Элис, Элис, Элис битгий яваач
Эр: түүнийг явуулаа. Түүнийг явуул. Тэр түүн шиг нэгнийг хэн ч хайрлаж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Элис: Би тэр өдрөөс хойш эргэж ирээгүй. Өнөө оройдоо хангалттай гэж бодож байна. Бид маргааш ахиад үргэлжлүүлэх болно. Кристиан бид хоёр хүүхэд байхдаа энд их ирдэг байсан. би зүгээр харагдаж байна уу?
Спекс: Тийм ээ, мэдээж.
Эм: за ингээд.
Элис: уучлаарай, би..чи миний мэдэх хэн нэгэнтэй их адилхан харагдлаа.
Эм: тийм гэж үү?
Элис: би бол Элис
Мелисса: Мелисса.
Иможен: Иможен
Элис: та нар эгч дүүс үү?
Мелисса: тийм ээ, эгч дүүс.
Такер: Такер.
Спекс: Спекс, би бол Спекс. Стивен ч болно. Аль нь ч болно. Чиний сонголт.
Такер: Тэр бол ахлах харин бид туслахууд
Мелисса: Өршөөгөөрэй?
Такер: Мартдаа.
Мелисса: та нар энд хэн нэгнийд зочлохоор ирээ юу?
Спекс: хэлэхэд жаахан төвөгтэй л дөө. Үнэндээ жаахан нууц зүйл байгаа юм. Тед Гарзатай холбоотой халдварладаг нөгөө ертөнцийн халдвар. Чи түүнийг мэдэх үү? Тэр эндээс замаар уруудаад байдаг...
Такер: сүнс бас мангасууд.
Спекс: түүний хэлэх гэсэн зүйл бол бид сүнсний ангуучид. Бид 3уулаа.
Такер: яг л цагдаа нар шиг. Гэхдээ бид хүн барьдаггүй.
Спекс: би ч бас хөгжилтэй шүү. Ихэнх үед. Би ч бас хөгжилтэй байж чадна. Юу?
Элис: Ойлголоо, ойлголоо. одоо хангалттай гэж бодож байна, залуусаа.
Спекс: тийм гэж үү?
Элис: би энэ хотод маш олон жилийн өмнө амьдарч байсан юм.
Иможен: сайн зүйл болжээ. Та явж чадаж.
Элис: би өөрийгөө үнэхээр тэнэг харагдуулаа. Бид жаахан...
Мелисса: үгүй ээ, та тэгээгүй. Та нартай танилцах их сайхан байна.
Кристиан: Эрни, ажил ямархуу байна даа?
Мелисса: аав, бид энд байна.
Эр: ямархуу байна даа?
Эр2: их халуун байна уу?
Элис: сайн уу, Кристиан. би тэгтлээ хөгширчхөж үү? Надад ямар нэг зүйл хэлэхгүй юм уу?
Кристиан: надад чамд хэлэх зүйл байхгүй. Охидоо, алив явцгаая. Алив.
Мелисса: бид сая л ирсэн шдээ.
Элис: намайг сонс. Би..би одоо ч чиний эгч..бас...
Кристиан: Хэрэв би ямар нэг зүйлийг сонгох хэрэгтэй бол тэр нь утга илэрхийлэх ёстой. харин би тэгээгүй.
Элис: Кристиан, гуйя. Чамайг намайг сонсоосой гэж хүсч байна. Би ийм зүйлс болно гэж мэдээгүй байсан
Кристиан: би чамайг ирээдүйг хардаг гэж бодсон.
Мелисса: тэр үнэхээр таны эгч юм уу?
Кристиан: үгүй ээ, тэр биш. Алив
Элис: тийм ээ, тийм. Би түүний эгч.
Кристиан: намайг сонс, одоо намайг сонс. Биднийг бага байхад чи намайг айдаст автуулсан. Чи намайг тэр улаан хаалганы цаана байдаг мангасын яриагаар үхтэл минь айлгасан. Тэгээд чи тэр хаалгыг нээчхээд явчихсан. Чи намайг орхисон. Чи намайг жинхэнэ мангастай хамт хаясан. Бидний аавтай. Сонс, би чамд муу зүйл хүсээгүй. Гэхдээ биднээс хол бай, Элис. Биднээс хол байж үз.
Элис: Кристиан, Кристиан. Би энд эргэж ирсэн нь алдаа байж.
Спекс: үгүй ээ, тийм биш. Та хүмүүст тусалдаг. Таны хийдэг зүйл шүү дээ, санаж байна уу?
Мелисса: Элис, намайг уучлаарай. тэр заримдаа их ойлгомжгүй байдаг юм.
Элис: юутай хамт өссөнийг нь мэдэх учраас маш ойлгомжтой байна.
Мелисса: аав бидэнд хүүхэд үеийн дурсамжаа ярьж байгаагүй. Би зураг ч олж харж байгаагүй. Тэр таны талбаар бидэнд юу ч хэлээгүй.
Элис: би түүнийг ганцааранг нь үлдээсэн. Би тэгэх хэрэггүй байсан юм.
Мелисса: тэр маш сайн аав шүү. Та мэднэ дээ. Би түүнд их хайртай.
Элис: энэ намайг ямар их жаргалтай болгож байгааг чи гадарлах ч үгүй дээ, хонгор минь. Такер?
Такер: надтай хуваалцаач, за?
Элис: Чамд бидний бичлэгнээс авсан зургаад байгаа юу?
Такер: тийм ээ, надад байгаа.
Элис: нааш нь аваад ир.
Такер: Эмэгчингүүдэд идүүлэх, тийм учраас би...
Элис: Такер? Такер? Надад чи хэрэгтэй байна.
Такер: за.
Элис: алив ээ.
Спекс: энд байна.
Элис: энэ, чи үүнийг аавдаа өгөөд..энэ зураг өчигдөр бидний хуучин унтлагын өрөөнд авагдсан гэж хэлээрэй. Тэр үүнийг хараад их гайхах байхдаа.
Мелисса: би тантай уулзсандаа их баяртай байна. За.
Спекс: шалгаж байна 1,2 намайг сонсож байна уу, залуусаа? Үгүй юу?
Элис: би өнгөрсөн шөнө энийг анзаарлаа. Би учрыг нь гаргахгүй байсан юм. Харин Кристиан надад би бага байхдаа улаан хаалга харж байсныг сануулчихлаа. Түүгээр гарч ирж ээжийг минь алсан тэр зүйл.
Такер: би ойлгохгүй байна. Улаан хаалга бол улаан хаалга. Бүгд үүнийг харж чадна.
Элис: үгүй ээ, энэ шууд утгаараа хаалга биш. Энэ бол метафизик зүйл. Би Куинн Браннерийг олохоор гүн рүү явсныг санаж байна уу? Би улаан хаалгатай таарсан. Тэгээд би..түүгээр дамжуулан гүн рүү явж хүрсэн. Хэрэв би энэ бүхний учрыг олчихвол, энэ байшинд тохиолдоод байгаа зүйлсийг зогсоож чадна гэж бодож байна.
Такер: энэ тус болох бололтой.
Элис: би өнгөрсөн шөнө чамтай ярьсан. Чи энд байна уу? Намайг сонсож байна уу? Чи надаас нэг зүйл авсан. Яагаад? Яагаад чи “ түүнд тусал” гэсэн юм бэ? Хэнд туслах юм?
Такер: ийшээ яваарай.
Элис: энэ чи юу? Тийм бол 1 удаа, үгүй бол 2 удаа шүгэлд. Чи өнгөрсөн шөнө байсан эмэгтэй мөн үү? Энэ байшинд байгаа ямар нэг зүйл Тед Гарзаг өвтгөх гэж оролдож байна уу? Чи тэр зүйл нь үү? Надад харуулахыг хүссэн ямар нэг зүйл байна уу? Харуулахыг хүссэн зүйл чинь энэ хананы цаана байгаа юу? Түлхүүр.
Спекс: зогс, залуу минь, зогс. Ас, хүлээ, ас.
Такер: хүлээ
Элис: баярлалаа. Надад юу харуулахыг хүссэн юм?
Эм: түүнд тусал
Эм2: надад туслаач.
Такер: энэ сүнс биш байна.
Элис: бурхан минь, бурхан минь.
Такер: би гинжийг тасалья.
Тед: үгүй ээ, чи тэгэхгүй. Холд. Түүнээс хол бай. Би танаас сүнснүүдээс салгаж өгөхийг гуйсан. Тэднээс салахад надад тусал. Надад тусал. Та нар яагаад энд ирчихсэн байгаа юм? Яагаад?
Элис: тэр сүнс биднийг ийшээ чиглүүлсэн.
Тед: тэр миний толгойд байна. Тэр миний толгойд байна. Энэ нөгөө найз чинь уу? Нөгөө найз чинь байна. Чи тэнд байна уу, Спекс? Спекс
Спекс: юу?
Эр: Түүний нэрийг Мара Женнингс гэдэг. Тэр эндээс 10 милийн зайд байдаг хотод сувилагч хийдэг. 4 сарын хугацаанд алга болсон гэж тэмдэглүүлсэн.
Эр: хөл доорхоо хараарай.
Эр: та нар хэдэн өдөр мэдүүлэг өгч чадах уу?
Элис: тийм ээ, бид очих болно.
Эр: би та бүгдээс бүгдэнгээс чинь мэдүүлэг авах болноо.
Элис: энэ хорвоо дээр амьд чөтгөрүүд маш их байдаг. Харин чи тэдний нэгийг зогсоолоо.
Спекс: баярлалаа, Элис.
Мелисса: ааваа, энэ чинь солиорол.
Кристиан: энэ бол миний хийх ёстой зүйл. Би тэрийг олох хэрэгтэй. Тэр бяцхан шүгэл, бяцхан мөнгөн шүгэл.
Элис: сонсооч, би нөгөө ертөнцтэй холбоотой хүн. Сүнснүүд хүмүүсийг бодит ертөнцөд муу зүйл хийхэд нөлөөлдөг чаддаг. Зарим хүмүүс надаас тусламж гуйж ирдэг юм. Гэхдээ танд энэ хачин байх. Миний хувьд энэ бол миний ажил. Энэ удаагийнх их өөр байсан. тэр аймшигт байшин минийх байсан юм.
Мелисса: энд байхгүй байна. Би аавыг харчхаад ирье.
Эр: яагаад Гарза таныг уривал Мараг олох эрсдэлтэйг мэдсээр байж үүнийг хийсэн юм бэ?
Элис: тэр хий зүйлс илүү аймшигтай байсан байх магадлалтай. Магадгүй түүний дотоод айдас, түүнийг баригдах вий гэх айдсаас илүү байсан байх.
Эр: эсвэл тэр баригдахыг хүссэн байх.
Эр: яасан, юу байсан бэ?
Элис: намайг уучлаарай. би нэг зүйл хараад. Болсон зүйлсээс үүдэлтэй шок бололтой. Танд өөр хэрэгтэй зүйл байна уу?
Эр: үгүй ээ.
Элис: баярлалаа.
Кристиан: Мелисса?
Мелисса: аав?
Кристиан: буугаад ир, хонгор минь. Би шүглийг олчихлоо.
Мелисса: аав?
Кристиан: чи энд юу хийж байгаа юм бэ?
Элис: чи түүнийг олж чадаагүй, тийм үү?
Кристиан: түүнд юу тохиолдсон юм? Тэр хаана байна?
Иможен: бид хаа сайгүй хайсан.
Элис: яг ч тийм биш ээ.
Кристиан: өө, бурхан минь, үгүй ээ. Иможен, түргэн тусламж дуудаарай. Түргэл.
Иможен: та түүний хаана байгааг яаж мэдсэн юм бэ? Түүнд юу болчихвоо?
Элис: энэ байшинд байгаа нэг муу зүйлийг би энэ ертөнцөд аваад ирсэн. Тэр зүйл Тед Резаг тийм зүйл хийлгэсэн гэж бодож байна. Бас тэр эгчийн чинь сүнсийг авчихсан. Харин би өнөө орой үүнийг олж мэдэж бас эцэслэх болно.
Иможен: би ч бас харж чаддаг. Би жаахан охин байхдаа, унтаж байсан ч орноосоо хөөрөөд, хуучин хөршийнхөө гэрт ирчихсэн. Тэгээд тэр надад энэ газрыг орхиж өөр тийшээ явах гэж байгаагаа хэлсэн. Аав минь түүнийг өнгөрсөн шөнө нь нас барсныг хэлсэн юм. Би түүнд би мэдэж байсан гэж хэлсэн. Тэр үүнийг сонсоод баяртай байгаагүй.
Кристиан: Иможен, явцгаая. Алив, хонгор минь.
Иможен: үгүй ээ. Би...би үлдэнэ. Зүгээр л надад итгэ, за юу?
Элис: алив, залуусаа, өөрсдийн зүйлээ аваад дотогшоо оруулаад тэгээд эхэлцгээе.
Такер: новш гэж.
Элис: би энэ байшинд байгаа бүх сүнсний анхаарлыг татах болно. Надад Гарза-д чухал байсан зүйлс хэрэгтэй байна. Спекс, дээшээ гар. Тэнд түүний чухалчлан атгаж байсан Библи байгаа. Кинг Жамесийн улаан хувилбар нь бий. Чи тэрийг олох хэрэгтэй байна. Иможентой хамт яв.
Спекс: ойлголоо.
Элис: түүнийг хараанаасаа битгий алдчихаарай.
Спекс: тэгэхгүй ээ.
Элис: Такер бид 2 доод нуувч руу явлаа.
Таклер: би үхлийн өрөө рүү явж, тэр библийн төлөө хөөрхөн охинтой явлаа гэж үү? Шударга бус байна шүү.
Элис: чи бол тэр доор очиход миний итгэж болох ганц хүн.
Таклер: намайг хуурах хэрэггүй шүү, хатагтай.
Иможен: та нар яагаад ингэж хувцасласан юм бэ?
Спекс: энэ Элисийн санаа байсан. тэр бидэнд өгсөн юм. Үгүй ээ, миний хувцаслалт ихэнхдээ хар байдаг. Жаахан хачин л даа.
Иможен: яасан бэ?
Спекс: хөгшөөн. Энэ их эртнийх. Их үнэ цэнэтэй эд шүү.
Иможен: тоглох хэрэггүй, бид хурдан олох хэрэгтэй.
Спекс: би зүгээр хэлж байна. Хоббитой байх хэрэгтэй
Иможен: би хэлсэн шүү.
Спекс: үргэлж ажиллаж болохгүй. Зугаатай байх хэрэгтэй. Болзоонд ч явах хэрэгтэй. Чи тиймэрхүү зүйл хийх хэрэгтэй.
Элис: энд ямар нэг зүйл байна. Би мэдэрч байна. Тэр намайг үүнийг авахыг хүсч байна. Үүнийг хийх хэрэгтэй.
Такер: холдож бай.
Элис: ойлголоо, эрхэмээ.
Эр: унтах цаг боллоо.
Элис: Би энэ алхааг мэднээ.
Эр: энэ чамд унтахад чинь тусална.
Эм: ахиж битгий уулгаач дээ. Гуйя, намайг явуулаач дээ, гуйж байна.
Эр: ингээд боллоо.
Эм: гуйя, намайг явуулаач дээ. Би хэнд ч хэлэхгүй гэж амалж байна. Гуйя намайг...
Элис: чи сая сонссон уу?
Кристиан: юуг сонссон уу гэж?
Элис: миний дүү чамайг энд байгаад итгэхгүй байна.
Эр: Кристиан
Элис: угаалгын өрөөнд хэн нэгэн байна.
Эр: тэнд хэн ч алга.
Элис: та намайг үүний төлөө шийтгэж чадахгүй. Би ийм байхыг хүсээгүй.
Эр: баяртай, Анна.
Элис: тэр үхээгүй байж. Аав минь Газрагийн хийсэнтэй яг ижил зүйл хийсэн байна. Энэ байшинд олон жилийн өмнө харсан тэр эмэгтэй...амьд байж. Би түүнд тусалж чадах байж. Би түүнийг алуулчихсан байна.
Элис: энэ зүйлийг холдуулдаа.
Такер: ойлголоо.
Элис: түүний үхэл миний буруу байсан. түүнийг аавын минь аваачсан байгаа газраас чөлөөлөх хүртэл тэр харанхуйд гацна. Төөрнө. Би тийшээ орноо.
Такер: холдож бай. За явдаа.
Элис: би зүгээрээ. Намайг уучлаарай Анна. Би аварч чадсангүй. Өө бурхан минь.
Такер: та хаачих нь вэ? Элис, Элис, Элис.
Элис: Чи ганцаараа биш байсан Анна.
Эр: Одри,
Эм: Элис
Эр: Одри Одри.
Эм: Элис
Эр: Одри, Одри.
Элис: Элис
Охин: би хаана байнаа?
Элис: чи онцгой газарт байна. Сүнснүүдийн байдаг газарт.
Охин: та хэн бэ?
Элис: би бол найз.
Охин: би энд баймааргүй байна. Би сүнснүүдийн явдаг газар луу явмааргүй байна.
Элис: Элис, аав чинь юу гэж ч хэлсэн бай чи хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй. Өөрийн чадвараасаа хэзээ ч битгий ай.
Охин: аав над руу орилж байхдаа тэгэхийг хүсээгүй. Тэр айсан байсан...түлхүүртэй залуугаас. Тэр энэ бүхнийг удирдаж байгаа. Тэр энэ бүх хаалгийг нээсэн.
Элис: тэр бүх улаан хаалгийг нээсэн гэж үү?
Охин: тийм ээ. Түлхүүртэй залуу намайг бодож байгаагаасаа ч хүчтэй гэж хэлсэн. Тэр бүх хаалгыг онгойлгоход миний тусламж хэрэгтэй байна гэсэн. Тэр намайг авахын тулд юуг ч хийх болно. Тэр таны ард зогсож байна.
Элис: Үгүй ээ. Энэ газрыг орхи.
Такер: Элис, сэрээрэй. Элис, Спекс. Надад тусламж хэрэгтэй байна.
Спекс: алив ийшээ, толгойг нь болгоомжтой. Тэр нөгөө талд байна.
Такер: хэн нэгэн тийшээ очиж түүнд туслах хэрэгтэй.
Спекс: тийм ээ, хэн үүнийг хийх үү? Би тэгж чадахгүй. Чи чадах уу?
Такер: би тэгж хэл....
Иможен: би хийж чадна. Би түүнд тусалж чадна.
Спекс: би өмнө нь хэзээ ч хэн нэгнийг ховсдож байгаагүй.
Иможен: би ч ховсдуулж байгаагүй.
Спекс: тэгэхээр, чи намайг буруу хийсэн ч анзаарахгүй, тийм үү? За, жаахан бие халаалт хийе. Би эхлээд..хуруугаа үүн дээр тавина. E.T. Иможен. Үнэндээ их дажгүй юм. Ийшээ хараарай. Тэгээд анхаарлаа төвлөрүүдээд биеэ сул тавь. Бие чинь усаар бүтэж, чи далай болсон юм шиг төсөөл.
Такер: наадах чинь утгагүй юм.
Спекс: юу?
Таклер: тэр усаар бүтсэн, тэгээд тэр далайд байгаа. Тэгтэл тэр далай болчихлоо.
Спекс: чи нэг оролдоод үзэх үү?
Такер: баярлалаа.
Спекс: би энд байж байя.
Таклер: туршилтанд битгий хүр.
Спекс: би тэгэхгүй ээ.
Такер: Холдож үз. Нүдээ ань. Энэ чимээг сонс. Үүн дээр төвлөр. Би 5аас уруудуулж тоолно. Би тоолж эхлээд 1 дээр ирэх үед чи ховсдуулсан байх болно. 5,4,3,2,1. Намайг сонсож байвал толгойгоо дохиорой. Намайг “одоо” гэж хэлэх үед чи нүдээ нээх болно. Тэгээд чи нөгөө талд очсон байна. Одоо
Эм: Тийшээ очмоор байна уу? Би чамд тусалья.
Иможен: улаан хаалга.
Спекс: улаан хаалга. Энэ нөгөө Элисийн ярьсан улаан хаалга байх.
Эм: энэ тэр газар. Би тийшээ орж чадахгүй. Хэрэв тэр намайг олчихвол, тэр.. тэр намайг ахиад барьчихна. Надад итгэ, чи хайж байгаа зүйлээ тэндээс олох болно.
Эр: би хүлээн зөвшөөрч байна.
Эр2: амаа тат.
Эр: тийм ээ, зөв.
Иможен: Элис?
Эм: түлхүүр алга болчихлоо.
Эр: чи ахиад олж ирэх болнодоо.
Охин: чи цахилгаан сандал руу явдаг хүмүүсийн талаар боддог уу?
Хүү: заримдаа л
Охин: чи тэднийг хаашаа явдаг бол гэж гайхаж байна уу?
Хүү: одоо чиний ээлж.
Эр: болгоомжтой бай.
Тв: үргэлж давтагддаг, нөхөд минь. Өнгөрсөнд үлдсэн тэдний сүнс...хэрэв бид үүнтэй нүүр тулж чадахгүй бол.
Эр: хэрэв чи амьдралынхаа турш нэг зүйл хийх бол, Элис, тэр нь гуйх.
Элис: үгүй , үгүй ээ, ааваа. Тэд энэ байшингийн өнцөг булан бүрт байгаа. Хаа сайгүй.
Эр: тэр өөр шиг нь нэгнийг хэн ч хайрлахгүй гэдгийг мэдэх хэрэгтэй.
Элис: боль, ааваа, битгий.
Охин: Гуйя, ааваа битгий л дээ. Үгүй ээ, ааваа, битгий, боль. Боль гуйя гуйж байна. Боль, үгүй ээ, үгүй. Үгүй ээ, ааваа.
Эм: зарим хүмүүс онцгой хүмүүсээс айдаг юм. Аав чинь тэр хүмүүсийн нэг.
Элис: би ахиж таниар өөрийгөө өвтгүүлэхгүй.
Эр: чи сүнс харсан уу? Үгүй л гээд хэлчих. Тэгэхэд л бүх зүйл болно.
Элис: та намайг үүний төлөө шийтгэж чадахгүй. Би ийм байхыг хүсээгүй. Би ийм байхыг гуйгаагүй.
Эр: чи ээжийгээ алсан.
Иможен: Элис, Элис. Элис
Тед: тэр миний толгойд байна. Тэр миний толгойд байна.
Элис: аав минь Гарзагийн хийсэнтэй ижил зүйл хийж.
Элис: аав минь чиний утсан хүүхэлдэй байж. Би чамайг ахиж үзэн ядалтаар хооллохгүй, муу чөтгөр. Чи өлсөж үхэх болно.
Иможен: Элис.
Элис: үгүй ээ. Түүнийг орхи. Хэрэв чи хэн нэгнийг авмаар байвал намайг ав. Тэднийг явуул.
Эм: Одоо харж байна уу?
Кристиан: хонгор минь, хонгор минь. Сувилагчаа, сувилагчаа. Наашаа ирээрэй.
Иможен: Мелисса.
Эм: 1,2,3,4
Эр: намайг уучлаарай.
Элис: үгүй ээ, үгүй. Үгүй ээ.
Иможен: Элис.
Эм: миний охиноос гараа тат.
Иможен: үгүй, үгүй, үгүй, Элис, тэр гэмтчихсэн байна
Элис: бие рүүгээ эргээд ор, яваарай.
Кристиан: охин минь.
Мелисса: ааваа, Элис, тэр намайг аварсан.
Элис: Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
Эм: би хэдийн мэдэж байгаа, охин минь. Хүмүүст тусалж байгаарай.
Элис: гэртээ харьдаа.
Спекс: Иможен сэрээрэй. Чи зүгээр үү?
Иможен: тийм ээ, би зүгээр.
Элис: надаас тийм амар сална гэж байхгүй шүү. Эмнэлэг рүү.
Эр: Сувилагч нар яаралтай ирнэ үү.
Кристиан: хөөе, хонгор минь.
Иможен: сайн уу.
Мелисса: сайн уу? Би зүгээр дээ.
Иможен. Өө бурхан минь. Сайн уу.
Элис: би энийг чинийх гэж бодож байна. Чиний зөв байсан, Кристиан. Би хараагдсан. Чөтгөрүүд намайг үргэлж дагадаг. Гэхдээ би тэдэнд хүсч байгаа зүйлийг нь өгөхийг хүсэхгүй байна. Айдас бас өвдөлт тэднийг хооллодог.
Кристиан: би чамайг чимээгүй байлгахыг оролдсоноороо тэднийг хооллож байж. Чи намайг уучлах уу?
Элис: би чамайг орхиж явах ёсгүй байсан юм.
Иможен: баярлалаа.
Спекс: тийм ээ.
Такер: Мелисса...чи энийг идэх үү?
Мелисса: чи ид дээ.
Элис: юу гээч, би үргэлж өөрийгөө үхэхээс айдаг гэж боддог байлаа. Гэхдээ би одоо айгаагүй гэдгээ мэдлээ. Би ахиад жинхэнэ гэр бүлтэй болохоосоо өмнө үхэхээс айдаг байсан. одоо би гэр бүлтэй боллоо.
Такер: новш гэж.
Спекс: энд машинаа тавих хэрэггүй гэж хэлсэн биз дээ. Зүгээр л хэлж байна. Би хэлж байна.
Элис: найзыгаа сонсож байгаарай.
Такер: тэр найз охинтой болж, би торгуулийн хуудас авлаа.
Элис: би буу унаж байна.
Спекс: торгуулийн хуудсаа аргалахын тулд ийшээ ахиж ирэх хэрэгтэй.
Элис: Далтон
Эм: өнөөдөр аймшигтай байлаа. юу ч өөрчлөгдөхгүй байх вий гэхээс айж байна.
Эр: зүгээр болноо. Би амлаж байна. Жаахан хугацаа л өгчих.
Элис: Далтон. байна уу?
Эм: Орой залгаж байгаад уучлаарай. намайг Лоррейн гэдэг. Та манай гэр бүлд өмнө нь тусалж байсан. миний хүүг жаахан хүү байхад. Одоо ач хүүд минь яг ижил зүйл тохиолдоод байна.
Элис: Далтон.
Эм: та яаж түүний нэрийг мэдэж байгаа юм бэ?
Элис: энэ миний хийдэг зүйл. Жошд намайг өглөө очно гэж хэлээрэй.
Эм: баярлалаа.
Элис: сайхан амраарай.
Эм: сайхан амраарай.
Back to episodes Go home