John Tucker must die 2006

/ 20 дугаар зуун фокс толилуулж байна. Лайндскэйп интэртэйнмэнт продакшн. Э Бетти Томас филм./

Кэ- Би 7 дугаар ангид байхдаа би үл үзэгдэгч байснаа ухаарсан юм..тийм төрлийн үл үзэгдэгч биш л дээ. Тиймээ, би үл үзэгдэгч гэхээсээ илүү нөгөө..Нэргүй. Н-Э-Р-Г-Ү-Й. Нэргүй.

Эр- Уучлаарай, буруу байна. Б-У-Р-У-У. Буруу. Хичээгээгүй юм биш шүү. Би угаасаа л азгүй амьтан байсан.

Эм- А-З-Г-Ү-Й. Азгүй.

Эрхо-   Маргаашийн гэрийн даалгавар...

Кэ- Мэдээж хайр дурлалын тал дээр....

Эр1-     Цааш нь дамжуулчих...

Кэ- За. Хөгийн юм. Х-Ө-Г-И-Й-Н. Хөгийн. Би бас нэг юман дээр азгүйтдэг байлаа. Сайн уу?

Жас-     Сайн уу, намайг Жастин гэдэг. Танай хөрш байна, ээж энэ школадтай юмыг оруулаад өгчих гэсэн юм.

Кэ- Сайн уу, би Кэтие. Манайх дөнгөж нүүж ирж байна. Нөгөө хайрцаг савнууд гээд хамаг юмаа...

Жас-     Гэгээн тэнгэр минь гэж.

Кэ- Тэр нь бол..манай ээж.

Ло- Сайн уу? Намайг Лори гэдэг.

Жас-     Энийг танд хийсэн юм. Болгоомжтой, та халуухан юмаа. Бишээ..халуун шүү. Гал халуун.

Кэ- Ээж эрчүүдийг дурлуулахдаа асуудалгүй л дээ, харин нөхөр тогтдоггүй байв. Уг нь би бүгдийг нь мэддэг байсан, даанч сүүлдээ тоогоо алдсан даа. Тиймээс бүгдийг нь..Спик гэж нэрлэдэг болсон.

Эр2-     Сайн уу, Кэйт?

Эр3-     Би чиний..

Эр4-     ..шинэ...

Эр5-     ...аав...

Эр6-     болно.

Кэ- Хэт яараад хэрэггүй байхаа, Спик.

Ст- Стив ш дээ, жаалаа. Яагаад намайг Спик гээд байгаа юм бэ?

Кэ- Яагаад гэвэл эцэст нь..бүгд л яваад өгдөг юм. Тоолж баршгүй олон удаа ингэсэн болохоор ээж насанд хүрсэн хүн шиг хүлээж авдаг болсон. Тэр дор нь 1 арга хэмжээ авдаг..хоёр..эсвэл гурав. Тэгээд бид машин дээрээ юмаа ачаад өөр хотруу зугтдаг. Үл үзэгдэгч байхад бас давуу талтай.

Эмхо-   Өршөөгөөрэй.

Кэ- Нүүдлийн амьдралтай болохоор..би салах ёс хийхийн хэцүүг мэдэрдэггүй. Тэр би байна. Амаргүй байсан л даа, гэхдээ хэдхэн сарын дотор..үл мэдэгдэгч байсан би...

Охин-   Чи хар тамхины цагдаа юм уу?

Кэ- Гэхдээ би ч яахав. Энэ миний түүх биш..энэ залуугын түүх. Жонь Такер. Үнэн л дээ, Такер эр хүн. Сагсан бөмбөгийн багийн ахлагч. Ар гэр нь баян. Аберкромбигын загвар өмсөгч юмуу Грекын бурхан гэмээр царайтай.

Эмхо-   Такер!

Бет-      Урагшаа, Жонь. Шар Шилүүснүүдийг алаад өг! Жинхэн шилүүснүүдийг биш шүү, мөхөх аюулд орчихсон байгаа.  

/ Зураглаач Энтони Би Ричмонд /

Кэр-      Кэрри Шэйфер байна.

/ Кино зохиолыг бичсэн Жеф Ловелл /

Кэр-      Энэ жил Шар Шилүүснүүдийг хэн мужийн тэмцээнд авч орох нь ойлгомжтой.

Жо-      Жонь Такер байна. Так гэдгээрээ алдартай Бас Ти Мэнь, Ти Дог.

Хар-     Ти Дог.

Жо-      Зарим нь намайг Ти Мани гэж дууддаг. Гэхдээ Эль Капитан гэдгээрээ илүү алдартай.

Кэр-      Богино банзал авъяас болох юм даа. Тиймээ.

Хэл-     Шар Шилүүснүүд урагшаа!

Бүгд-    Шар Шилүүснүүд урагшаа!

/ Найруулагч Бетти Томас /

Эмз-     Хөөе, 6 дугаар ширээ.

Кэ- Анх Жонь Такертай ярилцсанаа санаж байна. Намайг үл тоож муухай харьцаагүй л дээ. Би бүрэн хяналттай байсан.

Жо-      Сайн уу?

Кэ- Тиймээ. Бишээ..үгүй ээ. Бишээ, юу...

Жо-      Би..захиалгаа өгөх болоогүй байна. Баярлалаа.

Кэ- Гуйя, намайг ёсорхуу харагдаагүй гэж хэлээч дээ. Би юугаа боддог байна аа? Жонь шиг залуу найз охинтой байлгүй яахав. Тэр бол Кэррие Шэфер. Сургуулийн Зурагтын Станцыг хариуцдаг. Дээр нь бас Онор Сосаяти, Жуниор Ачиверс, Фоор Эйч Клуб, Америкын ирээдүйн кино бүтээгчид, Биг Систерс, Адопт А Шат Инь бас..тэгээд болоо байхаа.

Кэр-      Би хүүхдийн ном бичихээр шийдсэн.

Кэ- Бас хүүхдийн ном бичиж байгаа.

Жо-      Францаар ярихаараа ёстой тачаангуй болдог шүү.

Кэ- Та нар..түр хүлээгээрэй? Саяынхыг болилоо. 2 найз охинтой юм байна. Тэр бол Хэдер, хөгжөөн дэмжигчидийн ахлагч. Тайлбарлах шаардлагагүй биз.

Хэд-     Бас Молли...Яагаад “бид Дэвсээд, Зодолоод, Архирч болохгүй юм бэ” гэж хэлсэн.

Жо-      Дэвсээд, Зодолоод, Архирах аа?

Хэд-     Харин тиймээ. Хагас өдөржингөө шүү. Шал хэрэггүй.

Жо-      Хажуудаа хачиртай 2 ногоон салад. Бүсгүйд салмон, надад хавч.

Хэд-     Ингэхэд чинь би дуртай шүү.

Жо-      Би ингэх дуртай.

Хэд-     Миний дуртай юмыг хийх дуртай байдагт чинь би дуртай.

Жо-      Хоолоо хүлээж яарах хэрэггүй. Энэ хувцас..чамайг халуухан харагдуулж байна. Тайлахаараа бүр ч халуухан байх даа. Энд анх удаа л ирж байна, хонгор минь. Цагаан хоол нь гоё л байгаасай.

Кэ- За болиод өгөөрэй. 3 найз охинтой юм уу?

Жо-      Үгүй ээ. Тугалын мах гэнэ ээ? Уучлаарай, зүгээр гарцгаая. Би амьтан зовоохыг хүссэн бол эмнэлэгийн лабораторируу явах байсан юм.

Бет-      Хөөе...

Жо-      ..би тийшээ явахгүй л дээ, тэд нар амьтадыг тамладаг.

Кэ- Шүүмжилж байгаа юм бишүү, гэхдээ яагаад ч юм өсвөр насны цагаан хоолтон охин бол..амархан охин гэсэн код үг.

Бет-      Чиний төлөө би мах идсэн ч чадна аа.

Кэ- Харав уу? Би худлаа яриагүй байгаа биз. Ойлгохгүй юмаа. Бүгдээрээ л өөртөө итгэлтэй, аятайхан охид байх юм. Яахаараа Жонь араар нь тавиад байгааг мэддэггүй байна аа?

Эмз-     Яаж явалдахаа сайн мэднэ. Өөр бүлгийн охидтой уулздаг, хоорондоо юм ярьдаггүй охидтой. Бас аав нь сагсан бөмбөгийн улиралаар болзохыг зөвшөөрдөггүй болохоор нууцаар үерхэх ёстой гэж хэлдэг юм.

Кэ- Чи яаж бүгдийг нь мэддэг юм?

Эмз-     Мэдэхгүй ээ. Зүгээр таасан юм.

Хар-     Юу байна, залуусаа?

Эрхо-   Юу байна?

Эр- Хөөе, Ти?

Жо- Юу байна, охин минь?

Хэд-     Сайн уу?

Бет- Сайн уу?

Жо- Амттан авч болох уу?

Кэр- Бололгүй яахав.

Жо- Мэдэхгүй юм даа.

Кэ- Жонь охидыг жонглёрддог системэндээ итгэлтэй байсан. Даанч Хар Мягмар гаригын үйл ажиллагааг урьдчилан тооцоолж чадаагүй юм.

Эм- Тэнгэр минь. Дасгалжуулагч Клэйпүүл. Та зүгээр үү?

Кэ- Дасгалжуулагч Клэйпүүл гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэйг Жонь яаж мэдэх юм бэ? Жоны буруу байгаагүй. Угаасаа бие нь тааруу байсан, гэхдээ тогтворжсон. Тэгээд Флоридагын Сан Ситид эрт тэтгэвэртээ гарсан юм.

Жо- Жонь Такер.

Кэ- Ямарч байсан, гол нь...

Дас-     Дасгалжуулагч Клэйпүүл эмнэлэгт байгаа. Тиймээс эхний цаг нь биеийн тамир байсан бүх ангиуд хамт хичээллэнэ. Тиймээ. Тийм, мэдэж байна. Бид нэг нэгэндээ дургүй.

Эмхо-   Үгүй ээ, бид танд дургүй.

Дас-     За. Женнифер, Алисон, Молли..Сара, Денис, Кимми энэ талруу.

Лю- Намайг Люкришиа гэдэг.

Дас-     Энэ талд Бет, Кэррие, Хэдер бас..танил биш царайт.

Кэ- Би Кэйт. Кэйт.

Дас-     За, хатагтай нараа. Бөмбөг тоглоцгооё.

Кэ- Чи Хэдер биз дээ? Би Кэйт?

Хэд-     Тэгээд?

Үст- Өчигдөр чи үдэшлэгт ирэхгүй хаана байсан юм бэ?

Кэр- Энэ маш нууц шүү. Хэнд ч битгий хэлээрэй. Би Жонь Такертай үерхэж байгаа. Хөөе.

Хэд-     Уучлаарай. Гарнаас хальтарчихлаа.

Кэр- За за. Зүгээр ээ, би зүгээр. За, охидоо. Тоглоцгооё. Аан гэж бай. Сая санамсаргүй биш.

Хэд-     Жонь минийх. Холхон байгаарай.

Кэр- Муу харх.

Бет- Охидоо. Эв найрамдал, хайр. Боль л доо. Эрэгтэй хүнээс болж зодолдож болохгүй ээ. Больцгоо. Зодолдох шалтгаан биш шүү дээ.

Хэд-     Жонь Такер минийх. Чи одоо яагаад байгаа юм бэ?

Бет- Би Жонь Такертай үерхэж байгаа.

Дас-     Болно оо!  Буцаад тоглоцгооё. Больцгоо гэсэн шүү. Боль, Бет.

Хэд-     Дасгалжуулагчаа.

Кэр- Болгоод өгье. Эд нарыг болгоод өгье.

Дас-     Бөмбөгнүүдээ тавь. Бөмбөгнүүдээ тавь. Болиоч дээ.

Кэ- Та нарыг бүгдийг нь хуурчихаад байхад Жоньд уураа гаргахын оронд хоорондоо алалцаад байх юм.

Дас-     Шийтгэлээ. Чамайг, чамайг, чамайг бас чамайг. Тоглоогүй шүү.

Бет- Энэ хэн юм?

Хэд-     Мэдэхгүй ээ. Пэм ч билүү юу билээ.

Скот-    Новш. Уучлаарай...

Кэ- Чип Трик. Ойлгож байна аа.

Скот-    Тиймээ, тийм мөн.

Кэ- Тиймээ, Чип Трикыг амандаа аялах аргагүй.

Скот-    Нэг л дуртай болчихоор..өөрийн эрхгүй чанга дуулмаар санагддаг юм.

Кэ- Тиймээ.

Скот-    Намайг Скотт гэдэг. Чи Химийн ангийнх байхаа?

Кэ- Тиймээ. Тийм, би Кэйт. Тэгээд..хүүхдүүд хааччихсан юм? Шийтгэлж байгаа?

Скот-    Шийтгүүлэх гээд эрт ирсэн юм уу?

Кэ- Тэр..нөгөө юу..хичээлийн дараа үлдэж шийтгүүлж байж..хоцормооргүй..байсан юм л даа.

Жо- Сайн уу, хонгор минь?

Бу- Сайн уу, Жонь?

Жо- Далайн эрэг дээр энэ хоёртой цагийг сайхан өнгөрүүлсэн шүү.

Скот-    Хөөх. Ер нь охид Жоньд ийм хариу үзүүлдэггүй л дээ. Ерөнхийдөө ингэдэг юм...

Кэ- За за, за.  Би өөдгүй амьтадыг сонирхдоггүй.

Скот-    Тиймээ, чиний зөв. Өөдгүй амьтан гэдэг нь үнэн.

Кэ- Жонь та нарын хувьд бурхан энэ тэр чинь биш бишүү.

Скот-    Дөхүүллээ. Жонь манай ах л даа.

Кэ- Чи нөгөө Такер нь юм уу?

Скот-    Нөгөө гэж ямар? Азгүй Такер нь уу?

Кэ- Үгүй ээ, үгүй. Тийм утгаар хэлээгүй юмаа. Зүгээр л..чамайг харахад...

Скот-    Халуухан, булчин шөрмөстэй, охидыг араасаа гүйлгэхээр царайлаг биш гэж үү? Тиймээ, чиний зөв. Зү, зүгээр дээ. Гэхдээ нэг нууц хэлье. Ээж..намайг дотроо онцгой гэдэг юм.

Кэ- Сайн хэрэг шүү.

Скот-    Тиймээ.

Хэд-     Жонь, түр уулзаж болох уу?

Жо- Тиймээ, болно. Баяртай, залуусаа.

Эрхо-   Баяртай, хөгшөөн.

Жо- Юу болоов?

Хэд-     Өнөөдөр нэг сонин охин чамтай үерхдэг гээд байсан.

Жо- Нээрэн үү? Тэгээд чи итгээ юу?

Хэд-     Үгүй ээ, мэдэхгүй юмаа. Чи найз охинтой байж болохгүй...

Жо- Сагсан бөмбөгний улирлаар..гэхдээ..болдогсон бол чамтай л хамт байна. Охид яагаад тэгж яриад байдгыг мэдэхгүй юм, бидний харилцаанд атаархдаг байж магадгүй байх л даа. Яагаад гэвэл бид хоёр онцгой харилцаатай. Тийм гэх аргагүй, үгээр хэлэх аргагүй барилдлагатай. Бас найдвартай байдалд чинь би дуртай.

Эрба-   За за. Шийтгэл эхэлсэн шүү. Би удахгүй ирнэ. Юм ярихгүй шүү.

Хэд-     Жоньтой уулзсан. Гоё байсан. Та нарыг өрөвдөж байна лээ. Бид хоёр онцгой харилцаатай болохоор та нарыг атаархаж байгаа юм гэж байна лээ. Нэг тийм..тийм гэх аргагүй гэсэн, яагаад гэвэл...

Бет- ...үгээр хэлэх аргагүй барилдлагатай. Бас найдвартай байдалд чинь би дуртай гэсэн үү?

Кэр- Ийм юм асуухаар чинь гомдох юм. Яагаад гэвэл...

Бүгд-    ...надад ганцхан чи л байгаа!

Хэд-     Чөтгөр гэж. Бид нарт яг адилхан юм хэлсэн байна ш дээ.

Бет- Аргагүй л дээ. Бид хоёр үнсэлцсэн, тэгээд холбогдчихсон юм чинь..

Кэр- Та хоёр холбогдсон?

Бет- Жонь бид хоёрт онцгой юм байгаа.

Кэр- Юу, чамайг өвөртөө оруулчихсан юм уу?

Бет- Бид харгислалд дургүй, цагаан хоолтой амьдралаа амьдардаг.

Хэд-     Завхай амьтан.

Бет- Сайхан юмаа, Хэдер. Үзүүлээд өгье гэдэг бяцхан хөгжөөн дэмжигч авхайг мэдэхгүй хүн байхгүй шүү.

Хэд-     Аан гэж бай.

Кэр- Чи бас уу?

Хэд-     Жонь бид хоёр хамт байх ёстой. Жонь багийн ахлагч, бас би..хөгжөөн дэмжигчидийн ахлагч.

Бет- Уучлаарай. Ямархуу хөгжөөн дэмжижгч билээ?

Кэр- Жонь та хоёрыг хоёуланг нь тоодоггүй ш дээ.

Бет- Намайг битгий энэнтэй зүйрлэ.

Хэд-     Юу гэнэ ээ..чи надаас илүү болж байна уу?

Кэ- Дуугүй бай л даа.

Бет- Юу?

Хэд-     Өршөөгөөрэй?

Кэр- Юу?

Кэ- Уучлаарай, уучлаарай.

Хэд-     Юм хэлэх гэсэн юм уу?

Кэ- Үгүй ээ. Надад хамаагүй л дээ.

Бет- Юу юм бэ?

Кэ- Би таая л даа. Дандаа өрөөхдөж дууддаг уу, хонгорхон минь, хайрт минь гэж? Тиймээ, хайрласандаа биш, нэрийг чинь андуурахгүй гэж тэгдэг юм. Байнга л үгээр хэлэх аргагүй барилдлага, онцгой гэж ярьдаг мөртлөө харилцаагаа дурсдаггүй. Бүх шийдвэрийг та нар гаргасан болохоор Жонь араар тависанд та нар л гэмшиж байгаа.

Хэд-     Бурхан минь. Чи бас Жоньтой үерхдэг юм уу?

Кэ- Үгүй ээ. Үгүй, зүгээр л тиймэрхүү залуучуудыг би мэднэ. Спикүүдийг.

Кэр- Үнэн ярьж байна. Дандаа надад гэмших сэтгэл төрүүлдэг.

Бет- Тиймээ.

Кэ- Эрэгтэй хүн та нарт тэгж хандвал...

Хэд-     Салах ёстой энэ тэр гээч.

Бет- Жонь хормын дотор ахиад л найз охинтой болно.

Кэ- Үгүй ээ, би сал гэж хэлээгүй ш дээ. Хариугаа авах байсан.

Хэд-     Чи хэн юм бэ?

Бет- Аан мэдлээ. Өнгөрсөн жил баригдаад архины эмчилгээнд явсан охин байна.

Кэ- Үгүй ээ, би...

Бет- Тэгвэл таргалах айдасаа эмчлүүлсэн.

Кэ- Үгүй ээ.

Бет- Файт Каймп уу?

Кэ- Үгүй ээ, миний нэрийг...

Эрба-   Хөөе, ярихгүй шүү.

Кэ- Миний нэрийг...

Эрба-   Юм..ярихгүй.

Ло- Сайн уу, охин минь. Ээж нь яарч байна. Өнөө орой чухал болзоотой.

Кэ- Бөмбөрчин үү?

Ло- Эмч. Малын эмч. Техникч.

Кэ- Нохойны сувилагчтай болзож байгаа байх нь ээ.

Ло- Хаалган дээр найз чинь ирчихэж.

Кэ- Юу?

Ло- Хөгжилтэй байгаарай, охидоо?

Кэр- Кэйт, мөн биз дээ?

Кэ- Тиймээ. Кэйт.

Хэд-     Нөгөө хэцүү нэртийг буулгаж авмаар байна.

Бет- Уг нь би амьтан алахыг эсэргүүцдэг л дээ, харин Жонь Такерыг бол алж чадна аа.

Кэ- Би таних ч үгүй ш дээ.

Бет- Тэгээд? Чи хэнийг ч танихгүй. Чи яг Швейцар шиг, саармагжсан гэсэн үг.

Кэр- Төвийг сахисан гээч. Кэйт, бид гурав өөрсдөө хийнэ гэвэл нэгнийгээ алаад дуусна. Чи биднийг энд авчирсан. Бидэнд адилхан зүйл байгааг ойлгуулж өгсөн шүү дээ.

Хэд-     Яг зөв. Бид нар Жонь Такерыг алмаар байна.

Кэ- Хөөх. За за.

Кэр- Сургалтын төв өө?

Бет- Ийм газар ирдэг гэж хэн мэдлээ?

Хэд-     Эзэн нь юм шиг маадгар аашилж байгааг нь хар даа.

Кэ- Эзэн нь мөн.

Бет- Одоохондоо.

Кэр- Ийшээ. Юунд ч битгий хүрээрэй.

Бет- Хөөх.

Хэд-     Чи хичээлийн дараах хөтөлбөрт дэндүү их цаг зарцуулах юмаа.

Кэр- Баярлалаа. Бет, гэрэл унтраагаад өгөөч? Удирдлага байгаа, гэрэл гэсэн бичигтэй. За охидоо, эхэлцгээе. Анхаарлаа хандуулахыг хичээгээрэй, гар утаснуудаа унтраа. Кэйт, юмаа хий.

Кэ- Миний юм уу? За. Юу..та нар Жоны Юунд татагдсан бэ?

Кэр- Кэйт, чи яг зөв эхэлж байна. Охидоо, Жоныг тодорхойлцгооё. Жонь бол будагтай хөшөө, булчин шөрмөс нь жааз гэсэн үг. Юу Жоныг чимдэг вэ? Дур булаам байдал нь уу? Энэ инээмсэглэл нь үү? Гоё борлуулсан арьс нь уу? Юу нь вэ, охидоо? Сайн бод.

Бет- Бүх юм нь. Нүд нь, уруул нь, цээж нь, бас намайг тэврэхээр хамаг бие нь чангараад...

Хэд-     Хөвгүүд баярлахаараа яадгыг бид нар мэднэ.

Бет- Тийм утгаар хэлээгүй.

Кэр- Охидоо, Жоньд л уураа гарга, за юу? Буцаад яриандаа оръё. Халуухан гэдгийг нь бүгд хүлээн зөвшөөрлөө.

Бет- Тэгээд яах вэ?

Хэд-     Хөгжөөн дэмжигч нар бол эсрэг багийнхаа итгэлийг алдуулж, тэнэг санагдуулж багийг нь тараадаг.

Бет- Энэ чинь Чи царай муутай, хэрэгт холбоогүйн нотолгоо байхгүй гэдэг хэрэг биш шүү.

Хэд-     Амаа тат.

Кэр- Хэдер, би хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч..чи үнэний ортой юм хэллээ.

Кэ- Тиймээ. Бас Жоны тоглоом бол үерхэх, тийм залуугаас хариугаа авахын тулд ахиж үерхэхгүй болгох хэрэгтэй.

Кэр- Тиймээ. Үерхэх аргагүй болгох. Жонь Такерын хамгийн гол системийг нь сүйрүүлнэ.

Бет- Охидоо, надад нэг санаа төрөх шиг боллоо. Хэлээд байна ш дээ, хонгор минь. Энэ сайхан царайгаа ашигла. Тийм биз дээ, Роберт? Роберт ээжийг танидаг юм. Вөги, Элле, Жи Кю-гын зурагчин. Бас мэдээж миний жил бүрийн  зурагт номыг хийж өгдөг, дунд сургуулиас хойш дахин боловсруулдаг цаасан дээр хийдэг болсон.

Роб-     За, Жонь. Гол нь зүгээр тайвшраад өөрийнхөөрөө байгаарай, за юу? Хошуугаа цорвойлго, Жонь. Хошуугаа цорвойлго.Сайн цорвойлго, зүйтэй. Тиймээ, хайртай шүү. Би чамд хайртай. Одоо намайг үзэн яд. Намайг үзэн яд. Тиймээ. Тийм. Намайг үзэн яд. Үзэн яд, Жонь. Сайхан, сайхан, сайхан. Одоо мод бол. Салхитай байна, мөчирөө ганхуул. Хүчтэй шуурга, Жонь. Хүчтэй шуурга. Бүр том, бүр том. Одоо намайг үзэн яд, Жонь. Үзэн яд. Үзэн яд, Жонь.

Жо- Баримал сонирхдог чинь үнэхээр гайхалтай. Баримал сонирхдоггүй хүнийг ямар хүн гэх юм? Шавраар морь энэ тэр хийгээд л...

Цага-    Нээрэн үү? Ингэж бодож байгаад чинь бяртай байна.

Жо- Мэдээж.

/ Бас нэг хөөрхөн царай юу.../

Цага-    Хөөе, чи бишүү?

Жо- Загвар өмсөгчийн цагийн ажил хийдэг юм.

Цага-    Тийм үү?

Жо- Тиймээ.

Цага-    Мэдээгүй юм байна.

Жо- Сорж болох уу?

Цага-    Тэг ээ.

/ ...эсвэл бэлэг эрхтэн нь яртай юу? /

Хо- Танидаг залуу байна ш дээ.

Жо- Юу? Үгүй ээ, би..тийм юм байхгүй.

/ Яранд хөөрхөн юм юу ч байхгүй. Би яртай гэдгээ мэднэ /

Жо- Холли, би, би яргүй ээ.

Хо- Бурхан минь, надад битгий хүр.

Жо- Холли, хүлээж бай.

Хо- Надад битгий хүр, битгий хүр.

Жо- Холли!

Эмхо-   Мөн байна ш дээ.

Жо- Үгүй ээ, энэ чинь худлаа. Би ганцаарханаа яртай загвар өмсөгч юм уу?

Эрхо-   Үнэгүй эмнэлэгт оч оо, Так.

Кэ- Тулааны нэгдүгээр дүрэм. Өрсөлдөгчөө хэзээ ч битгий дутуу үнэл.

Эмхо-   Би чамд хайртай, Такер.

Жо- Би бэлгийн замын өвчингүй л дээ. Гэхдээ 5 залуу тутмын нэг нь өвчилж байна. Би энэний эсрэг дуу хоолойгоо  нэгтгэж байгаадаа баяртай байна. Тиймээ, хонгор минь.

Эм- Бөөстэй болсоныхоо төлөө шагнуулаад байгаа юм уу?

Эм1-     Баярлалаа.

Кэ- Бүтэх ёстой байсан даа. Хэдүүлээ юм орхигдуулаад байна уу?

Хэд-     Тэгээд байна, миний нийгмийн амьдралыг.

Ло- Сайн уу?

Бет- Сайн уу, хатагтай Спенсер.

Ло- Лори гэж дуудаж бай. Юу хийх гэж байна даа, охидоо?

Кэр- Нэг залууг сүйрүүлнэ.

Ло- Би хэнд чек бичих вэ?

Бет- Ёстой сүйрүүлэх аргагүй хүн.

Хэд-     Бид яртай болгож, тэд шагнадаг.

Кэ- Хуурамч яр, ээжээ. Нэр төрийг нь унагаах гэсэн юм.  Яривал барагдахгүй.

Ло- Мэдээж, тиймээ. Хуурамч яраар нэр төрийг нь унагаах хуучин арга.

Кэ- Нөгөө..та завгүй бол би хүнснүүдээ цэгцэлчихэе.

Ло- Ойлголоо, за за. Эвтэй тоглоорой, охидоо.

Бет- Ээж чинь гал халуун юмаа.

Кэ- Иогалатес хийдэг юм. Кэррие, байнга юу бичээд байдаг юм бэ?

Кэр- Жагсаалт, байдаг л юмнууд, бусадтай л адилхан. Хийх юмны жагсаалт, зорилгын жагсаалт, болзошгүй явдалын жагсаалт, ажиглалт, төлөвлөлт..энэ мэдээж тэс өөр л дөө, яагаад гэвэл ажиглалтанд сэдвийн өгүүлбэр хэрэгтэй. Төлөвлөлтөнд харин үгүй. Байдаг л юмнууд.

Хэд-     Тиймээ, байдаг л.

Кэ- Тиймээ.

Кэр- Ядаж л би эм уудаггүй.

Хэд-     Өршөөгөөрэй, энэ байгалийн гаралтай гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүн.

Бет- Юу уугаад байгаа юм бэ? Эстроген үү? Хэдер. Энүүгээр гэмгүй морьдыг тамладаг юм. Энэ эм шээсийг нь хүргэдэг.

Хэд-     Шээх там биш, сарын тэмдэг л там. Ээжээс хулгайлчихсан юм. Эрчүүд цээжтэй болох гэж стеройд уудаг ш дээ. Би зүгээр хөхөө томруулах гэсэн юм.

Кэ- Эм уугаад нэмэргүй байхаа, гормоны ялгаралыг чинь зогсооно.

Бет- Тиймээ, тэгээд гормон чинь дуусахаар сахалтай бас эрхтэнтэй болно доо.

Хэд-     Үнэн яриад байгаа юм уу?

Кэр- За, охидоо. Эргээд Жоныг ярьцгаая.

Бет- За. Ганц том цохилт хэрэгтэй байна. Эрчтэй байдлыг нь нам дарахаар ганц цохилт. Бидэн шиг байх ямар байдгыг ойлгуулах хэрэгтэй.

Кэ- Тиймээ. Эр хүнд эрэгтэйлэг чанараа алдахаас өөр аймар юм байдаг гэж үү?

Эрхо-   Голд  3 хүн байх ёстой шүү. Хоёр гараараа, Майтт. Чи ч гэсэн Крис. За яваад байгаарай. Зүйтэй. Алекс, чи ч гэсэн. Алив аваач. Сайн байна, Такер.

Жо- Юу байна, хонгор минь?

Хэд-     Сайн уу?

Жо- Дажгүй юу?

Хэд-     Сайн. Наадахаа уух гэж байгаа юм уу?

Жо- Тийм. Дасгалжуулагч өдөрт 2-ыг уугаарай гэсэн.

Хэд-     Нэмэргүй л байна даа. Зарим залуучуудад үр дүнтэй байх л даа, харин..чиний булчин багасаад байна.

Жо- Багасаад байна гэнэ ээ?

Хэд-     Тиймээ, тунгаа нэмсэн нь дээр байх.

Жо- Тиймээ, тийм. Хэлсэнд баярлалаа, хонгор минь.

Скот-    Сайн уу?

Кэ- Сайн уу?

Скот-    Нэг юм гуйж болох уу? Лабораторын хамтрагч хэрэгтэй байгаа юмаа. Алекстай хамтрагч байсан чинь..туршилт хийж байгаад нэлээн их түлэгдчихсэн, тэгээд...

Кэ- Зөвшөөрөхөөсөө өмнө асууя. Яг яаж түлэгдсэн юм?

Скот-    Тайлал нь ойлгомжтой л доо, яагаад гэхээр Алекс намайг буруутгана. Харин би зүгээр л “ Бурхан минь, чи шатаж байна. Амиа бодоорой” гэж хэлсэн.

Кэ- Тодорхой сануулжээ.

Скот-    Тийм.

Кэ- За за. Тэгвэл эхлээд энэ цилиндр савруу 40 миллитрыг хэмжээд хийчих.

Скот-    За.

Кэ- Зөөлөн хий.

Скот-    Ойлголоо.

Кэ- Доошоо болоод хар. Менускисын түвшин энэ зураасанд очтол хүлээ.

Скот-    Юу гэсэн бэ? Менускис гэсэн үү?

Кэ- Мушгирсан хэсэг нь заалтанд очтол хүлээ.

Скот-    За.

Кэ- Аажуухан..одоо болно.

Скот-    Бурхан минь, би...

Кэ- Тэнгэр минь.

Скот-    Баларсан юмаа, асгачихлаа. Одоо яах вэ? Энэ юу юм?

Кэ- Натри хлорын шингэн.

Скот-    Бурхан минь, өмдөө тайлъя, түлж байна.

Кэ- Нээрэн үү? Натри хлор гэж..

Скот-    Түлж байна.

Кэ- ...давстай ус ш дээ.

Скот-    За за. Тэгвэл би түлэгдээгүй юм байна. Зүгээр өмдөндөө шээчихсэн юм шиг болчихлоо.

Кэ- Хөөе.

Скот-    Хөөе, за за, за. Шал тэнэг юм боллоо. Энэ...

Багш-   Хөөе, больцгоо.

Скот-    Тиймээ, Кэйт. Тэнгэр минь, боль л доо.

Жо- Болиоч дээ.

Тог- Эмзэг ч бол доо. Уучлаарай, гүнжээ. Хумсаа хугалчихсан уу? Чамайг зайлуулахын тулд би хэдэн удаа усаа татах ёстой юм бэ?

Жо- Цэвэрхэн тогло.

Тог- Арчаагүй амьтаны үгийг сонсож байснаас унгасан нь дээр биз.

Жо- Ямар балиар юм хэлдэг юм бэ.

Шүү-     Техникийн алдаа гаргалаа. Дугаар 23 түлхсэн.

Жо- Өөрөө эхэлсэн ш дээ. Зэвүүн зан гаргаж байна.

Хар-     Хөгшөөн, наадах чинь минийх. Цусан дахь сахарын хэмжээ бага.

Жо- Надад хэрэгтэй байна. Энэ шортыг өмсөхөөр гуя тарган харагдаж байна уу?

Бүгд-    Хамгаалалт, хамгаалалт!

Тог1-    Жонь? Жонь? Алив ээ, Жонь?

Жо- Яасан? Яагаад ингэж хараад байгаа юм бэ?

Тог1-    Би сул байна.

Жо- За яахав. Харав уу? Чамаас болж байгаа юм.

Да- Завсарлага, шүүгчээ. Жонь, зүгээр үү?

Жо- Тийм. Яасан? Зүгээр биш юм шиг байна уу? Би зүгээр байна, тиймээс зүгээр. Сайн байна, юу яриад байгаа юм?

Да- Анхааралтай бай. Тэмцээн дуусахад ганцхан минут үлдээд байна.

Жо- Анхааралтай л байгаа ш дээ.

Да- 3 тоолоод шүү. 1,2,3.

Бүгд-    Шар Шилүүснүүд урагшаа!

Да- Такер. Такер, гайгүй юу? Тэмцээнээ дуусгаж чадах уу?

Жо- Үгүй ээ. Сэтгэл түгшиж, бие хөөгөөд бас..хөхний товч өвдөөд байна.

Да- Битгий нялхраад бай. Чи хэрэгтэй байна, бос, хурдал.

Жо- Үгүй ээ. Би тоглохгүй. Дандаа л намайг хэлэх юм. Чи бидэнд хэрэгтэй, Жонь. Хурдал, Жонь. Жонь, Жонь, Жонь. Дандаа надруу хашгирдаг, ерөөсөө миний үгийг сонсдоггүй. Миний сэтгэл яах юм?

Кэ- Үхлийн цохилт болсон юм.

Жо- Намайг тайван орхи.

Кэ- Тэр цохилт гайхшрал бас цочирдолыг дагуулсан юм. Бидний ачаар охид ахиж Жонь Такерын дур булаам байдалд дарлагдахаа болисон. Ашгүй тэнгэрийн суудлаасаа бууж..оронд нь бид тэнгэрт гарсан юм.

Эм1-     Баяртай, залуусаа?

Жо- Юу байна даа, залуусаа? Томми. 

Эм2-     Өчигдөр орой чиний хийсэн зүйл..эр хүн тийм зоригтой юм хийхийг би анх удаа л харсан. Миний зөвлөгөө өгдөг утас. Ярилцмаар байвал залгаарай.Би орой унтдаг.

Эм3-     Жинхэнэ эр хүн мэдрэмжтэй байдаг, би жинхэнэ эр хүнийг мэдэрмээр байна.

Эм4-     Миний мөрийг түшиж, тэврүүлмээр ч юмуу өөр юм хэрэгтэй бол..би байгаа шүү.

Кэ- Тулааны 2 дугаар дүрэм. Өрсөлдөгчөө хэзээ ч, хэзээ ч битгий дутуу үнэл.

Жо- Сайн уу, хонгор минь. Ярилцаж болох уу? Өчигдөр орой би эвгүй зан гаргасан. Манай зөвлөх намайг сэтгэл хөдлөлийн хариуцлагын тал дээрээ анхаараарай гэсэн. Тэгээд би өөртэйгөө ажиллаж байгаа юм л даа, одоо бүгдийг нь ойлгож байна. Надад цор ганц охин байдаг. Гэхдээ..тэр охин нь чи биш юм байна. Хамт хөгжилтэй байсан л даа. Одоо би илүү гүн гүнзгий, цогц харилцаанд бэлэн. Тэгээд..зүгээр биз дээ?

Бет- Жонь намайг хаячихлаа.

Кэр- Шалиг амьтан чинь намайг дутуу дулимаг гэж бодсон юм байх даа?

Хэд-     Цогц гэдэг үгийг чи зохион бүтээсэн ш дээ.

Бет- Сэтгэлээр уначихлаа, салалтын секс ч хийж чадсангүй. Бурхан минь, би ямар завхай юм бэ.

Кэ- Бурхан минь.

Бет- Жоны төлөө мах идэх ч гэж дээ. Загас байсан л даа..гэхдээ л би нүүр царайтай юм иддэггүй.

Кэр- Амсаад үз, ёстой гоё. Школадтай школад.

Бет- Тиймээ.

Кэр- Жонь Такерын хувьд школад бол бүх амттан.

Бет- Юу, шүүгээнд байгаа чихэрнүүд школадтай байх ёстой юу?

Кэ- Үгүй ээ, үгүй, школад бүх юмыг сайхан болгодог. Ээж школад шархалсан зүрхийг тайтгаруулдаг гэдэг юм.

Хэд-     Би бодлоо л доо, хэдүүлээ ингэж байхаар зүгээр л Жоны зүрхийг шархлуулдаг байж.

Бет- Юу?

Кэр- Хэдер, суут санаа байна.

Кэ- Тиймээ. Даанч та нараас салчихсан ш дээ.

Кэр- Бүгдэнгээс нь салаагүй.

Кэ- Юу? Би..үгүй ээ. Тэгж чадахгүй. Жонь надад таалагддаггүй.

Бет- Тэгээд?

Кэр- Жинхэнээсээ үерхэхгүй ш дээ. Дүр исгэнэ.

Бет- Яг зөв.

Хэд-     Юу бодож байгааг чинь мэдэж байна. Би Хэдер шиг хөөрхөн биш. Тийм ухаалаг биш. Бас тийм..туршлагатай биш.

Кэ- Үнэн.

Бет- Гэхдээ чамд бид байна. Бид чамайг юу ч болгосон чадна. Бид нарыг нийлүүлэх юм бол Жоныг чамд дурлуулж чадна. Чамд ухаангүй дурлуулж байгаад тэгээд дараа нь хайрыг нь булааж авна.

Кэр- Ёстой гоё юм болно доо.

Кэ- Үгүй ээ, энэ чинь бүтэхгүй, би...

Хэд-     Кэйт, аан гээ. Чи намайг шалиг хөгжөөн дэмжигч гэж боддог байх. Гэхдээ би сэтгэл зүрхтэй.

      Чиний ачаар би эмзэг байхаа болисон. Би ээжийн хамаг эстрегоны эмийг хулгайлсан. Одоо ээж Берние Майк шиг болчихсон.

Кэр- Уучлаарай.

Кэ- Охидоо, би...

Хэд-     За за, болъё доо. Чи угаасаа чадахгүй л дээ.

Кэр- Явцгаая.

Бет- За за.

Кэ- Хүлээгээрэй. Юу хийхийг минь хэлээд өг.

Хамт-   Тиймээ.

Хэд-     Эхнийй алхам маш амархан. Жонь Такер нэг юмнаас татгалзаж чаддаггүй. За, охидоо. Энэ бол Кэйт. Нэнсигын оронд ирж байгаа юм.

Нэ- Юу?

Хэд-     Гэмтэлтэй хөл энэ тэр гээд ер нь бүгдээрээ болохгүй байна. Уучлаарай.

Нэ- Зүгээр булгалчихсан ш дээ. Эмч 7 хоногийн дараа гайгүй болно гэсэн.

Хэд-     Ирэх жил ирээрэй. Гэхдээ чи сайн тэмцсэн шүү. За, Пирамид. Кэйт, дээр нь гараарай.

Кэ- Юу? Үгүй ээ, үгүй, үгүй. Өсгийтэй гутал өмсөхөд л толгой эргэдэг юм.

Хэд-     Алив ээ. Жонь дээр нь гардаг охинд дуртай. Пирамидын. Хөөе. Нээрээ шүү. Нэр төрийн хэрэг. Молли оройруу гарахын тулд 3 жил хүлээж байгаа. Тиймээ, Молли?

Мол-     Тиймээ, чи эхлээд гар. Анхны чинь өдөр, чи гарах эрхтэй.

Хэд-     За. Дээшээ, дээшээ, дээшээ. Сайн байна. Хөлөө тэгшил. Тэнцвэрээ алдав аа. Гоё инээгээрэй.

Кэ- Би чадлаа. Шар Шилүүснүүд, дайраад...Уучлаарай.

Хэд-     Чи Моллиг няцалсан шигээ Жоныг няцалж чадна аа. Бид чадна аа. Битгий гэмш. Хүчтэй бай. Хөгжөөн дэмжигчийн хамгийн чухал зүйл бол..хандлага нь. Харж бай.

Эрр-     Халуухан юмаа.

Кэ- Би чадна.

Жо- Хэдер. Хоёулаа зүгээр биз дээ?

Хэд-     Юу?

Жо- Шинэ хөгжөөн дэмжигчийг хэн гэдэг юм?

Хэд-     Кэйт.

Жо- Хөөрхөн юмаа.

Хэд-     Их саналтгүй шүү. Ахлах сургуулийн жаалуудыг сонирхдоггүй.

Кэ- Болчихсон уу?  

Хэд-     Сая үрээ суулгачихлаа.

Кэ- Намайг юу гэж байна? Юм хэлж байна уу?

Хэд-     Хөөрхөн гэсэн.

Кэ- Тэгсэн юм уу? Үнэхээр тэгж..тэнгэр минь. Бишээ нөгөө..намайг танилцуулаа ч үгүй байхад уу? Би очиж уулзах юм уу? Очих уу..үгүй юу? Яасан?

Хэд-     За, яаралтай хуралдаан. Кэйтыг бэлэн болохоос нь өмнө явуулах хэрэг гарлаа.

Кэ- Би..би бэлэн ш дээ.

Хэд-     Тийм үү? Жонь чамайг юу гэснийг хэл дээ.

Кэ- Юу, намайг хөөрхөн гэснийг үү? Үгүй ээ, байдаг л үг. Харин ч бүр доромжилж байна. Намайг ашиглах гэж байгааг нь мэднэ ээ.

Бет- Кэйт, ойлгосонгүй. Чи иймэрхүү залуучуудын тал дээр туршлагатай гээ биз дээ.

Кэ- Туршлагатай, ээж мянган мянган ийм залуучуудтай болзож байсан.

Бет- Чи болзож үзээгүй юм уу?

Хэд-     Ер нь Жонь Такертай үерхэж байсан юм уу?

Кэр- Ер нь хүнтэй үерхэж үзсэн үү?

Кэ- Хүнтэй гэдгээ тодорхойл. Бурхан минь, би ерөөсөө бэлэн биш юм байна. Баллаад хаях юм байна.

Бүгд-    Үгүй ээ, үгүй, үгүй, чи чадна.

Хэд-     За за, боль, боль.

Кэр- За за, чи алзахгүй, за юу? Зүгээр л санаж яв, догь бас..хянамгай бай.

Бет- Тиймээ. Халамжтай, хүсэл тэмүүлэлтэй бай.

Хэд-     Бардам, түрэмгий бай.

Кэр- Жоныг араасаа гүйлгэх ёстой шүү, за юу? Амархан байвал..чамайг тоохгүй. Ойлгосон уу?

Кэ- Тиймээ. Би, би чадна аа. Бүрэн хяналтанд байна.

Кэр- За. Нээрээ чамайг хөөрхөн гэж хэлсэн юм уу?

Кэ- Тийм. Хэдер тэгж хэлсэн л дээ..чөтгөр гэж.

Кэр- За за, сонс. Хэцүү биш ээ. Чамтай юм ярихаар нь..хариулахаасаа өмнө толгойдоо 3 тоолоорой.

Хэд-     Сонирхож байгаагаа битгий харуул. Хамаагүй их битгий хар.

Кэ- За, тэгнэ ээ.

Кэр- Ойлгосон уу? Чадах уу гээд байна ш дээ.

Кэ- 3 тоолж байна ш дээ.

Бет- Ийм удаан бишээ. Чамайг оюуны хомсдолтой гээд бодчихно.

Кэр- Уучлаарай. Миний буруу.

Хэд-     Баяртай.

Жо- Хөөе? Жонь Такер?

Кэ- Сайн уу?

Жо- Чи шинэ сурагч байхнь ээ. Нөгөө шинээр ирсэн гэсэн үг биш л дээ. Шинэ хөгжөөн дэмжигч..За за, хэлээд хэрэггүй. 5 дахын оройн хоолон дээр хэлээрэй. Би багийн ахлагч, чи шинэ хөгжөөн дэмжигч. Би хоолоор дайлах үүрэгтэй. Сургуулийн дүрэм.

Кэ- Баярлалаа. Гэхдээ би чадахгүй.

Жо- Завгүй юмуу эсвэл...?

Кэ- Тиймээ, завгүй. Танилцахад таатай байлаа. Баяртай.

Жо- Юу?

Скот-    Нээрээ энэ хавьд хөгжимийн гоё гоё газрууд байдаг юм. Хэрвээ би нөгөө, юу, гоё тоглолт болно гэж сонсох юм бол..чамд бас хэлнэ ээ, тэгээд...тоглолт болно гэвэл би чамд хэлнэ ээ.

Багш-   Чи хаана байх ёстой юм? Энэ ангийнх биш биз дээ.

Эрш-    Зүгээр энийг өгөх гэсэн юмаа.

Багш-   Өршөөгөөрэй? Чи хэн бэ? Хөөе. Юу болоод байна аа? Чамайг хэн гэдэг вэ, хүү минь?

Жо- Анхаараарай, сурагчидаа. Хэрвээ Кэйт энэ яриаг сонсож байгаа бол, миний дугаар.. 555-6467.

      Би багийн ахлагч, чи шинэ хөгжөөн дэмжигч. Би хоолоор дайлах үүрэгтэй. Сургуулийн дүрэм.

Кэ- Баярлалаа. Гэхдээ би чадахгүй. Яаж энэ бичлэгийг авсан юм?

Кэр- Би хичээл зүтгэлээ баримтжуулж байна.

Хэд-     Гайхалтай. Бичлэг хий. Жонь киноны дүр авах ч юм билүү.

Кэр- Энэ бидний хариу цохилт. Хүмүүст жинхэнэ Жонь Такерыг харуулна. Тэгээд зүрхийг нь шархлуулна даа.

Хэд-     Такерыг оргил үе байх болно. Хаста ла виста, өөдгүй...

Кэр- Зогс..үглэхээ.

Бет- Харин ч болж байна. Одоо ингэ. Жонь...

Жо- Сайн уу, хонгор минь.

Бет- Надад ганц л залуу байдаг.

Жо- Тэр охин нь чи биш.

Хамт-   ..тэр нь чи...

Кэр- ...биш.

Жо- Зүгээр биз дээ?

Бет- Бүгдээрээ саармагжуулаад өгнө өө. Кэйт, хэлээрэй.

Кэ- Жонь, надад ганцхан л залуу байдаг. Тэр нь чи биш.

Хэд-     Үгүй ээ, битгий биеэ барь. Ийм хандлагатай байвал яаж хөгжөөн дэмжигч болох юм?

Кэ- Би хөгжөөн дэмжигч болохыг хүсдэггүй ш дээ.

Хэд-     Кэйт. Хүн болгон хөгжөөн дэмжигч болохыг хүсдэг. Алив ээ, олигтойхон хэл л дээ.

Кэ- Жонь, надад ганцхан л залуу байдаг. Тэр нь чи биш.

Бет- Бишээ.

Кэр- Кэйт. Охидын араар тавидаг бүх залуучуудад хандаж хэлж байгаа юм. За юу? За, эхлэе.

Кэ- Жонь Такер, надад ганцхан л залуу байдаг. Тэр нь чи биш.

Хэд-     Чөтгөр гэж. Чи домог болно оо.

Кэр- Тиймээ.

Жо- Сайн уу?

Кэ- Сайн уу?

Жо- Цэцгэнд дуртай юу?

Кэ- Тиймээ, хэрэв чи тиймэрхүү юманд дуртай бол.

Жо- ...нөгөө чи надруу залгаагүй болохоор л...

Кэ- Надад бал байгаагүй юмаа.

Жо- Скраппи.  

Скот-                        Сайн уу, хөгшөөн?

Жо- Сайн уу? Лабораторын хамтрагч чинь Кэйт биз дээ?  Ярь л даа, ямархуу охин бэ?

Скот-                        Мэдэхгүй юмаа, хөгшөөн. Чиний сонирхдог охин биш байх.

Жо- Охин бол миний сонирхол.

Скот-                        Тэгвэл чамайг сонирхохгүй байх. Хуучны Элвис Костелло энэ тэрийг сонирхдог, подкаст сонсох дуртай. Дэйв Эггерсыг уншдаг. Хөнгөн охин биш л дээ.

Жо- Хөгшөөн. Би хөнгөн биш. Яруу найргийн клубт явж байгаа.

Кэ- Жонь намайг тагнаад өгөөч гэсэн юм уу?

Скот-                        Тиймээ. Бид хоёрыг лабораторын хамтрагчид гэдгийг мэдчихээд намайг чамайг тагнаад өгөөч гэсэн юм. Гэхдээ би догь царайлсан л даа, чиний талаар юм хэлээгүй.

Кэ- Чи ч ёстой хамгийн муу тагнуулч байна даа.

Скот-                        Эсвэл хамгийн шилдэг нь ч юм билүү? Хэн утас хүлээж, хэн охидтой чалчдаг билээ?

Кэ- Үнэн шүү. Татчихлаа, хүзүүгээр татчихлаа.

Скот-                        Хөгжөөн дэмжигчидийн булчингаас чинь болсон байх.

Кэ- Намайг шоолоод байгаа юм уу?

Скот-                        Жаахан л, тиймээ.

Кэ- Уучлаарай.

Скот-                        За. Чиний ном.

Кэ- Тиймээ. Би явлаа. Урагшаа, тэмц, архир.

Скот-                        Тиймээ. Тийм л дээ.

Кэ- Баяртай.

Скот-                        Новш.

Бүгд-                        Хамгаалалт. Хамгаалалт!

Кэ- Хөөе, би Жоныг татаж чадаагүй юм шиг байна аа. Сүүлд би татгалзсанаас хойш надруу харсан ч үгүй.

Хэд-                          Тайвшир, Кэйт. Бүтнэ дээ, амлаж байна.

Кэ- Чи яаж мэдэж байгаа юм бэ?

Хэд-                          Зүгээр л мэдэж байна аа, амлая.

Жо- Кэйт Спенсер. Сайн байна уу?

Кэ- Сайн. Чи сайн уу?

Жо- Яахав дээ л. Нэг охин таалагдаад байгаа, даанч намайг хүн гэж тоодоггүй.

Да- Такер. Тэмцээндээ анхаараач.

Жо- Би сэтгэлээ илчилж байна ш дээ, дасгалжуулагчаа.

Да- Жонь, сэтгэл хөдлөлийг чинь ойлгож бас хүндэлж байна...

Эрхо-                       Бөмбөг!

Жо- Баасан гаригт бид далайн эрэгрүү явж нар жаргахыг хардаг.  Чи ирээрэй.

Хар-                         Алив ээ, Жэй Ти.

Кэ- Жонь...

Хар-                         Такер, шидээч.

Кэ- Чи шиднэ гэвэл зөвшөөрөе.

Жо- Тиймээ!

Кэр- 4 дэхь өдрийн тэмцээний дараа, Кэйт хар шуурга дэгдээж сургуулийн хүүхдүүдийн анхаарлыг татаж чадлаа, сургуулийн хамгийн шилдэг....

Хар-                         Алив явъя.

Кэр- Жэй Ти.

Бүгд-                        Такер! Такер! Такер! Такер! Такер! Такер!

Хэд-                          Уучлаарай. Би анх удаа л ингэж байна.

Бет- Хөхний даруулганд нь хийж байгаа юм уу? Охидоо, эхний 5 минутанд л олоод мэдчихнэ ш дээ. Үгүй ч юм уу.

Кэр- Бет, хөхнийх нь засварлуу ярь даа.

Бет- Кэйтийн хөхний камер. Шалгаж байна, шалгаж байна, байна уу?

Кэр- Охидоо.

Кэ- Тэнгэр минь. За за. За.

Хэд-                          Хэдүүлээ зөв тоглож чадах юм бол энийгээ Жоны төрсөн өдөр хүртэл үргэлжлүүлж чадна.

Кэр- Бүтэж магадгүй шүү. Хар даа. Би аль хэдийн Жоны зүрхийг шархлуулах цагийг гаргачихсан. Жоны дундаж байлдан дагуулалт, Кэйтийн сэтгэл татам хүчин зүйлсийг харахад..2 үйл ажиллагаа гарч байна. Зочлон тоглолт, Жоны төрсөн өдөр. Эхлээд Кэйтэд хэр сайн бэ гэдгийг нь мэдчихээд зүрхийг нь шархлуулна. Тиймээс зочлон тоглолтон дээр туршиж үзээд тэгээд..бяц дарна.

Бет- Үдэшлэг дээр нь.

Кэр- Бинго.

Кэ- Үдэшлэг хийхгүй ч юмуу яаж мэдэх юм?

Хэд-                          Чи ёстой гэнэн хонгор юмаа. Жоны төрсөн өдөр бол хичээл эхэлсэний баяр, төгсөлтийн өдөр, Ээм Ти Ви Мюзик Орордсыг нийлүүлсэнтэй адилхан.

Бет- Цаадахыгаа уургалахад бэлэн үү?

Кэ- Бэлэн. Араасаа гүйлгэхийн тулд 3 хүртэл тоолно.  Би тэгж байгаа.

Бет- Үгүй ээ. Араасаа гүйлгэхдээ л тэгдэг юм. Одоо чи болзоонд явна, чамайг урьсан ш дээ.

Кэ- Тэгээд 4 тоолох юм уу? Бурхан минь. Би ер нь юу хийгээд байна аа. Анхнаасаа шал дэмий санаа байж, охидоо.

Кэр- Тайвшир. Чи юу хийхээ мэддэг 3 охинтой хамт байна, за юу? Чи алзахгүй ээ.

Бет- За. Би Жонь болъё. Хэдер, чи Кэйт шүү.

Хэд-                          Би Кэйт болохгүй, өөрөө болохгүй юу?

Кэ- Би Кэйт болж болох уу?

Кэр- За, Кэйт Кэйтээрээ байг. Эхлээрэй.

Кэ- За.

Бет- Хонгор минь, өнөө орой би чамайг болзоонд урисан болохоор чиний азтай өдөр байна. Хаашаа явмаар байна?

Кэ- Мэдэхгүй ээ. Чи хаачмаар байна?

Кэр- Үгүй ээ. Жонь байдлыг гартаа авахгүй, санаж байна уу? Чи авна, за юу? Надтай нэг үз дээ. Хонгор минь, чи л жаргалтай байвал юу ч хийсэн яахав. Ямар кино үзэх вэ? Юу хүссэнийг чинь хийе.

Кэ- Би юу хүсч байгаа юм шиг байна? Буруу хэлээд үзээрэй.

Кэр- Янзтай.

Кэ- За.

Бет- Энийг өмс.

Кэр- Байзаарай, энэ чинь камерыг хаахгүй юм байна ш дээ.

Бет- Хөхний завсар. Цамц нь халхална аа. Яг болно. Яг ингээд хаачихна.

Жо- Кэйт? Хөөе, хүрээд иржээ.

Кэ- Тиймээ.

Эмхо-                       Сайн уу, Кэйт. Сонин юу байна?

Эрхо-                       Сайн уу, Так, Кэйт?

Эр- Сайн уу, Кэйт?

Эм- Гоё харагдаж байна, Кэйт.

Бек- Сайн уу, Кэйт. Сурагчидын Зөвлөлийн Беки байна.

Кэ- Сайн уу?

Эрхо-                       Юу байна, Кэйт?

Жо- Би сургуулийн алдартай охинтой болзож байгаа юмаа даа.

Кэ- Азтай л байна.

Жо- Өөрийнхөө тухай яриач. Бүгдийг нь мэдмээр байна, бүх түүхийг чинь.  

Кэ- Миний түүх үү..бичигдэж дуусаагүй л байна.

Жо- Тэгвэл..нууц байх нь ээ. Нууцлаг байдалд дуртай.

Кэ- Нээрэн үү? Бишээ, юунд нь дуртай юм бэ?

Жо- Мэдэхгүй ээ. Зүгээр л..нууцанд дуртай байх.

Кэ- Мэдээж л дээ.

Жо- За за, чиний зөв. Их юм яривал сайхан мөчийг балладаг юм. Зүгээр энд зогсоод нар жаргахыг таашаая.

Кэ- Жонь. Нар тэнд жаргаж байна.

Жо- Тиймээ, үгүй ээ. Надад атаархаж байгаа залуучуудыг харж таашаал авсан юм л даа. Чам шиг охинтой болзох юмсан гэж хүсч байгаа биз. Ингэхэд би яаж яваад сургуулийн хамгийн гайхалтай охинтой болзоонд явчихав? Татгалзах аргагүй дур булаам царайнаас минь болсон уу..эсвэл..үнэхээр сайхан өгзөгний минь ач уу?

Кэ- Ер бусын даруухан байдлын чинь ач.

Жо- Худалч.

Хэд-                          Новш. Жонь өөрийнхөө бүст орчихож. Цаадах чинь даваад гарах л байгаа даа. Далайн эрэг, нар жаргах.

Бет- Ядаж романтик гал алга.

Кэ- Минийх шатчихлаа. Баярлалаа.

Жо- Тэгээд..чамайг хүргэж өгч болох уу?

Кэ- Одоо юу? Тэг ээ тэг. Бие засмаар байна. Хамаа намбаагүй ярьчихлаа.

Жо- Зүгээр ээ. Нууцыг чинь хадгална аа. Томми харисан үгүйг очиж хараадхая. Тэгээд машин дээр уулзацгаах уу?

Кэ- Тэгье ээ тэгье. Байна уу? Надад туслаарай.

Кэр- Ийм юм болно гэж бэлдээгүй ш дээ.

Бет- Сайн уу?

Кэ- Хөөе. Хүргэж өгнө гэнэ ээ? Одоо яах вэ?

Бет- Зүгээр амьсгал. Чамд татагдаж байгаа нь маш сайн хэрэг.

Кэ- Жонь алхам хийх болов уу?

Бет- Үгүй ээ, хийлээ ч үнсэлтээс хэтрэхгүй. Анхны шөнийн тухайд Жонь аав ээжийнхээ үгэнд ордог юм. За, чи сайн үнсэлцдэг үү?

Кэ- Мэдэхгүй ээ. Хүн өөрийгөө яаж мэдэх юм?

Бет- Залуучууд чамайг сайн үнсэлцдэг гэж хэлдэг үү?

Кэ- Бурхан минь. Би үнсэлцэж чаддаггүй юм байна.

Бет- За боль. Ганц үнсээд л болоо. Тэгээд хүслийг нь өдөөгөөд хаячих. Тийм хэцүү биш, за юу? Бурхан минь, чамд зааж өгөхөөс дөө. За.

Кэ- Яг одоо юу?

Бет- Тиймээ. За. Гялс, алив. Нааш ир. Өөрөө тат..тасархай үстэй толгойноос нь барь..хяналтыг гартаа ав..Харцыг нь булаа. Уруулаа хүргэж болно, гэхдээ болоогүй. Байж ядуулах хэрэгтэй. Тэгээд дараа нь нэг зөөлөн үнс.

Хүү- Гэгээн жама лама минь. Ахиад үнсээч. Үнс.

Кэ- Эндээс яв, гаж донтон минь.

Бет- Новш. Кэйт, би нуугдлаа.

Жо- Кэйт. Гэрлээ унтраачих.

Кэ- Хөөе.

Жо- Хөөе?

Кэ- Сайн уу?

Жо- Яасан бэ?

Кэ- Яагаа ч үгүй, яагаа ч үгүй. Би, би..зүгээр амьсгалсан юм. Их амьсгалдаг л даа.

Жо- За за.

Кэр- Бет машин дотор нь байна.

Хэд-                          Юу?

Кэр- Нөгөө завхай чинь машинд нь байна. Алив, хөдөлцгөөе.

Хэд-                          Бурхан минь.

Кэр- За алив, явцгаая.

Жо- Ямар хөгжим сонирхдог вэ?

Кэ- Гоё хөгжим.

Жо- Надад байж магадгүй шүү. Үзээдхэе. Энэ байна.

Кэ- Элвис Костеллод дуртай юм уу?

Жо- Чи дургүй гэж хэлвэл яг одоо машинаасаа хөөгөөд буулгана шүү.

Кэ- Үгүй ээ, би дуртай. Үгүй ээ яахав, зүгээр. Байх, мэдэхгүй ээ.

/ 100 хувь маалингын даавуу /

Жо- Тэгээд өөр ямар нууцтай вэ?

Кэ- Тэр..чамд хэлвэл алах хэрэг гарна.

Жо- Болзсондоо баяртай байна. Цагийн сайхан өнгөрүүллээ.

Кэ- Би ч гэсэн. Үүдрүү хүргээд өг.

Жо- За. Кэйт? Үүдрүү чинь хүргэж өгч болно л доо, гэхдээ..тэгвэл чамайг үнсмээр санагдана. Бас чи надад үнэхээр таалагддаг. Юу гэхээр, яарсанаасаа болж хамаг юмаа балламааргүй байна. Тиймээс..өөрийгөө тамлаж байхаар..зүгээр сайхан амраарай гэж хэлье дээ. Тиймээс..сайхан амраарай. Чамайг хөдлөхөд чинь би мөргөчихлөө.

Жо- Тиймээ.

Хэд- Төлөвлөгөөгөө дагахгүй байна ш дээ.

Кэр- Сая юу болов оо? Тэр Бет үү?

Хэд-                          Юу вэ?

Жо- За за. Баяртай.

Кэ- Би үргэлж эрсдэлд дуртай.

Жо- Тэнгэр минь.

Кэр- Нэг юм нь болохоо байчихлаа.

Жо- Кэйт?

Кэ- Яарсанаасаа болж хамаг юмаа балламааргүй байна.

Бет- Би болзоогүй байхад..бас л банзалыг минь тайлчихлаа.

Ло- Охин минь, юу болоов?

Кэ- Ус шүршигч, уучлаарай.

Ло- Болзоог чинь баллах шахжээ.

Кэ- Жинхэнэ болзоо байгаагүй ээ, ээж.

Ло- Тийм үү? Юу гэхээр..ийм юм хийгээд дэмий л байх. Эр хүнд сайн юм шиг царайлах. Зүрхээ шархлуулахыг чинь хармааргүй байна.

Кэ- Би шархлахгүй ээ. Жонь л шархална.

Ло- Зөвлөгөө өгөхөд..битгий ийм юм хий.

Кэ- Ээж, би таниас их олон юман дээр зөвлөгөө авч болно л доо, гэхдээ энэн дээр үгүй. Уучлаарай. Үнэнийг хэлэхэд тантай хичнээн Жонь Такер таарч дараа нь зугтлаа?

Ло- Ингэж ярьж болохгүй ш дээ. Ойрд би сайн залуучуудтай уулзаж байгаа.

Кэ- Тийм байх. Бөмбөрчин, эмчилгээний газрын залуу бас арьс борлуулах салоны залуу. Сайхан гурвалтай учирсан.

Ло- Чи хэзээ ийм болчихов оо? Сарын өмнө ийм байгаагүй дээ.

Кэ- Сарын өмнө би хэнд ч таалагддаггүй байсан.

Ло- Надад таалагдсан.

Кэ- Уучлаарай, зүгээр л..их урт шөнө байлаа, тэгээд жаахан..яагаав дээ...

Ло- Тиймээ, зүгээр. Би ч гэсэн жаахан тэгчихлээ.

Кэ- Сайхан амраарай.

Ло- Кэйт? Хамаагүй битгий өөр хүн байх гэж хичээ. Өөрийгөө мартахыг чинь хармааргүй байна.

Кэ- Би хэн ч биш байсан. Тиймээс өөрийгөө алдах эрсдэл байхгүй.

Бет- Цаадах чинь хэр удаж ирэх бол?

Кэр- Минийхээр лав 30 секундын дараа ..ирэх байхаа. Алив.

Бет- Яг цаг шиг байна шүү.

Хэд-                          5 удаа залгаж байна.

Бет- 2 залгаад л цөхрөнгөө бардаг. Ав.

Кэ- Байна уу?

Жо- Сайн уу, Кэйт? Би байна. Жонь. Жонь Такер.

Кэ- Тиймээ. Сайн уу? Сая л орж ирлээ. Юу байна?

Жо- Хагассайн өдөр юу хийхээ төлөвлөчихсөн үү?

Кэ- Тиймээ. Тэгсэн, тэгээд...Золиг гэж.

Жо- Яасан бэ?

Кэ- Нэг гаж донтон гэрийн гадаа зогсоод байна, би харах шиг боллоо. Жийп машинтай юм шиг байна.

Жо- Тийм үү? Би очоод шалгаад өгөх юм уу?

Кэ- Үгүй ээ. Зүгээр цагдаа дуудчихая.

Жо- За за, тэгвэл, тэгвэл дараа яръя. Новш.

Кэ- Бидний мөрдөх чадвар дажгүй байсан. Тиймээс Жоньтой жинхэнэ болзоонд явах цаг боллоо. Юу? Энд хооллохгүй юм уу?

Жо- Үгүй ээ, хоолоо аваад явчихая.

Кэ- Байзаарай, хаашаа явах юм?

Жо- Хэлчих юм бол..чамайг алах хэрэг гарна. Явъя.

Кэ- За.

Жо- Бидний ширээ энэ байна.

Кэ- Тэнгэр минь.

Бет- Хаана байна аа?

Хэд-                          Хаашаа явчихав аа?

Кэр- Байзаарай. Охидоо..хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Ямарч л байсан харанхуй байна.

Хэд-                          Юу?

Кэр- Мэдэхгүй ээ. Гадаа юм болов уу?

Хэд-                          Үгүй байлгүй дээ. Усан онгоц уу? Усан онгоцонд сууж үзсэн хүн байна уу? Би лав сууж үзээгүй. Надад усан онгоцтой гэдгээ хэлээгүй ш дээ.

Кэр- Кэйт ийм юмыг зохицуулж чадахгүй. Тасраад байна. Тасраад байна. Хөөе.

Кэ- Жонь.

Жо- Тоглоогүй байна аа.

Кэр- Араас нь явъя. Хурдлаач дээ. Хурдан очих хэрэгтэй байхад.

Бет- Чадахгүй ээ. Ямбий хөдөлгүүртэй юм байна.

Кэр- Жаахан хурдан явж чадахгүй нь үү?

Бет- Үгүй.

Кэр- Сэлүүр өгчих, чамас хурдан сэлүүрдэх байлгүй.

Хэд-                          Халим агнуурын онгоц Грийньпийсрүү явж байна гэж бод л доо.

Бет- Юу?

Кэр- Хөөе, хөөе.

Бет- Таарч дээ. Гиллиган хөдөлгүүрийг нь живүүлчихлээ.

Хэд-                          Гиллиган ямар байдгыг харуулаад өгье.

Кэр- Хэдер, Хэдер, боль.

Бет- Боль. Боль, нойтон байна ш дээ.

Кэр- Чи юу хийж байгаагаа мэдэхгүй байна ш дээ, Хэдер.

Бет- Боль!  За за, зүгээр ээ. Ийм болохоор л бурхан Гурван А-г бүтээсэн юм. Үгүй ээ.

Хэд-                          Яасан?

Бет- Сүлжээ алга.

Кэр- Юу? Сүлжээ алга.

Кэ- Тэгэхэд л анх удаа Жоньтой хоёулахнаа байсан юм. Сайн тайлбарлаж чадахгүй байна. Хэрвээ би болзоо ийм байх ёстой гэж мөрөөдөж байсан бол..Жонь Такер бүр илүү байсан. Хамаагүй илүү хийсэн. Тэгээд чи хэзээ өөрийнхөөрөө байдаг юм?

Жо- Тэр үү.

Кэ- Үгүй ээ, үгүй, үгүй, битгий буруугаар ойлгоорой. Үнэхээр..үнэхээр сайхан байна. Гэхдээ чи зүгээр л өөрийнхөөрөө байхаас тэгж их айдаг юм уу?

Жо- За за. Ойлголоо. Сэтгэлийг чинь хөдөлгөх гэж хичээх нь илүү аймар байна.

Кэ- Миний юу?

Жо- Кэйт, нөгөө..чи гэнэт гараад ирсэн..ахлах сургуулийг байлдан дагуулсан.

Кэ- Би байлдан дагуулсан гэж бодохгүй байна. Тиймээ, чи багийн ахлагч..сургуулийн алдартай залуу.

Жо- Тиймээ, тийм.

Кэ- Тийм үү?

Жо- Тиймээ, тийм байх. Би зүгээр л азтай. За за..үнэхээр азтай. Тийм болохоор л би ихэнхдээ галзуу юм шиг аашилдаг байх. Аан гээч, Кэйт..Заримдаа би хэтрүүлдэг байх л даа. Би өөр хэн байхаа мэдэхгүй байна. Зүгээр л чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй байх л даа.

Кэ- Тэгвэл сэтгэл чинь амархан шархална.

Жо- Азаар..сэтгэлээ шархлуулахгүйн тулд хамгаалах аргаа олчихсон. Тасархай бүжгийн хөдөлгөөн.

Кэ- Юу? Юу..тэнгэр минь. Бэлэн биш байна аа.

Жо- Мэргэжилийн бүжигчин болдог юм билүү. Инээж л бай. Өнгөрсөн жилийн төгсөлтийн үдэшлэгийг ажиглаж үзсэн юм.

Кэр- Тэнгэр минь, яриад байгаарай.

Бет- Бүгдийг нь яриад өг. Нэг ч юм үлдээхгүй шүү.

Хэд-                          Шөнөжингөө алга болчих юмаа.

Кэ- Би..та нар бүгдээрээ болзож үзсэн ш дээ.

Хэд-                          Далайд болзож үзээгүй. Усан онгоцон дээр яг юу болсон юм бэ?

Кэ- Юу ч болоогүй ээ. Бид хоёр зүгээр л..ярилцсан..тэгээд..сайхан байсан.

Бет- Зүгээр л ярилцсан юм уу? Жонь дотно харилцаанд оролгүйгээр дотно байсан гэж үү? За за.

Кэр- Зүгээр л Кэйтийн сонсохыг хүссэн үгийг хэлж байгаа юм. Үнэхээр дурласан үгүйг нь мэдэх ганц арга бол зочлон тоглолтын дараа зочид буудалд Кэйтийн шийтгэлээс л харагдана.

Кэ- За. Тиймээ, би, би чадна аа.

Бет- Үгүй ээ. Үгүй. Би энэ харцыг чинь мэднэ. Чамд шившлэгээ хийчихэж.

Кэ- Юу? Үгүй ээ. Би, би, боль доо.

Хэд-                          Чи өөрөө боль. Дуусах дөхөж байхад битгий анхаарлаа алд.

Бет- Кэйт, бид нар Жоньд итгэсэн. Тэр залуу дотроо юу бодож явдагыг мэдэх аргагүй.

Кэр- Арга байгаа. Дайсны галын шугамнаас, цайзнаас сурвалжилж байна. Та бүхэн үзээрэй, нэг мэдрэл муутай залуу одоо энэ микроскопны цаанаас үнэн төрхөө илчлэх гэж байна,

Эрхо-                       Бэлтгэл сайхан боллоо.

Эрр-                         Асуудалгүй хожно оо.

Эр2-                         Хожно шүү.

Эрхо-                       Татаах юмаа.

Кэр- Заваарсан юм.

Хар-                         Хар аа, Ма. Гар оролцуулахгүй.

Жо- Балиар. Сайхан байлаа. Томми. Начо идсэн юм уу?

Хар-                         Тэгсэн юмаа.

Жо- Гэгээн гуакамоли минь.

Хар-                         Зочлон тоглолт, хөгшөөн. Надтай ханьсах уу?

Жо- Өнөө орой Кэйттэй уулзах байхаа.

Хар-                         Боль доо. Тэгээд Сентрел ахлахын асуудлыг би ганцаарханаа зохицуулах болж байна уу?

Жо- Тэгэх нь дээ.

Хар-                         Битгий л дээ, хөгшөөн. Явж охин найрая л даа, эсвэл чи охин шиг аашлах юм уу?

Жо- Битгий хачин юм ярь, Томми.

Хар-                         Жонь, гуйя, гуйя хэлчих. Цаадахаа дараа авчихсан биз дээ.

Жо- Хөвгүүдээ. Хөвгүүдээ, сонс..шүүгээнд чинь байгаа 82 оны Бордог шууд задалчихаж болдоггүй юм.

Кэр- Больж үз.

Жо- Сайхан юманд хугацаа хэрэгтэй.

Хар-                         Ташуурдуул чи.

Эрс- Ташуурдаарай. Ташуурд.

Жо- Хөөе, хөөе. Хэн ч ташуурдуулахгүй. За юу? Жонь Такер ташуурдуулахгүй.

Кэр- Эхэллээ шүү.

Жо- Зүгээр л..өнөө оройны зочлон тоглолтон дээр..сагсан бөмбөгөөс илүү гоол хийнэ.

Кэр- Бинго.

Хар-                         За за. Эхлээд бөглөөг нь онгойлго. Дараа нь бөглө. Энэ чинь шүү дээ, хөгшөөн.

Жо- Шууд тохно, хонгор минь.

Бүгд-                        Бөглөөг нь онгойлго. Дараа нь бөглө.

Кэр- Болгож өгнө дөө чамайг.

Бүгд-                        Бөглөөг нь онгойлго. Дараа нь бөглө.

Кэ- Устөрөгч, хүчилтөрөгч хоёр ууж гэнэ л дээ. Тэгээд алт орж иртэл нөгөө хоёр  “Эй Ю, баарнаас гар” гэдэг юм. Яагаад гэвэл алтыг Эй Ю гэж тэмдэглэдэг.

Скот-                        Тиймээ, тийм. Ойлгож байна.

Кэ- Ашгүй дээ. Чи надад хэмжээс авахад тусалж чадах нь ээ.

Скот-                        Өнөөдөр Алекстай хамт ажиллах байх.

Кэ- Даатгалын гэрээгүйгээр буцаад чамтай хамтрахаар болоо юу?

Скот-                        Тиймээ, зүүн хөмсөг нь ургасанаас хойш нүдэнд дулаахан харагддаг болсон.

Нис-                         Сайн уу, жаалаа? Ээж нь гэртээ байна уу?

Кэ- Байхгүй.

Ло- Мөн үү?

Кэ- Бас нэг Скиптэй болзох гэж байгаа юм уу?

Ло- Битгий тэгж дууд. Зүгээр л уулзах гэж байна.

Кэ- Ээж, битгий уулз л даа. Тэгэх үү? Зугаацах гэж манай хотод ирсэн ч юм билүү, зугаацах хүүхэн хайж байгаа ч юм билүү.

Ло- Ухаантай байна шүү, миний охин. Одоо ийм юм ярихаа болъё, тэгэх үү?

Кэ- Ээж, би бүтэлгүй байх нь аргагүй ш дээ. Нэг ч тогтвортой харилцаа харж байгаагүй.  

Ло- Миний хэнтэй уулзах нь..чамд хамаагүй.

Кэ- Үнэнээсээ хэлж байна уу? Дандаа бүтэхгүй амьтадтай уулздаг ээжтэй байх ямар байдгыг мэдэх үү? Надад яаж нөлөөлж байгааг харахгүй байна уу? Маргааш уулзая. Нууцаар гарахдаа хаалга түгжихээ мартав аа. Баг нь хагас шигшээд хожиж, найзуудтайгаа зочид буудалд орно. Хөгжилтэй байдаг байх, тиймээ?  

Кэр- Алив, босоорой. Явцгаая.

Бет- Одоо жинхэнэ тоглоом эхэлж байна.

Кэ- Хэдүүлээ арай хэтрүүлээд байгаа юм бишүү?

Хэд-                          Сонс. Энэ тэмцээн дээр дэвслээд өгөх ёстой. Кэйт, Жонь Такерын дэргэд сонор сэрэмжээ алдахаар яадгыг мэдэх үү?

Бет- Кэррие. Үзүүлчих. Тэрийг үзчих.

Кэр- Алив.

Хар-                         Ташуурдуул чи.

Эрс- Ташуурдаарай. Ташуурд.

Жо- Хөөе, хөөе. Хэн ч ташуурдуулахгүй. За юу? Жонь Такер ташуурдуулахгүй. Өнөө оройны зочлон тоглолтон дээр..сагсан бөмбөгөөс илүү гоол хийнэ.

Хар-                         Эхлээд бөглөөг нь онгойлго. Дараа нь бөглө. Энэ чинь шүү дээ, хөгшөөн.

Жо- Шууд тохно, хонгор минь.

Бүгд-                        Бөглөөг нь онгойлго. Дараа нь бөглө.

Кэ- Жонь Такер, гайгүй дээ чамайг.

Бүгд-                        Бөглөөг нь онгойлго. Дараа нь бөглө.

Кэ- Яасан? Зүгээр байна уу?

Кэр- Хичээлдээ ирэхдээ дотуур хувцас өмсөж бай.

Хэд-                          Халуухан юмаа.

Бет- Тиймээ, чи, охин минь!

Хар-                         Кэйт Ээс Жонь Ти-тэй дүрсээ харж яръя гэнэ ээ.

Жо- За, явж бай.

Хар-                         Гарлаа, хөгшөөн, гарлаа.

Жо- Алив ээ. Томми, бос. Баяртай.

Хар-                         Баяртай.

Жо- Сайн уу?

Кэ- Сайн уу, ганцаараа байгаа юм уу?

Жо- Тиймээ, чи?

Кэ- Тиймээ. Үнэхээр гунигтай байна. Яагаад гэвэл би..их..дур булаам. Ганцаардаж байна. Их ганцаардаж байна.

Жо- Тэгвэл би очиж хань болох юм уу?

Кэ- Тэгвэл сайхан л байна. Даанч асуудал гарсан. Дасгалжуулагч Уиллиамс үүдэнд байгаа. Манаад зогсчихсон. Чи наашаа орж ирэх аргагүй.

Жо- Золиг гэж.

Кэ- Эсвэл чи цонхны ирмэгээр яваад гүйдэг хаалгаар орж ирэхгүй л бол шүү дээ.

Жо- Тийм шүү.

Кэ- Тиймээ, солиотой хэрэг. Харамсалтай л юм, уг нь би хувцаслачихсан байсан юм..бишээ..тайлчихсан.

Жо- Тагтаар орох гээд үзье.

Кэ- Тэгээч. 3 өрөөний цаана байгаа шүү. Тоолчихсон.

Жо- Одоохон очлоо.

Кэ- Байж..байгаарай. Байж байгаарай.

Жо- Яасан?

Кэ- Би чамд бэлэг авсан.

Жо- Тийм үү?

Кэ- Тиймээ. Орон доор чинь байгаа.

Жо- Урьдчилсан үзүүлбэр үү?

Кэ- Үгүй ээ. Чамд өмсүүлэх гэж авсан юм. Яасан бэ? Тачаангуй ш дээ. Ийм юм өмсөж байгаагүй юм уу?

Жо- Үгүй.

Кэ- Хөөрхөн юмаа. Ямарч туршлагагүй юм байна.

Жо- Юу? Туршлагагүй биш шүү.

Кэ- Жонь. Жонни, чамайг миний төлөө иймхэн юм хийнэ гэж бодож байсан юм. Тэгээд би чиний төлөө нэг юм хийж магадгүй. Дараа нь..хоёулаа хамтдаа хийж болох л юм. Гэхдээ..за за, би ядраад байна. Цаг ч их орой болчихож, тэгэхээр...маргааш уулзая даа. Сайхан амраарай.

Жо- Хүлээгээрэй. Байзаарай. 5 минут хүлээчих.

Кэ- За.

Багш-                       Чи...

Жо- Уучлаарай.

Багш- ...муу...Алхаад!

Эр- Жонь. Юу өмсчихсөн юм бэ?

Хар-                         Хөгшөөн. Наадах чинь эмэгтэй хүнийх ш дээ.

Да- Юу..гээч нь вэ?

Багш-                       Энэ өөрийнх чинь байхаа, дасгалжуулагчаа. Би орноосоо оллоо.

Жо- Дасгалжуулагчаа, тавь гээд хэлчих л дээ. Тавь.

Да- “Хүн шиг амьдар, бусдыг амьдруул” л гэж хэлье, Такер. Таны үйлдэл хэрээс хэтэрч байна. Шигшээ тоглолт хаяанд ирчихээд байхад ийм гаж үйлдэл гаргахыг тэвчихгүй шүү!

Кэ- 3 биш 4 өрөөний цаана байсан юм байна. Уучлаарай.

Багш-                       Үзүүлбэр дууссан, хатагтай нараа. Өрөө өрөөндөө орцгоо. Үзүүлбэр дууссан. Өрөө өрөөндөө орцгоо.

Охин-                       Хөөе, Жонь. Цэцгэн зангилаа нь гоё байсаг шүү.

Охи-                         Би бөгсийг чинь дэлгэцэн дээрээ тавичихсан.

Охи1-                       Нөгөөх чинь байна.

Охи2-                       Хөөе, Такер.

Жо- За за, эхэлцгээе. Хуваагдацгаа. Цамцнууд арьсны эсрэг. Алив. За, бөмбөгөө.

Хар-                         Хөгшөөн, бас бенз өмсчихсөн юм уу?

Жо- Тийм. Торгон өлгийнд унтаж байгаа сайн найз чинь л гэсэн үг. Салхи нэвтэрдэг. Бариу биш. Яаж ч хөдөлсөн саад болохгүй. Яасан? За, залуусаа, эхэлцгээе.

Кэр- Үгүй байлгүй дээ.

Бет- Машинаараа мөргөнө дөө. Гипсийг загвар болгож чадах нь уу харъя л даа.

Жо- Кэйт. Эртээд бодож байснаар болсонгүй.

Кэ- Харин тиймээ. Уучлаарай.

Жо- Зүгээр дээ. Эергээр дууссан.

Кэ- Анзаарсан. Бүгд Викториа Секретийг мэддэг боллоо.

Жо- Томми миний төрсөн өдрийг тийм сэдвээр хийе гэсэн. “Нөгөө л хуучны бенз бас бүжиг биш”

Кэ- Хөөрхөн л юм.

Жо- Кэйт, Кэйт, хүлээж бай.  Хүлээ, хүлээ. Чи ойлгохгүй байна, за юу? Би анхаарлыг чинь татах гэж гутамшиг болсон. Зүгээр аргандаа оруулах гэж байсан бол ингэж хичээхгүй ш дээ.

Кэ- Тэгээд би бөглөөг нь онгойлгоод буцаагаад бөглөдөг 82 оны Бордо биш гэж үү?

Жо- Хаанаас сонссон юм бэ? Үгүй ээ, үгүй, үгүй. Аан гээч, зүгээр хувцас солих өрөөнд тэгж ярисан юм. Жинхэнээсээ хэлээгүй.

Кэ- Ташуурдуулахгүйн тулд гахай шиг аашилсан юм уу?

Жо- Тиймээ, яг зөв. Би..итгэдэггүй юмаа ярьдаг, ойлгохгүй юмаа хийдэг. Чамайг орондоо оруулах гэсэн юм биш, тэр надад чухал биш. Би үнэхээр хичээж байгаа. Охидоор тоглож ханасан. Кэйт..чи л надад тохирно. Юу гэхээр..анх удаа ингэж байгаа болохоор..яг ядгыг нь сайн мэдэхгүй байна. Гол нь чин сэтгэлээсээ шүү. За юу? Чамд харуулмаар байна..мэдэхийг хүсч байгаа хүмүүст хэлэхэд..би ташуурдуулсан. Тиймээ, би ташуурдуулсан. Миний найз охин болох уу?

Хэд-                          Ээ бурхан...

Бет- ..минь.

Хэд-                          Жоныг бяцална аа.

Бет- Хөрөөгөөд өгнө. Пан. Төрсөн өдрийн мэнд, бяцхан Такер.  

Кэр- За, тэгэхээр одоо хэдүүлээ...

Кэ- Охидоо. Энэ бүхэн жаахан авгүй санагдаад байна аа.

Кэр- Кэйт.. Иймэрхүү залуутай болзвол хариугаа авна гэсэн биз дээ.

Кэ- Тэгсэн л дээ..гэхдээ...

Хэд-                          Бурхан минь, чи дурлачихаж.

Бет- Болзооны хурал хийхгүй бол болохгүй нь, чиний сайн сайхны төлөө.

Кэр- Бодит байдлыг хар, Кэйт. Та хоёр жинхэнээсээ болзоогүй.

Хэд-                          Такын арганд орчихож.

Бет- Жонь чамд дурласан юм биш.

Кэр- Бидний бий болгосон чамд дурласан.

Бет- Бид нартай таарахаасаа өмнө чи хэн байлаа?

Хэд-                          Хэн ч биш. Бид чамайг..хүн болгосон. Хүний ачийг ингэж хариулдаг юм уу?

Кэ- Та нарын бүтээсэн мангас Жонь Такерыг сүйрүүлнэ, тэгээд яах вэ? Би яах юм?

Хэд-                          Чи домог болно.

Бет- Тиймээ.

Кэ- Домог болмооргүй байвал яах вэ?

Хэд-                          Чи Жоныг авч чадахгүй. Энэ цаг надад байх ёстой. Би хөгжөөн дэмжигчидийн ахлагч, Жонь багийн ахлагч. Энэ цаг минийх байх ёстой.

Бет- Юу? хөгжөөн дэмжигчидийн ахлагч болохоороо юу дуртайгаа авч болно гэж бодоогүй биз?

Хэд-                          Болно.

Кэр- Хөөе. Охидоо, боль.

Кэ- Баярлалаа, Кэррие.

Кэр- Жонь зөвхөн шилдэгтэй байа ёстой. За юу? Тэр нь мэдээж би.

Хэд-                          Больж үз.

Бет- Юу? Чи Жоньд сайн биш ш дээ. Хартфортод орохоо л боддог байж.

Кэр- Хар-вард гэж хэлдэг юм ш дээ.

Кэ- Боль л доо. Охидоо, бид найзууд биз дээ.

Хэд-                          Найзууд хамтдаа юм хийнэ гэчихээд дараа нь...

Бет- ...өөдгүй загнаж найзуудыгаа хаядаггүй юм шүү!

Кэр- Чи Жоныг өмөөрөх юм бол бидний тал биш шүү.

Кэ- Ингэлээ гээд та нар үнэхээр Жонь Такерыг мартаж чадна гэж бодож байна уу? Та нар Жоныг сүйтгэх гэж улайрч байна эсвэл үерхэх гэж улайрч байна. Аль нь ч байлаа гэсэн үргэлж Жонь л гэх юм. Миний хувьд хангалттай.

Хэд-                          Хөгжөөн дэмжигчид шантардаггүй юм.

Кэ- Би жинхэнэ хөгжөөн дэмжигч биш. Төлөвлөгөөндөө намайг битгий оруулаарай.

Кэр- Санаа зоволтгүй. Чи халагдсан мэдэв үү.

Бет- Гэхдээ...

Кэр- За. Хүлээж байгаарай. Бидэнд юу хэрэгтэйг би мэдлээ.

Кэ- Зүгээр энгийн байдаг ч болоосой, яг л ретро поп дуу шиг. Чи надад дурлаасай. Тэсрэлт, түүх дууслаа. Бүгд амар сайхандаа жаргана.

Скот-                        Гоё цаг байна.

Кэ- Үгүй ээ, харагдаж байгаа шигээ биш шүү. Гэхдээ хэзээ ч тийм байдаггүй, тиймээ?

Скот-                        Хэзээнээс Бет, Кэррие, Хэдер гуравтай найзалдаг болсон юм? Тэд нар чинь хоорондоо хонь чоно, Кэйт. Чи тэд нартай юу ярьж байсан юм бэ? Чи яачихсан юм бэ? Тэс өөр байсан, гэтэл одоо..тэд нар шиг болчихож, манай ахад дурлаад л.

Кэ- Үгүй ээ, би, би тэгээгүй ээ. Үгүй ээ, тийм биш шүү, нөгөө...

Скот-                        Чи тэр гуравтай хувалдсан биз дээ. Энэ бүхэн чиний хувьд тоглоом, тийм үү? Жонь яагаад чамд дурласаныг мэдэх үү? Анх удаа чамтай жинхэнэ харилцаа үүсгэж чадсан болохоор.

Кэ- Ах чинь тийм ариухан амьтан биш, за юу? Жонь Такер ямар билээ дээ.

Скот-                        Бүгд л Жонь Такер ямар билээ гэдэг. Тэр болж Жонь Такер. Тэгсэн ч охид араас нь унаж тусдаг, шалиг гэдгийг нь мэдсээр байж. Тиймээ, худлаа ярьж охидыг дурлуулдаг нь үнэн. Тийм юм хийдэг хүнийг би ойлгодоггүй. Чи ойлгодог уу?

Кэ- Ээж. Амттан. Энд бялуу байна.

Ло- Тиймээ. Скипыг гэрлүү нь явуулчихсан.

Кэ- Энэ бүх залуучуудын асуудлыг чинь би ойлгож эхэлж байгаа.

Ло- Миний харилцаа чамд нөлөөлж байгааг ойлгож байна аа. Би алдаа гаргасан. Гэхдээ хүнд зориуд муу юм хийдэггүй.

Кэ- Би зүгээр л..энэ бүхэнд хэтэрхий баригдчирхсан байна. Хэнд ч тоогдохгүй удаан явсан болохооор хүмүүст анзаарагдах сайхан байсан байх.

Ло- Кэйт..чи өөрөө л анзаарагдахыг хүсээгүй. Тийм байх нь амар гэж бодсон.

Кэ- Одоо намайг анзаарч байгаа. Энэ чинь би биш шүү дээ. Хэн нь миний жинхэнэ найз гэдгийг ч мэдэхээ байлаа.

Ло- Жинхэнэ Кэйтийг харуулвал мэдэж болох байх.

Скот-                        Төрсөн өдрийн мэнд, хөгшөөн.

Жо- Скраппи.

Кэр- Хөөе, Томмиг харсан уу? Жоньд төрсөн өдрийн бэлэг бэлдсэн юм.

Эрр-                         Тайзан дээр байна, машин дээр.

Хар-                         Одоо жинхэнэ нүргээн эхэлнэ. Пёопл ин Плэйнес. Тиймээ, сая шуугиантай байлаа шүү. За за, наашаа анхаараарай. Алив, наашаа цуглаарай, хүмүүсээ. Жонь Такер хундаганы үг хэлнэ ээ. Тиймээ. Хөөе, Жонь, наашаа гараад ир, хөгшөөн. За, хараарай, энийг хар даа. Жилдээ ганц болдог төрсөн өдөр, бурхандаа баярлаарай. За, анд минь. Одоо энэ бялууг зүсээд хэн чамд баяр хүргэсэнийг харцгаая.  

Кэр- Томми? Томми? Хөөе?

Хар-                         Яасан? Юу өгөх гэсэн юм?

Кэр- Охидоос зориулж өгч байгаа бяцхан бэлэг байгаа юмаа.

Хар-                         Гоё юмаа. Яг одоо үзүүлчихэе.

Кэр- За, тэгээрэй.

Бет- Болчихлоо.

Бүгд-                        Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Хар-                         Халуухан байлаа. Одоо бүр ч халуухан юм харъя.

Бүгд-                        Хөвгүүд бут ниргэж чадна. Хойшоо болцгоо, яагаад гэвэл Так бол биднийх. Бид чамд хайртай, Жонь!

Эмс-                         Төрсөн өдрийн мэнд хүргэе, Жонь.

Жо- Кэйт.  Хүрээд иржээ, нааш ир. Надад төрсөн өдрийн мэнд хүргэ.

Кэ- Жонь, би тэгэх гэж ирээгүй ээ.

Жо- Тэгхээр Кэйт..чамд харуулмаар байна..мэдэхийг хүсч байгаа хүмүүст хэлэхэд..би ташуурдуулсан. Чи л надад тохирно, Кэйт. Анх удаа ингэж байгаа болохоор..Гоё юмаа. Яг ядгыг нь сайн мэдэхгүй байна. Миний найз болох уу?

Кэ- Жонь Такер, надад ганц л залуу байгаа..Үгүй ээ..гэхдээ тэр чи...

Жо- Юу болоод байна аа?

Кэ- Жонь, чамд хэлэх юм байна. Энэ хугацаанд би чамайг өөртөө дурлуулахын тулд өөр хүн болж жүжиглэж байсан.

Эр- Чанга яриач ээ.

Эр1-                         Юу гэсэн бэ?

Кэ- Бид зүрхийг чинь шархлуулах гэж байсан, ямар байдгыг чамд мэдрүүлэх гэж.

Жо- Бид ээ? Ойлголоо. Хөөе, та нар чадсан байна. Тиймээ. Чадлаа.

Кэ- Уучлаарай.

Эрхо-                       Юу болоод байгаа юм бэ? Та хоёр салж байгаа юм уу?

Кэ- Өнгөрсөн хугацаанд би, би өөр хүн болж жүжиглэж байсан. Гэхдээ жүжиглэж ханалаа. Энэ бол жинхэнэ би. Энэ бол Кэйт.

Эрр-                         Хөөе, Кэйт?

Кэ- За?

Эрр-                         Үдэшлэг нураагаад байна  ш дээ.

Хэд-                          Шудрага бус байна.

Бет- Бид нар л буруутай, чи доромжлуулах ёсгүй.

Хэд-                          Чамаар ийм юм хийлгэх ёсгүй байсан юм.

Бет- Өгч бай. За. Хөөе. Худлаа яриа л биз, юун сүртэй юм бэ. Бид нар худлаа ярьсан.

Кэр- Өөрсдөө худлаа ярьж байгаагүй ч юм шиг.

Хэд-                          Яг зөв, нэг нэгрүүгээ уух юм цацахгүй юу.

Кэр- Тийм.

Хэд-                          Кэйтрүү цацахын оронд.

Жо- Бүгдээрээ тайвшир. Эд нарын зөв. Бүгд л худлаа ярьдаг. Би худлаа ярьдаг. Охин найрах гэж дүр исгэдэг.

Эрр-                         Найрч чаддаг ш дээ.

Хамт-                       Чи бол эр хүн.

Жо- Үгүй ээ, өөрийгөө магтаж байгаа юм бишээ.

Эр3-                         Гоё ш дээ.

Жо- Залуусаа. Юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр..энэ буруу.

Эрр-                         Сургуулийн хамгийн хөөрхөн охидыг найрахад буруу юм байхгүй ээ!

Бүгд-                        Тиймээ! Такер! Такер! Такер! Такер! Такер!

Кэ- Жонь? Сайн уу?

Жо- Сайн уу?

Кэ- Сайн уу? Хөөх, цэвэрхэн харагдаж байна.

Жо- Баярлалаа. Чи бас их цэвэрхэн харагдаж байна.

Кэ- Баярлалаа. Би чамруу бялуу шидэх ёсгүй байсан...

Жо- Кэйт, боль. Надруу бялуу шидэж байвал таарна. Итгэхгүй байж магадгүй л дээ..би үнэн ярьдаг болж байгаа. Нээрээ шүү.

Кэ- За за тэгвэл, сайхан хэрэг байна.

Жо- Тэгээд..найрамдах уу?

Кэ- Тэгмээр л байна.

Жо- Чи мөргөчих шиг  боллоо...

Кэ- ...хөдлөхөд чинь...

Жо- Тиймээ.

Кэ- Тиймээ. За за. Дараа уулзая.

Жо- За. Амжилт.

Кэ- Үсэнд наалдсан бялууг салгах гэж 12 сав шампунь, бүтэн 3 хоног шаардагдсан юм даа. Гэхдээ юу гээч..хэргээ гаргаж чадсан.

Скот-                        Кэйт? Хөөе, Кэйт?

Кэ- Хөөе, одоохон. Сайн уу?

Скот-                        Сайн уу? Алекс бид хоёр бүтэлтэй болж чадаагүй, хамтдаа дэлгүүр орсон юм.

Кэ- Бас гал гарсан уу?

Скот-                        Үгүй ээ. Үгүй, би..уг нь анхааруулж хэлсэн юм, хөрөө араам ажиллуулж чадахгүй гэдгээ.

Кэ- Үгүй байлгүй дээ.

Скот-                        Гэхдээ чамгүйгээр химийн хичээл утгагүй. Юу гэмээр байна? Лабораторын хамтрагч болох уу?

Кэ- Итгэлтэй байна уу?

Скот-                        Тиймээ, итгэлтэй байна. Чи төгс, Кэйт. Нөгөө, яагаад гэвэл чи надаас ухаантай, бас одоохондоо шатамхай биш. Тиймээ?

Кэ- Үнэн.

Брет-                        Чи нөгөө Такерт яах аргагүй талтай юм байна.

Хэд-                          Энэ удаа яг тусламж хэрэгтэй.

Кэр- Саяхан би хөхний камераа сайжруулсан. Шууд дайралт хийж болно.

Кэ- Үгүй ээ. Үгүй, өнөө орой зүгээр хамт байцгаая, за юу?

Кэр- Хамт байх аа? Энэ чинь коллежын өргөдөлд нэмэр болох юм уу?

Кэ- Бас Жонь Такер уу? Бид нар бүрэн өөрчилж чадсан. Ахиж охидод худлаа яриагүй юм.

Жо- Сайн уу, үзэсгэлэнт минь. Одоо бүгдээрээ худлаа ярихгүй ээ, шудрага байцгаана аа. Женнифер, энэ бол Жилл..миний нөгөө найз охин. Бидний харилцаа бүтэх байхаа.

Кэ- Бас Жонь Такерыг дурлуулсан охин уу? Домог болсон. Нээрээ мартах шахлаа. Энийг гэртээ туршиж үзэх гэж байгаа бол..санаж яваарай. Жонь Такераар оролдох гэж байгаа бол үр дагаварыг нь хүлээхэд бэлэн байгаарай.

Төгсөв.

Үргэлжлэх хугацаа 01:29:59.

 

Трэйлэр

Кэ- Энэ бол Жонь Такерын түүх. Жинхэнэ эр хүн. Хичээл эхэлсэний баярын хатан, төгсөлтийн үдэшлэгний хатан хоёрт нэгэн зэрэг хаягдсан.

Жо-      Францаар ярихаараа ёстой тачаангуй болдог шүү.  

Кэ- 2 найз охинтой. Болиод өгөөрэй. 3 найз охин.  

Бет- Болзож үзсэн үү?

Кэр- Жонь Такертай. Хөөе.

Хэд-                          Минийх шүү. Хол байгаарай.

Бет- Би Жонь Такертай үерхэж байгаа.

Кэ- Та нарыг бүгдийг нь хуурчихаад байхад Жоньд уураа гаргахын оронд хоорондоо алалцаад байх юм.  

Кэр- Бидэнд нийтлэг юм байгаа.

Хэд-     Жонь Такерыг алахыг ...

Кэр- ...хүсдэг.

Ло- Юу хийх гэж байна даа, охидоо?

Кэр- Нэг залууг сүйрүүлнэ.

Ло- За за. Эвтэй тоглоорой, охидоо.

Бет- Ээж чинь гал халуун юмаа. Бид нарыг нийлүүлэх юм бол Жоныг чамд дурлуулж чадна. Тэгээд дараа нь хайрыг нь булааж авна.

Жо-      Шинэ хөгжөөн дэмжигчийг хэн гэдэг юм?

Хэд-     Ахлах сургуулийн жаалуудыг сонирхдоггүй.. Энэ бол Кэйт. Нэнсигын оронд ирж байгаа юм.

Нэ- Юу? Зүгээр булгалчихсан ш дээ.

Хэд-     Уучлаарай.

Хэд-     Жонь дээр нь гардаг охинд дуртай. Пирамидын. Хөөе.

Жо-      Би хоолоор дайлах үүрэгтэй. Би багийн ахлагч, чи шинэ хөгжөөн дэмжигч. Би сургуулийн хамгийн гайхалтай охинтой хамт байна. Чамайг хүргэж өгч болох уу?

Бет-      Сайн уу?  

Кэ- Одоо яах вэ?

Бет-      Чи сайн үнсэлцдэг үү?  Харцыг нь булаа. Уруулаа хүргэж болно, гэхдээ болоогүй. Тэгээд дараа нь нэг зөөлөн үнс.  

Хүү-      Гэгээн жама лама минь. Ахиад үнсээч. Үнс.

Кэр- Хичээлдээ ирэхдээ дотуур хувцас өмсөж бай.

/ Хүүхнүүд түүнийг хүсдэг /

Кэ- Чамд бэлэг авсан. Чамд өмсүүлэх гэж авсан юм.

Хар-                         Хөгшөөн. Наадах чинь эмэгтэй хүнийх ш дээ.

/ Эрчүүд түүн шиг байхыг хүсдэг /

Жо- Яасан?  Салхи нэвтэрдэг. Бариу биш. Яаж ч хөдөлсөн саад болохгүй.

Кэр- Үгүй байлгүй дээ.

/ Харин энэ охид түүнийг алахыг хүсдэг /

Бет- Жонь...

Кэ- Такер...

Хэд-                          Үхэх...

Кэр- Ёстой.

Хэд-                          Хаста ла виста. / Дараа уулзая /

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home