/Жэймс Ваны бүтээл/
/Ламбертын оршин суух газар 1986 он/
Эл (залуу)- Сайн байна уу. Би Элиз байна. Та Лорайн мөн үү?
Ло (залуу)- Тийм ээ. Танилцахад таатай байна. Орой болсон хойно дуудсанд уучлаарай. Өдөржингөө ажилтай завгүй байлаа.
Эл(залуу)- Санаа зоволтгүй дээ. Би угаасаа ихэвчлэн шөнийн цагаар ажиллах шаардлагатай болдог юм.
Ло(залуу)- Орооч.
Эл(залуу)- Баярлалаа. Сайн уу, Карл.
Ка (залуу)- Элиз, ирсэнд баярлалаа. Аргагүй байдалд ороод чам руу залгалаа.
Эл(залуу)- Би ойлгож байна аа. Асуудлыг надад нялзаахгүй л бол нэг л болохгүй байсан биз дээ? Тоглож байна шүү дээ. Чамд туслалгүй яахав дээ, Карл.
Ло(залуу)- Та кофе эсвэл цай уух уу?
Эл(залуу)- Үгүй дээ, баярлалаа. Болно гэвэл шууд ажилдаа ормоор байна. Карл утсаар ярихдаа хэлсэн, танай хүүд нөлөөлсөн гэсэн байх аа?
Ло(залуу)- Тийм ээ, зөв. Манай хүү Жошид.
Ка(залуу)- Нэг юм хүүг нь дагаад байгаа. Тэрэнд харуулаач. Би сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ, эмнэлгийн бүртгэл бүгдийг нь шалгасан. Эв эрүүл хүүхэд байналээ. Тэгээд тэр зурагнуудыг харсан.
Ло(залуу)- 6 долоо хоногийн өмнөөс шинж тэмдэгүүд нь илэрч эхэлсэн. Эхлээд бол камер маань эвдэрчихэж л гэж бодсон гэхдээ үгүй байна лээ.
Ка(залуу)- Хүүтэй ярилцаад асууж үзэхэд юу ч хэлээгүй. Бүр айчихсан байна лээ. Би ч гэсэн айж байна. Энэ байшинд ямар нэг юм байна. Мэдрэгдээд байна. Намайг энд байлгахыг хүсэхгүй байна.
Эл(залуу)- Хүүтэй чинь уулзаж болох уу? Сайн уу, Жош. Намайг Элиз гэдэг. Би чамаас хэдэн асуулт асуувал зүгээр үү? Чи энэ байшинд амьдрах дуртай байгаа юу?
Жо (бага)- Тийм л гэж бодож байна.
Эл(залуу)- Энд чиний насны үеийн хүүхдүүд зөндөө байдаг уу?
Жо (бага)- Цөөхөн байдаг. Яг хажуугийн байшинд нэг хүүхэд байгаа.
Эл(залуу)- Болж байна шүү дээ. Тэгвэл энэ байшинд амьдрахад чамд таалагддаггүй юм байгаа юу?
Жо(бага)- Заримдаа хар дарж зүүдэлдэг.
Эл(залуу)- Юуны тухай хар дардаг вэ? Би чамтай нэг зүйлийг туршиж үзмээр байна, Жош. Өвдөхгүй гэдгийг нь амлаж байна. Зүгээр л тайван суугаарай. Цагийн зүүний чимээг сонс. Яг энэ дээр л анхаарлаа хандуулаад бусад бүх чимээг март. Яг л нойрсох гэж байгаа юм шиг мэдрэмжтэйгээр. Одоо бид хамтдаа чиний зүүдэн дотор байна. Эргэн тойрноо хараарай. Юу харагдаж байна?
Жо(бага)- Би орон дотроо унтаж байгаагаа харж байна.
Эл(залуу)- Өөрийнхөө өрөөнд унтаж байна уу?
Жо(бага)- Үгүй ээ. Нэг харанхуй газар. Энд байнга ийм харанхуй байдаг.
Эл(залуу)- Чи ганцаараа байна уу?
Жо(бага)- Үгүй ээ. Тэр энд байна.
Эл(залуу)- Тэр гэж хэнийг хэлж байгаам?
Жо(бага)- Тэр өөрийгөө миний найз гэж байна. Шөнө болгон зүүдэнд минь орж ирдэг.
Эл(залуу)- Тэр яг одоо хаана зогсож байна? Бидэнтэй цуг энэ байшин дотор байна уу? Би тэрэнтэй ярилцаж үзмээр байна. За, одоо хоёулаа нэг тоглоом тоглоё, Жош. Ойр эсвэл Хол гэдэг нэртэй тоглоом. Би байшин дотуур алхана, чи тэр үед надад ойртож байна уу эсвэл холдож байна уу хэлж өгөөрэй.
Жо(бага)- Холдож байна. Ойртож байна. Ойртсоор байна. Холдож байна. Ойртож байна. Маш ойр байна. Маш ойрхон байна. Наанаасаа холдоорой.
Эл(залуу)- Чи хэн бэ? Юу хүсээд байгаа юм?
Ло(залуу)- Юу болсон бэ?
Эл(залуу)- Би хүүг дагаад байгаа зүйлийг харлаа. Муу зүйл байна. Шимэгч байна. Би өмнө нь хэзээ ч ийм хор хөнөөлтэй оршихуйг мэдэрч байсангүй. Хүүгийн чинь биед орохыг хүсч байна. Хатагтай Ламберт, танай хүү ер бусын хүчтэй юм байна. Тэр шөнө унтахдаа өөр ертөнцөөр аялж, хий үзэгдлийг хардаг чадвартай юм байна. Гэтэл одоо сүнснүүдийн нэг нь танай хүүгийн биед орж, буцаж амилахыг хүсч байгаа юм байна.
Ло(залуу)- Бурхан минь. Та зогсоож чадах уу?
Эл(залуу)- Би хүүгийн чинь ой санамжийг арилгаад өгч болно.
Ло(залуу)- Яаж тэгнэ гэсэн үг вэ?
Жо(бага)- Би харуулья.
Ло(залуу)- Хийж чадах бүхнээ хийгээч. Тэрнийг мартуулаад өгөөч.
/Далд/
/2р бүлэг/
/Өнгөрсөн шөнө би өөрийгөө унтаж байхыг харсан./
/Тэгээд би нисээд явчихсан/
Ре- Нэг өглөө Далтон огт нойрноосоо сэрэхгүй байсан юм. Тэрнийг хамгийн сайн гэсэн эмч нар дээр аваачсан ч хэн нь ч юу болсныг хэлж мэдэхгүй байсан. Тэгээд хүүгээ комд орсон чигээр нь гэрт нь авчирсан. Тэр үеээс хойш гэрт маань янз бүрийн юмс үзэгдэх болсон. Тайлбарлах боломжгүй зүйлс. Айсандаа болоод тэндээс нүүхээр шийдсэн юм. Тэгсэн ч зогсоогүй ээ.
се- Тэгээд ямар нэг ер бусын хүч байсан гэж хэлэх гээд байна уу? Талийгаач Элиз Рэйнирийг хэзээ ажилд авахаар дуудсан юм?
Ре- Бид яах учраа олохоо болиод л дуудсан юм.
се- Таны өгсөн мэдүүлэгт, хатагтай Ламберт, өчигдөр орой 10 цагийн үед Элиз танай нөхрийг гипнозд оруулсан гэж байна. Шалтгаан нь гэвэл нөхрийг тань сүнсний ертөнцөд оруулж, улмаар хүүгийн чинь байршлыг олохын тулд…, уучлаарай би өөрийнхөө бичгийг гаргахгүй байна л даа, хүүг чинь тэндээс олж авчрахын тулд хийсэн зан үйлийг нэг хэсэг гэж энд бичсэн байна. Та тэгээд… ийм зүйлд итгэсэн хэрэг үү?
Ре- Итгэхээс өөр арга байгаагүй юм. Тэрний хийсэн болгон бүтэж байсан. Далтон ч сэрсэн.
се- Хүү чинь сэрсний дараа юу болсон юм?
Ре- Жош! Жош, чи хаана байна? Жош!
Жо- Ренэй. Би энд байна. Яасан бэ?
Ло- Ренэй.
Жо- Өө, үгүй байлгүй дээ. Үгүй ээ, үгүй. Элиз. Элиз! Ээж ээ, түргэн тусламж дуудаад Далтоныг аваад гар. Үгүй ээ, үгүй, Элиз. Үгүй байлгүй дээ. Үгүй ээ. Яасан? Яагаад над руу ингэж хараад байгаа юм? Намайг ингэсэн гэж бодоод байгаамуу?
се- Тэрэнд итгэж байна уу?
Ре- Тэр миний нөхөр шүү дээ.
се- Итгэж байна уу л гэж асууж байна.
Ре- Тийм ээ, итгэж байна. Манай нөхөр хүн алж чадах хүн биш.
се- Энэ бол Элизийг нас барахын өмнөхөн дарсан зураг. Энэ зураг дээр байгаа хүн хэн болохыг хэлээд өгөөч.
Ре- Манай байшинд маш олон ойлгомжгүй хачин зүйлс болоод байсан. Би хий үзэгдэл ч харсан.
се- Байз. Энэ зурган дээр байгаа зүйлийг тэгээд сүнс гэх гээд байгаамуу? Би сүнсэнд итгэдэггүй, хатагтай Ламберт. Сүнс байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийг бүр гайхаад байх юм. Элизийн хүзүүн дээрх энэ шарх, хүн л ингэсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр танай нөхрийн ДНК тай таарах эсэхийг би танд мэдэгдье.
Ло- Жессика, бид ирлээ.
Же- Сайн уу.
Фос - Аав!
Жо- Миний хүү.
Фос - Юу хийснийг маань хар даа.
Жо- Юу хийсэн юм?
Фос - Би утас хийсэн, аягаар. Та эндээс сонсоно, харин би энэ талаас нь ярина.
Жо- Хөөх, гайхалтай. Ямар мундаг юм бэ миний хүү. Тэднийг харж өгсөнд баярлалаа.
Ло- Ээждээ мэнд хүргээрэй.
Же- Тэгнэ ээ.
Жо- Наашаа өгчих өө, ээж.
Ло- Би дээшээ гараад ор засч байя.
Жо- За. Орондоо орох цаг болсон шүү.
Фос- Энд хэр удаан байх юм?
Жо- Цагдаа нар манай гэрийг шалгаж байх хооронд хэдүүлээ эмээгийндээ байна аа. Манай гэр бүл энэ байшинг аваад удаж байгаа. Та хоёр хэсэгтээ аавынхаа хуучин өрөөнд унтах нь дээ.
Дал- Та энд муу зүйлсийг харсан уу?
Жо- Үгүй ээ. Ямар ч муу юм байхгүй за юу?
Дал- За. Яасан?
Жо- Хүүгээ буцаад ирсэнд л баяртай байна. Сайхан амраарай.
Фос- Сайхан амраарай. Хөөе, Далтон.
Дал- Яасан?
Фос- Юу хийснийг маань харах уу?
Дал- Заавал харах ёстой юм уу?
Фос- Тийм ээ.
Дал- Шал тэнэг юм.
Фос- Үгүй ээ, жинхнээсээ болдог юм аа. Би чамд юм ярьж үзүүлье за юу.
Дал- За тэгвэл утас нь арай илүү чанга байх хэрэгтэй. Жоохон цаашилчих.
Фос- За. Ямар санагдаж байна даа?
Дал- Тэнэг санагдаж байна.
Жо- Хөөе.
Ре- Лорэйн? …Зүгээр ээ. Зогсоогүй байна.
Жо- Юу?
Ре- Доор төгөлдөр хуур өөрөө ажиллаад байсан, бас Кали орноосоо гарчихсан газар мөлхөж байсан.
Жо- Тэр өөрөө авираад гарчихсан юм байлгүй дээ.өмнө нь тэгж байсан билүү?
Ре- Юу гэнэ ээ? Чи чинь зүгээр үү?
Жо- Ренэй, би энэ бүгдийг ардаа орхихыг л хүсч байна. Тэгээд л болоо. Тайван амгалан баймаар байна шүү дээ.
Ре- Тайван байх боломж алга байна шүү дээ, тэр зүйлс энд байсаар л байна. Элиз хүнд алуулаад үхчихсэн байж магадгүй байхад яагаад хэн ч энэний талаар ярихгүй байгаам?
Жо- Тэгвэл ярья л даа. Намайг алсан гэж бодоод байгаа юм уу?
Ре- Үгүй ээ. Үгүй. Би тэгж бодоогүй.
Жо- Сайн байна. Сайн байна.
Ре- Үгүй.
Жо- Намайг тэр газар луу очиж хүүгээ авах хойгуур нэг хорон муу зүйл дагаж гарч ирээд Элизийг алчихсан юм. Тэр зүйлсийг чи өөрийнхөө нүдээр харсан шүү дээ. Сонсооч, одоо дахиж биднийг юу ч зовоохгүй. Бид буцаад элэг бүтэн гэр бүл болсон. Хүү маань эргээд ирсэн. Тэр л хамгийн чухал зүйл биш гэж үү?
Ре- Чиний зөв өө.
Сп- Энд хий үзэгдэл харвал ядаж Элизийн сүнс гэдгийг мэдээд тэрнийг яваад өгсөнтэй эвлэрэх болов уу? Үхлээс давсан зүйл байгаа гэдгийг чи бид хоёр хоёулаа мэдэж байгаа шүү дээ. Мэдэхгүй юм даа.
Так- Сүнстэй нь уулзаж байснаас амьд дээр нь уулзах л илүү сайхан.
Сп- Тэр уншлагын өрөөгөө хэзээ ч онгорхой орхидоггүй байсан шүү дээ.
Так- Чи эхлээд ор.
Сп- Анчин, нинжа, баавгай.
Сп,Так- Анчин, нинжа, баавгай.
Так- Шал балай юм. Баавгай яаж нинжа болох вэ дээ?
Сп- Баавгай илүү сайн үнэрлэх чадвартай байдаг. За за, хоёулаа ер нь энд байх ёсгүй байх аа. Гарвал яасан юм? Наадах чинь хувийн өрөө нь шүү дээ. Орж болохгүй л- Харав уу?
Так- Золиг гэж.
Сп- Би лав туслахгүй шүү.
/Ламберт Жош, 1986/
Эл- Сайн уу, Жош. Намайг Элиз гэдэг.
Жо (бага)- Сайн уу.
Эл- Би чамаас хэдэн асуулт асуувал зүгээр үү? Хэцүү асуултууд биш ээ, амархан. Чи энэ байшинд амьдрах дуртай байгаа юу?
жо(бага)- Тийм ээ.
Так - Хэн хийсэн юм бол? Муу бичлэг байна.
Сп- Чшш.
Так- Чшш.
Жо (бага)- Цөөхөн байдаг. Яг хажуугийн байшинд нэг хүүхэд байгаа.
Ло (залуу)- Та зогсоож чадах уу?
Эл- Би хүүг чинь ийм чадвартай гэдгийг нь мартуулаад өгч болно.
Ло(залуу)- Яаж тэгнэ гэсэн үг вэ?
Жо(бага)- Би харуулья.
Так- Тэр хэнтэй яриад байгаам бол?
Эл- Би хүүгийн чинь ой санамжийг арилгаад өгч болно.
Ло(залуу)- Яаж тэгнэ гэсэн үг вэ?
Жо(бага)- Би харуулья.
Так- Энэ хэсэгт.
Дал- Унтаж байгаад нисээд явчихсан.
Ло - Биднийг дахиж битгий орхиорой.
Дал- Эмээ.
Ло- За?
Дал- Таны ард нэг хүн зогсож байна.
Ло- …Ренэй? …Бурхан минь, Жош.
Жо- Ээж.
Ло- Чи харсан уу? Энд нэг хүн байсан.
Жо- Үгүй ээ, тийм юм байхгүй.
Ло- Энд нэг хүн байсан. Яг тэнд-
Жо- Энд хэн ч байхгүй за юу? Та битгий ингээд бай л даа, Ренэй болон хүүхдүүдийг айлгахын л нэмэр шүү дээ. Ойлгож байна уу?
Ло- Тийм ээ, чиний зөв. Би л буруу харсан байх.
Жо- Тийм байх.
Ло- Уучлаарай.
Жо- Одоо унтаж амар даа.
Ре- Дахиад идэх үү?
Фос- За дахиад жоохон ухар. Утас нь чанга байх тусмаа сайн Аав аа.
Жо- Чамайг барьсан даа.
Фос- Бурхан минь
Жо- Би чамайг идлээ шүү.
Фос- Болиоч дээ, гижиг хүрээд байна.
Дал- Ээж?
Ре- Хонгор минь. Өглөөний цайндаа юу идмээр байна? Идмээр байгаа юм байна уу?
Дал- Хамаагүй ээ.
Ре- Яасан бэ? Юу болсон юм миний хүү ээждээ хэл хэл.
Дал- Би хар дарж зүүдэлсэн.
Ре- Өө, тийм уу. Юу гэж зүүдэлсэн юм?
Дал- Би орон дотроо унтаж байсан чинь эмээ ороод ирсэн. Тэнд эмээгээс өөр хүн байсан.
Ло - Биднийг дахиж битгий орхиорой.
Дал- Эмээ.
Ло- За?
Дал- Таны ард нэг хүн зогсож байна. Би хичээж байгаад сэрэх гэж оролдсон, тэгээд коридорт нэг чимээ сонсогдоод байсан юм.
Жо- Чи эндээс яв.
Дал- Аав байсан.
Жо- Эндээс яваад өг.
Дал- Тэр нэг хүнтэй юм яриад байсан.
Жо- Эндээс яв.
Дал- Аав өвдчихсөн юм уу?
Ре- Үгүй ээ. Аав нь яагаа ч үгүй, зүгээр л ядарсан байх. Бид бүгдээрээ л ядарч байгаа шүү дээ. Зүгээр л зүүд байсан гээд бодчих.
Жо- Хоёр хүүгээ хичээлд нь хүргэж өгье. Чи жаахан амар. Явья миний хүү.
Дал- За.
Сп- Та зүгээр үү, Лорэйн? Юу болсон гэнэ ээ?
Ло- Элизийг алсан тэр зүйл, манай гэр бүлийг зовоогоод байгаа тэр зүйл, зогсохгүй юм шиг байна. Урд шөнө манай гэрт нэг хүн байсан. Та нар тусалж чадах уу?
Сп- Элиз хамгийн анх Жошыг жаахан хүү байхад нь уулзах гэж танайд очсон үеийг санаж байгаа юу?
Ло- Үгүй ээ, би тэр явдлыг мартахын тулд их хичээсэн л дээ, саяхныг хүртэл дахиж тэр явдлыг дурсаагүй.
Так- За за. Элиз хүүг тань гипнозд оруулж байгаад хэдэн асуулт асуусан байна лээ. Тэр шөнийн бичлэг надад байгаа. Бичлэгийг засч янзлаад, цайруулах эффект оруулж өгсөн.
Ло- Юу вэ?
Так- Лорэйн, тэр Жош мөн биз дээ?
Ло- Ийм зүйл байх боломжтой гэж үү?
Так- Мэдэхгүй ээ.
Ло- Элиз энд байсан ч болоосой. Яасан бэ?
Ре- Байна уу?
Се- Ренэй Ламберт. Мөрдөгч Сендал байна аа.
Ре- Аан, сайн уу мөрдөгч өө.
Се- Шүүх эмнэлгийн дүгнэлтийг аваад танд мэдэгдье гэж хэлсэн дээ. Хариу нь гарсан байна аа. Элиз Рэйнирийн хүзүүн дээрх шархны ул мөр танай нөхрийн ДНК тай таарахгүй байгаа юм байна. Одоогоор ямар ч дүгнэлт хийгдээгүй байна, зүгээр л танд мэдэгдэх гэж залгасан юм.
Ре- Баярлалаа, мөрдөгч өө. Үнэхээр сайхан мэдээ байна. Баярлалаа. …Кали? Кали? Кали, миний охин. Кали! Кали!
Эм1- Ямар хөөрхөн охин бэ? Ойртоод үзээрэй!
Ре- Бурхан минь. Бурхан минь. Үгүй ээ. Кали! Кали! Кали! Кали! Миний охион? Кали. Кали.
Эм1- Ойртоод үзээрэй!
Сп- Тэр ирчихлээ. Карл. Би Спекс байна аа, түрүүн утсаар ярьсан залуу.
Ка - Аан, сайн уу.
Сп- Орооч.
ло- Сайн уу Карл. Уулзаагүй удсан байна.
Ка- Уджээ. Би ганцаараа л хөгширчихсөн юм биш үү?
Ло- Үгүй дээ. Чи Спексийг мэдэх байх. Энэ бол Такер.
Так- Элиз таны тухай их ярьдаг байсан. Таныг хамтарч ажиллаж байсан хоёр дахь шилдэг хүн нь гэсэн.
Ка- Хоёр дахь шилдэг гэнэ шүү, заза. Би уг нь тэрэнтэй нэг холбогдьё гэж их боддог байсан юм. Гэхдээ дараа долоо хоног гэж хойшлуулсаар байтал, тэр яваад өгчээ.
Ло- Энэ боломжийг ашиглаад тэрэнтэй салах ёс гүйцэтгэх үү?
Ка- Спекс утсаар ярихдаа хэлсэн л дээ гэхдээ болох эсэхийг би мэдэхгүй-
Ло- Бидэнд олж мэдэх ёстой зүйлс зөндөө байна. Бидэнд тусалж чадах ганц хүн бол Элиз. Бидэнд туслаач, Карл. Элизтэй холбогдоход туслаач.
Ка- Хүн бүр өөрсдийнхөө аргаар холбоо тогтоодог. Энэ бол миний арга. Би асуух зүйлээ асууж, сүнснүүд энэ шоог ашиглаж хариулдаг юм. Энэ үсгүүдээр үгээ бүтээдэг гэсэн үг. Элиз, бид чамайг дуудаж байна. Энд байгаа бол бидэнд хэлээч. Элиз, бидэнд хариу хэлээч. Биднийг сонсож байвал ямар нэг дохио өгөөч. За за, мэдээж хэрэг энэ шинжлэх ухааны холбогдолтой зүйл биш. Заримдаа зүгээр л бүтдэггүй юм. Элиз, гуйя, энд байвал бидэнд хэлээч. Чи энд байна уу?
Сп- Би яваад-
Ка- Үгүй ! энэ тойргийг тасалж болохгүй.
/Тийм/
Ка- Элиз, чамайг хэн алсныг бидэнд хэлээч.
/Тэр алсан/
Ка- Тэр юу хүсч байгаа юм?
Так - Би харж байна.
Сп- Хаана?
Так- а-ла-хыг.
Ка- Тэр одоо хаана байна?
/Нуугдаж байна/
Так- Нуугдаж байна.
Ка- Тэр хаана нуугдаж байгаа юм? Элиз, бидэнд алуурчныг хаанаас олохыг хэлээч.
/Бидний хатагтай сахиусан тэнгэр/
Сп- Хатагтай сахиусан тэнгэр гэнэ үү? Юу гэсэн үг юм?
Ло- Сахиусан тэнгэр. Бидний хатагтай сахиусан тэнгэр гэж эмнэлэг байсан юм. Би тэр эмнэлэгт ажилладаг байсан.
Жо- Ренэй? Ренэй?
Ло- Би зүүн жигүүрт ажилладаг байсан. Эмнэлэг хаагдаад удаж байгаа. Одоо сүнснүүд нь л үлдэж дээ.
Так- Надад лав хүмүүсээс илүү сүнснүүд таалагддаг.
Ло- Бид эндээс яг юу олох ёстой юм бол?
Ка - Элиз ямар нэг шалтгаантай л биднийг ийшээ авчирсан. Энэ барилгын тухай март. Хамт ажилладаг байсан эмч нар, сувилагч нараа, мөн өвчтөнүүдээ санах гэж оролд доо.
Хүүхэлдэй - Ээж ээ! Ээж ээ!
Ло- Яасан бэ?
Ка- Тэнд. Энэ өрөөнд юу байсан юм?
Ло- Эрчимт эмчилгээний тасаг. Би маш сайн санаж байна.
Ло ( залуу)- Орой хоёулаа пицца идэх үү?
Жо (бага)- Мак ба бяслаг идмээр байна.
Ло (залуу)- Сайн уу, Пэм.
Пэм- Сайн уу.
Ло ( залуу)- Мак ба бяслаг уу? Заза, болж байна. Чимээгүй байгаарай. Хамаагүй хүрч болохгүй шүү. Тэр яаж байна?
Эм2- Амин чухал шинж тэмдгүүд нь тогтворжиж байгаа, гэхдээ хариу үйлдэл үзүүлэхгүй л байна. Цусны даралт нь сайжирч байгаа. Тунг нь нэмэгдүүлсэний дараа.
Ло (залуу)- За за, энэ хэвээр нь байлгаж байгаарай.
Эм2- За.
Ло (залуу) - Хамгийн сүүлд хэзээ глюкозын түвшинг нь шалгасан бэ? Зүгээр ээ. Зүгээр. Зүгээр.
Ло- Хэдэн өдрийн дараа тэрэнтэй дахиад таарсан. Хамгийн сүүлийн удаа.
Ло (залуу)- Паркер, та энд… Та амарч байх ёстой шүү дээ. Орноосоо босч болохгүй. Дээр болсон явдалд уучлалт гуймаар байна аа, хүү маань их хэрэгт дуртай хүүхэд байгаа юм. Хилари, 104р өрөөний өвчтөн яагаад орноосоо босчихсон явж байдаг билээ?
Хи- Юу гэсэн үг вэ?
Ло (залуу)- Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа Паркер Рэйн.
Хи- Босоод явж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
ло( залуу)- Тэр дөнгөж сая надтай цуг цахилгаан шатнаас бууж ирлээ шүү дээ. Тэр орондоо хэвтэж байх ёстой-
Хи- Байзаарай. Лорэйн. Тэр өвчтөн өчигдөр өглөө нас барсан шүү дээ.
Ло (залуу)- Юу?
Хи- Тэр нас барчихсан шүү дээ.
Ка- Тэр ямар шалтгаанаар энд эмчлүүлж байсан юм?
Ло- Тэр өөрийнхөө төмсгийг тайрах гэж оролдсон.
Жо- Өө, үгүй ээ. Үгүй. Үгүй ээ, үгүй. Болоогүй шүү дээ.
Эм1- Чиний сүнс тэрний эд эсүүдийг үхүүлээд байна.
Жо- Би амьдармаар байна. Амьдармаар байна!
Эм1- Тэднийг алсан цагт л амьдарна.
Жо- Үгүй ээ, гуйя, үгүй. Би чадахгүй ээ, ээж ээ. Надаар тийм зүйл битгий хийлгээч.
Эм1- Чи хийх ёстой. Эс бөгөөс хайран бие махбодь болно.
Ка- Тийм ээ, олж чадлаа.
Сп- Үгүй байлгүй дээ.
Ка- Лорэйн! Энэ өвчтөн мөн үү?
Ло- Паркер Крэйн, мөн байна.
Ка- Тэр хаяг дээр нь очоод үзэх хэрэгтэй.
Жо- Зүгээр ээ, зүгээр. Ренэй! Зүгээр ээ, зүгээр. Тайвшир. Зүгээр.
Ре- Бурхан минь.
Жо- Зүгээр.
Ре- Кали хаана байна?
Жо- Өрөөндөө унтаж байна лээ.
Ре- Кали.
Жо- Тэр зүгээр байгаа.
Ре- Үгүй ээ, зүгээр биш. Зүгээр биш байгаа. Үгүй
Жо- Тэр унтаж байгаа шүү дээ. Ренэй!
Ре- Үгүй ээ, үгүй. Кали.
Жо- Харав уу? Тэрнийг зүгээр гэж хэлсэн шүү дээ.
Ре- Бурхан минь
Жо- Юу болсон юм? Надад хэлээч
Ре- Над руу нэг хүн дайрсан.
Жо- Хэн?
Ре- Зочны өрөөнд байхад нэг эмэгтэй. Тэр намайг цохьсон. Тэр зүйлс буцаад ирчихжээ, Жош. Бид эндээс явах хэрэгтэй, хүүхдүүдээ аваад нүүх хэрэгтэй.
Жо- Асуудал нь байшинд биш гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ.
Ре- Үгүй ээ.
Жо- Бид энэ талаар ярилцсан. Тэд биднийг дагах л болно. Гол нь чи айхгүй байх хэрэгтэй. Тайван байх хэрэгтэй.
Ре- Тайван бай гэнэ ээ? Яаж? Энд хаа сайгүй сүнснүүд байхад. Би өөрийгөө үхчихсэн юм шиг л мэдэрч байна шүү дээ.
Жо- Тийм биш гээд байна! Үгүй. Бид үхэх болоогүй. Би мэдэж байна. Би ямар байдгийг нь мэднэ. Энэ сүнснүүд хаана амьдардгийг мэднэ. Тэд чамтай л адил, амьд байхыг хүсдэг. Гэхдээ тэд чамаас хүчгүй. Тэднийг тоохоо л больчихвол тэд яваад өгнө.
Ре- Би чамд хэлсэн шүү дээ.
Жо- Юу хийгээд байгаа юм?
Ре- Энэ аяыг тоглоод байсан.
Жо- Юун ая юм? Юу яриад байгаам?
Ре- Чи энэ аяыг санахгүй байгаа юм уу?
Жо- Санахгүй байна аа.
Ре- Миний чамд зориулж зохиосон ая шүү дээ.
Жо- Одоо ая тоглож байх тохиромжтой цаг нь биш. Энэ байшинд хэн нэгэн байна. Наанаа байж байгаарай.
Ка- Хар даа. Цонхоо нээлттэй орхисон байна. Болгоомжтой гишгээрэй.
Ло- Ямар нэгэн юм мэдрэгдэж байна уу?
Ка- Мм… Энэ байшин нэг л муу энергитэй юм, муу зүйлс тохиолдож байж.
Сп- Эндээс ч үнэ цэнэтэй эд зүйлс олдох байх даа. Энэ юуны үнэр вэ?
Так- Хөөе, Спекс.
Сп- Яасан?
Так- Дээшээ гарья. Энэ Паркер Крэйний унтлагын өрөө байсан юм шиг байна.
Сп- Үгүй ээ, эрэгтэй хүүхдийн өрөө гэхэд арай биш ээ, тоглоомуудыг нь хар л даа.
Так- Яагаад?
Сп- Энэ хүүхэлдэйн байшинг хар.
Так- Яачаад байгаа юм? Би ч гэсэн ийм байшинтай л байсан шүү дээ. Тэгээд ч тахианы үүлдэр байгаа биз дээ? Заза, эндээс гарья.
Па (бага) - Энэ миний өрөө!
Сп- Такер. Сонсож байна уу? Такер.
Па (бага) - Эндээс гар. Тэр харчих юм бол, би та хоёрыг алахаас өөр аргагүй.
Эм1- Далтон. Далтон.
Дал- Яасан?
Эм1- Чамд харуулах юм байна.
Дал- Одоо биш ээ, Фостер. Орондоо ор л доо. Аав мэдчихвэл уурлана.
Эм1- Би Фостер биш ээ.
Дал- Фостер, сэрээрэй. Фостер, сэр л дээ. Чи хэн бэ?
Эм1- Бид тэрний гарт үхсэн. Бүгдээрээ.
Дал- Надаас юу хүсээд байгаа юм?
Эм1- Надад туслаач. Өвдөлтийг минь болиулаад өгөөч.
Ре- Зүгээр ээ, миний хүү. Зүгээр. Зүгээр ээ. Зүгээр. Одоо зүгээр. Бурхан минь гэж. Бурхан минь. Зүгээр ээ. Зүгээр. Зүгээр л зүүд байсан юм. Зүгээр л нэг зүүд. Зүүдэлж байсан юм миний хүү.
Жо- Чи тэрэнд мэдэгдэх гэж оролдоод нэмэргүй. Чамайг сонсохгүй. Сүнснүүд чиний гэрээр дүүрсэн. Туслаарай!
Ка- Элиз. Биднийг яагаад энд авчирсан юм? Бид эндээс юуг олох ёстой юм?
/Морс/
Ка- Морс. Латинаар үхэл гэсэн үг биз дээ?
Ло- Карл. Энэ манай байшинд байсан эмэгтэй байна шүү дээ.
Ка- Лорэйн, болгоомжтой!
Сп- Юу болсон бэ? Сая юу байсан бэ?
Ка - Надад гэрлээ өгч бай. Ийшээ тусгаж бай. Чи Элиз биш байна.
/Биш./
Ка- Чи хэн юм?
/Матер Мортис/
Ка- Үхлийн ээж.
Сп- Юу гэсэн үг юм?
Ка- Шууд ойлгомжтой байна. Паркер Крэйний ээж гэсэн үг.
Сп- Чшш. Алив өргөлцье.
Так- 1, 2, 3.
Сп- Ийшээ түлхээрэй.
Ка- Юунд ч битгий хүрээрэй.
Сп- Залуус аа. Хар даашинзтай сүйт бүсгүй. Би сонсож байсан юм байна.
Так- Юу? Наана чинь юу байгаам?
/Хар даашинзтай сүйт бүсгүй/
Сп- Хохирогчдын нэг нь алуурчны төрхийг сайн харж амжсан байна. Алуурчин нь хар өнгийн хуримын даашинз өмссөн хөгшин насны эмэгтэй байсан гэж дүрсэлжээ. Хар даашинзтай сүйт бүсгүйн 15 дахь хохирогч.
Ло- Хохирогчид.
Ка- Бурхан минь. Байзаарай. Паркер тэр даашинзыг өмсөж, хүмүүсийг алж байсан байна. Хөгшин эмэгтэй болж жүжиглэж байж. Бүгд ээжийнх нь шахалт байсан юм байна. Тэр хүүхэд насаа л эргүүлэн авахыг хүсч байж. Тийм учраас хүүгийн чинь биед орохыг хүсч л дээ.
Ло- Ренэй.
Ре- Цочих гэж. Лорэйн. Та хаана байсан юм бэ?
Ло- Чамтай ярилцах хэрэгтэй байна. Жош хаана байна?
Ре- Бие нь өвдөөд өдөржингөө л орондоо хэвтэж байна.
Ло- Далтон, Фостер хоёр хаана байгаа юм?
Ре- Дөнгөж сая Жессика гийнд аваачиж өгчихөөд ирж байна. Яасан?
Ло- Чи болон хүүхдүүд чинь аюулд орчихоод байна. Одоо тайлбарлах цаг алга аа, эхлээд машиндаа суучих, явья.
Ре- Та ч гэсэн харсан биз дээ? Байшинд байхыг нь?
Ло- Байшингаас болоогүй ээ. Жошоос болсон.
Сп- Тэд хөдөлсөн. Явцгаая.
Так- За. Бид бүгдийг чагнаж байх болно. Хэрэгтэй бол шууд дуудаарай. Нууц үг нь кесадилла шүү. Хэлээрэй.
Ка- Кесадилла.
Сп- Хөөе, нууц үгийг нь ганц эвэрт морь гэж тохирсон шүү дээ.
Так- Кесадилла гэж хэлэх нь хамаагүй амар санагдаж байна аа.
Сп- Үгүй ээ, кесадилла гэж хэлэхэд ч хэл орооцолдоод байгаа биз дээ?
Так- Өдрийн цайны цаг боллоо, кесадилла л авч иддэг биз дээ?
Ка- За за за, залуус аа. Залуус аа.
Так- Би кесадилла идэх дуртай. Нэг кесадилла захиалья.
Ка- Болиоч дээ. Юу гэж хэлэх нь хамаагүй. Хэрэгтэй бол юу ч гээд дуудчихаж болно.
Так- Нойрны эм.
/Ренэй бид хоёр дэлгүүр явсан шүү. - Ээжээс нь/
Жо- Тусламж хэрэгтэй юу?
Ка- Намайг Карл гэдэг. Чи намайг санахгүй байгаа байх л даа, Элиз бид хоёр чиний ой санамжийг устгачихсан юм.
Жо- Тийм ээ, таныг санахгүй байна.
Ка- Тэр үед ээж чинь над руу залгаад чамд тохиолдоод байсан зүйлсийн тухай хэлсэн юм. Би ч гэсэн их айж байсан болохоор шууд Элизийг дуудсан. Элиз нас барчихсан. Тэрний тухай чамтай ярилцаж болох болов уу гээд л. Ярилцмаар байна.
Жо- Тэгье ээ.
Ка- За.
Сп- Бүр хөлс цутгачихлаа. Холбооны мөрдөх товчооны мөрдөгч шиг л санагдаж байна.
Ре- Лорэйн, надад юу болоод байгааг хэлээч. Жош яасан юм?
Ло- Жош нөгөө ертөнц рүү орох үед тэрнийг өөр нэг юм дагаад ирсэн юм шиг байна. Өөр нэг сүнс, өмнө нь маш олон хүний амийг авч байсан сүнс гэж бодож байна. Хүүхдүүдээ тэрнээс хол байлгах хэрэгтэй.
Ре- Би өнгөрсөн 12 жилийн турш өдөр бүр тэрний нүд рүү харахдаа өчигдрийнх шиг тийм хүйтэн харцыг харж байгаагүй. Би тэрнээс айж байна.
Ло- Яг одоо гэрт Элиз бид хоёрын хуучны нэг найз оччихсон Жоштой ярилцаж байгаа. Эхлээд тэрнийг унтуулах гэж байгаа тэгээд унтасных нь дараа Жошийн сүнсийг авчрах гэж оролдоно.
Ре- Тэрнийг олохгүй бол яах вэ?
Ка- Чиний бие зүгээр үү?
Жо- Зүгээр ээ. Ханиад л хүрчихсэн юм шиг байна.
Ка- Чамаас Элизд юу тохиолдсон талаар мэдэхгүй биз л гэж асуух гэж байсан юм.
Жо- Мэдэхгүй ээ.
Ка- Сонсооч… Надад ямар ч ердийн бус, солиотой юм хэлсэн би ойлгож чадахаар хүн шүү.
Жо- Ммхмм.
Ка- Би хүмүүсийн зүүдэндээ л хардаг хар дарсан зүйлсийг жинхэнэ амьдрал дээр харж байсан.
Жо- Элизийн намайг илгээсэн тэр аймшигтай газар одоо ч миний зүүдэнд ордог. Гэхдээ би хүүгээ эргүүлээд авчирсан. Мэдэхгүй ээ, би өрөөнөөс гараад 10 минут л болсон, тэгээд буцаад ирэхэд Элиз үхчихсэн байсан. Тэрнийг багалзуурдаж алсан байсан.
Ка- Аймшигтай юм.
Жо- Харин тийм.
Ка- Өө. Чи хүүхэд байхдаа нэг хөгшин эмэгтэй чамайг дагаад байсан гэж хэлж байсан. Нөгөө ертөнцөд байхдаа адилхан эмэгтэйгээ олж харсан уу?
Жо- Үгүй ээ.
Ка- За за.
Жо- Явахаасаа өмнө юм уух уу?
Ка- Ус. Аяга ус л ууя.
Жо- За. Наанаа юу хийж байгаам?
Ка- Өө.. Юу ч биш дээ.
Жо- Шоо хаяж тоглож байгаам болов уу гэж бодлоо.
Ка - Өршөөгөөрэй?
Жо- Ээж таныг шоо хаяж тоглох дуртай гэж хэлсэн шүү дээ.
Ка- Тийм уу? Өглөө ээж чинь гэртээ байсан юм уу? Шоогоор уншлагаа хийдэг юм аа. Ардаа юу нуугаад байгаа юм?
Жо- Та шоогоо хаяад миний ард юу байгааг таачихаж чадна шүү дээ. Алив. Хаяад үз дээ. Байшинд байхдаа таныг маш сайн тааж байсан гэж ээж хэлсэн шүү. Алив ээ, зугаатай байх болно.
Ка- Жо- Жош ардаа юуг- Паркер Крэйн ардаа юуг нууж байгаа вэ?
/Хутга/
Жо- Тэрний зөв байж.
Сп, Так- Новш гэж!
Сп- Хурдлаач ээ!
Ка- Кесадилла.
Сп- Карл!
Ка- Энд байна.
Сп- Тавиач!
Жо- Би таныг мэдэх юм байна.
Ка- Хөөх, чамтай энд таарч байгаа юм бол би хаана байгаагаа асуугаад дэмий байх.
Жо- Тэр таныг алчихсан. Намайг уучлаарай. Би буцаж очихгүй бол тэр гэр бүлийг минь алах гээд байна. Миний сүнс энд гацчихаад, цаг хугацаа өнгөрөх тусам би улам хүчгүй болоод байна.
Ка- Элиз.
Жо- Тэр энд байхгүй ээ.
Ка- Тэгвэл тэрнийг олох хэрэгтэй. Илүү гүн рүү явах хэрэгтэй.
Эм1- Бусдыг нь ч гэсэн ал. Тэгж байж л бид амьд үлдэнэ.
Жо- Амаа тат! Амаа тат гэж байна шүү. Зайл. Дуугүй болоод өг. Эндээс арилаад өг!
Ло- Такераас мессэж ирж байна. Тэд бэлэн гэнэ ээ.
Жо- Элиз? Элиз!
Ка- Битгий дууд.
Жо- Яасан бэ?
Ка- Урд чинь нэг хүн зогсож байна.
Жо- Юу ч харагдахгүй л байна даа.
Ка- Яг урд чинь зогсож байна шүү дээ. Тэр… тэр чамтай юм ярьж байна.
Жо- Юу гэж байна?
Ка- Чиний хүүхдийг авчихсан. чиний хүүхдийг авчихсан. Чиний хүүхдийг авчихсан гээд байна.
Эр2- Чиний хүүхдийг авчихсан. Чиний хүүхдийг авчихсан.
Жо- Тэр одоо хаана байна?
Ка- Тэр нэг юм руу заагаад байна. Тийшээ.
Ре- Калигийн өрөөнөөс нэг чимээ гараад байсан. Камерт бичигдчихсэн байсан.
Жо- Орчны чимээ л байлгүй дээ.
Ре- Мэдэхгүй ээ. Их тод сонсогдож байсан. Нэг хүн юм шивнээд ч байгаам шиг, ёстой эвгүй. Тэгээд дууг нь чангалаад үзсэн чинь нэг эрэгтэй хүний хоолой байх шиг байсан. Дээшээ гараад шалгатал-
Жо- Орчны чимээ бас камерт биччигддэг шүү дээ, санаа зоволтгүй.
Жо- Үгүй ээ, үгүй! Үгүй ээ! Битгий! Хөөе!
Жо- Ийм орой хэн бэ? Байж байгаарай. Эндээ хүлээж бай.
Жо- Ренэй!
Жо- Хэн бэ?
Жо- Үгүй ээ, Жош , битгий!
Ре- Жош! Жош! Хурдлаарай! Тэнд нэг хүн байсан. Хөшигний цаана нэг хүн байсан!
Ка- Жош, боль!
Жо- Ренэй! Ренэй! Тэрнээс холд! Холд гэсэн шүү!
Эл- Там руугаа тонил! Жош. Чамайг харах сайхан байна гэж хэлмээр л байна.
Жо- Намайг үнэхээр уучлаарай. Та энд байх ёсгүй.
Эл- Бид бүгд л эцэст нь энэ ертөнцөөр дамжиж ирнэ шүү дээ. Эндээс илүү сайхан газар гэж байдгийм байна лээ. Би тэр газарт очсон, гэхдээ чиний дуудахыг сонсоод буцаад ирлээ. Би чамд тусалж чадна аа. Карл. Чи энд юу хийж байгаа юм бэ? Чи энд байх ёсгүй.
Ка- Би чадсангүй ээ, Элиз.
Эл- Өө. Үгүй дээ. Тэгж битгий бод. Чи эцэст нь Жошыг олж чадлаа шүү дээ. Жош, чи энд байх ёсгүй. Чиний оронд амьдарч байгаа тэр зүйлийг устгах хэрэгтэй.
Жо- Би яаж тэмцэхээ үнэхээр мэдэхгүй байна.
Эл- Харанхуй гүнд тэрний гэр нь байгаа. Тэндээс өмнөх амьдралынхаа ой санамжийг авч байгаа. Тэр ой санамжийг нь ашиглаж тэрнийг өөрийнхөө биенээс хөөж гарга. Тэгж байж л өөрийнхөө биед буцаж орно шүү.
Жо- Тэрний гэрийг хаанаас олох юм?
Эл- Хаана байдгийг нь чи л мэднэ.
Жо- Би санахгүй байна.
Эл- Тэгвэл бид буруу Жошоосоо асуугаад байх шиг байна.
Ло(залуу)- Юу болсон бэ?
Эл(залуу)- Би хүүг дагаад байгаа зүйлийг харлаа. Маш муу зүйл байна. Шимэгч байна. Би өмнө нь хэзээ ч ийм хор хөнөөлтэй оршихуйг мэдэрч байсангүй. Хүүгийн чинь биед орохыг хүсч байна. Хатагтай Ламберт, танай хүү ер бусын хүчтэй юм байна.
Жо- Жош. Надад туслаач. Би тэр хөгшин эмэгтэйн талаар огт санахгүй байна. Чи санаж байгаа. Тэрний хаана амьдардгийг мэдмээр байна.
Жо (бага)- Би харуулья.
Эл- Аан, ийм зүйл болсон хэрэг үү?
Ло- Карл?
Ре- Жош? Жош?
Жо- Хонгор минь. Хүүхдүүд маань гэртээ ирэх болж байна уу?
Ло- Манай Карл гээд найз наашаа ирсэн үү?
Жо- Үгүй ээ, тийм хүн ирээгүй. Та нар өөрсдөө л эхэлсэн шүү. Өвдөлт мэдрэх ямар байдгийг бүр мартчихсан байна шүү дээ.
Ло- Ренэй, туслаарай.
Жо- Энэ мэдрэмжийг санасан байна. Бусдыг өвтгөх мэдрэмжийг бүр ч их санаж.
Ло- Ренэй, эндээс зугт! Хурдал!
Жо- Би буцаад ирнэ ээ, ээж ээ.
Же- За залуус аа, ирчихлээ.
Фос- Тийм ээ!
Дал- Баярлалаа, Жессика.
Фос- Баярлалаа.
Же- Зүгээр дээ. Маргааш уулзья.
Фос- За.
Дал- Орьё, Фостер.
Жо- Би ийм зүйлийг хүсээгүй, Ренэй. Тэр чамайг алахыг хүссэн, гэхдээ би эсэргүүцсэн юм. Гэхдээ одоо тэрний зөв байсныг мэдлээ. Чи бол хүнд талархаж мэддэггүй хөгийн амьтан. Үхлээс айж амьдралынхаа ямар сайхан цаг мөчүүдийг үрснээ мэдэхгүй байгаа биз дээ? Удахгүй чи үхэлтэй нүүр тулах болно. Тэгээд би чамайг харанхуй руу гэр лүүгээ авч явна. Тэр үед чи энэ яваа насандаа талархах ёстой байснаа ухаарна биз.
Фос, Дал- Ээж ээ! Ээж ээ!
Дал- Аав аа!
Ре- Үгүй ээ!
Жо- Онгойлго!
Ре- Яваарай.
Жо- …Сайн уу?
Па (бага)- Намайг Паркер гэдэг!
Эм1- Энэ юу юм? Чи энийг зурсан уу? Битгий худлаа ярь!
Па (бага)- Гэхдээ ээж ээ…
Эм1- Үнэнээ хэл. Чи зурсан уу?
Па (бага)- Тийм ээ.
Эм1- Энэ чиний нэр биш! Паркер бол чиний нэр биш! Энэ бол аавын чинь өгсөн нэр. Чиний нэр бол Мэрилин. Ойлгосон уу? Намайг дагаад хэл. Намайг Мэрилин гэдэг. Хэлээч!
Па (бага)- Намайг.. Мэрилин гэдэг.
Эм1- Одоо чимээгүй. Дуулгавартай охин байхгүй бол чамайг…
Дал- Ээж ээ. Ээж. Би унтчих юм бол тэр харанхуй газар луу ороод аавыг олж чадна аа.
Ре- Үгүй ээ, хэтэрхий аюултай. Чамайг алдахаа дөхсөн шүү дээ. Дахиж тийм зүйл хийхгүй.
Дал- Би аавыг олж чадна аа. Амлаж байна. Амлая. Би олно оо. Цүнхээ өгч бай.
Ре- Зүгээр ээ. Болгоомжтой байгаарай. Хайртай шүү.
Эл - Тэрнийг устга, Жош. Чи чадна!
Эм1- Намайг олоорой.
Ло- Тэрнийг явуул!
Сп- Лорэйн? Тэр хаана байгаа юм?
Ло- Тэр… Тэр Ренэйг барьчихсан байгаа.
Ре- Үгүй ээ!
Эл- Паркер. Ээжийн чинь ой санамжийг устгахад туслаач. Тэгвэл чи ч эрх чөлөөтэй болно. Намайг оруулаач. Хаалгыг нээж өгөөч.
Эм1- Охидууд дуулгавартай байх ёстой!
Ре- Үгүй ээ! Миний хүү. Миний хүү. Сэрээрэй. Сэрээрэй.
Жо- Элиз!
Эл- Жош, яг одоо буц.
Жо- Таныг хамт аваад явмаар байна.
Эл- Боломжгүй ээ. Гэхдээ Карлыг аваад яв.
Ка- Яаж?
Эл- Би чамд хэлсэн. Чи энд байх ёсгүй. Чамайг тэврэхдээ зүрхний цохилтыг чинь мэдэрсэн. Чи үхээгүй байгаа, амьдрал руугаа буц. Та хоёр яг одоо явах ёстой! Хурдал! Яв!
Жо- Цаашаа бай! Цаашаа! Зайл!
Дал- Аав аа!
Жо- Далтон? Далтон!
Дал- Аав аа!
Жо- Чи хаана байна аа?
Дал- Аав аа!
Жо- Өө. Миний хүү. Энд юу хийж байгаам бэ?
Дал- Таныг буцааж авчрах гэж ирлээ.
Жо- Намайг яаж олсон юм?
Дал- Таны гутлын мөрийг дагасан юм.
Ре- Гуйя, сэр л дээ! Чи хааччихав аа? Миний хүү. Сэр л дээ.
Дал- Ээж байна.
Ре- Сэрээрэй. Ээждээ хүрээд ир.
Жо- Ухаалаг хүү шүү.
Дал- Намайг дагаарай.
Ре- Сэрээрэй. Гуйя. Сэр л дээ.
Жо- Би байна аа. Ренэй. Би байна, зүгээр ээ. Зүгээр.
Дал- Аав аа?
Жо- Миний хүү.
Дал- Аав аа, та буцаад ирж!
Жо- Тэгсэн, хүүгийнхээ ачаар. Фостер. Алив нааш ир. Ренэй, би байна аа, зүгээр. Би чамд мэдэгдэх гэж чадах бүхнээ хийсэн. Чиний аяыг хүртэл тоглосон.
Ре- Чамайг байсныг мэдсэнгүй. Чи л миний аяыг тэгж муу тоглоно шүү дээ.
Так- Хүрээд ир!
Ка- Бэлэн үү?
Жо- Бэлэн. Бүгдийг мартахад бэлэн болсон. Хоёулаа дахиж аялахгүй биз дээ? Бид энэ ертөнцөд байхыг л хүсч байна.
Ка- Сайн байна, ноён Ламберт. За тэгвэл нүдээ аниарай. Хоёулаа. Одоо урт амьсгал аваад, цагийн зүүний чимээг сонс. Бие чинь тайвширч, удахгүй нойрсох болно. Харанхуйн гүнээс улам бүр холдсоор байгаагаа мэдэр.
Эр1- Хэн бэ?
Сп- Танд дамжуулж хэлэх зүйл байна аа. Элисонтой холбоотой.
Эр1- Надаар тоглоод байгаа юм уу?
Так- Манай дотны нэг найз Элисонтой ярилцсан юм л даа.
Эр1 - Тийм байх боломжгүй. Одоо явахгүй бол цагдаа дуудлаа шүү.
Эм2- Байзаарай, Брайн. Та нар хэн бэ?
Сп- Бид хүмүүст тусалдаг юм аа. Нөгөө ертөнц рүү орсон хүмүүст-
Охин- Тэр эмээ хэн бэ?
Эм2- Юун эмээ вэ?
Охин- Тэдний хойно зогсож байгаа эмээ.
Сп- Юу- Манай найз хэлэхдээ Элисон зүгээр ч нэг осолд ороогүй гэсэн. Тэр эмнэлэгт ухаан орохдоо ганцаараа сэрээгүй л дээ, нэг зүйлтэй хамт сэрсэн. Нэг зүйл ч биш, маш олон зүйлтэй хамт. Тэр зүйлс одоо танай гэрт амьдарч байгаа.
Эл- Элисон. Элисон. Бурхан минь…
/Далд/
/Төгсөв/
/Орчуулсан Батгэрэлийн Есүй/
Дүрүүдэд:
Эл, Эл (залуу) - Элиз - эм
Ре - Ренэй - эм
Жо- Жош - эр
Жо (бага)- Жош - хүү
Ло, Ло (залуу) - Лорэйн - эм
Ка, Ка (залуу) - Карл - эр
Сп - Спекс - эр
Так - Такер - эр
Дал- Далтон - хүү
Трэйлер:
/Энэ зүйлс 2 жилийн өмнө эхэлсэн/
Жо- Хэдүүлээ түр хугацаанд эмээгийндээ байна аа.
/Эцгээс өвлөж авсан чадвар/
Жо- Одоо биднийг дахиж зовоохгүй. Хүү маань эргээд ирсэн шүү дээ. Гэр маань элэг бүтэн боллоо.
Ре- Кали!
/”Хөрөө” болон “Паранормаль үйл ажиллагаа” киноны уран бүтээлчдээс/
Ре- Зогсоогүй байна.
Жо- Юу?
Ка- Тэр юу хүсээд байгааг хэлээч.
/Матер Мортис/
Дал - Коридорт нэг чимээ сонсогдоод байсан юм. Аав өвдчихсөн юм уу, ээж ээ?
Ло- Манай гэр бүлийг зовоогоод байгаа тэр зүйл зогсох болоогүй юм байна.
/Аймшигтай нууц/
/Задрах болно/
Жо- Би мэдэж байгаа. Би тэр газар луу очиж хүүгээ эргүүлж авсан шүү дээ. Нэг хорон муу зүйл намайг дагаад ирсэн. Эндээс арилаад өг!
Ка- Урд чинь нэг хүн зогсож байна. Чамтай ярьж байна.
Жо- Тэр юу гэж байна?
Ка- Чиний хүүхдийг авчихсан. Чиний хүүхдийг авчихсан. Чиний хүүхдийг авчихсан. Чиний хүүхдийг авчихсан гээд байна.
Эр2- Чиний хүүхдийг авчихсан.
/Далд - 2р бүлэг/
Back to episodes Go home